SlideShare una empresa de Scribd logo
1 de 482
ГОО ЗҮЙ
МУИС-ИЙН ФИЛОСОФИЙН ТЭНХИМИЙН БАГШ,
ФИЛОСОФИЙН УХААНЫ ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР
Б.ДЭЛГЭРМАА
УДИРТГАЛ
Гоо зүйн шинжлэх ухааныг судлахын тулд
Удиртгалаас нь эхэлнэ. Удиртгал хэсгийг дараах 3
үндсэн хэсэгтэйгээр авч үзнэ. Үүнд:
1.Гоо зүйн шинжлэх ухааны үүсэл
2.Гоо зүйн шинжлэх ухааны судлах зүйл
3.Гоо зүйн шинжлэх ухааны үүрэг
Гоо зүйн шинжлэх ухааныг судлахаасаа өмнө юуны
өмнө “Эстетика” (Aesthetics) гэдэг үгийг тайлбарлах
хэрэгтэй юм. Энэ үгийг сэтгэгчид түүхэнд хоёр үндсэн
утгаар хэрэглэж ирсэн байна. Үүнд:
1.Мэдэрч танин мэдэхүйн хэлбэрүүдтэй холбож энэ
үгийг хэрэглэж байсан. Тухайлбал, Германы сонгодог
философич И.Кант.
2.Гоо сайхан, яруу сайхан чанарыг мэдрэх, сэрэх
гэсэн утгаар хэрэглэж ирсэн. Тухайлбал, Баумгартен,
Гегель гэх мэт.
AESTHETICS
XYIII зууны дунд үеэс 2 дахь утгыг нь, гоо сайхныг яруу сайхныг
судалдаг ухааны нэр болгож албан ёсоор хэрэглэж ирсэн. 1750-1758 онд
Германы соён гэгээрүүлэгч А.Баумгартен “Эстетика” гэдэг нэртэй 2 боть
зохиол бичиж гаргасан. I ботийг нь 1750 онд, II ботийг нь 1758 онд
хэвлүүлсэн. Энэ номондоо гоо сайхан яруу сайхны тухай өмнөх үеийн
сэтгэгчдийн бүтээлийг нэгтгэн дүгнэж нэгэн систем болгож гаргаж тавьсан
юм. Энэ үеэс эхлээд “Эстетика” гэдэг үгийг гоо сайхныг судалдаг шинжлэх
ухааны нэр болгож хэрэглэх болсон байна.
Гоо зүйн шинжлэх ухааны үүсэл. Гоо зүйн шинжлэх ухааны үүсэл
бол философийн шинжлэх ухаантай хамт үүссэн гэж хэлж болно. МЭӨ YII-
YI зууны үеэс философи хүн төрөлхтний мэдлэгийн биеэ даасан тодорхой
салбар болж үүсч гарч ирсэн. Түүний нэг бүрэлдэхүүн хэсэг нь гоо сайхны
тухай, урлагийн тухай мэдлэг байсан. Гэхдээ гоо зүйн шинжлэх ухаан XYIII
зууны дунд үеийг хүртэл биеэ даасан шинж чанарыг олж чадаагүй байв.
Өөрөөр хэлбэл, гоо зүй нь философийн нэг бүрэлдэхүүн хэсэг, түүний нэг
судлагдахуун болж ирсэн байна. А.Баумгартены дээрх зохиол хэвлэгдэж
гарсан үеэс эхлээд гоо зүйн шинжлэх ухаан философиос тусгаарлаж,
шинжлэх ухааны биеэ даасан нэг салбар болсон юм.
AESTHETICS
 Гоо зүйн шинжлэх ухааны судлах зүйл. Гоо зүйн үндсэн асуудал бол
сайхны тухай асуудал юм. Товчоор хэлбэл, гоо зүйг сайхныг судалдаг
шинжлэх ухаан гэж хэлж болно. Хүн ахуйн олон тал байдалтай эдийн
засгийн харилцаа, улс төрийн харилцаа гэх мэт маш олон янзын харилцаа
холбоо тогтоож оршиж байдаг. Тэр олон янзын холбоо харилцаан дотор гоо
сайхны харилцаа гэсэн биеэ даасан өвөрмөц харилцаа оршиж байдаг юм.
Ер нь хүн ямагт сайхныг мөрөөдөж эрэлхийлж, сайханд тэмүүлж байдаг.
Хүн бүхэн сайхан байх юм сан гэж эрмэлзэж байдаг билээ. Харин сайхныг
үнэлж байдаг үнэлгээ нь хүн бүхэнд харилцан адилгүй. Эмпирик мэдлэгийн
төвшинд хүн бүхэнд сайхны тухай үнэлгээ өөр өөр байдаг. Ийм учраас
сайхныг онолын төвшинд илэрхийлэх, нэгдмэл цэгцтэй системтэй мэдлэгийг
бий болгох зайлшгүй шаардлага гарч ирдэг. Энэ үүргийг гоо зүйн шинжлэх
ухаан гүйцэтгэж байна. Гоо зүйн мэдлэг нь хүний гоо сайхны харилцааг зөв
төгөлдөр явуулахад ач холбогдолтой байдаг. Хүн төрөлхтөн хөгжлийнхөө
явцдаа олон жилийн ажиглалт туршлагаараа сайхны тухай мэдлэгийг
хуримтлуулсаар ирсэн. Энэ мэдлэг нь хүнээс гоо сайхантай харилцах
харилцааг зохицуулж ирсэн. Нөгөө талаар сайхны үнэлгээ бол үндэстэн
ястан бүрд өөр өөр байдаг билээ.
AESTHETICS
 Гоо зүйн шинжлэх ухаан нь хүнээс бодит байдалтай харилцаж байгаа гоо
сайхны харилцаа, тэрхүү харилцааны илрэх хэлбэрүүдийг өөрийн ойлголт,
категорийн системээр дамжуулан илэрхийлж, гоо сайхны харилцааг
судална. Гоо зүйн шинжлэх ухаан хүний гоо сайхны харилцаа, үйл
ажиллагааг илэрч гарах бололцоотой бүх хүрээнд нь онолын үүднээс
судлах зорилт тавьдаг. Гоо сайхны харилцаа, гоо сайхны үйл ажиллагаа бол
өргөн хүрээтэй юм. Гоо сайхны харилцаан дотор урлан бүтээх үйл
ажиллагаа, уран сайхны харилцаа гол байр суурийг эзэлж байдаг. Товчоор
хэлбэл, энэ нь урлаг юм. Урлаг бол гоо зүйн шинжлэх ухааны судалгааны
гол объект юм. Учир нь урлаг гоо сайхны харилцааны илрэх дээд хэлбэр
болж байдаг билээ.
 Гоо сайхны харилцаа бол хүний үйлдвэрлэн бүтээх харилцаанд ч, ёс
суртахууны харилцаанд ч илэрдэг. Гоо сайхны харилцаа бол урлагийн
харилцаанаас илүү өргөн хүрээтэй. Гоо зүйн шинжлэх ухаан бол урлаг
судлалын олон салбаруудын ерөнхий онол, арга зүй (методологи) болдог.
Ийм ч учраас гоо зүйг урлагийн философи гэж нэрлэдэг. Гоо зүй бол
урлагийн тухай философийн шинжлэх ухаан мөн.
AESTHETICS
 Гоо сайхны харилцаа бол хүний үйлдвэрлэн бүтээх харилцаанд ч, ёс
суртахууны харилцаанд ч илэрдэг. Гоо сайхны харилцаа бол
урлагийн харилцаанаас илүү өргөн хүрээтэй. Гоо зүйн шинжлэх
ухаан бол урлаг судлалын олон салбаруудын ерөнхий онол, арга зүй
(методологи) болдог. Ийм ч учраас гоо зүйг урлагийн философи гэж
нэрлэдэг. Гоо зүй бол урлагийн тухай философийн шинжлэх ухаан
мөн.
 Орчин үед гоо зүйн шинжлэх ухаан агуулгын хувьд ч, багтаамжийн
хувьд ч улам бүр гүнзгийрэн тэлж байна. Хүмүүсийн материаллаг
амьдралын төвшин ч харьцангуй дээшиллээ. Гоо зүйн шинжлэх
ухаанд худалдаа үйлчилгээний гоо зүй, бизнесийн гоо зүй,
техникийн гоо зүй зэрэг хавсарга салбарууд яригдах боллоо. Гоо
зүйн шинжлэх ухаан урлаг судлалын олон салбар шинжлэх ухаанд,
хавсарга шинжлэх ухаанд, хүний гоо сайхны үйл ажиллагаанд онол
методологи нь болдог.
AESTHETICS
Сайхныг зөв мэдрэх, ухаарах ойлгох, хэрэглэх явдал бол
орчин үеийн хүний нэн чухал хэрэгцээ, түүний соёлын гол
үзүүлэлт нь болж байна. Ер нь хүний хувийн соёл бол тухайн
хүний гоо сайхны мэдлэгтэй холбоотой. Ийм учраас гоо зүйн
шинжлэх ухааны мэдлэг бол хүний зайлшгүй судлах
шаардлагатай мэдлэгүүдийн нэг нь юм.
Гоо зүйн шинжлэх ухааны үүрэг. Гоо зүйн шинжлэх
ухаан нийгэмд хэд хэдэн үүргийг гүйцэтгэдэг. Үүнд:
1. Ертөнцийг үзэх үзлийг төлөвшүүлэх үүрэг. Байгаль,
нийгэм, хүний өөрийнх нь үйл ажиллагааг гоо сайхны үүднээс
авч үзэх үнэлэх явдал бол ертөнцийг үзэх үзлийн нэг
бүрэлдэхүүн хэсэг юм. Хүн багаасаа том хүн болох явцдаа
ертөнцийг үзэх үзэл нь бүрэлдэж бий болсоор байдаг билээ.
Гоо зүйн шинжлэх ухаан бол хүний ертөнцийг үзэх үзэл
төлөвшихөд томоохон үүрэг гүйцэтгэдэг юм.
2. Танин мэдүүлэх үүрэг. Гоо зүйн шинжлэх ухаан хүмүүст
эмпирик төвшинд биш, онолын төвшинд мэдлэг олгодог.
Бодит байдлыг гоо сайхны үүднээс танин мэдэх онол арга,
зарчмыг эзэмшүүлдэг. Гоо зүйн ойлголт категориудыг
(cathegory) хүн танин мэдсэнээр үйл ажиллагаагаа сайхны
AESTHETICS
3. Арга зүйн үүрэг. Гоо зүйн шинжлэх ухаан урлаг судлалын олон
салбар шинжлэх ухаанд, урлан бүтээх үйл ажиллагаанд, хавсарга
шинжлэх ухаанд, хүний гоо сайхны үйл ажиллагаанд онол, арга зүй-
методологи нь болдог.
4. Хүмүүжил төлөвшлийн үүрэг. Хүний хүмүүжил төлөвшил нь оюун
ухааны, бие бялдрын, ёс суртахууны, гоо сайхны зэрэг олон
төрөлтэй байдаг. Хүмүүжлийн биеэ даасан нэг төрөл нь гоо сайхны
хүмүүжил нь юм. Гоо сайхны хүмүүжлийг гоо сайхны мэдлэггүйгээр
олж авч чадахгүй гэж хэлж болно. Хүмүүжил гэдэг бол мэдлэг биет
үйл ажиллагаа болон хэрэгжиж байгааг хэлдэг билээ. Хүнд гоо
сайхны хүмүүжил олгохын тулд юуны өмнө эмх цэгцтэй гоо зүйн
онолын мэдлэг олгох нь чухал юм.
5. Аксиологийн үүрэг. Гоо зүйн шинжлэх ухааны сайхан муухай,
гайхамшигтай гутамшигтай, эмгэнэлтэй инээдэмтэй гэсэн
ойлголтуудыг эзэмшсэнээрээ, эдгээр үнэлгээг бид бодит байдлын
ямар юмс үзэгдэлд өгөх вэ гэсэн зөв үнэлэх чадварыг олж авна. Хүн
өөрийн үйлдэлдээ үнэлгээ өгч байгаа нь эмпирик төвшинд хийгддэг
боловч онолд тулгуурладаг.
AESTHETICS
 6. Гоо сайхны соёлыг эзэмшүүлэх үүрэг. Гоо зүйн шинжлэх
ухааны онолыг эзэмшилгүйгээр хүн гоо сайхны соёлыг бүрэн
дүүрэн эзэмшиж чадахгүй. Хүн өдөр тутмын амьдралдаа биеэ
хэрхэн авч явах, хүмүүстэй зөв харилцах соёл, хувцаслах
соёл зэргээс тухайн хүний гоо сайхны соёл харагдаж байдаг.
Гоо сайхны соёл нь хүний нэг гол хэмжүүр болдог. Гоо сайхны
соёл хүмүүжил нь харилцан бие биенээ бүрдүүлдэг. Гоо
сайхны соёл бол гадаад өнгөн талын үзэгдэл биш, гадаад
дотоод хоёр талын нэгдлээр, хүний үйл ажиллагаагаар нь
илрэн гарч байдаг юм.
 Орчин үед гоо зүйн шинжлэх ухаанд олон урсгал чиглэл
хөгжиж байна. Өнөө үед гоо зүйд нэг чиглэл, нэг үзэл бодлын
үүднээс хандах биш, асуудалд шинжлэх ухаанч байр
сууринаас, плюралист байдлаар хандах нь судалгааны болон
үйл ажиллагааны зөв баримтлал болно.
ГОО ЗҮЙН ТҮҮХ
Аливаа шинжлэх ухааныг нэлээд ул үндэстэй гүнзгий
судалж эзэмших гол арга бол түүний түүхийг судлах явдал
юм. Тухайн шинжлэх ухааны хөгжлийн түүхийг судална гэдэг
бол нэг талаас, уг шинжлэх ухааны соёлыг эзэмшинэ гэсэн үг.
Нөгөө талаас, судлаачийн сэтгэлгээний тал хөгждөг билээ.
Хүн төрөлхтний гоо сайхны сэтгэлгээний хөгжил бол олон
мянган жилийн түүхтэй. Гоо сайхны сэтгэлгээ онолын
хэлбэрээр хөгжиж ирсэн түүх бол хоёр мянга гаруй жилийн
түүхтэй юм. Энэ урт удаан хугацаанд гоо зүйн олон чиглэл
концепци гарсан. Тэр бүхэнд хүн төрөлхтний гоо сайхны
мэдлэгийн үнэ цэнэтэй зүйлс хуримтлагдаж боловсруулагдаж
ирсэн. Гоо сайхны сэтгэлгээний түүхийг бол үе бүхэнд
амьдарч байсан эрдэмтэд өөрсдийн хөдөлмөрөөрөө бий
болгосон юм. Гоо сайхны сэтгэлгээний түүхийг бид авч
үзэхдээ шинжлэх ухааны судалгааны арга зүйг удирдлага
болгоно, хүн төрөлхтний сэтгэлгээний бусад ололтуудтай
харьцуулж түүхэн зүйн үүднээс хандана, хүн төрөлхтний
хөгжиж ирсэн түүхэн үе шатуудтай холбож авч үзнэ.
ЭРТНИЙ ГРЕКИЙН ГОО ЗҮЙ
Гоо зүйн онолын анхны хэлбэр Эртний Грекэд
Афинд, Сицилд гарсан юм. Учир нь энэ орнуудад
нэрт философич эрдэмтэд төрөн гарч байв. Грект
Пифагор, Гераклит, Демокрит, Сократ, Платон,
Аристотель зэрэг олон философичид төрөн гарч
өөрсдийн философи-гоо зүйн үзэл баримтлалыг
боловсруулж байв. Эдгээр философичид гоо
сайхны анхны онолын илэрхийллүүд, ойлголт
категориудыг боловсруулж гаргаж ирсэн юм. Тэд
гоо зүйн ойлголт категориудаа философийн
хүрээнд, түүний нэг бүрэлдэхүүн хэсэг гэж үзэж
байв. Ийнхүү философийн мэдлэгийн системд гоо
зүйн шинжлэх ухааны онол боловсруулагдаж
эхэлсэн байна.
ЭРТНИЙ ҮЕИЙН УРЛАГ,
ГОО САЙХНЫ ҮЗЭЛ
Хүн төрөлхтний гоо сайхны сэтгэлгээний эх үндэс одоогоос
40000 жилийн өмнө эх суурь нь тавигдсан гэж үздэг. Энэ нь хадны
сүг зураг, зассан агуй, ваар сав зэрэг түүх, археологийн
баримтуудтай холбоотой. Ийнхүү бодит байдлыг уран сайхны
үүднээс гоо сайхны үүднээс үзэх үзэл Хүй нэгдлийн үед буй болжээ.
Гэхдээ энэ төсөөлөл МЭӨ ҮII-ҮI зууныг хүртэл онолын хэлбэрийг
олж чадаагүй байсан. Боолын нийгмийн байгуулал тогтож, оюуны ба
биеийн хөдөлмөрийн хооронд ялгаа гарсанаар шинжлэх ухааны
салбарууд хөгжих бололцоо гарсан. Боолын нийгмийн үед гоо
сайхны сэтгэлгээ онолын шинжтэй болж хөгжиж ирсэн. Гоо сайхны
сэтгэлгээ онолын шинжтэйгээр хөгжиж байсан газар бол Эртний
Энэтхэг, Хятад, Грек, Ром юм. Энэ нь эдгээр соёлт орнуудад
философи сэтгэлгээ онолын шинжтэй хөгжиж байсантай холбоотой.
Анхны ангит нийгэм үүссэн орон бол Эртний Египет юм. Египетэд
урлаг, түүний дотор дүрслэх урлаг буюу орон зайн урлаг их хөгжсөн.
Хөрөг зураг, баримал, уран барилга хөгжиж байв. Хаад, цэргийн
жанжны хөргийг зурж барьж байв. Пирамид бол Эртний Египетийн
гайхамшиг, урлагийн суут бүтээл билээ. Мөн уран зохиол, жүжиг гэх
мэт урлагийн бусад төрлүүд хөгжиж байлаа. Үүний дараа Шумирууд,
Вавилончуудын соёл урлаг нэлээд амжилттай хөгжиж байсан.
Эдгээр орнуудад гоо зүйн онолын тал нь бараг хөгжөөгүй, гол төлөв
эмпирик хэлбэртэй байсан юм.
ПИФАГОРЫН ГОО ЗҮЙН ҮЗЭЛ
Гоо зүйн онолын анхны
эхлэлийг тавьсан хүн бол МЭӨ
YI зууны үед амьдарч байсан
философич, математикч
Пифагорыг гэж зүй ёсоор үздэг.
Пифагор бол нэрт математикч
байсан, “Пифагорын теорем”
хэмээх алдарт томьёог
боловсруулсан, тэр нь өнөөдрийг
хүртэл хэрэглэгдсээр байгаа
гэдгийг бид мэднэ. (Пифагорын
теорем бол “Тэгш өнцөгт
гурвалжны гипотенузын квадрат
нь катетуудынхаа квадратын
нийлбэртэй тэнцүү” буюу
а²+b²=c² юм).
ПИФАГОР
Эртний Грекийн философийн нэг чухал хэсэг нь
Пифагорын сургууль юм. Пифагорын Холбоонд санаа нэгдсэн
язгууртнууд байжээ. Тэд бол философичид, математикчид,
астрономичид байсан бөгөөд үзэл бодлын хувьд идеалистууд
байв.
Пифагорчууд тоо гэдэг бол юмсын уг чанар мөн гэж үздэг
байсан. Өөрөөр хэлбэл, ертөнцийг танин мэдэхийн тулд юуны
өмнө тооны ойлголтыг мэдэх хэрэгтэй гээд, тооныхоо
ойлголтоос уламжлаад эсрэг тэсрэг талуудын тухай ярьж
байсан. Оршин тогтнож байгаа юмс эсрэг тэсрэг талуудаас
бүрэлддэг. Тоо бол амьдралын бүх юмс үзэгдэл дээр илэрнэ.
Түүний дотор урлагт ч илэрнэ. (хэмжээ, хэмнэл гэх мэт)
Пифагор космосын тухай ойлголтыг дэвшүүлж гаргаж ирсэн.
Орчлон ертөнц, огторгуй, од гариг бол эмх цэгцтэй. Өөрөөр
хэлбэл, орчлонд эмх замбараагүй юм гэж байхгүй. Тэд анх
удаа орчлон ертөнцийн дэг журам, зохицлын тухай ярьсан.
Гармони (harmony) бол сайхны үндэс юм гэж Пифагор үзсэн
ПИФАГОР
 Пифагор сайхны тухай асуудалд их анхаарсан. Аливаа юмны
сайхан байх үндэс нь түүний зөв зохион байгуулалт, эмх цэгцэнд нь
байгаа юм гэж үзсэн. Зохион байгуулалт гэдгийг хэлбэртэй адил
утгаар авч үзсэн. Хэлбэр гэдэг бол агуулгын бүтэц, зохион
байгуулалтыг хэлдэг билээ. Юмны оршин байх зүй тогтлыг эмх цэгц
гээд энэ хоёрын нэгдлийг өв тэгш чанар, зохирол буюу гармони гэж
үзжээ.
 Гармонийг хамгийн тод илэрхийлдэг зүйл нь урлагийн төрлүүдээс
хөгжмийн урлаг юм гэж Пифагор үзсэн байна. Пифагор анх удаа
хөгжмийг судалж, хөгжмийн онолын нэр томьёонуудыг гаргаж ирсэн,
тэдгээр нь одоог хүртэл гоо зүй, урлаг судлал, хөгжмийн онолд
хэрэглэгдсээр байна. Тухайлбал, октав, квинт, кварт гэдэг нэр
томьёог гаргаж ирсэн. Пифагор хөгжмийг тоотой холбож авч үзэж,
октав бол 1:2, квинт бол 2:3, кварт бол 3:4 юм гэж үзжээ. Ийнхүү
Пифагор хөгжмийн хэмнэлийг тоогоор илэрхийлээд, хөгжмийн
онолын математик үндсийг боловсруулжээ.
 Хөгжмийг хамгийн өндөр хэмжээнд боловсруулагддаг урлаг, хүнд
хамгийн их нөлөөлдөг зүйл гэсэн байна. Пифагор уйтгарлах,
гуниглах, дургүйцэл төрөх, айх, сэтгэл санаа самуурах зэрэг хүний
сэтгэлийн сөрөг төлөв байдлуудаас хүнийг хөгжмөөр аварч болно,
хөгжмөөр хүний сэтгэлийг тайвшруулж болно, хөгжим хүний эрүүл
мэндэд сайнаар нөлөөлдөг гэж үзэж байсан юм.
ГЕРАКЛИТЫН ГОО ЗҮЙН ҮЗЭЛ
Гераклит (МЭӨ 530-470 он) бол
гоо зүйн онолын талаар нэлээд
зүйлийг боловсруулсан хүн юм.
Гераклит бол материалист философич
байсан, тэрээр бүх юмны үндэс бол
гал гэж үзэж байв. Гераклит диалектик
философич байсан. Бүх юм хувирч,
урсаж өөрчлөгдөж байдаг гэсэн.
Үүнтэйгээ холбогдуулж тэрээр
“Нэг голын усанд 2 удаа орж
болохгүй” гэж үзэж байв. Орчлон
ертөнц дээрх бүх юм маш нарийн зүй
тогтолтой байдаг, зогсонги зүйл гэж
байхгүй. Юмс үзэгдэл тэмцлийн
замаар бий болдог гэсэн философи
үзлийг Гераклит баримталж байсан.
Энэ философийн арга зүйн үүднээсээ
гоо зүйн асуудалд хандсан.
ГЕРАКЛИТ
 Гераклитын сайхныг үзэх үзэл нь Пифагорынхоос нэлээд
ялгаатай. Пифагор эсрэг тэсрэгийн нэгдлийг авч үзэж байсан
бол Гераклит эсрэг тэсрэгийн тэмцлийн асуудлыг ярьж байв.
 Гераклит сайхны асуудлыг философийн аспект руу нь
хандуулсан. Гераклит: ”Сайхан гэдэг бол эсрэг тэсрэгийн
нэгдэлд нь байгаа юм биш, тэмцэлд нь байгаа юм. Сайхан нь
юмс үзэгдлийн тоон харьцаанд биш, чанарт нь байгаа юм” гэж
үзэж байжээ.
 Мөн тэрээр сайхан бол харьцангуй шинжтэй гэдгийг гаргаж
тавьсан. “Сайхан гэдэг бол илэрхийлэгдэж байх өөрийн
хүрээтэй байх ёстой. Хүрээнээсээ халиад гарах юм бол
тухайн зүйл сайхан байж чадахгүй. Жишээлбэл, сармагчны
сайхан бол сармагчныхаа дунд л байна. Хамгийн сайхан
сармагчныг хүнтэй харьцуулахад муухай. Хүний сайхан бол
хүнийхээ хүрээнд л байна. Хамгийн сайхан хүнийг Бурхантай
харьцуулахад муухай” гэж бичжээ.
 Сайханд хэмжээ байна, юм бүхэн хэмжээндээ байж л сайхан
байна, хэмжээ алдагдвал уг зүйл сайхан байж чадахгүй гэж
Гераклит үзжээ.
ДЕМОКРИТЫН ГОО ЗҮЙН ҮЗЭЛ
Эртний Грекийн
сэтгэгчид дотроос гоо зүйн
асуудалд тууштай
материалист байр
сууринаас хандаж байсан
философич бол Демокрит
(МЭӨ 560-470 он) юм.
Демокритын философид
яригддаг гол ойлголт бол
атом юм. Демокрит
урлагийн үүслийн асуудлыг
материалист үзийнхээ
ДЕМОКРИТ
Тэрээр урлагийн үүсэл бол зүй ёсны шалтгаантай,
өөрөөр хэлбэл, нийт олны эрэлт хэрэгцээ шаардлагын
үндсэн дээр урлаг үүссэн гэж үзжээ.
Демокрит “Урлагийг Афинаас гэнэт бий болсон гэдэг ч
юм уу, эсвэл Бурханаас бүтээсэн гэж үзэж болохгүй”
гэсэн.
“Урлаг бол хүн бодит байдал дээр байгаа зүйлийг
дууриаснаас эхэлж үүссэн.
Хүн юм нэхэхийг аалзнаас сурсан, байшин барихыг
хараацайнаас сурсан, дуу дуулахыг алтан гургалдайнаас
сурсан” гэжээ.
ДЕМОКРИТ
Демокрит сайхныг тэгшхэмтэй, тоон
харьцаатай, хэмжээтэй, төгс байх ёстой гэсэн
үзлийг баримталж байв.
Демокрит сайхныг 3 ангилсан. Үүнд, байгалийн гоо
сайхан (биеийн гоо сайхан), нийгмийн гоо сайхан,
тэнгэрлэг гоо сайхан.
Тэрээр сайхны гол шинж нь хэмжээ юм гэж үзсэн.
Аливаа юм өөрийн байх ёстой хэмжээндээ л байх
юм бол сайхан байна. Харин хэмжээнээсээ их бага
байх юм бол сайхан байхаа болино, өөрөөр
хэлбэл, муухай болно гэж үзсэн. Демокрит анх
удаа гоо зүйд муухай гэдэг ойлголтыг ярьсан
байна.
СОКРАТЫН ГОО ЗҮЙН ҮЗЭЛ
Сократ (МЭӨ 469-399 он) гоо
зүйн үзэл онолоо нэлээд өвөрмөц
байдлаар боловсруулсан. Сократ
өөрөө уран бүтээлч хүн байжээ.
Тэрээр уран барималч, уран зураач
хүн бөгөөд урлагт их татагдаж
орсон хүн байв.
Сократ гоо зүй, ёс зүй 2-ыг холбож
үзэж байсан. Хүний аливаа үйл
ажиллагаа тодорхой зорилготой
байдаг гэж Сократ үздэг байв.
Зорилгот үйл ажиллгааны эцсийн
үр дүн нь сайн сайханд хүрэхэд
оршино гэсэн байна. Тэрээр
сайхныг зорилготой холбож
тайлбарлаж байсан. Сократ
сайхныг зорилготой, зохимжтой,
нийцтэй байдалтай адилтгаж байв.
СОКРАТ
Сократ урлаг гэдэг бол хүн юмсыг, байгалийг, ертөнцийг
дууриах замаар бодит байдлыг дахин сэргээж байгаа явдал
юм гэсэн. Дууриана гэдэг бол юмс үзэгдлийг зүгээр нэг
хуулбарлах явдал биш, хүн оюун ухаандаа боловсруулалтыг
хийдэг.
Урлагт хүний оюун санаа, сэтгэлийг ч үзүүлж чаддаг. Учир нь
хүний сэтгэл санааны байдал нь хүний нүүр царайнаас нь
харагдаж байдаг, хөдөлгөөн, дохио зангаанд нь ажиглагддаг
гэж Сократ үзэж байв.
Мөн тэрээр урлагт аль болохоор ёс суртахууны эерэг сайн
чанаруудыг үзүүлэх ёстой гэсэн байна. Тухайлбал, хүний
сайхан сэтгэл, өгөөмөр зан чанар, шударга зан, ухаалаг зан
чанар гэх мэт.
Мөн Сократ урлагийн бүтээлийн шалгуурын тухай асуудлыг
өөрийн гоо зүйн үзэлдээ авч үзсэн юм.
Урлагт үзүүлж байгаа дүр нь тухайн зүйлээ үнэн зөв амьд
байдлаар гаргаж ирж үзүүлэх ёстой. Үүнд л уран сайхны
шалгуур оршино гэж Сократ үзжээ.
СОКРАТ
Сократ “Урлаг бол хүний оюуны ертөнцийг
сэргээж, сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлдэг гол
зүйл юм” гэж үзсэн.
Сократ гоо зүйн асуудлыг антропологийн үүднээс
авч үзсэн юм. Урлагийн дүрслэх ёстой гол зүйл
бол хүн. Сократ энд бас хэмжүүр тавьсан. Урлаг
хүн бүхнийг дүрслээд байж болохгүй, харин ёс
суртахууны өндөр хэм хэмжээг хангаж чадсан
хүнийг дүрслэх ёстой гэсэн байна.
Ийнхүү Сократ гоо сайхныг ёс суртахуунтай
холбож авч үзсэн. Түүний энэ үзэл дараа
дараагийн үед уламжлагдсан юм.
ПЛАТОНЫ ГОО ЗҮЙН ҮЗЭЛ
Платон (МЭӨ 427-347 он) бол
Сократын шавь юм. Платон өөрийн гоо
сайхны үзлийг тууштай идеалист байр
