SlideShare una empresa de Scribd logo
1 de 3
Descargar para leer sin conexión
Хурдан морь


                                                   Хурдан морины шинж

Монголчууд эрт цагаас эхлэн адуу малаа маллаж, агт морьдыг сонгон хурд, шандсыг нь сорьж 
ирсэн туршлагадаа тулгуурлан шандас сайт хурдан хүлгийг түмэн агтнаасаа сонгон олж, удам 
залган үржүүлэх шинжлэх ухааны үндэстэй мэдлэг ухааны цогцолборыг бий болгожээ. Манай 
монгол адуу нь дэлхийн бусад орны адуунаас өвөрмөц бие галбиртай, өөрийн нутаг орны уур 
амьсгал,   өвс   ургамал,   малч   монголчуудын   аж   төрөл,   ахуйн   хэрэгцээнд  сайтар  зохицсон   жич 
үүлдрийн                                                мал                                            юм.

Монгол   адуу   бие   багатай   байдаг   нь   бэлчээр   тэжээлийн   хангамж   хүртэмж,   эрчим   хүчний 
хямгатай   зарцуулалттай   холбоотой   бөгөөд   энэ   харьцангуй   бага   биедээ   багтахгүй   хүчирхэг 
булчин шандастай, биелэг урт хөл, бахим чийрэг хүзүү, өргөн цээж, шулуун тавиу нуруу, тэгш 
сагаг, ирмүүн шөрмөс, шингэвтэр дэл сүүлтэйгээрээ манай нутгийн зэрлэг тахийг санагдуулах 
нэг                     удмын                        амьтан                     юм.                     

Энэ онцлог нь эрс тэс уур амьсгалтай идэш бэлчээрийн өгөөж нь улирлын аясаар эрс хэлбэлздэг 
нутгийнхаа   нөхцөлд   харьцангуй   богино   хугацаанд   онгийн   хүч   авч,   тарга   тэвээргээ   удаан 
хадгалж чаддаг, өл сайн даадаг, холын аян, удаан эдэлгээг тэсвэрлэдэг, өлчир чийрэг бас өвчин 
эмгэгт   тэр   бүр   автдаггүй   зэрэг   олон   сайн   чанарыг   бүрдүүлдэг   байна.  

Манай өвөг дээдэс энэ сайн удамт адуун сүргийнхээ дотроос удам гарал, хэлбэр галбир, алхаа 
гишгээ,  бие  цогцсын   дотоод,  гадаад  олон   шинжээр  нь хурдан   хүлгийг   шинжих   арга  ухааныг 
бүрдүүлжээ.   Монгол   малчид   малаа   гадаад   шинжээр   нь   сүү   шим,   үр   төл,   хурдан   хүчийг   нь 
илэрхий   мэддэг   төдийгүй   малын   галбир,   зүсээр   нь   түүний   олон   шинж   чанарыг   шууд   хэлж 
чаддаг.                                                                                                      

Манай   малчид   хэзээнээсээ   ”холын   аян   эрэл   мэт   даацтай   явдалд   бараан   зүсмийн   морь   сайн, 
ойрын цочмог түргэн хэрэгт хөнгөн хөлтэй нимгэн арьстай, цайвар зүсмийн морь сайн” гэдгийг 
өсвөр           хойч            үедээ             хэлж              сургасаар             иржээ.             

Монголчууд   морины   хурдны   шинжийг   илэрхийлсэн   маш   олон   нэр   томьёо,   ухагдахууныг 
хэрэглэдэг. Тэдгээр ойлголт ухагдахуун нь морь малын биеийн бүтэц, физиологийн чадвар, цаг 
улирлын байдал, нутаг орны онцлог зэрэг бодит зүйлтэй нягт холбоотой, үндэслэлтэй байдаг.

Эртний нэгэн сударт дурдсанаар хурдан морийг гадар, дотор, нууц гурван зүйлээр шинжилнэ. 
Гадаад                                        хэвийгш                                        шинжихэд:
Арван                    гурван                       их                    хэрэгтэй.                    
Үүнд:   Манлай,  эрүү,  хөмсөг,  бүгд   яс,  нуруу,  гэдэс,  хөх мах,   булчин,  омруу,  дөрвөн   туурай 
эдгээр                                               болно.                                              
Есөн   урт   хэрэгтэй.  Энэ   нь   дөрвөн   шилбэ,   нуруу,   хоншоор,   сагалдарга,   хэл,   чих   болно.  

Зургаан бүдүүн хэрэгтэй. Энэ хоёр чихний уг,толгойн хэв, хөлийн уг, сүүлийн уг, умдаг болно. 

Зургаан нарийн хэрэгтэй.  Үүнд: Хүзүү моголцог нарийн хоншоор тэгш нарийн, хоёр чихний 
мөг,   хоёр   чихний   үзүүр   шовх   нарийн   эдгээр   билээ.                         

