SlideShare una empresa de Scribd logo
1 de 118
Descargar para leer sin conexión
ҮЙЛДВЭРЛЭЛ ↔ БАРИЛГА УГСРАЛТ ↔ ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТ
“ГЛОБАЛ АРМОР” ХХК
ҮЙЛДВЭРЛЭЛ ↔ БАРИЛГА УГСРАЛТ ↔ ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТ
Монгол улс, Улаанбаатар, ЧД, 3-р хороо, 2-р 40
мянгат 2-31
Утас: 99990161, 99939935
Мэйл хаяг: otgoo_chul@yahoo.com
Рег: 5295998 УБД: 9011190005
__________________ № ______________
танай ____________-ны №___________-т
Манай “ГЛОБАЛ АРМОР” ХХК нь, регистр № Рег: 5295998 УБД: 9011190005,
МУ-ын Аж үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зарласан төслийн
сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэн бөгөөд ЖДҮ сангаас ирүүлсэн албан тоотын дагуу
танай банкаар уг төслийн зээлийн санхүүжилтийг дамжуулан авах хүсэлтэй байна.
Манай компани нь 2009 онд байгуулагдсанаас хойш эдүгээг хүртэл 6 гаруй жил
тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Манай компани нь:
 Гадаад, дотоод худалдаа
 Мод модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
 Барилгын төмөр материалын худалдаа, засвар үйлчилгээ
 Барилга угсралт, засвар, дуусгах шатны ажил
 Мод, модон материалын бэлтгэл, борлуулалт
 Уул уурхайн хангамжийн материал, тээврийн үйлчилгээ зэрэг чиглэлээр үйл
ажиллагаагаа явуулж байна.
“Глобал Армор” ХХКомпани нь Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн 25-р
хорооны нутаг дэвсгэрт байх өөрийн ажлын байранд ОХУ-ын технологи, Грант ХХК-ийн
үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж бүхий орчин үеийн хүчит тэжээлийн үйлдвэрийг байгуулан
тэжээл үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж, төслийн эхний жилд 5 хүнийг ажлын байраар
хангахаар төлөвлөөд байна.
Иймд бидний энэхүү төслийг дэмжиж, хурдан шуурхай шийдвэрлэж өгхийг хүсье.
ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Ч.ОТГОНДАВАА
АҮ ЯАМНЫ ЖИЖИГ ДУНД
ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ САНГИЙН
ТӨСЛИЙН ЗЭЭЛ АВАХ ТУХАЙ
УЛААНБААТАР ХОТЫН БАНК-Д
2015.10.06 a-2015/035
ГЛОБАЛ АРМОР ХХК ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ АҮ ЯАМ ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ САН
1
МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ
ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ САНГИЙН
ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ
April 10
2015
ОХУ-ын Европ стандартын иж бүрэн, малын хүчит тэжээлийн үйлдвэр ГЛОБАЛ АРМОР ХХК
Төслийн баримт бичгийг БАТЛАВ.
ГЛОБАЛ АРМОР ХХК
ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Ч.ОТГОНДАВАА
III
МОНГОЛ УЛСЫН
АЖ ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН
ТУШ АА Л
Ш л оны 05 сарын /л өдөр Дугаар №_ Улаанбаатар хот
Журам шинэчлэн батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн
24.2, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11,1.2 дахь заалтыгтус
тус үндэслэн ТУШААХ нь:
Нэг. “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох
журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, Төслийн иж бүрдлийг 2 дугаар хавсралтаар, Төслийн
иж бүрдлийн тайлбарыг 3 дугаар хавсралтаар шинэчлэн баталсугай.
Хоёр. Уг тушаал батлагдсантай холбогдуулан Аж үйлдвэрийн сайдын 2015 оны
03 дугаар сарын 25-ны өдрийн 64 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
Гурав. Журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг
жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Г.Билгүүн/, Жижиг,
дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /Б.Болор-Эрдэнэ/ нарт тус тус даалгасугай.
03 265
Ах үйлдвариин сайдын 2015 оны
йй.-р сарын^ ны өдрийн4??гоот
тушаалын 2-р /.авсралт
%
ТӨСЛИЙН ИЖ БҮРДЭЛ
ОРШИЛ
Нэг.Төсөл хэрэгжүүлэгчийн талаархи мэдээлэл
1.1, Төслийн товч агуулга
1.2. Иргэн, хуулийн этгээдийн нэр. регистрийн дугаар
1 3. Үйлдвэрийн байршил
1,4. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ, түүнээс өөрийн хөрөнгийн хэмжээ
1 5. Үйлдвэрлэх бүтээгдэхүунийн нэр, төрөл
1 6 Төслийн төрөл
1.7. Жилийн эргэлт; борлуулалт, экспортод эзлэх хувь
1.8. Одоогийн эрхэлж буй бизнес талаарх мэдээлэл
Хоёр. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа
2.1. Үйлдвэрлэлийн технологийн ажиллагаа
2.2. Түүхий эдийн чанарын үзүүлэлт
2.3. Түүхий эдийн нөөц
2.4. Үйлдвэрлэлийн хүчин чадал
урав. Удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн удирдлага
3.1 Удирдлагын бүтэц, орон тоо
3.2. Ажиллагчдын мэргэжил, мэргэшлийн ур чадвар
Дөрөв. Зах зээлийн судалгаа
4.1. Зах зээлийн төлөв байдал/5А/ОТ шинжилгээ/
4.2. Хэрэглэгчдийн тодорхойлолт
Тав. Эдийк засгийн тооцоо
5.1 Үндсэн үйлдвэрлэл, нийт орлого
5.2. Борлуулалтын орлогын тооцоо
5.3. Үйлдвэрлэлийн зардлын тооцоо
5.4 Бүтээгдэхүүний өртгийн тооцоо
5.5.Төлөвлөж буй борлуултын төлөвлөгөө
5.6. Үйлдвэрлэлийн үр ашгийн тооцоо
5 7. Төслийн өгөөж, өртгийн тооцоо
Зургаа. Дүгнэлт
6 1. Дүгнэлт
Долоо, Хавсралт
7 1. Иргэний баоимт бичгийн хуулбар; Хорооны тодорхойлолт;
7.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ
7.3. Компанийн дүрэм
7.4. Өмнөх оны аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан
7.5. Татвар болон Нийгмийн даатгалын тодоохойлолт
7.6. Тоног төхөөрөмжийн жагсаалт зураг;
7.7. Зээлийн эргэн төлөлтийн график;
7.8. Барьцаа эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар хувиараа);
7.9. Үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэр төрөл, зураг;
7.10. Зээл, өрийн үлдэгдэлтэй бол тус зээлтэй холбоотой баримт; /зээлийн гэрээ, зээлийн
дансны хуулга, тодорхойлолт, зээл зарцуулалтын тооцоо/;
ГЛОБАЛ АРМОР ХХК ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ САН
2
НЭГ. ТӨСЛИЙН АГУУЛГА.
1.1 Аж үйлдвэрийн яамны ЖДҮ хөгжүүлэх санд албан тоот
1.2 Төслийн тодорхойлолт
1.3 Компанийн тодорхойлолт
1.4 Нийтлэг үндэслэл
1.5 Төсөл хэрэгжүүлэгчийн танилцуулга
1.6 Бизнесийн түүх
1.7 Үйлдвэрлэлийн байршил
1.8 Төслийн зорилго, зорилтууд
1.9 Эрхзүйн статус ба өмчлөлийн хэлбэр
1.10 Төсөл хэрэгжих хугацаа
1.11 Төслийн хөрөнгө оруулалтын талаархи мэдээлэл (Төслийн өгөөжийн
тооцоолол, IRR, NPV, PI, WACC, PBP)
ХОЁР. БОРЛУУЛАЛТ МАРКЕТИНГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ.
2.1 Борлуулалт маркетингийн талаархи судалгаа
2.2 Үйлчлүүлэгчдээ татах тэдний итгэлийг хүлээх
2.3 Бүтээгдэхүүний үнийн бодлого
ГУРАВ. УДИРДЛАГА МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ.
3.1 Менежментийн бодлого зохион байгуулалт
3.2 Удирдлага хүний нөөц
3.3 Ажиллагчдын мэргэжил, мэргэшлийн ур чадвар
ДӨРӨВ. ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА
4.1 Зах зээл макро орчны төлөв байдал
4.2 Дотоод хүчин зүйлийн нөлөөлөл Микро орчин
4.3 Хэрэглэгчийн талаархи судалгаа
4.4 Бэлтгэн нийлүүлэгч
4.5 Өрсөлдөөн гол өрсөлдөгчид
4.6 Төслийн гадаад дотоод орчны шинжилгээ /SWOT/
4.7 Strategic analysis model – SPACE & GE шинжилгээ
4.8 Эрсдэл түүнийг бууруулах арга замууд
ТАВ. ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
5.1 Үйлдвэрлэлийн хүчин чадал, өнөөгийн байдал
5.2 Үйлдвэрлэлийн технологи үйл ажиллагаа
5.3 Үйлдвэрлэлийн судалгаа
5.4 Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж
5.5 Түүхий эдийн чанарын үзүүлэлт
5.6 Түүхий эдийн нөөц хангамж
5.7 Малын тэжээлийн стандарт
5.8 Үйлдвэрлэх тэжээлийн онцлог
ЗУРГАА. САНХҮҮГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
6.1 Хөрөнгө оруулалтын тооцоолол
6.2 Борлуулалтын орлогын тооцоолол
6.3 Зардлын тооцоолол
6.4 Бүтээгдэхүүний өртөг үр ашгийн тооцоолол
6.5 Зээлийн эргэн төлөлтийн тооцоолол
ГЛОБАЛ АРМОР ХХК ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ САН
3
ДОЛОО. ТӨСЛИЙН ХУРААНГУЙ
7.1 Төслийн хүрэх үр дүн амжилтын үндэс
7.2 Төсөвлөгдсөн тайлан баланс
7.3 Элэгдлийн тооцоо
НАЙМ. ТӨСЛИЙН ХАВСАРГАХ МАТЕРИАЛ
8.1 Иргэний баримт бичгийн хуулбар, хорооны тодорхойлолт
8.2 Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ
8.3 Компанийн дүрэм
8.4 Компанийн хөдөлмөрийн дотоод журам
8.5 Татварын тодорхойлолт – цахим
8.6 Нийгмийн даатгалын тодорхойлолт
8.7 Давж заалдах шатны шүүхийн тодорхойлолт
8.8 ШШГЕГ-ын тодорхойлолт – компанийн
8.9 ШШГЕГ тодорхойлолт – хувь нийлүүлэгч иргэн тус бүрийн
8.10Аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан, 2012-2015 оны 2-р улирал
8.11Компанийн ба эздийн банкны харилцах дансны хуулга
8.12Орлого тодорхойлох бусад баримтууд: Гэрээ хэлцэл, нэхэмжлэхийн хуулбар
8.13Банкинд зээл олгохыг хүссэн албан тоот
8.14Байгаль орчны ерөнхий үнэлгээ – Төслийн шаардлагаар
8.15Хөрөнгийн үнэлгээний тайлан – Шаардлагатай тохиолдолд
8.16Барьцаа эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ
8.17Барьцаа эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа
8.18Газрын хувьд кадастрын зураг
8.19Барьцаа хөрөнгийн зураг
8.20Үл хөдлөх хөрөнгө барьцаалуулах, төслийн нэгжийг томилох ба итгэмжлэл
олгох Глобал армор ХХК-ийн ХНХ-ийн тогтоол албан тоотоор
8.21Орлогын түүвэр – сүүлийн 1 жилээр
8.22Барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ – Шаардлагатай тохиололд
8.23Зээлдэгчийн амь насны даатгал – Шаардлагатай тохиолдолд
8.24Нийгмийн даатгал төлөлтийн тайлан НД8 маягтаар 2014-2015.09.01
8.25Үндсэн хөрөнгө ба бараа материалын тооллого, үлдэгдэл
8.26Төслийн зээлийг дамжуулан зээлдүүлэгч банкнаас тавигдах бусад шаардлагатай
баримт бичиг
ҮЙЛДВЭРЛЭЛ ↔ БАРИЛГА УГСРАЛТ ↔ ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТ
“ГЛОБАЛ АРМОР” ХХК
ҮЙЛДВЭРЛЭЛ ↔ БАРИЛГА УГСРАЛТ ↔ ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТ
Монгол улс, Улаанбаатар, ЧД, 3-р хороо, 2-р 40
мянгат 2-31
Утас: 99990161, 99939935
Мэйл хаяг: otgoo_chul@yahoo.com
Рег: 5295998 УБД: 9011190005
__________________ № ______________
танай ____________-ны №___________-т
Манай “ГЛОБАЛ АРМОР” ХХК нь, регистр № Рег: 5295998 УБД: 9011190005,
танай Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зарласан төслийн сонгон шалгаруулалтад
оролцох хүсэлтээ илэрхийлж ийнхүү албан хүсэлт хүргүүлж байна.
Манай компани нь 2009 онд байгуулагдсанаас хойш эдүгээг хүртэл 6 гаруй жил
тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Манай компани нь:
 Гадаад, дотоод худалдаа
 Мод модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
 Барилгын төмөр материалын худалдаа, засвар үйлчилгээ
 Барилга угсралт, засвар, дуусгах шатны ажил
 Мод, модон материалын бэлтгэл, борлуулалт
 Уул уурхайн хангамжийн материал, тээврийн үйлчилгээ зэрэг чиглэлээр үйл
ажиллагаагаа явуулж байна.
“Глобал Армор” ХХКомпани нь Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн 25-р
хорооны нутаг дэвсгэрт байх өөрийн ажлын байранд ОХУ-ын технологи, Грант ХХК-ийн
үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж бүхий орчин үеийн хүчит тэжээлийн үйлдвэрийг байгуулан
тэжээл үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж, төслийн эхний жилд 5 хүнийг ажлын байраар
хангахаар төлөвлөөд байна.
Иймд бидний энэхүү төслийг дэмжиж ажиллахыг хүсье.
ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Ч.ОТГОНДАВАА
ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ
ДЭМЖИХ САНГИЙН ТӨСЛИЙН
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД
ОРОЛЦОХ ТУХАЙ
МОНГОЛ УЛС
АЖ ҮЙЛДВЭРИЙН ЯАМ
ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ
ХӨГЖҮҮЛЭХ САН
ЗАХИРАЛ Б.БОЛОР-ЭРДЭНЭ
ТАНАА
2015.04.10 A-2015/027
ГЛОБАЛ АРМОР ХХК ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ САН
4
1.2 ТӨСЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ
Огноо: 2015 оны 04 сарын 10 өдөр
д/д Үзүүлэлт Мэдээлэл
1 Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын
нэр, үндсэн чиглэл
ГЛОБАЛ АРМОР ХХК
 Мод, модон эдлэлийн үйлдвэрлэл худалдаа
 Гадаад, дотоод худалдаа
 Барилгын төмөр материалын худалдаа, засвар
үйлчилгээ
 Барилга угсралт, засвар, дуусгах шатны ажил
 Мод, модон материалын бэлтгэл, борлуулалт
 Уул уурхайн хангамжийн материал, тээврийн
үйлчилгээ зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж
байна.
 Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа
2 Оршин байгаа хаяг Үйлдвэрлэл үйлчилгээ
явуулж буй газрын хаяг
Улсын бүртгэлд
бүртгэгдсэн хаяг, одоо
байрлаж буй хаяг
СХД, 25-р хороо,
Баянхошуу, Хайрхан-11,
34 тоот
ЧД, 3-р хороо, 2-р 40
мянгат 2-31
3 Холбоо барих утасны дугаар, мэйл хаяг 9999-0161, 9114-6816
4 Төслийн нэр 1. Европ стандартын Малын хүчит тэжээлийн иж
бүрэн үйлдвэр
5 Төслийн зорилго - Малын тэжээлийн үйлдвэр шинээр байгуулах,
- Ажлын байр шинээр бий болгох, нэмэгдүүлэх,
ажилчдын ур чадварыг нэмэгдүүлэх, шинэ
төрлийн малын тэжээл үйлдвэрлэх
- Импортыг орлох,
- Шинэ технологи нэвтрүүлэх
6 Зээлийн зориулалт /Тодруулна уу/ 1.Өргөтгөх
-
2.Шинээр
Шинээр үйлдвэр барьж
байгуулна
7 Төслийн зээлийн хэмжээ /төг/
300,000,000 төгрөг
8 Нийт үйлдвэрлэх бүтээгдэхүүний
хэмжээ /1 жилд/
Тоо /кг, тн, шир, литр / Үнэ /төг/
Өсвөр үхэрт зориулсан тэжээл 90 000 40 612 500
Саалийн үнээнд зориулсан тэжээл 315 000 142 143 750
Бусад малд зориулсан тэжээл 450 000 203 062 500
Бусад тэжээл 45 000 20 306 250
9 Нийт борлуулалтын хэмжээ
/жилдээ дунджаар/
406 125 000 төгрөг
10 Шаардагдах хөрөнгө оруулалт
Үүнээс:
Өөрийн хөрөнгийн эх
үүсвэрээс:
Банкны зээлийн эх
үүсвэрээс:
370 440 000 300 000 000
-Эргэлтийн хөрөнгө
ГЛОБАЛ АРМОР ХХК ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ САН
5
-Тоног төхөөрөмж 300 000 000
-Байшин барилга 270 440 000
-Бусад зардлыг задалж бичих
/бэлэн бүтээгдэхүүн, ТЭМ г.м
100 000 000
11 Барьцаалагдах хөрөнгө 1 СХД, 25-р хороонд байрлах 360мкв хувийн орон
сууц ба гараж, 672мкв, 525мкв, 527мкв тус тус 3ш
газар,
2 Нэмж ЧД 3-р хороололд байрших 28 мкв 2 өрөө
орон сууц
12 Үйлдвэрлэл эрхлэхэд шаардагдах
зөвшөөрлүүд
Тусгай зөвшөөрөл шаардахгүй, (МУ-ын ЗГ-ын 2010
оны 325 тогтоолоор хүчингүй болсон)
13 Төслийг хэрэгжүүлснээр бий болох
ажлын байрны тоо
Хадгалагдах Шинээр
3 5
14 Төслийг хэрэгжүүлснээр гарах үр дүн  Монгол улсын Засгийн газрын бодлого
зохицуулалтын хүрээнд дэмжиж байгаа төдийгүй,
хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийн хувьд нэн
чухал эрэлт хэрэгцээ болсон, тэжээлийн бичил
үйлдвэрийг хөл дээр нь босгож, үйл ажиллагааг нь
тогтворуулж ажиллана.
 Уг төслийн хүрээнд жилд, 900.0 мянган кг аас
дээш тэжээл үйлдвэрлэх боломжтой бөгөөд, энэ нь
хоногт 3 кг багсармал тэжээл иддэг саалийн үхэр
бүхий механикжсан фермийн 1667 орчим толгой
малын хоёр сарын тэжээлийн хэрэгцээ юм. (
3кг*180 хоног=540кг *1667 толгой мал= 900 000 кг
тэжээл )
 Тэжээлийн химийн найрлага ( протейн, тослог,
эслэг, азотгүй хандлаг бодис, кальци, фосфор, бусад
эрдэст болон витаминт элемэнтүүд) физикийн
найрлага (жигдлэг чанар, металл хольц, цэвэршилт
хог, амт, үнэр өнгө, чийг) зэргийг стандартаар
судлан, тэжээл үйлдвэрлэлд нэвтрүүлэн
ажилласнаар, нэгж малын ашиг шимийг бодитоор
дээшлүүлэн, аж ахуйн нэгжид нэмүү өртөг бий
болгож чадна. Энэ нь, манай төслийн үйл
ажиллагааны амжилтын гарааг шинжлэх ухааны
үндэслэлтэйгээр нээн хөгжүүлэх үндсэн боломж
юм.
 АНУ-д багсармал тэжээлийг 150 орчим нэр
төрлийн бодисоор балансжуулан үйлдвэрлэдэг
байна. Одоогийн байдлаар дэлхийн бусад
орнуудын хувьд холимог багсармал тэжээл
үйлдвэрлэхэд, 100 гаруй нэр төрлийн түүхий эд
ашиглаж байгаа бөгөөд Монгол улсын хувьд 7
ангид хамаарах 29 нэр төрлийн түүхий эд байгааг
судалж тогтоосон байдаг байна. Эндээс үзэхэд
тэжээлийн төрлийг, жор нормоор төрөлжүүлэн
