SlideShare una empresa de Scribd logo
1 de 22
Ямар ч бизнесийн байгууллагад макро
эдийн засгийн орчин хүчтэй нөлөө үзүүлж
байдаг. Нийт эдийн засгийн өсөлт,
инфляци,    ажилгүйдэл,   мөнгө     зээл,
төсвийн    бодлого,   валютын      ханш,
санхүүгийн зах зээл дээрх өөрчлөлт, хүн
амын хүлээлт зэрэг бизнесийн үйл
ажиллагаанд хүчтэй нөлөө үзүүлдэг. Иймд
макро эдийн засгийн хүчин зүйлүүдийн үр
нөлөө,         хандлагын         талаар
мэргэжилтнүүдээс    зөвлөгөө    авснаар
төлөвлөж буй өөрчлөлт амжилтанд хүрнэ.
Бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд ямар үзэл
баримтлалтай нам засгийн эрхэнд гарав гэдэг нь шууд
нөлөөлж байдаг.
  Зүүний чиглэлийн үзэл баримтлалтай нам засгийн эрхэнд
гарвал орлогын дахин хуваарилалтанд илүүтэй оролцох
замаар тэгшитгэх бодлогыг иш үндсээ болгох ба энэ нь
татвар, шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэвэр
тэтгэмж, нийгмийн хөгжилд түлхүү анхаарч, бизнесийн
байгууллагын үйл ажиллагаанд элдэв янзын хориг саад
тавьж эхэлдэг.
  Харин барууны чиглэлийн үзэл баримтлалтай нам
засгийн эрхэнд гарвал яг үүний эсрэг бодлого баримтлах
болно. Тэрчлэн нийгмийн улс эдийн засгийн сэтгэлгээний
хэв маяг, ардчиллын хөрс суурь хир байна гэдгээс ихээхэн
хамааралтай байдаг.
  Тухайн улсын хувьд олон улсын нийтээр дагаж мөрддөг
гэрээ хэлцэлд нэгдэн орсон эсэх, бусад орнуудтай
хөгжүүлж буй харилцааны хэв маяг зэргийг ч судлан үзэх
хэрэгтэй.
Таны хийх гэж буй өөрчлөлтийг танай хамт олон төдийгүй
олон нийт хүлээж авах уу? Үгүй юу? гэдгийг тогтооход
үндсэндээ чиглэгддэг
 Тухайн хамт олон, оршин суугчид хийгээд нийгмийн
тогтсон ѐс журам, зан заншил, соѐл боловсрол, үнэт зүйлс
зэрэг нь таны хийх гэж байгаа өөрчлөлтийг-хүлээн авах
бололцоотой юу? үгүй юу?, магадгүй тогтсон хэв маягийг
нь эвдэж байвал ямар эсэргүүцэлтэй тулгарах вэ?, хүлээн
авч дэмжих ба эсэргүүцэгчдийн хүчний харьцаа ямар байх
зэргийг авч үзэх нь зайлшгүй чухал зүйл юм.
 Олон нийт ихэвчлэн өөрчлөлтийг төдийлөн таашаан
хүлээж авдаггүй. Иймд нэн ялангуяа орон нутгийн
иргэдийн ахуй амьдрал, соѐлд нь үл нийцэх төсөл
хэрэгжиж чадахгүй гэдгийг анхаарна уу.
 Мөн зайлшгүй анхаарах нэг асуудал бол хэрэгжүүлж
байгаа теслийн экологийн үр дагавар юм. Байгалийн
тэнцвэрийг алдагдуулж, байгаль орчинд хортой нөлөө
үзүүлэх төсөлд ямар ч санхүүгийн байгууллага дэмжлэг
үзүүлэхгүй гэдгийг анхааралдаа аваарай.
Технологи техникийн өндөр хурдтай өнөө үед тэргүүний
технологид тулгуурлаж л амжилтанд хүрэх нь тодорхой.
 Технологи гэдгийг хамгийн өргөн утгаар нь энгийнээр
тодорхойлбол: Бодит үр дүн бүхий зорилгод чиглүүлж
мэдлэг боловсрол, материал баялаг болон холбогдох
арга барилыг ухаалгаар хэрэглэхийг технологи гэнэ.
 Ямар шинж чанартай өөрчлөлт хийх гэж байгаатай чинь
уялдан ямар технологийн сонголт хийх вэ? технологийн
судалгаа юунд чиглүүлэх вэ? гэдэг нь тодорхойлогдоно.

