SlideShare a Scribd company logo
1 of 10
Засаг даргын мөрийн хөтөлбөр
Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн
Хурлын 2012 оны 12 дугаар сарын 20-ны
өдрийн 10 тогтоолын хавсралт
НИЙСЛЭЛИЙН БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН
2013-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
НЭГ. БАЯНЗҮРХ, БИЕ ЭРҮҮЛ ИРГЭН
1.1. Иргэдийг өвчлөлтөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх,
хороодын өрхийн эмнэлгийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлнэ.
1.1.1. Өрхийн эмнэлгийн байргүй хороодыг стандартад нийцсэн байртай болгоно.
1.1.2. Өрхийн эмнэлгийн харъяанд ахмадуудад зориулсан чийрэгжүүлэх төвтэй болгож
үйл ажиллагааг нь идэвхжүүлнэ.
1.1.3. Хорооны өрхийн эмнэлгүүдийн анхан шатны үзлэг оношлогооны тоног
төхөөрөмжийг сайжруулж, нэмэгдүүлнэ.
1.1.4. Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлж, эрүүл
мэндийнхээ төлөө хүлээх гэр бүлийн хариуцлагыг дээшлүүлнэ.
1.1.5. Эх, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч үйлчлэх эмнэлгийн
тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлж, иргэдийн хяналтад суурилсан
хариуцлагын тогтолцоог бий болгоно.
1.2. Иргэдийг хувийн эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн сантай болгож, эрүүл
мэндийн даатгалтай иргэн Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудаас
тусламж үйлчилгээ авах боломжийг бий болгоно.
1.2.1. Эрүүл мэндийн даатгалын системийг боловсронгуй болгоход иргэний дуу хоолой
болж, хяналтыг сайжруулна.
1.2.2. Шинэ 3 дугаар төрөх эмнэлгийг ашиглалтад оруулан, дүүргийн эх хүүхдэд хүргэх
эрүүл мэндийн үйлчилгээг шинэ түвшинд гаргана.
1.2.3. Эрүүл мэндийн салбарын авлига, хээл хахуультай иргэдийн мэдээлэл хяналтын
дор тууштай тэмцэнэ.
1.2.4. Дүүргийн хүн амын дунд өргөн тархацтай байгаа өвчин эмгэгийн үүсэх шалтгаан
нөхцөлд тандалт судалгаа хийж, нөлөөлж буй сөрөг үр дагаврыг багасгах, арилгах арга
хэмжээ авна.
1.3 Зай оношлогоо /телемедицин/-ны үндэсний сүлжээнд холбогдож эмнэлгийн
үйл ажиллагаанд нэвтрүүлнэ.
1.3.1. Өрхийн эмнэлгээр үйлчлүүлэгчдийн цахим мэдээллийн санг бүрдүүлж, өрхийн
эмнэлгүүдийг зайн оношлогооны үндэсний сүлжээнд холбоно.
1.3.2. Өрхийн эмнэлгүүдийн эмч, сувилагч, асрагч нарын мэргэжлийн ур чадварыг
дээшлүүлэх, өндөр мэргэшсэн боловсон хүчнээр хангахад анхаарíà.
1.3.3. Эмнэлгийн яаралтай тусламжийг алсын дуудлагад богино хугацаанд, түргэн очих
маршрут тогтоож мөрдөхөд анхаарч ажиллана.
1.3.4. Эрүүл мэндийн даатгалын хууль, эрх зүйн орчинг өөрчлөн сайжруулах санал
санаачлагыг дэмжиж ажиллана.
1.4 Бүх нийтийг биеийн тамир спортоор хичээллэх, өрх гэр бүрт эрүүл
амьдралын орчин нөхцлийг бүрдүүлнэ.
1.4.1. Бүх насныханд зориулсан нийтийн биеийн тамир, амралт, сувилàлын төв
байгуулах төсөл хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.
1.4.2. Гэр бүлээрээ спортоор хичээллэдэг “Спортлог гэр бүл”-г шалгаруулж, сурталчлах,
бүх нийтийн үйл хэрэг болгоно.
1.4.3. Фитнес төв, усан бассейн бүхий залуучуудын соёлын ордон байгуулна.
1.4.4. Бүртгэл мэдээллийн санд тулгуурласан хяналтын бие даасан тогтолцоо
бүрдүүлж эм, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангана.
1.4.5. Иргэдийн эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх эрүүл аж төрөх талаар
мэдлэг, мэдээлэл, сургалт сурталчилгааг зохион байгуулна.
1.5. “Үдийн хоол” хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилтийг
дэмжсэн эрүүл хүнсээр хангах асуудлыг стандартчилж, норм норматив, хангамж,
хамрах хүрээг нэмэгдүүлнэ.
1.5.1. Дүүргийн сургууль, цэцэрлэгийн өдрийн хоолны чанар аюулгүй байдалд анхаарч,
хүртээмжийг нэмэгдүүлнэ.
1.5.2. Хүүхдийн хоолны найрлага, илчлэг, нэр төрлийг олшруулах, витаминлаг чанарыг
сайжруулж, хяналтыг тогтмолжуулна.
1.5.3. Хүүхдийн хоолны олон улсын стандартын дагуу хүнсний бүтээгдэхүүн бэлтгэж
нийлүүлдэг компаний ажил үйлчилгээний чанарт, үндэсний стандартыг мөрдүүлж
ажиллуулна.
1.5.4. “Үдийн хоол” хөтөлбөрийг бэлтгэн нийлүүлэгчтэй байгуулах гэрээг ил тод,
нээлттэй сонгон шалгаруулна.
ХОЁР. БАЯНЗҮРХ, БОЛОВСРОЛТОЙ ИРГЭН
2.1. Цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг чанар стандартад тохируулж нэмэгдүүлэх
Улсын болон хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих замаар ерөнхий боловсролын
сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлнэ.
2.1.1. Улсын болон хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих замаар ерөнхий боловсролын
сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлж, эхний ээлжинд цэцэрлэг байхгүй хороодыг нэг
цэцэрлэгтэй болгоно.
2.1.2. Гэр хорооллыг интернэтэд хамруулах ажлыг үргэлжлүүлнэ.
2.1.3. Иргэдэд зориулсан цахим орчныг олноор байгуулна.
2.1.4. Нийтийн номын сан байгуулах ажлыг эхлүүлнэ.
2.1.5. Гэр цэцэрлэгийг шаардлагатай хороонд байгуулах ажлыг зохион байгуулж,
сургуулийн өмнөх боловсролын хамрах хүрээг нэмэгдүүлнэ.
2.2. Багш нарын тулгамдсан асуудлыг шийдэх замаар боловсролын хөгжлийг
дэмжинэ.
2.2.1. Хөгжилтэй орнуудтай өндөр технологийн салбарт багш солилцох ажлыг зохион
байгуулна.
2.2.2. Ерөнхий боловсролын сургууль бүрийг утасгүй интернýтээр хангаж, хичээл заах
тусгай техник хэрэгсэлтэй танхимтай болгоно.
2.3. “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.
2.3.1. Эх оронч сэтгэлгээ, ёс суртахуунтай иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөв Монгол
хүүхэд” хөтөлбөр боловсруулахад санаачлагатай оролцож, хөтөлбөрийн хүрээнд
цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдэд зориулсан монгол бахархалтай, үндэсний соёл
уламжлалыг дээдэлсэн иргэн болгон хүмүүжих бүх нөхцлийг агуулсан хичээл сургалтын
стандарттай болгох ажлыг санаачлан эхлүүлнэ.
2.3.2. Хотын соёлыг төлөвшүүлэхэд анхаарч ажиллана.
2.3.3. Байгаль орчноо хамгаалах, экологийн боловсролыг төлөвшүүлэхэд анхаарч
ажиллана.
2.3.4. “Монгол хүн” бэлтгэдэг бага ангийн тогтолцоог бүрдүүлж хүүхдийг эх хэл, бичиг
үсэг, түүхээ бүрэн төгс эзэмших, үндэсний соёлын мэдрэмж, мэдлэг, хүмүүжилтэй
болгох ажлыг хийнэ.
2.4. Дээд боловсролын сургалтын чанарыг сайжруулж, эрэлтэд нийцсэн
боловсрол олгоход чиглүүлэн ажиллана.
2.4.1. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагааг хөдөлмөрийн
зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялдуулж, төгсөгчдийг ажлын байраар хангах
нөхцлийг бүрдүүлнэ.
2.4.2. Иргэний боловсрол олгох албан бус сургалтын үйл ажиллагааг дэмжинэ.
2.4.3. Алсын зайн сургалт, онлайн сургалтуудыг дүүргийн нутаг дэвсгэрт байрлах их