суурин дээр боловсруулсан юм. Платон
бол объектив идеалист философич юм.
Тэр “Гиппий”, “Хуулиуд”, “Пир”, “Төр улс”
зохиолууддаа урлаг, гоо сайхны үзлээ
гаргасан.
 Платоны философийн гол ойлголт бол
“эйдос” юм. Энэ нь санаа, оюун санаа
гэсэн утгатай үг юм. Платоны
философийн гол ойлголт бол “эйдос” юм.
Энэ нь санаа, оюун санаа гэсэн утгатай үг юм. Платон бүх
ертөнцийг хоёр хувааж үзсэн. Үүнд: 1.) мэдрэхүйн ертөнц, 2.)
эйдосын ертөнц. Мэдрэхүйн ертөнцийн юмс үзэгдэл бол үүсдэг,
өөрчлөгддөг, хувирдаг, устдаг, мөхдөг, түр зуурын шинжтэй байдаг.
Харин эйдосын ертөнцийн юмс үзэгдэл бол үүсдэггүй, устдаггүй,
хувирдаггүй, өөрчлөгддөггүй, мөнхийн шинжтэй гэж үзсэн юм.
Оюун санааны ертөнцийн тусгал болж мэдрэхүйн ертөнцийн юмс
үзэгдэл бий болдог гэж үзсэн. Энэ философийн үзлийнхээ үндсэн
дээр гоо зүйн үзэл баримтлалаа Платон боловсруулсан юм.
ПЛАТОН
Платон сайхны тухай үзлээ “Гиппий” хэмээх зохиолдоо
боловсруулсан юм. Энэ зохиолоо Гиппий гэдэг хүн Сократтай
харилцан ярилцаж байгаа байдлаар бичсэн байна. Ер нь Платон
өөрийн зохиолууддаа багшийнхаа нэрийг их оруулсан байдаг.
Сократ хэн нэгэн хүнтэй харилцан ярилцаж байгаа маягаар бичдэг.
Платон “Гиппий” зохиолдоо сайхны тухай асуудлыг дараах маягаар
бичсэн байна:
 “-Сайхан гэж юу вэ? гэж Сократыг асуухад,
 -“Сайхан гэдэгт бид юуг ч хэлж болно. Сайхан хүүхэн, сайхан морь,
сайхан лийр гэх мэт” гэж Гиппий хариулжээ.
 -“Эдгээр чинь тэгээд жинхэнэ сайхан мөн үү?” гэж асуухад Гиппий:
 -“Эдгээрийг сайхан гэхгүй юм бол бид өөр юуг сайхан гэх вэ?” гэж
асуужээ.
 -“Сайхан эмэгтэй хэдэн жилийн дараа сайхан биш болно. Сайхан
морь хэдэн жилийн дараа алга болно. Жинхэнэ сайхан бол ямар ч
цаг хугацаанаас хамааралгүй байдаг, ямар ч орон зайнаас
хамааралгүй оршиж байдаг. Иймээс жинхэнэ сайхан бол оюун
санааны ертөнцөд байдаг” гэж хариулжээ.
ПЛАТОН
Ийнхүү Платон сайхан гэдэг бол мэдрэхүйн ертөнцөд
байдаггүй, харин оюун санааны ертөнцөд байдаг. Өөрөөр хэлбэл,
сайхан бол орон зай, цаг хугацааны дотор байдаг зүйл биш, мөнх үл
хувирах оюун санаанд байдаг зүйл гэж үзсэн юм.
Урлагийн талаархи Платоны тайлбарлал нь объектив идеалист
шинжтэй. Урлагийн бүтээл бол хуулбарын хуулбар, тусгалын тусгал
гэж Платон үзсэн. Юмс бол оюун санааны ертөнцийн тусгал болж
байдаг. Урлаг бол бодит ертөнцийн юмс үзэгдлийг тусгадаг. Иймээс
урлаг бол давтаж тусгасан тусгал юм. Бидний танин мэдэхүйн
зорилго бол юмс үзэгдлийн дотоод мөн чанарыг танин мэдэхийн
төлөө явах ёстой гэж Платон үзсэн. Урлагт сайн сайхныг үзүүлэхийн
зэрэгцээ муу муухайг үзүүлэх явдал нэлээд байдаг. Жишээ нь,
жүжигчин хүн гэмт хэрэгтэн, архичин хүмүүсийг дууриаж үзүүлэх,
зураач хүн хүний муухай нүүр царайг зурж дүрслэх, яруу найрагч
шунал, хорон муу санааг гаргаж бичих гэх мэт. Энэ нь хүний оюун
ухаанд сөрөг нөлөөг үзүүлдэг. Ийм маягийн урлаг хөгжилтэй улс
гүрэнд байх ёсгүй гэж Платон “Төр улс” зохиолдоо бичжээ. Учир нь
тийм урлаг хүмүүсийг цэцэн мэргэн байх, тэвчээртэй байх, эрэлхэг
баатарлаг байхаас хүмүүсийг холдуулж байдаг гэж үзсэн юм.
АРИСТОТЕЛИЙН ГОО ЗҮЙН ҮЗЭЛ
 Эртний Грекийн сэтгэгчид дотроос
философи-гоо зүйн онолын
талаараа нэлээд их тодорч гарч
ирсэн хүн бол Аристотель (МЭӨ
384-322 он) юм. Тэрээр “Туурвил
зүй”, “Яруу илтгэх урлаг”
бүтээлүүддээ урлаг, гоо зүйн
асуудлаа боловсруулсан. “Туурвил
зүй” зохиол бол түүний гоо зүйн
онолын асуудлаа гаргаж тавьсан
гол зохиол нь юм.
“Туурвил зүй” зохиол бол нэг талаас, урлаг гоо зүйн
онолын гол гол асуудлуудыг гаргаж бичсэн зохиол,
нөгөө талаас, өөрийнхөө үеийн уран сайхны, урлагийн
түүхийг нэгтгэж бичсэн зохиол юм. Энэ зохиолдоо
Аристотель гоо зүйн категориуд, урлаг гэж юу вэ,
урлаг нийгэмд ямар гүйцэтгэдэг вэ гэх зэрэг олон
асуудлуудыг боловсруулсан.
АРИСТОТЕЛЬ
Аристотель сайхны тухай асуудалд анхаарч байсан.
Тэрээр сайхны тухай анхны тодорхойлолтыг өгсөн.
Сайхныг аливаа юмны эмх цэгц, хэмжээтэй холбож авч
үзсэн. “Их багын хэмжээ, дэг журам хоёрын нэгдлийг
сайхан гэнэ” гэж “Туурвил зүй” зохиолдоо тодорхойлсон.
Аристотель сайхан бол өөрөө бодит байдал дээр байж
байдаг зүйл гэж үзсэн. Аристотелийн энэ үзэл бол Платоны
үзлийн эсрэг байна, харин Гераклит, Демокрит нарын
үзэлтэй ойролцоо байна. Мөн Аристотель эмгэнэлт явдал,
инээдэмт зүйлийн тухай асуудлыг авч үзсэн. Тэрээр муу
муухайг инээдэмт зүйлээр шүүмжилж гаргадаг, харин сайн
үйл баатарлаг үйлийг эмгэнэлт явдлаар илэрхийлж
гаргадаг гэж үзсэн. Тэрээр урлагтай харилцаж байж бид
сайхныг ойлгоно. Гоо зүйн шинжлэх ухааны үндсэн асуудал
бол урлаг бодит байдалтай харилцах харилцаа юм гэсэн
үзлийг Аристотель баримталж байжээ.
АРИСТОТЕЛЬ
Аристотель урлаг бол бодит байдлын дууриалт гэж
үзсэн. Тэгэхдээ бодит байдлыг дууриахдаа
механикаар дууриах биш, бодит байдлын бүтээлч
тусгал байх ёстой гэсэн юм. Аристотель “Яруу найраг,
урлаг гэдэг бол болж байгаа үйл явдлуудыг дүрслээд
зогсохгүй, харин ирээдүйд бий болж болох тийм
зүйлүүдийг ч дүрслэн үзүүлэх ёстой” гэжээ. Хэрэв
урлаг бодит байдлын хуулбар байсан бол зөвхөн одоо
цагийг л дүрслэх ёстой байсан юм. Харин урлаг
бүтээлч тусгал учраас ирээдүйд бий болж болох
зүйлийг ч урьдчилан харсан байдлаар (прогнозчилож)
үзүүлж чаддаг юм. Урлаг бол одоо, өнгөрсөн, ирээдүй
гурван цагийн аль алийг нь дүрсэлж үзүүлдэг билээ.
Үүнд л урлагийн гайхамшигт чанар нь оршиж байгаа
юм.
 Аристотель. Туурвил зүй. УБ., 1969 он, 60-р талд
АРИСТОТЕЛЬ
Мөн урлаг дотроо олон төрөл зүйлүүдэд хуваагддаг
шалтгааныг Аристотель оновчтой зөв гаргаж ирсэн. Аристотель
“Туурвил зүй” зохиолдоо: “Юуг дууриах, юугаар дууриах, яаж
дууриах гэдгээсэээ хамаараад урлаг дотроо олон төрөл
зүйлүүдэд ангилан хуваагддаг” гэж бичжээ. Энд урлагийн тусгах
объектууд чанарын ялгаатай байдаг гэдэг нь илэрхийлэгдэж
байна. Дүрслэлийн элементүүд нь олон янз байдаг гэдгийг хэлж
байна. Дүрээ илэрхийлэх арга олон янз байдаг гэдгийг хэлж
байна. Тэгээд энэ бүхнийгээ урлаг төрөл зүйл болж хуваагддаг
гол шалтгаан юм гэж үзжээ. Аристотель энд жишээ гаргасан.
“Бодит байдлыг үгээр дууриаж болно. Тэр нь яруу найраг болно.
Бодит байдлыг ая эгшгээр дууриаж болно. Энэ нь хөгжмийн
урлаг юм. Бодит байдлыг хөдөлгөөнөөр дууриаж болно. Энэ нь
бүжгийн урлаг юм. Өнгө будгаар дууриаж болно. Энэ нь дүрслэх
урлаг юм” гэж бичжээ. Ингэж дууриахдаа объектын шинжийг
төдийгүй, объектод хүнээс хандаж байгаа хандлага, хүний
сэтгэлийн дотоод хөдөлгөөнийг хамтад нь илэрхийлдэг юм гэж
АРИСТОТЕЛЬ
Аристотель урлан бүтээх үйл ажиллагааны
онцлогийг зөв илэрхийлж гаргасан. Урлан бүтээх үйл
ажиллагаа бол хүний оюуны их хүч хөдөлмөр орсон
үйл ажиллагаа юм гэж үзжээ. Урлан бүтээх үйл
ажиллагаа нь далд битүү зүйл биш, юмсад байгаа
дотоод нуугдмал шинжийг ил гаргадаг юм гэсэн
байна. Урлан бүтээх үйл ажиллагаа бол хүний
хамгийн бүтээлч хөдөлмөр юм гэж Аристотель
үнэлж байжээ.
Аристотель “мимезис”, “катарсис” хэмээх
ойлголтуудыг боловсруулж гаргаж ирсэн. Мимезис
бол дууриалт гэсэн утгатай үг юм. Аристотель урлаг
бол бодит байдлын дууриалт гэж үзэж байсан.
Катарсис бол ариусахуй, гэгээрэхүй гэсэн утгатай үг.
Аристотель урлаг бол хүнийг гэгээрүүлдэг, сэтгэлийн
хувьд хүнийг ариусгадаг гэж үзэж байсан юм.
ДУНДАД ЗУУНЫ ҮЕИЙН ГОО ЗҮЙ
Дундад зууны үе (Middle Ages) гэдэг бол
Баруун Ромын эзэнт улс мөхсөн он буюу Манай
Тооллын 475 онд эхэлсэн гэж Европ дахинд үздэг.
Дундад зууны үе нь хүн төрөлхтний түүхийн үеийн
Y-XIII зууныг хамаардаг. Дундад зууны үед
шинжлэх ухаан, философи, соёл урлаг дотроо
ихээхэн зөрчилтэй хөгжиж байсан. Урлаг уран
сайхны эсрэг тэсрэг урсгал чиглэлүүд гарч байсан.
Урлагийн хөгжлийг тодорхойлох гол үндэс нь
Дундад зууны үед шашин байв. Урлаг, уран
сайхныг хөгжүүлэх гол сургууль, байгууллага нь
сүм хийд болж байсан. Дундад зууны үеийн гоо
сайхны сэтгэлгээг Дорно дахины гоо зүй ба Өрнө
дахины гоо зүй гэж ялгаж авч үзэх хэрэгтэй юм.
ДОРНО ДАХИНЫ ГОО ЗҮЙ
Дорно дахинд шинжлэх ухаан, соёлоороо нөлөө бүхий хоёр
гол орон бий. Энэ нь Хятад, Энэтхэг орон юм. Энэ хоёр соёлт
оронд философи сэтгэлгээ өндөр хөгжиж байсантай
холбоотойгоор гоо зүйн сэтгэлгээ гарч ирсэн юм. Эхлээд
Хятадын урлаг, гоо зүйн үзлийг авч үзье.
 Хятадын гоо зүй.
Хятадад гоо сайхны элементүүд харьцангуй эрт үүссэн.
Манай тооллын III-IY зууны үед үүссэн гэж үздэг. Энэ үед
Хятадад уран зураг, уран барилга өндөр хөгжиж байсан.
Урлагийн хөгжлийг дагаад гоо сайхны сэтгэлгээний анхны үзэл
баримтлалууд боловсруулагдаж гарсан. Хятадын гоо зүйн үзэл
баримтлалууд нь Күнзийн сургаал, Даосизм зэрэг философи, ёс
суртахууны үзэлтэй холбоотой гарч ирсэн. Хятадын урлаг, гоо
зүйн үзлийг боловсруулж байсан анхны төлөөлөгч нь Сэ Хэ (МТ
479-532) юм. Тэрээр “Эртний уран зургийн категориуд” гэдэг
бүтээл бичсэн. Энд урлагт буюу уран зурагт баримтлах ёстой 6
үндсэн зарчмыг гаргаж бичсэн байна.
Үүнд:
 Уран зураг амьдралын үзэгдлүүдийн мөн чанарыг олж
илэрхийлэх ёстой.
 Зургийн зураас бүхэн утга агуулгатай байх ёстой.
 Дүрс хэлбэр нь тухайн бодит юмтайгаа тохирч байх
ёстой.
 Будгийн өнгө нь уг юмсын өнгө шинж чанартай нь тохирч
байх ёстой.
 Юмсыг зүй зохистой байрлуулж зурах ёстой.
 Өнгөрсөн үеийн шилдэг уран бүтээлчдийн уламжлалаас
авч хэрэглэсэн байх ёстой.
 Эдгээрээс Сэ Хэ нэгдүгээр зарчмыг бусдыгаа илэрхийлэх
гол зарчим, “миний философи гоо сайхны сэтгэлгээний
илэрхийлэл” гэж үзжээ.
 Хятадын сэтгэгч Ван Вэй (469-545) “Уран зургийн нууц” гэдэг
бүтээл туурвисан. Биднийг хүрээлэн буй объектив бодит
байдлын юмс үзэгдлүүд бол урлаг буй болох үндэс юм гэж
тэрээр үзжээ. Сайн уран бүтээл хийхийн тулд байгалийг, бодит
байдлыг судлах хэрэгтэй. Уран бүтээлийн чанар нь байгалийн
үзэгдлийн дотоод гүн нууцад хэр зэрэг нэвтрэхээс шалтгаална
гэж тэр үзэж байсан юм.
 Чан Ян Юуань (IX зууны үед амьдарч байсан) бол “Янз бүрийн
үеүд дэх алдарт зургуудын тухай” гэдэг бүтээл туурвисан. Энэ
бүтээлдээ уран зургийн үүсэл, урлагийн хүмүүжүүлэх ач
холбогдлын тухай бичсэн. Тэрээр уран зураг бол дүрс үсгээс
эхлэлтэй гэж үзсэн. Хятадын ханз үсэг бол зурагтайгаа
холбоотой байдаг. Харин хүн төрөлхтний урлагийн хувьд авч
үзвэл, бичиг үсгээс өмнө урлаг, зураг үүссэн билээ. Чан уран
зураг бол амьдралын амьсгалыг үзүүлэх ёстой гэж үзэж байсан.
Энэ нь зураг амьдрал дээр болж байдаг зүйлүүдийг дүрсэлнэ
гэсэн үг юм. Уран бүтээлч хүн бол байгалиас заяасан их
 Ван И бол XI зууны үед амьдарч байсан.
Тэрээр “Хөрөг зураг, түүний учир” хэмээх
бүтээл туурвисан. Энд урлаг бол хүний оюун
санааны ертөнцийг нээдэг гол зүйл гэж үзсэн.
Уран бүтээлийг туурвиж байгаа хүн сэтгэлээ
гаргаж бүтээлээ туурвих ёстой, түүнийг
хүлээж авч байгаа хүн ч сэтгэлээ гаргах
хэрэгтэй гэж Ван И үзэж байжээ. Тэгэхгүй бол
гоо сайхны мэдрэмж таашаал төрөхгүй.
Мэдрэхүйгээс гадна сэтгэхүйгээрээ харьцах
хэрэгтэй. Сэтгэхүйгээ залж чадах юм бол хүн
урлагийн бүтээлийн амт үнэрийг хүлээж авч
чадна гэж үзжээ.
ЭНЭТХЭГИЙН ГОО ЗҮЙ
Дундад зууны үед Энэтхэг оронд гоо сайхны сэтгэлгээ
шашны домогтой холбоотой хөгжиж байсан. Шашны домог
баримтлалууд нь урлагийн хөгжилд нөлөөлж байв. Урлагийг
хийсвэр, билэгдлийн шинжтэй болгож байсан явдал ажиглагддаг.
Энэтхэгт урлагийн онолын анхны бүтээл бол манай тооллын I
зууны үед бүтээгдсэн “Настья шастра” гэдэг бүтээл юм. Энэ
судар бол жүжигчид хэрхэн жүжиглэх дүрэм журмыг гаргаж
бичсэн зохиол юм, мөн жүжигчин хүн яаж дүрийг амилуулах,
уран зураг, уран баримлыг хэрхэн зурах, ордон сүм хийдийг
хэрхэн барих, байшин барилгыг хэрхэн баримлаар чимэглэх
зэргийг гаргаж бичсэн зохиол юм.
Энэтхэгийн гоо зүйд хүнийг үнэлэх үнэлгээний асуудал
нэлээд чухал байр суурийг эзэлдэг. Тэр дундаа эмэгтэй хүнийг
үнэлэх үнэлгээ чухал байдаг. Эмэгтэй хүний гоо сайхныг 10
аймгийн 90 шинжээр нэгтгэн шинждэг. Энэ үнэлгээ нь нэлээд
эмпирик шинжтэй үнэлгээнүүд юм. Гол төлөв нүдэнд харагдаж
байгаа шинжүүдээр нь сайхан гэж үнэлэх үнэлгээнүүд байдаг.
Энэ бүх сайхан шинжүүдийг авч Бурханыг бүтээхэд хэрэглэнэ гэж
үздэг.
 YI-YII зууны үед Энэтхэгт яруу найргийн урлаг нэлээд хүчтэй хөгжиж
байв. Яруу найргийн онолын шинжтэй бүтээлүүд гарч ирсэн.
Тухайлбал, Ваманагийн “Кавъяаланкара”, Дандины “Зохист
аялгууны толь” (“Кавъяадарша”) зэрэг бүтээлүүд гарсан юм. Яруу
найргаар аливаа зүйлийг (объектыг) илэрхийлэх чимгүүдийн тухай
бичсэн. Урлаг, тэр дундаа яруу найраг бол бодит байдлын юмс
үзэгдлийг уран сайхны сэтгэлгээгээр нэгтгэн дүгнэж, яруу сайхан
чимэглэлтэй болгож үзүүлдэг гэсэн санаа байгаа юм.
 Энэтхэгийн гоо зүйн нэг гол төлөөлөгч бол Х зууны үед амьдарч
байсан сэтгэгч Абхинавагунт юм. Тэрээр урлаг бол юуны өмнө бодит
байдалд хандах ёстой, бодит байдалд хандахдаа яруу сайхан, гоо
сайхны үүднээс хандах ёстой гэдэг санааг гаргасан. Өөрөөр хэлбэл,
хүн яруу сайхныг олж авах, гоо сайхныг хүртэх нэг гол хэрэгсэл нь
урлаг юм гэж үзсэн. Энэтхэгийн гоо зүйн онолын гол ойлголт нь
“раса” гэдэг категори юм. Энэ категори бол агуулгын хувьд орчин
үеийн гоо зүйн онолын гоо сайхны мэдрэмж, таашаал (эстетическое
чувство, эстетический вкус) гэдэгтэй адил утгатай юм. Хүн урлагаас
гоо сайхны таашаалыг авдаг гэж Энэтхэгийн гоо зүйд үздэг.
 Өрнө дахины гоо зүй
 Византи. Эртний Грек, Ромчуудын урлаг соёлын хөгжлийн
халааг авч, түүнийг цааш нь өөрийн гэсэн өвөрмөц өнгө
аясаар хөгжүүлсэн улс бол Византи юм. Византи бол МТ-ын
YI–XY зууныг хүртэл 1000 гаруй жил оршин тогтнож ирсэн.
Энэ хугацаандаа ихээхэн зөрчилтэй, бэрхшээлтэй, шулуун
биш замыг туулж ирсэн. Энэ бүх байдал нь ч оюун санааны
амьдралд соёл, урлагт өөрийн ул мөрийг үлдээсэн. Шашны
сургууль Византийн оюуны амьдралыг бүхэлд нь гартаа
шилжүүлж авсан байв. Энэ нь урлагийн салбарт тод илэрч
байсан. Урлагийг өөрийн үзэл суртлын хэрэгслээ болгосон.
Шашны аливаа үйлдэл, ёслол урлагаар дамжиж зан үйлийн
шинжтэй болж гарч ирлээ. Шашин урлагийн бүтээлүүдийг
номлол сургаалдаа ч, сүм хийддээ ч маш өргөн ашиглаж
эхэлжээ. Тухайлбал, уран баримал, уран зураг, гоёл
чимэглэлийн урлагт ашиглаж эхэлсэн. Дуу хөгжим зэргийг
уншлага номондоо хэрэглэж байв. Энэ байдал нь дэлхий
дахины хэмжээнд ийм байв. Өрнө дахинд ч, мөн Дорно
дахинд ч шашин бурханы тухай хийсвэр төсөөллөө урлагаар
дамжуулж хүртэгдэн мэдрэгдэх биет шинжтэй болгож
 IY–YII зууны үед Византид дан ганц шашныг номлогчид
урлагийг эзэмдэж авч байсан. YII–YIII зууны үеэс эхлээд
урлагт бие биентэйгээ сөргөлдсөн хоёр гол урсгал гарч ирсэн.
Үүнд:
 1. Бурханы хөргийг бишрэгчдийн чиглэл
 2. Бурханы хөргийг эсэргүүцэгчдийн чиглэл.
 Эдгээр чиглэлүүд хоорондоо их маргалддаг байв. Хоёр дахь
чиглэлийнхэн үзэхдээ, хүн бурханыг өөрийн нүдээр харах
боломж байхгүй, иймээс бурханыг хүнээр төлөөлүүлж
дүрслэн үзүүлдэг нь буруу. Харин бурханыг ямар нэгэн тэмдэг,
билэг тэмдгээр (символ) дүрслэн үзүүлэх ёстой. Иймээс сүм
хийдийг загалмай юм уу ургамал гэх мэт зүйлээр гоёж
чимэглэж байх ёстой гэж үзэж байв. Нэг дэх чиглэлийнхэн
өөрөөр үзэж байв. Византийн сүм хийдийн эцэг гэж
нэрлэгддэг Иоанн Дамаскин энэ чиглэлийн гол төлөөлөгч нь
юм. Тэрээр дүр гэдэг бол дүрслэгдэж байгаа зүйлтэйгээ ямар
нэгэн хэмжээгээр заавал адилхан байдаг, ер нь бурханыг
дүрслэж байгаа хөрөг бол их гоё сайхан байх ёстой, ингэхийн
тулд хөргийг янз бүрийн зураг чимэглэлээр чимж өгөх
хэрэгтэй. Бурхан бол сайн сайхны билэг тэмдэг гэж үзэж байв.
 X–ХI зууны үед Византид (Константинопольд) иргэний
сургууль байгуулагдсан. Үүнтэй холбоотойгоор шинжлэх
ухаан, философи хөгжих боломж нээгдсэн. Урлаг дэвшилтэт
чиг хандлагаар хөгжих нөхцлийг бүрдүүлж өгсөн. М.Пселл
(1018-1078) гэдэг хүн энэ сургуулийг үндэслэсэн. Тэр бол
бурханы хөргийг бишрэгчдийн чиглэл дотроос гарч ирсэн,
дэвшилтэт үзэлтэй хүн юм. Тэрээр бурханы сургаалыг
номлохын тулд яруу илтгэх зүй, яруу найргийг сайн эзэмших
хэрэгтэй гэж үзсэн. Урлагийн хүнд нөлөөлөх нөлөөллийн
үүднээс, урлагийг хүмүүжүүлэх ач холбогдолтой гэж үзсэн.
 Византи бол урлагийг урагш нь их хөгжүүлсэн. Урлах арга
барил, урлах материал, уран барилга, гоёл чимэглэлийн
хувьд их хөгжүүлсэн. Харин урлагийг агуулгын хувьд хийсвэр
шинжтэй болгосон тал бий.
 Баруун Европын үе. Дундад зууны үе учраас Европд шашны
нөлөөлөл асар их байсан. Энэ үед сүм хийдийн томоохон
зүтгэлтнүүд урлаг нь шашнаас чөлөөтэй байхыг их
эсэргүүцдэг байсан. Шашнаас чөлөөтэй урлаг нь ард түмнийг
буруу үзэл санаанд сургадаг. Иймээс ард түмнээ тэрслүү
номлолоос хамгаалахын тулд урлагийг шашин өөрийн гартаа
авах ёстой. Үүний нөгөө талд өөр нэг дэвшилттэй санал
гаргаж байсан. Төлөөлөгч нь Фома Аквинский юм. Тэрээр
шашны эрх ашгийн тулд урлагийг ашиглаж болно гэж үзэж
байв. Гэхдээ энэ үзлийг өөрийн өмнөх үеийн төлөөлөгч
Августинаас өвлөж авсан. Августин (354-430 он) сайхныг
бурхантай холбож үзсэн. “Бурхан бол бүх юмыг бүтээдэг. Тэр
дундаа үлэмжийн гоо сайхныг бүтээж байдаг цорын ганц уран
бүтээлч юм. Бурхан бол мөнхийн сайхан. Бурханд хүн үнэн
санаанаасаа сүжигтэй байх юм бол хүн сайхныг хүртэж
амталж чаддаг. Байгаль дэлхийг хүмүүс сайхан гэж магтдаг.
Яагаад гэвэл түүнийг бурхан бүтээсэн учраас л ийм сайхан
байгаа юм” гэсэн үзлийг Августин гаргаж байв.
 Фома Аквинскийн үед (XIY зууны үе) олон жижиг аж ахуй гарч
ирсэн, худалдаа хөгжсөн, иргэншлийн үе гарч шашинтай
тэмцэх үе эхэлж байв. Иргэншлийн шинжтэй урлагийн
бүтээлүүд гарч ирж байв. Урьд нь бол мифын шинжтэй,
шашны шинжтэй бүтээлүүд гарч ирсэн байсан. Фома
Аквинскийн үед гоо сайхны сэтгэлгээ, урлаг урагшаа ахисан.
Ф.Аквинский (1225-1274) сайн, сайхан гэдэг ойлголтыг ялгаж
авч үзсэн. Сайхныг хүний мэдрэхүйтэй холбоотой, сайныг
хүний оюун ухаантай холбоотой гэж үзсэн. Фома гоо сайхныг
хүртэх үйл явцад анализ хийх оролдлого хийж байсан.
Түүнийг үзэж байгаагаар, гоо сайхны мэдрэмж бол
субьектээсээ шалтгаалдаг. Жишээ нь: “арслан бол ямар нэгэн
олзны мөрийг хөөх юм уу, түүний чимээг нь сонсож, эсвэл
түүнийг харсан цагтаа баярладаг. Харин хүн бол өөр. Хүн бол
зөвхөн идэж уух юманд л баярлаж сэтгэл ханадаг амьтан биш,
амьдралд нь материаллаг ашиг тус өгөхгүй байгаа ч гэсэн
өөрт нь хүчтэй сэтгэгдэл төрүүлж байгаа тийм зүйлд хүн
баярладаг, таашаадаг. Арсланд мэдрэхүй (нүд, чих хоёр)
байдаг хүнд бол оюун ухаан сэтгэхүй чухал байдаг. Хүний гоо
сайхны сэтгэлгээ бол мэдрэхүйгээс биш, сэтгэхүйгээс гарна
 Урлаг бол бодит байдлын дууриалт гэдгийг Фома хүлээн
зөвшөөрсөн. Энэ талаараа Фома Аквинский бол материалист
шинжтэй байна. Урлагийн зорилго бол танин мэдэхүй байх
ёстой гэж үзсэн. Мөн тэрээр уран сайхны дүрийн гол утга
учрыг оновчтой гаргаж чадсан. “Уран сайхны дүр гэдэг бол
дүрслэгдэж байгаа зүйлээ хэдийчинээ зөв дүрсэлж чадах юм
бол тэр сайхан дүр болдог. Хэдийгээр үзэшгүй муухай зүйлийг
ч хэдийчинээ үнэн зөв илэрхийлэн гаргаж чадах юм бол тэр
сайхан дүр болно” гэж үзэж байсан юм. Ф.Аквинскийн үзэл
баримтлалд Аристотелийн нөлөө их байдаг. Философийн
хувьд Ф.Аквинский Эртний Грекийн философич Аристотелийн
үзлийг Дундад зууны үед тохируулж гаргах гэсэн оролдлого
хийж байсан. Дундад зууны үед ихээхэн зөрчилтэй,
бэрхшээлтэй адармаатай замыг туулж гоо сайхны сэтгэлгээ
хөгжиж ирсэн юм. Дундад зууны үе төгсгөлийнхөө шатанд орж
байх үед шинэ үзэл гарч ирсэн. Энэ нь Сэргэн мандалтын үе
юм.