  Хүн ам цөөтэй жижиг орны хувьд манай бизнесийн
байгууллагуудын үйл ажиллагаанд олон улсын хүчин
зүйл бараг тодорхойлогч нөлөөг үзүүлдэг. Энэ хүрээнд
гадаад харилцаа, ОХУ, Хятад улс хийгээд хөгжингүй бусад
улс орны дотоод улс төр эдийн засгийн амьдрал, олон
улсын байгууллага, хандивлагч орнуудын зээл тусламж
зэргийг   хийхээр   төлөвлөж     буй    өөрчлөлтийнхөө
агуулгатай уялдуулан авч үзэж судлах нь төслийн
үндэслэлийг улам чамбай болгоно гэдгийг анхаарна уу.
Төсөл хэрэгжүүлэх байршлын судалгаа нь нөхцөл
байдлын судалгаанд чухал үүрэгтэй. Байршлын
судалгааг хийхдээ дараах 3 үндсэн түвшинд авч
үздэг. Үүнд:
                                      Энэ түвшний
судалгаа нь үүний өмнөх эдийн засаг, хууль эрх зүйн
зохицуулалт, нийгэм соѐл, технологи, олон улсын
орчны судалгаатай үндсэндээ давхацдаг. Гэхдээ
өмнө нь бид хийх гэж буй өөрчлөлт маань эдгээр
орчинд хир зохицох гэдэг талаас нь хандаж байсан
бол одоо ийм орчинд энэ байршлыг сонгох нь хир
оновчтойг тогтооход голлон анхаарна.
                         Энэ түвшний судалгаа нь
тухайн аймаг хотын дэд бүтцийн хөгжилт,
хөдөлмөрийн зах зээлийн байдал, уур амьсгал, зах
зээлийн багтаамж, орон нутгийн удирдлагын
дэмжлэг туслалцаа зэргийг илрүүлж тогтооход
чиглэгдэнэ.
: Энэ
түвшний судалгаа нь төсөл хэрэгжүүлэх
газрын байрлал, өргөтгех боломж, газар,
хөрсний шинж чанар, тээвэр, эрчим хүч,
уур ус, газрын үнэ, орчин тойрны оршин
суугчдын хандлага зэргийг тогтооход
чиглэгдэнэ.
 Байршлын судалгааг хийхдээ мэдээлэл
цуглуулах бүхий л боломжтой аргыг
хэрэглэх хэрэгтэй бөгөөд цуглуулсан
мэдээллээ үндэслэн хамгийн ашигтай
байршлаа сонгоно. Байршлын боломжит
сонголт хийхдээ дараах аргачлалыг
ашиглаж болох юм.
Боломжийн байршлууд




                                                       Шаардлаг
                                                       ын төрөл
                                                                     А           Б
             Байршлын үзүүлэлтүүд                                 байршил     байршил




                                                                  Чан




                                                                              Чан



                                                                                    Тоо
                                                                  ар




                                                                              ар
                                                                        Тоо
   Түвшин           Үзүүлэлт         Шаардлага
                 Гадаад бодлого      Нээлттэй                           2           2
                 Эдийн засгийн
  Улс орны                            Либераль                          0           2
                    бодлого                          Наад захын
  түвшинд
                 Санхүү зээлийн      Санхүүгийн
                                                                        2           2
                    бодлого        чөлөөтэй урсгал
                 Хөдөлмөрийн зах   Боловсон хүчний
                                                                        1           0
                        зээл           сургалт
                     Дэд бүтэц     Авто, төмөр зам                      0           1
Аймаг хот, бүс
                  Борлуулалтын                       Наад захын
  нутгийн                            Зах зээл ойр                       0           2
                      зах зээл
                  Засгийн газрын
                                   Хамтран ажиллах                      2           2
                      дэмжлэг
                   Газрын шинж
                                     Тэгш хуурай                        2           0
                       чанар
Орон нутгийн       Зам харилцаа    Авто төмөр зам    Наад захын         0           2
                    Эрчим хүч       Зах зээл ойр                        2           0
                   Газрын үнэ      Хамтран ажиллах                      0           1
                       Онооны нийлбэр                                   11          14
Зах зээлд ойр      Борлуулалтын зах зээлд
1. Талбайн байршил
                              эсэх         Түүхий эдийн зах зээлд
                                             Төмөр замын тээвэр
                                               Агаарын тээвэр
                      Тээврийн сүлжээ
                                             Авто замын тээвэр
                                            Хөрсний даах чадвар
                                              Өндрийн түвшин
                                                   Хэмжээ
2. Талбайн чанар
                      Талбайн үзүүлэлт      Хөрсний шинж чанар
                                            Цахилгаан эрчим хүч
                                               Цэвэр бохир ус
                                                 Дулаан уур
                     Эрчим хүч, уур усны
                                                   Нүүрс
                          хангамж
                                           Нийлүүлэлтийн боломж
                                            Оршин суурьших газар
3. Хөдөлмөрийн зах                         Боловсон хүчний сургалт
зээл                                         Нийгмийи харилцаа
                                            Ахуй соѐлын сонирхол
                                                Талбайн үнэ
4. Эдийнзасгийн
                                              Хөрөнгө оруулалт
асуудлууд
                                             Үйлдвэрийн зардал
Урьдчилсан байдлын судалгаа нь төслийг
хэрэгжүүлэх техник эдийн засгийн боломжийг
тогтоон, үр ашигтай ажиллаж чадах эсэхийг
тодотгоход чиглэгдэнэ. Урьдчилсан байдлын
судалгааны чиглэл, дэс дараалал, зорилтуудыг
тус бүрд нь авч үзье.