дээд сургууль, мэргэжлийн сургалтын төвүүдийн материаллаг баазад тулгуурлан
явуулах нөхцөл бололцоог судлан хэрэгжүүлнэ.
2.4.4. Шинээр сургууль төгссөн болон мэргэжлээрээ удаан ажиллаагүй иргэдийг
хүсэлтийнх нь дагуу дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж,
байгууллагуудад дадлагажуулж, ажлын байраар хангах нөхцлийг судалж шийдвэрлэнэ.
2.5. Боловсролын байгууллагын менежментийн мэдээллийн системийг байгуулж,
түүн дээр тулгуурлан багшлах боловсон хүчин мэргэжлээрээ нэгдэж, харилцан
мэдээлэл туршлага солилцдог, өөрсдийгөө хөгжүүлдэг мэдээллийн цахим
сүлжээг байгуулна.
2.5.1. Ур чадвар, бүтээмж, гүйцэтгэл дээр суурилсан цалин урамшууллын тогтолцоог
нэвтрүүлэх замаар багшийн ажлыг шударгаар үнэлж, мэргэжлийн нэр хүнд, үнэлэмжийг
өсгөж, цалингаараа хангалуун амьдрах, орон сууц худалдан авах боломжийг
бүрдүүлсэн “Багш” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
ГУРАВ. БАЯНЗҮРХ, БАЯН ИРГЭН
3.1. Бүх хороонд ажил хайгч болон ажил олгогчтой шууд холбох хөдөлмөр
зуучлалын мэдээллийн онлайн сүлжээг нэвтрүүлнэ.
3.1.1. Хөдөлмөрийн чадвартай ажилгүй байгаа иргэд, ажил олоход бэрхшээлтэй байгаа
иргэдийн судалгааг дүүрэг, хороо, өрх тус бүрээр нарийвчлан гаргаж, ажил хайгч болон
ажил олгогчтой холбох онлайн сүлжээг нэвтрүүлэн ажиллах. Дүүргийн ажилгүй
иргэдийн мэдээллийн санг бий болгоно.
3.1.2. Ажилтай хүн бүр орон сууцны зээлд хамрагдах боломжийг судалж
шийдвэрлэнэ.100-н мянган айлын орон сууцны хөтөлбөрийн хүрээнд БЗД-ын орон
сууцгүй, амины орон сууцтай болох хүсэлтэй ажилтай орлоготой иргэдийг судлан
бодлого боловсруулан, барилгын компаниудтай хамтран ажиллах арга хэмжээг судалж
шийдвэрлэнэ.
3.1.3. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд үйлдвэр, аж ахуйн
нэгжийн бараа бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлтийн уялдаа холбоог сайжруулж,
байгууллагуудад сурталчлах, нэгдсэн худалдааны төвтэй болгох, үзэсгэлэн худалдаа
экспо зохион байгуулж ажиллана.
3.1.4. Дүүрэг, хороодод Орон нутгийн сангаар дамжуулан хэрэгжих аливаа төсөл,
хөтөлбөр, бүтээн байгуулалт, төсвийн зарцуулалт, ажил үйлчилгээг иргэдийн идэвхтэй
оролцоо, санал хүсэлтийг тусгаж тэдний хяналтан дор шийдвэрлэнэ.
3.1.5. Орлогын эх үүсвэртэй болох иргэдийн санаачлагыг дэмжин, хөдөлмөр эрхлэлтийг
дэмжих сангийн хөнгөлөлттэй зээлд хамруулна.
3.1.6. Ажилгүй иргэдийг мэргэжил олгох сургалт, жижиг зээл төсөл хөтөлбөрт хамрагдах
сургалт зохион байгуулж, ажлын байраар хангах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжин
ажиллана.
3.1.7. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд үйлдвэр, аж ахуйн
нэгжийн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг уул уурхайн томоохон байгууллагуудад
сурталчлан, экспо зохион байгуулж ажиллана.
3.1.8. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж,
байгууллагуудад ажлын байрыг шинээр бий болгох, дүүрэгт хандсан хөгжилд хөрөнгө
оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.
3.1.9. Эрчимжсэн мал аж ахуй болон хүлэмжийн аж ахуй, фермерийн аж ахуй эрхлэх
санал санаачлагыг дэмжинэ.
3.2. Иргэдийн газар өмчлөлийг бүрэн шийдэж, өмчилсөн газраа барьцаалан
санхүүгийн эх үүсвэртэй болох бодит боломжийг бүрдүүлнэ.
3.2.1. Хашааны газраа хувьчилж аваагүй айл өрхөд газрыг нь хувьчилж
баталгаажуулах, бичиг баримтыг олгох ажлыг хүндрэл бэрхшээлгүйгээр шийдвэрлэнэ.
3.2.2. Иргэд сайн дураараа хөрөнгө хүчээ нэгтгэж, зохион байгуулалтад орж, хоршин
ажиллах үүсгэл санаачлагыг бүх талаар дэмжиж, нийслэлийн бодлого шийдвэртэй нягт
уялдуулан шат дараатайгаар авч хэрэгжүүлнэ.
3.2.3. Газрын мэдээллийн санг ил тод, нээлттэй болгож, шударгаар газар өмчлөх
боломжийг иргэдэд олгох хяналтын тогтолцоог бий болгож хариуцлагыг чангатгана.
3.2.4. Хууль зөрчиж олгогдсон газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг цуцалж,
чөлөөлөгдсөн газрыг иргэдэд зориулалтаар нь олгоно.
3.3. Нийслэлийг хөгжүүлэх “Амины сууцтай Улаанбаатар” төлөвлөгөөт ажлын
хүрээнд гэр хороололд инженерийн шугам сүлжээ тавих, дэд бүтэцжүүлэх ажлыг
нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн дагуу ээлж дараатайгаар
хэрэгжүүлж эхэлнэ. Нийтийн төвлөрсөн орон сууц барих ажлыг нэгэн зэрэг
эрчимтэй явуулна.
3.3.1. Гэр хорооллыг дахин төлөвлөх замаар иж бүрэн инженерийн шийдэлтэй хямд
төсөр дулааны алдагдал багатай хотхоныг барьж байгуулахад иргэдэд санхүүгийн
туслалцаа үзүүлэх ажлыг судалж шийдвэрлэнэ.
3.3.2. Гэр бүл, залуу гэр бүлд зориулсан урт хугацаатай бага хүүтэй амины орон сууцны
зээлд хамруулахад дэмжлэг үзүүлнэ.
3.3.3. Хороодод зам тавих ажлыг хаана, хэзээ тавих асуудлыг иргэдийн
оролцоотойгоор шийдвэр гаргасны үндсэн дээр ээлж дараатай хэрэгжүүлнэ.
3.3.4. Төлөвлөгдсөн, ашиглалтад ороогүй байгаа газар доорх цэвэр бохир усны
холболтыг яаралтай ашиглалтад оруулна.
3.3.5. Сууц өмчлөгчдийн холбоо, Орон сууц нийтийн аж ахуйн контор болон, Нийтийн
аж ахуйн салбарын үйл ажиллагааг шинэ түвшинд гаргана.
3.4 Залуучууд болон 40-с дээш насны ажил олоход хүндрэлтэй байгаа иргэнийг
ажлын байраар хангах бодлого хэрэгжүүлнэ.
3.4.1. Мэргэжлийн дадлага олгох сургалтад хамруулж, өрх бүрийг үйлдвэрлэгч болгох
санал санаачлагыг дэмжиж ажиллана.
3.4.2. Ахмадуудыг нийгмийн тустай ажил эрхлэх, хамтарч ажиллах санаачлагыг
дэмжинэ.
3.4.3. Нийтийн болон нийтлэг ажил үйлчилгээг иргэний нийгмийн байгууллагуудаар
гэрээгээр гүйцэтгүүлнэ.
3.4.4. Дүүргийн газар нутаг, эдийн засаг, дэд бүтцийн хөгжилд суурилсан хороодын
хөгжлийг дэмжинэ.
3.4.5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийг хамарсан үйл ажиллагаанд идэвхтэй
оролцуулах, тэдний авъяас, хөдөлмөр бүтээлийг үнэлж дэмжинэ.
ДӨРӨВ. БАЯНЗҮРХ, БАТАЛГААТАЙ ИРГЭН
4.1 Хороод иргэддээ нээлттэй, иргэдийн оролцоотой асуудлаа шийддэг байхад
чиглэсэн шинэ бүтцийг бий болгоно. Дүүргийн үйл ажиллагааг ил тод байлгах,
гүйцэтгэлд нь хяналт тавих эрхийг иргэдэд олгож “Иргэний танхим” байгуулж
тогтвортой ажиллуулна.
4.1.1. Иргэдийг өмчилж буй газраар нь нэгтгэж, ашиглалт, хамгаалалтыг дэмжсэнээр
“Газар өмчлөгчдийн холбоо”-г байгуулан, тэднийг амьдарч буй орчиндоо эрүүл,
баталгаатай амьдрах, зах зээлийн эргэлтэд оруулах боломжийг бий болгоно.
4.1.2. Дүүргийн төр захиргааны ордонд “Иргэний танхим” байгуулж, иргэний дуу хоолойг
төрд хүргэх гүүр болгоно.
4.1.3. Хорооны ажлын албыг иргэдийн туслагч байх бүхий л боломж бололцоог
бүрдүүлж ажиллана.
