SlideShare una empresa de Scribd logo
1 de 13
Descargar para leer sin conexión
ПОРТЕРИЙН 5 ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГААР
ҮҮРЭН ХОЛБООНЫ САЛБАРЫН КОМПАНИЙ МАРКЕТИНГИЙН
СТРАТЕГИЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ
Магистр *Д. Ганбаатар
ШУТИС, КтМС, Маркетинг үйлдвэрлэлийн
профессорын баг, Жижиг дунд үйлдвэрлэлийн, судалгаа сургалтын төв
e-mail: dayangyalbaa@yahoo.com
Хураангуй
Маркетингийн удирдлагын шинжлэх ухаан өнөөг хүртэл хөгжихдөө үйлдвэрлэл,
бүтээгдэхүүн, борлуулалт, хэрэглэгч, нийгэм, өрсөлдөгч баримжаатайгаар гэсэн 6 үзэл
баримтлал буюу үе шатыг дамжин хөгжиж ирсэн. Эдгээр үзэл баримтлалууд нэг нэгнээ
хэзээ ч үгүйсгэдэггүй боловч сүүлийн жилүүдэд өөрийн компаний үнэ, бүтээгдэхүүн,
маркетингийн үйл ажиллагаанд анхаарахаасаа илүү өрсөлдөгч хэн бэ?, тэд цаашид ямар
үйл ажиллагаа стратегийг сонгон ажиллах гэж байгааг нарийн судалж үзэх нь илүү
чухал болж байна. Стратегийн талаар авч үзэхийн өмнө өрсөлдөөний тухай үндсэн
ойлголтыг авч үзэх шаардлагатай. ХХ-р зууны эхэн үеэс эхлэн бизнесийн орчинд өөрчлөлт
эрчимтэй явагдсанаар үйлдвэр, аж ахуйн нэгж, улс гүрний өмнө өрсөлдөөний болон
стратегийн удирдлагын асуудлууд хурцаар тавигдах болсон. ХХ-р зууны сүүл үеэс эхлэн
судлаачид байгууллагын өрсөлдөх чадвар түүнийг тодорхойлох аргуудыг судалж,
шинжилгээ хийж энэ чиглэлийг түлхүү анхаарч эхэлсэн билээ. Эдгээр онолын гол
төлөөлөгч бол М.Портерийн Өрсөлдөөний 5 хүчин зүйлийн шинжилгээ юм.
Энэхүү илтгэлдээ Монголын үүрэн холбооны зах зээлийн өрсөлдөөнийг Жи Мобайл
компаний хувьд М.Портерийн 5 хүчин зүйлийн аргаар судалж, баримталж буй маркетингийн
стратегийг тодорхойлохыг зорилоо. 4 үүрэн холбооны 2000 хэрэглэгч, Жи Мобайл компаний 300
хэрэглэгчийн судалгаа болон бусад 2 дахь эх сурвалжийн мэдээлэл дээр үндэслэлээ. Судалгаа,
шинжилгээг дэлгэрэнгүй багтаах боломжгүй тул голлох үр дүнг дүгнэх байдлаар энэхүү илтгэлд
тусгалаа.
Түлхүүр үг: Өрсөлдөөн, Портерийн 5 хүчин зүйлийн шинжилгээ, Маркетингийн стратеги,
манлайлагч, тэмцэгч, дагалдагч
Оршил
Үүрэн холбооны салбар нь манай улсад хөгжин хэдийгээр арваад жил болсон ч
маркетингийн үйл ажиллагаа нь харьцангуй төлөвшин, тогтсон өрсөлдөөнт, өвөрмөц зах
зээл юм. Хэрэглэгчийг сэтгэл ханамжтай байлгах, компаний ашигт ажиллагааг
нэмэгдүүлэх болон зах зээлд тэргүүлэгч байх явдал нь маркетингийн удирдлагын үйл
ажиллагаанаас ихээхэн хамааралтай. Зах зээлийн өрсөлдөөн хүчтэй болохын хирээр
бүтээгдэхүүн үйлчилгээний чанартай холбоотой хэрэглэгчийн хүлээлт өсч, өндөр
шаардлага тавих хандлага ажиглагдаж байна. Үүнийг дагаад компаниуд хуучин
хэрэглэгчийг тогтоон барих, шинэ хэрэглэгчдийг олж авах зэрэг үйл ажиллагаа
эрчимжсэнээр салбарын өрсөлдөөн илүү ширүүн явагдаж байна. Иймээс өрсөлдөгчийн
үйл ажиллагаа, баримтлах стратеги зэрэгийг онолын хүрээнд нарийвчлан судлан
компаний үйл ажиллагаандаа хэрэглэх асуудал нь маркетеруудын өмнө тулгамдаж байна.
Маркетингийн удирдлагын үзэл баримтлал
Маркетингийн удирдлагын үзэл баримтлал нь дараах 6 үе шаттайгаар хөгжиж иржээ.
Үүнд:
Үйлдвэрлэл баримжаат үзэл баримтлал (The Production concept)
Бүтээгдэхүүн баримжаат үзэл баримтлал (The Product-concept)
Борлуулалт баримжаат үзэл баримтлал (The Sales concept)
Хэрэглэгч баримжаат үзэл баримтлал (The Consumer concept)
Нийгэм баримжаат үзэл баримтлал (The Social concept)
Өрсөлдөөн баримжаат үзэл баримтлал (The Competition concept)
Өрсөлдөөн
Өрсөлдөөн гэдэг нь зах зээлийн зохион байгуулалтын хэлбэр юм. Өөрөөр хэлбэл зах
зээлийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь өрсөлдөөн юм. Хөгжлийн хурдцыг
түргэсгэдэг хүчин зүйлийн хувьд өрсөлдөөн нь чухал ач холбогдолтой билээ. Өрсөлдөөн
нь латин хэлний concurro (соn - хамт, curro - гүйх) буюу цугларах, түлхэлдэх, хавиралдах,
харшилдах, ямар нэгэн зүйлийг олох гэж тэмүүлэх, ямар нэгэн юманд хүрэх ба нэгэн
зүйлийн төлөө чармайх утгатай үгнээс үүдэлтэй.
Өрсөлдөөн нь ердийн ахуйн хэллэгээс эдийн засгийн онолын нэр томъёо болж, өмчөөр
дамжин үүсч буй ашиг хонжоо олох гэсэн хүмүүсийн үйл хөдлөлийг илэрхийлсэн эдийн
засгийн ойлголт юм.
Зах зээлийн өрсөлдөөн гэдэг нь зах зээлийн тодорхой хэсэг талбарт хэрэглэгчдийн
хязгаарлагдмал эрэлтийн төлөө компаниуд хоорондын тэмцэл юм.
Майкл Портерийн 5 хүчин зүйлийн шинжилгээний арга
М.Портерийн энэхүү таван хүчин зүйлийг өрсөлдөөнийг удирдан залах гол нөхцөл гэж
үздэг ба энэ загвараар салбарын үнэлгээг хийх нь практикт ихээхэн ач холбогдолтой.
Өрсөлдөөн нь салбарын өрсөлдөгчид, шинээр нэвтрэгсэд, орлох бүтээгдэхүүн
үйлдвэрлэгсэд, бэлтгэн нийлүүлэгчид болон худалдан авагчийн зүгээс учирах аюулыг
судлан зорилтот зах зээлийг зөв сонгох боломжийг олгодгоор энэхүү загварын гол ач
холбогдол үнэлэгдэх юм.
1-р Зураг: Өрсөлдөөний таван хүч
М.Портер нь аливаа компани өрсөлдөөнд давуу тал олж авахад зардлаа хямдруулах,
ялгаварлах гэсэн хоёр арга зам байдаг ба тэдгээр нь тодорхой төрлийн бизнесийн цар
Орлох бүтээгдэхүүний аюул
Бэлтгэннийлүүлэгчийнаюул
Худалданавагчдынаюул
Компани ба бусад өрсөлдөгч
/Салбарын өрсөлдөөн /
Шинээр нэвтрэгсдийн аюул
хэмжээ зах зээлийн зорилтод сегментийн багтаамжтай хосолж байж үндсэн гурван
стратегийг бүрдүүлэх боломж олгодог гэжээ. Тэдгээр нь өртөг хямдруулах, ялгаварлах,
төвлөрөх стратегиуд байдаг ажээ.
2-р Зураг М.Портерийн өрсөлдөөний стратегиуд
Өрсөлдөөн бол зах зээлийн харилцааны гол хөдөлгөгч хүч мөн. Иймд зах зээлд бараа,
үйлчилгээ нийлүүлж буй аливаа байгууллага өрсөлдөөнд давамгайлахыг эрмэлзэх нь зүйн
хэрэг. Чухамхүү ямар арга замаар энэхүү давуу талыг олж авах вэ? гэдэг асуултанд ямар
нэг хэмжээгээр хариу өгдөг нь М.Портерийн дэвшүүлсэн санааны үнэ цэнэ оршдог болно.
Компаний баримтлах маркетингийн стратегиуд
Зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд нь зорилго, нөөц, стратегийн хувьд
ялгаатай байдаг.. Байгууллагуудын өрсөлдөх 6-н төрлийн байр суурь байна.
1. Зонхилох 2. Хүчтэй 3. Зохистой
4. Тогтвортой 5. Сул 6. Амьдрах чадваргүй
гэсэн өрсөлдөөний байр суурьтай байна. Байгууллагуудын зах зээлд эзэлж байгаа хувь
хэмжээгээр нь лидер /зах зээлийн 40 % /, тэмцэгч / зах зээлийн 30 % /, дагалдагч / зах
зээлийн 20 % /, хоосон зайг эзэмшигч / зах зээлийн 10 % / ангилна.
Лидер компаний баримтлах стратегиуд
1. Нийт зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх
2. Зах зээлд эзлэх хувиа хамгаалах.
3. Нийт зах зээлийн хэмжээ өөрчлөгдөхгүй бол зах зээлд эзлэх хувиа өсгөх.
Өрсөлдөөний стратеги
Нийт зардлаар
манлайлах стратеги
Ялгаварлах стратеги
стратеги
Төвлөрөх стратеги
Зах зээлд эзэлж байгаа хувиа хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй
байгууллагууд нь дараах стратегиудыг хэрэглэдэг. Үүнд:
 Байр сууриа хамгаалах стратеги. Одоогийнхоо байдлыг хэвээр хадгалах зорилгоор
үйл ажиллагаагаа явуулна.
 Жигүүрээр хамгаалах стратеги. Сул талаа анхаарч, түүнийгээ хүчтэй болгох арга
хэмжээ авах
 Түрүүлж эзэлж авах стратеги. Өрсөлдөгчийг идэвхтэй үйл ажиллагаа явуулахаас
өмнө өөрөө идэвхтэй үйл ажиллагаа явуулж, зах зээлийг нь түрүүлж эзэлж авна.
 Сөрөг давшилт. Эсрэг талын хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд хариу үйлдэл хийх
