SlideShare una empresa de Scribd logo
1 de 28
ГАЗРЫН МАРГААН
ГАЗРЫН МАРГААН ЭХЭЛСЭН ТҮҮХ
2011 оны 04 дүгээр сарын эхээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр 120
мянгатын автобусны зогсоолын орчмын ногоон байгууламжийг хамруулан хашаа
тойруулан барьж, дулааны шугам татаж байна гэх тайлбарт өгч “Алтай
констракшн” ХХК олон жилийн настай ногоон байгууламжийг хайр найргүй сүйдэлж
эхэлсэн нь Хан-Уул дүүргийн иргэдийг нэгдэн босоход хүргэжээ. Тус дүүргийн
иргэд ногоон байгууламжийг сүйдлээд эхэллээ хэмээн хэвлэлийнхнийг дуудсан нь
энэ асуудлыг тэр даруй хотын мээрийн чихэнд хүргэсэн байна. Хан-Уул дүүргийн 1
дүгээр хорооны иргэд “Алтай констракшн” ХХК-ын үйл ажиллагааг зогсоож, түүнд
олгосон газар эзэмших зөвшөөрлийг хүчингүй болгохыг хүсчээ. Тухайн үед хотын
дарга байсан Г.Мөнхбаяр нэгэнт олон нийтийн дунд тархаж, хүчээ авсан энэ
асуудлыг тэр даруй шийдвэрлэж "Нийслэлийн Засаг даргын 2011 оны 5 дугаар
сарын 04-ний өдрийн 370 дугаар захирамжаараа “Алтай констракшн” ХХК-ны газар
эзэмших зөвшөөрлийг хүчингүй болгосноор энэ хэрэг эхэлсэн юм.
АСУУЛТ
• Хотын даргын
гаргасан энэхүү
захирамж хууль
зөрчсөн гэж та
бодож байна уу?
НЭХЭМЖИЛСЭН НЬ
Нэхэмжлэгч "Алтайконстракшн" ХХК-ийн гүйцэтгэх захирал
Х.Батбаасан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "...Тус компанийн
зүгээс холбогдох хууль тогтоомжийн дагуу газар эзэмших эрхтэй
болсон бөгөөд уг газрыг зориулалтын дагуу ашиглаж, барилга
байгууламж барих ажлыг эхлүүлэхэд шаардлагатай зөвшөөрөл,
нөхцлүүдийг хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын дагуу
хангаж аваад байсан. Барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлын
явцад одоогийн байдлаар манай компанийн зүгээс 1.1 тэрбум
төгрөгийн зардал гараад байгаа бөгөөд энэ зардал цаашид өсөн
нэмэгдэх боломжтой юм.
Хэрвээ Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас хохирол
учирсан тохиолдолд эл хохирлоо барагдуулахаар холбогдох
шүүхэд хандах болно.
Иймд, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Нийслэлийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн
370 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Газрын тухай хууль
болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд газар
эзэмшигчийн хүлээх үүргээ гүйцэтгээгүй, хууль тогтоомж
зөрчснөөс бусад тохиолдолд 2 газар эзэмших эрх, уг эрхээ
хэрэгжүүлэх үйл ажиллагаанд үндэслэлгүйгээр хориг, саад хийхгүй
байхыг даалгаж өгнө үү” гэжээ.
АСУУЛТ
Иргэн Х.Батбаасангийн
гаргасан нэхэмжлэл хуульзүйн
үндэслэлтэй юу?
Хууль ѐсоор эзэмшдэг
газартаа бүтээн байгуулалт хийж
байхад нь гэнэт зогсоох шийдвэр
гарган, газар эзэмших эрхийг нь
цуцлаж болдог уу?
Хэрвээ болдог бол ямар
тохиолдолд ингэх боломжтой гэж
та үзэж байна?
НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Сандуй
шүүхэд ирүүлсэн тайлбартаа: "...Нийслэлийн
Засаг даргын 2011 оны 370 дугаар захирамж
нь нийтийн эрх ашгийг хангах, тэдний эрх
ашгийг нэн түрүүнд тавьж, хууль бус үйл
ажиллагаа явуулсан "Алтай констракшн" ХХК-
ийн үйл ажиллагааг таслан зогсоож, энэ
талаар өмнө гаргасан шийдвэр нь холбогдох
хууль тогтоомж зөрчсөн байх тул дээрх
шийдвэрээ хүчингүй болгон шийдвэрлэсэн тул
энэхүү шийдвэрийг хүчингүй болгох
нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон
шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
АСУУЛТ
• Засаг даргын
захирамжийг хэн
хүчингүй болгох эрх
эдэлдэг вэ?
• Иргэдийн эрх ашгийг
зөрчиж газар олгосон
өмнөх засаг даргатай
хариуцлага тооцох
хуульзүйн үндэслэл
байдаг уу?
НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжаргал шүүхэд
гаргасан тайлбартаа: “...Нийслэлийг хөгжүүлэх 2020 оны
ерөнхий төлөвлөгөөнд уг газар барилгажихаар
тусгагдсан хэдий ч тэр ногоон байгууламжийг хэвээр авч
үлдэх, нөгөө талаараа Хан-Уул дүүргийн Иргэдийн
Нийтийн хурлаас газар эзэмших эрх олгосныг хүлээн
зөвшөөрөхгүй байгаа. Тэр байрлал дээр ногоон
байгууламжийг хэвээр авч үлдэх, нийтийн эрх ашгийн
үүднээс Нийслэлийн Засаг дарга "Алтай констракшн"
ХХК-д газар эзэмшүүлэх эрх олгосон захирамжийг
хүчингүй болгосон. Нийслэлийн Засаг даргын 370 дугаар
захирамжийг хүчингүй болгосны улмаас ямар нэгэн
хохирол учирсан бол хохирлоо нэхэмжлэх эрх нь
нээлттэй байгаа. Иймд, Нийслэлийн Засаг даргын 2011
оны 370 дугаар захирамж нь холбогдох хууль тогтоомж
зөрчөөгүй, хууль зүйн үндэслэлтэй, хүчингүй болгох
үндэслэлгүй байна” гэжээ.
АСУУЛТ
Хотын ерөнхий
төлөвлөгөөнд барилга
барихаар тусгагдсан газарт
бүтээн байгуулалт хийхдээ
ногоон байгууламжийг нь
хөндөж болохгүй гэсэн заалт
Монгол улсад мөрдөгдөж
буй хуулинд байдаг уу?
ИРГЭДИЙН НЭХЭМЖЛЭЛ
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Байдраг, Б.Болд
нараас шүүхэд ирүүлсэн бие даасан шаардлагадаа:
“...Нийслэлийн Засаг даргаас нийтдээ 9000 м.кв газрыг "Алтай
констракшн" ХХК-д олгожээ. Ингэхдээ Газрын тухай хуулийн 33
дугаар зүйлийн 33.1.2-т заасныг баримтлалгүй, хуулиар тогтоосон
хязгаарлалтыг ноцтой зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл хуулийн
29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар байхад ямар нэгэн
дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг явуулалгүй
зогссон байгууламжид газар эзэмших эрх олгож Хан-Уул дүүргийн
1 дүгээр хорооны иргэдийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна.
Нийслэлийн газрын албанаас нэхэмжлэгчид анх газар олгосон
баримтыг буюу ямар үндэслэлээр, хэрхэн олгосон талаарх
материалыг гаргуулахаар хүсэлт гаргасны дагуу шүүх шаардсан
боловч захирамжаас өөр баримт байхгүй болох нь тогтоогдож
байна.Дээрх үндэслэлээр анхнаасаа нэхэмжлэгчид газар эзэмших
эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2005 оны 348, 2010 оны 54
тоот захирамжууд илт 3 алдаатайгаас гадна хууль зөрчсөн байх
тул "Алтай констракшн" ХХК-д холбогдох хэсгийг илт хүчин
төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж өгнө үү”
АСУУЛТ
• Амьдарч буй орчныхоо төлөө
тэмцсэн иргэдийн төлөөллийн
нэхэмжлэлийг шүүх хэрхэн
харгалзан үзсэн бэ?
• Хэн нэгэн албан тушаалтны
алдаатай үйлдлээс болж амьдарч
буй орчноо сүйдүүлсэн иргэдийн
хохирлыг хэн барагдуулах вэ?
• Захиргааны хэргийн шүүх энэхүү
маргааныг хэрхэн шийдвэрлэсэн
гэж та таамаглаж байна.
АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭР
Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 10 дугаар
сарын 21-ны өдрийн 403 дугаар тогтоол:
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар
зүйлийн 33.1.2, 38 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 60 дугаар
зүйлийн 60.1.2-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг
даргын 2005 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 348 дугаар
захирамжийн иргэн Х.Бат-Эрдэнэд холбогдох хэсэг, 2010 оны 1
дүгээр сарын 25-ны өдрийн 54 дүгээр захирамжийн "Алтай
констракшн" ХХК-д холбогдох хэсэг, 2011 оны 5 дугаар сарын 04-
ний өдрийн 370 дугаар захирамжуудыг тус тус түдгэлзүүлж,
Нийслэлийн Засаг даргад “иргэн Х.Бат-Эрдэнийн үл хөдлөх эд
хөрөнгийн доорх 78 м2 болон орц гарц бүхий газрыг түүнд
эзэмшүүлэн эзэмших эрхийг баталгаажуулж, үлдсэн газрыг Газрын
тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.2-т
заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар
батлагдсан төлөвлөгөөний дагуу холбогдох дүүргийн Засаг даргын
саналыг авсны үндсэн дээр төсөл сонгон шалгаруулах, эсхүл
дуудлага худалдаа явуулах хэлбэрээр эзэмшүүлэх асуудлыг
шийдвэрлэх”-ийг даалгасугай” гэжээ.
ДАВЖ ЗААЛДСАН НЬ
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Байдраг,
Б.Болд нар давж заалдах гомдолдоо: Нийслэлийн
Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 21-
ний өдрийн 403 тоот шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч
давж заалдах гомдол гаргаж байна.
Гомдлын үндэслэл: Нэг. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх
хэсэгт "Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21
дүгээр зүйлийн 21.2.3 болон 21 дүгээр зүйлийн 21.2.4-т
заасанд нийцүүлэн 2010 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн
