SlideShare una empresa de Scribd logo
1 de 52
Descargar para leer sin conexión
“Багшийн хөгжил” сэтгүүлийн ээлжит дугаар та бүхний гар дээр очиж байна.
Энэ удаагийн дугаарын зочноор Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны
Төрийн нарийн бичгийн дарга Балжиннямын Баярсайхан уригдан оролцсон бөгөөд
салбартаа хийгдэж буй ажлууд болон цахим орчинд хүүхдэд тулгарч буй аюул,
түүнийг даван туулахад багш, сургууль, эцэг, эх, томчууд хэрхэн туслах талаар
ярилцлаа.
Мөн “Нээлттэй боловсрол” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулагчид
болох А.Амарзаяа, Ц.Навчаа нарын ярилцлага та бүхний сонирхлыг татах нь
дамжиггүй. Шинэ зууны боловсрол болох нээлттэй эхүүд болон Хан -Академийн
хичээлүүдийн талаар та энэ удаагийн дугаараас олж уншаарай.
Эдгээр онцлох ярилцлагуудаас гадна тус сэтгүүлийн уламжлалт булан болох
“Онытэргүүнийбагш”,“Зөвлөхбагш”,“Аргазүйчбичижбайна”“Эрдэмшинжилгээний
хурал” зэрэг булангуудаас та бүхэн мэргэжил арга зүйн шинэ мэдээлэл, мэдлэгийг
олж авна гэдэгт бид найдаж байна. Мөн манай арга зүйчдийн боловсруулсан «Эсээ
бичих зөвлөмж» багш таны өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэг болох буй за.
Бидэнтэй хамтран ажиллаж, арга зүй, тэргүүн туршлагаа түгээн дэлгэрүүлэх
хүсэлтэй хэн бүхний өмнө “Багшийн хөгжил” сэтгүүлийн редакц нээлттэй байх
болно.
Та бүхэн bagshkhugjil@itpd.mn цахим хаягаар санал хүсэлтээ ирүүлээрэй.
РЕДАКЦИЙН ЗУРВАС
Ерөнхий зөвлөх:
Алимаа ТУЯА
Редакцийн зөвлөл:
Энхжаргал БАТЧИМЭГ
Цагаанбаатар НАРАНТУЯА
Санжид АМАРСАЙХАН
Бямбаа ЦАСАНЧИМЭГ
Нэргүй БУЛГАНТАМИР
Чагцал ЖАРГАЛ
Ичинхорлоо БАТХҮҮ
Гантөмөр ТӨМӨР-ОЧИР
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
2
ДУГААРЫНЗОЧИН
ЦАХИМ ОРЧНЫ СӨРӨГ НӨЛӨӨЛЛӨӨС
ХҮҮХДҮҮДЭЭ ХАМГААЛАХ ЗАЙЛШГҮЙ
ШААРДЛАГА БИДЭНД ТУЛГАРЧ
БАЙНА
БМДИ-ээс эрхлэн гаргадаг
“Багшийн хөгжил” сэтгүүлийн энэ
удаагийн дугаарт Боловсрол, Соёл,
Шинжлэх ухаан, Спортын яамны
Төрийн нарийн бичгийн дарга
Б.Баярсайхан уригдаж ярилцлаа.
-Боловсрол, соёл, шинжлэх ухаан
спортын яамнаас хүүхдүүдийг цахим
гадуурхлаас сэргийлэх тодорхой
ажлуудыг хийж, хэрэгжүүлж эхэлжээ.
Эндээс ярилцлагаа эхэлье?
-“Засгийн газрын 2016-2020 оны
үйл ажиллагааны хөтөлбөр”-т  “Бүх
шатны боловсрол, сургалтын
байгууллагад нийгэм, сэтгэл зүй,
дэд бүтцийн эрүүл, аюулгүй, ээлтэй
орчин, нийгмийн үйлчилгээг бий
болгоно” гэж заасан.
Хүн төрөлхтөн өнөөдөр хоёр
ертөнцөд зэрэгцэн амьдрах боллоо.
Нэг нь бидний амьдарч байгаа бодит
ертөнц, нөгөөх нь цахим ертөнц.
Мэдээллийн хурдтай эрин үед
цахим хэрэглээний сайн сайхныг
өгүүлж баршгүй. Гэвч цахим
хэрэглээний давуу талыг хүртэхийн
зэрэгцээ сөрөг нөлөөнд ч өртөж
байна. Ялангуяа, дөнгөж төлөвших
үедээ яваа өсвөр насны хүүхдүүдэд
маань хэрхэн нөлөөлж буйг томчууд
бид анзаарахгүй байгаа юм.
-Тухайлбал, хүүхдүүдэд
цахим хэрэглээтэй холбоотой ямар
асуудлууд тулгарч байна вэ?
-Гадуурхагдах, хэл амаар
доромжлуулах, буруу зүйл,
буруу хүмүүст уруу татагдах бүр
цаашилбал, сэтгэл санаа болон
бие махбодийн хүчирхийлэлд өртөх,
хүний наймааны золиос болох, амиа
хорлох хүртэл эрсдэлүүд хэдийнэ  бий
болжээ. Энэ нь ганц Монгол Улсад
тулгамдаад байгаа асуудал биш,
дэлхий нийтээрээ cуber bullying буюу
цахим гадуурхалаас хүүхдээ хэрхэн
хамгаалах вэ гэдэгт маш их анхаарал
тавьж байна. Зарим улс орнууд,
ялангуяа хөгжингүй орнууд цахим
хэрэглээний сөрөг нөлөөллөөс
хүүхэд, олон нийтийг хамгаалахын
тулд хуульчлах хүртэл арга хэмжээг
авч эхэлсэн.
-Энэ талаар манай улсад, тэр
тусмаа салбарын яамны зүгээс ямар
бодитой ажлуудыг хийж байна вэ?
-“Сургалтын орчинд гар утас,
цахим хэрэгслийн хэрэглээний
талаар авах арга хэмжээний тухай”
Боловсрол, соёл, шинжлэх ухаан,
спортын сайдын 2016 оны 09
дүгээр сарын 16-ны өдрийн А/43
дугаар тушаал гарсан. Тушаалын
хэрэгжилтийг ханган ажиллах
зорилгоор аймаг, нийслэлийн
Боловсрол, соёл, урлагийн газруудад
албан бичгээр зөвлөмж хүргүүлсэн.
Энэ ажил сайн үр дүнтэй хэрэгжиж
байгаа. Мөн Боловсрол, соёл,
шинжлэх ухаан спортын яамнаас
өнгөрсөн оны аравдугаар сард
“Цахим гадуурхал цаашаа” нэртэй
аяныг эхлүүлсэн. Энэ хүрээнд
улсын хэмжээний бүх цэцэрлэгүүдэд
“Би найзыгаа шоглодоггүй,
гадуурхдаггүй” үйл ажиллагааны
удирдамж хүргүүлж, бага насны
хүүхдийн сэтгэхүйн онцлогт тохируу
лан Ханс Христиан Андерсений “Нуг
асны муухай дэгдээхий” зохиолоор
дамжуулан бие биеэ хүндлэн
хайрлахыг ойлгуулсан сургалтыг
зохион байгуулсан. Түүнчлэн аймаг,
нийслэл, дүүргийн Боловсрол, соёл,
урлагийн газрын удирдлагууд,
нийслэлийн EБС-ийн сургуулийн
захирлуудтай уулзалт зохион
Б.БАЯРСАЙХАН
3ДУГААРЫН ЗОЧИН
Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
4
ДУГААРЫНЗОЧИН
байгуулж, цахим орчин дахь зохистой хэрэглээний
талаар ярилцан, хүүхдүүдэд энэ талаар хэрхэн
ойлгуулах, ямар арга хэмжээ авах талаар чиглэл
өгсөн.
-Зөвхөн боловсролын байгууллагууд
гэлтгүй олон нийтэд чиглэсэн ажлуудыг хийх
шаардлагатай болов уу. Өөрөөр хэлбэл, сургууль,
цэцэрлэгээс гадна олон нийт, иргэд, эцэг, эхчүүдэд
энэ талаархи ойлголтыг өгөх нь чухал шүү дээ?
-Мэдээж тэгэлгүй яахав. Тухайлбал, UBS
телевизийн хамт олон жил бүр зохион байгуулдаг
“Universe Best Songs” наадмынхаа уриаг “Цахим
ертөнцөд соёлтой оролцоцгооё” болгож, манай
аянд нэгдэж, энэхүү аяныг дэмжиж байгаад маш
их талархаж байна. Энэ наадамд оролцож байгаа
оролцогчид, шүүгчид, үзэгчид хүртэл цахим
ертөнцөд соёлтой оролцохын төлөө дуу хоолойгоо
өргөж байна. Миний бие энэхүү наадмын
гуравдугаар шатны шалгаруултад тэнцсэн 70
оролцогчидтой уулзаж, ярилцсан. Хүүхдүүд
цахим гадуурхалд хэрхэн  өртөж байгаа
бодит жишээнүүдийг ярьж, тэдний нийгэмдээ,
үе тэнгийнхэндээ үзүүлэх нөлөө, мөн “од”
хүний  нийгэмдээ ямар сайн сайхан үрийг тарьж
байх ёстой талаар ярилцсан юм. Олон нийтээс
хүртсэн алдар хүндээ хэрхэн буцааж нийгэм, олон
нийтийнхээ сайн сайхны төлөө зориулах ёстой
талаар зөвлөсөн. Үүнийг хүүхэд, залуус маш
сайхнаар хүлээж авсан. Дэлхийн сайхан бүсгүйг
шалгаруулахдаа хүмүүнлэгийн үйлсэд хэрхэн
оролцдогоор нь дүгнэдэг нь санаандгүй хэрэг биш.
Мөн “Харилцаа холбооны зохицуулах хороо”-
ноос “Цахим орчин дахь гадуурхал” сэдвээр
эссэ бичлэг, гар зургийн уралдааныг орон даяар
зарласан. Энэ уралдаан хүүхдүүдийн авъяас
чадварыг үнэлэхээс гадна, сайн оролцоотой
сургуулиудыг шалгаруулах юм. Мөн “Цахим
гадуурхал цаашаа” аянд сургуулиуд нэгдэж
эхлээд байна. Жишээлбэл, Хан-Уул дүүргийн 52,
Баянгол дүүргийн 51 дүгээр сургууль Баянгол
дүүргийн Боловсрол, соёл, урлагийн газар
нийслэлийн бүх нийгмийн ажилтнуудын дунд нэг
өдрийн сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулан,
багш нарын дунд илтгэл, эссэ бичлэгийн уралдаан
зарлаж, энэ ажил маань хүрээгээ тэлж, үр дүнтэй
өрнөж байгаад баяртай байна.
-Өнөөдөр цэцэрлэг, сургуулийн түвшинд улсын
хэмжээнд 30 гаруй мянган багш ажиллаж байна.
Багш гэдэг хүн дан ганц мэдлэг боловсрол олгохоос
гадна хүүхдийн хүмүүжил, төлөвшлийг тодорхойл
дог луужин гэдэгтэй та санал нийлэх үү?
-Тэгэлгүй яахав. Хүүхэд бүр багшийгаа
хамгийн эрхэм, мундаг, зөв хүн гэж хардаг. Бараг
эцэг, эхээсээ ч илүү эрхэмлэн дээдэлдэг багш
хүний гаргах өчүүхэн алдаа хүүхдийн сэтгэл
зүрхэнд зүү “шивэх” мэт тусдаг. Тиймээс багшаас
харилцааны ямар нэгэн алдаа огт гарч болохгүй.
Миний ч, таны ч бага насны дурсамжид нэг тийм
жишээ байгаа гэж бодож байна. Ер нь хүүхэд
нас сэтгэлзүйн хувьд ихээхэн онцлогтой байдаг
учраас дурсамжууд маш тод үлддэг, ялангуяа
таагүй дурсамжууд.
-Багш нар зөвхөн мэдлэг боловсрол төдийгүй
хүүхдийн сэтгэл зүрхийг хөгжүүлдэг байхын тулд
өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй болов уу?
-БСШУСЯ-ны төлөөлөл Багшийн мэргэжил
дээшлүүлэх институтэд саяхан ажилласан.  Энэ
үеэр тус инситутээс зохион байгуулдаг багшийн
мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ, ёс
зүй, харилцаа хандлагыг сайжруулах сургалтыг
үндэсний хэмжээнд яаж зохион байгуулах талаар
ярилцсан. Монголын багш нарыг ёс зүйгүй гэж
хэлж байгаа юм биш. Дэлхий ертөнц маань
өөрөө хурдацтай шинэчлэгдэж, хөгжиж байна. Ёс
зүйн хэм хэмжээ, юуг ёс зүйн алдаа гэх вэ гэдэг
ойлголт нь хүртэл шинэчлэгдэж байгаа үед бидэнд
шинэ мэдээлэл, сургалт зайлшгүй шаардлагатай
гэдэг дээр санал нийлж,   БМДИ-ээр дамжуулан
сургалтуудыг зохион байгуулахаар шийдсэн. Энэ
сургалтын агуулгат нь багшийн мэргэжлийн ёс зүйн
хичээлээс гадна цахим гадуурхалаас хүүхдийг
хэрхэн урьдчилан сэргийлэх, ийм асуудалд өртсөн
бол ямар тусламж үзүүлэх, тухайн хүүхдийг
хэрхэн өөртөө итгэлтэй болгох, хүнд хэцүү
нөхцлийг даван туулахад нь туслах, зөвлөмж өгч
чаддаг байх, цаашид амжилттай хэвийн суралцах
нөхцөл бололцоог бий болгох, мөн хүүхдүүд бие
биенийгээ хэрхэн хайрлаж, хүндлэхэд зөвлөх
сургалт зэргийг багтаах юм. Багш нарын маань
ажиллах нөхцөл хүнд, ажлын ачаалал их, цалин
бага гэдгийг би мэднэ. Гэхдээ хийж байгаа
ажилдаа  ёс зүйтэй хандах, хүүхдийг хайрлаж,
хүндлэхэд  цалин, мөнгө нөлөөлөхгүй гэдгийг би
онцлон хэлмээр байна.
-Цахим гадуурхалын эсрэг аяныг яамнаас
гадна өөр ямар байгууллага дэмжиж хамтарч
ажиллаж байгаа вэ?
-Нийгэм, олон нийт, эцэг, эхчүүд, хэвлэл,
мэдээллийн байгууллагууд бидний ажлыг маш
нааштайгаар хүлээн авч, дэмжиж байна. Түүнээс
гадна НҮБ-ын Хүүхдийг ивээх сан, Дэлхийн
банк, Дэлхийн Зөн олон улсын байгууллага
зэрэг олон улсын байгууллагууд, “Харилцаа
холбооны зохицуулах хороо” зэрэг олон
байгууллагууд дэмжиж байгаа. Бид Дэлхийн
банкны санхүүжилтээр монголын ЕБС-иудын дунд
цахим гадуурхал ямар түвшинд байгаа талаар
судалгаа явуулж байна. Судалгааны үр дүнтэй
УИХ дахь Нийгмийн бодлого, боловсрол, соёл,
шинжлэх ухааны байнгын хорооноос танилцана
гэсэн. Энэхүү судалгааны үр дүн бидний хийх
ажлыг илүү тодорхой болгоно гэж харж байгаа.
Дашрамд дурдахад, сургууль, хамт олон, хүүхдүүд
хүсвэл, мөн цахим ертөнцөд соёлтой оролцох
шийдвэрээ гаргавал, хэн нэгнийг доромжлох,
гүтгэх, гадуурхах нь муухай гэдгийг хүлээн
зөвшөөрвөл UBS телевизийн “Universe best
songs” наадмын зохион байгуулагчдад хандаж,
дуу хоолойгоо олон нийтэд хүргэх боломжтой.
Гэхдээ үүнийг сургууль, багшийн зүгээс хүчээр
5ДУГААРЫН ЗОЧИН
зохион байгуулах биш, харин хүүхдүүд маань чин
сэтгэлээсээ цахим ертөнц дэх харилцааны эерэг, сөрөг
талыг ойлгож, соёлтой хэрэглэх шийдвэрээ гаргасан
байх ёстой. Сурагчдын ашигладаг фэйсбүүкийн
хаалттай группүүдэд ямар асуудал яригддаг, ямар
үг, хэллэг хэрэглэгддэг, гадуурхал ямар хэлбэрээр
явагддаг талаар олон нийтэд хүүхдүүд маань өөрсдөө
хүргэвэл сайн. Хүүхдүүд энэ асуудлаа илэн далангүй
ярьж, өөрсдөө шийдэлд хүрч, бид ийм бүдүүлэг үг
хэллэг хэрэглэдэггүй, бие биеэ гадуурхдаггүй хамт
олон болохоор шийдэлд хүрэх нь бага гэлтгүй энэ
ажлын үр дүн юм.
-Цаашид багш нар, томчууд юунд анхаарах
шаардлагатай вэ?
-Эцэг, эх бүрийн чин хүсэл бол хүүхдээ зөв,
эрүүл, ажил мэргэжилдээ дур сонирхолтой сайн хүн
болоосой гэж хүсдэг. Манай төрийн бодлого ч өрсөлдөх
ур чадвартай, чанартай мэдлэг боловсролтой,
зөв иргэнийг төлөвшүүлэхэд чиглэдэг. АНУ-ын
эрдэмтэн Маслоу 1943 онд хүний хэрэгцээний онолыг
хэрхэн тодорхойлсныг багш нар маань сайн мэдэж
байгаа. Физиологийн хэрэгцээ, аюулгүй орчинд
амьдрах хэрэгцээ, бусдаар хайрлагдах, хүндлэгдэх
хэрэгцээ нь хүний СУУРЬ хэрэгцээ байдаг. Суурь
хэрэгцээг нь хангалттай бий болгож чадаагүй хэрнээ
сурч, боловсрох, гэгээрэх, танин мэдэх хэрэгцээг
чанартай байлгах боломжгүй юм. Бид хүүхэддээ муу
хоол өгчихөөд чи сайн сур, тэднийгээ элдэв дарамт,
доромжлолд өртүүлчихээд чи гэгээр гэж шаардах
эрхгүй. Үүнийг үлгэрлэх хамгийн эхний хүн бол багш
юм. Миний харилцаа хүүхдэд үлгэр дуурайл болно,
миний харилцаа толь юм гэдгийг багш алхам тутамдаа
ухамсарлах шаардлагатай. Багшийгаа дуурайж
гэртээ янз бүрийн дуу хоолой, үйлдэл хүүхдүүд маань
гаргадаг шүү дээ. Тэр үед нь бид инээдэм, наргиан
болгоод өнгөрдөг. Гэтэл үүний цаана хүүхэд багш
таны үг, үйлдлийг хэчнээн хурцаар тусгаж авч байгааг
харж болно.
-Тэгэхээр цаашид бид хүүхдүүддээ ур чадвараас
гадна эерэг хандлага, ёс зүйг олгох тал дээр хаа
хаанаа анхаарах хэрэгтэй болжээ?
-Тиймээ, мэдлэг боловсрол, чадвар бүгд чухал.
Гэхдээ энэ бүгдийн эхэнд ёс зүй, хүндлэл, эерэг
хандлага чухал гэдгийг бид сүүлийн хэдэн жил маш
тодоор харж байна. Нийгэм маань тэр чигээрээ ёс
зүйн доройтолд орж байна. Иймээс соён гэгээрүүлэгчид
бид хүүхдүүддээ энэ чухал чанаруудыг цэцэрлэгийн
наснаас нь суулгах, төлөвшүүлэх ёстой юм. Хэрвээ
та төлөвшөөгүй, ёс зүйгүй, худлаа хэлдэг, хүүхдэд
гар хүрдэг, ялгаварлан гадуурхдаг, харилцааны
доголдолтой, бусдыг хүндэлдэггүй бол хэчнээн өндөр
боловсролтой, мэдлэг чадвартай байгаад ч багш гэдэг
эрхэм нэрийг зүүх эрхгүй.
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 92 хүүхэд
сэтгэл гутрал, дарамт, хүчирхийллээс болж
амиа хорлосон гэсэн судалгаа гарсан. Мөн НҮБ-
ын судалгаагаар өсвөр насны 10 хүүхэд тутмын гурав
нь амиа хорлох тухай боддог гэсэн судалгаа байна.
Багш нар маань хүүхдээ ажиглаж, анзаарах хэрэгтэй.
Бусдыгаа гадуурхаж байгаа хүүхэд ч, гадуурхагдаж
байгаа хүүхэд нь ч сэтгэл санааны хямралд ордог.
Ерөнхий шинж тэмдэг нь хичээлээ таслах, хичээлдээ
дургүй болох, сурлага муудах, хаагдмал, ганцаардмал,
зожиг болох, бэлгийн амьдралд эрт хөл тавих гэх
мэт зан аашийн хувьд сөрөг зүйлс ажиглагдана.
Үүнийг харсан, мэдсэн гэрч хүүхдүүдийн хувьд ч
тухайн хүүхдийн өмнөөс шаналах, гутрах, хичээлдээ
дургүй болох, хэн нэгнийг дуурайж буруу үйлдэл
хийх зэргээр илэрдэг болохыг Оксфордын судалгаа
харуулсан байдаг.
-Цахим гадуурхал болон хүүхдийн сэтгэлзүй,
хандлага төлөвшлийн тал дээр хамгийн түрүүнд санаа
тавих хүмүүс бол мэдээж эцэг, эх. Энэ тал дээр гэр
бүл, сургуулийн хамтын ажиллагаа чухал болов уу?
-Мэдээж хүүхэддээ номер нэг анхаарах хүмүүс бол
гэр бүл эцэг, эх нь. Би яагаад багш нар гээд онцлоод
байна вэ гэхээр гэр бүлийн хүрээнд хүчирхийлэлд
өртөж байгаа хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байна. Эцэг,
эхчүүд, томчууд өөрсдөө цахим ертөнцөд ёс зүйгүй,
зохисгүй үг, үйлдэл хийж, буруу үлгэр дуурайл хүүхэд,
залууст үзүүлсээр байгаа. Үүнийг өнөөдөр сошиал
ертөнц дэх наад захын мэдээ, мэдээлэлд бичиж
байгаа бүдүүлэг үг, хэллэг хэрэглэсэн сэтгэгдлүүдээс
харж болно. Манай нийгмийг хамгийн ихээр хямрааж
байгаа зүйл бол энэхүү үг хэлэх эрх чөлөөгөө эдлэх
нэрийдлээр бусдыг гутаах, доромжлох, бүлэглэх, үгээр
хүчирхийлэх, гүтгэх болсон энэ замбараагүйтлээс
үүдэлтэй. Харамсалтай нь энэхүү “соёл”-ыг хүүхдүүд
маань өөрсдийн амьдарч буй цахим ертөнцөд
өвлөн хэрэгжүүлж байна. Томчууд бид ямар нэгэн
доромжлолыг тэсвэрлэж чадна. Харин ялангуяа өсвөр
насны бяцхан хүүхдүүдэд маань даахын аргагүй
сэтгэлийн зовлонг авчирдгийг АНХААРАХ хэрэгтэй.
Гэр бүлийн тайван бус орчинд амьдардаг, ямар
нэгэн байдлаар сэтгэлийн дарамттай, хүчирхийлэлд
өртдөг хүүхдүүдийн хувьд сургууль, хамт олон,
багш нар нь бүрэн дүүрэн хайр, хүндэтгэл өгч чаддаг
орчин байгаасай. Гэр бүлээсээ авч чадахгүй байгаа
хайр, хүндэтгэлийг анги хамт олон, багшаасаа авч
чадаж байвал хэчнээн сайхан бэ. Иймээс би багшийн
үүрэг, хариуцлагын талаар түлхүү ярьлаа. Ер нь
хүчирхийлэл, ялангуяа цахим орчин дахь гадуурхал,
доромжлолд хэн ч өртөх боломжтой тул хүн бүр энэ
асуудалд санаа тавьж, ойлгож, ухамсарлах цаг ирээд
байна. Яагаад гэвэл хүн гэдэг нийгмийн амьтан,
өөрсдийн хүүхдүүдийг ийм асуудлаас ангид байх юм
шиг үл тоох, үүний төлөө ямар нэгэн алхам, өөрчлөлт
хийхгүй байх нь ирээдүйд хүүхдийнхээ амьдрах
орчинг муу, муухайгаар зурж, үлдээж байгаагаас
өөрцгүй. Тэр л үед үр хүүхэд минь үлдэх энэ нийгмийн
сайн сайхны төлөө ямар нэгэн зүйл хийхгүй яав даа
гэж харамсахгүйгээр хүүхдийн сайн сайхны төлөө,
ирээдүйн сайхан нийгмийн төлөө чин сэтгэлээсээ
хичээж, соёлтой амьдрах хэрэгтэй байна.
Ярилцсанд баярлалаа.
6
7ДУГААРЫН ЗОЧИН
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
ОНЫТЭРГҮҮНИЙБАГШ
ӨДӨР ТУТМЫН БАГШЛАХ ҮЙЛ ЯВЦ
ӨӨРӨӨ ТУРШЛАГА
Г.ЦОЛМОН
ТУРШЛАГА ГЭДЭГ ЗААВАЛ ОЛОН ЖИЛ
АЖИЛЛАСАН ХҮНД ИРДЭГ ЗҮЙЛ БИШ
“Би анх МУИС-ын биологи, агнуур зүйн ангийг
төгсөж байгаль хамгаалах газарт хэсэг ажилласны
дараагаар боловсролын салбарт орж 27-28 жил
биологийн хичээлийг дунд сургуулийн хүүхдүүдэд
зааж байна. Анх багш болоод олон бэрхшээлтэй
тулгарч байсан, гэтэл одоо аль хэдийн 30-аад жил
ажиллаж, 4 дэх ангиа төгсгөх гэж байна.
“Оны тэргүүний багш” гэсэн шагналыг
багш нарын баярын өдрөөр Улаанбаатарт очиж
сайдаас гардан авсан. Тэр үедээ ажлыг маань
үнэллээ л гэж баярлаж хөөрч байсан, харин
дараа нь их хариуцлага ирж байгааг мэдэрсэн
шүү. Өөрийн туршлага дээр тулгуурлан залуу
багш нарт дараах зүйлсийг захимаар санагддаг.
Би залуучуудтай хамтарч ажиллах маш дуртай.
Залуу хүн гэдэг бол эрч хүч, би тэдэнд зөвлөгөө
тусламжаа харамгүй өгдөг ингэхдээ бүр төрөл
төрлөөр нь өгнө шүү дээ, нэгдүгээрт анги
удирдсан багш гэж хэн бэ гэдэг чиглэлийн
зөвлөгөө өгч ярилцдаг. Ангийн сурагчдын эцэг
эхтэй хэрхэн харилцах, охидуудтайгаа хэрхэн
ойлголцох, мэргэжлийн хувьд анги удирдсан
багш, мэргэжлийн багш нартай хэрхэн хамтарч
болох вэ гэсэн зөвлөгөө өгч болж байна, мөн
Г.Цолмон нь 1989 онд МУИС-ийг биологийн багш мэргэжлээр төгссөн.
1989-1990 онд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын дунд сургуульд биологийн багш, 1990-1993 онд
Сүхбаатар сумын 1-р 8 жилийн сургуульд биологийн багш, 1993 оноос 4-р сургуульд биологийн
багшаар ажиллаж буй бөгөөд боловсролын байгууллагад 27 жил ажиллаж байна. БСШУС-ын сайдын
тушаалаар 2015-2016 оны хичээлийн жилийн “Оны тэргүүний багш”-аар өргөмжлөгдсөн. "Багшийн
хөгжил" сэтгүүл Г.Цолмон багшийн ажил үйлсийг сурвалжилсан тэмдэглэлээ хүргэж байна.
9ОНЫ ТЭРГҮҮНИЙ БАГШ
шинэчилсэн хөтөлбөрийн хүрээнд
хэрэгжүүлэх арга зүйн зөвлөгөө
өгнө. Цаашилбал, ахмад хүний хувьд
залуучуудынхаа амьдралд тулгарч
байгаа асуудлууд дээр зөвлөгөө
өгдөг” гэж тэрбээр ярьж байна.
“Гэхдээ туршлага гэдэг бол
заавал олон жил ажилласан хүнд
ирээд байдаг зүйл ч биш, өдөр
тутам хүүхэдтэй ажиллаж, хичээл
зааж байгаа багшийн хувьд богино
хугацаанд туршлага хуримтлуулж,
өөрт тулгарсан жишээ болгоноосоо
сургамж авч засаж сайжруулан явах
юм бол тэр туршлага шүү, өөрийнхөө
өдөр тутмын ажлыг туршлага хэмээн
харж байгаарай” гэсэн санааг
тэрбээр Сэлэнгэ аймгийн залуу багш
нарын чуулга уулзалт дээр хэлжээ.
БҮТЭЭЛЧ ХАНДЛАГА-ХҮҮХДИЙН СУРАЛЦАХ ГОЛ
ҮНДЭС
Г.Цолмон багш бусад мэргэжлийн багш нартайгаа
хамтарч ажиллахад их анхаардаг аж. Тэрбээр анх
өөрийн 9-в ангид хичээл ордог зураг технологийн
багштайгаа хамтран биологийн хичээлийг хэрхэн
зургаар илэрхийлэх талаар туршилт хийсэн нь
амжилттай болж энэ туршлага нь цаашлаад англи хэл
орос хэл, биеийн тамирын хичээлд хүртэл амжилттай
хэрэглэгдсэн байна. Мэдлэгийг дан ганц онолоор биш
урлагаар дамжуулан олгох нь хүүхдэд илүү гүн бат сууж
өгөхөөс гадна, чөлөөтэй сэтгэх, сэтгэмжлэн бодох,