 СЭРГЭН МАНДАЛТЫН ҮЕИЙН ГОО ЗҮЙ

 Европын орнуудад капиталист нийгэм бүрэлдэн тогтох угтвар
нөхцөлүүд эрчимтэй бэлтгэгдэж байсан үед, феодалын
нийгмийн харилцаа улам бүр задарч байх үед гарч ирсэн
оюуны амьдралын томоохон эргэлтийг Сэргэн мандалтын үе
(XIY-XYI зуун) гэж нэрлэдэг. Түүхэн цаг хугацааны хувьд,
Дундад зуунаас Шинэ үед шилжих завсрын тэр үед Сэргэн
мандалтын соёл бий болсон юм. “Ренессанс” (Сэргэн
мандалт) гэдэг нэр томьёог Италийн урлагийн зүтгэлтэн Жорж
Вазари (1511-1574) анх хэрэглэсэн. “Античный” үеийн буюу
Эртний Грек, Ромын соёл урлаг дахин сэргэн мандаж гарч
ирлээ гэсэн утгаар нь “ренессанс” гэсэн үгийг хэрэглэсэн
байна. Сэргэн мандалтын үе гарч ирсэний хамгийн тод илрэл
нь урлагийн салбар юм.
 Сэргэн мандалтын соёл урлаг нь Итали улсад үүсч хөгжсөн.
Чухамдаа Итали улсад үүссэн нь санамсаргүй хэрэг биш юм.
Энэ нь Италийн феодализмын өвөрмөц онцлог байдалд
нөхцөлдөж үүсчээ. Газар зүйн хувьд авч үзвэл, Италийн хойд
ба дунд хэсгийн уулархаг нутаг нь том газар эзэмшлийг бий
болгох бололцоо байгаагүй юм. Мөн тухайн үед Италид
нэгдсэн төвлөрсөн хаант засаг байгаагүй, зөвхөн тусгаар
тусгаар хот-улсууд л байсан юм. Хотжилтын процесс бусад
улс орнуудыг бодвол Италид эрт (Х-ХI зууны үед) үүссэн юм.
Хотууд үүснэ гэдэг бол оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс,
урлаг соёлын үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүс олноороо бий
болно гэсэн үг. ХIII зууны үе гэхэд Флоренци, Болонье гэх мэт
хотуудад аль хэдийнээ худалдаачид, гар урчуудын бүхэл
бүтэн давхраа бий болсон байсан юм.
 Сэргэн мандалтын соёлын хөгжилд өөр олон үзэгдэл үйл явц
нөлөөлсөн. Үүний дотор аугаа их газарзүйн нээлт буюу
Америк тивийг нээсэн явдал (1492 он), мөн Европоос Энэтхэг
орох далайн замыг нээсэн, номыг хэвлэж гаргах болсон гэх
мэт. Шинэ тивийг нээсэн зэрэг энэ олон үйл явдал нь дэлхий
ертөнцийг урьдын нүдээр харах аргагүй болгосон билээ.
 Сэргэн мандалтын үе бол соёлын бүх салбарт-философид,
шинжлэх ухаанд, урлагт гүнзгий өөрчлөлтийг хийсэн.
Философи нь Дундад зууны үед шашны далбаан доор хөгжиж
байсан бол энэ үед шашнаас бараг бүрэн тусгаарласан гэж
хэлж болно.Соёлын бусад салбаруудын нэгэн адил
философи Эртний Грек, Ромын сэтгэгчдийн үзлийг, юуны
өмнө Платон, Аристотель нарын үзлийг дахин сэргээж гаргав.
Марсиоло Фичино, Платоны Академийг Флоренцид байгуулж,
Грекийн нэрт философичдын бүтээлийг грек хэлнээс латин
хэл рүү орчуулах ажлыг хийж байв. Ер нь Аристотелийн үзэл
санааг Европд бүр эрт Сэргэн мандалтаас өмнө судалж
байсан юм.
 Сэргэн мандалтын үеийн гол онцлог бол
хүнийг чухалчилж үзэж байсан явдал юм.
Өөрөөр хэлбэл, хүнийг хүн байх чанараас нь
үзэх үзэл юм. Хүний тухай шашны номлолыг
эсэргүүцэж, хүн бол өөрөө түүхийн идэвхтэй
хүчин гэж үзэж байв. Дундад зууны үед
нийгмийн оюун санаан амьдралд Бурхан
төвтэй үзэл санаа ноёлж байсан бол, Сэргэн
мандалтын үед Хүн төвтэй үзэл санаа голлох
болсон юм. Энэ үед сүсэг бишрэл, мэдлэг
хоёрыг зааглаж тавьсан, мэдлэгийг
өргөмжлөх явдлыг чухалчилсан.
 Сэргэн мандалтын үед натурфилософи буюу
байгалийн философи өргөн дэлгэрч хөгжив. Энд
Б.Телезио, Т.Кампанелла, Ж.Бруно нарын үзлийг
номлож байсан. Тэд философи бол байгалиас дээгүүр
оршдог Бурхныг биш, харин байгалийг өөрийг нь
судлах ёстой, байгаль бол өөрийн дотоод хууль зүй
тогтлоороо нөхцөлдөж хөгждөг, бидний танин
мэдэхүйн үндэс нь Бурхны сургаал биш, ажиглалт
туршлага юм, хүн бол байгалийн нэг хэсэг нь юм гэсэн
санааг дэвшүүлж хөгжүүлсэн. Натурфилософийн
үзлүүдийн хөгжлийн явцад шинжлэх ухааны их
нээлтүүд гарлаа. Үүнээс хамгийн чухал нь, дэлхий
ертөнцийн тухай төсөөллийг үндсээр нь өөрчилсөн
Н.Коперникийн нар төвт үзэл онол байлаа. Тэр үеийн
шинжлэх ухаан-философийн үзлүүдэд шашин ба
теологийн нөлөө их байсан. Тийм төрлийн үзлүүд
“Бурхан байхыг үгүйсгэдэггүй, түүнийг байгальд
уусгаж, байгальтай адилтгаж үздэг” пантеизмыг хүлээн
 Сэргэн мандалтын үеийн урлаг анх удаагаа өөрийн
үнэт чанар болон сайхны бие даасан салбарыг бий
болгосон. Хүмүүст урлагт дуртай болох хандлага
өссөн ба ингэхдээ ямар нэгэн зорилгын үүднээс биш,
цэвэр уран сайхны, гоо сайхны мэдрэмжинд үндэслэх
болсон. Мөн Сэргэн мандалтын үед зураачийн байр
суурь, үүрэг маш их өссөн. Зураачийн мэргэжлийг
биеэ даасан бүтээлч, хамгийн хүндтэй мэргэжил гэж
үзэж байсан бөгөөд зураач хүнийг эрдэмтэн, сэтгэгч,
давтагдашгүй хувь хүн юм гэж дээдлэн үзэх болсон.
Сэргэн мандалтын үеийн урлагт танин мэдэхүйн олон
арга хэрэгслүүдийг ашиглаж байсан, үүний хэрээр ч
шижлэх ухааны төвшин өссөн. Леонардо да Винчи
шинжлэх ухаан ба урлагийн байгалийг судлах ижил
төвшингийн хоёр арга гэж үзсэн.
 Энэ үед урлагийг хамгийн бүтээлч шинжтэй зүйл гэж өндөр
үнэлж байв. Урлагт гүнзгий өөрчлөлтүүд гарсан. Сэргэн
мандалтын үеийн урлаг нь Дундад зууны үеийн билэг
тэмдгийн шинж чанартай урлагт шийдвэрлэх эргэлт хийж,
бодитойгоор дүрслэх хэлбэрт шилжсэн. Мөн уран сайхны арга
хэрэгсэл шинэчлэгдсэн. Үүний үндсэн дээр шугамын ба орон
зайн алслалт, гурван хэмжээст эзэлхүүн, харьцааны тухай
сургаал бий болсон. Урлаг бүх талаараа бодит байдлыг,
амьдралыг объектив үнэн байдлаар нь дүрслэхийг эрмэлзэж
байв. Сэргэн мандалт бол юуны өмнө Итали оронд үүссэн
билээ. Ийм ч учраас чухамхүү Италийн урлаг энэ үед өндөр
хэмжээнд цэцэглэн хөгжсөн юм. Энд л олон арван урлагийн
гарамгай зүтгэлтнүүд, суут хүмүүс, аугаа их авьяаслаг
зураачид төрөн гарсан. Мөн бусад орнуудад ч аугаа их уран
бүтээлчид гарч байсныг хэлэх хэрэгтэй. Сэргэн мандалтын
үед урлаг, уран зураг, уран баримал, уран зохиол зэрэг
төрлүүд ихээхэн өндөр шатанд гарч хөгжсөн. Хүн төрөлхтний
хүрээнд сонгодог гэж нэрлэгддэг урлагийн бүтээлүүд энэ үед
гарсан.
 Одоо ч гэсэн дэлхий дахинаа өөрийн үнэ цэнээ
алдаагүй б байна. Жишээлбэл, Леонардо Да Винчийн
зураг, Микеланжелогийн баримал, Сервантесын
бүтээл гэх мэт. Сэргэн мандалтын үеийн урлагийн
бүтээлүүд нь тухайн үеийн шинжлэх ухаан, техникийн
хөгжилтэй холбоотой байсан. Тухайлбал, Леонардо Да
Винчи, Галилей, Коперник зэрэг хүмүүсийг энд хэлэх
хэрэгтэй. Ийм учраас урлагийг шинжлэх ухааны нэг
салбар гэж үзэх үзэл гарч ирсэн. Энэ үед уран сайхны
өндөр хөгжсөн практик дээр тулгуурлаж гоо сайхны
үзэл онол гарч ирсэн. Онол ба практикийн нэгдэлд
анхаарах явдал энэ үед дэлгэрсэн. Энд жишээ болгож
Леонардо да Винчиийн үгийг авч үзье. “Шинжлэх
ухааныг мартаад дан ганц практикийг сонирхогч хүн
бол луужингүй буюу жолоодлогогүй усан онгоцон
дээрх далайчинтай адил” гэж тэрээр хэлжээ. Практик
хэзээ ямагт сайн онол дээр тулгуурлаж байх ёстой.
 Сэргэн мандалтын үеийн уран бүтээлчид, онолчид
өөдрөг үзэл, баатарлаг явдал, урам зоригийг маш
их дээдэлж байсан. Ийм учраас тэд урлаг дахь
сүрлэг бадрангуй ч, өв тэгш зохицол гоо сайхан
чанар, шударга үйлс зэрэг категориуд онцгой
анхаарал тавьж байсан. Сэргэн мандалтын үеийн
гоо зүйн онолын нэг томоохон төлөөлөгч бол
Альберт (1404-1472) юм. Тэрээр ”Сайхан гэдэг бол
тухайн юмыг бүрдүүлж байгаа хэсэг талуудын зөв
зохицол эвсэл юм. Энэ нь анхнаасаа байгальд
байж байдаг зүйл” гэжээ. Энэ бол уг чанартаа
сайхан бол объектив шинжтэй зүйл гэж үзсэн
байна. Уран бүтээлч бол байгаль дахь сайхныг
дууриах ёстой. Энэ бол урлагийн хууль гэж үзсэн.
 “Урлаг бол бодит байдлын тусгал мөн” гэдэг үзэл бол Сэргэн
мандалтын үеийн гоо зүйн гол баримтлал асуудал болж байсан.
Леонардо Да Винчи “Хэрвээ уран бүтээлч бусдын бүтээлийг
хуулбарласан байх юм бол төгс бүтээл болж чадахгүй. Харин
байгалийн юмс үзэгдлийг дууриасан байх юм бол төгс болдог” гэж
хэлж байжээ. Сэргэн мандалтын үеийн уран бүтээлчид урлагийн
танин мэдүүлэх ач холбогдолд их анхаарал тавьдаг байсан. Тэгээд
юмс үзэгдлийг гадаад талаас нь аль болохоор төстэй дүрслэх
хэрэгтэй, үүнд техник чухал. Өөрөөр хэлбэл, уран зурагт хэмжээ,
гэрэл сүүдэр, перспективийг чухалчилж байв. Ингэж юмс үзэгдлийг
аль болохоор өөртэй нь адил зурах явдал гаргаж байсан нь
натуралист хандлага биш, харин энэ нь хэт хийсвэрлэлд
тулгуурладаг шашны нөлөөнөөс урлагийг гаргах, нөгөө талаас
урлагт субъективизм гарах хандлагаас сэргийлэх гэсэн ач
холбогдолтой юм. Энэ үеийн гоо зүй нь идеалын (чин эрмэлзэлийн)
гоо зүй юм. Яагаад гэвэл хүнлэг үзэл, ертөнцийг үзэх үзэлтэй гоо
зүйг холбох гэж оролдож байв. Тухайн үеийн сэтгэгчид бодит
байдлаас тасархай утопи зүйлийг мөрөөдөж байгаагүй. Харин хүний
хөгжлийн бодит ирээдүйг зөв тусгах явдлыг чухалчилж байв. Энэ
үеийн урлаг реалист шинжтэй байсан.
 Сэргэн мандалтын үеийн онолчид, гоо зүйчдийн нэг том ололт
нь уран сайхны дүрийн тухай асуудалд диалектик байр
сууринаас хандсан. Өөрөөр хэлбэл уран сайхны дүр дэх
тусгай ерөнхийн харьцааны асуудлыг зохих хэмжээгээр олж
харж чадаж байлаа гэж үзэх үндэстэй. Жишээ нь: Рафаэлийн
“Сисктиний эх дагина” гэдэг бүтээл бий. Энэ зургийнхаа
тайлбарыг өөрөө өгсөн. “Миний бүтээсэн дагина бол үлгэр
домгийн дарь эх биш, харин энэ дарь эхэд зуун эмэгтэйн зуун
сайхан шинж шингэсэн юм. Ингээд нэгэн сайхан эмэгтэй бий
болсон юм” гэжээ. Соён гэгээрүүлэгчдийн үеийн Германы
урлагийн их онолч, шүүмжлэгч Винкельман мөн Леонардо да
Винчийн “Жоконда” гэдэг бүтээлд иймэрхүү тайлбарыг өгсөн
байдаг. Ер нь уг бүтээлийг бид үнэлэхдээ уран сайхны дүрийн
үүднээс хандах хэрэгтэй юм.
 Сэргэн мандалтын үеийг дотор нь 3 үед
хувааж үздэг. Үүнд:
 Сэргэн мандалтын эхэн үе. Төлөөлөгчид нь
Петрарка, Бокаччо
 Сэргэн мандалтын цэцэглэлтийн үе.
Төлөөлөгчид нь Леонардо да Винчи,
Рафаэль, Микаланжело
 Сэргэн мандалтын хожуу үе. Төлөөлөгчид нь
Шекспир, Сервантес юм.

СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЭН ҮЕ
Энэ үеийн Италийн
нэртэй яруу найрагчдын
тоонд Франческо
Петрарка (1304-1374) зүй
ёсоор орно. Тэр өөрийн
“сонет” хэмээх арван
дөрвөн мөрт шүлгүүдээрээ
дэлхийн соёлын түүхэнд
нэрд гарсан билээ. Мөн тэр
тухайн цаг үеийнхээ
хамгийн өргөн сэтгэгч,
философич, түүхч байлаа.
Түүнийг Сэргэн мандалтын
үеийн соёлыг үндэслэгч
 Петраркагийн уран бүтээл зарим талаараа мөн
Дундад зууны үеийн магтаалын утга уянгын
чиглэлд хамаарагддаг. Дантегийн нэгэн адилаар,
Петраркад Лаура хэмээх дурлалт бүсгүй байсан ба
өөрийн “Дууны ном” бүтээлээ түүндээ зориулжээ.
Үүний зэрэгцээгээр тэр дундад зууны соёлоос
шийдвэртэй салахыг уриалж байв. Түүний
бүтээлүүдэд хүний сэтгэлийн нарийн мэдрэмж,
хайр дурлал, зовлон гуниг бүгд нэлээд хурц ил тод
байдлаар илэрхийлэгдсэн байдаг. Тэр өөрийн уран
бүтээлдээ амьдралын бодит үнэнийг гаргахыг
хичээдэг. Тэр бол реалист уран бүтээлч юм.
ЖОВАННИ БОКАЧЧО (1313-1375 )
Уран зохиолын чиглэлийн бас нэгэн
нэрт төлөөлөгч бол бүх дэлхий даяар
“Декамерон хэмээх бичиг” бүтээлээрээ
алдаршсан Жованни Боккаччо (1313-
1375) юм. Бокаччогийн зохиолын гол
баатрууд нь эгэл жирийн хүмүүс байдаг.
Зохиол нь гайхалтай хурц тод, амьд
ярианы хэлээр бичигдсэн байдаг.
Дүрүүд нь гунигтай, уйтгартай биш
харин ч үүний эсэргээр амьдралд
хайртай, зугаатай хөгжилтэй шинж
чанартай. Зарим талаараа янаг
амрагийн ба эротик шинжийг агуулсан
байна. Бокаччо “Декамероноос” гадна
“Фьяметта” гэдэг тууж бичсэн бөгөөд
энэ нь Өрнөдийн уран зохиолын
түүхэнд анхны сэтгэл зүй-логикийн
роман хэмээн тооцогджээ.
Сэргэн мандалтын эхэн үе бол
урлагийн гоо сайхны уран сайхны шинэ
СЭРГЭН МАНДАЛТЫН ЦЭЦЭГЛЭЛТИЙН ҮЕ
 Сэргэн мандалтын үеийн аугаа их уран бүтээлч,
хамгийн суут сэтгэгч бол Леонардо да Винчи
(1452-1519) юм. Тэрээр зөвхөн уран зураач,
уран барималч, архитекторч байгаад зогсоогүй
суут их эрдэмтэн, инженер, зохион бүтээгч
байлаа. Түүний маш өргөн хүрээтэй үйл
ажиллагааг өөр хэнтэй ч жиших аргагүй юм.
 Түүний амьдрал хувь заяа тийм ч сайхан
байгаагүй, тэр бол нотариатч ба жирийн
тариачин эмэгтэй хоёрын бутач хүү байсан ба
амьдралын зохих байр сууриндаа хүртлээ
нэлээд бэрхшээлийг туулсан ажээ. Леонардо да
тухайн цаг үедээ олон талаараа ойлгомжгүй,
олонд нэртэй хүн биш байв
 Флоренцид төрсөн нутагтаа байхдаа анхны амжилтуудаа гаргасан.
Леонардо да Винчи бол хөгжимчин төдийгүй, хөгжмийн ер бусын
зэмсгүүдийг бүтээсэн юм. Түүний анхны бүтээлүүдийг хаан, хатан
болон бусад хүмүүс төдийлөн сайнаар хүлээж аваагүй. Дараа нь
Миланд шилжин амьдарсан. Миланд байхдаа ч тийм сайхан
амьдарч байгаагүй юм. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Францын
хааны урилгаар Леонардо Францад очиж амьдарч байгаад тэндээ
нас барсан байна.
 Сэргэн мандалтын үеийн аугаа их сэтгэгч Леонардо да
Винчи бол зөвхөн өөрийнхөө үеийн төдийгүй өнгөрсөн
ба ирээдүйн суут хүн байлаа. Тэр тухайн үед ноёрхож
байсан Платоны гуманизмыг хүлээж аваагүй бөгөөд
Платоны хийсвэр онолыг шүүмжилж байв. Гэхдээ
Леонардогийн уран бүтээл гуманизмын үзэл санааны
дээд зэргийн биелэл болж байсан нь мэдээж билээ.
Леонардо эрдэмтнийхээ хувьд, Аристотелын
эмпиризмтэй ойр байсан юм. Энэ үед шинжлэх ухааны
туршлагын тухай үзэл санаа үүссэн ба үүнийг
хөгжүүлэхэд үүнийг хөгжүүлэхэд Леонардо
шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. Леонардо эрдэмтэн
сэтгэгч гэдэг утгаараа өөрийн үеэс түрүүлж, хэдэн зуун
жилийн цаадхыг харж байлаа.
 Сэргэн мандалтын үед мөн цаашид Шинэ үед өргөн
дэлгэрсэн сэтгэлгээний системийг Ленордо
боловсруулсан. Онгоцны тухай, нисдэг тэрэг, танк,
шүхрээр буух гэх мэт түүний техникийн төслүүд, олон
санаа бодлууд нь XIX-XX зуунд биелэлээ олсон билээ.
 Ленордо өөрийн бүтээл бүхэндээ ямар нэгэн хүнд
төвөгтэй асуудлыг шийддэг байв. Тэр асуудлынхаа
шийдлийг олонгуутаа зургаа цааш нь дуусгах
сонирхолгүй болдог байжээ. Энэ утгаараа эрдэмтэн-
туршигч маань зураачдын дээд талд гарч чадсан.Энд
тэр уран зургийн хөгжлөөс хэдэн зуун жилээр
түрүүлсэн. Зөвхөн XIX зууны хоёр дугаар хагаст ийт
туршилтын замаар Францын импрессионизм үүссэн ба
энэ модернизм ба авангард урлаг бий болоход
нөлөөлсөн.
 Леонардо хөдөлгөөнгүй бүх зүйлээс зайлсхийж байсан. Тэр
хөдөлгөөн, үйлдэл үйл ажиллагаа, хөдөлмөр, амьдралд
хайртай хүн байлаа. Гэрлийн солигдох, уусах, задрах
хэлбэрүүд нь түүний анхаарлыг ихээхэн татсан. Мөн салхи,
ус, гэрлийн шинж чанарыг нарийн судалсан. Тэр өөрийн шавь
нартаа байгалийн зургийг устай, салхитай хамт зурах, мөн нар
мандах ба жаргахыг зурах хэрэгтэй гэж зөвлөдөг байв. Тэр
ертөнцийг Гераклитын нүдээр харж, түүний алдарт томьёолол
болох “бүх зүйл урсдаг, бүх зүйл өөрчлөгддөг” гэдэг үзлийн
үүнээс бодит байдалд хандсан. Леонардо өөрийн
бүтээлүүддээ шилжилт, өөрчлөлтийг үзүүлэхийг эрмэлзэж
байлаа. Энд сонин хачин байдлаар хагас инээмсэглэсэн
дүртэй алдарт “Жоконда” хамаарна. Түүний нүүр царайны
илрэл нь эмэгтэйн нууцлагдмал, өөрчлөгдмөл, хачин сонин ер
бусын шинжийг илтгэж байгаа юм. Леонардо урлаг ба
шинжлэх ухаан хоёр нь мөн чанараараа ижил юм гэж үзсэн.
Тэдгээр нь ижил аргатай, ижил зорилготой юм. Мөн эдгээр нь
хоёулаа бүтээлч үйл ажиллагааг явуулдаг. Гэхдээ дараачийн
зуун буюу XYIII зуунд урлаг, шинжлэх ухаан хоёр салж
тусгаарласан билээ.
 Леонардо урлагийн олон төрөл, жанраар бүтээлээ туурвиж
байсан боловч уран зураг түүнд хамгийн их алдар нэрийг
авчирсан юм. Леонардогийн уран зургийн анхны бүтээл бол
“Цэцэгтэй Мадонна” буюу “Мадонна Бенуиа” юм. Тэр жинхэнэ
шинийг санаачлагч гэдэг нь эндээс харагдана. Тэр уламжлалт
өгүүлэмжийг даван туулж, илүү өргөн дүрслэлийг гаргаж
илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, эхийн хайр, баяр баясал зэрэг
хүнлэг сэтгэлийн утга санааг гаргажээ. Энэ бүтээлдээ зураач,
хүний бие галбир, хэлбэр, хэмжээний тод зохиомж, товч
тодорхой өгүүлэмж, сэтгэл зүйн илэрхийлэл зэрэг урлагийн
олон онцлогийг үзүүлсэн. Тэр эхэлсэн сэдвээ үргэлжлүүлэн
“Мадонна Литта” хэмээх зургаа бүтээсэн бөгөөд энэ
бүтээлийн гол онцлог нь эсрэг тэсрэгийн ялгааг илэрхийлсэн.
Энэ сэдвээ “Агуй дахь Мадонна” зургаар дуусгажээ. Эндээс
зураачийн чадвар хэрхэн өссөнийг харж болно. Уг байгалийн
зурагт оюун санааны шийдлийг Мадонна ба Христ, мөн
сахиусан тэнгэрүүдийг нэгэн хавтгай дээр зэрэгцүүлэн, маш
сайхан зохицолтойгоор нэгдмэл байдлаар дүрсэлжээ.
 Леонардогийн оргил бүтээлийн нэг бол Санта Мария
Делла Грацийн сүмийн зоогийн өргөөн дэх “Үдшийн
нууц уулзалт” нэртэй ханын зураг юм. Энэ бүтээл
ерөнхий зохиомжоо маш нарийн тодорхой байдлаар
үзүүлжээ. Леонардо энд санваартнуудын сэтгэл зүйн
байдлыг жирийн бус байдлаар, өөрөөр хэлбэл,
шүүмжлэлтэйгээр хандаж, тэдний сэтгэл зүйн зөрчлийг
гаргасан. Энэ нь “Та нарын нэг нь надаас урвах гэж
байна” гэсэн Христийн үгнээс (өгүүлэмжээс) тод
харагдаж байна. Леонардо энэ бүтээлээ дүр бүхэн
хувь хүний давтагдашгүй өвөрмөц шинж чанарыг
агуулж байгааг харьцуулан жиших аргаар туурвижээ.
Уг зургийг бүтээхдээ зураач шугамын болон орон зайн
перспективийг ашиглажээ.
 Түүний хоёр дахь гайхамшигт бүтээл бол алдарт
бүтээл бол алдарт Моно Лизагийн хөрөг буюу
“Жоконда” юм. Энэ бүтээл Европын урлагт сэтгэл
зүйн хөргийн-шинэ жанрын эхлэлийг тавьсан
билээ. Аугаа их мастер энэ бүтээлээ туурвихдаа
хурц эсрэг тэсрэг байдал ба зөөлөн хөг аялгуу
хөдөлгөөнгүй зогсонги чанар ба өөрчлөлт
хувиралт, сэтгэл зүйн нарийн мэдрэмж ба
шилжилт зэрэг уран сайхны бүх арга хэрэгслийг
ашигласан байна. Леонардогийн суу билэг нь
Моно Лизагийн амьд харцанд, түүний нууц далд,
тайлагдашгүй инээмсэглэлд оршиж байна. Энэ
зураг Францын нийслэл Парис хотын Луврын
музейд бий.
 Леонардо Францад байх үедээ уран сайхны
практикаас нэлээд холдсон. Энэ үед тэр урлагийн
талаархи тэмдэглэлүүдээ задлан шинжилж,
системчилж, уран зургийн тухай ном бичих
бодолтой байв. Гэвч тэр энэ ажлаа дуусгаж
амжаагүй. Гэсэн хэдий боловч түүний
тэмдэглэлүүд онолын ба практикийн асар их ач
холбогдолтой юм. Тэрээр шинэ реалист урлагийн
үндсийг тавьсан билээ. Леонардо уран зурагт
анатоми болон хүний биеийн пропорцийн тухай
мэдлэг чухал болохыг хэлж байсан. Мөн уран
зураг бүтээхэд шугамын төдийгүй, орон зайн
перспективийн ач холбогдол чухал болохыг
онцлон тэмдэглэж байв.
РАФАЭЛЬ (1483-1520)
Рафаэль (1483-1520) бол
Сэргэн мандалтын
цэцэглэлтийн үеийн хамгийн
суут хүмүүсийн нэг юм. Тэр
эцэг эхээсээ эрт хагацаж, бага
нас нь хүнд хэцүү байдлаар
өнгөрсөн. Гэхдээ дараа нь
амьдрал, хувь заяа түүний
хүсч байсан бүхнийг харамгүй
өгсөн: олон тооны захиалга,
аугаа их амжилт, алдар суу,
баялаг, нэр хүнд, хайр дурлал
гэх мэт. Бишрэн шүтэгчид нь
түүнийг Бурхантай адилтгаж
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx
goo-zui-2.pptx

Más contenido relacionado

La actualidad más candente

эртний өрнийн философи
эртний өрнийн философиэртний өрнийн философи
эртний өрнийн философи
tungalag
 
булчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийн
булчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийнбулчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийн
булчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийн
Enhjargal Banzragch
 
биет ба биет бус өв
биет ба биет бус өвбиет ба биет бус өв
биет ба биет бус өв
ulziiiiiiii
 
шинэ үеийн европын философи
шинэ үеийн европын философишинэ үеийн европын философи
шинэ үеийн европын философи
CEO ZOL
 

La actualidad más candente (20)

реферат бичих заавар сэдэв
реферат бичих заавар сэдэвреферат бичих заавар сэдэв
реферат бичих заавар сэдэв
 
лекц 1
лекц 1лекц 1
лекц 1
 
сэтгэл судлалын үүсэл хөгжил
сэтгэл судлалын үүсэл хөгжилсэтгэл судлалын үүсэл хөгжил
сэтгэл судлалын үүсэл хөгжил
 
сэтгэл судлалын шинжлэх ухаан
сэтгэл судлалын шинжлэх ухаансэтгэл судлалын шинжлэх ухаан
сэтгэл судлалын шинжлэх ухаан
 
лекц 1
лекц 1лекц 1
лекц 1
 
Dundad zuunii philosophi
Dundad zuunii philosophi Dundad zuunii philosophi
Dundad zuunii philosophi
 
Barrokko
BarrokkoBarrokko
Barrokko
 
лекц
лекцлекц
лекц
 
Платоны үзэл санаа
Платоны үзэл санааПлатоны үзэл санаа
Платоны үзэл санаа
 
үнэлэмжийн философи
үнэлэмжийн философиүнэлэмжийн философи
үнэлэмжийн философи
 
АХУЙН ТУХАЙ СУРГААЛ
АХУЙН ТУХАЙ СУРГААЛАХУЙН ТУХАЙ СУРГААЛ
АХУЙН ТУХАЙ СУРГААЛ
 
лекц1.
лекц1.лекц1.
лекц1.
 