4.1.4. Нийтийн албаны бүх шатны албан хаагчид, өөрийн хариуцсан албан үүргийн
хүрээнд иргэдэд төр, засгийн бодлого, шийдвэр, хууль тогтоомжийг тайлбарлан
таниулах, нийтэд сурталчлах, мэдүүлэх замаар хуулийн хэрэгжилтийг хангах тухай
Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлж бодит ажил болгоно.
4.1.5. Дүүргийн хэмжээнд “Архидан согтуурахтай тэмцэх” ажлыг сайжруулж,
согтууруулах ундаа худалдаалан борлуулдаг, түүгээр үйлчилдэг газруудын үйл
ажиллагаанд тавих хяналтыг чангатгана.
4.1.6. Гэр болон Орон сууцны хороолол доторх явган замд гэрэлтүүлэг хийх ажлыг
шийдвэрлэж, аюулгүй байдлын хяналтын сүлжээг бий болгоно.
4.1.7 Нийгмийн халамж, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлнэ.
4.2 Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж нийтийн
албаны үйл ажиллагааг иргэдэд ил тод, ялгамжгүй, шударга, хүртээмжтэй, хүнд
сурталгүй хүргэнэ.
4.2.1. Дүүргийн Засаг даргын дэргэд дотоод аудит, мониторонгийн нэгжийг бий болгон
хяналтыг сайжруулж ажиллана.
4.2.2. Дүүргээс олгодог тусгай эрх, зөвшөөрөл авахад тавигдах шаардлага, шалгуурыг
хялбаршуулна.
4.2.3. Авлигын эсрэг эрс тууштай тэмцэж төрийн албаны хүнд суртал авлига хээл
хахуулийг нийгмийн бүх салбарт таслан зогсооно.
4.2.4. Хороодыг иргэний бүртгэлийн мэдээллийн үндсэн сүлжээнд үе шаттайгаар
холбож, иргэний бүртгэлийн лавлагаа, мэдээлэл, анхан шатны бүртгэлийг шилжүүлэх
замаар төрийн бүртгэлийн үйлчилгээг иргэдэд ойртуулна.
4.3 Нийтийн албаны албан хаагчдын ажил үүргийн хуваарийг тодорхой болгож,
тухайн үүргийн биелэлтийг үндэслэн хариуцлага тооцдог болно.
4.3.1. Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж буй албан хаагчдыг иргэдээс өгсөн үнэлгээний
дагуу хариуцлага тооцдог болно.
4.3.2. Ажил үүргийн хуваарийг тодорхой болгож ил байршуулан, иргэдэд чирэгдэлгүй
үйлчлэх боломжийг бүрдүүлнэ.
4.4. Тендерийн будлиан, авлига, хээл хахуулийг халах зорилгоор төсвийн
хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг иргэд, олон нийтийн
хяналтан дор ил тод явуулна.
4.4.1 Дүүрэгт нийтийн албан тушаалтан авлига, хээл хахууль авсан, өгсөн, тендерийг
будлиантуулсан тухай мэдээллийг өгдөг шуурхай утсыг ажиллуулна.
4.4.2 Төсвийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг онлайн
хэлбэрт шилжүүлнэ.
4.4.3 Улсын болон нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдах барилга, байгууламжийг
тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэдийн санал хүсэлтийг харгалзан шийдвэрлэнэ.
4.5. Хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс дүүргийн нутаг дэвсгэрт үйл
ажиллагаа явуулж байгаа худалдааны төв, дэлгүүр, үйлдвэр, зоогийн газруудад
тавих эрүүл ахуй хяналтын ажлыг тогтмолжуулж, хүнсний аюулгүй байдлыг
хангах тусгай төлөвлөгөө гарган хэрэгжүүлнэ.
4.5.1. Стандартын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг дэмжиж,
хүнсний аюулгүй байдлыг хангахуйц тээвэр, агуулахын сүлжээ, ложистик байгуулах,
олон улсын стандартад нийцсэн мах нөөцлөх зориулалт бүхий агуулах, бөөний
худалдааны төвүүдийг барьж байгуулах санал санаачлагыг дэмжиж ажиллана.
4.5.2. Худалдааны төв, дэлгүүр, зоогийн газруудад иргэний оролцоотой хяналтын
системийг бүрдүүлж, хүнсний аюулгүй байдлыг хангана.
4.5.3. Эрүүл ахуйн шаардлагад нийцсэн мах, хүнсний ногооны бэлтгэн нийлүүлэлтийн
шат дамжлагыг багасгаж, мах, хүнсний ногооны бэлтгэн нийлүүлэгч, иргэдийн
бүтээгдэхүүн борлуулалтад бодит дэмжлэг үзүүлж, үнийн хөөрөгдлийг арилгахад
дэмжлэг туслалцаа үзүүлнэ.
4.5.4. Хүнсний аюулгүй байдлын талаарх иргэдийн боловсрол, мэдлэг, мэдээллийг
дээшлүүлэх сургалт сурталчилгаа зохион байгуулна.
ТАВ. БАЯНЗҮРХ, БОХИРДОЛГҮЙ ИРЭЭДҮЙ
5.1 Хог хаягдал үйлчилгээний байгууллагуудын бүтэц, удирдлага зохион
байгуулалтад оновчтой өөрчлөлт шинэчлэлт хийж, байнгын тасралтгүй
ажиллагаатай болгоно.
5.1.1. Хотын хаягдлыг ангилан боловсруулах хөтөлбөрийг шинэчлэн хэрэгжүүлж,
хуурай хог хаягдал зайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг судалж
шийдвэрлэнэ.
5.1.2. Айл өрхийн хатуу хаягдлыг тогтмол авч хэвшүүлэн, хоггүй дүүрэг, хороо болно.
5.1.3. Аливаа барилга байгууламж, гудамжинд нийтийн гарцтай, хүүхдийн тоглоомын
талбай ба иргэдийн амралтын талбайтай байх шаардлагыг хатуу мөрдүүлнэ.
5.1.4. Автобусны эцсийн буудлыг сунгаж, үйлчилгээг иргэдэд ойртуулан шинээр
автобусны чиглэл шугам нээнэ.
5.2 Хөрсний бохирдлыг бууруулах ажлыг бодит ажил хэрэг болгоно.
5.2.1. Гэр хорооллын иргэд айл өрх, албан байгууллага, хуурай хог хаягдал, үнс
угаадсыг гуу жалга, гудамж талбайд ил задгай асгадаг байдлыг таслан зогсооно.
5.2.2. Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй үйлдвэрийг хотоос гадагш төвлөрүүлэн
байгуулах шат дараалсан арга хэмжээг эрчимжүүлнэ.
5.3 Гудамж, хашааны хаяг, дугаарыг бүрэн шинэчилж хаягжуулах ба задгай гэх
тодорхойгүй хаягийг бүрэн арилгана.
5.3.1. Гудамж, хашааны хаяг, дугаарыг бүрэн шинэчилж, нэгдсэн бүртгэлд оруулна.
5.3.2. Өрх бүрийг шуудангийн хаягтай болгох ажлыг эхлүүлнэ.
5.3.3. Гэр хорооллын хашаа хороог цэгцýëæөнгө будгийг жигдэлж, засаж сайжруулах,
хотын өнгө үзэмж соёлыг дээшлүүлэхэд иргэд, хувийн хэвшлийн оролцоог дэмжиж
ажиллана.
5.4 Ус агаарын бохирдлыг бууруулах тогтолцоог бий болгоно.
5.4.1. Сэргээгдэх эрчим хүч болон дэвшилтэт технологи ашиглаж агаарын бохирдлыг
бууруулах үйл ажиллагааг дэмжиж ажиллана.
5.4.2. Усны нөөцийг нэмэгдүүлэх хамгаалах зорилгоор Туул голын усны урсацыг
сэргээх, гадаргын усыг хуримтлуулах усан сан байгуулж, голын ай сав, булаг шандыг
хамгаална. Туул голын хамгаалалтын зурваст орсон голын эргийн дагуу суурьшлыг
хязгаарлах арга хэмжээ авч ашиглалтын горим тогтооно.
5.4.3. Усыг дахин ашиглах дэвшилтэт технологийг нэвтрүүлж, усны нөөцийг хамгаалах,
арвижуулах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээ авна. Цэвэрлэгдсэн
усыг үйлдвэр, ахуйн хэрэглээ, хотын ногоон байгууламжид ашиглах нөхцлийг
бүрдүүлнэ.
5.5 Мод тарих арчлан ургуулах ажлыг эрчимжүүлж урамшуулна.
5.5.1. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд аж ахуйн нэгж,
байгууллага, төсөл хөтөлбөрийг дэмжиж өргөнөөр татан оролцуулна.
5.5.2. Байгаль орчноо нөхөн сэргээж, байгууллага аж ахуйн нэгжээрээ мод тарьж
ургуулахад идэвх санаачлагатай оролцож байгаа байдлыг нь дэмжиж, урамшуулахын
зэрэгцээ, хашаандаа мод тарьж ургуулсан иргэн, өрхийг шалгаруулж, урамшуулан олон
нийтэд сурталчилна.
5.5.3. Дүүргийн ногоон байгууламжийг 25 хувьд хүргэх зорилт тавьж ажиллана.

