SlideShare una empresa de Scribd logo
1 de 18
Монгол Улсын хөдөлмөрийн бүтээмж , бодит цалингийн хамаарлын судалгаа
ХУРААНГУЙ
Энэхүү судалгааны ажлаар Монгол Улсын хөдөлмөрийн бүтээмж, бодит
цалингийн хамаарлыг олж илрүүлэхийн зэрэгцээ хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт
нь бодит цалингийн өсөлтөд нөлөөлөх шалтгаан болж чадаж байна уу гэдгийг
тодруулахаар зорилоо.
Уг зорилгод хүрэхийн тулд дараах зорилтуудийг хэрэгжүүлэх юм.Үүнд :
- Монгол Улсын эдийн засгийн салбаруудын бодит цалинг тооцох
- Бодит цалин, хөдөлмөрийн бүтээмжийн хамаарлыг эконометрик
шинжилгээгээр тооцон гаргах
ҮСХ-ноос цалин хөлсний талаар судлан нийтэд тархаасан тоо мэдээллийг
үндэслэн уг судалгааны ажлыг хийсэн бөгөөд цалингийн судалгаа 2000 оноос
эхлэн ҮСХ- ноос хийгдсэн тул нийт үзүүлэлтүүдийг 2000 – 2010 оны мэдээллийг
авч ашиглалаа.
Хөдөлмөрийн бүтээмж нь нэгж ажиллагчид ноогдох нэмэгдэл өртөг буюу ДНБ -
ээр тооцогддог тул хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт нь эдийн засгийн өсөлтөд
чухал нөлөөтэй үзүүлэлт юм. Бодит цалин нь хэрэглэгчийн худалдан авах
чадвар , амжиргааны өртгийг хангаж буй байдлыг илэрхийлдэг үзүүлэлт болох
тул нэрэлсэн цалингаас илүү ач холбогдолтой үзүүлэлт юм. Иймд уг
судалгаанд бодит цалин, хөдөлмөрийн бүтээмжийн зэрэгцүүлэх үнээр тооцсон
үзүүлэлтүүдийг ашигласан нь ач холбогдолтой юм.
Судалгааны зорилго, зорилтод хүрэхийн тулд Монгол Улсын бодит цалин ба
хөдөлмөрийн бүтээмжийг зэрэгцүүлэх үнээр тооцон гаргаж , тэдний хамаарлыг
Еviews 3.1 программаар рергессийн шинжилгээ хийж гаргасан болно. Мөн
нэрлэсэн болон бодит цалин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ( ХХДХ ) ба
бодит цалингийн уялдааг дээрх аргаар тооцож гаргалаа.
Судалгааны гол үр дүн дараах байдалтай байна. Үүнд:
1. Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт нь бодит цалингийн өсөлтөд нөлөөлж
байна.
2. ХХДХ нь бодит цалингийн өсөлтөд шууд нөлөөтэй байна.
Нэг. Удиртгал
Монгол Улсын хөдөлмөрийн бүтээмж, цалингийн хамаарлын энэхүү судалгаа нь
энэхүү удиртгалаас гадна үндсэн 4 хэсэгтэй. 2-р хэсэгт уг сэдвээр ижил төстэй
шиншилгээ судалгаа хийсэн хүмүүсийн бүтээлүүдийн талаар товч дурдсан
бөгөөд ямар асуудалтай санал нийлж буйг тэмдэглэсэн. 3-р хэсэг буюу онол
арга зүй, тоо мэдээллийн хэсэгт ямар үндсэн үзүүлэлтүүдийг судалгаанд
ашиглаж буй, тэдгээрийн онолын томъёолол болон эконометрик шинжилгээний
аргын товч тайлбарыг орууллаа.
4-р буюу Монгол Улсын хөдөлмөрийн бүтээмж, цалингийн хамаарлын эмпирик
судалгааны үр дүнгийн хэсэг нь дотроо дэд хэсгүүдтэй бөгөөд 4.1-р хэсэгт нийт
ба салбаруудын хөдөлмөрийн бүтээмж ,бодит цалингийн хандлага, 4.2-р хэсэгт
нэрэлсэн болон бодит цалингийн хандлага , 4.3-р хэсэгт ХХДХ ба бодит
цалингийн хандлага , 4.4-р хэсэгт гадаад орнуудын хөдөлмөрийн бүтээмж ба
бодит цалингийн хандлагын талаар тус тус тайлбарласан болно.
Эцэст нь судалгааны дүгнэлт , зөвлөмжийн хэсэгт Монгол Улс дахь
хөдөлмөрийн бүтээмж , бодит цалингийн зүй тогтолыг нэгтгэн дүгнэж , цаашид
хэрэгжүүлэх шаардлагатай асуудлуудыг дэвшүүлэн тавьсан болно.
Хоёр. Судалгаа шинжилгээний ажлын тойм
Судалгааны хөгжилд судлаачдын оруулсан хувь нэмэр:
Нэрт эдийн засагч Д.Рикардо анх хөдөлмөрийг механикжилтаар солих нь
цалин хөлсөнд нөлөөлөх талаар бичсэн байдаг . К.Маркс механикжсан
техникээр хөдөлмөрийг солих нь ашиг нэмэгдүүлэх гол капиталист арга гэж
үзжээ. Мөн Бразилийн Понтефикийн их сургуулиийн дэд профессор А.Морчет
механикжилт нь хөдөлмөрийн хөлсийг багасгана гэжээ.
Бодит өртөгт цалин, хөдөлмөрийн бүтээмжийн хамаарлын талаарх эмпирик
судалгаа 1920 – оод онд хүлээн зөвшөөрөгдсөн байна. 1927 онд Пол Дуглас
энэхүү онцгой үзэгдлийн талаар математикч Чарлез Коббоос асууснаар
хөдөлмөр, капиталын орц алдарт Кобб- Дугласын үйлдвэрлэлийн функц гарц,
одоо ч гэсэн цалин , хөдөлмөрийн бүтээмжийн хамаарлыг тооцоход өргөн
ашиглаж байна.
Хөдөлмөрийн бүтээмж, цалингийн хамаарлын талаар олон судлаачид ,
байгууллагууд судалгаа хийн бүтээл туурвиж , өөрийн гэсэн шинжилгээний
аргачлал , загварыг гаргаж чадсан байна.
Эдгээрээс дурдвал:
ЭЗХАХБ / Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа , Хөгжлийн Байгууллага /- аас
гишүүн орнуудын хөдөлмөрийн бүтээмж , цалингийн хамаарлын судалгаанд
хэрэглэгдэх загвар , гарын авлагыг гарган , түүгээрээ судалгаа хийж байна.
ААБ / Азийн Бүтээмжийн Байгууллага / өөрийн гишүүн орнуудын хүрээнд
болон азийн орнуудын хөдөлмөрийн бүтээмж , цалингийн хамаарлыг судалж ,
жил бүр бүтээмжийн тайлан гаргаж байна. Дашрамд дурдахад Монгол Улс
энэхүү АББ – ын гишүүн орон бөгөөд “ Монголын Бүтээмжийн Байгууллага “ ТББ
Монгол Улсыг төлөөлөн гишүүнээр элсэн хамтран ажиллаж байна.
Судалгааны ажлуудын талаар:
“ Цалин , бүтээмжийн хамаарал: ТАР нэгжийн үндэслэл ба ТАР коинтегрэйшн
шинжилгээ ” ВILDIRICI , Melike, 2008 гэсэн судалгааны ажилд 1990-2007 оны Турк
улсын цалин , хөдөлмөрийн бүтээмжийн судалгаа хийсэн байна. Ингэхдээ Канер ,
Хансин ( 2001 ) – ий зохиосон үндэсний шалтгааны сорил болон Ханси ,Сио
(2002)-ний ТАР интеграцийн шинжилгээг ашиглан цалин , хөдөлмөрийн
бүтээмжийн урт хугацаан дахь шугаман бус хамаарлыг шинжилжээ. Үүний үр дүнд
Туркийн цалин , хөдөлмөрийн бүтээмж нь татварын дарамтаас шалтгаалан зохист
хамааралгүй байгааг тогтоосон байна. “ Социалист эдийн засгийн тогтвортой
хөгжлийн үеийн Румины дундаж цалин ба хөдөлмөрийн бүтээмжийн хамаарал ,
Dr. Emilia Herman ,Dr.Maria-Ana Georgescu “ Retru Maior ‘’
University of Tg. Mures ,гэсэн бүтээлд Румин улсын социалист эдийн засгийн
тогтолцооноос Европын холбоонд нэгдэх хүртэлх буюу 1990-2006 оны хоорондох
цалин, хөдөлмөрийн бүтээмжийн хамаарлыг судалж үзээд цалингийн өсөлтөөс
хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт өндөр байдаг гэсэн аксиом заавал биелдэггүй
гэдгийг нотолжээ.Үүнд нийгмийн хүчин зүйлүүд ихээхэн нөлөөлдөг гэдгийн
харуулсан байна. ‘’ Бүтээмж цалинтай холбоотой юу?,Малайзын эмпирик
судалгаа, Dr.Goh Soo Khoon, University Sains Malaysia , 2009 он гэсэн судалгааны
ажилд Малайз улсын цалин ,хөдөлмөрийн бүтээмжийн хамаарал , ажилгүйдлийг
макро эдийн засгийн түвшинд , эконометрикийн аргыг ашиглан судалгаа хийжээ.
Судалгаагаар цалин ,хөдөлмөрийн бүтээмжийн урт хугацаан дахь тогтвортой
хамаарлыг олж харсан боловч ажилгүйдэл үүнтэй уялдахгүй байсан байна.
Тииймээс богино хугацаан
дахь цалин, хөдөлмөрийн бүтээмжийн хамаарлыг ахиуц бүтээгдэхүүний онолоор
судалж, эерэг хамааралтай байгааг гаргаж ирсэн байна.
‘’Канад болон ЭЗХАХБ-ын гишүүн орнуудын хөдөлмөрийн бүтээмж, бодит
цалингийн хамаарал ‘’, АССТ – ийн тайлан №. 2008-8, Andrew Sharpe, Jean-Francois
Arsenault, and Peter Harrison гэсэн бүтээлд хөдөлмөрийн бүтээмжийн амжиргааны
стандартад нөлөөлөх шууд арга зам нь бодит цалин юм. 1980-2005 оны хооронд
Канадын хөдөлмөрийн бүтээмж 37 %-р өссөн хэдий ч ажилчдын бодит орлого
нэмэгдээгүй байна. Уг судалгаагаар үүний шалтгааныг судлахад чиглэсэн байна.
Тэд ижил нөлөө үзүүлж буй 4 хүчин зүйлийг илрүүлжээ. “ Бүтээмж ба цалин”,
Конгрессийн Судалгааны Төвийн тайлан, Brian W.Cashell, 2004 гэсэн бүтээлд
бодит цалин хөлсний өсөлт нь бүтээмжийн өсөлттэй хамт өсч буурдаг боловч
цалингийн өсөлт нь бүтээмжийнхээс ямагт хоцордог гэсэн аксиомыг баталсан
байна.
Цалин, бүтээмжийн хамаарлын судалгаануудад хийх ерөнхий дүгнэлт
Ихэнх судлаачид бүтээмжийн өсөлт нь цалингийн өсөлтөөс түрүүлдэг гэдэгтэй
санал нийлж байна. Гэхдээ онцгой тохиолдлуудад энэхүү хамаарал алдагддаг
талаар зарим судлаачдын бүтээлүүд тодорхой баримтаар дурджээ. Иймээс
цалингаас бүтээмж нь ямагт түрүүлэх ёстой гэсэн зарчмыг хатуу баримтлах бус
тухай үеийн онцлогоос шалтгаалан цалин нь бүтээмжээс түрүүлэх тохиолдол
байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Гэхдээ хөдөлмөрийн бүтээмжийн
өсөлтийн үр дүнд олсон нэмүү өртгийг бүгдийг нь цалин хөлсөнд зарцуулах
эсэхээс хамаарна. Тухайн үед хэрэглээг дэмжих үүднээс цалин хөлс нь
бүтээмжээс илүү өсөх тохиолдол байж болно.
Гурав. ОНОЛ, АРГА ЗҮЙ, ТОО МЭДЭЭЛЭЛ
3.1 Тоо баримтын эх үүсвэр, тодорхойлолт , хамрагдсан хугацаа
- Бодит цалин
2000-2009 он хүртэлх дундаж цалингийн мэдээллийг Үндэсний Статистикийн
Хорооноос гаргасан статистикийн эмхэтгэлээс авч , судалгааны үр дүнг бодитой
болгох үүднээс хэрэглээний үнийн индексийг авч 2005 оны зэрэгцүүлэх үнээр
бодит цалингийн индексийг тооцож, бодит цалинг нийт болон салбар тус бүрээр
тооцон гаргасан болно.
- Хөдөлмөрийн бүтээмж
2000-2009 он хүртэлх хөдөлмөрийн бүтээмжийн мэдээллийг Үндэсний
Статистикийн Хорооноос гаргасан статистикийн эмхэтгэлээс авч, судалгааны үр
дүнг бодитой болгох үүднээс ДНБ- ээр 2005 оны зэрэгцүүлэх үнээр тооцон
хөдөлмөрийн бүтээмжийг нийт болон салбар тус бүрээр тооцон гаргасан.
- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг “ Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний
тухай “ Монгол Улсын хуулийн дагуу Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор
тогтоодог бөгөөд энэхүү судалгаанд 2000-2010 онд гаргасан тогтоолуудыг
цуглуулж , хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг он тус бүрт хэдэн төгрөгөөр
тогтоосныг эмхтгэн гаргасан болно.
3. 2 Онолын томьёолол
Монгол улсын хувьд цалин хөлс, хөдөлмөрийн бүтээмжийн хамаарлыг
