Se ha denunciado esta presentación.
Utilizamos tu perfil de LinkedIn y tus datos de actividad para personalizar los anuncios y mostrarte publicidad más relevante. Puedes cambiar tus preferencias de publicidad en cualquier momento.

эрх мэдэл ба нөлөөл

457 visualizaciones

Publicado el

lm

Publicado en: Móvil
  • Sé el primero en comentar

эрх мэдэл ба нөлөөл

  1. 1. Гарагын -22 Манлайлал Эрх мэдэл ба нөлөөл 1. Энэхүү илтгэлийг бичэхдээ хамгийн түрүүнд эрх мэдэл гэж юу болох талаар бичих нь зүйтэй болов уу.Тиймээс эрх мэдэл гэдэг нь нөлөөлөх боломж юм хэмээн тодорхойлогдсон байна.Эрх мэдлийг удирдагчийн ба ажиллагсдын гэж 2 ангилдаг байна.Удирдагчийн эрх мэдэл гэдгийг “Удирдагчид ажилчдыг удирдах буюу бүрэн эрхийн дагуу эрх мэдэлтэй болдог”хэмээн үзсэн байна.Харин ажиллагсадын эрх мэдэл гэдгийг “Ажилчид шийдвэр гаргалтанд мэдээлэл санал өгөх эсвэл нарийн мэрэгжлийн чиглэлээр эрх мэдэлтэй болж болно”хэмээн тайлбарласан байна.Эрх мэдэлтэй хүн эрх мэдлээ яаж ч өөрийн хүссэнээр ашиглаж болох ба гэхдээ хэтрүүлэх буюу буруугаар ашиглавал түүнийхээ хариуцлагыг заавал хүлээх учиртай билээ.Хүн албан тушаад ахих тусам түүнийг дагалдан өндөр эрх мэдэл очих ба үүнтэй хамт хариуцлага гээч зүйл мөн дагалддаг учиртай.Ер нь өндөр албан тушаалд гарч буй хүн албан тушаал хэдий өндөр байна төдий чинээ хүчтэй унадаг гэдгийг үргэлж санах хэрэгтэй.Үүнийг өндөр албан тушаалд битгий горил гэсэн үүднээс бус харин эрх мэдлээ зөв үр дүнтэй ашиглаасай гэсэн үүднээс бичиж байна.Хэрвээ нэгэнт л та байгууллагын албан тушаалын хамгийн оргилд гарсан бро таны ажлын арга хэлбэрээс байгууллагын өнгө төрх цаашдын ирээдүй бүхэлдээ шалтгаалах болно.Үүнийг удирдагчын үр нөлөө гэнэ.Биднийг хүссэн хүсээгүй дээд шатанд баримтлаж авч явах байдалд нөлөөлдөг.Удирдах ур чадвар тань үр нөлөөтэй илүү их эрх мэдэлтэй байх аваас энэ нь хүчирхэг компанийг бий болгох нэн чухал хүчин зүйл болох юм.Хэрвээ удирдлагын хэв маяг үр нөлөөгүй ,сөрөг байх юм бол энэ нь компанийхаа хүзүүнд нь зүүсэн бул чулуу мэт байж,байнга доош нь татах болно.Нөлөөл гэдэг нь сэтгэлийн хөөрлийг ашиглана үр дүнд хүрэх боломжтой ба ганцхан удаа ашигладаг арга юм.Хүн бүрт янз бүрээр нөлөөлж болно.Жишээ нь өөрөөс дүү туршлага багатай хүнд өөрийн сурсан мэдсэнээсээ хуваалцаж өөртөө итгүүлж татах байдлаар тэр хүндээ тодорхой хэмжээгээр нөлөөлж үйл хөдлөлд нь өөрчлөлт оруулж тэр нь нөлөөлөлийн бас нэгэн арга хэрэгсэл болж өгнө.Хаана ч гэсэн элбэг тохиолддог нэгэн нөлөөлөл бол ахмад үеиихэн болон өвөө, эмээ,аав,ээж багш сурган хүмүүжүүлэгч нарын сургаал юм.Эдгээр хүмүүс үргэлж сайн сайхан болгоныг ,мөн үүгээрээ асар их туршлагыг өгж байдаг юм.Харин манлайлал гэдэг бусдад нөлөөлөх чадвар юм.Үүнийг албан ба албан бус гэж ангилна.Манлайлалын талаар зарим нэг алдартанууд ингэж хэлсэн байдаг “Бусдад нөлөөлөхийн тулд манлайлагч ямагт үнэн шудрага байх ёстой.Бусдад урам зориг өгөхийн тулд өөрийн биер тэрхүү сэтгэл хөдлөлийг туулах хэрэгтэй.Өрөөл бусдыг цухируулан уйлуулахын тулд өөрөө ч уйлж чаддаг байх ,бусдыг ятган үнэмшүүлэх гэвээс өөрөө уг зүйлдээ итгэх нь зайлшгүй чухал.Уинстон Черчилль.Энэ хэлсэн зүйл нь магадгүй манлайлагч хүн нь сайн жүжигчин бас жинэхэн шудрага явдалтан байхыг сануулж буй зүйл болов уу.Үр ашигтай