More Related Content

Similar to Баянзүрх дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр

зохион байгуулагдах ажлын чиглэл
зохион байгуулагдах ажлын чиглэлзохион байгуулагдах ажлын чиглэл
зохион байгуулагдах ажлын чиглэл
Craving B
 
Good neighbors mongolia
Good neighbors mongoliaGood neighbors mongolia
Good neighbors mongolia
Bayarmaa Anu
 
байгууллагын тухай
байгууллагын тухайбайгууллагын тухай
байгууллагын тухай
Odnoo Odnush
 
Гэгээрэл төвийн дүрэм
Гэгээрэл  төвийн дүрэмГэгээрэл  төвийн дүрэм
Гэгээрэл төвийн дүрэм
Munkh Orgil
 
Targets for 2012 2013 as final 2
Targets for 2012 2013 as final 2Targets for 2012 2013 as final 2
Targets for 2012 2013 as final 2
tungalag
 
хотжилт ба эрүүл мэнд хөтөлбөр
хотжилт ба эрүүл мэнд хөтөлбөрхотжилт ба эрүүл мэнд хөтөлбөр
хотжилт ба эрүүл мэнд хөтөлбөр
Altanmunkh Namnandorj
 
монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй
монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэймонгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй
монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй
Kocmoc Umbrella
 
Darhan uul 1
Darhan uul 1Darhan uul 1
Darhan uul 1
tungalag
 

Similar to Баянзүрх дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр (20)

Баянзүрх дүүргийн эдийн засаг нийгмийн зорилт
Баянзүрх дүүргийн эдийн засаг нийгмийн зорилтБаянзүрх дүүргийн эдийн засаг нийгмийн зорилт
Баянзүрх дүүргийн эдийн засаг нийгмийн зорилт
 
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөрэрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
 
зохион байгуулагдах ажлын чиглэл
зохион байгуулагдах ажлын чиглэлзохион байгуулагдах ажлын чиглэл
зохион байгуулагдах ажлын чиглэл
 
Good neighbors mongolia
Good neighbors mongoliaGood neighbors mongolia
Good neighbors mongolia
 
Good neighbors mongolia
Good neighbors mongoliaGood neighbors mongolia
Good neighbors mongolia
 
байгууллагын тухай
байгууллагын тухайбайгууллагын тухай
байгууллагын тухай
 
4 бодлого 20160328
4 бодлого 201603284 бодлого 20160328
4 бодлого 20160328
 
Suragch hutulbur
Suragch hutulburSuragch hutulbur
Suragch hutulbur
 
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛД ТУСГАГДС...
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛД ТУСГАГДС...МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛД ТУСГАГДС...
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛД ТУСГАГДС...
 
Тайлан(1).pptx
Тайлан(1).pptxТайлан(1).pptx
Тайлан(1).pptx
 
хотжилт ба эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
хотжилт ба эрүүл мэнд үндэсний хөтөлбөр хотжилт ба эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
хотжилт ба эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
 
Zorilt bielelt-NBG
Zorilt bielelt-NBGZorilt bielelt-NBG
Zorilt bielelt-NBG
 
Гэгээрэл төвийн дүрэм
Гэгээрэл  төвийн дүрэмГэгээрэл  төвийн дүрэм
Гэгээрэл төвийн дүрэм
 
Targets for 2012 2013 as final 2
Targets for 2012 2013 as final 2Targets for 2012 2013 as final 2
Targets for 2012 2013 as final 2
 
Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх зөвлөмж
Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх зөвлөмжЦэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх зөвлөмж
Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх зөвлөмж
 
хотжилт ба эрүүл мэнд хөтөлбөр
хотжилт ба эрүүл мэнд хөтөлбөрхотжилт ба эрүүл мэнд хөтөлбөр
хотжилт ба эрүүл мэнд хөтөлбөр
 
монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй
монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэймонгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй
монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй
 
Darhan uul 1
Darhan uul 1Darhan uul 1
Darhan uul 1
 
Legalinfo.mn залуучуудын хөгжлийг дэмжих тухай
Legalinfo.mn залуучуудын хөгжлийг дэмжих тухайLegalinfo.mn залуучуудын хөгжлийг дэмжих тухай
Legalinfo.mn залуучуудын хөгжлийг дэмжих тухай
 
