Se ha denunciado esta presentación.
Utilizamos tu perfil de LinkedIn y tus datos de actividad para personalizar los anuncios y mostrarte publicidad más relevante. Puedes cambiar tus preferencias de publicidad en cualquier momento.

хүүхдийн судлах арга цээгийg,

16.638 visualizaciones

Publicado el

kjhgjh

  • Follow the link, new dating source: ♥♥♥ http://bit.ly/2Q98JRS ♥♥♥
       Responder 
    ¿Estás seguro?    No
    Tu mensaje aparecerá aquí
  • Dating for everyone is here: ❤❤❤ http://bit.ly/2Q98JRS ❤❤❤
       Responder 
    ¿Estás seguro?    No
    Tu mensaje aparecerá aquí

хүүхдийн судлах арга цээгийg,

  1. 1. 1.Хүүхдийн тогтоолтын хэв шинжийг судлах арга  Судалгааны зорилго: Тухайн сурагчид зонхилон илрэх ой тогтоолтын хэв шинжийг тодорхойлох  Ашиглагдах хэрэглэгдэхүүн: Утгын холбоогүй 10 үгнээс бүрдсэн 4 эгнээ хүснэгтийн бэлтгэсэн байна. Ингэхдээ 2 ба 4 эгнээний үгийг тодоор бичнэ.  Судалгааг явуулах журам: Туршилтыг ганцаарчилсан ба хэсэгчилсэн хэлбэрээр явуулж болно.Судалгааг 4 үе шаттай явуулах бөгөөд судалгааны хоорондох зай 10 минут орчим байна. Нэгдүгээр үе : Туршигч эхний эгнээний үгийг 3 секундын зайтайгаар уншиж сонсгоно.Туршигдагч 1-р эгнээний 10 үгийг сонсоод, тогтоосон үгээ дэвтэртээ бичнэ. Хоёрдугаар үе : Туршигч 2-р эгнээний 10 үгийг 30 секундын хугацаатайгаар харуулаад, тогтоосон үгээ дэвтэртээ бичнэ. Туршигдагч өгсөн хугацаанд бүх үгийг амжиж харж тогтоохыг эрмэлзэнэ. Гуравдугаар үе: Туршигч 3-р эгнээний үгийг 3 секундын зайтайгаар уншиж сонсгох ба туршигдагчид тэдгээрийг гараараа агаарт нэгэн зэрэг давтан бичнэ. Туршилт дуусмагц тогтоосон үгээ дэвтэртээ бичнэ. Дөрөвдүгээр үе: Туршигч 4-р эгнээний 10 үгийг харуулж, мөн зэрэг уншиж сонсгоно.Судалгаанд оролцож байгаа хүүхэд тэдгээрийг амандаа давтан хэлж, агаарт гараараа бичнэ. Туршилт дуусмагц тогтоосон үгээ дэвтэртээ бичнэ.
  2. 2.  Судалгааны хүснэгт 1: Сонор Хараа Хөдөлгөөний ой Холимог ой Алим Харандаа Хавар Айраг Бөмбөр Бороо Хөрөө Сандал Тагтаа Самбар Онгоц Шүүдэр Ааруул Тахиа Монос Сонгино Хонжоо Тараг Нугас Гоожуур Сүүдэр Шугам Бууз Бургас Ундаа Мөхөөлдөс Таваг Ангир Мөндөр Бөмбөг Сэрээ Мойл Дэвтэр Бялзуухай Шуудай Намар Тармуур Хөгжим Аяга Тоолуур  Судалгааны үр дүнг боловсруулах: 1/ Зөв тогтоосон үгийн тоог эгнээ бүрээр тооцон гаргаж, судалгааны хүснэгтэд тэмдэглэнэ. Судалгааны хүснэгт 2: Судлуулагчын Сонор Хараа Хөдөлгөөн Холимог
  3. 3. нэр A C A C A C A C Дорж 2/ Тогтоолтын коэффициентийг тооцох замаар тухайн сурагчид зонхилон илрэх ой тогтоолтын хэв шинжийг тодорхойлж, энэхүү онцлогыг сургалтын явцад харгалзан үзэх асуудлыг дүгнэлт хэсэгтээ оруулж өгсөн байна. 3/ Тогтоолтын коэффициентийг дараах томъёог ашиглан бодож гаргана.Үүнд: C=A/10 A-эгнээ бүрээс зөв тогтоосон үгийн тоо 10-эгнээ бүрд өгөгдсөн үгийн тоо C-тогтоолтын коэффициент 2.Харж дүрслэх ойг судлах арга зүй  Судалгааны зорилго: Харж дүрслэх ойн түвшинг судлах “Хүн тэмдэгт систем”-ийн чиглэлийн мэргэжлийн сонгон шалгаруулалт явуулахад хэрэглэхэд тохиромжтой.  Судалгааг явуулах журам: 16 төрлийн дүрс бүхий зурагт хуудсыг судлуулагчид 20 секундын хугацаатай харуулж дуусмагц хүснэгтийг доош харуулж тавина.Үүний дараа судлуулагч 1 минутын дотор тогтоосон дүрсүүдийг тусгай хариултын хүснэгт дээр нэрлэж бичнэ.  Судалгааг явуулах заавар: “Танд янз бүрийн дүрсүүдийг хүснэгтлэн зурсан хуудсыг 20 секундын хугацаатай харуулах болно. Харуулж дуусмагц, та тогтоосон дүрсүүдээ хариултын хүснэгт дээр нэрлэж бичээрэй.Зааврыг ойлгосон бол туршилтаа эхэлъе.”  Судалгааны үр дүнг боловсруулах:
  4. 4. 1. Зөв нэрлэж сэргэн тогтоосон үгийн тоог тоолж гаргана. 2. Ой тогтоолтын ерөнхий жишиг хэмжээтэй харъцуулан тухайн судлуулагчийн харж дүрслэх ойн хэмжээг тодорхойлно. 3. Судалгааны үр дүнг үнэлэх жишиг хэмжээ: Насанд хүрэгчид 7 ба түүнээс дээш дүрсийг зөв тогтоосон бол харж дүрслэх ой хэвийн хэмжээнд хөгжсөн байна гэж үзнэ.  Хариултын хүснэгт: 1. Нэр: 2. Нас: 3. Хүйс : 4. Сургууль, анги: Нийт зөв тогтоосон дүрс 3. Харааны түргэн хугацааны ой тогтоолтыг шалгах арга зүй  Судалгааны зорилго: Харааны түргэн хугацааны ойн багтаамжийг тодорхойлох .олон хүнийг нэгэн зэрэг бага хугацаанд судлахад тохиромжтой арга юм.  Судалгааг явуулах журам: 2 оронтой 12 өөр өөр тоонуудыг бичсэн хүснэгтийг судлуулагчид 20 секундын хугацаатай харуулна. Хугацаа
