Más contenido relacionado
La actualidad más candente (19)
Similar a ЗАВХАН АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ ЗОХИОН БАЙГУУЛАН ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН (20)
Más de Монголын Залуучуудын Холбоо (20)
ЗАВХАН АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ ЗОХИОН БАЙГУУЛАН ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН
- 1. ЗАВХАН АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ ЗОХИОН
БАЙГУУЛАН,ХАМТРАН ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН
ЗАВХАН АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ
2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН
2017 он
Улиастай хот
- 2. ЗАВХАН АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ ЗОХИОН
БАЙГУУЛАН,ХАМТРАН ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН
Завхан аймгийн залуучуудын холбоо
Зорилго: Төрөлх завхан нутгийнхаа байгаль эхээ хайрлах, шинэ санаачилга,
ард түмний түүх соёл, ёс заншлын үнэт зүйлс, уламжлалыг өвлүүлэх, амжилтанд
хүрэхэд дэмжлэг үзүүлэх, чадавхжуулах.
Зорилт: Залуучуудын эв нэгдэл, нутагтаа нийгэмд эзлэх байр суурийг олж
завхан нутгийн хөгжил дэвшлийн төлөө цохилох зүрхтэй залуучуудыг дэмжин
ажиллах.
Танилцуулга:
Завхан аймгийн залуучуудын холбоо нь тэргүүн, харилцааны менежер 20
тэргүүлэгч гишүүд, 24 сумын залуучуудын холбооны тэргүүн тэргүүлэгч гишүүдийн
хамт 2017 онд үйл ажиллагаагаа явууллаа.
Б.Мөнхбат Х. Галбаяр О.Ёндонсамбуу
Завхан аймгийн залуучуудын Завхан аймгийн залуучуудын Завхан аймгийн залуучуудын
тэргүүн холбооны дэд тэргүүн холбооны харилцааны
менежер
- 3. ЗАВХАН АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ ЗОХИОН
БАЙГУУЛАН,ХАМТРАН ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН
Завхан аймгийн залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүд
д/д Нэрс Утасны дугаар
1 Э.Тайванбаяр 99028986
2 Б.Пүрэвжаргал 95590091
3 Б.Цэндсүрэн 99382179
4 Г.Цогтбаатар 99123168
5 Г. Цэцэгмаа 99969877
6 С.Давхарбаяр 94190912
7 Н.Норжинпил 99137726
8 А.Мягмарсүрэн 95467227
9 Г.Отгонзул 99076715
10 Э.Төрболд 99033438
11 Г.Цэгмид 88644616
12 О.Байгалмаа 99901618
13 Э.Энхээ 80326006
14 Э.Мягмаржав 99468800
15 Ж.Буянхишиг 98022229
16 Б.Идэр 91080209
17 Л. Маралаа 91009054
18 О.Ням-Осор 88827141
19 Г.Пүрэвдулам 80078887
20 Н.Жигжиддорж 99185977
- 4. ЗАВХАН АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ ЗОХИОН
БАЙГУУЛАН,ХАМТРАН ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН
Нэг. Үүргэвчтэй аялал
2017 оны 05-р сарын 20ны өдөр Улиастай сум
дахь ЕБС-ын 4 сургуулийн хүүхдүүд оролцсон явган
аяллыг зохион байгуулсан. Явган аялалын хүрээнд
байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, усны
бохирдолоос хэрхэн сэргийлэх, хог хаягдлын
талаар сурталчилгааг хийсэн.
2017 оны 05-р сарын 21ны өдөр сумын
залуучуудын төлөөлөл ‘залуучууд явган аялал’
зохион байгуулж сумын ойролцоох ууланд явган
аялал хийсэн.
Хоёр. Хаврын баяр урлаг, спортын наадам
Жил бүрийн хавар уламжлал болгон зохион байгуулдаг томоохон үйл ажиллагаа
бол “Хаврын баяр” урлаг, спортын наадамд аймгийн залуучуудын холбоо 5-р сарын
26, 27-ны өдрүүдэд хамтран зохион байгуулан ажиллалаа. Аймгийн Засаг даргын
нэрэмжит 15 дахь удаагийн наадмыг энэ жил Тосонцэнгэл суманд амжилттай
зохион байгуулагдсан ба Тосонцэнгэл сумын Залуучуудын холбоотой хамтран
зохион байгуулан оролцсон.