тооцох өөрийн гэсэн аргачлал хараахан гараагүй байна. Үндэсний статистикийн
хорооноос бүтээмжийн үзүүлэлтүүдийг тооцох болон цалин хөлсийг тооцох тус
тусдаа аргачлалууд батлагдан гаргаж, хамгийн сүүлд ҮСХ-ны даргын 2010 оны
5-р сарын 27- ны даргын тушаалаар “ Бүтээмжийн үзүүлэлтүүдийг зэрэгцүүлэх
үнээр тооцох аргачлал”,2009 оны 12-р сарын 25- өдрийн тушаалаар “ Бодит
цалингийн индексийг тооцох аргачлал” –ыг тус тус батлан мөрдөж байна. “
Бүтээмжийн үзүүлэлтүүдийг зэрэгцүүлэх үнээр тооцох аргачлал” –д тусгаснаар :
Хөдөлмөрийн бүтээмж нь үйлдвэрлэлийн гол хүчин зүйл болох
хөдөлмөрийн үр ашгийг тодорхойлох бөгөөд нэг ажилтанд ногдох хөдөлмөрийн
бүтээмжийг тооцохдоо салбарын нэмэгдсэн өртгийн хэмжээг ( улсын түвшинд
ДНБ ) ажиллагчдын жилийн дундаж тоонд хувааж тооцно. Түүнчлэн
хөдөлмөрийн бүтээмжийг хүн цаг болон хүн өдрөөр тооцож болно. Хөдөлмөрийн
бүтээмжийг зэрэгцүүлэх үнээр тооцохдоо зэрэгцүүлэх үнээр үнэлсэн ДНБ – ийг
ажиллагчдын жилийн дундаж тоонд хуваана.
Нэмэгдсэн өртөг нь аж ахуйн нэгж, байгууллагын тухайн хугацааны нийт
үйлдвэрлэлийн хэмжээнээс завсрын хэрэглээг хасч тооцсон үзүүлэлт юм.
Нэмэгдэл өртөг нь цалин , хөлс, НДШ, ЭМД , үндсэн хөрөнгийн элэгдэл, онцгой
болон бүтээгдэхүүний татвар, татаас, ашгаас бүрдэнэ.
Ажиллагчдын жилийн дундаж тоог гаргахдаа тайлант оны эхний болон
эцсийн ажиллагчдын тооны арифметикийн дундажаар илэрхийлнэ. Хэрэв
ажиллагчдын тооны өөрчлөлт хэлбэлзэл ихтэй бол жигнэсэн дундажийн эсвэл
хронологийн дунджийн аргыг ашиглана.
Зэрэгцүүлэх үнэ буюу суурь оны үнэ гэдэг нь суурь болгож авсан тухайн
нэг тодорхой “ оны үнэ” байна. Тооцоонд ашиглагдах бүтээгдэхүүний
зэрэгцүүлэх буюу суурь оны үнийг ҮСХ –ны даргын холбогдох шийдвэрээр
баталгаажуулна. Уг судалгаанд 2005 оны суурь үнийг ашигласан байна.
“Бодит цалингийн индексийг тооцох аргачлал”-д зааснаар:
Бодит цалингийн индекс нь худалдан авах чадварын өөрчлөлтийг
хэрэглээний үнийн индексээр засварлан тооцсон үзүүлэлт юм.
Бодит цалин гэдэг нь худалдан авах чадварын өөрчлөлтийг харуулах
өртгийн ойлголт бөгөөд нэрлэсэн цалин хөлс, цалин хөлсний хэмжээ болон
хэрэглээний бараа үйлчилгээний үний өөрчлөлтөд үндэслэгдэж тооцогдоно.
3.3 Дэвшүүлсэн таамаглал
Бусад улс орнуудын адилаар хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт нь бодит
цалингийн өсөлтөөс түрүүлнэ гэсэн таамаглалыг дэвшүүлж байна.
3.4 Ашигласан эконометриксийн арга, загвар, статистикийн шинжилгээний арга
- Бодит цалингийн индекс:
БЦИ=(
ДЦ 𝑡
ДЦ0
÷
ХҮИ0
𝑡
ХҮИ0
0) × 100
ДЦ 𝑡 – тайлант оны нэрлэсэн дундаж цалин
ДЦ0 - суурь оны нэрлэсэн дундаж цалин
ХҮИ0
𝑡
–“0” суурь он бүхий “t” оны хэрэглээний үнийн индекс
ХҮИ0
0
- “0” суурь он бүхий “0” оны хэрэглээний үнийн индекс
- Хөдөлмөрийн бүтээмж, зэрэгцүүлэх үнээр:
Хөдөлмөрийн бүтээмж, зэрэгцүүлэх үнээр=
ДНБ зэрэгцүүлэх үнээр
Ажиллагчдын жилийн дундаж тоо
- Бодит цалин, хөдөлмөрийн бүтээмжийн хамаарлыг тооцох:
Эконометрик шинжилгээг Eviews 3.1 программаар гүйцэтгэнэ.
4. Мөн гранжер тест хийгдэнэ.
5. Дээр дурдсан аргачлал, судалгааны арга зүйг ашиглан Монгол Улсын
хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлсний хамаарлыг шинжилнэ. Шинжилгээний үр
дүн нь дараахь хүчин зүйлээс хамаарна. Урьдчилан таамагласан таамаглалаас
шинжилгээний үр дүн зөрүүтэй гарах нь голлон 2000-2010 оны статистик
мэдээлэл хэр бодитой вэ гэдгээс шалтгаална.
Дөрөв. МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖ, БОДИТ ЦАЛИНГИЙН
ХАМААРЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
Монгол Улсын цалингийн судалгаа 2000 оноос эхлэн хийгдэж эхэлсэн тул
цалин, хөдөлмөрийн хамаарлыг 2000-2010 оноор тооцлоо.
4.1 Нийт хөдөлмөрийн бүтээмж ба бодит цалингийн хандлага
2000-2010 оны хугацаанд бодит цалин жилд дунджаар 8,54 хувиар өсч байсан
бол хөдөлмөрийн бүтээмж 4,42 хувиар өсчээ.
Бодит цалин 2003 онд 9,25 хувийн өсөлттэй байснаа огцом буурч, 2005 онд
0,57 хувийн бууралттай байсан байна. Харин 2006 оноос хурдацтай өсч 2008 онд
29,86 хувьд хүрсэн байна. Энэ өндөр өсөлт нь харин 2009 онд 5,13 хувь, 2010 онд 0,6
хувьд хүрч буурсан үзүүлэлттэй байна.
Хөдөлмөрийн бүтээмжийн хувьд 2000-2003 онуудад харьцангуй бага буюу 1
хувийн өсөлттэй байсан бол 2004 онд 5,9 хувиар өссөн байна. Энэ өсөлтийн хувь
2005, 2006 онд барьж байснаа 2007 онд 7,2 хувь, 2008 онд 23,11 хувь болж огцом
өссөн байна. 2009 онд 5,2 хувиар буурч, 2010 онд 0,75 хувиар өссөн байна.
График 1. Цалин, хөдөлмөрийн бүтээмжийн хамаарал, улсын дүнгээр, өсөлтөөр, 2005
оны зэрэгцүүлэх үнээр
Дээрх хугацаанд хөдөлмөрийн бүтээмж жилд дунджаар 3081.4 мян.төгрөг
байсан бол бодит цалин 125.6 мян.төгрөг байсан байна. Хөдөлмөрийн бүтээмж
хамгийн ихдээ 4026.1 мян.төгрөг байсан бол хамгийн багадаа 2502.7 мян.төгрөг
байжээ.
Бодит цалингийн хамгийн өндөр хэмжээ 190.04 мян.төгрөг байсан бол хамгийн бага
хэмжээ нь 84.4 мян.төгрөг байсан байна.
-10
-5
0
5
10
15
20
25
30
35
2001
2002
2003
2004
2005
2006
2007
2008
2009
2010
Хөдөлмөрийн бүтээмж жилийн бодит өөрчлөлт
Хүснэгт1. Монгол Улсын хөдөлмөрийн бүтээмж, нэрлэсэн ба бодит цалин, ХХДХ улсын
дүнгээр, өсөлтөөр
Хугацаа Хөдөлмөрийн бүтээмж Бодит цалин Нэрлэсэн цалин ХХДХ
Өсөлт, хувиар
2001 1.78 -2.99 4.70 0
2002 0.93 7.39 9.24 0
2003 1.40 9.24 14.32 16.8
2004 5.93 2.87 14.25 33.3
2005 4.92 -0.57 8.79 6.25
2006 5.30 19.03 26.17 24.71
2007 7.20 14.83 35.41 30.19
2008 23.11 29.86 58.53 56.25
2009 -5.20 5.13 9.61 0
2010 0.75 0.60 13.63 0
2011 30
Дундаж 4.61 8.54 19.46 17.95
4.1.1 Монгол Улсын эдийн засгийн салбаруудын хөдөлмөрийн бүтээмж,
нэрлэсэн ба бодит цалин
Хүснэгт2. Монгол Улсын засгийн салбаруудын хөдөлмөрийн бүтээмж, нэрлэсэн ба бодит
цалин, өсөлтөөр, 2000-2010 он
Салбар
Хөдөлмөрийн
бүтээмж
Бодит
цалин
Нэрлэсэн
цалин
Өсөлт
Хөдөө аж ахуй, оын аж ахуй 3.04 4.83 15.57
Уул уурхайн олборлох аж үйлдвэр 2.49 15.35 26.75
Боловсруулах аж үйлдвэр 10.69 7.70 18.62
Цахилгаан эрчим хүч, шатдаг хий, усан хангамж 4.99 6.61 17.07
Барилга 10.09 3.85 13.97
Худалдаа, Засвар 6.75 6.67 17.54
Зочид буудал зоогийн газар 5.57 5.55 15.74
Тээвэр, холбоо, агуулахын аж ахуй 2.52 6.83 17.47
Санхүүгийн зохицуулалт 10.17 20.16 31.39
Үл хөдлөх хөрөнгө, бизнесийн үйл ажиллагаа -4.34 9.73 21.16
Төрийн захиргаа, батлан хамгаалах, нийгмийн
даатгал
-3.11 10.21 21.38
Боловсрол -3.40 8.77 20.06
Эрүүл мэнд, нийгмийн халамж 3.97 12.37 23.87
Нийгэм хамт олон, хувь хүний үйлчилгээ 12.52 11.13 22.24
Доорхи графикт салбаруудын хөдөлмөрийн бүтээмж, нэрлэсэн ба бодит
цалингийн 2000-2010 оны дундаж өсөлтийг харууллаа. Нийт салбаруудын нэрлэсэн
цалингийн өсөлт нь бодит цалинтай шугаман хамааралтай боловч өндөр, харин
хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт бага бөгөөд хэлбэлзэлтэй байна.
График2. Хөдөлмөрийн бүтээмж, нэрлэсэн ба бодит цалин, салбараар, өсөлтөөр
(2000-2010 оны дунджаар)
Дунджаас дээгүүр өсөлттэй салбарууд нь боловсруулах аж үйлдвэр,
барилга,Санхүүгийн зохицуулалт, нийгэм хамт олон, хувь хүний үйлчилгээний салбар
байна.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарын хөдөлмөрийн бүтээмж 10.69 хувийн
өсөлттэй байхад бодит цалин 7.7 хувь, нэрлэсэн цалин 18.62 хувийн өсөлттэй байна.
Барилгын салбарын хөдөлмөрийн бүтээмж 10.09 хувийн өсөлттэй байхад
бодит цалин 3.85 хувь, нэрлэсэн цалин 13.97 хувийн өсөлттэй байна.
Санхүүгийн зохицуулалтын салбарын хөдөлмөрийн бүтээмж 10.17 хувийн
өсөлттэй байхад бодит цалин 20.16 хувь, нэрлэсэн цалин 31.39 хувийн өсөлттэй
байна.
Харин нийгэм хамт олон, хувь хүний үйлчилгээний салбарын хөдөлмөрийн
бүтээмж 12.52 хувийн өсөлттэй байхад бодит цалин 11.13 хувь, нэрлэсэн цалин 22.24
хувийн өсөлттэй байна.
-10
-5
0
5
10
15
20
25
30
35
Хөдөлмөрийн
бүтээмж
Бодит цалин Нэрлэсэн цалин
Харин дунджаас бага үзүүлэлттэй салбарууд нь үл хөдлөх хөрөнгө, бизнесийн
үйл ажиллагаа, Òºðèéí çàõèðãàà, áàòëàí õàìãààëàõ, íèéãìèéí äààòãàë, Áîëîâñðîëын салбар
байна.
Харин 2010 оны хувьд хамгийн их өсөлттэй байгаа салбар бол барилга болон
уул уурхайн салбар байна.
4.2 Нэрлэсэн цалин ба бодит цалингийн хандлага
Монгол улсын ажиллах хүчний нэрлэсэн дундаж цалин жилд дунджаар 19.46
хувиар нэмэгдсэн боловч хэрэглээний үнийн индексээр тооцсон бодит цалин
дунджаар 8.54 хувиар нэмэгдсэн байна.
График3. Нэрлэсэн цалин, бодит цалингийн өсөлт, нийт дүнгээр,өсөлтөөр,ХҮИ 2005 оны
үнээр, хувиар
Нэрлэсэн цалин 2000-2010 оны хугацааны дунджаар 153.76 мян.төгрөг байсан
бол бодит цалин 125.6 мян.төгрөг байв. Нэрлэсэн цалингийн хамгийн өндөр хэмжээ
341.5 мян.төгрөг байсан бол хамгийн бага хэмжээ нь 62.3 мян.төгрөг байсан байна.
Харин бодит цалингийн хамгийн өндөр хэмжээ 190.04 мян.төгрөг байсан бол хамгийн
бага хэмжээ нь 84.4 мян.төгрөг байсан байна.
-10
0
10
20
30
40
50
60
70
2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010
Бодит цалингийн жилийн өөрчлөлт
Нэрлэсэн цалингийн жилийн бодит өөрчлөлт
4.3 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ба бодит цалингийн хандлага
Монгол Улсын Засгийн газраас тогтоодог ХХДХ нь хүн амын амьжиргааны доод
түвшинд үндэслэгдэн тогтоогддог бөгөөд 2000-2011 оны хооронд дараах байдлаар
тогтоогджээ.
№ Батлагдсан он Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ
1 2000.07.05 25775.2 /цагт 146 төгрөг 45 мөнгө/
2 2000.10.04 25775.2 /цагт 146 төгрөг 45 мөнгө/