  5. 5. дуусмагц хүснэгтийг доош харуулан тавъж, тогтоосон тоонуудыг бичих заавар өгнө.  Судалгааг явуулах заавар: “2 оронтой 12 тоонуудыг бичсэн хүснэгтийг танд 20 секундын хугацаатай харуулах болно. Хугацаа дуусмагц хүснэгтийг доош харуулан тавих ба та тогтоосон тоонуудаа шууд бичээрэй. Зааврыг ойлгосон бол туршилтаа эхэлъе.”  Судалгааны хүснэгт 13 91 47 39 65 83 19 51 23 94 71 87  Судалгааны үр дүнг боловсруулах: 1. Зөв нэрлэж сэргэн тогтоосон үгийн тоог тоолж гаргана. 2. Ой тогтоолтын ерөнхий жишиг хэмжээтэй харъцуулан тухайн судлуулагчийн харж дүрслэх ойн хэмжээг тодорхойлно. 3. Судалгааны үр дүнг үнэлэх жишиг хэмжээ: Насанд хүрэгчид 7 ба түүнээс дээш дүрсийг зөв тогтоосон бол харж дүрслэх ой хэвийн хэмжээнд хөгжсөн байна гэж үзнэ. 4.Сурах үйл ажиллагааны сэдэлийг тодорхойлох Хүнийг ямар нэгэн үйл ажиллагаа хийхэд хүргэж байгаа дотоод түлхэцийг сэдэл буюу матов гэнэ. Сэдэл нь хүний зан үйлийн дотоод учир шалтгааныг тодорхойлно.
  6. 6.  Судалгааны зорилго:сурагчдын сурах үйл ажиллагааны сэдлийг тодорхойлсноор тэдний хичээлд хандах хандлагад дүн шинжилгээ хийх, зан үйлийн зөв сэдлийг багаас нь төлөвшүүлэхэд оршино.  Судалгааны арга зүй:судалгааны хуудсыг сурагчдын тоогоор урьдчилан бэлтгэнэ. Сурагчдаас судалгааг авахдаа асуулт бүрийг анхааралтай уншиж өөрийн хүсэл сонирхолд нийцэж 5 асуултаныг сонгох зааварчилгаа өгнө.  Судалгааны үр дүнг боловсруулах:сурах үйл ажиллагаа хичээлд хандах хандлага эерэг байгааг илрэхийлэх асуултууд нь 1,2,3,5,10 ба эдгээр асуултыг сонгосон бол 1 оноо. Бусад асуулт буюу 4,6,7,8,9-р асуултанд зөв хандлага төлөвшөөгүйг илэрхийлсэн тул эдгээр асуултуудыг сонгосон бол 0 оноо өгнө. Эдгээр асуултыг сонгосон сурагчидын хандлага төлөвшилийг өөрчлөхөд анхаарах хэрэгтэй.  Нийт оноо: 5 бол- хичээлд хандах зөв сэдэл тэмүүлэлтэй 4 бол- хичээлд хандах сэдэл төлөвшиж байгаа 3 бол- хичээлд хандах хандлага нь төлөвшөөгүй 2 бол-хичээлд хандах хандлагыг өөрчлөх шаардлагатай 1 бол-хичээлд хандах хандлагаа бүрэн өөрчилж ямар нэгэн сэдэл тэмүүлэлтэй байх тал дээр ажигллахыг хичээх хэрэгтэй.  Судалгааны хуудас:
  7. 7. Нэр ......................................... нас.................................... анги ....................... тэмдэглэгээ 5.Бүтээлч зохион бодохуйг судлах арга  Судалгааны зорилго:бүтээлч зохион бодох, сэтгэхүйн процесс явагдах хурд, үгийн нөөцийг судлах  Судалгааны арга зүй: асуулт № сонголт оноо Их зүйл мэдэж авахын тулд суралцдаг уу? 1 Сайн хүн болохын тулд суралцдаг уу? 2 Эцэг эхээ баярлуулахын тулд суралцдаг уу? 3 Найз нөхөдөөсөө хоцрохгуйн тулд суралцдаг уу? 4 Хичээл дээр сонирхолтой байдаг учир сургуульд явдаг уу? 5 Онц дүн авахын тулд суралцдаг уу? 6 Багш тань таалагддаг учраас суралцдаг уу? 7 Аав ээжийнхээ шаардлагаар суралцдаг уу? 8 Хүмүүст ашигтай зүйл хийхийн тулд суралцдаг? 9 Эх орондоо тусгай хүн болохын тулд суралцдаг уу? 10 нийт Үр дүнд:
  8. 8. Сурагчдад дараах зааврыг өгнө. “ Би чамд 3 үг өгнө. 3 үгийг оруулан утга бүхий өгүүлбэрийг аль болох хурданаар зохионо. Жишээлбэл: бороо, талбай, газар гэсэн 3-н үгээр дараах өгүүлбэрүүдийг зохион болох юм.  Талбайн газрыг бороо сайн норгожээ.  Бороо орсны дараа газар нороход би талбай руу явав.  Бороо орохгүйн улмаас газар, талбай гандаж гүйцлээ гэх мэт Хэллэг тус бүрийн шинэ мөрөөс эхлэн бичнэ. Дууслаа гэсэн дохиогоор цаасыг доош харуулан тавина. Бичих хугацаа 5 минут. Судалгааны үгс  Тоглоом, нулимс, баяр  Од, мод, хөдөлмөр гэх мэт үгсийг өөрсдөө сонгон хэрэглэж болно. Судалгааны үр дүнг боловсруулах: Сурагчдын сэтгэл хөдлөл, зан байдлын илэрлийг ажиглана. Ямар өгүүлбэрийг бичхэд хялбар, ямар зүйлийг бичхэд төвөгтэй байсныг асууж тодруулна. Хэллэг бүрийг 5 онооны тогтолцоогоор дүгнэнэ. 5-хурц, чамин хэллэг 4 логик, зөв утгатай хэллэг 3-байж болох хэллэг 2-хоёр уялдаатай, нэг нь шууд холбоогүй хэллэг 1-үгүүд хоорондоо ямарч утгагүй холбогдсон хэллэг