бүтээлчээр хэрэглэх олон сайн талуудтай гэнэ.
“Суурь боловсролд орж байгаа  17 төрлийн хичээл
болгон чухал, бага ангийн зарим багш нар маань энэ гол
хичээл, энэ туслах гэх маягаар хандаж хүүхдэдээ тийм
ойлголтыг суулгадагтай би санал нийлдэггүй. Харин
дээрх 17 хичээлийн маань хоорондын уялдаа холбоо
болон багш нарын хамтын ажиллагаа чухал гэж
боддог. Бүх хичээл хүүхдэд, цаашид энэ хорвоод
амьдрахад нь хэрэгтэй. Би сүүлийн үед нэг том нээлт
хийлээ, өөртөө. Хими, биологи, математик гээд том
шинжлэх ухааны хичээлүүдийг ойлгож хүлээж авахад
хүүхэд таамаглана, эргэцүүлнэ, дүрсэлнэ гээд оюуны
олон үйлдлүүд хийгдэж байна. Энэ бүгдийг хүүхэд
зургаар илэрхийлэх боломжтой юм билээ. Зураг бол
бүх хичээлийн суурь юм байна. Англи хэл, монгол
хэл, технологи дээр хэрэглэж байна. Биеийн тамир,
бүр математик дээр хүртэл манай багш нар хэрэглэж
үзлээ. Зургийг хичээлдээ хэрэглэх болсноор хүүхдийн
бүтээлч чанар, дүрслэн бодох чадамж маш сайн өсөж
байна.”
САЙН БАГШ ГЭЖ ХЭНИЙГ ХЭЛЭХ ВЭ?
Энэ талаар тэрбээр ийм бодолтой байдаг аж. “Сайн
багшийн талаар онолын олон тодорхойлолт байдаг.
Багш болгонд л сайн багш больё гэсэн хүсэл мөрөөдөл
байдаг л байх, яг миний хувьд бол одоо бодоод байхад
сайн багш больё гээд яг зорилготойгоор зүтгээд хийгээд
байсан зүйл байхгүй юм байна. Миний хандлага
хүмүүжил, олж авсан мэдлэг боловсрол маань л надад
тусалж дээ. Багшийн хандлагын хувьд би олон, олон
зүйлийг чухал гэж хардаг. Нэгдүгээрт, хүүхэдтэйгээ
маш сайн харилцдаг байх ёстой. Хүүхдийн өөрөө
өөртөө итгэх итгэлийг бадрааж өгөх ёстой. Багш өөрөө
хүч нь байх ёстой. Аливаа зүйлд хариуцлагатай байх
ёстой, тэгж байж хүүхдийн итгэлийг хүлээнэ. Өөрөө
өөрийгөө зөв авч явах ёстой. Багшийн үлгэрлэл маш
чухал, эмх цэгцтэй, хувийн болон хамт олны зохион
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
10
ОНЫТЭРГҮҮНИЙБАГШ
байгуулалтаа сайн хийдэг байх ёстой. Сайн багш
маш сайн уншдаг байх ёстой.
Хүүхдүүдтэйгээ харилцахаас гадна, эцэг
эхчүүдтэй ажиллах хэрэгтэй. Эцэг эхийн хурал
тухайн эцэг эхд бүрэн үйлчилсэн, их сайн зохион
байгуулалттай хийгдэх ёстой, тэгэхгүй бол 2-3
цаг зөвхөн хүүхдийнхээ сул талыг сонсох хурал
бол учир дутагдалтай, хүний цагийг үрсэн
ажил болдог. Хүүхдийн хийсэн үйл бүтээлийг
танилцуулж, хүүхдээр нь бахархуулах гэж нэг
дуудна. Бидэнд ийм асуудал тулгарлаа, хамтдаа
шийдвэрлэе гэж нэг дуудна. Дараа нь таны
хүүхдийн суралцах, хөгжих явцад ийм, ийм
хэрэгцээ үүслээ гэж нэг дуудаж байна. Тэгэхээр
манай ангийн хурлын зорилго бол арай өөр
хэлбэрээр явагддаг. Нэгдүгээрт хийсэн бүтээснээ
харуулна, хоёрдугаарт тулгарч байгаа асуудлаа
шийдвэрлэнэ, гуравдугаарт үүссэн хэрэгцээ
шаардлагаа танилцуулна.
“ХАМТДАА ЛАГ” БАЙХ НЬ ХАМГААС ЧУХАЛ
Хүнд урам тун чухал. 4-р сургуулийн
менежер Д.Алтанцэцэг жил бүр сурагчдаасаа
сэтгэл ханамжийн судалгаа авч багш нартаа
бяцхан номинаци өгдөг аж. Тухайлбал, Г.Цолмон
багш” хариуцлагатай багш”, “хүүхдэд ойр багш”,
“ухаалаг багш” гэсэн номинацуудыг авч байжээ.
Г.Цолмон “Багшийг хүч оруулдаг хэд хэдэн зүйл
байна. Урмын үг, ажиллаж байгаа хамт олны
дэмжлэг, ойлголцол, бас номоос их хүч авдаг.
Багш өөрөө амилах хэрэгтэй юм байна. Хүн өөрөө
зүтгээд, зүтгээд 100 хувь амилж чаддаггүй. Заавал
орчны нөлөө дэмжлэг чухал. Жишээ нь удирдлага
байнга, чи тэрийгээ энийгээ хий гэхээсээ илүү,
энэ хүн ажлаа хийж байгаа гэж итгэл үзүүлэх нь
маш чухал юм билээ. Байнгын хяналт биш итгэл
үзүүлээд эхлэнгүүт хүн хариуцлагаа ухамсарлаж
ажлаа хичээж хийдэг” гэж ярьлаа.
Мөн тус сургуулийн сургалтын менежер Д.
Алтанцэцэг ”Цолмон багшийн хувьд дан ганц
мэргэжил арга зүйн ур чадвараар өөрийн хөгжлөөр
хязгаарлагддаггүй. Үйл ажиллагааны цар хүрээ
нь өргөн. Лаборатори сургуулийн багш гэдэг
утгаараа шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх
арга барил, мөн анги удирдсан багшийн туршлагаа
бусадтайгаа хуваалцаж сургалт, зөвлөгөө өгдөг.
Зөвхөн он гарснаас хойш гэхэд аймгийнхаа 4-5
сумдын сургуульд сургалт хийчхээд ирсэн. Багшаас
маань сурах зүйл, авах юм их байдаг учраас л
зөвлөн туслуулах хүсэлт ирдэг гэдэг нь тодорхой.
Багш маань ном их уншдаг. Бид нар “ном уншвал
ухаан тэлнэ” гэж ярьдаг ч, яг хийж хэрэгжүүлдэг
нь хэчнээн билээ. Гэтэл Цолмон багш өөрөө ч их
уншдаг, мөн хүүхдүүдээ ч их уншуулдаг. Хүнд
хэлж байгаа үг, өгч байгаа зөвлөгөөний далайц
нь их. Багш нар хичээлийн бус цагаар хоёр
гурваараа нийлээд ойр зуурын юм яриад сууж л
байдаг, Цолмон багшийн байгаа газар очихоор
дандаа ажил хэрэгч яриа өрнөж, хүүхэдтэй яаж
ажиллах уу, ямар шинэ санаа гарах уу гэх мэтээр
ажил ундарч байдаг.
Тэмцээн уралдаанд шүүгчээр их уригдана.
Сая л гэхэд төвийн бүсийн аймгуудын МСҮТ-ийн
ур чадварын уралдаанд ЕБС-ийн багш нараас
ганцаараа очиж шүүгчээр ажиллаад ирсэн.
Тэгэхээр хүмүүсийн энэ хүнийг үнэлж байгаа энэ
хүнээс авах зүйл их байгаа учраас уриад дуудаад
байна” хэмээн тэргүүний багшаараа бахархаж
байсан.
Э.БАТЧИМЭГ
11ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ
Шинжилгээний дизайн ба арга
НЭГЭН ЗҮЙЛ: Орчин цагийн Монголын багш
хөгжил (үүнийг цаашид багш хөгжил гэнэ) нь 1920-
иод оны монгол ахуй ба жинхэнэ ардын ёсны Бүгд
Найрамдах эрхтэй Монгол Ард Улсыг байгуулах үзэл
санаа [1] шүтэн барилдаж амилсан бүтсэн, хөгжсөн
нэгэн. Тухайлбал,, багш хөгжлийн хос эхлэлийг
динамик талаас нь 1920-иод оны монгол уламжлал
ахуй ба жинхэнэ ардын ёсны Бүгд Найрамдах эрхтэй
Монгол Ард Улсыг байгуулах шинэ үзэл санаа 
ухамсар буюу шинэчлэл, статик талаас нь 1920-иод
оны монгол ном ёс ба эрдэм гэж үзэж болох байна.
Хэрвээ 1920-иод оны монгол ахуй нь уламжлал буюу
ном, жинхэнэ ардын ёсны Бүгд Найрамдах эрхтэй
Монгол Ард Улсыг байгуулах үзэл санаа ухамсар
нь шинэчлэл буюу эрдэм болохыг тооцвол, багш
хөгжлийн амилахуй амь нь динамик талаасаа
хөгжил, статик талаасаа багш байна.
Өөрөөр хэлбэл, багш хөгжлийн “амь-ахуй-
ухамсар”-ын динамик талын гурамсал тогтолцоо
нь “хөгжил-уламжлал-шинэчлэл”, статик талын
гурамсал тогтолцоо нь “багш-ном-эрдэм” хэмээн
томьёолж болох байна 1 дүгээр зураг.
Уламжлал ба шинэчлэл нь хөгжлийн, номёс
ба эрдэм нь багшийн хос эхлэл юм. Уламжлал ба
шинэчлэл, ном ба эрдэм шүтэлцэн багцарч харгалзан
хөгжлийг, багшийг амилуулдаг 1 дүгээр зураг.
Шинэчлэл ба эрдэм нь харгалзан уламжлал ба номын
динамик буюу хэрэглэл тал бол, уламжлал ба ном нь
харгалзан шинэчлэл ба эрдмийн статик буюу бие болох
байна. Хөгжил нь багш хөгжлийн динамик тал бөгөөд
түүнийг багш хөгжлийн өнгөрсөн ба ирээдүйн нэгсэл
болох одоогийн тасралтгүй цувраа бүрдүүлдэг. Тэр
тасралтгүй цувраа нь уламжлал ба шинэчлэл хоёрын
хоорондох хөг нийлсэн, хөглөж будилсан жилүүдийн
түүхийг агуулдаг. Уг түүх бол багш хөгжлийн онол,
аргазүйн хувьслын чиг хандлагыг динамик талаас нь
илтгэгч юм.
Багш бол багш хөгжлийн статик тал бөгөөд түүнийг
багшийн ном ёс эрдмийг хэрхэн зэрэг эрхлэн ирсэн
байдлын цувраа бүрдүүлдэг. Ном эрдэм нь харилцан
МОНГОЛЧУУДЫН БАГШ
ХӨГЖЛИЙН ОНОЛ, АРГАЗҮЙН
ЧИГ ХАНДЛАГЫН ХУВЬСАЛ
Академич Б.Жадамбаа (МУБИС)
Өөрийн гэсэн язгуур суртахуунтай, уламжлал соёлтой, өнө удаан жилийн түүхтэй, бурхан шашны
сургаал гурвантаа дэлгэрсэн нүүдэлч Монголчууд бидний шинэ үеийн боловсролын тогтолцоог
бүрдүүлэн өнөөгийн хүртэл хөгжүүлэх үйл явцын үндсийн үндэс нь багш хөгжлийн асуудал байсан
байсаар ч байна. Уншиж бичдэг хүнээ багш, түүнийг эзэмших хүнийг шавь хэмээн ойлгохоос эхэлсэн
орчин цагийн багш хөгжлийн асуудал өнөөдөр дэлхийн улс орнуудынхтай мөр зэрэгцэх түвшинд хүрсэн
явдал бол монгол зон олны хийгээд энэ чиглэлийг хариуцан ажиллаж байсан үе үеийхний хоёргүй
сэтгэлээр ажилласан идэвхи зүтгэлийн нь үр дүн, бас гавьяа юм. Үүнийг үе үеийн нь бодот нөхцөл
байдалтай уялдуулан үнэнээр нь бичиж үр хойчдоо үлдээх буянтай ажлыг хийж буй хүн олон байгаа
тул миний бие түүний хүрээний онол, аргазүйн чиг хандлагын хувьслыг тоймлон шинжихэд илэрсэн
зарим санаа бодлоо уншигч та бүхэнтэй хуваалцахыг зорисон болно.
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
12
ЭРДЭМШИНЖИЛГЭЭНИЙХУРАЛ
бие хэрэглэл болдог зүйлс. Эрдэм хэдий их туйлд
хүрэх аваас ном төдий их туйлд хүрдэг. Эрдмийг
эрхлэхүй дотор номыг эрхлэхүй оршдог. Тиймийн
учир, ном эрдмийг зэрэг эрхлэхүй гэдэг нь эрдмийг
эрхлэхүй юм. Энэ нь багш хөгжлийг статик талаас
нь тодруулагч ном эрдмийг хэрхэн зэрэг эрхлэн
ирсэн байдлын цувраа бол эрдмийг хэрхэн эрхлэн
ирсэн байдлын цувраа юм. Эл цувраа нь багш
хөжлийн онол, аргазүйн хувьслыг статик талаас
нь тодруулж өгдөг.
НЭГЭН ЗҮЙЛ: Сургуулийн багш, шавийн
багш, багшийн сургууль, багшийн шавь, номын
багш, эрдмийн багш, багшийн ном, багшийн
эрдэм зэргээс багш нь сургуулийг, шавийг, номыг,
эрдмийг амилуулдаг төдийгүй, сургууль, шавь,
ном, эрдэм багшийн амь гэж хэлж болох байна.
Эрдэм багшийн амь, багшийн эрдэм, хөгжлийн
эрдэм гэдгээс “эрдэм – хөгжил – багш” нь “амь
–ахуй – ухамсар” гэсэн гурамсан буюу амин
холбоотой гэж харагдаж байна 2А 2Б. дугаар
зураг. Өөрөөр хэлбэл, эрдэм, хөгжил, багш нь
харилцан бие биенийхээ амилуулагч төдийгүй
харилцан бие биенийхээ амь юм. Эрдэм – хөгжил
– багш харьцааны эрдэм нь судлахуйг, хөгжил нь
мэргэжлээ дээшлүүлэхүйг, багш нь багш болохуйг
тус тус төлөөлж буй гэж үзэж болно 2Б дугаар
зураг. Мөн уг харьцааны эрдэм нь боловсролын
судалгааг, хөгжил нь багш нарын мэргэжил
дээшлүүлэхүйг, багш нь багш бэлтгэхүйг тус тус
төлөөлнө гэж үзэж болно.
Уг зургаас, багш эрдмийг эрхлэх аваас хөгжил
түүний дотор оршино 2А. Багш болохуйгаа
судлах аваас мэргэжил дээшлүүлэхүй түүн дотор
явж байдаг 2Б гэж тус тус харагдаж байна. Энэ
нь багш эрдмийг хэрхэн хэрэглэж буй байдал
нь түүний хөгжлийн, багш болохуйгаа судалж
буй байдал нь түүний мэргэжлээ дээшлүүлэхүйн
төлвийг тус тус илрүүлж өгдөг. Мөн 2 дугаар
зургийн А, Б хэсгүүдийн “эрдэм – хөгжил – багш”,
“судлахуй – мэргэжил дээшлүүлэхүй - багш
болохуй”, “боловсролын судалгаа-мэргэжил
дээшлүүлэхүй –багш бэлтгэхүй” зэрэг гурамсан
тогтолцооны бүрдүүлбэр хоорондын уялдаа
холбоо нь багш хөгжлийн онол, аргазүйн хувьслын
чиг хандлагыг тодруулагчид гэж үзэж болно.
Энэ бүхнийг тооцон , дээрх 1, 2 дугаар зурагт
үзүүлсэн хөгжлийн, багшийн, багш хөгжлийн
“амь-ахуй-ухамсар”-ын гурамсан тогтолцооны
дагуу Монгол Улсын Үндсэн хуулиудын тэдгээртэй
холбоотой түлхүүр үгс хийгээд БМДИ хөгжлийн
түүхэн товчооны хүрээн дэх өөрчлөлтийг судалсан
нь орчин цагийн Монголын багш хөгжлийн онол,
аргазүйн чиг хандлагын талаарх уг шинжилгээний
дизайн болоод аргыг аргыг бүрдүүлсэн болно.
Баримтын шинжилгээ
НЭГЭН ЗҮЙЛ: 1920-иод оны багшийн талаарх
уламжлал ба шинэчлэл хамсан нэгсч орчин цагийн
Монголын багш хөгжил амилсан билээ 1А дугаар
зураг. Түүний шинэчлэл буюу шинэ үзэл санаа
нь 1911, 1921 оны эрх чөлөөний хөдөлгөөн, ЗХУ-
ын дэмжлэг тусламжийн үр дүнд бусдын олон
жилийн ноёрхол, эрхшээлээс салсан Монгол
Улсын “нийгэм журамт, эв хамт ёс” -ны дагуу явах
зам мөрөө сонгон “БНМАУ-ын зорилт бол хуучны
эзэрхэг харгисын ёс суртлын үлдэгдлийг үндсээр
нь устгаж, улс төрийн захиргааны явдлыг жинхэнэ
ардын ёсонд нийлүүлж, шинэ Бүгд Найрамдах
Улсын үндэс тулгуурыг бататган бэхжүүлнэ...
Тус улсын харьяат аливаа хүний шүтэх, итгэх
явдалд бүрнээ эрх чөлөө олгохын тул шашны
хэргийг улс төрийн хэргээс тусгаар байгуулж,
шашин шүтлэгийн явдлыг өөр өөрийн дур сүсгээр
болговол зохино... Жинхэнэ олон ардыг аливаа
эрдэм соёлд гэгээрүүлэх замыг нээгдүүлэн,
тус улсаас элдэв ухааны эрдэмд бүрнээ үнэ
төлбөргүйгээр боловсруулах явдлыг 1А дугаар
зураг гүйцэтгэвэл зохино...” [1] хэмээн зориж
эхэлсэн явдал байлаа.
Харин багш хөгжлийн уламжлал нь 1920-иод
оны үеийн багш, шавь, сургууль, сурахсургахуйн
талаарх Монголчуудын билиг сургаал хийгээд
гурвантаа дэлгэрсэн Буддын шашин зэргийн
хүрээнд бий болсон өвөг соёл, тэдгээрийн хүрээнд
хуримтлуулсан туршлага, сургамжийн нэгсэл нэгэн
1 дүгээр зураг. Уг өвөг соёлд багшийг “эцэг эх
хийгээд тэнгэр адил их ачтан”, “...ёс эрдмийг сурах
хийгээд түүний нарийн, нууц газрыг мэдэгч...”
[2] , “эрдмийн түлхүүр”, “оюуныг нээгч, түүнийг
гэгээрлийн зам мөрд хөтлөгч мэргэн”, “ашдын үйл
хэргийн хөтөч”, ”номхорсон, амгалан, амирлангуй,
эрдэм чадлаар үлэмж, хичээнгүй, арвин мэдлэгтэй,
оршихуйн мөн чанарыг ухаарсан, уран илтгэдэг,
энэрэнгүй, ажилдаа дур сонирхолтой нэгэн”
[3], шавийг “сав хөмөрсөн сав, цоорхой сав,
хиртэй сав лугаа нэгэн ”Асрамжлан сургах
билиг” судар “, сургуулийг “... сургууль чухал,
сургууль хөгжвөөс бидний улсын элдэв хэрэг
сайжрахын үндэс болно”, сурахсургахуйг “...
алив бүхэн өөр өөрийн зүйг даган дүрс байдал
бүтэх нь билгийн эрдэм.... хамаг бүгдийг алиныг
алинаар атгаггүй, асрахуй нигүүлсэхүйгээр зүй
зохистой хүмүүжүүлэх мандуулах нь аргын эрдэм
өршөөл буюу... аливаад тус тусдаа зөрчвөөс үл
болох, өөрөө тавтайяа нийлэлцэх нэгэн маш
төв дүрэм хэмжээ эрхгүй бүхий нь билгийн эрдэм
журам мөн буюу. Энэхүү эрдмийг журамлан явж
чадваас их дэлгэрэнгүй болбоос богд хүн болно...”
[2], хуримтлуулсан туршлага сургамжийг “гэрийн
сургууль, шашны сургууль, 1912 онд байгуулагдсан
анхны албан ёсны сургууль, гэрийн багш, лам
багш, албан ёсны сургуулийн гэгээрлийн багш,
тэдгээрийн үйл ажиллагаа” гэж тус тус үзэж болох
байна 1 дүгээр зураг.
Шинэчлэл, уламжлал хоёрыг бүрдүүлж байгаа
“нийгэм журамт, эв хамтын ёс”, “хуучны эзэрхэг
харгисын ёс суртлын үлдэгдлийг үндсээр нь
устгахуй”, “шашны хэргийг улс төрийн хэргээс
тусгаар байгуулахуй”, “аливаа эрдэм соёлд
гэгээрүүлэх замыг нээгдүүлэх”, “элдэв ухааны
эрдэмд бүрнээ үнэ төлбөргүйгээр боловсруулах”,
“багш бол ёс эрдмийг сурах хийгээд түүний
нарийн, нууц газрыг мэдэгч”, “багш бол оюуныг
нээгч, гэгээрлийн зам мөрд хөтлөгч мэргэн”,
“багш бол ашдын үйл хэрэгт хөтлөгч”, “шавь сав
лугаа нэгэн”, “өөр өөрийн зүйг даган дүрс байдал
13ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ
бүтэх билгийн эрдэм”, “аль алиныг атгаггүйгээр зүй
зохистойгоор хүмүүжүүлэх мандуулах аргын эрдэм”,
“өөрөө тавтайяа нийлэлцэх нэгэн төв дүрэм хэмжээ
эрхгүй бүхий нь билгийн эрдэм журам”, “...энэхүү
эрдмийг журамлан явж чадваас их дэлгэрэнгүй
болбоос богд хүн болно” зэрэг түлхүүр үгс Монголын
багш хөгжил амилах үеийн онол ба аргазүй нь арга
классик хийгээд билиг квант ухааны нэгсэл бүхий
нэгэн байсанг илтгэж байна.
Тухайлбал, энэ цаг үед бидний ахмад үе нийгэм
журамт ба эв хамтын ёс, гэгээрүүлэх ба боловсруулах,
эрдэм соёл ба ухааны эрдэм, билгийн эрдэм ба аргын
эрдэм, билгийн эрдэм ба журам, хүмүүжүүлэх ба
мандуулах, сурах ба боловсруулах, өөр өөрийн зүйг
даган дүрс байдал бүтэх ба сав, журамлах ба дагах
зэргээр аливаа бүхний, тухайлбал, багш хөгжлийн
тогтолцооны онол, аргазүйн асуудлын билиг ба арга
талыг, консруктивист ба бихеворист үзлийг хослуулан
авч үзэж байсан төдийгүй билиг ухаанд буюу
конструктив үзэлд, тодруулбал, эрдэмд илүү анхаарч
байсан нь харагдаж байна.
Энэ үеийн багш хөгжлийн тогтолцооны онол,
аргазүйн онцлог нь “багшийг эрдэмд буюу сурах
хийгээд түүний нарийн нууцыг мэдэхүйд, ёсыг
журамлан дагахуйд, эрдэм соёлд, ухааны эрдэмд
сургана, тэр эрдэм нь түүнд тасралтгүй хөгжлийг бий
болгоно” 2А дугаар зураг, “эрдэмтэй учир хөгжин
багш болно” 2Б дугаар зураг гэж үзэж байсанд
оршиж байна.
НЭГЭН ЗҮЙЛ: Орчин цагийн Монголын багш
хөгжлийн тогтолцоо 2А дугаар зураг албан ёсоор
анхлан 1922 онд байгуулагдсан багш бэлтгэх түр
4 сарын курсээс эхээ авсан багшийн сургууль
байгуулагдснаас бүрдэж эхэлжээ. Учир нь, эрдэмтэй
багш бэлтгэх бол багш хөгжлийн тогтолцооны арга
болох “мэргэжил дээшлүүлэх” талаа өвөрлөсөн билиг
тал юм 2А дугаар зураг. Ийм ч учраас ардын багш
Ш.Шагдар “ багш бэлтгэх түр курс бол шинэ үеийн
боловсролын тогтолцоон дах багш нарын мэргэжил
дээшлүүлэх ажлын эхлэлийн шат юм” хэмээсэн байна
[4].
Хэдийгээр эрдэмтэй буюу өөрөө хөгждөг багш
бэлтгэж байсан боловч, багш хөгжлийн тогтолцоог
билиг талаас нь илэрхийлэгч багш бэлтгэхүй өмнө
өгүүлсэн 1924 оны анхдугаар “үндсэн хууль” –ийн
заалтыг ажил хэрэг болгох үүднээс дунд сургуулийн
багш бэлтгэх чиглэлээр өөрийн үйл ажиллагааны
хүрээгээ өргөжүүлж байсан. Үүнийгээ Улаан –Үдэд хүн
илгээж сургах, Эрхүү хотын РабФак болон багшийн
сургууль төгсөгчдөөс сонгон багшийн сургуулийн
дэргэд дунд ангийн багш бэлтгэх анги нээх замаар
хэрэгжүүлж эхэлсэн байдаг.
Багш хөгжлийн тогтолцооны билиг тал болох
багш бэлтгэх ажлыг хариуцагч багшийн сургууль нь
өөрийн өвөрлөсөн мэргэжил дээшлүүлэх үүргээ мөн
түр курсээр бэлтгэсэн болон өөрийн төгсгөсөн багш
нараа өөр дээрээ төвлөрүүлэн болон ЗХУ тэргүүтэй
социалист орнуудад урт богино хугацаагаар явуулж
сургах, уригдан ирсэн орос багш нарыг дагуулан
ажиллуулах замаар биелүүлж байсан байна.
НЭГЭН ЗҮЙЛ: 1940 оны үндсэн хуулийн “БНМАУ
бол...нийгэм журамд дэвшин орохын тулд тус орныг
хөрөнгөтний бус замаар хөгжүүлэх явдлыг хангагч
улс мөн”, “БНМАУ-ын ардын аж ахуйн хөгжилт нь
...хөдөлмөрчдийн соёл боловсролыг ухралтгүйгээр
өрнүүлэх...явдлын тусад тохируулан биелүүлнэ”,
“...БНМАУ-ын ард иргэд боловсрох эрхтэй. Үүнд:
үнэ төлбөргүйгээр сургах, олон техникум, дээд
сургуулиудыг өргөтгөн хөгжүүлж, сургуульд төрөлх
хэлээр нь сургах ба дээд сургуулийн оюутанд улсаас
цалин олгох явдлаар энэхүү эрхийг хангана...”,
“шашныг төр ба сургуулиас тусгаарласан...”,
“БНМАУ-д дор дурдсан ажил явагдана: ....БНМАУ-
ын Гэгээрлийн яам” зэрэг хэсэг нь тухайн үеийн
багш хөгжлийн онол, аргазүй байдлыг илтгэгч нэгэн
баримт болох байна [1].
Тухайлбал, түүний “нийгэм журам”, “хөрөнгөтний
бус зам”, “соёл боловсролыг ухралтгүйгээр өрнүүлэх”,
“боловсрох эрх”, “гэгээрлийн яам”, “шашныг төр ба
сургуулиас тусгаарласан” зэрэг түлхүүр үгс нь тухайн
үеийн багш хөгжлийн талаарх онол, аргазүй хэрхэн
өөрчлөгдсөнг илтгэж байна. Жишээ нь, анхны “нийгэм
журамт, эв хамтын ёс”, “эрдэм соёл”, “шашны хэргийг
улс төрийн хэргээс тусгаарлах”, “боловсруулах” ,
“гэгээрүүлэх”, “сурах” үзлүүд “нийгэм журам”, “соёл
боловсрол”, “боловсрох”, “гэгээрэх”, “сургах” болж
өөрчлөгдсөн байна. Үүнээс, багш хөгжлийн асуудлыг
арга билгийн нэгдэлд нь авч үздэг байдал хэвээр байна
гэж ойлгож болохоор байна. Гэхдээ “соёл боловсролыг
ухралтгүйгээр өрнүүлэх” гэдгээс багш хөгжлийг аргын
сэтгэлгээ буюу классик үзэл, сургах зүй давамгайлсан
байдлаар авч үзэж эхэлсэн нь харагдаж байна. Энэ
бол багш хөгжлийн онол, аргазүйн чиг хандлага билиг
давамгайлсан байдлаасаа арга давамгайлсан байдал
тийш шилжиж байсанг нотолж байна.
Үндсэн хуулийн “олон техникум, дээд
сургуулиуддыг өргөтгөн хөгжүүлэх” заалт ажил хэрэг
болж 1942 онд МУИС, 1951 онд УБДС байгуулагдсан
нь дунд ангийн багш бэлтгэх, багш нарын мэргэжил
дээшлүүлэх ажлыг эрчимжүүлэх асуудлыг шийдэх
боломж бүрджээ. Энэ нь багш хөгжлийн тогтолцооны
арга тал болох багш бэлтгэх ажлыг төдиигүй түүний
өвөрлөсөн мэргэжил дээшлүүлэх ч мөн нэг алхам