Batbayar presentation Нийгмийн ажлын талаарх ерөнхий ойлголт
Batbayar presentation Нийгмийн ажлын талаарх ерөнхий ойлголтBatbayar presentation Нийгмийн ажлын талаарх ерөнхий ойлголт
Batbayar presentation Нийгмийн ажлын талаарх ерөнхий ойлголт
 

More from Баянзүрх Дүүргийн Арвантавдугаар Хороо

More from Баянзүрх Дүүргийн Арвантавдугаар Хороо (20)

БЗД-ийн 15 дугаар хорооны 2017 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан
БЗД-ийн 15 дугаар хорооны 2017 оны  эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан БЗД-ийн 15 дугаар хорооны 2017 оны  эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан
БЗД-ийн 15 дугаар хорооны 2017 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан
 
Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан
Орон  нутгийн хөгжлийн  нэгдсэн санОрон  нутгийн хөгжлийн  нэгдсэн сан
Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан
 
Ur.dun
Ur.dun Ur.dun
Ur.dun
 
Баянзүрх дүүргийн төсөвийн төлөвлөлт 2015
Баянзүрх дүүргийн  төсөвийн төлөвлөлт 2015Баянзүрх дүүргийн  төсөвийн төлөвлөлт 2015
Баянзүрх дүүргийн төсөвийн төлөвлөлт 2015
 
Баянзүрх дүүргийн төсөвийн төлөвлөлт 2015
Баянзүрх дүүргийн  төсөвийн төлөвлөлт 2015Баянзүрх дүүргийн  төсөвийн төлөвлөлт 2015
Баянзүрх дүүргийн төсөвийн төлөвлөлт 2015
 
Нийслэл дүүргийн төсөвийн төлөвлөлт 2015 он
Нийслэл дүүргийн төсөвийн төлөвлөлт 2015 он Нийслэл дүүргийн төсөвийн төлөвлөлт 2015 он
Нийслэл дүүргийн төсөвийн төлөвлөлт 2015 он
 
Татварын хууль
Татварын хуульТатварын хууль
Татварын хууль
 
15 дугаар хороо-Цэдэн-эрдэнэ-өэмт-2015-он
15 дугаар хороо-Цэдэн-эрдэнэ-өэмт-2015-он15 дугаар хороо-Цэдэн-эрдэнэ-өэмт-2015-он
15 дугаар хороо-Цэдэн-эрдэнэ-өэмт-2015-он
 
Замын хөдөлгөөний шинэчилсэн хуулиас
Замын хөдөлгөөний шинэчилсэн хуулиасЗамын хөдөлгөөний шинэчилсэн хуулиас
Замын хөдөлгөөний шинэчилсэн хуулиас
 
Замын хөдөлгөөний дүрэм
Замын хөдөлгөөний дүрэмЗамын хөдөлгөөний дүрэм
Замын хөдөлгөөний дүрэм
 
Хагас жилийн тайлан 2015
Хагас жилийн тайлан 2015Хагас жилийн тайлан 2015
Хагас жилийн тайлан 2015
 
15 дугаар хорооны Иргэн танд
15 дугаар хорооны Иргэн танд 15 дугаар хорооны Иргэн танд
15 дугаар хорооны Иргэн танд
 
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЧЛЭЛТ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЧЛЭЛТНИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЧЛЭЛТ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЧЛЭЛТ
 
Шилдэг тохижилттой цэмцгэр аж ахуй нэгж шалгаруулах болзолт уралдаан
Шилдэг тохижилттой  цэмцгэр аж ахуй нэгж шалгаруулах болзолт уралдаанШилдэг тохижилттой  цэмцгэр аж ахуй нэгж шалгаруулах болзолт уралдаан
Шилдэг тохижилттой цэмцгэр аж ахуй нэгж шалгаруулах болзолт уралдаан
 
Хог хаягдлын менежмент
Хог хаягдлын менежментХог хаягдлын менежмент
Хог хаягдлын менежмент
 
Иргэдийн оролцоотой хийгдсэн Улаанбаатар хотын газрын зураглалын сан
Иргэдийн оролцоотой хийгдсэн Улаанбаатар хотын газрын зураглалын санИргэдийн оролцоотой хийгдсэн Улаанбаатар хотын газрын зураглалын сан
Иргэдийн оролцоотой хийгдсэн Улаанбаатар хотын газрын зураглалын сан
 
8,9 дүгээр байрны хүүхдийн тоглоомын талбай байгуулах төслийн эцсийн санхүүжи...
8,9 дүгээр байрны хүүхдийн тоглоомын талбай байгуулах төслийн эцсийн санхүүжи...8,9 дүгээр байрны хүүхдийн тоглоомын талбай байгуулах төслийн эцсийн санхүүжи...
8,9 дүгээр байрны хүүхдийн тоглоомын талбай байгуулах төслийн эцсийн санхүүжи...
 
ДЭВЖИХ -89 ИРГЭДИЙН САЙН ДУРЫН БҮЛЭГ
ДЭВЖИХ -89  ИРГЭДИЙН САЙН ДУРЫН БҮЛЭГДЭВЖИХ -89  ИРГЭДИЙН САЙН ДУРЫН БҮЛЭГ
ДЭВЖИХ -89 ИРГЭДИЙН САЙН ДУРЫН БҮЛЭГ
 
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013-2015 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажил
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013-2015 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажилНийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013-2015 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажил
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013-2015 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажил
 
Хүүхэд гэр бүл төвийн ажлын төлөвлөгөө
Хүүхэд гэр бүл төвийн ажлын төлөвлөгөөХүүхэд гэр бүл төвийн ажлын төлөвлөгөө
Хүүхэд гэр бүл төвийн ажлын төлөвлөгөө
 

