SlideShare una empresa de Scribd logo
1 de 71
Descargar para leer sin conexión
Эрхэм хүндэт багш боловсролын салбарын ажилтан, албан хаагчид та бүхэндээ айлчлан ирж буй
2018 оны мэндийг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс эрхлэн гаргадаг энэхүү сэтгүүлийн
хуудсаараа дамжуулан хүргэе!
Шинэ оныг бэлэггүйгээр хэрхэн төсөөлөх билээ. “Багшийн хөгжил” сэтгүүлийн 6 дахь дугаар
хамгийн олон буюу 68 хуудастайгаар хэвлэлтээс гарч байна. Багш танд хэрэгтэй мэргэжил арга
зүйн олон талт мэдээллийг бид энэхүү дугаартаа тусгахыг хичээлээ. Тухайлбал, БМДИ-ийн аргазүйч
Д.Даваасүрэнгийн “Бага боловсролын математик, байгалийн ухааны хичээлийг асуудал шийдвэрлэх
арга зүйгээр төлөвлөх жишээ”, зөвлөх багш Т.Алтанцэцэгийн түүх, нийгмийн ухааны хичээлээр
сурагчдын бичих чадварыг хөгжүүлэх нь сэдэвт аргазүйн материалтай уншиж танилцан багшлах үйл
ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх боломжтой. Т.Алтанцэцэг багшийн аргазүйн туршлагыг дараа
дараачийн дугааруудаас цувралаар хүлээн аваарай.
Мөн гаднын оронд туршлага судалсан тэмдэглэлүүд тэр дунд орос хэл, сургуулийн өмнөх
боловсролын багш нарын сургалт, туршлага судлах үйл ажиллагааны тухай уншиж сонирхохоос
гадна, Багш солилцооны хөтөлбөрийн хүрээнд манай улсад 3 сар ажилласан солонгос багш нарын
сэтгэгдэлтэй танилцах боломжтой.
Багшийнмэргэжилдээшлүүлэхинститутнь2017ондүндсэнсургалтаар5600,төрөлжсөнсургалтаар
5400, захиалгат сургалтаар 60 гаруй байгууллагын 4100 багш, удирдах болон бусад ажилтнуудын
мэргэжлийг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулжээ. Мөн улсын хэмжээнд 130 сургуулийн 700
орчим багшид ажлын байранд нь зөвлөн туслах үйлчилгээг хүргэлээ. БМДИ-ийн мэргэжил дээшлүүлэх
үндсэн сургалтад хамрагдах багш, ажилтны тоо жилээс жилд өсөж байгаа бөгөөд 2018 онд 8000 гаруй
хүн сургалтад хамрагдахаар бүртгүүлжээ.
Эрхэм багш, сургуулийн удирдах болон бусад ажилтнууд та бүхэн өөрсдийн сайн туршлага, мэдээ
мэдээлэл, судалгааны материалуудаа манай сэтгүүлд нийтлэхийг хүсвэл бид баяртайгаар хүлээн авах
болно.
Мөн сэтгүүлтэй холбоотой санал шүүмжээ bagshkhugjil@itpd.mn хаягаар илгээх боломжтой.
РЕДАКЦИЙН ЗУРВАС
Ерөнхий зөвлөх:
Алимаа ТУЯА
Редакцийн зөвлөл:
Энхжаргал БАТЧИМЭГ
Цагаанбаатар НАРАНТУЯА
Санжид АМАРСАЙХАН
Бямбаа ЦАСАНЧИМЭГ
Чагцал ЖАРГАЛ
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
2
ЗӨВЛӨХБАГШ
Олон жилийн хөдөлмөрийн үр шим нэгэн
цагт амилдаг. Ямар нэгэн зүйлийг дахин давтан
оролдож, туршин хийж үр дүнг нь үзсэний эцэст
тэр нь туршлага болж хуримтлагдана, яаж
хийх арга зүй нь аяндаа “гарт орж”, тухайлсан
бэлтгэл шаардагдахгүйгээр хэзээ хэрэгтэй
цагт төвөггүйхэн хийгдэж байдаг. Энэ талаарх
туршлагаа та бүхэнтэй хуваалцаж байна.
Суралцагсдын сурах аргын эцсийн үр дүн нь
бичих чадвараар илэрч уламжлагдан хадгалагддаг
болохыг бидний туршлага харуулж байна.
Бичих чадварын тухай: Хүн орчны юмс үзэгдэл,
ертөнцийг танин мэдэж ухаарсныхаа хэр
хэмжээгээр сэтгэн бодож, түүнийгээ бичгээр
дамжуулан бусдад илэрхийлдэг. Ийм учраас
аливаа мэдээллийг хүлээн авах, цуглуулах,
боловсруулах, түгээх хамгийн гол хэрэгсэл нь
бичих чадвар юм. Хүний мэдлэг, оюун ухааны
түвшин, сэтгэлгээний арга маяг нь бичгийн
чадвараар илэрч байдаг онцлогтой. Сүүлийн 10
гаруй жилийн хугацаанд боловсролын үр дүнг
хэмжих ерөнхий суурь шалгалт нь тест болсноор
сурагчдын бүтээлчээр ярих, бичих чадварыг
хөгжүүлэх үйл харьцангуй багасч, харин уншсан
сонссоноо цээжлэх, зөвхөн тестийн зөв хариутай
хөөцөлдөх зэргээр сурах, сургах үйл ажиллагаанд
өрөөсгөл хандлага илрэх боллоо.
Бүтээлчээр бичих гэдэг нь
•	 Уншсан зүйлийнхээ агуулгыг өөрийн
ойлгосноор бичих
•	 Үзэл бодлоо илэрхийлэн бичих
•	 Ургуулан бодож дүгнэлт бичих
•	 Эргэцүүлэн бодож зохиомжлон бичих
•	 Төсөөлөн бичих
•	 Асуудлыг олон талаас нь харж дүн
шинжилгээ хийж бичих
•	 Шинэ санаа дэвшүүлэн бичих
•	 Олон эх сурвалжуудаас авсан мэдээлэл,
үзэж туулсан туршлагаа бусдад ойлгомжтой,
хүртээмжтэйгээр эх хэлээрээ алдаагүй зөв,
товч тодорхой, утга төгөлдөр найруулан
бичих зэрэг бичгийн хэлний цогц чадамжийг
эзэмшүүлэх үйл ажиллагаа юм.
Түүх,нийгмийнухааныхичээлньолоншинжлэх
ухааны уулзварт, ардчилсан нийгмийн үнэт
зүйлийг эзэмшсэн, бие даан амьдрах болон сурах
арга ухаанд суралцсан иргэнийг нийгэмшүүлэн
төлөвшүүлэхэд бүхэлдээ чиглэгддэг. Иймд энэ
хичээлээр эзэмших чадварыг зөвхөн мэдлэгт
суурилуулан авч үзэхээс илүү сурагчдын бичих,
улмаар сэтгэх чадварыг хөгжүүлэхэд чиглүүлэх нь
илүү үр дүнтэй байдаг .
ЕБС төгсөөд бидний гараас их дээд сургуулийн
ширээнд шилжсэн сурагчид маань бие даалт,
ТҮҮХ, НИЙГМИЙН УХААНЫ
ХИЧЭЭЛЭЭР СУРАГЧДЫН
БИЧИХ ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
Монгол Улсын зөвлөх,
түүх, нийгмийн ухааны багш Т.Алтанцэцэг
Түлхүүр санаа:
•	 Ямар нэгэн зүйлийг зааж сургана гэдэг нь тодорхой технологи
эзэмшүүлэх үйл явц.
•	 Бүтээлч байдал гэдэг нь сургалтын үр дүнд өөрт нь үлдэж хоцорсон
арга барил.
•	 Туршлага гэдэг нь өөрийн хэрэглэж дадсан, хүмүүс ашиглаж
болохуйцаар бэлтгэгдсэн арга, аргачлал, аргазүйн шийдлүүд.
3ЗӨВЛӨХ БАГШ
реферат, эсээ бичвэр, курсийн ажил бичих гээд олон
бэрхшээлтэй тулгардаг. Энэ нь сурагчийн ширээн
дээр байхдаа бичих чадвар яаж эзэмшсэнээс ихээхэн
хамаардаг. Бодит байдал дээр оюутан болсон хүүхэд
маань бичгийн хэлээр өөрийн санаагаа илэрхийлэх
хамгийн энгийн арга барилыг ч төдийлөн эзэмшээгүй
байдаг. “Маш олон авьяаслаг оюутнууд бичгийн
хэлнийчадварэзэмшээгүйбайдагньхарамсалтай”, “...
Бариагүй ч номгүй, барьсан ч чиггүй” мэдээллийн үнэ
цэн, зохиогчийн эрх, тэрч бүү хэл өөрийн үзэл бодлыг
үл ойшоогч сурагчид ЕБС төгсөөд ирж байгаа” -г их
дээд сургуулийн эрдэмтэн багш нар шүүмжилж, санаа
зовнин байдаг. Түүнчлэн бичих чадварын хоцрогдол
нь сурагчдын хэл ярианы хөгжилд төдийгүй цаашид
бие даан сурах аргын хөгжилд саад тушаа болдог
байна.
Энэ удаа Өгүүлбэр зохиох “Иш” арга, Таван мөрт
буюу Синкуйан, “Хэр адил вэ?” дасгалын арга, “GLUES”
- түлхүүр арга гэсэн 4 аргын талаар дэлгэрэнгүй
танилцуулж байна Эдгээр аргыг үр дүнтэй
хэрэглэснээр сурагчдын бичих болон сэтгэн бодох
чадвар илэрхий сайжирч, сурах арга барилд чанарын
өөрчлөлт гардаг. Эдгээр аргыг хэрхэн хэрэглэх
зааварчлага болон сурагчдын хийж гүйцэтгэсэн
бичлэгийн ажлыг жишээ баримтаар нь хавсаргалаа.
Дараагийн дугааруудад өөрийн мэргэжлийн
болон бусад мэргэжлийн багш нартай хамтран
ажилласан арга туршлагаа хуваалцах болно.
Нэг. Ургуулан бодож дүгнэлт бичих “Иш” арга
Тухайн аргаар хөгжүүлэх чадвар: Сурагчдын
сэтгэн бодож, бичих чадварыг хөгжүүлэх, хэрэглэхэд
хялбар аргуудын нэг нь ургуулан бодож дүгнэлт бичих
“Иш” арга буюу “Хөтлөх” арга юм. Ургамлын иш нь
олон навч, мөчир, цэцэгсийг хооронд нь холбодогтой
адил иш болсон тулгуур ойлголт нь сурагчдын бичих
болон сэтгэх чадварыг хөгжүүлэхэд чиглэгдэнэ.
Иш ойлголтоос бичих, шүүн хэлэлцэх, үнэлж дүгнэх
үндсэн санаа төрдөг.
Аргыг хэрэглэх алхам, аргачлал:
•	 “Иш”	 аргыг	 хэрэглэхдээ	 “Иш” гэдэг
үгийг томоор (самбарт) бичиж дараах асуултаар
хэлэлцүүлэг өрнүүлнэ.
1.	Иш гэдэг үгийн утгыг тайлбарлана уу?
2.	 Ишнийжишээнүүдийгдурьданауу?Тэдгээрийн
зориулалтыг хэлнэ үү?
•	 Хэлэлцүүлгийн явцад багш: “Иш” нь олон утгатай
бөгөөд түүнийг олон жишээгээр тайлбарлана.
Дараах гурван ишээр дамжуулан өөрийн үзэл
бодлоо илэрхийлэх юм гэдгийг тайлбарлана.
•	 Миний бодлоор ...
•	 Миний санахад...
•	 Миний ойлгосноор...
•	 Сурагчид эдгээр ишээс сонгон авч өөрийн
судалж буй зүйлийн тухай бодол санаагаа
илэрхийлэн ярилцаж, бичнэ.
•	 Сурагчдын бүтээлийг харилцан хэлэлцэж,
үнэлж дүгнэн үзэл бодлоо хуваалцана.
“Иш” аргыг нийгмийн ухааны	 х и ч э э л ү үд эд
төдийгүйбайгалийнухааныямарчхичээлдхэрэглэхэд
тохиромжтой.
Аргыг хэрэглэсэн жишээ:
Бид VIII, X ангийн Монголын түүх, Нийгмийн
тухай мэдлэг хичээлээр “Иш” аргыг хэрэглэж бичсэн
сурагчдын “Бүтээл”-ээс жишээ болгон үзүүлж байна.
Сурагчид хичээлийн явцад өөрийн бодол санаагаа
онч мэргэн үгс, оньсого, шүлэг, зүйрлэлийн гэх зэрэг
олон хэлбэрээр илэрхийлсэн байдаг. Үүнд:
Монголын түүхийн хичээлээр
•	 Миний ойлгосноор Монголын түүх нь бусад
гүрний адил зовж зүдэрч, ялж дийлэн, мандан
бадарч явсныг үр хойчдоо сануулсан он цагийн
хэлхээ.
(8д ангийн сурагч А.Түвшинбаяр)
•	 Миний бодлоор Монголын түүх нь Монгол хүн
дэлхийг эзэлж, Монгол хүн дарлагдан зүдэрч,
Монгол хүн сэргэн мандаж байсныг үнэн
бодитойгоор тэмдэглэсэн, дахин үл давтагдах
өв эрдэнэ.
(8д ангийн сурагч Б.Төрмөнх)
•	 Миний ойлгосноор Монгол улс
Мандан ургах нар мэт 	
Гандан хагдрах цэцэг мэт явсан нь бидний үнэн
түүх гэлтэй.
(8д ангийн сурагч С. Саруулзаяа )
Нийгмийн ухааны хичээлээр:
•	 Миний бодлоор өрсөлдөөн бол дэвшилд хүргэх
цусгүй дайн.
(10з ангийн сурагч Д.Гантуяа)
•	 Миний бодлоор мөнгө бол тархины хорт хавдар
юм.
(10д ангийн сурагч Д.Нарантуяа)
•	 Миний бодлоор ажилгүйдэл нь амьдралын
идэвхгүй цаг хугацаа.
Миний санахад инфляцийн өсөлт нь төрийн
эдийн засгийн бодлогын уналт.
Миний санахад ядуурал нь живж буй аварга
хөлөг
Миний ойлгосноор татвар нь бидний ирээдүй.
(10з ангийн сурагч С.Саруул)
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
4
ЗӨВЛӨХБАГШ
•	 Миний ойлгосноор төсөв нь нийгмийг
зохицуулагч цагдаа (10з ангийн сурагч
Б.Гэрэл)
•	 Миний бодлоор мөнгө гэдэг нь хуулийг ч
гуйвуулж чадах шидэт цаас
(10т ангийн сурагч Б.Болор-Эрдэнэ, Т.Ганчимэг)
•	 Миний санахад нийгэм гэдэг нь
Хамтран амьдрах ухамсар
Хамаг улсыг бүрдүүлэгч
Аль ч үед орших
Амьдралыг жолооддог зүйл
(10з ангийн сурагч Н.Золжаргал)
•	 Миний бодлоор ажилгүйдэл гэдэг нь
Хэнийг ч үл ялган хөлдөөгч
Хүнийг ч үл тоон ууршуулагч
Үгүйрэл, түгшүүр, гутрал
(10и ангийн сурагч И.Урангоо)
•	 Миний бодлоор би гэж
Хэвлийгээс унаж хүн болов
Хөхөө хөхөж гэдсээ баярлуулав
Хөлд орж шороо хөдөлгөв
Хэлд орж дуугаа нэмэрлэв
Сургуульд орж сурагч болов
Сурсанаа шалгуулж сая амсхийв
5ЗӨВЛӨХ БАГШ
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
6
ЗӨВЛӨХБАГШ
Насанд хүрч иргэн болов
Саналаа өгч төрөө засалцав
Конкурс өгч оюутан болов
Сургуулиа төгсөж диплом авав
Ажил хийж амьдралаа залгав
Аав ээжээ асарч тэтгэв
Ханьтай, бас үртэй болов
Үрээ өсгөж ачаа тэврэв
Хийдгээ хийж тэтгэвэрт гарав
Хийснээ харж сэтгэл тайтгарав
Ханан гэр холдож
Хадан гэр ойртов
(10д ангийн сурагч А.Золбооцэцэг)
Хоёр. Таван мөрт буюу Синкуайн бичих арга
Тухайн аргаар хөгжүүлэх чадвар: Синкуайн гэдэг
нь францын 5 гэсэн тооны нэрнээс гаралтай үг.
Таван мөрөнд багтааж санаагаа бичих бөгөөд бас
тодорхой дэс дараа, дүрэмтэй ажээ.
Мэдээллийг нэгтгэх чадвар, цогц бодол сэтгэлгээ,
нарийн мэдрэмж, итгэл үнэмшилтэй байх нь маш
чухал чадвар юм.
Энэ арга нь мэдээлэл ба материалыг нэгтгэн
сэдвийн тодорхойлолтыг уран яруу, товч
илэрхийлэх арга юм.
Аргыг хэрэглэх алхам, аргачлал:
1.	 Гарчиг (ихэвчлэн нэр үг)
2.	 Хоёр үгээр тодорхойлох (хоёр тэмдэг нэр)
3.	 Үйл явц (Сэдвийн үйл явцыг тодорхойлсон
гурван үйлт нэр)
4.	 Мэдрэмж сэтгэгдэл (4 үгтэй өгүүлбэр буюу
хэлц хэллэг)
5.	 Сэдвийн гол утга мөн чанар (Өөр нэг үгээр
илэрхийлэх)
Аргыг хэрэглэсэн жишээ:
Ном Төр
Гайхамшигтай, мэдлэгтэй Хаант, Бүгд найрамдах
Унших, сэтгэх, бүтээх Хуульчлах, зохицуулах, хянах
Уншихаа боливол сэтгэхээ
болино
Төр бол нийгмийн эмч
Ард түмэн Ертөнц
(10и анги Мөнх-Эрдэнэ)	 (10д анги Д.Золбооцэцэг)
Найз Нийгэмшилт
Үнэнч, зарчимч Чөлөөтэй, өргөн цар
хүрээтэй
Зөвлөх, туслах, зэмлэх Зохицох, шилжих,
хувьсах
Зовоход нөхөд минь жаргал болдог
Бүдрэхэд нөхөд минь түшиг болдог
Уйлахад нөхөд минь алчуур болдог
Урагшлахад нөхөд минь дэм болдог
Хүн болох багаасаа
Хүлэг болох
унаганаасаа
Ертөнц Нөхөрлө
(10и анги Урангоо) 	 (10ё анги Т.Баярмагнай)	
Ядуурал Хувьсгал
Үнэмлэхүй, харьцангуй Харгис, аажуу
Хоосрох, доройтох, мөхөх Эзлэх, өөрчлөх, уусгах
Ядуурал бол залхуурлын
шан харамж юм
Ард түмний сэтгэлгээнд
дарангуйлагч
Өөрчлөлт Зовлон сүйрэл
(8в анги Ж.Учралбаяр) (10а анги П.Оюу-Эрдэнэ)
Гурав. “Хэр адил вэ?” дасгалын арга
Тухайн аргаар хөгжүүлэх чадвар: Сурагчдад
аливаа асуудал, үзэгдэл үйл явдалд дүгнэлт хийж
бичихэд чиглэсэн “Хэр адил вэ?” дасгалыг авч
үзье. Аливаа юмыг үнэлж, дүгнэх чадвар нь зохих
хэмжээгээр заяамал байдаг боловч тэр чадварыг
зориуд бэлтгэсэн дасгалаар дамжуулан зүгшрүүлж
болдог.
Аргыг хэрэглэх алхам, аргачлал:
Суралцагчдын төрөлхийн дүгнэх болон бичих чадварт
тулгуурлан дараах дасгалыг ажиллуулна.
•	 Телевиз цасан ширхэгтэй хэр адил вэ?
•	 Ширээ бээлийтэй хэр адил вэ?
•	 Шувуу чийдэнтэй хэр адил вэ? гэх мэт
нөхцөлүүдээс нэгийг өгч, нэгээс хоёр минутын
хугацаанд гүйцэтгүүлнэ. Сурагчид бүлгээрээ
хэлэлцэж өөрсдийн адилтгах санааг гаргана.
Багш нэг бүлгийг сонгож хариултаа танилцуулахыг
хүснэ. Бусад бүлгүүд давхардаагүй шинэ
санаануудыг нэмж, жагсаалтаа үргэлжлүүлнэ. Энэ
дасгалыг гүйцэтгүүлж суралцагчдын сэтгэлгээг
зүгшрүүлсний үндсэн дээр багш өөрийн зааж буй
сэдвийн хүрээнд тодорхой ухагдахуунуудыг санал
болгож юутай адилтгаж болохыг ярилцан бичнэ.
Жишээ нь: 10 дугаар ангийн нийгмийн тухай мэдлэг
хичээлийн улс төрийн амьдрал сэдвийн бататгалд:
•	 Төр юутай адил вэ?
•	 Улс төрийн намыг ямар зүйлтэй адилтгаж
болох вэ?
•	 Сонгогчдыг юутай зүйрлэж болох вэ?
•	 Шүүх засаглал юутай адил вэ? гэх мэт
нөхцөлүүдийг өгч сурагчдыг бүлгээр
ажиллуулж болох юм.
Сурагчид өөрсдийн сонгон авсан ухагдахуунаа
юутай зүйрлэж болохыг хэлэлцэн шийдэж,
бусаддаа танилцуулж ярилцдаг. Сурагчид төрийг
монгол гэр, онгоцны экипаж, нарны аймгийн
гарагийн систем, гар утас, шатар зэрэг янз
бүрийн зүйлтэй харьцуулан төрийн мөн чанар,
үүрэг, тогтолцоо, зохион байгуулалтыг сонгосон
зүйлийнхээ тодорхой хэсгүүд, эд анги, үүрэг
зориулалттай адилтган биччсэн байна.
Мөн улс төрийн систем, төрийн хялбарчилсан
загвар нь сургууль, албан байгууллага, гэр бүл
гэдэг утгаар адилтган тайлбарласан бүлгүүд ч
байв.
7ЗӨВЛӨХ БАГШ
Аргыг хэрэглэсэн жишээ:
Улс төр бол шатартай адил
Улс төрийн систем Шатар
Хоёр намын систем Хар цагаан өрөг
Улс төрийн лидерүүд Бод (ноён, бэрс г.м)
Намын гишүүд дэмжигч Шатрын хүү
Ард түмэн сонгогчид Шатрын хөлөг
Төрийн байгууламж
Шатрын хөлөгт байрлах
дараалал
гэж адилтгаад улс төр, шатар хоёулаа тоглох
тогтсон журам, хэм хэмжээтэй гэжээ. (10е ангийн
Б.Баасанжаргал, Т.Бат-Эрдэнэ, С.Батбаатар,
Г.Дорждэрэм, Ч. Төгөлдөр)
Шүүх засаглал нүдтэй адил
Шүүх засаглал Нүд (хараа)
Шүүх хахуульд автах Нүд сохрох
Шүүхийн тогтолцоо Нүдний бүтэц
Хуульд захирагдах Нүдний болорыг хайрлах
Шударга шүүх Хөөрхөн нүд
Үнэнийг олох Харцаараа зөв бурууг ялгах
гэх мэтээр адилтгажээ.
Нүд өнгөөр ялгаварлана. Шүүх мөнгөөр ялгаварлана
гэж шүүмжлэлтэй ханджээ.
(10н анги Д.Болормаа, Ж.Төгсжаргал, Б.Дуламрагчаа)
Эдгээр бүтээлийг зөв буруу гэж үнэлэх боломжгүй
бөгөөд хамгийн гол нь аливаа зүйлийг төсөөлж,
төлөөлүүлэн холбоосжуулж байгаа сурагчдын сэтгэх
чадвар, бодол санаа нь чухал юм.
Дөрөв. “CLUES” – Түлхүүр арга
Тухайн аргаар хөгжүүлэх чадвар: Түлхүүр арга
нь тодорхой хязгаарлагдмал мэдээллээс ургуулан
дүгнэлт хийх сурагчдын чадварыг хөгжүүлэхэд
туслана. Үг, өгүүлбэрийн хоорондын далд холбоог
илрүүлэн, дүгнэлт хийж сурах нь зайлшгүй чухал
чадвар юм. Энэ аргыг тайлбарлахдаа дутуу
мэдээллийг ургуулан бодож олдог, эрэн сурвалжлагч,
мөрдөн байцаагчийн ажилтай адилтган хэлж болно.
Тухайлбал, мөрдөн байцаагч нь хутга мэс, цус нөж
гэсэн үгнүүдээс ямар дүгнэлт хийж болохыг ярилцана
гэсэн үг. Үгүүдийг нэгтгэн өгүүлбэр бүтээснээр
мөрдөн байцаагч нь дутагдаж буй мэдээллийг нөхөн
бий болгодог гэдгийг сурагчдад сануулна.
Аргыг хэрэглэх алхам, аргачлал:
Багш 	 CLUES ( түлхүүр) гэдэг Латин үгийг үсэг бүрээр
салгаж ашиглах тайлбарлахын хамт дараах үзүүлэнг
бэлтгэж хэрэглэнэ.
С - (claster) Ижил утгатай үгсийг бүлэглэх
L - (Lebеl) Ангилах
U - (Untangle) Дэд бүлэг үүсгэх
E - (eхаmine) Зураглах
S - (setpattern) Холбоос бий болгох
Энэ аргыг хэрэглэхдээ тухайн сэдэвтэй холбогдох
хориос илүүгүй үгийг сурагчдын саналаар сонгонавна.
Сонгож авсан үгнүүдийнхээ хүрээнд үсгээр өгөгдсөн
дорх зааврын дагуу ажиллахыг сурагчдаас хүсч
бүлгээр нь буюу хосоор нь ажиллууна. Сурагчид ижил
утгатай үгсийг бүлэглэсний (C) дараа ямар зүйлийг
шалгуур болгож (L) ангилах, агуулгыг (U) хэлэлцэн
дэд бүлэг үүсгэнэ. Ангилж бүлэглэсэн үгсээ нэг утга
санаанд оруулан зураглан (E) илэрхийлж, эцэст нь
тэдгээр үгсээр илрэх агуулгыг бичиж холбоос (S)
үүсгэнэ.
Аргыг хэрэглэсэн жишээ:Сурагчид дараах үгийг
сонгож ангилал хийсэн байна. Жишээ нь: Эдийн
засгийн холбогдолтой дараах үгс (Төсөв, банк, иргэн,
өрсөлдөөн, эрэлт, нийлүүлэлт, боловсрол, орлого, орон
сууц, менежер, худалдагч, бизнесмен, авто машин,
татвар, өмч хувьчлал, зээл, төлбөр, сүүн бүтээгдэхүүн,
компъютер, костюм пиджак, зураг плакат, мөнгө, багш)-
ийг сурагчид сонгож авсан байна.
С
төсөв, мөнгө үнэ, төлбөр
орлого, татвар эрэлт, нийлүүлэлт
өмч хувьчлал худалдагч, менежер
орон сууц, авто машин
L
Мөнгөтэй
холбоотой
Хэрэглээтэй
холбоотой
Мэргэжилтэй
холбоотой
Бусад
үнэ орон сууц багш иргэн
төлбөр авто машин менежер эрэл
мөнгө
сүүн
бүтээгдэхүүн
бизнесмен
нийлүүлэлт компьютер худалдагч
зээл
костюм
пиджак
банк зураг плакат
боловсрол
орлого
U
Эдийн засаг Хэрэглээ
Макро Микро Үндсэн Үндсэн биш
төсөв мөнгө орон сууц авто машин
банк үнэ
сүүн
бүтээгдэхүүн
компьютер
зээл төлбөр
костюм
пиджак
зураг
плакат
Эдийн засагт оролцогсод
Макро Микро
төсөв мөнгө
банк үнэ
зээл төлбөр
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
8
ЗӨВЛӨХБАГШ
S. Бидний мэдэх эдийн засаг
“Монгол улс зах зээлийн харилцаанд шилжсэн
тэр үеэс л иргэн бүрийн амьдралд их өөрчлөлт
гарсан. Хөрөнгө, үйлдвэрлэл үйлчилгээний хувьд
шилжиж, тасралтгүй үргэлжлэх өрсөлдөөн бий
болов. Өдрөөс өдөр ирэх тутам хүмүүсийн эрэлт
хязгааргүй өснө. Хүн бүр л хувьдаа орон сууц,
авто машин, компьютертэй болох гэсэн хүсэл
эрмэлзлэлээ биелүүлэхийг хичээнэ. Тиймээс
өөрийн орлогыг дээшлүүлэхийн тулд худалдагч,