 Тухайн бүтээгдэхүүн үйлчилгээ нь хэний ямар
хэрэгцээг хангаж байгааг тогтооно. Хэрэглэгчид нь
хэн бэ? Үүнээс зорилтот хэрэглэгчид нь хэн бэ?
Боломжит хэрэглэгчид нь хэн бэ? гэдэг асуултад
хариу өгсний дараа хичнээн хүн тухайн бараа
үйлчилгээг хэрэглэж байна вэ? гэдгийг тогтоох
хэрэгтэй. Эдгээр судалгааг хийхдээ нийт салбарын
хэмжээнд ба төсөл хэрэгжүүлэх орон нутгийн
хүрээ, төслийн зорилтот зах зээлийн хүрээнд тус
тусад нь авч үзнэ.
Үүний дараа энэ эрэлт хэрэгцээний хангамж хир
зэрэг байна. Нийлүүлэгчид нь хэн байна, тэд хэдий
хэмжээний бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлж байна,
борлуулалт нь ямар байна, үйлдвэрлэлээ өргөтгөх
талаар төлөвлөж байгаа эсэх, нийлүүлэгчдийн
байршил, тархалт, бүтээгдэхүүн үйлчилгээнийх нь
ялгаварлалт зэргийн талаар аль болох нарийн
тодорхой мэдээллүүдийг цуглуулахыг эрмэлзэх
хэрэгтэй.
 Энэ бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлтийн хэтийн
төлөв ямар байх талаар прогноз хийхийг оролдохын
зэрэгцээ   орлуулах    ба   хавсрах    бүтээгдэхүүн
үйлчилгээний зах зээлийн төлөв байдалд үнэлэлт
дүгнэлт өгөх шаардлагатай.
 Эдгээр мэдээлэл түүнд хийсэн шинжилгээндээ
үндэслэн тухайн зах зээлд нэвтрэн орох бололцоот
хувилбаруудаа     тодорхойлно.    Өөрөөр      хэлбэл
зорилтот зах зээлээ тодорхойлж, энэ зах зээлийн
хичнээн хувийг эзлэхээ тодотгоно гэсэн үг юм.
Төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах түүхий эд
материалыг хаанаас хэдийд ямар хэмжээ, ямар
үнээр, ямар хугацаанд хангаж болохыг
тодорхойлоход энэ судалгааны гол зорилго
оршино.
 Түүхий эд материал нийлүүлэгчдийн бараа
үйлчилгээгээ нийлүүлэх үнэ, хэмжээ, чанар,
хугацаа, сав баглаа боодол, тээврийн болон
бусад нөхцөлийн талаарх саналыг авах
хэрэгтэй. Нийлүүлэгчид олон байвал бүгдээс
нь санал авахыг хичээнэ. Эдгээр саналуудыг
харьцуулан    гол   бэлтгэн    нийлүүлэгчээ
тодорхойлно.
Төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах техник
тоног төхөөрөмжийн хангамжийг шийдвэрлэх
боломжийг тодорхойлоход энэ судалгааны гол
зорилго оршино. Төслийг хэрэгжүүлэхэд
шаардагдах    техник     тоног     төхөөрөмж
нийлүүлэгчдийг тодруулж, тэдний техник тоног
төхөөрөмжийнх нь техникийн тодорхойлолт,
иж бүрдэл, нийлүүлэх хугацаа, үнэ, угсрах
суурилуулах нөхцөл, баталгаат хугацаа, засвар
үйлчилгээ, ажиллагсдыг сургах боломж болон
бусад нөхцлийн талаарх саналыг авах
хэрэгтэй. Зөвхөн шинэ техник төхөөрөмж
авахыг   бодолгүй    хуучин    техник   тоног
төхөөрөмж авах, эсвэл түрээсээр ашиглах
боломжийг ч судлан үзэх нь зүйтэй.
Өмнөх судалгаандаа түшиглэн ямар мэдлэг, чадвар
дадалтай хэдий хэрийн ажилчид шаардлагатай байгаагаа
эхлээд тодорхойлно. Үүний дараа эдгээр ажилчдыг олж
авах сувгуудаа тодруулна. Хөдөлмөрийн зах, энэ чиглэлийн
ажилчид     мэргэжилтнүүдийг     бэлддэг     мэргэжлийн
боловсролын байгууллагуудаас мэдээллээ цуглуулна.
• Дээрх мэдээлэл, үнэлгээндээ тулгуурлан шаардлагатай
ажиллагчдыг ажилд авах хугацаа, дадлага болон нэмэлт
сургалт,   шаардлагатай    эсэх,  ажилчдаар     хангагдах
боломжийн магадлал зэргийг тодруулна.

 Тухайн салбарын зах зээлийн хичнээн хувийг эзлэх
боломжиндоо тулгуурлан техник тоног төхөөрөмж, түүхий
эд материал, ажиллах хүчний хангамжийн хувилбаруудаа
нэгтгэн зохион байгуулалт, технологийн хувьд харилцан
адилгүй    үйлдвэрлэл     үйлчилгээний    хэлбэрүүдийг
тодорхойлно. Эдгээр хэлбэрүүдийн дотроос хамгийн үр
өгөөжтэйг нь сонгоно. Энэ сонголтыг хийхдээ та дараах
асуудлуудад онцлон анхаараарай
Хувилбарууд
№                    Үзүүлэлтүүд
                                                1    2      3     4

