SlideShare una empresa de Scribd logo
1 de 48
Descargar para leer sin conexión
Багшийн
хөгжил
itpd.mn
2020 оны 1 дүгээр улирал
Мэргэжил,
Арга зүй,
Мэдээллийн
Улирал тутмын сэтгүүл
БМДИ-ийн хамт олон теле хичээл заах багш нарт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүллээ
ГАРЧИГ
2020 оны 1 дүгээр улирал
БАГШИЙН ХӨГЖИЛ
СЭТГҮҮЛ
Мэргэжил, арга зүй, мэдээллийн
улирал тутмын сэтгүүл
Ерөнхий зөвлөх: Ж.Болормаа
Редакцийн зөвлөл:
		 С. Ариунгэрэл		
	 А. Дүүриймаа
		 Ч. Жаргал
		 Э. Золжаргал
		 Д. Отгонтуяа Ph.D
		 Р. Туяа Ph.D		
	 Б. Үүлэнсолонго
		 Д. Энх-Амгалан Ph.D
		
		
Дизайнер: А.Нямлхагва
Багшийн мэргэжил
дээшлүүлэх институт
СБМА-аас эрхлэн гаргав.
Улаанбаатар хот
2020 он
“Багшийн хөгжил” сэтгүүлийн
2020 оны шинэ дугаар уншигч
багш тантай золгож байна	
Редакцийн зурвас
Цаг үе, үйл явдал
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг теле
хичээлийн явцтай танилцлаа
БМДИ-арга зүйчид теле хичээлийг
амжилттай зааж байна
Теле хичээлийн эргэн тойронд
БМДИ-ийн 2020 оны эхний
улиралд хийсэн онцлох
ажлууд
Дугаарын зочин
Эр төвшин байж гэр төвшин, гэр төвшин
байж төр төвшин байдаг
Арга зүйч бичиж байна
Зайн сургалтын тухай
Математикийн агуулгыг эдийн засаг,
санхүүгийн мэдлэгээр баяжуулах нь
ЕБС-ийн удирдах ажилтны ажлын
байрны чиг үүргийн өөрчлөлт
Тэгш хамруулан сургахад орон нутаг
сургалтын байгууллага, хэрхэн ажиллах
вэ?
Хөгжиж хамгаалагдсан хүүхдээ
хүмүүжиж төлөвшсөн шудрага иргэн
болгоцгооё
Хувь хүний хөгжил ба өөрчлөлт
Судалгааны нийтлэл
Бодлогын Аксиоматик Диконструктив
Үндэс, Найдвар, Тохирц
Дурсамж
Тухайн багш ямар ажиллагаатай вэ?
гэдгийг сурагчийн дэвтэрээр дүгнэдэг
байлаа
Аяны богц
Япон улсын Осака хотод сургалтад
хамрагдсан тухай
Туршлагаа хуваалцахуй
Монгол Улсын Зөвлөх багш нар зөвлөж
байна
Багшийн хөгжил 3
itpd.mn
РЕДАКЦИЙН ЗУРВАС
Багшийн мэргэжил дээшлүүлэх
институт нь 2012 онд байгуулагдсан
бөгөөд БСШУС- ын Сайдын 2018 оны
08 сарын 01-ны А/482 дугаар “Бүтэц
орон тоог шинэчлэн батлах тухай”
тушаалын дагуу бүтэц орон тоонд
өөрчлөлт орж Захиалгат сургалтын
алба нь Сургалтын байгууллагын
менежментийн алба болон
өөрчлөгдсөн.
Иймд тус албаны чиг үүрэг СӨББ,
ЕБС-ийн удирдах ажилтан захирал,
эрхлэгч, сургалтын менежер, бусад
ажилтан буюу нийгмийн ажилтан,
цэцэрлэгийн арга зүйч, дотуур
байрын багш, номын санч, тусгай
хэрэгцээт болон насан туршийн
боловсролын багш нарын мэргэжил
дээшлүүлэх үндсэн сургалт болон
захиалгат, төрөлжсөн сургалтыг
зохион байгуулж байна.
Тус албанаас зохион байгуулсан
онцлох ажлуудыг дурдвал:
•	 Цэцэрлэгийн туслах
багшийн сургалт 2015
оны 06 сараас 10 сард төрөлжсөн
сургалтын хүрээнд үндэсний
хэмжээнд төрийн болон төрийн
бус өмчийн цэцэрлэгийн 4681
туслах багшид сургалт зохион
байгууллаа
БМДИ-ийн Сургалтын байгууллагын менежментийн албаны хамт олон
•	 Анги удирдсан багшийн
сургалт Суурь боловсролын
сургалтын цөм хөтөлбөрийг
хэрэгжүүлэхэд тогтвортой
хөгжлийн үзэл санааг сургалт,
үйл ажиллагаанд тусгах
зорилгоор ЕБС-ийн 6-9-р ангийн
анги удирдсан багш, нийгмийн
ажилтнуудад зориулсан үндэсний
хэмжээний сургалтыг 2015 оны
10-р сарын 16-аас 10-р сарын
27-нд 3 ээлжээр 11 бүсээр нийт
5795 багшид сургалт зохион
байгууллаа.
•	 Туршлагатай багш
нарын уулзалт,
хэлэлцүүлэг 2015-2016
онуудад Үндэсний хэмжээнд
“Багшлах арга зүй-тэргүүн
туршлага” уулзалт хэлэлцүүлэг
зохион байгуулж хоёр удаагийн
гарын авлага гаргасан байна.
•	 Дотуур байрын багш,
жижүүрийн сургалт
2018 онд баруун бүсийн (Увс,
Завхан, Говь-Алтай) дотуур
байрын багш, ажилтанг (жижүүр)
хүүхдийн хөгжил, оролцоо,
хүүхэд хамгааллын чиглэлээр
чадавхжуулж, мэргэжил арга зүйн
дэмжлэг үзүүлэх зорилгоор 314
багш, ажилтны ажлын байран
дахь сургалтыг амжилттай зохион
байгууллаа.
•	 Сургалтын менежер,
цэцэрлэгийн арга
зүйч нарын сургалт,
зөвлөгөөн 2019 онд
БСШУСЯ, БМДИ, БХ, БҮТ-
тэй хамтран цэцэрлэгийн
арга зүйч, ЕБС-н сургалтын
менежерийн манлайлах ур
чадвар, менежментийн чадавхийг
дээшлүүлэх, багшид мэргэжил
арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлын
чанарыг сайжруулах зорилгоор
сургалт зөвлөгөөнийг үндэсний
хэмжээнд 5 бүсээр нийт 1988 хүнд
хүрч ажиллалаа.
Сургалтын байгууллагын
менежментийн алба нь 2020 онд
нийт 903 багш, ажилтанд мэргэжил
дээшлүүлэх сургалтыг зохион
байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд
үндсэн сургалтын гарын авлагаас
гадна дээрх ажлуудын хүрээнд ном,
гарын авлага боловсруулан гаргасан
байдаг. Энэ удаа ч манай албаны
зүгээс БМДИ-ийн 2020 оны “Багшийн
хөгжил” сэтгүүлийн эхний дугаарыг
эмхтгэн боловсруулж та бүхэндээ
хүргэж байна.
НОМЫН ЦАГААН БУЯН
ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ
4	 2020 оны 1 дүгээр улирал
ЦАГ ҮЕ, ҮЙЛ ЯВДАЛ
ЦАГ ҮЕ ҮЙЛ ЯВДЛЫН
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
БСШУС-ЫН САЙД Ё.БААТАРБИЛЭГ ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН
ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА.
Дэлхийн улс орнуудад хурдацтай
тархаж буй шинэ төрлийн
коронавирусийн халдварын эрсдэлээс
урьдчилан сэргийлэх зорилгоор
2020 оны 3 дугаар сарын 30-ны
өдрийг хүртэл хичээл, сургалтын үйл
ажиллагааг түр хугацаагаар зогсоосон.
Энэ нөхцөл байдалтай холбогдуулан
БСШУСЯ болон Монголын
Телевизүүдийн холбоо хамтран
Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий
боловсролын 1-12 дугаар ангийн
сурагчдад сургалтын хөтөлбөрийн
агуулгыг нөхөх, хичээлийн хоцрогдол
үүсэхээс сэргийлэх зорилгоор Теле
хичээлүүдийг бэлтгэн хүргэж байгаа
билээ. Теле хичээлийн бичлэг хийх үйл
явцтай БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг
танилцаж, хичээл бэлтгэн зааж байгаа
багшнарынсанаабодлыгсонсож,хичээл
бэлтгэхэд чиглүүлэн ажиллаж байгаа
БМДИ-ийн арга зүйчид, Боловсролын
хүрээлэнгийн судлаачид болон хамтран
ажиллаж байгаа Телевизүүдийн
ажилтнууд болон дохионы хэлний багш,
хэлмэрч орчуулагчид зэрэг хүмүүст
онцгой нөхцөл байдалд хүчин чармайлт
гарган ажиллаж байгаад нь талархал
илэрхийллээ.
БМДИ-ийн
захирал, арга
зүйчид теле
хичээл амжилттай
зааж байна
БМДИ-ийн дэд захирал Д.Энх-амгалан
/Физик,9-р анги Сэдэв:“Омын хууль”/
Арга зүйч Д.Нямсүрэн, багш Б.Батдорж
/Газар зүй,12-р анги Сэдэв: Хуурай газрын ус/
Арга зүйч С.Пүрэвсайхан, Б.Цэцэйхэн 3нас
/СӨБ, Бага бүлэг Сэдэв:
Хөдөлгөөн-Эрүүл мэнд/
Багшийн хөгжил 5
itpd.mn
Арга зүйч Б.Гэрэлтогтох,багш Ж.Оюунбилэг
/12-р анги Дизайн зураг зүй, Мэдээллийн технологийн хичээлийн
интеграц Сэдэв: “Хүүхэлдэйн кино бүтээхүй”/
Арга зүйч Ш.Энх-Амгалан
/2-р анги математик
Сэдэв: “Тэгш хэмтэй дүрсийг таних”/
Арга зүйч Ц.Нарантуяа багш Л.Орхонтуул
/2-р анги Иргэний ёс зүй хичээл Сэдэв:”Талархал”/
Арга зүйч Б.Энхзаяа,
Н.Отгонбаяр Монгол Сингапур сургуулийн захирал
/12-р анги, Физик Сэдэв: Мэдрэгч элементүүд/
Арга зүйч С.Алдармаа
/9-р анги Англи хэл Сэдэв:” Survivor's tales”/
Арга зүйч Д.Даваасүрэн
/11-р анги Математик Сэдэв: “Хүрэл тогооны эзлэхүүн”/
6	 2020 оны 1 дүгээр улирал
БАГА БОЛОВСРОЛ
ДАХЬ ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ЯВЦ
Н.Мөнхбаяр
(БМДИ, Суралцагчийн хөгжлийн албаны дарга)
Сургуулийн өмнөх боловсрол, бага
боловсролын чиглэлээр 2 дугаар
сард 211 хичээл, 3 дугаар сард 162
хичээл нийт 373 хичээлийг бэлтгэн
хүргээд байна. Теле хичээлийг 170
гаруй багш, дохионы хэлний багш,
хэлмэрч орчуулагч болон БМДИ-
Хүн ба нийгэм
Хүн ба нийгэм теле хичээ-лийг
сурагчдад хүргэхдээ тайлбарласан
бичлэг үзүүлэх, хариултын
хувилбарыг хэлэх байдлаар зохион
байгуулав. Теле хичээл бэлтгэсэн
багш нар хэрэглэгдэхүүн бэлтгэх,
цахим хэрэглэгдэхүүн ашиглахдаа
харилцан туршлага хуваалцаж, бие,
биенээсээ суралцаж ажиллав. Мөн
багш нар бүтээлч хандлагаар маш
олон хэрэглэгдэхүүнийг сурагчдад
харагдахуйцаар хэвлэж ашиглав.
Мөн интеграц хичээлийн үед багш нар
бие биенээсээ суралцсан, арга зүйчид
бусдад зөвлөсөн, хамтарч ярилцсан
нь олон давуу талыг бий болгож
байлаа. Тухайлбал хамтарч бэлтгэсэн
интеграц хичээлүүд нэг зүйлийн
талаар өөр өөр хичээлээр дамжуулаад
ойлгож авч болдог юм байна гэдгийг
харуулснаараа онцлог байлаа. Өөрөөр
хэлбэл технологийн хичээл дээр
дүрсийг тэгш хэмтэй нугалахдаа л
математикийн хичээлээр үзсэн тэгш
хэмийн тухай ойлголтоо ашиглах
хэрэгтэй юм байна, зохиолоос уншаад
ойлгосноо зургаар илэрхийлж болох
юм шүү гэдгийг ойлгуулахыг хичээж
ажиллалаа.
ЦАГ ҮЕ, ҮЙЛ ЯВДАЛ
ийн арга зүйчид, Боловсролын
хүрээлэнгийн судлаачид зэрэг 100
гаруй зөвлөх, чиглүүлэгч, телевизийн
сэтгүүлч, зураглаач, найруулагчид
хамтран бэлтгэв. Теле хичээлийг тэгш
хүртээмжтэй дохиожуулан хүргэхээр
Тусгай 29 дүгээр сургуулийн багш нар,
тэр дундаа сонсголын бэрхшээлтэй
багш нар сэтгэлийн дуудлагаараа,
дохионы хэлмэрч орчуулагч багш нар
сайн дураараа дэмжин ажилласаар
байна.
Теле хичээлийн үед эцэг эхчүүд
хүүхэдтэйгээ хэрхэн ойлгож харилцах,
дэмжих, хамтдаа суралцах, үр
хүүхдэдээ үзүүлэх нөлөөллийн талаар
зөвлөгөө мэдээллийг Улаанбаатар
Их сургуулийн багш, гэр бүл судлаач
доктор Б.Оюун-Эрдэнэ, албаны дарга
Н.Мөнхбаяр нар бэлтгэн хүргэлээ.
Орчин: Сурагчдад хичээлийг илүү
сонирхолтой байлгах үүднээс орчин
бүрдүүлэхэд анхаарч ажиллалаа. Үүнд.
Багшийн хөгжил 7
itpd.mn
МУБИС-ийн ЕБС-ийн лицей
сургуулийн монгол зан заншлын
танхимд 5-р ангийн Хүн ба нийгэм”