нэмэгдүүлэх бүрэн боломжтой нь харагдаж байна.
15 Төслийг шийдвэрлүүлэхээр санал
болгож буй банк /урьд нь харьцдаг банк/
Капитал банк, ХАС банк, ХААН банк, Голомт банк,
Ариг банк
Компанийн нэр: ГЛОБАЛ АРМОР ХХК (рег: 5295998, УБД 9011190005)
Эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга: _________________________________________
Албан тушаал, нэр: ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Ч.ОТГОНДАВАА
Хаяг: ЧД, 3-р хороо, 2-р 40 мянгат 2-31
ГЛОБАЛ АРМОР ХХК ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ САН
6
1.3 КОМПАНИЙН ТОДОРХОЙЛОЛТ
№ Үзүүлэлт Тодорхойлолт
1 Оноосон нэр ГЛОБАЛ АРМОР ХХК
2 Улсын бүртгэлийн дугаар: 9011190005
3 Регистрийн дугаар: 5295998
4 Өмчийн хэлбэр ба Аж ахуйн нэгжийн
дүрмийн сан
Хоёр эзэмшигчтэй, хувийн,
дүрмийн сан 1,0 сая төгрөг
5 Эрхэлдэг ажлын үндсэн чиглэл
 Мод, модон эдлэлийн үйлдвэрлэл
худалдаа
 Гадаад, дотоод худалдаа
 Барилгын төмөр материалын худалдаа,
засвар үйлчилгээ
 Барилга угсралт, засвар, дуусгах
шатны ажил
 Мод, модон материалын бэлтгэл,
борлуулалт
 Уул уурхайн хангамжийн материал,
тээврийн үйлчилгээ зэрэг чиглэлээр
үйл ажиллагаагаа явуулж байна.
 Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл
худалдаа
6
Байгуулагдсан он
Үйл ажиллагаа эрхэлсэн хугацаа
2009 оноос өнөөг хүртэл
7
Аж ахуйн нэгжийн албан ёсны хаяг
Монгол улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг Энхтайвны өргөн
чөлөө, Флора төв, 608 тоот мөн ЧД,
3-р хороо, 2-р 40000т, 3-р байр 31
тоот
8
Шуудангийн хайрцаг, харилцах утас, факс,
E-mail
Шуудангийн хаяг - 44/ 85.
Утас: 70100155, 99990161
Факс: 70100155
ц-шуудан: globalarmour@mobemail.mn
Мэйл хаяг: otgoo_chul@yahoo.com
9 Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулсан жил 6 жил
10 Харьяалагдах татварын алба /дүүрэг/ Чингэлтэй Дүүргийн Татварын Алба
11
Үйлчлүүлэгч банкны нэр хаяг, дансны
дугаар
Улаанбаатар, УИДэлгүүр дэхь
ХААН банк, төгрөгийн данс
5020650266
Компанийн нэр: ГЛОБАЛ АРМОР ХХК (рег: 5295998, УБД 9011190005)
Эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга: _________________________________________
Албан тушаал, нэр: ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Ч.ОТГОНДАВАА
Хаяг: ЧД, 3-р хороо, 2-р 40 мянгат 2-31
ГЛОБАЛ АРМОР ХХК ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ САН
7
НЭГ. ТӨСЛИЙН АГУУЛГА.
1.4 Нийтлэг үндэслэл
1.5 Төсөл хэрэгжүүлэгчийн танилцуулга
1.6 Бизнесийн түүх
1.7 Үйлдвэрлэлийн байршил
1.8 Төслийн зорилго, зорилтууд
1.9 Эрхзүйн статус ба өмчлөлийн хэлбэр
1.10 Төсөл хэрэгжих хугацаа
1.11 Төслийн хөрөнгө оруулалтын талаархи мэдээлэл (Төслийн өгөөжийн
тооцоолол, IRR, NPV, PI, WACC)
1.4 Нийтлэг үндэслэл.
Монгол орны эдийн засгийн хөгжлийн, үндсэн суурь болсон салбар нь Хөдөө аж ахуй
түүний дотор мал аж ахуйн салбар төдийгүй, дэлхийн зах зээлд жинтэй хувь нэмэр оруулж
эрч хүчтэй хөгжих нөхцөл, улс орны эдийн засгийн түвшин, хүн амын экологийн хүнсний
хангамж, зах зээлийн өсөлт экспортын худалдаа, дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн үйл
ажиллагааны ахиц дэвшилтэнд хүчтэй нөлөөлж, голлох байр сууриа эзэлсээр байна.
Мал аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүн болон ялангуяа малын тэжээл бэлтгэн
боловсруулах үйлдвэрүүдийг, судалгаа туршилт шинжлэх ухааны үндэслэлтэйгээр дэмжин,
шинэ үеийн дэвшилтэт технологиор баяжуулж, хүчин чадлыг нь сайжруулж ажиллах
шаардлага, манай орны өнөөгийн зах зээлд нэн чухал эрэлт хэрэгцээ болсоор байгаа юм.
Хөдөө аж ахуйн салбар нь, дуусашгүй бөгөөд нөхөгдөн сэргээгдэх баялгийг түшиглэн
хөгжүүлэх, хөгжлийн гол гарц мөн билээ.
Иймд мал аж ахуйн салбарыг байнга дэмжин, нэгж малаас авах ашиг шимийг дээшлүүлж,
малын чанарыг сайжруулах, уламжлалт мал маллагааны болон эрчимжсэн аж ахуйг хослуулан
хөгжүүлэх, шинэ технологи нэвтрүүлэн ажиллах, бэлчээрийн зохист ашиглалтыг
хэвшүүлэн, малын тэжээл бэлтгэх үйлдвэрүүдийг шинээр босгон хөхиүлэн дэмжих нь нэн
чухал байгаа юм.
Сүүлийн жилүүдэд манай улсын мал сүргийн тоо өсөж байгаа хэдий ч бэлчээрийн мал
маллагааны нөхцөлд малын биологийн нөөцийг бүрэн ашиглаж бүтээгдэхүүн, түүхий эд
үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хүн амын хүнсний хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа нь
тэжээлийн нөөц, хангамжтай шууд холбоотой. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт хуурайших
үйл явц ихсэж, ган, зуд зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ойртож байна.
Эрдэмтдийн тооцоолсноор Монгол Улсын нийт бэлчээрийн 70.0 шахам хувь нь ямар нэгэн
хэмжээгээр доройтолд орж бэлчээрт ургах ургамлын зүйлийн бүрэлдэхүүн өөрчлөгдөж, малд
идэмж, шингэц муутай ургамалын био масс нэмэгдэж, тэжээллэг чанар нь муудсаар байна.
Мөн байгальд ургах малд идэмжтэй бэлчээрийн ургамлын биомассын хэмжээ 30.0 хувиар
буурсны дээр хотжилт, зам, харилцаа болон ашигт малтмалын олборлолтоос шалтгаалан
бэлчээрийн талбайн хэмжээ жилээс жилд хумигдсаар байгаа юм. Бэлчээрийн ургамлын шимт
чанар өвөл, хаврын улиралд зуныхаас 2-3 дахин, шингэх протеины агууламж 3-4 дахин
буурдгаас мал сүрэг жилийн 180-200 хоног дундуур идэштэй байдаг. Энэ үед малд нэмэгдэл
ГЛОБАЛ АРМОР ХХК ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ САН
8
тэжээлийн хэрэгцээ шаардлага их гардаг. Түүнчлэн сүүлийн үед манай улсад эрчимтэй хөгжиж
байгаа мах, сүүний төрөлжсөн үүлдрийн мал, гахай, шувууны аж ахуйг тусгай жороор бэлтгэсэн
бүрэн найрлагат нэмэгдэл тэжээлээр жилийн турш хангаж тэдгээрийн биологийн нөөцийг бүрэн
дүүрэн ашиглах шаардлага гарч байна.
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооны үед манай улсад тэжээлийн аж ахуй 20,
хадлангийн механикжсан салаа 250, багсармал, холимог тэжээлийн үйлдвэр 25, тэжээлийн цех
150 байсан бол өнөөдөр тэдгээр нь үндсэндээ устаж үгүй болон зарим шаардагдах бүрэн
найрлагат тэжээлийг гадаадаас импортоор авч байна. Үүний зэрэгцээ бэлчээр ашиглалт, тэжээл
үйлдвэрлэлийг шинжлэх ухаан, технологийн удирдлагаар хангаж байсан Бэлчээр, тэжээлийн
эрдэм шинжилгээний хүрээлэнг 1982 онд татан буулгасан нь тэжээл үйлдвэрлэлийг уналтад
хүргэх нэг шатгаан болсон. Судалгаагаар 1986- 1990 онд улсын хэмжээгээр 117.0 мянган га-д
тэжээлийн ургамал тариалж 255.6 мян.тн тэжээл бэлтгэж байсан бол 2014 онд 40,3 мян.тн
тэжээлийн ургамал хурааж авсан нь тухайн үеийнхтэй харьцуулахад 85 хувиар буурсан байна.
Өвөл, хаврын улиралд мал сүрэг тэжээлээр байнга дутагддагаас ашиг шим нь буурах, байгаль,
цаг уурын нөхцөлд өртөмтхий болж, улмаар олон тоогоор хорогдох үндсэн шалтгаан болдгийн
жишээ нь 1999-2002 онд жил дараалан тохиолдсон зудын улмаас улсын хэмжээнд 12.0 сая мал
хорогдож олон мянган малчин өрх малгүй болж ажилгүйдэл, ядуурлыг нэмэгдүүлсэн нь
харуулна.
Одоогоор Монгол Улсад байгаа хонин толгойд шилжүүлсэн нийт 86.4 сая малын жилийн
хэрэгцээг тооцож үзвэл 55.3 сая тонн өвстэй тэнцэхүйц тэжээл шаардлагатай юм. Гэтэл мал
сүрэг энэхүү хэрэгцээт тэжээлийн 70 орчим хувь буюу 38.7 сая тонн тэжээлийг байгалийн
бэлчээрээс, 2.5 хувь буюу 1350.0 мянган тонныг хадлан өвс, бусад үйлдвэрийн аргаар бэлтгэсэн
тэжээл эзэлж байна. Иймээс мал аж ахуйн үйлдвэрлэлийн эрсдлийг багасгахын тулд дутагдаж
буй 15.0 сая тонн өвс, тэжээлийг зайлшгүй нэмж бэлтгэх шаардлагатай байна.
Улсын Их Хурлаар баталсан “Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал”-д Уур амьсгал
өөрчлөгдсөнөөр бий болж байгаа ган зуд элбэгших, цөлжилт эрчимжих, ойн нөөц багасах, гол,
мөрөн, нуур, шанд, булаг ширгэх, хөрсний элэгдэл, эвдрэл ихсэх, бэлчээр нутаг гандан
хуурайших талхлагдах зэргээс урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгах үндэсний
чадавхийг дээшлүүлэхээр тусгасан. Улсын Их Хурлын 2003 оны 29 дүгээр тогтоолоор баталсан
“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-д байгаль, эдийн засгийн бүс бүрт
малын тэжээлийн хэрэгцээг дотоод нөөцөөр хангах нөхцөлийг бүрдүүлэх, тэжээлийн
үйлдвэрлэлийг дэмжиж, тэжээлийн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар овор багатай
хүчит тэжээлийн эзлэх хувийн жинг тууштай нэмэгдүүлэхээр заасан байна.
Манай улсын Засгийн газраас “Малын чанарыг сайжруулах“ үндэсний хөтөлбөр “Сүү”,
“Экологийн цэвэр бүтээгдэхүүн” зэрэг хөгжлийн хөтөлбөрүүдийг боловсруулсан бөгөөд
түүнийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд, хамгийн чухал нь мал сүрэгт хүрэлцээтэй, сайн чанарын
тэжээлийн нөөц бий болгож, түүнийг зөв зохистой, технологийн дагуу ашиглах шаардлага
тавигдаж байгаа юм.
ГЛОБАЛ АРМОР ХХК ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ САН
9
1.5 Төсөл хэрэгжүүлэгчийн танилцуулга.
“ Глобал Армор “ ХХК-ийн товч танилцуулга:
Тус компани нь 2009 онд байгуулагдсанаас хойш эдүгээг хүртэл 6 гаруй жил тасралтгүй
үйл ажиллагаа явуулж байна. Манай компани нь:
 Гадаад, дотоод худалдаа
 Мод модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
 Барилгын төмөр материалын худалдаа, засвар үйлчилгээ
 Барилга угсралт, засвар, дуусгах шатны ажил
 Мод, модон материалын бэлтгэл, борлуулалт
 Уул уурхайн хангамжийн материал, тээврийн үйлчилгээ зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа
явуулж байна.
Компанийн эрхэм зорилго
Хэрэглэгч, захиалагч байгууллагуудад чанартай, шуурхай үйлчилгээ үзүүлж үйл
ажиллагааныхаа цар хүрээг улам бүр өргөжүүлж, эрчимтэй үр өгөөжтэй ажиллахад оршно.
“Глобал Армор” ХХКомпани нь Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн 25-р
хорооны нутаг дэвсгэрт байх өөрийн ажлын байранд ОХУ-ын технологи, Грант ХХК-ийн
үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж бүхий орчин үеийн хүчит тэжээлийн үйлдвэрийг байгуулан
тэжээл үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж, төслийн эхний жилд 5 хүнийг ажлын байраар
хангахаар төлөвлөөд байна. Тус компани нь тэжээлийн үйлдвэрлэл явуулах өөрийн байр
талбайтай бөгөөд тэжээлийн үйлдвэрийг Монгол улс, олон улсын үйлдвэрийн стандартын дагуу
Сонгино хайрхан дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт байгуулна. Үйлдвэрлэлийн техник
тоног төхөөрөмжийг ОХУ-аас үйлдвэрийг оруулж ирэх бөгөөд, үйлдвэрлэлийн тоног
төхөөрөмж нь түүхий эдийн орц найрлагаас хамаараад олон төрлийн багсармал тэжээл
боловсруулах боломжтой бөгөөд үйлдвэрлэх багсармал тэжээлийн түүхий эдийн тэжээллэг
чанарыг нь 50% -иар нэмэгдүүлдэг давуу талтай мөн хаягдал үр тариа, түүхий эд ашигладаг
цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл юм. Үндсэн түүхий эдийг эхний
жилүүдэд дотоодын зах зээл дээрээс худалдаж авах, цаашид өөрсдийн нөөц бололцоогоо
ашиглан түүхий эд материалын нөөцтэй болох төлөвлөгөөтөй байна. Уг үйлдвэрлэлийг
явуулсанаар орон нутгийн төсөвт хөрөнгийн шинэ эх үүсвэр бий болох юм. Үйл ажиллаагаа
явуулахад шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах хөрөнгийн хэмжээ 312,8 сая төгрөг
бөгөөд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлийн эх үүсвэрээр бүрдүүлэх хүсэлттэй
байна. Үйлдвэрлэлийн эхний жилд нийт борлуулалтын орлого 403,2 сая төгрөг, компанийн
цэвэр ашиг 33,6 сая төгрөг цаашид жил тутамд борлуулалтын орлого, цэвэр ашиг тогтвортой
өсөх хандлагатай байна.
Компанийн харилцагчид
Одоогоор бид Оюу толгой ХХК, Баян айраг эксплорейшн ХХК, Мо Эн Ко, Лейтон Ази
ХХК зэрэг компаниудтай бизнесийн харилцаатай ажилладаг.
ГЛОБАЛ АРМОР ХХК ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ САН
10
Цаашид бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хамтран дэмжиж ажиллах бэлтгэн нийлүүлэгчид,
аж ахуйн нэгжүүд, компаниудтай болон Үйлдвэр хөдөө аж ахуйн Яам, Монгол улсын
Засгийн газар, ЖДҮ ийг дэмжих байгууллагуудын бодлого зохицуулалтын хүрээнд ,
тэдний чиг үүргийг нийцүүлэн ажиллах болно.
1.6 Бизнесийн түүх
Тус компани нь 2009 оноос хойш барилгын материалын худалдаа эрхэлж байгаад уул
уурхайн компаниудад ханган нийлүүлэлтийн үйл ажиллагааг эрхэлж ирсэн. 2010 оноос хойш
жилдээ 250,0-800,0 сая төгрөгний борлуулалтын орлоготой ажиллаж байсан. Сүүлийн 2 жилд
уул уурхайн ажлууд бүрэн зогсонги байдалд орсоноор манай компаний үйл ажиллагаа,
борлуулалтын орлого буурч ирсэн. Иймд үйл ажиллагаагаа өргөжүүлэх, өөрийн бүтээгдэхүүн
үйлдвэрлэлтэй болох, мал аж ахуйн чиглэл рүү орох зорилготойгоор тэжээлийн үйлдвэрлэлийн
үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий обьектын асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна.
Манай компани үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа өөрийн болон бусад бизнесийн
салбаруудад судалгаа шинжилгээ хийж ирсэн. Үүний нэг болох тэжээллэг чанар өндөр мөн
түүхий эдийг дотоодоос хангах боломжтой хүчит тэжээл үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэх
саналтай байна.
Манай компани үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөтгөх зорилгоор малын хүчит тэжээлийн
үйлдвэрлэл явуулахаар 2013 онд 360 м2 үйлдвэрлэлийн обьектийг 285,0 сая төгрөгийн хөрөнгө
оруулалтаар барьсан.
Малын тэжээлийн үйлдвэрлэл явуулах обьектийн хувьд гүний худаг болон цахилгааны
холболт бусад дэд бүтэц мөн ажилчдын байрлах байртайгаас гадна УБ хотод байрлалтай
үйлдвэрлэлийн үйл ажиллагааны нэг давуу тал гэж үзэж байгаа.
“Глобал Армор” ХХК нь энэхүү хугацаанд ОХУ-ны улсын тэжээлийн үйлдвэрлэлийн
шинэ технологи, тоног төхөөрмжүүдийн зах зээлийн судалгааг нэлээд өргөн хүрээтэй хийсэн
бөгөөд тус улсын “Грант” ХХК-тай хамтын ажиллагаатай ажиллаж үйлдвэрлэлийн тоног
төхөөрөмж, үйлдвэрлэх тэжээлийн технологын зааварчилгаа болон зарим ховор химийн
нэмэгдэл тэжээлийг импортын худалдан авалт хийхээр гэрээ хэлцэлийг хийгээд байгаа юм.
Тус компанийн хэрэгжүүлэх төслийн хүрээнд үйл ажиллагаагаа өргөтгөж 5-8 хүнийг
ажлын байраар хангаж, Уураг-витаминт, багсармал, холимог, зоодойлсон болон хорголжин
хүчит тэжээлийн үйлдвэр байгуулах, тэжээл үйлдвэрлэлийн шинэ техник, технологийг
нэвтрүүлэхээр төлөвлөж байна. ( Хүчит тэжээл: үр тариа, үр тарианы хаягдал, вандуй, буудай,
бусад эрдэст нэмэгдлүүдийн нэгдэл )
ГЛОБАЛ АРМОР ХХК ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ САН
11
1.7 Үйлдвэрлэлийн байршил
Үйлдвэрийн хашаа - Үйлдвэрийн
хашаатай. Хэмжээ : 0,4 га
Цэвэр ус - Үйлдвэрийн талбайдаа 110
гаруй метрийн гүнтэй өрөмдмөл
худагтай түүний цооног, насос нь
бүрэн ажиллагаатай, хужиргүй
усны гарцтай.
Бохирын ус – Бохирын системийг
бохирын цооногтойгоор
соруулдаг нөхцөлөөр байгаль
орчинд хоргүй зарчмаар шийдвэрлэсэн.
Цахилгаан хангамж - Манай
үйлдвэрээс 400м зайд байх
цахилгааны төв хуваарилах
байгууламжаас 0.4квт хүчдэл авч
өөрийн трансформаторын станц
тавьж 260-400квт холболтыг
хийсэн байгаа.
Халаалт – Нам даралтын зуух ба цахилгаанаар халах системээр холболтыг хийсэн
байгаа.
Агуулах, үйлдвэрийн байр -Нийт 360 м2 талбай байна.
Хүний нөөц - Ажиллах хүчинг дотоодоос хангах боломжтой
Асьфалтан зам – Сонгино хайрхан дүүргийн 25-р хороо, Хайрханы 11-р гудамжны 33,
33а, 34 тоотод оршдог ба засмал замаар холбогдсон, хотын төв, худалдааны захтай ойр
байрлалтай.
Түүхий эд - Тэжээлийн үйлдвэрийн гол түүхий эд нь улаанбуудай, эрдэнэшиш, арвай,
рапс, тэжээлийн хивэг, гурилын үйлдвэрийн дайвар бүтээгдэхүүн, амин хүчлүүд, давс,
шохойн чулуу, ясны гурил, витамин минералын премикс, тэжээлийн ургамлууд, сүрэл
тарималын ногоон майм зэргүүд байна. Эдгээр түүхий эдийн гол олдоц нь Сэлэнгэ,
