Publicidad
Дутуу төрөлт ба Интерлейкин-6
Дутуу төрөлт ба Интерлейкин-6
Дутуу төрөлт ба Интерлейкин-6
Próximo SlideShare
шингэн  сэлбэх   эмчилгээшингэн сэлбэх эмчилгээ
Cargando en ... 3
1 de 3
Publicidad

Más contenido relacionado

Más de Baldandorj Khavalkhaan(18)

Publicidad

Último(20)

Дутуу төрөлт ба Интерлейкин-6

  1. Ураг орчмын шингэн гарах үед захын цусанд интерлейкин-6 /IL-6/ үзэх талаар заавар Х.Балдандорж2 Резидент эмч, АШУҮИС Оршил Дэлхий дахинд нийт төрөлтийн 11%-ийг дутуу төрөлт эзэлж, жил бүр 15 сая хүүхэд дутуу төрж байна. АНУ-д 8-10 төрөлт тутмын нэг нь Европт 20 төрөлт тутмын 1 нь, Африкт 5 төрөлт тутмын 1 нь жирэмсний 37 долоо хоногоос өмнө буюу дутуу төрж байна[1]. Монгол улсад 2016-2020 оны байдлаар нийт төрөлтөнд дутуу төрөлт 4.1-4.6 хувийг эзэлж, Улаанбаатар хотод 5.6%, аймгуудын дундаж 3.6% байна. Жирэмсэн үед ураг орчмын шингэний хальс урьтаж хагарах нь дутуу төрөлтийн гол үндсэн шалтгаан бөгөөд 25-40% эзэлж байна. Үүний үндсэн шалтгаан нь халдвар байна. Интерлейкин-6 нь үрэвсэл, эс болон эдийн гэмтлийн үед хормын төдийд ялгардаг эзэн биеийн хамгаалалтын хариу урвал, гематопоэз болон дархлааны хариу урвалын үр дүн юм. Түүний зохицуулга нь маш нарийн гинжин хэлхээний үр дүн бөгөөд архаг халдвар болон аутоиммунны эмгэгийн үед зохицуулга алдагддаг. Иймд тоцилизумаб болон хүний IL-6 ийн эсрэг эсрэг биеийг гаргаж авсан[2]. Тодорхойлолт Интерлейкин-6 нь 212 амин хүчлээс бүрдсэн, хромосоын 7p21-нд кодлогддог. 21- 26 кДа молекул жинтэй цитокин юм. IL-6 нь үрэвсэл, дархлааны хариу урвал, гематопоэзын үед pleiotropic (олон янзын) үйлдэл үзүүлдэг уусамтгай медиатор юм. Тус цитокин нь биологийн үйлдлээс хамаарч дараах нэршлээр нэрлэгддэг.  BSF-2 (B-cell stimulatory factor-2)-B эс идэвхижүүлэгч хүчин зүйл. Гэхдээ энэ нь санамжийн эсээс ялгаатай ойлголт юм.  HSF (hepatocyte-stimulating factor)-Элэгний эс идэвхижүүлэгч хүчин зүйл. Элэгний эсээс цочмог үрэвслийн үеийн уургууд нийлэгжих  HGF (hybridoma growth factor) гибрид эс үүсгэгч хүчин зүйл. Ялтас эс, мейлома эсүүдийн нэгдэл. Үрэвсэл болон дархлаа тогтолцооны үед үзүүлэх биологийн үүрэг Бие махбодын үрэвслийн эхний шатанд цусны урсгалаар дамжин элгэнд хүрч Ц- урвалж уураг, сийвэнгийн амилойд А уураг (serum amyloid A), фибриноген, гаптоглобин болон алфа-1 антихимотрипсины ялгаралтыг сэдээнэ. Нөгөөтэйгүүр
  2. фибронектин, албумин болон трансферрины нийлэгжилийг бууруулдаг. Сийвэнгийн амилойд А уураг нь (SAA-serum amyloid A) цусанд удаан хугацаагаар өндөр байх нь архаг үрэвсэл хүндийг илтгэнэ. IL-6 гийн тээвэрлэлтэнд сийвэнгийн төмөр, цайрын ион оролцдог. Сийвэнгийн төмөр болон IL-6 гийн хоорондийн хамаарлаас болж гепсидиний ялгарал буурдаг. Энэ гижин хэлхээ цаашлаад архаг үрэвслийн үед анеми үүсэхэд хүргэдэг. Мөн ясны