3 2002.12.25 30000 /цагт 177 төгрөг 51 мөнгө/
4 2004.01.07 40000 /цагт 236 төгрөг 68 мөнгө/
5 2005.05.25 42500 /цагт 251 төгрөг 48 мөнгө/
6 2006.02.08 53000 /цагт 313 төгрөг 61 мөнгө/
7 2007.01.10 69000 /цагт 409 төгрөг 15 мөнгө/
8 2007.07.10 80000 /цагт 474 төгрөг 38 мөнгө/
9 2007.09.27 90000 /цагт 535 төгрөг 71 мөнгө/
10 2007.12.26 108000 /цагт 642 төгрөг 85 мөнгө/
11 2010.04.11 140400 /цагт 835төгрөг 71 мөнгө/
Эх үүсвэр: www.legalinfo.mn Монгол Улсын засгийн газрын тогтоолууд
ХХДХ нь 2000-2002 онд өөрчлөгдөөгүй бөгөөд 2003 онд 16.3%, 2004 онд 33.3%
, 2005 онд 6.25%, 2006 онд 30.19%, 2007 онд 56.25% иар өсөж үүнээс хойш
шинэчлэгдэн тогтоогдоогүй байж байгаад 2011 онд 30%иар өссөн үзүүлэлттэй байна.
График 4. Бодит цалингийн өсөлт ХХДХ-ний өсөлттэй уялдаж буй байдал, нийт
дүнгээр,өсөлтөөр
-10
0
10
20
30
40
50
60
2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011
ХХДХ Бодит цалин
4.4 Эконометрикийн шинжилгээний дүн
Бодит цалин, хөдөлмөрийн бүтээмжийн хамаарлыг хамгийн бага квадратын
аргаар регрессийн шинжилгээ хийлээ. Автокорреляцитай болох нь тогтоогдсон учир
тэгшитгэлийг AR(1) AR(2) хэлбэрээр дараахь байдлаар үнэлэв.
𝐿𝑃 = 𝛼 + 𝛽 ∗ 𝑅𝑊 загвараар үнэлвэл
Энд: 𝐿𝑃- хөдөлмөрийн бүтээмж
𝑅𝑊- бодит цалин
Dependent Variable: LOGLP
Method: Least Squares
Date: 11/05/11 Time: 21:47
Sample: 2000 2010
Included observations: 11
Variable Coefficient Std. Error t-Statistic Prob.
C 5.642095 0.173931 32.43867 0.0000
LOGRW 0.490305 0.036271 13.51790 0.0000
R-squared 0.953060 Mean dependent var 7.988628
Adjusted R-squared 0.947844 S.D. dependent var 0.158802
S.E. of regression 0.036267 Akaike info criterion -3.632870
Sum squared resid 0.011837 Schwarz criterion -3.560525
Log likelihood 21.98078 F-statistic 182.7337
Durbin-Watson stat 1.760150 Prob(F-statistic) 0.000000
Dependent Variable: LOGLP
Method: Least Squares
Date: 11/05/11 Time: 21:48
Sample(adjusted): 2001 2010
Included observations: 10 after adjusting endpoints
Convergence achieved after 4 iterations
Variable Coefficient Std. Error t-Statistic Prob.
C 5.653683 0.223333 25.31499 0.0000
LOGRW 0.488044 0.046211 10.56112 0.0000
AR(1) 0.064903 0.410157 0.158240 0.8787
R-squared 0.947370 Mean dependent var 8.004695
Adjusted R-squared 0.932332 S.D. dependent var 0.157687
S.E. of regression 0.041019 Akaike info criterion -3.306234
Sum squared resid 0.011778 Schwarz criterion -3.215459
Log likelihood 19.53117 F-statistic 63.00137
Durbin-Watson stat 1.774249 Prob(F-statistic) 0.000033
Inverted AR Roots .06
Dependent Variable: LOGLP
Method: Least Squares
Date: 11/05/11 Time: 21:48
Sample(adjusted): 2002 2010
Included observations: 9 after adjusting endpoints
Convergence achieved after 4 iterations
Variable Coefficient Std. Error t-Statistic Prob.
C 5.519056 0.179699 30.71271 0.0000
LOGRW 0.515975 0.037522 13.75141 0.0000
AR(1) 0.220771 0.400148 0.551723 0.6049
AR(2) -0.675555 0.438285 -1.541362 0.1839
R-squared 0.957521 Mean dependent var 8.024254
Adjusted R-squared 0.932034 S.D. dependent var 0.153849
S.E. of regression 0.040109 Akaike info criterion -3.293343
Sum squared resid 0.008044 Schwarz criterion -3.205688
Log likelihood 18.82005 F-statistic 37.56883
Durbin-Watson stat 2.147923 Prob(F-statistic) 0.000746
Inverted AR Roots .11 -.81i .11+.81i
Тэгшитгэл нь:
LOGLP = 5.519056139 + 0.5159751469 * LOGRW +[ AR(1)=0.2207706848,AR(2)= -
0.6755553144]
Шалгуур үзүүлэлтүүд хангалттай сайн гарсан тул тэгшитгэлийн үр дүнг ашиглаж
болно гэж үзлээ.
Бодит цалин 1 хувиар нэмэгдэхэд хөдөлмөрийн бүтээмж 0.52 хувиар өсөх боломжтой
нь дээрх үнэлгээнээс харагдаж байна. Хоорондын хамаарал 95,7% байна.
Мөн Гранжер шалтгааны тестээр шалгахад хөдөлмөрийн бүтээмж бодит цалингийн
гранжер шалтгаан болж чадахгүй гэсэн таамаглалыг 99.95 хувийн магадлалтайгаар
няцаасан тул хөдөлмөрийн бүтээмжийн өөрчлөлт бодит цалинд нөлөөлж байна гэсэн
үг юм.
Pairwise Granger Causality Tests
Date: 11/06/11 Time: 16:41
Sample: 2000 2010
Lags: 1
Null Hypothesis: Obs F-Statistic Probability
LOGRW does not Granger Cause LOGLP 10 0.06949 0.79967
LOGLP does not Granger Cause LOGRW 5.95805 0.04470
4.5 Гадаад орнуудын хөдөлмөрийн бүтээмж, бодит цалингийн хамаарлын
хандлага
ЭЗХАХБ-ийн гишүүн 27 орны 1995-2006 оны хугацаанд хөдөлмөрийн бүтээмж жилд
дунджаар 2.24 хувийн өсөлттэй байсан бол бодит цалин 2.14 хувийн өсөлттэй байжэ.
Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн бүтээмж бодит цалингийн өсөлт ойролцоо байна.
Хүснэгт 3. ЭЗХАХБ-ийн гишүүн орнуудын хөдөлмөрийн бүтээмж, нэрлэсэн ба бодит цалин,
өсөлтөөр, 1995-2006
Улс Хөдөлмөрийн бүтээмж Бодит цалин Нэрлэсэн цалин
Дундаж өсөлт, хувь
Австрали 2.14 2.03 1.79
Австри 1.52 0.16 0.61
АНУ 2.17 1.69 2.1
Бельги 1.32 0.91 1.13
БНСУ 4.46 3.25 4.14
Герман 1.7 0.16 0.91
Голланд 1.19 1.14 0.86
Грек 3.38 4.59 4.48
Дани 1.06 1.17 1.13
Ирланд 4.11 4.17 3.43
Исланд 2.91 5.34 4.92
Испани 0.6 0.72 0.14
Итали 0.5 0.81 0.54
Их Британи 2.15 3.52 2.53
Канад 1.6 1.52 1.48
Люксембург 1.98 2.06 1.59
Норвеги 2.23 3.55 0.86
Португал 1.86 2.85 2.55
Словак 4.96 2.15 3.72
Унгар 3.65 3.19 3.71
Финлянд 2.49 2.24 2.24
Франц 1.76 1.73 1.77
Чех 3.38 3.41 3.34
Швед 2.72 3.32 3.02
Швецари 1.34 1.19 1.39
Шинэ зеланд 1.14 1.76 1.7
Япон 2.16 0.71 1.62
Хүснэгт4. ЭЗХАХБ-ийн гишүүн орнуудын хөдөлмөрийн бүтээмж, бодит цалингийн
хамаарал, 1995-2006
Бодит цалингийн өсөлт хөдөлмөрийн
бүтээмжийн өсөлтөөс түрүүлсэн орнууд
Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт бодит
цалингийн өсөлтөөс түрүүлсэн орнууд
Грек Австрали
Дани Австри
Ирланд АНУ
Исланд Бельги
Испани БНСУ
Итали Герман
Их Британи Голланд
Люксембург Япон
Норвеги Канад
Португал Словак
Чех Унгар
Шинэ зеланд Финлянд
Швед Франц
Швецари
Тав. Дүгнэлт, зөвлөмж
Судалгааны үр дүнгийн хэсэгт хөдөлмөрийн бүтээмж, бодит цалин, нэрлэсэн
цалин, ХХДХ-үүдэд хийгдсэн шинжилгээний дүнд орууллаа. Хөдөлмөрийн
бүтээмж , бодит цалинг улсын дундажаар болон салбаруудаар , зэрэгцүүлэх
үнээр тооцон, хамаарлыг гаргасан болно.
-Монгол Улсын 2000-2010 он хүртэлх хөдөлмөрийн бүтээмж, бодит цалингийн
хамаарлыг судлан үзэхэд хөдөлмөрийн бүтээмж нь бодит цалингийн өсөлтөөс
хоцорч байна. Бодит цалингийн өсөлт жилд дунджаар 8.54% байсан боловч
харьцангуй хэлбэлзэл ихтэй байв. Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт хэлбэлзэл
багатай, жилд дунджаар 4,42 % байна.
-Монгол Улсын эдийн засгийн салбаруудын хөдөлмөрийн бүтээмж, бодит ба
нэрлэсэн цалингийн өсөлтийг харьцуулан үзэхэд мөн л хөдөлмөрийн бүтээмжийн
өсөлт бодит цалингийн өсөлтөөс доогуур байгаа нь шинжилгээний дүнгээс
харагдаж байна. Салбаруудаас үзүүлэлт тус бүрээр хамгийн өндөр өсөлттэй нь
уул уурхай, олборлох үйлдвэрийн салбар бол хамгийн бага өсөлттэй салбар нь
үл хөдлөх хөрөнгө, бизнесийн үйл ажиллагаа салбар болж байна.
- ХХДХ болон бодит цалингийн өсөлтийг мөн харьцуулан үзэхэд бодит
цалингийн өсөлт ХХДХ-ийн өсөлтөөс хоцорч байна. ХХДХ жил бүр шинэчлэгдэн
тогтоогдоогүй ч хугацааны турш дахь дундаж өсөлт нь 18,58 % байна. Энэ нь
бодит цалингийн өсөлтөөс даруй 2 дахин өсөлттэй байна гэсэн үг юм.
- Эконометрик шинжилгээний үр дүнгээр бодит цалин, хөдөлмөрийн бүтээмжийн
хамаарлын в коэффициент 0,52 буюу бодит цалингийн 1%-ийн өсөлт
хөдөлмөрийн бүтээмжийг 0,52 % -р нэмэгдүүлнэ гэсэн дүн гарч байна. Гранжер
шалтгааны тестээр хөдөлмөрийн бүтээмж бодит цалингийн гранжер шалтгаан болж
чадахгүй гэсэн таамаглалыг 99.95 хувийн магадлалтайгаар няцаасан тул бодит
цалингийн өсөлт хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтөөс хамаарч байгааг нотоллоо.
- Монгол Улсын хувьд бодит цалингийн өсөлт хөдөлмөрийн бүтээмжийнхээс
өндөр боловч бодит цалингийн өсөлт хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтөд биш
хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт бодит цалингийн өсөлтөд нөлөөлж байна гэсэн
дүгнэлтэд хүрлээ.
-Гадаад орнуудын хөдөлмөрийн бүтээмж , бодит цалингийн өсөлтийн хамаарлыг
харахад ЭЗХАХБ- ын гишүүн 27 орны 1995-2006 оны дундажаар хөдөлмөрийн
бүтээмжийн өсөлт 2,24 % байхад бодит цалингийн өсөлт үүнтэй ойролцоо буюу
2,14% байна. Монгол Улстай адил бодит цалингийн өсөлт нь хөдөлмөрийн
бүтээмжийн өсөлтөөс түрүүлж буй 13 орон байгаа бол хөдөлмөрийн
бүтээмжийн өсөлт нь бодит цалингийн өсөлтөөс түрүүлж буй 14 орон байна.
Зөвлөмж:
-Монгол Улсын нийт ажиллагсдын бодит цалин өссөнөөр хөдөлмөрийн бүтээмж
нэмэгдэх бус бодит цалин хөдөлмөрийн бүтээмжээс хамааран нэмэгдэх
хандлагатай байна. Иймд хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ
авах , түүнээс хамааран цалингийн хэмжээг тогтоох шаардлагатай байна.
-Хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд орчин үеийн техник хэрэгсэл
нэвтрүүлэх, өндөр бүтээмжтэй технологи нутагшуулах , инновацийг бүх салбарт
хөгжүүлэх шаардлагатай.
-Мөн ХХДХ-г суурь цалин тогтоох хандлага байгаа боловч мөн л ХХДХ-ний
өсөлтийг бодит цалингийн өсөлт гүйцэхгүй байна. Аливаа судалгаанд нэрлэсэн
цалинг бус бодит цалинг тооцон үзэж , суурь үнэлгээг тогтоох шаардлагатай
байна.
-ДНБ болон нийт хөдөлмөрийн бүтээмжид эзлэх хувийн жин өндөртэй ,
эрчимтэй хөгжиж буй уул уурхайн салбарын цалин , бүтээмжийг тусгайлан
судалж , бусад салбараас онцгойлон анхаарч үзэх шаардлага тулгарч байна.

