Inicio
Explorar
Enviar búsqueda
Cargar
Iniciar sesión
Registrarse
Publicidad
СТОУС 16:Түрээс
Denunciar
Enebish Vandandulam
Seguir
accounting en MUIS
2 de Jun de 2018
•
0 recomendaciones
4 recomendaciones
×
Sé el primero en que te guste
ver más
•
9,333 vistas
vistas
×
Total de vistas
0
En Slideshare
0
De embebidos
0
Número de embebidos
0
Check these out next
Lecture №9,10,11,12
ariunubu
Зардлын бүртгэл Лекц 4
Bbujee
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
Bachkana Enhbat
СТОУС 10 НЭГТГЭСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАН
Enebish Vandandulam
Бүлэг1
Burnee Oogii
Sb 6 uh
E-Gazarchin Online University
Lekts 5 tulburiin chadwar [repaired]
Byambadrj Myagmar
стандарт өртгийн бүртгэл
Enebish Vandandulam
1
de
31
Top clipped slide
СТОУС 16:Түрээс
2 de Jun de 2018
•
0 recomendaciones
4 recomendaciones
×
Sé el primero en que te guste
ver más
•
9,333 vistas
vistas
×
Total de vistas
0
En Slideshare
0
De embebidos
0
Número de embebidos
0
Descargar ahora
Descargar para leer sin conexión
Denunciar
Educación
ACCOUNTING
Enebish Vandandulam
Seguir
accounting en MUIS
Publicidad
Publicidad
Publicidad
Recomendados
17
unenbat4411
1.6K vistas
•
12 diapositivas
СТОУС 16: Түрээсийн бүртгэл
Enebish Vandandulam
14.6K vistas
•
5 diapositivas
Ppe
E-Gazarchin Online University
5.9K vistas
•
43 diapositivas
Авлагын бүргэл
Enebish Vandandulam
16.6K vistas
•
15 diapositivas
Мөнгөн хөрөнгийн бүртгэл
DOtgontsetseg
4.7K vistas
•
20 diapositivas
Бүлэг6
Burnee Oogii
20K vistas
•
34 diapositivas
Más contenido relacionado
Presentaciones para ti
(20)
Lecture №9,10,11,12
ariunubu
•
23K vistas
Зардлын бүртгэл Лекц 4
Bbujee
•
6.5K vistas
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
Bachkana Enhbat
•
23.5K vistas
СТОУС 10 НЭГТГЭСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАН
Enebish Vandandulam
•
7.4K vistas
Бүлэг1
Burnee Oogii
•
7.6K vistas
Sb 6 uh
E-Gazarchin Online University
•
10.8K vistas
Lekts 5 tulburiin chadwar [repaired]
Byambadrj Myagmar
•
14.8K vistas
стандарт өртгийн бүртгэл
Enebish Vandandulam
•
14.5K vistas
Lecture №13,14,15,16
ariunubu
•
28K vistas
санхүүгийн ахисан түвшний бүртгэл
Enebish Vandandulam
•
16.8K vistas
Ma lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголт
Odko Ts
•
7.4K vistas
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 4 ШИДС
Chuluun Zulaa
•
35.1K vistas
Нягтлан бодох бүртгэлийн тухай ойлголт
ИЗ-СЭЗС багш Б.Өнөрцэцэг
•
10.2K vistas
Audit 8 2
GurragchaaIshnavaan
•
343 vistas
Ias 12
unenbat4411
•
4.4K vistas
лекц 7
oyunsuren84
•
3.4K vistas
биет бус-хөрөнгө-байгалийн-нөөц-богино.-2pptx
Enebish Vandandulam
•
5.2K vistas
Бүлэг4
Burnee Oogii
•
12.8K vistas
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 3 ШИДС
Chuluun Zulaa
•
25.6K vistas
НББОУС-21
Enebish Vandandulam
•
19.8K vistas
Similar a СТОУС 16:Түрээс
(20)
лекц 9.10 pptx
oyunsuren84
•
6.8K vistas
FIN321 Chapter 5 Урт хугацаат санхүүжилт - Бусад хэлбэр.pptx
taihen
•
122 vistas
Даатгал.pptx
ErdenejargalE1
•
3 vistas
СТОУС 15: Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээ
Enebish Vandandulam
•
6.4K vistas
ТБОНӨХБАҮХАТХ: ЕРӨНХИЙ ГЭРЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТ, ЕРӨНХИЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЖУРМЫН Т...