лекц 2
лекц 2лекц 2
лекц 2
 
эртний өрнийн философи
эртний өрнийн философиэртний өрнийн философи
эртний өрнийн философи
 
булчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийн
булчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийнбулчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийн
булчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийн
 
биет ба биет бус өв
биет ба биет бус өвбиет ба биет бус өв
биет ба биет бус өв
 
Emfipism end patsionalism
Emfipism end patsionalismEmfipism end patsionalism
Emfipism end patsionalism
 
түүх соёлын дурсгал
түүх соёлын дурсгалтүүх соёлын дурсгал
түүх соёлын дурсгал
 
Leg5
Leg5Leg5
Leg5
 
шинэ үеийн европын философи
шинэ үеийн европын философишинэ үеийн европын философи
шинэ үеийн европын философи
 

Similar a goo-zui-2.pptx

философийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөрфилософийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөр
Dorj Otgonchimeg
 
философийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөрфилософийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөр
Dorj Otgonchimeg
 
Miiiigaaa goo zvin uplag
Miiiigaaa goo zvin uplagMiiiigaaa goo zvin uplag
Miiiigaaa goo zvin uplag
Davaakhuu Re
 
Buynhishig soyn gegeeruulegchdin uzel
Buynhishig    soyn gegeeruulegchdin uzel  Buynhishig    soyn gegeeruulegchdin uzel
Buynhishig soyn gegeeruulegchdin uzel
А. Aku
 
аккультураци ба инкульт ураци нь соёлын дасан зо хицлын онол
аккультураци ба инкульт  ураци нь соёлын дасан зо хицлын онолаккультураци ба инкульт  ураци нь соёлын дасан зо хицлын онол
аккультураци ба инкульт ураци нь соёлын дасан зо хицлын онол
А. Aku
 

Similar a goo-zui-2.pptx (20)

гоозүйн хичээлийн хөтөлбөр
гоозүйн хичээлийн хөтөлбөргоозүйн хичээлийн хөтөлбөр
гоозүйн хичээлийн хөтөлбөр
 
философийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөрфилософийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөр
 
философийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөрфилософийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөр
 
Нийгмийн гүн ухаан
Нийгмийн гүн ухаанНийгмийн гүн ухаан
Нийгмийн гүн ухаан
 
Miiiigaaa goo zvin uplag
Miiiigaaa goo zvin uplagMiiiigaaa goo zvin uplag
Miiiigaaa goo zvin uplag
 
лекц №1
лекц №1лекц №1
лекц №1
 
философи 1
философи 1философи 1
философи 1
 
Kategori saihan
Kategori saihanKategori saihan
Kategori saihan
 
Buynhishig soyn gegeeruulegchdin uzel
Buynhishig    soyn gegeeruulegchdin uzel  Buynhishig    soyn gegeeruulegchdin uzel
Buynhishig soyn gegeeruulegchdin uzel
 
Дорнод аймаг, 1 дүгээр бүс, С.Энхбаяр "Утга зохиолын онол" номын хэлэлцүүлэг
Дорнод аймаг, 1 дүгээр бүс, С.Энхбаяр "Утга зохиолын онол" номын хэлэлцүүлэгДорнод аймаг, 1 дүгээр бүс, С.Энхбаяр "Утга зохиолын онол" номын хэлэлцүүлэг
Дорнод аймаг, 1 дүгээр бүс, С.Энхбаяр "Утга зохиолын онол" номын хэлэлцүүлэг
 
Sem
SemSem
Sem
 
Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц №3
Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц №3Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц №3
Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц №3
 
лекц 1
лекц 1лекц 1
лекц 1
 
2
22
2
 
MHON101-хичээл-7
MHON101-хичээл-7MHON101-хичээл-7
MHON101-хичээл-7
 
Нийгмийн ажлын түүх, философи 2015-09-15
Нийгмийн ажлын түүх, философи 2015-09-15Нийгмийн ажлын түүх, философи 2015-09-15
Нийгмийн ажлын түүх, философи 2015-09-15
 
PDON303
PDON303PDON303
PDON303
 
аккультураци ба инкульт ураци нь соёлын дасан зо хицлын онол
аккультураци ба инкульт  ураци нь соёлын дасан зо хицлын онолаккультураци ба инкульт  ураци нь соёлын дасан зо хицлын онол
аккультураци ба инкульт ураци нь соёлын дасан зо хицлын онол
 
Философи гэж юу вэ
Философи гэж юу вэФилософи гэж юу вэ
Философи гэж юу вэ
 
ESON101-Хичээл 1-1/20190109/
ESON101-Хичээл 1-1/20190109/ESON101-Хичээл 1-1/20190109/
ESON101-Хичээл 1-1/20190109/
 

