SlideShare una empresa de Scribd logo
1 de 33
Хэлцэл, гэрээний
эрх зүйн ойлголт
Багш: Хууль зүйн магистр, хуульч
Маньбазарын Амарнасаа
Хэлцлийн тухай ойлголт
Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх
шилжүүлэх дуусгавар болгох зорилгоор
хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн,
хуулийн этгээдийн үйлдэл, эс
үйлдэхүйг хэлцэл гэнэ./ИХ-ийн 39.1/
Хэлцлийн ангилал
• Хүчин төгөлдөр хэлцэл
• Хүчин төгөлдөр бус хэлцэл/Энэ
ангиллыг хуулийн зохицуулалтаас
улбаалан хамааруулах бөгөөд
хүчин төгөлдөр бус байх болон
байж болох үндэслэлүүдийг
хамааруулан үзнэ/
Хэлцэл хүчин төгөлдөр байх шинж
• Тодорхой зорилготой байх
• Хүсэл зоригийн илэрхийлэл байх
• Субьектын үйлдэл, эс үйлдэхүй
байх
• Агуулга хэлбэрийн хувьд
шаардлага хангасан байх
• Хууль нийцсэн байх
Тодорхой зорилготой байх
Эдийн засаг, эрх зүйн тодорхой үр дүнд
хүрэхэд чиглэсэн зорилготой байдаг.
 Эдийн засгийн үр дүн: Ахуйн болон аж
ахуйн тодорхой үйл ажиллагаа явуулж, ахуй
амьдралаа дээшлүүлж, ашиг орлого
олсноор сайн сайхан амьдарч, өсч
хөгжихөд
 Эрх зүйн үр дүн: Иргэний эрх, үүрийг
үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх дуусгавар
болгох
/Хэлцлийн зорилго нь хэрэгжих боломжтой хууль
зүйн дагуу байх шаардлагыг хангаж байж
хэлцлийн нэг бүрэлдэхүүн болдог/
Хүсэл зоригийн илэрхийлэл байх
Хэлцэл хийж буй этгээдийн үйлдэл, эс
үйлдэхүй нь тухайн этгээдийн тодорхой
хэрэгцээнд тулгуурлан хүсэх, зорих
байдлаар ойлгомжтой байдлаар
илэрхийлэгдэнэ.
Үг зүйн хувьд:
Хүсэл- ямар нэгэн юманд дурших, бахдах
эрмэлзээр мөрөөдөх сэтгэл
Зориг- үйл ажилд хичээх, чармайх
Хүсэл зоригийн илэрхийллийн
шинж
 Тухайн этгээдийн хэрэгцээ: /амьдрах орон байр,
хийх ажил, өмсөх хувцас г.м
 Хэрэгцээнд тулгуурласан анхдагч мөрөөдөл,
өдөөлт байдлаар илрэх сэдэл: Сэдэл төрснөөр
хэлцэл болон бусад үйлдэл хийх боломж бий болдог
бөгөөд хууль зүйн үр дагаврыг үүсгэдэггүй.
 Зориг эрмэлзлэл: Сэдлийг бий болгож буй шийдмэг
байдал юм. Энэ үед хүсэж буй зүйлийн агуулга нэгэнт
бий болсон байна.
 Илэрхийлэх арга: Дан ганц идэвхгүй хүсэл зориг байх
нь хэлцэлд хангалтгүй юм. Гадагш илэрхийлэх нөхцөл,
боломж нь тодорхой аргаар дамжин хэрэгжинэ.
Аман хэлбэр
 Хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд
тохиролцсон
 Хэлцэл хийснийг нотолсон пайз, тасалбар
зэрэг хэрэглэж заншсан зүйлийг олгосон
 Хууль буюу гэрээнд заасан бол хэлцэл
хийх тухай саналд хариу өгөх тогтоосон
хугацаа, эсхүл ердийн боломжит хугацаа
өнгөрсөн
Бичгэн хэлбэр
 Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн
баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан
 Хэлцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн
талын хүсэл зоригийг илэрхийлсэн
захидал, цахилгаан, албан бичиг,
телефакс, эдгээртэй адилтгах бусад
баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан
 Хуульд зааснаар бүртгүүлэх буюу
нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг
бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн
 Цахим хэлбэрээр хийх бол талууд хүсэл
зоригоо илэрхийлсэн цахим баримт бичиг
үйлдэж хуульд заасан тоон гарын үсэг
зурсан
Бодит үйлдлээр хийх хэлбэр
 Талууд бодит үйлдлээр хэлцэл хийж
болно. ИХ-ийн 42.8-д “ Талууд голууд
нөхцөлийн хувьд хүсэл зоригоо бодит
үйлдлээр илэрхийлэн хийж болно” 43.3-т “
Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг
нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой
үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг
бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ”
хэмээн баталгаажуулсан байна.
/Ж нь: Хэлгүй хүн дэлгүүрээс юм авахдаа гараараа
дохиж зангах, толгой дохиж зөвшөөрөх, толгой
сэгсэрч татгалзах г.м/
Дуугүй хүлээн зөвшөөрөх
байдлаар хийх хэлбэр
 Ямар нэгэн хариу үйлдэл хийлгүйгээр
хэлцэл хийж болно /Энэ тохиолдол хэлцэл хийх
тухай саналаа нөгөө талд тодорхой, ойлгомжтой
байдлаар илэрхийлсэн байх ёстой/
 Хууль болон гэрээнд заасан тохиолдолд
хэлцэл хийх тухай саналд хариу өгөхгүй
байгааг хэлцэл хийхээр зөвшөөрсөн гэж
үзнэ /ИХ-ийн 42.9/
Хуульд нийцсэн байх
 Агуулгын хувьд / Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө
тал хүлээн авах боломжтой, нөгөө талын эрх, хууль
ёсны эрх ашиг сонирхлыг болон холбогдох хууль
тогтоомжийг зөрчөөгүй байх/
Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн
шууд утгыг анхаарна. Хэрэв утга нь ойлгомжгүй бол
хүсэл зоригоо илэрхийлэгчдийн хэрэгцээ, шаардлага,
үг болон үйлдэл, эс үйлдэхүй бусад нөхцөл байдалд
дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана” /ИХ-ийн 41-р
зүйл/
Дээр дурдсан шаардлагуудыг хангасан бол хүчин
төгөлдөр хэлцэл хийгдсэнд тооцож болно. Хүчин
төгөлдөр хэлцэл хийснээс хойш иргэн нас барсан, эрх
зүйн чадамжгүй болсон ч хүсэл зоригийн илэрхийлэл
нь хүчин төгөлдөр хэвээр байна.
Хүчин төгөлдөр бус хэлцэл
 Хүчин төгөлдөр бус хэлцэл гэдэг нь Иргэний хуульд