хичээлийн монгол ахуй амьдрал,
эрхлэх аж ахуйн онцлогийг харуулсан
хичээл, 2-р ангийн Монгол хэлний
хичээлийг явууллаа.
Биеийн тамирын танхимын хананд
байрлуулсан Монгол орны газрын
зургийг ашиглан “Эх орны байгалийн
онцлог, үзэсгэлэнт газрууд” сэдвийг
бэлтгэлээ. Өөрөөр хэлбэл бичлэг
явуулахад тохиромжтой орчныг
судалж, өөр өөр орчинд хичээлээ
бичлээ.
Мөн биеийн тамирын хичээлд дээс,
резин ашиглан хөлийн түлхэлт
сайжруулах, хөдөлгөөнт дасгал
хөдөлгөөнийг заахад хэрэглэгдэхүүн
болон орчны нийцлийг тохируулах,
хөгжмийн хичээлийн "Нотоор
хөгжимдөх" сэдвийн хүрээнд нэг багш
дагнан зааж анги бүрт эзэмших чадвар,
залгамж холбоог смарт самбар бүхий
ангид явуулсан нь багш нарын ажилд
маш их дэмжлэг болжбайлаа.
Монгол хэл
Багшийн мэргэжил дээшлүүлэх
институтийн арга зүйчид болон
боловсролын хүрээлэнгийн эрдэм
шинжилгээний ажилтнууд хичээл
заасан бага ангийн багш нарт цахимаар
холбогдон арга зүйн зөвлөгөө өгөв.
Ингэхдээ 3-5-р ангийн монгол хэлний
хичээлийн агуулга, залгамж холбоо,
мэдлэг, чадвар, хандлага, заах сэдвийн
эхийг сонгон төлөвлөлт хийсэн.
Монгол хэлний хичээл нь эх дээр
ажиллахад багшийн үлгэрлэн унших,
дасгал даалгаврыг ойлгомжтой, сурагч
уншиж ойлгох, дэвтэртээ бичиж
тэмдэглэх хугацааг нарийн төлөвлөх
нь чухлыг зөвлөлөө.
Математик
Дүрсийг нэрлэх, нугалах аргаар
тэгш хэмтэй дүрсийг таниулахдаа
багш бодит үйлдлээр болон видео
хэлбэрээр сурагчдад бүх боломжоор
таниулах арга зүйг хэрэгжүүлэв.
Мөн тэгш хэмтэй дүрсийг ашиглан
загвар зохиож, сурагчдын бүтээлч
үйл ажиллагааг өрнүүлсэн үр дүнтэй
хичээл боллоо. Харин сурагчдын
дэвтэрт дараах тэмдэглэл хийгдсэн
байна.
Хүн ба байгаль
Хүн ба байгалийн теле хичээлээр
сурагчдын сурах арга барилын
хөгжилд хувь нэмэр оруулах
зорилгоор бодит туршилтыг хийж,
туршилтын үр дүнг самбарт (бичгээр
болон зураг, хүснэгтээр) илэрхийлэн
бичихэд анхаарч ажиллалаа. Учир
нь 4-р ангийн хүн ба байгалийн
сургалтын хөтөлбөрт сурагч нь
ажиглалт, туршилтын явц, үр дүнг
бичвэр, зураг, хүснэгт, диаграммаар
илэрхийлэх чадвартай болсон байхаар
тусгасан (БСШУСЯ, Бага боловсролын
сургалтын хөтөлбөр, 2019). Хичээлийн
явцыг харуулсан самбар бичилтийн
санааг та бүхэнд танилцуулж байна.
IV ангид “Соронзон үйлчлэл”
сэдвийн теле хичээлийг 4.2м Төмөр
/бичгийн хавчаар/-ийг соронзон
чанартай болохыг соронзон ашиглаж
тодорхойлох суралцахуйн зорилтыг
хүрээнд зохион байгуулав.
8	 2020 оны 1 дүгээр улирал
СУРГУУЛИЙН ӨМНӨХ
БОЛОВСРОЛЫН ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН
ЯВЦ
Сургуулийн өмнөх боловсролын
сургалтын хөтөлбөрийн агуулга
нь хүүхдийн эзэмших чадвар,
тэдгээрийн гурван түвшнээс бүрдсэн.
Хөтөлбөрийн агуулгыг бага насны
хүүхдийн бие бялдар, танин мэдэхүй,
нийгэмшихүйн хөгжлийг дэмжихэд
чиглэсэн дараах суралцахуйн
чиглэлээр хэрэгжүүлсэн.
1.	 Хөдөлгөөн, эрүүл мэнд
2.	 Хэл яриа
3.	 Байгаль, нийгмийн орчин
4.	 Математикийн энгийн
төсөөлөл
5.	 Хөгжим
6.	 Дүрслэх урлаг
Нийгэмшихүйн суралцахуйн
чиглэлийн чадвар /агуулга/-ыг
суралцахуйн чиглэл тус бүрийн
агуулгатай интеграцчилан, төлөвлөж
хэрэгжүүлсэн.
Сургалтын агуулгыг дараах 2 төрлөөр
боловсрууллаа:
•	 Хүүхдийн нас, биеийн хөгжлийн
онцлогт нийцүүлсэн 2020.02.03-
14ний хүртэлх 14 хоногт бага,
дунд, ахлах, бэлтгэл бүлэг тус
бүрээр нийт 30 хичээлээр 300
цагийн агуулга
•	 Хүүхдийн хөгжлийн онцлогт
нийцүүлэн 2020.02.17-03.28ний
хүртэлх хугацаанд бага, дунд
бүлэг буюу I, II түвшин, ахлах,
бэлтгэл бүлэг буюу II, III түвшин
тус бүрээр нийт 50 хичээлээр 500
цагийн агуулга мөн сургалтын
агуулгыг цэцэрлэг болон
хувилбарт сургалтад хамрагддаг,
хамрагдах боломжгүй хүүхдүүдэд
нэгдсэн нэг ойлголт өгөх сэдэв,
арга зүй, хэрэглэгдэхүүн зэргийг
цогц байдлаар төлөвлөсөн.
Сургалтын хэрэглэгдэхүүнийг РРT,
видео, аудио, зурган болон бодит
үзүүлэн хэлбэрээр бэлтгэж, хүүхдийн
амьдралд ойр байх эрүүл ахуй, аюул
осолгүй байдлыг харгалзан байх
зарчим баримталлаа. Мөн багш нар
сургалтынявцадосолаюулгүйбайдлыг
ямагт анхааруулж, сануулж байв.
Теле хичээлийн боловсруулалтын
нэгдсэн нэг загвар боловсруулж,
ойлголтоо нэгтгэсэн. Жишээ нь:
Сургуулийн өмнөх насны хүүхдийн
онцлогт тохирсон асуулт асуух
(сэргээн сануулах, бүтээлч сэтгэлгээг
хөгжүүлэх асуулт), эцэг эх, гэр бүлийн
гишүүдийг идэвхжүүлэх, чиглүүлэх
асуулт (хүүхдийн нас, бие сэтгэхүйн
онцлогийг хүүхдийн хийх үйлтэй
холбож, дэмжин ажиллах талаарх
асуулт), төгсгөлд гэр бүлийн гишүүдэд
зөвлөмж өгөх (хичээлээр олгож буй
мэдлэг, чадварыг гэр бүлийн гишүүд
хүүхэдтэйгээ хэрхэн хамтарч хийх,
бататгах, хүүхдийн төлөвшилд ямар ач
холбогдолтой вэ гэдгийг) хэлбэрээр
зохион явуулсан.
Бага насны хүүхдийн хөгжилд
сургалтын орчин их чухал байдаг.
Орчин бол гуравдагч багш гэж үздэг.
Тиймээс теле хичээлийг орчин үеийн
тохижилттой, ашиглалтад ороод
удаагүй ХУД-ийн 46-р цэцэрлэгт 30
хичээл, БЗД-ийн 146-р цэцэрлэгт 40
хичээл, Ардын өв уламжлал, ёс заншил,
монгол ахуйг харуулсан орчинтой
СХД-ийн 170-р цэцэрлэгт цагаан сарын
баяртай холбоотой 10 хичээлийнг тус
тус бичүүллээ.
2020.02.24-28ны хооронд Монголын
уламжлалт цагаан сарын баяр
тохиосон тул бага насны хүүхдийг
Монгол ахуй (эсгий гэр, Монгол дээл),
уламжлалт тоглоом (шагай шүүрэх,
чулуутаалцах),Монголбийбиелгээтэй
(ахуйн биелгээ, мэндчилгээний
биелгээ) танилцуулах агуулгыг
БСШУСЯ-ны СӨБ-ын бодлогын
газрын мэргэжилтэн Боловсролын
хүрээлэнгийн ЭША, БМДИ-ийн арга
зүйчид хамтран боловсруулж, багш
бүр өөрсдийн хичээлийг зааж, агуулга,
арга зүй, хэрэглэгдэхүүн зэрэгт
зөвлөмж, зөвлөгөө өгч сайжруулан
ажиллав.
Багш нар таван хошуу малын зурагтай,
эргэдэг, эвлүүлдэг ширээг тойрон сууж
байна.
Хэл яриа хичээлийн “Таван хошуу мал”
сургах тоглоомыг багш нар хамтран
зохион байгуулж, оролцсон.
Дуулах, бүжиглэх, жүжигчилсэн
тоглолт үзүүлэх хэсэгтээ хүүхдүүдийн
сайн танил Бөмбөөлэй, Соосой нартай
хамтран оролцсон.
Дохионы багш нар бичлэгийн
явцад хамт байж, багш нараас асууж
тодруулах зүйлээ ярилцаж, хүүхэд
бүрт теле хичээлийг тэгш хүртээмжтэй
хүргэхэд сэтгэл гарган ажиллав.
Олон хүний хүчин чармайлт,
хичээл зүтгэлээр бий болсон теле
хичээлүүдийг сурагчдадаа хүргэхэд
хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа
мянга мянган багш нартаа болон
хамтран ажиллаж байгаа эцэг эхчүүд,
хичээн суралцаж байгаа сурагчдадаа
талархал илэрхийлье.
ЦАГ ҮЕ, ҮЙЛ ЯВДАЛ
Багшийн хөгжил 9
itpd.mn
ЕБС-ИЙН ДУНД, АХЛАХ АНГИЙН
ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ЯВЦ
Ш.Оюунцэцэг, Ч.Гажиддулам
/ БМДИ, Түүх нийгмийн ухааны багшийн
хөгжил хариуцсан аргазүйч/
ЕБС-ийн дунд, ахлах ангийн теле
хичээлийг Сургалтын албаны 12 арга
зүйч батлагдсан агуулгаар хичээл
заах багш нарыг сонгож, хичээлдээ
бэлтгэхэд нь мэргэжил арга зүйн
зөвлөгөө өгч ажиллав. 2 дугаар сард
120 багш хичээл зааснаас 15 хичээлийг
20 минутаар 207 удаа, 4 хичээлийг
5 минутаар 46 удаа заасан байна.
Өөрөөр хэлбэл, нийт 253 агуулгаар
хичээл бэлтгэж, сурагчдад хүргэсэн
байна. Үүүнийг хүснэгтээрүзүүлбэл:
Хичээл
Заасан
багш
Анги
YI YII YIII IX X XI XII Нийт
МХУЗ
Монгол хэл
18
4 2 2 2 1 1 1 13*20’
Уран зохиол 2 2 2 2 1 1 2 12*20’
Үндэсний бичиг 2 2 2 2 1 2 2 13*20’
ТНУ Нийгэм судлал 10 1 1 1 2 2 7*20’
Түүх 1 2 2 2 2 2 11*20’
Гадаад хэл Англи хэл 7 2 2 2 2 2 2 2 14*20’
Орос хэл 6 2 2 2 2 2 2 12*20’
Математик 16 4 4 4 4 4 4 4 28*20’
Мэдээлэл зүй 7 1 1 1 1 1 1 1 7*20’
Физик 10 2 2 2 2 4 4 6 22*20’
Хими 9 1 2 2 2 4 4 6 21*20’
Биологи 7 2 2 2 2 4 4 6 22*20’
Газарзүй 9 1 1 1 2 2 4 11*20’
ДУТ
Дүрслэх урлаг
8
1 1 1 3*20’
Дизайн технологи, 1 1 1 1 2 2 2 10*20’
Нийт 107 23 27 27 26 32 33 39 207*20’
Эрүүл мэнд 2 1 1 1 1 1 1 1 7*5’
Биеийн тамир 7 2 2 1 2 3 2 2 13*5’
Хөгжим 2 1 1 1 1 1 1 1 7*5’
Иргэний ёс зүйн боловсрол 2 3 1 2 3 2 3 4 18*5’
Нийт 13 7 5 5 8 7 8 8 46*5’
120 30 32 32 34 39 41 47 253
Хоёрдугаар сарын 16-21-ний өдөр
буюу гуравдахь долоо хоногт
БСШУСЯ-ны шийдвэрээр 6-12 дугаар
анги тус бүрд 5 удаа 20- 40 минутын
хугацаатай 35 интеграц хичээл
бэлтгэв. Эдгээрээс хоёр хичээлээр 25;
гурван хичээлээр 8; дөрвөн хичээлээр
хичээл 2 удаагийн хичээлийн багш
нар хамтран бэлтгэж, интеграц хичээл
заасан байна. Ийнхүү хичээлүүдийн
сургалтын хөтөлбөрийн суралцахуйн
зорилтын залгамж холбоог үндэслэн
тодорхой сэдвээр интеграц хичээл
заасан нь шинэлэг үйл ажиллагаа
болсон төдийгүй цаашид мэргэжлийн
багш нарт хамтарч ажиллах арга зүйн
санаа өгсөн байна.
Хоёрдугаар сарын 24-27-ны өдрүүдэд
Монголчуудын уламжлалт баяр
цагаан сар болсонтой холбогдуудан
хичээлүүдийн агуулгыг Монгол
үндэсний уламжлал, соёл, зан
заншилтай холбон з аасан онцлогтой.
Энэ хугацаанд 6-9-р ангид 20, 10-12-р
ангид 15 удаа, нийт 35 удаагийн хичээл
заалаа.
Анги бүрийн хичээлийг бичих,
монтажлах, эфирээр цацахыг
телевизүүд хариуцан ажилласан. Үүнд:
6-р ангийн хичээлийг ТV5, 7-р ангийн
хичээлийг Боловсрол суваг, 8-р ангийн
хичээлийг TV8, 9-р ангийн хичээлийг
TV9, 10-р ангийн хичээлийг SBN, 11-р
ангийн хичээлийг Eagle, 12-р ангийн
хичээлийг Монгол HD телевиз тус тус
хариуцан ажиллав.
Тус албаны арга зүйчид хичээл заах
багш нарт зөвлөгөө өгч, дэмжин
ажилласны зэрэгцээ өөрсдөө хичээл
заалаа. Тухайлбал, Д.Нямсүрэн 12-р
ангид Батдорж багштай хамтран
«Хуурай газрын ус» сэдвээр газар
зүй, Д.Даваасүрэн 11-р ангид “Хүрэл
