Más contenido relacionado
Lecture3
- 2. ИНТЕРНЕТИЙН ТУХАЙ ҮНДСЭН
ОЙЛГОЛТ
Дэлхий дахинд хоорондоо ялгаатай програм
хангамж, техник хангамж ашигладаг олон янзын
сүлжээнүүд байдаг. Эдгээр ялгаатай
сүлжээнүүдэд холбогдон мэдээлэл солилцох
шаардлагаас үүдэн хэд хэдэн дотоод сүлжээг
хооронд нь холбож гадаад сүлжээ, мөн гадаад
сүлжээнүүдийг холбож интернет сүлжээ ―internet‖
үүсгэсэн байна.
Бид Internet хэмээх дэлхий нийтийн сүлжээг
ашиглан захиа бичих, худалдаа, үйлчилгээний
төлбөрөө төлөх, ном, сэтгүүл унших, мэдээлэл
хайх гэх мэтээр өдөр тутмын амьдралдаа өргөн
ашиглаж байгаа билээ.
- 3. Дэлхий нийтийн сүлжээг Internet гэхээс гадна
World Wide Web гэж нэрлэдэг.
1989 онд европын цөмийн судалгааны төвд 13
орны эрдэмтэн, судлаачдын баг мэдээллийг
хурдан шуурхай солилцох шаардлагаас үүдэн
WWW-ийг бий болгосон гэж үздэг. Хэрэглэгч
талаас нь сонирхвол WWW нь тоймгүй их
мэдээллийн цуглуулга бөгөөд үүнийгээ вэб хуудас
гэж нэрлэдэг. Hypertext-ийг ашиглан Вэб
хуудсуудыг бий болгодог. Хуудас бүр нь өөр
хуудсуудтай холбоотой байдаг.
- 4. Web Browser
Вэб хуудсуудыг үзүүлдэг програмыг Browser буюу
зууч програм гэнэ. Жишээ нь: Internet
Explorer, Netscape Navigator, Mosaic, Mozilla
Firefox, Seamonkey, Google Chrome, Opera гэх мэт.
Дэлгэцэнд өөр хуудастай холбогдох боломжийг
олгодог доогуураа зураас бүхий текстэн мөр
байдаг. Үүнийг гиперхолболт буюу Hyperlink гэнэ.
- 5. Web Site
Хоорондоо холбоотой вэб хуудаснуудын цуглуулгыг
вэб сайт (Web Site) гэх бөгөөд энэ нь интернетэд
тодорхой хаягтай байрладаг. Жишээ нь: Internet
explorer хэмээх зууч програмыг ашиглан ―Жуулчин‖
компаний вэб сайтад зочилъѐ. Жуулчин компаний вэб
хуудасны хаяг нь http://www.mongoljuulchin.mn/ юм.
Эндээс харахад вэб хуудасны хаяг нь http://www гэж
эхэлдэг. Үүний дараа вэб хуудасны нэр байрлана.
Жишээ нь: mongoljuulchin. Хаягийн төгсгөлд 2-3
тэмдэгтээс бүтсэн өргөтгөл байна. Байгууллагын үйл
ажиллагааны чиглэл болон газарзүйн байрлалыг
тодорхойлдог 2 төрлийн өргөтгөл байдаг. Дээрхи
жишээнд ―mn‖ гэсэн монгол улсыг илэрхийлсэн
газарзүйн байрлалын домейн хаягийн түвшинг
ашигласан байна.
- 6. Вэб нь олон төрлийн мэдээллийг компьютерийн
дэлгэц дээр харуулж чаддаг мэдээлэл
түгээх, хүргэх систем гэж ойлгож болно. Харин
Вэб зууч програм нь интернетээр үйлчлэгч
байгууллагад (ISP) ханддаг програм хангамж юм.
(ISP—ийг router, switch—ээр дамжин хэрэглэгчийн
өгөгдлийн урсгалын мэдээллийг зохицуулдаг
сервер компьютер гэж ойлгож болно.)
Вэб зууч нь интернетэд мэдээллийг
илгээх, хайх, харах, татаж авах боломжийг
олгодог үндсэн програм хангамж юм. Тодруулбал
дараах үндсэн үүргүүдийг гүйцэтгэнэ.
- 7. Дэлхий нийтийн сүлжээнээс төрөл бүрийн
мэдээлэл хайх
Электрон шуудан илгээх, хүлээж авах
Хэрэглэгчдийн бүлэг үүсгэн, бүлгийн гишүүн
бусад гишүүдэд төрөл бүрийн сэдвээр мэдээлэл
түгээх
- 8. ЗУУЧ ПРОГРАМЫН ҮҮРЭГ
Вэб зууч програм нь HTML (Hypertext Makeup
Language) хэлээр боловсруулагдсан файлыг
хэрэглэгчдэд ойлгомжтой байдлаар дэлгэцэнд гаргах
хөрвүүлэгч, нөөцийг удирдах програм хангамж юм.