заасан хэлцэл хийх нөхцөл, журмыг биелүүгүй буюу
зохих ёсоор биелүүлээгүйгээс болж нөгөө талдаа
хохирол учруулсан буюу учруулахад хүргэсэн
тохиолдлууд юм. Энэ нь хэлцэлд тавигдах шалгуур
үзүүлэлтийг хангаж чадахгүй нь тогтоогдсон байх ба
түүнийг хуульд заан баталгаажуулсан байна.
Хүчин төгөлдөр бус байх хэлцэл буюу
туйлын хүчин төгөлдөр бус хэлцэл
Хүчин төгөлдөр бусад тооцож болох
хэлцэл буюу харьцангуй хүчин
төгөлдөр бус хэлцэл
Хүчин төгөлдөр бус байх хэлцэл
• хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн
зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл;
• дүр үзүүлэн хийсэн хэлцэл;
• өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн
хэлцэл;
• үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж,
түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой
хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл;
• эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн хэлцэл;
• сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир
холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж
чадахгүй болсон иргэн эрх зүйн бүрэн чадамжгүй
гэж албан ёсоор тооцогдоогүй байхдаа хийсэн
хэлцэл;
Хүчин төгөлдөр бус байх хэлцэл
• эрх зүйн бүрэн чадамжтай этгээд үйлдлийнхээ
учир холбогдлыг ойлгох чадваргүй болсон буюу
сэтгэцийн түр зуурын сааталд орсон үедээ
илэрхийлсэн хэлцэл;
• хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд
заасан тохиолдолд зохих этгээдийн
зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл;
• хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн
зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл;
• дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн
дээр хийсэн бусад хэлцэл.
Хүчин төгөлдөр бусад тооцож
болох хэлцэл
Сонирхогч этгээдийн гаргасан нэхэмжлэлээр, хуульд
заасан үндэслэл, журмын дагуу зөвхөн шүүх хүчин
төгөлдөр бусад тооцож болох хэлцэл юм.
Ийнхүү шүүх хүчин төгөлдөр бусад тооцсон тохиолдолд
тухайн хэлцэл нь хийгдсэн цагаасаа л эхлэн хүчин төгөлдөр
бус байна.
Дараах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож
болно:
Ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл
Хүч хэрэглэж хийсэн хэлцэл
Хууран мэхэлж хийсэн хэлцэл
Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр гэж
тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн
зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин
төгөлдөр хэвээр үлдэнэ.
Хэлцлийн бусад ангилал
Төлбөрийн шинжээр нь:
Хариу төлбөртэй
Хариу төлбөргүй
Оролцогч талуудыг шалгуур болгон
Нэг талын
Олон талын
Талуудад эрх, үүрэг бий болгох шинжээр нь:
Урьдчилан тохиролцсон
Бодит хэлцэл
Хуулийн зохицуулалтыг үндэс болгон
Болзол тавьж хийсэн хэлцэл
Биржийн хэлцэл
Зөвшөөрлөөр хийх хэлцэл
Хэлцлийн бусад ангилал
Төлбөрийн шинжээр нь:
Хариу төлбөртэй
Хариу төлбөргүй
Оролцогч талуудыг шалгуур болгон
Нэг талын
Олон талын
Талуудад эрх, үүрэг бий болгох шинжээр нь:
Урьдчилан тохиролцсон
Бодит хэлцэл
Хуулийн зохицуулалтыг үндэс болгон
Болзол тавьж хийсэн хэлцэл
Биржийн хэлцэл
Зөвшөөрлөөр хийх хэлцэл
Гэрээний эрх зүй
ГЭРЭЭНИЙ ЭРХ ЗҮЙ
• Гэрээ гэдэг нь тодорхой үр дүнд
хүрэхийн тулд хоёр ба түүнээс дээш
этгээд хүсэл зоригоо илэрхийлж, эрх
үүргээ үүсгэж, өөрчилж, дуусгавар
болгож буй үйлдэл/эс үйлдэхүй/ юм.
Энгийн ойлголтоор бол хэлэлцээр
буюу тохиролцоо ч гэж болно.
Үндсэн шинж
• Талуудын эрх, үүргийг нэгдлийг бататгасан байна.
Хүсэл, зоригийн нэгдэл байна.
• Талуудын сайн дурын үндсэн дээр байгуулагдсан
байна.
• Талуудын хийх үйлдлийн дэс дарааг тогтоосон
байна.
• Гэрээ бүхэн хэлцлээр дамжиж хийгддэг.
• Хуульд нийцсэн байна.
• Гэрээ нь хэрэгжих баталгаатай байна.
Гэрээний агуулга
Гэрээний агуулга гэдэг нь тухайн гэрээг
байгуулахдаа талууд харилцан тохиролцож байгаа
нөхцлүүдийн нийлбэр юм.
Гэрээний нөхцөлийг дараах байдлаар
ангилна:
• Гол нөхцөл
• Ердийн нөхцөл
• Бусад нөхцөл
• Стандарт нөхцөл
Гол нөхцөл
Гол нөхцөл гэдэг нь гэрээ байгуулах талууд
зайлшгүй тохиролцох буюу тусгах нөхцөлийг хэлнэ.
Гол нөхцөл нь дараах хэлбэрээр илэрч болно:
Хуульд заасан байж болно: Хуульд энэ гол
нөхцөл гэж тодорхойлохгүйгээр голдуу гэрээнд тусгах
зүйлийн агуулгыг хуульчилдаг.
Гэрээнд зайлшгүй тусгавал зохих: Гэрээний
онцлогтой уялдан зайлшгүй тусгавал зохих нөхцөлийг
ойлгоно.
Нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь
зөвшөөрсөн: Талуудын хэн нэгний санал болгож буй
нөхцөл нь гэрээ байгуулах явдалтай салшгүй
холбоотой бөгөөд нөгөө тал хүлээн зөвшөөрвөл гол
нөхцөл тохиролцсонд тооцно.
Ердийн нөхцөл
Талууд харилцан тохиролцоогүй тохиолдолд
хуулийн хэм хэмжээгээр зохицуулагдах боломжтой
нөхцөлийг хэлнэ. Ж нь: Үүргийн гүйцэтгэлийн
чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол
үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн
үүргээ гүйцэтгэж дундаас доошгүй чанарын эд
хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй /ИХ-ийн 214-р зүйл/
Бусад нөхцөл