goo-zui-2.pptx

  • 1. ГОО ЗҮЙ МУИС-ИЙН ФИЛОСОФИЙН ТЭНХИМИЙН БАГШ, ФИЛОСОФИЙН УХААНЫ ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР Б.ДЭЛГЭРМАА
  • 2. УДИРТГАЛ Гоо зүйн шинжлэх ухааныг судлахын тулд Удиртгалаас нь эхэлнэ. Удиртгал хэсгийг дараах 3 үндсэн хэсэгтэйгээр авч үзнэ. Үүнд: 1.Гоо зүйн шинжлэх ухааны үүсэл 2.Гоо зүйн шинжлэх ухааны судлах зүйл 3.Гоо зүйн шинжлэх ухааны үүрэг Гоо зүйн шинжлэх ухааныг судлахаасаа өмнө юуны өмнө “Эстетика” (Aesthetics) гэдэг үгийг тайлбарлах хэрэгтэй юм. Энэ үгийг сэтгэгчид түүхэнд хоёр үндсэн утгаар хэрэглэж ирсэн байна. Үүнд: 1.Мэдэрч танин мэдэхүйн хэлбэрүүдтэй холбож энэ үгийг хэрэглэж байсан. Тухайлбал, Германы сонгодог философич И.Кант. 2.Гоо сайхан, яруу сайхан чанарыг мэдрэх, сэрэх гэсэн утгаар хэрэглэж ирсэн. Тухайлбал, Баумгартен, Гегель гэх мэт.
  • 3. AESTHETICS XYIII зууны дунд үеэс 2 дахь утгыг нь, гоо сайхныг яруу сайхныг судалдаг ухааны нэр болгож албан ёсоор хэрэглэж ирсэн. 1750-1758 онд Германы соён гэгээрүүлэгч А.Баумгартен “Эстетика” гэдэг нэртэй 2 боть зохиол бичиж гаргасан. I ботийг нь 1750 онд, II ботийг нь 1758 онд хэвлүүлсэн. Энэ номондоо гоо сайхан яруу сайхны тухай өмнөх үеийн сэтгэгчдийн бүтээлийг нэгтгэн дүгнэж нэгэн систем болгож гаргаж тавьсан юм. Энэ үеэс эхлээд “Эстетика” гэдэг үгийг гоо сайхныг судалдаг шинжлэх ухааны нэр болгож хэрэглэх болсон байна. Гоо зүйн шинжлэх ухааны үүсэл. Гоо зүйн шинжлэх ухааны үүсэл бол философийн шинжлэх ухаантай хамт үүссэн гэж хэлж болно. МЭӨ YII- YI зууны үеэс философи хүн төрөлхтний мэдлэгийн биеэ даасан тодорхой салбар болж үүсч гарч ирсэн. Түүний нэг бүрэлдэхүүн хэсэг нь гоо сайхны тухай, урлагийн тухай мэдлэг байсан. Гэхдээ гоо зүйн шинжлэх ухаан XYIII зууны дунд үеийг хүртэл биеэ даасан шинж чанарыг олж чадаагүй байв. Өөрөөр хэлбэл, гоо зүй нь философийн нэг бүрэлдэхүүн хэсэг, түүний нэг судлагдахуун болж ирсэн байна. А.Баумгартены дээрх зохиол хэвлэгдэж гарсан үеэс эхлээд гоо зүйн шинжлэх ухаан философиос тусгаарлаж, шинжлэх ухааны биеэ даасан нэг салбар болсон юм.
  • 4. AESTHETICS  Гоо зүйн шинжлэх ухааны судлах зүйл. Гоо зүйн үндсэн асуудал бол сайхны тухай асуудал юм. Товчоор хэлбэл, гоо зүйг сайхныг судалдаг шинжлэх ухаан гэж хэлж болно. Хүн ахуйн олон тал байдалтай эдийн засгийн харилцаа, улс төрийн харилцаа гэх мэт маш олон янзын харилцаа холбоо тогтоож оршиж байдаг. Тэр олон янзын холбоо харилцаан дотор гоо сайхны харилцаа гэсэн биеэ даасан өвөрмөц харилцаа оршиж байдаг юм. Ер нь хүн ямагт сайхныг мөрөөдөж эрэлхийлж, сайханд тэмүүлж байдаг. Хүн бүхэн сайхан байх юм сан гэж эрмэлзэж байдаг билээ. Харин сайхныг үнэлж байдаг үнэлгээ нь хүн бүхэнд харилцан адилгүй. Эмпирик мэдлэгийн төвшинд хүн бүхэнд сайхны тухай үнэлгээ өөр өөр байдаг. Ийм учраас сайхныг онолын төвшинд илэрхийлэх, нэгдмэл цэгцтэй системтэй мэдлэгийг бий болгох зайлшгүй шаардлага гарч ирдэг. Энэ үүргийг гоо зүйн шинжлэх ухаан гүйцэтгэж байна. Гоо зүйн мэдлэг нь хүний гоо сайхны харилцааг зөв төгөлдөр явуулахад ач холбогдолтой байдаг. Хүн төрөлхтөн хөгжлийнхөө явцдаа олон жилийн ажиглалт туршлагаараа сайхны тухай мэдлэгийг хуримтлуулсаар ирсэн. Энэ мэдлэг нь хүнээс гоо сайхантай харилцах харилцааг зохицуулж ирсэн. Нөгөө талаар сайхны үнэлгээ бол үндэстэн ястан бүрд өөр өөр байдаг билээ.
  • 5. AESTHETICS  Гоо зүйн шинжлэх ухаан нь хүнээс бодит байдалтай харилцаж байгаа гоо сайхны харилцаа, тэрхүү харилцааны илрэх хэлбэрүүдийг өөрийн ойлголт, категорийн системээр дамжуулан илэрхийлж, гоо сайхны харилцааг судална. Гоо зүйн шинжлэх ухаан хүний гоо сайхны харилцаа, үйл ажиллагааг илэрч гарах бололцоотой бүх хүрээнд нь онолын үүднээс судлах зорилт тавьдаг. Гоо сайхны харилцаа, гоо сайхны үйл ажиллагаа бол өргөн хүрээтэй юм. Гоо сайхны харилцаан дотор урлан бүтээх үйл ажиллагаа, уран сайхны харилцаа гол байр суурийг эзэлж байдаг. Товчоор хэлбэл, энэ нь урлаг юм. Урлаг бол гоо зүйн шинжлэх ухааны судалгааны гол объект юм. Учир нь урлаг гоо сайхны харилцааны илрэх дээд хэлбэр болж байдаг билээ.  Гоо сайхны харилцаа бол хүний үйлдвэрлэн бүтээх харилцаанд ч, ёс суртахууны харилцаанд ч илэрдэг. Гоо сайхны харилцаа бол урлагийн харилцаанаас илүү өргөн хүрээтэй. Гоо зүйн шинжлэх ухаан бол урлаг судлалын олон салбаруудын ерөнхий онол, арга зүй (методологи) болдог. Ийм ч учраас гоо зүйг урлагийн философи гэж нэрлэдэг. Гоо зүй бол урлагийн тухай философийн шинжлэх ухаан мөн.
  • 6. AESTHETICS  Гоо сайхны харилцаа бол хүний үйлдвэрлэн бүтээх харилцаанд ч, ёс суртахууны харилцаанд ч илэрдэг. Гоо сайхны харилцаа бол урлагийн харилцаанаас илүү өргөн хүрээтэй. Гоо зүйн шинжлэх ухаан бол урлаг судлалын олон салбаруудын ерөнхий онол, арга зүй (методологи) болдог. Ийм ч учраас гоо зүйг урлагийн философи гэж нэрлэдэг. Гоо зүй бол урлагийн тухай философийн шинжлэх ухаан мөн.  Орчин үед гоо зүйн шинжлэх ухаан агуулгын хувьд ч, багтаамжийн хувьд ч улам бүр гүнзгийрэн тэлж байна. Хүмүүсийн материаллаг амьдралын төвшин ч харьцангуй дээшиллээ. Гоо зүйн шинжлэх ухаанд худалдаа үйлчилгээний гоо зүй, бизнесийн гоо зүй, техникийн гоо зүй зэрэг хавсарга салбарууд яригдах боллоо. Гоо зүйн шинжлэх ухаан урлаг судлалын олон салбар шинжлэх ухаанд, хавсарга шинжлэх ухаанд, хүний гоо сайхны үйл ажиллагаанд онол методологи нь болдог.
  • 7. AESTHETICS Сайхныг зөв мэдрэх, ухаарах ойлгох, хэрэглэх явдал бол орчин үеийн хүний нэн чухал хэрэгцээ, түүний соёлын гол үзүүлэлт нь болж байна. Ер нь хүний хувийн соёл бол тухайн хүний гоо сайхны мэдлэгтэй холбоотой. Ийм учраас гоо зүйн шинжлэх ухааны мэдлэг бол хүний зайлшгүй судлах шаардлагатай мэдлэгүүдийн нэг нь юм. Гоо зүйн шинжлэх ухааны үүрэг. Гоо зүйн шинжлэх ухаан нийгэмд хэд хэдэн үүргийг гүйцэтгэдэг. Үүнд: 1. Ертөнцийг үзэх үзлийг төлөвшүүлэх үүрэг. Байгаль, нийгэм, хүний өөрийнх нь үйл ажиллагааг гоо сайхны үүднээс авч үзэх үнэлэх явдал бол ертөнцийг үзэх үзлийн нэг бүрэлдэхүүн хэсэг юм. Хүн багаасаа том хүн болох явцдаа ертөнцийг үзэх үзэл нь бүрэлдэж бий болсоор байдаг билээ. Гоо зүйн шинжлэх ухаан бол хүний ертөнцийг үзэх үзэл төлөвшихөд томоохон үүрэг гүйцэтгэдэг юм. 2. Танин мэдүүлэх үүрэг. Гоо зүйн шинжлэх ухаан хүмүүст эмпирик төвшинд биш, онолын төвшинд мэдлэг олгодог. Бодит байдлыг гоо сайхны үүднээс танин мэдэх онол арга, зарчмыг эзэмшүүлдэг. Гоо зүйн ойлголт категориудыг (cathegory) хүн танин мэдсэнээр үйл ажиллагаагаа сайхны
  • 8. AESTHETICS 3. Арга зүйн үүрэг. Гоо зүйн шинжлэх ухаан урлаг судлалын олон салбар шинжлэх ухаанд, урлан бүтээх үйл ажиллагаанд, хавсарга шинжлэх ухаанд, хүний гоо сайхны үйл ажиллагаанд онол, арга зүй- методологи нь болдог. 4. Хүмүүжил төлөвшлийн үүрэг. Хүний хүмүүжил төлөвшил нь оюун ухааны, бие бялдрын, ёс суртахууны, гоо сайхны зэрэг олон төрөлтэй байдаг. Хүмүүжлийн биеэ даасан нэг төрөл нь гоо сайхны хүмүүжил нь юм. Гоо сайхны хүмүүжлийг гоо сайхны мэдлэггүйгээр олж авч чадахгүй гэж хэлж болно. Хүмүүжил гэдэг бол мэдлэг биет үйл ажиллагаа болон хэрэгжиж байгааг хэлдэг билээ. Хүнд гоо сайхны хүмүүжил олгохын тулд юуны өмнө эмх цэгцтэй гоо зүйн онолын мэдлэг олгох нь чухал юм. 5. Аксиологийн үүрэг. Гоо зүйн шинжлэх ухааны сайхан муухай, гайхамшигтай гутамшигтай, эмгэнэлтэй инээдэмтэй гэсэн ойлголтуудыг эзэмшсэнээрээ, эдгээр үнэлгээг бид бодит байдлын ямар юмс үзэгдэлд өгөх вэ гэсэн зөв үнэлэх чадварыг олж авна. Хүн өөрийн үйлдэлдээ үнэлгээ өгч байгаа нь эмпирик төвшинд хийгддэг боловч онолд тулгуурладаг.
  • 9. AESTHETICS  6. Гоо сайхны соёлыг эзэмшүүлэх үүрэг. Гоо зүйн шинжлэх ухааны онолыг эзэмшилгүйгээр хүн гоо сайхны соёлыг бүрэн дүүрэн эзэмшиж чадахгүй. Хүн өдөр тутмын амьдралдаа биеэ хэрхэн авч явах, хүмүүстэй зөв харилцах соёл, хувцаслах соёл зэргээс тухайн хүний гоо сайхны соёл харагдаж байдаг. Гоо сайхны соёл нь хүний нэг гол хэмжүүр болдог. Гоо сайхны соёл хүмүүжил нь харилцан бие биенээ бүрдүүлдэг. Гоо сайхны соёл бол гадаад өнгөн талын үзэгдэл биш, гадаад дотоод хоёр талын нэгдлээр, хүний үйл ажиллагаагаар нь илрэн гарч байдаг юм.  Орчин үед гоо зүйн шинжлэх ухаанд олон урсгал чиглэл хөгжиж байна. Өнөө үед гоо зүйд нэг чиглэл, нэг үзэл бодлын үүднээс хандах биш, асуудалд шинжлэх ухаанч байр сууринаас, плюралист байдлаар хандах нь судалгааны болон үйл ажиллагааны зөв баримтлал болно.
  • 10. ГОО ЗҮЙН ТҮҮХ Аливаа шинжлэх ухааныг нэлээд ул үндэстэй гүнзгий судалж эзэмших гол арга бол түүний түүхийг судлах явдал юм. Тухайн шинжлэх ухааны хөгжлийн түүхийг судална гэдэг бол нэг талаас, уг шинжлэх ухааны соёлыг эзэмшинэ гэсэн үг. Нөгөө талаас, судлаачийн сэтгэлгээний тал хөгждөг билээ. Хүн төрөлхтний гоо сайхны сэтгэлгээний хөгжил бол олон мянган жилийн түүхтэй. Гоо сайхны сэтгэлгээ онолын хэлбэрээр хөгжиж ирсэн түүх бол хоёр мянга гаруй жилийн түүхтэй юм. Энэ урт удаан хугацаанд гоо зүйн олон чиглэл концепци гарсан. Тэр бүхэнд хүн төрөлхтний гоо сайхны мэдлэгийн үнэ цэнэтэй зүйлс хуримтлагдаж боловсруулагдаж ирсэн. Гоо сайхны сэтгэлгээний түүхийг бол үе бүхэнд амьдарч байсан эрдэмтэд өөрсдийн хөдөлмөрөөрөө бий болгосон юм. Гоо сайхны сэтгэлгээний түүхийг бид авч үзэхдээ шинжлэх ухааны судалгааны арга зүйг удирдлага болгоно, хүн төрөлхтний сэтгэлгээний бусад ололтуудтай харьцуулж түүхэн зүйн үүднээс хандана, хүн төрөлхтний хөгжиж ирсэн түүхэн үе шатуудтай холбож авч үзнэ.
  • 11. ЭРТНИЙ ГРЕКИЙН ГОО ЗҮЙ Гоо зүйн онолын анхны хэлбэр Эртний Грекэд Афинд, Сицилд гарсан юм. Учир нь энэ орнуудад нэрт философич эрдэмтэд төрөн гарч байв. Грект Пифагор, Гераклит, Демокрит, Сократ, Платон, Аристотель зэрэг олон философичид төрөн гарч өөрсдийн философи-гоо зүйн үзэл баримтлалыг боловсруулж байв. Эдгээр философичид гоо сайхны анхны онолын илэрхийллүүд, ойлголт категориудыг боловсруулж гаргаж ирсэн юм. Тэд гоо зүйн ойлголт категориудаа философийн хүрээнд, түүний нэг бүрэлдэхүүн хэсэг гэж үзэж байв. Ийнхүү философийн мэдлэгийн системд гоо зүйн шинжлэх ухааны онол боловсруулагдаж эхэлсэн байна.
  • 12. ЭРТНИЙ ҮЕИЙН УРЛАГ, ГОО САЙХНЫ ҮЗЭЛ Хүн төрөлхтний гоо сайхны сэтгэлгээний эх үндэс одоогоос 40000 жилийн өмнө эх суурь нь тавигдсан гэж үздэг. Энэ нь хадны сүг зураг, зассан агуй, ваар сав зэрэг түүх, археологийн баримтуудтай холбоотой. Ийнхүү бодит байдлыг уран сайхны үүднээс гоо сайхны үүднээс үзэх үзэл Хүй нэгдлийн үед буй болжээ. Гэхдээ энэ төсөөлөл МЭӨ ҮII-ҮI зууныг хүртэл онолын хэлбэрийг олж чадаагүй байсан. Боолын нийгмийн байгуулал тогтож, оюуны ба биеийн хөдөлмөрийн хооронд ялгаа гарсанаар шинжлэх ухааны салбарууд хөгжих бололцоо гарсан. Боолын нийгмийн үед гоо сайхны сэтгэлгээ онолын шинжтэй болж хөгжиж ирсэн. Гоо сайхны сэтгэлгээ онолын шинжтэйгээр хөгжиж байсан газар бол Эртний Энэтхэг, Хятад, Грек, Ром юм. Энэ нь эдгээр соёлт орнуудад философи сэтгэлгээ онолын шинжтэй хөгжиж байсантай холбоотой. Анхны ангит нийгэм үүссэн орон бол Эртний Египет юм. Египетэд урлаг, түүний дотор дүрслэх урлаг буюу орон зайн урлаг их хөгжсөн. Хөрөг зураг, баримал, уран барилга хөгжиж байв. Хаад, цэргийн жанжны хөргийг зурж барьж байв. Пирамид бол Эртний Египетийн гайхамшиг, урлагийн суут бүтээл билээ. Мөн уран зохиол, жүжиг гэх мэт урлагийн бусад төрлүүд хөгжиж байлаа. Үүний дараа Шумирууд, Вавилончуудын соёл урлаг нэлээд амжилттай хөгжиж байсан. Эдгээр орнуудад гоо зүйн онолын тал нь бараг хөгжөөгүй, гол төлөв эмпирик хэлбэртэй байсан юм.
  • 13. ПИФАГОРЫН ГОО ЗҮЙН ҮЗЭЛ Гоо зүйн онолын анхны эхлэлийг тавьсан хүн бол МЭӨ YI зууны үед амьдарч байсан философич, математикч Пифагорыг гэж зүй ёсоор үздэг. Пифагор бол нэрт математикч байсан, “Пифагорын теорем” хэмээх алдарт томьёог боловсруулсан, тэр нь өнөөдрийг хүртэл хэрэглэгдсээр байгаа гэдгийг бид мэднэ. (Пифагорын теорем бол “Тэгш өнцөгт гурвалжны гипотенузын квадрат нь катетуудынхаа квадратын нийлбэртэй тэнцүү” буюу а²+b²=c² юм).
  • 14. ПИФАГОР Эртний Грекийн философийн нэг чухал хэсэг нь Пифагорын сургууль юм. Пифагорын Холбоонд санаа нэгдсэн язгууртнууд байжээ. Тэд бол философичид, математикчид, астрономичид байсан бөгөөд үзэл бодлын хувьд идеалистууд байв. Пифагорчууд тоо гэдэг бол юмсын уг чанар мөн гэж үздэг байсан. Өөрөөр хэлбэл, ертөнцийг танин мэдэхийн тулд юуны өмнө тооны ойлголтыг мэдэх хэрэгтэй гээд, тооныхоо ойлголтоос уламжлаад эсрэг тэсрэг талуудын тухай ярьж байсан. Оршин тогтнож байгаа юмс эсрэг тэсрэг талуудаас бүрэлддэг. Тоо бол амьдралын бүх юмс үзэгдэл дээр илэрнэ. Түүний дотор урлагт ч илэрнэ. (хэмжээ, хэмнэл гэх мэт) Пифагор космосын тухай ойлголтыг дэвшүүлж гаргаж ирсэн. Орчлон ертөнц, огторгуй, од гариг бол эмх цэгцтэй. Өөрөөр хэлбэл, орчлонд эмх замбараагүй юм гэж байхгүй. Тэд анх удаа орчлон ертөнцийн дэг журам, зохицлын тухай ярьсан. Гармони (harmony) бол сайхны үндэс юм гэж Пифагор үзсэн
  • 15. ПИФАГОР  Пифагор сайхны тухай асуудалд их анхаарсан. Аливаа юмны сайхан байх үндэс нь түүний зөв зохион байгуулалт, эмх цэгцэнд нь байгаа юм гэж үзсэн. Зохион байгуулалт гэдгийг хэлбэртэй адил утгаар авч үзсэн. Хэлбэр гэдэг бол агуулгын бүтэц, зохион байгуулалтыг хэлдэг билээ. Юмны оршин байх зүй тогтлыг эмх цэгц гээд энэ хоёрын нэгдлийг өв тэгш чанар, зохирол буюу гармони гэж үзжээ.  Гармонийг хамгийн тод илэрхийлдэг зүйл нь урлагийн төрлүүдээс хөгжмийн урлаг юм гэж Пифагор үзсэн байна. Пифагор анх удаа хөгжмийг судалж, хөгжмийн онолын нэр томьёонуудыг гаргаж ирсэн, тэдгээр нь одоог хүртэл гоо зүй, урлаг судлал, хөгжмийн онолд хэрэглэгдсээр байна. Тухайлбал, октав, квинт, кварт гэдэг нэр томьёог гаргаж ирсэн. Пифагор хөгжмийг тоотой холбож авч үзэж, октав бол 1:2, квинт бол 2:3, кварт бол 3:4 юм гэж үзжээ. Ийнхүү Пифагор хөгжмийн хэмнэлийг тоогоор илэрхийлээд, хөгжмийн онолын математик үндсийг боловсруулжээ.  Хөгжмийг хамгийн өндөр хэмжээнд боловсруулагддаг урлаг, хүнд хамгийн их нөлөөлдөг зүйл гэсэн байна. Пифагор уйтгарлах, гуниглах, дургүйцэл төрөх, айх, сэтгэл санаа самуурах зэрэг хүний сэтгэлийн сөрөг төлөв байдлуудаас хүнийг хөгжмөөр аварч болно, хөгжмөөр хүний сэтгэлийг тайвшруулж болно, хөгжим хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэж үзэж байсан юм.
  • 16. ГЕРАКЛИТЫН ГОО ЗҮЙН ҮЗЭЛ Гераклит (МЭӨ 530-470 он) бол гоо зүйн онолын талаар нэлээд зүйлийг боловсруулсан хүн юм. Гераклит бол материалист философич байсан, тэрээр бүх юмны үндэс бол гал гэж үзэж байв. Гераклит диалектик философич байсан. Бүх юм хувирч, урсаж өөрчлөгдөж байдаг гэсэн. Үүнтэйгээ холбогдуулж тэрээр “Нэг голын усанд 2 удаа орж болохгүй” гэж үзэж байв. Орчлон ертөнц дээрх бүх юм маш нарийн зүй тогтолтой байдаг, зогсонги зүйл гэж байхгүй. Юмс үзэгдэл тэмцлийн замаар бий болдог гэсэн философи үзлийг Гераклит баримталж байсан. Энэ философийн арга зүйн үүднээсээ гоо зүйн асуудалд хандсан.
  • 17. ГЕРАКЛИТ  Гераклитын сайхныг үзэх үзэл нь Пифагорынхоос нэлээд ялгаатай. Пифагор эсрэг тэсрэгийн нэгдлийг авч үзэж байсан бол Гераклит эсрэг тэсрэгийн тэмцлийн асуудлыг ярьж байв.  Гераклит сайхны асуудлыг философийн аспект руу нь хандуулсан. Гераклит: ”Сайхан гэдэг бол эсрэг тэсрэгийн нэгдэлд нь байгаа юм биш, тэмцэлд нь байгаа юм. Сайхан нь юмс үзэгдлийн тоон харьцаанд биш, чанарт нь байгаа юм” гэж үзэж байжээ.  Мөн тэрээр сайхан бол харьцангуй шинжтэй гэдгийг гаргаж тавьсан. “Сайхан гэдэг бол илэрхийлэгдэж байх өөрийн хүрээтэй байх ёстой. Хүрээнээсээ халиад гарах юм бол тухайн зүйл сайхан байж чадахгүй. Жишээлбэл, сармагчны сайхан бол сармагчныхаа дунд л байна. Хамгийн сайхан сармагчныг хүнтэй харьцуулахад муухай. Хүний сайхан бол хүнийхээ хүрээнд л байна. Хамгийн сайхан хүнийг Бурхантай харьцуулахад муухай” гэж бичжээ.  Сайханд хэмжээ байна, юм бүхэн хэмжээндээ байж л сайхан байна, хэмжээ алдагдвал уг зүйл сайхан байж чадахгүй гэж Гераклит үзжээ.
  • 18. ДЕМОКРИТЫН ГОО ЗҮЙН ҮЗЭЛ Эртний Грекийн сэтгэгчид дотроос гоо зүйн асуудалд тууштай материалист байр сууринаас хандаж байсан философич бол Демокрит (МЭӨ 560-470 он) юм. Демокритын философид яригддаг гол ойлголт бол атом юм. Демокрит урлагийн үүслийн асуудлыг материалист үзийнхээ
  • 19. ДЕМОКРИТ Тэрээр урлагийн үүсэл бол зүй ёсны шалтгаантай, өөрөөр хэлбэл, нийт олны эрэлт хэрэгцээ шаардлагын үндсэн дээр урлаг үүссэн гэж үзжээ. Демокрит “Урлагийг Афинаас гэнэт бий болсон гэдэг ч юм уу, эсвэл Бурханаас бүтээсэн гэж үзэж болохгүй” гэсэн. “Урлаг бол хүн бодит байдал дээр байгаа зүйлийг дууриаснаас эхэлж үүссэн. Хүн юм нэхэхийг аалзнаас сурсан, байшин барихыг хараацайнаас сурсан, дуу дуулахыг алтан гургалдайнаас сурсан” гэжээ.
  • 20. ДЕМОКРИТ Демокрит сайхныг тэгшхэмтэй, тоон харьцаатай, хэмжээтэй, төгс байх ёстой гэсэн үзлийг баримталж байв. Демокрит сайхныг 3 ангилсан. Үүнд, байгалийн гоо сайхан (биеийн гоо сайхан), нийгмийн гоо сайхан, тэнгэрлэг гоо сайхан. Тэрээр сайхны гол шинж нь хэмжээ юм гэж үзсэн. Аливаа юм өөрийн байх ёстой хэмжээндээ л байх юм бол сайхан байна. Харин хэмжээнээсээ их бага байх юм бол сайхан байхаа болино, өөрөөр хэлбэл, муухай болно гэж үзсэн. Демокрит анх удаа гоо зүйд муухай гэдэг ойлголтыг ярьсан байна.
  • 21. СОКРАТЫН ГОО ЗҮЙН ҮЗЭЛ Сократ (МЭӨ 469-399 он) гоо зүйн үзэл онолоо нэлээд өвөрмөц байдлаар боловсруулсан. Сократ өөрөө уран бүтээлч хүн байжээ. Тэрээр уран барималч, уран зураач хүн бөгөөд урлагт их татагдаж орсон хүн байв. Сократ гоо зүй, ёс зүй 2-ыг холбож үзэж байсан. Хүний аливаа үйл ажиллагаа тодорхой зорилготой байдаг гэж Сократ үздэг байв. Зорилгот үйл ажиллгааны эцсийн үр дүн нь сайн сайханд хүрэхэд оршино гэсэн байна. Тэрээр сайхныг зорилготой холбож тайлбарлаж байсан. Сократ сайхныг зорилготой, зохимжтой, нийцтэй байдалтай адилтгаж байв.
  • 22. СОКРАТ Сократ урлаг гэдэг бол хүн юмсыг, байгалийг, ертөнцийг дууриах замаар бодит байдлыг дахин сэргээж байгаа явдал юм гэсэн. Дууриана гэдэг бол юмс үзэгдлийг зүгээр нэг хуулбарлах явдал биш, хүн оюун ухаандаа боловсруулалтыг хийдэг. Урлагт хүний оюун санаа, сэтгэлийг ч үзүүлж чаддаг. Учир нь хүний сэтгэл санааны байдал нь хүний нүүр царайнаас нь харагдаж байдаг, хөдөлгөөн, дохио зангаанд нь ажиглагддаг гэж Сократ үзэж байв. Мөн тэрээр урлагт аль болохоор ёс суртахууны эерэг сайн чанаруудыг үзүүлэх ёстой гэсэн байна. Тухайлбал, хүний сайхан сэтгэл, өгөөмөр зан чанар, шударга зан, ухаалаг зан чанар гэх мэт. Мөн Сократ урлагийн бүтээлийн шалгуурын тухай асуудлыг өөрийн гоо зүйн үзэлдээ авч үзсэн юм. Урлагт үзүүлж байгаа дүр нь тухайн зүйлээ үнэн зөв амьд байдлаар гаргаж ирж үзүүлэх ёстой. Үүнд л уран сайхны шалгуур оршино гэж Сократ үзжээ.
  • 23. СОКРАТ Сократ “Урлаг бол хүний оюуны ертөнцийг сэргээж, сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлдэг гол зүйл юм” гэж үзсэн. Сократ гоо зүйн асуудлыг антропологийн үүднээс авч үзсэн юм. Урлагийн дүрслэх ёстой гол зүйл бол хүн. Сократ энд бас хэмжүүр тавьсан. Урлаг хүн бүхнийг дүрслээд байж болохгүй, харин ёс суртахууны өндөр хэм хэмжээг хангаж чадсан хүнийг дүрслэх ёстой гэсэн байна. Ийнхүү Сократ гоо сайхныг ёс суртахуунтай холбож авч үзсэн. Түүний энэ үзэл дараа дараагийн үед уламжлагдсан юм.