Más contenido relacionado

La actualidad más candente

лекц № 12 Хүчин зүйлийн зах зээл
лекц № 12 Хүчин зүйлийн зах зээллекц № 12 Хүчин зүйлийн зах зээл
лекц № 12 Хүчин зүйлийн зах зээлJust Burnee
 
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээл
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээлБонд, бондын үнэлгээ, бондын зах зээл
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээлAdilbishiin Gelegjamts
 
Төрийн эдийн засаг
Төрийн эдийн засагТөрийн эдийн засаг
Төрийн эдийн засагMonhjargal Moogal
 
татварын тухай ойлголт
татварын тухай ойлголттатварын тухай ойлголт
татварын тухай ойлголтsaka bat
 
Санхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжСанхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжAdilbishiin Gelegjamts
 
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...Adilbishiin Gelegjamts
 
Lecture 5 6
Lecture 5 6Lecture 5 6
Lecture 5 6Bbujee
 
Зээлийн шинжилгээ
Зээлийн шинжилгээЗээлийн шинжилгээ
Зээлийн шинжилгээIkhzasag SEZS
 
ажлын байрны зохион байгуулалт
ажлын байрны зохион байгуулалтажлын байрны зохион байгуулалт
ажлын байрны зохион байгуулалтErdenezul Purevnanzad
 
санхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсбсанхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсбNomin-Erdene Gantur
 
Ц.Тогтохтуяа - СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ
Ц.Тогтохтуяа - СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИЦ.Тогтохтуяа - СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ
Ц.Тогтохтуяа - СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИbatnasanb
 

La actualidad más candente (20)

лекц № 12 Хүчин зүйлийн зах зээл
лекц № 12 Хүчин зүйлийн зах зээллекц № 12 Хүчин зүйлийн зах зээл
лекц № 12 Хүчин зүйлийн зах зээл
 
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээл
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээлБонд, бондын үнэлгээ, бондын зах зээл
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээл
 
Төрийн эдийн засаг
Төрийн эдийн засагТөрийн эдийн засаг
Төрийн эдийн засаг
 
маркетингийн стратеги
маркетингийн стратегимаркетингийн стратеги
маркетингийн стратеги
 
татварын тухай ойлголт
татварын тухай ойлголттатварын тухай ойлголт
татварын тухай ойлголт
 
лекц №7
лекц №7лекц №7
лекц №7
 
Санхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжСанхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөж
 
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
 
Маркетингийн үндэс 2013
Маркетингийн үндэс 2013Маркетингийн үндэс 2013
Маркетингийн үндэс 2013
 
Lecture 5 6
Lecture 5 6Lecture 5 6
Lecture 5 6
 
Зээлийн шинжилгээ
Зээлийн шинжилгээЗээлийн шинжилгээ
Зээлийн шинжилгээ
 
лекц №1
лекц №1лекц №1
лекц №1
 
лекц 7
лекц 7лекц 7
лекц 7
 
Lecture 9
Lecture 9Lecture 9
Lecture 9
 
ажлын байрны зохион байгуулалт
ажлын байрны зохион байгуулалтажлын байрны зохион байгуулалт
ажлын байрны зохион байгуулалт
 
санхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсбсанхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсб
 
Types of strategies
Types of strategiesTypes of strategies
Types of strategies
 
зах зээл ба өрсөлдөөний талбар,
зах зээл ба өрсөлдөөний талбар,зах зээл ба өрсөлдөөний талбар,
зах зээл ба өрсөлдөөний талбар,
 
Бизнесийн стратегийн удирдлагын асуудал
Бизнесийн стратегийн удирдлагын асуудалБизнесийн стратегийн удирдлагын асуудал
Бизнесийн стратегийн удирдлагын асуудал
 
Ц.Тогтохтуяа - СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ
Ц.Тогтохтуяа - СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИЦ.Тогтохтуяа - СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ
Ц.Тогтохтуяа - СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ
 

Destacado

Үндэсний тооцооны систем
Үндэсний тооцооны системҮндэсний тооцооны систем
Үндэсний тооцооны системGantulga Jargalsaikhan
 
хичээлийн цогц хөтөлбөр макро эдийн засаг
хичээлийн цогц хөтөлбөр макро эдийн засагхичээлийн цогц хөтөлбөр макро эдийн засаг
хичээлийн цогц хөтөлбөр макро эдийн засагOnobold Odgerel
 
ядуурал
ядууралядуурал
ядууралsergelen97
 
эдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлтэдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлтБ. Нямгэрэл
 
Үндэсний тооцооны систем /Үндэсний нийт бүтээгдэхүүн, Дотоодын нийт бүтээгдэх...
Үндэсний тооцооны систем /Үндэсний нийт бүтээгдэхүүн, Дотоодын нийт бүтээгдэх...Үндэсний тооцооны систем /Үндэсний нийт бүтээгдэхүүн, Дотоодын нийт бүтээгдэх...
Үндэсний тооцооны систем /Үндэсний нийт бүтээгдэхүүн, Дотоодын нийт бүтээгдэх...Adilbishiin Gelegjamts
 

Destacado (7)

Үндэсний тооцооны систем
Үндэсний тооцооны системҮндэсний тооцооны систем
Үндэсний тооцооны систем
 
хичээлийн цогц хөтөлбөр макро эдийн засаг
хичээлийн цогц хөтөлбөр макро эдийн засагхичээлийн цогц хөтөлбөр макро эдийн засаг
хичээлийн цогц хөтөлбөр макро эдийн засаг
 
ядуурал
ядууралядуурал
ядуурал
 
Lecture 4
Lecture 4Lecture 4
Lecture 4
 
эдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлтэдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлт
 
лекц №3
лекц №3лекц №3
лекц №3
 
Үндэсний тооцооны систем /Үндэсний нийт бүтээгдэхүүн, Дотоодын нийт бүтээгдэх...
Үндэсний тооцооны систем /Үндэсний нийт бүтээгдэхүүн, Дотоодын нийт бүтээгдэх...Үндэсний тооцооны систем /Үндэсний нийт бүтээгдэхүүн, Дотоодын нийт бүтээгдэх...
Үндэсний тооцооны систем /Үндэсний нийт бүтээгдэхүүн, Дотоодын нийт бүтээгдэх...
 

Similar a монгол улсын хөдөлмөрийн бүтээмж болон бодит цалингийн хамаарал

Б.Хатантуул - Монгол Улсын хүн амын амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлс...
Б.Хатантуул - Монгол Улсын хүн амын амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлс...Б.Хатантуул - Монгол Улсын хүн амын амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлс...
Б.Хатантуул - Монгол Улсын хүн амын амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлс...batnasanb
 
хөдөлмөрийнхөлсний доод хэмжээг оновчтой тогтоож
хөдөлмөрийнхөлсний доод хэмжээг оновчтой тогтоожхөдөлмөрийнхөлсний доод хэмжээг оновчтой тогтоож
хөдөлмөрийнхөлсний доод хэмжээг оновчтой тогтоожTurbat Ouynbileg
 
Дунд ба урт хугацааны хөдөлмөрийн эрэлт нийлүүлэлтийн таамаглал
Дунд ба урт хугацааны хөдөлмөрийн эрэлт нийлүүлэлтийн таамаглалДунд ба урт хугацааны хөдөлмөрийн эрэлт нийлүүлэлтийн таамаглал
Дунд ба урт хугацааны хөдөлмөрийн эрэлт нийлүүлэлтийн таамаглалHodolmor
 
Б.Цэрэндулам, Б.Пүрэвдаваа-Сангийн бодлогын инфляцид үзүүлэх нөлөө
Б.Цэрэндулам, Б.Пүрэвдаваа-Сангийн бодлогын инфляцид үзүүлэх нөлөөБ.Цэрэндулам, Б.Пүрэвдаваа-Сангийн бодлогын инфляцид үзүүлэх нөлөө
Б.Цэрэндулам, Б.Пүрэвдаваа-Сангийн бодлогын инфляцид үзүүлэх нөлөөerdmiinshuvuu
 
С.Дашдорж Б.Дуламзаяа - Макро эдийн засаг ба Санхүүгийн Зах Зээлийн төлөв бай...
С.Дашдорж Б.Дуламзаяа - Макро эдийн засаг ба Санхүүгийн Зах Зээлийн төлөв бай...С.Дашдорж Б.Дуламзаяа - Макро эдийн засаг ба Санхүүгийн Зах Зээлийн төлөв бай...
С.Дашдорж Б.Дуламзаяа - Макро эдийн засаг ба Санхүүгийн Зах Зээлийн төлөв бай...batnasanb
 