Гэрээний нөхцөлүүдийг хэрэгжүүлэх үүргээс
талууд тохиролцон тогтоож болох туслах чанартай
нөхцөл Хууль, эрх зүйн актад тусгагдаагүй ч талууд
ердийн шаардлагад нийцүүлж тохиролцож болох
нөхцөл юм. Гэрээний хүчин төгөлдөр байдалд
нөлөөлөхгүй.
Стандарт нөхцөл
“Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож
байгаа хуулиар тодорхойлогдоогүй буюу хуулийн
заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга
хэрэглэгддэг, урьдчилан тогтоосон нөхцөлийг
гэрээний стандарт нөхцөл гэнэ”/ ИХ-ийн 200.1/
Уг нөхцөлийг хүлээн авсан тал нь нэг бүрчлэн
тохиролцохгүй бөгөөд өөрчлөлтгүйгээр хүлээн зөвшөөрөх
шинжтэй байдгаараа ялгаатай. Энэ ойлголт нь гэрээний
нөгөө тал нь уг нөхцөлийг үг дуугүй хүлээн зөвшөөр гэсэн үг
биш юм. Энэ талаар ИХ-д 202-р зүйлд Стандарт нөхцөл
хүчин төгөлдөр бус байх үндэслэлийг заасан. Тухайлбал,
Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан
итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн
зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин
төгөлдөр бус байна.
Гэрээг ангилах нь
 Хариу төлбөртэй болон хариу төлбөргүй гэрээ
 Үндсэн болон дагалдах гэрээ
 Гуравдагч этгээдэд ашигтай болон талуудад
ашигтай гэрээ
 Нэрлэгдээгүй болон хуулиар тогтоогдсон гэрээ
 Энгийн журмаар болон тусгай журмаар
байгуулагдах гэрээ
Гэрээ байгуулах үе шат
1. Гэрээ байгуулах санал солилцох үе буюу
оферт / дуудлага ба санал/
 “Тодорхой бус этгээдүүдэд хандсан хүсэл зоригийн
илэрхийлэлд гэрээ байгуулах санал болгохыг шууд
заагаагүй бол түүний санал гаргах дуудлага гэнэ./ИХ-
ийн 195.4/
 “Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн
этгээдтэй эрх, үүргийн хувьд холбогдохоор нэг буюу
хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо
бодитойгоор хангалттай тодорхой илэрхийлсэн
илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ” /ИХ-ийн
195.1/
2. Талууд харилцан тохиролцоонд хүрч гэрээ
байгуулсанд тооцох үе буюу акцепт
Гэрээг өөрчлөх, дуусгавар болгох
Гэрээг өөрчлөх нь талуудын тохиролцоог
өөрчлөх агуулгыг илэрхийлнэ. Тухайлбал,
гэрээний зүйл, үнэ, үүрэг гүйцэтгэх газар,
хугацаа, үүргийн гүйцэтгэлийг хангах арга гэх
мэт гэрээний агуулгад өөрчлөлт оруулж болох
юм.
Гэрээг өөрчлөх үндэслэлүүд:
 Талууд харилцан тохиролцсон
 Хүндэтгэн үзэх үндэслэл бий болсон
 Нэг талын эрх, хууль ёсны ашиг сонирхол
 зөрчигдөх бодит нөхцөл байдал бий болсон
 Эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан г.м
ГЭРЭЭГ ТАЙЛБАРЛАХ
Амьдрал дээр гэрээнийхээ агуулгыг бүрэн ойлгож
хэрэглэх явдал чухал юм.
 Гэрээг тайлбарлахад гэрээний эрх зүйн харилцаанд
оролцогчдын хийж буй тайлбар, мэргэжлийн
байгууллагын тайлбар, хуулийн зохицуулалт /ИХ-ийн
198-р зүйл/-ыг иш үндэс болгоно.
 Холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний
гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг
зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна.
 Дээрх байдлаар гэрээний агуулгыг тодорхойлох
боломжгүй бол талуудын гэрээ байгулахаас өмнө
хийсэн хэлэлцээ, харилцан илгээсэн баримт бичиг,
талуудын хооронд тогтсон практик, ажил хэргийн
хүрээн тогтсон заншил зэрэг нөхцөл байдлыг харгалзан
үздэг.
ГЭРЭЭНИЙ ҮҮРЭГ БИЕЛЭГДЭЭГҮЙГЭЭС
ҮҮСЭХ ҮР ДАГАВАР
Гэрээний нэг тал нь үүргээ биелүүлээгүй болон
зохих ёсоор биелүүлээгүйгээс нөгөө талдаа учирсан
хохирлыг нөхөн төлж, зөрчигдсөн эрхийг сэргээх
үүрэгтэй.
/УДШ-ийн тайлбараас/
a)Үүргээ биелүүлээгүй гэдэгт: Бүтээгдэхүүн
нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх зэрэг
гэрээгээр хүлээсэн үүргийг тухайн гэрээний хугацаанд,
эсхүл тодорхой үе шат буюу хэсгээр гүйцэтгэх үүргийг
гэрээнд зааснаар хийж гүйцэтгээгүй байхыг ойлгоно.
b)Зохих ёсоор биелүүлээгүй гэдэгт: Үүрэг
гүйцэтгэгч гэрээнд заасны дагуу тодорхойл үйлдэл
гүйцэтгэсэн боловч тоо чанар, иж бүрдэл, нэр төрөл,
хугацаа, үүрэг гүйцэтгэх газар, аргын талаар гэрээнд
заасан нөхцөлийг зөрчсөнийг ойлгоно.
“Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд
хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч
үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид
зайлшгүй орох ёстой байсан орлогыг хохиролд
тооцно” /ИХ-ийн 227.3/
Зардал:
гэрээний дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүн
гүйцэтгэсэн ажил
үзүүлсэн ажил, үйлчилгээний дутууг гүйцээх,
гэмтлийг арилгах, иж бүрдлийг хангахад гаргасан
зардал
бараа, бүтээгдэхүүнийг буцаан хүргүүлэх
өөр этгээдээс илүү үнээр авахад гаргасан
зардал г.м
Алдагдал буюу гэмтэл /үүрэг гүйцэтгэгч үүргээ
биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс шалтгаалсан
байна/:
Гологдол бүтээгдэхүүн үйлдвэрлэх
Тоног төхөөрөмж эвдрэх
Ажилтны сул зогсолтын хөлс
Бусдад торгууль, хохирол төлөх
Бүтээгдэхүүн дутагдах, үрэгдэх, гэмтэх г.м
Орох ёстой орлого:
Гэрээний үүрэг зохих ёсоор биелэгдсэн бол
үүрэг гүйцэтгүүлэгч олох ёстой ашиг, орлого байна.
АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА

Más contenido relacionado

La actualidad más candente

Lekts. №3
Lekts. №3Lekts. №3
Lekts. №3
giimaabn
 
лекц № 8
лекц № 8лекц № 8
лекц № 8
giimaabn
 
Lecture 3 хуулийн этгээд3 3
Lecture 3 хуулийн этгээд3 3Lecture 3 хуулийн этгээд3 3
Lecture 3 хуулийн этгээд3 3
Anaro Nyamdorj
 
иргэний эрх зүй Jinhene
иргэний эрх зүй Jinheneиргэний эрх зүй Jinhene
иргэний эрх зүй Jinhene
Anaro Nyamdorj
 
лекц №4
лекц №4лекц №4
лекц №4
giimaabn
 
Mongol ulsiin undsen huuliin erh zui.lekts
Mongol ulsiin undsen huuliin erh zui.lektsMongol ulsiin undsen huuliin erh zui.lekts
Mongol ulsiin undsen huuliin erh zui.lekts
Altangerel Bilguun
 

La actualidad más candente (20)

захиргааны шийдвэр
захиргааны шийдвэрзахиргааны шийдвэр
захиргааны шийдвэр
 
Umchiin erh zui ppt
Umchiin erh zui pptUmchiin erh zui ppt
Umchiin erh zui ppt
 
иргэний эрх зүй №1
иргэний эрх зүй №1иргэний эрх зүй №1
иргэний эрх зүй №1
 
Lekts. №3
Lekts. №3Lekts. №3
Lekts. №3
 
Hudulmuriin erkh zui.pptx
Hudulmuriin erkh zui.pptxHudulmuriin erkh zui.pptx
Hudulmuriin erkh zui.pptx
 
лекц № 8
лекц № 8лекц № 8
лекц № 8
 
эрх зүйн үйлчлэл
эрх зүйн үйлчлэлэрх зүйн үйлчлэл
эрх зүйн үйлчлэл
 
патент лекц №1
патент лекц №1патент лекц №1
патент лекц №1
 
Dampuurliin erh zui
Dampuurliin erh zuiDampuurliin erh zui
Dampuurliin erh zui
 
Lecture 3 хуулийн этгээд3 3
Lecture 3 хуулийн этгээд3 3Lecture 3 хуулийн этгээд3 3
Lecture 3 хуулийн этгээд3 3
 
төрийн байгууламжийн хэлбэр нь
төрийн байгууламжийн хэлбэр ньтөрийн байгууламжийн хэлбэр нь
төрийн байгууламжийн хэлбэр нь
 
Haritsyylsan erh zui tsend ayush
Haritsyylsan erh zui  tsend  ayushHaritsyylsan erh zui  tsend  ayush
Haritsyylsan erh zui tsend ayush
 
Иргэний хэргийн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
Иргэний хэргийн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээИргэний хэргийн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
Иргэний хэргийн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
 
иргэний эрх зүй Jinhene
иргэний эрх зүй Jinheneиргэний эрх зүй Jinhene
иргэний эрх зүй Jinhene
 
нөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдал
нөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдалнөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдал
нөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдал
 