Орон нутагт урлаг соёл, нийтийн
биеийн тамир спортыг хөгжүүлж,
өрсөлдөх чадварыг дээшлүүлэх
зорилготой энэхүү наадамд 24 сумын
Засаг дарга багаа ахалж оролцсон
бөгөөд сум сумаас шалгарсан урлаг,
спортын шилдгүүд авьяас чадвар, хурд
хүчээ сорин эн тэнцүүхэн өрсөлдлөө.
- 5. ЗАВХАН АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ ЗОХИОН
БАЙГУУЛАН,ХАМТРАН ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН
Нээлтийн үйл ажиллагааны үеэр “Хаврын баяр” урлаг, спортын наадмын түрүү
жилийн аварга Тосонцэнгэл сумын баг тамирчдын төлөөлөл шилжин явах цомыг
аймгийн засаг дарга Д.Батсайханд гардуулан өгч, багууд хүндэтгэл үзүүлсэн юм.
“Хаврын баяр-2017” урлаг, спортын
наадмыг энэ жил Үндэсний бөх, Үндэсний
сур, Хасаа харваа, Сагсан бөмбөг, Гар
бөмбөг, Шатар, Даам, Ширээний теннис,
Дартс гэсэн спортын 9 төрөл, Уртын дуу,
Хөгжмийн хамтлаг, Ардын бүжиг, Ардын
аман зохиол, Зохиолын дуу гэсэн
урлагийн 5 төрлөөр тус тус зохион
байгуулж, 1200 гаруй оролцогч хурд хүч,
авьяас чадвараа сорилоо.
Багийн нийлбэр дүнгээр Тосонцэнгэл
сум дахин түүчээлж шилжин явах цомоо
хадгалж үлдсэн бол Улиастай сум дэд
байр, Идэр сум гутгаар байрыг тус тус
эзэлсэн амжилтыг үзүүллээ. Ийнхүү урлаг
спортынхны шилдгийн шилдгийг
тодруулдаг “Хаврын баяр” наадам энэ
жил олон онцлох үйл явдалтай, зохион
байгуулалтын өндөр түвшинд, амжилттай
болж өндөрлөлөө.
- 6. ЗАВХАН АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ ЗОХИОН
БАЙГУУЛАН,ХАМТРАН ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН
Гурав. Явуухулан – 88 яруу найргийн наадам
2017 оны 06 дугаар сарын 03, 04-ний
өдрүүдэд Завхан аймгийн Улиастай хотод XX
зууны Монголын утга зохиолын суу билэгт сод
төлөөлөгч, уянгын яруу найргийн ноён оргил,
Төрийн шагналт, МУСГЗ, Дорнын их яруу
найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсний 88
жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн
хүрээнд "ОЮУНЫ ЖИМС-2017" яруу найргийн
наадам, Б.Явуухулангийн "Мөнгөн жүнзний ёслол", Б.Явуухулангийн шүлгээр
бүтсэн дууны уралдаан, Монголын утга зохиолын төлөөлөл яруу найрагчидтай
зохиолч уншигчдын уулзалт зэрэг олон арга хэмжээ өргөн хүрээнд зохион
байгуулагдлаа. Энэхүү ойн үйл ажиллагааг Завхан аймгийн Утга зохиолын
нэгдлийн санаачлагаар аймгийн ИТХ, аймгийн ЗДТГ, аймгийн Музей,
Б.Явуухулангийн нэрэмжит аймгийн Төв номын сан, Л.Ванганы нэрэмжит Хөгжимт
Жүжгийн Театр, аймгийн Боловсрол соёл урлагийн газар, Улиастай сумын ЗДТГ,
Алдархаан сумын ЗДТГ, Зэвсэгт хүчний 325-р анги, "Явуухулан" сан хамтран зохион
байгууллаа.
