More Related Content
Similar to Mac ecs3.2021h
Similar to Mac ecs3.2021h (20)
More from ssuserca5598 (20)
Mac ecs3.2021h
- 1. ИНФЛЯЦИ
I. Үнэн / Худал
Доорх асуудлуудын үнэн, худлыг нягтлан тунгааж, хариулт өг
1. Инфляци нь зах зээл дээрх бүх бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсөх үзэгдэл юм. Х
2. Үнийн ерөнхий түвшин буурах үзэгдлийг дефляци гэдэг. Ү
3. Аливаа эдийн засгуудад хамгийн нийтлэг тооцогддог үнийн индекс нь хэрэглээний үнийн индекс,
ДНБ-ий дефлятор юм Ү
4. Эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийн өсөлт, төрийн зардлын өсөлт, экспортын өсөлт зэрэг
нь зардлын инфляци үүсэх шалтгаан болдог. Х
5. Үүсч буй шалтгаанаасаа үл хамааран инфляци нь эдийн засагт ихэвчлэн сөрөг үр дагаврыг бий
болгодог. Ү
6. Инфляци нь нийт эрэлтийн өсөлтөөс болон нийт нийлүүлэлтийн бууралтын аль алинаас нь
үүсэлтэй байж болно Ү
7. Хүлээгдэж буй болон гэнэтийн шинжтэй инфляциуд нь орлогын дахин хуваарилалтанд ижил
нөлөөллийг үзүүлдэг. Х
8. 5%-ийн жил бүрийн үнийн уналт нь тогтмол орлоготой гэр бүлийн орлогыг жил бүр 5%-иар
нэмэгдүүнэ. Ү
9. Хэрэв жил бүр 10%-ийн үнийн өсөлт гарвал 10 жил тутамд үнийн төвшин хоёр дахин нэмэгдэнэ. Х
10. Гэнэтийн инфляци нь өртөн ба зээлдэгчийн хооронд орлогыг хуваарилахдаа өртний хувьд ашигтайгаар
шийдвэрлэдэг. Ү
11. Инфляцийн үед газар, алт, урлагийн ховор бүтээлүүд нь санхүүгийн хөрөнгийн үнэ цэнэ алдагдах
аюулыг бууруулахын тулд хөрөнгө оруулалт хийдэг уламжлалт зүйлс юм. Ү
12. Инфляци нь хүн амын бүх давхаргын бодит орлогыг буурахад хүргэнэ. Х
I.Тест
Зөв хариултын өмнөх үсгийг дугуйлна уу.
1. Үнийн ерөнхий түвшин өсөх үзэгдлийг
a. Инфляци
б. Дефляци
в. Стагфляци
г. Агфляци
2. Өмнөх жилд үнийн индекс 115% , энэ жил 122% байвал энэ жилийн инфляцийн
түвшин хэд ?
а. 4,9%
б.7,1%
в. 6,1%
г. 3,8
3. Хэрэв үнийн ерөнхий түвшний жилийн өсөлт 5%-иас хэтрээгүй бөгөөд бүтээгдэхүүн,
үйлчилгээний янз бүрийн бүлгүүдийн үнэ бие биентэйгээ харьцуулахад өөрчлөгдөөгүй бол энэ нь:
а. Хүлээгдэж байгаа инфляци
б. Гиперинфляци
в. Цогио инфляци
- 2. г. Мөлхөө инфляци
4. Түүхий эдийн үнэ өсч, цалин нэмэгдсэний улмаас үйлдвэрлэлийн хэмжээ буурсан гэвэл энэ нь:
а.Илүүдэл эрэлтийн инфляци
б. Стагфляци
в. Үйлдвэрлэлийн зардлын инфляци
г. Бүх хариулт буруу
5. Үнийн ерөнхий түвшин буурах үзэгдлийг:
а. Инфляци
б. Дефляци
в. Стагфляци гэж нэрлэдэг.
6. Жил бүрийн үнийн өсөлт 10% бол үнийн түвшин 2 дахин нэмэгдэхэд
a.10 жил
б. 2 жил
в. 7 жил
г. 15 жил
7. Хүлээгдэж байгаагүй инфляцийн үед баялаг нь дараах байдлаар хувиарлагддаг.
а. Зээлдэгчээс зээл олгогчдод
б. Зээл олгогчдоос зээлдэгчдэд
в. Залуучуудаас хөгшин хүмүүст
г. Төр засгаас пүүсүүдэд
8.Эрэлтийн инфляци нь:
a. Нефтийн үнэ өссөнөөс
б. Ажиллагсадын цалин өссөнөөс
в. Ажилгүйдлийн түвшин өссөнөөс
г. Мөнгөний нийлүүлэлт хэт нэмэгдсэнээс үүснэ
9. Инфляциас хамгийн их хохирдог нь:
а. Зээлдүүлэгч болон тогтмол орлоготой хүмүүс
б. Зээлдэгчид болон тогтмол орлоготой хүмүүс
в. Зээлдэгч болон зээлдүүлэгч
10. Үнийн ерөнхий түвшинг ________________хэмждэг
a. ДНБ – ний дефлятороор
б. ДНБ –ний өөрчлөлтийн хувиар
в. Хэрэглээний үнийн индексээр
г. а ба в хоёулаа зөв
11. Хэрэв нэрлэсэн мөнгөн орлого 5%-иар нэмэгдэж, үнийн ерөнхий түвшин 8% өссөн бол бодит
орлого хэрхэн өөрчлөгдөх вэ?