лекц №4
лекц №4лекц №4
лекц №4
 
Mongol ulsiin undsen huuliin erh zui.lekts
Mongol ulsiin undsen huuliin erh zui.lektsMongol ulsiin undsen huuliin erh zui.lekts
Mongol ulsiin undsen huuliin erh zui.lekts
 
Zahirgaanii geree
Zahirgaanii gereeZahirgaanii geree
Zahirgaanii geree
 
эрүүгийн эрх зүй
эрүүгийн эрх зүйэрүүгийн эрх зүй
эрүүгийн эрх зүй
 
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтYндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
 

Similar a Heltsel, gereenii erh zui

Lekts. №3
Lekts. №3Lekts. №3
Lekts. №3
giimaabn
 
шумер 4
шумер 4шумер 4
шумер 4
deegiii
 

Similar a Heltsel, gereenii erh zui (20)

БОДИТ ҮЙЛДЛЭЭР ХИЙХ ХЭЛЦЛИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА
БОДИТ ҮЙЛДЛЭЭР ХИЙХ ХЭЛЦЛИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГАБОДИТ ҮЙЛДЛЭЭР ХИЙХ ХЭЛЦЛИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА
БОДИТ ҮЙЛДЛЭЭР ХИЙХ ХЭЛЦЛИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА
 
Heleltseer
HeleltseerHeleltseer
Heleltseer
 
Heleltseer
HeleltseerHeleltseer
Heleltseer
 
Гэрээ байгуулахад анхаарах зарим асуудал
Гэрээ байгуулахад анхаарах зарим асуудалГэрээ байгуулахад анхаарах зарим асуудал
Гэрээ байгуулахад анхаарах зарим асуудал
 
Эвлэрүүлэн зуучлал буюу Mediation
Эвлэрүүлэн зуучлал буюу MediationЭвлэрүүлэн зуучлал буюу Mediation
Эвлэрүүлэн зуучлал буюу Mediation
 
гэрээ
гэрээгэрээ
гэрээ
 
Zahirgaanii geree, tuunii shinj
Zahirgaanii geree, tuunii shinj Zahirgaanii geree, tuunii shinj
Zahirgaanii geree, tuunii shinj
 
Hudulmuriin erh zui lecture
Hudulmuriin erh zui lectureHudulmuriin erh zui lecture
Hudulmuriin erh zui lecture
 
Zahirgaanii erunhuu huuli
Zahirgaanii erunhuu huuliZahirgaanii erunhuu huuli
Zahirgaanii erunhuu huuli
 
ГУРАВДАГЧ ЭТГЭЭДЭД АШИГТАЙ ГЭРЭЭ .pptx
ГУРАВДАГЧ ЭТГЭЭДЭД АШИГТАЙ ГЭРЭЭ   .pptxГУРАВДАГЧ ЭТГЭЭДЭД АШИГТАЙ ГЭРЭЭ   .pptx
ГУРАВДАГЧ ЭТГЭЭДЭД АШИГТАЙ ГЭРЭЭ .pptx
 
Арбитрын тухай хуулийн танилцуулга
Арбитрын тухай хуулийн танилцуулгаАрбитрын тухай хуулийн танилцуулга
Арбитрын тухай хуулийн танилцуулга
 
Ggeree (1)
Ggeree (1)Ggeree (1)
Ggeree (1)
 
Hamtran ajillah gereenees garah
Hamtran ajillah gereenees garahHamtran ajillah gereenees garah
Hamtran ajillah gereenees garah
 
ТӨЛБӨР ТООЦООНЫ МАРГААНД ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ ХЭРЭГЛЭХ НЬ
ТӨЛБӨР ТООЦООНЫ МАРГААНД ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ ХЭРЭГЛЭХ НЬТӨЛБӨР ТООЦООНЫ МАРГААНД ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ ХЭРЭГЛЭХ НЬ
ТӨЛБӨР ТООЦООНЫ МАРГААНД ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ ХЭРЭГЛЭХ НЬ
 
Lekts. №3
Lekts. №3Lekts. №3
Lekts. №3
 
nyamsuren hamtran ajillah geree shuud hewleh
nyamsuren hamtran ajillah geree shuud hewlehnyamsuren hamtran ajillah geree shuud hewleh
nyamsuren hamtran ajillah geree shuud hewleh
 
Батсайхан овогтой Оргилбат-БИЗНЕНИСИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА...
 Батсайхан овогтой Оргилбат-БИЗНЕНИСИЙН БАЙГУУЛЛАГЫН  ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА... Батсайхан овогтой Оргилбат-БИЗНЕНИСИЙН БАЙГУУЛЛАГЫН  ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА...
Батсайхан овогтой Оргилбат-БИЗНЕНИСИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА...
 
ГЭРЭЭГ ТАЙЛБАРЛАХТАЙ ХОЛБООТОЙ ИРГЭНИЙ ХУУЛИЙН 198 дугаар зүйлийн 198.6 ДУГАА...
ГЭРЭЭГ ТАЙЛБАРЛАХТАЙ ХОЛБООТОЙ ИРГЭНИЙ ХУУЛИЙН 198 дугаар зүйлийн 198.6 ДУГАА...ГЭРЭЭГ ТАЙЛБАРЛАХТАЙ ХОЛБООТОЙ ИРГЭНИЙ ХУУЛИЙН 198 дугаар зүйлийн 198.6 ДУГАА...
ГЭРЭЭГ ТАЙЛБАРЛАХТАЙ ХОЛБООТОЙ ИРГЭНИЙ ХУУЛИЙН 198 дугаар зүйлийн 198.6 ДУГАА...
 