Umguullin Mongol Umguulugch
•
36 vistas
Tureesiin hariltsaa praktic
Umguullin Mongol Umguulugch
•
669 vistas
Visual ii
Onobold Odgerel
•
1.3K vistas
Tyreesin geree
Temujin Tumen-Ulzii
•
7.9K vistas
бэахшхгү хугацааны зохицуулалт
Umguullin Mongol Umguulugch
•
1.4K vistas
Nbb
LF Hatnaa
•
4.5K vistas
nyamsuren hamtran ajillah geree shuud hewleh
Nyamka Nmk
•
1.4K vistas
Adm contract last urgoo (1)
Myagmar Davaatseden
•
1.9K vistas
Ul hudlukh-ed-hurungu-tureesiin-geree
Altka Tse
•
188 vistas
оуб лекц №11
Khaliuna Khina
•
2.4K vistas
Sedev 6 nemelt material
Баянтөр Дэлгэр
•
52 vistas
Алтангэрэл, Зууннаст - Монгол улсын хөгжлийн эдийн засгийн бодлого
batnasanb
•
1.3K vistas
Mongolia key changes in law 2017 and 2018
Tsolmon Shar
•
138 vistas
лекц 5
oyunsuren84
•
3K vistas
Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл - 5
E-Gazarchin Online University
•
2.2K vistas
үл хөдлөх хөрөнгө худалдан авахад анхаарах зүйлс
Bachi Nyangar
•
913 vistas
Publicidad
Más de Enebish Vandandulam
(13)
бараа материалын бүртгэл
Enebish Vandandulam
•
14.8K vistas
технологийн үе шатны аргаар өртөг тооцох
Enebish Vandandulam
•
12K vistas
ажлын захиалагын аргаар өртөг тооцох
Enebish Vandandulam
•
4K vistas
өртгийн систем, өртөг тооцох аргууд
Enebish Vandandulam
•
29.1K vistas
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
Enebish Vandandulam
•
14.9K vistas
хөдөлмөрийн зардлын бүртгэл
Enebish Vandandulam
•
8.9K vistas
зах зээлийн идэвхжилийн шинжилгээ
Enebish Vandandulam
•
3.2K vistas
зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй
Enebish Vandandulam
•
2.2K vistas
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ
Enebish Vandandulam
•
11.5K vistas
зардал өртгийн тухай ойлголт
Enebish Vandandulam
•
6K vistas
СТОУС 11
Enebish Vandandulam
•
2.1K vistas
СТОУС 12
Enebish Vandandulam
•
1.9K vistas
Agro acc
Enebish Vandandulam
•
5.6K vistas
Último
(20)
bagsh-6.pdf
BaasansurenA
•
18 vistas
CS101 Lecture Intro-03.pdf
BaasansurenA
•
7 vistas
Их-Уул-ЕБС-Г.Халиунаа.pdf
БШУ-ны газар Хөвсгөл
•
11 vistas
Ихэс түрүүлэлт Placenta previa.pptx
Baldandorj Khavalkhaan
•
158 vistas
ОА 4-р цэцэрлэг замын хөдөлгөөний 11 дүрэм .ppt
AriukaAriuka30
•
47 vistas
Хос эгшиг үб7 хичээл1с (1).pdf
baigalbaigalimaa
•
27 vistas
Asthma .pptx
AnanhPhasouk2
•
7 vistas
Өгөгдлийн-далайц-хичээл.pdf
ssuser1b2171
•
63 vistas
спе.pptx
AriunzayaMygmar
•
21 vistas
4. Тайлан бичих.pdf
SuvaSuva1
•
45 vistas
8. өгүүлбэрийг дэлгэрүүлэх ба хураах.pdf
SuvaSuva1
•
61 vistas
Олон өнцөгтийн дотоод өнцгийн нийлбэр олох
sBold1
•
6 vistas
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР1.pptx
OyuYuna1
•
3 vistas
IT201-лекц1.pptx
OkoDeegii1
•
224 vistas
Мөрөн 1_С.Гансувд.pdf
БШУ-ны газар Хөвсгөл
•
45 vistas
Alag-Erdene EBS sudalgaanii ajil (1).pdf
БШУ-ны газар Хөвсгөл
•
13 vistas
zamiin hodolgoonii 11 durem.ppt
AriukaAriuka30
•
110 vistas
Философи.pptx
SaparbekSapar
•
20 vistas
N4新語テスト.docx
BrandBaraa
•
12 vistas
Монгол улсын байгаль орчны бохирдол.docx
nomin75
•
5 vistas
Publicidad
СТОУС 16:Түрээс
СТОУС 16: ТҮРЭЭС Э.Вандандулам
MBA, CPA
ТАНИЛЦУУЛГА • СТОУС 16
Түрээс 2016 оны 1 дүгээр сард баталсан. 103 параграфтай. 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. Энэ хугацаанаас өмнө хэрэглэхийг зөвшөөрнө. СТОУС 15-ыг мөрдөж эхэлсэн ААНБ нь энэ хугацаанаас өмнө хэрэглэхийг зөвшөөрнө. • Монгол хэлэнд орчуулагдаагүй. • СТОУС 16 нь НББОУС 17 Түрээс орлоно. • Санхүүгийн тайлан хэрэглэгчдэд ААНБ-ын түрээсийн үйл ажиллагааны талаар иж бүрэн, ойлгогдохуйц мэдээллээр хангах зорилгоор өөрчлөлт хийсэн.
ЗОРИЛГО • Энэ стандарт
нь түрээсийг хүлээн зөвшөөрөх, хэмжих, толилуулах болон тодруулгын зарчмыг тогтоосон. Түрээслүүлэгч болон түрээслэгч нь түрээсийн ажил гүйлгээг үнэн зөв илэрхийлж, хамааралтай мэдээллээр хангах зорилготой. • Энэхүү мэдээлэл нь санхүүгийн тайлан хэрэглэгчдэд тухайн түрээсийн ажил гүйлгээ нь байгууллагын санхүүгийн байдлын тайлан, санхүүгийн гүйцэтгэл, болон мөнгөн гүйлгээнд хэрхэн нөлөөлснийг үнэлэх суурь болно.