а. 13% өссөн
б. 3% өссөн
в. 3% буурсан
г. 1% буурсан
12. Урьдчилан тооцоолох боломжгүй инфляцийн үед бусдаас бага хохирдог нь:
а. Тогтмол орлого авагчид
б. Үнийн төвшний өсөлтөөс нэрлэсэн мөнгөн орлого нь удаан өсдөг хүмүүс
в. Мөнгөн хадгаламжтай хүмүүс
- 3. г. Үнэ хямд байхад зээл авсан хүмүүс
д. Зөвхөн б. ба г хариулт зөв
13. Аль нь үйлдвэрлэлийн зардлын өсөлтийн улмаас үүсэх инфляцитай холбоогүй вэ?
а. Үйлдвэрлэлийн ба ажил эрхлэлтийн төвшний өсөлт
б. Нэгж бүтээгдэхүүний зардлын өсөлт
в. Инфляцитай зэрэгцсэн цалингийн өсөлт
г. Нийлүүлэлтийн уналт
д. Зээлийн хүүгийн өсөлт
14.Өсөн нэмэгдэж буй инфляцийн үед зээлийн хүү яах вэ?
а. Мөнгөний үнэ цэнэ унаж байгаа учраас буурна
б. Ажил эрхлэлтийн төвшин буурч байгаа учраас унана
в. Мөнгөний үнэ цэнэ унаж багаа учраас өснө
г. Ажил эрхлэлтийн төвшин буурч байгаа учраас өснө
д. Огт өөрчлөгдөхгүй
15. Хүлээгдэж байгаагүй инфляцийн үед
а.Эдийн засгийн хохирол гардаггүй
б.Эдийн засгийн үр ашиг буурдаг
в.Орлого болон баялгийг дахин хувиарлагддаг
г. Зөвхөн б ба в хариултууд зөв
д. Өмнөх бүх хариултууд буруу
16. Гипер инфляцийн үед
a. Эдийн засгийн үйл ажиллагаа сэргэдэг
б. Үнэ огцом буурч эдийн засгийн харилцаа сэргэдэг
в. Санхүүгийн хямрал, нийгэм- улс төрийн эмх замраагүй байдал бий
болдог
г. Төрөөс мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлдэг
17. Доор дурдсан үйлдлүүдийн алины тусламжтайгаар хүн урьдчилан харах боломжгүй инфляцийн
аз туршилтаас бүрэн даатгагдах вэ?
а.Урт хугацаанд урьдчилан индексжүүлсэн цалин хөлс олгож байхаар хөдөлмөрийн
гэрээнд тусгаж өгөх
б. Инфляцийн өсч байгаа хэмжээгээр зээлийн хүүг индексжүүлнэ
в. Банкны хүүгээс доогуур хүүтэй зээл бусдад өгөх
г. Банкнаас авсан зээлээр бизнес эрхлэх
д. Өмнөх бүх хариулт зөв
18. 2006 оны хэрэглээний үнийн индекс 121 ба 2007 оны хэрэглээний үнийн индекс 137 бол 2007
оны инфляцийн түвшинг тооцохын тулд дараах аргуудын алийг нь ашиглах вэ ?
а. [(137 − 121)/121] x 100 =13.2
б. (137 x121) /100 = 165.7
в. (137 -121) /100 = 0.16
г. (137/121) x100 = 113.2
II. Бодлого
- 4. 1. Монгол улсын хэрэглээний үнийн индекс 2005 оныг суурь болгосноор 2007 онд 125 хувь,
2008 онд 152.6 хувь байсан бол 2008 оны инфляци хэд байсан бэ?
Бодолт:
Инфляцийг тооцохдоо дараах томъёоллыг ашигладаг тухай лекцэнд өгүүлсэн.
𝜋𝑡 =
𝐶𝑃𝐼𝑡 −𝐶𝑃𝐼𝑡−1
𝐶𝑃𝐼𝑡−1
·100% =
152.6−125
125
·100% = 22.1%
𝜋2008 =
𝐶𝑃𝐼2008 −𝐶𝑃𝐼2007
𝐶𝑃𝐼2007
·100% =
152.6−125
125
·100% = 22.1%
2. Эдийн засагт дараах хоёр төрлийн барааг хэрэглэдэг бөгөөд тэдгээрийн үнэ ба хэрэглээний
сагсанд эзлэх хувийн жин дараах байдлаар өгөгдсөн.
Он А бүтээгдэхүүн Б бүтээгдэхүүн
Хэрэглээнд
Эзлэх хувь
Үнэ Хэрэглээнд
Эзлэх хувь
Үнэ
2002 70% 250 30% 500
2003 60% 240 40% 550
а. Дээрх мэдээллийг ашиглан 2002 оныг суурь жил болгож жил бүрийн хэрэглээний
үнийн индексийг тооцно уу.