54 тоот захирамжаар "Алтай констракшн" ХХК-д 9000 м.кв
газрыг олгосон” гэжээ. Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг
даргаас санал аваагүй гэдэг нь баримтаар харагдаж байгаа
төдийгүй тухайн жилийн газар зохион байгуулалтын
"батлагдсан" төлөвлөгөөний дагуу бусдад газрыг
эзэмшүүлэх гэсэн шаардлага хангаагүй байхад эрх олгосон
НЗД-ын үйлдлийг зөвтгөсөн нь хууль бус байна.
Тодруулга
21.2.3.нийслэлийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлаас баталсан
хотын хөгжлийн ерөнхий
төлөвлөгөөний үе шатны
төсөл, нийслэлийн газар зохион
байгуулалтын ерөнхий болон
тухайн жилийн төлөвлөгөөний
дагуу хотын суурьшлын бүсийн
инженерийн шугам, сүлжээ бүхий
болон сүлжээнд холбогдохоор
төлөвлөгдсөн газруудад газар
эзэмшүүлэх, ашиглуулах
асуудлыг шийдвэрлэнэ. Уг
асуудлыг шийдвэрлэхэд
холбогдох дүүргийн Засаг даргын
саналыг авсан байна.
Газрын тухай хуулиас
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл
2010 оны газар зохион
байгуулалтын төлөвлөгөө нь НИТХ-
аар 2009 оны 12 дугаар сарын 23-
ны өдрийн 4/31 тоот тогтоолоор
батлагдсан байх ба уг
төлөвлөгөөнд Хан-Уул дүүргийн 1
дүгээр хороонд газар эзэмшүүлнэ
гэсэн ямар нэгэн зүйл, заалт
байхгүй болно.
АСУУЛТ
• Тухайн онд хэрэгжих
ажлын ажлын
төлөвлөгөөнд огт
тусаагүй ажлыг туссан
мэтээр үзэж шүүх
бүрэлдэхүүн үзсэн нь
зөв шийдвэр мөн үү?
Түүнчлэн шүүх бүрэлдэхүүн "2008 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн
12 дугаар тогтоолоор баталсан газар зохион байгуулалтын
төлөвлөгөөнд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 13.9
га газарт барилгажуулахаар тусгагдсан байна" гэж нотлох баримтыг
зөв шинжлэн судлалгүйгээр нэхэмжлэгчийг зөвтгөх арга, хэрэгсэлээ
болгон ашигласан нь харамсалтай байна. Хэргийг шударгаар хянан
шийдвэрлэхийн тулд сайтар судалсан бол уг тогтоолын 1-р заалтаар
"Хан-Уул дуүргийн 2008 оны газар зохион байгуулалтын
төлөвлөгөөний хэрэгжилт, 2009 оны газар зохион байгуулалтын
төлөвлөгөөг батлах асуудлыг хойшлуулсугай", 2 дугаар заалтаар
"...2009 оны төлөвлөгөө зорилттой нарийвчлан танилцаж, холбогдох
дүгнэлт гаргасны дараа ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх нь
зүйтэй" гэж тус тус тодорхой заасныг гуйвуулан тайлбарлаж, дүгнэлт
өгсөн. Мөн шүүх Чингисийн өргөн чөлөөний гудамж нь зөвхөн 9000
м.кв газартай мэтээр "Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо" гэснийг шууд
"Алтай констракшн" ХХК-д хамаатуулан тайлбарласан нь ойлгомжгүй
байна.Иргэд Улаанбаатар хотын хаана, хэзээ, хэн, ямар үндэслэлээр
хууль бус газар олголт хийснийг мэдэх боломжгүй байдаг. Тиймээс ч
иргэд орон сууц, зочид буудал биш эрүүл, аюулгүй, утаагүй орчинд
амьдрахын тулд ногоон байгууламж хэвээр нь байлгахыг хүсч
холбогдох байгууллага, албан тушаалтанд санал гомдлоо
илэрхийлсээр байгаа
Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн
33.1.2-т заасныг баримтлалгүй, хуулиар тогтоосон
хязгаарлалтыг ноцтой зөрчсөн Нийслэлийн Засаг
даргын 2005 оны 348, 2010 оны 54 тоот захирамжууд
нь гарсан цагаасаа л хүчин төгөлдөр бус, нийтийн
ашиг сонирхлыг харгалзан үзээгүй байдаг. Газрын
тухай хуулийн 29.1, 29.2, 29.3-1 заасан хэмжээнээс
хэд дахин илүү газар байхад ямар нэгэн дуудлага
худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг явуулалгүй
60 м.кв газрыг 9000 м.кв болгон хотын ногоон
байгууламжид газар эзэмших эрх олгосон нь хууль
бус юм. Иймд, анхан шатны шүүхийн 2011 оны 403
тоот шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч "Алтай
констракшн" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг
хангасан хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж
өгнө үү” гэжээ.
АСУУЛТ
• Давж заалдах шатны
шүүхээс хэргийг
хэрхэн шийдвэрлэсэн
гэж та бодож байна
вэ?
• Анхан шатны шүүхийн
нягтлалгүй
орхигдуулсан
асуудлыг өөрчилсөн
гэж та үзэж байна уу?
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ХЯНАЛТ
Анхан шатны шүүх нотлох баримт буруу үнэлж, хууль
буруу хэрэглэсэн буюу хэрэглэвэл зохих хуулийг
хэрэглээгүй байх тул дараах үндэслэлээр шүүхийн
шийдвэрт өөрчлөлт оруулав. Нийслэлийн Засаг даргын
2010 оны 370 дугаар захирамжийг хүчингүй болгуулах
"Алтай констракшн" ХХК-ний нэхэмжлэлтэй холбогдуулан
Хан-Уул дүүргийн 1 дүгээр 10 хорооны иргэдийн нийтийн
хурлаас уг хорооны иргэдийн эрх, ашиг сонирхол
хөндөгдөх учир гуравдагч этгээдээр оролцох хүсэлт
гаргасны дагуу шүүх гуравдагч этгээдээр татан
оролцуулсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны
явцад гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс
Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нэр бүхий 34 иргэнийг
гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлт уламжилсныг
үндэслэн шүүх тус дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн
нийтийн хурлыг нэр бүхий 34 иргэнээр сольж, гуравдагч
этгээдийг өөрчилсөн захирамж гаргажээ.
Ингээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны
явцад гуравдагч этгээдүүдийн төлөөлөгчдөөс
“Нийслэлийн Засаг даргын 2005 оны 8 дугаар
сарын 26-ны өдрийн 348 дугаар захирамжийн
иргэн Х.Бат-Эрдэнэд холбогдох хэсэг, 2010 оны 1
дүгээр сарын 25-ны өдрийн 54 дүгээр
захирамжийн "Алтай констракшн" ХХК-д холбогдох
хэсгийг илт хүчин төгөлдөр бусад тооцуулах” гэсэн
бие даасан шаардлага гаргасан боловч анхан
шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ
дараах зүйлийг дүгнээгүй буюу буруу дүгнэсэн нь
шүүхийн шийдвэр хууль ѐсны бөгөөд үндэслэл
бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна
АСУУЛТ
Давж заалдах шатны шүүх
анхан шатны шүүхийн
шийдвэрийг зарим нэг
хэсгийг алдаатай байна
гэж үзжээ. Тэгэхээр давж
заалдах шатны шүүхийн
шийдвэр Алтай
Констракшн-ын талд
гарсан болов уу? Эсвэл
иргэдийн талд шийдэгдсэн
үү?
Та юу гэж үзэж байна?
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭР
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар
зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 10 дугаар
сарын 21-ны өдрийн 403 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх
заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар
зүйлийн 33.1.2, 38 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 60 дугаар
зүйлийн 60.1.2-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг
даргын 2005 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 348 дугаар
захирамжийн иргэн Х.Бат-Эрдэнэд холбогдох хэсэг, 2010 оны 1
дүгээр сарын 25-ны өдрийн 54 дүгээр захирамжийн "Алтай
констракшн" ХХК-д холбогдох хэсэг, 2011 оны 5 дугаар сарын 04-ний
өдрийн 370 дугаар захирамжуудыг тус тус түдгэлзүүлж, Нийслэлийн
Засаг даргад “иргэн Х.Бат-Эрдэнийн үл хөдлөх эд хөрөнгийн доорх
78 м2 болон орц гарц бүхий газрыг түүнд эзэмшүүлэн эзэмших
эрхийг баталгаажуулж, үлдсэн газрыг Газрын тухай хуулийн 23
дугаар зүйлийн 23.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан
төлөвлөгөөний дагуу холбогдох дүүргийн Зсаг даргын саналыг авсны
үндсэн дээр төсөл сонгон шалгаруулах, эсхүл дуудлага худалдаа
явуулах хэлбэрээр эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх”-ийг
даалгасугай” гэж өөрчилсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн
59 дүгээр зүйлийн 59.3 дахь заалтын дагуу гуравдагч
этгээдээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан
олгосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86
дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах
шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам
зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл
нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөлөгч
магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор
Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд
хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг
дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА
М.БАТСУУРЬ
АСУУЛТ
Давж заалдах
шатны шүүхийн
шийдвэртэй та
санал нийлж
байна уу?
Хэрвээ үгүй бол
яагаад?
УЛСЫН ДЭЭД ШҮҮХ ЯМАР ШИЙДВЭР
ГАРГАСАН БЭ
«Алтай констракшн» ХХК-ийн
захирал Х.Бат-Эрдэнэ заргаа
авч чаджээ.
“Төрийн-3” 5-р бүлэг
С.Будрагчаа
А.Цэвээнпүрэв
Д.Шинэбаяр
Ц.Сувдаа
Х.Батмэнд
Анар