"Явуу 88" ёслол хүндэтгэлийн үйл
ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга
Ц.Балхярваа, аймгийн Засаг дарга
Д.Батсайхан, хүндэт зочдоор МЗЭ-ийн шагналт,
шилдэг бүтээлийн "Алтан Өд"-ийн эзэн МЗЭ-ийн
гүйцэтгэх захирал М.Саруулдалай, Дорнын их
яруу найраг Б.Явуухулангийн нэрэмжит анхны
тэргүүн дээд шагналт Төрийн соёрхолт Болор
цомын эзэн яруу найрагч Ц.Бавуудорж, Нүүдлийн соёлын академич, Сүхбаатарын
одонт Б.Явуухулангийн нэрэмжит анхны тэргүүн шагналт яруу найрагч
Дарьсүрэнгийн ДарьСүхбаатар, "Б.Явуухулан" сангийн тэргүүн, их найрагчийн ач
хүү Э.Чинзориг, МЗЭ-ийн нарийн бичгийн дарга В.Сэлэнгэ нар оролцов.
- 7. ЗАВХАН АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ ЗОХИОН
БАЙГУУЛАН,ХАМТРАН ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН
Дөрөв. Мод тарьцгаая
БОАЖГ-тай хамтран 2017 онд
болон мод тарих үндэсний өдрөөр
аймгийн хэмжээнд улиас, бургас, шар
хуайс, хайлаас, чацаргана, үхрийн нүд,
агч, шинэс, гацуур гэсэн 9 төрлийн
12001 ширхэг мод, сөөгний тарьц,
суулгацыг иргэд аж ахуй нэгжүүд
тарьсан. Иргэд, айл өрхүүд хашаандаа,
аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн
эзэмшлийн талбайдаа мөн нийтийн
эзэмшлийн ногоон байгууламжийн
талбайд дээрх мод, сөөгийг тарьж суулган усалгаа арчилгааг хийж хашаа,
хамгаалалтын асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна.
Намрын “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр Улиастай, Их-Уул,
Эрдэнэхайрхан, Завханмандал, Тэлмэн, Тэс, Сантмаргаз, Алдархаан,
Цагаанхайрхан, Түдэвтэй, Отгон, Сонгино зэрэг сумдууд өргөн хүрээнд тодорхой
сумдын залуучуудын холбоо хамтран мод тарьж ажилласан.
2017 оны 10-р сарын 14ны өдөр Завхан аймагт ”Бүх нийтээр мод тарих
үндэсний өдөр”-ийг өргөн хүрээнд зохион байгууллаа.
Тодруулбал Завханы төв Улиастай сумын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх
үндсэн чиглэлд зургаан хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасны нэг нь “Ногоон Улиастай”
хөтөлбөр юм. Тэгвэл энэ жилийн мод тарих үндэсний өдрийг “Ногоон Улиастай”
хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаатай хамтатган төрийн болон, хувийн
байгууллага, ААН, иргэдийг оролцуулан зохион байгууллаа.
Аймгийн залуучуудын холбооноос хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан зохион
байгуулж аймгийн БОАЖГ-аас иргэдэд төрөл бүрийн мод болон, хүнсний ногоо
тарих арга аргачлалыг иргэдэд зааж тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг зохион
байгууллаа. Мөн аас 1200 ширхэг модыг олон нийтэд үнэгүй тарааж өгсөн.
