SlideShare una empresa de Scribd logo
1 de 33
ӨМЧИЙН ЭРХ ЗҮЙ
Багш: Хууль зүйн магистр, хуульч М.Амарнасаа
Өмчийн эрх зүйн тухай ойлголт
• Өмчийн эрх зүй гэдэг нь баялгийг өөрийн болгох,
эзэмших, ашиглах, захиран зарцуулах, хуваарилах
хамгаалах болон нийгмийн үйлдвэрлэл явуулах зэрэг
өмчтэй холбоотой эрх зүйн этгээдүүдийн хоорондын
харилцааг зохицуулж буй хэм хэмжээний нийлбэр юм.
• Өмчийн эрх зүй нь иргэний эрх зүйн бие даасан дэд
салбар бөгөөд өмчийн харилцаа нь харьцангуй өргөн
хүрээнд оршиж, бусад салбар эрхүүдийн
зохицуулалтад хамаарч байдаг. Тухайлбал, гэр
бүлийн эрх зүй, гаалийн эрх зүй, татварын эрх зүй г.м
Өмчийн эрх зүйн харилцааны бүтэц
• Субьект: Өмчлөгч /өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ
хүрээнд өмчлөлийн зүйлсээ ашиглах, захиран зарцуулах
боломж бүхий бүхий этгээд/
• Обьект: Хөрөнгө /хуулиар хориглоогүй аргаар олж
авсан, иргэний гүйлгээнээс хасагдаагүй, мөнгөөр үнэлж,
эдийн засгийн эргэлтэд оруулж болох тухайн этгээдийн
өмчлөх эрхээр баталгаажсан хөрөнгө/
• Агуулга: Эрх, үүргийн нэгдэл / Эзэмших, ашиглах,
захиран зарцуулах эрхийн цогц/
Өмчлөх эрх
• Эзэмших эрх: Субьектээс тухайн
хөрөнгийг мэдэлдээ байлгах хууль зүйн
боломж.
• Ашиглах эрх: Субьект нь тухайн
хөрөнгийн эдийн засгийн үр өгөөжийг нь
өөртөө авах хууль зүйн боломж.
• Захиран зарцуулах эрх: Субьектээс тухайн
хөрөнгийн хувь заяаг шийдэх хууль зүйн
боломж.
Эзэмшлийн тухай
• Хууль ёсны эзэмшил:
– Шууд эзэмшигч: Хууль ёсны эрх, ашиг сонирхлын дагуу
хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар
эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд.
– Шууд бус эзэмшигч:Шууд эзэмшигчээс олж авсан эрх,
үүргээ өөр хэн нэгэнд шилжүүлсэн этгээд.
– Хамтран эзэмшигч: Нэг эд хөрөнгийг эзэмшиж буй хоёр
буюу түүнээс дээш этгээд.
• Хууль ёсны бус эзэмшил:
– Шударга эзэмшигч: Өөрийнх нь эзэмшил хууль бус
болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан этгээд
– Шударга бус эзэмшигч: Өөрийнх нь эзэмшил хууль бус
болохыг мэдэж байсан, мэдэх ёстой байсан этгээд
Өмчийн төрөл, хэлбэр
“Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн
зөвшөөрч өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална. /ҮХ-ийн 5-р
зүйл/
“Монгол улсад нийтийн болон хувийн өмч байна. /ИХ-ийн 99-р зүйл/
• НИЙТИЙН ӨМЧ
– Төрийн
– Орон нутгийн
– Шашны
– Олон нийтийн
• ХУВИЙН ӨМЧ
– Иргэний
– Дундын
Төрийн өмч
Төрийн өмчийн эд хөрөнгийг дараах хэлбэрээр олж авна:
1. ТБОНӨТХууль хүчин төгөлдөр болох үед төрийн
өмчлөлд байсан эд хөрөнгө
2. Үйлдвэрлэл, ажил үйлчилгээний үр дүнд бий болсон эд
хөрөнгө
3. Эрх бүхий байгууллагын шийдвэрээр худалдан авсан эд
хөрөнгө
4. Хандив, тусламж, бэлэглэл, өвлөх журмаар олж авсан
эд хөрөнгө
5. Хууль, Монгол улсын олон улсын гэрээнд заасан
үндэслэл, журмын дагуу нийгэмчилсэн, дайчлан буюу
хураан авсан эд хөрөнгө
Төрийн өмч
Төрийн нийтийн зориулалттай өмч:
1. Иргэдэд өмчлүүлснээс бусад газар
2. Газрын хэвлий, түүний баялаг
3. Ус, түүний доторх баялаг
4. Ой, түүний дагалдах баялаг
5. Ургамал, ан амьтны нөөц
6. Түүх, соёлын үнэт цогцолбор, хөшөө дурсгал
7. Археологийн болон палентологийн олдвор
8. Хуулиар нийтийн зориулалттай ашиглахаар
тогтоосон бусад эд хөрөнгө
Дээрх өмчлөлийн зүйлсийг хуульд заасан үндэслэл, журмын
дагуу иргэн, бусад хуулийн этгээдэд эзэмшүүлж, ашиглуулж
болно.
Төрийн өмч
Төрийн өөрийн өмч:
1. Төрийн байгууллага, албан газарт эзэмшүүлсэн эд
хөрөнгө
2. Төрийн өмчит үйлдвэрийн газарт эзэмшүүлсэн эд
хөрөнгө
3. Төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төрд
ногдох хувь
4. Улсын төсвийн хөрөнгө болон төрийн бусад тусгай сан
5. Төрийн тусгай хэрэгцээний бэлтгэл нөөц
6. Хуульд заасан бусад үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө
Төрийн өмчөө хувьд шилжүүлэх
“Төрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын
шийдвэрийг үндэслэн хуульд заасан арга, хэлбэр, нөхцөлийн
дагуу хувийн өмчид шилжүүлэхийг хувьчлах гэнэ”
1. Дуудлагаар худалдах
2. Уралдаант шалгаруулалт/төсөл сонгон шалгаруулах/
3. Төрийн өмчийн хувьцаа, хувь хөрөнгийг худалдах,
бэлэглэх
4. Төрийн өмчит хуулийн этгээдийг хамтарсан хэлбэрээр
өөрчлөх байгуулах
5. Татан буулгаж эд хөрөнгийг хувьчлах
6. Менежментийн үр дүнг харгалзан хувьчлах
7. Давуу эрхтэй тусгай төрлийн хувьцаа гаргах
8. Төсвийн санхүүжилтийг төлсөн хэмжээгээр төрийн
эзэмшлийг тодорхой хувиар бууруулж хувьчлах
Орон нутгийн өмчлөлийн зүйлс
Орон нутгийн өмчид эд хөрөнгийн дараахь хэлбэрээр
олж авна:
1. ТБОНӨТХууль хүчин төгөлдөр болох үед орон
нутгийн өмчид байсан эд хөрөнгө
2. Үйлдвэрлэл, ажил үйлчилгээний үр дүнд бий болсон
хөрөнгө
3. Эрх бүхий байгууллагын шийдвэрээр худалдан авсан
эд хөрөнгө
4. Хандив, тусламж, бэлэглэл, өвлөх журмаар олж авсан
эд хөрөнгө
5. Төрийн өмчөөс хууль тогтоомжийн дагуу хуваарилж
шилжүүлсэн эд хөрөнгө
 Орон нутгийн нийтийн зориулалттай өмч / тухайн орон
нутгийн хүн амын нийтийн хэрэглээнд зориулсан эд
хөрөнгө/
 Орон нутгийн өөрийн өмч
Шашны өмч
1. Үүсгэн байгуулагчдын оруулсан эд хөрөнгө
2. Хандивлагчдын оруулсан эд хөрөнгө
3. Дүрэмд заасан үйл ажиллагаа явуулж олсон орлого
4. Өл залгамжлах замаар авсан эд хөрөнгө
5. Өөрийн эзэмшилд буюу өмчлөлд буй газраас үл салах
улсын бүртгэлд бүртгүүлсэн түүх, соёлын дургалт зүйл,
бусад үл хөдлөх хөрөнгө
Сүм хийд үйл ажиллагаагаа бүрмөсөн зогсоох
тохиолдолд үүсгэн байгуулагчид нь эд хөрөнгөө
нэхэмжилбэл тэдгээрт хөрөнгийг нь олгож, бусэд хэсгийг
лам санваартнуудын саналыг харгалзан аль нэг сүм хийд,
боломжгүй бол төрийн мэдэлд шилжүүлдэг.
Олон нийтийн өмч
1. Төрийн болон орон нутгийн, шашны өмчөөс бусад олон
нийтийн хэмээх тодотголд хамаарах байгууллагуудын
өмчөөс бүрдэнэ. Ж нь: Нам, үйлдвэрчний эвлэл, Сан,
бусад төрийн бус байгууллагын өмч байж болно.
Олон нийтийн өмч нь дараах эс үүсвэрээс бүрдэнэ:
1. Гишүүдийн татвар, хандив
2. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандив
3. Дүрмийн зорилгод нийцсэн үйл ажиллагаа болон аж
ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого
4. ТББ-ын хувьд өвийн болон төсөл хэрэгжүүлэх
зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө
ХУВИЙН ӨМЧ