Más contenido relacionado

La actualidad más candente

эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааэрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааAnaro Nyamdorj
 
газрын маргааны кэйс
газрын маргааны кэйсгазрын маргааны кэйс
газрын маргааны кэйсBuka King
 
Бие даалтын ажил хийх зөвлөмж
Бие даалтын ажил хийх зөвлөмжБие даалтын ажил хийх зөвлөмж
Бие даалтын ажил хийх зөвлөмжTeacher's E-content
 
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД, ДООД ХУРЛЫН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД, ДООД ХУРЛЫН ТУХАЙМОНГОЛ УЛСЫН ДЭЭД, ДООД ХУРЛЫН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД, ДООД ХУРЛЫН ТУХАЙUmguullin Mongol Umguulugch
 
лекц оунэз
лекц оунэзлекц оунэз
лекц оунэзanhmabn
 
албан хэрэг хөтлөлтийн хичээл
албан хэрэг хөтлөлтийн хичээлалбан хэрэг хөтлөлтийн хичээл
албан хэрэг хөтлөлтийн хичээлsaixana
 
Захиргааны актыг шалгах дараалал
Захиргааны актыг шалгах дараалалЗахиргааны актыг шалгах дараалал
Захиргааны актыг шалгах дараалалUmguullin Mongol Umguulugch
 