Есөн   агуу   хэрэгтэй.  Үүнд:   дөрвөн   туурай,   хамрын   нүх,   хоёр   чихний   хонхор,   омруу   салтаа 
эдгээр                    агуу                      байх                      хэрэгтэй.                     

Таван   охор   хэрэгтэй.               Сүүл,   бугалага,   бэвэрхий,   хазлуур   болно.                       

Гурван   өндөр   хэрэгтэй.  Үүнд:   Дух   /овоо/,   мундаа,   харгам   эдгээр   болно.  

Эдгээр 51 шинж моринд бүрэн төгс байх нь чухаг ховор бөгөөд хэрвээ бүрэн байвал, их хурдан 
хүлэг тэр мөн. Эдгээр шинж моринд хэдий олон байвал төдий хурдан байна гэж бичсэн байдаг. 

Мөн зүрхний тэмдэг нүдэнд гарах тул зүрх сайтай морины нүд хар улаан, хүрэн байх бөгөөд хол 
давхил   уул   бөглөсөн   бэрх   газраас   хашигнан   үл   айх   сайн   шинж   юм.  

Уушигны тэмдэг хамрын самсааны хөндийд гарах тул хамрын нүх дүүрэн их бол уушги их сайн 
гэх                      зэргээр                      дурьдсан.  

Гадаад шинжид бас ташаа агуу болоод өндөр, өнчин сүвээ нь ташаанаасаа агуу, үс нь эрчимт 
ёнхор   утас   мэт,   шөрмөс  нь  ончит   нумын  хөвч   мэт,   шүдний   цөгц  нь  гүн,  туурайн   гахай   гүн, 
сүүлийн ясны үзүүр, ташаан толгойноос 6­8 см илүү, соёо шүд хоёрын хооронд зай их бөгөөд 
соёо нь арааны зүг матигар, буйлны чиг мах 12 шүдний үзүүрт тулах шахсан биеийн булчин 
чийрэг,   хөл   толгой   хатангир   морь   хурдан”   байна.                                                   

Шинжний   сударт   бас   “угалзын   биетэй,   аргалын   бэрэвхийтэй,   өвөөлжин   овоотой,   бүдүүн 
борвитой, бөгс нь бөхийж ниссэн харцага мэт, зогсох нь мэлхий дүүхийх мэт хэлбэртэй морь 
хурдан                          хүлэг”                            гэжээ.                            

Дөрвөн өнцөг тэгш мурийгүй шулуун, нус шүлс, үүдэн шүд, араа соёо тэгш, төгрөг бөөрөнхий 
торгон өнгөтэй, соёоны үзүүрт хурц бат бөх тослог зөөлөн, хэл нимгэн улаан, нохойн хэл мэт 
өнгөтэй,   мөн   хэл   нь   өнгөргүй   морь   хурдан   сайн   байна.

Мөн уруул зөөлөн эелдэг, мах дэлгэр сайхан, хамрын уг тэгш, хоншоор шулуун, хацар өндөр, 
хамар,   хацрын   арьс   нимгэн,   нүдний   цэцгий   тунгалаг   гэрэлтэй   бөгөөд   бал   мэт   цайвар   шар 
тогосын   ба   галбингаагийн   нүд   мэт   түүнчлэн   ангир,   гургуул,   ятуу,   заан,   арслан,   гөрөөс, 
богширгын нүд мэт нүдтэй, сормуус өтгөн, хөмсөг тэгшхэн, судас шөрмөс далд, магнай дэлгэр 
уудам, хацар өргөн, чихэндээ үс ихтэй, толгой тэгш урт, сүүл дунд зэрэг, үс нь буржгар, их 
биеийн үс зузаан, эелдэг тослог зөөлөн задгай, мах чанга, шанаа төгрөг бөгөөд найлзуурхайгүй, 
туурай  өндөр  цомбон   төгрөг,  ул   хатуу   дундаа  гүн,  гахай  их,   мөр  эгэм дэлгэр,  гэдэс  төгрөг 
гөрөөсөн хэлбэртэй, хондлой тэгш бөөрөнхий, бөхтрөг гол нуруунаас арай өндөр, салтаа агуу 
морь                      хурдан                       хүлэг                       байна.                      

Ташаан толгой өгзөгний шонтгор хоёрын хооронд 40 см хэрийн зайтай, урт хөлийн шөрмөс яс 
хоёрын   хооронд   2   см   гаруй   зайтай   босоо   богино   борвитой,   шилбэ   бүдүүн   туурай   хомбон 
ирмэгтэй бөгөөд ширхэг сайтай, сагагийн дотор эвэртэй, салтаа уужим зайтай, ухархай хонхор, 
толгой, чих нүд их, хамрын нүх агуу, чих хурц, үс тачир нимгэн, гэдэс сайтай, соёо хурц, ямаан 
толгойтой морь хурдан байна. Хурдан үрээг шүдлэнд нь хөнгөлбөл яс хөнгөн гоё үзэсгэлэнтэй, 
арьс         нимгэн              наранд            давхихад           боохгүй            байдаг.          