  • 24. ПЛАТОНЫ ГОО ЗҮЙН ҮЗЭЛ Платон (МЭӨ 427-347 он) бол Сократын шавь юм. Платон өөрийн гоо сайхны үзлийг тууштай идеалист байр суурин дээр боловсруулсан юм. Платон бол объектив идеалист философич юм. Тэр “Гиппий”, “Хуулиуд”, “Пир”, “Төр улс” зохиолууддаа урлаг, гоо сайхны үзлээ гаргасан.  Платоны философийн гол ойлголт бол “эйдос” юм. Энэ нь санаа, оюун санаа гэсэн утгатай үг юм. Платоны философийн гол ойлголт бол “эйдос” юм. Энэ нь санаа, оюун санаа гэсэн утгатай үг юм. Платон бүх ертөнцийг хоёр хувааж үзсэн. Үүнд: 1.) мэдрэхүйн ертөнц, 2.) эйдосын ертөнц. Мэдрэхүйн ертөнцийн юмс үзэгдэл бол үүсдэг, өөрчлөгддөг, хувирдаг, устдаг, мөхдөг, түр зуурын шинжтэй байдаг. Харин эйдосын ертөнцийн юмс үзэгдэл бол үүсдэггүй, устдаггүй, хувирдаггүй, өөрчлөгддөггүй, мөнхийн шинжтэй гэж үзсэн юм. Оюун санааны ертөнцийн тусгал болж мэдрэхүйн ертөнцийн юмс үзэгдэл бий болдог гэж үзсэн. Энэ философийн үзлийнхээ үндсэн дээр гоо зүйн үзэл баримтлалаа Платон боловсруулсан юм.
  • 25. ПЛАТОН Платон сайхны тухай үзлээ “Гиппий” хэмээх зохиолдоо боловсруулсан юм. Энэ зохиолоо Гиппий гэдэг хүн Сократтай харилцан ярилцаж байгаа байдлаар бичсэн байна. Ер нь Платон өөрийн зохиолууддаа багшийнхаа нэрийг их оруулсан байдаг. Сократ хэн нэгэн хүнтэй харилцан ярилцаж байгаа маягаар бичдэг. Платон “Гиппий” зохиолдоо сайхны тухай асуудлыг дараах маягаар бичсэн байна:  “-Сайхан гэж юу вэ? гэж Сократыг асуухад,  -“Сайхан гэдэгт бид юуг ч хэлж болно. Сайхан хүүхэн, сайхан морь, сайхан лийр гэх мэт” гэж Гиппий хариулжээ.  -“Эдгээр чинь тэгээд жинхэнэ сайхан мөн үү?” гэж асуухад Гиппий:  -“Эдгээрийг сайхан гэхгүй юм бол бид өөр юуг сайхан гэх вэ?” гэж асуужээ.  -“Сайхан эмэгтэй хэдэн жилийн дараа сайхан биш болно. Сайхан морь хэдэн жилийн дараа алга болно. Жинхэнэ сайхан бол ямар ч цаг хугацаанаас хамааралгүй байдаг, ямар ч орон зайнаас хамааралгүй оршиж байдаг. Иймээс жинхэнэ сайхан бол оюун санааны ертөнцөд байдаг” гэж хариулжээ.
  • 26. ПЛАТОН Ийнхүү Платон сайхан гэдэг бол мэдрэхүйн ертөнцөд байдаггүй, харин оюун санааны ертөнцөд байдаг. Өөрөөр хэлбэл, сайхан бол орон зай, цаг хугацааны дотор байдаг зүйл биш, мөнх үл хувирах оюун санаанд байдаг зүйл гэж үзсэн юм. Урлагийн талаархи Платоны тайлбарлал нь объектив идеалист шинжтэй. Урлагийн бүтээл бол хуулбарын хуулбар, тусгалын тусгал гэж Платон үзсэн. Юмс бол оюун санааны ертөнцийн тусгал болж байдаг. Урлаг бол бодит ертөнцийн юмс үзэгдлийг тусгадаг. Иймээс урлаг бол давтаж тусгасан тусгал юм. Бидний танин мэдэхүйн зорилго бол юмс үзэгдлийн дотоод мөн чанарыг танин мэдэхийн төлөө явах ёстой гэж Платон үзсэн. Урлагт сайн сайхныг үзүүлэхийн зэрэгцээ муу муухайг үзүүлэх явдал нэлээд байдаг. Жишээ нь, жүжигчин хүн гэмт хэрэгтэн, архичин хүмүүсийг дууриаж үзүүлэх, зураач хүн хүний муухай нүүр царайг зурж дүрслэх, яруу найрагч шунал, хорон муу санааг гаргаж бичих гэх мэт. Энэ нь хүний оюун ухаанд сөрөг нөлөөг үзүүлдэг. Ийм маягийн урлаг хөгжилтэй улс гүрэнд байх ёсгүй гэж Платон “Төр улс” зохиолдоо бичжээ. Учир нь тийм урлаг хүмүүсийг цэцэн мэргэн байх, тэвчээртэй байх, эрэлхэг баатарлаг байхаас хүмүүсийг холдуулж байдаг гэж үзсэн юм.
  • 27. АРИСТОТЕЛИЙН ГОО ЗҮЙН ҮЗЭЛ  Эртний Грекийн сэтгэгчид дотроос философи-гоо зүйн онолын талаараа нэлээд их тодорч гарч ирсэн хүн бол Аристотель (МЭӨ 384-322 он) юм. Тэрээр “Туурвил зүй”, “Яруу илтгэх урлаг” бүтээлүүддээ урлаг, гоо зүйн асуудлаа боловсруулсан. “Туурвил зүй” зохиол бол түүний гоо зүйн онолын асуудлаа гаргаж тавьсан гол зохиол нь юм. “Туурвил зүй” зохиол бол нэг талаас, урлаг гоо зүйн онолын гол гол асуудлуудыг гаргаж бичсэн зохиол, нөгөө талаас, өөрийнхөө үеийн уран сайхны, урлагийн түүхийг нэгтгэж бичсэн зохиол юм. Энэ зохиолдоо Аристотель гоо зүйн категориуд, урлаг гэж юу вэ, урлаг нийгэмд ямар гүйцэтгэдэг вэ гэх зэрэг олон асуудлуудыг боловсруулсан.
  • 28. АРИСТОТЕЛЬ Аристотель сайхны тухай асуудалд анхаарч байсан. Тэрээр сайхны тухай анхны тодорхойлолтыг өгсөн. Сайхныг аливаа юмны эмх цэгц, хэмжээтэй холбож авч үзсэн. “Их багын хэмжээ, дэг журам хоёрын нэгдлийг сайхан гэнэ” гэж “Туурвил зүй” зохиолдоо тодорхойлсон. Аристотель сайхан бол өөрөө бодит байдал дээр байж байдаг зүйл гэж үзсэн. Аристотелийн энэ үзэл бол Платоны үзлийн эсрэг байна, харин Гераклит, Демокрит нарын үзэлтэй ойролцоо байна. Мөн Аристотель эмгэнэлт явдал, инээдэмт зүйлийн тухай асуудлыг авч үзсэн. Тэрээр муу муухайг инээдэмт зүйлээр шүүмжилж гаргадаг, харин сайн үйл баатарлаг үйлийг эмгэнэлт явдлаар илэрхийлж гаргадаг гэж үзсэн. Тэрээр урлагтай харилцаж байж бид сайхныг ойлгоно. Гоо зүйн шинжлэх ухааны үндсэн асуудал бол урлаг бодит байдалтай харилцах харилцаа юм гэсэн үзлийг Аристотель баримталж байжээ.
  • 29. АРИСТОТЕЛЬ Аристотель урлаг бол бодит байдлын дууриалт гэж үзсэн. Тэгэхдээ бодит байдлыг дууриахдаа механикаар дууриах биш, бодит байдлын бүтээлч тусгал байх ёстой гэсэн юм. Аристотель “Яруу найраг, урлаг гэдэг бол болж байгаа үйл явдлуудыг дүрслээд зогсохгүй, харин ирээдүйд бий болж болох тийм зүйлүүдийг ч дүрслэн үзүүлэх ёстой” гэжээ. Хэрэв урлаг бодит байдлын хуулбар байсан бол зөвхөн одоо цагийг л дүрслэх ёстой байсан юм. Харин урлаг бүтээлч тусгал учраас ирээдүйд бий болж болох зүйлийг ч урьдчилан харсан байдлаар (прогнозчилож) үзүүлж чаддаг юм. Урлаг бол одоо, өнгөрсөн, ирээдүй гурван цагийн аль алийг нь дүрсэлж үзүүлдэг билээ. Үүнд л урлагийн гайхамшигт чанар нь оршиж байгаа юм.  Аристотель. Туурвил зүй. УБ., 1969 он, 60-р талд
  • 30. АРИСТОТЕЛЬ Мөн урлаг дотроо олон төрөл зүйлүүдэд хуваагддаг шалтгааныг Аристотель оновчтой зөв гаргаж ирсэн. Аристотель “Туурвил зүй” зохиолдоо: “Юуг дууриах, юугаар дууриах, яаж дууриах гэдгээсэээ хамаараад урлаг дотроо олон төрөл зүйлүүдэд ангилан хуваагддаг” гэж бичжээ. Энд урлагийн тусгах объектууд чанарын ялгаатай байдаг гэдэг нь илэрхийлэгдэж байна. Дүрслэлийн элементүүд нь олон янз байдаг гэдгийг хэлж байна. Дүрээ илэрхийлэх арга олон янз байдаг гэдгийг хэлж байна. Тэгээд энэ бүхнийгээ урлаг төрөл зүйл болж хуваагддаг гол шалтгаан юм гэж үзжээ. Аристотель энд жишээ гаргасан. “Бодит байдлыг үгээр дууриаж болно. Тэр нь яруу найраг болно. Бодит байдлыг ая эгшгээр дууриаж болно. Энэ нь хөгжмийн урлаг юм. Бодит байдлыг хөдөлгөөнөөр дууриаж болно. Энэ нь бүжгийн урлаг юм. Өнгө будгаар дууриаж болно. Энэ нь дүрслэх урлаг юм” гэж бичжээ. Ингэж дууриахдаа объектын шинжийг төдийгүй, объектод хүнээс хандаж байгаа хандлага, хүний сэтгэлийн дотоод хөдөлгөөнийг хамтад нь илэрхийлдэг юм гэж
  • 31. АРИСТОТЕЛЬ Аристотель урлан бүтээх үйл ажиллагааны онцлогийг зөв илэрхийлж гаргасан. Урлан бүтээх үйл ажиллагаа бол хүний оюуны их хүч хөдөлмөр орсон үйл ажиллагаа юм гэж үзжээ. Урлан бүтээх үйл ажиллагаа нь далд битүү зүйл биш, юмсад байгаа дотоод нуугдмал шинжийг ил гаргадаг юм гэсэн байна. Урлан бүтээх үйл ажиллагаа бол хүний хамгийн бүтээлч хөдөлмөр юм гэж Аристотель үнэлж байжээ. Аристотель “мимезис”, “катарсис” хэмээх ойлголтуудыг боловсруулж гаргаж ирсэн. Мимезис бол дууриалт гэсэн утгатай үг юм. Аристотель урлаг бол бодит байдлын дууриалт гэж үзэж байсан. Катарсис бол ариусахуй, гэгээрэхүй гэсэн утгатай үг. Аристотель урлаг бол хүнийг гэгээрүүлдэг, сэтгэлийн хувьд хүнийг ариусгадаг гэж үзэж байсан юм.
  • 32. ДУНДАД ЗУУНЫ ҮЕИЙН ГОО ЗҮЙ Дундад зууны үе (Middle Ages) гэдэг бол Баруун Ромын эзэнт улс мөхсөн он буюу Манай Тооллын 475 онд эхэлсэн гэж Европ дахинд үздэг. Дундад зууны үе нь хүн төрөлхтний түүхийн үеийн Y-XIII зууныг хамаардаг. Дундад зууны үед шинжлэх ухаан, философи, соёл урлаг дотроо ихээхэн зөрчилтэй хөгжиж байсан. Урлаг уран сайхны эсрэг тэсрэг урсгал чиглэлүүд гарч байсан. Урлагийн хөгжлийг тодорхойлох гол үндэс нь Дундад зууны үед шашин байв. Урлаг, уран сайхныг хөгжүүлэх гол сургууль, байгууллага нь сүм хийд болж байсан. Дундад зууны үеийн гоо сайхны сэтгэлгээг Дорно дахины гоо зүй ба Өрнө дахины гоо зүй гэж ялгаж авч үзэх хэрэгтэй юм.
  • 33. ДОРНО ДАХИНЫ ГОО ЗҮЙ Дорно дахинд шинжлэх ухаан, соёлоороо нөлөө бүхий хоёр гол орон бий. Энэ нь Хятад, Энэтхэг орон юм. Энэ хоёр соёлт оронд философи сэтгэлгээ өндөр хөгжиж байсантай холбоотойгоор гоо зүйн сэтгэлгээ гарч ирсэн юм. Эхлээд Хятадын урлаг, гоо зүйн үзлийг авч үзье.  Хятадын гоо зүй. Хятадад гоо сайхны элементүүд харьцангуй эрт үүссэн. Манай тооллын III-IY зууны үед үүссэн гэж үздэг. Энэ үед Хятадад уран зураг, уран барилга өндөр хөгжиж байсан. Урлагийн хөгжлийг дагаад гоо сайхны сэтгэлгээний анхны үзэл баримтлалууд боловсруулагдаж гарсан. Хятадын гоо зүйн үзэл баримтлалууд нь Күнзийн сургаал, Даосизм зэрэг философи, ёс суртахууны үзэлтэй холбоотой гарч ирсэн. Хятадын урлаг, гоо зүйн үзлийг боловсруулж байсан анхны төлөөлөгч нь Сэ Хэ (МТ 479-532) юм. Тэрээр “Эртний уран зургийн категориуд” гэдэг бүтээл бичсэн. Энд урлагт буюу уран зурагт баримтлах ёстой 6 үндсэн зарчмыг гаргаж бичсэн байна.
  • 34. Үүнд:  Уран зураг амьдралын үзэгдлүүдийн мөн чанарыг олж илэрхийлэх ёстой.  Зургийн зураас бүхэн утга агуулгатай байх ёстой.  Дүрс хэлбэр нь тухайн бодит юмтайгаа тохирч байх ёстой.  Будгийн өнгө нь уг юмсын өнгө шинж чанартай нь тохирч байх ёстой.  Юмсыг зүй зохистой байрлуулж зурах ёстой.  Өнгөрсөн үеийн шилдэг уран бүтээлчдийн уламжлалаас авч хэрэглэсэн байх ёстой.  Эдгээрээс Сэ Хэ нэгдүгээр зарчмыг бусдыгаа илэрхийлэх гол зарчим, “миний философи гоо сайхны сэтгэлгээний илэрхийлэл” гэж үзжээ.
  • 35.  Хятадын сэтгэгч Ван Вэй (469-545) “Уран зургийн нууц” гэдэг бүтээл туурвисан. Биднийг хүрээлэн буй объектив бодит байдлын юмс үзэгдлүүд бол урлаг буй болох үндэс юм гэж тэрээр үзжээ. Сайн уран бүтээл хийхийн тулд байгалийг, бодит байдлыг судлах хэрэгтэй. Уран бүтээлийн чанар нь байгалийн үзэгдлийн дотоод гүн нууцад хэр зэрэг нэвтрэхээс шалтгаална гэж тэр үзэж байсан юм.  Чан Ян Юуань (IX зууны үед амьдарч байсан) бол “Янз бүрийн үеүд дэх алдарт зургуудын тухай” гэдэг бүтээл туурвисан. Энэ бүтээлдээ уран зургийн үүсэл, урлагийн хүмүүжүүлэх ач холбогдлын тухай бичсэн. Тэрээр уран зураг бол дүрс үсгээс эхлэлтэй гэж үзсэн. Хятадын ханз үсэг бол зурагтайгаа холбоотой байдаг. Харин хүн төрөлхтний урлагийн хувьд авч үзвэл, бичиг үсгээс өмнө урлаг, зураг үүссэн билээ. Чан уран зураг бол амьдралын амьсгалыг үзүүлэх ёстой гэж үзэж байсан. Энэ нь зураг амьдрал дээр болж байдаг зүйлүүдийг дүрсэлнэ гэсэн үг юм. Уран бүтээлч хүн бол байгалиас заяасан их
  • 36.  Ван И бол XI зууны үед амьдарч байсан. Тэрээр “Хөрөг зураг, түүний учир” хэмээх бүтээл туурвисан. Энд урлаг бол хүний оюун санааны ертөнцийг нээдэг гол зүйл гэж үзсэн. Уран бүтээлийг туурвиж байгаа хүн сэтгэлээ гаргаж бүтээлээ туурвих ёстой, түүнийг хүлээж авч байгаа хүн ч сэтгэлээ гаргах хэрэгтэй гэж Ван И үзэж байжээ. Тэгэхгүй бол гоо сайхны мэдрэмж таашаал төрөхгүй. Мэдрэхүйгээс гадна сэтгэхүйгээрээ харьцах хэрэгтэй. Сэтгэхүйгээ залж чадах юм бол хүн урлагийн бүтээлийн амт үнэрийг хүлээж авч чадна гэж үзжээ.
  • 37. ЭНЭТХЭГИЙН ГОО ЗҮЙ Дундад зууны үед Энэтхэг оронд гоо сайхны сэтгэлгээ шашны домогтой холбоотой хөгжиж байсан. Шашны домог баримтлалууд нь урлагийн хөгжилд нөлөөлж байв. Урлагийг хийсвэр, билэгдлийн шинжтэй болгож байсан явдал ажиглагддаг. Энэтхэгт урлагийн онолын анхны бүтээл бол манай тооллын I зууны үед бүтээгдсэн “Настья шастра” гэдэг бүтээл юм. Энэ судар бол жүжигчид хэрхэн жүжиглэх дүрэм журмыг гаргаж бичсэн зохиол юм, мөн жүжигчин хүн яаж дүрийг амилуулах, уран зураг, уран баримлыг хэрхэн зурах, ордон сүм хийдийг хэрхэн барих, байшин барилгыг хэрхэн баримлаар чимэглэх зэргийг гаргаж бичсэн зохиол юм. Энэтхэгийн гоо зүйд хүнийг үнэлэх үнэлгээний асуудал нэлээд чухал байр суурийг эзэлдэг. Тэр дундаа эмэгтэй хүнийг үнэлэх үнэлгээ чухал байдаг. Эмэгтэй хүний гоо сайхныг 10 аймгийн 90 шинжээр нэгтгэн шинждэг. Энэ үнэлгээ нь нэлээд эмпирик шинжтэй үнэлгээнүүд юм. Гол төлөв нүдэнд харагдаж байгаа шинжүүдээр нь сайхан гэж үнэлэх үнэлгээнүүд байдаг. Энэ бүх сайхан шинжүүдийг авч Бурханыг бүтээхэд хэрэглэнэ гэж үздэг.
  • 38.  YI-YII зууны үед Энэтхэгт яруу найргийн урлаг нэлээд хүчтэй хөгжиж байв. Яруу найргийн онолын шинжтэй бүтээлүүд гарч ирсэн. Тухайлбал, Ваманагийн “Кавъяаланкара”, Дандины “Зохист аялгууны толь” (“Кавъяадарша”) зэрэг бүтээлүүд гарсан юм. Яруу найргаар аливаа зүйлийг (объектыг) илэрхийлэх чимгүүдийн тухай бичсэн. Урлаг, тэр дундаа яруу найраг бол бодит байдлын юмс үзэгдлийг уран сайхны сэтгэлгээгээр нэгтгэн дүгнэж, яруу сайхан чимэглэлтэй болгож үзүүлдэг гэсэн санаа байгаа юм.  Энэтхэгийн гоо зүйн нэг гол төлөөлөгч бол Х зууны үед амьдарч байсан сэтгэгч Абхинавагунт юм. Тэрээр урлаг бол юуны өмнө бодит байдалд хандах ёстой, бодит байдалд хандахдаа яруу сайхан, гоо сайхны үүднээс хандах ёстой гэдэг санааг гаргасан. Өөрөөр хэлбэл, хүн яруу сайхныг олж авах, гоо сайхныг хүртэх нэг гол хэрэгсэл нь урлаг юм гэж үзсэн. Энэтхэгийн гоо зүйн онолын гол ойлголт нь “раса” гэдэг категори юм. Энэ категори бол агуулгын хувьд орчин үеийн гоо зүйн онолын гоо сайхны мэдрэмж, таашаал (эстетическое чувство, эстетический вкус) гэдэгтэй адил утгатай юм. Хүн урлагаас гоо сайхны таашаалыг авдаг гэж Энэтхэгийн гоо зүйд үздэг.
  • 39.  Өрнө дахины гоо зүй  Византи. Эртний Грек, Ромчуудын урлаг соёлын хөгжлийн халааг авч, түүнийг цааш нь өөрийн гэсэн өвөрмөц өнгө аясаар хөгжүүлсэн улс бол Византи юм. Византи бол МТ-ын YI–XY зууныг хүртэл 1000 гаруй жил оршин тогтнож ирсэн. Энэ хугацаандаа ихээхэн зөрчилтэй, бэрхшээлтэй, шулуун биш замыг туулж ирсэн. Энэ бүх байдал нь ч оюун санааны амьдралд соёл, урлагт өөрийн ул мөрийг үлдээсэн. Шашны сургууль Византийн оюуны амьдралыг бүхэлд нь гартаа шилжүүлж авсан байв. Энэ нь урлагийн салбарт тод илэрч байсан. Урлагийг өөрийн үзэл суртлын хэрэгслээ болгосон. Шашны аливаа үйлдэл, ёслол урлагаар дамжиж зан үйлийн шинжтэй болж гарч ирлээ. Шашин урлагийн бүтээлүүдийг номлол сургаалдаа ч, сүм хийддээ ч маш өргөн ашиглаж эхэлжээ. Тухайлбал, уран баримал, уран зураг, гоёл чимэглэлийн урлагт ашиглаж эхэлсэн. Дуу хөгжим зэргийг уншлага номондоо хэрэглэж байв. Энэ байдал нь дэлхий дахины хэмжээнд ийм байв. Өрнө дахинд ч, мөн Дорно дахинд ч шашин бурханы тухай хийсвэр төсөөллөө урлагаар дамжуулж хүртэгдэн мэдрэгдэх биет шинжтэй болгож
  • 40.  IY–YII зууны үед Византид дан ганц шашныг номлогчид урлагийг эзэмдэж авч байсан. YII–YIII зууны үеэс эхлээд урлагт бие биентэйгээ сөргөлдсөн хоёр гол урсгал гарч ирсэн. Үүнд:  1. Бурханы хөргийг бишрэгчдийн чиглэл  2. Бурханы хөргийг эсэргүүцэгчдийн чиглэл.  Эдгээр чиглэлүүд хоорондоо их маргалддаг байв. Хоёр дахь чиглэлийнхэн үзэхдээ, хүн бурханыг өөрийн нүдээр харах боломж байхгүй, иймээс бурханыг хүнээр төлөөлүүлж дүрслэн үзүүлдэг нь буруу. Харин бурханыг ямар нэгэн тэмдэг, билэг тэмдгээр (символ) дүрслэн үзүүлэх ёстой. Иймээс сүм хийдийг загалмай юм уу ургамал гэх мэт зүйлээр гоёж чимэглэж байх ёстой гэж үзэж байв. Нэг дэх чиглэлийнхэн өөрөөр үзэж байв. Византийн сүм хийдийн эцэг гэж нэрлэгддэг Иоанн Дамаскин энэ чиглэлийн гол төлөөлөгч нь юм. Тэрээр дүр гэдэг бол дүрслэгдэж байгаа зүйлтэйгээ ямар нэгэн хэмжээгээр заавал адилхан байдаг, ер нь бурханыг дүрслэж байгаа хөрөг бол их гоё сайхан байх ёстой, ингэхийн тулд хөргийг янз бүрийн зураг чимэглэлээр чимж өгөх хэрэгтэй. Бурхан бол сайн сайхны билэг тэмдэг гэж үзэж байв.
  • 41.  X–ХI зууны үед Византид (Константинопольд) иргэний сургууль байгуулагдсан. Үүнтэй холбоотойгоор шинжлэх ухаан, философи хөгжих боломж нээгдсэн. Урлаг дэвшилтэт чиг хандлагаар хөгжих нөхцлийг бүрдүүлж өгсөн. М.Пселл (1018-1078) гэдэг хүн энэ сургуулийг үндэслэсэн. Тэр бол бурханы хөргийг бишрэгчдийн чиглэл дотроос гарч ирсэн, дэвшилтэт үзэлтэй хүн юм. Тэрээр бурханы сургаалыг номлохын тулд яруу илтгэх зүй, яруу найргийг сайн эзэмших хэрэгтэй гэж үзсэн. Урлагийн хүнд нөлөөлөх нөлөөллийн үүднээс, урлагийг хүмүүжүүлэх ач холбогдолтой гэж үзсэн.  Византи бол урлагийг урагш нь их хөгжүүлсэн. Урлах арга барил, урлах материал, уран барилга, гоёл чимэглэлийн хувьд их хөгжүүлсэн. Харин урлагийг агуулгын хувьд хийсвэр шинжтэй болгосон тал бий.
  • 42.  Баруун Европын үе. Дундад зууны үе учраас Европд шашны нөлөөлөл асар их байсан. Энэ үед сүм хийдийн томоохон зүтгэлтнүүд урлаг нь шашнаас чөлөөтэй байхыг их эсэргүүцдэг байсан. Шашнаас чөлөөтэй урлаг нь ард түмнийг буруу үзэл санаанд сургадаг. Иймээс ард түмнээ тэрслүү номлолоос хамгаалахын тулд урлагийг шашин өөрийн гартаа авах ёстой. Үүний нөгөө талд өөр нэг дэвшилттэй санал гаргаж байсан. Төлөөлөгч нь Фома Аквинский юм. Тэрээр шашны эрх ашгийн тулд урлагийг ашиглаж болно гэж үзэж байв. Гэхдээ энэ үзлийг өөрийн өмнөх үеийн төлөөлөгч Августинаас өвлөж авсан. Августин (354-430 он) сайхныг бурхантай холбож үзсэн. “Бурхан бол бүх юмыг бүтээдэг. Тэр дундаа үлэмжийн гоо сайхныг бүтээж байдаг цорын ганц уран бүтээлч юм. Бурхан бол мөнхийн сайхан. Бурханд хүн үнэн санаанаасаа сүжигтэй байх юм бол хүн сайхныг хүртэж амталж чаддаг. Байгаль дэлхийг хүмүүс сайхан гэж магтдаг. Яагаад гэвэл түүнийг бурхан бүтээсэн учраас л ийм сайхан байгаа юм” гэсэн үзлийг Августин гаргаж байв.
  • 43.  Фома Аквинскийн үед (XIY зууны үе) олон жижиг аж ахуй гарч ирсэн, худалдаа хөгжсөн, иргэншлийн үе гарч шашинтай тэмцэх үе эхэлж байв. Иргэншлийн шинжтэй урлагийн бүтээлүүд гарч ирж байв. Урьд нь бол мифын шинжтэй, шашны шинжтэй бүтээлүүд гарч ирсэн байсан. Фома Аквинскийн үед гоо сайхны сэтгэлгээ, урлаг урагшаа ахисан. Ф.Аквинский (1225-1274) сайн, сайхан гэдэг ойлголтыг ялгаж авч үзсэн. Сайхныг хүний мэдрэхүйтэй холбоотой, сайныг хүний оюун ухаантай холбоотой гэж үзсэн. Фома гоо сайхныг хүртэх үйл явцад анализ хийх оролдлого хийж байсан. Түүнийг үзэж байгаагаар, гоо сайхны мэдрэмж бол субьектээсээ шалтгаалдаг. Жишээ нь: “арслан бол ямар нэгэн олзны мөрийг хөөх юм уу, түүний чимээг нь сонсож, эсвэл түүнийг харсан цагтаа баярладаг. Харин хүн бол өөр. Хүн бол зөвхөн идэж уух юманд л баярлаж сэтгэл ханадаг амьтан биш, амьдралд нь материаллаг ашиг тус өгөхгүй байгаа ч гэсэн өөрт нь хүчтэй сэтгэгдэл төрүүлж байгаа тийм зүйлд хүн баярладаг, таашаадаг. Арсланд мэдрэхүй (нүд, чих хоёр) байдаг хүнд бол оюун ухаан сэтгэхүй чухал байдаг. Хүний гоо сайхны сэтгэлгээ бол мэдрэхүйгээс биш, сэтгэхүйгээс гарна