өнгө
өнгө өнгө
өнгө azpurev
 
2. Ажлын удирдамж бичих.pdf
2. Ажлын удирдамж бичих.pdf2. Ажлын удирдамж бичих.pdf
2. Ажлын удирдамж бичих.pdfSuvaSuva1
 
ЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГАЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-7
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-7"Экологи байгаль хамгаалал" Хичээл-7
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-7E-Gazarchin Online University
 
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээ
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээажлын байрны тодорхойлолт, шинжилгээ
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээBuka King
 
ёс зүй нийгмийн хариуцлага
ёс зүй нийгмийн хариуцлагаёс зүй нийгмийн хариуцлага
ёс зүй нийгмийн хариуцлагаMunkhtur Davaanyam
 
Эх орондоо оруулах миний хувь нэмэр
Эх орондоо оруулах миний хувь нэмэрЭх орондоо оруулах миний хувь нэмэр
Эх орондоо оруулах миний хувь нэмэрTemuulen Nyamdorj
 
бизнесийн ёс зүй
бизнесийн ёс зүйбизнесийн ёс зүй
бизнесийн ёс зүйBachkana Enhbat
 

La actualidad más candente (20)

эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааэрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
 
газрын маргааны кэйс
газрын маргааны кэйсгазрын маргааны кэйс
газрын маргааны кэйс
 
Бие даалтын ажил хийх зөвлөмж
Бие даалтын ажил хийх зөвлөмжБие даалтын ажил хийх зөвлөмж
Бие даалтын ажил хийх зөвлөмж
 
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД, ДООД ХУРЛЫН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД, ДООД ХУРЛЫН ТУХАЙМОНГОЛ УЛСЫН ДЭЭД, ДООД ХУРЛЫН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД, ДООД ХУРЛЫН ТУХАЙ
 
лекц оунэз
лекц оунэзлекц оунэз
лекц оунэз
 
албан хэрэг хөтлөлтийн хичээл
албан хэрэг хөтлөлтийн хичээлалбан хэрэг хөтлөлтийн хичээл
албан хэрэг хөтлөлтийн хичээл
 
Захиргааны актыг шалгах дараалал
Захиргааны актыг шалгах дараалалЗахиргааны актыг шалгах дараалал
Захиргааны актыг шалгах дараалал
 
захиргааны шийдвэр
захиргааны шийдвэрзахиргааны шийдвэр
захиргааны шийдвэр
 
өнгө
өнгө өнгө
өнгө
 
2. Ажлын удирдамж бичих.pdf
2. Ажлын удирдамж бичих.pdf2. Ажлын удирдамж бичих.pdf
2. Ажлын удирдамж бичих.pdf
 
төлөвлөлт
төлөвлөлттөлөвлөлт
төлөвлөлт
 
Харилцаа гэж юу вэ?
Харилцаа гэж юу вэ?Харилцаа гэж юу вэ?
Харилцаа гэж юу вэ?
 
ЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГАЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-7
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-7"Экологи байгаль хамгаалал" Хичээл-7
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-7
 
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээ
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээажлын байрны тодорхойлолт, шинжилгээ
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээ
 
ёс зүй нийгмийн хариуцлага
ёс зүй нийгмийн хариуцлагаёс зүй нийгмийн хариуцлага
ёс зүй нийгмийн хариуцлага
 
бизнесийн эрх зүй лекц № 2
бизнесийн эрх зүй лекц № 2бизнесийн эрх зүй лекц № 2
бизнесийн эрх зүй лекц № 2
 
Эшлэл хэрхэн хийх тухай
Эшлэл хэрхэн хийх тухайЭшлэл хэрхэн хийх тухай
Эшлэл хэрхэн хийх тухай
 
Эх орондоо оруулах миний хувь нэмэр
Эх орондоо оруулах миний хувь нэмэрЭх орондоо оруулах миний хувь нэмэр
Эх орондоо оруулах миний хувь нэмэр
 
бизнесийн ёс зүй
бизнесийн ёс зүйбизнесийн ёс зүй
бизнесийн ёс зүй
 

Destacado

Gazriin tuhai huuli
Gazriin tuhai huuliGazriin tuhai huuli
Gazriin tuhai huuliNima TsG
 
10.газрын тухай хууль
10.газрын тухай хууль10.газрын тухай хууль
10.газрын тухай хуульMonatom Mgl
 
A Guide to SlideShare Analytics - Excerpts from Hubspot's Step by Step Guide ...
A Guide to SlideShare Analytics - Excerpts from Hubspot's Step by Step Guide ...A Guide to SlideShare Analytics - Excerpts from Hubspot's Step by Step Guide ...
A Guide to SlideShare Analytics - Excerpts from Hubspot's Step by Step Guide ...SlideShare
 
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульХуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульSodbayar Luka
 
11.газрын тухай хууль
11.газрын тухай хууль11.газрын тухай хууль
11.газрын тухай хуульMonatom Mgl
 
8-р анги захидал
8-р анги захидал8-р анги захидал
8-р анги захидалDelgersuren
 
Huuliin etgeediin ulsiin burtgeliin tuhai huuli
Huuliin etgeediin ulsiin burtgeliin tuhai huuliHuuliin etgeediin ulsiin burtgeliin tuhai huuli
Huuliin etgeediin ulsiin burtgeliin tuhai huuliMongol Advocates
 
Usnii tuhai huuli
Usnii tuhai huuli Usnii tuhai huuli
Usnii tuhai huuli Bat Ganbayar
 
БОЛОВСРОЛЫН БОДЛОГО БОЛОВСРУУЛАХ, ХЭЛЭЛЦЭХ, ХЯНАЖ ҮНЭЛЭХЭД ЭЦЭГ ЭХ, ИРГЭНИЙ Н...
БОЛОВСРОЛЫН БОДЛОГО БОЛОВСРУУЛАХ, ХЭЛЭЛЦЭХ, ХЯНАЖ ҮНЭЛЭХЭД ЭЦЭГ ЭХ, ИРГЭНИЙ Н...БОЛОВСРОЛЫН БОДЛОГО БОЛОВСРУУЛАХ, ХЭЛЭЛЦЭХ, ХЯНАЖ ҮНЭЛЭХЭД ЭЦЭГ ЭХ, ИРГЭНИЙ Н...
БОЛОВСРОЛЫН БОДЛОГО БОЛОВСРУУЛАХ, ХЭЛЭЛЦЭХ, ХЯНАЖ ҮНЭЛЭХЭД ЭЦЭГ ЭХ, ИРГЭНИЙ Н...Globe Globe
 
их засаг хууль
их засаг хуульих засаг хууль
их засаг хуульNyamka Nmk
 

Destacado (11)

Gazriin tuhai huuli
Gazriin tuhai huuliGazriin tuhai huuli
Gazriin tuhai huuli
 
10.газрын тухай хууль
10.газрын тухай хууль10.газрын тухай хууль
10.газрын тухай хууль
 
A Guide to SlideShare Analytics - Excerpts from Hubspot's Step by Step Guide ...
A Guide to SlideShare Analytics - Excerpts from Hubspot's Step by Step Guide ...A Guide to SlideShare Analytics - Excerpts from Hubspot's Step by Step Guide ...
A Guide to SlideShare Analytics - Excerpts from Hubspot's Step by Step Guide ...
 