1    Хэрэгжүүлэлтийн зардал

2    Үр өгөөж

     Зах зээлийн хэрэгцээ шаардлагад зохицсон
3
     эсэх

4    Технологийн хувьд зохистой эсэх

5    Богино хугацааны үр дүн

6    Урт хугацааны үр дүн

7    Хэрэгжүүлэхэд тохиолдох саад бэрхшээл

8    Олон нийт хүлээн авах эсэх

9    Экологийн хувьд цэвэр эсэх

10   Орцуудаа орон нутгаас олох бололцоо

                      Нийт оноо
Энэ    нь   үйлдвэрлэл,      үйлчилгээний
хувилбар тус бүрийн урт ба богино
хугацааны үр дүн өгөөж, хэрэгжүүлэхэд
тохиолдох бэрхшээлүүд, хэрэгжүүлэлтийн
зардал (мөнгө, хүн/цаг, цаг/хугацаа), тухайн
хувилбарыг олон нийт хүлээн авах эсэх,
зах зээлийн хэрэгцээ шаардлагад зохицсон
эсэх, нөөцүүдээ орон нутгаас олох
бололцоотой эсэх, технологийн хувьд
зохистой эсэх, экологийн хувьд цэвэр
эсэхэд    үнэлгээ    өгөхөд      чиглэгддэг.
Боловсруулсан хувилбаруудаас сонголт
хийхэд үнэлгээний матрицын арга илүү
тохиромжтой байдаг.
Олон хувилбаруудыг задлан шинжилж,
үнэлснээр хамгийн боломжит хувилбар
буюу стратегийг сонгоно. Хамгийн их
оноо авсан хоѐр хувилбараа төслийн
зорилтын     биелэлтэд     хир    зэрэг
нөлөөлөх, хэрэгжүүлэлтийн зардал нь
бусадтай нь харьцуулбал ямар болох,
тус хувилбар нь бусад хувилбаруудтай
харьцуулбал биелэгдэх найдвар хир
зэрэг байна вэ? гэсэн шалгуураар дахин
үнэлгээг хийвэл сонголтын үр дүн
сайнаар    нөлөөлнө.    Үүнийгээ   мөн
үнэлгээний хүснэгтэд оруулна.
Хувилбарууд
     Д/д           Шалгуур             1-р            2-р
                                    хувилбар       хувилбар
           Төслийн зорилтын
     1
           биелэлтэд хир нөлөөтэй
     2     Хэрэгжүүлэлтийн зардал
     3     Биелэгдэх боломж
                     Дүн
     Жич: 1-бага, 2-дунд, 3-их



1.   Нийгмийн хэрэгцээний судалгаа
2.   Өөрийн дотоод боломж, эх үүсвэр
3.   Барилгын зураг төсев
4.   Хөрөнгийн шийдэл
5.   Хавсралт /Талбайн зураг, дулаан, сантехник/
Үндсэн судалгааны явцад төслөө хэрэгжүүлэх
сонгож авсан хувилбарынхаа техник эдийн засгийн
үндэслэлийн     нарийвчилсан     боловсруулалтыг
хийдэг. Үндсэн судалгааны явцыг шат дарааллынх
нь дагуу авч үзье.

 Урьдчилсан судалгааны явцад тогтоосон зах
зээлийн багтаамж, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ,
түүний    тоо    чанар,    зорилтот    хэрэглэгчээ
нарийвчлан тодотгоно. Зах зээлийн хичнээн хувийг
ямар үе шаттайгаар эзлэхээ зорилт болгон
тодорхойлно. Өөрөөр хэлбэл хичнээн хэмжээний
бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нийлүүлэх
болон түүний шинж чанарыг тодорхойлно.
Борлуулалтын       ямар  сувгаар,    ямар    үнээр
борлуулахаа     тодотгоно.   Энэ    үндсэн    дээр
борлуулалтын боломжит хэмжээг өдөр, сар,
улирал, жилээр тогтооно.
Ямар шинж чанартай түүхий эд материалыг
хаанаас ямар үнэ, ямар нехцөлөер, ямар
хугацаанд хэдий хэмжээгээр татан авч байхыгаа
тодорхойлно.

 Ямар мэдлэг чадвар, дадалтай хэдий хэмжээний
ажилчдыг хэрхэн олж авахыгаа тодотгоно.

 Ямар хүчин чадалтай, ямар ямар маркийн техник
тоног төхөөрөмжийг хаанаас ямар үнээр хэзээ
худалдан    авч    ямар     хугацаанд   угсарч
суурилуулахаа тодорхойлно.

 Ямар чанартай бүтээгдэхүүнийг өдөр, сар,
улирал, жилд хичнээн хэмжээгээр үйлдвэрлэхээ
тогтоно.
Бүтээгдэхүүн үйлчилгээний үйлдвэрлэлийн
технологи зохион байгуулалт, экологи, хөдөлмөр
хамгааллын аюулгүй байдлыг хангах болон
бусад туслах байгууламжийн зураг төсөл, загвар
схемийг боловсруулна.

 Хаана ямар нөхцөл шаардлагыг хангасан
барилга    байгууламж   барих    зураг  төсөл,
ашиглалтад оруулах хугацаа, нийт төсөвт
өртгийг    тодорхойлно.   Үүнийг   мэргэжлийн
байгууллагуудад захиалга өгч хийлгэх ба
гүйцэтгэгч    байгууллагыг    тендер   зарлаж
шалгаруулахаар тусгах нь зүйтэй. Төсөлд
үйлдвэрлэлийн технологи зохион байгуулалтын
дагуу цех тасаг, тэдгээрийн техник тоног
төхөөрөмжийн     байршил,    шат,   дамжлагыг
харуулсан ерөнхий зургийг хавсаргана.
Удирдлагын     зохион   байгуулалтын     чиг   үүргийг
тодорхойлж, нэгж хэсэг ажлын байр тус бүрийн ажил
үүргийн    хуваарийг   нарийвчлан   тогтоож,    бүтцийг
тодорхойлно. Удирдлагын шат дамжлагыг тодорхой
заахаас гадна ажлын байр бүрийн орон тоог тогтооно.

 Маркетингийн стратеги тактикаа тодорхойлно. Үнэ,
хуваарилалт,   мэдээлэл    сурталчилгааны     бодлогоо
тодорхойлно. Сав баглаа боодлын загвар, хуваарилалтын
графикыг гаргаж, идэвхижүүлэлтийн арга замаа сонгоно.