тэр ч бүү хэл дээд боловсролгүй хүмүүс хүртэл
том бизнесмен, хөрөнгө оруулагч болохоор
өрсөлдөөнт амьдралын нэгээхэн хэсэг рүү уусан
орсоор.
Бүх зүйл мөнгөөр хэмжигдэх болсон энэ цагт
хүн бүр төлбөр, зээл, орлогын асуудлаар банк
хэмээх эргэлдэгч хүчинтэй холбогдоно. Тиймээс
ч банк санхүүгийн зохион байгуулалт, явуулж буй
үйл ажиллагаа улам л сайжирч, улам л нарийссаар.
Харин орлого багатай зарим нэг нь төсөв
хэмээх аварга загасны ашиг тусыг горьдон суудаг.
Гэвч тэр аварга загас биднийг тэр бүр тэжээж
чадахгүй байна. Иймээс ч зах зээлийн өнөө үед
овсгоотой нэг нь өмчөө бүрдүүлж, овсгоогүй бусад
нь өөрийн гэсэн өмчгүй үлдэж байна. Харин төрөөс
иргэн бүрд хэрэгтэй зүйл зохистой ажиллагаа
явуулж буйн жишээ нь өмч хувьчлал буюу газар
өмчлөх асуудал мөнөөс мөн юм. Ингэснээр ард
түмнийг хувийн өмчтэй болгоод зогсохгүй улс орон
хөгжих эх суурийг тавьж байгаа нь ард түмэнд
ойлгомжтой санагдана” хэмээн бичсэн байна.
Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийин
«Ирээдүй» цогцолбор, ахлах II сургуулийн 10а ангийн
сурагч Н.Золжаргал, Г.Баярцэцэг
9ОНЫ ТЭРГҮҮНИЙ БАГШ
БАГШ МИНИЙ АРГА ЗҮЙ
ТУРШЛАГА
Дорнод аймгийн Хэрлэн сумын улсын тэргүүний,
лаборатори Хан-Уул цогцолбор сургуулийн бага боловсролын
тэргүүлэх зэрэгтэй багш Чулуунгөлөгийн Сувдаа
Багшийн амжилт:
•	 Хэрлэн сумын Засаг дарга болон Хан-Уул
цогцолбор сургуулийн нэрэмжит медальт
олимпиадад “Монгол хэл багш” төрөлд 2014 онд
Хүрэл медаль, 2016 онд тусгай байр
•	 Хүн ба байгаль хичээлийн кабинетийг 2 удаа
шинэчлэн байгуулж ажиллаж байна.
•	 Төрөлжсөн олимпиадын бага анги-монгол хэл
төрлөөр 2012 онд V, 2014 онд тусгай байр
•	 Дорнод аймгийн Бага боловсролын багш нарт
“Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга туршлага”
сургалтыг Математикийн судлагдахууны
багаараа амжилттай зохион байгуулсан.
•	 2016 онд Хүн ба байгаль судлагдахууны
багаар 5-р ангийн “Үл эргэх өөрчлөлт” ээлжит
хичээлийг 3 удаа засан сайжруулж, туршлага
солилцох “Сайн хичээл, үйл ажиллагаа” бүсийн
зөвлөгөөнд зааж шалгарсан.
•	 5-р ангийн “Энерги” бүлэг сэдвийн “Машиныг
яаж хөдөлгөх вэ?” салхины энергийн тухай
ээлжит хичээлийг 4 удаа сайжруулан бүсийн
зөвлөгөөнд заасан.
•	 Аймгийн зөвлөгөөнд “Харимхай энергийн
хүчээр машиныг хэрхэн хөдөлгөх вэ?” хичээлийг
багийнхантайгаа 4 удаа засан сайжруулан зааж
шалгарсан.
•	 Сайн хичээл, үйл ажиллагаа улсын зөвлөгөөнд
3-р ангийн “Ус ба дэлхий” бүлэг сэдвийн
“Дэлхийд хэдэн далай хаана, хаана байдаг вэ?”
ээлжит хичээлийг зааж хэлэлцүүлэн багшийн
хөгжил портал сайтад байршуулж бусдын
хүртээл болгосон.
•	 www.teacher.itpd.mn болон бусад сайтад дараах
хичээл, өөрийн арга туршлагаа байршуулан
өөрийн арга зүйгээ түгээгээд зогсохгүй бусдаас
харилцан суралцаж, хичээлээ засан сайжруулж
байна. Үүнд:
-	 “Үл эргэх өөрчлөлт” ээлжит хичээл
-	 Машиныг яаж хөдөлгөх вэ? ээлжит хичээл
-	 Дэлхийд хэдэн далай хаана хаана байдаг вэ?
ээлжит хичээл
-	 “Туузан урлалаар урлахуй”, “Үлгэрээр
дамжуулан эх зохион арга зүй” сэдэвт
хичээлүүдээр туршлагаа түгээсэн.
Багшийн арга зүй, туршлага:
1.Хүүхдээ зөв оношлон тэдний чадварт
суурилан, ялгаатай даалгавар боловсруулан, өдөр
бүр явцын үнэлгээгээр урамшуулан ахиц, амжилтыг
үнэлэх”Алхам бүр-УРАМ” технологитой болсон. Энэ
технологийг хэрэгжүүлэхдээ суралцахуй, хөгжихүй,
хамтрахуй гэсэн гурван чиглэлийг барьж ажилладаг.
Үүнд:
1.Сурагчдын зохион найруулж бичих чадварт
сургах, алхам алхмаар үгийн тоо, үгийн баялгийг
нэмэгдүүлэх зорилготойгооор даваа гараг бүр “Бид
зохиолч“ цагийг ордог. Энэ нь дараах алхам үе шатаар
зохион байгуулагддаг.
•	 1975 онд Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн.
•	 2001 онд Дорнод багшийн сургууль төгссөн.
•	 МУ-ын тэргүүлэх багш
•	 Боловсрол судлалын магистр
•	 1993оноос Дорнод аймгийн Хан-Уул цогцолбор сургуульд
24 дэх жилдээ ажиллаж байна.
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
10
ОНЫТЭРГҮҮНИЙБАГШ
1.	 1,2-р ангиас богино үлгэр уншуулж утгыг
ярилцаж дүрд хувирган уншуулах, дүрд
тоглуулан номонд дуртай болгосон.
2.	 3-р ангиас эхлэн үлгэрийн хэсгээс гүйцээн
бичих, цааш үргэлжлүүлэн зохиох
даалгаврыг ажиллуулсан
3.	 4-р ангиас нь үлгэрийг дуурайн зохион
бичүүлэх даалгавар ажиллуулсан.
4.	 5-р ангиас өөрсдийн дуртай сэдвээр үлгэр
зохион бичүүлсэн.
Чөлөөт сэдвээс үлгэр зохион бичих аргад
шилжүүлж ”өдөр бүр 1 эх“ зохион бичүүлснээр
үгийн тоо, үгийн баялгийг нэмэгдүүлж зохион
бичих чадварыг нэмэгдүүлсэн.
Сурагчдад гарсан ахиц, давуу тал:
•	 Огт зохиож чаддаггүй байсан сурагчид үлгэр
дуурайж зохиосоор зохион бичиж сурсан.
•	 Эхлэл, гол ,төгсгөл хэсгийг ялгаж найруулж
бичиж сурсан.
•	 Үгийн баялаг, зөв бичих, найруулж бичих
чадвар нэмэгдэж үгийн тоог ахиулсан.
Үүний үр дүнд
•	 БСУГ-ын шалгалтад 95%-тай дүгнэгдсэн.
•	 Улсын шалгалтад 80%-тай дүгнэгдсэн.
•	 Сурагч бүр өөрийн зохиосон үлгэрийн
номтой болсон.
•	 “Хүүхдээ уучилъя” бүтээлийн уралдаанд эх
зохион бичиж анги хамт олноороо 100%
оролцон шилдэг ангиар шалгарсан.
•	 Зохион бичлэгийн уралдаанд сурагч
Дөлбаяр 1-р байр
•	 Гар угаах өдөрт зориулсан уралдаанд
ангиараа 1-р байр эзэлсэн.
2.Пүрэв гарагийн “Номын анд” цагаар сурагчид
ном уншиж, номын тэмдэглэл хөтлөх, дүрд
хувирах, дүрийн тоглолт хийх, мөн үлгэр уншиж
түүнийгээ ярих, уншсан үлгэрээс сургамжтай зүйр
үг цээжлэн тогтоож утгыг тайлбарлаж сурснаар
сурагчдын ярих чадварт, уншсанаа ойлгох, бусдад
илэрхийлэх чадварт ахиц гарсан.
3.Сурагчдын амжилттай суралцахын нэг үндэс
нь эцэг эхийн оролцоо байдаг. Эцэг эхийг 4
багаар зохион байгуулж, тэднийг урамшуулж,
санаа бодлыг сонсож хамтарч ажиллаж улирал
бүр тэдэнд сурсан мэдсэнээ тайлагнахаас гадна
сурагчдын алдаан дээр анализ хийж ойлгохгүй
байгаа агуулгыг хэрхэн ойлгуулах, гэрийн
даалгаврыг хэрхэн хийлгэх арга зүйн сургалт
үйл ажиллагааг зохион байгуулснаар багшийн
ажлын үнэ цэнийг мэдэрч багшийн сайн туслагч
хамтрагчид болсон төдийгүй сурлагын хоцрогдол
гардаггүй ба хүүхдийн мэдлэг чадвар ахиц амжилт
нэмэгдэж хүүхдийн хөгжлийг харж бахархах, цааш
хөгжүүлэх эрмэлзлийг нь төрүүлдэг.
4 . “АЛХАМ БҮР УРАМ” технологийн “Өгүүлбэртэй
бодлогын цаг”-аар сурагчдыг хөгжүүлэх нь арга
зүйгээсээ танилцуулъя. Энэ хичээлийн жилд
“Бяцхан эмч” клубыг ажиллуулж сурагчдын
эрүүл мэнд, ариун цэвэрт хяналт тавьж, өөрийн
удирдлагын үүргийг гүйцэтгэхэд суралцаж байна.
Зорилго: Өгүүлбэртэй бодлогыг олон аргаар
бодуулж сургах, сурагчдын сэтгэн бодох чадварыг
хөгжүүлэх
Зорилт:
1.	 1,2-р ангиас өгүүлбэртэй бодлогыг зөв ойлгож
унших, уншсанаа зураглал, бичиглэл ашиглан
бодох аргад сургах
2.	 3-р ангиас эхлэн өгүүлбэртэй бодлогыг олон
аргаар бодуулж сургах
3.	 Бодсон аргаа бусдад тайлбарлах чадварт
сургахад голлон анхаарах
Хэрэгжүүлсэн үе шат буюу алхмууд:
Алхам 1: Бодлогын өгүүлбэрийг уншиж
ойлгох үе шат
•	 Бодлогын өгүүлбэрийг багш сурагчдаар маш
сайн уншуулна.
•	 Эхний удаа ойлгож, тогтож уншина.
Ойлгохгүй бол дахин уншиж болно.
•	 Уншсаныхаа дараа тунгаан бодох, ойлгосноо
цэгцлэх хугацаа өгнө.
Алхам 2: Бодлогын утгыг ойлгож, ярих, задлан
шинжлэх үе шат
•	 Багш эхний удаа дараах асуултаар сурагчдыг
чиглүүлнэ. Үүнд: Юуны тухай бодлого байна
вэ? Бодлогод хэн, хэн, юу, юу гарч байгаа
тухай, дараа нь яасан гэх мэтээр.
•	 Багш хэд хэдэн сурагчаар яриулна. /ярих
явцад сурагчид бодлогын нөхцөл, асуултыг
илүү сайн ойлгодог/
•	 Дээрх бодлогын нөхцөл хэсэг нь аль вэ?
Асуулт хэсэг нь аль нь вэ? Өөр ямар асуулт
тавьж болох вэ?
11ОНЫ ТЭРГҮҮНИЙ БАГШ
Алхам 3: Ойлгосон зүйлээ ашиглан зураглал,
бичиглэл хийх үе шат
•	 Сурагчид бодлогыг ухаж, ярьж ойлгосныхоо
дараа өөрт ойлгомжтой зураглал хийх, товч
бичиглэл хийх,асуулт гаргах,илэрхийлэл зохиох
зэргээр бодлогоо ойлгогдохоор зураглаж
томьёолно.
•	 1,2-р ангид сурагчид өөрийн ойлгосноор товч
бичиглэл хийдэг болтол нь багш тусална.2-р
ангиас эхлэн хэрчмэл зураглал хийх, хариулж
болохоор асуулт гаргах, иллэрхийлэл зохиох
зэрэг үйл ажиллагаанд сургана.
•	 3,4, 5 ангийн сурагчид бичиглэл, зураглалаар
илэрхийлэх чадвартай болно.
Үе шат 4: Бодолт хийх, шалгах үе шат
•	 Сурагчид өөрийн хийсэн зураглалыг ашиглан
бодолтоо хийнэ. Сурагчдын мэдлэг чадвар
ялгаатай учир өөр, өөр аргаар бодолт хийнэ. Энэ
ялгаатай бодлогыг багш сурагчдыг бодох явцад
дундуур нь явж ажиглалт хийнэ.
•	 Хэдэн ялгаатай бодолт хийж байгааг, хэн ямар
аргаар бодож байгааг олж харах
•	 Багш бодолт хийх явцад тухайн үйлдэл юу, юуг
илэрхийлж байгааг заавал бичих хэрэгтэйг
сануулах нь маш чухал. Ингэснээр хүүхэд илүү
ойлгож ухаарч бодох болно.
Үе шат 5: Бодсон бодлогоо бусдадаа тайлбарлаж
ярьж өгөх үе шат
•	 Энэ үе шат их чухал. Хүүхэд өөрийн бодсон
аргаа тайлбарлаж ярьснаар өөрийгөө бусдын
өмнө илэрхийлэх чадвар нэмэгдэнэ.
•	 Энэхүү алхмыг гүйцэтгэснээр бодсон бодлогоо
сурагч өөрөө болон бусад сурагчид илүү ойлгож
ухаарах ач холбогдолтой.
•	 Бодлогыг тайлбарлуулахдаа аль болох олон
сурагчаар, хосоор ажиллуулах тайлбарлуулах
хэрэгтэй.
Үе шат 6: Бодлогоо өөр аргаар бодох, бодлого
зохиож бодох үе шат
•	 Бодлогыг 3,4,5-аар ангиас эхлэн нэг аргаар
бодох биш аль болох янз бүрийн аргаар бодуулж
сургах нь маш чухал
•	 Сурагч өөрийн бодсон ялгаатай бодлогыг багш
болон бусдад тайлбарлаж өгнө. Энэ алхмын үр
дүнд сурагч бодлогыг өөр ямар аргаар бодож
болохыг эрэлхийлдэг болох ач холбогдолтой.
•	 3,4,5-р ангиас бодлогын нөхцөлийг өөрчлөн
бодлого зохиох, товч бичиглэл,зураглал хийх,
бодлогоо бодох, бодлогоо шалгаж сургах нь
чухал.
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
12
ОНЫТЭРГҮҮНИЙБАГШ
Хүрсэн үр дүн:
•	 “ЗӨВ бодлого НЭГ ОД” аяныг өрнүүлснээр
сурагчид өгүүлбэртэй бодлогыг олон аргаар
бодох, бодсон аргаа бусдад тайлбарлах
чадварт суралцаж алхам алхмаар амжилтад
хүрсэн.
•	 Өгүүлбэртэй бодлогыг маш сайн ойлгож
ухаарч унших юм бол бодоход төвөггүй
байдаг нь ажиглагдсан.
•	 Бодлогын нөхцөл, асуултыг өөрийн
ойлгосноор тайлбарлаж ярих нь хүүхэд
өөрийгөө илэрхийлэх чадварт суралцах
сайн талтай.
•	 1,2-р ангийн сурагчдаар заавал зураглал
ашиглан бодохыг шаардах хэрэггүй. Харин
өөрийн ойлгосноор зургаар илэрхийлэн
зурж бодуулснаар өөрт нь сонирхолтой
төдийгүй ухаарч ойлгож зурж байгаа нь сайн
талтай.
•	 Харин 3, 4, 5- р ангийн сурагчид олон оронтой
тоо үзээд зогсохгүй, бодлого хүндрэх, тэдний
чадвар нэмэгддэг тул зураглал хэрчмийн
аргаар ашиглан бодоход бэлтгэгдсэн
байдаг.
•	 Өөрийн бодсон аргачлалаа бусдадаа ярьж
өгөх, тайлбарлах нь маш чухал байдаг. Энэ
алхмын үр дүнд ярих чадварт ахиц гараад
зогсохгүй, өөрөө өөртөө итгэх чадвар
нэмэгдсэн.
•	 Өөр аргаар бодсон хүүхдүүдээр
тайлбарлуулж яриулах нь бодлогыг олон
аргаар бодох аргад суралцахаас гадна дараа
бодлого бодохдоо олон аргаар бодох хүсэл
тэмүүллийг бий болгож өгдөг сайн талтай.
•	 Бодлого бодсон сурагчдаа үнэлэхдээ зөв
зураглал бичлэг хийсэн,хялбар аргаар
бодсон, маш уран бодсон,олон аргаар
бодсон, маш хурдтай ойлгож бодсон гэх
мэтээр алхам бүр урам өгч үнэлснээр
сурагчид улам бодлого бодох сонирхолтой
болсон.
•	 Мөн зураг хэрчим, илэрхийлэлд тохирсон
бодлогозохиолгохньсурагчдадсонирхолтой
байдаг ба “БОДЛОГО ЗОХИОДОГ МУНДАГ
ХҮН БОЛЛОО” гэсэн өөртөө итгэх итгэлийг
олж авч байгаа нь ажиглагдаж байлаа.
•	 Энэ арга зүйгээр “Өгүүлбэртэй бодлогын
цаг”-ийг тогтмол хичээллүүлснээр
сурагчдын бодох хурд нэмэгдсэн. 2-р ангийн
сурагчид маань энгийн бодлого, нийлмэл
бодлогыг 2-4 минутад боддог сурагчид
ангийн 30-40% болж, ахиж байна.
Энэхүү арга зүйг хэрэгжүүлснээр сурагч бүр
өөрийн чадварт тохирсон аргаар бодлого бодох
боломжийг бий болгосон сайн тал ажиглагдсан.
Мөн хүүхэд бүр бие биеэсээ суралцах таатай
боломж бий болсон.Өгүүлбэртэй бодлого бодоход
дээрх арга зүйг тогтмол хэрэглэх нь бодлогоор
хүүхдийн авьяасыг нь хөгжүүлэх нэг түлхэц болж
байна.
13ЯРИЛЦЛАГА
-Монгол улсын хэмжээнд дотуур байрны үүсэл
хөгжлийн асуудлыг хэзээнээс эхэлж авч үздэг вэ?
Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны
материаллаг орчин нөхцөлийг сайжруулах, хэвийн
ажиллагааг хангах ажил 1920-иод оноос эхэлсэн
байдаг.
Малчин өрхийн хүүхдийн сургуульд хамрагдалтыг
нэмэгдүүлэх үүднээс ардын засгийн анхны сургууль
байгуулсан тухайн цаг үед малчдын хүүхдийн амьдрах,
суралцах дотуур байрны асуудлыг сургуулийн дэргэд
шийдэж ирснийг 1933 онд баталсан “Ардын бага
ба дунд сургуулийн танхимын дагаж явах дүрэм”-д
сургуулийн дэргэдэхбайр нь “... хичээлийн чөлөө бүхий
цагийг ашиглаж эдгээр багачуудад ариун цэврийн
ба ажлын дадлага өгөхөөс гадна заасан зүйлийн
сурлагыг бататгах, эрдэм боловсролыг нь өргөтгөх,
жич багачуудын биеийн эрүүл мэндийг сайжруулах,
зохистойгоор тоглуулах ба амруулах ёстой” хэмээн
тодорхой заасан байдаг. Тухайлбал, мөн төрийн
мэдлийн дотуур байртай сургуулиуд хүүхдүүдийг ах
дүүс, хамаатан саднаар нь, эсвэл айл хөршөөр нь
нэг өрөөнд оруулах замаар хүүхдэд ээлтэй, гэрийн
нөхцөлд ойрхон орчин бүрдүүлэхийг хичээж байсныг
тухайн үеийн эрхзүйн сурвалжаас харж болно.
-Дотуур байрны анхны стандарт норм хэзээ бий
болсон бэ?
Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны
асуудлыг 1982 онд баталсан Ардын боловсролын
тухай хуулиар анх удаа хуульчилж, уг хуульд “...
сургуулийн дэргэд дотуур байр байгуулна”, “...
дотуур байрыг өргөжүүлэх, шаардлагатай газарт
сурагчдыг сургуульдаа ирэх, гэртээ буцахад уналгын
туслалцаа үнэ төлбөргүй үзүүлнэ” гэж тусгайлсан
зүйл, заалтыг оруулсан нь малчдын хүүхдийн
сургуульд хамрагдалтыг нэмэгдүүлэх, дотуур
байр ажиллуулахтай холбогдон үүсэх харилцааны
зохицуулалтыг боловсронгуй болгох үндсийг тавьж
өгснөөрөө ач холбогдолтой.
Эдгээр заалтыг 1991 онд баталсан Боловсролын
тухай хуулиар дахин баталгаажуулж, дотуур байрны
сурагчдыг батлагдсан төсөвт зардалд багтаан хоол
хүнс, ариун цэвэр, ахуйн хэрэгслээр хангах асуудлыг
шинээр хуульчилж өгсөн байдаг.
Гэвч 90-ээд оны зах зээлийн эдийн засагт
шилжих шилжилтийн он жилүүдэд дотуур байрны үйл
ажиллагааг хэвийн явуулах хэмжээнд санхүүжилт
хийх бололцоо хязгаарлагдсантай холбоотойгоор
хуулийн дээр дурдсан заалт хэрэгжих боломжгүй
болж дотуур байрууд олноор хаагдахад хүрсэн учраас
1995 онд баталсан Боловсролын тухай хуулиар
дотуур байрны зардлын зарим хэсгийг эцэг, эхэд
хариуцуулахаар хуульчилсан байдаг. Энэхүү заалтыг
1995-1996 оны хичээлийн жилээс хэрэгжүүлж 1995-
10 сард Сангийн Яамнаас гаргасан “ЕБС-ийн Дотуур
Байрны тохижилт, үйлчилгээний болон Дотуур
Байрны сурагчдыг хоол хүнсээр хангах нийтлэг
журам”-д зааснаар дотуур байранд суух хүүхдийн
ДОТУУР БАЙРАНД
	 34598 ХҮҮХЭД 	СУРЧ 	АМЬДАРЧ
			 518 БАГШ АЖИЛЛАЖ БАЙНА
“Дотуур байр-хүүхдийн хөгжлийн орчин” сэдэвт үндэсний
зөвлөгөөн 2017 оны 12 дугаар сарын 4,5-ны өдрүүдэд зохион
байгуулагдлаа. Энэхүү уулзалтыг Боловсрол, соёл, шинжлэх
ухаан спортын яам, Норвегийн тусламжийн төв, Save the chil-
dren олон улсын байгууллага, UNICEF хамтран зохион байгуулсан
юм. Өргөн уудам нутаг дэвсгэртээ тархан суурьшсан манай
улсад хүүхдийг сургуульд сурах хугацаанд нь дотуур байраар
хангах нь тулгамдсан асуудлуудын нэг юм. Дотуур байрны
чанар хүртээмж, хүүхдийн эрх, хамгаалал, дотуур байрны хүний
нөөцийн чадамж зэрэг олон олон асуудал шийдлээ хүлээж
байна. Эдгээр асуудлын талаар Багшийн мэргэжил дээшлүүлэх
институтийн Захиалгат сургалтын албаны Сургуулийн нийгмийн
ажилтан, дотуур байрны багшийн сургалт хариуцсан арга зүйч
Н.Болормаатай ярилцсаныг хүргэе.
“
“
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
14
ЯРИЛЦЛАГА
өрхөд мал, махны ногдол оногдуулах болсон
нь малчдын хүүхдийн сургуульд хамрагдалтыг
эрс бууруулж, 1990 онтой харьцуулахад дотуур
байранд хамрагдсан хүүхдийн тоо даруй 3,6 дахин
буюу 17,6 мянга болтлоо буурсан байдаг.
2008-2009оныхичээлийнжилээсболовсролын
тогтолцоо 12 жилд шилжиж 6 настай хүүхэд
сургуульд элсэх болсонтой холбогдуулан БСШУ,
Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2008.02.26 ны
өдрийн 84/43 тоот тушаалаар “Дотуур байрын
үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага, дотуур
байрын багшийн ажлын байрны тодорхойлолт”
батлагдсан байдаг.
-Одоо дотуур байранд ямар стандарт норм
баримталж байна вэ?
Хөгжлийн шаардлагаар шинээр үүсэж буй
эрэлт хэрэгцээнд нийцүүлэн боловсролын
салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох
зорилгоор Боловсролын тухай хуульд 2002, 2006,
2012ондтустуснэмэлт,өөрчлөлторуулахаддотуур
байртай холбогдох харилцааны зохицуулалтыг
илүү тодорхой болгоход анхаарсан төдийгүй
Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтод
суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого (2007-
2021 он), Боловсрол үндэсний хөтөлбөр (2010-
2021 он), Монголын боловсролыг 2006-2015 онд
хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Засгийн газрын үйл
ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт
бичигт хүүхэд амьдрах, суралцах, төлөвших ээлтэй
орчныг дотуур байранд бүрдүүлэх асуудлыг авч
үзсэн байна.
Хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг
хангах зорилгоор БСШУ, Эрүүл мэндийн сайдын
2008 оны 84/43 дугаар хамтарсан тушаалаар
батлагдсан “ЕБС-ийн дотуур байрны үйлчилгээнд
тавих нийтлэг шаардлага, ажлын байрны
тодорхойлолт”-ыг мөрдөж байна. Мөн дотуур
байрны хүүхдийн хоногийн хоолны норм, дотуур
байранд амьдарч байгаа хүүхдийг хувьсах
зардлаар санхүүжүүлэх зэрэг эрх зүйн акт
батлагдан хэрэгжиж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2014 оны 07 сарын 09-нд зарлиг гаргаж: “...дотуур
байранд суух 6 настай хүүхдийг эрүүл ахуй, ариун
цэврийн зөв дадалд үлгэрлэн сургах асрагч-
багш ажиллуулах асуудлыг орон нутгийн нөөц
бололцоог ашиглан шийдвэрлэх...” чиглэлийг
Засгийн газарт өгсөн байдаг.
Үүний хүрээнд Сэлэнгэ аймгийн сумдын
нутгийн захиргааны байгууллага, сургууль хамтран
дотуур байрын 6 настай хүүхдэд асрагч багшийг
ажиллуулж байгаа сайн туршлага байна.
2015 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны
сайд, Эрүүл мэнд спортын сайд, Сангийн сайдын
хамтарсан А-253,251,173 тоот “Цэцэрлэг, ерөнхий
боловсролын сургууль, дотуур байрын ус, ариун
цэвэр, эрүүл ахуйд тавигдах норм, шаардлага
батлах тухай” тушаал батлагдан хэрэгжиж байна.
-Одоо улсын хэмжээнд хэдэн дотуур байранд
хэчнээн багш ажиллаж байна вэ?
Улсын хэмжээнд 2016-2017 оны хичээлийн
жилийн байдлаар 38,968 орны хүчин чадалтай 513
дотуур байраас стандартын шаардлага хангасан
414, стандартын бус 99 дотуур байр ажиллаж
байна. Дотуур байранд нийт 518 багш ажиллаж
байна.
Дотуур байранд 37,602 хүүхэд амьдрах хүсэлт
гаргаснаас 34,598 хүүхэд амьдарч байна. Хүсэлт
гаргасан нийт хүүхдийн 26,703 нь малчин өрхийн
хүүхэд ажээ. Үүнээс 25,063 нь дотуур байранд
амьдардаг.
-Таны бодлоор дотуур байрны багшийн ажлын
онцлог юу вэ?
Дотуур байрын багш бол хүүхдийн дотно
туслагч, асран хамгаалагч, зөвлөгч, чиглүүлэгч
төдийгүй нийгмийн ажлын олон талт үйлчилгээг
хүүхдэд үзүүлж буй чухал чиг үүргийг гүйцэтгэгч
гэж ойлгож болох юм.
Дотуур байрны багшийн ажлын байрны
тодорхойлолтын голлох чиг үүрэг нь нийгмийн
ажлын үйлчилгээ байхаар заасан байдаг. Мөн
сургуулийн нийгмийн ажилтан дотуур байрны
үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх талаар заасан
байгаа нь дотуур байрын сурагчид нийгмийн
ажлын үйлчилгээ авах хэрэгцээ шаардлагатай
байгааг батлан харуулж байна. Дотуур байранд нэг
тасгийн хүүхдүүд, үе тэнгийнхэн мөн сонирхлын
бүлэг, хамаатан садангийн, найз нөхдийн гэх
мэт олон бүлэг үүсдэг учраас хүүхдийн бүлэгтэй
ажиллах нийгмийн ажлын үйлчилгээ чухал байдаг.
Дотуур байрны багшийн ажлын байрны
тодорхойлолтыг сургуулийн нийгмийн ажилтны
ажлын байрны тодорхойлолттой харьцуулж үзэхэд
гүйцэтгэх ажлын чиг үүргийн 90 орчим нь ижил
бөгөөд давхацсан үзүүлэлт нь голчлон хүүхэд
хамгаалал хүүхдийн оролцоо, харилцаа хамтын
ажиллагаа гэх мэт сургуулийн нийгмийн ажилтны
хийж гүйцэтгэх ажил үүрэг зонхилж байна.
-Дотуур байрын багшийн ажлын ачаалал ямар
байдаг вэ?
Дотуур байрын багшийн ажил үйлчилгээ нь
гэрээсээ 9 сарын турш хол байгаа янз бүрийн
насны хүүхдийг хүчирхийлэл, дарамт, мөлжлөг,
ялгаварлал, үл хайхрах байдлаас урьдчилан
сэргийлэх, хамгаалах, хохирсон эрхийг нь нөхөн
сэргээх, чадваржуулах, зөвлөх, сэтгэл зүйн анхан
шатны зөвлөгөө өгөх, сурч амьдрахад нь нөлөөлж
буй хүрээлэн байгаа орчин, хүмүүсийн харилцааг
сайжруулах, холбогдох байгууллага, үйлчилгээнд
зуучлах, мэдээлэх, боломж нөөцөд холбож өгөх
тасралтгүй үйл ажиллагаа байдаг учраас ажлын
ачаалал харьцангуй өндөр байдаг.
Иймээс дотуур байрын багшийн ажлын
үнэлэмж болон үйл ажиллагааны чиглэлийг
тодорхой болгох, дотуур байрын багш нарыг
15ЯРИЛЦЛАГА
ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн
дагуу үйл ажиллагаагаа явуулах, үйлчилгээ үзүүлэх
чиглэлээр мэргэшүүлэх давтан сургах шаардлагатай
байдаг. Учир нь МУ-ын дээд боловсролын тогтолцоо,
багш бэлтгэх их сургуулиудад дотуур байрын багшийн
анги байхгүй тул аль нэг мэргэжлийн багш дотуур
байрын багшаар ажиллаж байна.
ЕБС-ийн дотуур байрын багш нарын ажил
үйлчилгээний талаарх нийтлэг хандлага нь байрын
багш бол дотуур байранд мөрдөх дэг журмыг биечлэн
сахиулах ажил болон тэнд амьдарч буй хүүхдийн
эрүүл аюулгүй байдал, тэнд амьдарч буй хүүхдийн тоо
бүрэн байхад голлон анхаарч ажилладаг хүн гэдгээр
төсөөлдөг.
Гэтэл байрын багшийн ажил нь байрны хүүхдийн
хөгжил төлөвшил, насны онцлог хэрэгцээ шаардлагад
нийцсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулахад
чиглэсэн өвөрмөц арга барил шаарддаг онцлог ажил
юм.
Нүүдлийн мал ахуй, соёл иргэншлийн онцлог
малчин өрхийн хүүхдэд боловсрол олгох асуудал
нь байрын багш, тогооч, жижүүр, үйлчилгээний
ажилтнуудаас асран хамгаалал, эцэг эхийг орлох
хайр халамж, хүүхэдтэй ажиллах эв дүй ур чадварыг
шаардаж байдаг.
-Дотуур байрны багшийн ажиллах нөхцөл, ажлын
байрны талаар юу хэлэх вэ?
Дотуур байрны багшийн ажлын онцлог, нөхцөл
байдлын зураглалыг нарийвчлан гаргаж, тэдний
ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх, хүүхдийн
хөгжлийн төлөө хийж буй ажлыг нь зөв үнэлэх,
мэргэжил арга зүйн дэмжлэгийг тасралтгүй үзүүлэх
талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэх асуудал зүй
ёсоор урган гарч байна.
Цаашид дотуур байрын багш нарын мэргэжил
дээшлүүлэх сургалтыг тогтвортой тасралтгүй
зохион байгуулах нь нийгмийн хэрэгцээ шаардлагад
нийцэхээс гадна малчин өрхийн хүүхдийн суралцах
эрхийг эдлүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэнэ. Учир
нь 2016-2017 оны хичээлийн жилд дотуур байранд
36702 хүүхэд амьдрах хүсэлт гаргаснаас 34598 хүүхэд
амьдарч байна. Хүсэлт гаргасан нийт хүүхдийн 26703
нь малчин өрхийн хүүхэд ажээ. Үүнээс 25063 нь дотуур
байранд амьдардаг. Эндээс үзвэл дотуур байрны
хүрэлцээ, орчин нөхцөлийг сайжруулах хэрэгцээ
шаардлага их байгаа нь харагдаж байна.
Малчин гэр бүлүүд өрх тусгаарлан төв хөдөөд
тусдаа амьдрах, хүүхдүүд айлын хашаанд гэр барьж
дүү нараа асран өрх толгойлсон хүүхэд болж бяцхан
биедээ ахадсан үүрэг хариуцлага хүлээн амьдарч
байгаа учраас дотуур байрны хүүхдийн эрх, түүний
амьдрах орчин нөхцөл байдлын талаар анхаарал
тавих нь зүйтэй.
Дотуур байрын багшийн ажлын байранд тогтвор
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
16
ЯРИЛЦЛАГА
суурьшилтай ажиллах боловсон хүчний нөөц
анхаарлын төвд байх асуудлын нэг юм. Улсын
хэмжээнд518дотуурбайрынбагшажиллажбайна.
Ажилласан жилээр нь авч үзвэл 1-3 дахь жилдээ
ажиллаж байгаа багш нар 35% буюу 183 байгаагаас
94 нь энэ хичээлийн жилээс эхлэн ажиллаж байна.
Эндээс үзэхэд дотуур байрын багшийн ажлын
байр нь бусад мэргэжлийн багшийн хувьд ажлын
байртай болтлоо түр ажилладаг дамжин өнгөрөх
өртөө мэт ойлгогдож байгаа тул үндэсний болон
орон нутгийн түвшинд анхаарах шаардлагатайг
харуулж байна. 	
Дотуур байрын багш нараас өмнө нь
багшлах эрх авсан боловч үндсэн мэргэжлээрээ
ажиллаагүй учраас багшлах эрхээ сунгуулах
боломжгүй хэсэг байхад багшлах эрхээ аваагүй
байгаа байрын багш нарт шинээр авах эрх зүйн
зохицуулалт байхгүйн улмаас энэ ажлын байранд
тогтвортой ажиллах сонирхолтой багш ховор
байдаг.
Дотуур байрын хүүхдэд боловсролын
үйлчилгээг чанартай үзүүлэхэд дотуур байрын
багшийн мэргэжлийн хөгжил чухал үүрэгтэй.
Дотуур байранд амьдарч буй хүүхдийг олон талаар
хөгжүүлэх боловсролын салбарын зорилгыг
хэрэгжүүлэхэд сургуулийн менежмент болон
багш ажилтнуудын ур чадвар харилцаа хандлага,
хүүхэдтэй ажиллах багшийн эв дүй маш чухал юм.
Хүүхдийн эрэлт хэрэгцээ, хөгжлийн асуудлаар
судалж, өөрийгөө хөгжүүлэх, ажилдаа шинэлэг
бүтээлч арга хэлбэрийг эрэлхийлж нэвтрүүлэх,
хүүхдэд ээлтэй сургуулийн орчинг бүрдүүлэх
талаар идэвх санаачлагатай ажиллах зэрэг ЕБС-
ийндотуурбайрынбагш,бусадажилтандмэргэжил
арга зүйн хувьд өсөн дэвжих, шинэчлэгдэх
өөрчлөгдөх хэрэгцээ шаардлага байсаар байна.
Мөн ажлын байрны нөхцөл байдалд тохирсон,
дотуур байрын бусад ажилтны хөгжлийг дэмжсэн
чадавхжуулах сургалтуудыг орон нутгийн
боловсролын газрууд зохион байгуулж байх нь
зүйтэй.
-Дотуур байрны дотоод ажил, хүүхэд хөгжүүлэх
хөтөлбөр төлөвлөгөөний онцлог болон
хэрэгжүүлэхэд тулгарч байгаа бэрхшээл,
шийдвэрлэх арга зам юу вэ?
Дотуур байрын хүүхдийн чөлөөт цагийн
үйл ажиллагаа зохион байгуулах үлгэрчилсэн
хөтөлбөртэй болох хэрэгцээ шаардлага байна.
Дотуур байрын багш нь зөвхөн өөрийн
эзэмшсэн мэргэжлийн үүднээс хүүхдэд зөвлөн
туслах, үйлчилгээ үзүүлэх явдал түгээмэл байдаг.
Жишээ нь: Газарзүйн багш мэргэжилтэй хүн
зөвхөн газарзүйн хичээл сонирхож буй хүүхдүүдэд
давтлага өгөх хичээл заах, технологийн багш
мэргэжилтэй хүн технологийн хичээлд дэмжин
туслах зэргээр өөрийн мэргэжлийн талаар илүү
туслах зэрэг нь хүүхдэд үзүүлж буй өрөөсгөл
үйлчилгээ болж байна.
Нийтлэг шаардлагад заасан үйлчилгээг
хүргэж үйл ажиллагааг явуулахад багш
ажилтнуудыг хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийг
ханган бэхжүүлэх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр
давтамжтай мэргэшүүлэх хэрэгцээ байна.
Дотуур байрын багшийг чадваржуулах ажлыг
үе шаттай зохион байгуулснаар дотуур байрны
хүүхдийн сурч, хөгжих, хамгаалуулах, оролцох,
тэжээллэг хоол хүнсээр хангагдах, хүүхдэд
үзүүлэх үйлчилгээний чанар сайжрах нөхцөл
бүрдэх практик ач холбогдолтой юм.
-Дотуур байрыг хүүхдэд ээлтэй болгоход юунд
анхаарах хэрэгтэй вэ?
Одоо мөрдөгдөж буй “Ерөнхий боловсролын
сургуулийн дотуур байрны үйлчилгээнд тавигдах
нийтлэг шаардлага”-ыг боловсролын хэрэгцээнд
нийцүүлэн шинэчлэх, стандарт болгон өөрчлөх,
дотуур байрын хүүхэд бүр хөгжих хамгаалуулах,
эрүүл эсэн мэнд амьдрах нөхцөл боломжийг
хангах
•	 Дотуур байрны барилга байгууламжийн
стандартыг мөн шинэчлэх хүүхдийн хөгжлийн
орчинг сайжруулах
•	 Хүүхдийн ая тухтай амьдрах орчин бүрдүүлж,
материаллаг хангамжийг нэмэгдүүлэхэд төр,
төрийн бус байгууллага, эцэг эх, олон нийтийн
оролцоог нэмэгдүүлэх
•	 Дотуур байрны багш ажиллагсдын нийгмийн
асуудалд анхаарах, ажлын үнэлэмжийг
дээшлүүлэх, байрын багшийн цалингийн
шатлалыг нэмэгдүүлэх боломж гарцыг хайх,
•	 Байрын багшаар ажиллаж буй багшид
багшлах эрхийн үнэмлэх олгодог бас сунгадаг
байх талаар эрх зүйн зохицуулалтад нэмэлт
өөрчлөлт оруулах
•	 •Орон нутгийн боловсролын газарт хүүхдийн
эрх, хамгаалал, нийгмийн ажил, дотуур байрны
асуудлыг хариуцсан мэргэжилтэнтэй болох
•	 Дотуур байрын багшаар ажиллах боловсон
хүчний нөөцийг бий болгох, дотуур байрын
багш бэлтгэх анги нээх, их дээд сургуулийн
сургалтын хөтөлбөрт дотуур байранд ажиллах
чиглэлээр сургалтын хөтөлбөр боловсруулан
оруулах
•	 Жижүүр үйлчлэгч нарыг хүүхэдтэй ажиллах
арга зүй, хүүхдийн эрхийн чиглэлээр
чадваржуулах, хөгжүүлэх хүүхэдтэй ажиллах
талаар мэргэшүүлэх, туршлага судлах үйл
ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулах
Мөн дотуур байрны хүрэлцээ, орчин нөхцөл
муугаас хөдөөгийн гэр бүлүүд өрх тусгаарлан төв
хөдөөд салж амьдрах, хүүхдүүд айлын хашаанд
гэр барьж өрх толгойлон амьдарч байгааг
анхааран дотуур байрны хүүхдийн эрх, түүний
амьдрах орчны нөхцөл байдлын талаар бодлогын
түвшинд анхаарах зэрэг олон асуудал шийдлээ
хүлээж байна.
Ярилцсанд баярлалаа
17СУРВАЛЖЛАГА
Орос хэл монголчуудын хувьд боловсрол,
шинжлэх ухааны гол хэл болж ирсэн түүхтэй. Одоо
ч орос хэлийг ерөнхий боловсролын сургуулиудад
сонгон суралцаж байгаа бөгөөд хоёрхон хөрштэй
манай улсын хувьд орос хэлний бодит хэрэгцээ
шаардлага хуучралгүй оршсоор байх юм.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам орос
хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх асуудлыг
бодлогоор дэмжих ажлын хүрээнд Багшийн мэргэжил
дээшлүүлэх институт, Буриадын их сургуультай
хамтран орос хэлний багш нарынхаа чадвар, заах
арга зүйг дээшлүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион
байгуулж эхэллээ. Энэхүү сургалтын эхний шат
2017 оны 11 дүгээр сард Улаан-Үд хотноо 27 хүний
бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдсан юм.
Сургалтын нээлтийн үйл ажиллагааг БИС-ийн
“Тасралтгүй боловсролын төв”-ийн захирал Цыренова
Марина Геннадьевна нээсэн бөгөөд сургалтын
хөтөлбөр болон бусад холбогдох бичиг баримтуудыг
сайтар бэлдсэн байсан нь талархууштай байлаа.
“Орчин цагийн орос хэлийг гадаад суралцагсдад
заах арга зүйд тулгамдаж буй асуудлууд”, “Орчин
цагийн заах арга зүйн үндсэн дүрмүүд” сэдвээр
хэл шинжлэлийн ухааны доктор Улазаева Галина
Васильевна, Лазарева А.А “Хэл зүйн дүрмийн
хэл шинжлэлийн арга зүйн үндэс” лекц орсон. Уг
лекцүүдээс монгол сурагчдад орос хэл заах арга зүйн
талаарх онцлогийн талаар жишээ татан ярилцсан.
Монгол сурагчид аливаа шинэлэг зүйлийг хүлээж
авахдаа бусад орны сурагчдаас хурдтай, сэтгэн бодох
чадвар өндөртэйг дурдаж байлаа. Гэхдээ гадаад
хэлийг анхан шатанд сурч байгаа суралцагсдад түлхүү
хөгжөөнт тоглоомын аргаар хичээлээ орвол үр дүнтэй
бөгөөд орос хэлний түвшин тогтоох шалгалт буюу
РКИ /Русский как иностранный цаашид РКИ гэх/-ний
хичээлийг заах арга зүйд шинэ хичээлийг бататгахад,
давтлага өгөх үеэр, завсарлагаанаар ер нь ямар ч
үед ашиглах боломжтой нь багш, мэргэжилтнүүдэд
маань таалагдсан болно. Түүнчлэн орос хэлний
ерөнхий бүтэц, хэлний нэгж, гадаад иргэнд орос хэл
заахад анхаарах асуудал, хэл яриа хоёрын ялгаа
зэргийг хичээл сургалтад ашиглах талаар заавар,
зөвлөгөөг сургалтаар өгсөн. Сурагчдад дүрмийн
мэдлэг олгох арга зүй сэдэвтэй байсан ба сурагчдын
хэлний мэдлэгийн түвшнээс хамаарч ямар дүрмийг
хэзээ хэрхэн эзэмшүүлэх, тухайн дүрмийн мэдлэгийг
хэрхэн чадвар, чадамж болгох, яриа хэрэглээнд яаж
ашиглах талаар сонирхолтой онол практик хосолсон
лекц болж чадсан.
Хэлийг орчинд нь сурахын нэг онцлог нь
САЙН БАЙНА УУ? ОРОС ХЭЛ МИНЬ!
Э.Батчимэг
Ч.Жаргал
А.Ирээдүй
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
18
СУРВАЛЖЛАГА
дадлага харилцан яриа маш идэвхтэй хийгддэг.
Харилцаанд орно гэдэг нь тухайн хэлээр ярина
гэсэн үг. Тухайн хэлээр ярихдаа соёл хүмүүжил,
ёс суртахууны өндөр түвшинд бэлтгэгдсэн байх
нь чухал. Бие биенээ зөв ойлгож, харилцан давуу
талуудыг нь гаргаж ирэх зайлшгүй шаардлагатай.
Хэрэв харилцааны зөв дадал хэвшлийг бий
болгохгүй бол хүндрэл гарч ирдэг. Харилцааны
гол хэрэгсэл нь хэл болохоор сурагчдад анхнаасаа
зөв дадал тогтоох шаардлагатай гэсэн сэдвээр
лекц сонсож харилцан ярилцав.
Сургалтын явцад үргэлж оросоор ярьж,
орчиндньбүгдийгөөрсдийннүдээрхаржхарилцаж
байгаа нь бидний хувьд ач холбогдолтой байлаа.
Феоктистова И.А багшийн “Текст как ресурс
обучению речевому общению в практическом
курсе РКИ” хичээлээр сургалтын бичвэрийг орос
хэлний хичээлд хэрхэн ашиглаж хичээлийг зохион
байгуулах, тухайн хичээлд хамааралтай бичвэрийг
зөв оновчтой сонгож ажиллах талаар заасан
бөгөөдэцэстньсургалтынтекстньөргөнагуулгаар
тодорхойлогддог орос хэлний хичээлийн ярих үйл
ажиллагааны эцсийн бүтээгдэхүүн болж гардаг нь
чухал байлаа.
Галина Васильевна багш “Моделирование
учебного процесса в практике преподавания РКИ.
Урок РКИ” сургалтаас хичээл гэж юу вэ? гэсэн
үндсэн ойлголт, тодорхойлолтыг дахин сэргээж
ярилцсан.
Энэ багшийн хувьд Монгол улсад ажиллаж
байсан, орос хэлийг гадаад хэл болгон заах их
туршлагатай хүн юм.
Гадаад хэлний хичээл юугаараа онцлогтой,
бид хичээлээ хэрхэн зохион байгуулахдаа ямар
агуулгаар орох, түүнчлэн гадаад хэлийг заах арга
зүй, хичээлийн зорилго, агуулга, үнэлгээний
талаар харилцан санал солилцсон нь үр дүнтэй
байсан. Анхан, дунд, гүнзгий шатны орос хэлийг
гадаад сурагчдад заах арга зүйн онцлогийн талаар
мэдээлэл өгсөн нь тун цагаа олсон хэрэгцээтэй
сургалт болсон гэж үзсэн.
Үүнднэгэнзүйлийгдурдахад,оросхэлийголон
жил гадаад иргэдэд заасан Галина Васильевна
багш аливаа хэлийг ногоон малгай, улаан хүрэм,
цагаан гутал, шар өмдтэй мэт сурах нь зохимжгүй
буюу эрэмдэглэж сурахгүй, төгс эзэмших нь чухал
бөгөөд гадаад хэлийг сайн эзэмшихийн хамгийн
эхний чухал шат бол эх хэлээ сайн сурах явдал
гэж хэлсэн бөгөөд эс бөгөөс урт богино үстэй
мэт эрээвэр хураавар, эрэмдэг мэдлэгтэн болдог
хэмээн зүйрлэн хэлсэн нь үнэхээр голыг нь олсон
санагдаж байсан юм. Нээрээ ч англи, хятад,
герман, солонгос гээд олон хэлний сургалтын
өрсөлдөөн дунд өсөж өндийж байгаа хүүхэд
багачуудад маань гүн утгатай энэ үг их л хэрэгтэй
санагдаж байсан билээ.
Улаан-Үдхотнообиднийгсургалтадхамрагдаж
байх үеэр эрдэм шинжилгээ, онол практикийн
бага хурал таарсан нь бас олзуурхууштай байлаа.
“Учебно-исследовательская деятельность
в системе общего, дополнительного и
профессионального образования” сэдэвтэй олон
улсын эрдэм шинжилгээний онол, практикын бага
хуралд нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй оролцно.
Уг эрдэм шинжилгээний бага хуралд Монгол
улсаас мэргэжил дээшлүүлэх сургалтанд
хамрагдаж буй БМДИ-ийн арга зүйчид, БСУГ-ын
мэргэжилтнүүд, ЕБС-ийн багш нар болон Батлан
хамгаалахын их сургуулийн гадаад хэлний
тэнхмийн багш нар тус тус уригдаж оролцсон юм.
ЭШ-ний хуралд ОХУ-ын нэр хүнд бүхий их дээд
сургуулиудын доктор, профессорууд онлайнаар
илтгэлээ тавьсан. ОХУ-ын өнөөгийн боловсролын
чиг хандлага, түвшин зэргийг орчин үеийн цахим
бодитоор харуулсан илтгэлүүдийг үзэж, сонсоход
бидэнд маш олон хэрэгжүүлж болохуйц шинэлэг
санаанууд байлаа. Холбооны улсын Өмнөдийн
улсын их сургуулийн сургалт хариуцсан проректор
Марина Евгеньевна профессортой цаашдын
хамтын ажиллагааны талаар ярилцаж БМДИ-ийн
гадаад хэлний арга зүйч, боловсролын ухааны
доктор А.Ирээдүй эрдмийн ажлынхаа нэгэн хэсэг
болох өвөрмөц хэлцийн харьцуулалтын талаар
орос хэлээр илтгэсэн.
ЭШ-ний хурлын II-р хэсэгт өнөөгийн Монгол,
Оросын боловсролын систем дэх өөрчлөлтийн
талаар саналаа солилцож хэлэлцсэн.
Хилийн дээс алхсан хүмүүсийн хувьд очсон
газрынхаа сонин хачин, үзвэр үйлчилгээтэй
танилцдаг нь ёс юм. Үзсэн харснаасаа сайныг нь
тусгаж авах, тэр тусмаа багш хүн гэдэг хаа яваа
газраасаа хичээл сургалтдаа тусгах шинэ санааг
эрэлхийлж явдаг билээ.
Бид буриадын улсын музейг үзсэн. Музей нь
бүх Оросын хувьсгалаас өмнө баригдсан түүхийн
дурсгалт байшинд байрлажээ. Музейн ажилтан
тайлбарыг маш сайн ярьж өөрийн ажлыг сайн
эзэмшсэн нь харагдаж байсныг дурьдахгүй
өнгөрч болохгүй. Өөрөө славян гаралтай орос
хүн хэрнээ, буриад үндэстний тухай маш нарийн
мэдлэгтэй бас өнөө цагт төдийлөн хэрэглэгдэхээ
больсон заншил, уламжлал, түүхийг ширхэгчлэн
тайлбарлан таниулж байсан. Хэдийгээр музей
нь бага боловч түүхийн үнэт зүйл болох ховор
үзмэрүүд байсан нь энэ музейн үнэ цэнийг харуулж
байсан. Жишээ нь, Чингис хааны үед хэрэглэгдэж
байсан цэргийн зэр зэвсэг, малгай өмсгөл мөн
Буддын шашин буюу Бурхан багшийн орчлонгийн
хүний үйлийн үрийг харуулсан маш эртний гар
урлал гэх мэтийг дурьдах байна.
Дараа нь тус музейн зүгээс орон нутгийн
сургуулиудтай хамтран олон талт сургалт зохион
№6
№6
№6
№6
№6
№6
№6
№6
№6
№6
№6
№6
№6
№6
№6
№6
№6
№6
№6
№6
№6
№6
№6
№6
№6
№6
№6
№6
№6
№6
№6
№6
№6
№6
№6
№6
№6
№6
№6
№6
№6
№6
№6
№6
№6
№6
№6
№6
№6
№6
№6