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульХуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль
 
11.газрын тухай хууль
11.газрын тухай хууль11.газрын тухай хууль
11.газрын тухай хууль
 
8-р анги захидал
8-р анги захидал8-р анги захидал
8-р анги захидал
 
Huuliin etgeediin ulsiin burtgeliin tuhai huuli
Huuliin etgeediin ulsiin burtgeliin tuhai huuliHuuliin etgeediin ulsiin burtgeliin tuhai huuli
Huuliin etgeediin ulsiin burtgeliin tuhai huuli
 
Usnii tuhai huuli
Usnii tuhai huuli Usnii tuhai huuli
Usnii tuhai huuli
 
БОЛОВСРОЛЫН БОДЛОГО БОЛОВСРУУЛАХ, ХЭЛЭЛЦЭХ, ХЯНАЖ ҮНЭЛЭХЭД ЭЦЭГ ЭХ, ИРГЭНИЙ Н...
БОЛОВСРОЛЫН БОДЛОГО БОЛОВСРУУЛАХ, ХЭЛЭЛЦЭХ, ХЯНАЖ ҮНЭЛЭХЭД ЭЦЭГ ЭХ, ИРГЭНИЙ Н...БОЛОВСРОЛЫН БОДЛОГО БОЛОВСРУУЛАХ, ХЭЛЭЛЦЭХ, ХЯНАЖ ҮНЭЛЭХЭД ЭЦЭГ ЭХ, ИРГЭНИЙ Н...
БОЛОВСРОЛЫН БОДЛОГО БОЛОВСРУУЛАХ, ХЭЛЭЛЦЭХ, ХЯНАЖ ҮНЭЛЭХЭД ЭЦЭГ ЭХ, ИРГЭНИЙ Н...
 
их засаг хууль
их засаг хуульих засаг хууль
их засаг хууль
 
Zahirgaani erunkhii huuli 20150619
Zahirgaani erunkhii huuli 20150619Zahirgaani erunkhii huuli 20150619
Zahirgaani erunkhii huuli 20150619
 

Similar a газрын маргаан

ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ /ХУДАЛДАХ/
ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ /ХУДАЛДАХ/ ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ /ХУДАЛДАХ/
ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ /ХУДАЛДАХ/ Umguullin Mongol Umguulugch
 
НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН ЭРХИЙН МАРГААН ТАСЛАХ ЗӨВЛӨЛИЙН ЧИГ ҮҮРЭГ
НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН ЭРХИЙН МАРГААН ТАСЛАХ ЗӨВЛӨЛИЙН ЧИГ ҮҮРЭГНИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН ЭРХИЙН МАРГААН ТАСЛАХ ЗӨВЛӨЛИЙН ЧИГ ҮҮРЭГ
НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН ЭРХИЙН МАРГААН ТАСЛАХ ЗӨВЛӨЛИЙН ЧИГ ҮҮРЭГUmguullin Mongol Umguulugch
 
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-03-НЫ ӨДРИЙН 02 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-03-НЫ ӨДРИЙН 02 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-03-НЫ ӨДРИЙН 02 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-03-НЫ ӨДРИЙН 02 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...Umguullin Mongol Umguulugch
 
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИ...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИ...МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИ...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИ...Umguullin Mongol Umguulugch
 
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махн
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махннийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махн
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махнBuka King
 
Концессын жагсаалт
Концессын жагсаалтКонцессын жагсаалт
Концессын жагсаалтEvsel Nith
 
durmuud batlah tuhai
durmuud batlah tuhaidurmuud batlah tuhai
durmuud batlah tuhaiEvsel Nith
 
Heleltseh asuudal
Heleltseh asuudalHeleltseh asuudal
Heleltseh asuudalBuka King
 
ГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ ТУСГАГДСАН БАЙДАЛ
ГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ ТУСГАГДСАН БАЙДАЛГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ ТУСГАГДСАН БАЙДАЛ
ГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ ТУСГАГДСАН БАЙДАЛUmguullin Mongol Umguulugch
 
нитх дахь ман ын бүлэг засаг дарга э.бат-үүлийг огцруулах саналыг өргөн барьлаа
нитх дахь ман ын бүлэг засаг дарга э.бат-үүлийг огцруулах саналыг өргөн барьлаанитх дахь ман ын бүлэг засаг дарга э.бат-үүлийг огцруулах саналыг өргөн барьлаа
нитх дахь ман ын бүлэг засаг дарга э.бат-үүлийг огцруулах саналыг өргөн барьлааEvsel Nith
 
Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзах асуудал: Гуравдагч этгээдийн эрх, ху...
Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзах асуудал: Гуравдагч этгээдийн эрх, ху...Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзах асуудал: Гуравдагч этгээдийн эрх, ху...
Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзах асуудал: Гуравдагч этгээдийн эрх, ху...Galbaatar Lkhagvasuren
 
7.аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль
7.аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль7.аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль
7.аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульMonatom Mgl
 

Similar a газрын маргаан (16)

ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ /ХУДАЛДАХ/
ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ /ХУДАЛДАХ/ ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ /ХУДАЛДАХ/
ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ /ХУДАЛДАХ/
 
НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН ЭРХИЙН МАРГААН ТАСЛАХ ЗӨВЛӨЛИЙН ЧИГ ҮҮРЭГ
НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН ЭРХИЙН МАРГААН ТАСЛАХ ЗӨВЛӨЛИЙН ЧИГ ҮҮРЭГНИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН ЭРХИЙН МАРГААН ТАСЛАХ ЗӨВЛӨЛИЙН ЧИГ ҮҮРЭГ
НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН ЭРХИЙН МАРГААН ТАСЛАХ ЗӨВЛӨЛИЙН ЧИГ ҮҮРЭГ
 
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-03-НЫ ӨДРИЙН 02 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-03-НЫ ӨДРИЙН 02 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-03-НЫ ӨДРИЙН 02 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-03-НЫ ӨДРИЙН 02 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...
 
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИ...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИ...МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИ...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИ...
 
za
zaza
za
 
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махн
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махннийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махн
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махн
 
Tmp c30d
Tmp c30dTmp c30d
Tmp c30d
 
Концессын жагсаалт
Концессын жагсаалтКонцессын жагсаалт
Концессын жагсаалт
 
durmuud batlah tuhai
durmuud batlah tuhaidurmuud batlah tuhai
durmuud batlah tuhai
 
Heleltseh asuudal
Heleltseh asuudalHeleltseh asuudal
Heleltseh asuudal
 
ГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ ТУСГАГДСАН БАЙДАЛ
ГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ ТУСГАГДСАН БАЙДАЛГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ ТУСГАГДСАН БАЙДАЛ
ГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ ТУСГАГДСАН БАЙДАЛ
 
нитх дахь ман ын бүлэг засаг дарга э.бат-үүлийг огцруулах саналыг өргөн барьлаа
нитх дахь ман ын бүлэг засаг дарга э.бат-үүлийг огцруулах саналыг өргөн барьлаанитх дахь ман ын бүлэг засаг дарга э.бат-үүлийг огцруулах саналыг өргөн барьлаа
нитх дахь ман ын бүлэг засаг дарга э.бат-үүлийг огцруулах саналыг өргөн барьлаа
 
Togtool
TogtoolTogtool
Togtool
 
Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзах асуудал: Гуравдагч этгээдийн эрх, ху...
Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзах асуудал: Гуравдагч этгээдийн эрх, ху...Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзах асуудал: Гуравдагч этгээдийн эрх, ху...
Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзах асуудал: Гуравдагч этгээдийн эрх, ху...
 