Дархан-уул, Төв аймгуудын буюу ерөөс манай орны гол газар тариалан эрхэлдэг аж
ахуйн нэгжүүдтэй ойр оршиж байна. Үүнд: Баруунхараа нь манайдаа хамгийн их
хадлангийн талбайтай сум ба Зүүнхараа, Хонгор, Номгон, Орхон, Орхонтуул, Октябрь,
Угтаал, Батсүмбэр, Борнуур зэрэг сумдууд юм.
1.8 Төслийн зорилго зорилтууд
Малын тэжээлийн үйлдвэрлэлийг амжилттайгаар эхлүүлэн ажиллуулж, цаашид бодит
үр дүнд хүргэхийн тулд дараах зорилго зорилтуудыг дэвшүүлэн ажиллана
Төслийн жил бүр тэжээл үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэн ажиллана.
Цаашид шинэ хэрэглэгч, худалдан авагчдын тоог нэмэгдүүлэн борлуулалтын
сувгийг өргөжүүлж, алслагдсан хөдөө орон нутагт бүтээгдэхүүнээ түгээх
ГЛОБАЛ АРМОР ХХК ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ САН
12
Хөдөлмөрийн хүчин чадал, нөөц бололцоогоо ашиглан ажлын орон тоог жил бүр
нэмэгдүүлэн ажиллана.
Мал амьтдын бие эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай баялаг тэжээлийг
төрөлжүүлэн нэмж үйлдвэрлэх талаар судалгаатай ажилласнаар, шинэ технологи
шинэ бүтээгдэхүүн өөрийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорино.
Үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахын тулд тоног төхөөрөмж болон
үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай бусад үндсэн хөрөнгийг худалдан авч
суурилуулж, улмаар дэвшилтэт технологи нэвтрүүлэн, материаллаг баазыг
бэхжүүлэн ажиллана.
Тэжээл үйлдвэрлэлийг түшиглэн, өөрийн эзэмшил бүхий газартай болж,
тэжээлийн нэг наст ургамал болох хошуу будаа, судан, рапс, наранцэцэг,
эрдэнэшиш зэргийг тариалах нөхцлийг судлах, холимог ба бүрэн найрлагат
тэжээлийг боловсруулж бэлтгэх, улмаар тэжээлийг хадгалах, даршлах тоног
төхөөрөмж, машин механизм, зоорь хашааг өргөтгөх замаар өөрийн ашигт
ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэн ажиллах.
Харгана, шаваг, бударгана, зэгс, үр тарианы хаягдал, модны навч шилмүүс
нутгийн шимт ургамал таана хөмүүл, шарилж хамхуул, адууны халтар хомоол,
модны үртэс, хужир шүү зэрэг холимог тэжээлийн жор нормоор, ардын
уламжлалт тэжээл үйлдвэрлэх аргыг судлан хэрэгжүүлснээр, малчдын
хөдөлмөрийн ачааллыг хөнгөвчлөн, тэжээл үйлдвэрлэлийн төрлийг хуучны болон
шинэ үеийн арга барилаар баяжуулах боломжтой.
Дэлхийн зах зээл дээрхи тэжээл үйлдвэрлэгч компаниудтай туршлага судалж,
хамтран ажилласнаар, тэдний давуу талыг Монгол орны нөхцөлд тохирсон
байдлаар шинэчлэн нэвтрүүлж, тэжээл үйлдвэрлэлийн арга ажиллагааг
сайжруулах.
Малын эрдэст тэжээл, бусад амьтын тэжээл, эмчилгээ бордооны болон уураг
витаминт тэжээл, сувиллын тэжээл , тэжээлийн ханд, шүүст усархаг тэжээлийг
үйлдвэрлэж болох нөхцлийг судлан хэрэгжүүлэх зорилго тавин ажиллана.
Байгаль цаг үеийн хүндрэл үүсч эрсдэлд орж болзошгүй нөхцөлд, малчид аж
ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, тус дэмжлэг үзүүлэн ажиллана.
Гахай, шувуу, бусад тэжээвэр амьтдын хоол тэжээлийг үйлдвэрлэх бичил
үйлдвэрийн цех шинээр байгуулж ажиллуулах
1.9 Эрхзүйн статус ба өмчлөлийн хэлбэр
Манай компани 2 гишүүнтэй “Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани” гэсэн статустай
үйл ажиллагаа явуулж байгаа ба цаашид ч мөн адил энэ хэлбэрээрээ үйл ажиллагаагаа явуулах
бодолтой байгаа.
1.10 Төсөл хэрэгжүүлэх хугацаа
Төслийн хэрэгжүүлэх тохиромжтой хугацаа нь 2015 оноос 2019 он хүртэлх 5 жил
байх юм. Төслийн жилүүдэд үйлдвэрийн санхүүгийн чадавхийг тогтворжуулж, зах зээлд
ГЛОБАЛ АРМОР ХХК ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ САН
13
байр сууриа олоход чиглэгдсэн ажлуудыг авч хэрэгжүүлэн цаашид үйлдвэрлэлийн хүчин
чадлыг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллана.
Уг төслийн хэрэгжүүлэх таван жилийн хугацаанд, төслийн хөрөнгө оруулалт хийсэн
зээлийг хуваарь графикийн дагуу бүрэн төлж барагдуулсан байх болно.
1.11 Төслийн хөрөнгө оруулалтын талаархи мэдээлэл
“Глобал Армор” ХХКомпаний “Малын хүчит тэжээл”-ийн үйлдвэрлэлийн төслийн нийт
санхүүжилт нь 670 440 000 (зургаан зуун далан сая дөрвөн зуун дөчин мянган төгрөг) болж
байгаа ба компани жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлээс 300 000 000 (гурван
зуун сая ) төгрөг, өөрийн хөрөнгө 370 440 000 (Гурван зуун далан сая дөрвөн зуун дөчин
мянган ) төгрөгөөр санхүүжүүлэх хүсэлттэй байна.
ТӨСЛИЙН АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТООЦООЛОЛ
Зээлийн санхүүжилтын тооцоо: 1руб=45төг/
№
Шаардагдах хөрөнгө оруулалт
Жижиг дунд бизнесийг
дэмжих зээлээс
/төгрөг/
Өөрийн хөрөнгө
оруулалт /төгрөг/
1. Тоног төхөөрөмжийн шугам /3815500руб/ 171 697 500
2 Толгой угсралт /381300руб/ 17 158 500
3 Сургалт тохируулга /423500руб/ 19 057 500
4 Төмөр хийц /306000руб/ 13 770 000
5 Холимог боловсруулагч /437600руб/ 19 692 000
6
Түүхий эд, бэлэн бүтээгдэхүүн тээвэрлэх
машин /2ш/
52 800 000
7 Бусад зардал /Тээвэр, татвар гэх мэт/ 5 824 500
8 Үйлдвэрийн байр 270 440 000
9 Түүхий эд материал худалдан авах 100 000 000
Нийт шаардлагатай хөрөнгө оруулалтын
зардал
300 000 000 370 440 000
НИЙТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 670 440 000
ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ӨГӨӨЖИЙН ТООЦООЛОЛ
АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 670 440
Жилийн хүү 9%
2015 2016 2017 2018 2019 2020
Жил average 0 1 2 3 4 5
Мөнгөн урсгал (EBITDA) 128 283 96 600 108 100 130 000 137 600 148 700 148 700
ӨҮЦ хүчин зүйл 100% 92% 84% 77% 71% 65%
Мөнгөн урсгалын ӨҮЦ 96 600 99 174 109 418 106 252 105 343 96 645
ГЛОБАЛ АРМОР ХХК ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ САН
14
Хуримтлагдсан ӨҮЦ 96 600 195 774 305 193 411 445 516 788 613 433
Хөрөнгө оруулалтын өртөг
WACC
9%
2015 2016 2017 2018 2019 2020
Жил 0 1 2 3 4 5
Мөнгөн урсгал (EBITDA) -670 440 96 600 108 100 130 000 137 600 148 700 148 700
ӨҮЦ хүчин зүйл 100% 92% 84% 77% 71% 65%
Мөнгөн урсгалын ӨҮЦ 96 600 99 174 109 418 106 252 105 343 96 645
Хуримтлагдсан ӨҮЦ 96 600 195 774 305 193 411 445 516 788 613 433
Зээлийн үндсэн ба хүүгийн
төлбөр
11 250 53 078 89 586 89 586 89 586 52 203
Чөлөөт мөнгөн урсгал 285 793₮ 85 350 55 022 40 414 48 014 59 114 96 497
Өгөөжийн дотоод хувь хэмжээ -
IRR
4% +
Хөрөнгө оруулалтаа нөхөх
хугацаа - PBP
7 -
Хөрөнгө оруулалтын өнөөгийн
үнэ цэнэ 2015-2020 - NPV
(мян.төг)
613 433₮ +
Хөрөнгө оруулалтын өгөөж - ROI 19% +
Компанийн үнэлгээ - Firm value
(мян.төг)
285 793₮ +
 Төслийн өгөөжийг төсөл хэрэгжих хугацаагаар хэмждэг хэдий ч зээлийн хугацаанд буюу 5
жилээр тооцож үзлээ.
 Төслийн гол үзүүлэлтүүдийг харьцуулбал: Хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа 7 жил,
өгөөжийн дотоод хувь 4%, хөрөнгө оруулалтын өгөөж 19% ба төслийн нэгж-компанийн
өнөөгийн үнэ цэнэ-үнэлгээ 300,0 сая орчим гарч байна.
 Дээрхи үзүүлэлтийг тооцож үзвэл уг төсөл нь хэрэгжих бүрэн боломжтой, санхүүгийн гол
үзүүлэлтүүд төслийн явцад эерэг үзүүлэлттэй гарч байна. Мөн төслийн хугацаанд чөлөөт
мөнгөн урсгал эерэг гарч байгаа нь компани хуримтлал үүсгэх бүрэн боломжтойг илтгэж
байна.
 Төслийн өгөөжийн дотоод хувь хэмжээ эерэг гарсан хэдий ч төслийн өртөг буюу жилийн
хүү 9%-с бага байгаа нь төсөл 5 ба түүнээс дээш хугацаагаар хэрэгжиж байж хөрөнгө
оруулагчдын хүссэн өгөөжийн түвшинг авчрахыг зааж байна. Гэхдээ IRR-ийг тооцохдоо
хорогдуулах хувь хэмжээг 9%-р тооцсоны дараахь үр дүн учраас зээлийн хүүгээ төлөөд
цаана 4%-ийн өгөөжтэй ажиллах дүгнэлтийг хийж болно.
 WACC буюу хөрөнгө оруулалтын өртгийн хүүгийн түвшинг тооцохдоо зөвхөн зээлийн
хүүгээр тооцож байгаа учраас IRR тай харьцуулхад хэт өндөр гарч байж магад. Үүнийг ҮГ-
ийн үнэт цаас, МБ-ны бодлогын хүү г.м эрсдэлгүй хүүгийн түвшингээр дундажлан тооцвол
үүнээс бага гарах магадлалтай.
ГЛОБАЛ АРМОР ХХК ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ САН
15
ХОЁР. БОРЛУУЛАЛТ МАРКЕТИНГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ.
2.1 Борлуулалт маркетингийн талаархи судалгаа
2.2 Үйлчлүүлэгчдээ татах тэдний итгэлийг хүлээх
2.3 Бүтээгдэхүүний үнийн бодлого
2.1Борлуулалт маркетингийн талаархи судалгаа
Зорилго:
- Хэрэглэгчдийн эрх ашгийг дээдлэн, уг зах зээлийн эрэлтийг чанартай, найдвартай
бүтээгдэхүүнээр хангах
- Үйл ажиллагаа эхэлснээс хойш гурав дахь сараас борлуулалтын ажлыг зорилтот зах
зээл болох бүсүүдэд эхлүүлэх
- Үнийн хувьд зах зээлд түргэн борлуулах боломжтой байх
-Борлуулалтын цэгүүдэд цаг тухай бүр хуваарийн дагуу түргэн шуурхай хүргэх
талаар судалгаатай ажиллах
Борлуулалт, түгээлтийн төлөвлөгөө:
Борлуулалт, түгээлтийн хувьд эхний удаад өөрийн тээврийн хэрэгслээр цаашид цөөн
тооны тээврийн хэрэгслээр гэрээт хэрэглэгчдийнхээ захиалгыг тогтмол нийлүүлж ажиллах ба
тогтмол захиалга болон нэмэлт захиалгын үйлдвэрлэлд уян хатан байдлаар зохицуулан хийх
болно. Мөн төвийн бүсийн хэрэглэгчидтэй ойр байх ба бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ
идэвхижүүлэлт болон маркетингийг тогтмол явуулах юм.
Сурталчилгааны стратеги:
Компани маркетинг, зар сурталчилгаагаа гол төлөв идэвхижүүлэлтийн хэлбэрийг сонгон
ажиллах бөгөөд үйлчлүүлэгчдээ бүтээгдэхүүний танилцуулга, мал амьтныг тэжээх болон
тэжээллэг чанар байдлын гарын авлага зэргээр ханган ажиллана. Тус зах зээлийн хувьд бусад
салбарын бүтээгдэхүүний адилаар маркетинг, зар сурталчилгааны олон хэрэгсэл ашиглах
шаардлага бага гэж үзэж байгаа юм.
2.2Үйлчлүүлэгчдээ татах тэдний итгэлийг хүлээх
Төвийн бүсийн аймгуудын нийт бэлчээрийн 50-58 хувь нь зун намрын улиралд
ашиглагддаг өндөр уул, говь хээр завсрын бүсийн нутаг юм. Хур тунадас элбэг зуншлага
сайтай 4-7 цн-ээс дээш ургацтай жилүүдэд, хонин толгойд шилжүүлснээр 10-15 сая мал
бэлчээрлэж болох нөөцтэйг судалсан байна. Гэтэл сүүлийн жилүүдэд хуурайшилт ган зуд,
бэлчээрийн доройтол зэрэг байгалийн гамшиг ойр давтамжтайгаар тохиолдож, нөгөө талаар
бэлчээрийн ургамлын шимт найрлага, нэгж тэжээлийн ашигт чанар өөрчлөгдөн, малд идэш
шингэц болохгүй ургамлын ургах хэмжээ нэмэгдсээр байна. Үүнийг шинжлэх ухааны
үндэслэл судалгаагаар бүсчилэн тогтоож, хэрэглэгчдийг бэлчээр газар нутгийн байдал,
ямар төрлийн тэжээл хэдий хэр хэрэгцээтэй байдгийг ангилан тогтоох хэрэгтэй юм.
Ингэснээр мал аж ахуй үйлдвэрлэгчдийн хувьд, тэжээлийн эрэлт хэрэгцээний судалгаа
мэдээллийн сан бүрдүүлж, бодит шаардлагад нийцүүлсэн хамтын ажиллагаа, худалдаа
борлуулалтыг хөгжүүлж ажиллах нь хэрэглэгчдийн итгэлийг хүлээх нөхцөл болно.
Манай орны мал сүргийн 99.2 хувь нь байгалийн хараат байдалд байж, хэрэгцээт
тэжээлийн 99.6 хувийг бэлчээрээр хангадаг бөгөөд сүүлийн жилүүдэд, малчдын хувьд
ГЛОБАЛ АРМОР ХХК ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ САН
16
эрчимжсэн аж ахуйг эрхлэх, нэгж малаас авах ашиг шимийг дээшлүүлэн малын чанарыг
сайжруулах, мал сүргийг нэмэлт тэжээлээр хангах, мал маллагааны шинэ технологи
нэвтрүүлэх, зах зээлийн зохист таатай орчин бүрдүүлэх зэрэг хүсэл эрмэлзэлтэй байсаар
байна. Тэжээлийн төрөл хэрэгцээт байдлаар нь ангилж үзэхэд:
• Ойт хээрийн бүсийн нутгийн хэрэглэгчид Төв, Сэлэнгэ, Архангай, Булган Хөвсгөл,
Завхан аймаг
• Хээрийн бүсийн нутгийн хэрэглэгчид Хэнтий, Дорнот, Сүхбаатар Төв аймаг
• Их нууруудын хотгор, өндөр уулын нутаг дэвсгэрийн хэрэглэгчид Увс, Ховд
ГовьАлтай
• Говийн бүсийн нутгийн хэрэглэгчид Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорноговь
Эдгээр бүс нутгийн хэрэглэгчдийн мал малаагааны нөхцөл болон өвс тэжээлийн ургац
харилцан адилгүй байдгаас, хэрэгцээт тэжээлийн худалдан авах хэмжээ, нэр төрөл нь өөр
өөр байна.
2.3Бүтээгдэхүүний үнийн бодлого
Бидний тогтоосон зах зээлийн үнэ нь хэрэглэгчдийн хүсэл шаардлагад нийцсэн, бусад
өрсөлдөгчийн үнэнээс харьцангуй доогуур өртөгт суурилж тогтоосон үнэ юм. Хямд үнэ
чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэснээр эхний жилүүдэд өөрийн гэсэн зах зээлд
нэвтэрч, харилцагч хэрэглэгчидтэй болох нь чухал юм.
Түүхий эд бэлтгэл нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн анхан шат бөгөөд эндээс
үйлдвэрлэх бүтээгдэхүүний чанар, үнэлэмж тодорхойлогдно. Иймд бүтээгдэхүүний жор,
орц нормыг зөв тооцож, үйлдвэрлэлийн шат дамжлагад гарах өртөгт зардлуудыг
хэмнэж, ашигт ажиллагаагаа нэмэгдүүлж чадсанаар, зах зээл дээрхи ижил нэр төрлийн
бараанаас 8-15 хувь хямд борлуулахаар үнэ тогтох боломжтойг судалсны дагуу, төслийн
тооцоо хийгдсэн болно.
ГУРАВ. УДИРДЛАГА МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ.
3.1 Менежментийн бодлого зохион байгуулалт
3.2 Удирдлага хүний нөөц
3.3 Ажиллагчдын мэргэжил, мэргэшлийн ур чадвар
3.1 Менежментийн бодлого зохион байгуулалт
Ажилтан албан тушаалтнуудын ажлын чиг үүрэг:
Албан тушаал Үйл ажиллагааны чиглэл
1. Төслийн
удирдагч
• Байгууллагын эрхэм зорилго, стратегийн зорилгод нийцүүлэн
үйлдвэрийн үйл ажиллагааг чиглүүлж үйлдвэрийн үйл ажиллагааг
удирдан явуулах
• Үйлдвэрийн үр ашгийг нэмэгдүүлэх шинэ санал санаачлагыг
дэмжин ажиллах
• Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны нэгдсэн тайланд
ГЛОБАЛ АРМОР ХХК ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ САН
17
хяналт тавьж ажиллах
• Өөрийн шууд захиргаанд байгаа албан тушаалтны ажил үүргийн
хуваарийг чанд мөрдүүлж ажиллах
• Бусад байгууллагуудтай гэрээ хийх, хамтарч ажиллахад тус
компанийг бүрэн төлөөлөх.
2. Ажилтан • Захирлын шууд удирдлагын дагуу тогтоосон хөдөлмөрийн
хуваарийн дагуу ажиллах
• Тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг чанд сахиж,
технологийн гормыг тогтоосон хүчин чадлын хүрээнд, өндөр
бүтээмжтэй ажиллах нөхцлийг бүрдүүлж ажиллах
• Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчлага, ажлын
байрны журмыг боловсруулж батлуулах, дагаж мөрдөхөд
анхаарах.
3. Туслах ажилтан • Захирлын, болон ажилтнуудын шууд удирдлагад, тогтоосон
хөдөлмөрийн хуваарийн дагуу ажиллах
• Тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг чанд сахиж,
технологийн гормыг тогтоосон хүчин чадлын хүрээнд, өндөр
бүтээмжтэй ажиллах нөхцлийг бүрдүүлж ажиллах
• Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчлага, ажлын
байрны журмыг боловсруулж батлуулах, дагаж мөрдөхөд анхаарах
4 Аж ахуй
хариуцсан,
нярав
• Байгууллагын дотоод орчны, хөдөлмөр аюулгүйн нөхцөл, цэвэр
тохилог байдлыг тухай бүр анхаарч, тоног төхөөрөмж барилга
байгууламж, хашаа болон бусад хөрөнгийн эвдрэлгүй бүрэн
бүтэн байдлыг ханган ажиллах
• Байгууллагын агуулахад буусан нөөц үр тариа түүхий эд,
бэлэн үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний орлого зарлага, эцсийн
үлдэгдлийн тооцоог өдөр бүрийн баримтаар тайлагнах
• Ажилчдын цагийн бүртгэлийг хөтлөн, хөдөлмөрийн
бүтээмжийг нэмэгдүүлэх, бичиг санхүү баримт журнал
тэмдэглэл хөтлөх ажлыг хийж гүйцэтгэх
3.2 Удирдлага хүний нөөц
сахиул бөгөөд тоног төхөөрөмжийн засварчин
Хорголжин дамжлагын ажилчин
Тариа цэвэрлэн бэлтгэгч ажилчин
нярав бөгөөд бичиг хэрэг аж ахуй хариуцсан ажилчин
төслийн удирдагч үйлдвэрийн инженер
ГЛОБАЛ АРМОР ХХК ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ САН
18
3.3 Ажиллагчдын мэргэжил, мэргэшлийн ур чадвар
Төслийн сургалтанд:
№
Сургалтын
нэр
Зохион
байгуулагч Сургах
ажилтан
Урьдчилсан
байдлаар
тооцоолсон
зардал
(мян.төг)
1 Тэжээл үйлдвэрлэх тоног
төхөөрөмжийн ашиглалт, засвар
үйлчилгээний мэргэшүүлэх сургалт
“Грант” ХХК Тариа цэвэрлэн
бэлтгэгч ба
хорголжин
дамжлагын
ажилчид
250.0