ХАМРАХ ХҮРЭЭ Доор дурдсанаас
бусад бүх төрлийн (давхар түрээсээрх хөрөнгө ашиглах эрхийг түрээсийг багтаасан ) түрээсийг бүртгэхэд уг стандартыг ашиглана: • Ашигт малтмал, тос, байгалийн хий болон тэдгээртэй адилтгах нөхөн сэргээгдэхгүй нөөцийг олборлох эсхүл ашиглахаар байгуулсан түрээсийн гэрээ; • Түрээслэгчийн эзэмшиж байгаа НББОУС 41-ийн хамрах хүрээн дэх биологийн хөрөнгийн түрээс • СТОУС 15 Худалдан авагчидтай хийсэн гэрээний орлогынн хүрээнд хамаарах түрээслүүлэгчийн бэлэглэсэн оюуны өмчийн лиценз • НББОУС 38-ийн хүрээнд хамаарах кино хальс, видео бичлэг, тоглолт, гар бичмэл, патент, зохиогчийн эрх зэрэг зүйлсийг лицензийн гэрээгээр түрээслэгчийн эзэмшиж байгаа эрх.
Түрээсийг тодорхойлох Түрээс гэдэг
нь тодорхой хугацаанд хөрөнгө (суурь хөрөнгө) ашиглах эрх, хяналт тавих эрхээ төлбөрийн солилцоогоор шилжүүлэх гэрээ юм. (өмчлөх эрхгүйгээр гэсэн үг) СТОУС 16- р түрээсийн гэрээг нарийвчлан авч үзэж түрээсийн болон түрээсийн бус бүрэлдэхүүнийг ангилна.
Түрээсийг тодорхойлох Гэрээний бүрэлдэхүүн
хэсгийг зааглах - Түрээсийн гэрээ эсвэл түрээс агуулсан гэрээний хувьд гэрээний түрээсийн бус бүрэлдэхүүн хэсгээс түрээсийг тусад нь зааглаж бүртгэх ёстой. Түрээслэгч нь: • Гэрээний дагуух төлбөрийг хуваарилна. Түрээсийн бүрэлдэхүүн хэсэг бүрийг тус бүрд нь дангаар үнэлсэн харьцангуй үнийн сууриар, түрээсийн бус бүрэлдэхүүн хэсгийг дангаар үнэлсэн нийт үнийн сууриар хуваарилна. • Түрээсийн болон түрээсийн бус бүрэлдэхүүн хэсэг бүрийн хувьд дангаар үнэлсэн харьцангуй үнийг тодорхойлохдоо түрээслүүлэгчийн эсхүл түүнтэй адилтгах бэлтгэн нийлүүлэгчийн үнийн сууриар тодорхойлно • СТОУС 9-ийн 4.3.3-д заасан шалгуурыг хангасан деривативуудын хувьд зааглах шаардлагагүй. Түрээслүүлэгч нь: • Гэрээний дагуух төлбөрийг СТОУС 15-ийн 73-90 дүгээр параграфийн дагуу хуваарилна.
Түрээсийг тодорхойлох Түрээсийн гэрээ •
Тодорхойлогдох хөрөнгийн ашиглалтад “хяналт” тавих эрхийг шилжүүлэх хэлцэл юм. Түрээс агуулсан гэрээ • Гэрээний нийт хугацааны зөвхөн тодорхой хэсэгт л хөрөнгө ашиглахад хяналт тавих эрхтэй байвал “агуулсан” гэж үзнэ. Жишээ: 5 жилийн гэрээний зөвхөн жил бүрийн 2 сард л (бүхлээр нь бус) тоног төхөөрөмжийг ашиладаг гэрээний хугацааны тодорхой хэсэгт л хяналт тогтооно гэсэн үг.
Түрээсийн хугацаа Түрээсийн хугацаа-түрээсийн
үл цуцлагдах хугацаа: • түрээсийн хугацааг сунгах түрээслэгчийн сонголт нь ул үндэслэлтэйгээр хэрэгжих боломжтой бол түрээсийг сунгахаар тогтоосон хугацаа • түрээсийн хугацааг цуцлах түрээслэгчийн сонголт нь ул үндэслэлтэйгээр хэрэгжих боломжгүй бол түрээсийг цуцалснаар тогтоосон хугацаа Хэрэв зөвхөн түрээслэгч түрээсийг цуцлах эрхтэй бол, ААН нь түрээсийн хугацааг тодорхойлохдоо энэхүү сонголтыг харгалзах ёстой. Өөрөөр хэлбэл, түрээслэгчийн сонголтоор гэрээ сунгах, цуцлах нөхцөл нь ул үндэслэлтэй байвал түрээсийн хугацаанд оруулна.
Түрээслэгчийн бүртгэл Түрээсийн үүсэл
(inception date): түрээсийн гэрээнийн үндсэн заалтуудыг талууд тохиролцон зөвшөөрсөн өдөр болон түрээсийн гэрээний өдрийн аль эхнийх нь байна. Түрээсийн эхлэл өдөр (commencement date): түрээслүүлэгчийн суурь хөрөнгийг түрээслэгч ашиглахад бэлэн болсон өдөр.