Вэб зууч програмд гиперхолбоосыг сонгох замаар
шаардлагатай вэб хуудсанд шилжих боломжтой.
Өөрөөр хэлбэл дурын вэб хуудаснаас гиперхолбоосыг
сонгоход зууч програм нь уг вэб хуудастай холбоотой
хуудсыг дэлгэцэнд гаргана гэсэн үг.
Анхны зууч програмыг 1990-ээд оны үед NCSA
(Иллинойсийн Их Сургуулийн програм хангамжийн
үндэсний төв)—д Mosaic нэртэйгээр зохиогдсон гэж
үздэг. Уг вэб зууч програмд үндэслэн Internet
Explorer, Netscape Navigator зэрэг програмууд шил
шилээ даган төржээ.
- 9. Дэлхий нийтийн сүлжээ
Дэлхий нийтийн сүлжээ WWW буюу вэб нь client—
server сүлжээний систем юм. Сервер нь тодорхой вэб
хуудсууд болон электрон файлыг өөртөө хадгалсан
алс холын компьютерууд юм. Харин хэрэглэгчийн
компьютеруудыг клиент гэнэ. Жишээ нь, ―Жуулчин‖
компаний вэб хуудсаар аялахыг хүсвэл вэб зууч
програмд уг компаний вэб сайтын URL (Uniform
Resource Locator) эсвэл IP (Internet Protocol) хаягийг
бичнэ. Энэ үед зууч програм нь ―Жуулчин‖ компаний
вэб хуудсанд холбогдох серверт хүсэлт
гаргахад, сервер нь дээрх хаяг бүхий вэб хуудсын
өгөгдлийг клиент компьютер руу илгээнэ. Клиент
компьютерт ирсэн өгөгдлийг вэб зууч програм нь
хөрвүүлэн компьютерийн дэлгэцэнд гаргана.
- 10. Гипертекст ба гиперхолболт
Вэб хуудас нь гипертекст (Hypertext) ба
гиперхолболтын (Hyperlink) нэгдэл юм. Вэб
хуудсанд өөр хуудастай холбогдох боломжийг
олгодог доогуураа зураас бүхий текстэн мөр
байдаг. Үүнийг гиперхолболт буюу Hyperlink гэнэ.
Гиперхолболтоор вебэд байрласан электрон
файлуудад холболт хийснээр тэдгээрт хялбар
хандах боломжийг олгодог.
Веб хуудаснууд нь гипертекстийн тээгүүдээр
тодорхойлогдсон тул бусад файлуудаас ялгаатай
байдаг. Иймд зууч програм нь Internet—ийн мянга
мянган файлаас веб хуудсыг ялган таньж
хөрвүүлэн дэлгэцэнд гаргаж чаддаг юм.
- 11. Веб сайт ба Веб хуудас
Site гэдэг нь хэл шинжлэлд газар зүйн байрлалыг
заасан англи үг юм.
Веб сайт (Web site) нь Home Page буюу нүүр
хуудсаар эхэлдэг вэб хуудсуудын багц бөгөөд
Internetэд тодорхой хаягт байрладаг. Вэб зуучийг
ажиллуулахад вэб сайтын нүүр хуудас буюу
Home Page дэлгэцэнд харагдана.
Нүүр хуудаснаас уг веб сайттай холбоотой салбар
вэб хуудсууд руу шилжих боломжтой. Жишээ нь:
Microsoft—ийн веб сайт нь
http://www.microsoft.com гэсэн нүүр хуудасны
хаягтай. (Нүүр хуудас нь тодорхой онцлог бүхий
нэртэй *.html гэсэн өргөтгөлтэй файл байна.)
- 12. Вебийн хаяг
Олон тооны бие даасан WAN сүлжээнүүдийн
холболтыг Интернет сүлжээ гэж нэрлэдэг. Internet
хөгжиж эхэлснээр өөр өөр үйлдлийн системтэй
компьютерүүдийг сүлжээнд холбож бодитой
мэдээллийг солилцох, түгээх зорилготойгоор
интернетийн өгөгдөл дамжуулалтын стандартыг
бий болгосон. Үүнийг TCP/IP протокол гэж
нэрлэдэг.
IP (Internet Protocol) протокол нь багц мэдээллийг
дамжуулах, харин TCP (Transmission Control
Protocol) протокол нь дамжуулж буй мэдээллийг
шалгах үүрэгтэй.
- 13. Сүлжээ бүр нь интернетэд өөрийн гэсэн давхцалгүй
хаягтай байдаг ба энэ хаягаараа дамжуулан бусад
сүлжээнүүдтэй холбогдож байдаг. Эдгээр хаягуудыг
интернет сүлжээний мэдээллийн төвөөс олгодог. Веб
сайт нь домейн нэр болон IP хаягтай байна. IP хаяг нь
цэгээр тусгаарлагдсан 4 бүлэг тоо байна. Эдгээр
тоонууд нь интернет дэхь хост компьютерийн
байрлалыг заадаг. Жишээ нь: Microsoft—ийн веб сайт
руу орохын тулд www.microsoft.com гэж бичихийн
оронд 207.46.199.30 гэсэн тоог хаягийн мөрөнд бичиж
уг веб сайтыг дуудаж болно. Энэ нь хэрэглэгч санаж
тогтооход бэрхшээлтэй байдаг тул домейн хаягийг
ихэвчлэн хэрэглэдэг.