Más contenido relacionado

La actualidad más candente

9 р анги цахим
9 р анги цахим9 р анги цахим
9 р анги цахим
ganzorig_od
 
ажлын тайлан
ажлын тайланажлын тайлан
ажлын тайлан
neegii
 
Оюуны зураглал
Оюуны зураглалОюуны зураглал
Оюуны зураглал
Burnee Naran
 
Идэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээ
Идэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээИдэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээ
Идэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээ
New Mongol College of Technology
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
delgerya
 
биет ба биет бус өв
биет ба биет бус өвбиет ба биет бус өв
биет ба биет бус өв
ulziiiiiiii
 
темпрамент зан төлөв Copy
темпрамент зан төлөв   Copyтемпрамент зан төлөв   Copy
темпрамент зан төлөв Copy
Siner AG
 
илтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэилтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэ
anaranar
 
сурагчийн дэлгэрэнгүй анкет
сурагчийн дэлгэрэнгүй анкетсурагчийн дэлгэрэнгүй анкет
сурагчийн дэлгэрэнгүй анкет
Teacher's E-content
 
нэгж хичээлийн хөтөлбөр
нэгж хичээлийн хөтөлбөрнэгж хичээлийн хөтөлбөр
нэгж хичээлийн хөтөлбөр
Tsoomoo Myagmar
 
монголд шарын шашин дэлгэрсэн лекц
монголд шарын шашин дэлгэрсэн лекцмонголд шарын шашин дэлгэрсэн лекц
монголд шарын шашин дэлгэрсэн лекц
Shine Naran school
 

La actualidad más candente (20)

9 р анги цахим
9 р анги цахим9 р анги цахим
9 р анги цахим
 
ажлын тайлан
ажлын тайланажлын тайлан
ажлын тайлан
 
Оюуны зураглал
Оюуны зураглалОюуны зураглал
Оюуны зураглал
 
Идэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээ
Идэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээИдэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээ
Идэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээ
 