 Ажлын цагийн болон ажил үүргийн нарийвчилсан
хуваарь, урамшууллын механизм, ажиллагсадыг сургах,
дадлагажуулах зарчмыг тодорхойлно.

 Энэ шатанд өмнө хийгдсэн бүх судалгааны дүнг нэгтгэн
тоогоор (мөнгөн дүнгээр) илэрхийлэн шилжүүлж,
хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл нь эдийн засгийн
хувьд үр ашигтай эсэхийг үнэлж дүгнэдэг хамгийн чухал
хэсгийн нэг юм.

Más contenido relacionado

Más de Дэлхийд Дуралсан Сар (8)

лекц №1
лекц №1лекц №1
лекц №1
 
2
22
2
 
1
11
1
 
лекц №8
лекц №8лекц №8
лекц №8
 
лекц №7
лекц №7лекц №7
лекц №7
 
лекц №6
лекц №6лекц №6
лекц №6
 
лекц №5
лекц №5лекц №5
лекц №5
 
лекц №3
лекц №3лекц №3
лекц №3
 

лекц №4

  • 1.
  • 2. Ямар ч бизнесийн байгууллагад макро эдийн засгийн орчин хүчтэй нөлөө үзүүлж байдаг. Нийт эдийн засгийн өсөлт, инфляци, ажилгүйдэл, мөнгө зээл, төсвийн бодлого, валютын ханш, санхүүгийн зах зээл дээрх өөрчлөлт, хүн амын хүлээлт зэрэг бизнесийн үйл ажиллагаанд хүчтэй нөлөө үзүүлдэг. Иймд макро эдийн засгийн хүчин зүйлүүдийн үр нөлөө, хандлагын талаар мэргэжилтнүүдээс зөвлөгөө авснаар төлөвлөж буй өөрчлөлт амжилтанд хүрнэ.
  • 3. Бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд ямар үзэл баримтлалтай нам засгийн эрхэнд гарав гэдэг нь шууд нөлөөлж байдаг. Зүүний чиглэлийн үзэл баримтлалтай нам засгийн эрхэнд гарвал орлогын дахин хуваарилалтанд илүүтэй оролцох замаар тэгшитгэх бодлогыг иш үндсээ болгох ба энэ нь татвар, шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн хөгжилд түлхүү анхаарч, бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд элдэв янзын хориг саад тавьж эхэлдэг. Харин барууны чиглэлийн үзэл баримтлалтай нам засгийн эрхэнд гарвал яг үүний эсрэг бодлого баримтлах болно. Тэрчлэн нийгмийн улс эдийн засгийн сэтгэлгээний хэв маяг, ардчиллын хөрс суурь хир байна гэдгээс ихээхэн хамааралтай байдаг. Тухайн улсын хувьд олон улсын нийтээр дагаж мөрддөг гэрээ хэлцэлд нэгдэн орсон эсэх, бусад орнуудтай хөгжүүлж буй харилцааны хэв маяг зэргийг ч судлан үзэх хэрэгтэй.
  • 4. Таны хийх гэж буй өөрчлөлтийг танай хамт олон төдийгүй олон нийт хүлээж авах уу? Үгүй юу? гэдгийг тогтооход үндсэндээ чиглэгддэг Тухайн хамт олон, оршин суугчид хийгээд нийгмийн тогтсон ѐс журам, зан заншил, соѐл боловсрол, үнэт зүйлс зэрэг нь таны хийх гэж байгаа өөрчлөлтийг-хүлээн авах бололцоотой юу? үгүй юу?, магадгүй тогтсон хэв маягийг нь эвдэж байвал ямар эсэргүүцэлтэй тулгарах вэ?, хүлээн авч дэмжих ба эсэргүүцэгчдийн хүчний харьцаа ямар байх зэргийг авч үзэх нь зайлшгүй чухал зүйл юм. Олон нийт ихэвчлэн өөрчлөлтийг төдийлөн таашаан хүлээж авдаггүй. Иймд нэн ялангуяа орон нутгийн иргэдийн ахуй амьдрал, соѐлд нь үл нийцэх төсөл хэрэгжиж чадахгүй гэдгийг анхаарна уу. Мөн зайлшгүй анхаарах нэг асуудал бол хэрэгжүүлж байгаа теслийн экологийн үр дагавар юм. Байгалийн тэнцвэрийг алдагдуулж, байгаль орчинд хортой нөлөө үзүүлэх төсөлд ямар ч санхүүгийн байгууллага дэмжлэг үзүүлэхгүй гэдгийг анхааралдаа аваарай.
  • 5. Технологи техникийн өндөр хурдтай өнөө үед тэргүүний технологид тулгуурлаж л амжилтанд хүрэх нь тодорхой. Технологи гэдгийг хамгийн өргөн утгаар нь энгийнээр тодорхойлбол: Бодит үр дүн бүхий зорилгод чиглүүлж мэдлэг боловсрол, материал баялаг болон холбогдох арга барилыг ухаалгаар хэрэглэхийг технологи гэнэ. Ямар шинж чанартай өөрчлөлт хийх гэж байгаатай чинь уялдан ямар технологийн сонголт хийх вэ? технологийн судалгаа юунд чиглүүлэх вэ? гэдэг нь тодорхойлогдоно. Хүн ам цөөтэй жижиг орны хувьд манай бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанд олон улсын хүчин зүйл бараг тодорхойлогч нөлөөг үзүүлдэг. Энэ хүрээнд гадаад харилцаа, ОХУ, Хятад улс хийгээд хөгжингүй бусад улс орны дотоод улс төр эдийн засгийн амьдрал, олон улсын байгууллага, хандивлагч орнуудын зээл тусламж зэргийг хийхээр төлөвлөж буй өөрчлөлтийнхөө агуулгатай уялдуулан авч үзэж судлах нь төслийн үндэслэлийг улам чамбай болгоно гэдгийг анхаарна уу.