тогооны эзлэхүүн” сэдвээр матемаиик,
Н.Сайнбаяр 12-р ангид “Мөсөн шагайн
харваа ба физик” сэдвээр физикийн
хичээл тус тус заажээ.
Шинэ короно вирусын халдвараас
сэргийлж, хөл хорио тогтоосон үед
зохион байгуулсан теле хичээл дараах
онцлогтой болж байна. Үүнд:
1.	 БСШУСЯ, харьяа байгууллагууд
тус тусын чиг үүргийн
хүрээнд төдийгүй Монголын
телевизүүдийн холбоотой
хамтранажиллаж,хөлхорионыүед
тасарч байгаа агуулгыг сурагчдад
хүргэж чадлаа. Өөрөөр хэлбэл,
Боловсролын хүрээлэнгийн эрдэм
шинжилгээний ажилтнууд, БМДИ-
ийн арга зүйчид, телевизийн
ажилтнууд бүгд нэг баг болж
ажиллаж чадлаа.
2.	 Тус инситутийн арга зүйчид
төдийгүй хичээл заасан багш нар
зайнаас буюу телевизээр хичээл
10	 2020 оны 1 дүгээр улирал
заах аргад шинээр суралцаж
байна. Зайн сургалтын хувьд шууд
харилцах суралцагчгүй орчинд
зөвхөн камер хараад хичээл заах
нь анги танхимд хичээл заахаас
ялгаатай гэдгийг багш нар ойлгож
авлаа. Зарим эцэг эхчүүд "Багш
хурдан ярьж байна, хүүхэд бичиж
авч амжихгүй байна" гэх зэргээр
шүүмжилж байгаа ч багш нарын
заах арга барил хичээлээс хичээлд
илүү сайн болж байгааг үнэлж
байна.
3.	 Теле хичээл нь урьдчилж
төлөвлөгдөөгүй, цаг үеийн
гэнэтийн шийдвэрээр хийгдсэн
ажил тул хичээл заасан багш нар
төдийгүй манай арга зүйчдийн
хувьд ч хичээлийн бэлтгэл хангах
цаг хугацаа бага байсан ч багш,
арга зүйч, эрдэм шинжилгээний
ажилтан нар бүхий л хүч чадлаа
дайчлан хамтран ажиллаж чадсан.
4.	 Теле хичээл нь сурагчдын хувьд,
анги танхимд зөвхөн багшаар
хичээл заалгаж сурдгаас гадна
бие даан суралцах, өөрийгөө
удирдаж суралцах өөр арга
хэлбэр байдгийг биеэр мэдэрсэн
нэг “боломж” гэж үзэхээр байна.
5.	 Теле хичээл бэлтгэх явцад багш
нар харилцан суралцаж, бэлтгэн
заасан хичээл бүр ХАМТЫН
ХИЧЭЭЛ байсан нь ихээхэн
онцлог байлаа.
6.	 Хичээлд бэлтгэхдээ тухайн
ангийн суралцахуйн зорилтын
хүрээнд эхлээд агуулгын судалгаа
хийж, сургалтын хөтөлбөр,
сурах бичиг боловсруулсан
багийн эрдэмтэн, судлаачдаас
зөвлөгөө авах, суралцагчдын нас,
сэтгэл зүйн онцлог, сургалтын
ӨВӨРМӨЦ орчинг тооцон арга
зүйн боловсруулалт хийж бид
чухалчлан ажилласан.
7.	 Агуулгын нягтралыг тооцох,
бага цагт чухал агуулгыг сонгон
боловсруулалт хийх, хүүхэдтэй
шууд харилцан ярилцахгүйгээр
хичээл заах, олон камерын өмнө
хичээлээ бичүүлнэ гэдэг бол
үнэндээ бидэнд СОРИЛТ бас
СУРАЛЦАХ БОЛОМЖбайлаа.
8.	 Багш хүнд байх эрхэм сайхан
чанаруудыг өөртөө шингээсэн
эрхэм багш нарынхаа мэдлэг, ур
чадвар, хүүхдийн төлөөх сайхан сэтгэлийн хүчээр теле хичээлээ амжилттай
бэлтгэн зааж, багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих олон талт ажлуудын нэг
болох цахим сантай болж байна.
Иймд цаашдаа багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, зөвлөн туслах ажилдаа
энэхүү цахим хичээлийн санг ашиглах, багш нарт ажлын байран дээрээ хамтаараа
хөгжихөд арга зүйн дэмжлэг болох үнэт бүтээл болсон гэдэгт итгэж байна.
БМДИ-ийн арга зүйч нар арга зүйн зөвлөгөө өгч буй үйл явц:
ЦАГ ҮЕ, ҮЙЛ ЯВДАЛ
Мэдээлэлийн технологи
Хөгжим
Интеграци хичээл
Байгалийн ухаан
Биологи, Эрүүл мэнд
Монгол хэл
Физик
Түүх, нийгэм
Гадаад хэл
Багшийн хөгжил 11
itpd.mn
Баянзүрх дүүргийн НТБТ-ийн багш, Б.Оюун-эрдэнэ
Газарзүй
Биеийн тамир
Технологи
Насан туршийн боловсролын хичээл
Теле хичээлээс суралцаж буй явц
Теле хичээлээс суралцаж буй явц
12	 2020 оны 1 дүгээр улирал
ВИДЕО ХУРАЛ АМЖИЛТТАЙ
ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
БМДИ-ээс Монгол Улсын засгийн
газрын тогтоол, БСШУС-ын сайдын
тушаалын хэрэгжилтийг хангах
хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн БСУГ,
хэлтсийн удирдлагуудтай 2020 оны
03 сарын 23-24 нд видео хурлыг
амжилттай зохион байгууллаа. Видео
хурлаар БМДИ-ээс 2020 оны мэргэжил
дээшлүүлэх үндсэн сургалтыг
онлайн хэлбэрээр зохион байгуулах
чиглэл, хорио цээр тогтоосонтой
холбогдуулан зохион байгуулж
байгаа теле хичээлийн явц, тулгарч
буй бэрхшээлийн талаарх мэдээллийг
харилцан солилцлоо. Аймаг, дүүргийн
БСУГ-уудаас өгсөн мэдээллээр теле
хичээлд сурагчдын хамрагдах хувь нь
77%-97% байгаагаас хамгийн өндөр
ирцтэй аймаг Сэлэнгэ, Орхон, Хэнтий
дүүрэг Сонгино-Хайрхан, Сүхбаатар
байлаа.
Теле хичээл зохион байгуулагдсанаар
багшнархарилцантуршлагасолилцох,
ажлын байрнаасаа зайн сургалт
явуулах мэдээлэл харилцаа технологи,
заах арга, ур чадвараа хөгжүүлэх
боломжууд гарч байна. Теле хичээл
нь сурагчдад зөвхөн анги танхимд
багшаар хичээл заалгаж сурахаас
гадна бие даан суралцах, өөрийгөө
удирдах арга барилд суралцаж
байна. Харин эцэг эхчүүдийн хувьд
хүүхэдтэйгээ ажиллах, хүүхдээ ойлгох
боломж нэмэгдэж байгаа нь БСШУС-
ын яамнаас дэвшүүлсэн сургууль,
багш, эцэг эхийн гурвалсан холбоог
бэхжүүлэх зорилтод ажил хэрэгжих
бүрэн боломж гэж үзэхээр байна.
Иймд манай БМДИ-ийн хамт олон, арга
зүйч нар маань хэдийгээр урьдчилж
төлөвлөгдөөгүй, улсын онцгой
комиссоос гарсан цаг үеийн гэнэтийн
шийдвэрээр хийгдсэн ажил ч гэсэн
Боловсролын хүрээлэн, Монголын ТВ-
ийн холбоо, МУБИС, Шинэ-Эрин, 20,
1 дүгээр сургууль, 46,170, 146 дугаар
цэцэрлэг, мэргэжлийн багш нартай
хамтран бүхий л чадлаа дайчлан
“ХАМТЫН ХИЧЭЭЛ”-ийг амжилттай
хэрэгжүүлж байна.
БМДИ-ИЙН ОНЦЛОХ АЖЛУУД
БМДИ-ИЙН 2020 ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД
ХИЙСЭН ОНЦЛОХ АЖЛУУД
Багшийн хөгжил 13
itpd.mn
10 ДАХЬ ЖИЛИЙН ҮНДСЭН
СУРГАЛТ 66.6 ХУВЬ НЬ
ТАНХИМААР ЗОХИОН
БАЙГУУЛЛАА
БМДИ-ээс ЕБС, цэцэрлэг, МСҮТ-д
ажилладаг эхний болон 5, 10 дахь
жилдээ ажиллаж байгаа багш, удирдах
болон мэргэжил дээшлүүлэх үндсэн
сургалтыг зохион байгуулдаг. Энэ
хичээлийн жилийн үндсэн сургалтад
1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа
нийт 7600 гаруй багш бүртгүүлсэн
бөгөөд 1 сарын 06-аас 10 дахь жилдээ
ажиллаж байгаа багш нарын мэргэжил
дээшлүүлэх танхимын сургалт явагдаж
11 судлагдахууны нийт 999 багш
хамрагдаад байна.
БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ НАРТ ЗОРИУЛСАН СУРАХ БИЧИГ, ГАРЫН
АВЛАГА ГАРГАЛАА
БНСУ-ын Боловсролын яамны Глобал боловсролыг дэмжих төслийн хүрээнд
БНСУ-ын Жинжү Боловсролын их сургууль, МУБИС-ийн Багшийн сургууль,
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хамтран хэрэгжүүлж буй Монголын бага
боловсролын багш нарт зориулсан «Математик, Байгалийн ухааны хичээлээр
сургалтын контент хамтран боловсруулах, хэрэгжүүлэх, үр дүнг үнэлэх” төсөл
амжилттай хэрэгжиж байна. Энэхүү ажлын хүрээнд Бага боловсролын багш нар
болон тус мэргэжлээр суралцагч оюутан залууст зориулагдсан 4 багц сурах бичиг,
гарын авлагыг хамтарсан баг эрхлэн гаргалаа.
МАГАДЛАЛЫН ОНОЛЫН ЗААХ АРГА ЗҮЙН ТУРШЛАГА,
ХЭРЭГЛЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭНГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл,
урлагийн газар Ж.Нямжав багштай
хамтран багш,сурагчдын дунд сүүлийн
10 жилийн турш тасралтгүй сургалт
зохион байгуулж байгаа бөгөөд
Багшийн мэргэжил дээшлүүлэх
институттэй 2013 оноос өнөөг хүртэл
жил бүр эхний болон 5, 10 дахь жилдээ
ажиллаж буй багш нарт магадлалын
онол, түүнийг заах арга зүйгээр
зөвлөгөө өгч хамтран ажиллаж байна.
Энэ удаад тус аймгийн 6 сургууль
БМДИ-тэй хамтран “Магадлалын
онолын бэсрэг үзэсгэлэн”-г
Улаанбаатар хотод амжилттай зохион
байгууллаа.
14	 2020 оны 1 дүгээр улирал
ДОХИОНЫ ХЭЛНИЙ
ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТЫН
ҮР ДҮН -ТЕЛЕ ХИЧЭЭЛД
Багшийн Мэргэжил Дээшлүүлэх
Институт (БМДИ) нийгмийн
шаардлага, хэрэглэгчдийн хэрэгцээнд
нийцүүлэн багшийн хөгжлийг дэмжих
үүргээ биелүүлж, 2017 онд “Дохионы
хэлний эрчимжүүлсэн сургалт”-ыг 29
дүгээр тусгай сургуулийн нийт багш
ажилтнуудад (85 хүн) анх удаа зохион
байгуулж байв. Сургалтаар сонсголын
бэрхшээлтэй хүүхдийн суралцах
онцлог, сонсголгүйн боловсролын
соёлын тухай ойлголтыг нэмэгдүүлэх,
судлагдахуун бүрээр нэр томьёо,
дүрэм тодорхойлолт, ухагдахууныг
дохиожуулах,дохионысангбаяжуулах,
дохионы хэлээр мэргэжлийн
хичээлийг заах багш нарын ур
чадварыг сайжруулахад чиглэсэн
олон сонирхолтой арга зүй дадлага
хичээлүүдийг төлөвлөн хэрэгжүүлж
байлаа. Дурдвал:
•	 Дохионы хэлний орчуулга, үгийн
салаа утгыг дохиогоор ялгах,
•	 Амны хайрцгаас унших, ойлгох
чадварыг хөгжүүлэх хөрвүүлэг
хийх,
•	 Тодорхой сэдвийн хүрээн дэх дохио
болон хос хэлээр харилцах,
•	 Дохионы хэлнээс бичгийн хэлэнд
хөрвүүлэх,
•	 Пантомимо үзүүлбэрээр хүүхдийн
танин мэдэхүйг дэмжин хөгжүүлэх,
•	 Хос хэлээр жишиг хичээл хамтран
бэлтгэж заах,
•	 Дохионы хэлний санг баяжуулах,
олон улсын дохиог судлан
харьцуулах
•	 Мэдээ нэвтрүүлэг, хичээл үйл
ажиллагаанд орчуулга хийж
дохиожуулах
сургалтын үеэр хиймэл дэлгэцээр
хэлмэрч орчуулагч хийх, өөр
хоорондоо дохионы хэлээр хичээл
заах дадлага сургуулилт хийж байсан
бол өнөөдөр цэнхэр дэлгэцээр теле
хичээл дохиожуулан хүргэжбайна.
СӨБ,ЕБС,насантуршийнболовсролын
хичээл улмаар элсэлтийн ерөнхий
шалгалтын зөвлөмжийг сурагчдад
тэгш хүртээмжтэй хүргэхэд сонсголын
бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр
сургуулийн 20 гаруй багш 320 орчим
хичээлийг дохиожуулан ажилласан
байна. (2020 оны 03 дугаар сарын
11-ний өдрийн байдлаар). Энэхүү
хариуцлагатай үйл ажиллагаанд
сонсголын бэрхшээлтэй багш нар,
сайн дурын хэлмэрч орчуулагчид
идэвхийлэн дэмжин оролцож байгааг
тэмдэглэхэд таатай байна.