их засаг хууль
их засаг хуульих засаг хууль
их засаг хууль
 
Lecture 14 15
Lecture 14 15Lecture 14 15
Lecture 14 15
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
ээлжит хичээлийн-төлөвлөлт-Tehnologi (1)
ээлжит хичээлийн-төлөвлөлт-Tehnologi (1)ээлжит хичээлийн-төлөвлөлт-Tehnologi (1)
ээлжит хичээлийн-төлөвлөлт-Tehnologi (1)
 
Үгийн утга гэж юу вэ
Үгийн утга гэж юу вэҮгийн утга гэж юу вэ
Үгийн утга гэж юу вэ
 
социологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргуудсоциологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргууд
 
Бүтээлч уншлага
Бүтээлч уншлагаБүтээлч уншлага
Бүтээлч уншлага
 
биет ба биет бус өв
биет ба биет бус өвбиет ба биет бус өв
биет ба биет бус өв
 
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
 
Ugzuin zadlal
Ugzuin zadlalUgzuin zadlal
Ugzuin zadlal
 
темпрамент зан төлөв Copy
темпрамент зан төлөв   Copyтемпрамент зан төлөв   Copy
темпрамент зан төлөв Copy
 
илтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэилтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэ
 
сурагчийн дэлгэрэнгүй анкет
сурагчийн дэлгэрэнгүй анкетсурагчийн дэлгэрэнгүй анкет
сурагчийн дэлгэрэнгүй анкет
 
багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал" багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
 
нэгж хичээлийн хөтөлбөр
нэгж хичээлийн хөтөлбөрнэгж хичээлийн хөтөлбөр
нэгж хичээлийн хөтөлбөр
 
монголд шарын шашин дэлгэрсэн лекц
монголд шарын шашин дэлгэрсэн лекцмонголд шарын шашин дэлгэрсэн лекц
монголд шарын шашин дэлгэрсэн лекц
 

Similar a №6

"Багшийн хөгжил" сэтгүүлийн VI дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн VI дугаар"Багшийн хөгжил" сэтгүүлийн VI дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн VI дугаар
TumurOchirGantumur
 
тойрч яв, тодруулж ярилц
тойрч яв, тодруулж ярилцтойрч яв, тодруулж ярилц
тойрч яв, тодруулж ярилц
Baigala Baiglaa
 
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилдсургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
bayja
 
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилдсургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
bayja
 
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилдсургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
Tsekeel Tsekee
 
эсээ бичвэр
эсээ бичвэрэсээ бичвэр
эсээ бичвэр
sodko27
 
зайн сургалт 2 уз-7
зайн сургалт 2 уз-7зайн сургалт 2 уз-7
зайн сургалт 2 уз-7
school14
 

Similar a №6 (20)

"Багшийн хөгжил" сэтгүүлийн VI дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн VI дугаар"Багшийн хөгжил" сэтгүүлийн VI дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн VI дугаар
 
Tnu
TnuTnu
Tnu
 
Арга зүйн туршлага
Арга зүйн туршлагаАрга зүйн туршлага
Арга зүйн туршлага
 
Nu
NuNu
Nu
 
тойрч яв, тодруулж ярилц
тойрч яв, тодруулж ярилцтойрч яв, тодруулж ярилц
тойрч яв, тодруулж ярилц
 
Num
NumNum
Num
 
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилдсургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
 
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилдсургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
 
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилдсургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
 
B.oyungerel
B.oyungerelB.oyungerel
B.oyungerel
 
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх ньJICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
 
08 ta oyutan bolloo
08 ta oyutan bolloo08 ta oyutan bolloo
08 ta oyutan bolloo
 
08 ta oyutan bolloo
08 ta oyutan bolloo08 ta oyutan bolloo
08 ta oyutan bolloo
 
Багшийн сэтгэлгээний шинэчлэл ба ёс зүй
Багшийн сэтгэлгээний шинэчлэл ба ёс зүйБагшийн сэтгэлгээний шинэчлэл ба ёс зүй
Багшийн сэтгэлгээний шинэчлэл ба ёс зүй
 
Хүүхдийн хөгжил - Амжилттай суралцахуй
Хүүхдийн хөгжил - Амжилттай суралцахуйХүүхдийн хөгжил - Амжилттай суралцахуй
Хүүхдийн хөгжил - Амжилттай суралцахуй
 
Арга зүйн туршлага
Арга зүйн туршлагаАрга зүйн туршлага
Арга зүйн туршлага
 
эсээ бичвэр
эсээ бичвэрэсээ бичвэр
эсээ бичвэр
 
туузан цаасны урлал технологи
туузан цаасны урлал технологитуузан цаасны урлал технологи
туузан цаасны урлал технологи
 
зайн сургалт 2 уз-7
зайн сургалт 2 уз-7зайн сургалт 2 уз-7
зайн сургалт 2 уз-7
 
илтгэл1122
илтгэл1122илтгэл1122
илтгэл1122
 

Más de Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

Más de Багшийн мэргэжил дээшлүүлэх институт (20)

Bagshin hugjil 9
Bagshin hugjil 9Bagshin hugjil 9
Bagshin hugjil 9
 
Bagshin hugjil 8
Bagshin hugjil 8Bagshin hugjil 8
Bagshin hugjil 8
 
Bagshiin hugjil 7
Bagshiin hugjil 7Bagshiin hugjil 7
Bagshiin hugjil 7
 
Daalgavar
DaalgavarDaalgavar
Daalgavar
 
Spank out day 2019 ppt
Spank out day 2019 pptSpank out day 2019 ppt
Spank out day 2019 ppt
 
Sb
SbSb
Sb
 
Zorilt
ZoriltZorilt
Zorilt
 
Монгол хэлний дүрэм
Монгол хэлний дүрэмМонгол хэлний дүрэм
Монгол хэлний дүрэм
 
Hjb
HjbHjb
Hjb
 
Bagshiin khugjil5
Bagshiin khugjil5Bagshiin khugjil5
Bagshiin khugjil5
 
Zorilt 2017-2018
Zorilt 2017-2018Zorilt 2017-2018
Zorilt 2017-2018
 
Setguul4
Setguul4Setguul4
Setguul4
 
Learners handout bagshiin campus
Learners handout bagshiin campusLearners handout bagshiin campus
Learners handout bagshiin campus
 
Bk setguul
Bk setguulBk setguul
Bk setguul
 
Zorilt2016 2017
Zorilt2016 2017Zorilt2016 2017
Zorilt2016 2017
 
Оюуны наадам зохион байгуулж сурагч, багшаа хөгжүүлдэг туршлага
Оюуны наадам зохион байгуулж сурагч, багшаа хөгжүүлдэг туршлагаОюуны наадам зохион байгуулж сурагч, багшаа хөгжүүлдэг туршлага
Оюуны наадам зохион байгуулж сурагч, багшаа хөгжүүлдэг туршлага
 
Харилцаа сургалтад нөлөөлөх нь
Харилцаа сургалтад нөлөөлөх ньХарилцаа сургалтад нөлөөлөх нь
Харилцаа сургалтад нөлөөлөх нь
 
Bagshiin hugjil №2
Bagshiin hugjil №2Bagshiin hugjil №2
Bagshiin hugjil №2
 
Taniltsuulga
TaniltsuulgaTaniltsuulga
Taniltsuulga
 
ф7 э4-чийдэн-асаацгаая
ф7 э4-чийдэн-асаацгааяф7 э4-чийдэн-асаацгаая
ф7 э4-чийдэн-асаацгаая
 