Төв   аймагт   хурдан   морийг   шинжлэн   бичихдээ:  Хурдан   морь   биеийн   том   жижгээс   үл 
холбогдоно. Мундаа, сэрвээ өндөр, гурван овоо тэнцүү, хөх мах өргөн тэнэгэр, аман хүзүү урт 
амьсгал   аажим,   сүвээний   адгийн   хавирга   ташаан   толгой   хоёрын   хооронд   6   см   урт   зайтай, 
харвирганы үзүүр матлага сайтай бөөрөнхий, хошного цаана 5 см хэр хол байна гэж бичжээ.  

Хэнтий   аймагт   хурдан   морины   шинжийг   тодорхойлохдоо:  Толгойн   мах   бага,   гурвалжин 
хөмсөгтэй, зузаан өндөр мундаатай, дөрвөн хөл шулуун, дэл, сүүл шингэн бөгөөд зөөлөн ширхэг 
нарийн         арьс         нимгэн      элбэг        бол        хурдан           байна.          

Хөвсгөл аймагт хурдан морийг шинжлэн бичихдээ: Чих урт хурц, үнэгний чих мэт, магнай 
тэнүүн хошуу дөрвөлжин, хамрын нүх агуу, хүзүү богино, нүд хурц хар, ухархай өндөр зовхи 
зузаан, шүд соёо урт, хол ойрын зай тэгш, туурай хомбон, шөрмөс бүлхэнд хол зайтай, хавирга 
бөөрөнхий завсрын  зай дунд хавирга илүү,  арьс уудам элбэг,  зоо сэрвээ тэгш,  гоё  дугаргий, 
хошного   хол,   борви   шанд   хүртэл   махлаг   булчин   сайтай,   бие   зузаан   бөгөөд   тэгш,  өмнөөс   нь 
харвал   гэдгэр   хойноос   нь   харвал   бөгтөр   юм   шиг   морь   хурдан   байна.  

Эдгээрээс үзэхэд хурдан морины шинж нь ерөнхийдөө адил боловч бага зэрэг зөрүү орон нутаг 
бүрд байгаа нь нутаг нутгийн морины удам ба дасгал хийж давхил сурсан зэргээс холбогдохын 
дээр газрын байдал, өндөр нам, ус өвс ялгавартай, уяж сойх арга ялгаатай нь харагдана. Хурдан 
морийг хуртай тарган оруулахгүйг хичээх боловч, өвлийн дүн хүйтэн, хаврын хавсарганд их 
унах муу болно. 

Más contenido relacionado

La actualidad más candente

математикийн хичээлд мхт ашиглаж буй судалгаанд хийсэн дүн
математикийн хичээлд мхт ашиглаж буй судалгаанд хийсэн дүнматематикийн хичээлд мхт ашиглаж буй судалгаанд хийсэн дүн
математикийн хичээлд мхт ашиглаж буй судалгаанд хийсэн дүнmuugii_16
 
таван хошуу мал
таван хошуу малтаван хошуу мал
таван хошуу малNNaraa
 
эцэг эхийн оролцоо
эцэг эхийн оролцооэцэг эхийн оролцоо
эцэг эхийн оролцооBadamsuren Byambjav
 
Адууны ханах засал
Адууны ханах засалАдууны ханах засал
Адууны ханах засалdagvajamts
 
5 6 nas hel yaria(3)
5 6 nas hel yaria(3)5 6 nas hel yaria(3)
5 6 nas hel yaria(3)od_baigal
 
Малд эх барихын тусламж үзүүлэх
Малд эх барихын тусламж үзүүлэхМалд эх барихын тусламж үзүүлэх
Малд эх барихын тусламж үзүүлэхdagvajamts
 
Адууны хатгах засал
Адууны  хатгах засалАдууны  хатгах засал
Адууны хатгах засалdagvajamts
 
хүүхэд хамгаалал, эрсдэл
хүүхэд хамгаалал, эрсдэлхүүхэд хамгаалал, эрсдэл
хүүхэд хамгаалал, эрсдэлDashlhvndev Galbadrah
 
талбайг хэмжих
талбайг хэмжихталбайг хэмжих
талбайг хэмжихTSETSEGMAA53
 
хичээлийг сэдэлжүүлэлтээр хөтлөх
хичээлийг сэдэлжүүлэлтээр хөтлөххичээлийг сэдэлжүүлэлтээр хөтлөх
хичээлийг сэдэлжүүлэлтээр хөтлөхNew Mongol College of Technology
 