Ч.Жаргал
(БМДИ, Тэгш хамруулан
сургах боловсрол хариуцсан
арга з үйч)
БМДИ-ИЙН ОНЦЛОХ АЖЛУУД
Дохионы хэлний эрчимжүүлсэн
сургалтын хөтөлбөрт тусгай хэрэгцээт
боловсролын олон улсын зөвлөх
Сургалтын үр дүнгийн үнэлгээ
график 1
100
80
60
92.6 90.2
71.9
52.3
67
52.3 47.6
57.3
40 23.5
20
дохионы
хэлнээс
33.3
амны бичгийн
хайрцагаас хэлнээс
хөрвүүлэх унших хөрвүүлэх
харилцан хос хэлээр
ярианы жишиг
дохио хичээл
сургалтын өмнөх сургалтын дараах
үнэлгээ хийж, ердийн сургуулийн
багш нар, боловсролын ажилтнуудад
үе шаттайгаар үргэлжлүүлэн зохион
байгуулах, сургалтын үр дүнд дахин
мониторинг хийхийг зөвлөмжилсний
дагуу БМДИ-ийн Төлөвлөлт
мониторенгийн алба (хуучин нэрээр)
үнэлгээ хийж үр дүнг тодорхойлсон
байдаг. Сургалтын өмнөх болон дараах
үнэлгээний харьцуулалтаар сургалтын
шууд үр дүн харагдаж байсан бол теле
хичээлийг дохиожуулан тэгш
хүртээмжтэй хүргэх үйл явцаар
сургалтын урт хугацаан дахь дам
үр дүн харагдаж байна. Багш нар
Багшийн хөгжил 15
itpd.mn
ЭР ТӨВШИН БАЙЖ ГЭР ТӨВШИН,
ГЭР ТӨВШИН БАЙЖ ТӨР ТӨВШИН
БАЙДАГ
Б. Оюун-Эрдэнэ
Олон Улсын Улаанбаатарын Их сургуулийн
Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч
доктор, дэд профессор
“Багшийн хөгжил” сэтгүүлийнхээ
дугаарын зочны хоймортоо Олон
Улсын Улаанбаатарын Их сургуулийн
Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч
доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ
багшийг урин уншигчтантайуулзуулж
байна. Б.Оюун-Эрдэнэ багш Гэр
бүл судлалын мэргэжилтэн бэлтгэх,
иргэдэд гэр бүлийн боловсрол олгох,
судалгаа хийх чиглэлээр 10 гаруй жил
ажиллаж байгаа туршлагатай. Тиймээс
бидний энэ ярилцлага маш үнэтэй
зөвлөгөө мэдээлэл болж, уншигч
та өөрийн амьдрал ажилдаа заавал
тусгана гэдэгт бид итгэлтэй байна.
Ярилцлагаа гэр бүлийн үнэ
цэнэ юу вэ? гэсэн асуултаар
эхэлье.
Монголчууд гэр бүл төр улс хоёрыг
адилтгаж үздэг байсан. Эр төвшин байж гэр
төвшин, гэртөвшин байж төр төвшин байна
гэдэг. Төрийн ёс гэрийн ёсноос эхэлнэ
хэмээдэг. Тиймээсгэр бүлийн ёс бол төртэй
дүйцэх хэмжээний хүндэтгэл, заншил юм.
Өөрөөр хэлбэл өрхийн тэргүүний болон
хүүхэд, эхнэрийн байр суурь, үүрэг тэдний
өдөр тутмын амьдралын бүхий л харилцаа
тодорхойхэмхэмжээ,хүндэтгэлёсзаншилд
суурилдаг байсан. Хүндэтгэх, хайрлах,
хүнлэг харилцааг эрхэмлэх нь монгол гэр
бүлийн үнэт зүйл байсан бөгөөд энэ нь
монгол гэр бүл тогтвортой, эрүүл оршин
тогтнох гол үндэс суурь нь болдог. Үр
хүүхдээ зөв хүн болгож хүмүүжүүлэхсэн,
амьд байгаа цагтаа хөлийг нь дөрөөнд,
гарыг нь ганзаганд хүргэхсэн хэмээн аав,
ээжүүд үүрэг хариуцлагаа ухамсарладаг
байв. Хүүхдүүд нь эцэг, эхийнхээ чихийг
амьдад нь халууцуулахгүй юмсан гэж
хичээдэг. Өвөг дээдэс минь, үр хойч минь
гэсэн гурван үеийн хэлхээнд удам угсаа
гэр бүлийн нэр төрийг машид эрхэмлэдэг,
сэвтээх ямар нэг бусармаг зүйл хийхгүйг
хичээж ирсэн. Ер нь аливаа улс үндэстний
тусгаар тогтнол, оюун санааны гол дархлаа
нь уламжлал, соёл, ёс заншилдаа байдаг.
Энэ өнцгөөс харвал Монгол гэр бүлийн ёс
уламжлал алдагдана гэдэг нь монгол гэр
бүлийн дархлаа устаж байна л гэсэн үг.
Энэ үнэт зүйл яагаад
алдагдаад байна вэ?
Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байна.
Нэгдүгээрт. Монголчууд бид нүүдлийн
соёл иргэншилтэй үндэстэн. Бидний
ихэнх соёл, үнэт зүйл маань энэ ахуй
соёлтой холбоотой. Гэтэл суурин амьдралд
шилжсэнээр бидний харилцаа хандлагын
үнэт зүйлийг бий болгож байсан эдгээр
зүйлүүд чимээгүй алга болж байна.
Маш энгийн жишээ хэлье. Монгол гэрт
амьдардаг гэрийн эзний малгай ямагт
гэрийн хойморт байдаг. Аавынхаа
малгайг дээш нь тавиарай гэдэг
зөвлөмжөөр хүүхэд өсч эндээс
аавын хүндлэл эхэлж байдаг. Орчин
үед орон сууцанд амьдардаг бол ихэнх
тохиолдолд үүдэнд хувцсаны өлгүүр дээр
тавих жишээтэй. Монгол гэр бол сурган
хүмүүжүүлэх, зөв дадал суулгах маш өндөр
ач холбогдолтой сууц юм шүү дээ.
Хоёрдугаарт. Дэлхий даярчлагдаж
эхэлсэн. Монголчуудын хувьд гадаад
ертөнц нээлттэй болсон. Хүссэн ч хүсээгүй
ч амьдралын хэв маяг орчин үеийн болж
байна. Залуусын нэгнээсээ хүсч хүлээдэг
зүйл өөр болж байгаагаас гадна гэр бүлд
хандах хандлага өөрчлөгдөж байна.
Болохгүй бол салчихна, яасан ч яах вэ?
гэсэн сэтгэхүйтэй болж, гэр бүлийн
харилцаанд хариуцлагагүй хандаж байна.
Үүнээс шалтгаалж салалтын тоо өсч байна.
Гуравдугаарт. Монголчуудын үр
хүүхдэдээ боловсрол олгох, сургаж
хүмүүжүүлэх, амьдралд бэлтгэх үйл
явцад гэрийн сургалт, гэр бүлийн сурган
хүмүүжүүлэх ёс чухал байр суурьтай
байсан. Гэвч өнөө цагт гэрийн сургалт
бус танхимын сургалтаар боловсрол
эзэмшүүлэх үйл явцад илүү их анхаарч
цаг зарцуулдаг болсон. Ээж аавууд
завгүй болсон учраас хүүхдээ сургуульд
даатгаж найддаг болсон. Гэтэл манай
боловсролын тогтолцооны агуулгад гэр
бүлийн боловсрол олгох, хувь хүнийг
амьдралд бэлтгэх хэрэглээний боловсрол
дутмаг байгаа нь орчин үеийн гэр бүлийн
амьдралын сөрөг асуудлууд үүсэх нэг
шалтгаан болж байна. Өөрөөр хэлбэл гэр
бүлийн амьдралд бэлтгэгдээгүйгээс үнэ
цэнэ алдагдаад байна.
Өнөө үед аав ээжийн үүрэг
хариуцлага ямар байна вэ?
Гэр бүлийн гишүүдийн үүрэг, хариуцлагыг
Монгол Улсын “Гэр бүлийн тухай” хуулийн
10 дугаар зүйлийн 3-т “Гэрлэгчид нь
бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн
хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд
нь бие биеэ халамжлах, хүндэтгэх,
тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд
шаардагдах эдийн засгийн нөхцөлийг
бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг
зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр
хүчирхийлэхгүй байх, угийн бичиг
хөтлөх үүргийг адил хүлээнэ” хэмээн
эхнэр, нөхрийн эрх, үүргийг заасан байдаг.
Үүнээс гадна тус хуульд эцэг, эх болон
хүүхдийн эрх, үүрэг, төрөл, төрөгсдийн
эрх, үүрэг гээд гэр бүлийн харилцаанд
үүсэх олон эрх, үүргийн зохицуулалтыг
тусгасан. Мөн “Хүүхдийн эрхийн тухай”,
“Хүүхэд хамгааллын тухай” хуулиудад ээж,
аавын үүргийг хуульчилсанбайгаа.
Гэвч сүүлийн үеийн судалгаанууд болон
гэмт хэргийн тоо баримт, кейс мэдээллээс
харахад аав ээжийн үүрэг хариуцлага сул
байгаа. Нэн тэргүүнд гэр бүлийн амьдралаа
тогтвортой авч явах шаардлагатай
байна. Үүнд хувь хүний суурь хүмүүжил,
боловсрол, хандлага, тэвчээртэй, тууштай
16	 2020 оны 1 дүгээр улирал
байдал нэн чухал. Гэр бүл салалт гэдэг энэ
хариуцлагагүй байдлын ард хүүхэд сэтгэл
зүй, оюун бодол, амжилттай сайн сурах,
хөгжих боломж, ирээдүйн амьдралаараа
хохирч байна. Аав ээжүүдийн хоорондын
харилцааны таагүй байдлын золиос
хүүхдүүд болсоор байна.
Ээж, аав болсон л бол хүүхдийн эрх
ашиг, хүсэл сонирхлоор таны эрх
ашиг хязгаарлагдана гэдгийг ямагт
санах ёстой. Дараагийн түвшинд
хүүхдийн хувьд ээж, ааваасаа хүсэн
хүлээж байдаг хэрэгцээнүүдийг хангах
шаардлагатай. Хүүхэд тань таниас юу
хүсч байна вэ? Энэ бол таны гүйцэтгэх
ёстой үүрэг. Хамт тоглохыг, тэврүүлэхийг,
бэлэг авахыг, магтуулахыг хүсч байна уу?
Юу хүсч байна вэ? Үүнийг та асуудаг уу,
эсвэл мэдэрч чаддаг уу? гэдгийг анхаарах
хэрэгтэй.
Аав, ээжүүд хүүхдийн
төлөө өдөр бүр үүнийг
л хийх хэрэгтэй гэсэн
зүйлийг та хэлээч.
Аав ээжүүдийн хамгийн том алдаа бол
завгүй. Тэгэхээр энэ алдааг бүү гарга.
Хүүхдийнхээ төлөө зав гаргах хэрэгтэй.
Тэгэхлээр 6 зүйлийг зайлшгүй хийгээсэй
гэж хүсч байна.
1.	 Хүүхдээ сонс, ойлго. Таны хүүхэд юу
хэлж ярьж байна. Бас юу хэлэхийг
хүсч байна вэ?
2.	 Хүүхдээ мэдэр. Таны хүүхэд юунд
гомдож, юунд баярлаж байна. Аливаа
бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэж
байна гэхмэтээр.
3.	 Хүүхэдтэйгээ ярилц. Хэдий чинээ
ярилцана төдий чинээ хүүхдээ ойлгох
болно.
4.	 Хүүхдээ хайрла, үнэ цэнэтэй нэгэн
гэдгийг өдөр бүр мэдрүүлж байна.
Ирээдүйдээ итгэлтэй, өөрийгөө
үнэлдэг, бусдыг хайрладаг нэгэн
болж өснө.
5.	 Хүүхдэдээ үр бүтээмжтэй цагийг
зориул. Хамтдаа тоглох, ном унших,
бүтээл хийх, хоол хийх гэх мэтээр.
6.	 Хүүхдэдээ тусал, дэмж, тэднийг магт,
сайшаа. Ингэснээр урам зориг авч,
өөртөө итгэлтэй болно. Хүүхдийнхээ
хийж буй зүйлийг сонирхдог аав, ээж
байххэрэгтэй.
Теле хичээлийн үед аав,
ээжүүд юуг анхаарах
хэрэгтэй вэ?
Гэртээ байдаг болон хувиараа хөдөлмөр
эрхэлдэг ээж, аавуудын хувьд магадгүй
хүүхэдтэйгээ хамт байгаа байх. Ажил
хийдэг аав ээжүүд ч ажлын цаг харьцангуй
гайгүйбайгаа. Энэ бол маш том боломж. Та
хүүхдэдээ хандаж хийхийг, хэлэхийг хүссэн
бүх зүйлээ энэ цаг хугацаанд амжуулаарай.
Үүний тулд дараах хэдэн зүйлийг хэлэхийг
хүсч байна. Үүнд:
Нэгдүгээрт. Хүүхдийнхээ хичээлийг
хийхэд тусалж дэмжихийн зэрэгцээ
үүгээрээ аав, ээж нь хэзээд чамд туслахад
бэлэн гэдгээ ойлгуулах хэрэгтэй.
Хоёрдугаарт. Хүүхдийн анхаарал
төвлөрч хичээл хийх орчин нөхцлийг аль
болох бүрдүүлж өгөх хэрэгтэй. Хичээл
хийж буй одоогийн бодит чадварыг үнэлж
урамшуулж байх хэрэгтэй.
Гуравдугаарт. Аав ээжүүд хоорондын
харилцаа, гэр бүлийн халуун дулаан
уур амьсгалыг бүрдүүлэхэд онцгой
анхаарах шаардлагатай. Хамтын сайхан
цагуудыг үр бүтээлтэй өнгөрөөгөөрэй.
Тухайлбал:Аав ээжүүд өөрсдийгөө “Би
ийм хүүхэд байгаагүй”, “Бид эцэг эхийнхээ
үгнээс огт гарч байгаагүй”, “Томчуудын
үг бол хууль байсан” гэх мэтээр ярьдаг
нь тэдний хүүхэд насны амьдрал өнөө
үеийнхнээс тэс өөр байсантай нэг талаараа
холбоотой. Тэр үеийн хүүхдүүд эцэг
эх болон бусад томчуудын хамт мал аж