 Хөдөлгөөнт хамгаалалтын стратеги. Тухайн нөхцөл байдалд тохируулан зөвхөн 1
чиглэлд биш боломжит өөр өөр чиглэлүүдэд анхаарлаа төвлөрүүлэн үйл
ажиллагаагаа явуулах
 Багасгах стратеги. Бизнесийн боломжгүй, ашиггүй чиглэлээсээ татгалзан
түүнийгээ хорогдуулж, нөөцөө аль болох боломжит чиглэл рүү шилжүүлэх арга
хэмжээ авах
Тэмцэгч байгууллагын баримтлах стратегиуд
Салбартаа 2, 3 түүнээс доогуур байр эзэлж байгаа байгууллагуудыг тэмцэгчид гэнэ. Тэд
лидер болон бусад өрсөлдөгчидтэй зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлэхийн төлөө тэмцдэг.
Тэмцэгч байгууллагууд нь дараах стратегиудыг ашиглана. Үүнд:
 Фронтоор довтлох стратеги. Өрсөлдөөний эсрэг хангалттай хүч хуримтлуулсан үед
тэдний хүчтэй тал руу нь /тухайлбал, бараа, үнэ, сурталчилгаа гэх мэт / шууд
эрчимтэй үйл ажиллагаа явуулна.
 Жигүүрээр довтлох стратеги. Эсрэг талын хүч их үед шууд довтлохгүйгээр, зөвхөн
сул тал руу нь бүх хүчээ чиглүүлсэн үйл ажиллагаа явуулж болно. Энэ стратеги нь
2 чиглэлтэй.
1. Газар зүйн довтолгоо. Өрсөлдөгчийн өндөр түвшинд ажиллаж чадахгүй
байгаа нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах
2. Сегментийн довтолгоо. Лидерүүдийн үйлчилж байгаагүй, хаана ч
хамрагдаагүй зах зээл рүү үйл ажиллагаагаа чиглүүлнэ.
 Бүслэх довтолгоо. Энэ стратегиийн үед байгууллага бүх фронтоор давшиж,
өрсөлдөгчийн газар нутгийг эзэлж авна.
 Тойрч довтлох стратеги. Энэ стратеги нь 3 чиглэлээр хийгдэнэ.
1. Одоогийн бүтээгдэхүүнтэй холбоогүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар
диверсификаци хийх
2. Шинэ зах зээлд диверсификаци хийх
3. Одоогийн бүтээгдэхүүнийг шинэ технологиор үйлдвэрлэх
 Гэнэтийн довтолгоо. Сөрөг компаний өөр өөр газар нутагт үе үе багахан довтолгоо
хийнэ .
Дагалдагчдийн стратегиуд.
Дагалдагч нь лидерүүдийн нэрд гарсан юм уу сайн бүтээгдэхүүнийг хуулбарлах эсвэл
шинэ бүтээгдэхүүнийг сайжруулан ашиглах стратеги юм. Дагалдагч нь дараах
стратегиудыг ашиглана.
 Ойрхон дагалдах- боломжит иж бүрдэл, сегментийг дагалдах
 Зайнаас дагалдах гол бараа, зах зээл, үнийн ерөнхий түвшинг дагалдана
 Сонгосон байдлаар дагалдах– зарим талаар дууриах бусад талаар өөрийнхөөрөө
ажиллах
Хоосон зайг эзэмшигч
Хоосон зайг эзэмшигч гэдэг нь байгууллагуудын сонгож аваагүй зах зээлийн багахан
хэсэг юм. Энэ нь дараах шинжтэй.
 Хоосон зайг эзэмшигч нь боломжийн жишээтэй ашиг гарахуйц
 Өсөлтийн боломжтой
 Хоосон зайг эзэмшигч үр дүнтэй үйлчлэх хөрөнгөтэй байх
 Худалдан авагчдын дунд нэр хүнд олох замаар том өрсөлдөгч рүү довтлох.
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН СУДАЛГАА
Үүрэн утас хэрэглэгч гэж цахилгаан холбооны нийтийн сүлжээнд хөдөлгөөнт технологийг
ашиглан холбогдох боломж бүхий хэрэглэгчдийг хэлнэ.
Утасгүй холбооны хэрэглэгч гэж тухайн байгуулсан сүлжээний хүрээнд ажиллах радио
долгионы холбооны хэрэглэгчийг хэлнэ.
Сансрын холбооны хэрэглэгч гэж сансрын хиймэл дагуул ашиглан холбогдож буй
холбооны хэрэглэгчийг хэлнэ.
Интернэтийн байнгын хэрэглэгчид гэж сар бүр тодорхой хэмжээний төлбөр төлж
интернэтийг тогтмол хэрэглэдэг хэрэглэгчийг хэлнэ.
Харилцаа Холбооны салбарын үндсэн үзүүлэлт
Хүснэгт-1
Үзүүлэлтүүд 2007 2008 2009 2010
Харилцаа холбооны салбарын тоо 344 333 333 320
Харилцаа холбооны үйлчилгээний орлого (сая
төгрөг)
203326.4 297355.3 309159.3 315027.5
Суурин утасны цэг (мян) 149.6 151.6 142.9 143.2
1000 хүнд ноогдох суурин утасны цэг 57 57 53 52
Телевизор (мян) 400.1 454 489.5 554.4
Кабелийн телевиз хэрэглэгчийн тоо 89689 101332 112921 120551
Үүрэн утас хэрэглэгчийн тоо(давхардсан тоо) мян 1175.1 1745.9 2208.7 2532.9
Утасгүй холбооны хэрэглэгч 25123 35404 45490 45461
Сансрын холбооны хэрэглэгч 378 417 674 773
Интернэтийн байнгын хэрэглэгчдийн тоо (мян) 30 42 106 199.8
Эх сурвалж: Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо технологийн газар
График-1
Үүрэн холбооны голлох операторууд болох Mobicom, Skytel, Unitel, Gmobile
компаниудын хувьд 2010 он болон 2011 оны эхний 7 сарын байдлаар нийт хэрэглэгчийн
тоо ямар үзүүлэлттэй байгааг авч үзвэл:
Хэрэглэгчийн тоон өөрчлөлт (2011 оны 7 сарын байдлаар)
График-2
2011 оны 7 сарын байдлаар үүрэн холбооны зах зээлд давхардсан тоогоор 1,910,017
хэрэглэгч байгаагаас Мобиком корпораци 49%, Скайтел компани 20%, Юнител групп
21%, Жи Мобайл компани 10% орчмыг эзэлж байна.
График-3
May Jun Jul May-11 Jun-11 Jul-11
Skytel 289289,0 290051,0 294043,0 391538,0 387350,0 394440,0
G-Mobile 155168,0 158065,0 163019,0 198157,0 193130,0 190939,0
Unitel 303791,0 299042,0 302310,0 412003,0 406036,0 407483,0
Mobi 856612,0 839410,0 839210,0 939610,0 925429,0 917155,0
,0
500000,0
1000000,0
1500000,0
2000000,0
2500000,0
CDR subscribers, by operators
Mobi
48%
Unitel
22%
Skytel
20%
G-Mobile
10%
2011, July
Жи Мобайлын хувьд:
- Нийт хэрэглэгчийн 88%-ийг урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид, харин
үлдсэн 12%-ийг дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид эзэлж байна.
- Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хувьд G10 үйлчилгээний хэрэглэгчид хамгийн
их хувийг эзэлдэг болох нь харагдаж байна. (G10 үйлчилгээний цэнэглэгч картууд
нь сүлжээндээ үнэгүй ярих боломжтой байдаг учраас хэрэглэгчид G20, G30
үйлчилгээнүүдээс илүү сонгох хандлагатай байна.)
М.ПОРТЕРИЙН 5 ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
Үүрэн холбооны үндэсний оператор Жи-Мобайл компани нь Монгол Улсын Засгийн
Газрын бодлогын хүрээнд Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос зарласан
“Алслагдмал сум суурин газрыг холбоожуулах” тендерт ялж, 2006 оны 4 дүгээр сард
үүсгэн байгуулагдсан. Богино хугацаанд Монгол орны өргөн уудам газар нутгийг
хамарсан мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг бий болгож, техник технологийн
угсралт, суурилуулалтын ажлыг амжилттай гүйцэтгэж, 2007 оны 4 дүгээр сарын 20-ны
өдөр сүлжээний нээлтийг албан ёсоор хийсэн.
Жи Мобайл компаний өрсөлдөөний байдлыг шинжлэн, маркетингийн стратеги болон
цаашид хэрэгжүүлэх арга замыг тодорхойлохыг зорилоо. Хэрэглэгчийн судалгаа болон 2
дахь эх сурвалжийн мэдээлэл дээр суурилсан бөгөөд судалгаа, шинжилгээг дэлгэрэнгүй
багтаах боломжгүй тул голлох үр дүнг дүгнэх байдлаар тусгалаа.
1. Боломжит зах зээлд нэвтрэгчид
Зах зээлийн өнөөгийн нөхцөл байдалд шинээр нэвтрэгсэд харьцангуй бага гэж ойлгож
болох бөгөөд МЦХолбоо компанийг онцлон авч үзэж байна. Урт хугацаанд зах зээлд
шинээр өрсөлдөгчид нэвтрэн орж ирэхгүй учраас ерөнхийдөө энэ салбар тайван байдалтай
гэж ойлгож болно.
Хүснэгт-2
Боломжит зах зээлд
нэвтрэгчид Давуу тал Сул тал
Монголын
цахилгаан холбоо
-Суурин утсанд анхдагч
-Салбартаа туршлагатай
-Хувиарлалтын суваг сайн
-Боловсон хүчний нөөц бололцоо өндөр
-Бүтээгдэхүүний төрөл цөөн
-Удирдлагын бүтэц шийдвэр гаргалт
удаан
-Идэвхижүүлэлт муу
-Гар утсанд сонголт цөөн
-Мэдээлэл муу
2. Бэлтгэн нийлүүлэгчид
Нийлүүлэгч компаниуд нь бүтээгдэхүүний чанар болон сонголтонд чухал үүргийг
гүйцэтгэдэг бөгөөд дараах гол бэлтгэн нийлүүлэгчидтэй хамтран ажилладаг. Нийлүүлж
буй гар утасны сонголт харьцангуй бага, цэнэглэгч картын дизайн сайн.
Хүснэгт-3