2013 оны тайлан 71-р цэцэрлэг
2013 оны тайлан 71-р цэцэрлэг2013 оны тайлан 71-р цэцэрлэг
2013 оны тайлан 71-р цэцэрлэгchimgee_s99
 
Монгол уламжлалт тоглоом наадгай
Монгол уламжлалт тоглоом наадгайМонгол уламжлалт тоглоом наадгай
Монгол уламжлалт тоглоом наадгайShagaishuu Xoo
 
Бэлчээр ашиглах алтан дүрэм
Бэлчээр ашиглах алтан дүрэмБэлчээр ашиглах алтан дүрэм
Бэлчээр ашиглах алтан дүрэмGreengoldMongolia
 
8 хялбарчилсан темперамент)
8 хялбарчилсан темперамент)8 хялбарчилсан темперамент)
8 хялбарчилсан темперамент)Tsuntsaga Ch
 

La actualidad más candente (20)

математикийн хичээлд мхт ашиглаж буй судалгаанд хийсэн дүн
математикийн хичээлд мхт ашиглаж буй судалгаанд хийсэн дүнматематикийн хичээлд мхт ашиглаж буй судалгаанд хийсэн дүн
математикийн хичээлд мхт ашиглаж буй судалгаанд хийсэн дүн
 
нэгж хичээл
нэгж хичээлнэгж хичээл
нэгж хичээл
 
Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил
Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжилХичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил
Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил
 
таван хошуу мал
таван хошуу малтаван хошуу мал
таван хошуу мал
 
эцэг эхийн оролцоо
эцэг эхийн оролцооэцэг эхийн оролцоо
эцэг эхийн оролцоо
 
Адууны ханах засал
Адууны ханах засалАдууны ханах засал
Адууны ханах засал
 
тайлан хабэа
тайлан хабэатайлан хабэа
тайлан хабэа
 
5 6 nas hel yaria(3)
5 6 nas hel yaria(3)5 6 nas hel yaria(3)
5 6 nas hel yaria(3)
 
Малд эх барихын тусламж үзүүлэх
Малд эх барихын тусламж үзүүлэхМалд эх барихын тусламж үзүүлэх
Малд эх барихын тусламж үзүүлэх
 
Адууны хатгах засал
Адууны  хатгах засалАдууны  хатгах засал
Адууны хатгах засал
 
Арга зүйн туршлага
Арга зүйн туршлагаАрга зүйн туршлага
Арга зүйн туршлага
 
хүүхэд хамгаалал, эрсдэл
хүүхэд хамгаалал, эрсдэлхүүхэд хамгаалал, эрсдэл
хүүхэд хамгаалал, эрсдэл
 
талбайг хэмжих
талбайг хэмжихталбайг хэмжих
талбайг хэмжих
 
хичээлийг сэдэлжүүлэлтээр хөтлөх
хичээлийг сэдэлжүүлэлтээр хөтлөххичээлийг сэдэлжүүлэлтээр хөтлөх
хичээлийг сэдэлжүүлэлтээр хөтлөх
 
5 хошуу мал
5 хошуу мал5 хошуу мал
5 хошуу мал
 
2013 оны тайлан 71-р цэцэрлэг
2013 оны тайлан 71-р цэцэрлэг2013 оны тайлан 71-р цэцэрлэг
2013 оны тайлан 71-р цэцэрлэг
 
Монгол уламжлалт тоглоом наадгай
Монгол уламжлалт тоглоом наадгайМонгол уламжлалт тоглоом наадгай
Монгол уламжлалт тоглоом наадгай
 
Бэлчээр ашиглах алтан дүрэм
Бэлчээр ашиглах алтан дүрэмБэлчээр ашиглах алтан дүрэм
Бэлчээр ашиглах алтан дүрэм
 
Uzuulen
UzuulenUzuulen
Uzuulen
 
8 хялбарчилсан темперамент)
8 хялбарчилсан темперамент)8 хялбарчилсан темперамент)
8 хялбарчилсан темперамент)
 

Destacado

Destacado (20)

Hurdan mori2
Hurdan mori2Hurdan mori2
Hurdan mori2
 
Erin 3 naadam
Erin 3 naadamErin 3 naadam
Erin 3 naadam
 
Eriin 3 naadam tsemka
Eriin 3 naadam tsemkaEriin 3 naadam tsemka
Eriin 3 naadam tsemka
 
хүрэн морь
хүрэн морьхүрэн морь
хүрэн морь
 
адуу
адууадуу
адуу
 
Шаардлага
ШаардлагаШаардлага
Шаардлага
 
хүн орчин
хүн орчинхүн орчин
хүн орчин
 
5 н хэрэглэгдэхүүн
5 н хэрэглэгдэхүүн5 н хэрэглэгдэхүүн
5 н хэрэглэгдэхүүн
 
адуу
адууадуу
адуу
 
Buhiin hicheel
Buhiin hicheelBuhiin hicheel
Buhiin hicheel
 
6 12 angi sur harbaa
6 12 angi sur harbaa6 12 angi sur harbaa
6 12 angi sur harbaa
 