ахуй эрхлэх гэх мэт өдөр тутмын бүхий
л үйлдлийг хамтдаа хийж хоорондоо
харилцан ярилцах боломж ихтэй байсан.
Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ хэрэгцээ
шаардлага, хүсэл мөрөөдөл, зан чанарыг
нь сайн мэддэг байсан төдийгүй хүүхдүүд ч
эцэг эхээ сайн мэддэг байжээ. Эцэг эхчүүд
хүүхдийг дөнгөж 1-2 нас гарантайгаас нь л
ясли, цэцэрлэгт өгч байна. Ажлын ачаалал
ихтэйгээс хамааран гэртээ бараг байдаггүй
эцэг эхчүүд нэмэгдсээр л байна. Харин
гэртээ хамт байх хэсэгхэн хугацаандаа
эцэг эхчүүд сошиалаар аялах, гэртээ ажлаа
хийх, зурагт үзэх, утсаар ярих зэрэгт хамаг
цагаа зориулдаг. Нэг гэрт амьдардаг хэдий
ч үнэн хэрэгтээ нэг нэгнээ сайн мэддэггүй
бөгөөд бодол санаагаа чөлөөтэй хуваалцаж
чаддаггүй хүмүүс их байна. Эхнэр нөхөр 2
бие биенээ хүндэтгэх, гэр бүлээрээ хамт
хооллох, өдөр бүр унтахаас нь өмнө
хүүхдэдээ ном уншиж өгөх, өглөөний
хоол хамтдаа идэх гэх мэт цагийг хүмүүс
чухал биш аар саар зүйл мэт боддог. Гэтэл
хүүхдийн зан чанар, зуршил, хүн чанар,
бие хүн, авьяас чадвар бүрэлдэн бий
болоход хамгийн их нөлөө үзүүлдэг зүйл
бол эдгээр зүйлс байдаг.
Дөрөвдүгээрт. Хүүхдэдээ зав
гаргаарай. Хүүхэд, гэр бүлээ зөвхөн
санхүүгийн асуудалгүй байлгах нь аав
ээжүүдийн үүрэг хариуцлага гэж ойлгодог
болсон байна. Хөдөлмөр эрхэлдэг болон
гэртээ хүүхдээ хардаг аав ээжүүдийн аль
аль нь хүүхдэдээ хэрхэн цаг гаргах талаар
төдийлөн сайн мэддэггүй. Хүүхэдтэйгээ
хамт байхыг л цаг гаргаж байна гэж
ойлгодог нь буруу юм. Өөрөөр хэлбэл
дийлэнх эцэг эхчүүд хүүхэдтэйгээ “Хамт
байх цаг”-аа тэдэнд цаг зав гаргаж
байна гэж эндүүрэн боддог. Эцэг эхчүүд
ажлын ачаалал, эхнэр нөхөр хоорондын
маргалдаан, ямар нэгэн зүйлд сэтгэл
ханамжгүй байдлаасаа болж хүүхдүүддээ
таагүй уур амьсгал бүрдүүлдэг. Өөрийнхөө
сэтгэлийн таагүй байдлаа хүүхдэдээ гаргаж
дарамталдаг эцэг эхчүүдийн хүүхэд аймхай,
зөрүүд болж хэрэгт төвөгт орооцолддог
байна.
-- Мөн эцэг эхчүүд хүүхэдтэйгээ цаг
гаргалгүй идэвхгүй төвөгшөөсөн
байдлаар харилцаж, эцэстээ энэ нь
хүүхдээ тоохгүй болтлоо даамжирдаг.
Хүүхдийнхээ хүссэн бүхнийг хүлээн
зөвшөөрч, үгээр нь байчихаад эцэст
нь тэсэхээ больсноор “Хүний үгэнд
ордоггүй” гэж загнаж, бүр аргаа бараад
гар хүрчэхэлдэг.
-- Хүүхдүүддээ цаг гаргадаггүй, анхаарал
халамж тавьдаггүйгээс болж хүүхдүүд
гадуур тэнэх, PC тоглоомд донтох
зэргээр буруу замд ордог хэдий ч
эцэг эхчүүд энэ асуудал дээр хүүхэд
залуусын чөлөөт цагийг зөв боловсон
өнгөрөөх газар байхгүйтэй холбодог.
Гэвч энэ илүү өөрсдөдтэй нь холбоотой
байдаг.
Та одоо ямар асуудал дээр
голлон анхаарч ажиллаж
байна вэ?
Багш, судлаач нар мөн эцэг, эхчүүд
иргэдэд зориулан эрхлэн гаргадаг “Гэр
бүлийн боловсрол” сэтгүүл дээрээ илүү
ажиллахаар төлөвлөж байна. Сэтгүүл маань
улиралд 1 дугаар гардаг. Монгол шуудан
компаниар захиалан уншихын зэрэгцээ
номын дэлгүүрүүдээр худалдаалагддаг
байгаа. Тиймээс энэ сэтгүүлээр дамжуулан
илүү их мэдээлэл авах боломжтой. Учир
нь нэг удаагийн ярилцлагаар бүх зүйлийг
дэлгэрэнгүй ярих боломжгүй юм. Энэ
ярилцлагаас эцэг эхчүүд маань
олон зүйлийг ойлгож авсан
гэдэгтилтгэлтэй байна.
Таны цаашдын ажил
хөдөлмөрт өндөрт амжилт
хүсье.
Ярилцсан А.Дүүриймаа
ДУГААРЫН ЗОЧИН
Багшийн хөгжил 17
itpd.mn
ЗАЙН СУРГАЛТЫН ТУХАЙ
Ц.Ёндонсамбуу/yondonsambuu@itpd.mn/
Цуврал-1 Боловсролын социологи, сэтгэл
судлал хариуцсан арга зүйч
Шинэ төрлийн короновирусийн халдвар дэлхий нийтэд
хурдацтай тархаж буйтай холбогдуулан улсын онцгой
комиссоос хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа
билээ. Хорио цээрийн хугацаанд хичээл сургалтын үйл
ажиллагааг зайн сургалтын хэлбэрээр зохион байгуулж
байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллага,
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад теле
хичээл, харин их дээд сургуулиуд оюутнууддаа онлайн
хичээлийг зохион байгуулж байна.
Тиймээс зайн сургалтын талаар уншигч та бүхний
мэдлэгт нэмэр болох үүднээс дараах мэдээллийг
бэлтгэлээ.
Зайн сургалтын үүсэл
1728 онд Бостон сэтгүүлд долоо хоног бүр шуудангаар
дамжуулан суралцах хүсэлтэй сурагчдад зориулсан
хичээл хэвлэгдсэн нь зайн сургалтын хамгийн анхны
гэж хэлж болох хэлбэр байлаа. Харин орчин үеийн зайн
сургалтын анхны хэлбэр нь 1840-өөд онд Сэр Исаак
Питманы ашиглаж байсан загвар юм. Тэрээр сурагчдаас
ирсэн ил захидалд залруулга, засвар хийх байдлаар
буцааж явуулдаг байв.
Анхны захидал харилцааны сургууль нь 1873 онд “Гэртээ
суралцахыг дэмжих нийгэмлэг” нэртэйгээр АНУ-д
нээгдэж байв. Энэ цагаас хойш нэлээдгүй их сургуулиуд
захидал харилцааны курсуудыг ажиллуулж байжээ.
1965 онд Английн Боловсролын яам “нээлттэй их
сургууль” загварыг бий болгосон. Мөн Канад 1970
онд, Испани 1972 онд, Герман 1974 онд Англитай адил
загвараар нээлттэй их сургуулиудыг бий болгосон.
Эдүгээ ихэнх нээлттэй сургуулиуд зайн сургалтыг
ашиглаж байна.
1920-иод оны үед радио, 1930 -аад оны үед кино хурдан
тархах болсноор тэдгээрийг зайн сургалтад ашиглаж
эхлэв. 1938 он гэхэд АНУ-д 200 орчим хотын сургуулиуд,
25 мужид сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлгээр цацаж
байсан. Харин 1950 -аад оноос радио хичээлүүд багасч
телевизийн хичээлүүд түлхүү болж ирсэн бөгөөд теле
хичээлийн төрөл хэлбэрүүд ч олон болж ирсэн байна.
Интернэт технологи болон компьютерийн хувьсал
зайн сургалтын хөгжлийг түргэсгэж, зайн сургалтын
олон төрөл хэлбэр бий болоход нөлөөлжээ. Өнөөдрийн
дэлхий ертөнцийг интернэтгүйгээр төсөөлөхөд бэрх
бөгөөд интернэт болон компьютерийн хөгжил нь
зураг дүрслэл, дуу, бичлэг, бичиглэлийг хүссэнээрээ
ашиглах боломжийг олгосон нь бид бүхний өдөр тутмын
сургалтын үйл ажиллагаанд хэрэглэгдэж байна.
Ийнхүү зайн сургалтын хөгжлийг 1-р үе буюу захидал
харилцаанысургалт,2-рүебуюурадиоболонтелевизийн
нэвтрүүлгийг зайн сургалтад ашиглаж эхэлсэн үе, 3-р үе
буюу интернэтэд суурилсан үе гэж хувааж болохоор
байна.
ЗАЙН СУРГАЛТЫН
ҮҮСЭЛ ХӨГЖИЛ
1728
Анхны захидлаар харилцах
сургалтын зарыг калеб филиппс гэгэч
нийтлүүлжээ.
1858
Лондоны их сургуульд
эрдмийн зэрэг хамгаалах
боломж дэлхий нийтэд
нээлттэй болов
1892
Чикагогийн их сургууль
захидал харилцааны сургалтыг
нэвтрүүлсэн анхны их сургууль
болов.
1920
Радиогийн хичээлүүд
цацагдаж эхлэв
1948
Жон вилкинсны баг
радиогоор коллежийн
сургалтыг явуулж эхлэв.
1969
Нэгдсэн вант улс телевиз болон
радиод түшиглэсэн нээлттэй их
сургуулийг үүсгэв
1999
Интернэт зайн сургалтад
хувьсгал бий болгов.
1840
Сэр Исаак Питман анхны
захидал харилцааны сургалтыг
явуулав
1873
Ану-данхны захидал
харилцааны сургууль нээгдэв.
1911
Квинсландын их сургууль
зайн сургалтыг нэвтрүүлэв
1930
Кино телевизийг сургалтад
ашиглаж эхэлсэн
1953
Хьюстоны их сургууль кредит
цагаар тооцох телевизийн
хичээлийг нэтрүүлэв
1970
Герман, Франц, Испани зэрэг
улсууд Английн жишгээр
нээлттэй их сургуулиуд байгуулав.
18	 2020 оны 1 дүгээр улирал
Зайн сургалтын хэлбэр: Зайн сургалт дээрх үе шатуудыг дамжин хөгжихдөө
олон төрөл, хэлбэрийг бий болгожээ. Мөн зайн сургалтыг хэлбэрээр нь шууд болон
шууд бус гэж 2 ангилж үздэг байна.
Дээрх зураглалыг ойлгомжтой болгох үүднээс шууд болон шууд бус зайн сургалтыг
харьцуулсан хүснэгтээр харуулъя.
Шууд бус зайн сургалт Шууд зайн сургалт
Хэзээ?
Нарийн төвөгтэй асуудлыг
эргэцүүлэх шаардлагатай үед
Хялбар асуудлыг шийдэх үед
Ажил, гэр бүл гэх мэт бусад хүчин
зүйлсийн улмаас шууд сургалтад
оролцох боломжгүй үед
Төлөвлөсөн байдаг
Яагаад?
Багш асуулт, даалгаврын хариуг
төдийлөн хүлээгээгүй байдаг учраас
суралцагчдад эргэцүүлэх, бодож
тунгаах цаг хангалттай гардаг.
Багшид хариуг тэр даруй хэлэх
шаардлагатай тул сурагчид илүү
хариуцлагатай ханддаг.
Хэрхэн?
Имэйл, блог, видео, аудио
материалуудыг ашигладаг.
Видео хурал, чат гэх мэт
шууд харилцааны хэрэгслүүд
Жишээ нь:
Суралцагч курсын ажил бичих,
диссертаци бичих, бусад
суралцагчдын материалыг уншаад
шүүмж, үнэлгээ өгөх зэргээр
суралцаж болно.
Багш суралцагчдад сэдвийг
хялбаршуулсан байдлаар тайлбарлах,
суралцагчид хоорондоо санаагаа
солилцох, төлөвлөлт зэргийг хийж
болно.
Зайн сургалт зохион байгуулах сургалтын загвар
Зайн сургалтад багшийн заавраар болон өөрийн удирдлагат сургалтын загварыг
ашиглаж байна. Зайн сургалтыг оюутнууд нэгэн зэрэг эхэлж, төгсдөг уламжлалт
загвар дээр суурилсан зайн сургалтын загварыг багшийн заавраар явах сургалт гэж
болох бөгөөд энэ нь тухайн сургалтын үргэлжлэх хугацаанд тааруулж суралцагч
бүхнийг амжуулах шаардлагатай болдог. Дээр үзсэн шууд сургалтын хэлбэрүүдийг
түгээмэл ашигладаг. Харин суралцагч өөрийн удирдлагат суралцах сургалтын
загвар нь илүү уян хатан суралцагч өөрийн цаг хугацаа, боломжид тааруулан
суралцах боломжтой хэдий ч сургалтын үргэлжлэх хугацаа хэдэн долоо хоног, сар,
жилээр ч сунжрах сул талтайбайдаг.
ESCP бизнесийн сургуулийн профессор Андрес Каплан (Andreas Kaplan), Майкл
Хаенлейн (Micheal Hanlein) нар зайн сургалтыг оролцогчдын тоо, зарцуулах хугацаа,
хэмжээ зэрэгт тулгуурлан дөрвөн бүлэгт хуваасан байна.
1.	 MOOCs(MassiveOpenOnlineCourses):Нээлттэйонлайнсургалтньоролцогчдын
тоог хязгаарладаггүй.
2.	 SPOCs (Small Private Online Courses):
Зөвхөн цөөн тооны оролцогчдод
зохион байгуулдаг онлайн курс
бөгөөд элсэлт шаарддаг.
3.	 SMOCs (Synchronous Massive Online