  • 6. Төсөл хэрэгжүүлэх байршлын судалгаа нь нөхцөл байдлын судалгаанд чухал үүрэгтэй. Байршлын судалгааг хийхдээ дараах 3 үндсэн түвшинд авч үздэг. Үүнд: Энэ түвшний судалгаа нь үүний өмнөх эдийн засаг, хууль эрх зүйн зохицуулалт, нийгэм соѐл, технологи, олон улсын орчны судалгаатай үндсэндээ давхацдаг. Гэхдээ өмнө нь бид хийх гэж буй өөрчлөлт маань эдгээр орчинд хир зохицох гэдэг талаас нь хандаж байсан бол одоо ийм орчинд энэ байршлыг сонгох нь хир оновчтойг тогтооход голлон анхаарна. Энэ түвшний судалгаа нь тухайн аймаг хотын дэд бүтцийн хөгжилт, хөдөлмөрийн зах зээлийн байдал, уур амьсгал, зах зээлийн багтаамж, орон нутгийн удирдлагын дэмжлэг туслалцаа зэргийг илрүүлж тогтооход чиглэгдэнэ.
  • 7. : Энэ түвшний судалгаа нь төсөл хэрэгжүүлэх газрын байрлал, өргөтгех боломж, газар, хөрсний шинж чанар, тээвэр, эрчим хүч, уур ус, газрын үнэ, орчин тойрны оршин суугчдын хандлага зэргийг тогтооход чиглэгдэнэ. Байршлын судалгааг хийхдээ мэдээлэл цуглуулах бүхий л боломжтой аргыг хэрэглэх хэрэгтэй бөгөөд цуглуулсан мэдээллээ үндэслэн хамгийн ашигтай байршлаа сонгоно. Байршлын боломжит сонголт хийхдээ дараах аргачлалыг ашиглаж болох юм.
  • 8. Боломжийн байршлууд Шаардлаг ын төрөл А Б Байршлын үзүүлэлтүүд байршил байршил Чан Чан Тоо ар ар Тоо Түвшин Үзүүлэлт Шаардлага Гадаад бодлого Нээлттэй 2 2 Эдийн засгийн Улс орны Либераль 0 2 бодлого Наад захын түвшинд Санхүү зээлийн Санхүүгийн 2 2 бодлого чөлөөтэй урсгал Хөдөлмөрийн зах Боловсон хүчний 1 0 зээл сургалт Дэд бүтэц Авто, төмөр зам 0 1 Аймаг хот, бүс Борлуулалтын Наад захын нутгийн Зах зээл ойр 0 2 зах зээл Засгийн газрын Хамтран ажиллах 2 2 дэмжлэг Газрын шинж Тэгш хуурай 2 0 чанар Орон нутгийн Зам харилцаа Авто төмөр зам Наад захын 0 2 Эрчим хүч Зах зээл ойр 2 0 Газрын үнэ Хамтран ажиллах 0 1 Онооны нийлбэр 11 14
  • 9. Зах зээлд ойр Борлуулалтын зах зээлд 1. Талбайн байршил эсэх Түүхий эдийн зах зээлд Төмөр замын тээвэр Агаарын тээвэр Тээврийн сүлжээ Авто замын тээвэр Хөрсний даах чадвар Өндрийн түвшин Хэмжээ 2. Талбайн чанар Талбайн үзүүлэлт Хөрсний шинж чанар Цахилгаан эрчим хүч Цэвэр бохир ус Дулаан уур Эрчим хүч, уур усны Нүүрс хангамж Нийлүүлэлтийн боломж Оршин суурьших газар 3. Хөдөлмөрийн зах Боловсон хүчний сургалт зээл Нийгмийи харилцаа Ахуй соѐлын сонирхол Талбайн үнэ 4. Эдийнзасгийн Хөрөнгө оруулалт асуудлууд Үйлдвэрийн зардал
  • 10. Урьдчилсан байдлын судалгаа нь төслийг хэрэгжүүлэх техник эдийн засгийн боломжийг тогтоон, үр ашигтай ажиллаж чадах эсэхийг тодотгоход чиглэгдэнэ. Урьдчилсан байдлын судалгааны чиглэл, дэс дараалал, зорилтуудыг тус бүрд нь авч үзье. Тухайн бүтээгдэхүүн үйлчилгээ нь хэний ямар хэрэгцээг хангаж байгааг тогтооно. Хэрэглэгчид нь хэн бэ? Үүнээс зорилтот хэрэглэгчид нь хэн бэ? Боломжит хэрэглэгчид нь хэн бэ? гэдэг асуултад хариу өгсний дараа хичнээн хүн тухайн бараа үйлчилгээг хэрэглэж байна вэ? гэдгийг тогтоох хэрэгтэй. Эдгээр судалгааг хийхдээ нийт салбарын хэмжээнд ба төсөл хэрэгжүүлэх орон нутгийн хүрээ, төслийн зорилтот зах зээлийн хүрээнд тус тусад нь авч үзнэ.