Баянзүрх дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр

  • 1. Засаг даргын мөрийн хөтөлбөр Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10 тогтоолын хавсралт НИЙСЛЭЛИЙН БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2013-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР НЭГ. БАЯНЗҮРХ, БИЕ ЭРҮҮЛ ИРГЭН 1.1. Иргэдийг өвчлөлтөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, хороодын өрхийн эмнэлгийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлнэ. 1.1.1. Өрхийн эмнэлгийн байргүй хороодыг стандартад нийцсэн байртай болгоно. 1.1.2. Өрхийн эмнэлгийн харъяанд ахмадуудад зориулсан чийрэгжүүлэх төвтэй болгож үйл ажиллагааг нь идэвхжүүлнэ. 1.1.3. Хорооны өрхийн эмнэлгүүдийн анхан шатны үзлэг оношлогооны тоног төхөөрөмжийг сайжруулж, нэмэгдүүлнэ. 1.1.4. Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлж, эрүүл мэндийнхээ төлөө хүлээх гэр бүлийн хариуцлагыг дээшлүүлнэ. 1.1.5. Эх, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч үйлчлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлж, иргэдийн хяналтад суурилсан хариуцлагын тогтолцоог бий болгоно. 1.2. Иргэдийг хувийн эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн сантай болгож, эрүүл мэндийн даатгалтай иргэн Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудаас тусламж үйлчилгээ авах боломжийг бий болгоно. 1.2.1. Эрүүл мэндийн даатгалын системийг боловсронгуй болгоход иргэний дуу хоолой болж, хяналтыг сайжруулна.
  • 2. 1.2.2. Шинэ 3 дугаар төрөх эмнэлгийг ашиглалтад оруулан, дүүргийн эх хүүхдэд хүргэх эрүүл мэндийн үйлчилгээг шинэ түвшинд гаргана. 1.2.3. Эрүүл мэндийн салбарын авлига, хээл хахуультай иргэдийн мэдээлэл хяналтын дор тууштай тэмцэнэ. 1.2.4. Дүүргийн хүн амын дунд өргөн тархацтай байгаа өвчин эмгэгийн үүсэх шалтгаан нөхцөлд тандалт судалгаа хийж, нөлөөлж буй сөрөг үр дагаврыг багасгах, арилгах арга хэмжээ авна. 1.3 Зай оношлогоо /телемедицин/-ны үндэсний сүлжээнд холбогдож эмнэлгийн үйл ажиллагаанд нэвтрүүлнэ. 1.3.1. Өрхийн эмнэлгээр үйлчлүүлэгчдийн цахим мэдээллийн санг бүрдүүлж, өрхийн эмнэлгүүдийг зайн оношлогооны үндэсний сүлжээнд холбоно. 1.3.2. Өрхийн эмнэлгүүдийн эмч, сувилагч, асрагч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, өндөр мэргэшсэн боловсон хүчнээр хангахад анхаарíà. 1.3.3. Эмнэлгийн яаралтай тусламжийг алсын дуудлагад богино хугацаанд, түргэн очих маршрут тогтоож мөрдөхөд анхаарч ажиллана. 1.3.4. Эрүүл мэндийн даатгалын хууль, эрх зүйн орчинг өөрчлөн сайжруулах санал санаачлагыг дэмжиж ажиллана. 1.4 Бүх нийтийг биеийн тамир спортоор хичээллэх, өрх гэр бүрт эрүүл амьдралын орчин нөхцлийг бүрдүүлнэ. 1.4.1. Бүх насныханд зориулсан нийтийн биеийн тамир, амралт, сувилàлын төв байгуулах төсөл хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ. 1.4.2. Гэр бүлээрээ спортоор хичээллэдэг “Спортлог гэр бүл”-г шалгаруулж, сурталчлах, бүх нийтийн үйл хэрэг болгоно. 1.4.3. Фитнес төв, усан бассейн бүхий залуучуудын соёлын ордон байгуулна. 1.4.4. Бүртгэл мэдээллийн санд тулгуурласан хяналтын бие даасан тогтолцоо бүрдүүлж эм, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангана. 1.4.5. Иргэдийн эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх эрүүл аж төрөх талаар мэдлэг, мэдээлэл, сургалт сурталчилгааг зохион байгуулна. 1.5. “Үдийн хоол” хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилтийг дэмжсэн эрүүл хүнсээр хангах асуудлыг стандартчилж, норм норматив, хангамж, хамрах хүрээг нэмэгдүүлнэ.
  • 3. 1.5.1. Дүүргийн сургууль, цэцэрлэгийн өдрийн хоолны чанар аюулгүй байдалд анхаарч, хүртээмжийг нэмэгдүүлнэ. 1.5.2. Хүүхдийн хоолны найрлага, илчлэг, нэр төрлийг олшруулах, витаминлаг чанарыг сайжруулж, хяналтыг тогтмолжуулна. 1.5.3. Хүүхдийн хоолны олон улсын стандартын дагуу хүнсний бүтээгдэхүүн бэлтгэж нийлүүлдэг компаний ажил үйлчилгээний чанарт, үндэсний стандартыг мөрдүүлж ажиллуулна. 1.5.4. “Үдийн хоол” хөтөлбөрийг бэлтгэн нийлүүлэгчтэй байгуулах гэрээг ил тод, нээлттэй сонгон шалгаруулна. ХОЁР. БАЯНЗҮРХ, БОЛОВСРОЛТОЙ ИРГЭН 2.1. Цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг чанар стандартад тохируулж нэмэгдүүлэх Улсын болон хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих замаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлнэ. 2.1.1. Улсын болон хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих замаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлж, эхний ээлжинд цэцэрлэг байхгүй хороодыг нэг цэцэрлэгтэй болгоно. 2.1.2. Гэр хорооллыг интернэтэд хамруулах ажлыг үргэлжлүүлнэ. 2.1.3. Иргэдэд зориулсан цахим орчныг олноор байгуулна. 2.1.4. Нийтийн номын сан байгуулах ажлыг эхлүүлнэ. 2.1.5. Гэр цэцэрлэгийг шаардлагатай хороонд байгуулах ажлыг зохион байгуулж, сургуулийн өмнөх боловсролын хамрах хүрээг нэмэгдүүлнэ. 2.2. Багш нарын тулгамдсан асуудлыг шийдэх замаар боловсролын хөгжлийг дэмжинэ. 2.2.1. Хөгжилтэй орнуудтай өндөр технологийн салбарт багш солилцох ажлыг зохион байгуулна. 2.2.2. Ерөнхий боловсролын сургууль бүрийг утасгүй интернýтээр хангаж, хичээл заах тусгай техник хэрэгсэлтэй танхимтай болгоно. 2.3. “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.
  • 4. 2.3.1. Эх оронч сэтгэлгээ, ёс суртахуунтай иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөр боловсруулахад санаачлагатай оролцож, хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдэд зориулсан монгол бахархалтай, үндэсний соёл уламжлалыг дээдэлсэн иргэн болгон хүмүүжих бүх нөхцлийг агуулсан хичээл сургалтын стандарттай болгох ажлыг санаачлан эхлүүлнэ. 2.3.2. Хотын соёлыг төлөвшүүлэхэд анхаарч ажиллана. 2.3.3. Байгаль орчноо хамгаалах, экологийн боловсролыг төлөвшүүлэхэд анхаарч ажиллана. 2.3.4. “Монгол хүн” бэлтгэдэг бага ангийн тогтолцоог бүрдүүлж хүүхдийг эх хэл, бичиг үсэг, түүхээ бүрэн төгс эзэмших, үндэсний соёлын мэдрэмж, мэдлэг, хүмүүжилтэй болгох ажлыг хийнэ. 2.4. Дээд боловсролын сургалтын чанарыг сайжруулж, эрэлтэд нийцсэн боловсрол олгоход чиглүүлэн ажиллана. 2.4.1. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагааг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялдуулж, төгсөгчдийг ажлын байраар хангах нөхцлийг бүрдүүлнэ. 2.4.2. Иргэний боловсрол олгох албан бус сургалтын үйл ажиллагааг дэмжинэ. 2.4.3. Алсын зайн сургалт, онлайн сургалтуудыг дүүргийн нутаг дэвсгэрт байрлах их дээд сургууль, мэргэжлийн сургалтын төвүүдийн материаллаг баазад тулгуурлан явуулах нөхцөл бололцоог судлан хэрэгжүүлнэ. 2.4.4. Шинээр сургууль төгссөн болон мэргэжлээрээ удаан ажиллаагүй иргэдийг хүсэлтийнх нь дагуу дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудад дадлагажуулж, ажлын байраар хангах нөхцлийг судалж шийдвэрлэнэ. 2.5. Боловсролын байгууллагын менежментийн мэдээллийн системийг байгуулж, түүн дээр тулгуурлан багшлах боловсон хүчин мэргэжлээрээ нэгдэж, харилцан мэдээлэл туршлага солилцдог, өөрсдийгөө хөгжүүлдэг мэдээллийн цахим сүлжээг байгуулна. 2.5.1. Ур чадвар, бүтээмж, гүйцэтгэл дээр суурилсан цалин урамшууллын тогтолцоог нэвтрүүлэх замаар багшийн ажлыг шударгаар үнэлж, мэргэжлийн нэр хүнд, үнэлэмжийг өсгөж, цалингаараа хангалуун амьдрах, орон сууц худалдан авах боломжийг бүрдүүлсэн “Багш” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. ГУРАВ. БАЯНЗҮРХ, БАЯН ИРГЭН