1. ИРГЭНИЙ /тухайн этгээдийн
өмчлөлд шууд хамаарах зүйлс
байна/
2. ДУНДЫН / хоёр буюу түүнээс
дээш этгээдийн өмчлөлд байна/
 Хамтран
 Хэсгээр
Гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө
Хамтран өмчлөх дундын хөрөнгөд шилжүүлэхээр
тохиролцоогүй тохиолдолд:
1.Гэрлэхийн өмнө олж авсан эд хөрөнгө, мөнгөн
хуримтлал, эд хөрөнгийн эрх
2.Өв бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан мөнгөн
хуримтлал, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг
худалдсан, арилжсаны үр дүнд олж авсан эд хөрөнгө
3.Амин хувийн хэрэгцээг хангахад зориулсан эд хөрөнгө
4.Оюуны өмчлөлийн зүйлийн үнэ буюу зохиогчийн шагнал
5.Хувийн авъяас, чадвар, ололт амжилтыг сайшаан
шагнасны орлого
6.Хуваарьт эд хөрөнгөөрөө олж авсан, мэргэжлийн үйл
ажиллаага явуулахад шаардагдах хөрөнгө, мөнгө
Дундын өмч
Хуульд зааснаар /Гэр бүлийн тухай хуулийн 126.2,
СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон
сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль /
Хэлцлийн үндсэн дээр / гэр бүлийн гишүүн хуваарьт
хөрөнгөө дундын өмчлөлд шилжүүлэх, хамтран зохион
бүтээх, үйл ажиллагаа явуулах зорилгоор хамтран
худалдсан авсан г.м/
Хамтран өмчлөх дундын өмч /Өмчлөгч нь бусад бүх
этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тэдгээрийн хэн нэгний эрх,
хууль ёсны ашиг сонирхлын үүднээс бусдад шилжүүлэх буюу
бусад хэлбэрээр захиран зарцуулна/
Хэсгээр өмчлөх дундын өмч / Өмчлөгч бүр ногдох
хэсгээ бусдын өмчлөлд шилжүүлэх буюу өөр байдлаар
захиран зарцуулахдаа бусад өмчлөгчиддөө мэдэгдэх
үүрэгтэй. Бусад өмчлөгч нь 1 сарын дотор хариу өгөхгүй
бол гуравдагч этгээдэд захиран зарцуулах эрхтэй/
Өмчлөх эрх үүсэх, дуусгавар болох
Өмчлөх эрх үүсэх үндэслэл
Анхны- Өмнөх өмчлөгчийн хүсэл зоригоос
шалтгаалахгүйгээр өмчлөх эрх үүсэх
Үүсмэл – Өмнөх өмчлөгчийн хүсэл зоригоос
шалтгаалан өмчлөх эрх үүсэх
Өмчлөх эрх үүсэх үндэслэлүүд
1.Эзэнгүй эд юмсыг олж авснаар өмчлөх эрх үүсэх /Өмчлөгчгүй,
эсхүл өмчлөгч нь өмчлөх эрхээ дуусгавар болгох зорилгоор татгалзсан эд
хөрөнгийг эзэнгүй эд юмс гэнэ. Эзэнгүй эд юмсыг шударгаар олж
авснаас хойш 5 жил илээр тасралтгүй эзэмшсэн тохиолдолд, үл хөдлөх
хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 15 жилийн хугацаанд уг
эд хөрөнгийг өмчлөгчийн адил эзэмшсэн тохиолдолд өмчлөх эрх үүснэ/
2.Гээгдэл эд хөрөнгийг олж авснаар өмчлөх эрх үүсэх /Гээгдэл
эд хөрөнгө гэдэг нь өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур хаягдан орхигдож
эзэмшлээс нь гарсан эд хөрөнгө/ Гээгдэл эд хөрөнгийг олсон этгээд
өмчлөгч нь буюу шаардах эрх бүхий этгээд нь олдохгүй бол орон нутгийн
захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй. Ийнхүү
мэдэгдсэнээс хойш 1 жилийн дотор өмчлөгч нь буюу шаардах эрх бүхий
этгээд нь тогтоогдоогүй бол уг эд хөрөнгийг олсон этгээд нь өмчлөгч
болно. Харин өмчлөгч нь олдсон бол эд хөрөнгийн үнийн дүнгийн 10
хувийг авах эрхтэй/ Энэ нь зөвхөн хөдлөх хөрөнгө байна.
Өмчлөх эрх үүсэх үндэслэлүүд
3.Алдуул мал олж авснаар өмчлөх эрх үүсэх /Алдуул мал олсон
этгээд нь орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад
мэдэгдэх үүрэгтэй. Ийнхүү мэдэгдсэнээс хойш 1 жилийн дотор өмчлөгч нь
буюу шаардах эрх бүхий этгээд нь тогтоогдоогүй бол уг алдуул малыг
олсон этгээд нь өмчилж болно. Харин өмчлөгч нь олдсон бол эд
хөрөнгийн үнийн дүнгийн 10 хувийг авах эрхтэй/
4.Дарагдмал үнэт зүйлийг олсноор өмчлөх эрх үүсэх /Хуульд
өөрөөр заагаагүй бол өмчлөгч буюу эрх бүхий этгээдийг тогтоох
боломжгүй болтол удаан хугацаагаар газарт булагдсан, эхсүл дарагдаж
орхигдсон үнэт зүйл олдсон бол түүнийг олсон болон тухайн газар буюу
эд хөрөнгийн өмчлөгч нар хоорондоо өөрөөр тохиролцоогүй бол тэнцүү
хэмжээгээр хувааж өмчлөх эрхтэй. Хуваан өмчлөх эрх нь тухайн газрын
эзэнд нь мэдэгдсэн тохиолдолд олсон этгээдэд үүсэх бөгөөд уг зүйл нь
түүх соёлын дурсгалт зүйл байвал төрийн өмчлөлд шилжүүлж үнийн
дүнгийн 50 хувийг өмчлөгч болон олсон этгээдэд хуваан олгоно. Харин
хайгуул малталт хийх албан үүрэг бүхий этгээдэд өмчлөх эрх үүсэхгүй/
Өмчлөх эрх үүсэх үндэслэлүүд
5. Хөрөнгө нийлж, холилдсоноор өмчлөх эрх үүсэх /Хоёр буюу
түүнээс дээш этгээдийн тус тусын өмчлөлийн зүйл болох хөдлөх эд
хөрөнгө нийлж холилдсоны үр дүнд салгах боломжгүй эд хөрөнгө шинээр
бий болсон бол тэдгээр өмчлөгчид нь шинээр бий болсон эд хөрөнгийн
хамтран өмчлөгч болно. Маргаан гарсан тохиолдолд тухайн эд хөрөнгийн
гол буюу ихэнх хэсгийг өмчилж байсан этгээд эд хөрөнгийн өмчлөгч байх
бөгөөд нөгөө этгээд нь өөрт учирсан хохирлыг арилгуулах эрхтэй/
6.Засан сайжруулж, дахин боловсруулнаар өмчлөх эрх үүсэх
/Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бусдын эд хөрөнгийг засан
сайжруулах, дахин боловсруулах замаар шинэ хөдлөх эд хөрөнгө бий
болгосон бол уг этгээд болон хөрөнгийн өмчлөгч шинээр бий болсон эд
хөрөнгийг дундаа хэсгээр өмчлөх бөгөэд тэдэнд ногдох хэсгийг
материалын өртөг, үйлдвэрлэлийн зардалтай хувь тэнцүүлэн
тодорхойлно.
Өмчлөх эрх үүсэх үндэслэлүүд
7. Хувьчлалаар өмчлөх эрх үүсэх /Төрийн өмчийн эд хөрөнгийг
хуульд зааснаар хувьд шилжүүлснээр өмчлөх эрх шинээр үүснэ/
8. Өв залгамжлалаар өмчлөх эрх үүсэх / Өв нээгдсэн үеэс хууль
ёсны өмчлөгчид болон гэрээслэлээр өвлөгчид эд хөрөнгө хүлээн авах эрх
үүснэ.
9.Шүүх, арбитрын шийдвэрээр өмчлөх эрх үүсч болно.
10.Өмчлөгч өмчлөх эрхээсээ татгалзсанаар уг эд хөрөнгийг
эзэмшиж байсан этгээдэд өмчлөх эрх үүсч болно. /Үүрэг
гүйцэтгүүлэгч гүйцэтгүүлж байсан үүргээсээ татгалзсанаар үүрэг
гүйцэтгэгчийн хувьд гүйцэтгээгүй байсан үүрэг нь өөрт нь эд
хөрөнгө, мөнгөн хэлбэрээр үлдэх хэлбэрээр илэрнэ/
Өмчлөх эрх үүсэх үндэслэлүүд
12. Эд хөрөнгийг дайчлан авснаар /Эд хөрөнгийг зайлшгүй
шаардлагатай тохиолдолд төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрэр
дайчлан авч болно/
13. Бусад
14.Эрхийн хувьд:
Шаардах эрхээ шилжүүлснээр /ИХ-ийн 123/
Өр шилжих /ИХ-ийн 124/
Үнэт цаас буюу дагалдах баримт бичгийг шилжүүлснээр
өмчлөх эрх шилжих
• Зөвшөөрлийн үнэт цаасаар гэрчлэгдэх эрхийн өмчлөх
эрх уг үнэт цаасанд бичилт хийснээр
• Мэдүүлгийн үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийн өмчлөх