Courses): Уг нээлттэй курс нь
суралцагчдын тоонд хязгаарлалт
тавьдаггүй ч суралцагчдыг нэг
ижил цагт онлайн байхыг шаарддаг.
Өөрөөр хэлбэр шууд сургалт гэсэн
үг.
4.	 SSOCs (Synchronous Private Online
Courses): Зөвхөн цөөн тооны
оролцогчид оролцох боломжтой
байх ба суралцагчдыг нэг ижил цагт
онлайн байхыг шаарддаг. Өөрөөр
хэлбэр шууд сургалт гэсэн үг.
Багшийн заавраар буюу цаанаас
өгөгдсөн зайн сургалтад багш нарын
ажлын ачааллыг бууруулах, сургалтын
хугацаа, шалгалтын хуваарь зэрэг нь
тогтсон байдгаараа давуу талтай ч
зарим оюутнууд хурдтай, зарим нь
хэтэрхий удаан байдаг тул оюутны
сурлагын түвшинд сөргөөр нөлөөлдөг.
Мөн ажил, гэр бүлийн байдал нь
суралцагчдад хуваарийн дагуу
суралцахад саад болдог.
Өөрийн удирдлагат суралцах сургалт
нь суралцагчдад урт хугацаанд
тогтмол суралцах, сургалтаа дарамт
багатайгаар дуусгах боломж олгож
байгаа ч дээр дурдсанчлан урт
хугацаагаар сунжрах, шалгалтын
материал задрах зэрэг сул талуудтай
байдаг байна.
Зайн сургалт нь цаг хугацаа,
санхүүгийн хувьд хэмнэлттэйгээс
гадна ихээхэн үр дүнтэй байдаг.
Зайн сургалтыг үр дүнтэй зохион
байгуулахын тулд тухайн зайн
сургалтыг явуулах хэлбэрээ харгалзан
үзэх шаардлагатай. Тухайлбал:
Телевизийн хичээл болон онлайн
курсыг бэлтгэх, заах арга нь ялгаатай
байна. Мөн зайн сургалт нь багшаас
дадсан арга зүйгээ өөрчлөх, шинэ арга
зүйд суралцах, өргөн хүрээний мэдлэг,
мэдээллийн технологийн ур чадварыг
шаарддаг.
Зайн сургалт нь “сурах – сургах” үйл
ажиллагааны ирээдүй юм. Тиймээс
сургалтын байгууллагын багш нар хөл
хорио тогтоосон энэ цаг үед өөрсдийн
мэдээлэл харилцааны технологийн
ур чадварыг нэмэгдүүлэх, зайн
сургалт явуулах арга зүйд суралцах нь
ирээдүйд өөрийгөө бэлтгэх завшаан
хэмээн ойлгох нь зүйтэй.
Зайн сургалтын арга зүйг сургалтын
үйл ажиллагаанд хэрхэн ашиглах, үр
дүнтэй зайн сургалт хэрхэн бэлтгэх
тухай нийтлэлийг дараагийн дугаараас
уншаарай.
АРГА ЗҮЙЧ БИЧИЖ БАЙНА
Багшийн хөгжил 19
itpd.mn
МАТЕМАТИКИЙН АГУУЛГЫГ
ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮГИЙН
МЭДЛЭГЭЭР БАЯЖУУЛАХ НЬ
Дашхүүгийн ОТГОНТУЯА Ph.D
/Otgontuya@itpd.mn/ Цуврал-1 НТБ, багшийн хөгжил
хариуцсан арга зүйч
Дунд сургуулийн сурагчдад эдийн засаг,
санхүүгийн боловсрол эзэмшүүлэх асуудал
улс орнуудад харилцан адилгүй байна.
Манай сурагчдын хувьд энэ чиглэлээр
наад захын мэдлэг, хандлага тааруухан
байгаа нь судалгааны бүтээлүүд болон
бодит байдлаас ажиглагддаг. Иймд ЕБС-д
судалж буй хичээлүүдийн агуулгыг эдийн
засаг, санхүүгийн агуулгаар баяжуулах,
интеграцчилах явдал болно. 1970-аад
оны эхэн үеэс эдийн засаг, санхүүгийн
анхан шатны ойлголтуудыг сурагчдад
төлөвшүүлэхдээ математик заах арга зүйг
ашиглах боломжтой бөгөөд энэ нь ашигтай
хувилбар болохыг судлаачид хүлээн
зөвшөөрсөн байдаг.
Математикийн хичээлээр сурагчдын эдийн
засаг, санхүүгийн мэдлэгийг бататгах үндсэн
шийдэл нь эдийн засаг, санхүүгийн бодлого
боддог, уг бодлогын шийдэд дүн шинжилгээ
хийдэг, санхүүгийн оновчтой шийдвэр
гаргадаг чадвар дадал эзэмшүүлэх явдал юм.
Иймд нэн тэргүүнд математикийн хичээлээр
бодох бодлогын агуулга эдийн засаг,
санхүүгийн утга санааг илэрхийлсэн байх,
эсвэл багш тавигдсан бодлогын утга санааг
эдийн засаг, санхүүгийн утга, агуулгатай
болгон өөрчилсөн байх шаардлага тавигдана.
Үүнийг бид хэрхэн шийдвэрлэж болох
талаар арга зүйн зөвлөмжийг хүргэж байна.
Өнөөгийн манай сурах бичиг, сургалтын
материалуудад тусгагдсан математикийн
бодлогуудад бид дараах 3 алхмыг
хэрэгжүүлж эдийн засаг, санхүүгийн тайлбар
хийж өөрчлөн хувиргах боломжтой. Үүнд:
А1. Математик илэрхийлэл, ухагдахуун,
харьцаа, хамаарал, нийлэмжийг шинжлэх
А2. Илэрхийллийн ухагдахуун, харьцаа,
хамаарлын эдийн засаг, санхүүгийн
тайлбарыг олох
А3. Эдийн засаг, санхүүгийн тайлбарыг
ашиглан хувиргах
Одоо 5-6-р ангийн стандарт агуулгын
бататгал бодлого дасгалд багтах “процент”
сэдвийн хялбар бодлогыг багш хэрхэн эдийн
засаг, санхүүгийн бодлого болгон хувиргаж
болох талаар жишээ авч үзье. Жишээ1:
Тоог 15%-иар нэмэгдүүлэхэд 11500 гарчээ.
Тэрхүү тоог ол.
Үүнийг 6-7-р ангид бодох эдийн засаг,
санхүүгийн бодлогод шилжүүлсэн нь:
А1. Үл мэдэгдэх тоог 15%-иар нэмэгдүүлсэн.
Нэмэгдүүлсний дараах үр дүн өгөгдсөн. Анх
байсан тоог олох асуудал дэвшүүлэгдэж
байна.
А2. Үл мэдэгдэх тоог банкинд хадгалуулсан
мөнгө гэж үзье. Харин 15%-д тодорхой
хугацааны хадгаламжийг хүү, 11500-д банкны
хүү нэмэгдэж тооцогдсон мөнгө гэдэг утга
онооё.
А3. Бүрэн-арвижих банкинд мөнгөө жилийн
15%-ийн хүүтэй хадгалуулаад жилийн дараа
11500 төгрөгийг гардан авчээ. Тэр анх хэдэн
төгрөг хадгалуулсан бэ?
Өмнөх бодлогыг 7-9-р ангид бодох эдийн
засаг, санхүүгийн бодлогод шилжүүлсэн
нь:
А1. Өмнөхийн адил. А2. Үл мэдэгдэхийг
ямар нэгэн үйлдвэрийн сард үйлдвэрлэх
бүтээгдэхүүний тоо гэе. 15% - хөдөлмөрийн
бүтээмжийг нэмэгдүүлсэн хувь, 11500 -
хөдөлмөрийн бүтээмж нэмэгдсэний дараах
сард үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гэсэн утга
онооё.
А3. Үйлдвэр сард S0 бүтээгдэхүүн
үйлдвэрлэж байв. Хөдөлмөрийн
бүтээмжийг 15%-иар нэмэгдүүлсний
дараа сард 11500 ширхэг бүтээгдэхүүн
үйлдвэрлэх болжээ. Хөдөлмөрийн
бүтээмжийг нэмэгдүүлэхээс өмнө сард
хичнээн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан
бэ?
Жишээ 2: 806540, 814700, 896620, 896620
тоонуудын дунджийг тооцоолон олоод
20%-иар нэмэгдүүлэхэд гарсан тоог А гэе. а.
806540,814700,896620,896620,А, А тоонуудын
дунджийгтооцоолонбодожол.ТүүнийгБ гэж
тэмдэглэ. б. Өмнөх тоонуудын дотор Б-ээс
бага тоо хэчнээн байна вэ? Үүнийг эдийн
засаг, санхүүгийн бодлогод шилжүүлсэннь:
А1. Өгөгдсөн тоонуудын дунджийг
тооцоолох, тооцоолон олсон дундаж
утгыг 20%-иар нэмэгдүүлэх гэсэн үйлдлүүд
хийгдэнэ.
А2. Өгөгдсөн 4 тоог 1-4 сарын цалин гэж
тооцъё. 20%- ийг эхний 4 сарын цалингийн
дунджаас цалин нэмэгдсэн хувь, 6 тооны
дундаж олохыг эхний хагас жилийн дундаж
цалин гэж утга оноое.
А3. Багш 1-р сард 806,54 мян.төг-ийн цалин
авсан.II сард814,7мян.төг,III сард896,62мян.
төг, IV 896,62 мян.төг, V сараас эхлэн цалин
эхний 4 сарын дундажаас 20%-иар өссөн. а.
Энэ багшийн хагас жилийн дундаж цалинг
ол.б.Энэбагшхэдэнудаадундажцалингаасаа
бага мөнгө авсанбэ?
Жишээ3.10,11-рангидсудалдаг“Прогресс”
сэдвийн хялбар бодлого:
Геометр прогрессийн эхний гишүүн
500000, q=1,2 бол эхний 5 гишүүний
нийлбэрийг ол, нийлбэрийн 3% нь хэд вэ?
Үүнийг эдийн засаг, санхүүгийн бодлогод
шилжүүлсэн нь:
А1. Геометр прогрессийнчанараардараагийн
гишүүн нь өмнөх гишүүнийг 1.2-оор
үржихэд гарна. Геометр прогрессийн эхний
n гишүүний нийлбэрийг S=b1(1-q)n
/(1-q)
томъёогооролно.
А2. Геометр прогрессийн эхний гишүүн
500000 –ийг банкинд төлөх эхний сарын
төлбөр гэе. дараагийн сараас эхлэн төлөх
мөнгө нь өмнөх сар бүрийнхээс 20%-иар
өснө, 5 сарын турш төлнө. Нийт төлсөн
мөнгөний 3% нь хүүнд төлсөн мөнгө гэе.
А3. Иргэн Бат жижиг үйлдвэрлэл эрхэлдэг
бөгөөд тэр нэгэн тоног төхөөрөмжийг
худалдан авчээ. Түүнд төхөөрөмжийн үнийг
төлөх 5 сарын хугацаатай зээлийг дараах
нөхцөлтэйгээр төлөхөөр банкнаас олгов.
Эхний сард 500000 төгрөг төлнө, дараагийн
сар бүр нь өмнөхөөсөө 20% илүү төлнө.
Тэр банкинд нийт хэдэн төгрөг төлсөн бэ?
Түүний төлсөн нийт мөнгөний 3% нь түүний
зээлсэн мөнгөний хүү бол хүүнд төлсөн
мөнгийгньол.
Одоо 11-р ангийн стандартын түвшний
“тэгшитгэл, түүний систем” сэдэвт тусгагдсан
алгебрийн бодлогыг эдийн засгийн
холбогдолтой болгон хувиргая. Жишээ 4:
{ _ , x>0 тэгшитгэлийн системийг бод.
Үүнийг бодож, систем (x=9, y=1240) гэсэн
ганц шийдтэйг олно. (Симонов, 2000)
Үүнийг эдийн засаг, санхүүгийн бодлогод
шилжүүлсэн нь:
А1. Өгөгдсөн 2 тэгшитгэлийг 2-ууланг хангах
х, у-ийн утгыг олох, х нь эерэг учраас у-ийн
утга бас эерэг байна. Эхний тэгшитгэл
нь квадрат функц байна, дараагийнх нь
урвууфункц.
А2. Эхний функцийг ямар нэг бүтээгдэхүүний
зах зээлийн нийлүүлэлтийн функц гэе,
харин 2 дахь функцийг тэр бүтээгдэхүүний
эрэлтийн функц гээд, у-бүтээгдэхүүний тоо
хэмжээг илтгэх нэгж, х- ээр бүтээгдэхүүний
үнийг тэмдэглэе.
А3.Захзээлдямарнэгэнбараабүтээгдэхүүн
нийлүүлэлтийн функц нь тодорхой
хугацаанд √ бөгөөд энэ бүтээгдэхүүний
тухайн хугацаан дахь эрэлтийн функцнь √
хэлбэртэй байсан гэе. Энд: q-бүтээгдэхүүний
тоо хэмжээг тодорхойлох нэгж, р-нэгж
бүтээгдэхүүний үнэ бол зах зээлийн
тэнцвэртэй байх үнийг ол. Энэ мэт зарим
бодлогуудын тавилыг 3 алхамт үйлээр
эдийн засаг, санхүүгийн бодлого болгон
өөрчлөх боломж байгааг харуулж байна. Бид
дараагийн дугаарт эдийн засаг, санхүүгийн
бодлогыг шийдэхдээ эдийн засгийн
математик загварчлал, болон математикийн
бодлогободохерөнхийарга зүйдтулгуурлан
хялбаршуулан боловсруулсан 7 алхамт
аргачлалаар хэрэгжүүлэх боломжийг
жишээгээр тайлбарлан харуулах болно.
Bagshin hugjil 9
Bagshin hugjil 9
Bagshin hugjil 9
Bagshin hugjil 9
Bagshin hugjil 9
Bagshin hugjil 9
Bagshin hugjil 9
Bagshin hugjil 9
Bagshin hugjil 9
Bagshin hugjil 9
Bagshin hugjil 9
Bagshin hugjil 9
Bagshin hugjil 9
Bagshin hugjil 9
Bagshin hugjil 9
Bagshin hugjil 9
Bagshin hugjil 9
Bagshin hugjil 9
Bagshin hugjil 9
Bagshin hugjil 9
Bagshin hugjil 9
Bagshin hugjil 9
Bagshin hugjil 9
Bagshin hugjil 9
Bagshin hugjil 9
Bagshin hugjil 9
Bagshin hugjil 9
Bagshin hugjil 9
Bagshin hugjil 9