7.аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль
7.аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль7.аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль
7.аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль
 
Altan ulgii
Altan ulgiiAltan ulgii
Altan ulgii
 

Más de Buka King

Ajliin albanii juram
Ajliin albanii juramAjliin albanii juram
Ajliin albanii juramBuka King
 
Tmp2 b32 regeg
Tmp2 b32 regeg Tmp2 b32 regeg
Tmp2 b32 regeg Buka King
 
улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги
улаанбаатар хотын эдийн  засгийн хөгжлийн стратегиулаанбаатар хотын эдийн  засгийн хөгжлийн стратеги
улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегиBuka King
 
улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги
улаанбаатар хотын эдийн  засгийн хөгжлийн стратегиулаанбаатар хотын эдийн  засгийн хөгжлийн стратеги
улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегиBuka King
 
улаанбаатар хотын хөгжлийн корпораци байгуулах, дүрэм
улаанбаатар хотын хөгжлийн  корпораци байгуулах, дүрэмулаанбаатар хотын хөгжлийн  корпораци байгуулах, дүрэм
улаанбаатар хотын хөгжлийн корпораци байгуулах, дүрэмBuka King
 
хэлэлцэх асуудал
хэлэлцэх асуудалхэлэлцэх асуудал
хэлэлцэх асуудалBuka King
 
Hadgalamj zeeliin horshoo durem u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...
Hadgalamj zeeliin horshoo durem    u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...Hadgalamj zeeliin horshoo durem    u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...
Hadgalamj zeeliin horshoo durem u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...Buka King
 
бодлогын баримт бичиг
бодлогын баримт бичигбодлогын баримт бичиг
бодлогын баримт бичигBuka King
 
terguulegchdeer heleltseh asuudal
terguulegchdeer heleltseh asuudalterguulegchdeer heleltseh asuudal
terguulegchdeer heleltseh asuudalBuka King
 
Bulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailan
Bulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailanBulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailan
Bulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailanBuka King
 
Ger horoolliin hogliin gazar
Ger horoolliin hogliin gazarGer horoolliin hogliin gazar
Ger horoolliin hogliin gazarBuka King
 
Terguulegchdiin hurliin buren temdeglel
Terguulegchdiin hurliin buren temdeglelTerguulegchdiin hurliin buren temdeglel
Terguulegchdiin hurliin buren temdeglelBuka King
 

Más de Buka King (20)

Ajliin albanii juram
Ajliin albanii juramAjliin albanii juram
Ajliin albanii juram
 
махн
махнмахн
махн
 
Tmp2 b32 regeg
Tmp2 b32 regeg Tmp2 b32 regeg
Tmp2 b32 regeg
 
улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги
улаанбаатар хотын эдийн  засгийн хөгжлийн стратегиулаанбаатар хотын эдийн  засгийн хөгжлийн стратеги
улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги
 
улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги
улаанбаатар хотын эдийн  засгийн хөгжлийн стратегиулаанбаатар хотын эдийн  засгийн хөгжлийн стратеги
улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги
 
улаанбаатар хотын хөгжлийн корпораци байгуулах, дүрэм
улаанбаатар хотын хөгжлийн  корпораци байгуулах, дүрэмулаанбаатар хотын хөгжлийн  корпораци байгуулах, дүрэм
улаанбаатар хотын хөгжлийн корпораци байгуулах, дүрэм
 
хэлэлцэх асуудал
хэлэлцэх асуудалхэлэлцэх асуудал
хэлэлцэх асуудал
 
Tmp26 ed
Tmp26 edTmp26 ed
Tmp26 ed
 
Hadgalamj zeeliin horshoo durem u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...
Hadgalamj zeeliin horshoo durem    u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...Hadgalamj zeeliin horshoo durem    u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...
Hadgalamj zeeliin horshoo durem u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...
 
Tmp a32e
Tmp a32eTmp a32e
Tmp a32e
 
Tmp ea7b
Tmp ea7bTmp ea7b
Tmp ea7b
 
бодлогын баримт бичиг
бодлогын баримт бичигбодлогын баримт бичиг
бодлогын баримт бичиг
 
terguulegchdeer heleltseh asuudal
terguulegchdeer heleltseh asuudalterguulegchdeer heleltseh asuudal
terguulegchdeer heleltseh asuudal
 
Bulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailan
Bulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailanBulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailan
Bulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailan
 
Togtool
TogtoolTogtool
Togtool
 
Tmp e785
Tmp e785Tmp e785
Tmp e785
 
Tmp d923
Tmp d923Tmp d923
Tmp d923
 
Tmp e1f9
Tmp e1f9Tmp e1f9
Tmp e1f9
 
Ger horoolliin hogliin gazar
Ger horoolliin hogliin gazarGer horoolliin hogliin gazar
Ger horoolliin hogliin gazar
 
Terguulegchdiin hurliin buren temdeglel
Terguulegchdiin hurliin buren temdeglelTerguulegchdiin hurliin buren temdeglel
Terguulegchdiin hurliin buren temdeglel
 