№6

  • 1.
  • 2.
  • 3. Эрхэм хүндэт багш боловсролын салбарын ажилтан, албан хаагчид та бүхэндээ айлчлан ирж буй 2018 оны мэндийг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс эрхлэн гаргадаг энэхүү сэтгүүлийн хуудсаараа дамжуулан хүргэе! Шинэ оныг бэлэггүйгээр хэрхэн төсөөлөх билээ. “Багшийн хөгжил” сэтгүүлийн 6 дахь дугаар хамгийн олон буюу 68 хуудастайгаар хэвлэлтээс гарч байна. Багш танд хэрэгтэй мэргэжил арга зүйн олон талт мэдээллийг бид энэхүү дугаартаа тусгахыг хичээлээ. Тухайлбал, БМДИ-ийн аргазүйч Д.Даваасүрэнгийн “Бага боловсролын математик, байгалийн ухааны хичээлийг асуудал шийдвэрлэх арга зүйгээр төлөвлөх жишээ”, зөвлөх багш Т.Алтанцэцэгийн түүх, нийгмийн ухааны хичээлээр сурагчдын бичих чадварыг хөгжүүлэх нь сэдэвт аргазүйн материалтай уншиж танилцан багшлах үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх боломжтой. Т.Алтанцэцэг багшийн аргазүйн туршлагыг дараа дараачийн дугааруудаас цувралаар хүлээн аваарай. Мөн гаднын оронд туршлага судалсан тэмдэглэлүүд тэр дунд орос хэл, сургуулийн өмнөх боловсролын багш нарын сургалт, туршлага судлах үйл ажиллагааны тухай уншиж сонирхохоос гадна, Багш солилцооны хөтөлбөрийн хүрээнд манай улсад 3 сар ажилласан солонгос багш нарын сэтгэгдэлтэй танилцах боломжтой. Багшийнмэргэжилдээшлүүлэхинститутнь2017ондүндсэнсургалтаар5600,төрөлжсөнсургалтаар 5400, захиалгат сургалтаар 60 гаруй байгууллагын 4100 багш, удирдах болон бусад ажилтнуудын мэргэжлийг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулжээ. Мөн улсын хэмжээнд 130 сургуулийн 700 орчим багшид ажлын байранд нь зөвлөн туслах үйлчилгээг хүргэлээ. БМДИ-ийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамрагдах багш, ажилтны тоо жилээс жилд өсөж байгаа бөгөөд 2018 онд 8000 гаруй хүн сургалтад хамрагдахаар бүртгүүлжээ. Эрхэм багш, сургуулийн удирдах болон бусад ажилтнууд та бүхэн өөрсдийн сайн туршлага, мэдээ мэдээлэл, судалгааны материалуудаа манай сэтгүүлд нийтлэхийг хүсвэл бид баяртайгаар хүлээн авах болно. Мөн сэтгүүлтэй холбоотой санал шүүмжээ bagshkhugjil@itpd.mn хаягаар илгээх боломжтой. РЕДАКЦИЙН ЗУРВАС Ерөнхий зөвлөх: Алимаа ТУЯА Редакцийн зөвлөл: Энхжаргал БАТЧИМЭГ Цагаанбаатар НАРАНТУЯА Санжид АМАРСАЙХАН Бямбаа ЦАСАНЧИМЭГ Чагцал ЖАРГАЛ
  • 4. БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 2 ЗӨВЛӨХБАГШ Олон жилийн хөдөлмөрийн үр шим нэгэн цагт амилдаг. Ямар нэгэн зүйлийг дахин давтан оролдож, туршин хийж үр дүнг нь үзсэний эцэст тэр нь туршлага болж хуримтлагдана, яаж хийх арга зүй нь аяндаа “гарт орж”, тухайлсан бэлтгэл шаардагдахгүйгээр хэзээ хэрэгтэй цагт төвөггүйхэн хийгдэж байдаг. Энэ талаарх туршлагаа та бүхэнтэй хуваалцаж байна. Суралцагсдын сурах аргын эцсийн үр дүн нь бичих чадвараар илэрч уламжлагдан хадгалагддаг болохыг бидний туршлага харуулж байна. Бичих чадварын тухай: Хүн орчны юмс үзэгдэл, ертөнцийг танин мэдэж ухаарсныхаа хэр хэмжээгээр сэтгэн бодож, түүнийгээ бичгээр дамжуулан бусдад илэрхийлдэг. Ийм учраас аливаа мэдээллийг хүлээн авах, цуглуулах, боловсруулах, түгээх хамгийн гол хэрэгсэл нь бичих чадвар юм. Хүний мэдлэг, оюун ухааны түвшин, сэтгэлгээний арга маяг нь бичгийн чадвараар илэрч байдаг онцлогтой. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд боловсролын үр дүнг хэмжих ерөнхий суурь шалгалт нь тест болсноор сурагчдын бүтээлчээр ярих, бичих чадварыг хөгжүүлэх үйл харьцангуй багасч, харин уншсан сонссоноо цээжлэх, зөвхөн тестийн зөв хариутай хөөцөлдөх зэргээр сурах, сургах үйл ажиллагаанд өрөөсгөл хандлага илрэх боллоо. Бүтээлчээр бичих гэдэг нь • Уншсан зүйлийнхээ агуулгыг өөрийн ойлгосноор бичих • Үзэл бодлоо илэрхийлэн бичих • Ургуулан бодож дүгнэлт бичих • Эргэцүүлэн бодож зохиомжлон бичих • Төсөөлөн бичих • Асуудлыг олон талаас нь харж дүн шинжилгээ хийж бичих • Шинэ санаа дэвшүүлэн бичих • Олон эх сурвалжуудаас авсан мэдээлэл, үзэж туулсан туршлагаа бусдад ойлгомжтой, хүртээмжтэйгээр эх хэлээрээ алдаагүй зөв, товч тодорхой, утга төгөлдөр найруулан бичих зэрэг бичгийн хэлний цогц чадамжийг эзэмшүүлэх үйл ажиллагаа юм. Түүх,нийгмийнухааныхичээлньолоншинжлэх ухааны уулзварт, ардчилсан нийгмийн үнэт зүйлийг эзэмшсэн, бие даан амьдрах болон сурах арга ухаанд суралцсан иргэнийг нийгэмшүүлэн төлөвшүүлэхэд бүхэлдээ чиглэгддэг. Иймд энэ хичээлээр эзэмших чадварыг зөвхөн мэдлэгт суурилуулан авч үзэхээс илүү сурагчдын бичих, улмаар сэтгэх чадварыг хөгжүүлэхэд чиглүүлэх нь илүү үр дүнтэй байдаг . ЕБС төгсөөд бидний гараас их дээд сургуулийн ширээнд шилжсэн сурагчид маань бие даалт, ТҮҮХ, НИЙГМИЙН УХААНЫ ХИЧЭЭЛЭЭР СУРАГЧДЫН БИЧИХ ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ Монгол Улсын зөвлөх, түүх, нийгмийн ухааны багш Т.Алтанцэцэг Түлхүүр санаа: • Ямар нэгэн зүйлийг зааж сургана гэдэг нь тодорхой технологи эзэмшүүлэх үйл явц. • Бүтээлч байдал гэдэг нь сургалтын үр дүнд өөрт нь үлдэж хоцорсон арга барил. • Туршлага гэдэг нь өөрийн хэрэглэж дадсан, хүмүүс ашиглаж болохуйцаар бэлтгэгдсэн арга, аргачлал, аргазүйн шийдлүүд.
  • 5. 3ЗӨВЛӨХ БАГШ реферат, эсээ бичвэр, курсийн ажил бичих гээд олон бэрхшээлтэй тулгардаг. Энэ нь сурагчийн ширээн дээр байхдаа бичих чадвар яаж эзэмшсэнээс ихээхэн хамаардаг. Бодит байдал дээр оюутан болсон хүүхэд маань бичгийн хэлээр өөрийн санаагаа илэрхийлэх хамгийн энгийн арга барилыг ч төдийлөн эзэмшээгүй байдаг. “Маш олон авьяаслаг оюутнууд бичгийн хэлнийчадварэзэмшээгүйбайдагньхарамсалтай”, “... Бариагүй ч номгүй, барьсан ч чиггүй” мэдээллийн үнэ цэн, зохиогчийн эрх, тэрч бүү хэл өөрийн үзэл бодлыг үл ойшоогч сурагчид ЕБС төгсөөд ирж байгаа” -г их дээд сургуулийн эрдэмтэн багш нар шүүмжилж, санаа зовнин байдаг. Түүнчлэн бичих чадварын хоцрогдол нь сурагчдын хэл ярианы хөгжилд төдийгүй цаашид бие даан сурах аргын хөгжилд саад тушаа болдог байна. Энэ удаа Өгүүлбэр зохиох “Иш” арга, Таван мөрт буюу Синкуйан, “Хэр адил вэ?” дасгалын арга, “GLUES” - түлхүүр арга гэсэн 4 аргын талаар дэлгэрэнгүй танилцуулж байна Эдгээр аргыг үр дүнтэй хэрэглэснээр сурагчдын бичих болон сэтгэн бодох чадвар илэрхий сайжирч, сурах арга барилд чанарын өөрчлөлт гардаг. Эдгээр аргыг хэрхэн хэрэглэх зааварчлага болон сурагчдын хийж гүйцэтгэсэн бичлэгийн ажлыг жишээ баримтаар нь хавсаргалаа. Дараагийн дугааруудад өөрийн мэргэжлийн болон бусад мэргэжлийн багш нартай хамтран ажилласан арга туршлагаа хуваалцах болно. Нэг. Ургуулан бодож дүгнэлт бичих “Иш” арга Тухайн аргаар хөгжүүлэх чадвар: Сурагчдын сэтгэн бодож, бичих чадварыг хөгжүүлэх, хэрэглэхэд хялбар аргуудын нэг нь ургуулан бодож дүгнэлт бичих “Иш” арга буюу “Хөтлөх” арга юм. Ургамлын иш нь олон навч, мөчир, цэцэгсийг хооронд нь холбодогтой адил иш болсон тулгуур ойлголт нь сурагчдын бичих болон сэтгэх чадварыг хөгжүүлэхэд чиглэгдэнэ. Иш ойлголтоос бичих, шүүн хэлэлцэх, үнэлж дүгнэх үндсэн санаа төрдөг. Аргыг хэрэглэх алхам, аргачлал: • “Иш” аргыг хэрэглэхдээ “Иш” гэдэг үгийг томоор (самбарт) бичиж дараах асуултаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. 1. Иш гэдэг үгийн утгыг тайлбарлана уу? 2. Ишнийжишээнүүдийгдурьданауу?Тэдгээрийн зориулалтыг хэлнэ үү? • Хэлэлцүүлгийн явцад багш: “Иш” нь олон утгатай бөгөөд түүнийг олон жишээгээр тайлбарлана. Дараах гурван ишээр дамжуулан өөрийн үзэл бодлоо илэрхийлэх юм гэдгийг тайлбарлана. • Миний бодлоор ... • Миний санахад... • Миний ойлгосноор... • Сурагчид эдгээр ишээс сонгон авч өөрийн судалж буй зүйлийн тухай бодол санаагаа илэрхийлэн ярилцаж, бичнэ. • Сурагчдын бүтээлийг харилцан хэлэлцэж, үнэлж дүгнэн үзэл бодлоо хуваалцана. “Иш” аргыг нийгмийн ухааны х и ч э э л ү үд эд төдийгүйбайгалийнухааныямарчхичээлдхэрэглэхэд тохиромжтой. Аргыг хэрэглэсэн жишээ: Бид VIII, X ангийн Монголын түүх, Нийгмийн тухай мэдлэг хичээлээр “Иш” аргыг хэрэглэж бичсэн сурагчдын “Бүтээл”-ээс жишээ болгон үзүүлж байна. Сурагчид хичээлийн явцад өөрийн бодол санаагаа онч мэргэн үгс, оньсого, шүлэг, зүйрлэлийн гэх зэрэг олон хэлбэрээр илэрхийлсэн байдаг. Үүнд: Монголын түүхийн хичээлээр • Миний ойлгосноор Монголын түүх нь бусад гүрний адил зовж зүдэрч, ялж дийлэн, мандан бадарч явсныг үр хойчдоо сануулсан он цагийн хэлхээ. (8д ангийн сурагч А.Түвшинбаяр) • Миний бодлоор Монголын түүх нь Монгол хүн дэлхийг эзэлж, Монгол хүн дарлагдан зүдэрч, Монгол хүн сэргэн мандаж байсныг үнэн бодитойгоор тэмдэглэсэн, дахин үл давтагдах өв эрдэнэ. (8д ангийн сурагч Б.Төрмөнх) • Миний ойлгосноор Монгол улс Мандан ургах нар мэт Гандан хагдрах цэцэг мэт явсан нь бидний үнэн түүх гэлтэй. (8д ангийн сурагч С. Саруулзаяа ) Нийгмийн ухааны хичээлээр: • Миний бодлоор өрсөлдөөн бол дэвшилд хүргэх цусгүй дайн. (10з ангийн сурагч Д.Гантуяа) • Миний бодлоор мөнгө бол тархины хорт хавдар юм. (10д ангийн сурагч Д.Нарантуяа) • Миний бодлоор ажилгүйдэл нь амьдралын идэвхгүй цаг хугацаа. Миний санахад инфляцийн өсөлт нь төрийн эдийн засгийн бодлогын уналт. Миний санахад ядуурал нь живж буй аварга хөлөг Миний ойлгосноор татвар нь бидний ирээдүй. (10з ангийн сурагч С.Саруул)
  • 6. БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 4 ЗӨВЛӨХБАГШ • Миний ойлгосноор төсөв нь нийгмийг зохицуулагч цагдаа (10з ангийн сурагч Б.Гэрэл) • Миний бодлоор мөнгө гэдэг нь хуулийг ч гуйвуулж чадах шидэт цаас (10т ангийн сурагч Б.Болор-Эрдэнэ, Т.Ганчимэг) • Миний санахад нийгэм гэдэг нь Хамтран амьдрах ухамсар Хамаг улсыг бүрдүүлэгч Аль ч үед орших Амьдралыг жолооддог зүйл (10з ангийн сурагч Н.Золжаргал) • Миний бодлоор ажилгүйдэл гэдэг нь Хэнийг ч үл ялган хөлдөөгч Хүнийг ч үл тоон ууршуулагч Үгүйрэл, түгшүүр, гутрал (10и ангийн сурагч И.Урангоо) • Миний бодлоор би гэж Хэвлийгээс унаж хүн болов Хөхөө хөхөж гэдсээ баярлуулав Хөлд орж шороо хөдөлгөв Хэлд орж дуугаа нэмэрлэв Сургуульд орж сурагч болов Сурсанаа шалгуулж сая амсхийв
  • 8. БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 6 ЗӨВЛӨХБАГШ Насанд хүрч иргэн болов Саналаа өгч төрөө засалцав Конкурс өгч оюутан болов Сургуулиа төгсөж диплом авав Ажил хийж амьдралаа залгав Аав ээжээ асарч тэтгэв Ханьтай, бас үртэй болов Үрээ өсгөж ачаа тэврэв Хийдгээ хийж тэтгэвэрт гарав Хийснээ харж сэтгэл тайтгарав Ханан гэр холдож Хадан гэр ойртов (10д ангийн сурагч А.Золбооцэцэг) Хоёр. Таван мөрт буюу Синкуайн бичих арга Тухайн аргаар хөгжүүлэх чадвар: Синкуайн гэдэг нь францын 5 гэсэн тооны нэрнээс гаралтай үг. Таван мөрөнд багтааж санаагаа бичих бөгөөд бас тодорхой дэс дараа, дүрэмтэй ажээ. Мэдээллийг нэгтгэх чадвар, цогц бодол сэтгэлгээ, нарийн мэдрэмж, итгэл үнэмшилтэй байх нь маш чухал чадвар юм. Энэ арга нь мэдээлэл ба материалыг нэгтгэн сэдвийн тодорхойлолтыг уран яруу, товч илэрхийлэх арга юм. Аргыг хэрэглэх алхам, аргачлал: 1. Гарчиг (ихэвчлэн нэр үг) 2. Хоёр үгээр тодорхойлох (хоёр тэмдэг нэр) 3. Үйл явц (Сэдвийн үйл явцыг тодорхойлсон гурван үйлт нэр) 4. Мэдрэмж сэтгэгдэл (4 үгтэй өгүүлбэр буюу хэлц хэллэг) 5. Сэдвийн гол утга мөн чанар (Өөр нэг үгээр илэрхийлэх) Аргыг хэрэглэсэн жишээ: Ном Төр Гайхамшигтай, мэдлэгтэй Хаант, Бүгд найрамдах Унших, сэтгэх, бүтээх Хуульчлах, зохицуулах, хянах Уншихаа боливол сэтгэхээ болино Төр бол нийгмийн эмч Ард түмэн Ертөнц (10и анги Мөнх-Эрдэнэ) (10д анги Д.Золбооцэцэг) Найз Нийгэмшилт Үнэнч, зарчимч Чөлөөтэй, өргөн цар хүрээтэй Зөвлөх, туслах, зэмлэх Зохицох, шилжих, хувьсах Зовоход нөхөд минь жаргал болдог Бүдрэхэд нөхөд минь түшиг болдог Уйлахад нөхөд минь алчуур болдог Урагшлахад нөхөд минь дэм болдог Хүн болох багаасаа Хүлэг болох унаганаасаа Ертөнц Нөхөрлө (10и анги Урангоо) (10ё анги Т.Баярмагнай) Ядуурал Хувьсгал Үнэмлэхүй, харьцангуй Харгис, аажуу Хоосрох, доройтох, мөхөх Эзлэх, өөрчлөх, уусгах Ядуурал бол залхуурлын шан харамж юм Ард түмний сэтгэлгээнд дарангуйлагч Өөрчлөлт Зовлон сүйрэл (8в анги Ж.Учралбаяр) (10а анги П.Оюу-Эрдэнэ) Гурав. “Хэр адил вэ?” дасгалын арга Тухайн аргаар хөгжүүлэх чадвар: Сурагчдад аливаа асуудал, үзэгдэл үйл явдалд дүгнэлт хийж бичихэд чиглэсэн “Хэр адил вэ?” дасгалыг авч үзье. Аливаа юмыг үнэлж, дүгнэх чадвар нь зохих хэмжээгээр заяамал байдаг боловч тэр чадварыг зориуд бэлтгэсэн дасгалаар дамжуулан зүгшрүүлж болдог. Аргыг хэрэглэх алхам, аргачлал: Суралцагчдын төрөлхийн дүгнэх болон бичих чадварт тулгуурлан дараах дасгалыг ажиллуулна. • Телевиз цасан ширхэгтэй хэр адил вэ? • Ширээ бээлийтэй хэр адил вэ? • Шувуу чийдэнтэй хэр адил вэ? гэх мэт нөхцөлүүдээс нэгийг өгч, нэгээс хоёр минутын хугацаанд гүйцэтгүүлнэ. Сурагчид бүлгээрээ хэлэлцэж өөрсдийн адилтгах санааг гаргана. Багш нэг бүлгийг сонгож хариултаа танилцуулахыг хүснэ. Бусад бүлгүүд давхардаагүй шинэ санаануудыг нэмж, жагсаалтаа үргэлжлүүлнэ. Энэ дасгалыг гүйцэтгүүлж суралцагчдын сэтгэлгээг зүгшрүүлсний үндсэн дээр багш өөрийн зааж буй сэдвийн хүрээнд тодорхой ухагдахуунуудыг санал болгож юутай адилтгаж болохыг ярилцан бичнэ. Жишээ нь: 10 дугаар ангийн нийгмийн тухай мэдлэг хичээлийн улс төрийн амьдрал сэдвийн бататгалд: • Төр юутай адил вэ? • Улс төрийн намыг ямар зүйлтэй адилтгаж болох вэ? • Сонгогчдыг юутай зүйрлэж болох вэ? • Шүүх засаглал юутай адил вэ? гэх мэт нөхцөлүүдийг өгч сурагчдыг бүлгээр ажиллуулж болох юм. Сурагчид өөрсдийн сонгон авсан ухагдахуунаа юутай зүйрлэж болохыг хэлэлцэн шийдэж, бусаддаа танилцуулж ярилцдаг. Сурагчид төрийг монгол гэр, онгоцны экипаж, нарны аймгийн гарагийн систем, гар утас, шатар зэрэг янз бүрийн зүйлтэй харьцуулан төрийн мөн чанар, үүрэг, тогтолцоо, зохион байгуулалтыг сонгосон зүйлийнхээ тодорхой хэсгүүд, эд анги, үүрэг зориулалттай адилтган биччсэн байна. Мөн улс төрийн систем, төрийн хялбарчилсан загвар нь сургууль, албан байгууллага, гэр бүл гэдэг утгаар адилтган тайлбарласан бүлгүүд ч байв.
  • 9. 7ЗӨВЛӨХ БАГШ Аргыг хэрэглэсэн жишээ: Улс төр бол шатартай адил Улс төрийн систем Шатар Хоёр намын систем Хар цагаан өрөг Улс төрийн лидерүүд Бод (ноён, бэрс г.м) Намын гишүүд дэмжигч Шатрын хүү Ард түмэн сонгогчид Шатрын хөлөг Төрийн байгууламж Шатрын хөлөгт байрлах дараалал гэж адилтгаад улс төр, шатар хоёулаа тоглох тогтсон журам, хэм хэмжээтэй гэжээ. (10е ангийн Б.Баасанжаргал, Т.Бат-Эрдэнэ, С.Батбаатар, Г.Дорждэрэм, Ч. Төгөлдөр) Шүүх засаглал нүдтэй адил Шүүх засаглал Нүд (хараа) Шүүх хахуульд автах Нүд сохрох Шүүхийн тогтолцоо Нүдний бүтэц Хуульд захирагдах Нүдний болорыг хайрлах Шударга шүүх Хөөрхөн нүд Үнэнийг олох Харцаараа зөв бурууг ялгах гэх мэтээр адилтгажээ. Нүд өнгөөр ялгаварлана. Шүүх мөнгөөр ялгаварлана гэж шүүмжлэлтэй ханджээ. (10н анги Д.Болормаа, Ж.Төгсжаргал, Б.Дуламрагчаа) Эдгээр бүтээлийг зөв буруу гэж үнэлэх боломжгүй бөгөөд хамгийн гол нь аливаа зүйлийг төсөөлж, төлөөлүүлэн холбоосжуулж байгаа сурагчдын сэтгэх чадвар, бодол санаа нь чухал юм. Дөрөв. “CLUES” – Түлхүүр арга Тухайн аргаар хөгжүүлэх чадвар: Түлхүүр арга нь тодорхой хязгаарлагдмал мэдээллээс ургуулан дүгнэлт хийх сурагчдын чадварыг хөгжүүлэхэд туслана. Үг, өгүүлбэрийн хоорондын далд холбоог илрүүлэн, дүгнэлт хийж сурах нь зайлшгүй чухал чадвар юм. Энэ аргыг тайлбарлахдаа дутуу мэдээллийг ургуулан бодож олдог, эрэн сурвалжлагч, мөрдөн байцаагчийн ажилтай адилтган хэлж болно. Тухайлбал, мөрдөн байцаагч нь хутга мэс, цус нөж гэсэн үгнүүдээс ямар дүгнэлт хийж болохыг ярилцана гэсэн үг. Үгүүдийг нэгтгэн өгүүлбэр бүтээснээр мөрдөн байцаагч нь дутагдаж буй мэдээллийг нөхөн бий болгодог гэдгийг сурагчдад сануулна. Аргыг хэрэглэх алхам, аргачлал: Багш CLUES ( түлхүүр) гэдэг Латин үгийг үсэг бүрээр салгаж ашиглах тайлбарлахын хамт дараах үзүүлэнг бэлтгэж хэрэглэнэ. С - (claster) Ижил утгатай үгсийг бүлэглэх L - (Lebеl) Ангилах U - (Untangle) Дэд бүлэг үүсгэх E - (eхаmine) Зураглах S - (setpattern) Холбоос бий болгох Энэ аргыг хэрэглэхдээ тухайн сэдэвтэй холбогдох хориос илүүгүй үгийг сурагчдын саналаар сонгонавна. Сонгож авсан үгнүүдийнхээ хүрээнд үсгээр өгөгдсөн дорх зааврын дагуу ажиллахыг сурагчдаас хүсч бүлгээр нь буюу хосоор нь ажиллууна. Сурагчид ижил утгатай үгсийг бүлэглэсний (C) дараа ямар зүйлийг шалгуур болгож (L) ангилах, агуулгыг (U) хэлэлцэн дэд бүлэг үүсгэнэ. Ангилж бүлэглэсэн үгсээ нэг утга санаанд оруулан зураглан (E) илэрхийлж, эцэст нь тэдгээр үгсээр илрэх агуулгыг бичиж холбоос (S) үүсгэнэ. Аргыг хэрэглэсэн жишээ:Сурагчид дараах үгийг сонгож ангилал хийсэн байна. Жишээ нь: Эдийн засгийн холбогдолтой дараах үгс (Төсөв, банк, иргэн, өрсөлдөөн, эрэлт, нийлүүлэлт, боловсрол, орлого, орон сууц, менежер, худалдагч, бизнесмен, авто машин, татвар, өмч хувьчлал, зээл, төлбөр, сүүн бүтээгдэхүүн, компъютер, костюм пиджак, зураг плакат, мөнгө, багш)- ийг сурагчид сонгож авсан байна. С төсөв, мөнгө үнэ, төлбөр орлого, татвар эрэлт, нийлүүлэлт өмч хувьчлал худалдагч, менежер орон сууц, авто машин L Мөнгөтэй холбоотой Хэрэглээтэй холбоотой Мэргэжилтэй холбоотой Бусад үнэ орон сууц багш иргэн төлбөр авто машин менежер эрэл мөнгө сүүн бүтээгдэхүүн бизнесмен нийлүүлэлт компьютер худалдагч зээл костюм пиджак банк зураг плакат боловсрол орлого U Эдийн засаг Хэрэглээ Макро Микро Үндсэн Үндсэн биш төсөв мөнгө орон сууц авто машин банк үнэ сүүн бүтээгдэхүүн компьютер зээл төлбөр костюм пиджак зураг плакат Эдийн засагт оролцогсод Макро Микро төсөв мөнгө банк үнэ зээл төлбөр