Бүтээгдэхүүний төрөл Үйлдвэрлэгч компани Улс
1 Гар утас, төхөөрөмж нийлүүлэгч Hisense, Haeir БНХАУ
Ubiquam БНСУ
2 Цэнэглэгч карт
Oberthur ФРАНЦ3 RIUM картын нийлүүлэгч
3. Худалдан авагчид, хэрэглэгчид
Нийт хэрэглэгчийн зан төлөв болон өөрчлөлтийг мэдэх үүднээс Жи-Мобайл компаний
нийт 300 хэрэглэгчээс судалгаа авсан бөгөөд зарим голлох үр дүнг танилцуулвал дараах
байдалтай байна. Үүнд: Судалгаанд оролцсон хэрэглэгчидийн 64% хувь үнэ хямд, 23%
орон нутагт сүлжээ сайн баридаг учираас тус компанийг сонгосон байна. Худалдан
авалтад гэр бүлийн нөлөөлөл 78% байна. Үйлчилгээний дутагдалтай тал дээр 52% нь
мэдээлэл муу, 21% үйлчилгээ удаан, 19% нь дараалал ихтэй гэж хариулжээ. Сул тал дээр
33% зар сурталчилгаа муу, 30% нь гар утас сонголт болон дагалдах хэрэгсэл дутмаг гэжээ.
Нийт судалгаанд оролцогчдын 45% нь ямар нэгэн байдлаар өөр компанийг сонгон
үйлчлүүлэх сонирхолтой байна. Иймээс хэрэглэгчдийг татах тэднийг тогтоон барихын
тулд сул талуудыг шийдвэрлэх шаардлагатай.
Хүснэгт-4
Давуу тал Сул тал
Жи-Мобайл
 Хямд үнэ тариф
 Үндэсний хөрөнгө оруулалт
 Бүлэг холбоо ГОТА
 Технологи 3G
 Орон нутагт хүрч чадсан
 Хүссэн дугаарын сонголт
 Интернэтийн үйлчилгээ
 Гар утасны сонголт муу
 Нэмэлт үйлчилгээ дутмаг
 Хэрэглэгчийн тоо бага
 Мэдээлэл багатай
 Зар сурталчилгаа бага
 Бүтээгдэхүүний сонголт цөөн
 Сүлжээ тасалддаг
 Үнэнч хэрэглэгч цөөн
 Санхүүгийн чадвар дутмаг
 Маркетингийн бодлого муу
 Нэр хүнд бага
4. Орлуулах боломжит бүтээгдэхүүн үйлчилгээ
Хүснэгт-5
Боломжит үйлчилгээ Давуу тал
Интернэт Үнэ нь харьцангуй буурч байна.
Мессенжер болон Video Call хийх боломжтой.
Суурин утас Хаях болон гээх асуудал гарахгүй (Суурин учираас)
Үнэ хямд
Сансрын холбоо Сүлжээ өргөн
5. Өрсөлдөгчид
Хүснэгт-6
Өрсөлдөгч
байгууллага
Давуу тал Сул тал
Мобиком
 Анхны оператор
 Арвин туршлага
 Хамгийн олон хэрэглэгч
 Өргөн сүлжээ
 Санхүүгийн чадвар
 Олон нэмэлт үйлчилгээ
 Орон нутагт олон салбартай
 Нэр хүндтэй
 Олонд танигдсан
 Гар утасны сонголт их
 Хөнгөлөлт урамшуулал бага
 Хуучин хэрэглэгчийг тогтоон
барих үйл ажиллагаа дутмаг
 Сүлжээний ачаалал
 Үнэ өндөр
Скайтел
 Технологийн шийдэл
 Долгионы тархах түвшин
 Нэмэлт үйлчилгээ
 Шинийг санаачлагч
 Үнэ хямд
 Хэрэглэгчээ халамжлах үйлчилгээ
 Зар сурталчилгаа
 Хэрэглэгчийн тоо бага
 Сүлжээний хамрах хүрээ бага
 Маркетингийн бодлого сул
 Хэт олон хэрэглэгчийн сегмэнт
 Нэр хүнд бага
 Утасны сонголт
Юнител
 Идэвхижүүлэлт сайн
 Гар утасны сонголт
 Маркетингийн хүчтэй бодлого
 Үнийн бодлого
 Сүлжээний ачаалал
 Шинийг эрэлхийлэгч
 Хэрэглэгчийн өсөлт
 Хөнгөлөлт урамшуулал сайн
 Хамрах хүрээ бага
 Хуваарилалтын суваг бага
 Нэмэлт үйлчилгээ дутмаг
 Хуучин хэрэглэгчийг тогтоон
барих үйл ажиллагаа дутмаг
Оператор тус бүрийн талаарх үндсэн мэдээллийг дор нэгтгэн үзүүлэв.
Хүснэгт-7
Мобиком Скайтел Юнител Жи Мобайл
Байгуулагдсан огноо 1996 1999 2005 2006
Үйлчилгээн
ий төрөл
Дараа
төлбөрт
Mobicom, Mobizone,
Mobimix
Open, Vip, Bc, Nice
Premium, Songodog,
Холимог багц
Жи1, Жи2, Жи3
Урьдчилсан
төлбөрт
Mobicard, Be, Stars,
Cardplus
Skyphone, D20,
Skycall
Happy life, Dopin, iD Жи10, Жи20, Жи30
Үйлчилгээний хамрах хүрээ
21 аймаг, 370 гаруй
сум суурин газар
21 аймаг, 300 гаруй
сум суурин газар
21 аймаг, 210 гаруй
сум суурин газар
21 аймаг, 265 гаруй
сум суурин газар
Гэрээт борлуулагчийн тоо
1950 гэрээт
борлуулагч, 13280
дилер
1800 гэрээт
борлуулагч
2450 орчим гэрээт
борлуулагч
4000 гэрээт
борлуулагч
Үндсэн ажилчдын тоо 437 300 450 450
Жи мобайлын төвлөрөх стратеги
Жи Мобайлын хувьд 3 операторын аль нэг рүү нь давших бол хүчин мөхсдөнө. Хямд үнэ болон
ялгаварлах стратеги нь төдийлөн оновчтой бус. Тиймээс томоохон өрсөлдөөнд орох нь хэтэрхий
эрсдэлтэй тул өөрт тохирсон жижиг зах зээлийг олж ганцаараа эзлэх стратегийг хэрэгжүүлэх
ёстой. Өөрөөр хэлбэл өөртөө ашигтай бусад компани төдийлөн сонирхохгүй ашигтай сегмэнтийг
олох хэрэгтэй. Мөн дагалдагчийн байр сууринд байгаа дийлэнх компаний хувьд төвлөрөх стратеги
оновчтой сонголт болдог. Ашигтай сегмент олсон компанийн жишээ гэвэл “Американ моторс”.
Тэд цэргийн зориулалттай автомашиныг иргэний зориулалттай болгон өөрчилсөн. Энэ нь бидний
мэдэх Hummer юм. Тухайн бүтээгдэхүүнийг өөр компани хийх сонирхолгүй учир нь том зах
зээлийн хувьд хэтэрхий жижигдэнэ. Иймээс Жи Мобайл өөрийн бүтээгдэхүүний хэрэглэх дуртай
хэсэг бүлэг хэрэглэгч бий болгох нь илүү ашигтай.
Дүгнэлт:
Аливаа улс орон хөгжих тусам өрсөлдөөн салбар бүрт улам ширүүн болдог. Салбартаа
амьд үлдэх, манлайлагч байх, ашиг орлогоо нэмэгдүүлэхийг компани бүр хүсдэг. Хэдий
тийм боловч тухайн чиглэлийн онолын суурь мэдлэгийг сайтар судлах шаардлагатай.
Маркетингийн шинжлэх ухаан тэр тусмаа маркетингийн стратегийн удирдлагын асуудал
Монголд хөгжөөд удаагүй байна. Бизнесийн байгууллагууд төдийлөн онолын нарийн
судалгаа шинжилгээ хийж, мэргэжлийн түвшинд хараахан шийдвэр гаргаж чадахгүй
зүйлүүд анзаарагдаж байна. Иймээс компаниуд өөрийн салбарын өрсөлдөөний онцлогыг
судлаж, түүнд хэрэглэгдэх гол онолыг сайтар эзэмшвэл тухайн зах зээлд давамгайлах,
илүү бодитойгоор шийдвэр гаргах боломж нээгдэх болно.
Ашигласан материал:
Монгол хэл дээр
[1] Тэгшбүрэн.Г. “Компаний стратегийн удирдлага”, -УБ: Мөнхийн үсэг, 2003 он
[2] Шуурав.Я, Ганбаатар.Д. “Стратегийн удирдлага”, -УБ: Мөнхийн үсэг, 2002 он
[3] Нямзагд.С, “Үндэсний эдийн засгийн стратегийн удирдлага”, -УБ: Урлах эрдэм, 2001 он
[4] Лхаашид.Д, Бадралмаа.Р. “Стратегийн удирдлага”, -УБ: 1996 он
[5] Статистикийн эмхэтгэл 2010
Англи хэл дээр
[6] William D.Perreault, Jr.E.Jerome, Mc.Carthy Basic marketing: Global Managerial approach
2005
[7] V.Kasturi Rangan, Benson P.Shapiro, Rowland T.Moriaty Business marketing strategy 1995
[8] Orville C.Walker, James D.Watrins, Harper W.Boyd Marketing strategy 1995
[9] David W.Cravens, Nigel F.Piercy Strategic marketing- 8th
edition 2006
[10] Boyd Walker Mullions Larreche Marketing management-4th
edition 1998
[11] Marketing management-2nd
edition Philip Kotler, Swee Hoon Ang, Siew Meng Leong, Chin
Jiong Jan 1999
[12] International marketing-12 edition Cateora Graham 2005
Зохиогчийн тухай:
Даянгялбаа Ганбаатар 2001 онд ШУТИС.КтМС-ийг Бизнесийн удирдлага мэргэжлээр бакалавр, 2002 онд тус
сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжилээр магистрын зэрэгтэй төгссөн. 2002 оноос өнөөг хүртэл
ШУТИС.КтМС-д ахлах багшаар ажиллаж байна. Маркетингийн үндэс, Борлуулалтын менежмент, Олон
улсын маркетинг, Маркетингийн стратеги, Үнэ бүрдэлт үнийн стратеги зэрэг хичээлүүдийг заадаг. 2002
оноос одоог хүртэл Архангай, Өмнөговь, Дорноговь, Завхан, Ховд, Сүхбаатар, Хэнтий, Баянхонгор аймаг
болон Улаанбаатар хотын 400 орчим бизнес эрхлэгч, компани, хувь хүмүүст маркетинг, борлуулалт,
идэвхижүүлэлт, үйл ажиллагааны менежмент, компаний стратеги төлөвлөлт, маркетингийн стратеги
төлөвлөлт, бизнес төлөвлөлт, брэнд, мастер төлөвлөлт, бизнес төсөл, маркетингийн судалгаа шинжилгээ
зэрэг 60 орчим сэдвийн хүрээнд биечлэн бизнесийн зөвлөгөө, сургалт өгсөн. Судалгааны чиглэл:
Маркетингийн стратеги, борлуулалтын удирдлага, чөлөөт бүсийн асуудал ,маркетингийн удирдлага.