Төмөрлөгийн үйлдвэрийн стратегийн хөгжил, бүтээмжийн хэмжилт
Төмөрлөгийн үйлдвэрийн стратегийн хөгжил, бүтээмжийн хэмжилтТөмөрлөгийн үйлдвэрийн стратегийн хөгжил, бүтээмжийн хэмжилт
Төмөрлөгийн үйлдвэрийн стратегийн хөгжил, бүтээмжийн хэмжилтAnkhbileg Luvsan
 
БАГШИЙН ЦАЛИНГИЙН ӨСӨЛТ БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЭГ ҮНДЭС БОЛОХ НЬ
БАГШИЙН ЦАЛИНГИЙН ӨСӨЛТ БОЛОВСРОЛЫН  ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЭГ ҮНДЭС БОЛОХ НЬБАГШИЙН ЦАЛИНГИЙН ӨСӨЛТ БОЛОВСРОЛЫН  ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЭГ ҮНДЭС БОЛОХ НЬ
БАГШИЙН ЦАЛИНГИЙН ӨСӨЛТ БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЭГ ҮНДЭС БОЛОХ НЬUniversity of Finance and Economics /UFE/
 
Мөнхбаярын Маргадмөн-Хятад Улсын Эдийн Засаг Ба Таваарын Үнийн Идэвхжилийн ...
 Мөнхбаярын Маргадмөн-Хятад Улсын Эдийн Засаг Ба Таваарын Үнийн  Идэвхжилийн ... Мөнхбаярын Маргадмөн-Хятад Улсын Эдийн Засаг Ба Таваарын Үнийн  Идэвхжилийн ...
Мөнхбаярын Маргадмөн-Хятад Улсын Эдийн Засаг Ба Таваарын Үнийн Идэвхжилийн ...erdmiinshuvuu
 
Microl14.2019 2020
Microl14.2019 2020Microl14.2019 2020
Microl14.2019 2020hicheel2020
 
Б.Баасандорж Ч.Баттөр С.Дашдорж - АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХӨГ...
Б.Баасандорж Ч.Баттөр С.Дашдорж - АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХӨГ...Б.Баасандорж Ч.Баттөр С.Дашдорж - АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХӨГ...
Б.Баасандорж Ч.Баттөр С.Дашдорж - АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХӨГ...batnasanb
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...batnasanb
 
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргамикро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргаГончигжавын Болдбаатар
 
монгол улсын мөнгөний бодлогын шинжилгээ ба шилжих механизм
монгол улсын мөнгөний бодлогын шинжилгээ ба шилжих механизммонгол улсын мөнгөний бодлогын шинжилгээ ба шилжих механизм
монгол улсын мөнгөний бодлогын шинжилгээ ба шилжих механизмУянга Гантулга
 
Д.Батцэнгэл Б.Ганбаяр - САНХҮҮГИЙН ХАРЬЦААНД ТУЛГУУРЛАСАН АШИГТ АЖИЛЛАГААНЫ ...
Д.Батцэнгэл  Б.Ганбаяр - САНХҮҮГИЙН ХАРЬЦААНД ТУЛГУУРЛАСАН АШИГТ АЖИЛЛАГААНЫ ...Д.Батцэнгэл  Б.Ганбаяр - САНХҮҮГИЙН ХАРЬЦААНД ТУЛГУУРЛАСАН АШИГТ АЖИЛЛАГААНЫ ...
Д.Батцэнгэл Б.Ганбаяр - САНХҮҮГИЙН ХАРЬЦААНД ТУЛГУУРЛАСАН АШИГТ АЖИЛЛАГААНЫ ...batnasanb
 
ҮСХ гарын авлага
ҮСХ гарын авлагаҮСХ гарын авлага
ҮСХ гарын авлагаTuul Tuul
 
ТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГА
ТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГАТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГА
ТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГАMr Nyak
 
лекц2
лекц2лекц2
лекц2Pmunkh
 
лекц2
лекц2лекц2
лекц2Pmunkh
 

Similar a монгол улсын хөдөлмөрийн бүтээмж болон бодит цалингийн хамаарал (20)

Б.Хатантуул - Монгол Улсын хүн амын амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлс...
Б.Хатантуул - Монгол Улсын хүн амын амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлс...Б.Хатантуул - Монгол Улсын хүн амын амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлс...
Б.Хатантуул - Монгол Улсын хүн амын амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлс...
 
хөдөлмөрийнхөлсний доод хэмжээг оновчтой тогтоож
хөдөлмөрийнхөлсний доод хэмжээг оновчтой тогтоожхөдөлмөрийнхөлсний доод хэмжээг оновчтой тогтоож
хөдөлмөрийнхөлсний доод хэмжээг оновчтой тогтоож
 
Anhbayar
AnhbayarAnhbayar
Anhbayar
 
Дунд ба урт хугацааны хөдөлмөрийн эрэлт нийлүүлэлтийн таамаглал
Дунд ба урт хугацааны хөдөлмөрийн эрэлт нийлүүлэлтийн таамаглалДунд ба урт хугацааны хөдөлмөрийн эрэлт нийлүүлэлтийн таамаглал
Дунд ба урт хугацааны хөдөлмөрийн эрэлт нийлүүлэлтийн таамаглал
 
Б.Цэрэндулам, Б.Пүрэвдаваа-Сангийн бодлогын инфляцид үзүүлэх нөлөө
Б.Цэрэндулам, Б.Пүрэвдаваа-Сангийн бодлогын инфляцид үзүүлэх нөлөөБ.Цэрэндулам, Б.Пүрэвдаваа-Сангийн бодлогын инфляцид үзүүлэх нөлөө
Б.Цэрэндулам, Б.Пүрэвдаваа-Сангийн бодлогын инфляцид үзүүлэх нөлөө
 
С.Дашдорж Б.Дуламзаяа - Макро эдийн засаг ба Санхүүгийн Зах Зээлийн төлөв бай...
С.Дашдорж Б.Дуламзаяа - Макро эдийн засаг ба Санхүүгийн Зах Зээлийн төлөв бай...С.Дашдорж Б.Дуламзаяа - Макро эдийн засаг ба Санхүүгийн Зах Зээлийн төлөв бай...
С.Дашдорж Б.Дуламзаяа - Макро эдийн засаг ба Санхүүгийн Зах Зээлийн төлөв бай...
 
Төмөрлөгийн үйлдвэрийн стратегийн хөгжил, бүтээмжийн хэмжилт
Төмөрлөгийн үйлдвэрийн стратегийн хөгжил, бүтээмжийн хэмжилтТөмөрлөгийн үйлдвэрийн стратегийн хөгжил, бүтээмжийн хэмжилт
Төмөрлөгийн үйлдвэрийн стратегийн хөгжил, бүтээмжийн хэмжилт
 
БАГШИЙН ЦАЛИНГИЙН ӨСӨЛТ БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЭГ ҮНДЭС БОЛОХ НЬ
БАГШИЙН ЦАЛИНГИЙН ӨСӨЛТ БОЛОВСРОЛЫН  ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЭГ ҮНДЭС БОЛОХ НЬБАГШИЙН ЦАЛИНГИЙН ӨСӨЛТ БОЛОВСРОЛЫН  ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЭГ ҮНДЭС БОЛОХ НЬ
БАГШИЙН ЦАЛИНГИЙН ӨСӨЛТ БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЭГ ҮНДЭС БОЛОХ НЬ
 
Мөнхбаярын Маргадмөн-Хятад Улсын Эдийн Засаг Ба Таваарын Үнийн Идэвхжилийн ...
 Мөнхбаярын Маргадмөн-Хятад Улсын Эдийн Засаг Ба Таваарын Үнийн  Идэвхжилийн ... Мөнхбаярын Маргадмөн-Хятад Улсын Эдийн Засаг Ба Таваарын Үнийн  Идэвхжилийн ...
Мөнхбаярын Маргадмөн-Хятад Улсын Эдийн Засаг Ба Таваарын Үнийн Идэвхжилийн ...
 
Microl14.2019 2020
Microl14.2019 2020Microl14.2019 2020
Microl14.2019 2020
 
Б.Баасандорж Ч.Баттөр С.Дашдорж - АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХӨГ...
Б.Баасандорж Ч.Баттөр С.Дашдорж - АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХӨГ...Б.Баасандорж Ч.Баттөр С.Дашдорж - АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХӨГ...
Б.Баасандорж Ч.Баттөр С.Дашдорж - АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХӨГ...
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
 
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргамикро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
 
монгол улсын мөнгөний бодлогын шинжилгээ ба шилжих механизм
монгол улсын мөнгөний бодлогын шинжилгээ ба шилжих механизммонгол улсын мөнгөний бодлогын шинжилгээ ба шилжих механизм
монгол улсын мөнгөний бодлогын шинжилгээ ба шилжих механизм
 
bs1-1
bs1-1bs1-1
bs1-1
 
Д.Батцэнгэл Б.Ганбаяр - САНХҮҮГИЙН ХАРЬЦААНД ТУЛГУУРЛАСАН АШИГТ АЖИЛЛАГААНЫ ...
Д.Батцэнгэл  Б.Ганбаяр - САНХҮҮГИЙН ХАРЬЦААНД ТУЛГУУРЛАСАН АШИГТ АЖИЛЛАГААНЫ ...Д.Батцэнгэл  Б.Ганбаяр - САНХҮҮГИЙН ХАРЬЦААНД ТУЛГУУРЛАСАН АШИГТ АЖИЛЛАГААНЫ ...
Д.Батцэнгэл Б.Ганбаяр - САНХҮҮГИЙН ХАРЬЦААНД ТУЛГУУРЛАСАН АШИГТ АЖИЛЛАГААНЫ ...
 
ҮСХ гарын авлага
ҮСХ гарын авлагаҮСХ гарын авлага
ҮСХ гарын авлага
 
ТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГА
ТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГАТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГА
ТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГА
 