эрх уг үнэт цаасыг бусдад гардуулах замаар
• Нэрийн үнэт цаасыг холбогдох хууль тогтоомжоор
зохицуулснаар шилжүүлснээр
Өмчлөх эрх үүсэх үндэслэлүүд
11. Гэрээний үндсэн дээр эд хөрөнгө, эрхийг шилжүүлснээр
өмчлөх эрх үүсэх
Хөдлөх хөрөнгийн хувьд:
Өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр
Өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд тухайн эд хөрөнгө
нь байгаа бол өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулснаар
Эд хөрөнгө нь гуравдагч этгээдийн эзэмшилд байвал өмчлөгч
шаардах эрхээ өмчлөх эрхийг олж авч байгаа этгээдэд шилжүүлсэн гэрээ
байгуулснаар
Талууд тухайн эд зүйлийн үнийг төлснөөр шилжүүлсэнд тооцохоор
тохиролцсон бол уг хэлбэрээр төлбөрийг хийснээр шилжүүлсэнд тооцно.
Үл хөдлөх хөрөнгийн хувьд:
Шаардлагатай баримт бичгийг нотариатаар баталгаажуулж, улсын
бүртгүүлснээр
Өмчлөх эрх дуусгавар болох
үндэслэлүүд
 Өмчлөгч этгээд нас барсан
Сураггүй алга болсонд тооцогдсон
Нас барсан гэж зарлагдсан
Өмчлөлийн зүйл устаж үгүй болсон
Өмчлөгч өмчлөх эрхээсээ татгалзсан
Хуулийн этгээд татан буугдаж үйл ажиллагаа нь
зогссон
Өмчлөгч хуульд заасан үндэслэлээр өмчлөх эрхээ
алдах
Гэрээний үндсэн дээр эд хөрөнгө, эрхийг
шилжүүлснээр
Өмчлөх эрх дуусгавар болох
үндэслэлүүд
 Өмчлөгч этгээд нас барсан
Сураггүй алга болсонд тооцогдсон
Нас барсан гэж зарлагдсан
Өмчлөлийн зүйл устаж үгүй болсон
Өмчлөгч өмчлөх эрхээсээ татгалзсан
Хуулийн этгээд татан буугдаж үйл ажиллагаа нь
зогссон
Өмчлөгч хуульд заасан үндэслэлээр өмчлөх эрхээ
алдах
Гэрээний үндсэн дээр эд хөрөнгө, эрхийг
шилжүүлснээр
Өмчлөх эрх дуусгавар болох
үндэслэлүүд
 Өмчлөгч этгээд нас барсан
Сураггүй алга болсонд тооцогдсон
Нас барсан гэж зарлагдсан
Өмчлөлийн зүйл устаж үгүй болсон
Өмчлөгч өмчлөх эрхээсээ татгалзсан
Хуулийн этгээд татан буугдаж үйл ажиллагаа нь
зогссон
Өмчлөгч хуульд заасан үндэслэлээр өмчлөх эрхээ
алдах
Гэрээний үндсэн дээр эд хөрөнгө, эрхийг
шилжүүлснээр
Өмчтэй холбогдох бусад эрхийн тухай
Өмчтэй холбогдох энэхүү эрхүүд нь эд юмстай холбогдох
харилцаанд аливаа тохиролцоо нь зөвхөн хуулиар
зөвшөөрөгдсөн агуулгатай байдагтай нягт холбоотой
байна.
Хөршийн эрх
Нийтийн зориулалттай орон сууц өмчлөх эрх
Эрхээ хэрэгжүүлэх зорилгоор бусдын өмчлөх эрхийг
хязгаарлах:
1. Бусдын газар дээр барилга байгууламж барих эрх
2.Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийг
хязгаарлах эрх /сервитут/
3.Бусдын эд хөрөнгийг хязгаартайгар эзэмших,
ашиглах /узуфрукт/
Хөршийн эрх
“Хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа
эзэмшил газар болон бусад үл хөдлөх хөрөнгийг хөрш
залгаа эд хөрөнгө” гэнэ. ИХ-ийн 134-р зүйл /хөрш залгаа
газар, түүн дээр болон доор суурилагдсан
үйлдвэрлэлийн болон орон сууцны зориулалттай
байшин барилга, түүний тоног төхөөрөмж, олон наст
ургамлын тарьц, усан дээр баригдсан байшин барилга
г.м/
Хэд хэдэн эзэмшил газраар дамжин урсдаг, газрын
гүнээс гардаг цэвэр ус болон хаягдал усны чиглэлийг
өөрчлөх, бусад эзэмшил газарт очих усны хэмжээг
багасгах, чанарыг нь муутгах, урсгал болон газрын
гүний цэвэр усыг бусдын хэрэгцээг хязгаарлах байдлаар
ашиглахыг хориглоно. /ИХ-ийн 136.1/
Нийтийн зориулалттай орон сууц
өмчлөх эрх
Хуульд зааснаар
“Нийтийн зориулалттай орон сууцны байшин” гэж
бүхэлдээ буюу ихэнх хэсэг нь дөрөв ба түүнээс дээш
сууцны зориулалттай барилгыг,
“Сууц” гэж нийтийн зориулалттай орон сууцны
байшин дахь нэг гэр бүл аж төрөхөд зориулагдсан нэг
буюу хэд хэдэн өрөө бүхий цогцолборыг,
“Сууц өмчлөгч” гэж нийтийн зориулалттай орон
сууц болон тухайн байшингын дундын өмчлөлийн өд
хөрөнгийг хуульд заасны дагуу хувьчлан авсан иргэн,
түүний гэр бүлийн гишүүдийг тус тус хэлнэ.
Бусдын газар дээр барилга байгууламж барих эрх
Бусдын өмчлөлийн газар дээр барилга байгууламж
барих эрхийг авсан этгээд нь эрхээ өвлүүлэх, барьцаалах,
худалдах эрхтэй болдог боловч энэ нь газар өмчлөх
эрхийг хөндөх ёсгүй.
Энэ эрх нь 99 жилээс хэтрэхгүй хугацаатай байх
бөгөөд талууд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэг
талын санаачилгаар тохиролцсон хугацаанаас өмнө
гэрээг цуцалж болохгүй.
Энэ эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж
баталгаажуулсан байх ба хугацаанаас өмнө дуусгавар
болгохоор ямар нэгэн болзол тавьж болохгүй юм.
Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн эрхийг
хязгаарлах эрх
Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь өмчлэх эрхээ хэрэгжүүлэх
зорилгоор өөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийг хязгаарлах
эрхийг сервитут гэнэ. Энэ эрх нь улсын бүртгэлд бүртгүүснээр үүснэ.
НИЙТИЙН СЕРВИТУТ: Сум, дүүргийн Засаг дарга улсын болон
тухайн нутаг дэвсгэрийн хүн амын нийтлэг ашиг сонирхлыг хангах
зайлшгүй шаардлагатай тохиолдолд иргэнд өмчлүүлсэн газарт дор
дурдсан нийтийн сервитут тогтоож болно:
oУг газраар дамжин өнгөрөх
oУг газарт газрын заагийн болон геодезийн байнгын цэг, тэмдэгт
тавих
oНамагжилтыг багасгах ажил гүйцэтгэх
oГазар зохион байгуулалтын бусад аргах хэмжээ хэрэгжүүлэх
ХУВИЙН СЕРВИТУТ :
Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нар харилцан
тохиролцож гэрээ байгуулна.
Бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших,
ашиглах эрх
Үр шимийг хүртэх, ашиг олох зорилгоор бусдын эд
хөрөнгийг хязгаартай эзэмшиж, ашиглах эрхийг узуфрукт
гэнэ.
Узуфрукт нь үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө дээр
харэглэгдэж болох ба тогтоосон хугацаанд ямар нэгэн
нөлөөлөллөөс үл шалтгаалан узуфрукт эзэмшигчийн
эзэмшил, ашиглалтад байдгаараа онлоогтой юм.
“Узуфруктийг хариу төлбөртэй буюу төлбөргүй,
тодорхой буюу тодорхой бус хугацаагаар, эсхүл
узуфрукт эзэмшигчийн бүх насаар нь тогтоож болно”
/ИХ-ийн 152.5/
Өмчийн эрх зүйн хамгаалалт
“Төр нь... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” /ҮХ-
ийн 5.2/, “Төрөөс ... Хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй
тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг
иргэнийхээ өмнө хариуцна” /ҮХ-ийн 19.1 г/
•Эд хөрөнгийн нэхэмжлэл
•Эрх сэргээх нэхэмжлэл
•Өмчлөх буюу эзэмших эрх хүлээн зөвшөөрүүлэх
нэхэмжлэл
Шүүх материаллаг хууль тогтоомжийг хэрэглэн
үндэслэлтэй гэж үзвэл зөрчигдсөн эрхийг сэргээнэ.