Más contenido relacionado

La actualidad más candente

анги удирдах урлаг
анги удирдах урлаганги удирдах урлаг
анги удирдах урлагydmaa
 
мэндчилгээ
мэндчилгээмэндчилгээ
мэндчилгээMunkh Orgil
 
урлагын үзлгийн хөтөлбөр
урлагын үзлгийн хөтөлбөрурлагын үзлгийн хөтөлбөр
урлагын үзлгийн хөтөлбөрzayaha
 
Багшийн ёс зүй харилцаа
Багшийн ёс зүй харилцааБагшийн ёс зүй харилцаа
Багшийн ёс зүй харилцааmnuser
 
багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал" багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал" Gb Gb
 
баясаа багш судалгаа1
баясаа багш судалгаа1баясаа багш судалгаа1
баясаа багш судалгаа1bborbaavai
 
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015mngntsetseg_bsndorj2014
 
аян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэлаян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэлCh Moonoo
 
монгол xэлний зөв бичиx дүрэм
монгол xэлний зөв бичиx дүрэммонгол xэлний зөв бичиx дүрэм
монгол xэлний зөв бичиx дүрэмguest00835cf3
 
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэгBaigalBaigalmaa
 
сургалтын арга гэж юу вэ
сургалтын арга гэж юу вэсургалтын арга гэж юу вэ
сургалтын арга гэж юу вэChimeg Tsetseg
 
ёс суртахуун ба харилцаа
ёс суртахуун ба харилцааёс суртахуун ба харилцаа
ёс суртахуун ба харилцааchuluunbaatargankhuu
 
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоохүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцооschool14
 
7-р ангийн "танилцуулга бэлтгэх" хичээлийн ажлын хуудас
7-р ангийн "танилцуулга бэлтгэх" хичээлийн ажлын хуудас7-р ангийн "танилцуулга бэлтгэх" хичээлийн ажлын хуудас
7-р ангийн "танилцуулга бэлтгэх" хичээлийн ажлын хуудасenhsaran_tsahim
 
эсрэг ба ойролцоо үг
эсрэг ба ойролцоо үгэсрэг ба ойролцоо үг
эсрэг ба ойролцоо үгpvsa_8990
 

La actualidad más candente (20)

анги удирдах урлаг
анги удирдах урлаганги удирдах урлаг
анги удирдах урлаг
 
мэндчилгээ
мэндчилгээмэндчилгээ
мэндчилгээ
 
урлагын үзлгийн хөтөлбөр
урлагын үзлгийн хөтөлбөрурлагын үзлгийн хөтөлбөр
урлагын үзлгийн хөтөлбөр
 
Багшийн ёс зүй харилцаа
Багшийн ёс зүй харилцааБагшийн ёс зүй харилцаа
Багшийн ёс зүй харилцаа
 
багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал" багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
 
баясаа багш судалгаа1
баясаа багш судалгаа1баясаа багш судалгаа1
баясаа багш судалгаа1
 
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
 
илтгэл 2016
илтгэл 2016илтгэл 2016
илтгэл 2016
 
аян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэлаян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэл
 
монгол xэлний зөв бичиx дүрэм
монгол xэлний зөв бичиx дүрэммонгол xэлний зөв бичиx дүрэм
монгол xэлний зөв бичиx дүрэм
 
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
 
Тууль
Тууль Тууль
Тууль
 
Эхэд задлал хийх
Эхэд задлал хийхЭхэд задлал хийх
Эхэд задлал хийх
 
сургалтын арга гэж юу вэ
сургалтын арга гэж юу вэсургалтын арга гэж юу вэ
сургалтын арга гэж юу вэ
 
ёс суртахуун ба харилцаа
ёс суртахуун ба харилцааёс суртахуун ба харилцаа
ёс суртахуун ба харилцаа
 
Chimeg
ChimegChimeg
Chimeg
 
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоохүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо
 
хонхны баяр
хонхны баярхонхны баяр
хонхны баяр
 
7-р ангийн "танилцуулга бэлтгэх" хичээлийн ажлын хуудас
7-р ангийн "танилцуулга бэлтгэх" хичээлийн ажлын хуудас7-р ангийн "танилцуулга бэлтгэх" хичээлийн ажлын хуудас
7-р ангийн "танилцуулга бэлтгэх" хичээлийн ажлын хуудас
 
эсрэг ба ойролцоо үг
эсрэг ба ойролцоо үгэсрэг ба ойролцоо үг
эсрэг ба ойролцоо үг
 

Similar a Bagshin hugjil 9

2014 2015 оны хичээлийн жилийн зорилт
2014 2015 оны хичээлийн жилийн зорилт2014 2015 оны хичээлийн жилийн зорилт
2014 2015 оны хичээлийн жилийн зорилтKocmoc Umbrella
 