Түрээслэгчийн бүртгэл Түрээсийн гэрээний
заалтуудад дараах 2 нөхцөл тусгагдсан бол түрээсийн төлбөрийг шулуун шугамын аргаар эсвэл өөр бусад системтэй сууриар хорогдуулж шууд зардлаар хүлээн зөвшөөрч бүртгэнэ. 1. Богино хугацаатай (12 сараас бага хугацаатай) түрээс 2.Түрээсийн гэрээгээр эзэмшиж байгаа хөрөнгө нь харьцангуй бага өртөгтэй бол (Жишээ нь: бага үнэтэй суурь хөрөнгөнд таблет, PC, телефон утас болон оффисын тавилгын жижиг зүйлүүд орно.) Зөвхөн дараах тохиолдолд л суурь хөрөнгө бага үнэтэй байж болно: Түрээслэгч нь суурь хөрөнгийг дангаар нь эсвэл бусад эх үүсвэртэй хамтад нь ашигласнаас өгөөж хүртдэг байх Суурь хөрөнгө нь өөр бусад хөрөнгөөс өндөр хамааралтай биш байх 12 сараас дээш хугацаатай түрээсийн гэрээг бүртгэхдээ түрээслэгч “Түрээсийн хөрөнгө ашиглах эрх, түрээсийн өр төлбөр” зэргийг санхүүгийн байдлын тайланд хүлээн зөвшөөрнө.
Түрээсийн хөрөнгө ашиглах
эрх данс нь эргэлтийн бус хөрөнгийн хэсэгт тусгагдах бөгөөд үндсэн хөрөнгөтэй ижил төстэй шинж чанартай байна. Уг хөрөнгийг түрээсийн эхэнд бүртгэхдээ өртгөөр нь хэмжинэ. Өртөг нь дараах хэсгээс бүрдэнэ. 1. Түрээсийн өр төлбөрийн анхны хүлээн зөвшөөрсөн дүн 2. Түрээслэгчийн анхдагч шууд зардал 3. Түрээсийн болзол нөхцөлийг хангахын тулд бусад хөрөнгийг нураах, зайлуулах зэрэг зардал, ( Жич: Тус гарсан зардлаас зайлуулж байгаа зүйлсийг борлуулсан, борлуулахаар бараа материалаар орлогод авсан бол хүлээн зөвшөөрсөн хөрөнгийн дүнг хасаж тооцно.) 4. Түрээс эхлэх өдөр эсвэл түүнээс өмнө түрээстэй холбоотой төлсөн төлбөр, түрээсийн урамшууллыг хассан дүнгээр Түрээслэгчийн бүртгэл – Анхны хэмжилт
Түрээсийн өр төлбөрийг
анхлан тухайн өдрөөрх төлөгдөөгүй байгаа түрээсийн төлбөрийн өнөөгийн үнэ цэнээр хэмжинэ. Өнөөгийн үнэ цэнийг тооцохдоо түрээслүүлэгчийн нуугдмал хүүний түвшинг ашиглах бөгөөд түүнийг тодорхойлох боломжгүй бол зах зээлийн хүүгийн түвшинг ашиглана. Түрээсийн төлбөрт дараах зүйл орно: 1. Тогтмол төлбөр, хасах нь хүлээн авсан түрээсийн урамшуулал 2. Түрээсийн хувьсах төлбөр (хэрэглээний үнийн индекс, LIBOR гэх мэтээс хамаарна.) 3. Үлдэх үнэ цэнтэй баталгааны дагуу түрээслэгчийн төлөхөөр тооцсон дүн 4. Худалдан авах сонголтыг хэрэгжүүлж болох тооцоолсон дүн 5. Түрээсийг цуцалснын торгуулийн төлбөр – түрээсийг цуцлах сонголтыг түрээслэгч хэрэгжүүлэхээр түрээсийн нөхцөлд тусгагдсан бол. Түрээслэгчийн бүртгэл – Анхны хэмжилт
Түрээсийн хөрөнгө ашиглах
эрхийг: • Өртгийн загвараар хэмжинэ. Өртгөөс хуримтлагдсан элэгдэл, хуримтлагдсан үнэ цэнийн бууралтыг хасна. • Түрээсийн өр төлбөрийн дахин хэмжилтээр тохируулна. • НББОУС 16-ийн дагуу элэгдүүлнэ. НББОУС 36-ийн дагуу үнэ цэнийн бууралтыг тооцно. • Түрээсийн хугацааны эцэст түрээслэгчид хөрөнгө эзэмших эрхийг шилжүүлэхээр байвал түрээсийн эхлэл өдрөөс суурь хөрөнгийн ашиглах хугацааны эцэс хүртэл элэгдүүлнэ. Түрээслэгч нь НББОУС 16-ийн дагуу дахин үнэлгээний загварыг мөрддөг бол үндсэн хөрөнгийн ангид хамаарах хөрөнгө ашиглах эрхээ дахин үнэлгээний загвараар бүртгэж болно. Түрээслэгчийн бүртгэл – Дараа үеийн хэмжилт