урагшлуулсан. Тодруулбал, бага ангийн багш нарыг
багшийн сургуульд, техникумын боловсролтой багш
нараа МУИС, УБДС-д тус тус сурган боловсролын
зэргийг нь ахиулах, зарим дээд боловсролтой багш
нарыг ЗХУ тэргүүтэй социалист орнуудад урт богино
хугацаагаар сургах, уригдан ирсэн орос багш нарыг
дагуулан сургах, техникумын болон дээд боловсролтой
багш нарыг төгссөн сургуулийг нь хийгээд УБДС
түшиглэн сургах зэргээр багш нарын мэргэжил
дээшлүүлэх ажил өргөжин өрнөжээ.
НЭГЭН ЗҮЙЛ: Бага, дунд, дээд, их сургуулийг
үндэсний багшлах боловсон хүчнээр бүрэн хангахуйц
болж хөгжсөн багш хөгжлийн тогтолцооны арга тал
болох “мэргэжил дээшлүүлэхүй” –гээ өвөрлөсөн “багш
бэлтгэх” сургуулиудын өмнө “бүх шатны сургалтын
байгууллагыг богино хугацаанд мэргэжлийн багшаар
хангах” асуудлыг шийдэх том зорилт тулгарсан. Мөн
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
14
ЭРДЭМШИНЖИЛГЭЭНИЙХУРАЛ
тэдний бэлтгэсэн багшийн тоо ч чамлахааргүй
хэмжээнд хүрсэн. Энэ нөхцөл байдал нь багш
бэлтгэх сургуулиудад өвөрлөгдсөн “багш нарын
мэргэжил дээшлүүлэх ажил”-г тусад нь гаргах
хэрэгцээ шаардлагыг бий болгосон. Иймийн учир,
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр
1956 оны 1 дүгээр сард Ардын Гэгээрүүлэх Яамны
харьяанд “Багш нарын Мэргэжил Дээшлүүлэх
Институт (БМДИ)”–ийг, 5 аймагт сурган
хүмүүжүүлэх ухааны кабинетийг байгуулсан. Энэ
бол анх НЭГ байсан Монголын багш хөгжлийн
тогтолцоо арга ба билиг тал нь тус тусдаа болж
салан ХОЁР болсон түүхэн үе юм.
НЭГЭН ЗҮЙЛ: Анхдугаар үндсэн хуулийн
“...жинхэнэ олон ардын аливаа эрдэм соёлд
гэгээрүүлэх замыг нээгдүүлэн, тус улсаас элдэв
ухааны эрдэмд бүрнээ үнэ төлбөргүйгээр
боловсруулах явдлыг гүйцэтгэвэл зохино...”
заалтыг тэр үеийн Монголчууд багшийн,
сургуулийн, багш бэлтгэхүйн, түүний өвөрлөсөн
мэргэжил дээшлүүлэхүйн, багш хөгжлийн
тогтолцооны 2А дугаар зураг амин сүнс амь
нь эрдэм судалгаа хэмээн үзэж байсан гэрчлэх
нэгэн баримт гэж хэлж болох байна. Өөрөөр
хэлбэл, тэр цаг үеийн багш хөгжлийн тогтолгооны
арга тал болох багш бэлтгэхүй нь суралцагчидаа
гэгээрэхүйд хүмүүншихүйд болон эрдэмд 
судалгаанд, үйлийн явцддаа суралцахуйд голлон
анхаарч, багшийг аливааг хийх буюу заан сургах
явцдаа хөгждөг болгон бэлтгэдэг байсан. Үүнийг,
ардын уранзохиолч Шаравын Сүрэнжав “БАГШ”
найраглалдаа “Ахмад үеийн багш нарт Хиихгүй
ажил гэж байгаагүй Хөгжим баривал дуучин
Клубт очвол бүжигчин Багт гарвал ухуулагч
Байшин барьвал инженер Бүлээрсэн хүүхдэд
эмч Бүрэлгэсэн дайсанд шүүгч Хийдийн лам нарт
аянга Нийтийн соёлд уянга “Цэнд комиссар”,
“Хөхөө”-д тоглоод Цэцэглэж явсан нас тэднийх
“Хүн төрөлхтөн”, “Задгай цагааны” аянд Хөл
нийлсэн бүжиг тэднийх Хуучин бүдүүлгийг хална
гээд Зүтгэж явсан үе тэднийх Хувьсгалт соёлыг
дэлгэрүүлнэ гээд Шамдаж явсан цаг тэднийх ....
Ахмад үеийн багш нарт Очоогүй газар гэж үгүй
....Ахмад үеийн багш нарт Ороогүй айл гэж үгүй
...Заагаагүй юм гэж багшид үгүй Заалгаагүй
сурагч гэж хаана ч үгүй” хэмээн тодорхойлсон
байдаг Ш.Сүрэнжав, Багш найраглал.
Эл байдал нь 1950 –иад оны сүүлч хүртэлх
Монгол улсын багш хөгжлийн тогтолцоонд
баримталж байсан үндсэн онол үзэл -д “ажил
хийж багш болно”, “багшилж багш болно”, аргазүйд
“ажил хийлгэхүй”, “багшлуулахуй” зэрэг санаа
харьцангуй давамгайлж байсан болохыг гэрчилж
байна.
НЭГЭН ЗҮЙЛ: 1960 оны үндсэн хууль “БНМАУ
...ардын ардчилсан төрийн хэлбэрээр тогтнон
хөгжиж байгаа социалист улс бөгөөд түүний
үндэс нь ажилчин ард, хоршоолсон ардын холбоо
байна”, “БНМАУ-ын санхүү зээлийн бодлогыг
...социалист соёлыг хөгжүүлэхэд чиглүүлнэ”,
“БНМАУ-ын нийт орлогоос ...соёл боловсролыг
хөгжүүлэх ...-д зориулагдах хэсгийг хасаад
...хөдөлмөрийн хөлс олгож хувиарлана”, “БНМАУ
-ын иргэд боловсрох эрхтэй. Үүнд үнэ төлбөргүй
сургаж, ерөнхий боловсролын сургууль, тусгай
мэргэжлийн дунд сургууль, дээд сургуулийг
олшруулж, мэргэжил дээшлүүлэх явдлыг
хөгжүүлэн тусгай мэргэжлийн дунд сургууль,
дээд сургуулийн оюутнуудад улсаас цалин олгож
энэхүү эрхийг хангана”, “Өсвөрийн залуу
үеийг хөдөлмөрт дуртай, сахилгатай, зохион
байгуулалттай, хамт олонч, нийгмийн эрх ашгийг
хүндэтгэгч, хөдөлмөр ба социалист өмчийг
коммунист ёсоор үзэгч, коммунизмын үзэл
ба пролетарийн интернационализмын
зарчим, социалист эх орондоо хязгааргүй
үнэнч, хөдөлмөрчин бүхнийг арьс үндэс
ялгаварлахгүйгээр хүндэтгэгч хүмүүс болгон
хүмүүжүүлэх” зэрэг хэсэг нь тухайн цаг үеийн
багш хөгжлийн онол, аргазүй байдлыг илтгэгч
нэгэн баримт болох байна [1].
Үүний “социалист улс”, “социалист соёл”,
“социалист боловсрол”, “соёл боловсрол”,
“мэргэжил дээшлүүлэх явдал”, “социалист өмч”,
“коммунист ёс”, “коммунизмын үзэл”, “өсвөрийн
залуу үеийг....социалист өмчийг коммунист
ёсоор үзэгч, коммунизмын үзэл ба пролетарийн
интернационализмын зарчим... хүндэтгэгч хүмүүс
болгон хүмүүжүүлэх” хэмээх түлхүүр үгс хийгээд
санаа нь тэр үеийн Монголын багш хөгжлийн
онол аргазүйн өөрчлөлтийг агуулж байсан гэж
үзэж болно. Жишээлбэл, энэ үед 1924 оны үеийн
“эрдэм соёл” нь “социалист соёл”, “жинхэнэ ардын
өмч” нь “социалист өмч”, “жинхэнэ ардын ёс” нь
“коммунист ёс”, “гэгээрүүлэхүй” нь “...коммунист
үзлээр хүмүүжүүлэхүй”, 1940 оны “соёл боловсрол”
нь “социалист боловсрол”, “...олон техникум, дээд
сургуулиудыг өргөтгөн хөгжүүлэхүй” нь мэргэжил
дээшлүүлэх явдлыг хөгжүүлэхүй” болж тус тус
өөрчлөгдсөн байна.
Энэ үеийн багш хөгжлийн онол, аргазүй
Хятадын гүн ухаантан Фен Ю Лины “дуурахуй
нь нэг тохиолдолд тухайн хувь хүн, бүлэг хүмүүс,
улс гүрний өөдлөн дэгжих, тулгамдсан асуудлыг
шийдвэрлэхэд ач тусаа өгч, нөгөө тохиолдолд
бууран доройтохын үүдэл, гурав дахид нь
өөрийгөө бүрмөсөн хөнөөхийн шалтгаан болдог
байна” хэмээн [5] хэлсэнчлэн өөрийн анхны мөн
чанараа алдахад хүртлээ хувирсан байна. Гэхдээ
алив зүйл мөн чанараараа үйлдэгдэж цагийн
дагуу өөрчлөгддөг тул багшийн ёсном коммунист
болоогүй билээ. Тодорхой нэг юм өөр нэг юм болж
чаддаггүй лугаа Монгол багшийн хөгжил коммунист
багшийн хөгжил болж чадаагүйгээр барахгүй, тэр
анхны мөн чанараа ямар нэг хэмжээгээр хадгалан
үлдэж чадсан билээ.
НЭГЭН ЗҮЙЛ: Энэ үеийн багш нарын
онцлогийг ардын уран зохиолч Ш. Сүрэнжав
“Шинэ үеийн багш нарт Шимтэхүй эрдэм гэж
байхгүй Шинэ үеийн багш нарт Шамдахгүй цаг
гэж байхгүй Орчин үеийн мэдлэгээр Оюунаа
ямагт тордоно Одонд хүрсэн хөгжлөөс Ой ухаанаа
тольдоно .... Антриктид зорчих хайгуулчийг Энэ
л багш нар тодруулсан Атом цөмийн шинжээчийг
энэ л багш нар төрүүлсэн....заасан...тольдуулсан
Шинэ үеийн багш нарт Судлаагүй ухаан гэж
15ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ
үгүй” хэмээн [6] тодорхойлсон байдаг. Энэ нь шинэ
үеийн багш хөгжлийн онол, аргазүй нь ухааны
эрдмийг бус ухааныг судлах чиг хандлагын дагуу
хувирсан гэдгийн нэгэн баримт юм.
НЭГЭН ЗҮЙЛ: 1992 оны үндсэн хуулийн
“Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг
бататган бэхжүүлж, Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс,
үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, Төрт ёс,
түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,
Хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн
үзэж, Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан
нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго
болгоно”, “ Монгол Улс бол тусгаар тогтносон бүрэн
эрх Бүгд найрамдах улс мөн. Ардчилсан ёс, шударга ёс,
эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах,
хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн
зарчим мөн....Төр нь шашнаа хүндэтгэж, шашин
нь төрөө дээдэлнэ..Сурч боловсрох эрхтэй. Төрөөс
бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно.
Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн
сургууль байгуулж ажиллулж болно” зэрэг хэсэг [1]
нь энэ цаг үеийн Монголын багш хөгжлийн онол,
аргазүйн байдлыг тодорхойлж өгч байна.
Үүний “хүний эрх”, “эрх чөлөө”, “шударга ёс”,
“төрт ёс, түүх, соёлын уламжлал”, “хүн төрөлхтний
соёл иргэншлийн ололт”, “хүмүүнлэг, иргэний
ардчилсан нийгэм”, “ардчилсан ёс”, “тэгш байдал” ,
“сурч боловсрох” зэрэг түлхүүр үгс, “төрт ёс, түүх,
соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөх”, “хүн
төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн
үзэх”, “эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан
нийгэм цогцлуулан хөгжүүлэх” зэрэг санаа нь энэ цаг
үеийн багш хөгжлийн онол, аргазүй чиг хандлагыг
тодруулж өгч байна. Тухайлбал, энэ цаг үед 1924 оны
үндсэн хуулийн “жинхэнэ ардын ёс” нь “ардчилсан
ёс”, “жинхэнэ олон ардын” нь “тэгш байдал”,
“шинэ Бүгд найрамдах улс” нь “тусгаар тогтносон
бүрэн эрх Бүгд найрамдах улс”, “шашны хэргийг
улс төрийн хэргээс тусгаар байгуулж” нь “төр нь
шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” болж
тус тус өөрчлөгдсөн байна. Харин 1940 оны үндсэн
хуулийн “нийгэм журамд дэвшин орох” нь “хүмүүнлэг,
иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан байгуулах”,
“боловсрох эрх” нь “сурч боловсрох эрх”, “шашныг
төр хийгээд сургуулиас тусгаарлах” нь “төр нь
шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” болж
тус тус өөрчлөгдсөн байна. 1960 оны үндсэн хуулийн
“коммунист ёс” нь “ардчилсан ёс”, “социалист улс”
нь “Бүгд найрамдах улс”, “хөдөлмөр ба социалист
өмчийг коммунист ёсоор үзэгч, коммунизмын үзэл
ба пролетарийн интернационализмын зарчим” нь
“ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал,
үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь
төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим” болж тус
тус хувирсан байна. Энэ хувирал багш хөгжлийн
онол, аргазүйг анх 1920-иад оны үед амилсантай нь
ихээхэн төстэй болгон хувиргасан. Гэхдээ тэр үеийн
багш хөгжлийн тогтолцооны “амь” болох “эрдэм”-
ийг, “судлахуй”-г дээдэлдэг өвөг санааг хараахан
тусгааагүй байна.
НЭГЭН ЗҮЙЛ: Сургуулийг үндэсний багшлах
боловсон хүчинтэй болох асуудлыг шийдэж эхэлсэн
нь тэдний мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх хэрэгцээ
шаардлага улам ихээр нэмэгдэх болсон. БНМАУ-ын
Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр 1956 оны 1 дүгээр
сард байгуулагдсан Багш нарын мэргэжил дээшлүүлэх
институт (БМДИ) 5 аймагт сурган хүмүүжүүлэх ухааны
кабинетмаань цагийн аясаар Сурган Хүмүүжүүлэх
Хүрээлэн (1969), яамны харьяа БМДИ (1983), УБДС-
ийн харьяа БМДИ (1991), Сургалтын Агуулга Арга
Зүйн Инститтут (СААЗИ 1991), Боловсрол Судлалын
Үндэсний Хүрээлэн (1995), УБИС-ийн Боловсролын
Хөгжлийн Сургууль (1997), БМДИ (2012) гэж тус тус
нэрээ өөрчилсөөр өнөөдөр нэгэн жарныг туулж жаран
нас хүрч байна.
БМДИ –ийн хөгжлийн динамикийн 3 дугаар
зураг уг баримт нь Монголын багш хөгжлийн
тогтолцооны удам мөн чанарын “эрдэм – хөгжил
– багш”, “судлахуй – мэргэжил дээшлүүлэхүй –
багш болохуй”, “боловсролын судалгаа – мэргэжил
дээшлүүлэхүй – багш бэлтгэхүй” гэсэн гурамсан
тогтолцоо нь өөрийнхөө хөг нийлэх , хөглөн будлих
нь “ардчилсан ѐс”, “жинхэнэ олон ардын” нь
“тэгш байдал”, “шинэ Бүгд найрамдах улс” нь
“тусгаар тогтносон бүрэн эрх Бүгд найрамдах
улс”, “шашны хэргийг улс төрийн хэргээс
тусгаар байгуулж” нь “төр нь шашнаа
хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” болж
тус тус өөрчлөгдсөн байна. Харин 1940 оны
үндсэн хуулийн “нийгэм журамд дэвшин орох”
нь “хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг
цогцлуулан байгуулах”, “боловсрох эрх” нь
“сурч боловсрох эрх”, “шашныг төр хийгээд
сургуулиас тусгаарлах” нь “төр нь шашнаа
хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” болж тус
тус өөрчлөгдсөн байна. 1960 оны үндсэн
хуулийн “коммунист ѐс” нь “ардчилсан ѐс”,
“социалист улс” нь “Бүгд найрамдах улс”,
“хөдөлмөр ба социалист өмчийг коммунист
ѐсоор үзэгч, коммунизмын үзэл ба пролетарийн
интернационализмын зарчим” нь “ардчилсан
ѐс, шударга ѐс, эрх чөлөө, тэгш байдал,
үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь
төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим” болж
тус тус хувирсан байна. Энэ хувирал багш
хөгжлийн онол, аргазүйг анх 1920-иад оны үед
амилсантай нь ихээхэн төстэй болгон
хувиргасан. Гэхдээ тэр үеийн багш хөгжлийн
тогтолцооны “амь” болох “эрдэм” –ийг,
“судлахуй”-г дээдэлдэг өвөг санааг хараахан
тусгааагүй байна.
НЭГЭН ЗҮЙЛ: Сургуулийг үндэсний багшлах
боловсон хүчинтэй болох асуудлыг шийдэж
эхэлсэн нь тэдний мэдлэг мэргэжлийг
дээшлүүлэх хэрэгцээ шаардлага улам ихээр
нэмэгдэх болсон. БНМАУ-ын Сайд нарын
зөвлөлийн шийдвэрээр 1956 оны 1 дүгээр сард
байгуулагдсан Багш нарын мэргэжил
дээшлүүлэх институт (БМДИ) 5 аймагт сурган
хүмүүжүүлэх ухааны кабинетмаань цагийн
аясаар Сурган Хүмүүжүүлэх Хүрээлэн (1969),
яамны харьяа БМДИ (1983), УБДС-ийн харьяа
БМДИ (1991), Сургалтын Агуулга Арга Зүйн
Инститтут (СААЗИ 1991), Боловсрол
Судлалын Үндэсний Хүрээлэн (1995), УБИС-
ийн Боловсролын Хөгжлийн Сургууль (1997),
БМДИ (2012) гэж тус тус нэрээ өөрчилсөөр
өнөөдөр нэгэн жарныг туулж жаран нас хүрч
байна.
БМДИ –ийн хөгжлийн динамикийн 3 дугаар мэргэжил дээшлүүлэхүй –багш болохуй”,
БМДИ
• 1969
СХХ
• 1983
• 1991
БМДИ
БХХ
БСҮХ
БХ
• 2012
БМДИ
13 жил 14 жил 2 жил 2 жил 2 жил 5 жил
1956.1 сар 1969. 1983.4 сар 1993. 3 сар 1995. 11 сар 2012.11
1991.4 сар
3 дугар зураг. БМДИ-ийн хөгжлийн динамик
- 1956
СХХ,БХ
СААЗИ
БХ
- 1993
- 1995
- 1997
?
??
?
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
16
ЭРДЭМШИНЖИЛГЭЭНИЙХУРАЛ
хоёр хязгаарынхаа хооронд хувирч өөрчлөгдсөөр
өнөөг хүрсэнг гэрчилж байна.
НЭГЭН ЗҮЙЛ: Багш нарын мэргэжил
дээшлүүлэх ба багш бэлтгэх ажил нь хоорондоо
амин холбоотой болохыг ухаарсаар ирсний
нотолгоо1969–1983онуудадбагшнарынмэргэжил
дээшлүүлэх ажлыг багш бэлтгэх сургууль,
тухайлбал, УБДС-ийн мэргэжил дээшлүүлэх
факультет үндсэнд нь хариуцаж байсан (1 дүгээр
зургийн хоёр дах асуултын тэмдэг “?”); 1991 онд
БМДИ-ийг УБИС-ийн бүрэлдэхүүнд шилжүүлсэн;
1997 оноос сургалтын агуулга, аргазүй, багш
нарын мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг
УБИС-д хариуцуулсан (1 дүгээр зургийн дөрөв дэх
асуултын тэмдэг “?”) зэрэг боловсролын асуудал
эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын
шийдвэрүүд юм.
НЭГЭН ЗҮЙЛ: Багш нарын мэргэжил
дээшлүүлэх ба боловсролын судалгаа нь нэгэн
атлаа хоёр, хоёр атлаа нэгэн бөгөөд харилцан
бие, хэрэглэл болдог зүйлс гэдгийг тэдгээрийг
хариуцсан байгууллагууд БМДИ (1956-1969), СХХ
(1969-1983), БСҮХ (1995-1997), БХ (1997-2012)
зэрэг зөвхөн нэг нь л оршин байсан он жилүүд,
СХХ ба БМДИ (1983 - 1991), БХ ба СААЗИ (1991-
1993), БХ ба БМДИ (2012-2016) гэх мэтээр тэр
хоёул зэрэг оршин байсан он жилүүд нотолж
байна гэж хэлж болох байна. Үүнийг мөн 1995
онд батлагдсан “Монгол улсын боловсролын тухай
хууль”-ийн 14-р зүйлийн “Боловсролын хөгжил,
агуулга, сургалтын арга, технологийн шинжлэх
ухааны үндсийг судлан боловсруулах, бүх шатны
сургууль, сургалт явуулж буй бусад байгууллага,
иргэдийг онол, аргазүй, судалгаа шинжилгээний
мэдээлэлээр хангах, боловсролын удирдах
ажилтан, багш нарын мэргэжил дээшлүүлэх, аймаг
нийслэлийн боловсролын төвийг мэргэжлийн
удирдлагаар хангах үүрэг бүхий боловсролын
эрдэм шинжилгээ, аргазүйн төв байгууллага
байна...” хэмээх томьёолол гэрчилж буй болно.
НЭГЭН ЗҮЙЛ: Боловсролын судалгаа ба багш
бэлтгэх нь нэгэн зүйлийн хоёр тал болохыг Монгол
Улсын ШУБ-ын сайдын 1993 оны 3 дугаар сарын
4-ны өдрийн 70 дугаар тушаалаар Боловсролын
хүрээлэнгийн агуулгын болон сэтгэл судлал,
физиологийн судалгааны хэсгийг УБИС-ийн
бүрэлдэхүүнд шилжүүлсэн явдал гэрчилж буй
болно.
НЭГЭН ЗҮЙЛ: Яамны нэрний Ардын
гэгээрүүлэх яам, Ардын боловсролын яам,
Боловсролын яам, Шинжлэх ухаан боловсролын
яам ШУБЯ, Гэгээрлийн яам, Боловсрол шинжлэх
ухааны яам БШУЯ, Боловсрол соёл шинжлэх
ухааны яам БСШУЯ, Боловсрол соёл шинжлэх
ухаан спортын яам БСШУСЯ хэмээх өөрчлөлт бүр
тухайн үед бид арга билгийн сэтгэлгээнийхээ аль
талд илүү анхаарал хандуулж байсанг харуулах
түүхэн баримт гэлтэй байна. Учир нь, боловсруулах
ба гэгээрүүлэх, боловсрол ба гэгээрэл, боловсрол
ба шинжлэх ухаан нь харилцан арга ба билгийн,
бие ба хэрэглэлийн холбоотой ухагдахуунууд
билээ.
Дүгнэлт
Багш хөгжлийн түүхэн замнал, Монгол
Улсын Үндсэн хуулиудад боловсролын чиглэлээр
тусгасан зорилго, чиглэл болон багш хөгжлийн
тогтолцооны түүхэн замнал зэргийг Монголчуудын
гурамсан сэтгэлгээний үүднээс задлан шинжилж,
түүнээс орчин цагийн боловсролын тогтолцооны
хүрээн дэх багш хөгжлийн онол, аргазүйн хувьслыг
чиг хандлагыг тодруулахыг оролдсоныхоо үндсэн
дээр дараах дүгнэлтийг хийж байна:
•	Орчин үеийн багш хөгжлийн статик талын хос
эхлэл нь эрдэм ба ном бол, динамик талын хос
эхлэл нь шинэчлэл ба уламжлал байна. Эрдэм
нь хөдөлгөж , ном нь нөхцөлдүүлж орчин үеийн
багш бий болсон бол түүний хөгжлийг шинэчлэл
нь хөдөлгөж, уламжлал нь нөхцөлдүүлжээ. Багш
хөгжлийн динамик талын “амь” нь “хөгжил”,
“ахуй” нь “уламжлал”, “ухамсар” нь “шинэчлэл”,
статик талын “амь” нь “багш”, “ахуй” нь ном,
“ухамсар” нь “эрдэм” байна (1 дүгээр зураг).
•	Багш хөгжлийг амилуулагч нь багшийн эрдэм,
Багш болохуйг амилуулагч нь судлахуй байна.
Багш эрдмийг эрхлэх нь түүнд хөгжлийг
авчирдаг. Хүн судалсаар судалсаар багш болдог
байна.
•	Орчин цагийн багш хөгжлийн онол, аргазүйн
хувьсал Монгол Улсын Үндсэн Хуулиудад
томьёологдон туссан байна. Иймд тэрхүү
хувьслын үе шатыг 1924-1940, 1940-1960,
1960-1992, 1992 оноос хойш гэж дөрөв ангилж
болох байна.Үүнийг 1940 онд эрдэм соёл нь
соёл боловсрол, 1960 онд соёл боловсрол нь
социалист соёл, 1992 онд социалист соёл нь
уламжлал болж томьёологдсон явдал нотолж
байна.
•	Монголын багш хөгжлийн онол, аргазүй нь
үндсэндээ конструктивмээс когнитивизмд
шилжсэнг “ахмад үеийн багш нар “ажил хийх”,
“хичээл заах замаар хөгжиж ирсэн бол, шинэ
үеийн багш нар “орчин үеийн мэдлэгээр оюунаа
тордох”, “бүх ухааныг судлах” замаар хөгжиж
байгаа явдал харуулж байна.
•	“Боловсролын судалгаа-Багш нарын Мэргэжил
Дээшлүүлэхүй-Багш бэлтгэхүй” нь “амь-ахуй-
ухамсар” лугаа гурамсан холбоотой болох нь
БХ, БМДИ, МУБИС-ийн харилцан бие биедээ
нийлж нэгдэж, бие биенээсээ салж бие дааж
байсан түүх гэрчилж байна.
•	Боловсролын асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллагын, БХ-гийн, БМДИ-
ийн, МУБИС-ийн нэрний өөрчлөлтийн цаана ч
мөн багш хөгжлийн онол, аргазүйн хувььсал
агуулагдаж байдаг байна зэрэг болно.
Ном зүй
1.	Монгол Улсын 1924, 1940, 1960, 1992 оны Үндсэн
Хууль.
2.	Ч.Дэмчигдорж, Эрдэнэт толь хэмээх шастир оршвой,
1995, Уб.
3.	Богд Зонхов, Бодь мөрийн зэрэг, Уб., 2006, 52 -66
дугаар тал
4.	Ш.Шагдар, Б.Батсайхан Монголын боловсролын түүх,
I боть, Уб., 2009, 268 -279 дүгээр тал.
5.	Фен Ю Линь, 2013, Хятадын философийн товч түүх,
Орчуулсан Ү.Нямдоррж, Уб., 195 дугаар тал,
6.	Ш.Сүрэнжав, Багш найраглал.
"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар

Más contenido relacionado

La actualidad más candente

Ардын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх нь
Ардын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх ньАрдын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх нь
Ардын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх ньBMDI
 
Багшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэгБагшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэгGuntulga
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэлdelgerya
 
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015mngntsetseg_bsndorj2014
 
12. uiliin holboh nohtsol
12. uiliin holboh nohtsol12. uiliin holboh nohtsol
12. uiliin holboh nohtsoltelmenten
 
монгол xэлний зөв бичиx дүрэм
монгол xэлний зөв бичиx дүрэммонгол xэлний зөв бичиx дүрэм
монгол xэлний зөв бичиx дүрэмguest00835cf3
 
Багшийн ёс зүй харилцаа
Багшийн ёс зүй харилцааБагшийн ёс зүй харилцаа
Багшийн ёс зүй харилцааmnuser
 
мэндчилгээ
мэндчилгээмэндчилгээ
мэндчилгээMunkh Orgil
 
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг рольхүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг рольbadmaa0614
 
багшийн ёс зүйн дүрэм
багшийн ёс зүйн дүрэмбагшийн ёс зүйн дүрэм
багшийн ёс зүйн дүрэмuunaa1991
 
Асуудпал шийдвэрлэх сургалтын арга
Асуудпал шийдвэрлэх сургалтын аргаАсуудпал шийдвэрлэх сургалтын арга
Асуудпал шийдвэрлэх сургалтын аргаDavaasuren Davaadorj
 
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүйУдирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүйBatmunkh Oyuka
 
м.х 2 р ангийн хөтөлбөр
м.х   2 р ангийн хөтөлбөрм.х   2 р ангийн хөтөлбөр
м.х 2 р ангийн хөтөлбөрtsewegmed
 
аравтын бутархай Ulam-ундрах
аравтын бутархай  Ulam-ундрахаравтын бутархай  Ulam-ундрах
аравтын бутархай Ulam-ундрахbajii82
 
урлагын үзлэгт 7б
урлагын үзлэгт 7бурлагын үзлэгт 7б
урлагын үзлэгт 7бchemistry teacher
 

La actualidad más candente (20)

Management
ManagementManagement
Management
 
Ардын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх нь
Ардын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх ньАрдын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх нь
Ардын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх нь
 
Багшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэгБагшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэг
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
 
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих ньБагш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь
 
12. uiliin holboh nohtsol
12. uiliin holboh nohtsol12. uiliin holboh nohtsol
12. uiliin holboh nohtsol
 
UNELGEENII JURAM ZUVLUMJ
UNELGEENII JURAM ZUVLUMJUNELGEENII JURAM ZUVLUMJ
UNELGEENII JURAM ZUVLUMJ
 
монгол xэлний зөв бичиx дүрэм
монгол xэлний зөв бичиx дүрэммонгол xэлний зөв бичиx дүрэм
монгол xэлний зөв бичиx дүрэм
 
Багшийн ёс зүй харилцаа
Багшийн ёс зүй харилцааБагшийн ёс зүй харилцаа
Багшийн ёс зүй харилцаа
 
мэндчилгээ
мэндчилгээмэндчилгээ
мэндчилгээ
 
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг рольхүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
 
багшийн ёс зүйн дүрэм
багшийн ёс зүйн дүрэмбагшийн ёс зүйн дүрэм
багшийн ёс зүйн дүрэм
 
Mongol helnii esreg uge utgiin sudlal
Mongol helnii esreg uge utgiin sudlalMongol helnii esreg uge utgiin sudlal
Mongol helnii esreg uge utgiin sudlal
 
Асуудпал шийдвэрлэх сургалтын арга
Асуудпал шийдвэрлэх сургалтын аргаАсуудпал шийдвэрлэх сургалтын арга
Асуудпал шийдвэрлэх сургалтын арга
 
үнэлгээ
үнэлгээүнэлгээ
үнэлгээ
 
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүйУдирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
 
м.х 2 р ангийн хөтөлбөр
м.х   2 р ангийн хөтөлбөрм.х   2 р ангийн хөтөлбөр
м.х 2 р ангийн хөтөлбөр
 
аравтын бутархай Ulam-ундрах
аравтын бутархай  Ulam-ундрахаравтын бутархай  Ulam-ундрах
аравтын бутархай Ulam-ундрах
 
урлагын үзлэгт 7б
урлагын үзлэгт 7бурлагын үзлэгт 7б
урлагын үзлэгт 7б
 

Similar a "Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар

ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ Mr Nyak
 
Бага насны хүүхдийг хүчирхийллээс сэргийлэх, хамгаалах, мэдлэг, чадвар олгох ...
Бага насны хүүхдийг хүчирхийллээс сэргийлэх, хамгаалах, мэдлэг, чадвар олгох ...Бага насны хүүхдийг хүчирхийллээс сэргийлэх, хамгаалах, мэдлэг, чадвар олгох ...
Бага насны хүүхдийг хүчирхийллээс сэргийлэх, хамгаалах, мэдлэг, чадвар олгох ...Yondonsambuu Buyanbileg
 
саранцацрал
саранцацралсаранцацрал
саранцацралtsatsraletka
 
илтгэл 2010
илтгэл 2010илтгэл 2010
илтгэл 2010Horolsuren
 
Surgaltiin bodlogo eo nalaikh
Surgaltiin  bodlogo  eo   nalaikhSurgaltiin  bodlogo  eo   nalaikh
Surgaltiin bodlogo eo nalaikhOdon Ch
 
“БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ”
“БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ”“БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ”
“БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ”mngntsetseg_bsndorj2014
 
ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ДУУ ХООЛОЙ | justice_corruption_survey_youth_voices_2
ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ДУУ ХООЛОЙ | justice_corruption_survey_youth_voices_2 ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ДУУ ХООЛОЙ | justice_corruption_survey_youth_voices_2
ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ДУУ ХООЛОЙ | justice_corruption_survey_youth_voices_2 Mr Nyak
 
"Багшийн хөгжил" сэтгүүлийн V дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн V дугаар"Багшийн хөгжил" сэтгүүлийн V дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн V дугаарTumurOchirGantumur
 
сурган хүмүүжүүлэх 3
сурган хүмүүжүүлэх 3сурган хүмүүжүүлэх 3
сурган хүмүүжүүлэх 33-B
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилTsedo Batsukh
 
Бага боловсролын цөм
Бага боловсролын цөмБага боловсролын цөм
Бага боловсролын цөмmecss
 
д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн
д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн
д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн school14
 

Similar a "Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар (20)

ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
 
авъяас
авъяасавъяас
авъяас
 
Бага насны хүүхдийг хүчирхийллээс сэргийлэх, хамгаалах, мэдлэг, чадвар олгох ...
Бага насны хүүхдийг хүчирхийллээс сэргийлэх, хамгаалах, мэдлэг, чадвар олгох ...Бага насны хүүхдийг хүчирхийллээс сэргийлэх, хамгаалах, мэдлэг, чадвар олгох ...
Бага насны хүүхдийг хүчирхийллээс сэргийлэх, хамгаалах, мэдлэг, чадвар олгох ...
 
саранцацрал
саранцацралсаранцацрал
саранцацрал
 
илтгэл 2010
илтгэл 2010илтгэл 2010
илтгэл 2010
 
Xtx taniltsuulga 2011
Xtx taniltsuulga 2011Xtx taniltsuulga 2011
Xtx taniltsuulga 2011
 
SWON205-20160525
SWON205-20160525SWON205-20160525
SWON205-20160525
 
Surgaltiin bodlogo eo nalaikh
Surgaltiin  bodlogo  eo   nalaikhSurgaltiin  bodlogo  eo   nalaikh
Surgaltiin bodlogo eo nalaikh
 
“БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ”
“БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ”“БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ”
“БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ”
 
ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ДУУ ХООЛОЙ | justice_corruption_survey_youth_voices_2
ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ДУУ ХООЛОЙ | justice_corruption_survey_youth_voices_2 ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ДУУ ХООЛОЙ | justice_corruption_survey_youth_voices_2
ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ДУУ ХООЛОЙ | justice_corruption_survey_youth_voices_2
 
Bagshiin hugjil 7
Bagshiin hugjil 7Bagshiin hugjil 7
Bagshiin hugjil 7
 
"Багшийн хөгжил" сэтгүүлийн V дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн V дугаар"Багшийн хөгжил" сэтгүүлийн V дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн V дугаар
 
сурган хүмүүжүүлэх 3
сурган хүмүүжүүлэх 3сурган хүмүүжүүлэх 3
сурган хүмүүжүүлэх 3
 
"ОЮУНЛАГ ХӨВСГӨЛ" ХӨТӨЛБӨР
"ОЮУНЛАГ ХӨВСГӨЛ" ХӨТӨЛБӨР"ОЮУНЛАГ ХӨВСГӨЛ" ХӨТӨЛБӨР
"ОЮУНЛАГ ХӨВСГӨЛ" ХӨТӨЛБӨР
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжил
 
Num
NumNum
Num
 
Tsum baga
Tsum bagaTsum baga
Tsum baga
 
Бага боловсролын цөм
Бага боловсролын цөмБага боловсролын цөм
Бага боловсролын цөм
 
Darkhan
Darkhan Darkhan
Darkhan
 
д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн
д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн
д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн
 