2 Улсын шилдэг тариачидтай уулзаж
туршлага солилцох
Сэлэнгэ
Булган
аймагт
Мэргэжилтнүүд
болон төслийн
удирдлага
170.0
3 Бэлчээр ашиглалт хамгаалалтыг
шинжлэх ухааны үндэслэлтэй
хөгжүүлэх
Яам төслөөс
ХААИС
Төслийн
удирдлага
320.0
4 Тэжээл үйлдвэрлэл:
• Шүүст тэжээл
• Бүдүүн тэжээл
• Хүчит тэжээл
• Амьтны гаралтай тэжээл
• Эрдсийн гаралтай тэжээл
• Багсармал тэжээлийн үйлдвэрлэх
технологи, жор орц нормын
судалгаа сургалт
ХААИС Тариа цэвэрлэн
бэлтгэх ба бусад
ажилчин
250.0
5 Бусад сургалт
зөвлөгөөн
Яам ХААИС
ЖДҮГ
ажилчид 170.0
ДҮН 1160.0
ДӨРӨВ. ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА
4.1 Зах зээл макро орчны төлөв байдал
4.2 Дотоод хүчин зүйлийн нөлөөлөл Микро орчин
4.3 Хэрэглэгчийн талаархи судалгаа
4.4 Бэлтгэн нийлүүлэгч
4.5 Өрсөлдөөн гол өрсөлдөгчид
4.6 Төслийн гадаад дотоод орчны шинжилгээ /SWOT/
4.7 Strategic analysis model – SPACE & GE шинжилгээ
4.8 Эрсдэл түүнийг бууруулах арга замууд
ГЛОБАЛ АРМОР ХХК ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ САН
19
4.1 Зах зээл макро орчны төлөв байдал
Тойм: Тус төслийн эхний зорилтот зах зээл нь Улаанбаатар болон төвийн бүсийн малчид
фермерүүдийг малын хүчит тэжээлээр хангах бөгөөд цаашид үйлдвэрлэл, үйлчилгээгээ өргөтгөн
үйл ажиллагаагаа явуулах зорилготой билээ.
Зах зээлийн сегмент: Бид зах зээлийн сегментээ ерөнхий байдлаар хуваасан юм.
Үүнд: 1. Төвийн бүсийн
2. Говийн бүсийн
3. Хангайн бүсийн
4. Алслагдсан орон нутаг.
Манай компани эхний зорилтот зах зээл болох говийн болон төвийн бүс орчмын сегмент
дээр голлож ажиллана. Цаашид зах зээлээ тэлж, бүх сегментэд хамран ажиллана.
Үйлдвэрлэлийн судалгаа: Сүүлийн жилүүдэд манай улсын мал сүргийн тоо өссөн ч бэлчээрийн
маллагааны нөхцөлд малын биологийн нөөцийг бүрэн ашиглаж бүтээгдэхүүн, түүхий эд
үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, зах зээлийн хэрэгцээг хангаж чадахгүй байгаа нь тэжээлийн нөөц,
хангамжтай шууд холбоотой юм. Эрдэмтдийн тооцоолсноор манай улсын нийт бэлчээрийн 70.0
шахам хувь нь ямар нэгэн хэмжээгээр доройтолд орж бэлчээрт ургах ургамлын зүйлийн
бүрэлдэхүүн өөрчлөгдөн малд шингэц муутай ургамал нэмэгдэж тэжээллэг чанар нь муудсаар
байна. Бэлчээрийн ургамлын биомассын хэмжээ 30.0 хувиар буурсны дээр хотжилт, зам
харилцаа болон ашигт малтмалын олборлолтоос шалтгаалан бэлчээрийн талбайн хэмжээ жилээс
жилд хумигдсаар байна. Бэлчээрийн ургамлын шимт чанар өвөл,хаврын улиралд зуныхаас 2-3
дахин, шингэх протеины агууламж 3-4 дахин буурдгаас мал сүрэг жилийн 180-200 хоног
дундуур идэштэй байдаг. 2013 онд 11133,2 га-д тэжээлийн ургамал тариалж 31,2 мянган тонн
ургац хураан авсан нь өмнөх жилүүдтэй харьцуулахад бага зэрэг өссөн хэдий боловч мал сүрэг
өсөх, үржих болон нэмүү бүтээгдэхүүн үйлдвэрлэх баталгаа нь байгалийн бэлчээрээс гадна
хүрэлцэх хэмжээний тэжээл бэлтгэж, хангамжийг нэмэгдүүлэх явдал мөн. Монголын уламжлалт
мал аж ахуйг байгалийн болзошгүй эрсдлээс хамгаалах ажлыг орон нутгийн түвшинд
шийдвэрлэх, хүн ам олноор төвлөрсөн томоохон хот,суурин газрын ойролцоох эрчимжсэн мах,
сүүний фермерийн аж ахуй болон гахай, шувууны аж ахуйг чанартай, тухайн мал, амьтны ашиг
шимийг нэмэгдүүлэхэд тохирсон тэжээлээр хангах тодорхой бодлого боловсруулж хэрэгжүүлэх
шаардлага урган гарч байна. Таван төрлийн малыг хонин толгойд шилжүүлснээр 2014 оны
улсын мал тооллогын дүнгээр 86,4 сая малын жилийн хэрэгцээг тооцож үзвэл 55,3 сая тонн өвс
(1 кг өвсийг 0.45 тэжээлийн нэгж гэж тооцов)-тэй тэнцэхүйц тэжээл хэрэгцээтэй юм. Эрдэмтэд
энэхүү хэрэгцээт тэжээлийн 70 орчим хувийг байгалийн бэлчээрээс, үлдэх хувийг хадлан,
ногоон тэжээл болон үйлдвэрийн аргаар бэлтгэсэн тэжээл хангана гэж тооцдог. Тиймээс
“Глобал Армор” ХХК нь төвийн болон говийн бүсийн тэжээлийн хэрэгцээг дотоод нөөцөөр
хангах нөхцөлийг бүрдүүлэх, тэжээлийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах замаар уураг,
энергийн агууламж өндөртэй хүчит тэжээлийн эзлэх хувийн жинг тууштай нэмэгдүүлэхээр
төлөвлөн энэхүү бизнес төлөвлөгөөг боловсруулсан болно.
4.2 Дотоод хүчин зүйлийн нөлөөлөл ( Микро орчин )
Компани нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааны хуваарь төлөвлөгөө, ажлын цагийн үр
өгөөж, ажилчдын дадлага туршлага мэргэшүүлэлт, үйлдвэрлэх бүтээгдэхүүний норм хэмжээ,
ГЛОБАЛ АРМОР ХХК ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ САН
20
үйл ажиллагааны ашиг орлого зарлагын тооцоо, хөдөлмөр хангамж аюулгүй ажиллагаа,
хөдөлмөрийн бүтээмж ахуйц ашгийн нэмэгдүүлэлт зэрэг дотоод хүчин зүйлийн олон талт
нөлөөллийг маш сайн судалж төсөлдөө тусгасан. Цаашид түүхий эдийн нийлүүлэлтийн нөөц
хангамжийг сайжруулан, бэлтгэн нийлүүлэгчээс чанартай бүтээгдэхүүнийг татан авах
гэрээ хэлцэл хийж, үйлдвэрлэлээрээ төвийн болон говь хангайн бүсийн тэжээлийн
хэрэгцээг бүрэн хангахуйц амжилтын төлөө хүчээ дайчлан ажиллана.
4.3 Хэрэглэгчийн талаархи судалгаа
Багсармал хүчит тэжээл хэрэглэгчдийн зонхилох хэсэг нь мал аж ахуйн үйлдвэрлэл
эрхлэгчид байна. Фермерүүд, саалийн фермүүд, махны чиглэлийн бордооны аж ахуйнууд,
үржлийн цөм сүрэг өсгөгчид, мал бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь хэдийгээр
өөрсдийн тэжээлийн үйлдвэрлэлтэй байхыг эрхэмлэх боловч чанартай үйлдвэрлэсэн хямд
тэжээл үр ашигтай, өгөөжтэй гэдгийг нь үндэслэн сонголт хийх болно. Мөн гахай, шувууны аж
ахуйг эрхлэх аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн тоо өсч байна. Эдгээрт тэжээл шаардлагатай
байгаа бөгөөд цаашид хэрэгцээ нэмэгдэх нь зайлшгүй юм. Эдгээрээс гадна улсын болон аймаг,
сум, багт тодорхой хэмжээгээр малын тэжээлийн нөөц байлгах шаардлага амьдралаас урган
гараад байгаа бөгөөд цаашид өргөжих нь гарцаагүй юм. Энэ бүхнээс үзэхэд багсармал тэжээл
хэрэглэгчдийн хүрээ өргөн бөгөөд цаашид улам тэлж, хэрэглээ, хэрэгцээ нь өсөх болно.
4.4 Бэлтгэн нийлүүлэгч
Улсын хэмжээгээр жилд 350 мянган тонн гаруй тэжээлийн нэгжтэй тэнцэх хэмжээний
тэжээл бэлтгэсээр иржээ. Үүний 50 хувиас илүү хувийг, төвийн болон хангайн бүсэд
бэлтгэсэн байна. Хангайн бүсэд Архангай, Булган, Хөвсгөл аймгууд, төвийн бүсэд
Сэлэнгэ, Төв, Дархан –Уул аймгууд тэжээлийн ихэнх хувийг бэлтгэдэг бөгөөд энэ хэсэгт
жилийн ургац хураалт, үр тарианы хангамж хамгийн өндөр байдаг . Манай төслийн хувьд
үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээ, орц норм, нэр төрлөөс хамааруулан, Төв Сэлэнгэ
аймгуудын үр тариа тариалах компаниудтай гэрээ хийж, улаанбуудай, арвай, хошуу будаа,
хөх тариа зэрэг үет ургамал тэдгээрийн сүрлийг авч ашиглахаар тохиролцсон байгаа. Нэг
жилийн хугацаанд шаардагдах бүтээгдэхүүний хэрэгцээг нөөцлөх, байнгын хангамжтай
байлгах, худалдан авах гэрээг хийснээс гадна, өөрсдийн нөөц бололцоог дайчлан бүдүүн
тэжээл, хүнсний үйлдвэрийн хаягдал, шимт ургамал, уураг витаминт тэжээл, эрдэст болон
бусад төрлийн тэжээлийн түүхий эдийг, жор нормын дагуу нөөцлөн авах болно. Манайх
жилд 45000 уут тэжээл буюу 900 тонн тэжээл үйлдвэрлэх зорилт тавин ажиллах бөгөөд
энэхүү түүхий эдийг газар тариалангийн бүс нутгийн 3-4 аж ахуйн нэгжээс татан авалт
хийх боломжтой хэмжээ юм.
4.5 Өрсөлдөөн гол өрсөлдөгчид
1992 оноос хөдөө аж ахуйн салбарыг хувьчилж малыг малчдад үнэгүйгээр тарааж, гурил
тэжээлийн үйлдвэрүүдийг дуудлага худалдаагаар худалдсан байна.
Үүний нөлөөлөөр өндөр ашиг шимтэй эрлийз, цэвэр үүлдрийн мал үрэн таран болсоны дээр
бэлчээрийн малыг түүнийг өмчилж байсан нэгдэл сангийн аж ахуйнуудад ажиллаж байсан
ГЛОБАЛ АРМОР ХХК ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ САН
21
хүмүүст нь хувааж өгснөөр багсармал болон хорголжин тэжээлийг худалдан авах чадвар малчин
өрхөд үгүй байснаас тэжээлийн ургамал тариалах нь багасч 1997 он гэхэд бүрэн зогссон байна.
Нэгэнт тэжээлийг нь худалдан авах малчидгүй, түүнийг хэрэглэх эрчимжсэн аж ахуйнууд үгүй
болсон учир тэжээлийн ихэнх үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хаягдал төмөрт тушааж үгүй
хийсэн билээ.
2009 оны эхний байдлаар Алтан тариа ХК 2007 онд ашиглалтад оруулсан багсармал
тэжээлийн үйлдвэр, Булганы гурилын үйлдвэрийн дэргэдэх хорголжин тэжээлийн үйлдвэрээс
өөр тэжээлийн үйлдвэр үгүй болсон байна.
Гэвч 2004 оноос "Цагаан хувьсгал" , 2007 оноос "Сүү" хөтөлбөрийн дагуу сүүний аж
ахуйг хөгжүүлэх 2007 оноос "Үхэр, хонины махны үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх"
төслүүдийг хэрэгжүүлж, 2005 оноос усалгаатай тариаланд төсвийн хөрөнгө оруулалт хийж, 2008
онд Засгийн газраас "Атрын 3 дахь аян" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь тэжээлийн
үйлдвэрийг сэргээн хөгжүүлэх тааламжтай нөхцөл болсон.
Бүрэн бус мэдээгээр монгол улсын гахай, тахианы аж ахуй эрхлэж буй аж ахуйн нэгжүүд
cap тутам БНХАУ-аас 600 тонн шувууны тэжээлийг 1 тонныг нь 450 ам. доллараар жилдээ 3 сая
гаруй ам долларын импорт хийж байна. Цаашид аймаг болгонд жилд арван мянган тонн тэжээл
үйлдвэрлэдэг үйлдвэр байгуулах хэрэгцээ шаардлага байгаа нь зах зээлийн судалгаанаас
ажиглагдаж байгаа юм. Иймээс бид импортийн бүтээгдэхүүнийг орлох дотоодын зах зээлийн
тодорхой хувийг хангах тэжээлийн үйлдвэрийг байгуулан ажиллана.
Өрсөлдөөнийг харьцуулах нь
Өрсөлдөх бүтээгдэхүүний
шинж чанар, үзүүлэлтүүд
“Глобал Армор” ХХК Бусад тэжээлийн
үйлдвэр
Бүтээгдэхүүний чанар Харьцангуй өндөр Сайн
Хэрэглэгчийн
байршил
Улаанбаатар болон төвийн
бүсийн малчид фермерийн аж
ахуй эрхлэгчид
Хөдөө орон нутаг төвийн
бүсийн фермерүүд
Борлуулалтын цэг дээрх
үнэ
20 кг савлагаатайгаар
9500 төгрөг
Цагаан арвай 40кг-14000төг,
Овьёс 20кг- 50000төг,
Импортийн хорголжин тэжээл
50кг-12.000төг
Үйлдвэрлэлийн
хэмжээ
Эхний жилд үйлдвэрлэлийн
хүчин чадлаа 70% ашиглана
гэж төлөвлөхөд
Үйлдвэрлэлийн хүчин чадлаа
дайчлан ажиллана
Түүхий эдийн үнэ Хямд Үнэтэй
Борлуулалтын тогтвортой
байдал
Тогтвортой үйлдвэрлэл
тасралтгүй үргэлжилнэ
Тогтвортой үйлдвэрлэл
тасралтгүй үргэжлэх
4.6 Төслийн гадаад дотоод орчны шинжилгээ (SWOT)
Уг төслийг хэрэгжүүлэхэд ямар давуу болон сул талууд байгаа мөн зах зээлийн
боломж, эрсдлийн хүчин зүйлүүдийг судалсан байх шаардлагатай.
ГЛОБАЛ АРМОР ХХК ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ САН
22
(SWOT) шинжилгээ:
Давуу тал Сул тал
• Монгол улсын Засгийн газраас
баталсан Монгол мал хөтөлбөрийн
Дөрөвдүгээр тэргүүлэх чиглэлийн 4.6 д
зааснаар үйлдвэрийн аргаар бэлтгэх
тэжээлийн хэмжээг нэмэгдүүлэн
ажиллана.
• Бүс нутгийн хэрэглэгчдийг хэрэгцээт
тэжээлээр хангаснаар нэгж малаас
авах ашиг шимийн гарц нэмэгдэн
нэмүү өртөг бий болно.
• Өөрийн төслийн үйл ажиллагааг
тогтворжуулан цаашид эрчимтэй
ажиллах нөхцлийг бүрдүүлэн
тэжээлийн үйлдвэрийг өргөтгөх
боломж нээгдэнэ.
• Ажил орлогогүй хүмүүсийг ажлын
байраар ханган ажиллана .
• Ажлын байр, тоног төхөөрөмж,
мэргэшсэн туршлага бүхий ажиллах
хүч, түүхий эдийн хангамж, зэрэг нь
төслийн үйл ажиллагааг амжилттай
хэрэгжүүлэх давуу гол хүчин зүйл
болно. Мөн мал аж ахуйн том зах зээл
байгаа нь бидний давуу тал юм.
• Тэжээл үйлдвэрлэлийн гол түүхий эд,
ургамал үр тарианы нөөц нь бэлтгэн
нийлүүлэгчдийн үйл ажиллагаа
болон тухайн жилийн зуншлага хур
бороо, байгалийн байдлаас хараат
байдалтай.
• Уг үйл ажиллагаа нь өртөг зардал
ихтэй, цаашид тэжээлийн ургамал
тариалангийн талбайг түшиглэсэн
байдлаар хөгжих зайлшгүй
шаардлагатай
• Зах зээлийн хямралын үе давтагдаж,
хэрэглэгчдийн худалдан авах чадвар
суларсан
• Монгол орны мал аж ахуй цөөн хэсэг
нь тэжээллэг маллагааны нөхцөлд
ихэнх нь бэлчээрийн маллагаагаар
зүтгүүлэн онд оруулдаг хуучны арга
барилтай
• Жилийн дөрвөн улиралтай Монгол
орны хувьд малын тэжээллэгийн 4-6
сараас бусад үед тэжээл худалдан
борлуулалт ын 50 хувь нь зогсонги
байдалд орно.
боломж эрсдэл
• Тэжээлийг төрөл ангилалаар нь
төрөлжүүлэн үйлдвэрлэх бүрэн
боломжтой
• Дэлхийн зах зээл дээрхи тэжээл
үйлдвэрлэлийн талаар судалж, орчин
цагийн шинэ технологи нэвтрүүлэх.
• Малын төдийгүй бусад амьтдын
тэжээл үйлдвэрлэх.
• Хөдөө аж ахуйн салбарт тэжээл
үйлдвэрлэлийн үйл ажиллагааг бүрэн
дэмжиж байгаа.
• Байгаль цаг уур, ган зудын улмаас
тэжээлийн түүхий эдийн бэлтгэх
хэмжээ буурч болзошгүй
• Монгол орны зах зээлийг хамарсан
хямралын байдал цаашид буурахаас
үйлдвэрийн ашиг орлого хамаарах
• Эхний жилд үйлдвэрлэл технологийн
хувьд дадлага туршлага багатай байх,
техник технологийн эвдрэл гэмтэл
гарах, бусад санамсаргүй эрслүүд
гарахыг үгүйсгэхгүй
ГЛОБАЛ АРМОР ХХК ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ САН
23
4.7 Strategic analysis model – SPACE & GE шинжилгээ
ГЛОБАЛ АРМОР ХХК
G.E. Matrix
The G.E. Matrix was named after the corporation that first developed and used it as a guide to
strategic choice.
The G.E. Matrix plots Industry Attractiveness (87,5) against Competitive Strength (69,5).
Industry Attractiveness Matrix (I. A.)
Factors Weight Rating Product
Салбарын өсөлт 20 1,000 20,0
Ашигт ажиллагаа 20 0,800 16,0
Эрх зүйн зохицуулалт 15 0,600 9,0
Өрсөлдөөн 5 0,500 2,5
Технологи 20 0,800 16,0
Зах зээлийн багтаамж 30 0,800 24,0
110
Industry
Attractiveness (I.A.)
Index
87,5
Competitive Strength Matrix (C. S.)
Success Factors Weight Rating Product
Нэр хүнд 10 1,000 10,0
Санхүүгийн чадавхи 30 0,800 24,0
Материаллаг бааз суурь 40 0,600 24,0
Боловсон хүчин 15 0,500 7,5
Технологи 5 0,800 4,0
100
Comp Strength
(C.S.) Index 69,5
GE matrix нь компанийн ерөнхий
стратегийг заах бөгөөд улбар шар хэсэгт
буй бол хөрөнгө оруулж өргөжүүлэх
стратеги, ногоон хэсэгт хаах стратегийг
барина.
ГЛОБАЛ АРМОР ХХК ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ САН
24
ГЛОБАЛ АРМОР ХХК
SPACE Analysis
Strategic Dimensions and Scoring
Factors Determining Financial Strength (FS)
Factors Determining Industry Strength (IS)
Indicate a score for each of the following criteria.
Indicate a score for each of the following
criteria.
Return on Investment 3 Growth Potential 5
Leverage 3 Profit Potential 5
Liquidity 3 Technological Know-How 5
Capital Required Versus
Capital Available
2 Resource Utilization 4
Cash Flow 2 Capital Intensity 5
Risk Involved in Business 4 Ease of Entry into Market 3
Inventory Turnover 2
Productivity, Capacity
Utilization
3
Economies of Scale and Experience 4 Other: 3
Other: 4
Average 3,0 Average 4,1
Factors Determining Environmental Stability (ES)
Factors Determining Competitive Advantage
(CA)
Indicate a score for each of the following criteria.
Indicate a score for each of the following
criteria.
Technological Changes 5 Market Share 1
Rate of Inflation 2 Product Quality 4
Demand Variability 2 Product Life Cycle 3
Price Range of Competing Products 2 Product Replacement Cycle 3
Barriers to Entry into Market 2 Customer Loyalty 2
Competitive Pressure/Rivalry 2
Competition's Capacity
Utilization
3
Price Elasticity of Demand 2 Technological Know-How 2
Pressure from Substitute Products 3 Vertical Integration 2
Other: 3 Differentiation, Uniqueness 2
Other:
Average -
6
-3,4
Average -
6
-
3,6
S-P-A-C-E шинжилгээ нь компанийн
гадаад дотоод нөхцөл байдлын
талаархи иж бүрэн зураглалыг гаргах
бөгөөд чаашид ямар төрлийн
маневрийг стратеги хэрэгжүүлэхдээ
хэрэглэхийг хэлж өгдөг. Биднийхээр
өрсөлдөөнд түлхүү орж агрессив
буюу хүчтэй стратегийг баримтлах
чиг гарч байна.
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf
проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf

Más contenido relacionado

Destacado

How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
ThinkNow
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Kurio // The Social Media Age(ncy)
 

Destacado (20)

2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by Hubspot2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by Hubspot
 
Everything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPTEverything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPT
 
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsProduct Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
 
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
 
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfAI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
 
Skeleton Culture Code
Skeleton Culture CodeSkeleton Culture Code
Skeleton Culture Code
 
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
 
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
 
How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
 
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
 
5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary
 
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
 
Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next
 
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentGoogle's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
 
How to have difficult conversations
How to have difficult conversations How to have difficult conversations
How to have difficult conversations
 
Introduction to Data Science
Introduction to Data ScienceIntroduction to Data Science
Introduction to Data Science
 
Time Management & Productivity - Best Practices
Time Management & Productivity -  Best PracticesTime Management & Productivity -  Best Practices
Time Management & Productivity - Best Practices
 
The six step guide to practical project management
The six step guide to practical project managementThe six step guide to practical project management
The six step guide to practical project management
 
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
 

проект_комбикорма_Глобал_армор (Repaired)-1.pdf

  • 1. ҮЙЛДВЭРЛЭЛ ↔ БАРИЛГА УГСРАЛТ ↔ ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТ “ГЛОБАЛ АРМОР” ХХК ҮЙЛДВЭРЛЭЛ ↔ БАРИЛГА УГСРАЛТ ↔ ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТ Монгол улс, Улаанбаатар, ЧД, 3-р хороо, 2-р 40 мянгат 2-31 Утас: 99990161, 99939935 Мэйл хаяг: otgoo_chul@yahoo.com Рег: 5295998 УБД: 9011190005 __________________ № ______________ танай ____________-ны №___________-т Манай “ГЛОБАЛ АРМОР” ХХК нь, регистр № Рег: 5295998 УБД: 9011190005, МУ-ын Аж үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зарласан төслийн сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэн бөгөөд ЖДҮ сангаас ирүүлсэн албан тоотын дагуу танай банкаар уг төслийн зээлийн санхүүжилтийг дамжуулан авах хүсэлтэй байна. Манай компани нь 2009 онд байгуулагдсанаас хойш эдүгээг хүртэл 6 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Манай компани нь:  Гадаад, дотоод худалдаа  Мод модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.  Барилгын төмөр материалын худалдаа, засвар үйлчилгээ  Барилга угсралт, засвар, дуусгах шатны ажил  Мод, модон материалын бэлтгэл, борлуулалт  Уул уурхайн хангамжийн материал, тээврийн үйлчилгээ зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. “Глобал Армор” ХХКомпани нь Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт байх өөрийн ажлын байранд ОХУ-ын технологи, Грант ХХК-ийн үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж бүхий орчин үеийн хүчит тэжээлийн үйлдвэрийг байгуулан тэжээл үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж, төслийн эхний жилд 5 хүнийг ажлын байраар хангахаар төлөвлөөд байна. Иймд бидний энэхүү төслийг дэмжиж, хурдан шуурхай шийдвэрлэж өгхийг хүсье. ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Ч.ОТГОНДАВАА АҮ ЯАМНЫ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ САНГИЙН ТӨСЛИЙН ЗЭЭЛ АВАХ ТУХАЙ УЛААНБААТАР ХОТЫН БАНК-Д 2015.10.06 a-2015/035
  • 2. ГЛОБАЛ АРМОР ХХК ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ АҮ ЯАМ ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ САН 1 МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ САНГИЙН ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ April 10 2015 ОХУ-ын Европ стандартын иж бүрэн, малын хүчит тэжээлийн үйлдвэр ГЛОБАЛ АРМОР ХХК Төслийн баримт бичгийг БАТЛАВ. ГЛОБАЛ АРМОР ХХК ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Ч.ОТГОНДАВАА
  • 3.
  • 4.
  • 5.
  • 6.
  • 7.
  • 8.
  • 9.
  • 10.
  • 11.
  • 12.
  • 13.
  • 14.
  • 15. III МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШ АА Л Ш л оны 05 сарын /л өдөр Дугаар №_ Улаанбаатар хот Журам шинэчлэн батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11,1.2 дахь заалтыгтус тус үндэслэн ТУШААХ нь: Нэг. “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, Төслийн иж бүрдлийг 2 дугаар хавсралтаар, Төслийн иж бүрдлийн тайлбарыг 3 дугаар хавсралтаар шинэчлэн баталсугай. Хоёр. Уг тушаал батлагдсантай холбогдуулан Аж үйлдвэрийн сайдын 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 64 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай. Гурав. Журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Г.Билгүүн/, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /Б.Болор-Эрдэнэ/ нарт тус тус даалгасугай. 03 265
  • 16. Ах үйлдвариин сайдын 2015 оны йй.-р сарын^ ны өдрийн4??гоот тушаалын 2-р /.авсралт % ТӨСЛИЙН ИЖ БҮРДЭЛ ОРШИЛ Нэг.Төсөл хэрэгжүүлэгчийн талаархи мэдээлэл 1.1, Төслийн товч агуулга 1.2. Иргэн, хуулийн этгээдийн нэр. регистрийн дугаар 1 3. Үйлдвэрийн байршил 1,4. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ, түүнээс өөрийн хөрөнгийн хэмжээ 1 5. Үйлдвэрлэх бүтээгдэхүунийн нэр, төрөл 1 6 Төслийн төрөл 1.7. Жилийн эргэлт; борлуулалт, экспортод эзлэх хувь 1.8. Одоогийн эрхэлж буй бизнес талаарх мэдээлэл Хоёр. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа 2.1. Үйлдвэрлэлийн технологийн ажиллагаа 2.2. Түүхий эдийн чанарын үзүүлэлт 2.3. Түүхий эдийн нөөц 2.4. Үйлдвэрлэлийн хүчин чадал урав. Удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн удирдлага 3.1 Удирдлагын бүтэц, орон тоо 3.2. Ажиллагчдын мэргэжил, мэргэшлийн ур чадвар Дөрөв. Зах зээлийн судалгаа 4.1. Зах зээлийн төлөв байдал/5А/ОТ шинжилгээ/ 4.2. Хэрэглэгчдийн тодорхойлолт
  • 17. Тав. Эдийк засгийн тооцоо 5.1 Үндсэн үйлдвэрлэл, нийт орлого 5.2. Борлуулалтын орлогын тооцоо 5.3. Үйлдвэрлэлийн зардлын тооцоо 5.4 Бүтээгдэхүүний өртгийн тооцоо 5.5.Төлөвлөж буй борлуултын төлөвлөгөө 5.6. Үйлдвэрлэлийн үр ашгийн тооцоо 5 7. Төслийн өгөөж, өртгийн тооцоо Зургаа. Дүгнэлт 6 1. Дүгнэлт Долоо, Хавсралт 7 1. Иргэний баоимт бичгийн хуулбар; Хорооны тодорхойлолт; 7.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ 7.3. Компанийн дүрэм 7.4. Өмнөх оны аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан 7.5. Татвар болон Нийгмийн даатгалын тодоохойлолт 7.6. Тоног төхөөрөмжийн жагсаалт зураг; 7.7. Зээлийн эргэн төлөлтийн график; 7.8. Барьцаа эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар хувиараа); 7.9. Үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэр төрөл, зураг; 7.10. Зээл, өрийн үлдэгдэлтэй бол тус зээлтэй холбоотой баримт; /зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, тодорхойлолт, зээл зарцуулалтын тооцоо/;
  • 18.
  • 19. ГЛОБАЛ АРМОР ХХК ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ САН 2 НЭГ. ТӨСЛИЙН АГУУЛГА. 1.1 Аж үйлдвэрийн яамны ЖДҮ хөгжүүлэх санд албан тоот 1.2 Төслийн тодорхойлолт 1.3 Компанийн тодорхойлолт 1.4 Нийтлэг үндэслэл 1.5 Төсөл хэрэгжүүлэгчийн танилцуулга 1.6 Бизнесийн түүх 1.7 Үйлдвэрлэлийн байршил 1.8 Төслийн зорилго, зорилтууд 1.9 Эрхзүйн статус ба өмчлөлийн хэлбэр 1.10 Төсөл хэрэгжих хугацаа 1.11 Төслийн хөрөнгө оруулалтын талаархи мэдээлэл (Төслийн өгөөжийн тооцоолол, IRR, NPV, PI, WACC, PBP) ХОЁР. БОРЛУУЛАЛТ МАРКЕТИНГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ. 2.1 Борлуулалт маркетингийн талаархи судалгаа 2.2 Үйлчлүүлэгчдээ татах тэдний итгэлийг хүлээх 2.3 Бүтээгдэхүүний үнийн бодлого ГУРАВ. УДИРДЛАГА МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ. 3.1 Менежментийн бодлого зохион байгуулалт 3.2 Удирдлага хүний нөөц 3.3 Ажиллагчдын мэргэжил, мэргэшлийн ур чадвар ДӨРӨВ. ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА 4.1 Зах зээл макро орчны төлөв байдал 4.2 Дотоод хүчин зүйлийн нөлөөлөл Микро орчин 4.3 Хэрэглэгчийн талаархи судалгаа 4.4 Бэлтгэн нийлүүлэгч 4.5 Өрсөлдөөн гол өрсөлдөгчид 4.6 Төслийн гадаад дотоод орчны шинжилгээ /SWOT/ 4.7 Strategic analysis model – SPACE & GE шинжилгээ 4.8 Эрсдэл түүнийг бууруулах арга замууд ТАВ. ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 5.1 Үйлдвэрлэлийн хүчин чадал, өнөөгийн байдал 5.2 Үйлдвэрлэлийн технологи үйл ажиллагаа 5.3 Үйлдвэрлэлийн судалгаа 5.4 Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж 5.5 Түүхий эдийн чанарын үзүүлэлт 5.6 Түүхий эдийн нөөц хангамж 5.7 Малын тэжээлийн стандарт 5.8 Үйлдвэрлэх тэжээлийн онцлог ЗУРГАА. САНХҮҮГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 6.1 Хөрөнгө оруулалтын тооцоолол 6.2 Борлуулалтын орлогын тооцоолол 6.3 Зардлын тооцоолол 6.4 Бүтээгдэхүүний өртөг үр ашгийн тооцоолол 6.5 Зээлийн эргэн төлөлтийн тооцоолол
  • 20. ГЛОБАЛ АРМОР ХХК ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ САН 3 ДОЛОО. ТӨСЛИЙН ХУРААНГУЙ 7.1 Төслийн хүрэх үр дүн амжилтын үндэс 7.2 Төсөвлөгдсөн тайлан баланс 7.3 Элэгдлийн тооцоо НАЙМ. ТӨСЛИЙН ХАВСАРГАХ МАТЕРИАЛ 8.1 Иргэний баримт бичгийн хуулбар, хорооны тодорхойлолт 8.2 Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ 8.3 Компанийн дүрэм 8.4 Компанийн хөдөлмөрийн дотоод журам 8.5 Татварын тодорхойлолт – цахим 8.6 Нийгмийн даатгалын тодорхойлолт 8.7 Давж заалдах шатны шүүхийн тодорхойлолт 8.8 ШШГЕГ-ын тодорхойлолт – компанийн 8.9 ШШГЕГ тодорхойлолт – хувь нийлүүлэгч иргэн тус бүрийн 8.10Аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан, 2012-2015 оны 2-р улирал 8.11Компанийн ба эздийн банкны харилцах дансны хуулга 8.12Орлого тодорхойлох бусад баримтууд: Гэрээ хэлцэл, нэхэмжлэхийн хуулбар 8.13Банкинд зээл олгохыг хүссэн албан тоот 8.14Байгаль орчны ерөнхий үнэлгээ – Төслийн шаардлагаар 8.15Хөрөнгийн үнэлгээний тайлан – Шаардлагатай тохиолдолд 8.16Барьцаа эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ 8.17Барьцаа эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа 8.18Газрын хувьд кадастрын зураг 8.19Барьцаа хөрөнгийн зураг 8.20Үл хөдлөх хөрөнгө барьцаалуулах, төслийн нэгжийг томилох ба итгэмжлэл олгох Глобал армор ХХК-ийн ХНХ-ийн тогтоол албан тоотоор 8.21Орлогын түүвэр – сүүлийн 1 жилээр 8.22Барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ – Шаардлагатай тохиололд 8.23Зээлдэгчийн амь насны даатгал – Шаардлагатай тохиолдолд 8.24Нийгмийн даатгал төлөлтийн тайлан НД8 маягтаар 2014-2015.09.01 8.25Үндсэн хөрөнгө ба бараа материалын тооллого, үлдэгдэл 8.26Төслийн зээлийг дамжуулан зээлдүүлэгч банкнаас тавигдах бусад шаардлагатай баримт бичиг
  • 21. ҮЙЛДВЭРЛЭЛ ↔ БАРИЛГА УГСРАЛТ ↔ ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТ “ГЛОБАЛ АРМОР” ХХК ҮЙЛДВЭРЛЭЛ ↔ БАРИЛГА УГСРАЛТ ↔ ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТ Монгол улс, Улаанбаатар, ЧД, 3-р хороо, 2-р 40 мянгат 2-31 Утас: 99990161, 99939935 Мэйл хаяг: otgoo_chul@yahoo.com Рег: 5295998 УБД: 9011190005 __________________ № ______________ танай ____________-ны №___________-т Манай “ГЛОБАЛ АРМОР” ХХК нь, регистр № Рег: 5295998 УБД: 9011190005, танай Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зарласан төслийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ илэрхийлж ийнхүү албан хүсэлт хүргүүлж байна. Манай компани нь 2009 онд байгуулагдсанаас хойш эдүгээг хүртэл 6 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Манай компани нь:  Гадаад, дотоод худалдаа  Мод модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.  Барилгын төмөр материалын худалдаа, засвар үйлчилгээ  Барилга угсралт, засвар, дуусгах шатны ажил  Мод, модон материалын бэлтгэл, борлуулалт  Уул уурхайн хангамжийн материал, тээврийн үйлчилгээ зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. “Глобал Армор” ХХКомпани нь Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт байх өөрийн ажлын байранд ОХУ-ын технологи, Грант ХХК-ийн үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж бүхий орчин үеийн хүчит тэжээлийн үйлдвэрийг байгуулан тэжээл үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж, төслийн эхний жилд 5 хүнийг ажлын байраар хангахаар төлөвлөөд байна. Иймд бидний энэхүү төслийг дэмжиж ажиллахыг хүсье. ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Ч.ОТГОНДАВАА ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ САНГИЙН ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ ТУХАЙ МОНГОЛ УЛС АЖ ҮЙЛДВЭРИЙН ЯАМ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САН ЗАХИРАЛ Б.БОЛОР-ЭРДЭНЭ ТАНАА 2015.04.10 A-2015/027
  • 22. ГЛОБАЛ АРМОР ХХК ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ САН 4 1.2 ТӨСЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ Огноо: 2015 оны 04 сарын 10 өдөр д/д Үзүүлэлт Мэдээлэл 1 Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын нэр, үндсэн чиглэл ГЛОБАЛ АРМОР ХХК  Мод, модон эдлэлийн үйлдвэрлэл худалдаа  Гадаад, дотоод худалдаа  Барилгын төмөр материалын худалдаа, засвар үйлчилгээ  Барилга угсралт, засвар, дуусгах шатны ажил  Мод, модон материалын бэлтгэл, борлуулалт  Уул уурхайн хангамжийн материал, тээврийн үйлчилгээ зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.  Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа 2 Оршин байгаа хаяг Үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй газрын хаяг Улсын бүртгэлд бүртгэгдсэн хаяг, одоо байрлаж буй хаяг СХД, 25-р хороо, Баянхошуу, Хайрхан-11, 34 тоот ЧД, 3-р хороо, 2-р 40 мянгат 2-31 3 Холбоо барих утасны дугаар, мэйл хаяг 9999-0161, 9114-6816 4 Төслийн нэр 1. Европ стандартын Малын хүчит тэжээлийн иж бүрэн үйлдвэр 5 Төслийн зорилго - Малын тэжээлийн үйлдвэр шинээр байгуулах, - Ажлын байр шинээр бий болгох, нэмэгдүүлэх, ажилчдын ур чадварыг нэмэгдүүлэх, шинэ төрлийн малын тэжээл үйлдвэрлэх - Импортыг орлох, - Шинэ технологи нэвтрүүлэх 6 Зээлийн зориулалт /Тодруулна уу/ 1.Өргөтгөх - 2.Шинээр Шинээр үйлдвэр барьж байгуулна 7 Төслийн зээлийн хэмжээ /төг/ 300,000,000 төгрөг 8 Нийт үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээ /1 жилд/ Тоо /кг, тн, шир, литр / Үнэ /төг/ Өсвөр үхэрт зориулсан тэжээл 90 000 40 612 500 Саалийн үнээнд зориулсан тэжээл 315 000 142 143 750 Бусад малд зориулсан тэжээл 450 000 203 062 500 Бусад тэжээл 45 000 20 306 250 9 Нийт борлуулалтын хэмжээ /жилдээ дунджаар/ 406 125 000 төгрөг 10 Шаардагдах хөрөнгө оруулалт Үүнээс: Өөрийн хөрөнгийн эх үүсвэрээс: Банкны зээлийн эх үүсвэрээс: 370 440 000 300 000 000 -Эргэлтийн хөрөнгө