  9. 9. Эдгээр үзүүлэлтийг хэрэглэн бүтээлч зохион бодохуйн коэффициентийг бодож олно. Ингэхдээ өгүүлбэр бүрийг үнэлсэн онооны нйилбэрийг 5 минутын хугацаанд бичсэн өгүүлбэрийн тоонд хувааж тооцно. Энэхүү аргыг хэл, уран зохиолын багш нар хичээлдээ хэрэглэх болон АУБ-тай хамтран сурагчдыг судлахад хэрэглэж болох юм. 6.Хүүхдийн анхаарлын тогтворжилт болон шилжилт, сарнилт зэргийг судлах арга Хүүхдийн анхаарлын тогтворжилт болон шилжилт, сарнилт зэргийг олон аргаар судалж болдог. Түүний нэг нь энэхүү зурган арга юм. Хүүхэд тодорхой хугацааны турш зураасыг дагуулан 1 тооноос эхлэн 1 тооноос гарсан зураас аль үсэг хүрэхийг олох ёстой. Судлаач хүүхдийн бүх зураасын эцэс төгсгөлийг олох нийт хугацааг секундометр ашиглан тогтооно. Судалгааг явуулах орчин: Аль болох анхаарал нь сарнихааргүй тайван орчинд явуулах.Өөрөө хажуунаас нь хэлж өгөх.Хүүхдийг загинаж зандчихгүй байхад анхаарвал зохино. Хэрэв хүүхэд зураасыг дагуулж харж байхдаа нэг тооноос гарсан зураасыг дахин дахин эхэлж байвал анхаарлын төвлөрөлт муу ба тархинд нь өөр ямар нэгэн бодол орж ирсэнээс болж анхаарал нь сарниж зураасыг эхнээс нь хөөхөд хүрнэ. Тиймээс ажиглаж байх явцдаа нэг зураасыг хөөж байх явцдаа буцаж дахин эхэлж байгаа тоог нь мөн тогтоож өгөх шаардлагатай.
  10. 10. Мөн бага насны хүүхдэд сонирхолтой байх үүднээс үсэг, тооны оронд элдэв амьтаны зургийг оруулж өгч болох юм. Үүнээс цаашилбал олон өөр янзын тоглоомуудыг хийлгэж болох давуу талтай. Хүүхдийг нэг биш хэд хэдэн удаа зураасуудын хоёр талд байх үсэг болон тоон өгөгдлүүдийн байрыг сольж (өөрөөр хэлбэл зураасаар холбогдсон хоёр тоо үсэгний байрыг сольж нэг зургийг давтахгүйгээр) шалгаж байх нь зүйтэй. Эхний удаа шалгаад цаг минут, буцалтын давтамж зэргээ сайтар тэмдэглэж аваад дараагийн удаа дахин хэмжиж тэр хоёрын хоорондын зөрүүгээр хүүхдийнхээ анхаарлын чадамжийг тогтоож болох юм. 7.Хүүхдийн оюун ухааны түвшинг судлах аргачлал  Судалгааны зорилго Сургуулийн бага насны хүүхдийн оюун ухааны хөгжлийн одоогийн түвшинг илрүүлж, ерөнхий чиг баримжаа авахад энэ арга зүйг хэрэглэх боломжтой.  Сорилын зохиомжийн онцлог Энэхүү сорил нь Оросын холбооны улсын шинжлэх ухааны академийн сэтгэл судлалын хүрээлэнгийн эрдэмтдийн боловсруулсан, сэтгэц оношлогоонд түгээмэл хэрэглэгддэг ШТУР буюу сурагчдын оюун ухааны сорил бага ангийн сурагчдыг оношлоход зориулсан хувилбар юм. Бага ангийн сургалтын хөтөлбөрийн ерөнхий агуулгыг харгалзан үзсэний үндсэн дээр боловсруулсан 4 дэд сорилтой.  1-р дэд сорил - туршигдагчийн мэдлэгийн ерөнхий төвшин, юмс үзэгдлийн гол ба гол бус шинж чанарыг олж тогтоох чадварыг тодорхойлох.
  11. 11.  2-р дэд сорил – юмс, үзэгдлийг түүний холбогдох анги, бүлэг төрөл хэсгүүдэд хамруулан ангилах сэтгэхүйн үйлдлийн төвшинг судлах.  3-р дэд сорил – ухагдахуун хоорондын логик хамаарал холбоог илрүүлэх, үзэгдэл юмсын ижил төстэй ба ялгаатай талыг тодруулах сэтгэхүйн харьцуулах, жиших үйлдлийн төвшинг тодорхойлох.  4-р дэд сорил – хийсвэрлэх, ерөнхийлөн дүгнэх чадварыг оношлох зориулалтаар боловсруулагдсан байна. Судалгаа явуулах заавар: Судалгааг ганцаарчилсан хэлбэрээр явуулбал илүү тохиромжтой. Учир нь сорилын даалгаврыг гүйцэтгэж байгаа байдал, гаргасан алдааг хянахад хялбар дөхөм байна. Туршигч сорилын даалгавар ба зааврыг хүүхдэд танилцуулна. Туршигдагч сорилын заавартай бүрэн танилцаж, ойлгосны дараа даалгаврыг гүйцэтгэж эхэлнэ. 1-р дэд сорилын гүйцэтгэх заавар ба жишээ. Өгүүлбэр дутуу бичигдсэн байна. Хаалтанд байгаа үгнээс тохирох үгийг цэгийн оронд нөхөж бичнэ. Жишээ нь: хамгийн цэнгэг нуур.............../ Хөвсгөл, хар ус, Буйр, Хяргас,Тэлмэн/. Цэгийн оронд тохирох үг бол Хөвсгөл. “хамгийн цэнгэг нуур бол Хөвсгөл мөн” гэж бичнэ. 2-р дэд сорилыг гүйцэтгэх заавар ба жишээ. Таван үг өгөгдсөн байна. Тэдгээрээс 4 нь ерөнхий шинж тэмдгээрээ хоорондоо холбоотой бөгөөд 5 дахь үг нь тэдгээртэй холбогдохгүй. Тэр үгийг олж доогуур нь зурна. Жишээ нь: таваг, аяга, ширээ, сав, гүц, 1, 2, 4, 5-р үг сав суулгыг илэрхийлэх учраас энэ ангилалд хамаарна. Харин 3-р үг модон эдлэлийн төрөл учраас энэ ангилалд орохгүй бөгөөд доогуур нь зурна.