Más contenido relacionado

La actualidad más candente

лекц №4
лекц №4лекц №4
лекц №4giimaabn
 
лекц № 8
лекц № 8лекц № 8
лекц № 8giimaabn
 
Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт
Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт
Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт Manibazar Amarnasaa
 
Mongol ulsiin undsen huuliin erh zui.lekts
Mongol ulsiin undsen huuliin erh zui.lektsMongol ulsiin undsen huuliin erh zui.lekts
Mongol ulsiin undsen huuliin erh zui.lektsAltangerel Bilguun
 
хөдөлмөр эрхлэлт
хөдөлмөр эрхлэлтхөдөлмөр эрхлэлт
хөдөлмөр эрхлэлтAska Ashka
 
их засаг хууль
их засаг хуульих засаг хууль
их засаг хуульNyamka Nmk
 
өмч ба өмчийн харилцаа
өмч ба өмчийн харилцааөмч ба өмчийн харилцаа
өмч ба өмчийн харилцааKhongor Bukhtsooj
 
нөхөрлөл.Pptx
нөхөрлөл.Pptxнөхөрлөл.Pptx
нөхөрлөл.PptxI Student
 
Татвар бидний амьдралд
Татвар бидний амьдралдТатвар бидний амьдралд
Татвар бидний амьдралдShunkhlai Group LLC
 
Lekts. №3
Lekts. №3Lekts. №3
Lekts. №3giimaabn
 

La actualidad más candente (20)

Uurgiin erh zui.pptx
Uurgiin erh zui.pptxUurgiin erh zui.pptx
Uurgiin erh zui.pptx
 
лекц №4
лекц №4лекц №4
лекц №4
 
лекц № 8
лекц № 8лекц № 8
лекц № 8
 
эрүүгийн эрх зүй
эрүүгийн эрх зүйэрүүгийн эрх зүй
эрүүгийн эрх зүй
 
хүний хөгжил
хүний хөгжилхүний хөгжил
хүний хөгжил
 
Эшлэл хэрхэн хийх тухай
Эшлэл хэрхэн хийх тухайЭшлэл хэрхэн хийх тухай
Эшлэл хэрхэн хийх тухай
 
Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт
Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт
Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт
 
Mongol ulsiin undsen huuliin erh zui.lekts
Mongol ulsiin undsen huuliin erh zui.lektsMongol ulsiin undsen huuliin erh zui.lekts
Mongol ulsiin undsen huuliin erh zui.lekts
 
хөдөлмөр эрхлэлт
хөдөлмөр эрхлэлтхөдөлмөр эрхлэлт
хөдөлмөр эрхлэлт
 
захиргааны шийдвэр
захиргааны шийдвэрзахиргааны шийдвэр
захиргааны шийдвэр
 
их засаг хууль
их засаг хуульих засаг хууль
их засаг хууль
 
өмч ба өмчийн харилцаа
өмч ба өмчийн харилцааөмч ба өмчийн харилцаа
өмч ба өмчийн харилцаа
 
төрийн байгууламжийн хэлбэр нь
төрийн байгууламжийн хэлбэр ньтөрийн байгууламжийн хэлбэр нь
төрийн байгууламжийн хэлбэр нь
 
төрийн онол
төрийн онолтөрийн онол
төрийн онол
 
нөхөрлөл.Pptx
нөхөрлөл.Pptxнөхөрлөл.Pptx
нөхөрлөл.Pptx
 
Heltsel, gereenii erh zui
Heltsel, gereenii erh zuiHeltsel, gereenii erh zui
Heltsel, gereenii erh zui
 