  2. 2. Гарагын -22 Манлайлал Удирдлагын маш олон хэв маяг байдаг.Зарим манлайлагч нар чимээгүй,даруухан,дуугүй байсанаараа маших үр дүнтэй байдаг зарим нь тун ч нийтэч омоглон байдаг.Зарим сайн дарга нар сэтгэлийн хөдлөл өндөртэй ,маш их идвэхитэй ,гялалзуур байдаг бол бусад нь тун ч нямбай ,хатуу эрэмбэ дарааллыг баримтлагч байдаг.Амжилтанд хүрсэн шилдэг менежерүүдийн дунд ахимаг насны,ухаалаг ,туршлагатай хүмүүс бий бол бас зхлуухан ,ажил хэрэгч зоримог байх нь ч таалагдана.Нэг хэсэг нь нийтийн өмнө үг хэлэх дуртай байдаг бол нөгөө нэг нь олны өмнө гарахдаа сандарч тэвддэг.Тэдний зарим нь харизматик бол нөгөө нь үгүй гэх мэт олон ааштай зантай манлайлагч удирдагч нар байдаг шүү дээ.Энэ ялгаатай байдалууд нь хувь хүний онцлог ,эзэмсэн боловсрол арга барилаас нь ихээхэн шалтгаалдаг.Дэлхийд нэртэй зарим 1 манлайлагчдыг санаж тэдний биеэ авч явах арга барил ямар их ялгаатай болохыг анхаарах хэрэгтэй.Тухайлбал Махата Ганди нам дуутай тайван хүн , Арваам Линкольн мелэнхолик маягийн ,бодлогошронгуй Уинстон Черчилл хатуу ,номхотгошгүй догшин ,бульдог нохой л гэсэн үг,Маргарет Тэтчер зөрүүд мярашгүй төмөр хадагтай гэлцдэг,Хэдийгээр тэдний арга барилууд бүгд өөр өөр байсан ч тэд үр нөлөөтэй , чадварлагч удирдагч,бас манлайлагч байж чадсан билээ.Гэхдээ та сайн манлайлагч бус удирдагч болох гэж хэн нэгнийг бүү дууриагаарай.Энэ таныг ч бас сайн удирдагч болгоно гэж бүү эндүүрээрэй.Энэ нь таныг тэнэг харагдуулж,таны эвгүй байдалд оруулах болно.Хамт олныг үр ашигтай удирдах нь удирдлагын үүрэг болон удирдах арга маяг гэсэн хэсгээс бүрднэ.Манлайлагч хүнийнэн түрүүний үүрэг болсон удирдахуйн үүрэг нь компанийн хөгжлийн талаарх хэтийн төлөвийг компани үнэнчээр баримтлан түүнийн баримжаалан урагшилж эрч хүчтэйгээр биелүүлэх явдал билээ.Энэ нь удирдхуун ухааны хамгийн дээд зэргийн шаардлагабөгөөд таны удирдах арга барилаас үл шалтгаалан та үүнийг зайлшгүй биелүүлэх ёстой.Үүргээс ялгаатай нь удирдагч хүн бүрийн арга хэлбэр давтагдашгүй бөгөөд хосгүй байдаг.Дээрх 3 зүйл болох эрх мэдээлэл ,нөлөөлөл манлайлал нь энгийн хувь хүний зүгээс өнгөц харвал адилхан мэт харагдаж байгаа байх.Энэ бүх зүйлийг цогцлоож чадсан хүн бол жинэхэн шилдэг удирдагч болж чадах учиртай.Өндөр эрх мэдэл манлайлах байдал нь таньднэр хүнд эд баялаг г.м олон зүйлийг таньд олгох болно.Эдгээр бүх зүйлийг хэрвээ муу талаас нь харах юм бол энэ бүгдээ буруу ашиглавал та юучгуй хоосон хоцорч болох юм.Энэ нь миний дээрх эрх мэдлийн хэсэг дээр дурдаж байсан өндөр эрх мэдэлтэй хүн илүү чанга унадаг гэдэгтэй санаа давхцсан байна.Энэ мэтчилэн манлайлал ,эрх мэдэл,нөлөөлөл нь ийм байна ,ийм байвал зүгээр үүнийг хийх ёстой гэх мэтээр бичих нь энэхүү сэдвийн тухайд учир дутагдалтай мэт санагдана.Тиймээс сайн удирдагч манлайлагч болох талаар өөрийн бодож явдаг зүйлээ бичье. 1 Сайн удирдагч хүн сайн илтгэгч байх хэрэгтэй
  3. 3. Гарагын -22 Манлайлал 2 Өөрийн үзэл бодол хандлагаа шудрагаар хэрэгжүүлэх 3 Өөрийн хүрээлэгчидд үргэлж өөрийнхөө сайн сайхан зан чанарыг харуулах 4 Сайн жүжигчин байх 5Сайн өдөөн хатгагч байх 6Сайн уриалагч байх 7Шинийг санаачлагч байх 8Хичээнгүй 9Ажигч гэх мэт Миний бодлоор дээрх зүйлсийг хэрэгжүүлж чадвал сайн удирдагч байх хэдэн зуун аргаас суралцах нэгээхэн түлхүүр болж өгөх юм гэж хувь хүнийхээ зүгээс үзэж байна.

×