Түрээсийн өр өртөлбөрийг
: • Түрээсийн өр төлбөрт хүүг тусгаж, дансны үнийг нэмэгдүүлнэ; • Төлсөн түрээсийн төлбөрийг тусгаж, дансны үнийг хорогдуулна; • Параграф 39-46-д тодорхойлсон түрээсийн сайжруулалт эсвэл дахин үнэлгээг тусгасан болон түрээсийн тогтмол төлбөрийн залруулгыг тусгасан дансны үнээр дахин хэмжинэ. Түрээслэгчийн бүртгэл – Дараа үеийн хэмжилт
Түрээслэгчийн бүртгэл –
Түрээсийн өөрчлөлт Түрээсийн гэрээн дэх анхны нөхцөл, хугацаанд хамаарахгүй түрээсийн хамрах хүрээнд эсвэл түрээсийн шилжүүлгийн төлбөрт гарсан өөрчлөлт (жишээ нь, түрээсийн гэрээний хугацааг сунгах, багасгах, нэг болон түүнээс дээш тооны суурь хөрөнгийг ашиглах эрхийг нэмэгдүүлэх/ цуцлах) юм. А. Түрээслэгч нь дараах нөхцөлүүд хоёулаа хангагдсан бол түрээсийн өөрчлөлтийг тусад нь түрээс гэж бүртгэнэ: • Өөрчлөлт нь нэг , түүнээс дээш суурь хөрөнгө ашиглах эрхийг нэмэх замаар түрээсийн хамрах хүрээг нэмэгдүүлсэн бол ; болон • Түрээсийн шилжүүлгийн төлбөр өссөн бол. Б. Дээрх нөхцөл хангагдахгүй бол анхны түрээсийн гэрээтэй хамтад нь нэг түрээс мэтээр бүртгэнэ. Өөрөөр хэлбэл, түрээслэгч нь түрээсийн ангиллыг дахин үнэлж, түрээсийн өр төлбөрийг дахин хэмжих, болон хөрөнгө ашиглах эрхийг залруулна гэсэн үг.
Түрээслэгчийн бүртгэл –
Түрээсийн өөрчлөлт Түрээсийн эхлэл өдрийн дараа тохиролцож болох түрээсийн өөрчлөлтийн жишээ: 1. Түрээсийн сунгалт 2. Түрээсийг хугацаанаас өмнө цуцлах 3. Түрээсийн төлбөр төлөх хугацааг өөрчлөх 4. Адилхан барилгад нэмэлт талбай түрээслэх
Түрээслэгчийн бүртгэл -
Толилуулга • Санхүүгийн байдлын тайланд хөрөнгө ашиглах эрх болон түрээсийн өр төлбөрийг бусад хөрөнгө, өр төлбөрөөс тусад нь толилуулна. • Дэлгэрэнгүй орлогын тайланд хүүгийн зардлыг санхүүгийн зардлын бүрэлдэхүүнд ангилан, элэгдлийн зардлыг тусад нь толилуулна.
Түрээслэгчийн бүртгэл –
Тодруулга • Суурь хөрөнгийн анги бүрээр хөрөнгө ашиглах эрхийн элэгдлийн зардал • Түрээсийн өр төлбөрийн хүүгийн зардал • Параграф 6-г (шууд түрээсийн зардлыг бүртгэх) мөрдсөнтэй холбоотой богино хугацаат түрээст хамаарах зардал • Параграф 6-г (бага үнэтэй хөрөнгийн түрээсийн зардлыг бүртгэх) мөрдсөнтэй холбоотой түрээст хамаарах зардал • Түрээсийн төлбөрийн хэмжилтэнд ороогүй хувьсах түрээсийн төлбөрт хамаарах зардал • Давхар түрээсээрх хөрөнгө ашиглах эрхиийн орлого • Түрээсийн нийт мөнгөн зарлагын гүйлгээ • Хөрөнгө ашиглах эрхийн нэмэгдсэн дүн • Борлуулалт болон буцаан түрээслэх ажил гүйлгээнээс үүссэн олз, гарз • Суурь хөрөнгийн анги бүрээрх тайлангийн үеийн эцэс дэх хөрөнгө ашиглах эрхийн дансны үнэ.
Түрээслүүлэгчийн бүртгэл Түрээслүүлэгч нь
түрээсийн гэрээ (нэг буюу түүнээс дээш түрээсийн бүрэлдэхүүнтэй)-ний хувьд СТОУС 15 Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээний орлогын 73-90-р зүйлийг мөрдөх ёстой. Түрээслүүлэгч түрээсийг үйл ажиллагааны болон санхүүгийн түрээс гэж ангилна. Түрээсийн хөрөнгийн өмчлөхтэй холбоотой бүх эрсдэл өгөөжийг түрээслэгчид шилжүүлсэн тохиолдолд санхүүгийн түрээс гэж ангилна. Бусад бүх түрээсийг үйл ажиллагааны түрээс гэнэ.