Más contenido relacionado

La actualidad más candente

Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...Adilbishiin Gelegjamts
 
Бизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээ
Бизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээБизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээ
Бизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээГончигжавын Болдбаатар
 
Байгууллагын стратеги төлөвлөлт
Байгууллагын стратеги төлөвлөлтБайгууллагын стратеги төлөвлөлт
Байгууллагын стратеги төлөвлөлтErdenebolor Baast
 
олон улсын зах зээл дээр гарах стратеги
олон улсын зах зээл дээр гарах стратегиолон улсын зах зээл дээр гарах стратеги
олон улсын зах зээл дээр гарах стратегиgrane09
 
удирдлагын зохион байгуулалтын бүтэц
удирдлагын зохион байгуулалтын бүтэцудирдлагын зохион байгуулалтын бүтэц
удирдлагын зохион байгуулалтын бүтэцLkhamaa Emma
 
манлайллын онол хандлагууд
манлайллын онол хандлагуудманлайллын онол хандлагууд
манлайллын онол хандлагуудBuka King
 
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр Adilbishiin Gelegjamts
 
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргамикро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргаГончигжавын Болдбаатар
 
Зардлын бүртгэл Лекц 2
Зардлын бүртгэл Лекц 2Зардлын бүртгэл Лекц 2
Зардлын бүртгэл Лекц 2Bbujee
 

La actualidad más candente (20)

Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
 
Үнийн стратеги ба менежмент
Үнийн стратеги ба менежментҮнийн стратеги ба менежмент
Үнийн стратеги ба менежмент
 
Бизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээ
Бизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээБизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээ
Бизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээ
 
Marketing management 11 lekts 2010 хуваарилалтын суваг
Marketing management 11 lekts 2010 хуваарилалтын сувагMarketing management 11 lekts 2010 хуваарилалтын суваг
Marketing management 11 lekts 2010 хуваарилалтын суваг
 
Маркетингийн удирдлага
Маркетингийн удирдлагаМаркетингийн удирдлага
Маркетингийн удирдлага
 
Байгууллагын стратеги төлөвлөлт
Байгууллагын стратеги төлөвлөлтБайгууллагын стратеги төлөвлөлт
Байгууллагын стратеги төлөвлөлт
 
зорилтот зах зээл ба байршуулах стратеги
зорилтот зах зээл ба байршуулах стратегизорилтот зах зээл ба байршуулах стратеги
зорилтот зах зээл ба байршуулах стратеги
 
олон улсын зах зээл дээр гарах стратеги
олон улсын зах зээл дээр гарах стратегиолон улсын зах зээл дээр гарах стратеги
олон улсын зах зээл дээр гарах стратеги
 
Зах зээлийн сегментчилэлийн стратеги
Зах зээлийн сегментчилэлийн стратегиЗах зээлийн сегментчилэлийн стратеги
Зах зээлийн сегментчилэлийн стратеги
 
удирдлагын зохион байгуулалтын бүтэц
удирдлагын зохион байгуулалтын бүтэцудирдлагын зохион байгуулалтын бүтэц
удирдлагын зохион байгуулалтын бүтэц
 
манлайллын онол хандлагууд
манлайллын онол хандлагуудманлайллын онол хандлагууд
манлайллын онол хандлагууд
 
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр
 
сэдэв 4-хотш
сэдэв 4-хотшсэдэв 4-хотш
сэдэв 4-хотш
 
Хэрэглэгчийн зан төлөв Г.Болдбаатар 2018
Хэрэглэгчийн зан төлөв Г.Болдбаатар 2018Хэрэглэгчийн зан төлөв Г.Болдбаатар 2018
Хэрэглэгчийн зан төлөв Г.Болдбаатар 2018
 
маркетингийн стратеги
маркетингийн стратегимаркетингийн стратеги
маркетингийн стратеги
 
Говь ХК
Говь ХКГовь ХК
Говь ХК
 
хуваарилалтын суваг түүний онцлог
хуваарилалтын суваг түүний онцлогхуваарилалтын суваг түүний онцлог
хуваарилалтын суваг түүний онцлог
 
Lecture 5
Lecture 5Lecture 5
Lecture 5
 
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргамикро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
 
Зардлын бүртгэл Лекц 2
Зардлын бүртгэл Лекц 2Зардлын бүртгэл Лекц 2
Зардлын бүртгэл Лекц 2
 

Similar a porter huchin zuiliin shinjilgee

С.Мөнхбаяр - Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлал ба Сүнзийн сургааль
С.Мөнхбаяр - Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлал ба  Сүнзийн сургаальС.Мөнхбаяр - Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлал ба  Сүнзийн сургааль
С.Мөнхбаяр - Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлал ба Сүнзийн сургаальbatnasanb
 
Г. Дэлгэрцэцэг - ҮҮРЭН ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ МАЙКЛ Ю. ПОРТЕРИЙН 5 ХҮЧИН ЗҮЙЛСИ...
Г. Дэлгэрцэцэг - ҮҮРЭН ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ МАЙКЛ Ю. ПОРТЕРИЙН 5 ХҮЧИН ЗҮЙЛСИ...Г. Дэлгэрцэцэг - ҮҮРЭН ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ МАЙКЛ Ю. ПОРТЕРИЙН 5 ХҮЧИН ЗҮЙЛСИ...
Г. Дэлгэрцэцэг - ҮҮРЭН ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ МАЙКЛ Ю. ПОРТЕРИЙН 5 ХҮЧИН ЗҮЙЛСИ...batnasanb
 
Н.Батбаяр - МАРКЕТИНГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХАНДЛАГА
Н.Батбаяр - МАРКЕТИНГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХАНДЛАГАН.Батбаяр - МАРКЕТИНГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХАНДЛАГА
Н.Батбаяр - МАРКЕТИНГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХАНДЛАГАbatnasanb
 
Batbayar маркетингийн хөгжлийн шинэ хандлага...
Batbayar маркетингийн хөгжлийн шинэ хандлага... Batbayar маркетингийн хөгжлийн шинэ хандлага...
Batbayar маркетингийн хөгжлийн шинэ хандлага... batnasanb
 
олон үндэстний зах зээл маркетингийн сегментчилэл
олон үндэстний зах зээл маркетингийн сегментчилэлолон үндэстний зах зээл маркетингийн сегментчилэл
олон үндэстний зах зээл маркетингийн сегментчилэлgrane09
 
2010 марк стратеги шинэ бүтээгдэхүүний төлөвлөлт
2010 марк стратеги шинэ бүтээгдэхүүний төлөвлөлт2010 марк стратеги шинэ бүтээгдэхүүний төлөвлөлт
2010 марк стратеги шинэ бүтээгдэхүүний төлөвлөлтГончигжавын Болдбаатар
 
хэрэглэгчийн зан төлөвийн үндсэн асуудал
хэрэглэгчийн зан төлөвийн үндсэн асуудалхэрэглэгчийн зан төлөвийн үндсэн асуудал
хэрэглэгчийн зан төлөвийн үндсэн асуудалО. Гэрэлт-Од
 
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА Mr Nyak
 
Стратеги, маркетингийн стратегийн хөгжил
Стратеги, маркетингийн  стратегийн хөгжилСтратеги, маркетингийн  стратегийн хөгжил
Стратеги, маркетингийн стратегийн хөгжилMr Nyak
 
Strategic Management - Lecture 10
Strategic Management - Lecture 10Strategic Management - Lecture 10
Strategic Management - Lecture 10Энхтамир Ш
 

Similar a porter huchin zuiliin shinjilgee (20)

Marketing management 9 2012 honogshuulalt mark str
Marketing management 9 2012 honogshuulalt mark strMarketing management 9 2012 honogshuulalt mark str
Marketing management 9 2012 honogshuulalt mark str
 
маркетингийн нэгдсэн харилцааны чиг үүрэг
маркетингийн нэгдсэн харилцааны чиг үүрэгмаркетингийн нэгдсэн харилцааны чиг үүрэг
маркетингийн нэгдсэн харилцааны чиг үүрэг
 
С.Мөнхбаяр - Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлал ба Сүнзийн сургааль
С.Мөнхбаяр - Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлал ба  Сүнзийн сургаальС.Мөнхбаяр - Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлал ба  Сүнзийн сургааль
С.Мөнхбаяр - Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлал ба Сүнзийн сургааль
 
Lecture 2
Lecture 2Lecture 2
Lecture 2
 
Г. Дэлгэрцэцэг - ҮҮРЭН ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ МАЙКЛ Ю. ПОРТЕРИЙН 5 ХҮЧИН ЗҮЙЛСИ...
Г. Дэлгэрцэцэг - ҮҮРЭН ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ МАЙКЛ Ю. ПОРТЕРИЙН 5 ХҮЧИН ЗҮЙЛСИ...Г. Дэлгэрцэцэг - ҮҮРЭН ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ МАЙКЛ Ю. ПОРТЕРИЙН 5 ХҮЧИН ЗҮЙЛСИ...
Г. Дэлгэрцэцэг - ҮҮРЭН ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ МАЙКЛ Ю. ПОРТЕРИЙН 5 ХҮЧИН ЗҮЙЛСИ...
 