  • 5. 3.1. Бүх хороонд ажил хайгч болон ажил олгогчтой шууд холбох хөдөлмөр зуучлалын мэдээллийн онлайн сүлжээг нэвтрүүлнэ. 3.1.1. Хөдөлмөрийн чадвартай ажилгүй байгаа иргэд, ажил олоход бэрхшээлтэй байгаа иргэдийн судалгааг дүүрэг, хороо, өрх тус бүрээр нарийвчлан гаргаж, ажил хайгч болон ажил олгогчтой холбох онлайн сүлжээг нэвтрүүлэн ажиллах. Дүүргийн ажилгүй иргэдийн мэдээллийн санг бий болгоно. 3.1.2. Ажилтай хүн бүр орон сууцны зээлд хамрагдах боломжийг судалж шийдвэрлэнэ.100-н мянган айлын орон сууцны хөтөлбөрийн хүрээнд БЗД-ын орон сууцгүй, амины орон сууцтай болох хүсэлтэй ажилтай орлоготой иргэдийг судлан бодлого боловсруулан, барилгын компаниудтай хамтран ажиллах арга хэмжээг судалж шийдвэрлэнэ. 3.1.3. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд үйлдвэр, аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлтийн уялдаа холбоог сайжруулж, байгууллагуудад сурталчлах, нэгдсэн худалдааны төвтэй болгох, үзэсгэлэн худалдаа экспо зохион байгуулж ажиллана. 3.1.4. Дүүрэг, хороодод Орон нутгийн сангаар дамжуулан хэрэгжих аливаа төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалт, төсвийн зарцуулалт, ажил үйлчилгээг иргэдийн идэвхтэй оролцоо, санал хүсэлтийг тусгаж тэдний хяналтан дор шийдвэрлэнэ. 3.1.5. Орлогын эх үүсвэртэй болох иргэдийн санаачлагыг дэмжин, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөнгөлөлттэй зээлд хамруулна. 3.1.6. Ажилгүй иргэдийг мэргэжил олгох сургалт, жижиг зээл төсөл хөтөлбөрт хамрагдах сургалт зохион байгуулж, ажлын байраар хангах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжин ажиллана. 3.1.7. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд үйлдвэр, аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг уул уурхайн томоохон байгууллагуудад сурталчлан, экспо зохион байгуулж ажиллана. 3.1.8. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад ажлын байрыг шинээр бий болгох, дүүрэгт хандсан хөгжилд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. 3.1.9. Эрчимжсэн мал аж ахуй болон хүлэмжийн аж ахуй, фермерийн аж ахуй эрхлэх санал санаачлагыг дэмжинэ. 3.2. Иргэдийн газар өмчлөлийг бүрэн шийдэж, өмчилсөн газраа барьцаалан санхүүгийн эх үүсвэртэй болох бодит боломжийг бүрдүүлнэ.
  • 6. 3.2.1. Хашааны газраа хувьчилж аваагүй айл өрхөд газрыг нь хувьчилж баталгаажуулах, бичиг баримтыг олгох ажлыг хүндрэл бэрхшээлгүйгээр шийдвэрлэнэ. 3.2.2. Иргэд сайн дураараа хөрөнгө хүчээ нэгтгэж, зохион байгуулалтад орж, хоршин ажиллах үүсгэл санаачлагыг бүх талаар дэмжиж, нийслэлийн бодлого шийдвэртэй нягт уялдуулан шат дараатайгаар авч хэрэгжүүлнэ. 3.2.3. Газрын мэдээллийн санг ил тод, нээлттэй болгож, шударгаар газар өмчлөх боломжийг иргэдэд олгох хяналтын тогтолцоог бий болгож хариуцлагыг чангатгана. 3.2.4. Хууль зөрчиж олгогдсон газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг цуцалж, чөлөөлөгдсөн газрыг иргэдэд зориулалтаар нь олгоно. 3.3. Нийслэлийг хөгжүүлэх “Амины сууцтай Улаанбаатар” төлөвлөгөөт ажлын хүрээнд гэр хороололд инженерийн шугам сүлжээ тавих, дэд бүтэцжүүлэх ажлыг нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн дагуу ээлж дараатайгаар хэрэгжүүлж эхэлнэ. Нийтийн төвлөрсөн орон сууц барих ажлыг нэгэн зэрэг эрчимтэй явуулна. 3.3.1. Гэр хорооллыг дахин төлөвлөх замаар иж бүрэн инженерийн шийдэлтэй хямд төсөр дулааны алдагдал багатай хотхоныг барьж байгуулахад иргэдэд санхүүгийн туслалцаа үзүүлэх ажлыг судалж шийдвэрлэнэ. 3.3.2. Гэр бүл, залуу гэр бүлд зориулсан урт хугацаатай бага хүүтэй амины орон сууцны зээлд хамруулахад дэмжлэг үзүүлнэ. 3.3.3. Хороодод зам тавих ажлыг хаана, хэзээ тавих асуудлыг иргэдийн оролцоотойгоор шийдвэр гаргасны үндсэн дээр ээлж дараатай хэрэгжүүлнэ. 3.3.4. Төлөвлөгдсөн, ашиглалтад ороогүй байгаа газар доорх цэвэр бохир усны холболтыг яаралтай ашиглалтад оруулна. 3.3.5. Сууц өмчлөгчдийн холбоо, Орон сууц нийтийн аж ахуйн контор болон, Нийтийн аж ахуйн салбарын үйл ажиллагааг шинэ түвшинд гаргана. 3.4 Залуучууд болон 40-с дээш насны ажил олоход хүндрэлтэй байгаа иргэнийг ажлын байраар хангах бодлого хэрэгжүүлнэ. 3.4.1. Мэргэжлийн дадлага олгох сургалтад хамруулж, өрх бүрийг үйлдвэрлэгч болгох санал санаачлагыг дэмжиж ажиллана. 3.4.2. Ахмадуудыг нийгмийн тустай ажил эрхлэх, хамтарч ажиллах санаачлагыг дэмжинэ. 3.4.3. Нийтийн болон нийтлэг ажил үйлчилгээг иргэний нийгмийн байгууллагуудаар гэрээгээр гүйцэтгүүлнэ.
  • 7. 3.4.4. Дүүргийн газар нутаг, эдийн засаг, дэд бүтцийн хөгжилд суурилсан хороодын хөгжлийг дэмжинэ. 3.4.5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийг хамарсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах, тэдний авъяас, хөдөлмөр бүтээлийг үнэлж дэмжинэ. ДӨРӨВ. БАЯНЗҮРХ, БАТАЛГААТАЙ ИРГЭН 4.1 Хороод иргэддээ нээлттэй, иргэдийн оролцоотой асуудлаа шийддэг байхад чиглэсэн шинэ бүтцийг бий болгоно. Дүүргийн үйл ажиллагааг ил тод байлгах, гүйцэтгэлд нь хяналт тавих эрхийг иргэдэд олгож “Иргэний танхим” байгуулж тогтвортой ажиллуулна. 4.1.1. Иргэдийг өмчилж буй газраар нь нэгтгэж, ашиглалт, хамгаалалтыг дэмжсэнээр “Газар өмчлөгчдийн холбоо”-г байгуулан, тэднийг амьдарч буй орчиндоо эрүүл, баталгаатай амьдрах, зах зээлийн эргэлтэд оруулах боломжийг бий болгоно. 4.1.2. Дүүргийн төр захиргааны ордонд “Иргэний танхим” байгуулж, иргэний дуу хоолойг төрд хүргэх гүүр болгоно. 4.1.3. Хорооны ажлын албыг иргэдийн туслагч байх бүхий л боломж бололцоог бүрдүүлж ажиллана. 4.1.4. Нийтийн албаны бүх шатны албан хаагчид, өөрийн хариуцсан албан үүргийн хүрээнд иргэдэд төр, засгийн бодлого, шийдвэр, хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, нийтэд сурталчлах, мэдүүлэх замаар хуулийн хэрэгжилтийг хангах тухай Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлж бодит ажил болгоно. 4.1.5. Дүүргийн хэмжээнд “Архидан согтуурахтай тэмцэх” ажлыг сайжруулж, согтууруулах ундаа худалдаалан борлуулдаг, түүгээр үйлчилдэг газруудын үйл ажиллагаанд тавих хяналтыг чангатгана. 4.1.6. Гэр болон Орон сууцны хороолол доторх явган замд гэрэлтүүлэг хийх ажлыг шийдвэрлэж, аюулгүй байдлын хяналтын сүлжээг бий болгоно. 4.1.7 Нийгмийн халамж, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлнэ. 4.2 Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж нийтийн албаны үйл ажиллагааг иргэдэд ил тод, ялгамжгүй, шударга, хүртээмжтэй, хүнд сурталгүй хүргэнэ.