"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар

  • 1.
  • 2.
  • 3.
  • 4. “Багшийн хөгжил” сэтгүүлийн ээлжит дугаар та бүхний гар дээр очиж байна. Энэ удаагийн дугаарын зочноор Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Балжиннямын Баярсайхан уригдан оролцсон бөгөөд салбартаа хийгдэж буй ажлууд болон цахим орчинд хүүхдэд тулгарч буй аюул, түүнийг даван туулахад багш, сургууль, эцэг, эх, томчууд хэрхэн туслах талаар ярилцлаа. Мөн “Нээлттэй боловсрол” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулагчид болох А.Амарзаяа, Ц.Навчаа нарын ярилцлага та бүхний сонирхлыг татах нь дамжиггүй. Шинэ зууны боловсрол болох нээлттэй эхүүд болон Хан -Академийн хичээлүүдийн талаар та энэ удаагийн дугаараас олж уншаарай. Эдгээр онцлох ярилцлагуудаас гадна тус сэтгүүлийн уламжлалт булан болох “Онытэргүүнийбагш”,“Зөвлөхбагш”,“Аргазүйчбичижбайна”“Эрдэмшинжилгээний хурал” зэрэг булангуудаас та бүхэн мэргэжил арга зүйн шинэ мэдээлэл, мэдлэгийг олж авна гэдэгт бид найдаж байна. Мөн манай арга зүйчдийн боловсруулсан «Эсээ бичих зөвлөмж» багш таны өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэг болох буй за. Бидэнтэй хамтран ажиллаж, арга зүй, тэргүүн туршлагаа түгээн дэлгэрүүлэх хүсэлтэй хэн бүхний өмнө “Багшийн хөгжил” сэтгүүлийн редакц нээлттэй байх болно. Та бүхэн bagshkhugjil@itpd.mn цахим хаягаар санал хүсэлтээ ирүүлээрэй. РЕДАКЦИЙН ЗУРВАС Ерөнхий зөвлөх: Алимаа ТУЯА Редакцийн зөвлөл: Энхжаргал БАТЧИМЭГ Цагаанбаатар НАРАНТУЯА Санжид АМАРСАЙХАН Бямбаа ЦАСАНЧИМЭГ Нэргүй БУЛГАНТАМИР Чагцал ЖАРГАЛ Ичинхорлоо БАТХҮҮ Гантөмөр ТӨМӨР-ОЧИР
  • 5. БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 2 ДУГААРЫНЗОЧИН ЦАХИМ ОРЧНЫ СӨРӨГ НӨЛӨӨЛЛӨӨС ХҮҮХДҮҮДЭЭ ХАМГААЛАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА БИДЭНД ТУЛГАРЧ БАЙНА БМДИ-ээс эрхлэн гаргадаг “Багшийн хөгжил” сэтгүүлийн энэ удаагийн дугаарт Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан уригдаж ярилцлаа. -Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамнаас хүүхдүүдийг цахим гадуурхлаас сэргийлэх тодорхой ажлуудыг хийж, хэрэгжүүлж эхэлжээ. Эндээс ярилцлагаа эхэлье? -“Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т  “Бүх шатны боловсрол, сургалтын байгууллагад нийгэм, сэтгэл зүй, дэд бүтцийн эрүүл, аюулгүй, ээлтэй орчин, нийгмийн үйлчилгээг бий болгоно” гэж заасан. Хүн төрөлхтөн өнөөдөр хоёр ертөнцөд зэрэгцэн амьдрах боллоо. Нэг нь бидний амьдарч байгаа бодит ертөнц, нөгөөх нь цахим ертөнц. Мэдээллийн хурдтай эрин үед цахим хэрэглээний сайн сайхныг өгүүлж баршгүй. Гэвч цахим хэрэглээний давуу талыг хүртэхийн зэрэгцээ сөрөг нөлөөнд ч өртөж байна. Ялангуяа, дөнгөж төлөвших үедээ яваа өсвөр насны хүүхдүүдэд маань хэрхэн нөлөөлж буйг томчууд бид анзаарахгүй байгаа юм. -Тухайлбал, хүүхдүүдэд цахим хэрэглээтэй холбоотой ямар асуудлууд тулгарч байна вэ? -Гадуурхагдах, хэл амаар доромжлуулах, буруу зүйл, буруу хүмүүст уруу татагдах бүр цаашилбал, сэтгэл санаа болон бие махбодийн хүчирхийлэлд өртөх, хүний наймааны золиос болох, амиа хорлох хүртэл эрсдэлүүд хэдийнэ  бий болжээ. Энэ нь ганц Монгол Улсад тулгамдаад байгаа асуудал биш, дэлхий нийтээрээ cуber bullying буюу цахим гадуурхалаас хүүхдээ хэрхэн хамгаалах вэ гэдэгт маш их анхаарал тавьж байна. Зарим улс орнууд, ялангуяа хөгжингүй орнууд цахим хэрэглээний сөрөг нөлөөллөөс хүүхэд, олон нийтийг хамгаалахын тулд хуульчлах хүртэл арга хэмжээг авч эхэлсэн. -Энэ талаар манай улсад, тэр тусмаа салбарын яамны зүгээс ямар бодитой ажлуудыг хийж байна вэ? -“Сургалтын орчинд гар утас, цахим хэрэгслийн хэрэглээний талаар авах арга хэмжээний тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/43 дугаар тушаал гарсан. Тушаалын хэрэгжилтийг ханган ажиллах зорилгоор аймаг, нийслэлийн Боловсрол, соёл, урлагийн газруудад албан бичгээр зөвлөмж хүргүүлсэн. Энэ ажил сайн үр дүнтэй хэрэгжиж байгаа. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамнаас өнгөрсөн оны аравдугаар сард “Цахим гадуурхал цаашаа” нэртэй аяныг эхлүүлсэн. Энэ хүрээнд улсын хэмжээний бүх цэцэрлэгүүдэд “Би найзыгаа шоглодоггүй, гадуурхдаггүй” үйл ажиллагааны удирдамж хүргүүлж, бага насны хүүхдийн сэтгэхүйн онцлогт тохируу лан Ханс Христиан Андерсений “Нуг асны муухай дэгдээхий” зохиолоор дамжуулан бие биеэ хүндлэн хайрлахыг ойлгуулсан сургалтыг зохион байгуулсан. Түүнчлэн аймаг, нийслэл, дүүргийн Боловсрол, соёл, урлагийн газрын удирдлагууд, нийслэлийн EБС-ийн сургуулийн захирлуудтай уулзалт зохион Б.БАЯРСАЙХАН
  • 6. 3ДУГААРЫН ЗОЧИН Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • 7. БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 4 ДУГААРЫНЗОЧИН байгуулж, цахим орчин дахь зохистой хэрэглээний талаар ярилцан, хүүхдүүдэд энэ талаар хэрхэн ойлгуулах, ямар арга хэмжээ авах талаар чиглэл өгсөн. -Зөвхөн боловсролын байгууллагууд гэлтгүй олон нийтэд чиглэсэн ажлуудыг хийх шаардлагатай болов уу. Өөрөөр хэлбэл, сургууль, цэцэрлэгээс гадна олон нийт, иргэд, эцэг, эхчүүдэд энэ талаархи ойлголтыг өгөх нь чухал шүү дээ? -Мэдээж тэгэлгүй яахав. Тухайлбал, UBS телевизийн хамт олон жил бүр зохион байгуулдаг “Universe Best Songs” наадмынхаа уриаг “Цахим ертөнцөд соёлтой оролцоцгооё” болгож, манай аянд нэгдэж, энэхүү аяныг дэмжиж байгаад маш их талархаж байна. Энэ наадамд оролцож байгаа оролцогчид, шүүгчид, үзэгчид хүртэл цахим ертөнцөд соёлтой оролцохын төлөө дуу хоолойгоо өргөж байна. Миний бие энэхүү наадмын гуравдугаар шатны шалгаруултад тэнцсэн 70 оролцогчидтой уулзаж, ярилцсан. Хүүхдүүд цахим гадуурхалд хэрхэн  өртөж байгаа бодит жишээнүүдийг ярьж, тэдний нийгэмдээ, үе тэнгийнхэндээ үзүүлэх нөлөө, мөн “од” хүний  нийгэмдээ ямар сайн сайхан үрийг тарьж байх ёстой талаар ярилцсан юм. Олон нийтээс хүртсэн алдар хүндээ хэрхэн буцааж нийгэм, олон нийтийнхээ сайн сайхны төлөө зориулах ёстой талаар зөвлөсөн. Үүнийг хүүхэд, залуус маш сайхнаар хүлээж авсан. Дэлхийн сайхан бүсгүйг шалгаруулахдаа хүмүүнлэгийн үйлсэд хэрхэн оролцдогоор нь дүгнэдэг нь санаандгүй хэрэг биш. Мөн “Харилцаа холбооны зохицуулах хороо”- ноос “Цахим орчин дахь гадуурхал” сэдвээр эссэ бичлэг, гар зургийн уралдааныг орон даяар зарласан. Энэ уралдаан хүүхдүүдийн авъяас чадварыг үнэлэхээс гадна, сайн оролцоотой сургуулиудыг шалгаруулах юм. Мөн “Цахим гадуурхал цаашаа” аянд сургуулиуд нэгдэж эхлээд байна. Жишээлбэл, Хан-Уул дүүргийн 52, Баянгол дүүргийн 51 дүгээр сургууль Баянгол дүүргийн Боловсрол, соёл, урлагийн газар нийслэлийн бүх нийгмийн ажилтнуудын дунд нэг өдрийн сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулан, багш нарын дунд илтгэл, эссэ бичлэгийн уралдаан зарлаж, энэ ажил маань хүрээгээ тэлж, үр дүнтэй өрнөж байгаад баяртай байна. -Өнөөдөр цэцэрлэг, сургуулийн түвшинд улсын хэмжээнд 30 гаруй мянган багш ажиллаж байна. Багш гэдэг хүн дан ганц мэдлэг боловсрол олгохоос гадна хүүхдийн хүмүүжил, төлөвшлийг тодорхойл дог луужин гэдэгтэй та санал нийлэх үү? -Тэгэлгүй яахав. Хүүхэд бүр багшийгаа хамгийн эрхэм, мундаг, зөв хүн гэж хардаг. Бараг эцэг, эхээсээ ч илүү эрхэмлэн дээдэлдэг багш хүний гаргах өчүүхэн алдаа хүүхдийн сэтгэл зүрхэнд зүү “шивэх” мэт тусдаг. Тиймээс багшаас харилцааны ямар нэгэн алдаа огт гарч болохгүй. Миний ч, таны ч бага насны дурсамжид нэг тийм жишээ байгаа гэж бодож байна. Ер нь хүүхэд нас сэтгэлзүйн хувьд ихээхэн онцлогтой байдаг учраас дурсамжууд маш тод үлддэг, ялангуяа таагүй дурсамжууд. -Багш нар зөвхөн мэдлэг боловсрол төдийгүй хүүхдийн сэтгэл зүрхийг хөгжүүлдэг байхын тулд өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй болов уу? -БСШУСЯ-ны төлөөлөл Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд саяхан ажилласан.  Энэ үеэр тус инситутээс зохион байгуулдаг багшийн мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ, ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах сургалтыг үндэсний хэмжээнд яаж зохион байгуулах талаар ярилцсан. Монголын багш нарыг ёс зүйгүй гэж хэлж байгаа юм биш. Дэлхий ертөнц маань өөрөө хурдацтай шинэчлэгдэж, хөгжиж байна. Ёс зүйн хэм хэмжээ, юуг ёс зүйн алдаа гэх вэ гэдэг ойлголт нь хүртэл шинэчлэгдэж байгаа үед бидэнд шинэ мэдээлэл, сургалт зайлшгүй шаардлагатай гэдэг дээр санал нийлж,   БМДИ-ээр дамжуулан сургалтуудыг зохион байгуулахаар шийдсэн. Энэ сургалтын агуулгат нь багшийн мэргэжлийн ёс зүйн хичээлээс гадна цахим гадуурхалаас хүүхдийг хэрхэн урьдчилан сэргийлэх, ийм асуудалд өртсөн бол ямар тусламж үзүүлэх, тухайн хүүхдийг хэрхэн өөртөө итгэлтэй болгох, хүнд хэцүү нөхцлийг даван туулахад нь туслах, зөвлөмж өгч чаддаг байх, цаашид амжилттай хэвийн суралцах нөхцөл бололцоог бий болгох, мөн хүүхдүүд бие биенийгээ хэрхэн хайрлаж, хүндлэхэд зөвлөх сургалт зэргийг багтаах юм. Багш нарын маань ажиллах нөхцөл хүнд, ажлын ачаалал их, цалин бага гэдгийг би мэднэ. Гэхдээ хийж байгаа ажилдаа  ёс зүйтэй хандах, хүүхдийг хайрлаж, хүндлэхэд  цалин, мөнгө нөлөөлөхгүй гэдгийг би онцлон хэлмээр байна. -Цахим гадуурхалын эсрэг аяныг яамнаас гадна өөр ямар байгууллага дэмжиж хамтарч ажиллаж байгаа вэ? -Нийгэм, олон нийт, эцэг, эхчүүд, хэвлэл, мэдээллийн байгууллагууд бидний ажлыг маш нааштайгаар хүлээн авч, дэмжиж байна. Түүнээс гадна НҮБ-ын Хүүхдийг ивээх сан, Дэлхийн банк, Дэлхийн Зөн олон улсын байгууллага зэрэг олон улсын байгууллагууд, “Харилцаа холбооны зохицуулах хороо” зэрэг олон байгууллагууд дэмжиж байгаа. Бид Дэлхийн банкны санхүүжилтээр монголын ЕБС-иудын дунд цахим гадуурхал ямар түвшинд байгаа талаар судалгаа явуулж байна. Судалгааны үр дүнтэй УИХ дахь Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос танилцана гэсэн. Энэхүү судалгааны үр дүн бидний хийх ажлыг илүү тодорхой болгоно гэж харж байгаа. Дашрамд дурдахад, сургууль, хамт олон, хүүхдүүд хүсвэл, мөн цахим ертөнцөд соёлтой оролцох шийдвэрээ гаргавал, хэн нэгнийг доромжлох, гүтгэх, гадуурхах нь муухай гэдгийг хүлээн зөвшөөрвөл UBS телевизийн “Universe best songs” наадмын зохион байгуулагчдад хандаж, дуу хоолойгоо олон нийтэд хүргэх боломжтой. Гэхдээ үүнийг сургууль, багшийн зүгээс хүчээр
  • 8. 5ДУГААРЫН ЗОЧИН зохион байгуулах биш, харин хүүхдүүд маань чин сэтгэлээсээ цахим ертөнц дэх харилцааны эерэг, сөрөг талыг ойлгож, соёлтой хэрэглэх шийдвэрээ гаргасан байх ёстой. Сурагчдын ашигладаг фэйсбүүкийн хаалттай группүүдэд ямар асуудал яригддаг, ямар үг, хэллэг хэрэглэгддэг, гадуурхал ямар хэлбэрээр явагддаг талаар олон нийтэд хүүхдүүд маань өөрсдөө хүргэвэл сайн. Хүүхдүүд энэ асуудлаа илэн далангүй ярьж, өөрсдөө шийдэлд хүрч, бид ийм бүдүүлэг үг хэллэг хэрэглэдэггүй, бие биеэ гадуурхдаггүй хамт олон болохоор шийдэлд хүрэх нь бага гэлтгүй энэ ажлын үр дүн юм. -Цаашид багш нар, томчууд юунд анхаарах шаардлагатай вэ? -Эцэг, эх бүрийн чин хүсэл бол хүүхдээ зөв, эрүүл, ажил мэргэжилдээ дур сонирхолтой сайн хүн болоосой гэж хүсдэг. Манай төрийн бодлого ч өрсөлдөх ур чадвартай, чанартай мэдлэг боловсролтой, зөв иргэнийг төлөвшүүлэхэд чиглэдэг. АНУ-ын эрдэмтэн Маслоу 1943 онд хүний хэрэгцээний онолыг хэрхэн тодорхойлсныг багш нар маань сайн мэдэж байгаа. Физиологийн хэрэгцээ, аюулгүй орчинд амьдрах хэрэгцээ, бусдаар хайрлагдах, хүндлэгдэх хэрэгцээ нь хүний СУУРЬ хэрэгцээ байдаг. Суурь хэрэгцээг нь хангалттай бий болгож чадаагүй хэрнээ сурч, боловсрох, гэгээрэх, танин мэдэх хэрэгцээг чанартай байлгах боломжгүй юм. Бид хүүхэддээ муу хоол өгчихөөд чи сайн сур, тэднийгээ элдэв дарамт, доромжлолд өртүүлчихээд чи гэгээр гэж шаардах эрхгүй. Үүнийг үлгэрлэх хамгийн эхний хүн бол багш юм. Миний харилцаа хүүхдэд үлгэр дуурайл болно, миний харилцаа толь юм гэдгийг багш алхам тутамдаа ухамсарлах шаардлагатай. Багшийгаа дуурайж гэртээ янз бүрийн дуу хоолой, үйлдэл хүүхдүүд маань гаргадаг шүү дээ. Тэр үед нь бид инээдэм, наргиан болгоод өнгөрдөг. Гэтэл үүний цаана хүүхэд багш таны үг, үйлдлийг хэчнээн хурцаар тусгаж авч байгааг харж болно. -Тэгэхээр цаашид бид хүүхдүүддээ ур чадвараас гадна эерэг хандлага, ёс зүйг олгох тал дээр хаа хаанаа анхаарах хэрэгтэй болжээ? -Тиймээ, мэдлэг боловсрол, чадвар бүгд чухал. Гэхдээ энэ бүгдийн эхэнд ёс зүй, хүндлэл, эерэг хандлага чухал гэдгийг бид сүүлийн хэдэн жил маш тодоор харж байна. Нийгэм маань тэр чигээрээ ёс зүйн доройтолд орж байна. Иймээс соён гэгээрүүлэгчид бид хүүхдүүддээ энэ чухал чанаруудыг цэцэрлэгийн наснаас нь суулгах, төлөвшүүлэх ёстой юм. Хэрвээ та төлөвшөөгүй, ёс зүйгүй, худлаа хэлдэг, хүүхдэд гар хүрдэг, ялгаварлан гадуурхдаг, харилцааны доголдолтой, бусдыг хүндэлдэггүй бол хэчнээн өндөр боловсролтой, мэдлэг чадвартай байгаад ч багш гэдэг эрхэм нэрийг зүүх эрхгүй. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 92 хүүхэд сэтгэл гутрал, дарамт, хүчирхийллээс болж амиа хорлосон гэсэн судалгаа гарсан. Мөн НҮБ- ын судалгаагаар өсвөр насны 10 хүүхэд тутмын гурав нь амиа хорлох тухай боддог гэсэн судалгаа байна. Багш нар маань хүүхдээ ажиглаж, анзаарах хэрэгтэй. Бусдыгаа гадуурхаж байгаа хүүхэд ч, гадуурхагдаж байгаа хүүхэд нь ч сэтгэл санааны хямралд ордог. Ерөнхий шинж тэмдэг нь хичээлээ таслах, хичээлдээ дургүй болох, сурлага муудах, хаагдмал, ганцаардмал, зожиг болох, бэлгийн амьдралд эрт хөл тавих гэх мэт зан аашийн хувьд сөрөг зүйлс ажиглагдана. Үүнийг харсан, мэдсэн гэрч хүүхдүүдийн хувьд ч тухайн хүүхдийн өмнөөс шаналах, гутрах, хичээлдээ дургүй болох, хэн нэгнийг дуурайж буруу үйлдэл хийх зэргээр илэрдэг болохыг Оксфордын судалгаа харуулсан байдаг. -Цахим гадуурхал болон хүүхдийн сэтгэлзүй, хандлага төлөвшлийн тал дээр хамгийн түрүүнд санаа тавих хүмүүс бол мэдээж эцэг, эх. Энэ тал дээр гэр бүл, сургуулийн хамтын ажиллагаа чухал болов уу? -Мэдээж хүүхэддээ номер нэг анхаарах хүмүүс бол гэр бүл эцэг, эх нь. Би яагаад багш нар гээд онцлоод байна вэ гэхээр гэр бүлийн хүрээнд хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байна. Эцэг, эхчүүд, томчууд өөрсдөө цахим ертөнцөд ёс зүйгүй, зохисгүй үг, үйлдэл хийж, буруу үлгэр дуурайл хүүхэд, залууст үзүүлсээр байгаа. Үүнийг өнөөдөр сошиал ертөнц дэх наад захын мэдээ, мэдээлэлд бичиж байгаа бүдүүлэг үг, хэллэг хэрэглэсэн сэтгэгдлүүдээс харж болно. Манай нийгмийг хамгийн ихээр хямрааж байгаа зүйл бол энэхүү үг хэлэх эрх чөлөөгөө эдлэх нэрийдлээр бусдыг гутаах, доромжлох, бүлэглэх, үгээр хүчирхийлэх, гүтгэх болсон энэ замбараагүйтлээс үүдэлтэй. Харамсалтай нь энэхүү “соёл”-ыг хүүхдүүд маань өөрсдийн амьдарч буй цахим ертөнцөд өвлөн хэрэгжүүлж байна. Томчууд бид ямар нэгэн доромжлолыг тэсвэрлэж чадна. Харин ялангуяа өсвөр насны бяцхан хүүхдүүдэд маань даахын аргагүй сэтгэлийн зовлонг авчирдгийг АНХААРАХ хэрэгтэй. Гэр бүлийн тайван бус орчинд амьдардаг, ямар нэгэн байдлаар сэтгэлийн дарамттай, хүчирхийлэлд өртдөг хүүхдүүдийн хувьд сургууль, хамт олон, багш нар нь бүрэн дүүрэн хайр, хүндэтгэл өгч чаддаг орчин байгаасай. Гэр бүлээсээ авч чадахгүй байгаа хайр, хүндэтгэлийг анги хамт олон, багшаасаа авч чадаж байвал хэчнээн сайхан бэ. Иймээс би багшийн үүрэг, хариуцлагын талаар түлхүү ярьлаа. Ер нь хүчирхийлэл, ялангуяа цахим орчин дахь гадуурхал, доромжлолд хэн ч өртөх боломжтой тул хүн бүр энэ асуудалд санаа тавьж, ойлгож, ухамсарлах цаг ирээд байна. Яагаад гэвэл хүн гэдэг нийгмийн амьтан, өөрсдийн хүүхдүүдийг ийм асуудлаас ангид байх юм шиг үл тоох, үүний төлөө ямар нэгэн алхам, өөрчлөлт хийхгүй байх нь ирээдүйд хүүхдийнхээ амьдрах орчинг муу, муухайгаар зурж, үлдээж байгаагаас өөрцгүй. Тэр л үед үр хүүхэд минь үлдэх энэ нийгмийн сайн сайхны төлөө ямар нэгэн зүйл хийхгүй яав даа гэж харамсахгүйгээр хүүхдийн сайн сайхны төлөө, ирээдүйн сайхан нийгмийн төлөө чин сэтгэлээсээ хичээж, соёлтой амьдрах хэрэгтэй байна. Ярилцсанд баярлалаа.
  • 9. 6
  • 11. БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ ОНЫТЭРГҮҮНИЙБАГШ ӨДӨР ТУТМЫН БАГШЛАХ ҮЙЛ ЯВЦ ӨӨРӨӨ ТУРШЛАГА Г.ЦОЛМОН ТУРШЛАГА ГЭДЭГ ЗААВАЛ ОЛОН ЖИЛ АЖИЛЛАСАН ХҮНД ИРДЭГ ЗҮЙЛ БИШ “Би анх МУИС-ын биологи, агнуур зүйн ангийг төгсөж байгаль хамгаалах газарт хэсэг ажилласны дараагаар боловсролын салбарт орж 27-28 жил биологийн хичээлийг дунд сургуулийн хүүхдүүдэд зааж байна. Анх багш болоод олон бэрхшээлтэй тулгарч байсан, гэтэл одоо аль хэдийн 30-аад жил ажиллаж, 4 дэх ангиа төгсгөх гэж байна. “Оны тэргүүний багш” гэсэн шагналыг багш нарын баярын өдрөөр Улаанбаатарт очиж сайдаас гардан авсан. Тэр үедээ ажлыг маань үнэллээ л гэж баярлаж хөөрч байсан, харин дараа нь их хариуцлага ирж байгааг мэдэрсэн шүү. Өөрийн туршлага дээр тулгуурлан залуу багш нарт дараах зүйлсийг захимаар санагддаг. Би залуучуудтай хамтарч ажиллах маш дуртай. Залуу хүн гэдэг бол эрч хүч, би тэдэнд зөвлөгөө тусламжаа харамгүй өгдөг ингэхдээ бүр төрөл төрлөөр нь өгнө шүү дээ, нэгдүгээрт анги удирдсан багш гэж хэн бэ гэдэг чиглэлийн зөвлөгөө өгч ярилцдаг. Ангийн сурагчдын эцэг эхтэй хэрхэн харилцах, охидуудтайгаа хэрхэн ойлголцох, мэргэжлийн хувьд анги удирдсан багш, мэргэжлийн багш нартай хэрхэн хамтарч болох вэ гэсэн зөвлөгөө өгч болж байна, мөн Г.Цолмон нь 1989 онд МУИС-ийг биологийн багш мэргэжлээр төгссөн. 1989-1990 онд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын дунд сургуульд биологийн багш, 1990-1993 онд Сүхбаатар сумын 1-р 8 жилийн сургуульд биологийн багш, 1993 оноос 4-р сургуульд биологийн багшаар ажиллаж буй бөгөөд боловсролын байгууллагад 27 жил ажиллаж байна. БСШУС-ын сайдын тушаалаар 2015-2016 оны хичээлийн жилийн “Оны тэргүүний багш”-аар өргөмжлөгдсөн. "Багшийн хөгжил" сэтгүүл Г.Цолмон багшийн ажил үйлсийг сурвалжилсан тэмдэглэлээ хүргэж байна.