  12. 12. 3-р дэд сорилыг гүйцэтгэх заавар ба жишээ. Гурван үг өгөгдсөн байна. 1 ба 2-р үгийн хооронд ямар нэгэн зүй тогтол хамаарал холбоо бий. Тэдгээрийг харьцуулан жиших замаар 3-р үгтэй холбогдох үгийг хаалтанд байгаа үгнүүдээс сонгож доогуур нь зурна. Жишээ нь: ой- мод=номын сан...? /цэцэрлэг, хашаа, хот, ном, театр / Зөв хариулт ном учраас энэ үгийн доогуур зурна. 4-р дэд сорилыг гүйцэтгэх заавар ба жишээ. Хос үг өгөгдсөн байна. Эдгээрт ерөнхий нэг нэр оноож өг. Жишээ нь: өмд-цамц хувцас гм. 1-р Дэд сорилын даалгаврууд:  1. Гутал.....................байдаг. /үдээс, гархи, ул, оосор, товч/  2. Хамгийн том гол бол................../ Онон, Хэрлэн, Сэлэнгэ, Орхон, Туул /  3. Говийн бүсэд....................амьдардаг. / гахай, буга, хандгай, хулан, далайн хав /  4. Жил..........сартай. / 24, 3, 12, 6, 7/  5. Ус..........байдаг. /тунгалаг, хүйтэн, шингэн, цагаан, амтлаг/  6. .........бол өвлийн сар юм. / ес, арав, хоёр, арван нэг, гуравдугаар сар/  7. Мод..........байдаг. / навч, цэцэг, үр, үндэс, сүүдэр/  8. Бодис төлөвтэй..............байна. /хатуу, хүйтэн, хүнд, зөөлөн, гашуун/  9. Монгол улсын нийслэл.......юм./ Парис, Москва, Лондон, Улаанбаатар, София/  10. Дүрс......хэлбэртэй байдаг. / цэг, шулуун, гурвалжин, урт, эзэлхүүн/ 2-р Дэд сорилын даалгаврууд:
  13. 13.  1. Яргуй, жамъян мядаг, сарнай,хонхон цэцэг, ямаахай  2. Хүүхэлдэй, бамбарууш, элс, бөмбөг, хүрз  3. Барилга, байшин, гүүр, гэр, майхан  4. Тайлбарлах, харьцуулах, тодорхойлох, үлгэрлэх, шалгах  5. Арц, хуш, гацуур, нарс, монос  6. Дугуй, гурвалжин, шоо дөрвөлжин, шулуун, тэгш өнцөгт  7. Тахиа, нугас, хун, галуу, ангир  8. Тоо, хуваах, хасах, нэмэх, үржүүлэх  9. Хөгжилтэй, уйтгартай, ууртай, амтлаг, эргэлзэмтгий  10. Бороо, цас, мөндөр, хяруу, салхи 3-р Дэд сорилын даалгаврууд:  1. Өргөст хэмх-ногоо Хонхон цэцэг-..................................? /сарнай, цэцэрлэг, цэцэг, газар, хорт ургамал/  2. Багш-сурагч Эмч..............................? /өвчтөн, термометр, тасаг, шагнал, өвчин/  3. Талбай-лууван Хүлэмж........................? /хашаа, худаг, сандал, улаан лооль, цэцэг/  4. Цэцэг-ваар Шувуу..........................? /хошуу, цахлай, үүр, өндөг, өд/  5. Бээлий-гар Гутал.............................? /оймс, ул, савхи, хөл, сойз/  6. Харанхуй-гэрэлтэй Нойтон..............................?
  14. 14. /нарлаг, хуурай, халуу, хүйтэн, гулгамгай/  7. Цаг-хугацаа Термометр...........................? /шил, хэм, өр, өвчтөн, эмч/  8. Машин-мотор Сэлүүр.................................? /гол, далайчин, намаг, далбаа, долгион/  9. Сандал-мод зүү...........................? /хурц, нарийнхан, өнгөлөг, богинохон, ган/  10. Ширээ-бүтээлэг Шал......................? /мод, хивс, тоос, самбар, хадаас/ 4-р Дэд сорилын даалгаврууд:  1. Шүүр-хүрз- ?  2. Алгана-зурхай- ?  3. Өвөл-зун ?  4. Өргөст хэмх-улаан лооль- ?  5. Алтан гагнуур- нохойн хошуу- ?  6. Авдар-ор ?  7. Заан-шоргоолж- ?  8. 9 сар- 10 сар- ?  9. Үер , зуд ?  10. Мод- цэцэг- ? Сорилын түлхүүр: 1-р дэд сорил:
  15. 15. 1. Ул 2. Сэлэнгэ 3. Хулан 4. 12 5. Шингэн 6. 2-р сар 7. Үндэс 8. Хатуу 9. Улаанбаатар 10. Гурвалжин 2-р дэд сорил: 1. Ямаахай 2. Элс 3. Гүүр 4. Үлгэр 5. Монос 6. Шулуун 7. Тахиа 8.Тоо 9. Амтлаг 10. Салхи 3-р дэд сорил: 1. цэцэг 2. Өвчтөн 3. Улаан лооль 4. Үүр 5. Хөл 6. Хуурай 7. Хэм 8. далбаа 9. Ган 10. Хивс 4-р дэд сорил: 1. Ажлын багаж 2. Загас 3. Жилийн улирал 4. Хүнсний ногоо 5. Эмийн ургамал 6. эрийн тавилга 7. Амьтад 8. Намрын сарууд 9. Байгалийн гамшиг 10. Ургамал Сорилын үр дүнг боловсруулах журам: 1 дэд сорил Сурагчдад сорилын даалгаврыг гүйцэтгэж дуусмагц, туршигч яагаад?, ямар учраас гэсэн асуултыг тэдэнд тавина. Хэрвээ сурагчид сорилын даалгаврыг үнэн зөв тайлбарлавал асуулт бүрт 1 оноо, харин тухайн сурагчийн хариулт зөв боловч, оновчтой тайлбар хийж чадаагүй бол 0,5 гэсэн оноо тус тус өгнө. 2 дэд сорил Сурагчийн хариултыг үнэлэх журам өмнөх сорилтой адил байна. Харин бага ангийн хүүхдийн хувьд хийсвэрлэх, нэгтгэн дүгнэлт хийх, оюун ухааны ерөнхий