Н.Батбаяр - МАРКЕТИНГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХАНДЛАГА
Н.Батбаяр - МАРКЕТИНГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХАНДЛАГАН.Батбаяр - МАРКЕТИНГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХАНДЛАГА
Н.Батбаяр - МАРКЕТИНГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХАНДЛАГА
 
Batbayar маркетингийн хөгжлийн шинэ хандлага...
Batbayar маркетингийн хөгжлийн шинэ хандлага... Batbayar маркетингийн хөгжлийн шинэ хандлага...
Batbayar маркетингийн хөгжлийн шинэ хандлага...
 
Marketing
MarketingMarketing
Marketing
 
олон үндэстний зах зээл маркетингийн сегментчилэл
олон үндэстний зах зээл маркетингийн сегментчилэлолон үндэстний зах зээл маркетингийн сегментчилэл
олон үндэстний зах зээл маркетингийн сегментчилэл
 
2010 марк стратеги шинэ бүтээгдэхүүний төлөвлөлт
2010 марк стратеги шинэ бүтээгдэхүүний төлөвлөлт2010 марк стратеги шинэ бүтээгдэхүүний төлөвлөлт
2010 марк стратеги шинэ бүтээгдэхүүний төлөвлөлт
 
Str mark 1 lekts 2010
Str mark 1 lekts 2010Str mark 1 lekts 2010
Str mark 1 lekts 2010
 
Брэнд менежментийн стратеги
Брэнд менежментийн стратегиБрэнд менежментийн стратеги
Брэнд менежментийн стратеги
 
11 chapter 9
11 chapter 911 chapter 9
11 chapter 9
 
Str mark promotion
Str mark promotionStr mark promotion
Str mark promotion
 
хэрэглэгчийн зан төлөвийн үндсэн асуудал
хэрэглэгчийн зан төлөвийн үндсэн асуудалхэрэглэгчийн зан төлөвийн үндсэн асуудал
хэрэглэгчийн зан төлөвийн үндсэн асуудал
 
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
 
Khishigzaya
KhishigzayaKhishigzaya
Khishigzaya
 
Mm2
Mm2Mm2
Mm2
 
Стратеги, маркетингийн стратегийн хөгжил
Стратеги, маркетингийн  стратегийн хөгжилСтратеги, маркетингийн  стратегийн хөгжил
Стратеги, маркетингийн стратегийн хөгжил
 
Strategic Management - Lecture 10
Strategic Management - Lecture 10Strategic Management - Lecture 10
Strategic Management - Lecture 10
 

Más de Mr Nyak

Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024
Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024
Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024Mr Nyak
 
pharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdf
pharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdfpharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdf
pharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdfMr Nyak
 
pharmaceutical-sector-indicators-2021-pps (1).pdf
pharmaceutical-sector-indicators-2021-pps (1).pdfpharmaceutical-sector-indicators-2021-pps (1).pdf
pharmaceutical-sector-indicators-2021-pps (1).pdfMr Nyak
 
Эм зүйн салбарын үзүүлэлт 2021 MN book.pdf
Эм зүйн салбарын үзүүлэлт 2021 MN book.pdfЭм зүйн салбарын үзүүлэлт 2021 MN book.pdf
Эм зүйн салбарын үзүүлэлт 2021 MN book.pdfMr Nyak
 
legalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.doc
legalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.doclegalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.doc
legalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.docMr Nyak
 
MNS-6980-2022-Гамшгийн-аюулыг-зарлан-мэдээлэх-үйл-ажиллагаа-2022-09-06.pdf
MNS-6980-2022-Гамшгийн-аюулыг-зарлан-мэдээлэх-үйл-ажиллагаа-2022-09-06.pdfMNS-6980-2022-Гамшгийн-аюулыг-зарлан-мэдээлэх-үйл-ажиллагаа-2022-09-06.pdf
MNS-6980-2022-Гамшгийн-аюулыг-зарлан-мэдээлэх-үйл-ажиллагаа-2022-09-06.pdfMr Nyak
 
marketing-mgmt-2.pdf
marketing-mgmt-2.pdfmarketing-mgmt-2.pdf
marketing-mgmt-2.pdfMr Nyak
 
marketing lesson
marketing lessonmarketing lesson
marketing lessonMr Nyak
 
Mongolia-Fostering-Inclusive-Tourism-Development-in-the-Aftermath-of-COVID-19...
Mongolia-Fostering-Inclusive-Tourism-Development-in-the-Aftermath-of-COVID-19...Mongolia-Fostering-Inclusive-Tourism-Development-in-the-Aftermath-of-COVID-19...
Mongolia-Fostering-Inclusive-Tourism-Development-in-the-Aftermath-of-COVID-19...Mr Nyak
 
2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdf
2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdf2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdf
2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdfMr Nyak
 
2021 - Tsalin hulsnii butetsiin sudalgaa MN.pdf
2021 - Tsalin hulsnii butetsiin sudalgaa MN.pdf2021 - Tsalin hulsnii butetsiin sudalgaa MN.pdf
2021 - Tsalin hulsnii butetsiin sudalgaa MN.pdfMr Nyak
 
mongolian cultural and behavioral study 2022
mongolian cultural and behavioral study 2022mongolian cultural and behavioral study 2022
mongolian cultural and behavioral study 2022Mr Nyak
 
Cx plus credential CXPLUSMN
Cx plus credential CXPLUSMNCx plus credential CXPLUSMN
Cx plus credential CXPLUSMNMr Nyak
 
цахим үндэстэн 2022 2027
цахим үндэстэн 2022 2027цахим үндэстэн 2022 2027
цахим үндэстэн 2022 2027Mr Nyak
 
стратегийн маркетингийн удирдлага 9 дэх хэвлэл
стратегийн маркетингийн удирдлага  9 дэх хэвлэл стратегийн маркетингийн удирдлага  9 дэх хэвлэл
стратегийн маркетингийн удирдлага 9 дэх хэвлэл Mr Nyak
 
Baseline Analysis on ICT in General Education of Mongolia
Baseline Analysis on ICT in General Education of MongoliaBaseline Analysis on ICT in General Education of Mongolia
Baseline Analysis on ICT in General Education of MongoliaMr Nyak
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагаа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагааХөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагаа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагааMr Nyak
 
Warc marketers toolkit_2021
Warc marketers toolkit_2021Warc marketers toolkit_2021
Warc marketers toolkit_2021Mr Nyak
 
Digitalenterprise2019 by Mobicom
Digitalenterprise2019 by MobicomDigitalenterprise2019 by Mobicom
Digitalenterprise2019 by MobicomMr Nyak
 
Enation mongolia
Enation mongoliaEnation mongolia
Enation mongoliaMr Nyak
 

Más de Mr Nyak (20)

Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024
Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024
Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024
 
pharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdf
pharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdfpharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdf
pharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdf
 
pharmaceutical-sector-indicators-2021-pps (1).pdf
pharmaceutical-sector-indicators-2021-pps (1).pdfpharmaceutical-sector-indicators-2021-pps (1).pdf
pharmaceutical-sector-indicators-2021-pps (1).pdf
 
Эм зүйн салбарын үзүүлэлт 2021 MN book.pdf
Эм зүйн салбарын үзүүлэлт 2021 MN book.pdfЭм зүйн салбарын үзүүлэлт 2021 MN book.pdf
Эм зүйн салбарын үзүүлэлт 2021 MN book.pdf
 
legalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.doc
legalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.doclegalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.doc
legalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.doc
 
MNS-6980-2022-Гамшгийн-аюулыг-зарлан-мэдээлэх-үйл-ажиллагаа-2022-09-06.pdf
MNS-6980-2022-Гамшгийн-аюулыг-зарлан-мэдээлэх-үйл-ажиллагаа-2022-09-06.pdfMNS-6980-2022-Гамшгийн-аюулыг-зарлан-мэдээлэх-үйл-ажиллагаа-2022-09-06.pdf
MNS-6980-2022-Гамшгийн-аюулыг-зарлан-мэдээлэх-үйл-ажиллагаа-2022-09-06.pdf
 
marketing-mgmt-2.pdf
marketing-mgmt-2.pdfmarketing-mgmt-2.pdf
marketing-mgmt-2.pdf
 
marketing lesson
marketing lessonmarketing lesson
marketing lesson
 
Mongolia-Fostering-Inclusive-Tourism-Development-in-the-Aftermath-of-COVID-19...
Mongolia-Fostering-Inclusive-Tourism-Development-in-the-Aftermath-of-COVID-19...Mongolia-Fostering-Inclusive-Tourism-Development-in-the-Aftermath-of-COVID-19...
Mongolia-Fostering-Inclusive-Tourism-Development-in-the-Aftermath-of-COVID-19...
 
2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdf
2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdf2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdf
2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdf
 
2021 - Tsalin hulsnii butetsiin sudalgaa MN.pdf
2021 - Tsalin hulsnii butetsiin sudalgaa MN.pdf2021 - Tsalin hulsnii butetsiin sudalgaa MN.pdf
2021 - Tsalin hulsnii butetsiin sudalgaa MN.pdf
 
mongolian cultural and behavioral study 2022
mongolian cultural and behavioral study 2022mongolian cultural and behavioral study 2022
mongolian cultural and behavioral study 2022
 
Cx plus credential CXPLUSMN
Cx plus credential CXPLUSMNCx plus credential CXPLUSMN
Cx plus credential CXPLUSMN
 
цахим үндэстэн 2022 2027
цахим үндэстэн 2022 2027цахим үндэстэн 2022 2027
цахим үндэстэн 2022 2027
 
стратегийн маркетингийн удирдлага 9 дэх хэвлэл
стратегийн маркетингийн удирдлага  9 дэх хэвлэл стратегийн маркетингийн удирдлага  9 дэх хэвлэл
стратегийн маркетингийн удирдлага 9 дэх хэвлэл
 
Baseline Analysis on ICT in General Education of Mongolia
Baseline Analysis on ICT in General Education of MongoliaBaseline Analysis on ICT in General Education of Mongolia
Baseline Analysis on ICT in General Education of Mongolia
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагаа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагааХөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагаа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагаа
 
Warc marketers toolkit_2021
Warc marketers toolkit_2021Warc marketers toolkit_2021
Warc marketers toolkit_2021
 
Digitalenterprise2019 by Mobicom
Digitalenterprise2019 by MobicomDigitalenterprise2019 by Mobicom
Digitalenterprise2019 by Mobicom
 