Эвлэрүүлэн зуучлалын тухай ойлголт
Эвлэрүүлэн зуучлалын тухай ойлголтЭвлэрүүлэн зуучлалын тухай ойлголт
Эвлэрүүлэн зуучлалын тухай ойлголт
 
шумер 4
шумер 4шумер 4
шумер 4
 

Heltsel, gereenii erh zui

  • 1. Хэлцэл, гэрээний эрх зүйн ойлголт Багш: Хууль зүйн магистр, хуульч Маньбазарын Амарнасаа
  • 2. Хэлцлийн тухай ойлголт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх шилжүүлэх дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэнэ./ИХ-ийн 39.1/
  • 3. Хэлцлийн ангилал • Хүчин төгөлдөр хэлцэл • Хүчин төгөлдөр бус хэлцэл/Энэ ангиллыг хуулийн зохицуулалтаас улбаалан хамааруулах бөгөөд хүчин төгөлдөр бус байх болон байж болох үндэслэлүүдийг хамааруулан үзнэ/
  • 4. Хэлцэл хүчин төгөлдөр байх шинж • Тодорхой зорилготой байх • Хүсэл зоригийн илэрхийлэл байх • Субьектын үйлдэл, эс үйлдэхүй байх • Агуулга хэлбэрийн хувьд шаардлага хангасан байх • Хууль нийцсэн байх
  • 5. Тодорхой зорилготой байх Эдийн засаг, эрх зүйн тодорхой үр дүнд хүрэхэд чиглэсэн зорилготой байдаг.  Эдийн засгийн үр дүн: Ахуйн болон аж ахуйн тодорхой үйл ажиллагаа явуулж, ахуй амьдралаа дээшлүүлж, ашиг орлого олсноор сайн сайхан амьдарч, өсч хөгжихөд  Эрх зүйн үр дүн: Иргэний эрх, үүрийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх дуусгавар болгох /Хэлцлийн зорилго нь хэрэгжих боломжтой хууль зүйн дагуу байх шаардлагыг хангаж байж хэлцлийн нэг бүрэлдэхүүн болдог/
  • 6. Хүсэл зоригийн илэрхийлэл байх Хэлцэл хийж буй этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн этгээдийн тодорхой хэрэгцээнд тулгуурлан хүсэх, зорих байдлаар ойлгомжтой байдлаар илэрхийлэгдэнэ. Үг зүйн хувьд: Хүсэл- ямар нэгэн юманд дурших, бахдах эрмэлзээр мөрөөдөх сэтгэл Зориг- үйл ажилд хичээх, чармайх
  • 7. Хүсэл зоригийн илэрхийллийн шинж  Тухайн этгээдийн хэрэгцээ: /амьдрах орон байр, хийх ажил, өмсөх хувцас г.м  Хэрэгцээнд тулгуурласан анхдагч мөрөөдөл, өдөөлт байдлаар илрэх сэдэл: Сэдэл төрснөөр хэлцэл болон бусад үйлдэл хийх боломж бий болдог бөгөөд хууль зүйн үр дагаврыг үүсгэдэггүй.  Зориг эрмэлзлэл: Сэдлийг бий болгож буй шийдмэг байдал юм. Энэ үед хүсэж буй зүйлийн агуулга нэгэнт бий болсон байна.  Илэрхийлэх арга: Дан ганц идэвхгүй хүсэл зориг байх нь хэлцэлд хангалтгүй юм. Гадагш илэрхийлэх нөхцөл, боломж нь тодорхой аргаар дамжин хэрэгжинэ.
  • 8. Аман хэлбэр  Хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд тохиролцсон  Хэлцэл хийснийг нотолсон пайз, тасалбар зэрэг хэрэглэж заншсан зүйлийг олгосон  Хууль буюу гэрээнд заасан бол хэлцэл хийх тухай саналд хариу өгөх тогтоосон хугацаа, эсхүл ердийн боломжит хугацаа өнгөрсөн
  • 9. Бичгэн хэлбэр  Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан  Хэлцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн талын хүсэл зоригийг илэрхийлсэн захидал, цахилгаан, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах бусад баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан  Хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн  Цахим хэлбэрээр хийх бол талууд хүсэл зоригоо илэрхийлсэн цахим баримт бичиг үйлдэж хуульд заасан тоон гарын үсэг зурсан
  • 10. Бодит үйлдлээр хийх хэлбэр  Талууд бодит үйлдлээр хэлцэл хийж болно. ИХ-ийн 42.8-д “ Талууд голууд нөхцөлийн хувьд хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлэн хийж болно” 43.3-т “ Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ” хэмээн баталгаажуулсан байна. /Ж нь: Хэлгүй хүн дэлгүүрээс юм авахдаа гараараа дохиж зангах, толгой дохиж зөвшөөрөх, толгой сэгсэрч татгалзах г.м/
  • 11. Дуугүй хүлээн зөвшөөрөх байдлаар хийх хэлбэр  Ямар нэгэн хариу үйлдэл хийлгүйгээр хэлцэл хийж болно /Энэ тохиолдол хэлцэл хийх тухай саналаа нөгөө талд тодорхой, ойлгомжтой байдлаар илэрхийлсэн байх ёстой/  Хууль болон гэрээнд заасан тохиолдолд хэлцэл хийх тухай саналд хариу өгөхгүй байгааг хэлцэл хийхээр зөвшөөрсөн гэж үзнэ /ИХ-ийн 42.9/
  • 12. Хуульд нийцсэн байх  Агуулгын хувьд / Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авах боломжтой, нөгөө талын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг болон холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байх/ Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна. Хэрэв утга нь ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчдийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана” /ИХ-ийн 41-р зүйл/ Дээр дурдсан шаардлагуудыг хангасан бол хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэнд тооцож болно. Хүчин төгөлдөр хэлцэл хийснээс хойш иргэн нас барсан, эрх зүйн чадамжгүй болсон ч хүсэл зоригийн илэрхийлэл нь хүчин төгөлдөр хэвээр байна.