лекц2
лекц2лекц2
лекц2
 
лекц2
лекц2лекц2
лекц2
 

монгол улсын хөдөлмөрийн бүтээмж болон бодит цалингийн хамаарал

  • 1. Монгол Улсын хөдөлмөрийн бүтээмж , бодит цалингийн хамаарлын судалгаа ХУРААНГУЙ Энэхүү судалгааны ажлаар Монгол Улсын хөдөлмөрийн бүтээмж, бодит цалингийн хамаарлыг олж илрүүлэхийн зэрэгцээ хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт нь бодит цалингийн өсөлтөд нөлөөлөх шалтгаан болж чадаж байна уу гэдгийг тодруулахаар зорилоо. Уг зорилгод хүрэхийн тулд дараах зорилтуудийг хэрэгжүүлэх юм.Үүнд : - Монгол Улсын эдийн засгийн салбаруудын бодит цалинг тооцох - Бодит цалин, хөдөлмөрийн бүтээмжийн хамаарлыг эконометрик шинжилгээгээр тооцон гаргах ҮСХ-ноос цалин хөлсний талаар судлан нийтэд тархаасан тоо мэдээллийг үндэслэн уг судалгааны ажлыг хийсэн бөгөөд цалингийн судалгаа 2000 оноос эхлэн ҮСХ- ноос хийгдсэн тул нийт үзүүлэлтүүдийг 2000 – 2010 оны мэдээллийг авч ашиглалаа. Хөдөлмөрийн бүтээмж нь нэгж ажиллагчид ноогдох нэмэгдэл өртөг буюу ДНБ - ээр тооцогддог тул хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт нь эдийн засгийн өсөлтөд чухал нөлөөтэй үзүүлэлт юм. Бодит цалин нь хэрэглэгчийн худалдан авах чадвар , амжиргааны өртгийг хангаж буй байдлыг илэрхийлдэг үзүүлэлт болох тул нэрэлсэн цалингаас илүү ач холбогдолтой үзүүлэлт юм. Иймд уг судалгаанд бодит цалин, хөдөлмөрийн бүтээмжийн зэрэгцүүлэх үнээр тооцсон үзүүлэлтүүдийг ашигласан нь ач холбогдолтой юм. Судалгааны зорилго, зорилтод хүрэхийн тулд Монгол Улсын бодит цалин ба хөдөлмөрийн бүтээмжийг зэрэгцүүлэх үнээр тооцон гаргаж , тэдний хамаарлыг Еviews 3.1 программаар рергессийн шинжилгээ хийж гаргасан болно. Мөн нэрлэсэн болон бодит цалин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ( ХХДХ ) ба бодит цалингийн уялдааг дээрх аргаар тооцож гаргалаа. Судалгааны гол үр дүн дараах байдалтай байна. Үүнд: 1. Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт нь бодит цалингийн өсөлтөд нөлөөлж байна. 2. ХХДХ нь бодит цалингийн өсөлтөд шууд нөлөөтэй байна.
  • 2. Нэг. Удиртгал Монгол Улсын хөдөлмөрийн бүтээмж, цалингийн хамаарлын энэхүү судалгаа нь энэхүү удиртгалаас гадна үндсэн 4 хэсэгтэй. 2-р хэсэгт уг сэдвээр ижил төстэй шиншилгээ судалгаа хийсэн хүмүүсийн бүтээлүүдийн талаар товч дурдсан бөгөөд ямар асуудалтай санал нийлж буйг тэмдэглэсэн. 3-р хэсэг буюу онол арга зүй, тоо мэдээллийн хэсэгт ямар үндсэн үзүүлэлтүүдийг судалгаанд ашиглаж буй, тэдгээрийн онолын томъёолол болон эконометрик шинжилгээний аргын товч тайлбарыг орууллаа. 4-р буюу Монгол Улсын хөдөлмөрийн бүтээмж, цалингийн хамаарлын эмпирик судалгааны үр дүнгийн хэсэг нь дотроо дэд хэсгүүдтэй бөгөөд 4.1-р хэсэгт нийт ба салбаруудын хөдөлмөрийн бүтээмж ,бодит цалингийн хандлага, 4.2-р хэсэгт нэрэлсэн болон бодит цалингийн хандлага , 4.3-р хэсэгт ХХДХ ба бодит цалингийн хандлага , 4.4-р хэсэгт гадаад орнуудын хөдөлмөрийн бүтээмж ба бодит цалингийн хандлагын талаар тус тус тайлбарласан болно. Эцэст нь судалгааны дүгнэлт , зөвлөмжийн хэсэгт Монгол Улс дахь хөдөлмөрийн бүтээмж , бодит цалингийн зүй тогтолыг нэгтгэн дүгнэж , цаашид хэрэгжүүлэх шаардлагатай асуудлуудыг дэвшүүлэн тавьсан болно.
  • 3. Хоёр. Судалгаа шинжилгээний ажлын тойм Судалгааны хөгжилд судлаачдын оруулсан хувь нэмэр: Нэрт эдийн засагч Д.Рикардо анх хөдөлмөрийг механикжилтаар солих нь цалин хөлсөнд нөлөөлөх талаар бичсэн байдаг . К.Маркс механикжсан техникээр хөдөлмөрийг солих нь ашиг нэмэгдүүлэх гол капиталист арга гэж үзжээ. Мөн Бразилийн Понтефикийн их сургуулиийн дэд профессор А.Морчет механикжилт нь хөдөлмөрийн хөлсийг багасгана гэжээ. Бодит өртөгт цалин, хөдөлмөрийн бүтээмжийн хамаарлын талаарх эмпирик судалгаа 1920 – оод онд хүлээн зөвшөөрөгдсөн байна. 1927 онд Пол Дуглас энэхүү онцгой үзэгдлийн талаар математикч Чарлез Коббоос асууснаар хөдөлмөр, капиталын орц алдарт Кобб- Дугласын үйлдвэрлэлийн функц гарц, одоо ч гэсэн цалин , хөдөлмөрийн бүтээмжийн хамаарлыг тооцоход өргөн ашиглаж байна. Хөдөлмөрийн бүтээмж, цалингийн хамаарлын талаар олон судлаачид , байгууллагууд судалгаа хийн бүтээл туурвиж , өөрийн гэсэн шинжилгээний аргачлал , загварыг гаргаж чадсан байна. Эдгээрээс дурдвал: ЭЗХАХБ / Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа , Хөгжлийн Байгууллага /- аас гишүүн орнуудын хөдөлмөрийн бүтээмж , цалингийн хамаарлын судалгаанд хэрэглэгдэх загвар , гарын авлагыг гарган , түүгээрээ судалгаа хийж байна. ААБ / Азийн Бүтээмжийн Байгууллага / өөрийн гишүүн орнуудын хүрээнд болон азийн орнуудын хөдөлмөрийн бүтээмж , цалингийн хамаарлыг судалж , жил бүр бүтээмжийн тайлан гаргаж байна. Дашрамд дурдахад Монгол Улс энэхүү АББ – ын гишүүн орон бөгөөд “ Монголын Бүтээмжийн Байгууллага “ ТББ Монгол Улсыг төлөөлөн гишүүнээр элсэн хамтран ажиллаж байна. Судалгааны ажлуудын талаар: “ Цалин , бүтээмжийн хамаарал: ТАР нэгжийн үндэслэл ба ТАР коинтегрэйшн шинжилгээ ” ВILDIRICI , Melike, 2008 гэсэн судалгааны ажилд 1990-2007 оны Турк улсын цалин , хөдөлмөрийн бүтээмжийн судалгаа хийсэн байна. Ингэхдээ Канер , Хансин ( 2001 ) – ий зохиосон үндэсний шалтгааны сорил болон Ханси ,Сио (2002)-ний ТАР интеграцийн шинжилгээг ашиглан цалин , хөдөлмөрийн бүтээмжийн урт хугацаан дахь шугаман бус хамаарлыг шинжилжээ. Үүний үр дүнд Туркийн цалин , хөдөлмөрийн бүтээмж нь татварын дарамтаас шалтгаалан зохист хамааралгүй байгааг тогтоосон байна. “ Социалист эдийн засгийн тогтвортой
  • 4. хөгжлийн үеийн Румины дундаж цалин ба хөдөлмөрийн бүтээмжийн хамаарал , Dr. Emilia Herman ,Dr.Maria-Ana Georgescu “ Retru Maior ‘’ University of Tg. Mures ,гэсэн бүтээлд Румин улсын социалист эдийн засгийн тогтолцооноос Европын холбоонд нэгдэх хүртэлх буюу 1990-2006 оны хоорондох цалин, хөдөлмөрийн бүтээмжийн хамаарлыг судалж үзээд цалингийн өсөлтөөс хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт өндөр байдаг гэсэн аксиом заавал биелдэггүй гэдгийг нотолжээ.Үүнд нийгмийн хүчин зүйлүүд ихээхэн нөлөөлдөг гэдгийн харуулсан байна. ‘’ Бүтээмж цалинтай холбоотой юу?,Малайзын эмпирик судалгаа, Dr.Goh Soo Khoon, University Sains Malaysia , 2009 он гэсэн судалгааны ажилд Малайз улсын цалин ,хөдөлмөрийн бүтээмжийн хамаарал , ажилгүйдлийг макро эдийн засгийн түвшинд , эконометрикийн аргыг ашиглан судалгаа хийжээ. Судалгаагаар цалин ,хөдөлмөрийн бүтээмжийн урт хугацаан дахь тогтвортой хамаарлыг олж харсан боловч ажилгүйдэл үүнтэй уялдахгүй байсан байна. Тииймээс богино хугацаан дахь цалин, хөдөлмөрийн бүтээмжийн хамаарлыг ахиуц бүтээгдэхүүний онолоор судалж, эерэг хамааралтай байгааг гаргаж ирсэн байна. ‘’Канад болон ЭЗХАХБ-ын гишүүн орнуудын хөдөлмөрийн бүтээмж, бодит цалингийн хамаарал ‘’, АССТ – ийн тайлан №. 2008-8, Andrew Sharpe, Jean-Francois Arsenault, and Peter Harrison гэсэн бүтээлд хөдөлмөрийн бүтээмжийн амжиргааны стандартад нөлөөлөх шууд арга зам нь бодит цалин юм. 1980-2005 оны хооронд Канадын хөдөлмөрийн бүтээмж 37 %-р өссөн хэдий ч ажилчдын бодит орлого нэмэгдээгүй байна. Уг судалгаагаар үүний шалтгааныг судлахад чиглэсэн байна. Тэд ижил нөлөө үзүүлж буй 4 хүчин зүйлийг илрүүлжээ. “ Бүтээмж ба цалин”, Конгрессийн Судалгааны Төвийн тайлан, Brian W.Cashell, 2004 гэсэн бүтээлд бодит цалин хөлсний өсөлт нь бүтээмжийн өсөлттэй хамт өсч буурдаг боловч цалингийн өсөлт нь бүтээмжийнхээс ямагт хоцордог гэсэн аксиомыг баталсан байна. Цалин, бүтээмжийн хамаарлын судалгаануудад хийх ерөнхий дүгнэлт Ихэнх судлаачид бүтээмжийн өсөлт нь цалингийн өсөлтөөс түрүүлдэг гэдэгтэй санал нийлж байна. Гэхдээ онцгой тохиолдлуудад энэхүү хамаарал алдагддаг талаар зарим судлаачдын бүтээлүүд тодорхой баримтаар дурджээ. Иймээс цалингаас бүтээмж нь ямагт түрүүлэх ёстой гэсэн зарчмыг хатуу баримтлах бус тухай үеийн онцлогоос шалтгаалан цалин нь бүтээмжээс түрүүлэх тохиолдол байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Гэхдээ хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтийн үр дүнд олсон нэмүү өртгийг бүгдийг нь цалин хөлсөнд зарцуулах эсэхээс хамаарна. Тухайн үед хэрэглээг дэмжих үүднээс цалин хөлс нь бүтээмжээс илүү өсөх тохиолдол байж болно.
  • 5. Гурав. ОНОЛ, АРГА ЗҮЙ, ТОО МЭДЭЭЛЭЛ 3.1 Тоо баримтын эх үүсвэр, тодорхойлолт , хамрагдсан хугацаа - Бодит цалин 2000-2009 он хүртэлх дундаж цалингийн мэдээллийг Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан статистикийн эмхэтгэлээс авч , судалгааны үр дүнг бодитой болгох үүднээс хэрэглээний үнийн индексийг авч 2005 оны зэрэгцүүлэх үнээр бодит цалингийн индексийг тооцож, бодит цалинг нийт болон салбар тус бүрээр тооцон гаргасан болно. - Хөдөлмөрийн бүтээмж 2000-2009 он хүртэлх хөдөлмөрийн бүтээмжийн мэдээллийг Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан статистикийн эмхэтгэлээс авч, судалгааны үр дүнг бодитой болгох үүднээс ДНБ- ээр 2005 оны зэрэгцүүлэх үнээр тооцон хөдөлмөрийн бүтээмжийг нийт болон салбар тус бүрээр тооцон гаргасан. - Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг “ Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай “ Монгол Улсын хуулийн дагуу Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор тогтоодог бөгөөд энэхүү судалгаанд 2000-2010 онд гаргасан тогтоолуудыг цуглуулж , хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг он тус бүрт хэдэн төгрөгөөр тогтоосныг эмхтгэн гаргасан болно. 3. 2 Онолын томьёолол Монгол улсын хувьд цалин хөлс, хөдөлмөрийн бүтээмжийн хамаарлыг тооцох өөрийн гэсэн аргачлал хараахан гараагүй байна. Үндэсний статистикийн хорооноос бүтээмжийн үзүүлэлтүүдийг тооцох болон цалин хөлсийг тооцох тус тусдаа аргачлалууд батлагдан гаргаж, хамгийн сүүлд ҮСХ-ны даргын 2010 оны 5-р сарын 27- ны даргын тушаалаар “ Бүтээмжийн үзүүлэлтүүдийг зэрэгцүүлэх үнээр тооцох аргачлал”,2009 оны 12-р сарын 25- өдрийн тушаалаар “ Бодит цалингийн индексийг тооцох аргачлал” –ыг тус тус батлан мөрдөж байна. “ Бүтээмжийн үзүүлэлтүүдийг зэрэгцүүлэх үнээр тооцох аргачлал” –д тусгаснаар : Хөдөлмөрийн бүтээмж нь үйлдвэрлэлийн гол хүчин зүйл болох хөдөлмөрийн үр ашгийг тодорхойлох бөгөөд нэг ажилтанд ногдох хөдөлмөрийн бүтээмжийг тооцохдоо салбарын нэмэгдсэн өртгийн хэмжээг ( улсын түвшинд ДНБ ) ажиллагчдын жилийн дундаж тоонд хувааж тооцно. Түүнчлэн хөдөлмөрийн бүтээмжийг хүн цаг болон хүн өдрөөр тооцож болно. Хөдөлмөрийн