  16. 16. чадвар бүрэн төлөвшөөгүй байдаг учраас 7, 8, 9, 10-р даалгаврын хариултыг заавал тайлбарлуулах шаадлагагүй. 3 дэд сорил Зөв хариулт бүрт 1 оноо өгнө. Сурагчид сорилын даалгаврыг гүйцэтгэж чадахгүй байвал дөхүүлэх, туслах асуултыг туршигчид тавьж болно. Туршигчийн дөхүүлэх асуултын тусламжтайгаар зөв хариулсан бол 0,5 оноо өгнө. 4 дэд сорил Зөв хариулт бүрт 1 оноо өгнө. Мөн сурагчийн хариулт төдийлөн оновчтой биш боловч гол утга санааг гаргаж чадсан бол 0,5 оноог өгнө. Хэрвээ сурагч буруу хариулбал дахин бодох хугацаа өгч болно: туршигч сорилын 4-р даалгаврыг гүйцэтгэх үед сурагчдад дөхүүлэх асуулт тавихгүй.  Дэд сорил тус бүрээр туршигдагчийн авсан нийт оноог тооцож гаргана. Өгөдсөн даалгаврыг бүгдийг зөв хийсэн тохиолдолд сурагч 40 оноо авна.  Тухайн сурагчийн оюун ухааны хөгжлийн төвшинг дараах жишиглэлээр оношилж дүгнэлт хийнэ. Оюун ухааны хөгжлийн түвшний жишиглэл  32- дээш оноо авсан бол 4-р түвшин  26,5-31,5 оноо авсан бол 3-р түвшин  20-25,5 оноо авсан бол 2-р түвшин  19,5-с доош оноо авсан бол 1-р түвшинд хамрагдана.
  17. 17. 8.‘Гэр бүлийн хөрөг” зурган сорил  Судалгааны зорилго: Хүүхдийн гэр бүлийн гишүүддээ хандах харьцаа хандлага, гэр бүлийн дотоод уур амьсгал (тухайлбал зөрчил сөргөлдөөн)гэр бүлийн дотор хүүхдийн эзэлж буй байр суурийг тодорхойлоход голлон хэрэглэдэг. Ашиглах хэрэглэгдэхүүн:  Бичгийн цаас  Харандаа (хатуулаг 2мм)  Баллуур Оношлогоо явуулах заавар: “Чи энэ цаасан дээр гэр бүлийнхээ ямар нэгэн зүйлийг хийж байгаа байдлаар зураарай. Харин чи хэнийг яаж зурахаа өөрийхөө бодож төсөөлж байгаагаар чөлөөтэй зурах юм шүү.” Оношлооч, зураг зурах явцад хүүхдийн нүүр царайнд илрэх өөрчлөлт хувирал, санамсаргүй байдлаар ярьсан үг яриа, зургийг зурах дарааллыг нь анхааралтай ажиглаж, бичиж тэмдэглэнэ. Зурж дууссаны эцэст дараах асуултыг тавьж, хүүхэддээ ярилцаж зарим зүйлсийг гүнзгийрүүлж тодруулах боломжтой.  Чи хэн хэнийг зурсан бэ? Тэд юу хийж байна вэ?  Аав ээж ах эгч нар чинь хаана ажилладаг вэ?  Танай гэр бүлийнхэн гэр орныхоо ажлыг яаж хуваарилдаг вэ?  Чи гэртээ хэнтэй ойр дотно байдаг вэ? гэх мэт
  18. 18. Сорилын үр дүнг боловсруулах: Зурган сорилын үр дүнд тоон болон чанарын үнэлгээ хийж болно. Хүүхдийн зурсан зурагны чанарын үнэлгээ, зуралтын онцлог болон агуулгын үзүүлэлтийг харгалзан хийдэг. Зуралтын онцлогийг харуулсан үзүүлэлтүд:  Цаасан дээр гэр бүлийн гишүүдийг байрлуулсан байдал (цаасны дунл, захад, доод хэсэгт гэх мэт)  Зураасны онцлог (шулуун, тасралтгүй, хөнгөн дарж зурсан гэх мэт)  Зарим гишүүдийн биеийн тодорхой хэсгийг баллуурдаж дарж зурсан зуралтууд Зургийн агуулгыг харуулсан үзүүлэлтүүд:  Гэр бүлийн гишүүдийн гүйцэтгэж байгаа ажлын онцлог (хамтарч байна уу эсвэл ганцаараа гэх мэт)  Гэр бүлийн гишүүдийн хоорондын зай байршил (холдуулсан эсвэл заагласан гэх мэт)  Зурган дээрх эд юмс, хүмүүст хандах харьцаа(сэтгэл дундуур, зовиур түгшүүртэй гэх мэт) Дээрх үзүүлэлтүүдийг харгалзан дараах гурван чиглэлээр хүүхдийн зургийг тайлбарлах боломжтой. 1. Гэр бүлийн гишүүдийн зурагны бүтэц бүрэлдэхүүн, тооны байдлыг харгалзан тайлбар хийх жишиглэл Тухайн хүүхдийн гэр бүлийн гишүүдийн бодит тоог зурган дээр дээр дүрсэлсэн тоотой харьцуулах буюу тэдний харьцааны онцлогийг тодорхойлно.