Түрээслүүлэгчийн бүртгэл-Санхүүгийн түрээс Түрээслүүлэгчийн
хувьд доорх нөхцөлийг дангаараа эсвэл хамтдаа хангасан үед санхүүгийн түрээс гэж үздэг. 1. Түрээсийн гэрээгээр хөрөнгө өмчлөх эрх нь түрээслэгчид шилжиж байвал 2. Түрээсийн гэрээний эцэст түрээслэгч тухайн хөрөнгийг худалдан авах эрхтэй байвал 3. Түрээсийн гэрээний хугацаа нь уг хөрөнгийн ашиглалтын хугацааны ихэнх хугацаа байх 4. Түрээсийн төлбөрийн өнөөгийн үнэ цэнэ нь хөрөнгийн бараг бүх бодит үнэ цэнэтэй дүйцэж байх 5. Түрээсэлсэн хөрөнгө нь тусгай шинж чанартай байх бөгөөд зөвхөн түрээслэгч түүнд томоохон өөрчлөлт хийхгүйгээр ашиглагдаг бол. 6. Түрээслэгч нь түрээсийг цуцалбал үүнтэй холбогдон түрээслүүлэгчид учрах хохирлыг хариуцдаг бол. 7. Үлдэх зүйлсийн бодит үнэ цэнийн хэлбэлзлийн олз гарз түрээслэгчид хамаарах 8. Зах зээлийн түрээсийн төлбөрөөс мэдэгдэхүйц бага түрээсийн төлбөртэйгөөр түрээслэгч 2 дахь удаагаа уг түрээсийг үргэлжлүүлэх чадвартай бол
Түрээслүүлэгчийн бүртгэл-Санхүүгийн түрээс -Анхдагч
хэмжилт Санхүүгийн түрээсийн үед түрээслүүлэгч нь санхүүгийн түрээсийн дагуу эзэмшиж буй хөрөнгийг өөрийн санхүүгийн байдлын тайланд хүлээн зөвшөөрч, тэдгээрийг түрээст оруулсан цэвэр хөрөнгө оруулалтын дүнтэй тэнцүү дүнгээр авлага гэж бүртгэнэ. Түрээсийн цэвэр хөрөнгө оруулалтыг үнэлэхдээ нуугдмал хүүний түвшинг ашиглана. Түрээсийн хугацааны эхэн дэх түрээсийн хөрөнгө оруулалтын дүнд дараах зүйлс багтана. 1. Түрээсийн тогтмол төлбөр 2. Түрээсийн хувьсах төлбөрүүд 3. Үлдэх үнэ цэнэ 4. Худалдан авах сонголт буй бол түрээслэгчийн худалдан авах дүн
Түрээслүүлэгчийн бүртгэл-Санхүүгийн түрээс -Анхдагч
хэмжилт Үйлдвэрлэгч ба дамжуулан түрээслүүлэгчидтэй холбоотойгоос бусад санхүүгийн түрээсүүдийн хувьд анхдагч шууд зардал нь санхүүгийн түрээсийн авлагын анхдагч хэмжилтэд багтдаг бөгөөд түрээсийн хугацааны туршид хүлээн зөвшөөрөх орлогын дүнг бууруулж өгдөг. Түрээсийн нуугдмал хүүний түвшинг тодорхойлохдоо анхдагч шууд зардлыг санхүүгийн түрээсийн авлагад автоматаар багтсан гэж тооцдог тул тэдгээрийг тусад нь авч үзэн нэмэх шаардлагагүй.
Түрээслүүлэгчийн бүртгэл-Санхүүгийн түрээс -Анхдагч
хэмжилт Үйлдвэрлэгч буюу дамжуулан түрээслэгч Түрээсийн эхлэл өдөр, үйлдвэрлэгч буюу дамжуулан түрээслэгч нь санхүүгийн түрээсээсээ дараах зүйлийг хүлээн зөвшөөрнө: 1. Суурь хөрөнгийн бодит үнэ цэнээр орлогыг 2. Борлуулсан хөрөнгийн өртөг буюу дансны үнэ 3. Борлуулалтын ашиг, алдагдал Үйлдвэрлэгч буюу дамжуулан түрээслүүлэгч нь заримдаа худалдан авагчдыг өөртөө татах зорилгоор хүүгийн түвшинг зохиомлоор бага тогтоодог. Хүүгийн түвшинг зохиомлоор бага тогтоосон үед хүүгийн арилжааны түвшинг ашигласан бол олох байсан хэмжээ хүртэл борлуулалтын ашгийг хязгаарлана. Үйлдвэрлэгч буюу дамжуулан түрээслүүлэгч нь санхүүгийн түрээсийг олж эзэмшихтэй холбогдон гарсан өртгийг түрээсийн эхлэл өдөр зардлаар хүлээн зөвшөөрнө. Үйлдвэрлэгч буюу дамжуулан түрээслүүлэгчийн санхүүгийн түрээсийг олж эзэмшихтэй холбогдон гарсан өртгийг анхдагч шууд зардлын тодорхойлолтоос хассан тул түрээст оруулсан цэвэр хөрөнгө оруулалтаас мөн хасагдана.