  • 44.  Урлаг бол бодит байдлын дууриалт гэдгийг Фома хүлээн зөвшөөрсөн. Энэ талаараа Фома Аквинский бол материалист шинжтэй байна. Урлагийн зорилго бол танин мэдэхүй байх ёстой гэж үзсэн. Мөн тэрээр уран сайхны дүрийн гол утга учрыг оновчтой гаргаж чадсан. “Уран сайхны дүр гэдэг бол дүрслэгдэж байгаа зүйлээ хэдийчинээ зөв дүрсэлж чадах юм бол тэр сайхан дүр болдог. Хэдийгээр үзэшгүй муухай зүйлийг ч хэдийчинээ үнэн зөв илэрхийлэн гаргаж чадах юм бол тэр сайхан дүр болно” гэж үзэж байсан юм. Ф.Аквинскийн үзэл баримтлалд Аристотелийн нөлөө их байдаг. Философийн хувьд Ф.Аквинский Эртний Грекийн философич Аристотелийн үзлийг Дундад зууны үед тохируулж гаргах гэсэн оролдлого хийж байсан. Дундад зууны үед ихээхэн зөрчилтэй, бэрхшээлтэй адармаатай замыг туулж гоо сайхны сэтгэлгээ хөгжиж ирсэн юм. Дундад зууны үе төгсгөлийнхөө шатанд орж байх үед шинэ үзэл гарч ирсэн. Энэ нь Сэргэн мандалтын үе юм. 
  • 45.  СЭРГЭН МАНДАЛТЫН ҮЕИЙН ГОО ЗҮЙ   Европын орнуудад капиталист нийгэм бүрэлдэн тогтох угтвар нөхцөлүүд эрчимтэй бэлтгэгдэж байсан үед, феодалын нийгмийн харилцаа улам бүр задарч байх үед гарч ирсэн оюуны амьдралын томоохон эргэлтийг Сэргэн мандалтын үе (XIY-XYI зуун) гэж нэрлэдэг. Түүхэн цаг хугацааны хувьд, Дундад зуунаас Шинэ үед шилжих завсрын тэр үед Сэргэн мандалтын соёл бий болсон юм. “Ренессанс” (Сэргэн мандалт) гэдэг нэр томьёог Италийн урлагийн зүтгэлтэн Жорж Вазари (1511-1574) анх хэрэглэсэн. “Античный” үеийн буюу Эртний Грек, Ромын соёл урлаг дахин сэргэн мандаж гарч ирлээ гэсэн утгаар нь “ренессанс” гэсэн үгийг хэрэглэсэн байна. Сэргэн мандалтын үе гарч ирсэний хамгийн тод илрэл нь урлагийн салбар юм.
  • 46.  Сэргэн мандалтын соёл урлаг нь Итали улсад үүсч хөгжсөн. Чухамдаа Итали улсад үүссэн нь санамсаргүй хэрэг биш юм. Энэ нь Италийн феодализмын өвөрмөц онцлог байдалд нөхцөлдөж үүсчээ. Газар зүйн хувьд авч үзвэл, Италийн хойд ба дунд хэсгийн уулархаг нутаг нь том газар эзэмшлийг бий болгох бололцоо байгаагүй юм. Мөн тухайн үед Италид нэгдсэн төвлөрсөн хаант засаг байгаагүй, зөвхөн тусгаар тусгаар хот-улсууд л байсан юм. Хотжилтын процесс бусад улс орнуудыг бодвол Италид эрт (Х-ХI зууны үед) үүссэн юм. Хотууд үүснэ гэдэг бол оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс, урлаг соёлын үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүс олноороо бий болно гэсэн үг. ХIII зууны үе гэхэд Флоренци, Болонье гэх мэт хотуудад аль хэдийнээ худалдаачид, гар урчуудын бүхэл бүтэн давхраа бий болсон байсан юм.
  • 47.  Сэргэн мандалтын соёлын хөгжилд өөр олон үзэгдэл үйл явц нөлөөлсөн. Үүний дотор аугаа их газарзүйн нээлт буюу Америк тивийг нээсэн явдал (1492 он), мөн Европоос Энэтхэг орох далайн замыг нээсэн, номыг хэвлэж гаргах болсон гэх мэт. Шинэ тивийг нээсэн зэрэг энэ олон үйл явдал нь дэлхий ертөнцийг урьдын нүдээр харах аргагүй болгосон билээ.  Сэргэн мандалтын үе бол соёлын бүх салбарт-философид, шинжлэх ухаанд, урлагт гүнзгий өөрчлөлтийг хийсэн. Философи нь Дундад зууны үед шашны далбаан доор хөгжиж байсан бол энэ үед шашнаас бараг бүрэн тусгаарласан гэж хэлж болно.Соёлын бусад салбаруудын нэгэн адил философи Эртний Грек, Ромын сэтгэгчдийн үзлийг, юуны өмнө Платон, Аристотель нарын үзлийг дахин сэргээж гаргав. Марсиоло Фичино, Платоны Академийг Флоренцид байгуулж, Грекийн нэрт философичдын бүтээлийг грек хэлнээс латин хэл рүү орчуулах ажлыг хийж байв. Ер нь Аристотелийн үзэл санааг Европд бүр эрт Сэргэн мандалтаас өмнө судалж байсан юм.
  • 48.  Сэргэн мандалтын үеийн гол онцлог бол хүнийг чухалчилж үзэж байсан явдал юм. Өөрөөр хэлбэл, хүнийг хүн байх чанараас нь үзэх үзэл юм. Хүний тухай шашны номлолыг эсэргүүцэж, хүн бол өөрөө түүхийн идэвхтэй хүчин гэж үзэж байв. Дундад зууны үед нийгмийн оюун санаан амьдралд Бурхан төвтэй үзэл санаа ноёлж байсан бол, Сэргэн мандалтын үед Хүн төвтэй үзэл санаа голлох болсон юм. Энэ үед сүсэг бишрэл, мэдлэг хоёрыг зааглаж тавьсан, мэдлэгийг өргөмжлөх явдлыг чухалчилсан.
  • 49.  Сэргэн мандалтын үед натурфилософи буюу байгалийн философи өргөн дэлгэрч хөгжив. Энд Б.Телезио, Т.Кампанелла, Ж.Бруно нарын үзлийг номлож байсан. Тэд философи бол байгалиас дээгүүр оршдог Бурхныг биш, харин байгалийг өөрийг нь судлах ёстой, байгаль бол өөрийн дотоод хууль зүй тогтлоороо нөхцөлдөж хөгждөг, бидний танин мэдэхүйн үндэс нь Бурхны сургаал биш, ажиглалт туршлага юм, хүн бол байгалийн нэг хэсэг нь юм гэсэн санааг дэвшүүлж хөгжүүлсэн. Натурфилософийн үзлүүдийн хөгжлийн явцад шинжлэх ухааны их нээлтүүд гарлаа. Үүнээс хамгийн чухал нь, дэлхий ертөнцийн тухай төсөөллийг үндсээр нь өөрчилсөн Н.Коперникийн нар төвт үзэл онол байлаа. Тэр үеийн шинжлэх ухаан-философийн үзлүүдэд шашин ба теологийн нөлөө их байсан. Тийм төрлийн үзлүүд “Бурхан байхыг үгүйсгэдэггүй, түүнийг байгальд уусгаж, байгальтай адилтгаж үздэг” пантеизмыг хүлээн
  • 50.  Сэргэн мандалтын үеийн урлаг анх удаагаа өөрийн үнэт чанар болон сайхны бие даасан салбарыг бий болгосон. Хүмүүст урлагт дуртай болох хандлага өссөн ба ингэхдээ ямар нэгэн зорилгын үүднээс биш, цэвэр уран сайхны, гоо сайхны мэдрэмжинд үндэслэх болсон. Мөн Сэргэн мандалтын үед зураачийн байр суурь, үүрэг маш их өссөн. Зураачийн мэргэжлийг биеэ даасан бүтээлч, хамгийн хүндтэй мэргэжил гэж үзэж байсан бөгөөд зураач хүнийг эрдэмтэн, сэтгэгч, давтагдашгүй хувь хүн юм гэж дээдлэн үзэх болсон. Сэргэн мандалтын үеийн урлагт танин мэдэхүйн олон арга хэрэгслүүдийг ашиглаж байсан, үүний хэрээр ч шижлэх ухааны төвшин өссөн. Леонардо да Винчи шинжлэх ухаан ба урлагийн байгалийг судлах ижил төвшингийн хоёр арга гэж үзсэн.
  • 51.  Энэ үед урлагийг хамгийн бүтээлч шинжтэй зүйл гэж өндөр үнэлж байв. Урлагт гүнзгий өөрчлөлтүүд гарсан. Сэргэн мандалтын үеийн урлаг нь Дундад зууны үеийн билэг тэмдгийн шинж чанартай урлагт шийдвэрлэх эргэлт хийж, бодитойгоор дүрслэх хэлбэрт шилжсэн. Мөн уран сайхны арга хэрэгсэл шинэчлэгдсэн. Үүний үндсэн дээр шугамын ба орон зайн алслалт, гурван хэмжээст эзэлхүүн, харьцааны тухай сургаал бий болсон. Урлаг бүх талаараа бодит байдлыг, амьдралыг объектив үнэн байдлаар нь дүрслэхийг эрмэлзэж байв. Сэргэн мандалт бол юуны өмнө Итали оронд үүссэн билээ. Ийм ч учраас чухамхүү Италийн урлаг энэ үед өндөр хэмжээнд цэцэглэн хөгжсөн юм. Энд л олон арван урлагийн гарамгай зүтгэлтнүүд, суут хүмүүс, аугаа их авьяаслаг зураачид төрөн гарсан. Мөн бусад орнуудад ч аугаа их уран бүтээлчид гарч байсныг хэлэх хэрэгтэй. Сэргэн мандалтын үед урлаг, уран зураг, уран баримал, уран зохиол зэрэг төрлүүд ихээхэн өндөр шатанд гарч хөгжсөн. Хүн төрөлхтний хүрээнд сонгодог гэж нэрлэгддэг урлагийн бүтээлүүд энэ үед гарсан.
  • 52.  Одоо ч гэсэн дэлхий дахинаа өөрийн үнэ цэнээ алдаагүй б байна. Жишээлбэл, Леонардо Да Винчийн зураг, Микеланжелогийн баримал, Сервантесын бүтээл гэх мэт. Сэргэн мандалтын үеийн урлагийн бүтээлүүд нь тухайн үеийн шинжлэх ухаан, техникийн хөгжилтэй холбоотой байсан. Тухайлбал, Леонардо Да Винчи, Галилей, Коперник зэрэг хүмүүсийг энд хэлэх хэрэгтэй. Ийм учраас урлагийг шинжлэх ухааны нэг салбар гэж үзэх үзэл гарч ирсэн. Энэ үед уран сайхны өндөр хөгжсөн практик дээр тулгуурлаж гоо сайхны үзэл онол гарч ирсэн. Онол ба практикийн нэгдэлд анхаарах явдал энэ үед дэлгэрсэн. Энд жишээ болгож Леонардо да Винчиийн үгийг авч үзье. “Шинжлэх ухааныг мартаад дан ганц практикийг сонирхогч хүн бол луужингүй буюу жолоодлогогүй усан онгоцон дээрх далайчинтай адил” гэж тэрээр хэлжээ. Практик хэзээ ямагт сайн онол дээр тулгуурлаж байх ёстой.
  • 53.  Сэргэн мандалтын үеийн уран бүтээлчид, онолчид өөдрөг үзэл, баатарлаг явдал, урам зоригийг маш их дээдэлж байсан. Ийм учраас тэд урлаг дахь сүрлэг бадрангуй ч, өв тэгш зохицол гоо сайхан чанар, шударга үйлс зэрэг категориуд онцгой анхаарал тавьж байсан. Сэргэн мандалтын үеийн гоо зүйн онолын нэг томоохон төлөөлөгч бол Альберт (1404-1472) юм. Тэрээр ”Сайхан гэдэг бол тухайн юмыг бүрдүүлж байгаа хэсэг талуудын зөв зохицол эвсэл юм. Энэ нь анхнаасаа байгальд байж байдаг зүйл” гэжээ. Энэ бол уг чанартаа сайхан бол объектив шинжтэй зүйл гэж үзсэн байна. Уран бүтээлч бол байгаль дахь сайхныг дууриах ёстой. Энэ бол урлагийн хууль гэж үзсэн.
  • 54.  “Урлаг бол бодит байдлын тусгал мөн” гэдэг үзэл бол Сэргэн мандалтын үеийн гоо зүйн гол баримтлал асуудал болж байсан. Леонардо Да Винчи “Хэрвээ уран бүтээлч бусдын бүтээлийг хуулбарласан байх юм бол төгс бүтээл болж чадахгүй. Харин байгалийн юмс үзэгдлийг дууриасан байх юм бол төгс болдог” гэж хэлж байжээ. Сэргэн мандалтын үеийн уран бүтээлчид урлагийн танин мэдүүлэх ач холбогдолд их анхаарал тавьдаг байсан. Тэгээд юмс үзэгдлийг гадаад талаас нь аль болохоор төстэй дүрслэх хэрэгтэй, үүнд техник чухал. Өөрөөр хэлбэл, уран зурагт хэмжээ, гэрэл сүүдэр, перспективийг чухалчилж байв. Ингэж юмс үзэгдлийг аль болохоор өөртэй нь адил зурах явдал гаргаж байсан нь натуралист хандлага биш, харин энэ нь хэт хийсвэрлэлд тулгуурладаг шашны нөлөөнөөс урлагийг гаргах, нөгөө талаас урлагт субъективизм гарах хандлагаас сэргийлэх гэсэн ач холбогдолтой юм. Энэ үеийн гоо зүй нь идеалын (чин эрмэлзэлийн) гоо зүй юм. Яагаад гэвэл хүнлэг үзэл, ертөнцийг үзэх үзэлтэй гоо зүйг холбох гэж оролдож байв. Тухайн үеийн сэтгэгчид бодит байдлаас тасархай утопи зүйлийг мөрөөдөж байгаагүй. Харин хүний хөгжлийн бодит ирээдүйг зөв тусгах явдлыг чухалчилж байв. Энэ үеийн урлаг реалист шинжтэй байсан.
  • 55.  Сэргэн мандалтын үеийн онолчид, гоо зүйчдийн нэг том ололт нь уран сайхны дүрийн тухай асуудалд диалектик байр сууринаас хандсан. Өөрөөр хэлбэл уран сайхны дүр дэх тусгай ерөнхийн харьцааны асуудлыг зохих хэмжээгээр олж харж чадаж байлаа гэж үзэх үндэстэй. Жишээ нь: Рафаэлийн “Сисктиний эх дагина” гэдэг бүтээл бий. Энэ зургийнхаа тайлбарыг өөрөө өгсөн. “Миний бүтээсэн дагина бол үлгэр домгийн дарь эх биш, харин энэ дарь эхэд зуун эмэгтэйн зуун сайхан шинж шингэсэн юм. Ингээд нэгэн сайхан эмэгтэй бий болсон юм” гэжээ. Соён гэгээрүүлэгчдийн үеийн Германы урлагийн их онолч, шүүмжлэгч Винкельман мөн Леонардо да Винчийн “Жоконда” гэдэг бүтээлд иймэрхүү тайлбарыг өгсөн байдаг. Ер нь уг бүтээлийг бид үнэлэхдээ уран сайхны дүрийн үүднээс хандах хэрэгтэй юм.
  • 56.  Сэргэн мандалтын үеийг дотор нь 3 үед хувааж үздэг. Үүнд:  Сэргэн мандалтын эхэн үе. Төлөөлөгчид нь Петрарка, Бокаччо  Сэргэн мандалтын цэцэглэлтийн үе. Төлөөлөгчид нь Леонардо да Винчи, Рафаэль, Микаланжело  Сэргэн мандалтын хожуу үе. Төлөөлөгчид нь Шекспир, Сервантес юм. 
  • 57. СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЭН ҮЕ Энэ үеийн Италийн нэртэй яруу найрагчдын тоонд Франческо Петрарка (1304-1374) зүй ёсоор орно. Тэр өөрийн “сонет” хэмээх арван дөрвөн мөрт шүлгүүдээрээ дэлхийн соёлын түүхэнд нэрд гарсан билээ. Мөн тэр тухайн цаг үеийнхээ хамгийн өргөн сэтгэгч, философич, түүхч байлаа. Түүнийг Сэргэн мандалтын үеийн соёлыг үндэслэгч
  • 58.  Петраркагийн уран бүтээл зарим талаараа мөн Дундад зууны үеийн магтаалын утга уянгын чиглэлд хамаарагддаг. Дантегийн нэгэн адилаар, Петраркад Лаура хэмээх дурлалт бүсгүй байсан ба өөрийн “Дууны ном” бүтээлээ түүндээ зориулжээ. Үүний зэрэгцээгээр тэр дундад зууны соёлоос шийдвэртэй салахыг уриалж байв. Түүний бүтээлүүдэд хүний сэтгэлийн нарийн мэдрэмж, хайр дурлал, зовлон гуниг бүгд нэлээд хурц ил тод байдлаар илэрхийлэгдсэн байдаг. Тэр өөрийн уран бүтээлдээ амьдралын бодит үнэнийг гаргахыг хичээдэг. Тэр бол реалист уран бүтээлч юм.
  • 59. ЖОВАННИ БОКАЧЧО (1313-1375 ) Уран зохиолын чиглэлийн бас нэгэн нэрт төлөөлөгч бол бүх дэлхий даяар “Декамерон хэмээх бичиг” бүтээлээрээ алдаршсан Жованни Боккаччо (1313- 1375) юм. Бокаччогийн зохиолын гол баатрууд нь эгэл жирийн хүмүүс байдаг. Зохиол нь гайхалтай хурц тод, амьд ярианы хэлээр бичигдсэн байдаг. Дүрүүд нь гунигтай, уйтгартай биш харин ч үүний эсэргээр амьдралд хайртай, зугаатай хөгжилтэй шинж чанартай. Зарим талаараа янаг амрагийн ба эротик шинжийг агуулсан байна. Бокаччо “Декамероноос” гадна “Фьяметта” гэдэг тууж бичсэн бөгөөд энэ нь Өрнөдийн уран зохиолын түүхэнд анхны сэтгэл зүй-логикийн роман хэмээн тооцогджээ. Сэргэн мандалтын эхэн үе бол урлагийн гоо сайхны уран сайхны шинэ
  • 60. СЭРГЭН МАНДАЛТЫН ЦЭЦЭГЛЭЛТИЙН ҮЕ  Сэргэн мандалтын үеийн аугаа их уран бүтээлч, хамгийн суут сэтгэгч бол Леонардо да Винчи (1452-1519) юм. Тэрээр зөвхөн уран зураач, уран барималч, архитекторч байгаад зогсоогүй суут их эрдэмтэн, инженер, зохион бүтээгч байлаа. Түүний маш өргөн хүрээтэй үйл ажиллагааг өөр хэнтэй ч жиших аргагүй юм.  Түүний амьдрал хувь заяа тийм ч сайхан байгаагүй, тэр бол нотариатч ба жирийн тариачин эмэгтэй хоёрын бутач хүү байсан ба амьдралын зохих байр сууриндаа хүртлээ нэлээд бэрхшээлийг туулсан ажээ. Леонардо да тухайн цаг үедээ олон талаараа ойлгомжгүй, олонд нэртэй хүн биш байв  Флоренцид төрсөн нутагтаа байхдаа анхны амжилтуудаа гаргасан. Леонардо да Винчи бол хөгжимчин төдийгүй, хөгжмийн ер бусын зэмсгүүдийг бүтээсэн юм. Түүний анхны бүтээлүүдийг хаан, хатан болон бусад хүмүүс төдийлөн сайнаар хүлээж аваагүй. Дараа нь Миланд шилжин амьдарсан. Миланд байхдаа ч тийм сайхан амьдарч байгаагүй юм. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Францын хааны урилгаар Леонардо Францад очиж амьдарч байгаад тэндээ нас барсан байна.
  • 61.  Сэргэн мандалтын үеийн аугаа их сэтгэгч Леонардо да Винчи бол зөвхөн өөрийнхөө үеийн төдийгүй өнгөрсөн ба ирээдүйн суут хүн байлаа. Тэр тухайн үед ноёрхож байсан Платоны гуманизмыг хүлээж аваагүй бөгөөд Платоны хийсвэр онолыг шүүмжилж байв. Гэхдээ Леонардогийн уран бүтээл гуманизмын үзэл санааны дээд зэргийн биелэл болж байсан нь мэдээж билээ. Леонардо эрдэмтнийхээ хувьд, Аристотелын эмпиризмтэй ойр байсан юм. Энэ үед шинжлэх ухааны туршлагын тухай үзэл санаа үүссэн ба үүнийг хөгжүүлэхэд үүнийг хөгжүүлэхэд Леонардо шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. Леонардо эрдэмтэн сэтгэгч гэдэг утгаараа өөрийн үеэс түрүүлж, хэдэн зуун жилийн цаадхыг харж байлаа.
  • 62.  Сэргэн мандалтын үед мөн цаашид Шинэ үед өргөн дэлгэрсэн сэтгэлгээний системийг Ленордо боловсруулсан. Онгоцны тухай, нисдэг тэрэг, танк, шүхрээр буух гэх мэт түүний техникийн төслүүд, олон санаа бодлууд нь XIX-XX зуунд биелэлээ олсон билээ.  Ленордо өөрийн бүтээл бүхэндээ ямар нэгэн хүнд төвөгтэй асуудлыг шийддэг байв. Тэр асуудлынхаа шийдлийг олонгуутаа зургаа цааш нь дуусгах сонирхолгүй болдог байжээ. Энэ утгаараа эрдэмтэн- туршигч маань зураачдын дээд талд гарч чадсан.Энд тэр уран зургийн хөгжлөөс хэдэн зуун жилээр түрүүлсэн. Зөвхөн XIX зууны хоёр дугаар хагаст ийт туршилтын замаар Францын импрессионизм үүссэн ба энэ модернизм ба авангард урлаг бий болоход нөлөөлсөн.
  • 63.  Леонардо хөдөлгөөнгүй бүх зүйлээс зайлсхийж байсан. Тэр хөдөлгөөн, үйлдэл үйл ажиллагаа, хөдөлмөр, амьдралд хайртай хүн байлаа. Гэрлийн солигдох, уусах, задрах хэлбэрүүд нь түүний анхаарлыг ихээхэн татсан. Мөн салхи, ус, гэрлийн шинж чанарыг нарийн судалсан. Тэр өөрийн шавь нартаа байгалийн зургийг устай, салхитай хамт зурах, мөн нар мандах ба жаргахыг зурах хэрэгтэй гэж зөвлөдөг байв. Тэр ертөнцийг Гераклитын нүдээр харж, түүний алдарт томьёолол болох “бүх зүйл урсдаг, бүх зүйл өөрчлөгддөг” гэдэг үзлийн үүнээс бодит байдалд хандсан. Леонардо өөрийн бүтээлүүддээ шилжилт, өөрчлөлтийг үзүүлэхийг эрмэлзэж байлаа. Энд сонин хачин байдлаар хагас инээмсэглэсэн дүртэй алдарт “Жоконда” хамаарна. Түүний нүүр царайны илрэл нь эмэгтэйн нууцлагдмал, өөрчлөгдмөл, хачин сонин ер бусын шинжийг илтгэж байгаа юм. Леонардо урлаг ба шинжлэх ухаан хоёр нь мөн чанараараа ижил юм гэж үзсэн. Тэдгээр нь ижил аргатай, ижил зорилготой юм. Мөн эдгээр нь хоёулаа бүтээлч үйл ажиллагааг явуулдаг. Гэхдээ дараачийн зуун буюу XYIII зуунд урлаг, шинжлэх ухаан хоёр салж тусгаарласан билээ.
  • 64.  Леонардо урлагийн олон төрөл, жанраар бүтээлээ туурвиж байсан боловч уран зураг түүнд хамгийн их алдар нэрийг авчирсан юм. Леонардогийн уран зургийн анхны бүтээл бол “Цэцэгтэй Мадонна” буюу “Мадонна Бенуиа” юм. Тэр жинхэнэ шинийг санаачлагч гэдэг нь эндээс харагдана. Тэр уламжлалт өгүүлэмжийг даван туулж, илүү өргөн дүрслэлийг гаргаж илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, эхийн хайр, баяр баясал зэрэг хүнлэг сэтгэлийн утга санааг гаргажээ. Энэ бүтээлдээ зураач, хүний бие галбир, хэлбэр, хэмжээний тод зохиомж, товч тодорхой өгүүлэмж, сэтгэл зүйн илэрхийлэл зэрэг урлагийн олон онцлогийг үзүүлсэн. Тэр эхэлсэн сэдвээ үргэлжлүүлэн “Мадонна Литта” хэмээх зургаа бүтээсэн бөгөөд энэ бүтээлийн гол онцлог нь эсрэг тэсрэгийн ялгааг илэрхийлсэн. Энэ сэдвээ “Агуй дахь Мадонна” зургаар дуусгажээ. Эндээс зураачийн чадвар хэрхэн өссөнийг харж болно. Уг байгалийн зурагт оюун санааны шийдлийг Мадонна ба Христ, мөн сахиусан тэнгэрүүдийг нэгэн хавтгай дээр зэрэгцүүлэн, маш сайхан зохицолтойгоор нэгдмэл байдлаар дүрсэлжээ.
  • 65.  Леонардогийн оргил бүтээлийн нэг бол Санта Мария Делла Грацийн сүмийн зоогийн өргөөн дэх “Үдшийн нууц уулзалт” нэртэй ханын зураг юм. Энэ бүтээл ерөнхий зохиомжоо маш нарийн тодорхой байдлаар үзүүлжээ. Леонардо энд санваартнуудын сэтгэл зүйн байдлыг жирийн бус байдлаар, өөрөөр хэлбэл, шүүмжлэлтэйгээр хандаж, тэдний сэтгэл зүйн зөрчлийг гаргасан. Энэ нь “Та нарын нэг нь надаас урвах гэж байна” гэсэн Христийн үгнээс (өгүүлэмжээс) тод харагдаж байна. Леонардо энэ бүтээлээ дүр бүхэн хувь хүний давтагдашгүй өвөрмөц шинж чанарыг агуулж байгааг харьцуулан жиших аргаар туурвижээ. Уг зургийг бүтээхдээ зураач шугамын болон орон зайн перспективийг ашиглажээ.
  • 66.  Түүний хоёр дахь гайхамшигт бүтээл бол алдарт бүтээл бол алдарт Моно Лизагийн хөрөг буюу “Жоконда” юм. Энэ бүтээл Европын урлагт сэтгэл зүйн хөргийн-шинэ жанрын эхлэлийг тавьсан билээ. Аугаа их мастер энэ бүтээлээ туурвихдаа хурц эсрэг тэсрэг байдал ба зөөлөн хөг аялгуу хөдөлгөөнгүй зогсонги чанар ба өөрчлөлт хувиралт, сэтгэл зүйн нарийн мэдрэмж ба шилжилт зэрэг уран сайхны бүх арга хэрэгслийг ашигласан байна. Леонардогийн суу билэг нь Моно Лизагийн амьд харцанд, түүний нууц далд, тайлагдашгүй инээмсэглэлд оршиж байна. Энэ зураг Францын нийслэл Парис хотын Луврын музейд бий.
  • 67.
  • 68.  Леонардо Францад байх үедээ уран сайхны практикаас нэлээд холдсон. Энэ үед тэр урлагийн талаархи тэмдэглэлүүдээ задлан шинжилж, системчилж, уран зургийн тухай ном бичих бодолтой байв. Гэвч тэр энэ ажлаа дуусгаж амжаагүй. Гэсэн хэдий боловч түүний тэмдэглэлүүд онолын ба практикийн асар их ач холбогдолтой юм. Тэрээр шинэ реалист урлагийн үндсийг тавьсан билээ. Леонардо уран зурагт анатоми болон хүний биеийн пропорцийн тухай мэдлэг чухал болохыг хэлж байсан. Мөн уран зураг бүтээхэд шугамын төдийгүй, орон зайн перспективийн ач холбогдол чухал болохыг онцлон тэмдэглэж байв.
  • 69. РАФАЭЛЬ (1483-1520) Рафаэль (1483-1520) бол Сэргэн мандалтын цэцэглэлтийн үеийн хамгийн суут хүмүүсийн нэг юм. Тэр эцэг эхээсээ эрт хагацаж, бага нас нь хүнд хэцүү байдлаар өнгөрсөн. Гэхдээ дараа нь амьдрал, хувь заяа түүний хүсч байсан бүхнийг харамгүй өгсөн: олон тооны захиалга, аугаа их амжилт, алдар суу, баялаг, нэр хүнд, хайр дурлал гэх мэт. Бишрэн шүтэгчид нь түүнийг Бурхантай адилтгаж