Enation mongolia
Enation mongoliaEnation mongolia
Enation mongolia
 

porter huchin zuiliin shinjilgee

  • 1. ПОРТЕРИЙН 5 ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГААР ҮҮРЭН ХОЛБООНЫ САЛБАРЫН КОМПАНИЙ МАРКЕТИНГИЙН СТРАТЕГИЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ Магистр *Д. Ганбаатар ШУТИС, КтМС, Маркетинг үйлдвэрлэлийн профессорын баг, Жижиг дунд үйлдвэрлэлийн, судалгаа сургалтын төв e-mail: dayangyalbaa@yahoo.com Хураангуй Маркетингийн удирдлагын шинжлэх ухаан өнөөг хүртэл хөгжихдөө үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, борлуулалт, хэрэглэгч, нийгэм, өрсөлдөгч баримжаатайгаар гэсэн 6 үзэл баримтлал буюу үе шатыг дамжин хөгжиж ирсэн. Эдгээр үзэл баримтлалууд нэг нэгнээ хэзээ ч үгүйсгэдэггүй боловч сүүлийн жилүүдэд өөрийн компаний үнэ, бүтээгдэхүүн, маркетингийн үйл ажиллагаанд анхаарахаасаа илүү өрсөлдөгч хэн бэ?, тэд цаашид ямар үйл ажиллагаа стратегийг сонгон ажиллах гэж байгааг нарийн судалж үзэх нь илүү чухал болж байна. Стратегийн талаар авч үзэхийн өмнө өрсөлдөөний тухай үндсэн ойлголтыг авч үзэх шаардлагатай. ХХ-р зууны эхэн үеэс эхлэн бизнесийн орчинд өөрчлөлт эрчимтэй явагдсанаар үйлдвэр, аж ахуйн нэгж, улс гүрний өмнө өрсөлдөөний болон стратегийн удирдлагын асуудлууд хурцаар тавигдах болсон. ХХ-р зууны сүүл үеэс эхлэн судлаачид байгууллагын өрсөлдөх чадвар түүнийг тодорхойлох аргуудыг судалж, шинжилгээ хийж энэ чиглэлийг түлхүү анхаарч эхэлсэн билээ. Эдгээр онолын гол төлөөлөгч бол М.Портерийн Өрсөлдөөний 5 хүчин зүйлийн шинжилгээ юм. Энэхүү илтгэлдээ Монголын үүрэн холбооны зах зээлийн өрсөлдөөнийг Жи Мобайл компаний хувьд М.Портерийн 5 хүчин зүйлийн аргаар судалж, баримталж буй маркетингийн стратегийг тодорхойлохыг зорилоо. 4 үүрэн холбооны 2000 хэрэглэгч, Жи Мобайл компаний 300 хэрэглэгчийн судалгаа болон бусад 2 дахь эх сурвалжийн мэдээлэл дээр үндэслэлээ. Судалгаа, шинжилгээг дэлгэрэнгүй багтаах боломжгүй тул голлох үр дүнг дүгнэх байдлаар энэхүү илтгэлд тусгалаа.
  • 2. Түлхүүр үг: Өрсөлдөөн, Портерийн 5 хүчин зүйлийн шинжилгээ, Маркетингийн стратеги, манлайлагч, тэмцэгч, дагалдагч Оршил Үүрэн холбооны салбар нь манай улсад хөгжин хэдийгээр арваад жил болсон ч маркетингийн үйл ажиллагаа нь харьцангуй төлөвшин, тогтсон өрсөлдөөнт, өвөрмөц зах зээл юм. Хэрэглэгчийг сэтгэл ханамжтай байлгах, компаний ашигт ажиллагааг нэмэгдүүлэх болон зах зээлд тэргүүлэгч байх явдал нь маркетингийн удирдлагын үйл ажиллагаанаас ихээхэн хамааралтай. Зах зээлийн өрсөлдөөн хүчтэй болохын хирээр бүтээгдэхүүн үйлчилгээний чанартай холбоотой хэрэглэгчийн хүлээлт өсч, өндөр шаардлага тавих хандлага ажиглагдаж байна. Үүнийг дагаад компаниуд хуучин хэрэглэгчийг тогтоон барих, шинэ хэрэглэгчдийг олж авах зэрэг үйл ажиллагаа эрчимжсэнээр салбарын өрсөлдөөн илүү ширүүн явагдаж байна. Иймээс өрсөлдөгчийн үйл ажиллагаа, баримтлах стратеги зэрэгийг онолын хүрээнд нарийвчлан судлан компаний үйл ажиллагаандаа хэрэглэх асуудал нь маркетеруудын өмнө тулгамдаж байна. Маркетингийн удирдлагын үзэл баримтлал Маркетингийн удирдлагын үзэл баримтлал нь дараах 6 үе шаттайгаар хөгжиж иржээ. Үүнд: Үйлдвэрлэл баримжаат үзэл баримтлал (The Production concept) Бүтээгдэхүүн баримжаат үзэл баримтлал (The Product-concept) Борлуулалт баримжаат үзэл баримтлал (The Sales concept) Хэрэглэгч баримжаат үзэл баримтлал (The Consumer concept) Нийгэм баримжаат үзэл баримтлал (The Social concept) Өрсөлдөөн баримжаат үзэл баримтлал (The Competition concept) Өрсөлдөөн Өрсөлдөөн гэдэг нь зах зээлийн зохион байгуулалтын хэлбэр юм. Өөрөөр хэлбэл зах зээлийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь өрсөлдөөн юм. Хөгжлийн хурдцыг түргэсгэдэг хүчин зүйлийн хувьд өрсөлдөөн нь чухал ач холбогдолтой билээ. Өрсөлдөөн нь латин хэлний concurro (соn - хамт, curro - гүйх) буюу цугларах, түлхэлдэх, хавиралдах, харшилдах, ямар нэгэн зүйлийг олох гэж тэмүүлэх, ямар нэгэн юманд хүрэх ба нэгэн
  • 3. зүйлийн төлөө чармайх утгатай үгнээс үүдэлтэй. Өрсөлдөөн нь ердийн ахуйн хэллэгээс эдийн засгийн онолын нэр томъёо болж, өмчөөр дамжин үүсч буй ашиг хонжоо олох гэсэн хүмүүсийн үйл хөдлөлийг илэрхийлсэн эдийн засгийн ойлголт юм. Зах зээлийн өрсөлдөөн гэдэг нь зах зээлийн тодорхой хэсэг талбарт хэрэглэгчдийн хязгаарлагдмал эрэлтийн төлөө компаниуд хоорондын тэмцэл юм. Майкл Портерийн 5 хүчин зүйлийн шинжилгээний арга М.Портерийн энэхүү таван хүчин зүйлийг өрсөлдөөнийг удирдан залах гол нөхцөл гэж үздэг ба энэ загвараар салбарын үнэлгээг хийх нь практикт ихээхэн ач холбогдолтой. Өрсөлдөөн нь салбарын өрсөлдөгчид, шинээр нэвтрэгсэд, орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгсэд, бэлтгэн нийлүүлэгчид болон худалдан авагчийн зүгээс учирах аюулыг судлан зорилтот зах зээлийг зөв сонгох боломжийг олгодгоор энэхүү загварын гол ач холбогдол үнэлэгдэх юм. 1-р Зураг: Өрсөлдөөний таван хүч М.Портер нь аливаа компани өрсөлдөөнд давуу тал олж авахад зардлаа хямдруулах, ялгаварлах гэсэн хоёр арга зам байдаг ба тэдгээр нь тодорхой төрлийн бизнесийн цар Орлох бүтээгдэхүүний аюул Бэлтгэннийлүүлэгчийнаюул Худалданавагчдынаюул Компани ба бусад өрсөлдөгч /Салбарын өрсөлдөөн / Шинээр нэвтрэгсдийн аюул
  • 4. хэмжээ зах зээлийн зорилтод сегментийн багтаамжтай хосолж байж үндсэн гурван стратегийг бүрдүүлэх боломж олгодог гэжээ. Тэдгээр нь өртөг хямдруулах, ялгаварлах, төвлөрөх стратегиуд байдаг ажээ. 2-р Зураг М.Портерийн өрсөлдөөний стратегиуд Өрсөлдөөн бол зах зээлийн харилцааны гол хөдөлгөгч хүч мөн. Иймд зах зээлд бараа, үйлчилгээ нийлүүлж буй аливаа байгууллага өрсөлдөөнд давамгайлахыг эрмэлзэх нь зүйн хэрэг. Чухамхүү ямар арга замаар энэхүү давуу талыг олж авах вэ? гэдэг асуултанд ямар нэг хэмжээгээр хариу өгдөг нь М.Портерийн дэвшүүлсэн санааны үнэ цэнэ оршдог болно. Компаний баримтлах маркетингийн стратегиуд Зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд нь зорилго, нөөц, стратегийн хувьд ялгаатай байдаг.. Байгууллагуудын өрсөлдөх 6-н төрлийн байр суурь байна. 1. Зонхилох 2. Хүчтэй 3. Зохистой 4. Тогтвортой 5. Сул 6. Амьдрах чадваргүй гэсэн өрсөлдөөний байр суурьтай байна. Байгууллагуудын зах зээлд эзэлж байгаа хувь хэмжээгээр нь лидер /зах зээлийн 40 % /, тэмцэгч / зах зээлийн 30 % /, дагалдагч / зах зээлийн 20 % /, хоосон зайг эзэмшигч / зах зээлийн 10 % / ангилна. Лидер компаний баримтлах стратегиуд 1. Нийт зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх 2. Зах зээлд эзлэх хувиа хамгаалах. 3. Нийт зах зээлийн хэмжээ өөрчлөгдөхгүй бол зах зээлд эзлэх хувиа өсгөх. Өрсөлдөөний стратеги Нийт зардлаар манлайлах стратеги Ялгаварлах стратеги стратеги Төвлөрөх стратеги