  • 12. 9ОНЫ ТЭРГҮҮНИЙ БАГШ шинэчилсэн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга зүйн зөвлөгөө өгнө. Цаашилбал, ахмад хүний хувьд залуучуудынхаа амьдралд тулгарч байгаа асуудлууд дээр зөвлөгөө өгдөг” гэж тэрбээр ярьж байна. “Гэхдээ туршлага гэдэг бол заавал олон жил ажилласан хүнд ирээд байдаг зүйл ч биш, өдөр тутам хүүхэдтэй ажиллаж, хичээл зааж байгаа багшийн хувьд богино хугацаанд туршлага хуримтлуулж, өөрт тулгарсан жишээ болгоноосоо сургамж авч засаж сайжруулан явах юм бол тэр туршлага шүү, өөрийнхөө өдөр тутмын ажлыг туршлага хэмээн харж байгаарай” гэсэн санааг тэрбээр Сэлэнгэ аймгийн залуу багш нарын чуулга уулзалт дээр хэлжээ. БҮТЭЭЛЧ ХАНДЛАГА-ХҮҮХДИЙН СУРАЛЦАХ ГОЛ ҮНДЭС Г.Цолмон багш бусад мэргэжлийн багш нартайгаа хамтарч ажиллахад их анхаардаг аж. Тэрбээр анх өөрийн 9-в ангид хичээл ордог зураг технологийн багштайгаа хамтран биологийн хичээлийг хэрхэн зургаар илэрхийлэх талаар туршилт хийсэн нь амжилттай болж энэ туршлага нь цаашлаад англи хэл орос хэл, биеийн тамирын хичээлд хүртэл амжилттай хэрэглэгдсэн байна. Мэдлэгийг дан ганц онолоор биш урлагаар дамжуулан олгох нь хүүхдэд илүү гүн бат сууж өгөхөөс гадна, чөлөөтэй сэтгэх, сэтгэмжлэн бодох, бүтээлчээр хэрэглэх олон сайн талуудтай гэнэ. “Суурь боловсролд орж байгаа  17 төрлийн хичээл болгон чухал, бага ангийн зарим багш нар маань энэ гол хичээл, энэ туслах гэх маягаар хандаж хүүхдэдээ тийм ойлголтыг суулгадагтай би санал нийлдэггүй. Харин дээрх 17 хичээлийн маань хоорондын уялдаа холбоо болон багш нарын хамтын ажиллагаа чухал гэж боддог. Бүх хичээл хүүхдэд, цаашид энэ хорвоод амьдрахад нь хэрэгтэй. Би сүүлийн үед нэг том нээлт хийлээ, өөртөө. Хими, биологи, математик гээд том шинжлэх ухааны хичээлүүдийг ойлгож хүлээж авахад хүүхэд таамаглана, эргэцүүлнэ, дүрсэлнэ гээд оюуны олон үйлдлүүд хийгдэж байна. Энэ бүгдийг хүүхэд зургаар илэрхийлэх боломжтой юм билээ. Зураг бол бүх хичээлийн суурь юм байна. Англи хэл, монгол хэл, технологи дээр хэрэглэж байна. Биеийн тамир, бүр математик дээр хүртэл манай багш нар хэрэглэж үзлээ. Зургийг хичээлдээ хэрэглэх болсноор хүүхдийн бүтээлч чанар, дүрслэн бодох чадамж маш сайн өсөж байна.” САЙН БАГШ ГЭЖ ХЭНИЙГ ХЭЛЭХ ВЭ? Энэ талаар тэрбээр ийм бодолтой байдаг аж. “Сайн багшийн талаар онолын олон тодорхойлолт байдаг. Багш болгонд л сайн багш больё гэсэн хүсэл мөрөөдөл байдаг л байх, яг миний хувьд бол одоо бодоод байхад сайн багш больё гээд яг зорилготойгоор зүтгээд хийгээд байсан зүйл байхгүй юм байна. Миний хандлага хүмүүжил, олж авсан мэдлэг боловсрол маань л надад тусалж дээ. Багшийн хандлагын хувьд би олон, олон зүйлийг чухал гэж хардаг. Нэгдүгээрт, хүүхэдтэйгээ маш сайн харилцдаг байх ёстой. Хүүхдийн өөрөө өөртөө итгэх итгэлийг бадрааж өгөх ёстой. Багш өөрөө хүч нь байх ёстой. Аливаа зүйлд хариуцлагатай байх ёстой, тэгж байж хүүхдийн итгэлийг хүлээнэ. Өөрөө өөрийгөө зөв авч явах ёстой. Багшийн үлгэрлэл маш чухал, эмх цэгцтэй, хувийн болон хамт олны зохион
  • 13. БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 10 ОНЫТЭРГҮҮНИЙБАГШ байгуулалтаа сайн хийдэг байх ёстой. Сайн багш маш сайн уншдаг байх ёстой. Хүүхдүүдтэйгээ харилцахаас гадна, эцэг эхчүүдтэй ажиллах хэрэгтэй. Эцэг эхийн хурал тухайн эцэг эхд бүрэн үйлчилсэн, их сайн зохион байгуулалттай хийгдэх ёстой, тэгэхгүй бол 2-3 цаг зөвхөн хүүхдийнхээ сул талыг сонсох хурал бол учир дутагдалтай, хүний цагийг үрсэн ажил болдог. Хүүхдийн хийсэн үйл бүтээлийг танилцуулж, хүүхдээр нь бахархуулах гэж нэг дуудна. Бидэнд ийм асуудал тулгарлаа, хамтдаа шийдвэрлэе гэж нэг дуудна. Дараа нь таны хүүхдийн суралцах, хөгжих явцад ийм, ийм хэрэгцээ үүслээ гэж нэг дуудаж байна. Тэгэхээр манай ангийн хурлын зорилго бол арай өөр хэлбэрээр явагддаг. Нэгдүгээрт хийсэн бүтээснээ харуулна, хоёрдугаарт тулгарч байгаа асуудлаа шийдвэрлэнэ, гуравдугаарт үүссэн хэрэгцээ шаардлагаа танилцуулна. “ХАМТДАА ЛАГ” БАЙХ НЬ ХАМГААС ЧУХАЛ Хүнд урам тун чухал. 4-р сургуулийн менежер Д.Алтанцэцэг жил бүр сурагчдаасаа сэтгэл ханамжийн судалгаа авч багш нартаа бяцхан номинаци өгдөг аж. Тухайлбал, Г.Цолмон багш” хариуцлагатай багш”, “хүүхдэд ойр багш”, “ухаалаг багш” гэсэн номинацуудыг авч байжээ. Г.Цолмон “Багшийг хүч оруулдаг хэд хэдэн зүйл байна. Урмын үг, ажиллаж байгаа хамт олны дэмжлэг, ойлголцол, бас номоос их хүч авдаг. Багш өөрөө амилах хэрэгтэй юм байна. Хүн өөрөө зүтгээд, зүтгээд 100 хувь амилж чаддаггүй. Заавал орчны нөлөө дэмжлэг чухал. Жишээ нь удирдлага байнга, чи тэрийгээ энийгээ хий гэхээсээ илүү, энэ хүн ажлаа хийж байгаа гэж итгэл үзүүлэх нь маш чухал юм билээ. Байнгын хяналт биш итгэл үзүүлээд эхлэнгүүт хүн хариуцлагаа ухамсарлаж ажлаа хичээж хийдэг” гэж ярьлаа. Мөн тус сургуулийн сургалтын менежер Д. Алтанцэцэг ”Цолмон багшийн хувьд дан ганц мэргэжил арга зүйн ур чадвараар өөрийн хөгжлөөр хязгаарлагддаггүй. Үйл ажиллагааны цар хүрээ нь өргөн. Лаборатори сургуулийн багш гэдэг утгаараа шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга барил, мөн анги удирдсан багшийн туршлагаа бусадтайгаа хуваалцаж сургалт, зөвлөгөө өгдөг. Зөвхөн он гарснаас хойш гэхэд аймгийнхаа 4-5 сумдын сургуульд сургалт хийчхээд ирсэн. Багшаас маань сурах зүйл, авах юм их байдаг учраас л зөвлөн туслуулах хүсэлт ирдэг гэдэг нь тодорхой. Багш маань ном их уншдаг. Бид нар “ном уншвал ухаан тэлнэ” гэж ярьдаг ч, яг хийж хэрэгжүүлдэг нь хэчнээн билээ. Гэтэл Цолмон багш өөрөө ч их уншдаг, мөн хүүхдүүдээ ч их уншуулдаг. Хүнд хэлж байгаа үг, өгч байгаа зөвлөгөөний далайц нь их. Багш нар хичээлийн бус цагаар хоёр гурваараа нийлээд ойр зуурын юм яриад сууж л байдаг, Цолмон багшийн байгаа газар очихоор дандаа ажил хэрэгч яриа өрнөж, хүүхэдтэй яаж ажиллах уу, ямар шинэ санаа гарах уу гэх мэтээр ажил ундарч байдаг. Тэмцээн уралдаанд шүүгчээр их уригдана. Сая л гэхэд төвийн бүсийн аймгуудын МСҮТ-ийн ур чадварын уралдаанд ЕБС-ийн багш нараас ганцаараа очиж шүүгчээр ажиллаад ирсэн. Тэгэхээр хүмүүсийн энэ хүнийг үнэлж байгаа энэ хүнээс авах зүйл их байгаа учраас уриад дуудаад байна” хэмээн тэргүүний багшаараа бахархаж байсан. Э.БАТЧИМЭГ
  • 14. 11ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ Шинжилгээний дизайн ба арга НЭГЭН ЗҮЙЛ: Орчин цагийн Монголын багш хөгжил (үүнийг цаашид багш хөгжил гэнэ) нь 1920- иод оны монгол ахуй ба жинхэнэ ардын ёсны Бүгд Найрамдах эрхтэй Монгол Ард Улсыг байгуулах үзэл санаа [1] шүтэн барилдаж амилсан бүтсэн, хөгжсөн нэгэн. Тухайлбал,, багш хөгжлийн хос эхлэлийг динамик талаас нь 1920-иод оны монгол уламжлал ахуй ба жинхэнэ ардын ёсны Бүгд Найрамдах эрхтэй Монгол Ард Улсыг байгуулах шинэ үзэл санаа ухамсар буюу шинэчлэл, статик талаас нь 1920-иод оны монгол ном ёс ба эрдэм гэж үзэж болох байна. Хэрвээ 1920-иод оны монгол ахуй нь уламжлал буюу ном, жинхэнэ ардын ёсны Бүгд Найрамдах эрхтэй Монгол Ард Улсыг байгуулах үзэл санаа ухамсар нь шинэчлэл буюу эрдэм болохыг тооцвол, багш хөгжлийн амилахуй амь нь динамик талаасаа хөгжил, статик талаасаа багш байна. Өөрөөр хэлбэл, багш хөгжлийн “амь-ахуй- ухамсар”-ын динамик талын гурамсал тогтолцоо нь “хөгжил-уламжлал-шинэчлэл”, статик талын гурамсал тогтолцоо нь “багш-ном-эрдэм” хэмээн томьёолж болох байна 1 дүгээр зураг. Уламжлал ба шинэчлэл нь хөгжлийн, номёс ба эрдэм нь багшийн хос эхлэл юм. Уламжлал ба шинэчлэл, ном ба эрдэм шүтэлцэн багцарч харгалзан хөгжлийг, багшийг амилуулдаг 1 дүгээр зураг. Шинэчлэл ба эрдэм нь харгалзан уламжлал ба номын динамик буюу хэрэглэл тал бол, уламжлал ба ном нь харгалзан шинэчлэл ба эрдмийн статик буюу бие болох байна. Хөгжил нь багш хөгжлийн динамик тал бөгөөд түүнийг багш хөгжлийн өнгөрсөн ба ирээдүйн нэгсэл болох одоогийн тасралтгүй цувраа бүрдүүлдэг. Тэр тасралтгүй цувраа нь уламжлал ба шинэчлэл хоёрын хоорондох хөг нийлсэн, хөглөж будилсан жилүүдийн түүхийг агуулдаг. Уг түүх бол багш хөгжлийн онол, аргазүйн хувьслын чиг хандлагыг динамик талаас нь илтгэгч юм. Багш бол багш хөгжлийн статик тал бөгөөд түүнийг багшийн ном ёс эрдмийг хэрхэн зэрэг эрхлэн ирсэн байдлын цувраа бүрдүүлдэг. Ном эрдэм нь харилцан МОНГОЛЧУУДЫН БАГШ ХӨГЖЛИЙН ОНОЛ, АРГАЗҮЙН ЧИГ ХАНДЛАГЫН ХУВЬСАЛ Академич Б.Жадамбаа (МУБИС) Өөрийн гэсэн язгуур суртахуунтай, уламжлал соёлтой, өнө удаан жилийн түүхтэй, бурхан шашны сургаал гурвантаа дэлгэрсэн нүүдэлч Монголчууд бидний шинэ үеийн боловсролын тогтолцоог бүрдүүлэн өнөөгийн хүртэл хөгжүүлэх үйл явцын үндсийн үндэс нь багш хөгжлийн асуудал байсан байсаар ч байна. Уншиж бичдэг хүнээ багш, түүнийг эзэмших хүнийг шавь хэмээн ойлгохоос эхэлсэн орчин цагийн багш хөгжлийн асуудал өнөөдөр дэлхийн улс орнуудынхтай мөр зэрэгцэх түвшинд хүрсэн явдал бол монгол зон олны хийгээд энэ чиглэлийг хариуцан ажиллаж байсан үе үеийхний хоёргүй сэтгэлээр ажилласан идэвхи зүтгэлийн нь үр дүн, бас гавьяа юм. Үүнийг үе үеийн нь бодот нөхцөл байдалтай уялдуулан үнэнээр нь бичиж үр хойчдоо үлдээх буянтай ажлыг хийж буй хүн олон байгаа тул миний бие түүний хүрээний онол, аргазүйн чиг хандлагын хувьслыг тоймлон шинжихэд илэрсэн зарим санаа бодлоо уншигч та бүхэнтэй хуваалцахыг зорисон болно.
  • 15. БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 12 ЭРДЭМШИНЖИЛГЭЭНИЙХУРАЛ бие хэрэглэл болдог зүйлс. Эрдэм хэдий их туйлд хүрэх аваас ном төдий их туйлд хүрдэг. Эрдмийг эрхлэхүй дотор номыг эрхлэхүй оршдог. Тиймийн учир, ном эрдмийг зэрэг эрхлэхүй гэдэг нь эрдмийг эрхлэхүй юм. Энэ нь багш хөгжлийг статик талаас нь тодруулагч ном эрдмийг хэрхэн зэрэг эрхлэн ирсэн байдлын цувраа бол эрдмийг хэрхэн эрхлэн ирсэн байдлын цувраа юм. Эл цувраа нь багш хөжлийн онол, аргазүйн хувьслыг статик талаас нь тодруулж өгдөг. НЭГЭН ЗҮЙЛ: Сургуулийн багш, шавийн багш, багшийн сургууль, багшийн шавь, номын багш, эрдмийн багш, багшийн ном, багшийн эрдэм зэргээс багш нь сургуулийг, шавийг, номыг, эрдмийг амилуулдаг төдийгүй, сургууль, шавь, ном, эрдэм багшийн амь гэж хэлж болох байна. Эрдэм багшийн амь, багшийн эрдэм, хөгжлийн эрдэм гэдгээс “эрдэм – хөгжил – багш” нь “амь –ахуй – ухамсар” гэсэн гурамсан буюу амин холбоотой гэж харагдаж байна 2А 2Б. дугаар зураг. Өөрөөр хэлбэл, эрдэм, хөгжил, багш нь харилцан бие биенийхээ амилуулагч төдийгүй харилцан бие биенийхээ амь юм. Эрдэм – хөгжил – багш харьцааны эрдэм нь судлахуйг, хөгжил нь мэргэжлээ дээшлүүлэхүйг, багш нь багш болохуйг тус тус төлөөлж буй гэж үзэж болно 2Б дугаар зураг. Мөн уг харьцааны эрдэм нь боловсролын судалгааг, хөгжил нь багш нарын мэргэжил дээшлүүлэхүйг, багш нь багш бэлтгэхүйг тус тус төлөөлнө гэж үзэж болно. Уг зургаас, багш эрдмийг эрхлэх аваас хөгжил түүний дотор оршино 2А. Багш болохуйгаа судлах аваас мэргэжил дээшлүүлэхүй түүн дотор явж байдаг 2Б гэж тус тус харагдаж байна. Энэ нь багш эрдмийг хэрхэн хэрэглэж буй байдал нь түүний хөгжлийн, багш болохуйгаа судалж буй байдал нь түүний мэргэжлээ дээшлүүлэхүйн төлвийг тус тус илрүүлж өгдөг. Мөн 2 дугаар зургийн А, Б хэсгүүдийн “эрдэм – хөгжил – багш”, “судлахуй – мэргэжил дээшлүүлэхүй - багш болохуй”, “боловсролын судалгаа-мэргэжил дээшлүүлэхүй –багш бэлтгэхүй” зэрэг гурамсан тогтолцооны бүрдүүлбэр хоорондын уялдаа холбоо нь багш хөгжлийн онол, аргазүйн хувьслын чиг хандлагыг тодруулагчид гэж үзэж болно. Энэ бүхнийг тооцон , дээрх 1, 2 дугаар зурагт үзүүлсэн хөгжлийн, багшийн, багш хөгжлийн “амь-ахуй-ухамсар”-ын гурамсан тогтолцооны дагуу Монгол Улсын Үндсэн хуулиудын тэдгээртэй холбоотой түлхүүр үгс хийгээд БМДИ хөгжлийн түүхэн товчооны хүрээн дэх өөрчлөлтийг судалсан нь орчин цагийн Монголын багш хөгжлийн онол, аргазүйн чиг хандлагын талаарх уг шинжилгээний дизайн болоод аргыг аргыг бүрдүүлсэн болно. Баримтын шинжилгээ НЭГЭН ЗҮЙЛ: 1920-иод оны багшийн талаарх уламжлал ба шинэчлэл хамсан нэгсч орчин цагийн Монголын багш хөгжил амилсан билээ 1А дугаар зураг. Түүний шинэчлэл буюу шинэ үзэл санаа нь 1911, 1921 оны эрх чөлөөний хөдөлгөөн, ЗХУ- ын дэмжлэг тусламжийн үр дүнд бусдын олон жилийн ноёрхол, эрхшээлээс салсан Монгол Улсын “нийгэм журамт, эв хамт ёс” -ны дагуу явах зам мөрөө сонгон “БНМАУ-ын зорилт бол хуучны эзэрхэг харгисын ёс суртлын үлдэгдлийг үндсээр нь устгаж, улс төрийн захиргааны явдлыг жинхэнэ ардын ёсонд нийлүүлж, шинэ Бүгд Найрамдах Улсын үндэс тулгуурыг бататган бэхжүүлнэ... Тус улсын харьяат аливаа хүний шүтэх, итгэх явдалд бүрнээ эрх чөлөө олгохын тул шашны хэргийг улс төрийн хэргээс тусгаар байгуулж, шашин шүтлэгийн явдлыг өөр өөрийн дур сүсгээр болговол зохино... Жинхэнэ олон ардыг аливаа эрдэм соёлд гэгээрүүлэх замыг нээгдүүлэн, тус улсаас элдэв ухааны эрдэмд бүрнээ үнэ төлбөргүйгээр боловсруулах явдлыг 1А дугаар зураг гүйцэтгэвэл зохино...” [1] хэмээн зориж эхэлсэн явдал байлаа. Харин багш хөгжлийн уламжлал нь 1920-иод оны үеийн багш, шавь, сургууль, сурахсургахуйн талаарх Монголчуудын билиг сургаал хийгээд гурвантаа дэлгэрсэн Буддын шашин зэргийн хүрээнд бий болсон өвөг соёл, тэдгээрийн хүрээнд хуримтлуулсан туршлага, сургамжийн нэгсэл нэгэн 1 дүгээр зураг. Уг өвөг соёлд багшийг “эцэг эх хийгээд тэнгэр адил их ачтан”, “...ёс эрдмийг сурах хийгээд түүний нарийн, нууц газрыг мэдэгч...” [2] , “эрдмийн түлхүүр”, “оюуныг нээгч, түүнийг гэгээрлийн зам мөрд хөтлөгч мэргэн”, “ашдын үйл хэргийн хөтөч”, ”номхорсон, амгалан, амирлангуй, эрдэм чадлаар үлэмж, хичээнгүй, арвин мэдлэгтэй, оршихуйн мөн чанарыг ухаарсан, уран илтгэдэг, энэрэнгүй, ажилдаа дур сонирхолтой нэгэн” [3], шавийг “сав хөмөрсөн сав, цоорхой сав, хиртэй сав лугаа нэгэн ”Асрамжлан сургах билиг” судар “, сургуулийг “... сургууль чухал, сургууль хөгжвөөс бидний улсын элдэв хэрэг сайжрахын үндэс болно”, сурахсургахуйг “... алив бүхэн өөр өөрийн зүйг даган дүрс байдал бүтэх нь билгийн эрдэм.... хамаг бүгдийг алиныг алинаар атгаггүй, асрахуй нигүүлсэхүйгээр зүй зохистой хүмүүжүүлэх мандуулах нь аргын эрдэм өршөөл буюу... аливаад тус тусдаа зөрчвөөс үл болох, өөрөө тавтайяа нийлэлцэх нэгэн маш төв дүрэм хэмжээ эрхгүй бүхий нь билгийн эрдэм журам мөн буюу. Энэхүү эрдмийг журамлан явж чадваас их дэлгэрэнгүй болбоос богд хүн болно...” [2], хуримтлуулсан туршлага сургамжийг “гэрийн сургууль, шашны сургууль, 1912 онд байгуулагдсан анхны албан ёсны сургууль, гэрийн багш, лам багш, албан ёсны сургуулийн гэгээрлийн багш, тэдгээрийн үйл ажиллагаа” гэж тус тус үзэж болох байна 1 дүгээр зураг. Шинэчлэл, уламжлал хоёрыг бүрдүүлж байгаа “нийгэм журамт, эв хамтын ёс”, “хуучны эзэрхэг харгисын ёс суртлын үлдэгдлийг үндсээр нь устгахуй”, “шашны хэргийг улс төрийн хэргээс тусгаар байгуулахуй”, “аливаа эрдэм соёлд гэгээрүүлэх замыг нээгдүүлэх”, “элдэв ухааны эрдэмд бүрнээ үнэ төлбөргүйгээр боловсруулах”, “багш бол ёс эрдмийг сурах хийгээд түүний нарийн, нууц газрыг мэдэгч”, “багш бол оюуныг нээгч, гэгээрлийн зам мөрд хөтлөгч мэргэн”, “багш бол ашдын үйл хэрэгт хөтлөгч”, “шавь сав лугаа нэгэн”, “өөр өөрийн зүйг даган дүрс байдал
  • 16. 13ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ бүтэх билгийн эрдэм”, “аль алиныг атгаггүйгээр зүй зохистойгоор хүмүүжүүлэх мандуулах аргын эрдэм”, “өөрөө тавтайяа нийлэлцэх нэгэн төв дүрэм хэмжээ эрхгүй бүхий нь билгийн эрдэм журам”, “...энэхүү эрдмийг журамлан явж чадваас их дэлгэрэнгүй болбоос богд хүн болно” зэрэг түлхүүр үгс Монголын багш хөгжил амилах үеийн онол ба аргазүй нь арга классик хийгээд билиг квант ухааны нэгсэл бүхий нэгэн байсанг илтгэж байна. Тухайлбал, энэ цаг үед бидний ахмад үе нийгэм журамт ба эв хамтын ёс, гэгээрүүлэх ба боловсруулах, эрдэм соёл ба ухааны эрдэм, билгийн эрдэм ба аргын эрдэм, билгийн эрдэм ба журам, хүмүүжүүлэх ба мандуулах, сурах ба боловсруулах, өөр өөрийн зүйг даган дүрс байдал бүтэх ба сав, журамлах ба дагах зэргээр аливаа бүхний, тухайлбал, багш хөгжлийн тогтолцооны онол, аргазүйн асуудлын билиг ба арга талыг, консруктивист ба бихеворист үзлийг хослуулан авч үзэж байсан төдийгүй билиг ухаанд буюу конструктив үзэлд, тодруулбал, эрдэмд илүү анхаарч байсан нь харагдаж байна. Энэ үеийн багш хөгжлийн тогтолцооны онол, аргазүйн онцлог нь “багшийг эрдэмд буюу сурах хийгээд түүний нарийн нууцыг мэдэхүйд, ёсыг журамлан дагахуйд, эрдэм соёлд, ухааны эрдэмд сургана, тэр эрдэм нь түүнд тасралтгүй хөгжлийг бий болгоно” 2А дугаар зураг, “эрдэмтэй учир хөгжин багш болно” 2Б дугаар зураг гэж үзэж байсанд оршиж байна. НЭГЭН ЗҮЙЛ: Орчин цагийн Монголын багш хөгжлийн тогтолцоо 2А дугаар зураг албан ёсоор анхлан 1922 онд байгуулагдсан багш бэлтгэх түр 4 сарын курсээс эхээ авсан багшийн сургууль байгуулагдснаас бүрдэж эхэлжээ. Учир нь, эрдэмтэй багш бэлтгэх бол багш хөгжлийн тогтолцооны арга болох “мэргэжил дээшлүүлэх” талаа өвөрлөсөн билиг тал юм 2А дугаар зураг. Ийм ч учраас ардын багш Ш.Шагдар “ багш бэлтгэх түр курс бол шинэ үеийн боловсролын тогтолцоон дах багш нарын мэргэжил дээшлүүлэх ажлын эхлэлийн шат юм” хэмээсэн байна [4]. Хэдийгээр эрдэмтэй буюу өөрөө хөгждөг багш бэлтгэж байсан боловч, багш хөгжлийн тогтолцоог билиг талаас нь илэрхийлэгч багш бэлтгэхүй өмнө өгүүлсэн 1924 оны анхдугаар “үндсэн хууль” –ийн заалтыг ажил хэрэг болгох үүднээс дунд сургуулийн багш бэлтгэх чиглэлээр өөрийн үйл ажиллагааны хүрээгээ өргөжүүлж байсан. Үүнийгээ Улаан –Үдэд хүн илгээж сургах, Эрхүү хотын РабФак болон багшийн сургууль төгсөгчдөөс сонгон багшийн сургуулийн дэргэд дунд ангийн багш бэлтгэх анги нээх замаар хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Багш хөгжлийн тогтолцооны билиг тал болох багш бэлтгэх ажлыг хариуцагч багшийн сургууль нь өөрийн өвөрлөсөн мэргэжил дээшлүүлэх үүргээ мөн түр курсээр бэлтгэсэн болон өөрийн төгсгөсөн багш нараа өөр дээрээ төвлөрүүлэн болон ЗХУ тэргүүтэй социалист орнуудад урт богино хугацаагаар явуулж сургах, уригдан ирсэн орос багш нарыг дагуулан ажиллуулах замаар биелүүлж байсан байна. НЭГЭН ЗҮЙЛ: 1940 оны үндсэн хуулийн “БНМАУ бол...нийгэм журамд дэвшин орохын тулд тус орныг хөрөнгөтний бус замаар хөгжүүлэх явдлыг хангагч улс мөн”, “БНМАУ-ын ардын аж ахуйн хөгжилт нь ...хөдөлмөрчдийн соёл боловсролыг ухралтгүйгээр өрнүүлэх...явдлын тусад тохируулан биелүүлнэ”, “...БНМАУ-ын ард иргэд боловсрох эрхтэй. Үүнд: үнэ төлбөргүйгээр сургах, олон техникум, дээд сургуулиудыг өргөтгөн хөгжүүлж, сургуульд төрөлх хэлээр нь сургах ба дээд сургуулийн оюутанд улсаас цалин олгох явдлаар энэхүү эрхийг хангана...”, “шашныг төр ба сургуулиас тусгаарласан...”, “БНМАУ-д дор дурдсан ажил явагдана: ....БНМАУ- ын Гэгээрлийн яам” зэрэг хэсэг нь тухайн үеийн багш хөгжлийн онол, аргазүй байдлыг илтгэгч нэгэн баримт болох байна [1]. Тухайлбал, түүний “нийгэм журам”, “хөрөнгөтний бус зам”, “соёл боловсролыг ухралтгүйгээр өрнүүлэх”, “боловсрох эрх”, “гэгээрлийн яам”, “шашныг төр ба сургуулиас тусгаарласан” зэрэг түлхүүр үгс нь тухайн үеийн багш хөгжлийн талаарх онол, аргазүй хэрхэн өөрчлөгдсөнг илтгэж байна. Жишээ нь, анхны “нийгэм журамт, эв хамтын ёс”, “эрдэм соёл”, “шашны хэргийг улс төрийн хэргээс тусгаарлах”, “боловсруулах” , “гэгээрүүлэх”, “сурах” үзлүүд “нийгэм журам”, “соёл боловсрол”, “боловсрох”, “гэгээрэх”, “сургах” болж өөрчлөгдсөн байна. Үүнээс, багш хөгжлийн асуудлыг арга билгийн нэгдэлд нь авч үздэг байдал хэвээр байна гэж ойлгож болохоор байна. Гэхдээ “соёл боловсролыг ухралтгүйгээр өрнүүлэх” гэдгээс багш хөгжлийг аргын сэтгэлгээ буюу классик үзэл, сургах зүй давамгайлсан байдлаар авч үзэж эхэлсэн нь харагдаж байна. Энэ бол багш хөгжлийн онол, аргазүйн чиг хандлага билиг давамгайлсан байдлаасаа арга давамгайлсан байдал тийш шилжиж байсанг нотолж байна. Үндсэн хуулийн “олон техникум, дээд сургуулиуддыг өргөтгөн хөгжүүлэх” заалт ажил хэрэг болж 1942 онд МУИС, 1951 онд УБДС байгуулагдсан нь дунд ангийн багш бэлтгэх, багш нарын мэргэжил дээшлүүлэх ажлыг эрчимжүүлэх асуудлыг шийдэх боломж бүрджээ. Энэ нь багш хөгжлийн тогтолцооны арга тал болох багш бэлтгэх ажлыг төдиигүй түүний өвөрлөсөн мэргэжил дээшлүүлэх ч мөн нэг алхам урагшлуулсан. Тодруулбал, бага ангийн багш нарыг багшийн сургуульд, техникумын боловсролтой багш нараа МУИС, УБДС-д тус тус сурган боловсролын зэргийг нь ахиулах, зарим дээд боловсролтой багш нарыг ЗХУ тэргүүтэй социалист орнуудад урт богино хугацаагаар сургах, уригдан ирсэн орос багш нарыг дагуулан сургах, техникумын болон дээд боловсролтой багш нарыг төгссөн сургуулийг нь хийгээд УБДС түшиглэн сургах зэргээр багш нарын мэргэжил дээшлүүлэх ажил өргөжин өрнөжээ. НЭГЭН ЗҮЙЛ: Бага, дунд, дээд, их сургуулийг үндэсний багшлах боловсон хүчнээр бүрэн хангахуйц болж хөгжсөн багш хөгжлийн тогтолцооны арга тал болох “мэргэжил дээшлүүлэхүй” –гээ өвөрлөсөн “багш бэлтгэх” сургуулиудын өмнө “бүх шатны сургалтын байгууллагыг богино хугацаанд мэргэжлийн багшаар хангах” асуудлыг шийдэх том зорилт тулгарсан. Мөн