  19. 19.  Хүүхэд, гэр бүлийн гишүүн бүрийг бүгдийг зурахгүй байх тохиолдол гардаг. Ялангуяа харьцааны хувьд зөрчилтэй, өөрт таалагддаггүй, сэтгэл дундуур байдаг тэр гишүүнийг орхиж зурах нь олонтой. Заримдаа гэр бүлийн жинхэнэ гишүүдээс гадна өөр хүнийг нэмж зурах тохиолдол байдаг. Гол төлөв салсан гэр бүлд амьдарч байгаа хүүхдүд гэр бүлийнхээ дотор гадны хүнийг оруулж зурдаг.  Гэр бүлийн гишүүдийн хоорондын зай байрлал, тэдний харьцаа хандлагын онцлогийг илэрхийлж байдаг, сэтгэл зүйн хувьд дотно байдлыг илэрхийлэгч гол үзүүлэлтүүд бол гэр бүлийн гишүүдийн хоорондох зай юм. Заримдаа хүүхэд гэр бүлийн гишүүдийн хоорондох зайнд ямар нэгэн зүйлсийг оруулж зурсан байдаг. Энэ нь тэдгээрийн хоорондын хартцаанд хаалт саад болж харагдана. Жишээлбэл: хүүхэд телевизорын дэргэд суугаад өөрийгөө бусад гишүүдээс сонингор халхалсан байдалтайгаар аавыгаа зурах жишээтэй.  Гэр бүлийн бүх гишүүд ямар нэгэн зүйлийг хамтран хийж байгаагаар зурсан байвал тухайн гэр бүлийн гишүүдийн харьцаа эвсэг дотно болохыг илэрхийлж байдаг. Харин ямар нэгэн ажлыг гэр бүлийн гишүүд тустусдаа хийж байгаагаар дүрсэлсэн байвал тухайн гэр бүлийн дотор үзэл бодлын зөрчилдөөн, зөрчил,дотоод бүлэглэл байна гэж тайлбарлаж болох юм.  Удаан хугацаагаар өвдөж, эмнэлэгт хэвтэж байсан хүүхдүүд гол төлөв өөрийгөө гэр бүлийн зурагнаас хасаж зурах нь олонтой. Оюун ухааны хувьд хөгжилтэй хүүхдийн 85% нь өөрийгөө гэр бүлийнхэнтэйгээ хамт зурдаг байна. 2.Гэр бүлийн гишүүдийн зурсан зуралтын онцлог байдлыг харгалзан тайлбар хийх жишиглэл Зуралтын онцлог гэр бүлийн гишүүдийн зурагны хэмжээ, хэлбэр харьцаа, дүрсийг илэрхийлсэн хэв маягууд орно.
  20. 20.  Зарим хүүхдүүд гэр бүлийнхнээ маш жижиг хэмжээтэй зурж, хуудасны доод хэсэгт байрлуулсан байдаг. Энэ нь тухайн хүүхдийн гэр орныхоо одоогийн нөхцөл байдал, харьцаанд сэтгэл дундуур, зовинон түгшиж байгааг илэрхийлнэ.  Зарим хүүхдүүд хүмүүсийг бус харин гэр орныхоо эд юмсыг тавилгыг голлон зурсан байдаг, хүүхэд гэр бүлийн дотор үүсэж тогтсон уур амьсгал, хандлага харьцаанд сэтгэл зовинож байгаагаас тэднийг зуралгүй орхиж, өөрийн хувьд төдийлөн ач холбогдолтой сэтгэл санаа төдийлөн зовиурлахгүй байгаа эд юмсыг зурах тохиолдол байдаг.  Хүүхэд, өөрийн дотно хайртай хүнийхээ нүүр царай, биеийн төрх байдлыг маш тодорхой нарийвчлан зурах төдийгүй, зарим нэг чимэг гоёлыг оруулж баяжуулж зурна. Харин өөрийн дотны биш дургүй хүнээ зурахдаа биеийн хэлбэр төрхийг хагас дутуу юмуу нүүр царайг нь тодорхой бус байдлаар гол төлөв зурдаг.  Харьцааны хувьд зөрчилтэй, сэтгэл санааны болон биеийн хүчирхийлэл, дарангуйлал үзүүлж байдаг тэр гишүүдийг зурахдаа харандаагаа хүчтэй дарж, дүрсийг дахин дахин тодруулан зурах буюу баллуурдаж зурах онцлог байдал илэрнэ.  Зарим хүүхэд гэр бүлийнхээ хэн нэгэн гишүүний хэмжээ хэлбэрийг бодит байдлаас зориудаар өөрчлөн зурдаг. Жишээлбэл, хамгийн бага дүүгээ өөрөөсөө болон ав ээжээсээ том хэмжээтэй зурсан байх жишээтэй. Энэ нь отгон дүүд нь илүү анхаарал халамж тавьж, бусдад нь тэгш бус ялгавартай хандаж харьцдаг болохыг харуулж байгаа юм.  Зурган дээрээс өөр хоорондоо ялгаатай зуралтын хэд хэдэн янзын хэв маягийг харж болно. Тухайлбал, хүүхэд эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийг ялгаж өөр өөр хэв маягаар дүрслэн илэрхийлж зурдаг. Ялангүяа өөрийгөө гэр бүлийн гишүүд дотроос хамгийн ойр дотны харьцаатай байдаг тэр хүнтэй ижил хэв маягаар зурах нь олонтой.