- 8. ЗАВХАН АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ ЗОХИОН
БАЙГУУЛАН,ХАМТРАН ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН
Тав. Нүүдэлчдийн соёлын наадам
Завханы Эрдэнэхайрхан сумын нутаг
Улаагчны Хар нуурын эрэг дээр “Нүүдэлчдийн
соёлын наадам” амжилттай болж, дэлхийд
гайхуулах дахин давтагдашгүй нүүдлийн соёл
иргэншилтэй Монголчууд соёлын наадмаа
ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхэд
зохион байгуулах, наадмын дараах үйл
ажиллагаануудад залуучуудын холбоо
хамтран ажиллалаа. Хүн төрөлхтний ихэнх
үеийн түүхийг үүрч ирсэн нүүдлийн соёл
иргэншил бол гэр бүл, хот айл, саахалт, овог
аймаг, улс гүрний гал голомт, залгамж чанар,
үнэнч шударга, шургуу хөдөлмөр тэмцэл,
хүмүүжил, ёс суртахууныг цогцоор нь бүтээсэн
байдаг. Харамсалтай нь бидний энэ нүүдлийн
соёл иргэншлийн шавхагдашгүй их өв
мартагдах дөхөөд байна. Харин “Нүүдэлчдийн
соёлын наадам”-ыг Монголдоо анх удаа
амжилттай зохион байгуулсан нь гадаад
дотоодын жуулчид, залуу хойч үеийнхэндээ
нүүдэлчдийн ахуй соёлыг сурталчлан
таниулсан наадам болж өнгөрөв. Завханчууд
энэ удаагийн наадмаар нүүдлийн ахуй соёлоо
сурталчлах, хойч үедээ өвлүүлэн үлдээх,
аялал жуулчлалыг хөгжүүлэх, малчдын
орлогыг нэмэгдүүлэх зорилгоор байгалийн
үзэсгэлэн цогцолсон “Хангайн сувд” хэмээн
хүндэтгэн дээдэлдэг Эрдэнэхайрхан сумын
Улаагчны хар нуурын хөвөөн дээр дөрвөн өдөр
- 9. ЗАВХАН АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ ЗОХИОН
БАЙГУУЛАН,ХАМТРАН ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН
зохион байгууллаа. Наадмыг зорин ирсэн
зочид төлөөлөгчид, гадаад дотоодын
жуулчид, иргэд наадмын төв талбай руу
морин тэрэг, үхэр тэрэг, тэмээн тэрэг хөллөн,
морь, тэмээ, сарлагаа унан очсон нь Монгол
ахуй соёлыг түгээн дэлгэрүүлэх, танин
мэдүүлэх энгийн бөгөөд эхний алхам
болов. Нээлтийн ёслолыг Завхан нутгийн 999
морин хуурч хүүхдүүдийн морин хуурын аялгуугаар эхлүүлж, уран нугаралт, уртын
дуу, монгол үндэсний бүжиг, цамын бүжгээ толилууллаа. Түүнчлэн наадамд
хүрэлцэн ирсэн хүүхэд хөгшдөөс эхлэн зочид төлөөлөгчид зөвхөн монгол үндэсний
хувцсаар гоёсон байлаа. Нүүдэлчдийн соёлын наадмын үйл ажиллагаа
өндөрлөсний дараа үлдсэн хог хаягдлыг цэвэрлэх зайлуулах ажлыг аймгийн
БОАЖГ-тай хамтран хийж гүйцэтгэсэн.
Зургаа. Хоггүй гол
2017 оны 7-р сарын 22-23 өдрүүдэд Аймгийн БОАЖГ-тай хамтран Улиастай
сум дундуур урсдаг Чигэстэй, Богдын голын эрэг орчмын хог хаягдлыг цэвэрлэсэн.
Энэ ажлын хүрээнд 2017оны 08-р сарын
08ны өдөр мөн аймгийн БОАЖГ-тай
хамтран Загастайн даваан дээрх
овооны хог хаягдал бүхий зүйлсийг
цэвэрсэн.
- 10. ЗАВХАН АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ ЗОХИОН
БАЙГУУЛАН,ХАМТРАН ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН
Долоо. Очирваань Awards шинэ жилийн ёслол хүндэтгэлийн цэнгүүн
2017 оны 12-р сарын 23ны өдөр улиастай сумын залуучуудын шинэ жилийн арга
хэмжээ зохион байгуулагдаж тэргүүний залуу төрийн түшээ, тэргүүний залуу
эрүүлийг сахигч, тэргүүний залуу мэдлэг гэгээрлийг түгээгч, тэргүүний залуу
оюунлаг үйлстэн зэрэг 4 номинацид 2017 онд салбартаа манлайлсан шилдэг 12
залууг тодруулж, мөн 12 азтаныг гадаад, дотоодын тойрон аялалд тодруулсан.