б. 2003 оны инфляцийг түвшинг тооцно уу.
Бодолт:
а/ CPI2002 =
𝑃1
02𝑞1
02+𝑃2
02𝑞2
02+⋯+𝑃𝑛
02𝑞𝑛
02
𝑃1
02𝑞1
02+ 𝑃2
02𝑞2
02+⋯+𝑃𝑛
02𝑞𝑛
02 =
250∗0.7 + 500∗0.3
250∗0.7 + 500∗0.3
= 1
CPI2003 =
𝑃1
03
𝑞1
02
+𝑃2
03
𝑞2
02
+⋯+𝑃𝑛
03𝑞𝑛
02
𝑃1
02𝑞1
02+ 𝑃2
02𝑞2
02+⋯+𝑃𝑛
02𝑞𝑛
02 =
240∗0.7 + 550∗0.3
250∗0.7 + 500∗0.3
= 1.0245
Суурь жилийг 2002 оноор сонгож 2002, 2003 оны ХҮИ – ийг тооцож үзэхэд 2003 оных 1.0245,
2002 оных 1 гарч байна.
б 𝜋2003 =
CPI2003 – CPI2002
𝐶𝑃𝐼2002
∗ 100% =
1.0245 −1
1
∗ 100% = 2.45%
3. Нийт үйлдвэрлэл X,Y,Z гэсэн гурван төрлийн барааг үйлдвэрлэдэг бөгөөд Х = 20,Y=30,Z=40
байв. Эдгээр үнэ харгалзан Px= 10, Py=8, PZ=6 дараа жил нь Px = 8, Py=10 ,PZ= 10 болсон гэвэл
үнийн түвшингийн өсөлтийг тодорхойл.
- 5. Бодолт :
CP I t -1 =
∑ 𝑃𝑖
0
𝑞𝑖
0
𝑛
𝑖=1
∑ 𝑃𝑖
0
𝑞𝑖
0
𝑛
𝑖=1
→ CP I t -1 =
10∙20 + 8∙30 +6∙40
10∙20 + 8∙30 +6∙40
=
680
680
= 1
CPIt =
8∙20 +10∙30+10∙40
10∙20 + 8∙30 +6∙40
=
860
680
= 1.26
=
1.26−1
1
∙ 100% = 26%
4 . Монгол улсын 2004, 2005 оны нэрлэсэн ДНБ ба 1995 оны үнээр тооцсон бодит ДНБ /тэрбум ₮/
дараах байдлаар өгөгдсөн бол
Жил Нэрлэсэн ДНБ Бодит ДНБ
2004 1910.88 776.1
2005 2266.5 824.53
a. 2004, 2005 оны ДНБ – ний дефляторыг тооц
b. 2005 оны инфляцийн түвшинг тооц
Бодолт:
𝐷2004
𝐺𝐷𝑃
=
𝐺𝐷𝑃2004
𝑁
𝐺𝐷𝑃2004
𝑅 =
1910.88
776.1
= 2.46
𝐷2005
𝐺𝐷𝑃
=
𝐺𝐷𝑃2005
𝑁
𝐺𝐷𝑃2005
𝑅 =
2266.5
824.53
= 2.75
ДНБ – ний дефлятороор тооцсон 2005 оны инфляцийн түвшинг тооцъё.
0
0 0 0
1 1 1 2 2
0 0 0 0 0 0
0 0 1 1 2 2
1
...
...
n
t
t t t
i i
i n n
t n
n n
i i
i
p q
p q p q p q
CPI
p q p q p q
p q
1
1
( )
100%
t t
t
t
CPI CPI
CPI
- 6. 𝝅𝒕 =
𝑫𝒕
𝑮𝑫𝑷−𝑫𝒕−𝟏
𝑮𝑫𝑷
𝑫𝒕−𝟏
𝑮𝑫𝑷 ∙ 100% =
2.75−2.46
2.46
∙ 100% = 11.8 %
5. Хүснэгтэнд 3 төрлийн барааны тоо хэмжээ, тэдгээрийн өмнөх ба тухайн жилийн үнэ өгөгдсөн
байна. Өгөгдсөн мэдээллийн дагуу хэрэглээний үнийн индекс ба инфляцийн түвшинг тооц
Бараа Q Po P1
1 10 3 5
2 15 5 7
3 20 7 9
Бодолт:
CP I t -1 =
3∙10 + 5∙15 +7∙20
3∙10 + 5∙15 +7∙20
=
245
245
= 1
CPIt =
5∙10 + 7∙15 +9∙20
3∙10 + 5∙15 +7∙20
=
335
245
= 1.36
𝜋𝑡 =
CPIt – CPIt−1
𝐶𝑃𝐼𝑡−1
∗ 100% =
1.36−1
1
∙ 100% = 36 %
0
0 0 0
1 1 1 2 2
0 0 0 0 0 0
0 0 1 1 2 2
1
...
...
n
t
t t t
i i
i n n
t n
n n
i i
i
p q
p q p q p q
CPI
p q p q p q
p q