  • 5. Зах зээлд эзэлж байгаа хувиа хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд нь дараах стратегиудыг хэрэглэдэг. Үүнд:  Байр сууриа хамгаалах стратеги. Одоогийнхоо байдлыг хэвээр хадгалах зорилгоор үйл ажиллагаагаа явуулна.  Жигүүрээр хамгаалах стратеги. Сул талаа анхаарч, түүнийгээ хүчтэй болгох арга хэмжээ авах  Түрүүлж эзэлж авах стратеги. Өрсөлдөгчийг идэвхтэй үйл ажиллагаа явуулахаас өмнө өөрөө идэвхтэй үйл ажиллагаа явуулж, зах зээлийг нь түрүүлж эзэлж авна.  Сөрөг давшилт. Эсрэг талын хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд хариу үйлдэл хийх  Хөдөлгөөнт хамгаалалтын стратеги. Тухайн нөхцөл байдалд тохируулан зөвхөн 1 чиглэлд биш боломжит өөр өөр чиглэлүүдэд анхаарлаа төвлөрүүлэн үйл ажиллагаагаа явуулах  Багасгах стратеги. Бизнесийн боломжгүй, ашиггүй чиглэлээсээ татгалзан түүнийгээ хорогдуулж, нөөцөө аль болох боломжит чиглэл рүү шилжүүлэх арга хэмжээ авах Тэмцэгч байгууллагын баримтлах стратегиуд Салбартаа 2, 3 түүнээс доогуур байр эзэлж байгаа байгууллагуудыг тэмцэгчид гэнэ. Тэд лидер болон бусад өрсөлдөгчидтэй зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлэхийн төлөө тэмцдэг. Тэмцэгч байгууллагууд нь дараах стратегиудыг ашиглана. Үүнд:  Фронтоор довтлох стратеги. Өрсөлдөөний эсрэг хангалттай хүч хуримтлуулсан үед тэдний хүчтэй тал руу нь /тухайлбал, бараа, үнэ, сурталчилгаа гэх мэт / шууд эрчимтэй үйл ажиллагаа явуулна.  Жигүүрээр довтлох стратеги. Эсрэг талын хүч их үед шууд довтлохгүйгээр, зөвхөн сул тал руу нь бүх хүчээ чиглүүлсэн үйл ажиллагаа явуулж болно. Энэ стратеги нь 2 чиглэлтэй. 1. Газар зүйн довтолгоо. Өрсөлдөгчийн өндөр түвшинд ажиллаж чадахгүй байгаа нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 2. Сегментийн довтолгоо. Лидерүүдийн үйлчилж байгаагүй, хаана ч хамрагдаагүй зах зээл рүү үйл ажиллагаагаа чиглүүлнэ.  Бүслэх довтолгоо. Энэ стратегиийн үед байгууллага бүх фронтоор давшиж, өрсөлдөгчийн газар нутгийг эзэлж авна.
  • 6.  Тойрч довтлох стратеги. Энэ стратеги нь 3 чиглэлээр хийгдэнэ. 1. Одоогийн бүтээгдэхүүнтэй холбоогүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар диверсификаци хийх 2. Шинэ зах зээлд диверсификаци хийх 3. Одоогийн бүтээгдэхүүнийг шинэ технологиор үйлдвэрлэх  Гэнэтийн довтолгоо. Сөрөг компаний өөр өөр газар нутагт үе үе багахан довтолгоо хийнэ . Дагалдагчдийн стратегиуд. Дагалдагч нь лидерүүдийн нэрд гарсан юм уу сайн бүтээгдэхүүнийг хуулбарлах эсвэл шинэ бүтээгдэхүүнийг сайжруулан ашиглах стратеги юм. Дагалдагч нь дараах стратегиудыг ашиглана.  Ойрхон дагалдах- боломжит иж бүрдэл, сегментийг дагалдах  Зайнаас дагалдах гол бараа, зах зээл, үнийн ерөнхий түвшинг дагалдана  Сонгосон байдлаар дагалдах– зарим талаар дууриах бусад талаар өөрийнхөөрөө ажиллах Хоосон зайг эзэмшигч Хоосон зайг эзэмшигч гэдэг нь байгууллагуудын сонгож аваагүй зах зээлийн багахан хэсэг юм. Энэ нь дараах шинжтэй.  Хоосон зайг эзэмшигч нь боломжийн жишээтэй ашиг гарахуйц  Өсөлтийн боломжтой  Хоосон зайг эзэмшигч үр дүнтэй үйлчлэх хөрөнгөтэй байх  Худалдан авагчдын дунд нэр хүнд олох замаар том өрсөлдөгч рүү довтлох. ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН СУДАЛГАА Үүрэн утас хэрэглэгч гэж цахилгаан холбооны нийтийн сүлжээнд хөдөлгөөнт технологийг ашиглан холбогдох боломж бүхий хэрэглэгчдийг хэлнэ. Утасгүй холбооны хэрэглэгч гэж тухайн байгуулсан сүлжээний хүрээнд ажиллах радио долгионы холбооны хэрэглэгчийг хэлнэ. Сансрын холбооны хэрэглэгч гэж сансрын хиймэл дагуул ашиглан холбогдож буй холбооны хэрэглэгчийг хэлнэ.
  • 7. Интернэтийн байнгын хэрэглэгчид гэж сар бүр тодорхой хэмжээний төлбөр төлж интернэтийг тогтмол хэрэглэдэг хэрэглэгчийг хэлнэ. Харилцаа Холбооны салбарын үндсэн үзүүлэлт Хүснэгт-1 Үзүүлэлтүүд 2007 2008 2009 2010 Харилцаа холбооны салбарын тоо 344 333 333 320 Харилцаа холбооны үйлчилгээний орлого (сая төгрөг) 203326.4 297355.3 309159.3 315027.5 Суурин утасны цэг (мян) 149.6 151.6 142.9 143.2 1000 хүнд ноогдох суурин утасны цэг 57 57 53 52 Телевизор (мян) 400.1 454 489.5 554.4 Кабелийн телевиз хэрэглэгчийн тоо 89689 101332 112921 120551 Үүрэн утас хэрэглэгчийн тоо(давхардсан тоо) мян 1175.1 1745.9 2208.7 2532.9 Утасгүй холбооны хэрэглэгч 25123 35404 45490 45461 Сансрын холбооны хэрэглэгч 378 417 674 773 Интернэтийн байнгын хэрэглэгчдийн тоо (мян) 30 42 106 199.8 Эх сурвалж: Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо технологийн газар График-1
  • 8. Үүрэн холбооны голлох операторууд болох Mobicom, Skytel, Unitel, Gmobile компаниудын хувьд 2010 он болон 2011 оны эхний 7 сарын байдлаар нийт хэрэглэгчийн тоо ямар үзүүлэлттэй байгааг авч үзвэл: Хэрэглэгчийн тоон өөрчлөлт (2011 оны 7 сарын байдлаар) График-2 2011 оны 7 сарын байдлаар үүрэн холбооны зах зээлд давхардсан тоогоор 1,910,017 хэрэглэгч байгаагаас Мобиком корпораци 49%, Скайтел компани 20%, Юнител групп 21%, Жи Мобайл компани 10% орчмыг эзэлж байна. График-3 May Jun Jul May-11 Jun-11 Jul-11 Skytel 289289,0 290051,0 294043,0 391538,0 387350,0 394440,0 G-Mobile 155168,0 158065,0 163019,0 198157,0 193130,0 190939,0 Unitel 303791,0 299042,0 302310,0 412003,0 406036,0 407483,0 Mobi 856612,0 839410,0 839210,0 939610,0 925429,0 917155,0 ,0 500000,0 1000000,0 1500000,0 2000000,0 2500000,0 CDR subscribers, by operators Mobi 48% Unitel 22% Skytel 20% G-Mobile 10% 2011, July
  • 9. Жи Мобайлын хувьд: - Нийт хэрэглэгчийн 88%-ийг урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид, харин үлдсэн 12%-ийг дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид эзэлж байна. - Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хувьд G10 үйлчилгээний хэрэглэгчид хамгийн их хувийг эзэлдэг болох нь харагдаж байна. (G10 үйлчилгээний цэнэглэгч картууд нь сүлжээндээ үнэгүй ярих боломжтой байдаг учраас хэрэглэгчид G20, G30 үйлчилгээнүүдээс илүү сонгох хандлагатай байна.) М.ПОРТЕРИЙН 5 ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ Үүрэн холбооны үндэсний оператор Жи-Мобайл компани нь Монгол Улсын Засгийн Газрын бодлогын хүрээнд Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос зарласан “Алслагдмал сум суурин газрыг холбоожуулах” тендерт ялж, 2006 оны 4 дүгээр сард үүсгэн байгуулагдсан. Богино хугацаанд Монгол орны өргөн уудам газар нутгийг хамарсан мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг бий болгож, техник технологийн угсралт, суурилуулалтын ажлыг амжилттай гүйцэтгэж, 2007 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр сүлжээний нээлтийг албан ёсоор хийсэн. Жи Мобайл компаний өрсөлдөөний байдлыг шинжлэн, маркетингийн стратеги болон цаашид хэрэгжүүлэх арга замыг тодорхойлохыг зорилоо. Хэрэглэгчийн судалгаа болон 2 дахь эх сурвалжийн мэдээлэл дээр суурилсан бөгөөд судалгаа, шинжилгээг дэлгэрэнгүй багтаах боломжгүй тул голлох үр дүнг дүгнэх байдлаар тусгалаа. 1. Боломжит зах зээлд нэвтрэгчид Зах зээлийн өнөөгийн нөхцөл байдалд шинээр нэвтрэгсэд харьцангуй бага гэж ойлгож болох бөгөөд МЦХолбоо компанийг онцлон авч үзэж байна. Урт хугацаанд зах зээлд шинээр өрсөлдөгчид нэвтрэн орж ирэхгүй учраас ерөнхийдөө энэ салбар тайван байдалтай гэж ойлгож болно. Хүснэгт-2 Боломжит зах зээлд нэвтрэгчид Давуу тал Сул тал Монголын цахилгаан холбоо -Суурин утсанд анхдагч -Салбартаа туршлагатай -Хувиарлалтын суваг сайн -Боловсон хүчний нөөц бололцоо өндөр -Бүтээгдэхүүний төрөл цөөн -Удирдлагын бүтэц шийдвэр гаргалт удаан -Идэвхижүүлэлт муу