чөмгөнд зөөгдөн очиж мегакариоцит эсийн нийлэгжилтэнд нөлөөлж улмаар ялтас эсийн тоо ихсэдэг. Зураг 1 Интерлэйкин-6-ийн үрэвсэл болон дархлаа тогтолцооны биологийн үүрэг Ураг орчмын шингэн гарсан эхчүүдэд IL-6-г хэзээ үзвэл үр дүнтэй вэ? Amy болон бусад судлаачдын судалгаанаас харахад УОШ гарснаас хойш 48 цагийн дотор IL-6-г эхийн цусанд тодорхойлох нь хориоамнионитын оношилгоонд чухал ач холбогдолтой байна[3]. IL-6 захын цусанд 8.5 pg/ml-с дээш (Мэдрэг чанар-81%, өвөрмөц чанар-99%) байх нь хориоамнионит эхэлж буйг илтгэх ба 20 pg/ml-с дээш байх нь хориоамнионитыг заана[4]. IL-6 үзэхтэй холбоотой анхаарах зүйлс 1. IL-6 нь маш өргөн хүрээний үйлдэлтэйг анхаарах (Зураг 1). 2. IL-6-г УОШ гараад 48 цагийн дотор үзэх нь оношилгооны ач холбогдолтой[5]. 3. IL-6-г С-урвалж уурагтай холбож дүгнэх нь оношилгооны чадамжийг нэмэгдүүлнэ[6].
  3. 4. Умайн хүзүү урт богиноссон ээжүүдийн (<2.5 см) үтрээ-умайн хүзүүний шүүрэлд IL-6 тодорхойлогдох нь 7 хоногийн дотор дутуу төрөх эрсдэл өндөртэйг илтгэнэ[1], [7]. Ном зүй [1] Z. A. Oskovi Kaplan and A. S. Ozgu-Erdinc, “Prediction of Preterm Birth: Maternal Characteristics, Ultrasound Markers, and Biomarkers: An Updated Overview,” J. Pregnancy, vol. 2018, p. e8367571, Oct. 2018, doi: 10.1155/2018/8367571. [2] T. Tanaka, M. Narazaki, and T. Kishimoto, “IL-6 in Inflammation, Immunity, and Disease,” Cold Spring Harb. Perspect. Biol., vol. 6, no. 10, p. a016295, Oct. 2014, doi: 10.1101/cshperspect.a016295. [3] A. P. Murtha, P. C. Greig, C. E. Jimmerson, B. Roitman-Johnson, J. Allen, and W. N. P. Herbert, “Maternal serum interleukin-6 concentrations in patients with preterm premature rupture of membranes and evidence of infection,” Am. J. Obstet. Gynecol., vol. 175, no. 4, pp. 966–969, Oct. 1996, doi: 10.1016/S0002-9378(96)80033-0. [4] W. A. Sayed Ahmed, M. R. Ahmed, M. L. Mohamed, M. A. Hamdy, Z. Kamel, and K. M. Elnahas, “Maternal serum interleukin-6 in the management of patients with preterm premature rupture of membranes,” J. Matern.-Fetal Neonatal Med. Off. J. Eur. Assoc. Perinat. Med. Fed. Asia Ocean. Perinat. Soc. Int. Soc. Perinat. Obstet., vol. 29, no. 19, pp. 3162–3166, Oct. 2016, doi: 10.3109/14767058.2015.1118036. [5] I. Kushner, “The phenomenon of the acute phase response,” Ann. N. Y. Acad. Sci., vol. 389, pp. 39–48, 1982, doi: 10.1111/j.1749-6632.1982.tb22124.x. [6] I. Kushner, D. Rzewnicki, and D. Samols, “What does minor elevation of C-reactive protein signify?,” Am. J. Med., vol. 119, no. 2, p. 166.e17–28, Feb. 2006, doi: 10.1016/j.amjmed.2005.06.057. [7] S. E. Bedell and B. T. Bush, “Erythrocyte sedimentation rate. From folklore to facts,” Am. J. Med., vol. 78, no. 6 Pt 1, pp. 1001–1009, Jun. 1985, doi: 10.1016/0002- 9343(85)90224-4.
Publicidad