Olimp
OlimpOlimp
Olimp
 
хоки
хокихоки
хоки
 
сур харваа
сур харваасур харваа
сур харваа
 
Surin harbaa
Surin harbaaSurin harbaa
Surin harbaa
 
Buhiin umsgul
Buhiin umsgulBuhiin umsgul
Buhiin umsgul
 
сур харваа
 сур харваа сур харваа
сур харваа
 
Naadam
NaadamNaadam
Naadam
 
сур харваа Baatarsvren
сур харваа Baatarsvrenсур харваа Baatarsvren
сур харваа Baatarsvren
 
олимп
олимполимп
олимп
 

Similar a Hurdan mori

ёс ёмбогор
ёс ёмбогорёс ёмбогор
ёс ёмбогорgganchimeg
 
шувууны анатоми
шувууны анатомишувууны анатоми
шувууны анатомиZiyakhan Raimbek
 
Ардын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх нь
Ардын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх ньАрдын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх нь
Ардын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх ньBMDI
 
Hicheel1 ойн амьтад
Hicheel1 ойн амьтадHicheel1 ойн амьтад
Hicheel1 ойн амьтадotgoo80
 
Hicheel1 ойн амьтад
Hicheel1 ойн амьтадHicheel1 ойн амьтад
Hicheel1 ойн амьтадUuganaa_9x9
 
Hicheel1 ойн амьтад
Hicheel1 ойн амьтадHicheel1 ойн амьтад
Hicheel1 ойн амьтадChangmi Rose
 
Dund hut in angi mongol hool lekts 5
Dund hut in angi  mongol hool lekts 5 Dund hut in angi  mongol hool lekts 5
Dund hut in angi mongol hool lekts 5 Lha Bolorerdene
 
хээлтэгч мал сэдэв2
хээлтэгч мал сэдэв2хээлтэгч мал сэдэв2
хээлтэгч мал сэдэв2otgooPhh
 
хээлтэгч мал сэдэв2
хээлтэгч мал сэдэв2хээлтэгч мал сэдэв2
хээлтэгч мал сэдэв2otgooPhh
 
хээлтэгч мал сэдэв2
хээлтэгч мал сэдэв2хээлтэгч мал сэдэв2
хээлтэгч мал сэдэв2otgooPhh
 
монголчуудын соёл
монголчуудын соёлмонголчуудын соёл
монголчуудын соёлKun Martice
 
ìîðèíû öîë
ìîðèíû öîëìîðèíû öîë
ìîðèíû öîëCh Moonoo
 
эрийн 3 Ц.Батсүрэн
эрийн 3 Ц.Батсүрэнэрийн 3 Ц.Батсүрэн
эрийн 3 Ц.БатсүрэнBatsuren Tsagaan
 

Similar a Hurdan mori (20)

Khishigjargal 2
Khishigjargal 2Khishigjargal 2
Khishigjargal 2
 
ёс ёмбогор
ёс ёмбогорёс ёмбогор
ёс ёмбогор
 
шувууны анатоми
шувууны анатомишувууны анатоми
шувууны анатоми
 
Ардын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх нь
Ардын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх ньАрдын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх нь
Ардын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх нь
 
Hicheel1 ойн амьтад
Hicheel1 ойн амьтадHicheel1 ойн амьтад
Hicheel1 ойн амьтад
 
Hicheel1 ойн амьтад
Hicheel1 ойн амьтадHicheel1 ойн амьтад
Hicheel1 ойн амьтад
 
Hicheel1 ойн амьтад
Hicheel1 ойн амьтадHicheel1 ойн амьтад
Hicheel1 ойн амьтад
 
Dund hut in angi mongol hool lekts 5
Dund hut in angi  mongol hool lekts 5 Dund hut in angi  mongol hool lekts 5
Dund hut in angi mongol hool lekts 5
 
хээлтэгч мал сэдэв2
хээлтэгч мал сэдэв2хээлтэгч мал сэдэв2
хээлтэгч мал сэдэв2
 
хээлтэгч мал сэдэв2
хээлтэгч мал сэдэв2хээлтэгч мал сэдэв2
хээлтэгч мал сэдэв2
 
Zagas
ZagasZagas
Zagas
 
хээлтэгч мал сэдэв2
хээлтэгч мал сэдэв2хээлтэгч мал сэдэв2
хээлтэгч мал сэдэв2
 
амьтны аймаг
амьтны аймагамьтны аймаг
амьтны аймаг
 
Hicheel2
Hicheel2Hicheel2
Hicheel2
 
A 1-2
A 1-2A 1-2
A 1-2
 
монголчуудын соёл
монголчуудын соёлмонголчуудын соёл
монголчуудын соёл
 
Amitnii aimag
Amitnii aimagAmitnii aimag
Amitnii aimag
 
ìîðèíû öîë
ìîðèíû öîëìîðèíû öîë
ìîðèíû öîë
 
эрийн 3 Ц.Батсүрэн
эрийн 3 Ц.Батсүрэнэрийн 3 Ц.Батсүрэн
эрийн 3 Ц.Батсүрэн
 
Үслэг арьсан материал
Үслэг арьсан материалҮслэг арьсан материал
Үслэг арьсан материал
 