Түрээслүүлэгчийн бүртгэл-Санхүүгийн түрээс -Дараа
үеийн хэмжилт Санхүүгийн орлогыг хүлээн зөвшөөрөхдөө санхүүгийн түрээсийн түрээслүүлэгчийн цэвэр хөрөнгө оруулалтын өгөөжийн (хүүгийн орлого) үечилсэн тогтмол түвшинг тусгасан системийг үндэс болгох ёстой. Түрээслүүлэгч нь түрээсийн хугацаан дахь санхүүгийн орлогоо системтэй, оновчтой сууриар хуваарилахыг хичээдэг. Үндсэн ба санхүүгийн хэрэгжээгүй (урьдчилж орсон) орлогын аль алийг бууруулахын тулд түрээст хийсэн нийт хөрөнгө оруулалтаас тайлант үетэй холбогдох түрээсийн төлбөрийг (үйлчилгээний зардлыг оруулахгүй) хасдаг. Түрээслүүлэгчийн түрээс дэх нийт хөрөнгө оруулалтыг тооцоход ашигласан тооцоолсон баталгаагүй үлдэгдэл өртгийг байнга хянадаг. Хэрэв тооцоолсон баталгаагүй үлдэгдэл өртөг буурсан байвал түрээсийн хугацаан дахь орлогын хуваарилалтанд өөрчлөлт оруулж, өмнөх хуримтлагдсан дүнд гарсан аливаа бууралтыг даруй хүлээн зөвшөөрнө.
Түрээслүүлэгчийн бүртгэл-Санхүүгийн түрээс -Толилуулга,
тодруулга Түрээслүүлэгч нь дээрх мэдээллийг тодруулах өөр бусад тохиромжтой хэлбэр байхгүй бол таблиц хэлбэрээр тодруулна. Түрээслүүлэгч нь түрээсийн үйл ажиллагааны талаарх тооны болон чанарын талаарх дараах нэмэлт мэдээллийг тодруулах ёстой. Түрээслүүлэгч нь санхүүгийн түрээс дэх цэвэр хөрөнгө оруулалтын дансны үнэд орсон мэдэгдэхүйц өөрчлөлтийг талаарх тайлбараар хангах ёстой. Санхүүгийн түрээсийн төлбөрийн авлагын төлөгдөх хугацааны талаарх тодруулгыг хамгийн багадаа эхний 5 жилээр болон үлдсэн хугацааны дүнгээр хийнэ. Мөн түрээсийн хувьд дараах зүйлсийг тодруулна. А. Борлуулалтын ашиг, алдагдал Б. Түрээст оруулсан цэвэр хөрөнгө оруулалт дах санхүүгийн орлого В. Түрээст оруулсан цэвэр хөрөнгө оруулалтын хэмжилтэд багтаагүй хувьсах түрээсийн төлбөрт хамаарах орлого
Түрээслүүлэгчийн бүртгэл- Үйл
ажиллагааны түрээс - Хүлээн зөвшөөрөлт ба хэмжилт Үйл ажиллагааны түрээсийн орлогыг түрээсийн хугацаанд шулуун шугамын аргаар орлого болгон хүлээн зөвшөөрөх ёстой. Түрээсийн орлого олохтой холбогдон гарах өртгийг, түүний дотор элэгдлийг зардал гэж хүлээн зөвшөөрнө. Үйл ажиллагааны түрээсийг олж авахтай холбоотойгоор түрээслүүлэгчээс гарсан анхдагч шууд зардлыг түрээслэсэн хөрөнгийн дансны үнэ дээр нэмж, түрээсийн орлогыг хүлээн зөвшөөрсөнтэй ижил сууриар түрээсийн хугацааны туршид зардлаар хүлээн зөвшөөрөх ёстой. Түрээслэсэн элэгдүүлэх хөрөнгийн элэгдлийг тооцоход түрээслүүлэгчийн ижил төсөөтэй хөрөнгөд баримталдаг ердийн элэгдлийн бодлоготой нийцэх аргыг хэрэглэх нь зохимжтой бөгөөд элэгдлийн зардлыг НББОУС 16 болон НББОУС 38-д нийцүүлэн тооцоолох нь зүйтэй. Түрээслэсэн хөрөнгө муудаж, үнэ цэнийн бууралтад орсон эсэхийг тогтоохын тулд аж ахуйн нэгж нь НББОУС 36-г ашиглана. Үйл ажиллагааны түрээс нь борлуулалттай адилтгах зүйл биш тул үйлдвэрлэгч буюу дамжуулан түрээслүүлэгч нь түүнд оролцохдоо борлуулалтын аливаа ашгийг хүлээн зөвшөөрдөггүй.
Түрээслүүлэгчийн бүртгэл- Үйл
ажиллагааны түрээс - Түрээсийн өөрчлөлт Түрээслүүлэгч үйл ажиллагааны түрээсийн гэрээнд өөрчлөлт орох тухай бүр дахин хэмжилт хийж түрээсийн ангилалыг тогтоож, холбогдох тооцооллыг хийж, бүртгэнэ.