  • 10. -Гар утсанд сонголт цөөн -Мэдээлэл муу 2. Бэлтгэн нийлүүлэгчид Нийлүүлэгч компаниуд нь бүтээгдэхүүний чанар болон сонголтонд чухал үүргийг гүйцэтгэдэг бөгөөд дараах гол бэлтгэн нийлүүлэгчидтэй хамтран ажилладаг. Нийлүүлж буй гар утасны сонголт харьцангуй бага, цэнэглэгч картын дизайн сайн. Хүснэгт-3 Бүтээгдэхүүний төрөл Үйлдвэрлэгч компани Улс 1 Гар утас, төхөөрөмж нийлүүлэгч Hisense, Haeir БНХАУ Ubiquam БНСУ 2 Цэнэглэгч карт Oberthur ФРАНЦ3 RIUM картын нийлүүлэгч 3. Худалдан авагчид, хэрэглэгчид Нийт хэрэглэгчийн зан төлөв болон өөрчлөлтийг мэдэх үүднээс Жи-Мобайл компаний нийт 300 хэрэглэгчээс судалгаа авсан бөгөөд зарим голлох үр дүнг танилцуулвал дараах байдалтай байна. Үүнд: Судалгаанд оролцсон хэрэглэгчидийн 64% хувь үнэ хямд, 23% орон нутагт сүлжээ сайн баридаг учираас тус компанийг сонгосон байна. Худалдан авалтад гэр бүлийн нөлөөлөл 78% байна. Үйлчилгээний дутагдалтай тал дээр 52% нь мэдээлэл муу, 21% үйлчилгээ удаан, 19% нь дараалал ихтэй гэж хариулжээ. Сул тал дээр 33% зар сурталчилгаа муу, 30% нь гар утас сонголт болон дагалдах хэрэгсэл дутмаг гэжээ. Нийт судалгаанд оролцогчдын 45% нь ямар нэгэн байдлаар өөр компанийг сонгон үйлчлүүлэх сонирхолтой байна. Иймээс хэрэглэгчдийг татах тэднийг тогтоон барихын тулд сул талуудыг шийдвэрлэх шаардлагатай. Хүснэгт-4 Давуу тал Сул тал Жи-Мобайл  Хямд үнэ тариф  Үндэсний хөрөнгө оруулалт  Бүлэг холбоо ГОТА  Технологи 3G  Орон нутагт хүрч чадсан  Хүссэн дугаарын сонголт  Интернэтийн үйлчилгээ  Гар утасны сонголт муу  Нэмэлт үйлчилгээ дутмаг  Хэрэглэгчийн тоо бага  Мэдээлэл багатай  Зар сурталчилгаа бага  Бүтээгдэхүүний сонголт цөөн  Сүлжээ тасалддаг  Үнэнч хэрэглэгч цөөн  Санхүүгийн чадвар дутмаг  Маркетингийн бодлого муу
  • 11.  Нэр хүнд бага 4. Орлуулах боломжит бүтээгдэхүүн үйлчилгээ Хүснэгт-5 Боломжит үйлчилгээ Давуу тал Интернэт Үнэ нь харьцангуй буурч байна. Мессенжер болон Video Call хийх боломжтой. Суурин утас Хаях болон гээх асуудал гарахгүй (Суурин учираас) Үнэ хямд Сансрын холбоо Сүлжээ өргөн 5. Өрсөлдөгчид Хүснэгт-6 Өрсөлдөгч байгууллага Давуу тал Сул тал Мобиком  Анхны оператор  Арвин туршлага  Хамгийн олон хэрэглэгч  Өргөн сүлжээ  Санхүүгийн чадвар  Олон нэмэлт үйлчилгээ  Орон нутагт олон салбартай  Нэр хүндтэй  Олонд танигдсан  Гар утасны сонголт их  Хөнгөлөлт урамшуулал бага  Хуучин хэрэглэгчийг тогтоон барих үйл ажиллагаа дутмаг  Сүлжээний ачаалал  Үнэ өндөр Скайтел  Технологийн шийдэл  Долгионы тархах түвшин  Нэмэлт үйлчилгээ  Шинийг санаачлагч  Үнэ хямд  Хэрэглэгчээ халамжлах үйлчилгээ  Зар сурталчилгаа  Хэрэглэгчийн тоо бага  Сүлжээний хамрах хүрээ бага  Маркетингийн бодлого сул  Хэт олон хэрэглэгчийн сегмэнт  Нэр хүнд бага  Утасны сонголт Юнител  Идэвхижүүлэлт сайн  Гар утасны сонголт  Маркетингийн хүчтэй бодлого  Үнийн бодлого  Сүлжээний ачаалал  Шинийг эрэлхийлэгч  Хэрэглэгчийн өсөлт  Хөнгөлөлт урамшуулал сайн  Хамрах хүрээ бага  Хуваарилалтын суваг бага  Нэмэлт үйлчилгээ дутмаг  Хуучин хэрэглэгчийг тогтоон барих үйл ажиллагаа дутмаг
  • 12. Оператор тус бүрийн талаарх үндсэн мэдээллийг дор нэгтгэн үзүүлэв. Хүснэгт-7 Мобиком Скайтел Юнител Жи Мобайл Байгуулагдсан огноо 1996 1999 2005 2006 Үйлчилгээн ий төрөл Дараа төлбөрт Mobicom, Mobizone, Mobimix Open, Vip, Bc, Nice Premium, Songodog, Холимог багц Жи1, Жи2, Жи3 Урьдчилсан төлбөрт Mobicard, Be, Stars, Cardplus Skyphone, D20, Skycall Happy life, Dopin, iD Жи10, Жи20, Жи30 Үйлчилгээний хамрах хүрээ 21 аймаг, 370 гаруй сум суурин газар 21 аймаг, 300 гаруй сум суурин газар 21 аймаг, 210 гаруй сум суурин газар 21 аймаг, 265 гаруй сум суурин газар Гэрээт борлуулагчийн тоо 1950 гэрээт борлуулагч, 13280 дилер 1800 гэрээт борлуулагч 2450 орчим гэрээт борлуулагч 4000 гэрээт борлуулагч Үндсэн ажилчдын тоо 437 300 450 450 Жи мобайлын төвлөрөх стратеги Жи Мобайлын хувьд 3 операторын аль нэг рүү нь давших бол хүчин мөхсдөнө. Хямд үнэ болон ялгаварлах стратеги нь төдийлөн оновчтой бус. Тиймээс томоохон өрсөлдөөнд орох нь хэтэрхий эрсдэлтэй тул өөрт тохирсон жижиг зах зээлийг олж ганцаараа эзлэх стратегийг хэрэгжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл өөртөө ашигтай бусад компани төдийлөн сонирхохгүй ашигтай сегмэнтийг олох хэрэгтэй. Мөн дагалдагчийн байр сууринд байгаа дийлэнх компаний хувьд төвлөрөх стратеги оновчтой сонголт болдог. Ашигтай сегмент олсон компанийн жишээ гэвэл “Американ моторс”. Тэд цэргийн зориулалттай автомашиныг иргэний зориулалттай болгон өөрчилсөн. Энэ нь бидний мэдэх Hummer юм. Тухайн бүтээгдэхүүнийг өөр компани хийх сонирхолгүй учир нь том зах зээлийн хувьд хэтэрхий жижигдэнэ. Иймээс Жи Мобайл өөрийн бүтээгдэхүүний хэрэглэх дуртай хэсэг бүлэг хэрэглэгч бий болгох нь илүү ашигтай. Дүгнэлт: Аливаа улс орон хөгжих тусам өрсөлдөөн салбар бүрт улам ширүүн болдог. Салбартаа амьд үлдэх, манлайлагч байх, ашиг орлогоо нэмэгдүүлэхийг компани бүр хүсдэг. Хэдий тийм боловч тухайн чиглэлийн онолын суурь мэдлэгийг сайтар судлах шаардлагатай. Маркетингийн шинжлэх ухаан тэр тусмаа маркетингийн стратегийн удирдлагын асуудал Монголд хөгжөөд удаагүй байна. Бизнесийн байгууллагууд төдийлөн онолын нарийн
  • 13. судалгаа шинжилгээ хийж, мэргэжлийн түвшинд хараахан шийдвэр гаргаж чадахгүй зүйлүүд анзаарагдаж байна. Иймээс компаниуд өөрийн салбарын өрсөлдөөний онцлогыг судлаж, түүнд хэрэглэгдэх гол онолыг сайтар эзэмшвэл тухайн зах зээлд давамгайлах, илүү бодитойгоор шийдвэр гаргах боломж нээгдэх болно. Ашигласан материал: Монгол хэл дээр [1] Тэгшбүрэн.Г. “Компаний стратегийн удирдлага”, -УБ: Мөнхийн үсэг, 2003 он [2] Шуурав.Я, Ганбаатар.Д. “Стратегийн удирдлага”, -УБ: Мөнхийн үсэг, 2002 он [3] Нямзагд.С, “Үндэсний эдийн засгийн стратегийн удирдлага”, -УБ: Урлах эрдэм, 2001 он [4] Лхаашид.Д, Бадралмаа.Р. “Стратегийн удирдлага”, -УБ: 1996 он [5] Статистикийн эмхэтгэл 2010 Англи хэл дээр [6] William D.Perreault, Jr.E.Jerome, Mc.Carthy Basic marketing: Global Managerial approach 2005 [7] V.Kasturi Rangan, Benson P.Shapiro, Rowland T.Moriaty Business marketing strategy 1995 [8] Orville C.Walker, James D.Watrins, Harper W.Boyd Marketing strategy 1995 [9] David W.Cravens, Nigel F.Piercy Strategic marketing- 8th edition 2006 [10] Boyd Walker Mullions Larreche Marketing management-4th edition 1998 [11] Marketing management-2nd edition Philip Kotler, Swee Hoon Ang, Siew Meng Leong, Chin Jiong Jan 1999 [12] International marketing-12 edition Cateora Graham 2005 Зохиогчийн тухай: Даянгялбаа Ганбаатар 2001 онд ШУТИС.КтМС-ийг Бизнесийн удирдлага мэргэжлээр бакалавр, 2002 онд тус сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжилээр магистрын зэрэгтэй төгссөн. 2002 оноос өнөөг хүртэл ШУТИС.КтМС-д ахлах багшаар ажиллаж байна. Маркетингийн үндэс, Борлуулалтын менежмент, Олон улсын маркетинг, Маркетингийн стратеги, Үнэ бүрдэлт үнийн стратеги зэрэг хичээлүүдийг заадаг. 2002 оноос одоог хүртэл Архангай, Өмнөговь, Дорноговь, Завхан, Ховд, Сүхбаатар, Хэнтий, Баянхонгор аймаг болон Улаанбаатар хотын 400 орчим бизнес эрхлэгч, компани, хувь хүмүүст маркетинг, борлуулалт, идэвхижүүлэлт, үйл ажиллагааны менежмент, компаний стратеги төлөвлөлт, маркетингийн стратеги төлөвлөлт, бизнес төлөвлөлт, брэнд, мастер төлөвлөлт, бизнес төсөл, маркетингийн судалгаа шинжилгээ зэрэг 60 орчим сэдвийн хүрээнд биечлэн бизнесийн зөвлөгөө, сургалт өгсөн. Судалгааны чиглэл: Маркетингийн стратеги, борлуулалтын удирдлага, чөлөөт бүсийн асуудал ,маркетингийн удирдлага.