  • 23. ГЛОБАЛ АРМОР ХХК ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ САН 5 -Тоног төхөөрөмж 300 000 000 -Байшин барилга 270 440 000 -Бусад зардлыг задалж бичих /бэлэн бүтээгдэхүүн, ТЭМ г.м 100 000 000 11 Барьцаалагдах хөрөнгө 1 СХД, 25-р хороонд байрлах 360мкв хувийн орон сууц ба гараж, 672мкв, 525мкв, 527мкв тус тус 3ш газар, 2 Нэмж ЧД 3-р хороололд байрших 28 мкв 2 өрөө орон сууц 12 Үйлдвэрлэл эрхлэхэд шаардагдах зөвшөөрлүүд Тусгай зөвшөөрөл шаардахгүй, (МУ-ын ЗГ-ын 2010 оны 325 тогтоолоор хүчингүй болсон) 13 Төслийг хэрэгжүүлснээр бий болох ажлын байрны тоо Хадгалагдах Шинээр 3 5 14 Төслийг хэрэгжүүлснээр гарах үр дүн  Монгол улсын Засгийн газрын бодлого зохицуулалтын хүрээнд дэмжиж байгаа төдийгүй, хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийн хувьд нэн чухал эрэлт хэрэгцээ болсон, тэжээлийн бичил үйлдвэрийг хөл дээр нь босгож, үйл ажиллагааг нь тогтворуулж ажиллана.  Уг төслийн хүрээнд жилд, 900.0 мянган кг аас дээш тэжээл үйлдвэрлэх боломжтой бөгөөд, энэ нь хоногт 3 кг багсармал тэжээл иддэг саалийн үхэр бүхий механикжсан фермийн 1667 орчим толгой малын хоёр сарын тэжээлийн хэрэгцээ юм. ( 3кг*180 хоног=540кг *1667 толгой мал= 900 000 кг тэжээл )  Тэжээлийн химийн найрлага ( протейн, тослог, эслэг, азотгүй хандлаг бодис, кальци, фосфор, бусад эрдэст болон витаминт элемэнтүүд) физикийн найрлага (жигдлэг чанар, металл хольц, цэвэршилт хог, амт, үнэр өнгө, чийг) зэргийг стандартаар судлан, тэжээл үйлдвэрлэлд нэвтрүүлэн ажилласнаар, нэгж малын ашиг шимийг бодитоор дээшлүүлэн, аж ахуйн нэгжид нэмүү өртөг бий болгож чадна. Энэ нь, манай төслийн үйл ажиллагааны амжилтын гарааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нээн хөгжүүлэх үндсэн боломж юм.  АНУ-д багсармал тэжээлийг 150 орчим нэр төрлийн бодисоор балансжуулан үйлдвэрлэдэг байна. Одоогийн байдлаар дэлхийн бусад орнуудын хувьд холимог багсармал тэжээл үйлдвэрлэхэд, 100 гаруй нэр төрлийн түүхий эд ашиглаж байгаа бөгөөд Монгол улсын хувьд 7 ангид хамаарах 29 нэр төрлийн түүхий эд байгааг судалж тогтоосон байдаг байна. Эндээс үзэхэд тэжээлийн төрлийг, жор нормоор төрөлжүүлэн нэмэгдүүлэх бүрэн боломжтой нь харагдаж байна. 15 Төслийг шийдвэрлүүлэхээр санал болгож буй банк /урьд нь харьцдаг банк/ Капитал банк, ХАС банк, ХААН банк, Голомт банк, Ариг банк Компанийн нэр: ГЛОБАЛ АРМОР ХХК (рег: 5295998, УБД 9011190005) Эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга: _________________________________________ Албан тушаал, нэр: ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Ч.ОТГОНДАВАА Хаяг: ЧД, 3-р хороо, 2-р 40 мянгат 2-31
  • 24. ГЛОБАЛ АРМОР ХХК ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ САН 6 1.3 КОМПАНИЙН ТОДОРХОЙЛОЛТ № Үзүүлэлт Тодорхойлолт 1 Оноосон нэр ГЛОБАЛ АРМОР ХХК 2 Улсын бүртгэлийн дугаар: 9011190005 3 Регистрийн дугаар: 5295998 4 Өмчийн хэлбэр ба Аж ахуйн нэгжийн дүрмийн сан Хоёр эзэмшигчтэй, хувийн, дүрмийн сан 1,0 сая төгрөг 5 Эрхэлдэг ажлын үндсэн чиглэл  Мод, модон эдлэлийн үйлдвэрлэл худалдаа  Гадаад, дотоод худалдаа  Барилгын төмөр материалын худалдаа, засвар үйлчилгээ  Барилга угсралт, засвар, дуусгах шатны ажил  Мод, модон материалын бэлтгэл, борлуулалт  Уул уурхайн хангамжийн материал, тээврийн үйлчилгээ зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.  Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа 6 Байгуулагдсан он Үйл ажиллагаа эрхэлсэн хугацаа 2009 оноос өнөөг хүртэл 7 Аж ахуйн нэгжийн албан ёсны хаяг Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг Энхтайвны өргөн чөлөө, Флора төв, 608 тоот мөн ЧД, 3-р хороо, 2-р 40000т, 3-р байр 31 тоот 8 Шуудангийн хайрцаг, харилцах утас, факс, E-mail Шуудангийн хаяг - 44/ 85. Утас: 70100155, 99990161 Факс: 70100155 ц-шуудан: globalarmour@mobemail.mn Мэйл хаяг: otgoo_chul@yahoo.com 9 Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулсан жил 6 жил 10 Харьяалагдах татварын алба /дүүрэг/ Чингэлтэй Дүүргийн Татварын Алба 11 Үйлчлүүлэгч банкны нэр хаяг, дансны дугаар Улаанбаатар, УИДэлгүүр дэхь ХААН банк, төгрөгийн данс 5020650266 Компанийн нэр: ГЛОБАЛ АРМОР ХХК (рег: 5295998, УБД 9011190005) Эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга: _________________________________________ Албан тушаал, нэр: ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Ч.ОТГОНДАВАА Хаяг: ЧД, 3-р хороо, 2-р 40 мянгат 2-31
  • 25. ГЛОБАЛ АРМОР ХХК ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ САН 7 НЭГ. ТӨСЛИЙН АГУУЛГА. 1.4 Нийтлэг үндэслэл 1.5 Төсөл хэрэгжүүлэгчийн танилцуулга 1.6 Бизнесийн түүх 1.7 Үйлдвэрлэлийн байршил 1.8 Төслийн зорилго, зорилтууд 1.9 Эрхзүйн статус ба өмчлөлийн хэлбэр 1.10 Төсөл хэрэгжих хугацаа 1.11 Төслийн хөрөнгө оруулалтын талаархи мэдээлэл (Төслийн өгөөжийн тооцоолол, IRR, NPV, PI, WACC) 1.4 Нийтлэг үндэслэл. Монгол орны эдийн засгийн хөгжлийн, үндсэн суурь болсон салбар нь Хөдөө аж ахуй түүний дотор мал аж ахуйн салбар төдийгүй, дэлхийн зах зээлд жинтэй хувь нэмэр оруулж эрч хүчтэй хөгжих нөхцөл, улс орны эдийн засгийн түвшин, хүн амын экологийн хүнсний хангамж, зах зээлийн өсөлт экспортын худалдаа, дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааны ахиц дэвшилтэнд хүчтэй нөлөөлж, голлох байр сууриа эзэлсээр байна. Мал аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүн болон ялангуяа малын тэжээл бэлтгэн боловсруулах үйлдвэрүүдийг, судалгаа туршилт шинжлэх ухааны үндэслэлтэйгээр дэмжин, шинэ үеийн дэвшилтэт технологиор баяжуулж, хүчин чадлыг нь сайжруулж ажиллах шаардлага, манай орны өнөөгийн зах зээлд нэн чухал эрэлт хэрэгцээ болсоор байгаа юм. Хөдөө аж ахуйн салбар нь, дуусашгүй бөгөөд нөхөгдөн сэргээгдэх баялгийг түшиглэн хөгжүүлэх, хөгжлийн гол гарц мөн билээ. Иймд мал аж ахуйн салбарыг байнга дэмжин, нэгж малаас авах ашиг шимийг дээшлүүлж, малын чанарыг сайжруулах, уламжлалт мал маллагааны болон эрчимжсэн аж ахуйг хослуулан хөгжүүлэх, шинэ технологи нэвтрүүлэн ажиллах, бэлчээрийн зохист ашиглалтыг хэвшүүлэн, малын тэжээл бэлтгэх үйлдвэрүүдийг шинээр босгон хөхиүлэн дэмжих нь нэн чухал байгаа юм. Сүүлийн жилүүдэд манай улсын мал сүргийн тоо өсөж байгаа хэдий ч бэлчээрийн мал маллагааны нөхцөлд малын биологийн нөөцийг бүрэн ашиглаж бүтээгдэхүүн, түүхий эд үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хүн амын хүнсний хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа нь тэжээлийн нөөц, хангамжтай шууд холбоотой. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт хуурайших үйл явц ихсэж, ган, зуд зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ойртож байна. Эрдэмтдийн тооцоолсноор Монгол Улсын нийт бэлчээрийн 70.0 шахам хувь нь ямар нэгэн хэмжээгээр доройтолд орж бэлчээрт ургах ургамлын зүйлийн бүрэлдэхүүн өөрчлөгдөж, малд идэмж, шингэц муутай ургамалын био масс нэмэгдэж, тэжээллэг чанар нь муудсаар байна. Мөн байгальд ургах малд идэмжтэй бэлчээрийн ургамлын биомассын хэмжээ 30.0 хувиар буурсны дээр хотжилт, зам, харилцаа болон ашигт малтмалын олборлолтоос шалтгаалан бэлчээрийн талбайн хэмжээ жилээс жилд хумигдсаар байгаа юм. Бэлчээрийн ургамлын шимт чанар өвөл, хаврын улиралд зуныхаас 2-3 дахин, шингэх протеины агууламж 3-4 дахин буурдгаас мал сүрэг жилийн 180-200 хоног дундуур идэштэй байдаг. Энэ үед малд нэмэгдэл
  • 26. ГЛОБАЛ АРМОР ХХК ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ САН 8 тэжээлийн хэрэгцээ шаардлага их гардаг. Түүнчлэн сүүлийн үед манай улсад эрчимтэй хөгжиж байгаа мах, сүүний төрөлжсөн үүлдрийн мал, гахай, шувууны аж ахуйг тусгай жороор бэлтгэсэн бүрэн найрлагат нэмэгдэл тэжээлээр жилийн турш хангаж тэдгээрийн биологийн нөөцийг бүрэн дүүрэн ашиглах шаардлага гарч байна. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооны үед манай улсад тэжээлийн аж ахуй 20, хадлангийн механикжсан салаа 250, багсармал, холимог тэжээлийн үйлдвэр 25, тэжээлийн цех 150 байсан бол өнөөдөр тэдгээр нь үндсэндээ устаж үгүй болон зарим шаардагдах бүрэн найрлагат тэжээлийг гадаадаас импортоор авч байна. Үүний зэрэгцээ бэлчээр ашиглалт, тэжээл үйлдвэрлэлийг шинжлэх ухаан, технологийн удирдлагаар хангаж байсан Бэлчээр, тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэнг 1982 онд татан буулгасан нь тэжээл үйлдвэрлэлийг уналтад хүргэх нэг шатгаан болсон. Судалгаагаар 1986- 1990 онд улсын хэмжээгээр 117.0 мянган га-д тэжээлийн ургамал тариалж 255.6 мян.тн тэжээл бэлтгэж байсан бол 2014 онд 40,3 мян.тн тэжээлийн ургамал хурааж авсан нь тухайн үеийнхтэй харьцуулахад 85 хувиар буурсан байна. Өвөл, хаврын улиралд мал сүрэг тэжээлээр байнга дутагддагаас ашиг шим нь буурах, байгаль, цаг уурын нөхцөлд өртөмтхий болж, улмаар олон тоогоор хорогдох үндсэн шалтгаан болдгийн жишээ нь 1999-2002 онд жил дараалан тохиолдсон зудын улмаас улсын хэмжээнд 12.0 сая мал хорогдож олон мянган малчин өрх малгүй болж ажилгүйдэл, ядуурлыг нэмэгдүүлсэн нь харуулна. Одоогоор Монгол Улсад байгаа хонин толгойд шилжүүлсэн нийт 86.4 сая малын жилийн хэрэгцээг тооцож үзвэл 55.3 сая тонн өвстэй тэнцэхүйц тэжээл шаардлагатай юм. Гэтэл мал сүрэг энэхүү хэрэгцээт тэжээлийн 70 орчим хувь буюу 38.7 сая тонн тэжээлийг байгалийн бэлчээрээс, 2.5 хувь буюу 1350.0 мянган тонныг хадлан өвс, бусад үйлдвэрийн аргаар бэлтгэсэн тэжээл эзэлж байна. Иймээс мал аж ахуйн үйлдвэрлэлийн эрсдлийг багасгахын тулд дутагдаж буй 15.0 сая тонн өвс, тэжээлийг зайлшгүй нэмж бэлтгэх шаардлагатай байна. Улсын Их Хурлаар баталсан “Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал”-д Уур амьсгал өөрчлөгдсөнөөр бий болж байгаа ган зуд элбэгших, цөлжилт эрчимжих, ойн нөөц багасах, гол, мөрөн, нуур, шанд, булаг ширгэх, хөрсний элэгдэл, эвдрэл ихсэх, бэлчээр нутаг гандан хуурайших талхлагдах зэргээс урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгах үндэсний чадавхийг дээшлүүлэхээр тусгасан. Улсын Их Хурлын 2003 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-д байгаль, эдийн засгийн бүс бүрт малын тэжээлийн хэрэгцээг дотоод нөөцөөр хангах нөхцөлийг бүрдүүлэх, тэжээлийн үйлдвэрлэлийг дэмжиж, тэжээлийн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар овор багатай хүчит тэжээлийн эзлэх хувийн жинг тууштай нэмэгдүүлэхээр заасан байна. Манай улсын Засгийн газраас “Малын чанарыг сайжруулах“ үндэсний хөтөлбөр “Сүү”, “Экологийн цэвэр бүтээгдэхүүн” зэрэг хөгжлийн хөтөлбөрүүдийг боловсруулсан бөгөөд түүнийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд, хамгийн чухал нь мал сүрэгт хүрэлцээтэй, сайн чанарын тэжээлийн нөөц бий болгож, түүнийг зөв зохистой, технологийн дагуу ашиглах шаардлага тавигдаж байгаа юм.
  • 27. ГЛОБАЛ АРМОР ХХК ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ САН 9 1.5 Төсөл хэрэгжүүлэгчийн танилцуулга. “ Глобал Армор “ ХХК-ийн товч танилцуулга: Тус компани нь 2009 онд байгуулагдсанаас хойш эдүгээг хүртэл 6 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Манай компани нь:  Гадаад, дотоод худалдаа  Мод модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.  Барилгын төмөр материалын худалдаа, засвар үйлчилгээ  Барилга угсралт, засвар, дуусгах шатны ажил  Мод, модон материалын бэлтгэл, борлуулалт  Уул уурхайн хангамжийн материал, тээврийн үйлчилгээ зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Компанийн эрхэм зорилго Хэрэглэгч, захиалагч байгууллагуудад чанартай, шуурхай үйлчилгээ үзүүлж үйл ажиллагааныхаа цар хүрээг улам бүр өргөжүүлж, эрчимтэй үр өгөөжтэй ажиллахад оршно. “Глобал Армор” ХХКомпани нь Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт байх өөрийн ажлын байранд ОХУ-ын технологи, Грант ХХК-ийн үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж бүхий орчин үеийн хүчит тэжээлийн үйлдвэрийг байгуулан тэжээл үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж, төслийн эхний жилд 5 хүнийг ажлын байраар хангахаар төлөвлөөд байна. Тус компани нь тэжээлийн үйлдвэрлэл явуулах өөрийн байр талбайтай бөгөөд тэжээлийн үйлдвэрийг Монгол улс, олон улсын үйлдвэрийн стандартын дагуу Сонгино хайрхан дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт байгуулна. Үйлдвэрлэлийн техник тоног төхөөрөмжийг ОХУ-аас үйлдвэрийг оруулж ирэх бөгөөд, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нь түүхий эдийн орц найрлагаас хамаараад олон төрлийн багсармал тэжээл боловсруулах боломжтой бөгөөд үйлдвэрлэх багсармал тэжээлийн түүхий эдийн тэжээллэг чанарыг нь 50% -иар нэмэгдүүлдэг давуу талтай мөн хаягдал үр тариа, түүхий эд ашигладаг цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл юм. Үндсэн түүхий эдийг эхний жилүүдэд дотоодын зах зээл дээрээс худалдаж авах, цаашид өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан түүхий эд материалын нөөцтэй болох төлөвлөгөөтөй байна. Уг үйлдвэрлэлийг явуулсанаар орон нутгийн төсөвт хөрөнгийн шинэ эх үүсвэр бий болох юм. Үйл ажиллаагаа явуулахад шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах хөрөнгийн хэмжээ 312,8 сая төгрөг бөгөөд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлийн эх үүсвэрээр бүрдүүлэх хүсэлттэй байна. Үйлдвэрлэлийн эхний жилд нийт борлуулалтын орлого 403,2 сая төгрөг, компанийн цэвэр ашиг 33,6 сая төгрөг цаашид жил тутамд борлуулалтын орлого, цэвэр ашиг тогтвортой өсөх хандлагатай байна. Компанийн харилцагчид Одоогоор бид Оюу толгой ХХК, Баян айраг эксплорейшн ХХК, Мо Эн Ко, Лейтон Ази ХХК зэрэг компаниудтай бизнесийн харилцаатай ажилладаг.
  • 28. ГЛОБАЛ АРМОР ХХК ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ САН 10 Цаашид бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хамтран дэмжиж ажиллах бэлтгэн нийлүүлэгчид, аж ахуйн нэгжүүд, компаниудтай болон Үйлдвэр хөдөө аж ахуйн Яам, Монгол улсын Засгийн газар, ЖДҮ ийг дэмжих байгууллагуудын бодлого зохицуулалтын хүрээнд , тэдний чиг үүргийг нийцүүлэн ажиллах болно. 1.6 Бизнесийн түүх Тус компани нь 2009 оноос хойш барилгын материалын худалдаа эрхэлж байгаад уул уурхайн компаниудад ханган нийлүүлэлтийн үйл ажиллагааг эрхэлж ирсэн. 2010 оноос хойш жилдээ 250,0-800,0 сая төгрөгний борлуулалтын орлоготой ажиллаж байсан. Сүүлийн 2 жилд уул уурхайн ажлууд бүрэн зогсонги байдалд орсоноор манай компаний үйл ажиллагаа, борлуулалтын орлого буурч ирсэн. Иймд үйл ажиллагаагаа өргөжүүлэх, өөрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй болох, мал аж ахуйн чиглэл рүү орох зорилготойгоор тэжээлийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий обьектын асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна. Манай компани үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа өөрийн болон бусад бизнесийн салбаруудад судалгаа шинжилгээ хийж ирсэн. Үүний нэг болох тэжээллэг чанар өндөр мөн түүхий эдийг дотоодоос хангах боломжтой хүчит тэжээл үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэх саналтай байна. Манай компани үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөтгөх зорилгоор малын хүчит тэжээлийн үйлдвэрлэл явуулахаар 2013 онд 360 м2 үйлдвэрлэлийн обьектийг 285,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан. Малын тэжээлийн үйлдвэрлэл явуулах обьектийн хувьд гүний худаг болон цахилгааны холболт бусад дэд бүтэц мөн ажилчдын байрлах байртайгаас гадна УБ хотод байрлалтай үйлдвэрлэлийн үйл ажиллагааны нэг давуу тал гэж үзэж байгаа. “Глобал Армор” ХХК нь энэхүү хугацаанд ОХУ-ны улсын тэжээлийн үйлдвэрлэлийн шинэ технологи, тоног төхөөрмжүүдийн зах зээлийн судалгааг нэлээд өргөн хүрээтэй хийсэн бөгөөд тус улсын “Грант” ХХК-тай хамтын ажиллагаатай ажиллаж үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, үйлдвэрлэх тэжээлийн технологын зааварчилгаа болон зарим ховор химийн нэмэгдэл тэжээлийг импортын худалдан авалт хийхээр гэрээ хэлцэлийг хийгээд байгаа юм. Тус компанийн хэрэгжүүлэх төслийн хүрээнд үйл ажиллагаагаа өргөтгөж 5-8 хүнийг ажлын байраар хангаж, Уураг-витаминт, багсармал, холимог, зоодойлсон болон хорголжин хүчит тэжээлийн үйлдвэр байгуулах, тэжээл үйлдвэрлэлийн шинэ техник, технологийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. ( Хүчит тэжээл: үр тариа, үр тарианы хаягдал, вандуй, буудай, бусад эрдэст нэмэгдлүүдийн нэгдэл )