газрын маргаан

  • 2. ГАЗРЫН МАРГААН ЭХЭЛСЭН ТҮҮХ 2011 оны 04 дүгээр сарын эхээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр 120 мянгатын автобусны зогсоолын орчмын ногоон байгууламжийг хамруулан хашаа тойруулан барьж, дулааны шугам татаж байна гэх тайлбарт өгч “Алтай констракшн” ХХК олон жилийн настай ногоон байгууламжийг хайр найргүй сүйдэлж эхэлсэн нь Хан-Уул дүүргийн иргэдийг нэгдэн босоход хүргэжээ. Тус дүүргийн иргэд ногоон байгууламжийг сүйдлээд эхэллээ хэмээн хэвлэлийнхнийг дуудсан нь энэ асуудлыг тэр даруй хотын мээрийн чихэнд хүргэсэн байна. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны иргэд “Алтай констракшн” ХХК-ын үйл ажиллагааг зогсоож, түүнд олгосон газар эзэмших зөвшөөрлийг хүчингүй болгохыг хүсчээ. Тухайн үед хотын дарга байсан Г.Мөнхбаяр нэгэнт олон нийтийн дунд тархаж, хүчээ авсан энэ асуудлыг тэр даруй шийдвэрлэж "Нийслэлийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 370 дугаар захирамжаараа “Алтай констракшн” ХХК-ны газар эзэмших зөвшөөрлийг хүчингүй болгосноор энэ хэрэг эхэлсэн юм.
  • 3. АСУУЛТ • Хотын даргын гаргасан энэхүү захирамж хууль зөрчсөн гэж та бодож байна уу?
  • 4. НЭХЭМЖИЛСЭН НЬ Нэхэмжлэгч "Алтайконстракшн" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Батбаасан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "...Тус компанийн зүгээс холбогдох хууль тогтоомжийн дагуу газар эзэмших эрхтэй болсон бөгөөд уг газрыг зориулалтын дагуу ашиглаж, барилга байгууламж барих ажлыг эхлүүлэхэд шаардлагатай зөвшөөрөл, нөхцлүүдийг хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын дагуу хангаж аваад байсан. Барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлын явцад одоогийн байдлаар манай компанийн зүгээс 1.1 тэрбум төгрөгийн зардал гараад байгаа бөгөөд энэ зардал цаашид өсөн нэмэгдэх боломжтой юм. Хэрвээ Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учирсан тохиолдолд эл хохирлоо барагдуулахаар холбогдох шүүхэд хандах болно. Иймд, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 370 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд газар эзэмшигчийн хүлээх үүргээ гүйцэтгээгүй, хууль тогтоомж зөрчснөөс бусад тохиолдолд 2 газар эзэмших эрх, уг эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагаанд үндэслэлгүйгээр хориг, саад хийхгүй байхыг даалгаж өгнө үү” гэжээ.
  • 5. АСУУЛТ Иргэн Х.Батбаасангийн гаргасан нэхэмжлэл хуульзүйн үндэслэлтэй юу? Хууль ѐсоор эзэмшдэг газартаа бүтээн байгуулалт хийж байхад нь гэнэт зогсоох шийдвэр гарган, газар эзэмших эрхийг нь цуцлаж болдог уу? Хэрвээ болдог бол ямар тохиолдолд ингэх боломжтой гэж та үзэж байна?
  • 6. НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Сандуй шүүхэд ирүүлсэн тайлбартаа: "...Нийслэлийн Засаг даргын 2011 оны 370 дугаар захирамж нь нийтийн эрх ашгийг хангах, тэдний эрх ашгийг нэн түрүүнд тавьж, хууль бус үйл ажиллагаа явуулсан "Алтай констракшн" ХХК- ийн үйл ажиллагааг таслан зогсоож, энэ талаар өмнө гаргасан шийдвэр нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн байх тул дээрх шийдвэрээ хүчингүй болгон шийдвэрлэсэн тул энэхүү шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
  • 7. АСУУЛТ • Засаг даргын захирамжийг хэн хүчингүй болгох эрх эдэлдэг вэ? • Иргэдийн эрх ашгийг зөрчиж газар олгосон өмнөх засаг даргатай хариуцлага тооцох хуульзүйн үндэслэл байдаг уу?
  • 8. НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийг хөгжүүлэх 2020 оны ерөнхий төлөвлөгөөнд уг газар барилгажихаар тусгагдсан хэдий ч тэр ногоон байгууламжийг хэвээр авч үлдэх, нөгөө талаараа Хан-Уул дүүргийн Иргэдийн Нийтийн хурлаас газар эзэмших эрх олгосныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тэр байрлал дээр ногоон байгууламжийг хэвээр авч үлдэх, нийтийн эрх ашгийн үүднээс Нийслэлийн Засаг дарга "Алтай констракшн" ХХК-д газар эзэмшүүлэх эрх олгосон захирамжийг хүчингүй болгосон. Нийслэлийн Засаг даргын 370 дугаар захирамжийг хүчингүй болгосны улмаас ямар нэгэн хохирол учирсан бол хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа. Иймд, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 370 дугаар захирамж нь холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй, хууль зүйн үндэслэлтэй, хүчингүй болгох үндэслэлгүй байна” гэжээ.
  • 9. АСУУЛТ Хотын ерөнхий төлөвлөгөөнд барилга барихаар тусгагдсан газарт бүтээн байгуулалт хийхдээ ногоон байгууламжийг нь хөндөж болохгүй гэсэн заалт Монгол улсад мөрдөгдөж буй хуулинд байдаг уу?
  • 10. ИРГЭДИЙН НЭХЭМЖЛЭЛ Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Байдраг, Б.Болд нараас шүүхэд ирүүлсэн бие даасан шаардлагадаа: “...Нийслэлийн Засаг даргаас нийтдээ 9000 м.кв газрыг "Алтай констракшн" ХХК-д олгожээ. Ингэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг баримтлалгүй, хуулиар тогтоосон хязгаарлалтыг ноцтой зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар байхад ямар нэгэн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг явуулалгүй зогссон байгууламжид газар эзэмших эрх олгож Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Нийслэлийн газрын албанаас нэхэмжлэгчид анх газар олгосон баримтыг буюу ямар үндэслэлээр, хэрхэн олгосон талаарх материалыг гаргуулахаар хүсэлт гаргасны дагуу шүүх шаардсан боловч захирамжаас өөр баримт байхгүй болох нь тогтоогдож байна.Дээрх үндэслэлээр анхнаасаа нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2005 оны 348, 2010 оны 54 тоот захирамжууд илт 3 алдаатайгаас гадна хууль зөрчсөн байх тул "Алтай констракшн" ХХК-д холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж өгнө үү”
  • 11. АСУУЛТ • Амьдарч буй орчныхоо төлөө тэмцсэн иргэдийн төлөөллийн нэхэмжлэлийг шүүх хэрхэн харгалзан үзсэн бэ? • Хэн нэгэн албан тушаалтны алдаатай үйлдлээс болж амьдарч буй орчноо сүйдүүлсэн иргэдийн хохирлыг хэн барагдуулах вэ? • Захиргааны хэргийн шүүх энэхүү маргааныг хэрхэн шийдвэрлэсэн гэж та таамаглаж байна.
  • 12. АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭР Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 403 дугаар тогтоол: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 38 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2005 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 348 дугаар захирамжийн иргэн Х.Бат-Эрдэнэд холбогдох хэсэг, 2010 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 54 дүгээр захирамжийн "Алтай констракшн" ХХК-д холбогдох хэсэг, 2011 оны 5 дугаар сарын 04- ний өдрийн 370 дугаар захирамжуудыг тус тус түдгэлзүүлж, Нийслэлийн Засаг даргад “иргэн Х.Бат-Эрдэнийн үл хөдлөх эд хөрөнгийн доорх 78 м2 болон орц гарц бүхий газрыг түүнд эзэмшүүлэн эзэмших эрхийг баталгаажуулж, үлдсэн газрыг Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан төлөвлөгөөний дагуу холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсны үндсэн дээр төсөл сонгон шалгаруулах, эсхүл дуудлага худалдаа явуулах хэлбэрээр эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх”-ийг даалгасугай” гэжээ.