  • 13. Хүчин төгөлдөр бус хэлцэл  Хүчин төгөлдөр бус хэлцэл гэдэг нь Иргэний хуульд заасан хэлцэл хийх нөхцөл, журмыг биелүүгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс болж нөгөө талдаа хохирол учруулсан буюу учруулахад хүргэсэн тохиолдлууд юм. Энэ нь хэлцэлд тавигдах шалгуур үзүүлэлтийг хангаж чадахгүй нь тогтоогдсон байх ба түүнийг хуульд заан баталгаажуулсан байна. Хүчин төгөлдөр бус байх хэлцэл буюу туйлын хүчин төгөлдөр бус хэлцэл Хүчин төгөлдөр бусад тооцож болох хэлцэл буюу харьцангуй хүчин төгөлдөр бус хэлцэл
  • 14. Хүчин төгөлдөр бус байх хэлцэл • хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл; • дүр үзүүлэн хийсэн хэлцэл; • өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл; • үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл; • эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн хэлцэл; • сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон иргэн эрх зүйн бүрэн чадамжгүй гэж албан ёсоор тооцогдоогүй байхдаа хийсэн хэлцэл;
  • 15. Хүчин төгөлдөр бус байх хэлцэл • эрх зүйн бүрэн чадамжтай этгээд үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгох чадваргүй болсон буюу сэтгэцийн түр зуурын сааталд орсон үедээ илэрхийлсэн хэлцэл; • хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл; • хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл; • дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл.
  • 16. Хүчин төгөлдөр бусад тооцож болох хэлцэл Сонирхогч этгээдийн гаргасан нэхэмжлэлээр, хуульд заасан үндэслэл, журмын дагуу зөвхөн шүүх хүчин төгөлдөр бусад тооцож болох хэлцэл юм. Ийнхүү шүүх хүчин төгөлдөр бусад тооцсон тохиолдолд тухайн хэлцэл нь хийгдсэн цагаасаа л эхлэн хүчин төгөлдөр бус байна. Дараах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож болно: Ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл Хүч хэрэглэж хийсэн хэлцэл Хууран мэхэлж хийсэн хэлцэл Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.
  • 17. Хэлцлийн бусад ангилал Төлбөрийн шинжээр нь: Хариу төлбөртэй Хариу төлбөргүй Оролцогч талуудыг шалгуур болгон Нэг талын Олон талын Талуудад эрх, үүрэг бий болгох шинжээр нь: Урьдчилан тохиролцсон Бодит хэлцэл Хуулийн зохицуулалтыг үндэс болгон Болзол тавьж хийсэн хэлцэл Биржийн хэлцэл Зөвшөөрлөөр хийх хэлцэл
  • 18. Хэлцлийн бусад ангилал Төлбөрийн шинжээр нь: Хариу төлбөртэй Хариу төлбөргүй Оролцогч талуудыг шалгуур болгон Нэг талын Олон талын Талуудад эрх, үүрэг бий болгох шинжээр нь: Урьдчилан тохиролцсон Бодит хэлцэл Хуулийн зохицуулалтыг үндэс болгон Болзол тавьж хийсэн хэлцэл Биржийн хэлцэл Зөвшөөрлөөр хийх хэлцэл
  • 20. ГЭРЭЭНИЙ ЭРХ ЗҮЙ • Гэрээ гэдэг нь тодорхой үр дүнд хүрэхийн тулд хоёр ба түүнээс дээш этгээд хүсэл зоригоо илэрхийлж, эрх үүргээ үүсгэж, өөрчилж, дуусгавар болгож буй үйлдэл/эс үйлдэхүй/ юм. Энгийн ойлголтоор бол хэлэлцээр буюу тохиролцоо ч гэж болно.
  • 21. Үндсэн шинж • Талуудын эрх, үүргийг нэгдлийг бататгасан байна. Хүсэл, зоригийн нэгдэл байна. • Талуудын сайн дурын үндсэн дээр байгуулагдсан байна. • Талуудын хийх үйлдлийн дэс дарааг тогтоосон байна. • Гэрээ бүхэн хэлцлээр дамжиж хийгддэг. • Хуульд нийцсэн байна. • Гэрээ нь хэрэгжих баталгаатай байна.
  • 22. Гэрээний агуулга Гэрээний агуулга гэдэг нь тухайн гэрээг байгуулахдаа талууд харилцан тохиролцож байгаа нөхцлүүдийн нийлбэр юм. Гэрээний нөхцөлийг дараах байдлаар ангилна: • Гол нөхцөл • Ердийн нөхцөл • Бусад нөхцөл • Стандарт нөхцөл
  • 23. Гол нөхцөл Гол нөхцөл гэдэг нь гэрээ байгуулах талууд зайлшгүй тохиролцох буюу тусгах нөхцөлийг хэлнэ. Гол нөхцөл нь дараах хэлбэрээр илэрч болно: Хуульд заасан байж болно: Хуульд энэ гол нөхцөл гэж тодорхойлохгүйгээр голдуу гэрээнд тусгах зүйлийн агуулгыг хуульчилдаг. Гэрээнд зайлшгүй тусгавал зохих: Гэрээний онцлогтой уялдан зайлшгүй тусгавал зохих нөхцөлийг ойлгоно. Нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн: Талуудын хэн нэгний санал болгож буй нөхцөл нь гэрээ байгуулах явдалтай салшгүй холбоотой бөгөөд нөгөө тал хүлээн зөвшөөрвөл гол нөхцөл тохиролцсонд тооцно.