Más de Enhuchral555

Más de Enhuchral555 (20)

заримдаг 9
заримдаг 9заримдаг 9
заримдаг 9
 
маршрут
маршрутмаршрут
маршрут
 
маршрут
маршрутмаршрут
маршрут
 
Enhtuya not
Enhtuya notEnhtuya not
Enhtuya not
 
Erdenechimeg.huvtsas
Erdenechimeg.huvtsasErdenechimeg.huvtsas
Erdenechimeg.huvtsas
 
Erdenechimeg.ungu
Erdenechimeg.unguErdenechimeg.ungu
Erdenechimeg.ungu
 
Enhtuya not
Enhtuya notEnhtuya not
Enhtuya not
 
Uzuulen 88
Uzuulen 88Uzuulen 88
Uzuulen 88
 
дариа цахим
дариа цахимдариа цахим
дариа цахим
 
хичээл үзүүлэн
хичээл үзүүлэнхичээл үзүүлэн
хичээл үзүүлэн
 
Saraa 3 r angi
Saraa 3 r angiSaraa 3 r angi
Saraa 3 r angi
 
монгол хэл Chimgee
монгол хэл Chimgeeмонгол хэл Chimgee
монгол хэл Chimgee
 
монгол хэл Chimgee
монгол хэл Chimgeeмонгол хэл Chimgee
монгол хэл Chimgee
 
спорт
спортспорт
спорт
 
хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнхэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүн
 
сагс
сагссагс
сагс
 
Adjectives and adverbs
Adjectives and adverbsAdjectives and adverbs
Adjectives and adverbs
 