  • 29. ГЛОБАЛ АРМОР ХХК ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ САН 11 1.7 Үйлдвэрлэлийн байршил Үйлдвэрийн хашаа - Үйлдвэрийн хашаатай. Хэмжээ : 0,4 га Цэвэр ус - Үйлдвэрийн талбайдаа 110 гаруй метрийн гүнтэй өрөмдмөл худагтай түүний цооног, насос нь бүрэн ажиллагаатай, хужиргүй усны гарцтай. Бохирын ус – Бохирын системийг бохирын цооногтойгоор соруулдаг нөхцөлөөр байгаль орчинд хоргүй зарчмаар шийдвэрлэсэн. Цахилгаан хангамж - Манай үйлдвэрээс 400м зайд байх цахилгааны төв хуваарилах байгууламжаас 0.4квт хүчдэл авч өөрийн трансформаторын станц тавьж 260-400квт холболтыг хийсэн байгаа. Халаалт – Нам даралтын зуух ба цахилгаанаар халах системээр холболтыг хийсэн байгаа. Агуулах, үйлдвэрийн байр -Нийт 360 м2 талбай байна. Хүний нөөц - Ажиллах хүчинг дотоодоос хангах боломжтой Асьфалтан зам – Сонгино хайрхан дүүргийн 25-р хороо, Хайрханы 11-р гудамжны 33, 33а, 34 тоотод оршдог ба засмал замаар холбогдсон, хотын төв, худалдааны захтай ойр байрлалтай. Түүхий эд - Тэжээлийн үйлдвэрийн гол түүхий эд нь улаанбуудай, эрдэнэшиш, арвай, рапс, тэжээлийн хивэг, гурилын үйлдвэрийн дайвар бүтээгдэхүүн, амин хүчлүүд, давс, шохойн чулуу, ясны гурил, витамин минералын премикс, тэжээлийн ургамлууд, сүрэл тарималын ногоон майм зэргүүд байна. Эдгээр түүхий эдийн гол олдоц нь Сэлэнгэ, Дархан-уул, Төв аймгуудын буюу ерөөс манай орны гол газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдтэй ойр оршиж байна. Үүнд: Баруунхараа нь манайдаа хамгийн их хадлангийн талбайтай сум ба Зүүнхараа, Хонгор, Номгон, Орхон, Орхонтуул, Октябрь, Угтаал, Батсүмбэр, Борнуур зэрэг сумдууд юм. 1.8 Төслийн зорилго зорилтууд Малын тэжээлийн үйлдвэрлэлийг амжилттайгаар эхлүүлэн ажиллуулж, цаашид бодит үр дүнд хүргэхийн тулд дараах зорилго зорилтуудыг дэвшүүлэн ажиллана Төслийн жил бүр тэжээл үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэн ажиллана. Цаашид шинэ хэрэглэгч, худалдан авагчдын тоог нэмэгдүүлэн борлуулалтын сувгийг өргөжүүлж, алслагдсан хөдөө орон нутагт бүтээгдэхүүнээ түгээх
  • 30. ГЛОБАЛ АРМОР ХХК ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ САН 12 Хөдөлмөрийн хүчин чадал, нөөц бололцоогоо ашиглан ажлын орон тоог жил бүр нэмэгдүүлэн ажиллана. Мал амьтдын бие эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай баялаг тэжээлийг төрөлжүүлэн нэмж үйлдвэрлэх талаар судалгаатай ажилласнаар, шинэ технологи шинэ бүтээгдэхүүн өөрийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорино. Үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахын тулд тоног төхөөрөмж болон үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай бусад үндсэн хөрөнгийг худалдан авч суурилуулж, улмаар дэвшилтэт технологи нэвтрүүлэн, материаллаг баазыг бэхжүүлэн ажиллана. Тэжээл үйлдвэрлэлийг түшиглэн, өөрийн эзэмшил бүхий газартай болж, тэжээлийн нэг наст ургамал болох хошуу будаа, судан, рапс, наранцэцэг, эрдэнэшиш зэргийг тариалах нөхцлийг судлах, холимог ба бүрэн найрлагат тэжээлийг боловсруулж бэлтгэх, улмаар тэжээлийг хадгалах, даршлах тоног төхөөрөмж, машин механизм, зоорь хашааг өргөтгөх замаар өөрийн ашигт ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэн ажиллах. Харгана, шаваг, бударгана, зэгс, үр тарианы хаягдал, модны навч шилмүүс нутгийн шимт ургамал таана хөмүүл, шарилж хамхуул, адууны халтар хомоол, модны үртэс, хужир шүү зэрэг холимог тэжээлийн жор нормоор, ардын уламжлалт тэжээл үйлдвэрлэх аргыг судлан хэрэгжүүлснээр, малчдын хөдөлмөрийн ачааллыг хөнгөвчлөн, тэжээл үйлдвэрлэлийн төрлийг хуучны болон шинэ үеийн арга барилаар баяжуулах боломжтой. Дэлхийн зах зээл дээрхи тэжээл үйлдвэрлэгч компаниудтай туршлага судалж, хамтран ажилласнаар, тэдний давуу талыг Монгол орны нөхцөлд тохирсон байдлаар шинэчлэн нэвтрүүлж, тэжээл үйлдвэрлэлийн арга ажиллагааг сайжруулах. Малын эрдэст тэжээл, бусад амьтын тэжээл, эмчилгээ бордооны болон уураг витаминт тэжээл, сувиллын тэжээл , тэжээлийн ханд, шүүст усархаг тэжээлийг үйлдвэрлэж болох нөхцлийг судлан хэрэгжүүлэх зорилго тавин ажиллана. Байгаль цаг үеийн хүндрэл үүсч эрсдэлд орж болзошгүй нөхцөлд, малчид аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, тус дэмжлэг үзүүлэн ажиллана. Гахай, шувуу, бусад тэжээвэр амьтдын хоол тэжээлийг үйлдвэрлэх бичил үйлдвэрийн цех шинээр байгуулж ажиллуулах 1.9 Эрхзүйн статус ба өмчлөлийн хэлбэр Манай компани 2 гишүүнтэй “Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани” гэсэн статустай үйл ажиллагаа явуулж байгаа ба цаашид ч мөн адил энэ хэлбэрээрээ үйл ажиллагаагаа явуулах бодолтой байгаа. 1.10 Төсөл хэрэгжүүлэх хугацаа Төслийн хэрэгжүүлэх тохиромжтой хугацаа нь 2015 оноос 2019 он хүртэлх 5 жил байх юм. Төслийн жилүүдэд үйлдвэрийн санхүүгийн чадавхийг тогтворжуулж, зах зээлд
  • 31. ГЛОБАЛ АРМОР ХХК ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ САН 13 байр сууриа олоход чиглэгдсэн ажлуудыг авч хэрэгжүүлэн цаашид үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллана. Уг төслийн хэрэгжүүлэх таван жилийн хугацаанд, төслийн хөрөнгө оруулалт хийсэн зээлийг хуваарь графикийн дагуу бүрэн төлж барагдуулсан байх болно. 1.11 Төслийн хөрөнгө оруулалтын талаархи мэдээлэл “Глобал Армор” ХХКомпаний “Малын хүчит тэжээл”-ийн үйлдвэрлэлийн төслийн нийт санхүүжилт нь 670 440 000 (зургаан зуун далан сая дөрвөн зуун дөчин мянган төгрөг) болж байгаа ба компани жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлээс 300 000 000 (гурван зуун сая ) төгрөг, өөрийн хөрөнгө 370 440 000 (Гурван зуун далан сая дөрвөн зуун дөчин мянган ) төгрөгөөр санхүүжүүлэх хүсэлттэй байна. ТӨСЛИЙН АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТООЦООЛОЛ Зээлийн санхүүжилтын тооцоо: 1руб=45төг/ № Шаардагдах хөрөнгө оруулалт Жижиг дунд бизнесийг дэмжих зээлээс /төгрөг/ Өөрийн хөрөнгө оруулалт /төгрөг/ 1. Тоног төхөөрөмжийн шугам /3815500руб/ 171 697 500 2 Толгой угсралт /381300руб/ 17 158 500 3 Сургалт тохируулга /423500руб/ 19 057 500 4 Төмөр хийц /306000руб/ 13 770 000 5 Холимог боловсруулагч /437600руб/ 19 692 000 6 Түүхий эд, бэлэн бүтээгдэхүүн тээвэрлэх машин /2ш/ 52 800 000 7 Бусад зардал /Тээвэр, татвар гэх мэт/ 5 824 500 8 Үйлдвэрийн байр 270 440 000 9 Түүхий эд материал худалдан авах 100 000 000 Нийт шаардлагатай хөрөнгө оруулалтын зардал 300 000 000 370 440 000 НИЙТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 670 440 000 ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ӨГӨӨЖИЙН ТООЦООЛОЛ АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 670 440 Жилийн хүү 9% 2015 2016 2017 2018 2019 2020 Жил average 0 1 2 3 4 5 Мөнгөн урсгал (EBITDA) 128 283 96 600 108 100 130 000 137 600 148 700 148 700 ӨҮЦ хүчин зүйл 100% 92% 84% 77% 71% 65% Мөнгөн урсгалын ӨҮЦ 96 600 99 174 109 418 106 252 105 343 96 645
  • 32. ГЛОБАЛ АРМОР ХХК ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ САН 14 Хуримтлагдсан ӨҮЦ 96 600 195 774 305 193 411 445 516 788 613 433 Хөрөнгө оруулалтын өртөг WACC 9% 2015 2016 2017 2018 2019 2020 Жил 0 1 2 3 4 5 Мөнгөн урсгал (EBITDA) -670 440 96 600 108 100 130 000 137 600 148 700 148 700 ӨҮЦ хүчин зүйл 100% 92% 84% 77% 71% 65% Мөнгөн урсгалын ӨҮЦ 96 600 99 174 109 418 106 252 105 343 96 645 Хуримтлагдсан ӨҮЦ 96 600 195 774 305 193 411 445 516 788 613 433 Зээлийн үндсэн ба хүүгийн төлбөр 11 250 53 078 89 586 89 586 89 586 52 203 Чөлөөт мөнгөн урсгал 285 793₮ 85 350 55 022 40 414 48 014 59 114 96 497 Өгөөжийн дотоод хувь хэмжээ - IRR 4% + Хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа - PBP 7 - Хөрөнгө оруулалтын өнөөгийн үнэ цэнэ 2015-2020 - NPV (мян.төг) 613 433₮ + Хөрөнгө оруулалтын өгөөж - ROI 19% + Компанийн үнэлгээ - Firm value (мян.төг) 285 793₮ +  Төслийн өгөөжийг төсөл хэрэгжих хугацаагаар хэмждэг хэдий ч зээлийн хугацаанд буюу 5 жилээр тооцож үзлээ.  Төслийн гол үзүүлэлтүүдийг харьцуулбал: Хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа 7 жил, өгөөжийн дотоод хувь 4%, хөрөнгө оруулалтын өгөөж 19% ба төслийн нэгж-компанийн өнөөгийн үнэ цэнэ-үнэлгээ 300,0 сая орчим гарч байна.  Дээрхи үзүүлэлтийг тооцож үзвэл уг төсөл нь хэрэгжих бүрэн боломжтой, санхүүгийн гол үзүүлэлтүүд төслийн явцад эерэг үзүүлэлттэй гарч байна. Мөн төслийн хугацаанд чөлөөт мөнгөн урсгал эерэг гарч байгаа нь компани хуримтлал үүсгэх бүрэн боломжтойг илтгэж байна.  Төслийн өгөөжийн дотоод хувь хэмжээ эерэг гарсан хэдий ч төслийн өртөг буюу жилийн хүү 9%-с бага байгаа нь төсөл 5 ба түүнээс дээш хугацаагаар хэрэгжиж байж хөрөнгө оруулагчдын хүссэн өгөөжийн түвшинг авчрахыг зааж байна. Гэхдээ IRR-ийг тооцохдоо хорогдуулах хувь хэмжээг 9%-р тооцсоны дараахь үр дүн учраас зээлийн хүүгээ төлөөд цаана 4%-ийн өгөөжтэй ажиллах дүгнэлтийг хийж болно.  WACC буюу хөрөнгө оруулалтын өртгийн хүүгийн түвшинг тооцохдоо зөвхөн зээлийн хүүгээр тооцож байгаа учраас IRR тай харьцуулхад хэт өндөр гарч байж магад. Үүнийг ҮГ- ийн үнэт цаас, МБ-ны бодлогын хүү г.м эрсдэлгүй хүүгийн түвшингээр дундажлан тооцвол үүнээс бага гарах магадлалтай.
  • 33. ГЛОБАЛ АРМОР ХХК ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ САН 15 ХОЁР. БОРЛУУЛАЛТ МАРКЕТИНГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ. 2.1 Борлуулалт маркетингийн талаархи судалгаа 2.2 Үйлчлүүлэгчдээ татах тэдний итгэлийг хүлээх 2.3 Бүтээгдэхүүний үнийн бодлого 2.1Борлуулалт маркетингийн талаархи судалгаа Зорилго: - Хэрэглэгчдийн эрх ашгийг дээдлэн, уг зах зээлийн эрэлтийг чанартай, найдвартай бүтээгдэхүүнээр хангах - Үйл ажиллагаа эхэлснээс хойш гурав дахь сараас борлуулалтын ажлыг зорилтот зах зээл болох бүсүүдэд эхлүүлэх - Үнийн хувьд зах зээлд түргэн борлуулах боломжтой байх -Борлуулалтын цэгүүдэд цаг тухай бүр хуваарийн дагуу түргэн шуурхай хүргэх талаар судалгаатай ажиллах Борлуулалт, түгээлтийн төлөвлөгөө: Борлуулалт, түгээлтийн хувьд эхний удаад өөрийн тээврийн хэрэгслээр цаашид цөөн тооны тээврийн хэрэгслээр гэрээт хэрэглэгчдийнхээ захиалгыг тогтмол нийлүүлж ажиллах ба тогтмол захиалга болон нэмэлт захиалгын үйлдвэрлэлд уян хатан байдлаар зохицуулан хийх болно. Мөн төвийн бүсийн хэрэглэгчидтэй ойр байх ба бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ идэвхижүүлэлт болон маркетингийг тогтмол явуулах юм. Сурталчилгааны стратеги: Компани маркетинг, зар сурталчилгаагаа гол төлөв идэвхижүүлэлтийн хэлбэрийг сонгон ажиллах бөгөөд үйлчлүүлэгчдээ бүтээгдэхүүний танилцуулга, мал амьтныг тэжээх болон тэжээллэг чанар байдлын гарын авлага зэргээр ханган ажиллана. Тус зах зээлийн хувьд бусад салбарын бүтээгдэхүүний адилаар маркетинг, зар сурталчилгааны олон хэрэгсэл ашиглах шаардлага бага гэж үзэж байгаа юм. 2.2Үйлчлүүлэгчдээ татах тэдний итгэлийг хүлээх Төвийн бүсийн аймгуудын нийт бэлчээрийн 50-58 хувь нь зун намрын улиралд ашиглагддаг өндөр уул, говь хээр завсрын бүсийн нутаг юм. Хур тунадас элбэг зуншлага сайтай 4-7 цн-ээс дээш ургацтай жилүүдэд, хонин толгойд шилжүүлснээр 10-15 сая мал бэлчээрлэж болох нөөцтэйг судалсан байна. Гэтэл сүүлийн жилүүдэд хуурайшилт ган зуд, бэлчээрийн доройтол зэрэг байгалийн гамшиг ойр давтамжтайгаар тохиолдож, нөгөө талаар бэлчээрийн ургамлын шимт найрлага, нэгж тэжээлийн ашигт чанар өөрчлөгдөн, малд идэш шингэц болохгүй ургамлын ургах хэмжээ нэмэгдсээр байна. Үүнийг шинжлэх ухааны үндэслэл судалгаагаар бүсчилэн тогтоож, хэрэглэгчдийг бэлчээр газар нутгийн байдал, ямар төрлийн тэжээл хэдий хэр хэрэгцээтэй байдгийг ангилан тогтоох хэрэгтэй юм. Ингэснээр мал аж ахуй үйлдвэрлэгчдийн хувьд, тэжээлийн эрэлт хэрэгцээний судалгаа мэдээллийн сан бүрдүүлж, бодит шаардлагад нийцүүлсэн хамтын ажиллагаа, худалдаа борлуулалтыг хөгжүүлж ажиллах нь хэрэглэгчдийн итгэлийг хүлээх нөхцөл болно. Манай орны мал сүргийн 99.2 хувь нь байгалийн хараат байдалд байж, хэрэгцээт тэжээлийн 99.6 хувийг бэлчээрээр хангадаг бөгөөд сүүлийн жилүүдэд, малчдын хувьд
  • 34. ГЛОБАЛ АРМОР ХХК ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ САН 16 эрчимжсэн аж ахуйг эрхлэх, нэгж малаас авах ашиг шимийг дээшлүүлэн малын чанарыг сайжруулах, мал сүргийг нэмэлт тэжээлээр хангах, мал маллагааны шинэ технологи нэвтрүүлэх, зах зээлийн зохист таатай орчин бүрдүүлэх зэрэг хүсэл эрмэлзэлтэй байсаар байна. Тэжээлийн төрөл хэрэгцээт байдлаар нь ангилж үзэхэд: • Ойт хээрийн бүсийн нутгийн хэрэглэгчид Төв, Сэлэнгэ, Архангай, Булган Хөвсгөл, Завхан аймаг • Хээрийн бүсийн нутгийн хэрэглэгчид Хэнтий, Дорнот, Сүхбаатар Төв аймаг • Их нууруудын хотгор, өндөр уулын нутаг дэвсгэрийн хэрэглэгчид Увс, Ховд ГовьАлтай • Говийн бүсийн нутгийн хэрэглэгчид Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорноговь Эдгээр бүс нутгийн хэрэглэгчдийн мал малаагааны нөхцөл болон өвс тэжээлийн ургац харилцан адилгүй байдгаас, хэрэгцээт тэжээлийн худалдан авах хэмжээ, нэр төрөл нь өөр өөр байна. 2.3Бүтээгдэхүүний үнийн бодлого Бидний тогтоосон зах зээлийн үнэ нь хэрэглэгчдийн хүсэл шаардлагад нийцсэн, бусад өрсөлдөгчийн үнэнээс харьцангуй доогуур өртөгт суурилж тогтоосон үнэ юм. Хямд үнэ чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэснээр эхний жилүүдэд өөрийн гэсэн зах зээлд нэвтэрч, харилцагч хэрэглэгчидтэй болох нь чухал юм. Түүхий эд бэлтгэл нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн анхан шат бөгөөд эндээс үйлдвэрлэх бүтээгдэхүүний чанар, үнэлэмж тодорхойлогдно. Иймд бүтээгдэхүүний жор, орц нормыг зөв тооцож, үйлдвэрлэлийн шат дамжлагад гарах өртөгт зардлуудыг хэмнэж, ашигт ажиллагаагаа нэмэгдүүлж чадсанаар, зах зээл дээрхи ижил нэр төрлийн бараанаас 8-15 хувь хямд борлуулахаар үнэ тогтох боломжтойг судалсны дагуу, төслийн тооцоо хийгдсэн болно. ГУРАВ. УДИРДЛАГА МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ. 3.1 Менежментийн бодлого зохион байгуулалт 3.2 Удирдлага хүний нөөц 3.3 Ажиллагчдын мэргэжил, мэргэшлийн ур чадвар 3.1 Менежментийн бодлого зохион байгуулалт Ажилтан албан тушаалтнуудын ажлын чиг үүрэг: Албан тушаал Үйл ажиллагааны чиглэл 1. Төслийн удирдагч • Байгууллагын эрхэм зорилго, стратегийн зорилгод нийцүүлэн үйлдвэрийн үйл ажиллагааг чиглүүлж үйлдвэрийн үйл ажиллагааг удирдан явуулах • Үйлдвэрийн үр ашгийг нэмэгдүүлэх шинэ санал санаачлагыг дэмжин ажиллах • Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны нэгдсэн тайланд
  • 35. ГЛОБАЛ АРМОР ХХК ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ САН 17 хяналт тавьж ажиллах • Өөрийн шууд захиргаанд байгаа албан тушаалтны ажил үүргийн хуваарийг чанд мөрдүүлж ажиллах • Бусад байгууллагуудтай гэрээ хийх, хамтарч ажиллахад тус компанийг бүрэн төлөөлөх. 2. Ажилтан • Захирлын шууд удирдлагын дагуу тогтоосон хөдөлмөрийн хуваарийн дагуу ажиллах • Тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг чанд сахиж, технологийн гормыг тогтоосон хүчин чадлын хүрээнд, өндөр бүтээмжтэй ажиллах нөхцлийг бүрдүүлж ажиллах • Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчлага, ажлын байрны журмыг боловсруулж батлуулах, дагаж мөрдөхөд анхаарах. 3. Туслах ажилтан • Захирлын, болон ажилтнуудын шууд удирдлагад, тогтоосон хөдөлмөрийн хуваарийн дагуу ажиллах • Тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг чанд сахиж, технологийн гормыг тогтоосон хүчин чадлын хүрээнд, өндөр бүтээмжтэй ажиллах нөхцлийг бүрдүүлж ажиллах • Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчлага, ажлын байрны журмыг боловсруулж батлуулах, дагаж мөрдөхөд анхаарах 4 Аж ахуй хариуцсан, нярав • Байгууллагын дотоод орчны, хөдөлмөр аюулгүйн нөхцөл, цэвэр тохилог байдлыг тухай бүр анхаарч, тоног төхөөрөмж барилга байгууламж, хашаа болон бусад хөрөнгийн эвдрэлгүй бүрэн бүтэн байдлыг ханган ажиллах • Байгууллагын агуулахад буусан нөөц үр тариа түүхий эд, бэлэн үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний орлого зарлага, эцсийн үлдэгдлийн тооцоог өдөр бүрийн баримтаар тайлагнах • Ажилчдын цагийн бүртгэлийг хөтлөн, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, бичиг санхүү баримт журнал тэмдэглэл хөтлөх ажлыг хийж гүйцэтгэх 3.2 Удирдлага хүний нөөц сахиул бөгөөд тоног төхөөрөмжийн засварчин Хорголжин дамжлагын ажилчин Тариа цэвэрлэн бэлтгэгч ажилчин нярав бөгөөд бичиг хэрэг аж ахуй хариуцсан ажилчин төслийн удирдагч үйлдвэрийн инженер