  • 11. Үүний дараа энэ эрэлт хэрэгцээний хангамж хир зэрэг байна. Нийлүүлэгчид нь хэн байна, тэд хэдий хэмжээний бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлж байна, борлуулалт нь ямар байна, үйлдвэрлэлээ өргөтгөх талаар төлөвлөж байгаа эсэх, нийлүүлэгчдийн байршил, тархалт, бүтээгдэхүүн үйлчилгээнийх нь ялгаварлалт зэргийн талаар аль болох нарийн тодорхой мэдээллүүдийг цуглуулахыг эрмэлзэх хэрэгтэй. Энэ бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлтийн хэтийн төлөв ямар байх талаар прогноз хийхийг оролдохын зэрэгцээ орлуулах ба хавсрах бүтээгдэхүүн үйлчилгээний зах зээлийн төлөв байдалд үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагатай. Эдгээр мэдээлэл түүнд хийсэн шинжилгээндээ үндэслэн тухайн зах зээлд нэвтрэн орох бололцоот хувилбаруудаа тодорхойлно. Өөрөөр хэлбэл зорилтот зах зээлээ тодорхойлж, энэ зах зээлийн хичнээн хувийг эзлэхээ тодотгоно гэсэн үг юм.
  • 12. Төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах түүхий эд материалыг хаанаас хэдийд ямар хэмжээ, ямар үнээр, ямар хугацаанд хангаж болохыг тодорхойлоход энэ судалгааны гол зорилго оршино. Түүхий эд материал нийлүүлэгчдийн бараа үйлчилгээгээ нийлүүлэх үнэ, хэмжээ, чанар, хугацаа, сав баглаа боодол, тээврийн болон бусад нөхцөлийн талаарх саналыг авах хэрэгтэй. Нийлүүлэгчид олон байвал бүгдээс нь санал авахыг хичээнэ. Эдгээр саналуудыг харьцуулан гол бэлтгэн нийлүүлэгчээ тодорхойлно.
  • 13. Төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах техник тоног төхөөрөмжийн хангамжийг шийдвэрлэх боломжийг тодорхойлоход энэ судалгааны гол зорилго оршино. Төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах техник тоног төхөөрөмж нийлүүлэгчдийг тодруулж, тэдний техник тоног төхөөрөмжийнх нь техникийн тодорхойлолт, иж бүрдэл, нийлүүлэх хугацаа, үнэ, угсрах суурилуулах нөхцөл, баталгаат хугацаа, засвар үйлчилгээ, ажиллагсдыг сургах боломж болон бусад нөхцлийн талаарх саналыг авах хэрэгтэй. Зөвхөн шинэ техник төхөөрөмж авахыг бодолгүй хуучин техник тоног төхөөрөмж авах, эсвэл түрээсээр ашиглах боломжийг ч судлан үзэх нь зүйтэй.
  • 14. Өмнөх судалгаандаа түшиглэн ямар мэдлэг, чадвар дадалтай хэдий хэрийн ажилчид шаардлагатай байгаагаа эхлээд тодорхойлно. Үүний дараа эдгээр ажилчдыг олж авах сувгуудаа тодруулна. Хөдөлмөрийн зах, энэ чиглэлийн ажилчид мэргэжилтнүүдийг бэлддэг мэргэжлийн боловсролын байгууллагуудаас мэдээллээ цуглуулна. • Дээрх мэдээлэл, үнэлгээндээ тулгуурлан шаардлагатай ажиллагчдыг ажилд авах хугацаа, дадлага болон нэмэлт сургалт, шаардлагатай эсэх, ажилчдаар хангагдах боломжийн магадлал зэргийг тодруулна. Тухайн салбарын зах зээлийн хичнээн хувийг эзлэх боломжиндоо тулгуурлан техник тоног төхөөрөмж, түүхий эд материал, ажиллах хүчний хангамжийн хувилбаруудаа нэгтгэн зохион байгуулалт, технологийн хувьд харилцан адилгүй үйлдвэрлэл үйлчилгээний хэлбэрүүдийг тодорхойлно. Эдгээр хэлбэрүүдийн дотроос хамгийн үр өгөөжтэйг нь сонгоно. Энэ сонголтыг хийхдээ та дараах асуудлуудад онцлон анхаараарай
  • 15. Хувилбарууд № Үзүүлэлтүүд 1 2 3 4 1 Хэрэгжүүлэлтийн зардал 2 Үр өгөөж Зах зээлийн хэрэгцээ шаардлагад зохицсон 3 эсэх 4 Технологийн хувьд зохистой эсэх 5 Богино хугацааны үр дүн 6 Урт хугацааны үр дүн 7 Хэрэгжүүлэхэд тохиолдох саад бэрхшээл 8 Олон нийт хүлээн авах эсэх 9 Экологийн хувьд цэвэр эсэх 10 Орцуудаа орон нутгаас олох бололцоо Нийт оноо
  • 16. Энэ нь үйлдвэрлэл, үйлчилгээний хувилбар тус бүрийн урт ба богино хугацааны үр дүн өгөөж, хэрэгжүүлэхэд тохиолдох бэрхшээлүүд, хэрэгжүүлэлтийн зардал (мөнгө, хүн/цаг, цаг/хугацаа), тухайн хувилбарыг олон нийт хүлээн авах эсэх, зах зээлийн хэрэгцээ шаардлагад зохицсон эсэх, нөөцүүдээ орон нутгаас олох бололцоотой эсэх, технологийн хувьд зохистой эсэх, экологийн хувьд цэвэр эсэхэд үнэлгээ өгөхөд чиглэгддэг. Боловсруулсан хувилбаруудаас сонголт хийхэд үнэлгээний матрицын арга илүү тохиромжтой байдаг.