Hicheel. adjectives
Hicheel. adjectivesHicheel. adjectives
Hicheel. adjectives
 
Hicheel. adjectives
Hicheel. adjectivesHicheel. adjectives
Hicheel. adjectives
 
12354
1235412354
12354
 

Hurdan mori

  • 1. Хурдан морь Хурдан морины шинж Монголчууд эрт цагаас эхлэн адуу малаа маллаж, агт морьдыг сонгон хурд, шандсыг нь сорьж  ирсэн туршлагадаа тулгуурлан шандас сайт хурдан хүлгийг түмэн агтнаасаа сонгон олж, удам  залган үржүүлэх шинжлэх ухааны үндэстэй мэдлэг ухааны цогцолборыг бий болгожээ. Манай  монгол адуу нь дэлхийн бусад орны адуунаас өвөрмөц бие галбиртай, өөрийн нутаг орны уур  амьсгал,   өвс   ургамал,   малч   монголчуудын   аж   төрөл,   ахуйн   хэрэгцээнд  сайтар  зохицсон   жич  үүлдрийн   мал   юм. Монгол   адуу   бие   багатай   байдаг   нь   бэлчээр   тэжээлийн   хангамж   хүртэмж,   эрчим   хүчний  хямгатай   зарцуулалттай   холбоотой   бөгөөд   энэ   харьцангуй   бага   биедээ   багтахгүй   хүчирхэг  булчин шандастай, биелэг урт хөл, бахим чийрэг хүзүү, өргөн цээж, шулуун тавиу нуруу, тэгш  сагаг, ирмүүн шөрмөс, шингэвтэр дэл сүүлтэйгээрээ манай нутгийн зэрлэг тахийг санагдуулах  нэг   удмын   амьтан   юм.   Энэ онцлог нь эрс тэс уур амьсгалтай идэш бэлчээрийн өгөөж нь улирлын аясаар эрс хэлбэлздэг  нутгийнхаа   нөхцөлд   харьцангуй   богино   хугацаанд   онгийн   хүч   авч,   тарга   тэвээргээ   удаан  хадгалж чаддаг, өл сайн даадаг, холын аян, удаан эдэлгээг тэсвэрлэдэг, өлчир чийрэг бас өвчин  эмгэгт   тэр   бүр   автдаггүй   зэрэг   олон   сайн   чанарыг   бүрдүүлдэг   байна.   Манай өвөг дээдэс энэ сайн удамт адуун сүргийнхээ дотроос удам гарал, хэлбэр галбир, алхаа  гишгээ,  бие  цогцсын   дотоод,  гадаад  олон   шинжээр  нь хурдан   хүлгийг   шинжих   арга  ухааныг  бүрдүүлжээ.   Монгол   малчид   малаа   гадаад   шинжээр   нь   сүү   шим,   үр   төл,   хурдан   хүчийг   нь  илэрхий   мэддэг   төдийгүй   малын   галбир,   зүсээр   нь   түүний   олон   шинж   чанарыг   шууд   хэлж  чаддаг.   Манай   малчид   хэзээнээсээ   ”холын   аян   эрэл   мэт   даацтай   явдалд   бараан   зүсмийн   морь   сайн,  ойрын цочмог түргэн хэрэгт хөнгөн хөлтэй нимгэн арьстай, цайвар зүсмийн морь сайн” гэдгийг  өсвөр   хойч   үедээ   хэлж   сургасаар   иржээ.   Монголчууд   морины   хурдны   шинжийг   илэрхийлсэн   маш   олон   нэр   томьёо,   ухагдахууныг  хэрэглэдэг. Тэдгээр ойлголт ухагдахуун нь морь малын биеийн бүтэц, физиологийн чадвар, цаг  улирлын байдал, нутаг орны онцлог зэрэг бодит зүйлтэй нягт холбоотой, үндэслэлтэй байдаг. Эртний нэгэн сударт дурдсанаар хурдан морийг гадар, дотор, нууц гурван зүйлээр шинжилнэ.  Гадаад   хэвийгш   шинжихэд: Арван   гурван   их   хэрэгтэй.   Үүнд:   Манлай,  эрүү,  хөмсөг,  бүгд   яс,  нуруу,  гэдэс,  хөх мах,   булчин,  омруу,  дөрвөн   туурай  эдгээр   болно.  
  • 2. Есөн   урт   хэрэгтэй.  Энэ   нь   дөрвөн   шилбэ,   нуруу,   хоншоор,   сагалдарга,   хэл,   чих   болно.   Зургаан бүдүүн хэрэгтэй. Энэ хоёр чихний уг,толгойн хэв, хөлийн уг, сүүлийн уг, умдаг болно.  Зургаан нарийн хэрэгтэй.  Үүнд: Хүзүү моголцог нарийн хоншоор тэгш нарийн, хоёр чихний  мөг,   хоёр   чихний   үзүүр   шовх   нарийн   эдгээр   билээ.   Есөн   агуу   хэрэгтэй.  Үүнд:   дөрвөн   туурай,   хамрын   нүх,   хоёр   чихний   хонхор,   омруу   салтаа  эдгээр   агуу   байх   хэрэгтэй.   Таван   охор   хэрэгтэй.  Сүүл,   бугалага,   бэвэрхий,   хазлуур   болно.   Гурван   өндөр   хэрэгтэй.  Үүнд:   Дух   /овоо/,   мундаа,   харгам   эдгээр   болно.   Эдгээр 51 шинж моринд бүрэн төгс байх нь чухаг ховор бөгөөд хэрвээ бүрэн байвал, их хурдан  хүлэг тэр мөн. Эдгээр шинж моринд хэдий олон байвал төдий хурдан байна гэж бичсэн байдаг.  Мөн зүрхний тэмдэг нүдэнд гарах тул зүрх сайтай морины нүд хар улаан, хүрэн байх бөгөөд хол  давхил   уул   бөглөсөн   бэрх   газраас   хашигнан   үл   айх   сайн   шинж   юм.   Уушигны тэмдэг хамрын самсааны хөндийд гарах тул хамрын нүх дүүрэн их бол уушги их сайн  гэх   зэргээр   дурьдсан.   