Татвар бидний амьдралд
Татвар бидний амьдралдТатвар бидний амьдралд
Татвар бидний амьдралд
 
Haritsyylsan erh zui tsend ayush
Haritsyylsan erh zui  tsend  ayushHaritsyylsan erh zui  tsend  ayush
Haritsyylsan erh zui tsend ayush
 
Lekts. №3
Lekts. №3Lekts. №3
Lekts. №3
 
Zahirgaanii geree
Zahirgaanii gereeZahirgaanii geree
Zahirgaanii geree
 

Similar a Umchiin erh zui ppt

эд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах
эд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахэд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах
эд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахamar jargal
 
эд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах
эд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахэд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах
эд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахamar jargal
 
Mongol usliin undsen huuli
Mongol usliin undsen huuliMongol usliin undsen huuli
Mongol usliin undsen huuliBatsaikhanshdee
 
5.1. Хөрөнгийн удирдлага
5.1. Хөрөнгийн удирдлага5.1. Хөрөнгийн удирдлага
5.1. Хөрөнгийн удирдлагаssuserd07e59
 
лекц. № 5
лекц. № 5лекц. № 5
лекц. № 5giimaabn
 
лекц. № 5
лекц. № 5лекц. № 5
лекц. № 5giimaabn
 
ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГАХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
ГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ ТУСГАГДСАН БАЙДАЛ
ГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ ТУСГАГДСАН БАЙДАЛГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ ТУСГАГДСАН БАЙДАЛ
ГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ ТУСГАГДСАН БАЙДАЛUmguullin Mongol Umguulugch
 
Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх
Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх
Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх Ganzorig Myagmarsuren
 
2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...
2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...
2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...The Business Council of Mongolia
 
бүгд найрамдах монгол ард улсын үндсэн хууль 1940 он
бүгд найрамдах монгол ард улсын үндсэн хууль 1940 онбүгд найрамдах монгол ард улсын үндсэн хууль 1940 он
бүгд найрамдах монгол ард улсын үндсэн хууль 1940 онSamdan Batchuluun
 
экологийн эрх зүй лекц
экологийн эрх зүй лекцэкологийн эрх зүй лекц
экологийн эрх зүй лекцnomiobno
 
үнэт цаасны зах зээлийн тухай
үнэт цаасны зах зээлийн тухайүнэт цаасны зах зээлийн тухай
үнэт цаасны зах зээлийн тухайganzulaa
 

Similar a Umchiin erh zui ppt (20)

патент лекц №1
патент лекц №1патент лекц №1
патент лекц №1
 
эд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах
эд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахэд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах
эд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах
 
эд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах
эд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахэд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах
эд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах
 
Mongol usliin undsen huuli
Mongol usliin undsen huuliMongol usliin undsen huuli
Mongol usliin undsen huuli
 
Omch
OmchOmch
Omch
 
5.1. Хөрөнгийн удирдлага
5.1. Хөрөнгийн удирдлага5.1. Хөрөнгийн удирдлага
5.1. Хөрөнгийн удирдлага
 
S.ss702 l 5. umch.ppt
S.ss702 l 5. umch.pptS.ss702 l 5. umch.ppt
S.ss702 l 5. umch.ppt
 
Lecture03 2012.ppt
Lecture03 2012.pptLecture03 2012.ppt
Lecture03 2012.ppt
 
монгол улсын хуул1 (1)
монгол улсын хуул1 (1)монгол улсын хуул1 (1)
монгол улсын хуул1 (1)
 
үндсэн хууль
үндсэн хуульүндсэн хууль
үндсэн хууль
 
лекц. № 5
лекц. № 5лекц. № 5
лекц. № 5
 
лекц. № 5
лекц. № 5лекц. № 5
лекц. № 5
 
ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГАХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
 
ГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ ТУСГАГДСАН БАЙДАЛ
ГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ ТУСГАГДСАН БАЙДАЛГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ ТУСГАГДСАН БАЙДАЛ
ГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ ТУСГАГДСАН БАЙДАЛ
 
Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх
Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх
Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх
 
2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...
2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...
2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...
 
бүгд найрамдах монгол ард улсын үндсэн хууль 1940 он
бүгд найрамдах монгол ард улсын үндсэн хууль 1940 онбүгд найрамдах монгол ард улсын үндсэн хууль 1940 он
бүгд найрамдах монгол ард улсын үндсэн хууль 1940 он
 
экологийн эрх зүй лекц
экологийн эрх зүй лекцэкологийн эрх зүй лекц
экологийн эрх зүй лекц
 
үнэт цаасны зах зээлийн тухай
үнэт цаасны зах зээлийн тухайүнэт цаасны зах зээлийн тухай
үнэт цаасны зах зээлийн тухай
 
2014.05.20 diplom etses
2014.05.20 diplom etses2014.05.20 diplom etses
2014.05.20 diplom etses
 