  • 17. Олон хувилбаруудыг задлан шинжилж, үнэлснээр хамгийн боломжит хувилбар буюу стратегийг сонгоно. Хамгийн их оноо авсан хоѐр хувилбараа төслийн зорилтын биелэлтэд хир зэрэг нөлөөлөх, хэрэгжүүлэлтийн зардал нь бусадтай нь харьцуулбал ямар болох, тус хувилбар нь бусад хувилбаруудтай харьцуулбал биелэгдэх найдвар хир зэрэг байна вэ? гэсэн шалгуураар дахин үнэлгээг хийвэл сонголтын үр дүн сайнаар нөлөөлнө. Үүнийгээ мөн үнэлгээний хүснэгтэд оруулна.
  • 18. Хувилбарууд Д/д Шалгуур 1-р 2-р хувилбар хувилбар Төслийн зорилтын 1 биелэлтэд хир нөлөөтэй 2 Хэрэгжүүлэлтийн зардал 3 Биелэгдэх боломж Дүн Жич: 1-бага, 2-дунд, 3-их  1. Нийгмийн хэрэгцээний судалгаа 2. Өөрийн дотоод боломж, эх үүсвэр 3. Барилгын зураг төсев 4. Хөрөнгийн шийдэл 5. Хавсралт /Талбайн зураг, дулаан, сантехник/
  • 19. Үндсэн судалгааны явцад төслөө хэрэгжүүлэх сонгож авсан хувилбарынхаа техник эдийн засгийн үндэслэлийн нарийвчилсан боловсруулалтыг хийдэг. Үндсэн судалгааны явцыг шат дарааллынх нь дагуу авч үзье.  Урьдчилсан судалгааны явцад тогтоосон зах зээлийн багтаамж, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, түүний тоо чанар, зорилтот хэрэглэгчээ нарийвчлан тодотгоно. Зах зээлийн хичнээн хувийг ямар үе шаттайгаар эзлэхээ зорилт болгон тодорхойлно. Өөрөөр хэлбэл хичнээн хэмжээний бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нийлүүлэх болон түүний шинж чанарыг тодорхойлно. Борлуулалтын ямар сувгаар, ямар үнээр борлуулахаа тодотгоно. Энэ үндсэн дээр борлуулалтын боломжит хэмжээг өдөр, сар, улирал, жилээр тогтооно.
  • 20. Ямар шинж чанартай түүхий эд материалыг хаанаас ямар үнэ, ямар нехцөлөер, ямар хугацаанд хэдий хэмжээгээр татан авч байхыгаа тодорхойлно. Ямар мэдлэг чадвар, дадалтай хэдий хэмжээний ажилчдыг хэрхэн олж авахыгаа тодотгоно. Ямар хүчин чадалтай, ямар ямар маркийн техник тоног төхөөрөмжийг хаанаас ямар үнээр хэзээ худалдан авч ямар хугацаанд угсарч суурилуулахаа тодорхойлно. Ямар чанартай бүтээгдэхүүнийг өдөр, сар, улирал, жилд хичнээн хэмжээгээр үйлдвэрлэхээ тогтоно.
  • 21. Бүтээгдэхүүн үйлчилгээний үйлдвэрлэлийн технологи зохион байгуулалт, экологи, хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангах болон бусад туслах байгууламжийн зураг төсөл, загвар схемийг боловсруулна. Хаана ямар нөхцөл шаардлагыг хангасан барилга байгууламж барих зураг төсөл, ашиглалтад оруулах хугацаа, нийт төсөвт өртгийг тодорхойлно. Үүнийг мэргэжлийн байгууллагуудад захиалга өгч хийлгэх ба гүйцэтгэгч байгууллагыг тендер зарлаж шалгаруулахаар тусгах нь зүйтэй. Төсөлд үйлдвэрлэлийн технологи зохион байгуулалтын дагуу цех тасаг, тэдгээрийн техник тоног төхөөрөмжийн байршил, шат, дамжлагыг харуулсан ерөнхий зургийг хавсаргана.
  • 22. Удирдлагын зохион байгуулалтын чиг үүргийг тодорхойлж, нэгж хэсэг ажлын байр тус бүрийн ажил үүргийн хуваарийг нарийвчлан тогтоож, бүтцийг тодорхойлно. Удирдлагын шат дамжлагыг тодорхой заахаас гадна ажлын байр бүрийн орон тоог тогтооно. Маркетингийн стратеги тактикаа тодорхойлно. Үнэ, хуваарилалт, мэдээлэл сурталчилгааны бодлогоо тодорхойлно. Сав баглаа боодлын загвар, хуваарилалтын графикыг гаргаж, идэвхижүүлэлтийн арга замаа сонгоно. Ажлын цагийн болон ажил үүргийн нарийвчилсан хуваарь, урамшууллын механизм, ажиллагсадыг сургах, дадлагажуулах зарчмыг тодорхойлно. Энэ шатанд өмнө хийгдсэн бүх судалгааны дүнг нэгтгэн тоогоор (мөнгөн дүнгээр) илэрхийлэн шилжүүлж, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл нь эдийн засгийн хувьд үр ашигтай эсэхийг үнэлж дүгнэдэг хамгийн чухал хэсгийн нэг юм.