  • 6. бүтээмжийг зэрэгцүүлэх үнээр тооцохдоо зэрэгцүүлэх үнээр үнэлсэн ДНБ – ийг ажиллагчдын жилийн дундаж тоонд хуваана. Нэмэгдсэн өртөг нь аж ахуйн нэгж, байгууллагын тухайн хугацааны нийт үйлдвэрлэлийн хэмжээнээс завсрын хэрэглээг хасч тооцсон үзүүлэлт юм. Нэмэгдэл өртөг нь цалин , хөлс, НДШ, ЭМД , үндсэн хөрөнгийн элэгдэл, онцгой болон бүтээгдэхүүний татвар, татаас, ашгаас бүрдэнэ. Ажиллагчдын жилийн дундаж тоог гаргахдаа тайлант оны эхний болон эцсийн ажиллагчдын тооны арифметикийн дундажаар илэрхийлнэ. Хэрэв ажиллагчдын тооны өөрчлөлт хэлбэлзэл ихтэй бол жигнэсэн дундажийн эсвэл хронологийн дунджийн аргыг ашиглана. Зэрэгцүүлэх үнэ буюу суурь оны үнэ гэдэг нь суурь болгож авсан тухайн нэг тодорхой “ оны үнэ” байна. Тооцоонд ашиглагдах бүтээгдэхүүний зэрэгцүүлэх буюу суурь оны үнийг ҮСХ –ны даргын холбогдох шийдвэрээр баталгаажуулна. Уг судалгаанд 2005 оны суурь үнийг ашигласан байна. “Бодит цалингийн индексийг тооцох аргачлал”-д зааснаар: Бодит цалингийн индекс нь худалдан авах чадварын өөрчлөлтийг хэрэглээний үнийн индексээр засварлан тооцсон үзүүлэлт юм. Бодит цалин гэдэг нь худалдан авах чадварын өөрчлөлтийг харуулах өртгийн ойлголт бөгөөд нэрлэсэн цалин хөлс, цалин хөлсний хэмжээ болон хэрэглээний бараа үйлчилгээний үний өөрчлөлтөд үндэслэгдэж тооцогдоно. 3.3 Дэвшүүлсэн таамаглал Бусад улс орнуудын адилаар хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт нь бодит цалингийн өсөлтөөс түрүүлнэ гэсэн таамаглалыг дэвшүүлж байна. 3.4 Ашигласан эконометриксийн арга, загвар, статистикийн шинжилгээний арга - Бодит цалингийн индекс: БЦИ=( ДЦ 𝑡 ДЦ0 ÷ ХҮИ0 𝑡 ХҮИ0 0) × 100 ДЦ 𝑡 – тайлант оны нэрлэсэн дундаж цалин ДЦ0 - суурь оны нэрлэсэн дундаж цалин ХҮИ0 𝑡 –“0” суурь он бүхий “t” оны хэрэглээний үнийн индекс ХҮИ0 0 - “0” суурь он бүхий “0” оны хэрэглээний үнийн индекс
  • 7. - Хөдөлмөрийн бүтээмж, зэрэгцүүлэх үнээр: Хөдөлмөрийн бүтээмж, зэрэгцүүлэх үнээр= ДНБ зэрэгцүүлэх үнээр Ажиллагчдын жилийн дундаж тоо - Бодит цалин, хөдөлмөрийн бүтээмжийн хамаарлыг тооцох: Эконометрик шинжилгээг Eviews 3.1 программаар гүйцэтгэнэ. 4. Мөн гранжер тест хийгдэнэ. 5. Дээр дурдсан аргачлал, судалгааны арга зүйг ашиглан Монгол Улсын хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлсний хамаарлыг шинжилнэ. Шинжилгээний үр дүн нь дараахь хүчин зүйлээс хамаарна. Урьдчилан таамагласан таамаглалаас шинжилгээний үр дүн зөрүүтэй гарах нь голлон 2000-2010 оны статистик мэдээлэл хэр бодитой вэ гэдгээс шалтгаална.
  • 8. Дөрөв. МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖ, БОДИТ ЦАЛИНГИЙН ХАМААРЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ Монгол Улсын цалингийн судалгаа 2000 оноос эхлэн хийгдэж эхэлсэн тул цалин, хөдөлмөрийн хамаарлыг 2000-2010 оноор тооцлоо. 4.1 Нийт хөдөлмөрийн бүтээмж ба бодит цалингийн хандлага 2000-2010 оны хугацаанд бодит цалин жилд дунджаар 8,54 хувиар өсч байсан бол хөдөлмөрийн бүтээмж 4,42 хувиар өсчээ. Бодит цалин 2003 онд 9,25 хувийн өсөлттэй байснаа огцом буурч, 2005 онд 0,57 хувийн бууралттай байсан байна. Харин 2006 оноос хурдацтай өсч 2008 онд 29,86 хувьд хүрсэн байна. Энэ өндөр өсөлт нь харин 2009 онд 5,13 хувь, 2010 онд 0,6 хувьд хүрч буурсан үзүүлэлттэй байна. Хөдөлмөрийн бүтээмжийн хувьд 2000-2003 онуудад харьцангуй бага буюу 1 хувийн өсөлттэй байсан бол 2004 онд 5,9 хувиар өссөн байна. Энэ өсөлтийн хувь 2005, 2006 онд барьж байснаа 2007 онд 7,2 хувь, 2008 онд 23,11 хувь болж огцом өссөн байна. 2009 онд 5,2 хувиар буурч, 2010 онд 0,75 хувиар өссөн байна. График 1. Цалин, хөдөлмөрийн бүтээмжийн хамаарал, улсын дүнгээр, өсөлтөөр, 2005 оны зэрэгцүүлэх үнээр Дээрх хугацаанд хөдөлмөрийн бүтээмж жилд дунджаар 3081.4 мян.төгрөг байсан бол бодит цалин 125.6 мян.төгрөг байсан байна. Хөдөлмөрийн бүтээмж хамгийн ихдээ 4026.1 мян.төгрөг байсан бол хамгийн багадаа 2502.7 мян.төгрөг байжээ. Бодит цалингийн хамгийн өндөр хэмжээ 190.04 мян.төгрөг байсан бол хамгийн бага хэмжээ нь 84.4 мян.төгрөг байсан байна. -10 -5 0 5 10 15 20 25 30 35 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 Хөдөлмөрийн бүтээмж жилийн бодит өөрчлөлт
  • 9. Хүснэгт1. Монгол Улсын хөдөлмөрийн бүтээмж, нэрлэсэн ба бодит цалин, ХХДХ улсын дүнгээр, өсөлтөөр Хугацаа Хөдөлмөрийн бүтээмж Бодит цалин Нэрлэсэн цалин ХХДХ Өсөлт, хувиар 2001 1.78 -2.99 4.70 0 2002 0.93 7.39 9.24 0 2003 1.40 9.24 14.32 16.8 2004 5.93 2.87 14.25 33.3 2005 4.92 -0.57 8.79 6.25 2006 5.30 19.03 26.17 24.71 2007 7.20 14.83 35.41 30.19 2008 23.11 29.86 58.53 56.25 2009 -5.20 5.13 9.61 0 2010 0.75 0.60 13.63 0 2011 30 Дундаж 4.61 8.54 19.46 17.95 4.1.1 Монгол Улсын эдийн засгийн салбаруудын хөдөлмөрийн бүтээмж, нэрлэсэн ба бодит цалин Хүснэгт2. Монгол Улсын засгийн салбаруудын хөдөлмөрийн бүтээмж, нэрлэсэн ба бодит цалин, өсөлтөөр, 2000-2010 он Салбар Хөдөлмөрийн бүтээмж Бодит цалин Нэрлэсэн цалин Өсөлт Хөдөө аж ахуй, оын аж ахуй 3.04 4.83 15.57 Уул уурхайн олборлох аж үйлдвэр 2.49 15.35 26.75 Боловсруулах аж үйлдвэр 10.69 7.70 18.62 Цахилгаан эрчим хүч, шатдаг хий, усан хангамж 4.99 6.61 17.07 Барилга 10.09 3.85 13.97 Худалдаа, Засвар 6.75 6.67 17.54 Зочид буудал зоогийн газар 5.57 5.55 15.74 Тээвэр, холбоо, агуулахын аж ахуй 2.52 6.83 17.47 Санхүүгийн зохицуулалт 10.17 20.16 31.39 Үл хөдлөх хөрөнгө, бизнесийн үйл ажиллагаа -4.34 9.73 21.16 Төрийн захиргаа, батлан хамгаалах, нийгмийн даатгал -3.11 10.21 21.38 Боловсрол -3.40 8.77 20.06 Эрүүл мэнд, нийгмийн халамж 3.97 12.37 23.87
  • 10. Нийгэм хамт олон, хувь хүний үйлчилгээ 12.52 11.13 22.24 Доорхи графикт салбаруудын хөдөлмөрийн бүтээмж, нэрлэсэн ба бодит цалингийн 2000-2010 оны дундаж өсөлтийг харууллаа. Нийт салбаруудын нэрлэсэн цалингийн өсөлт нь бодит цалинтай шугаман хамааралтай боловч өндөр, харин хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт бага бөгөөд хэлбэлзэлтэй байна. График2. Хөдөлмөрийн бүтээмж, нэрлэсэн ба бодит цалин, салбараар, өсөлтөөр (2000-2010 оны дунджаар) Дунджаас дээгүүр өсөлттэй салбарууд нь боловсруулах аж үйлдвэр, барилга,Санхүүгийн зохицуулалт, нийгэм хамт олон, хувь хүний үйлчилгээний салбар байна. Боловсруулах аж үйлдвэрийн салбарын хөдөлмөрийн бүтээмж 10.69 хувийн өсөлттэй байхад бодит цалин 7.7 хувь, нэрлэсэн цалин 18.62 хувийн өсөлттэй байна. Барилгын салбарын хөдөлмөрийн бүтээмж 10.09 хувийн өсөлттэй байхад бодит цалин 3.85 хувь, нэрлэсэн цалин 13.97 хувийн өсөлттэй байна. Санхүүгийн зохицуулалтын салбарын хөдөлмөрийн бүтээмж 10.17 хувийн өсөлттэй байхад бодит цалин 20.16 хувь, нэрлэсэн цалин 31.39 хувийн өсөлттэй байна. Харин нийгэм хамт олон, хувь хүний үйлчилгээний салбарын хөдөлмөрийн бүтээмж 12.52 хувийн өсөлттэй байхад бодит цалин 11.13 хувь, нэрлэсэн цалин 22.24 хувийн өсөлттэй байна. -10 -5 0 5 10 15 20 25 30 35 Хөдөлмөрийн бүтээмж Бодит цалин Нэрлэсэн цалин
  • 11. Харин дунджаас бага үзүүлэлттэй салбарууд нь үл хөдлөх хөрөнгө, бизнесийн үйл ажиллагаа, Òºðèéí çàõèðãàà, áàòëàí õàìãààëàõ, íèéãìèéí äààòãàë, Áîëîâñðîëын салбар байна. Харин 2010 оны хувьд хамгийн их өсөлттэй байгаа салбар бол барилга болон уул уурхайн салбар байна. 4.2 Нэрлэсэн цалин ба бодит цалингийн хандлага Монгол улсын ажиллах хүчний нэрлэсэн дундаж цалин жилд дунджаар 19.46 хувиар нэмэгдсэн боловч хэрэглээний үнийн индексээр тооцсон бодит цалин дунджаар 8.54 хувиар нэмэгдсэн байна. График3. Нэрлэсэн цалин, бодит цалингийн өсөлт, нийт дүнгээр,өсөлтөөр,ХҮИ 2005 оны үнээр, хувиар Нэрлэсэн цалин 2000-2010 оны хугацааны дунджаар 153.76 мян.төгрөг байсан бол бодит цалин 125.6 мян.төгрөг байв. Нэрлэсэн цалингийн хамгийн өндөр хэмжээ 341.5 мян.төгрөг байсан бол хамгийн бага хэмжээ нь 62.3 мян.төгрөг байсан байна. Харин бодит цалингийн хамгийн өндөр хэмжээ 190.04 мян.төгрөг байсан бол хамгийн бага хэмжээ нь 84.4 мян.төгрөг байсан байна. -10 0 10 20 30 40 50 60 70 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 Бодит цалингийн жилийн өөрчлөлт Нэрлэсэн цалингийн жилийн бодит өөрчлөлт