- 14. Домейн нэр нь тогтооход хялбар, тодорхой утга бүхий
интернетийн хаяг юм. Домейн хаягийн нэрийг тухайн
веб сайт эзэмшигч өгөх бөгөөд үндсэн агуулгыг
заасан үг товчлол байх нь зохимжтой байдаг. Жишээ
нь: www.harvard.edu ийм домейн нэрийг тайлбарлая.
www — World Wide Web—ийн товчлол бөгөөд биеэ
даасан веб сайт гэдгийг илэрхийлнэ.
Harvard – Харвардын их сургуулийн тухай веб хуудсыг
заасан нэр
edu — энэ хэсгийг Top Level Domain гэх бөгөөд энэ нь
эзэмшигчийн тухай хамгийн ерөнхий мэдээллийг өгнө.
- 15. Top Level Domain нь үндсэн 2 төрөл байдаг
Байгууллагын домейн
Газарзүйн байрлалаар ялгасан домейн
www.introduction.harvard.edu
домейн хаягийн ―introduction‖
хэсгийг Second Level Domain гэнэ.
- 16. Байгууллагын Top Level Domain –ийг
нэрлэвэл:
Aero – агаарын тээвэр, түүний үйлдвэрлэлийн
салбар
Biz – бизнесийн салбар
Com – худалдаа үйлчилгээний байгууллагууд
Coop – хоршооллын байгууллагууд
Edu – боловсролын байгууллагууд
Gov – засгийн газар
Info – мэдээллийн салбар
Int – олон улсын байгууллага
Net – сүлжээ
Org – олон нийтийн байгууллагууд
- 17. ВЕБ ЗУУЧИЙН ПРОГРАМТАЙ АЖИЛЛАХ
Веб зууч програмуудаас Internet
Explorer, Netscape Navigator, Mozilla
Firefox, Safari, Opera, Google Chrome зэрэг нь
түгээмэл хэрэглэгддэг програм хангамж юм.
Програмыг хөгжүүлэгч веб сайтуудаас дээрх
програмуудыг татаж авах бүрэн боломжтой
бөгөөд эдгээрийг удирдаж ажиллах нь хоорондоо
ижил төстэй байдаг. Веб сайтад хандахдаа веб
зууч програмыг ачаалж хаягийн мөрөнд веб
сайтын хаягийг бичнэ.
- 18. Internet Explorer
Internet Explorer програмыг хэд хэдэн аргаар
ачаалж болно.
1. Taskbar мөрөн дэх Quick Launch—аас
2. Start цэсээс
3. Start/Programs/Internet Explorer
4. Windows-ийн үндсэн дэлгэцээс
Internet Explorer програмын цонхны бүтэц нь
Windows системийн орчны програмын
цонхнуудын бүтэцтэй адил байдаг.
- 20. Командын хэрэглүүр
Back Өмнө хандсан веб хуудас руу шилжинэ.
Командын хэрэглүүрийн баруун талд байрлах
суман дээр дарахад сүүлд хандсан веб
хуудсуудын жагсаалт нээгдэх ба эндээс сонгосон
хуудас руу шууд шилжиж орно.
Forward Back товчийг хэрэглэсэн үед энэ товч
идэвхжих ба Back товчийг хэрэглэхээс өмнөх
ажиллаж байсан веб хуудас руу шилжинэ.
Home Идэвхтэй веб сайтын нүүр хуудсанд
шилжинэ.
- 21. Командын хэрэглүүр
Refresh Веб хуудсыг дахин дуудна. Зарим
тохиолдолд интернет холболт тасрах, мэдээлэл дутуу
дуудагдах тохиолдолд энэ товчийг сонгож уг сайтыг
дахин ачаална.
Print Дэлгэцэнд идэвхтэй байгаа веб хуудсыг
хэвлэнэ. Веб хуудас, веб сайтын хаяг, олон хуудас
хэвлэх үед хуудасны дээд талд хэвлэсэн он сар өдөр
хэвлэгдэнэ.
Stop Идэвхтэй хуудсыг дуудаж байхад зууч
програмын ажиллагааг зогсооно. Үүнийг ихэвчлэн
download хийх ажиллагааг зогсоох үед хэрэглэнэ.
History Хэрэглэгчийн зочилсон веб сайтуудын
хаягийн жагсаалтыг бүлэглэн харуулна.
- 22. Командын хэрэглүүр
Favorities Хэрэглэгч дахин зочлохыг хүссэн
веб сайтуудын хаягуудыг хадгална.
Search Веб сайтын хайлтыг төрөл бүрийн
шүүлтүүр тавьж хийнэ.