  • 24. Ердийн нөхцөл Талууд харилцан тохиролцоогүй тохиолдолд хуулийн хэм хэмжээгээр зохицуулагдах боломжтой нөхцөлийг хэлнэ. Ж нь: Үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй /ИХ-ийн 214-р зүйл/ Бусад нөхцөл Гэрээний нөхцөлүүдийг хэрэгжүүлэх үүргээс талууд тохиролцон тогтоож болох туслах чанартай нөхцөл Хууль, эрх зүйн актад тусгагдаагүй ч талууд ердийн шаардлагад нийцүүлж тохиролцож болох нөхцөл юм. Гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.
  • 25. Стандарт нөхцөл “Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа хуулиар тодорхойлогдоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгддэг, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ”/ ИХ-ийн 200.1/ Уг нөхцөлийг хүлээн авсан тал нь нэг бүрчлэн тохиролцохгүй бөгөөд өөрчлөлтгүйгээр хүлээн зөвшөөрөх шинжтэй байдгаараа ялгаатай. Энэ ойлголт нь гэрээний нөгөө тал нь уг нөхцөлийг үг дуугүй хүлээн зөвшөөр гэсэн үг биш юм. Энэ талаар ИХ-д 202-р зүйлд Стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байх үндэслэлийг заасан. Тухайлбал, Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна.
  • 26. Гэрээг ангилах нь  Хариу төлбөртэй болон хариу төлбөргүй гэрээ  Үндсэн болон дагалдах гэрээ  Гуравдагч этгээдэд ашигтай болон талуудад ашигтай гэрээ  Нэрлэгдээгүй болон хуулиар тогтоогдсон гэрээ  Энгийн журмаар болон тусгай журмаар байгуулагдах гэрээ
  • 27. Гэрээ байгуулах үе шат 1. Гэрээ байгуулах санал солилцох үе буюу оферт / дуудлага ба санал/  “Тодорхой бус этгээдүүдэд хандсан хүсэл зоригийн илэрхийлэлд гэрээ байгуулах санал болгохыг шууд заагаагүй бол түүний санал гаргах дуудлага гэнэ./ИХ- ийн 195.4/  “Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх, үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ” /ИХ-ийн 195.1/ 2. Талууд харилцан тохиролцоонд хүрч гэрээ байгуулсанд тооцох үе буюу акцепт
  • 28. Гэрээг өөрчлөх, дуусгавар болгох Гэрээг өөрчлөх нь талуудын тохиролцоог өөрчлөх агуулгыг илэрхийлнэ. Тухайлбал, гэрээний зүйл, үнэ, үүрэг гүйцэтгэх газар, хугацаа, үүргийн гүйцэтгэлийг хангах арга гэх мэт гэрээний агуулгад өөрчлөлт оруулж болох юм. Гэрээг өөрчлөх үндэслэлүүд:  Талууд харилцан тохиролцсон  Хүндэтгэн үзэх үндэслэл бий болсон  Нэг талын эрх, хууль ёсны ашиг сонирхол  зөрчигдөх бодит нөхцөл байдал бий болсон  Эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан г.м
  • 29. ГЭРЭЭГ ТАЙЛБАРЛАХ Амьдрал дээр гэрээнийхээ агуулгыг бүрэн ойлгож хэрэглэх явдал чухал юм.  Гэрээг тайлбарлахад гэрээний эрх зүйн харилцаанд оролцогчдын хийж буй тайлбар, мэргэжлийн байгууллагын тайлбар, хуулийн зохицуулалт /ИХ-ийн 198-р зүйл/-ыг иш үндэс болгоно.  Холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна.  Дээрх байдлаар гэрээний агуулгыг тодорхойлох боломжгүй бол талуудын гэрээ байгулахаас өмнө хийсэн хэлэлцээ, харилцан илгээсэн баримт бичиг, талуудын хооронд тогтсон практик, ажил хэргийн хүрээн тогтсон заншил зэрэг нөхцөл байдлыг харгалзан үздэг.
  • 30. ГЭРЭЭНИЙ ҮҮРЭГ БИЕЛЭГДЭЭГҮЙГЭЭС ҮҮСЭХ ҮР ДАГАВАР Гэрээний нэг тал нь үүргээ биелүүлээгүй болон зохих ёсоор биелүүлээгүйгээс нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлж, зөрчигдсөн эрхийг сэргээх үүрэгтэй. /УДШ-ийн тайлбараас/ a)Үүргээ биелүүлээгүй гэдэгт: Бүтээгдэхүүн нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх зэрэг гэрээгээр хүлээсэн үүргийг тухайн гэрээний хугацаанд, эсхүл тодорхой үе шат буюу хэсгээр гүйцэтгэх үүргийг гэрээнд зааснаар хийж гүйцэтгээгүй байхыг ойлгоно. b)Зохих ёсоор биелүүлээгүй гэдэгт: Үүрэг гүйцэтгэгч гэрээнд заасны дагуу тодорхойл үйлдэл гүйцэтгэсэн боловч тоо чанар, иж бүрдэл, нэр төрөл, хугацаа, үүрэг гүйцэтгэх газар, аргын талаар гэрээнд заасан нөхцөлийг зөрчсөнийг ойлгоно.
  • 31. “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох ёстой байсан орлогыг хохиролд тооцно” /ИХ-ийн 227.3/ Зардал: гэрээний дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүн гүйцэтгэсэн ажил үзүүлсэн ажил, үйлчилгээний дутууг гүйцээх, гэмтлийг арилгах, иж бүрдлийг хангахад гаргасан зардал бараа, бүтээгдэхүүнийг буцаан хүргүүлэх өөр этгээдээс илүү үнээр авахад гаргасан зардал г.м
  • 32. Алдагдал буюу гэмтэл /үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс шалтгаалсан байна/: Гологдол бүтээгдэхүүн үйлдвэрлэх Тоног төхөөрөмж эвдрэх Ажилтны сул зогсолтын хөлс Бусдад торгууль, хохирол төлөх Бүтээгдэхүүн дутагдах, үрэгдэх, гэмтэх г.м Орох ёстой орлого: Гэрээний үүрэг зохих ёсоор биелэгдсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч олох ёстой ашиг, орлого байна.