  21. 21. 3. Гэр бүлийн гишүүдийг зурах явцын онцлогийг харгалзан тайлбар хийх жишиглэл. Зуралтын явцад зургийг зурах дараалал, тайлбар хийх онцлог нэг зургаас нөгөөд шилжих хурд,зогсолт, нүүр царайны хувирал өөрчлөлт, санаа алдалт зэрэг үзүүлэлтүүд орно.  Хүүхэд гэр бүлийн гишүүдийн хэн нэгнийг зурж байхдаа санаа алдах буюу санамсаргүй байдлаар хараасан зүхсэн үг хэлэх тохиолдол бий. Энэ нь тухайн гишүүнтэй харьлцааны зөрчилтэй болохыг илэрхийлнэ.  Зурах дарааллыг нь авч үзвэл, хүүхэд гол төлөв өөрт нь ойр дотно хандаж харьцдаг тэр гишүүдийг эхлэн зурах хандлагатай байдаг.  Зарим тохиолдолд хүүхэд хэн нэгэн гишүүнийг зурж эхлэхийн өмнө эргэлзэж, зогсолт хийж, дургүйцсэн байдлаа илэрхийлэх нь цөөнгүй. Иймэрхүү зогсолт тухайн гишүүн уул хүүдэд хөндий хүйтэн харьцаж ханддаг болохыг илэрхийлж болно.  Хүүхэд зургийг тайлбарлахдаа гэр бүлийн гишүүдийнхээ хэн нэгнийг илүү онцгойлон авч үзэж, түүнийг буруутгах юмуу, магтан дотночлох хандлагатай байдаг. Ялангуяа биеийн болон сэтгэл санааны хувьд дарангуйлал үзүүлж байдаг, харилцааны зөрчил бүхий гишүүдийг шүүмжлэн буруутгаж эсэргүүцдэг. Гэр бүлийн хөрөг тестийн тоон үнэлгээг дараах журмаар явуулна.Дараах үзүүлэлтүүдийг ашиглана. Гэр бүлийн зурган сорилыг тоон үнэлгээгээр үнэлэх бөгөөд үзүүлэлт бүр нь өөрийн өвөрмөц илрэл, шинж тэмдэгтэй. Гэр бүлийн зурган хөрөг сорилыг үнэлэх тоон жишиглэл № Үзүүлэлтүүд Шинж тэмдгүүд Өгөх
  22. 22. оноо 1. Гэр бүлийн тааламжтай байдал  Гэр бүлийн гишүүдийг бүгдийг бүрэн зурсан  Гэр бүлийн гишүүдээс гадуурхагдаж орхигдсон хүн байхгүй  Сөргөлдөх эсэргүүцэх байдлыг илэрхийлсэн зуралт байхгүй 0.2 0.2 0.2 2. Түгшүүрт байдал  Тодорхой хүнийг онцгойлон тодруулж дахин дарж зурсан  Зурган дээрээ үгүйсгэж дарсан тэмдгийг (-, + гэх мэт) зориудаар хэрэглэсэн  Хүчтэйгээр дарж зурсан зураасууд  Тодорхой дүрсийг зориудаар баллуурдаж арилгаж зурсан  Зургийн зураас онцгойлсон чанга даралттай бөгөөд  Зарим гишүүдийг онцгойлон тодруулж зурсан зураг 0.1 0.1 0.1 0.1 0.1 0.1 3. Гэр бүлийн дотоод зөрчил, зөрчилдөөн  Тодорхой хүний зурагны зарим хэсгийг зориудаар баллуурдаж, арилгаж зурсан  Зарим хүмүүсийн биеийн тодорхой хэсгийг зориудаар дутуу зурсан  Хэн нэгэн хүний зургийг гэр бүлийн бусад гишүүдээс тусгаарлан холдуулж зурсан  Зурган дээр зарим хүмүүсийн тодорхой хэсгийг хэт томсгож буюу багасгаж 0.2 0.2 0.2 0.2
  23. 23. зурсан 4. Гэр орныхоо дотоод амьдрал, нөхцөл байдалд хандах сэтгэл дундуур гонсгор хандлага  Тодорхой зарим хүмүүсийг цаасны доод хэсэгт зориудаар байрлуулж зурсан  Өөрийгөө бусад гишүүдээс тусгаарлан холдуулж зурсан  Гэр бүлийн зарим гишүүдийн биеийн хэмжээг зориудаар жижигрүүлэн дүрсэлж зурсан  Гэрийнхээбусад гишүүдээс зайдуу, тэдэн лүү нуруугаа харуулан зогсож байгаа байдлаар өөрийгөө дүрслэн зурсан 0.2 0.2 0.2 0.1 5. Хүүхэд болон гэр бүлийн гишүүдийн хоорондох харьцаанд илрэх зөрчил зөрөлдөөн  Онцлон тооцоолж, тодруулж зурсан зарим хүмүүсийг хөрөг  Гэр бүлийн зарим гишүүдийн нүүр царай, биеийн бодит хэлбэр галбирыг зориудаар өөрчлөн хувиргаж зурсан  Гараа алдлан унжуулсан байдалтайгаар зарим хүмүүсийг дүрслэн зурсан  Зарим гишүүдийн гарын хурууг уртасган тодруулж зурсан 0.2 0.2 0.1 0.1
  24. 24. 9.Хүүхдийн темпераментийн хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Ашиглах материал (Л.Уранцэцэг, Ч.Түмэндэлгэр, “Сэтгэл зүйн зугаатай өгүүллүүд” УБ, 2002 он)  Бие хүний экстраверт ба интроверт хэв шинжийг тодорхойлох . К.Юнгийн сорил.  Судалгааны зорилго – Хүмүүсийн сэтгэл зүйн хэв шинжийг тодорхойлох.  Судалгааны хэрэглэгдэхүүн. Швейцарийн сэтгэл зүйч К.Юнгийн боловсруулсан сэтгэл судлалын практик түгээмэл хэрэглэдэг 20 асуултыг тусгай хуудсан дээр бичиж бэлтгэсэн байна. Судалгааны асуултууд: 1. Та доорхи хоёр бодомжийн алийг нь чухал гэж үзэх вэ? a. Цөөн тооны найз нөхөдтэй байх б. Олон хүнтэй найзлаж нөхөрлөх 2. Та ямар номыг илүүд үздэг вэ? а. Зугаатай, хөгжилтэй үйл явдалтай б. Хүмүүсийн дотоод ертөнцийг харуулсан 3. Доорхи хоёр дутагдлын аль нь танд илүү тохиолддог вэ? а. Ажлаас (хичээлээс) хоцрох б. Алдаа доголдол гаргах 4. Хэрвээ та болчимгүй явдал гаргавал а. Сэтгэл хүчтэй шаналдаг б. Юмын чинээ боддоггүй 5. Та хүмүүстэй учир зүйгээ хир зэрэг амар ололцдог вэ?
  25. 25. а. Түргэн хялбар б. Бодож байж удаан 6. Та өөрийгөө гомдомтгой эмзэг хүн гэж үздэг үү? а. Тийм б. Үгүй 7. Та чин сэтгэлээсээ инээн баясдаг уу? а. Тийм б. Үгүй 8. Та өөрийгөө ямархуу хүн гэж боддог вэ? а. Дуу цөөтэй б. Яриасаг 9. Доорх хоёр чанарын аль нь танд илүү илэрдэг вэ? а. Илэн далангүй б. Үл анзаарагдам битүүлэг 10. Та аливааг эргэцүүлэн бодох, тунгаах дуртай юу? а. Тийм б.Үгүй 11. Та хүмүүсийн дунд байхдаа доорх хоёр тохиолдлын алийг чухалд үздэг вэ? а. Өөрөө ярихыг б. Бусдыг сонсохыг 12. Та байнга сэтгэл дундуур байдаг уу? а. Тийм б. Үгүй 13. Та ямар нэгэн ажлыг зохион байгуулах дуртай юу? а. Тийм б. Үгүй 14. Нууцхан өдрийн тэмдэглэл хөтлөх хүсэл төрдөг үү? а. Тийм б. Үгүй 15. Та гаргасан шийдвэрээ шуурхай хэрэгжүүлж чаддаг уу?