  • 17. БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 14 ЭРДЭМШИНЖИЛГЭЭНИЙХУРАЛ тэдний бэлтгэсэн багшийн тоо ч чамлахааргүй хэмжээнд хүрсэн. Энэ нөхцөл байдал нь багш бэлтгэх сургуулиудад өвөрлөгдсөн “багш нарын мэргэжил дээшлүүлэх ажил”-г тусад нь гаргах хэрэгцээ шаардлагыг бий болгосон. Иймийн учир, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр 1956 оны 1 дүгээр сард Ардын Гэгээрүүлэх Яамны харьяанд “Багш нарын Мэргэжил Дээшлүүлэх Институт (БМДИ)”–ийг, 5 аймагт сурган хүмүүжүүлэх ухааны кабинетийг байгуулсан. Энэ бол анх НЭГ байсан Монголын багш хөгжлийн тогтолцоо арга ба билиг тал нь тус тусдаа болж салан ХОЁР болсон түүхэн үе юм. НЭГЭН ЗҮЙЛ: Анхдугаар үндсэн хуулийн “...жинхэнэ олон ардын аливаа эрдэм соёлд гэгээрүүлэх замыг нээгдүүлэн, тус улсаас элдэв ухааны эрдэмд бүрнээ үнэ төлбөргүйгээр боловсруулах явдлыг гүйцэтгэвэл зохино...” заалтыг тэр үеийн Монголчууд багшийн, сургуулийн, багш бэлтгэхүйн, түүний өвөрлөсөн мэргэжил дээшлүүлэхүйн, багш хөгжлийн тогтолцооны 2А дугаар зураг амин сүнс амь нь эрдэм судалгаа хэмээн үзэж байсан гэрчлэх нэгэн баримт гэж хэлж болох байна. Өөрөөр хэлбэл, тэр цаг үеийн багш хөгжлийн тогтолгооны арга тал болох багш бэлтгэхүй нь суралцагчидаа гэгээрэхүйд хүмүүншихүйд болон эрдэмд судалгаанд, үйлийн явцддаа суралцахуйд голлон анхаарч, багшийг аливааг хийх буюу заан сургах явцдаа хөгждөг болгон бэлтгэдэг байсан. Үүнийг, ардын уранзохиолч Шаравын Сүрэнжав “БАГШ” найраглалдаа “Ахмад үеийн багш нарт Хиихгүй ажил гэж байгаагүй Хөгжим баривал дуучин Клубт очвол бүжигчин Багт гарвал ухуулагч Байшин барьвал инженер Бүлээрсэн хүүхдэд эмч Бүрэлгэсэн дайсанд шүүгч Хийдийн лам нарт аянга Нийтийн соёлд уянга “Цэнд комиссар”, “Хөхөө”-д тоглоод Цэцэглэж явсан нас тэднийх “Хүн төрөлхтөн”, “Задгай цагааны” аянд Хөл нийлсэн бүжиг тэднийх Хуучин бүдүүлгийг хална гээд Зүтгэж явсан үе тэднийх Хувьсгалт соёлыг дэлгэрүүлнэ гээд Шамдаж явсан цаг тэднийх .... Ахмад үеийн багш нарт Очоогүй газар гэж үгүй ....Ахмад үеийн багш нарт Ороогүй айл гэж үгүй ...Заагаагүй юм гэж багшид үгүй Заалгаагүй сурагч гэж хаана ч үгүй” хэмээн тодорхойлсон байдаг Ш.Сүрэнжав, Багш найраглал. Эл байдал нь 1950 –иад оны сүүлч хүртэлх Монгол улсын багш хөгжлийн тогтолцоонд баримталж байсан үндсэн онол үзэл -д “ажил хийж багш болно”, “багшилж багш болно”, аргазүйд “ажил хийлгэхүй”, “багшлуулахуй” зэрэг санаа харьцангуй давамгайлж байсан болохыг гэрчилж байна. НЭГЭН ЗҮЙЛ: 1960 оны үндсэн хууль “БНМАУ ...ардын ардчилсан төрийн хэлбэрээр тогтнон хөгжиж байгаа социалист улс бөгөөд түүний үндэс нь ажилчин ард, хоршоолсон ардын холбоо байна”, “БНМАУ-ын санхүү зээлийн бодлогыг ...социалист соёлыг хөгжүүлэхэд чиглүүлнэ”, “БНМАУ-ын нийт орлогоос ...соёл боловсролыг хөгжүүлэх ...-д зориулагдах хэсгийг хасаад ...хөдөлмөрийн хөлс олгож хувиарлана”, “БНМАУ -ын иргэд боловсрох эрхтэй. Үүнд үнэ төлбөргүй сургаж, ерөнхий боловсролын сургууль, тусгай мэргэжлийн дунд сургууль, дээд сургуулийг олшруулж, мэргэжил дээшлүүлэх явдлыг хөгжүүлэн тусгай мэргэжлийн дунд сургууль, дээд сургуулийн оюутнуудад улсаас цалин олгож энэхүү эрхийг хангана”, “Өсвөрийн залуу үеийг хөдөлмөрт дуртай, сахилгатай, зохион байгуулалттай, хамт олонч, нийгмийн эрх ашгийг хүндэтгэгч, хөдөлмөр ба социалист өмчийг коммунист ёсоор үзэгч, коммунизмын үзэл ба пролетарийн интернационализмын зарчим, социалист эх орондоо хязгааргүй үнэнч, хөдөлмөрчин бүхнийг арьс үндэс ялгаварлахгүйгээр хүндэтгэгч хүмүүс болгон хүмүүжүүлэх” зэрэг хэсэг нь тухайн цаг үеийн багш хөгжлийн онол, аргазүй байдлыг илтгэгч нэгэн баримт болох байна [1]. Үүний “социалист улс”, “социалист соёл”, “социалист боловсрол”, “соёл боловсрол”, “мэргэжил дээшлүүлэх явдал”, “социалист өмч”, “коммунист ёс”, “коммунизмын үзэл”, “өсвөрийн залуу үеийг....социалист өмчийг коммунист ёсоор үзэгч, коммунизмын үзэл ба пролетарийн интернационализмын зарчим... хүндэтгэгч хүмүүс болгон хүмүүжүүлэх” хэмээх түлхүүр үгс хийгээд санаа нь тэр үеийн Монголын багш хөгжлийн онол аргазүйн өөрчлөлтийг агуулж байсан гэж үзэж болно. Жишээлбэл, энэ үед 1924 оны үеийн “эрдэм соёл” нь “социалист соёл”, “жинхэнэ ардын өмч” нь “социалист өмч”, “жинхэнэ ардын ёс” нь “коммунист ёс”, “гэгээрүүлэхүй” нь “...коммунист үзлээр хүмүүжүүлэхүй”, 1940 оны “соёл боловсрол” нь “социалист боловсрол”, “...олон техникум, дээд сургуулиудыг өргөтгөн хөгжүүлэхүй” нь мэргэжил дээшлүүлэх явдлыг хөгжүүлэхүй” болж тус тус өөрчлөгдсөн байна. Энэ үеийн багш хөгжлийн онол, аргазүй Хятадын гүн ухаантан Фен Ю Лины “дуурахуй нь нэг тохиолдолд тухайн хувь хүн, бүлэг хүмүүс, улс гүрний өөдлөн дэгжих, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ач тусаа өгч, нөгөө тохиолдолд бууран доройтохын үүдэл, гурав дахид нь өөрийгөө бүрмөсөн хөнөөхийн шалтгаан болдог байна” хэмээн [5] хэлсэнчлэн өөрийн анхны мөн чанараа алдахад хүртлээ хувирсан байна. Гэхдээ алив зүйл мөн чанараараа үйлдэгдэж цагийн дагуу өөрчлөгддөг тул багшийн ёсном коммунист болоогүй билээ. Тодорхой нэг юм өөр нэг юм болж чаддаггүй лугаа Монгол багшийн хөгжил коммунист багшийн хөгжил болж чадаагүйгээр барахгүй, тэр анхны мөн чанараа ямар нэг хэмжээгээр хадгалан үлдэж чадсан билээ. НЭГЭН ЗҮЙЛ: Энэ үеийн багш нарын онцлогийг ардын уран зохиолч Ш. Сүрэнжав “Шинэ үеийн багш нарт Шимтэхүй эрдэм гэж байхгүй Шинэ үеийн багш нарт Шамдахгүй цаг гэж байхгүй Орчин үеийн мэдлэгээр Оюунаа ямагт тордоно Одонд хүрсэн хөгжлөөс Ой ухаанаа тольдоно .... Антриктид зорчих хайгуулчийг Энэ л багш нар тодруулсан Атом цөмийн шинжээчийг энэ л багш нар төрүүлсэн....заасан...тольдуулсан Шинэ үеийн багш нарт Судлаагүй ухаан гэж
  • 18. 15ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ үгүй” хэмээн [6] тодорхойлсон байдаг. Энэ нь шинэ үеийн багш хөгжлийн онол, аргазүй нь ухааны эрдмийг бус ухааныг судлах чиг хандлагын дагуу хувирсан гэдгийн нэгэн баримт юм. НЭГЭН ЗҮЙЛ: 1992 оны үндсэн хуулийн “Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, Төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, Хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно”, “ Монгол Улс бол тусгаар тогтносон бүрэн эрх Бүгд найрамдах улс мөн. Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн....Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ..Сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулж ажиллулж болно” зэрэг хэсэг [1] нь энэ цаг үеийн Монголын багш хөгжлийн онол, аргазүйн байдлыг тодорхойлж өгч байна. Үүний “хүний эрх”, “эрх чөлөө”, “шударга ёс”, “төрт ёс, түүх, соёлын уламжлал”, “хүн төрөлхтний соёл иргэншлийн ололт”, “хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм”, “ардчилсан ёс”, “тэгш байдал” , “сурч боловсрох” зэрэг түлхүүр үгс, “төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөх”, “хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэх”, “эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх” зэрэг санаа нь энэ цаг үеийн багш хөгжлийн онол, аргазүй чиг хандлагыг тодруулж өгч байна. Тухайлбал, энэ цаг үед 1924 оны үндсэн хуулийн “жинхэнэ ардын ёс” нь “ардчилсан ёс”, “жинхэнэ олон ардын” нь “тэгш байдал”, “шинэ Бүгд найрамдах улс” нь “тусгаар тогтносон бүрэн эрх Бүгд найрамдах улс”, “шашны хэргийг улс төрийн хэргээс тусгаар байгуулж” нь “төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” болж тус тус өөрчлөгдсөн байна. Харин 1940 оны үндсэн хуулийн “нийгэм журамд дэвшин орох” нь “хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан байгуулах”, “боловсрох эрх” нь “сурч боловсрох эрх”, “шашныг төр хийгээд сургуулиас тусгаарлах” нь “төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” болж тус тус өөрчлөгдсөн байна. 1960 оны үндсэн хуулийн “коммунист ёс” нь “ардчилсан ёс”, “социалист улс” нь “Бүгд найрамдах улс”, “хөдөлмөр ба социалист өмчийг коммунист ёсоор үзэгч, коммунизмын үзэл ба пролетарийн интернационализмын зарчим” нь “ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим” болж тус тус хувирсан байна. Энэ хувирал багш хөгжлийн онол, аргазүйг анх 1920-иад оны үед амилсантай нь ихээхэн төстэй болгон хувиргасан. Гэхдээ тэр үеийн багш хөгжлийн тогтолцооны “амь” болох “эрдэм”- ийг, “судлахуй”-г дээдэлдэг өвөг санааг хараахан тусгааагүй байна. НЭГЭН ЗҮЙЛ: Сургуулийг үндэсний багшлах боловсон хүчинтэй болох асуудлыг шийдэж эхэлсэн нь тэдний мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх хэрэгцээ шаардлага улам ихээр нэмэгдэх болсон. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр 1956 оны 1 дүгээр сард байгуулагдсан Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт (БМДИ) 5 аймагт сурган хүмүүжүүлэх ухааны кабинетмаань цагийн аясаар Сурган Хүмүүжүүлэх Хүрээлэн (1969), яамны харьяа БМДИ (1983), УБДС- ийн харьяа БМДИ (1991), Сургалтын Агуулга Арга Зүйн Инститтут (СААЗИ 1991), Боловсрол Судлалын Үндэсний Хүрээлэн (1995), УБИС-ийн Боловсролын Хөгжлийн Сургууль (1997), БМДИ (2012) гэж тус тус нэрээ өөрчилсөөр өнөөдөр нэгэн жарныг туулж жаран нас хүрч байна. БМДИ –ийн хөгжлийн динамикийн 3 дугаар зураг уг баримт нь Монголын багш хөгжлийн тогтолцооны удам мөн чанарын “эрдэм – хөгжил – багш”, “судлахуй – мэргэжил дээшлүүлэхүй – багш болохуй”, “боловсролын судалгаа – мэргэжил дээшлүүлэхүй – багш бэлтгэхүй” гэсэн гурамсан тогтолцоо нь өөрийнхөө хөг нийлэх , хөглөн будлих нь “ардчилсан ѐс”, “жинхэнэ олон ардын” нь “тэгш байдал”, “шинэ Бүгд найрамдах улс” нь “тусгаар тогтносон бүрэн эрх Бүгд найрамдах улс”, “шашны хэргийг улс төрийн хэргээс тусгаар байгуулж” нь “төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” болж тус тус өөрчлөгдсөн байна. Харин 1940 оны үндсэн хуулийн “нийгэм журамд дэвшин орох” нь “хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан байгуулах”, “боловсрох эрх” нь “сурч боловсрох эрх”, “шашныг төр хийгээд сургуулиас тусгаарлах” нь “төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” болж тус тус өөрчлөгдсөн байна. 1960 оны үндсэн хуулийн “коммунист ѐс” нь “ардчилсан ѐс”, “социалист улс” нь “Бүгд найрамдах улс”, “хөдөлмөр ба социалист өмчийг коммунист ѐсоор үзэгч, коммунизмын үзэл ба пролетарийн интернационализмын зарчим” нь “ардчилсан ѐс, шударга ѐс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим” болж тус тус хувирсан байна. Энэ хувирал багш хөгжлийн онол, аргазүйг анх 1920-иад оны үед амилсантай нь ихээхэн төстэй болгон хувиргасан. Гэхдээ тэр үеийн багш хөгжлийн тогтолцооны “амь” болох “эрдэм” –ийг, “судлахуй”-г дээдэлдэг өвөг санааг хараахан тусгааагүй байна. НЭГЭН ЗҮЙЛ: Сургуулийг үндэсний багшлах боловсон хүчинтэй болох асуудлыг шийдэж эхэлсэн нь тэдний мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх хэрэгцээ шаардлага улам ихээр нэмэгдэх болсон. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр 1956 оны 1 дүгээр сард байгуулагдсан Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт (БМДИ) 5 аймагт сурган хүмүүжүүлэх ухааны кабинетмаань цагийн аясаар Сурган Хүмүүжүүлэх Хүрээлэн (1969), яамны харьяа БМДИ (1983), УБДС-ийн харьяа БМДИ (1991), Сургалтын Агуулга Арга Зүйн Инститтут (СААЗИ 1991), Боловсрол Судлалын Үндэсний Хүрээлэн (1995), УБИС- ийн Боловсролын Хөгжлийн Сургууль (1997), БМДИ (2012) гэж тус тус нэрээ өөрчилсөөр өнөөдөр нэгэн жарныг туулж жаран нас хүрч байна. БМДИ –ийн хөгжлийн динамикийн 3 дугаар мэргэжил дээшлүүлэхүй –багш болохуй”, БМДИ • 1969 СХХ • 1983 • 1991 БМДИ БХХ БСҮХ БХ • 2012 БМДИ 13 жил 14 жил 2 жил 2 жил 2 жил 5 жил 1956.1 сар 1969. 1983.4 сар 1993. 3 сар 1995. 11 сар 2012.11 1991.4 сар 3 дугар зураг. БМДИ-ийн хөгжлийн динамик - 1956 СХХ,БХ СААЗИ БХ - 1993 - 1995 - 1997 ? ?? ?
  • 19. БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 16 ЭРДЭМШИНЖИЛГЭЭНИЙХУРАЛ хоёр хязгаарынхаа хооронд хувирч өөрчлөгдсөөр өнөөг хүрсэнг гэрчилж байна. НЭГЭН ЗҮЙЛ: Багш нарын мэргэжил дээшлүүлэх ба багш бэлтгэх ажил нь хоорондоо амин холбоотой болохыг ухаарсаар ирсний нотолгоо1969–1983онуудадбагшнарынмэргэжил дээшлүүлэх ажлыг багш бэлтгэх сургууль, тухайлбал, УБДС-ийн мэргэжил дээшлүүлэх факультет үндсэнд нь хариуцаж байсан (1 дүгээр зургийн хоёр дах асуултын тэмдэг “?”); 1991 онд БМДИ-ийг УБИС-ийн бүрэлдэхүүнд шилжүүлсэн; 1997 оноос сургалтын агуулга, аргазүй, багш нарын мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг УБИС-д хариуцуулсан (1 дүгээр зургийн дөрөв дэх асуултын тэмдэг “?”) зэрэг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрүүд юм. НЭГЭН ЗҮЙЛ: Багш нарын мэргэжил дээшлүүлэх ба боловсролын судалгаа нь нэгэн атлаа хоёр, хоёр атлаа нэгэн бөгөөд харилцан бие, хэрэглэл болдог зүйлс гэдгийг тэдгээрийг хариуцсан байгууллагууд БМДИ (1956-1969), СХХ (1969-1983), БСҮХ (1995-1997), БХ (1997-2012) зэрэг зөвхөн нэг нь л оршин байсан он жилүүд, СХХ ба БМДИ (1983 - 1991), БХ ба СААЗИ (1991- 1993), БХ ба БМДИ (2012-2016) гэх мэтээр тэр хоёул зэрэг оршин байсан он жилүүд нотолж байна гэж хэлж болох байна. Үүнийг мөн 1995 онд батлагдсан “Монгол улсын боловсролын тухай хууль”-ийн 14-р зүйлийн “Боловсролын хөгжил, агуулга, сургалтын арга, технологийн шинжлэх ухааны үндсийг судлан боловсруулах, бүх шатны сургууль, сургалт явуулж буй бусад байгууллага, иргэдийг онол, аргазүй, судалгаа шинжилгээний мэдээлэлээр хангах, боловсролын удирдах ажилтан, багш нарын мэргэжил дээшлүүлэх, аймаг нийслэлийн боловсролын төвийг мэргэжлийн удирдлагаар хангах үүрэг бүхий боловсролын эрдэм шинжилгээ, аргазүйн төв байгууллага байна...” хэмээх томьёолол гэрчилж буй болно. НЭГЭН ЗҮЙЛ: Боловсролын судалгаа ба багш бэлтгэх нь нэгэн зүйлийн хоёр тал болохыг Монгол Улсын ШУБ-ын сайдын 1993 оны 3 дугаар сарын 4-ны өдрийн 70 дугаар тушаалаар Боловсролын хүрээлэнгийн агуулгын болон сэтгэл судлал, физиологийн судалгааны хэсгийг УБИС-ийн бүрэлдэхүүнд шилжүүлсэн явдал гэрчилж буй болно. НЭГЭН ЗҮЙЛ: Яамны нэрний Ардын гэгээрүүлэх яам, Ардын боловсролын яам, Боловсролын яам, Шинжлэх ухаан боловсролын яам ШУБЯ, Гэгээрлийн яам, Боловсрол шинжлэх ухааны яам БШУЯ, Боловсрол соёл шинжлэх ухааны яам БСШУЯ, Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам БСШУСЯ хэмээх өөрчлөлт бүр тухайн үед бид арга билгийн сэтгэлгээнийхээ аль талд илүү анхаарал хандуулж байсанг харуулах түүхэн баримт гэлтэй байна. Учир нь, боловсруулах ба гэгээрүүлэх, боловсрол ба гэгээрэл, боловсрол ба шинжлэх ухаан нь харилцан арга ба билгийн, бие ба хэрэглэлийн холбоотой ухагдахуунууд билээ. Дүгнэлт Багш хөгжлийн түүхэн замнал, Монгол Улсын Үндсэн хуулиудад боловсролын чиглэлээр тусгасан зорилго, чиглэл болон багш хөгжлийн тогтолцооны түүхэн замнал зэргийг Монголчуудын гурамсан сэтгэлгээний үүднээс задлан шинжилж, түүнээс орчин цагийн боловсролын тогтолцооны хүрээн дэх багш хөгжлийн онол, аргазүйн хувьслыг чиг хандлагыг тодруулахыг оролдсоныхоо үндсэн дээр дараах дүгнэлтийг хийж байна: • Орчин үеийн багш хөгжлийн статик талын хос эхлэл нь эрдэм ба ном бол, динамик талын хос эхлэл нь шинэчлэл ба уламжлал байна. Эрдэм нь хөдөлгөж , ном нь нөхцөлдүүлж орчин үеийн багш бий болсон бол түүний хөгжлийг шинэчлэл нь хөдөлгөж, уламжлал нь нөхцөлдүүлжээ. Багш хөгжлийн динамик талын “амь” нь “хөгжил”, “ахуй” нь “уламжлал”, “ухамсар” нь “шинэчлэл”, статик талын “амь” нь “багш”, “ахуй” нь ном, “ухамсар” нь “эрдэм” байна (1 дүгээр зураг). • Багш хөгжлийг амилуулагч нь багшийн эрдэм, Багш болохуйг амилуулагч нь судлахуй байна. Багш эрдмийг эрхлэх нь түүнд хөгжлийг авчирдаг. Хүн судалсаар судалсаар багш болдог байна. • Орчин цагийн багш хөгжлийн онол, аргазүйн хувьсал Монгол Улсын Үндсэн Хуулиудад томьёологдон туссан байна. Иймд тэрхүү хувьслын үе шатыг 1924-1940, 1940-1960, 1960-1992, 1992 оноос хойш гэж дөрөв ангилж болох байна.Үүнийг 1940 онд эрдэм соёл нь соёл боловсрол, 1960 онд соёл боловсрол нь социалист соёл, 1992 онд социалист соёл нь уламжлал болж томьёологдсон явдал нотолж байна. • Монголын багш хөгжлийн онол, аргазүй нь үндсэндээ конструктивмээс когнитивизмд шилжсэнг “ахмад үеийн багш нар “ажил хийх”, “хичээл заах замаар хөгжиж ирсэн бол, шинэ үеийн багш нар “орчин үеийн мэдлэгээр оюунаа тордох”, “бүх ухааныг судлах” замаар хөгжиж байгаа явдал харуулж байна. • “Боловсролын судалгаа-Багш нарын Мэргэжил Дээшлүүлэхүй-Багш бэлтгэхүй” нь “амь-ахуй- ухамсар” лугаа гурамсан холбоотой болох нь БХ, БМДИ, МУБИС-ийн харилцан бие биедээ нийлж нэгдэж, бие биенээсээ салж бие дааж байсан түүх гэрчилж байна. • Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын, БХ-гийн, БМДИ- ийн, МУБИС-ийн нэрний өөрчлөлтийн цаана ч мөн багш хөгжлийн онол, аргазүйн хувььсал агуулагдаж байдаг байна зэрэг болно. Ном зүй 1. Монгол Улсын 1924, 1940, 1960, 1992 оны Үндсэн Хууль. 2. Ч.Дэмчигдорж, Эрдэнэт толь хэмээх шастир оршвой, 1995, Уб. 3. Богд Зонхов, Бодь мөрийн зэрэг, Уб., 2006, 52 -66 дугаар тал 4. Ш.Шагдар, Б.Батсайхан Монголын боловсролын түүх, I боть, Уб., 2009, 268 -279 дүгээр тал. 5. Фен Ю Линь, 2013, Хятадын философийн товч түүх, Орчуулсан Ү.Нямдоррж, Уб., 195 дугаар тал, 6. Ш.Сүрэнжав, Багш найраглал.