Umchiin erh zui ppt

  • 1. ӨМЧИЙН ЭРХ ЗҮЙ Багш: Хууль зүйн магистр, хуульч М.Амарнасаа
  • 2. Өмчийн эрх зүйн тухай ойлголт • Өмчийн эрх зүй гэдэг нь баялгийг өөрийн болгох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах, хуваарилах хамгаалах болон нийгмийн үйлдвэрлэл явуулах зэрэг өмчтэй холбоотой эрх зүйн этгээдүүдийн хоорондын харилцааг зохицуулж буй хэм хэмжээний нийлбэр юм. • Өмчийн эрх зүй нь иргэний эрх зүйн бие даасан дэд салбар бөгөөд өмчийн харилцаа нь харьцангуй өргөн хүрээнд оршиж, бусад салбар эрхүүдийн зохицуулалтад хамаарч байдаг. Тухайлбал, гэр бүлийн эрх зүй, гаалийн эрх зүй, татварын эрх зүй г.м
  • 3. Өмчийн эрх зүйн харилцааны бүтэц • Субьект: Өмчлөгч /өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд өмчлөлийн зүйлсээ ашиглах, захиран зарцуулах боломж бүхий бүхий этгээд/ • Обьект: Хөрөнгө /хуулиар хориглоогүй аргаар олж авсан, иргэний гүйлгээнээс хасагдаагүй, мөнгөөр үнэлж, эдийн засгийн эргэлтэд оруулж болох тухайн этгээдийн өмчлөх эрхээр баталгаажсан хөрөнгө/ • Агуулга: Эрх, үүргийн нэгдэл / Эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийн цогц/
  • 4. Өмчлөх эрх • Эзэмших эрх: Субьектээс тухайн хөрөнгийг мэдэлдээ байлгах хууль зүйн боломж. • Ашиглах эрх: Субьект нь тухайн хөрөнгийн эдийн засгийн үр өгөөжийг нь өөртөө авах хууль зүйн боломж. • Захиран зарцуулах эрх: Субьектээс тухайн хөрөнгийн хувь заяаг шийдэх хууль зүйн боломж.
  • 5. Эзэмшлийн тухай • Хууль ёсны эзэмшил: – Шууд эзэмшигч: Хууль ёсны эрх, ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд. – Шууд бус эзэмшигч:Шууд эзэмшигчээс олж авсан эрх, үүргээ өөр хэн нэгэнд шилжүүлсэн этгээд. – Хамтран эзэмшигч: Нэг эд хөрөнгийг эзэмшиж буй хоёр буюу түүнээс дээш этгээд. • Хууль ёсны бус эзэмшил: – Шударга эзэмшигч: Өөрийнх нь эзэмшил хууль бус болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан этгээд – Шударга бус эзэмшигч: Өөрийнх нь эзэмшил хууль бус болохыг мэдэж байсан, мэдэх ёстой байсан этгээд
  • 6. Өмчийн төрөл, хэлбэр “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална. /ҮХ-ийн 5-р зүйл/ “Монгол улсад нийтийн болон хувийн өмч байна. /ИХ-ийн 99-р зүйл/ • НИЙТИЙН ӨМЧ – Төрийн – Орон нутгийн – Шашны – Олон нийтийн • ХУВИЙН ӨМЧ – Иргэний – Дундын
  • 7. Төрийн өмч Төрийн өмчийн эд хөрөнгийг дараах хэлбэрээр олж авна: 1. ТБОНӨТХууль хүчин төгөлдөр болох үед төрийн өмчлөлд байсан эд хөрөнгө 2. Үйлдвэрлэл, ажил үйлчилгээний үр дүнд бий болсон эд хөрөнгө 3. Эрх бүхий байгууллагын шийдвэрээр худалдан авсан эд хөрөнгө 4. Хандив, тусламж, бэлэглэл, өвлөх журмаар олж авсан эд хөрөнгө 5. Хууль, Монгол улсын олон улсын гэрээнд заасан үндэслэл, журмын дагуу нийгэмчилсэн, дайчлан буюу хураан авсан эд хөрөнгө
  • 8. Төрийн өмч Төрийн нийтийн зориулалттай өмч: 1. Иргэдэд өмчлүүлснээс бусад газар 2. Газрын хэвлий, түүний баялаг 3. Ус, түүний доторх баялаг 4. Ой, түүний дагалдах баялаг 5. Ургамал, ан амьтны нөөц 6. Түүх, соёлын үнэт цогцолбор, хөшөө дурсгал 7. Археологийн болон палентологийн олдвор 8. Хуулиар нийтийн зориулалттай ашиглахаар тогтоосон бусад эд хөрөнгө Дээрх өмчлөлийн зүйлсийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэн, бусад хуулийн этгээдэд эзэмшүүлж, ашиглуулж болно.
  • 9. Төрийн өмч Төрийн өөрийн өмч: 1. Төрийн байгууллага, албан газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө 2. Төрийн өмчит үйлдвэрийн газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө 3. Төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төрд ногдох хувь 4. Улсын төсвийн хөрөнгө болон төрийн бусад тусгай сан 5. Төрийн тусгай хэрэгцээний бэлтгэл нөөц 6. Хуульд заасан бусад үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө
  • 10. Төрийн өмчөө хувьд шилжүүлэх “Төрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн хуульд заасан арга, хэлбэр, нөхцөлийн дагуу хувийн өмчид шилжүүлэхийг хувьчлах гэнэ” 1. Дуудлагаар худалдах 2. Уралдаант шалгаруулалт/төсөл сонгон шалгаруулах/ 3. Төрийн өмчийн хувьцаа, хувь хөрөнгийг худалдах, бэлэглэх 4. Төрийн өмчит хуулийн этгээдийг хамтарсан хэлбэрээр өөрчлөх байгуулах 5. Татан буулгаж эд хөрөнгийг хувьчлах 6. Менежментийн үр дүнг харгалзан хувьчлах 7. Давуу эрхтэй тусгай төрлийн хувьцаа гаргах 8. Төсвийн санхүүжилтийг төлсөн хэмжээгээр төрийн эзэмшлийг тодорхой хувиар бууруулж хувьчлах
  • 11. Орон нутгийн өмчлөлийн зүйлс Орон нутгийн өмчид эд хөрөнгийн дараахь хэлбэрээр олж авна: 1. ТБОНӨТХууль хүчин төгөлдөр болох үед орон нутгийн өмчид байсан эд хөрөнгө 2. Үйлдвэрлэл, ажил үйлчилгээний үр дүнд бий болсон хөрөнгө 3. Эрх бүхий байгууллагын шийдвэрээр худалдан авсан эд хөрөнгө 4. Хандив, тусламж, бэлэглэл, өвлөх журмаар олж авсан эд хөрөнгө 5. Төрийн өмчөөс хууль тогтоомжийн дагуу хуваарилж шилжүүлсэн эд хөрөнгө  Орон нутгийн нийтийн зориулалттай өмч / тухайн орон нутгийн хүн амын нийтийн хэрэглээнд зориулсан эд хөрөнгө/  Орон нутгийн өөрийн өмч
  • 12. Шашны өмч 1. Үүсгэн байгуулагчдын оруулсан эд хөрөнгө 2. Хандивлагчдын оруулсан эд хөрөнгө 3. Дүрэмд заасан үйл ажиллагаа явуулж олсон орлого 4. Өл залгамжлах замаар авсан эд хөрөнгө 5. Өөрийн эзэмшилд буюу өмчлөлд буй газраас үл салах улсын бүртгэлд бүртгүүлсэн түүх, соёлын дургалт зүйл, бусад үл хөдлөх хөрөнгө Сүм хийд үйл ажиллагаагаа бүрмөсөн зогсоох тохиолдолд үүсгэн байгуулагчид нь эд хөрөнгөө нэхэмжилбэл тэдгээрт хөрөнгийг нь олгож, бусэд хэсгийг лам санваартнуудын саналыг харгалзан аль нэг сүм хийд, боломжгүй бол төрийн мэдэлд шилжүүлдэг.
  • 13. Олон нийтийн өмч 1. Төрийн болон орон нутгийн, шашны өмчөөс бусад олон нийтийн хэмээх тодотголд хамаарах байгууллагуудын өмчөөс бүрдэнэ. Ж нь: Нам, үйлдвэрчний эвлэл, Сан, бусад төрийн бус байгууллагын өмч байж болно. Олон нийтийн өмч нь дараах эс үүсвэрээс бүрдэнэ: 1. Гишүүдийн татвар, хандив 2. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандив 3. Дүрмийн зорилгод нийцсэн үйл ажиллагаа болон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого 4. ТББ-ын хувьд өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө
  • 14. ХУВИЙН ӨМЧ 1. ИРГЭНИЙ /тухайн этгээдийн өмчлөлд шууд хамаарах зүйлс байна/ 2. ДУНДЫН / хоёр буюу түүнээс дээш этгээдийн өмчлөлд байна/  Хамтран  Хэсгээр
  • 15. Гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө Хамтран өмчлөх дундын хөрөнгөд шилжүүлэхээр тохиролцоогүй тохиолдолд: 1.Гэрлэхийн өмнө олж авсан эд хөрөнгө, мөнгөн хуримтлал, эд хөрөнгийн эрх 2.Өв бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан мөнгөн хуримтлал, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг худалдсан, арилжсаны үр дүнд олж авсан эд хөрөнгө 3.Амин хувийн хэрэгцээг хангахад зориулсан эд хөрөнгө 4.Оюуны өмчлөлийн зүйлийн үнэ буюу зохиогчийн шагнал 5.Хувийн авъяас, чадвар, ололт амжилтыг сайшаан шагнасны орлого 6.Хуваарьт эд хөрөнгөөрөө олж авсан, мэргэжлийн үйл ажиллаага явуулахад шаардагдах хөрөнгө, мөнгө
  • 16. Дундын өмч Хуульд зааснаар /Гэр бүлийн тухай хуулийн 126.2, СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль / Хэлцлийн үндсэн дээр / гэр бүлийн гишүүн хуваарьт хөрөнгөө дундын өмчлөлд шилжүүлэх, хамтран зохион бүтээх, үйл ажиллагаа явуулах зорилгоор хамтран худалдсан авсан г.м/ Хамтран өмчлөх дундын өмч /Өмчлөгч нь бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тэдгээрийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс бусдад шилжүүлэх буюу бусад хэлбэрээр захиран зарцуулна/ Хэсгээр өмчлөх дундын өмч / Өмчлөгч бүр ногдох хэсгээ бусдын өмчлөлд шилжүүлэх буюу өөр байдлаар захиран зарцуулахдаа бусад өмчлөгчиддөө мэдэгдэх үүрэгтэй. Бусад өмчлөгч нь 1 сарын дотор хариу өгөхгүй бол гуравдагч этгээдэд захиран зарцуулах эрхтэй/
  • 17. Өмчлөх эрх үүсэх, дуусгавар болох Өмчлөх эрх үүсэх үндэслэл Анхны- Өмнөх өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүйгээр өмчлөх эрх үүсэх Үүсмэл – Өмнөх өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалан өмчлөх эрх үүсэх
  • 18. Өмчлөх эрх үүсэх үндэслэлүүд 1.Эзэнгүй эд юмсыг олж авснаар өмчлөх эрх үүсэх /Өмчлөгчгүй, эсхүл өмчлөгч нь өмчлөх эрхээ дуусгавар болгох зорилгоор татгалзсан эд хөрөнгийг эзэнгүй эд юмс гэнэ. Эзэнгүй эд юмсыг шударгаар олж авснаас хойш 5 жил илээр тасралтгүй эзэмшсэн тохиолдолд, үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 15 жилийн хугацаанд уг эд хөрөнгийг өмчлөгчийн адил эзэмшсэн тохиолдолд өмчлөх эрх үүснэ/ 2.Гээгдэл эд хөрөнгийг олж авснаар өмчлөх эрх үүсэх /Гээгдэл эд хөрөнгө гэдэг нь өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур хаягдан орхигдож эзэмшлээс нь гарсан эд хөрөнгө/ Гээгдэл эд хөрөнгийг олсон этгээд өмчлөгч нь буюу шаардах эрх бүхий этгээд нь олдохгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй. Ийнхүү мэдэгдсэнээс хойш 1 жилийн дотор өмчлөгч нь буюу шаардах эрх бүхий этгээд нь тогтоогдоогүй бол уг эд хөрөнгийг олсон этгээд нь өмчлөгч болно. Харин өмчлөгч нь олдсон бол эд хөрөнгийн үнийн дүнгийн 10 хувийг авах эрхтэй/ Энэ нь зөвхөн хөдлөх хөрөнгө байна.
  • 19. Өмчлөх эрх үүсэх үндэслэлүүд 3.Алдуул мал олж авснаар өмчлөх эрх үүсэх /Алдуул мал олсон этгээд нь орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй. Ийнхүү мэдэгдсэнээс хойш 1 жилийн дотор өмчлөгч нь буюу шаардах эрх бүхий этгээд нь тогтоогдоогүй бол уг алдуул малыг олсон этгээд нь өмчилж болно. Харин өмчлөгч нь олдсон бол эд хөрөнгийн үнийн дүнгийн 10 хувийг авах эрхтэй/ 4.Дарагдмал үнэт зүйлийг олсноор өмчлөх эрх үүсэх /Хуульд өөрөөр заагаагүй бол өмчлөгч буюу эрх бүхий этгээдийг тогтоох боломжгүй болтол удаан хугацаагаар газарт булагдсан, эхсүл дарагдаж орхигдсон үнэт зүйл олдсон бол түүнийг олсон болон тухайн газар буюу эд хөрөнгийн өмчлөгч нар хоорондоо өөрөөр тохиролцоогүй бол тэнцүү хэмжээгээр хувааж өмчлөх эрхтэй. Хуваан өмчлөх эрх нь тухайн газрын эзэнд нь мэдэгдсэн тохиолдолд олсон этгээдэд үүсэх бөгөөд уг зүйл нь түүх соёлын дурсгалт зүйл байвал төрийн өмчлөлд шилжүүлж үнийн дүнгийн 50 хувийг өмчлөгч болон олсон этгээдэд хуваан олгоно. Харин хайгуул малталт хийх албан үүрэг бүхий этгээдэд өмчлөх эрх үүсэхгүй/
  • 20. Өмчлөх эрх үүсэх үндэслэлүүд 5. Хөрөнгө нийлж, холилдсоноор өмчлөх эрх үүсэх /Хоёр буюу түүнээс дээш этгээдийн тус тусын өмчлөлийн зүйл болох хөдлөх эд хөрөнгө нийлж холилдсоны үр дүнд салгах боломжгүй эд хөрөнгө шинээр бий болсон бол тэдгээр өмчлөгчид нь шинээр бий болсон эд хөрөнгийн хамтран өмчлөгч болно. Маргаан гарсан тохиолдолд тухайн эд хөрөнгийн гол буюу ихэнх хэсгийг өмчилж байсан этгээд эд хөрөнгийн өмчлөгч байх бөгөөд нөгөө этгээд нь өөрт учирсан хохирлыг арилгуулах эрхтэй/ 6.Засан сайжруулж, дахин боловсруулнаар өмчлөх эрх үүсэх /Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бусдын эд хөрөнгийг засан сайжруулах, дахин боловсруулах замаар шинэ хөдлөх эд хөрөнгө бий болгосон бол уг этгээд болон хөрөнгийн өмчлөгч шинээр бий болсон эд хөрөнгийг дундаа хэсгээр өмчлөх бөгөэд тэдэнд ногдох хэсгийг материалын өртөг, үйлдвэрлэлийн зардалтай хувь тэнцүүлэн тодорхойлно.
  • 21. Өмчлөх эрх үүсэх үндэслэлүүд 7. Хувьчлалаар өмчлөх эрх үүсэх /Төрийн өмчийн эд хөрөнгийг хуульд зааснаар хувьд шилжүүлснээр өмчлөх эрх шинээр үүснэ/ 8. Өв залгамжлалаар өмчлөх эрх үүсэх / Өв нээгдсэн үеэс хууль ёсны өмчлөгчид болон гэрээслэлээр өвлөгчид эд хөрөнгө хүлээн авах эрх үүснэ. 9.Шүүх, арбитрын шийдвэрээр өмчлөх эрх үүсч болно. 10.Өмчлөгч өмчлөх эрхээсээ татгалзсанаар уг эд хөрөнгийг эзэмшиж байсан этгээдэд өмчлөх эрх үүсч болно. /Үүрэг гүйцэтгүүлэгч гүйцэтгүүлж байсан үүргээсээ татгалзсанаар үүрэг гүйцэтгэгчийн хувьд гүйцэтгээгүй байсан үүрэг нь өөрт нь эд хөрөнгө, мөнгөн хэлбэрээр үлдэх хэлбэрээр илэрнэ/
  • 22. Өмчлөх эрх үүсэх үндэслэлүүд 12. Эд хөрөнгийг дайчлан авснаар /Эд хөрөнгийг зайлшгүй шаардлагатай тохиолдолд төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрэр дайчлан авч болно/ 13. Бусад 14.Эрхийн хувьд: Шаардах эрхээ шилжүүлснээр /ИХ-ийн 123/ Өр шилжих /ИХ-ийн 124/ Үнэт цаас буюу дагалдах баримт бичгийг шилжүүлснээр өмчлөх эрх шилжих • Зөвшөөрлийн үнэт цаасаар гэрчлэгдэх эрхийн өмчлөх эрх уг үнэт цаасанд бичилт хийснээр • Мэдүүлгийн үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийн өмчлөх эрх уг үнэт цаасыг бусдад гардуулах замаар • Нэрийн үнэт цаасыг холбогдох хууль тогтоомжоор зохицуулснаар шилжүүлснээр