Гадаад шинжид бас ташаа агуу болоод өндөр, өнчин сүвээ нь ташаанаасаа агуу, үс нь эрчимт  ёнхор   утас   мэт,   шөрмөс  нь  ончит   нумын  хөвч   мэт,   шүдний   цөгц  нь  гүн,  туурайн   гахай   гүн,  сүүлийн ясны үзүүр, ташаан толгойноос 6­8 см илүү, соёо шүд хоёрын хооронд зай их бөгөөд  соёо нь арааны зүг матигар, буйлны чиг мах 12 шүдний үзүүрт тулах шахсан биеийн булчин  чийрэг,   хөл   толгой   хатангир   морь   хурдан”   байна.   Шинжний   сударт   бас   “угалзын   биетэй,   аргалын   бэрэвхийтэй,   өвөөлжин   овоотой,   бүдүүн  борвитой, бөгс нь бөхийж ниссэн харцага мэт, зогсох нь мэлхий дүүхийх мэт хэлбэртэй морь  хурдан   хүлэг”   гэжээ.   Дөрвөн өнцөг тэгш мурийгүй шулуун, нус шүлс, үүдэн шүд, араа соёо тэгш, төгрөг бөөрөнхий  торгон өнгөтэй, соёоны үзүүрт хурц бат бөх тослог зөөлөн, хэл нимгэн улаан, нохойн хэл мэт  өнгөтэй,   мөн   хэл   нь   өнгөргүй   морь   хурдан   сайн   байна. Мөн уруул зөөлөн эелдэг, мах дэлгэр сайхан, хамрын уг тэгш, хоншоор шулуун, хацар өндөр,  хамар,   хацрын   арьс   нимгэн,   нүдний   цэцгий   тунгалаг   гэрэлтэй   бөгөөд   бал   мэт   цайвар   шар  тогосын   ба   галбингаагийн   нүд   мэт   түүнчлэн   ангир,   гургуул,   ятуу,   заан,   арслан,   гөрөөс,  богширгын нүд мэт нүдтэй, сормуус өтгөн, хөмсөг тэгшхэн, судас шөрмөс далд, магнай дэлгэр  уудам, хацар өргөн, чихэндээ үс ихтэй, толгой тэгш урт, сүүл дунд зэрэг, үс нь буржгар, их  биеийн үс зузаан, эелдэг тослог зөөлөн задгай, мах чанга, шанаа төгрөг бөгөөд найлзуурхайгүй,  туурай  өндөр  цомбон   төгрөг,  ул   хатуу   дундаа  гүн,  гахай  их,   мөр  эгэм дэлгэр,  гэдэс  төгрөг  гөрөөсөн хэлбэртэй, хондлой тэгш бөөрөнхий, бөхтрөг гол нуруунаас арай өндөр, салтаа агуу 
  • 3. морь   хурдан   хүлэг   байна.   Ташаан толгой өгзөгний шонтгор хоёрын хооронд 40 см хэрийн зайтай, урт хөлийн шөрмөс яс  хоёрын   хооронд   2   см   гаруй   зайтай   босоо   богино   борвитой,   шилбэ   бүдүүн   туурай   хомбон  ирмэгтэй бөгөөд ширхэг сайтай, сагагийн дотор эвэртэй, салтаа уужим зайтай, ухархай хонхор,  толгой, чих нүд их, хамрын нүх агуу, чих хурц, үс тачир нимгэн, гэдэс сайтай, соёо хурц, ямаан  толгойтой морь хурдан байна. Хурдан үрээг шүдлэнд нь хөнгөлбөл яс хөнгөн гоё үзэсгэлэнтэй,  арьс   нимгэн   наранд   давхихад   боохгүй   байдаг.   Төв   аймагт   хурдан   морийг   шинжлэн   бичихдээ:  Хурдан   морь   биеийн   том   жижгээс   үл  холбогдоно. Мундаа, сэрвээ өндөр, гурван овоо тэнцүү, хөх мах өргөн тэнэгэр, аман хүзүү урт  амьсгал   аажим,   сүвээний   адгийн   хавирга   ташаан   толгой   хоёрын   хооронд   6   см   урт   зайтай,  харвирганы үзүүр матлага сайтай бөөрөнхий, хошного цаана 5 см хэр хол байна гэж бичжээ.   Хэнтий   аймагт   хурдан   морины   шинжийг   тодорхойлохдоо:  Толгойн   мах   бага,   гурвалжин  хөмсөгтэй, зузаан өндөр мундаатай, дөрвөн хөл шулуун, дэл, сүүл шингэн бөгөөд зөөлөн ширхэг  нарийн   арьс   нимгэн   элбэг   бол   хурдан   байна.   Хөвсгөл аймагт хурдан морийг шинжлэн бичихдээ: Чих урт хурц, үнэгний чих мэт, магнай  тэнүүн хошуу дөрвөлжин, хамрын нүх агуу, хүзүү богино, нүд хурц хар, ухархай өндөр зовхи  зузаан, шүд соёо урт, хол ойрын зай тэгш, туурай хомбон, шөрмөс бүлхэнд хол зайтай, хавирга  бөөрөнхий завсрын  зай дунд хавирга илүү,  арьс уудам элбэг,  зоо сэрвээ тэгш,  гоё  дугаргий,  хошного   хол,   борви   шанд   хүртэл   махлаг   булчин   сайтай,   бие   зузаан   бөгөөд   тэгш,  өмнөөс   нь  харвал   гэдгэр   хойноос   нь   харвал   бөгтөр   юм   шиг   морь   хурдан   байна.   Эдгээрээс үзэхэд хурдан морины шинж нь ерөнхийдөө адил боловч бага зэрэг зөрүү орон нутаг  бүрд байгаа нь нутаг нутгийн морины удам ба дасгал хийж давхил сурсан зэргээс холбогдохын  дээр газрын байдал, өндөр нам, ус өвс ялгавартай, уяж сойх арга ялгаатай нь харагдана. Хурдан  морийг хуртай тарган оруулахгүйг хичээх боловч, өвлийн дүн хүйтэн, хаврын хавсарганд их  унах муу болно.