  • 8. 4.2.1. Дүүргийн Засаг даргын дэргэд дотоод аудит, мониторонгийн нэгжийг бий болгон хяналтыг сайжруулж ажиллана. 4.2.2. Дүүргээс олгодог тусгай эрх, зөвшөөрөл авахад тавигдах шаардлага, шалгуурыг хялбаршуулна. 4.2.3. Авлигын эсрэг эрс тууштай тэмцэж төрийн албаны хүнд суртал авлига хээл хахуулийг нийгмийн бүх салбарт таслан зогсооно. 4.2.4. Хороодыг иргэний бүртгэлийн мэдээллийн үндсэн сүлжээнд үе шаттайгаар холбож, иргэний бүртгэлийн лавлагаа, мэдээлэл, анхан шатны бүртгэлийг шилжүүлэх замаар төрийн бүртгэлийн үйлчилгээг иргэдэд ойртуулна. 4.3 Нийтийн албаны албан хаагчдын ажил үүргийн хуваарийг тодорхой болгож, тухайн үүргийн биелэлтийг үндэслэн хариуцлага тооцдог болно. 4.3.1. Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж буй албан хаагчдыг иргэдээс өгсөн үнэлгээний дагуу хариуцлага тооцдог болно. 4.3.2. Ажил үүргийн хуваарийг тодорхой болгож ил байршуулан, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх боломжийг бүрдүүлнэ. 4.4. Тендерийн будлиан, авлига, хээл хахуулийг халах зорилгоор төсвийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг иргэд, олон нийтийн хяналтан дор ил тод явуулна. 4.4.1 Дүүрэгт нийтийн албан тушаалтан авлига, хээл хахууль авсан, өгсөн, тендерийг будлиантуулсан тухай мэдээллийг өгдөг шуурхай утсыг ажиллуулна. 4.4.2 Төсвийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг онлайн хэлбэрт шилжүүлнэ. 4.4.3 Улсын болон нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдах барилга, байгууламжийг тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэдийн санал хүсэлтийг харгалзан шийдвэрлэнэ. 4.5. Хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа худалдааны төв, дэлгүүр, үйлдвэр, зоогийн газруудад тавих эрүүл ахуй хяналтын ажлыг тогтмолжуулж, хүнсний аюулгүй байдлыг хангах тусгай төлөвлөгөө гарган хэрэгжүүлнэ. 4.5.1. Стандартын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг дэмжиж, хүнсний аюулгүй байдлыг хангахуйц тээвэр, агуулахын сүлжээ, ложистик байгуулах, олон улсын стандартад нийцсэн мах нөөцлөх зориулалт бүхий агуулах, бөөний худалдааны төвүүдийг барьж байгуулах санал санаачлагыг дэмжиж ажиллана.
  • 9. 4.5.2. Худалдааны төв, дэлгүүр, зоогийн газруудад иргэний оролцоотой хяналтын системийг бүрдүүлж, хүнсний аюулгүй байдлыг хангана. 4.5.3. Эрүүл ахуйн шаардлагад нийцсэн мах, хүнсний ногооны бэлтгэн нийлүүлэлтийн шат дамжлагыг багасгаж, мах, хүнсний ногооны бэлтгэн нийлүүлэгч, иргэдийн бүтээгдэхүүн борлуулалтад бодит дэмжлэг үзүүлж, үнийн хөөрөгдлийг арилгахад дэмжлэг туслалцаа үзүүлнэ. 4.5.4. Хүнсний аюулгүй байдлын талаарх иргэдийн боловсрол, мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх сургалт сурталчилгаа зохион байгуулна. ТАВ. БАЯНЗҮРХ, БОХИРДОЛГҮЙ ИРЭЭДҮЙ 5.1 Хог хаягдал үйлчилгээний байгууллагуудын бүтэц, удирдлага зохион байгуулалтад оновчтой өөрчлөлт шинэчлэлт хийж, байнгын тасралтгүй ажиллагаатай болгоно. 5.1.1. Хотын хаягдлыг ангилан боловсруулах хөтөлбөрийг шинэчлэн хэрэгжүүлж, хуурай хог хаягдал зайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг судалж шийдвэрлэнэ. 5.1.2. Айл өрхийн хатуу хаягдлыг тогтмол авч хэвшүүлэн, хоггүй дүүрэг, хороо болно. 5.1.3. Аливаа барилга байгууламж, гудамжинд нийтийн гарцтай, хүүхдийн тоглоомын талбай ба иргэдийн амралтын талбайтай байх шаардлагыг хатуу мөрдүүлнэ. 5.1.4. Автобусны эцсийн буудлыг сунгаж, үйлчилгээг иргэдэд ойртуулан шинээр автобусны чиглэл шугам нээнэ. 5.2 Хөрсний бохирдлыг бууруулах ажлыг бодит ажил хэрэг болгоно. 5.2.1. Гэр хорооллын иргэд айл өрх, албан байгууллага, хуурай хог хаягдал, үнс угаадсыг гуу жалга, гудамж талбайд ил задгай асгадаг байдлыг таслан зогсооно. 5.2.2. Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй үйлдвэрийг хотоос гадагш төвлөрүүлэн байгуулах шат дараалсан арга хэмжээг эрчимжүүлнэ. 5.3 Гудамж, хашааны хаяг, дугаарыг бүрэн шинэчилж хаягжуулах ба задгай гэх тодорхойгүй хаягийг бүрэн арилгана. 5.3.1. Гудамж, хашааны хаяг, дугаарыг бүрэн шинэчилж, нэгдсэн бүртгэлд оруулна.
  • 10. 5.3.2. Өрх бүрийг шуудангийн хаягтай болгох ажлыг эхлүүлнэ. 5.3.3. Гэр хорооллын хашаа хороог цэгцýëæөнгө будгийг жигдэлж, засаж сайжруулах, хотын өнгө үзэмж соёлыг дээшлүүлэхэд иргэд, хувийн хэвшлийн оролцоог дэмжиж ажиллана. 5.4 Ус агаарын бохирдлыг бууруулах тогтолцоог бий болгоно. 5.4.1. Сэргээгдэх эрчим хүч болон дэвшилтэт технологи ашиглаж агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг дэмжиж ажиллана. 5.4.2. Усны нөөцийг нэмэгдүүлэх хамгаалах зорилгоор Туул голын усны урсацыг сэргээх, гадаргын усыг хуримтлуулах усан сан байгуулж, голын ай сав, булаг шандыг хамгаална. Туул голын хамгаалалтын зурваст орсон голын эргийн дагуу суурьшлыг хязгаарлах арга хэмжээ авч ашиглалтын горим тогтооно. 5.4.3. Усыг дахин ашиглах дэвшилтэт технологийг нэвтрүүлж, усны нөөцийг хамгаалах, арвижуулах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээ авна. Цэвэрлэгдсэн усыг үйлдвэр, ахуйн хэрэглээ, хотын ногоон байгууламжид ашиглах нөхцлийг бүрдүүлнэ. 5.5 Мод тарих арчлан ургуулах ажлыг эрчимжүүлж урамшуулна. 5.5.1. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд аж ахуйн нэгж, байгууллага, төсөл хөтөлбөрийг дэмжиж өргөнөөр татан оролцуулна. 5.5.2. Байгаль орчноо нөхөн сэргээж, байгууллага аж ахуйн нэгжээрээ мод тарьж ургуулахад идэвх санаачлагатай оролцож байгаа байдлыг нь дэмжиж, урамшуулахын зэрэгцээ, хашаандаа мод тарьж ургуулсан иргэн, өрхийг шалгаруулж, урамшуулан олон нийтэд сурталчилна. 5.5.3. Дүүргийн ногоон байгууламжийг 25 хувьд хүргэх зорилт тавьж ажиллана.