  • 10. БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 8 ЗӨВЛӨХБАГШ S. Бидний мэдэх эдийн засаг “Монгол улс зах зээлийн харилцаанд шилжсэн тэр үеэс л иргэн бүрийн амьдралд их өөрчлөлт гарсан. Хөрөнгө, үйлдвэрлэл үйлчилгээний хувьд шилжиж, тасралтгүй үргэлжлэх өрсөлдөөн бий болов. Өдрөөс өдөр ирэх тутам хүмүүсийн эрэлт хязгааргүй өснө. Хүн бүр л хувьдаа орон сууц, авто машин, компьютертэй болох гэсэн хүсэл эрмэлзлэлээ биелүүлэхийг хичээнэ. Тиймээс өөрийн орлогыг дээшлүүлэхийн тулд худалдагч, тэр ч бүү хэл дээд боловсролгүй хүмүүс хүртэл том бизнесмен, хөрөнгө оруулагч болохоор өрсөлдөөнт амьдралын нэгээхэн хэсэг рүү уусан орсоор. Бүх зүйл мөнгөөр хэмжигдэх болсон энэ цагт хүн бүр төлбөр, зээл, орлогын асуудлаар банк хэмээх эргэлдэгч хүчинтэй холбогдоно. Тиймээс ч банк санхүүгийн зохион байгуулалт, явуулж буй үйл ажиллагаа улам л сайжирч, улам л нарийссаар. Харин орлого багатай зарим нэг нь төсөв хэмээх аварга загасны ашиг тусыг горьдон суудаг. Гэвч тэр аварга загас биднийг тэр бүр тэжээж чадахгүй байна. Иймээс ч зах зээлийн өнөө үед овсгоотой нэг нь өмчөө бүрдүүлж, овсгоогүй бусад нь өөрийн гэсэн өмчгүй үлдэж байна. Харин төрөөс иргэн бүрд хэрэгтэй зүйл зохистой ажиллагаа явуулж буйн жишээ нь өмч хувьчлал буюу газар өмчлөх асуудал мөнөөс мөн юм. Ингэснээр ард түмнийг хувийн өмчтэй болгоод зогсохгүй улс орон хөгжих эх суурийг тавьж байгаа нь ард түмэнд ойлгомжтой санагдана” хэмээн бичсэн байна. Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийин «Ирээдүй» цогцолбор, ахлах II сургуулийн 10а ангийн сурагч Н.Золжаргал, Г.Баярцэцэг
  • 11. 9ОНЫ ТЭРГҮҮНИЙ БАГШ БАГШ МИНИЙ АРГА ЗҮЙ ТУРШЛАГА Дорнод аймгийн Хэрлэн сумын улсын тэргүүний, лаборатори Хан-Уул цогцолбор сургуулийн бага боловсролын тэргүүлэх зэрэгтэй багш Чулуунгөлөгийн Сувдаа Багшийн амжилт: • Хэрлэн сумын Засаг дарга болон Хан-Уул цогцолбор сургуулийн нэрэмжит медальт олимпиадад “Монгол хэл багш” төрөлд 2014 онд Хүрэл медаль, 2016 онд тусгай байр • Хүн ба байгаль хичээлийн кабинетийг 2 удаа шинэчлэн байгуулж ажиллаж байна. • Төрөлжсөн олимпиадын бага анги-монгол хэл төрлөөр 2012 онд V, 2014 онд тусгай байр • Дорнод аймгийн Бага боловсролын багш нарт “Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга туршлага” сургалтыг Математикийн судлагдахууны багаараа амжилттай зохион байгуулсан. • 2016 онд Хүн ба байгаль судлагдахууны багаар 5-р ангийн “Үл эргэх өөрчлөлт” ээлжит хичээлийг 3 удаа засан сайжруулж, туршлага солилцох “Сайн хичээл, үйл ажиллагаа” бүсийн зөвлөгөөнд зааж шалгарсан. • 5-р ангийн “Энерги” бүлэг сэдвийн “Машиныг яаж хөдөлгөх вэ?” салхины энергийн тухай ээлжит хичээлийг 4 удаа сайжруулан бүсийн зөвлөгөөнд заасан. • Аймгийн зөвлөгөөнд “Харимхай энергийн хүчээр машиныг хэрхэн хөдөлгөх вэ?” хичээлийг багийнхантайгаа 4 удаа засан сайжруулан зааж шалгарсан. • Сайн хичээл, үйл ажиллагаа улсын зөвлөгөөнд 3-р ангийн “Ус ба дэлхий” бүлэг сэдвийн “Дэлхийд хэдэн далай хаана, хаана байдаг вэ?” ээлжит хичээлийг зааж хэлэлцүүлэн багшийн хөгжил портал сайтад байршуулж бусдын хүртээл болгосон. • www.teacher.itpd.mn болон бусад сайтад дараах хичээл, өөрийн арга туршлагаа байршуулан өөрийн арга зүйгээ түгээгээд зогсохгүй бусдаас харилцан суралцаж, хичээлээ засан сайжруулж байна. Үүнд: - “Үл эргэх өөрчлөлт” ээлжит хичээл - Машиныг яаж хөдөлгөх вэ? ээлжит хичээл - Дэлхийд хэдэн далай хаана хаана байдаг вэ? ээлжит хичээл - “Туузан урлалаар урлахуй”, “Үлгэрээр дамжуулан эх зохион арга зүй” сэдэвт хичээлүүдээр туршлагаа түгээсэн. Багшийн арга зүй, туршлага: 1.Хүүхдээ зөв оношлон тэдний чадварт суурилан, ялгаатай даалгавар боловсруулан, өдөр бүр явцын үнэлгээгээр урамшуулан ахиц, амжилтыг үнэлэх”Алхам бүр-УРАМ” технологитой болсон. Энэ технологийг хэрэгжүүлэхдээ суралцахуй, хөгжихүй, хамтрахуй гэсэн гурван чиглэлийг барьж ажилладаг. Үүнд: 1.Сурагчдын зохион найруулж бичих чадварт сургах, алхам алхмаар үгийн тоо, үгийн баялгийг нэмэгдүүлэх зорилготойгооор даваа гараг бүр “Бид зохиолч“ цагийг ордог. Энэ нь дараах алхам үе шатаар зохион байгуулагддаг. • 1975 онд Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн. • 2001 онд Дорнод багшийн сургууль төгссөн. • МУ-ын тэргүүлэх багш • Боловсрол судлалын магистр • 1993оноос Дорнод аймгийн Хан-Уул цогцолбор сургуульд 24 дэх жилдээ ажиллаж байна.
  • 12. БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 10 ОНЫТЭРГҮҮНИЙБАГШ 1. 1,2-р ангиас богино үлгэр уншуулж утгыг ярилцаж дүрд хувирган уншуулах, дүрд тоглуулан номонд дуртай болгосон. 2. 3-р ангиас эхлэн үлгэрийн хэсгээс гүйцээн бичих, цааш үргэлжлүүлэн зохиох даалгаврыг ажиллуулсан 3. 4-р ангиас нь үлгэрийг дуурайн зохион бичүүлэх даалгавар ажиллуулсан. 4. 5-р ангиас өөрсдийн дуртай сэдвээр үлгэр зохион бичүүлсэн. Чөлөөт сэдвээс үлгэр зохион бичих аргад шилжүүлж ”өдөр бүр 1 эх“ зохион бичүүлснээр үгийн тоо, үгийн баялгийг нэмэгдүүлж зохион бичих чадварыг нэмэгдүүлсэн. Сурагчдад гарсан ахиц, давуу тал: • Огт зохиож чаддаггүй байсан сурагчид үлгэр дуурайж зохиосоор зохион бичиж сурсан. • Эхлэл, гол ,төгсгөл хэсгийг ялгаж найруулж бичиж сурсан. • Үгийн баялаг, зөв бичих, найруулж бичих чадвар нэмэгдэж үгийн тоог ахиулсан. Үүний үр дүнд • БСУГ-ын шалгалтад 95%-тай дүгнэгдсэн. • Улсын шалгалтад 80%-тай дүгнэгдсэн. • Сурагч бүр өөрийн зохиосон үлгэрийн номтой болсон. • “Хүүхдээ уучилъя” бүтээлийн уралдаанд эх зохион бичиж анги хамт олноороо 100% оролцон шилдэг ангиар шалгарсан. • Зохион бичлэгийн уралдаанд сурагч Дөлбаяр 1-р байр • Гар угаах өдөрт зориулсан уралдаанд ангиараа 1-р байр эзэлсэн. 2.Пүрэв гарагийн “Номын анд” цагаар сурагчид ном уншиж, номын тэмдэглэл хөтлөх, дүрд хувирах, дүрийн тоглолт хийх, мөн үлгэр уншиж түүнийгээ ярих, уншсан үлгэрээс сургамжтай зүйр үг цээжлэн тогтоож утгыг тайлбарлаж сурснаар сурагчдын ярих чадварт, уншсанаа ойлгох, бусдад илэрхийлэх чадварт ахиц гарсан. 3.Сурагчдын амжилттай суралцахын нэг үндэс нь эцэг эхийн оролцоо байдаг. Эцэг эхийг 4 багаар зохион байгуулж, тэднийг урамшуулж, санаа бодлыг сонсож хамтарч ажиллаж улирал бүр тэдэнд сурсан мэдсэнээ тайлагнахаас гадна сурагчдын алдаан дээр анализ хийж ойлгохгүй байгаа агуулгыг хэрхэн ойлгуулах, гэрийн даалгаврыг хэрхэн хийлгэх арга зүйн сургалт үйл ажиллагааг зохион байгуулснаар багшийн ажлын үнэ цэнийг мэдэрч багшийн сайн туслагч хамтрагчид болсон төдийгүй сурлагын хоцрогдол гардаггүй ба хүүхдийн мэдлэг чадвар ахиц амжилт нэмэгдэж хүүхдийн хөгжлийг харж бахархах, цааш хөгжүүлэх эрмэлзлийг нь төрүүлдэг. 4 . “АЛХАМ БҮР УРАМ” технологийн “Өгүүлбэртэй бодлогын цаг”-аар сурагчдыг хөгжүүлэх нь арга зүйгээсээ танилцуулъя. Энэ хичээлийн жилд “Бяцхан эмч” клубыг ажиллуулж сурагчдын эрүүл мэнд, ариун цэвэрт хяналт тавьж, өөрийн удирдлагын үүргийг гүйцэтгэхэд суралцаж байна. Зорилго: Өгүүлбэртэй бодлогыг олон аргаар бодуулж сургах, сурагчдын сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх Зорилт: 1. 1,2-р ангиас өгүүлбэртэй бодлогыг зөв ойлгож унших, уншсанаа зураглал, бичиглэл ашиглан бодох аргад сургах 2. 3-р ангиас эхлэн өгүүлбэртэй бодлогыг олон аргаар бодуулж сургах 3. Бодсон аргаа бусдад тайлбарлах чадварт сургахад голлон анхаарах Хэрэгжүүлсэн үе шат буюу алхмууд: Алхам 1: Бодлогын өгүүлбэрийг уншиж ойлгох үе шат • Бодлогын өгүүлбэрийг багш сурагчдаар маш сайн уншуулна. • Эхний удаа ойлгож, тогтож уншина. Ойлгохгүй бол дахин уншиж болно. • Уншсаныхаа дараа тунгаан бодох, ойлгосноо цэгцлэх хугацаа өгнө. Алхам 2: Бодлогын утгыг ойлгож, ярих, задлан шинжлэх үе шат • Багш эхний удаа дараах асуултаар сурагчдыг чиглүүлнэ. Үүнд: Юуны тухай бодлого байна вэ? Бодлогод хэн, хэн, юу, юу гарч байгаа тухай, дараа нь яасан гэх мэтээр. • Багш хэд хэдэн сурагчаар яриулна. /ярих явцад сурагчид бодлогын нөхцөл, асуултыг илүү сайн ойлгодог/ • Дээрх бодлогын нөхцөл хэсэг нь аль вэ? Асуулт хэсэг нь аль нь вэ? Өөр ямар асуулт тавьж болох вэ?
  • 13. 11ОНЫ ТЭРГҮҮНИЙ БАГШ Алхам 3: Ойлгосон зүйлээ ашиглан зураглал, бичиглэл хийх үе шат • Сурагчид бодлогыг ухаж, ярьж ойлгосныхоо дараа өөрт ойлгомжтой зураглал хийх, товч бичиглэл хийх,асуулт гаргах,илэрхийлэл зохиох зэргээр бодлогоо ойлгогдохоор зураглаж томьёолно. • 1,2-р ангид сурагчид өөрийн ойлгосноор товч бичиглэл хийдэг болтол нь багш тусална.2-р ангиас эхлэн хэрчмэл зураглал хийх, хариулж болохоор асуулт гаргах, иллэрхийлэл зохиох зэрэг үйл ажиллагаанд сургана. • 3,4, 5 ангийн сурагчид бичиглэл, зураглалаар илэрхийлэх чадвартай болно. Үе шат 4: Бодолт хийх, шалгах үе шат • Сурагчид өөрийн хийсэн зураглалыг ашиглан бодолтоо хийнэ. Сурагчдын мэдлэг чадвар ялгаатай учир өөр, өөр аргаар бодолт хийнэ. Энэ ялгаатай бодлогыг багш сурагчдыг бодох явцад дундуур нь явж ажиглалт хийнэ. • Хэдэн ялгаатай бодолт хийж байгааг, хэн ямар аргаар бодож байгааг олж харах • Багш бодолт хийх явцад тухайн үйлдэл юу, юуг илэрхийлж байгааг заавал бичих хэрэгтэйг сануулах нь маш чухал. Ингэснээр хүүхэд илүү ойлгож ухаарч бодох болно. Үе шат 5: Бодсон бодлогоо бусдадаа тайлбарлаж ярьж өгөх үе шат • Энэ үе шат их чухал. Хүүхэд өөрийн бодсон аргаа тайлбарлаж ярьснаар өөрийгөө бусдын өмнө илэрхийлэх чадвар нэмэгдэнэ. • Энэхүү алхмыг гүйцэтгэснээр бодсон бодлогоо сурагч өөрөө болон бусад сурагчид илүү ойлгож ухаарах ач холбогдолтой. • Бодлогыг тайлбарлуулахдаа аль болох олон сурагчаар, хосоор ажиллуулах тайлбарлуулах хэрэгтэй. Үе шат 6: Бодлогоо өөр аргаар бодох, бодлого зохиож бодох үе шат • Бодлогыг 3,4,5-аар ангиас эхлэн нэг аргаар бодох биш аль болох янз бүрийн аргаар бодуулж сургах нь маш чухал • Сурагч өөрийн бодсон ялгаатай бодлогыг багш болон бусдад тайлбарлаж өгнө. Энэ алхмын үр дүнд сурагч бодлогыг өөр ямар аргаар бодож болохыг эрэлхийлдэг болох ач холбогдолтой. • 3,4,5-р ангиас бодлогын нөхцөлийг өөрчлөн бодлого зохиох, товч бичиглэл,зураглал хийх, бодлогоо бодох, бодлогоо шалгаж сургах нь чухал.
  • 14. БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 12 ОНЫТЭРГҮҮНИЙБАГШ Хүрсэн үр дүн: • “ЗӨВ бодлого НЭГ ОД” аяныг өрнүүлснээр сурагчид өгүүлбэртэй бодлогыг олон аргаар бодох, бодсон аргаа бусдад тайлбарлах чадварт суралцаж алхам алхмаар амжилтад хүрсэн. • Өгүүлбэртэй бодлогыг маш сайн ойлгож ухаарч унших юм бол бодоход төвөггүй байдаг нь ажиглагдсан. • Бодлогын нөхцөл, асуултыг өөрийн ойлгосноор тайлбарлаж ярих нь хүүхэд өөрийгөө илэрхийлэх чадварт суралцах сайн талтай. • 1,2-р ангийн сурагчдаар заавал зураглал ашиглан бодохыг шаардах хэрэггүй. Харин өөрийн ойлгосноор зургаар илэрхийлэн зурж бодуулснаар өөрт нь сонирхолтой төдийгүй ухаарч ойлгож зурж байгаа нь сайн талтай. • Харин 3, 4, 5- р ангийн сурагчид олон оронтой тоо үзээд зогсохгүй, бодлого хүндрэх, тэдний чадвар нэмэгддэг тул зураглал хэрчмийн аргаар ашиглан бодоход бэлтгэгдсэн байдаг. • Өөрийн бодсон аргачлалаа бусдадаа ярьж өгөх, тайлбарлах нь маш чухал байдаг. Энэ алхмын үр дүнд ярих чадварт ахиц гараад зогсохгүй, өөрөө өөртөө итгэх чадвар нэмэгдсэн. • Өөр аргаар бодсон хүүхдүүдээр тайлбарлуулж яриулах нь бодлогыг олон аргаар бодох аргад суралцахаас гадна дараа бодлого бодохдоо олон аргаар бодох хүсэл тэмүүллийг бий болгож өгдөг сайн талтай. • Бодлого бодсон сурагчдаа үнэлэхдээ зөв зураглал бичлэг хийсэн,хялбар аргаар бодсон, маш уран бодсон,олон аргаар бодсон, маш хурдтай ойлгож бодсон гэх мэтээр алхам бүр урам өгч үнэлснээр сурагчид улам бодлого бодох сонирхолтой болсон. • Мөн зураг хэрчим, илэрхийлэлд тохирсон бодлогозохиолгохньсурагчдадсонирхолтой байдаг ба “БОДЛОГО ЗОХИОДОГ МУНДАГ ХҮН БОЛЛОО” гэсэн өөртөө итгэх итгэлийг олж авч байгаа нь ажиглагдаж байлаа. • Энэ арга зүйгээр “Өгүүлбэртэй бодлогын цаг”-ийг тогтмол хичээллүүлснээр сурагчдын бодох хурд нэмэгдсэн. 2-р ангийн сурагчид маань энгийн бодлого, нийлмэл бодлогыг 2-4 минутад боддог сурагчид ангийн 30-40% болж, ахиж байна. Энэхүү арга зүйг хэрэгжүүлснээр сурагч бүр өөрийн чадварт тохирсон аргаар бодлого бодох боломжийг бий болгосон сайн тал ажиглагдсан. Мөн хүүхэд бүр бие биеэсээ суралцах таатай боломж бий болсон.Өгүүлбэртэй бодлого бодоход дээрх арга зүйг тогтмол хэрэглэх нь бодлогоор хүүхдийн авьяасыг нь хөгжүүлэх нэг түлхэц болж байна.
  • 15. 13ЯРИЛЦЛАГА -Монгол улсын хэмжээнд дотуур байрны үүсэл хөгжлийн асуудлыг хэзээнээс эхэлж авч үздэг вэ? Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны материаллаг орчин нөхцөлийг сайжруулах, хэвийн ажиллагааг хангах ажил 1920-иод оноос эхэлсэн байдаг. Малчин өрхийн хүүхдийн сургуульд хамрагдалтыг нэмэгдүүлэх үүднээс ардын засгийн анхны сургууль байгуулсан тухайн цаг үед малчдын хүүхдийн амьдрах, суралцах дотуур байрны асуудлыг сургуулийн дэргэд шийдэж ирснийг 1933 онд баталсан “Ардын бага ба дунд сургуулийн танхимын дагаж явах дүрэм”-д сургуулийн дэргэдэхбайр нь “... хичээлийн чөлөө бүхий цагийг ашиглаж эдгээр багачуудад ариун цэврийн ба ажлын дадлага өгөхөөс гадна заасан зүйлийн сурлагыг бататгах, эрдэм боловсролыг нь өргөтгөх, жич багачуудын биеийн эрүүл мэндийг сайжруулах, зохистойгоор тоглуулах ба амруулах ёстой” хэмээн тодорхой заасан байдаг. Тухайлбал, мөн төрийн мэдлийн дотуур байртай сургуулиуд хүүхдүүдийг ах дүүс, хамаатан саднаар нь, эсвэл айл хөршөөр нь нэг өрөөнд оруулах замаар хүүхдэд ээлтэй, гэрийн нөхцөлд ойрхон орчин бүрдүүлэхийг хичээж байсныг тухайн үеийн эрхзүйн сурвалжаас харж болно. -Дотуур байрны анхны стандарт норм хэзээ бий болсон бэ? Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны асуудлыг 1982 онд баталсан Ардын боловсролын тухай хуулиар анх удаа хуульчилж, уг хуульд “... сургуулийн дэргэд дотуур байр байгуулна”, “... дотуур байрыг өргөжүүлэх, шаардлагатай газарт сурагчдыг сургуульдаа ирэх, гэртээ буцахад уналгын туслалцаа үнэ төлбөргүй үзүүлнэ” гэж тусгайлсан зүйл, заалтыг оруулсан нь малчдын хүүхдийн сургуульд хамрагдалтыг нэмэгдүүлэх, дотуур байр ажиллуулахтай холбогдон үүсэх харилцааны зохицуулалтыг боловсронгуй болгох үндсийг тавьж өгснөөрөө ач холбогдолтой. Эдгээр заалтыг 1991 онд баталсан Боловсролын тухай хуулиар дахин баталгаажуулж, дотуур байрны сурагчдыг батлагдсан төсөвт зардалд багтаан хоол хүнс, ариун цэвэр, ахуйн хэрэгслээр хангах асуудлыг шинээр хуульчилж өгсөн байдаг. Гэвч 90-ээд оны зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн он жилүүдэд дотуур байрны үйл ажиллагааг хэвийн явуулах хэмжээнд санхүүжилт хийх бололцоо хязгаарлагдсантай холбоотойгоор хуулийн дээр дурдсан заалт хэрэгжих боломжгүй болж дотуур байрууд олноор хаагдахад хүрсэн учраас 1995 онд баталсан Боловсролын тухай хуулиар дотуур байрны зардлын зарим хэсгийг эцэг, эхэд хариуцуулахаар хуульчилсан байдаг. Энэхүү заалтыг 1995-1996 оны хичээлийн жилээс хэрэгжүүлж 1995- 10 сард Сангийн Яамнаас гаргасан “ЕБС-ийн Дотуур Байрны тохижилт, үйлчилгээний болон Дотуур Байрны сурагчдыг хоол хүнсээр хангах нийтлэг журам”-д зааснаар дотуур байранд суух хүүхдийн ДОТУУР БАЙРАНД 34598 ХҮҮХЭД СУРЧ АМЬДАРЧ 518 БАГШ АЖИЛЛАЖ БАЙНА “Дотуур байр-хүүхдийн хөгжлийн орчин” сэдэвт үндэсний зөвлөгөөн 2017 оны 12 дугаар сарын 4,5-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэхүү уулзалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам, Норвегийн тусламжийн төв, Save the chil- dren олон улсын байгууллага, UNICEF хамтран зохион байгуулсан юм. Өргөн уудам нутаг дэвсгэртээ тархан суурьшсан манай улсад хүүхдийг сургуульд сурах хугацаанд нь дотуур байраар хангах нь тулгамдсан асуудлуудын нэг юм. Дотуур байрны чанар хүртээмж, хүүхдийн эрх, хамгаалал, дотуур байрны хүний нөөцийн чадамж зэрэг олон олон асуудал шийдлээ хүлээж байна. Эдгээр асуудлын талаар Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Захиалгат сургалтын албаны Сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багшийн сургалт хариуцсан арга зүйч Н.Болормаатай ярилцсаныг хүргэе. “ “