  26. 26. а. Тийм б. Үгүй 16. Таны сэтгэл санааны байдал амархан өөрчлөгддөг үү? а. Тийм б. Үгүй 17. Та бусдыг ятгаж үзэл бодлоо ойлгуулах дуртай юу? а. Тийм б. Үгүй 18. Таны хөдөлгөөн а. Түргэн б. Удаан 19. Тохиолдож болзошгүй таагүй байдлаас болж таны сэтгэл тавгүйтдэг үү? а. Байнга б. Хааяа 20. Амьдралд бэрхшээл тохиолдвол та а. Бусдаас туслалцаа авахаар хандана б. Өөртөө асуудлаа шийдэхийг эрхэмлэнэ.  Судалгааны үр дүнг боловсруулах журам 1. Туршигдагчийн өргөн хариултыг сорилын түлхүүртэй тохируулж нийт авсан оноог тооцож гаргана.  Сорилын түлхүүрүүд: Экстраверт чанарыг илэрхийлсэн асуултууд 1б, 2а, 3б, 4а, 5а, 6б, 7а, 8б, 9а, 10б, 11а, 12б, 13а, 14б, 16а, 18а, 19б, 20а, 17а, 15а 2. Эдгээр дугааруудтай өөрийн хариулт тохирч байвал дугаар бүрт 1 оноо өгч нийлбэрийг 5-аар үржүүлнэ.
  27. 27. 3. Бие хүний сэтгэл зүйн хэв шинжийг тодорхойлох жишиг хэмжээтэй өөрийн хариултын оноог харьцуулж дүгнэлт гаргана. Жишиглэл: 0-35 оноо авсан бол интроверт 36-65 оноо амбиверт (завсрын хэв шинж) 66-100 оноо авбал экстраверт 10.Хүүхдийн хөгжил, төлөвшлийн нийгэм сэтгэл зүйн онцлогийг судлах арга зүй  Судалгаа явуулах заавар: Дараах 16 асуултыг толилуулж байна. Өөрийн харилцааны онцлог байдалд нийцэж байгаа асуултанд “ Тийм” тохирохгүй байгаад нь “ Үгүй “ гэж хариулаарай.  Сорилын асуулт 1. Та бусдад ойлгомжтой ярихсан гэж санаа тавьж хичээдэг үү ? 2. Сонсож байгаа хүнийхээ нас, боловсрол, оюун ухаан, соёлын түвшинд тохируулан ярьж чаддаг уу ? 3. Ярихаасаа өмнө, санаа бодлоо яаж илэрхийлэхээ урьдчилж бодож төлөвлөдөг үү ? 4. Үзэл бодлоо илэрхийлэх боломж танд хязгаарлагдмал байдаг уу ?
  28. 28. 5. Хэрвээ сонсогч танд асуулт тавихгүй байвал, бүгд ойлгомжтой байна гэж үзэх үү ? 6. Та оновчтой, тодорхой ярьж чаддаг уу ? 7. Та ярих зүйлийнхээ дэс дараалал , учир холбогдолд анхаарал тавьдаг уу ? 8. Та ярьсан зүйлийнхээ талаар тодорхойгүй, ойлгомжгүй зүйл байсан эсэхийг лавлаж авдаг уу ? 9. Сонсож байгаа хүнийхээ бодол сэтгэгдлийг мэдэх зорилгоор түүнд тодотгох асуулт тавьдаг уу ? 10. Та болсон үйл явдлын талаархи баримт мэдээг хувь хүний үзэл , бодол сэтгэгдлээс ялгаж чадах уу ? 11. Та ярилцагчийнхаа үзэл бодлыг няцааж эсэргүүцэхийг чухалчилдаг уу ? 12. Өөрийн үзэл бодолд сонсож буй хүмүүсээ нийцүүлэхийг чармайдаг уу ? 13. Олон нийтэд төдийлөн танил биш мэргэжлийн үг хэллэг хэрэглэдэг үү ? 14. Та эелдэг, найрсаг, дотно байдлаар ярьдаг уу ? 15. Өөрийн яриа бусдад ямар сэтгэгдэл төрүүлж байгааг анзаарч хянадаг уу ? 16. Та ярихдаа бодож, үгээ цэнэж ярьдаг уу ?  Судалгааны үр дүнг боловсруулах Тестийн түлхүүртэй туршигдагчийг хариултыг тохируулж нийт авсан оноог тооцож гаргана.  Сорилын түлхүүр
  29. 29. 5 , 11, 12, 13 гэсэн асуултуудад “ Үгүй ” үлдсэн бусад асуултуудад “ Тийм ” гэж хариулсан бол тус бүрт 1 оноо авна.  Сорилын үр дүнг үнэлэх жишиглэл 12-16 оноо. Хангалттай . та өөрийнхөө бодол санааг оновчтой сайн илэрхийлж чаддаг юм байна. Тантай харилцсан бусад хүмүүс тааламжтай, сэтгэл хангалуун байх бөгөөд хялбархан учир зүйгээ ололцож чадна. 10-12 оноо. Дунд зэрэг. Та хүмүүстэй харилцахдаа учир зүйгээ ололцож чадах боловч илүү нээлттэй ойлгомжтой байхын тулд энэ чиглэлээр өөрийгөө дайчлан хөгжүүлж дадлагажуулах хэрэгтэй. 9- өөс бага оноо. Хангалтгүй. Харилцааны дадалд суралцах шийдвэр гаргаж ажиллах нь таны тулгамдсан зорилт юм байна. Бүтээлийн сан
  30. 30. Сэдэв:Хүүхдийг судлах судалгааны аргууд БНХ-4 Г.Цэцэгмаа 2014.11.20

×