  • 12. 4.3 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ба бодит цалингийн хандлага Монгол Улсын Засгийн газраас тогтоодог ХХДХ нь хүн амын амьжиргааны доод түвшинд үндэслэгдэн тогтоогддог бөгөөд 2000-2011 оны хооронд дараах байдлаар тогтоогджээ. № Батлагдсан он Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1 2000.07.05 25775.2 /цагт 146 төгрөг 45 мөнгө/ 2 2000.10.04 25775.2 /цагт 146 төгрөг 45 мөнгө/ 3 2002.12.25 30000 /цагт 177 төгрөг 51 мөнгө/ 4 2004.01.07 40000 /цагт 236 төгрөг 68 мөнгө/ 5 2005.05.25 42500 /цагт 251 төгрөг 48 мөнгө/ 6 2006.02.08 53000 /цагт 313 төгрөг 61 мөнгө/ 7 2007.01.10 69000 /цагт 409 төгрөг 15 мөнгө/ 8 2007.07.10 80000 /цагт 474 төгрөг 38 мөнгө/ 9 2007.09.27 90000 /цагт 535 төгрөг 71 мөнгө/ 10 2007.12.26 108000 /цагт 642 төгрөг 85 мөнгө/ 11 2010.04.11 140400 /цагт 835төгрөг 71 мөнгө/ Эх үүсвэр: www.legalinfo.mn Монгол Улсын засгийн газрын тогтоолууд ХХДХ нь 2000-2002 онд өөрчлөгдөөгүй бөгөөд 2003 онд 16.3%, 2004 онд 33.3% , 2005 онд 6.25%, 2006 онд 30.19%, 2007 онд 56.25% иар өсөж үүнээс хойш шинэчлэгдэн тогтоогдоогүй байж байгаад 2011 онд 30%иар өссөн үзүүлэлттэй байна. График 4. Бодит цалингийн өсөлт ХХДХ-ний өсөлттэй уялдаж буй байдал, нийт дүнгээр,өсөлтөөр -10 0 10 20 30 40 50 60 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 ХХДХ Бодит цалин
  • 13. 4.4 Эконометрикийн шинжилгээний дүн Бодит цалин, хөдөлмөрийн бүтээмжийн хамаарлыг хамгийн бага квадратын аргаар регрессийн шинжилгээ хийлээ. Автокорреляцитай болох нь тогтоогдсон учир тэгшитгэлийг AR(1) AR(2) хэлбэрээр дараахь байдлаар үнэлэв. 𝐿𝑃 = 𝛼 + 𝛽 ∗ 𝑅𝑊 загвараар үнэлвэл Энд: 𝐿𝑃- хөдөлмөрийн бүтээмж 𝑅𝑊- бодит цалин Dependent Variable: LOGLP Method: Least Squares Date: 11/05/11 Time: 21:47 Sample: 2000 2010 Included observations: 11 Variable Coefficient Std. Error t-Statistic Prob. C 5.642095 0.173931 32.43867 0.0000 LOGRW 0.490305 0.036271 13.51790 0.0000 R-squared 0.953060 Mean dependent var 7.988628 Adjusted R-squared 0.947844 S.D. dependent var 0.158802 S.E. of regression 0.036267 Akaike info criterion -3.632870 Sum squared resid 0.011837 Schwarz criterion -3.560525 Log likelihood 21.98078 F-statistic 182.7337 Durbin-Watson stat 1.760150 Prob(F-statistic) 0.000000 Dependent Variable: LOGLP Method: Least Squares Date: 11/05/11 Time: 21:48 Sample(adjusted): 2001 2010 Included observations: 10 after adjusting endpoints Convergence achieved after 4 iterations Variable Coefficient Std. Error t-Statistic Prob. C 5.653683 0.223333 25.31499 0.0000 LOGRW 0.488044 0.046211 10.56112 0.0000 AR(1) 0.064903 0.410157 0.158240 0.8787 R-squared 0.947370 Mean dependent var 8.004695 Adjusted R-squared 0.932332 S.D. dependent var 0.157687 S.E. of regression 0.041019 Akaike info criterion -3.306234 Sum squared resid 0.011778 Schwarz criterion -3.215459 Log likelihood 19.53117 F-statistic 63.00137 Durbin-Watson stat 1.774249 Prob(F-statistic) 0.000033 Inverted AR Roots .06 Dependent Variable: LOGLP Method: Least Squares Date: 11/05/11 Time: 21:48
  • 14. Sample(adjusted): 2002 2010 Included observations: 9 after adjusting endpoints Convergence achieved after 4 iterations Variable Coefficient Std. Error t-Statistic Prob. C 5.519056 0.179699 30.71271 0.0000 LOGRW 0.515975 0.037522 13.75141 0.0000 AR(1) 0.220771 0.400148 0.551723 0.6049 AR(2) -0.675555 0.438285 -1.541362 0.1839 R-squared 0.957521 Mean dependent var 8.024254 Adjusted R-squared 0.932034 S.D. dependent var 0.153849 S.E. of regression 0.040109 Akaike info criterion -3.293343 Sum squared resid 0.008044 Schwarz criterion -3.205688 Log likelihood 18.82005 F-statistic 37.56883 Durbin-Watson stat 2.147923 Prob(F-statistic) 0.000746 Inverted AR Roots .11 -.81i .11+.81i Тэгшитгэл нь: LOGLP = 5.519056139 + 0.5159751469 * LOGRW +[ AR(1)=0.2207706848,AR(2)= - 0.6755553144] Шалгуур үзүүлэлтүүд хангалттай сайн гарсан тул тэгшитгэлийн үр дүнг ашиглаж болно гэж үзлээ. Бодит цалин 1 хувиар нэмэгдэхэд хөдөлмөрийн бүтээмж 0.52 хувиар өсөх боломжтой нь дээрх үнэлгээнээс харагдаж байна. Хоорондын хамаарал 95,7% байна. Мөн Гранжер шалтгааны тестээр шалгахад хөдөлмөрийн бүтээмж бодит цалингийн гранжер шалтгаан болж чадахгүй гэсэн таамаглалыг 99.95 хувийн магадлалтайгаар няцаасан тул хөдөлмөрийн бүтээмжийн өөрчлөлт бодит цалинд нөлөөлж байна гэсэн үг юм. Pairwise Granger Causality Tests Date: 11/06/11 Time: 16:41 Sample: 2000 2010 Lags: 1 Null Hypothesis: Obs F-Statistic Probability LOGRW does not Granger Cause LOGLP 10 0.06949 0.79967 LOGLP does not Granger Cause LOGRW 5.95805 0.04470
  • 15. 4.5 Гадаад орнуудын хөдөлмөрийн бүтээмж, бодит цалингийн хамаарлын хандлага ЭЗХАХБ-ийн гишүүн 27 орны 1995-2006 оны хугацаанд хөдөлмөрийн бүтээмж жилд дунджаар 2.24 хувийн өсөлттэй байсан бол бодит цалин 2.14 хувийн өсөлттэй байжэ. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн бүтээмж бодит цалингийн өсөлт ойролцоо байна. Хүснэгт 3. ЭЗХАХБ-ийн гишүүн орнуудын хөдөлмөрийн бүтээмж, нэрлэсэн ба бодит цалин, өсөлтөөр, 1995-2006 Улс Хөдөлмөрийн бүтээмж Бодит цалин Нэрлэсэн цалин Дундаж өсөлт, хувь Австрали 2.14 2.03 1.79 Австри 1.52 0.16 0.61 АНУ 2.17 1.69 2.1 Бельги 1.32 0.91 1.13 БНСУ 4.46 3.25 4.14 Герман 1.7 0.16 0.91 Голланд 1.19 1.14 0.86 Грек 3.38 4.59 4.48 Дани 1.06 1.17 1.13 Ирланд 4.11 4.17 3.43 Исланд 2.91 5.34 4.92 Испани 0.6 0.72 0.14 Итали 0.5 0.81 0.54 Их Британи 2.15 3.52 2.53 Канад 1.6 1.52 1.48 Люксембург 1.98 2.06 1.59 Норвеги 2.23 3.55 0.86 Португал 1.86 2.85 2.55 Словак 4.96 2.15 3.72 Унгар 3.65 3.19 3.71 Финлянд 2.49 2.24 2.24 Франц 1.76 1.73 1.77 Чех 3.38 3.41 3.34 Швед 2.72 3.32 3.02 Швецари 1.34 1.19 1.39 Шинэ зеланд 1.14 1.76 1.7 Япон 2.16 0.71 1.62
  • 16. Хүснэгт4. ЭЗХАХБ-ийн гишүүн орнуудын хөдөлмөрийн бүтээмж, бодит цалингийн хамаарал, 1995-2006 Бодит цалингийн өсөлт хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтөөс түрүүлсэн орнууд Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт бодит цалингийн өсөлтөөс түрүүлсэн орнууд Грек Австрали Дани Австри Ирланд АНУ Исланд Бельги Испани БНСУ Итали Герман Их Британи Голланд Люксембург Япон Норвеги Канад Португал Словак Чех Унгар Шинэ зеланд Финлянд Швед Франц Швецари
  • 17. Тав. Дүгнэлт, зөвлөмж Судалгааны үр дүнгийн хэсэгт хөдөлмөрийн бүтээмж, бодит цалин, нэрлэсэн цалин, ХХДХ-үүдэд хийгдсэн шинжилгээний дүнд орууллаа. Хөдөлмөрийн бүтээмж , бодит цалинг улсын дундажаар болон салбаруудаар , зэрэгцүүлэх үнээр тооцон, хамаарлыг гаргасан болно. -Монгол Улсын 2000-2010 он хүртэлх хөдөлмөрийн бүтээмж, бодит цалингийн хамаарлыг судлан үзэхэд хөдөлмөрийн бүтээмж нь бодит цалингийн өсөлтөөс хоцорч байна. Бодит цалингийн өсөлт жилд дунджаар 8.54% байсан боловч харьцангуй хэлбэлзэл ихтэй байв. Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт хэлбэлзэл багатай, жилд дунджаар 4,42 % байна. -Монгол Улсын эдийн засгийн салбаруудын хөдөлмөрийн бүтээмж, бодит ба нэрлэсэн цалингийн өсөлтийг харьцуулан үзэхэд мөн л хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт бодит цалингийн өсөлтөөс доогуур байгаа нь шинжилгээний дүнгээс харагдаж байна. Салбаруудаас үзүүлэлт тус бүрээр хамгийн өндөр өсөлттэй нь уул уурхай, олборлох үйлдвэрийн салбар бол хамгийн бага өсөлттэй салбар нь үл хөдлөх хөрөнгө, бизнесийн үйл ажиллагаа салбар болж байна. - ХХДХ болон бодит цалингийн өсөлтийг мөн харьцуулан үзэхэд бодит цалингийн өсөлт ХХДХ-ийн өсөлтөөс хоцорч байна. ХХДХ жил бүр шинэчлэгдэн тогтоогдоогүй ч хугацааны турш дахь дундаж өсөлт нь 18,58 % байна. Энэ нь бодит цалингийн өсөлтөөс даруй 2 дахин өсөлттэй байна гэсэн үг юм. - Эконометрик шинжилгээний үр дүнгээр бодит цалин, хөдөлмөрийн бүтээмжийн хамаарлын в коэффициент 0,52 буюу бодит цалингийн 1%-ийн өсөлт хөдөлмөрийн бүтээмжийг 0,52 % -р нэмэгдүүлнэ гэсэн дүн гарч байна. Гранжер шалтгааны тестээр хөдөлмөрийн бүтээмж бодит цалингийн гранжер шалтгаан болж чадахгүй гэсэн таамаглалыг 99.95 хувийн магадлалтайгаар няцаасан тул бодит цалингийн өсөлт хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтөөс хамаарч байгааг нотоллоо. - Монгол Улсын хувьд бодит цалингийн өсөлт хөдөлмөрийн бүтээмжийнхээс өндөр боловч бодит цалингийн өсөлт хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтөд биш хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт бодит цалингийн өсөлтөд нөлөөлж байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. -Гадаад орнуудын хөдөлмөрийн бүтээмж , бодит цалингийн өсөлтийн хамаарлыг харахад ЭЗХАХБ- ын гишүүн 27 орны 1995-2006 оны дундажаар хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт 2,24 % байхад бодит цалингийн өсөлт үүнтэй ойролцоо буюу 2,14% байна. Монгол Улстай адил бодит цалингийн өсөлт нь хөдөлмөрийн
  • 18. бүтээмжийн өсөлтөөс түрүүлж буй 13 орон байгаа бол хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт нь бодит цалингийн өсөлтөөс түрүүлж буй 14 орон байна. Зөвлөмж: -Монгол Улсын нийт ажиллагсдын бодит цалин өссөнөөр хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэх бус бодит цалин хөдөлмөрийн бүтээмжээс хамааран нэмэгдэх хандлагатай байна. Иймд хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах , түүнээс хамааран цалингийн хэмжээг тогтоох шаардлагатай байна. -Хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд орчин үеийн техник хэрэгсэл нэвтрүүлэх, өндөр бүтээмжтэй технологи нутагшуулах , инновацийг бүх салбарт хөгжүүлэх шаардлагатай. -Мөн ХХДХ-г суурь цалин тогтоох хандлага байгаа боловч мөн л ХХДХ-ний өсөлтийг бодит цалингийн өсөлт гүйцэхгүй байна. Аливаа судалгаанд нэрлэсэн цалинг бус бодит цалинг тооцон үзэж , суурь үнэлгээг тогтоох шаардлагатай байна. -ДНБ болон нийт хөдөлмөрийн бүтээмжид эзлэх хувийн жин өндөртэй , эрчимтэй хөгжиж буй уул уурхайн салбарын цалин , бүтээмжийг тусгайлан судалж , бусад салбараас онцгойлон анхаарч үзэх шаардлага тулгарч байна.