  • 16. БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 14 ЯРИЛЦЛАГА өрхөд мал, махны ногдол оногдуулах болсон нь малчдын хүүхдийн сургуульд хамрагдалтыг эрс бууруулж, 1990 онтой харьцуулахад дотуур байранд хамрагдсан хүүхдийн тоо даруй 3,6 дахин буюу 17,6 мянга болтлоо буурсан байдаг. 2008-2009оныхичээлийнжилээсболовсролын тогтолцоо 12 жилд шилжиж 6 настай хүүхэд сургуульд элсэх болсонтой холбогдуулан БСШУ, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2008.02.26 ны өдрийн 84/43 тоот тушаалаар “Дотуур байрын үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага, дотуур байрын багшийн ажлын байрны тодорхойлолт” батлагдсан байдаг. -Одоо дотуур байранд ямар стандарт норм баримталж байна вэ? Хөгжлийн шаардлагаар шинээр үүсэж буй эрэлт хэрэгцээнд нийцүүлэн боловсролын салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Боловсролын тухай хуульд 2002, 2006, 2012ондтустуснэмэлт,өөрчлөлторуулахаддотуур байртай холбогдох харилцааны зохицуулалтыг илүү тодорхой болгоход анхаарсан төдийгүй Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого (2007- 2021 он), Боловсрол үндэсний хөтөлбөр (2010- 2021 он), Монголын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт хүүхэд амьдрах, суралцах, төлөвших ээлтэй орчныг дотуур байранд бүрдүүлэх асуудлыг авч үзсэн байна. Хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор БСШУ, Эрүүл мэндийн сайдын 2008 оны 84/43 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “ЕБС-ийн дотуур байрны үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага, ажлын байрны тодорхойлолт”-ыг мөрдөж байна. Мөн дотуур байрны хүүхдийн хоногийн хоолны норм, дотуур байранд амьдарч байгаа хүүхдийг хувьсах зардлаар санхүүжүүлэх зэрэг эрх зүйн акт батлагдан хэрэгжиж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 оны 07 сарын 09-нд зарлиг гаргаж: “...дотуур байранд суух 6 настай хүүхдийг эрүүл ахуй, ариун цэврийн зөв дадалд үлгэрлэн сургах асрагч- багш ажиллуулах асуудлыг орон нутгийн нөөц бололцоог ашиглан шийдвэрлэх...” чиглэлийг Засгийн газарт өгсөн байдаг. Үүний хүрээнд Сэлэнгэ аймгийн сумдын нутгийн захиргааны байгууллага, сургууль хамтран дотуур байрын 6 настай хүүхдэд асрагч багшийг ажиллуулж байгаа сайн туршлага байна. 2015 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэнд спортын сайд, Сангийн сайдын хамтарсан А-253,251,173 тоот “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын ус, ариун цэвэр, эрүүл ахуйд тавигдах норм, шаардлага батлах тухай” тушаал батлагдан хэрэгжиж байна. -Одоо улсын хэмжээнд хэдэн дотуур байранд хэчнээн багш ажиллаж байна вэ? Улсын хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилийн байдлаар 38,968 орны хүчин чадалтай 513 дотуур байраас стандартын шаардлага хангасан 414, стандартын бус 99 дотуур байр ажиллаж байна. Дотуур байранд нийт 518 багш ажиллаж байна. Дотуур байранд 37,602 хүүхэд амьдрах хүсэлт гаргаснаас 34,598 хүүхэд амьдарч байна. Хүсэлт гаргасан нийт хүүхдийн 26,703 нь малчин өрхийн хүүхэд ажээ. Үүнээс 25,063 нь дотуур байранд амьдардаг. -Таны бодлоор дотуур байрны багшийн ажлын онцлог юу вэ? Дотуур байрын багш бол хүүхдийн дотно туслагч, асран хамгаалагч, зөвлөгч, чиглүүлэгч төдийгүй нийгмийн ажлын олон талт үйлчилгээг хүүхдэд үзүүлж буй чухал чиг үүргийг гүйцэтгэгч гэж ойлгож болох юм. Дотуур байрны багшийн ажлын байрны тодорхойлолтын голлох чиг үүрэг нь нийгмийн ажлын үйлчилгээ байхаар заасан байдаг. Мөн сургуулийн нийгмийн ажилтан дотуур байрны үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх талаар заасан байгаа нь дотуур байрын сурагчид нийгмийн ажлын үйлчилгээ авах хэрэгцээ шаардлагатай байгааг батлан харуулж байна. Дотуур байранд нэг тасгийн хүүхдүүд, үе тэнгийнхэн мөн сонирхлын бүлэг, хамаатан садангийн, найз нөхдийн гэх мэт олон бүлэг үүсдэг учраас хүүхдийн бүлэгтэй ажиллах нийгмийн ажлын үйлчилгээ чухал байдаг. Дотуур байрны багшийн ажлын байрны тодорхойлолтыг сургуулийн нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолттой харьцуулж үзэхэд гүйцэтгэх ажлын чиг үүргийн 90 орчим нь ижил бөгөөд давхацсан үзүүлэлт нь голчлон хүүхэд хамгаалал хүүхдийн оролцоо, харилцаа хамтын ажиллагаа гэх мэт сургуулийн нийгмийн ажилтны хийж гүйцэтгэх ажил үүрэг зонхилж байна. -Дотуур байрын багшийн ажлын ачаалал ямар байдаг вэ? Дотуур байрын багшийн ажил үйлчилгээ нь гэрээсээ 9 сарын турш хол байгаа янз бүрийн насны хүүхдийг хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, ялгаварлал, үл хайхрах байдлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, хохирсон эрхийг нь нөхөн сэргээх, чадваржуулах, зөвлөх, сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө өгөх, сурч амьдрахад нь нөлөөлж буй хүрээлэн байгаа орчин, хүмүүсийн харилцааг сайжруулах, холбогдох байгууллага, үйлчилгээнд зуучлах, мэдээлэх, боломж нөөцөд холбож өгөх тасралтгүй үйл ажиллагаа байдаг учраас ажлын ачаалал харьцангуй өндөр байдаг. Иймээс дотуур байрын багшийн ажлын үнэлэмж болон үйл ажиллагааны чиглэлийг тодорхой болгох, дотуур байрын багш нарыг
  • 17. 15ЯРИЛЦЛАГА ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу үйл ажиллагаагаа явуулах, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр мэргэшүүлэх давтан сургах шаардлагатай байдаг. Учир нь МУ-ын дээд боловсролын тогтолцоо, багш бэлтгэх их сургуулиудад дотуур байрын багшийн анги байхгүй тул аль нэг мэргэжлийн багш дотуур байрын багшаар ажиллаж байна. ЕБС-ийн дотуур байрын багш нарын ажил үйлчилгээний талаарх нийтлэг хандлага нь байрын багш бол дотуур байранд мөрдөх дэг журмыг биечлэн сахиулах ажил болон тэнд амьдарч буй хүүхдийн эрүүл аюулгүй байдал, тэнд амьдарч буй хүүхдийн тоо бүрэн байхад голлон анхаарч ажилладаг хүн гэдгээр төсөөлдөг. Гэтэл байрын багшийн ажил нь байрны хүүхдийн хөгжил төлөвшил, насны онцлог хэрэгцээ шаардлагад нийцсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулахад чиглэсэн өвөрмөц арга барил шаарддаг онцлог ажил юм. Нүүдлийн мал ахуй, соёл иргэншлийн онцлог малчин өрхийн хүүхдэд боловсрол олгох асуудал нь байрын багш, тогооч, жижүүр, үйлчилгээний ажилтнуудаас асран хамгаалал, эцэг эхийг орлох хайр халамж, хүүхэдтэй ажиллах эв дүй ур чадварыг шаардаж байдаг. -Дотуур байрны багшийн ажиллах нөхцөл, ажлын байрны талаар юу хэлэх вэ? Дотуур байрны багшийн ажлын онцлог, нөхцөл байдлын зураглалыг нарийвчлан гаргаж, тэдний ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх, хүүхдийн хөгжлийн төлөө хийж буй ажлыг нь зөв үнэлэх, мэргэжил арга зүйн дэмжлэгийг тасралтгүй үзүүлэх талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэх асуудал зүй ёсоор урган гарч байна. Цаашид дотуур байрын багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг тогтвортой тасралтгүй зохион байгуулах нь нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцэхээс гадна малчин өрхийн хүүхдийн суралцах эрхийг эдлүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэнэ. Учир нь 2016-2017 оны хичээлийн жилд дотуур байранд 36702 хүүхэд амьдрах хүсэлт гаргаснаас 34598 хүүхэд амьдарч байна. Хүсэлт гаргасан нийт хүүхдийн 26703 нь малчин өрхийн хүүхэд ажээ. Үүнээс 25063 нь дотуур байранд амьдардаг. Эндээс үзвэл дотуур байрны хүрэлцээ, орчин нөхцөлийг сайжруулах хэрэгцээ шаардлага их байгаа нь харагдаж байна. Малчин гэр бүлүүд өрх тусгаарлан төв хөдөөд тусдаа амьдрах, хүүхдүүд айлын хашаанд гэр барьж дүү нараа асран өрх толгойлсон хүүхэд болж бяцхан биедээ ахадсан үүрэг хариуцлага хүлээн амьдарч байгаа учраас дотуур байрны хүүхдийн эрх, түүний амьдрах орчин нөхцөл байдлын талаар анхаарал тавих нь зүйтэй. Дотуур байрын багшийн ажлын байранд тогтвор
  • 18. БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 16 ЯРИЛЦЛАГА суурьшилтай ажиллах боловсон хүчний нөөц анхаарлын төвд байх асуудлын нэг юм. Улсын хэмжээнд518дотуурбайрынбагшажиллажбайна. Ажилласан жилээр нь авч үзвэл 1-3 дахь жилдээ ажиллаж байгаа багш нар 35% буюу 183 байгаагаас 94 нь энэ хичээлийн жилээс эхлэн ажиллаж байна. Эндээс үзэхэд дотуур байрын багшийн ажлын байр нь бусад мэргэжлийн багшийн хувьд ажлын байртай болтлоо түр ажилладаг дамжин өнгөрөх өртөө мэт ойлгогдож байгаа тул үндэсний болон орон нутгийн түвшинд анхаарах шаардлагатайг харуулж байна. Дотуур байрын багш нараас өмнө нь багшлах эрх авсан боловч үндсэн мэргэжлээрээ ажиллаагүй учраас багшлах эрхээ сунгуулах боломжгүй хэсэг байхад багшлах эрхээ аваагүй байгаа байрын багш нарт шинээр авах эрх зүйн зохицуулалт байхгүйн улмаас энэ ажлын байранд тогтвортой ажиллах сонирхолтой багш ховор байдаг. Дотуур байрын хүүхдэд боловсролын үйлчилгээг чанартай үзүүлэхэд дотуур байрын багшийн мэргэжлийн хөгжил чухал үүрэгтэй. Дотуур байранд амьдарч буй хүүхдийг олон талаар хөгжүүлэх боловсролын салбарын зорилгыг хэрэгжүүлэхэд сургуулийн менежмент болон багш ажилтнуудын ур чадвар харилцаа хандлага, хүүхэдтэй ажиллах багшийн эв дүй маш чухал юм. Хүүхдийн эрэлт хэрэгцээ, хөгжлийн асуудлаар судалж, өөрийгөө хөгжүүлэх, ажилдаа шинэлэг бүтээлч арга хэлбэрийг эрэлхийлж нэвтрүүлэх, хүүхдэд ээлтэй сургуулийн орчинг бүрдүүлэх талаар идэвх санаачлагатай ажиллах зэрэг ЕБС- ийндотуурбайрынбагш,бусадажилтандмэргэжил арга зүйн хувьд өсөн дэвжих, шинэчлэгдэх өөрчлөгдөх хэрэгцээ шаардлага байсаар байна. Мөн ажлын байрны нөхцөл байдалд тохирсон, дотуур байрын бусад ажилтны хөгжлийг дэмжсэн чадавхжуулах сургалтуудыг орон нутгийн боловсролын газрууд зохион байгуулж байх нь зүйтэй. -Дотуур байрны дотоод ажил, хүүхэд хөгжүүлэх хөтөлбөр төлөвлөгөөний онцлог болон хэрэгжүүлэхэд тулгарч байгаа бэрхшээл, шийдвэрлэх арга зам юу вэ? Дотуур байрын хүүхдийн чөлөөт цагийн үйл ажиллагаа зохион байгуулах үлгэрчилсэн хөтөлбөртэй болох хэрэгцээ шаардлага байна. Дотуур байрын багш нь зөвхөн өөрийн эзэмшсэн мэргэжлийн үүднээс хүүхдэд зөвлөн туслах, үйлчилгээ үзүүлэх явдал түгээмэл байдаг. Жишээ нь: Газарзүйн багш мэргэжилтэй хүн зөвхөн газарзүйн хичээл сонирхож буй хүүхдүүдэд давтлага өгөх хичээл заах, технологийн багш мэргэжилтэй хүн технологийн хичээлд дэмжин туслах зэргээр өөрийн мэргэжлийн талаар илүү туслах зэрэг нь хүүхдэд үзүүлж буй өрөөсгөл үйлчилгээ болж байна. Нийтлэг шаардлагад заасан үйлчилгээг хүргэж үйл ажиллагааг явуулахад багш ажилтнуудыг хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийг ханган бэхжүүлэх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр давтамжтай мэргэшүүлэх хэрэгцээ байна. Дотуур байрын багшийг чадваржуулах ажлыг үе шаттай зохион байгуулснаар дотуур байрны хүүхдийн сурч, хөгжих, хамгаалуулах, оролцох, тэжээллэг хоол хүнсээр хангагдах, хүүхдэд үзүүлэх үйлчилгээний чанар сайжрах нөхцөл бүрдэх практик ач холбогдолтой юм. -Дотуур байрыг хүүхдэд ээлтэй болгоход юунд анхаарах хэрэгтэй вэ? Одоо мөрдөгдөж буй “Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага”-ыг боловсролын хэрэгцээнд нийцүүлэн шинэчлэх, стандарт болгон өөрчлөх, дотуур байрын хүүхэд бүр хөгжих хамгаалуулах, эрүүл эсэн мэнд амьдрах нөхцөл боломжийг хангах • Дотуур байрны барилга байгууламжийн стандартыг мөн шинэчлэх хүүхдийн хөгжлийн орчинг сайжруулах • Хүүхдийн ая тухтай амьдрах орчин бүрдүүлж, материаллаг хангамжийг нэмэгдүүлэхэд төр, төрийн бус байгууллага, эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх • Дотуур байрны багш ажиллагсдын нийгмийн асуудалд анхаарах, ажлын үнэлэмжийг дээшлүүлэх, байрын багшийн цалингийн шатлалыг нэмэгдүүлэх боломж гарцыг хайх, • Байрын багшаар ажиллаж буй багшид багшлах эрхийн үнэмлэх олгодог бас сунгадаг байх талаар эрх зүйн зохицуулалтад нэмэлт өөрчлөлт оруулах • •Орон нутгийн боловсролын газарт хүүхдийн эрх, хамгаалал, нийгмийн ажил, дотуур байрны асуудлыг хариуцсан мэргэжилтэнтэй болох • Дотуур байрын багшаар ажиллах боловсон хүчний нөөцийг бий болгох, дотуур байрын багш бэлтгэх анги нээх, их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт дотуур байранд ажиллах чиглэлээр сургалтын хөтөлбөр боловсруулан оруулах • Жижүүр үйлчлэгч нарыг хүүхэдтэй ажиллах арга зүй, хүүхдийн эрхийн чиглэлээр чадваржуулах, хөгжүүлэх хүүхэдтэй ажиллах талаар мэргэшүүлэх, туршлага судлах үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулах Мөн дотуур байрны хүрэлцээ, орчин нөхцөл муугаас хөдөөгийн гэр бүлүүд өрх тусгаарлан төв хөдөөд салж амьдрах, хүүхдүүд айлын хашаанд гэр барьж өрх толгойлон амьдарч байгааг анхааран дотуур байрны хүүхдийн эрх, түүний амьдрах орчны нөхцөл байдлын талаар бодлогын түвшинд анхаарах зэрэг олон асуудал шийдлээ хүлээж байна. Ярилцсанд баярлалаа
  • 19. 17СУРВАЛЖЛАГА Орос хэл монголчуудын хувьд боловсрол, шинжлэх ухааны гол хэл болж ирсэн түүхтэй. Одоо ч орос хэлийг ерөнхий боловсролын сургуулиудад сонгон суралцаж байгаа бөгөөд хоёрхон хөрштэй манай улсын хувьд орос хэлний бодит хэрэгцээ шаардлага хуучралгүй оршсоор байх юм. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам орос хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх асуудлыг бодлогоор дэмжих ажлын хүрээнд Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Буриадын их сургуультай хамтран орос хэлний багш нарынхаа чадвар, заах арга зүйг дээшлүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж эхэллээ. Энэхүү сургалтын эхний шат 2017 оны 11 дүгээр сард Улаан-Үд хотноо 27 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдсан юм. Сургалтын нээлтийн үйл ажиллагааг БИС-ийн “Тасралтгүй боловсролын төв”-ийн захирал Цыренова Марина Геннадьевна нээсэн бөгөөд сургалтын хөтөлбөр болон бусад холбогдох бичиг баримтуудыг сайтар бэлдсэн байсан нь талархууштай байлаа. “Орчин цагийн орос хэлийг гадаад суралцагсдад заах арга зүйд тулгамдаж буй асуудлууд”, “Орчин цагийн заах арга зүйн үндсэн дүрмүүд” сэдвээр хэл шинжлэлийн ухааны доктор Улазаева Галина Васильевна, Лазарева А.А “Хэл зүйн дүрмийн хэл шинжлэлийн арга зүйн үндэс” лекц орсон. Уг лекцүүдээс монгол сурагчдад орос хэл заах арга зүйн талаарх онцлогийн талаар жишээ татан ярилцсан. Монгол сурагчид аливаа шинэлэг зүйлийг хүлээж авахдаа бусад орны сурагчдаас хурдтай, сэтгэн бодох чадвар өндөртэйг дурдаж байлаа. Гэхдээ гадаад хэлийг анхан шатанд сурч байгаа суралцагсдад түлхүү хөгжөөнт тоглоомын аргаар хичээлээ орвол үр дүнтэй бөгөөд орос хэлний түвшин тогтоох шалгалт буюу РКИ /Русский как иностранный цаашид РКИ гэх/-ний хичээлийг заах арга зүйд шинэ хичээлийг бататгахад, давтлага өгөх үеэр, завсарлагаанаар ер нь ямар ч үед ашиглах боломжтой нь багш, мэргэжилтнүүдэд маань таалагдсан болно. Түүнчлэн орос хэлний ерөнхий бүтэц, хэлний нэгж, гадаад иргэнд орос хэл заахад анхаарах асуудал, хэл яриа хоёрын ялгаа зэргийг хичээл сургалтад ашиглах талаар заавар, зөвлөгөөг сургалтаар өгсөн. Сурагчдад дүрмийн мэдлэг олгох арга зүй сэдэвтэй байсан ба сурагчдын хэлний мэдлэгийн түвшнээс хамаарч ямар дүрмийг хэзээ хэрхэн эзэмшүүлэх, тухайн дүрмийн мэдлэгийг хэрхэн чадвар, чадамж болгох, яриа хэрэглээнд яаж ашиглах талаар сонирхолтой онол практик хосолсон лекц болж чадсан. Хэлийг орчинд нь сурахын нэг онцлог нь САЙН БАЙНА УУ? ОРОС ХЭЛ МИНЬ! Э.Батчимэг Ч.Жаргал А.Ирээдүй
  • 20. БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 18 СУРВАЛЖЛАГА дадлага харилцан яриа маш идэвхтэй хийгддэг. Харилцаанд орно гэдэг нь тухайн хэлээр ярина гэсэн үг. Тухайн хэлээр ярихдаа соёл хүмүүжил, ёс суртахууны өндөр түвшинд бэлтгэгдсэн байх нь чухал. Бие биенээ зөв ойлгож, харилцан давуу талуудыг нь гаргаж ирэх зайлшгүй шаардлагатай. Хэрэв харилцааны зөв дадал хэвшлийг бий болгохгүй бол хүндрэл гарч ирдэг. Харилцааны гол хэрэгсэл нь хэл болохоор сурагчдад анхнаасаа зөв дадал тогтоох шаардлагатай гэсэн сэдвээр лекц сонсож харилцан ярилцав. Сургалтын явцад үргэлж оросоор ярьж, орчиндньбүгдийгөөрсдийннүдээрхаржхарилцаж байгаа нь бидний хувьд ач холбогдолтой байлаа. Феоктистова И.А багшийн “Текст как ресурс обучению речевому общению в практическом курсе РКИ” хичээлээр сургалтын бичвэрийг орос хэлний хичээлд хэрхэн ашиглаж хичээлийг зохион байгуулах, тухайн хичээлд хамааралтай бичвэрийг зөв оновчтой сонгож ажиллах талаар заасан бөгөөдэцэстньсургалтынтекстньөргөнагуулгаар тодорхойлогддог орос хэлний хичээлийн ярих үйл ажиллагааны эцсийн бүтээгдэхүүн болж гардаг нь чухал байлаа. Галина Васильевна багш “Моделирование учебного процесса в практике преподавания РКИ. Урок РКИ” сургалтаас хичээл гэж юу вэ? гэсэн үндсэн ойлголт, тодорхойлолтыг дахин сэргээж ярилцсан. Энэ багшийн хувьд Монгол улсад ажиллаж байсан, орос хэлийг гадаад хэл болгон заах их туршлагатай хүн юм. Гадаад хэлний хичээл юугаараа онцлогтой, бид хичээлээ хэрхэн зохион байгуулахдаа ямар агуулгаар орох, түүнчлэн гадаад хэлийг заах арга зүй, хичээлийн зорилго, агуулга, үнэлгээний талаар харилцан санал солилцсон нь үр дүнтэй байсан. Анхан, дунд, гүнзгий шатны орос хэлийг гадаад сурагчдад заах арга зүйн онцлогийн талаар мэдээлэл өгсөн нь тун цагаа олсон хэрэгцээтэй сургалт болсон гэж үзсэн. Үүнднэгэнзүйлийгдурдахад,оросхэлийголон жил гадаад иргэдэд заасан Галина Васильевна багш аливаа хэлийг ногоон малгай, улаан хүрэм, цагаан гутал, шар өмдтэй мэт сурах нь зохимжгүй буюу эрэмдэглэж сурахгүй, төгс эзэмших нь чухал бөгөөд гадаад хэлийг сайн эзэмшихийн хамгийн эхний чухал шат бол эх хэлээ сайн сурах явдал гэж хэлсэн бөгөөд эс бөгөөс урт богино үстэй мэт эрээвэр хураавар, эрэмдэг мэдлэгтэн болдог хэмээн зүйрлэн хэлсэн нь үнэхээр голыг нь олсон санагдаж байсан юм. Нээрээ ч англи, хятад, герман, солонгос гээд олон хэлний сургалтын өрсөлдөөн дунд өсөж өндийж байгаа хүүхэд багачуудад маань гүн утгатай энэ үг их л хэрэгтэй санагдаж байсан билээ. Улаан-Үдхотнообиднийгсургалтадхамрагдаж байх үеэр эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал таарсан нь бас олзуурхууштай байлаа. “Учебно-исследовательская деятельность в системе общего, дополнительного и профессионального образования” сэдэвтэй олон улсын эрдэм шинжилгээний онол, практикын бага хуралд нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй оролцно. Уг эрдэм шинжилгээний бага хуралд Монгол улсаас мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдаж буй БМДИ-ийн арга зүйчид, БСУГ-ын мэргэжилтнүүд, ЕБС-ийн багш нар болон Батлан хамгаалахын их сургуулийн гадаад хэлний тэнхмийн багш нар тус тус уригдаж оролцсон юм. ЭШ-ний хуралд ОХУ-ын нэр хүнд бүхий их дээд сургуулиудын доктор, профессорууд онлайнаар илтгэлээ тавьсан. ОХУ-ын өнөөгийн боловсролын чиг хандлага, түвшин зэргийг орчин үеийн цахим бодитоор харуулсан илтгэлүүдийг үзэж, сонсоход бидэнд маш олон хэрэгжүүлж болохуйц шинэлэг санаанууд байлаа. Холбооны улсын Өмнөдийн улсын их сургуулийн сургалт хариуцсан проректор Марина Евгеньевна профессортой цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж БМДИ-ийн гадаад хэлний арга зүйч, боловсролын ухааны доктор А.Ирээдүй эрдмийн ажлынхаа нэгэн хэсэг болох өвөрмөц хэлцийн харьцуулалтын талаар орос хэлээр илтгэсэн. ЭШ-ний хурлын II-р хэсэгт өнөөгийн Монгол, Оросын боловсролын систем дэх өөрчлөлтийн талаар саналаа солилцож хэлэлцсэн. Хилийн дээс алхсан хүмүүсийн хувьд очсон газрынхаа сонин хачин, үзвэр үйлчилгээтэй танилцдаг нь ёс юм. Үзсэн харснаасаа сайныг нь тусгаж авах, тэр тусмаа багш хүн гэдэг хаа яваа газраасаа хичээл сургалтдаа тусгах шинэ санааг эрэлхийлж явдаг билээ. Бид буриадын улсын музейг үзсэн. Музей нь бүх Оросын хувьсгалаас өмнө баригдсан түүхийн дурсгалт байшинд байрлажээ. Музейн ажилтан тайлбарыг маш сайн ярьж өөрийн ажлыг сайн эзэмшсэн нь харагдаж байсныг дурьдахгүй өнгөрч болохгүй. Өөрөө славян гаралтай орос хүн хэрнээ, буриад үндэстний тухай маш нарийн мэдлэгтэй бас өнөө цагт төдийлөн хэрэглэгдэхээ больсон заншил, уламжлал, түүхийг ширхэгчлэн тайлбарлан таниулж байсан. Хэдийгээр музей нь бага боловч түүхийн үнэт зүйл болох ховор үзмэрүүд байсан нь энэ музейн үнэ цэнийг харуулж байсан. Жишээ нь, Чингис хааны үед хэрэглэгдэж байсан цэргийн зэр зэвсэг, малгай өмсгөл мөн Буддын шашин буюу Бурхан багшийн орчлонгийн хүний үйлийн үрийг харуулсан маш эртний гар урлал гэх мэтийг дурьдах байна. Дараа нь тус музейн зүгээс орон нутгийн сургуулиудтай хамтран олон талт сургалт зохион