Түрээслүүлэгчийн бүртгэл- Үйл
ажиллагааны түрээс - Толилуулга тодруулга Үйл ажиллагааны түрээсийн орлогыг түрээсийн хугацаанд шулуун шугамын аргаар орлого болгон хүлээн зөвшөөрөх ёстой. Түрээсийн орлого олохтой холбогдон гарах өртгийг, түүний дотор элэгдлийг зардал гэж хүлээн зөвшөөрнө. Үйл ажиллагааны түрээсийг олж авахтай холбоотойгоор түрээслүүлэгчээс гарсан анхдагч шууд зардлыг түрээслэсэн хөрөнгийн дансны үнэ дээр нэмж, түрээсийн орлогыг хүлээн зөвшөөрсөнтэй ижил сууриар түрээсийн хугацааны туршид зардлаар хүлээн зөвшөөрөх ёстой. Түрээслэсэн элэгдүүлэх хөрөнгийн элэгдлийг тооцоход түрээслүүлэгчийн ижил төсөөтэй хөрөнгөд баримталдаг ердийн элэгдлийн бодлоготой нийцэх аргыг хэрэглэх нь зохимжтой бөгөөд элэгдлийн зардлыг НББОУС 16 болон НББОУС 38-д нийцүүлэн тооцоолох нь зүйтэй. Түрээслэсэн хөрөнгө муудаж, үнэ цэнийн бууралтад орсон эсэхийг тогтоохын тулд аж ахуйн нэгж нь НББОУС 36-г ашиглана. Үйл ажиллагааны түрээс нь борлуулалттай адилтгах зүйл биш тул үйлдвэрлэгч буюу дамжуулан түрээслүүлэгч нь түүнд оролцохдоо борлуулалтын аливаа ашгийг хүлээн зөвшөөрдөггүй.
Борлуулалт ба буцааж
түрээслэх Байгууллага нь (борлуулагч-түрээслэгч) хөрөнгөө өөр 1 байгууллагад (худалдан авагч-түрээслүүлэгч)-д шилжүүлээд, худалдан авагч – түрээслүүлэгчээс буцаан түрээсэлж байгаа бол борлуулагч-түрээслэгч; худалдан авагч-түрээслүүлэгч 2-лаа СТОУС 16-ийн 99-103 дугаар зүйлийг мөрдөнө. Байгууллагын шилжүүлсэн хөрөнгө нь СТОУС 15-д заасны дагуу хөрөнгийн борлуулалт мөн эсэхийг тодорхойлно. 1. ХӨРӨНГИЙН ШИЛЖҮҮЛЭГ НЬ БОРЛУУЛАЛТ БОЛОХ АЖИЛ ГҮЙЛГЭЭ 2. ХӨРӨНГИЙН ШИЛЖҮҮЛЭГ НЬ БОРЛУУЛАЛТ БОЛОХГҮЙ АЖИЛ ГҮЙЛГЭЭ
Борлуулалт ба буцааж
түрээслэх - Хөрөнгийн шилжүүлэг нь борлуулалт болох ажил гүйлгээ Борлуулагч-түрээслэгчийн шилжүүлсэн хөрөнгө нь СТОУС-15-д заасан хөрөнгийн борлуулалт мөн бол: А. Борлуулагч–түрээслэгч нь буцаан түрээслэсэн үйл ажиллагаанаас үүссэн хөрөнгө ашиглах эрхийг хэмжихдээ борлуулагч-түрээслэгчид үлдсэн хөрөнгө ашиглах эрхэд хамаарах хөрөнгийн өмнөх дансны үнэтэй хувь тэнцүүлэн хэмжинэ. Хөрөнгө шилжүүлсний олз, гарзыг хүлээн зөвшөөрнө. Б. ХА-түрээслүүлэгч нь худалдан авсан хөрөнгөнд тохирох стандартын дагуу бүртгэх ба энэ стандартын түрээслүүлэгчийн бүртгэлийг ашиглана. Хөрөнгийн борлуулалтын орлогын бодит үнэ цэн нь хөрөнгийн бодит үнэ цэнтэй тэнцүү биш байвал, эсвэл түрээсийн төлбөр нь зах зээлийн хүүгийн түвшингүй бол, ААН нь бодит үнэ цэнээрх борлуулалтын орлогыг хэмжихдээ дараах тохируулгыг хийнэ: А. Зах зээлийн түвшингээс бага аливаа дүнг урьдчилж төлсөн түрээсийн төлбөрөөр бүртгэнэ. Б. Зах зээлийн түвшингээс өндөр аливаа дүнг ХА-түрээслүүлэгчийн борлуулаг- түрээслэгчид төлсөн нэмэлт санхүүжилт гэж бүртгэнэ.
Борлуулалт ба буцааж
түрээслэх - Хөрөнгийн шилжүүлэг нь борлуулалт болохгүй ажил гүйлгээ Хэрэв борлуулагч-түрээслэгчээс шилжүүлсэн хөрөнгө нь СТОУС15-ийн шалгуурыг хангаагүй бол : А. Борлуулагч-түрээслэгч нь шилжүүлсэн хөрөнгөө цаашид үргэлжлүүлэн хүлээн зөвшөөрөх бөгөөд шилжүүлсэн орлогын дүнгээр санхүүгийн өр төлбөрийг СТОУС-9-ийн дагуу хүлээн зөвшөөрнө. Б. ХА-түрээслүүлэгч нь шилжүүлсэн хөрөнгийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд шилжүүлсэн орлоготой тэнцүү дүнгээр санхүүгийн хөрөнгийг хүлээн зөвшөөрнө.
Publicidad