  • 23. Өмчлөх эрх үүсэх үндэслэлүүд 11. Гэрээний үндсэн дээр эд хөрөнгө, эрхийг шилжүүлснээр өмчлөх эрх үүсэх Хөдлөх хөрөнгийн хувьд: Өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр Өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд тухайн эд хөрөнгө нь байгаа бол өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулснаар Эд хөрөнгө нь гуравдагч этгээдийн эзэмшилд байвал өмчлөгч шаардах эрхээ өмчлөх эрхийг олж авч байгаа этгээдэд шилжүүлсэн гэрээ байгуулснаар Талууд тухайн эд зүйлийн үнийг төлснөөр шилжүүлсэнд тооцохоор тохиролцсон бол уг хэлбэрээр төлбөрийг хийснээр шилжүүлсэнд тооцно. Үл хөдлөх хөрөнгийн хувьд: Шаардлагатай баримт бичгийг нотариатаар баталгаажуулж, улсын бүртгүүлснээр
  • 24. Өмчлөх эрх дуусгавар болох үндэслэлүүд  Өмчлөгч этгээд нас барсан Сураггүй алга болсонд тооцогдсон Нас барсан гэж зарлагдсан Өмчлөлийн зүйл устаж үгүй болсон Өмчлөгч өмчлөх эрхээсээ татгалзсан Хуулийн этгээд татан буугдаж үйл ажиллагаа нь зогссон Өмчлөгч хуульд заасан үндэслэлээр өмчлөх эрхээ алдах Гэрээний үндсэн дээр эд хөрөнгө, эрхийг шилжүүлснээр
  • 25. Өмчлөх эрх дуусгавар болох үндэслэлүүд  Өмчлөгч этгээд нас барсан Сураггүй алга болсонд тооцогдсон Нас барсан гэж зарлагдсан Өмчлөлийн зүйл устаж үгүй болсон Өмчлөгч өмчлөх эрхээсээ татгалзсан Хуулийн этгээд татан буугдаж үйл ажиллагаа нь зогссон Өмчлөгч хуульд заасан үндэслэлээр өмчлөх эрхээ алдах Гэрээний үндсэн дээр эд хөрөнгө, эрхийг шилжүүлснээр
  • 26. Өмчлөх эрх дуусгавар болох үндэслэлүүд  Өмчлөгч этгээд нас барсан Сураггүй алга болсонд тооцогдсон Нас барсан гэж зарлагдсан Өмчлөлийн зүйл устаж үгүй болсон Өмчлөгч өмчлөх эрхээсээ татгалзсан Хуулийн этгээд татан буугдаж үйл ажиллагаа нь зогссон Өмчлөгч хуульд заасан үндэслэлээр өмчлөх эрхээ алдах Гэрээний үндсэн дээр эд хөрөнгө, эрхийг шилжүүлснээр
  • 27. Өмчтэй холбогдох бусад эрхийн тухай Өмчтэй холбогдох энэхүү эрхүүд нь эд юмстай холбогдох харилцаанд аливаа тохиролцоо нь зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн агуулгатай байдагтай нягт холбоотой байна. Хөршийн эрх Нийтийн зориулалттай орон сууц өмчлөх эрх Эрхээ хэрэгжүүлэх зорилгоор бусдын өмчлөх эрхийг хязгаарлах: 1. Бусдын газар дээр барилга байгууламж барих эрх 2.Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийг хязгаарлах эрх /сервитут/ 3.Бусдын эд хөрөнгийг хязгаартайгар эзэмших, ашиглах /узуфрукт/
  • 28. Хөршийн эрх “Хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө” гэнэ. ИХ-ийн 134-р зүйл /хөрш залгаа газар, түүн дээр болон доор суурилагдсан үйлдвэрлэлийн болон орон сууцны зориулалттай байшин барилга, түүний тоног төхөөрөмж, олон наст ургамлын тарьц, усан дээр баригдсан байшин барилга г.м/ Хэд хэдэн эзэмшил газраар дамжин урсдаг, газрын гүнээс гардаг цэвэр ус болон хаягдал усны чиглэлийг өөрчлөх, бусад эзэмшил газарт очих усны хэмжээг багасгах, чанарыг нь муутгах, урсгал болон газрын гүний цэвэр усыг бусдын хэрэгцээг хязгаарлах байдлаар ашиглахыг хориглоно. /ИХ-ийн 136.1/
  • 29. Нийтийн зориулалттай орон сууц өмчлөх эрх Хуульд зааснаар “Нийтийн зориулалттай орон сууцны байшин” гэж бүхэлдээ буюу ихэнх хэсэг нь дөрөв ба түүнээс дээш сууцны зориулалттай барилгыг, “Сууц” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь нэг гэр бүл аж төрөхөд зориулагдсан нэг буюу хэд хэдэн өрөө бүхий цогцолборыг, “Сууц өмчлөгч” гэж нийтийн зориулалттай орон сууц болон тухайн байшингын дундын өмчлөлийн өд хөрөнгийг хуульд заасны дагуу хувьчлан авсан иргэн, түүний гэр бүлийн гишүүдийг тус тус хэлнэ.
  • 30. Бусдын газар дээр барилга байгууламж барих эрх Бусдын өмчлөлийн газар дээр барилга байгууламж барих эрхийг авсан этгээд нь эрхээ өвлүүлэх, барьцаалах, худалдах эрхтэй болдог боловч энэ нь газар өмчлөх эрхийг хөндөх ёсгүй. Энэ эрх нь 99 жилээс хэтрэхгүй хугацаатай байх бөгөөд талууд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэг талын санаачилгаар тохиролцсон хугацаанаас өмнө гэрээг цуцалж болохгүй. Энэ эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулсан байх ба хугацаанаас өмнө дуусгавар болгохоор ямар нэгэн болзол тавьж болохгүй юм.
  • 31. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн эрхийг хязгаарлах эрх Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь өмчлэх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор өөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийг хязгаарлах эрхийг сервитут гэнэ. Энэ эрх нь улсын бүртгэлд бүртгүүснээр үүснэ. НИЙТИЙН СЕРВИТУТ: Сум, дүүргийн Засаг дарга улсын болон тухайн нутаг дэвсгэрийн хүн амын нийтлэг ашиг сонирхлыг хангах зайлшгүй шаардлагатай тохиолдолд иргэнд өмчлүүлсэн газарт дор дурдсан нийтийн сервитут тогтоож болно: oУг газраар дамжин өнгөрөх oУг газарт газрын заагийн болон геодезийн байнгын цэг, тэмдэгт тавих oНамагжилтыг багасгах ажил гүйцэтгэх oГазар зохион байгуулалтын бусад аргах хэмжээ хэрэгжүүлэх ХУВИЙН СЕРВИТУТ : Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нар харилцан тохиролцож гэрээ байгуулна.
  • 32. Бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших, ашиглах эрх Үр шимийг хүртэх, ашиг олох зорилгоор бусдын эд хөрөнгийг хязгаартай эзэмшиж, ашиглах эрхийг узуфрукт гэнэ. Узуфрукт нь үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө дээр харэглэгдэж болох ба тогтоосон хугацаанд ямар нэгэн нөлөөлөллөөс үл шалтгаалан узуфрукт эзэмшигчийн эзэмшил, ашиглалтад байдгаараа онлоогтой юм. “Узуфруктийг хариу төлбөртэй буюу төлбөргүй, тодорхой буюу тодорхой бус хугацаагаар, эсхүл узуфрукт эзэмшигчийн бүх насаар нь тогтоож болно” /ИХ-ийн 152.5/
  • 33. Өмчийн эрх зүйн хамгаалалт “Төр нь... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” /ҮХ- ийн 5.2/, “Төрөөс ... Хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” /ҮХ-ийн 19.1 г/ •Эд хөрөнгийн нэхэмжлэл •Эрх сэргээх нэхэмжлэл •Өмчлөх буюу эзэмших эрх хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэл Шүүх материаллаг хууль тогтоомжийг хэрэглэн үндэслэлтэй гэж үзвэл зөрчигдсөн эрхийг сэргээнэ.