  • 13. ДАВЖ ЗААЛДСАН НЬ Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Байдраг, Б.Болд нар давж заалдах гомдолдоо: Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 21- ний өдрийн 403 тоот шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Гомдлын үндэслэл: Нэг. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 болон 21 дүгээр зүйлийн 21.2.4-т заасанд нийцүүлэн 2010 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 54 тоот захирамжаар "Алтай констракшн" ХХК-д 9000 м.кв газрыг олгосон” гэжээ. Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг даргаас санал аваагүй гэдэг нь баримтаар харагдаж байгаа төдийгүй тухайн жилийн газар зохион байгуулалтын "батлагдсан" төлөвлөгөөний дагуу бусдад газрыг эзэмшүүлэх гэсэн шаардлага хангаагүй байхад эрх олгосон НЗД-ын үйлдлийг зөвтгөсөн нь хууль бус байна.
  • 14. Тодруулга 21.2.3.нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна. Газрын тухай хуулиас
  • 15. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь НИТХ- аар 2009 оны 12 дугаар сарын 23- ны өдрийн 4/31 тоот тогтоолоор батлагдсан байх ба уг төлөвлөгөөнд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд газар эзэмшүүлнэ гэсэн ямар нэгэн зүйл, заалт байхгүй болно.
  • 16. АСУУЛТ • Тухайн онд хэрэгжих ажлын ажлын төлөвлөгөөнд огт тусаагүй ажлыг туссан мэтээр үзэж шүүх бүрэлдэхүүн үзсэн нь зөв шийдвэр мөн үү?
  • 17. Түүнчлэн шүүх бүрэлдэхүүн "2008 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаар тогтоолоор баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 13.9 га газарт барилгажуулахаар тусгагдсан байна" гэж нотлох баримтыг зөв шинжлэн судлалгүйгээр нэхэмжлэгчийг зөвтгөх арга, хэрэгсэлээ болгон ашигласан нь харамсалтай байна. Хэргийг шударгаар хянан шийдвэрлэхийн тулд сайтар судалсан бол уг тогтоолын 1-р заалтаар "Хан-Уул дуүргийн 2008 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2009 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах асуудлыг хойшлуулсугай", 2 дугаар заалтаар "...2009 оны төлөвлөгөө зорилттой нарийвчлан танилцаж, холбогдох дүгнэлт гаргасны дараа ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй" гэж тус тус тодорхой заасныг гуйвуулан тайлбарлаж, дүгнэлт өгсөн. Мөн шүүх Чингисийн өргөн чөлөөний гудамж нь зөвхөн 9000 м.кв газартай мэтээр "Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо" гэснийг шууд "Алтай констракшн" ХХК-д хамаатуулан тайлбарласан нь ойлгомжгүй байна.Иргэд Улаанбаатар хотын хаана, хэзээ, хэн, ямар үндэслэлээр хууль бус газар олголт хийснийг мэдэх боломжгүй байдаг. Тиймээс ч иргэд орон сууц, зочид буудал биш эрүүл, аюулгүй, утаагүй орчинд амьдрахын тулд ногоон байгууламж хэвээр нь байлгахыг хүсч холбогдох байгууллага, албан тушаалтанд санал гомдлоо илэрхийлсээр байгаа
  • 18. Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг баримтлалгүй, хуулиар тогтоосон хязгаарлалтыг ноцтой зөрчсөн Нийслэлийн Засаг даргын 2005 оны 348, 2010 оны 54 тоот захирамжууд нь гарсан цагаасаа л хүчин төгөлдөр бус, нийтийн ашиг сонирхлыг харгалзан үзээгүй байдаг. Газрын тухай хуулийн 29.1, 29.2, 29.3-1 заасан хэмжээнээс хэд дахин илүү газар байхад ямар нэгэн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг явуулалгүй 60 м.кв газрыг 9000 м.кв болгон хотын ногоон байгууламжид газар эзэмших эрх олгосон нь хууль бус юм. Иймд, анхан шатны шүүхийн 2011 оны 403 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч "Алтай констракшн" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
  • 19. АСУУЛТ • Давж заалдах шатны шүүхээс хэргийг хэрхэн шийдвэрлэсэн гэж та бодож байна вэ? • Анхан шатны шүүхийн нягтлалгүй орхигдуулсан асуудлыг өөрчилсөн гэж та үзэж байна уу?
  • 20. ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ХЯНАЛТ Анхан шатны шүүх нотлох баримт буруу үнэлж, хууль буруу хэрэглэсэн буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 370 дугаар захирамжийг хүчингүй болгуулах "Алтай констракшн" ХХК-ний нэхэмжлэлтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн 1 дүгээр 10 хорооны иргэдийн нийтийн хурлаас уг хорооны иргэдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөх учир гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасны дагуу шүүх гуравдагч этгээдээр татан оролцуулсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нэр бүхий 34 иргэнийг гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлт уламжилсныг үндэслэн шүүх тус дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн нийтийн хурлыг нэр бүхий 34 иргэнээр сольж, гуравдагч этгээдийг өөрчилсөн захирамж гаргажээ.
  • 21. Ингээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдүүдийн төлөөлөгчдөөс “Нийслэлийн Засаг даргын 2005 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 348 дугаар захирамжийн иргэн Х.Бат-Эрдэнэд холбогдох хэсэг, 2010 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 54 дүгээр захирамжийн "Алтай констракшн" ХХК-д холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бусад тооцуулах” гэсэн бие даасан шаардлага гаргасан боловч анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах зүйлийг дүгнээгүй буюу буруу дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ѐсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна
  • 22. АСУУЛТ Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг зарим нэг хэсгийг алдаатай байна гэж үзжээ. Тэгэхээр давж заалдах шатны шүүхийн шийдвэр Алтай Констракшн-ын талд гарсан болов уу? Эсвэл иргэдийн талд шийдэгдсэн үү? Та юу гэж үзэж байна?
  • 23. ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭР Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 403 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 38 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2005 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 348 дугаар захирамжийн иргэн Х.Бат-Эрдэнэд холбогдох хэсэг, 2010 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 54 дүгээр захирамжийн "Алтай констракшн" ХХК-д холбогдох хэсэг, 2011 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 370 дугаар захирамжуудыг тус тус түдгэлзүүлж, Нийслэлийн Засаг даргад “иргэн Х.Бат-Эрдэнийн үл хөдлөх эд хөрөнгийн доорх 78 м2 болон орц гарц бүхий газрыг түүнд эзэмшүүлэн эзэмших эрхийг баталгаажуулж, үлдсэн газрыг Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан төлөвлөгөөний дагуу холбогдох дүүргийн Зсаг даргын саналыг авсны үндсэн дээр төсөл сонгон шалгаруулах, эсхүл дуудлага худалдаа явуулах хэлбэрээр эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх”-ийг даалгасугай” гэж өөрчилсүгэй.
  • 24. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь заалтын дагуу гуравдагч этгээдээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгосугай. 3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөлөгч магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ЦОГТ ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА М.БАТСУУРЬ
  • 25. АСУУЛТ Давж заалдах шатны шүүхийн шийдвэртэй та санал нийлж байна уу? Хэрвээ үгүй бол яагаад?
  • 26. УЛСЫН ДЭЭД ШҮҮХ ЯМАР ШИЙДВЭР ГАРГАСАН БЭ
  • 27. «Алтай констракшн» ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ заргаа авч чаджээ.