  • 36. ГЛОБАЛ АРМОР ХХК ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ САН 18 3.3 Ажиллагчдын мэргэжил, мэргэшлийн ур чадвар Төслийн сургалтанд: № Сургалтын нэр Зохион байгуулагч Сургах ажилтан Урьдчилсан байдлаар тооцоолсон зардал (мян.төг) 1 Тэжээл үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний мэргэшүүлэх сургалт “Грант” ХХК Тариа цэвэрлэн бэлтгэгч ба хорголжин дамжлагын ажилчид 250.0 2 Улсын шилдэг тариачидтай уулзаж туршлага солилцох Сэлэнгэ Булган аймагт Мэргэжилтнүүд болон төслийн удирдлага 170.0 3 Бэлчээр ашиглалт хамгаалалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх Яам төслөөс ХААИС Төслийн удирдлага 320.0 4 Тэжээл үйлдвэрлэл: • Шүүст тэжээл • Бүдүүн тэжээл • Хүчит тэжээл • Амьтны гаралтай тэжээл • Эрдсийн гаралтай тэжээл • Багсармал тэжээлийн үйлдвэрлэх технологи, жор орц нормын судалгаа сургалт ХААИС Тариа цэвэрлэн бэлтгэх ба бусад ажилчин 250.0 5 Бусад сургалт зөвлөгөөн Яам ХААИС ЖДҮГ ажилчид 170.0 ДҮН 1160.0 ДӨРӨВ. ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА 4.1 Зах зээл макро орчны төлөв байдал 4.2 Дотоод хүчин зүйлийн нөлөөлөл Микро орчин 4.3 Хэрэглэгчийн талаархи судалгаа 4.4 Бэлтгэн нийлүүлэгч 4.5 Өрсөлдөөн гол өрсөлдөгчид 4.6 Төслийн гадаад дотоод орчны шинжилгээ /SWOT/ 4.7 Strategic analysis model – SPACE & GE шинжилгээ 4.8 Эрсдэл түүнийг бууруулах арга замууд
  • 37. ГЛОБАЛ АРМОР ХХК ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ САН 19 4.1 Зах зээл макро орчны төлөв байдал Тойм: Тус төслийн эхний зорилтот зах зээл нь Улаанбаатар болон төвийн бүсийн малчид фермерүүдийг малын хүчит тэжээлээр хангах бөгөөд цаашид үйлдвэрлэл, үйлчилгээгээ өргөтгөн үйл ажиллагаагаа явуулах зорилготой билээ. Зах зээлийн сегмент: Бид зах зээлийн сегментээ ерөнхий байдлаар хуваасан юм. Үүнд: 1. Төвийн бүсийн 2. Говийн бүсийн 3. Хангайн бүсийн 4. Алслагдсан орон нутаг. Манай компани эхний зорилтот зах зээл болох говийн болон төвийн бүс орчмын сегмент дээр голлож ажиллана. Цаашид зах зээлээ тэлж, бүх сегментэд хамран ажиллана. Үйлдвэрлэлийн судалгаа: Сүүлийн жилүүдэд манай улсын мал сүргийн тоо өссөн ч бэлчээрийн маллагааны нөхцөлд малын биологийн нөөцийг бүрэн ашиглаж бүтээгдэхүүн, түүхий эд үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, зах зээлийн хэрэгцээг хангаж чадахгүй байгаа нь тэжээлийн нөөц, хангамжтай шууд холбоотой юм. Эрдэмтдийн тооцоолсноор манай улсын нийт бэлчээрийн 70.0 шахам хувь нь ямар нэгэн хэмжээгээр доройтолд орж бэлчээрт ургах ургамлын зүйлийн бүрэлдэхүүн өөрчлөгдөн малд шингэц муутай ургамал нэмэгдэж тэжээллэг чанар нь муудсаар байна. Бэлчээрийн ургамлын биомассын хэмжээ 30.0 хувиар буурсны дээр хотжилт, зам харилцаа болон ашигт малтмалын олборлолтоос шалтгаалан бэлчээрийн талбайн хэмжээ жилээс жилд хумигдсаар байна. Бэлчээрийн ургамлын шимт чанар өвөл,хаврын улиралд зуныхаас 2-3 дахин, шингэх протеины агууламж 3-4 дахин буурдгаас мал сүрэг жилийн 180-200 хоног дундуур идэштэй байдаг. 2013 онд 11133,2 га-д тэжээлийн ургамал тариалж 31,2 мянган тонн ургац хураан авсан нь өмнөх жилүүдтэй харьцуулахад бага зэрэг өссөн хэдий боловч мал сүрэг өсөх, үржих болон нэмүү бүтээгдэхүүн үйлдвэрлэх баталгаа нь байгалийн бэлчээрээс гадна хүрэлцэх хэмжээний тэжээл бэлтгэж, хангамжийг нэмэгдүүлэх явдал мөн. Монголын уламжлалт мал аж ахуйг байгалийн болзошгүй эрсдлээс хамгаалах ажлыг орон нутгийн түвшинд шийдвэрлэх, хүн ам олноор төвлөрсөн томоохон хот,суурин газрын ойролцоох эрчимжсэн мах, сүүний фермерийн аж ахуй болон гахай, шувууны аж ахуйг чанартай, тухайн мал, амьтны ашиг шимийг нэмэгдүүлэхэд тохирсон тэжээлээр хангах тодорхой бодлого боловсруулж хэрэгжүүлэх шаардлага урган гарч байна. Таван төрлийн малыг хонин толгойд шилжүүлснээр 2014 оны улсын мал тооллогын дүнгээр 86,4 сая малын жилийн хэрэгцээг тооцож үзвэл 55,3 сая тонн өвс (1 кг өвсийг 0.45 тэжээлийн нэгж гэж тооцов)-тэй тэнцэхүйц тэжээл хэрэгцээтэй юм. Эрдэмтэд энэхүү хэрэгцээт тэжээлийн 70 орчим хувийг байгалийн бэлчээрээс, үлдэх хувийг хадлан, ногоон тэжээл болон үйлдвэрийн аргаар бэлтгэсэн тэжээл хангана гэж тооцдог. Тиймээс “Глобал Армор” ХХК нь төвийн болон говийн бүсийн тэжээлийн хэрэгцээг дотоод нөөцөөр хангах нөхцөлийг бүрдүүлэх, тэжээлийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах замаар уураг, энергийн агууламж өндөртэй хүчит тэжээлийн эзлэх хувийн жинг тууштай нэмэгдүүлэхээр төлөвлөн энэхүү бизнес төлөвлөгөөг боловсруулсан болно. 4.2 Дотоод хүчин зүйлийн нөлөөлөл ( Микро орчин ) Компани нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааны хуваарь төлөвлөгөө, ажлын цагийн үр өгөөж, ажилчдын дадлага туршлага мэргэшүүлэлт, үйлдвэрлэх бүтээгдэхүүний норм хэмжээ,
  • 38. ГЛОБАЛ АРМОР ХХК ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ САН 20 үйл ажиллагааны ашиг орлого зарлагын тооцоо, хөдөлмөр хангамж аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн бүтээмж ахуйц ашгийн нэмэгдүүлэлт зэрэг дотоод хүчин зүйлийн олон талт нөлөөллийг маш сайн судалж төсөлдөө тусгасан. Цаашид түүхий эдийн нийлүүлэлтийн нөөц хангамжийг сайжруулан, бэлтгэн нийлүүлэгчээс чанартай бүтээгдэхүүнийг татан авах гэрээ хэлцэл хийж, үйлдвэрлэлээрээ төвийн болон говь хангайн бүсийн тэжээлийн хэрэгцээг бүрэн хангахуйц амжилтын төлөө хүчээ дайчлан ажиллана. 4.3 Хэрэглэгчийн талаархи судалгаа Багсармал хүчит тэжээл хэрэглэгчдийн зонхилох хэсэг нь мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид байна. Фермерүүд, саалийн фермүүд, махны чиглэлийн бордооны аж ахуйнууд, үржлийн цөм сүрэг өсгөгчид, мал бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь хэдийгээр өөрсдийн тэжээлийн үйлдвэрлэлтэй байхыг эрхэмлэх боловч чанартай үйлдвэрлэсэн хямд тэжээл үр ашигтай, өгөөжтэй гэдгийг нь үндэслэн сонголт хийх болно. Мөн гахай, шувууны аж ахуйг эрхлэх аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн тоо өсч байна. Эдгээрт тэжээл шаардлагатай байгаа бөгөөд цаашид хэрэгцээ нэмэгдэх нь зайлшгүй юм. Эдгээрээс гадна улсын болон аймаг, сум, багт тодорхой хэмжээгээр малын тэжээлийн нөөц байлгах шаардлага амьдралаас урган гараад байгаа бөгөөд цаашид өргөжих нь гарцаагүй юм. Энэ бүхнээс үзэхэд багсармал тэжээл хэрэглэгчдийн хүрээ өргөн бөгөөд цаашид улам тэлж, хэрэглээ, хэрэгцээ нь өсөх болно. 4.4 Бэлтгэн нийлүүлэгч Улсын хэмжээгээр жилд 350 мянган тонн гаруй тэжээлийн нэгжтэй тэнцэх хэмжээний тэжээл бэлтгэсээр иржээ. Үүний 50 хувиас илүү хувийг, төвийн болон хангайн бүсэд бэлтгэсэн байна. Хангайн бүсэд Архангай, Булган, Хөвсгөл аймгууд, төвийн бүсэд Сэлэнгэ, Төв, Дархан –Уул аймгууд тэжээлийн ихэнх хувийг бэлтгэдэг бөгөөд энэ хэсэгт жилийн ургац хураалт, үр тарианы хангамж хамгийн өндөр байдаг . Манай төслийн хувьд үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээ, орц норм, нэр төрлөөс хамааруулан, Төв Сэлэнгэ аймгуудын үр тариа тариалах компаниудтай гэрээ хийж, улаанбуудай, арвай, хошуу будаа, хөх тариа зэрэг үет ургамал тэдгээрийн сүрлийг авч ашиглахаар тохиролцсон байгаа. Нэг жилийн хугацаанд шаардагдах бүтээгдэхүүний хэрэгцээг нөөцлөх, байнгын хангамжтай байлгах, худалдан авах гэрээг хийснээс гадна, өөрсдийн нөөц бололцоог дайчлан бүдүүн тэжээл, хүнсний үйлдвэрийн хаягдал, шимт ургамал, уураг витаминт тэжээл, эрдэст болон бусад төрлийн тэжээлийн түүхий эдийг, жор нормын дагуу нөөцлөн авах болно. Манайх жилд 45000 уут тэжээл буюу 900 тонн тэжээл үйлдвэрлэх зорилт тавин ажиллах бөгөөд энэхүү түүхий эдийг газар тариалангийн бүс нутгийн 3-4 аж ахуйн нэгжээс татан авалт хийх боломжтой хэмжээ юм. 4.5 Өрсөлдөөн гол өрсөлдөгчид 1992 оноос хөдөө аж ахуйн салбарыг хувьчилж малыг малчдад үнэгүйгээр тарааж, гурил тэжээлийн үйлдвэрүүдийг дуудлага худалдаагаар худалдсан байна. Үүний нөлөөлөөр өндөр ашиг шимтэй эрлийз, цэвэр үүлдрийн мал үрэн таран болсоны дээр бэлчээрийн малыг түүнийг өмчилж байсан нэгдэл сангийн аж ахуйнуудад ажиллаж байсан
  • 39. ГЛОБАЛ АРМОР ХХК ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ САН 21 хүмүүст нь хувааж өгснөөр багсармал болон хорголжин тэжээлийг худалдан авах чадвар малчин өрхөд үгүй байснаас тэжээлийн ургамал тариалах нь багасч 1997 он гэхэд бүрэн зогссон байна. Нэгэнт тэжээлийг нь худалдан авах малчидгүй, түүнийг хэрэглэх эрчимжсэн аж ахуйнууд үгүй болсон учир тэжээлийн ихэнх үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хаягдал төмөрт тушааж үгүй хийсэн билээ. 2009 оны эхний байдлаар Алтан тариа ХК 2007 онд ашиглалтад оруулсан багсармал тэжээлийн үйлдвэр, Булганы гурилын үйлдвэрийн дэргэдэх хорголжин тэжээлийн үйлдвэрээс өөр тэжээлийн үйлдвэр үгүй болсон байна. Гэвч 2004 оноос "Цагаан хувьсгал" , 2007 оноос "Сүү" хөтөлбөрийн дагуу сүүний аж ахуйг хөгжүүлэх 2007 оноос "Үхэр, хонины махны үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх" төслүүдийг хэрэгжүүлж, 2005 оноос усалгаатай тариаланд төсвийн хөрөнгө оруулалт хийж, 2008 онд Засгийн газраас "Атрын 3 дахь аян" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь тэжээлийн үйлдвэрийг сэргээн хөгжүүлэх тааламжтай нөхцөл болсон. Бүрэн бус мэдээгээр монгол улсын гахай, тахианы аж ахуй эрхлэж буй аж ахуйн нэгжүүд cap тутам БНХАУ-аас 600 тонн шувууны тэжээлийг 1 тонныг нь 450 ам. доллараар жилдээ 3 сая гаруй ам долларын импорт хийж байна. Цаашид аймаг болгонд жилд арван мянган тонн тэжээл үйлдвэрлэдэг үйлдвэр байгуулах хэрэгцээ шаардлага байгаа нь зах зээлийн судалгаанаас ажиглагдаж байгаа юм. Иймээс бид импортийн бүтээгдэхүүнийг орлох дотоодын зах зээлийн тодорхой хувийг хангах тэжээлийн үйлдвэрийг байгуулан ажиллана. Өрсөлдөөнийг харьцуулах нь Өрсөлдөх бүтээгдэхүүний шинж чанар, үзүүлэлтүүд “Глобал Армор” ХХК Бусад тэжээлийн үйлдвэр Бүтээгдэхүүний чанар Харьцангуй өндөр Сайн Хэрэглэгчийн байршил Улаанбаатар болон төвийн бүсийн малчид фермерийн аж ахуй эрхлэгчид Хөдөө орон нутаг төвийн бүсийн фермерүүд Борлуулалтын цэг дээрх үнэ 20 кг савлагаатайгаар 9500 төгрөг Цагаан арвай 40кг-14000төг, Овьёс 20кг- 50000төг, Импортийн хорголжин тэжээл 50кг-12.000төг Үйлдвэрлэлийн хэмжээ Эхний жилд үйлдвэрлэлийн хүчин чадлаа 70% ашиглана гэж төлөвлөхөд Үйлдвэрлэлийн хүчин чадлаа дайчлан ажиллана Түүхий эдийн үнэ Хямд Үнэтэй Борлуулалтын тогтвортой байдал Тогтвортой үйлдвэрлэл тасралтгүй үргэлжилнэ Тогтвортой үйлдвэрлэл тасралтгүй үргэжлэх 4.6 Төслийн гадаад дотоод орчны шинжилгээ (SWOT) Уг төслийг хэрэгжүүлэхэд ямар давуу болон сул талууд байгаа мөн зах зээлийн боломж, эрсдлийн хүчин зүйлүүдийг судалсан байх шаардлагатай.
  • 40. ГЛОБАЛ АРМОР ХХК ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ САН 22 (SWOT) шинжилгээ: Давуу тал Сул тал • Монгол улсын Засгийн газраас баталсан Монгол мал хөтөлбөрийн Дөрөвдүгээр тэргүүлэх чиглэлийн 4.6 д зааснаар үйлдвэрийн аргаар бэлтгэх тэжээлийн хэмжээг нэмэгдүүлэн ажиллана. • Бүс нутгийн хэрэглэгчдийг хэрэгцээт тэжээлээр хангаснаар нэгж малаас авах ашиг шимийн гарц нэмэгдэн нэмүү өртөг бий болно. • Өөрийн төслийн үйл ажиллагааг тогтворжуулан цаашид эрчимтэй ажиллах нөхцлийг бүрдүүлэн тэжээлийн үйлдвэрийг өргөтгөх боломж нээгдэнэ. • Ажил орлогогүй хүмүүсийг ажлын байраар ханган ажиллана . • Ажлын байр, тоног төхөөрөмж, мэргэшсэн туршлага бүхий ажиллах хүч, түүхий эдийн хангамж, зэрэг нь төслийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэх давуу гол хүчин зүйл болно. Мөн мал аж ахуйн том зах зээл байгаа нь бидний давуу тал юм. • Тэжээл үйлдвэрлэлийн гол түүхий эд, ургамал үр тарианы нөөц нь бэлтгэн нийлүүлэгчдийн үйл ажиллагаа болон тухайн жилийн зуншлага хур бороо, байгалийн байдлаас хараат байдалтай. • Уг үйл ажиллагаа нь өртөг зардал ихтэй, цаашид тэжээлийн ургамал тариалангийн талбайг түшиглэсэн байдлаар хөгжих зайлшгүй шаардлагатай • Зах зээлийн хямралын үе давтагдаж, хэрэглэгчдийн худалдан авах чадвар суларсан • Монгол орны мал аж ахуй цөөн хэсэг нь тэжээллэг маллагааны нөхцөлд ихэнх нь бэлчээрийн маллагаагаар зүтгүүлэн онд оруулдаг хуучны арга барилтай • Жилийн дөрвөн улиралтай Монгол орны хувьд малын тэжээллэгийн 4-6 сараас бусад үед тэжээл худалдан борлуулалт ын 50 хувь нь зогсонги байдалд орно. боломж эрсдэл • Тэжээлийг төрөл ангилалаар нь төрөлжүүлэн үйлдвэрлэх бүрэн боломжтой • Дэлхийн зах зээл дээрхи тэжээл үйлдвэрлэлийн талаар судалж, орчин цагийн шинэ технологи нэвтрүүлэх. • Малын төдийгүй бусад амьтдын тэжээл үйлдвэрлэх. • Хөдөө аж ахуйн салбарт тэжээл үйлдвэрлэлийн үйл ажиллагааг бүрэн дэмжиж байгаа. • Байгаль цаг уур, ган зудын улмаас тэжээлийн түүхий эдийн бэлтгэх хэмжээ буурч болзошгүй • Монгол орны зах зээлийг хамарсан хямралын байдал цаашид буурахаас үйлдвэрийн ашиг орлого хамаарах • Эхний жилд үйлдвэрлэл технологийн хувьд дадлага туршлага багатай байх, техник технологийн эвдрэл гэмтэл гарах, бусад санамсаргүй эрслүүд гарахыг үгүйсгэхгүй
  • 41. ГЛОБАЛ АРМОР ХХК ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ САН 23 4.7 Strategic analysis model – SPACE & GE шинжилгээ ГЛОБАЛ АРМОР ХХК G.E. Matrix The G.E. Matrix was named after the corporation that first developed and used it as a guide to strategic choice. The G.E. Matrix plots Industry Attractiveness (87,5) against Competitive Strength (69,5). Industry Attractiveness Matrix (I. A.) Factors Weight Rating Product Салбарын өсөлт 20 1,000 20,0 Ашигт ажиллагаа 20 0,800 16,0 Эрх зүйн зохицуулалт 15 0,600 9,0 Өрсөлдөөн 5 0,500 2,5 Технологи 20 0,800 16,0 Зах зээлийн багтаамж 30 0,800 24,0 110 Industry Attractiveness (I.A.) Index 87,5 Competitive Strength Matrix (C. S.) Success Factors Weight Rating Product Нэр хүнд 10 1,000 10,0 Санхүүгийн чадавхи 30 0,800 24,0 Материаллаг бааз суурь 40 0,600 24,0 Боловсон хүчин 15 0,500 7,5 Технологи 5 0,800 4,0 100 Comp Strength (C.S.) Index 69,5 GE matrix нь компанийн ерөнхий стратегийг заах бөгөөд улбар шар хэсэгт буй бол хөрөнгө оруулж өргөжүүлэх стратеги, ногоон хэсэгт хаах стратегийг барина.
  • 42. ГЛОБАЛ АРМОР ХХК ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГ ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ САН 24 ГЛОБАЛ АРМОР ХХК SPACE Analysis Strategic Dimensions and Scoring Factors Determining Financial Strength (FS) Factors Determining Industry Strength (IS) Indicate a score for each of the following criteria. Indicate a score for each of the following criteria. Return on Investment 3 Growth Potential 5 Leverage 3 Profit Potential 5 Liquidity 3 Technological Know-How 5 Capital Required Versus Capital Available 2 Resource Utilization 4 Cash Flow 2 Capital Intensity 5 Risk Involved in Business 4 Ease of Entry into Market 3 Inventory Turnover 2 Productivity, Capacity Utilization 3 Economies of Scale and Experience 4 Other: 3 Other: 4 Average 3,0 Average 4,1 Factors Determining Environmental Stability (ES) Factors Determining Competitive Advantage (CA) Indicate a score for each of the following criteria. Indicate a score for each of the following criteria. Technological Changes 5 Market Share 1 Rate of Inflation 2 Product Quality 4 Demand Variability 2 Product Life Cycle 3 Price Range of Competing Products 2 Product Replacement Cycle 3 Barriers to Entry into Market 2 Customer Loyalty 2 Competitive Pressure/Rivalry 2 Competition's Capacity Utilization 3 Price Elasticity of Demand 2 Technological Know-How 2 Pressure from Substitute Products 3 Vertical Integration 2 Other: 3 Differentiation, Uniqueness 2 Other: Average - 6 -3,4 Average - 6 - 3,6 S-P-A-C-E шинжилгээ нь компанийн гадаад дотоод нөхцөл байдлын талаархи иж бүрэн зураглалыг гаргах бөгөөд чаашид ямар төрлийн маневрийг стратеги хэрэгжүүлэхдээ хэрэглэхийг хэлж өгдөг. Биднийхээр өрсөлдөөнд түлхүү орж агрессив буюу хүчтэй стратегийг баримтлах чиг гарч байна.