"Багшийн хөгжил" сэтгүүлийн V дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн V дугаар"Багшийн хөгжил" сэтгүүлийн V дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн V дугаарTumurOchirGantumur
 
монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй
монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэймонгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй
монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэйKocmoc Umbrella
 
Surguuli taniltsuulga 3 r heseg
Surguuli taniltsuulga 3 r hesegSurguuli taniltsuulga 3 r heseg
Surguuli taniltsuulga 3 r hesegoyuka_lun
 
Surguuliin taniltsuulga 3 r heseg
Surguuliin taniltsuulga 3 r hesegSurguuliin taniltsuulga 3 r heseg
Surguuliin taniltsuulga 3 r heseglun_oyuka
 
Ajliin tailan
Ajliin tailanAjliin tailan
Ajliin tailanjiguurten
 
цөм тайлан 2015,06,02
цөм тайлан 2015,06,02цөм тайлан 2015,06,02
цөм тайлан 2015,06,02Dawaasuren Dawka
 
2011 – 2012. 09 sariin hural
2011 – 2012. 09 sariin hural2011 – 2012. 09 sariin hural
2011 – 2012. 09 sariin huralhuyagaa_hvhv
 
2011 оны тайлан б.б
2011 оны тайлан б.б2011 оны тайлан б.б
2011 оны тайлан б.бba5
 
Бага насны хүүхдийг хүчирхийллээс сэргийлэх, хамгаалах, мэдлэг, чадвар олгох ...
Бага насны хүүхдийг хүчирхийллээс сэргийлэх, хамгаалах, мэдлэг, чадвар олгох ...Бага насны хүүхдийг хүчирхийллээс сэргийлэх, хамгаалах, мэдлэг, чадвар олгох ...
Бага насны хүүхдийг хүчирхийллээс сэргийлэх, хамгаалах, мэдлэг, чадвар олгох ...Yondonsambuu Buyanbileg
 
Заах аргын нэгдлийн тайлан
Заах аргын нэгдлийн тайланЗаах аргын нэгдлийн тайлан
Заах аргын нэгдлийн тайланBayarmaaBayrmaa
 
Aaya tailan 2011
Aaya tailan 2011Aaya tailan 2011
Aaya tailan 2011Ajaa123
 
Delxiin xowsgol xotolbor
Delxiin xowsgol xotolborDelxiin xowsgol xotolbor
Delxiin xowsgol xotolborShagaishuu Xoo
 
Surguuli taniltsuulga 1 r heseg
Surguuli taniltsuulga 1 r hesegSurguuli taniltsuulga 1 r heseg
Surguuli taniltsuulga 1 r hesegoyuka_lun
 
Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)tungalag
 
Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)tungalag
 

Similar a Bagshin hugjil 9 (20)

Bazan 2015
Bazan 2015Bazan 2015
Bazan 2015
 
tailan20150515
tailan20150515tailan20150515
tailan20150515
 
2014 2015 оны хичээлийн жилийн зорилт
2014 2015 оны хичээлийн жилийн зорилт2014 2015 оны хичээлийн жилийн зорилт
2014 2015 оны хичээлийн жилийн зорилт
 
"Багшийн хөгжил" сэтгүүлийн V дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн V дугаар"Багшийн хөгжил" сэтгүүлийн V дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн V дугаар
 
монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй
монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэймонгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй
монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй
 
Surguuli taniltsuulga 3 r heseg
Surguuli taniltsuulga 3 r hesegSurguuli taniltsuulga 3 r heseg
Surguuli taniltsuulga 3 r heseg
 
Surguuliin taniltsuulga 3 r heseg
Surguuliin taniltsuulga 3 r hesegSurguuliin taniltsuulga 3 r heseg
Surguuliin taniltsuulga 3 r heseg
 
Ajliin tailan
Ajliin tailanAjliin tailan
Ajliin tailan
 
цөм тайлан 2015,06,02
цөм тайлан 2015,06,02цөм тайлан 2015,06,02
цөм тайлан 2015,06,02
 
2011 – 2012. 09 sariin hural
2011 – 2012. 09 sariin hural2011 – 2012. 09 sariin hural
2011 – 2012. 09 sariin hural
 
2011 оны тайлан б.б
2011 оны тайлан б.б2011 оны тайлан б.б
2011 оны тайлан б.б
 
Бага насны хүүхдийг хүчирхийллээс сэргийлэх, хамгаалах, мэдлэг, чадвар олгох ...
Бага насны хүүхдийг хүчирхийллээс сэргийлэх, хамгаалах, мэдлэг, чадвар олгох ...Бага насны хүүхдийг хүчирхийллээс сэргийлэх, хамгаалах, мэдлэг, чадвар олгох ...
Бага насны хүүхдийг хүчирхийллээс сэргийлэх, хамгаалах, мэдлэг, чадвар олгох ...
 
багшийн арга зүйг дэмжих технологи
багшийн арга зүйг дэмжих технологибагшийн арга зүйг дэмжих технологи
багшийн арга зүйг дэмжих технологи
 
Заах аргын нэгдлийн тайлан
Заах аргын нэгдлийн тайланЗаах аргын нэгдлийн тайлан
Заах аргын нэгдлийн тайлан
 
Aaya tailan 2011
Aaya tailan 2011Aaya tailan 2011
Aaya tailan 2011
 
Bagshiin hugjil 7
Bagshiin hugjil 7Bagshiin hugjil 7
Bagshiin hugjil 7
 
Delxiin xowsgol xotolbor
Delxiin xowsgol xotolborDelxiin xowsgol xotolbor
Delxiin xowsgol xotolbor
 
Surguuli taniltsuulga 1 r heseg
Surguuli taniltsuulga 1 r hesegSurguuli taniltsuulga 1 r heseg
Surguuli taniltsuulga 1 r heseg
 
Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)
 
Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)
 

Más de Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

Más de Багшийн мэргэжил дээшлүүлэх институт (20)

Bagshin hugjil 8
Bagshin hugjil 8Bagshin hugjil 8
Bagshin hugjil 8
 
Daalgavar
DaalgavarDaalgavar
Daalgavar
 
Spank out day 2019 ppt
Spank out day 2019 pptSpank out day 2019 ppt
Spank out day 2019 ppt
 
Sb
SbSb
Sb
 
Zorilt
ZoriltZorilt
Zorilt
 
Монгол хэлний дүрэм
Монгол хэлний дүрэмМонгол хэлний дүрэм
Монгол хэлний дүрэм
 
Hjb
HjbHjb
Hjb
 
№6
№6№6
№6
 
Bagshiin khugjil5
Bagshiin khugjil5Bagshiin khugjil5
Bagshiin khugjil5
 
Zorilt 2017-2018
Zorilt 2017-2018Zorilt 2017-2018
Zorilt 2017-2018
 
Setguul4
Setguul4Setguul4
Setguul4
 
Learners handout bagshiin campus
Learners handout bagshiin campusLearners handout bagshiin campus
Learners handout bagshiin campus
 
Bk setguul
Bk setguulBk setguul
Bk setguul
 
Zorilt2016 2017
Zorilt2016 2017Zorilt2016 2017
Zorilt2016 2017
 
Оюуны наадам зохион байгуулж сурагч, багшаа хөгжүүлдэг туршлага
Оюуны наадам зохион байгуулж сурагч, багшаа хөгжүүлдэг туршлагаОюуны наадам зохион байгуулж сурагч, багшаа хөгжүүлдэг туршлага
Оюуны наадам зохион байгуулж сурагч, багшаа хөгжүүлдэг туршлага
 
Харилцаа сургалтад нөлөөлөх нь
Харилцаа сургалтад нөлөөлөх ньХарилцаа сургалтад нөлөөлөх нь
Харилцаа сургалтад нөлөөлөх нь
 
Bagshiin hugjil №2
Bagshiin hugjil №2Bagshiin hugjil №2
Bagshiin hugjil №2
 
Taniltsuulga
TaniltsuulgaTaniltsuulga
Taniltsuulga
 
ээлжит хичээлийн-төлөвлөлт-Tehnologi (1)
ээлжит хичээлийн-төлөвлөлт-Tehnologi (1)ээлжит хичээлийн-төлөвлөлт-Tehnologi (1)
ээлжит хичээлийн-төлөвлөлт-Tehnologi (1)
 
ф7 э4-чийдэн-асаацгаая
ф7 э4-чийдэн-асаацгааяф7 э4-чийдэн-асаацгаая
ф7 э4-чийдэн-асаацгаая
 

Bagshin hugjil 9

  • 1. Багшийн хөгжил itpd.mn 2020 оны 1 дүгээр улирал Мэргэжил, Арга зүй, Мэдээллийн Улирал тутмын сэтгүүл БМДИ-ийн хамт олон теле хичээл заах багш нарт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүллээ
  • 2. ГАРЧИГ 2020 оны 1 дүгээр улирал БАГШИЙН ХӨГЖИЛ СЭТГҮҮЛ Мэргэжил, арга зүй, мэдээллийн улирал тутмын сэтгүүл Ерөнхий зөвлөх: Ж.Болормаа Редакцийн зөвлөл: С. Ариунгэрэл А. Дүүриймаа Ч. Жаргал Э. Золжаргал Д. Отгонтуяа Ph.D Р. Туяа Ph.D Б. Үүлэнсолонго Д. Энх-Амгалан Ph.D Дизайнер: А.Нямлхагва Багшийн мэргэжил дээшлүүлэх институт СБМА-аас эрхлэн гаргав. Улаанбаатар хот 2020 он “Багшийн хөгжил” сэтгүүлийн 2020 оны шинэ дугаар уншигч багш тантай золгож байна Редакцийн зурвас Цаг үе, үйл явдал БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг теле хичээлийн явцтай танилцлаа БМДИ-арга зүйчид теле хичээлийг амжилттай зааж байна Теле хичээлийн эргэн тойронд БМДИ-ийн 2020 оны эхний улиралд хийсэн онцлох ажлууд Дугаарын зочин Эр төвшин байж гэр төвшин, гэр төвшин байж төр төвшин байдаг Арга зүйч бичиж байна Зайн сургалтын тухай Математикийн агуулгыг эдийн засаг, санхүүгийн мэдлэгээр баяжуулах нь ЕБС-ийн удирдах ажилтны ажлын байрны чиг үүргийн өөрчлөлт Тэгш хамруулан сургахад орон нутаг сургалтын байгууллага, хэрхэн ажиллах вэ? Хөгжиж хамгаалагдсан хүүхдээ хүмүүжиж төлөвшсөн шудрага иргэн болгоцгооё Хувь хүний хөгжил ба өөрчлөлт Судалгааны нийтлэл Бодлогын Аксиоматик Диконструктив Үндэс, Найдвар, Тохирц Дурсамж Тухайн багш ямар ажиллагаатай вэ? гэдгийг сурагчийн дэвтэрээр дүгнэдэг байлаа Аяны богц Япон улсын Осака хотод сургалтад хамрагдсан тухай Туршлагаа хуваалцахуй Монгол Улсын Зөвлөх багш нар зөвлөж байна
  • 3. Багшийн хөгжил 3 itpd.mn РЕДАКЦИЙН ЗУРВАС Багшийн мэргэжил дээшлүүлэх институт нь 2012 онд байгуулагдсан бөгөөд БСШУС- ын Сайдын 2018 оны 08 сарын 01-ны А/482 дугаар “Бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” тушаалын дагуу бүтэц орон тоонд өөрчлөлт орж Захиалгат сургалтын алба нь Сургалтын байгууллагын менежментийн алба болон өөрчлөгдсөн. Иймд тус албаны чиг үүрэг СӨББ, ЕБС-ийн удирдах ажилтан захирал, эрхлэгч, сургалтын менежер, бусад ажилтан буюу нийгмийн ажилтан, цэцэрлэгийн арга зүйч, дотуур байрын багш, номын санч, тусгай хэрэгцээт болон насан туршийн боловсролын багш нарын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт болон захиалгат, төрөлжсөн сургалтыг зохион байгуулж байна. Тус албанаас зохион байгуулсан онцлох ажлуудыг дурдвал: • Цэцэрлэгийн туслах багшийн сургалт 2015 оны 06 сараас 10 сард төрөлжсөн сургалтын хүрээнд үндэсний хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн 4681 туслах багшид сургалт зохион байгууллаа БМДИ-ийн Сургалтын байгууллагын менежментийн албаны хамт олон • Анги удирдсан багшийн сургалт Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тогтвортой хөгжлийн үзэл санааг сургалт, үйл ажиллагаанд тусгах зорилгоор ЕБС-ийн 6-9-р ангийн анги удирдсан багш, нийгмийн ажилтнуудад зориулсан үндэсний хэмжээний сургалтыг 2015 оны 10-р сарын 16-аас 10-р сарын 27-нд 3 ээлжээр 11 бүсээр нийт 5795 багшид сургалт зохион байгууллаа. • Туршлагатай багш нарын уулзалт, хэлэлцүүлэг 2015-2016 онуудад Үндэсний хэмжээнд “Багшлах арга зүй-тэргүүн туршлага” уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж хоёр удаагийн гарын авлага гаргасан байна. • Дотуур байрын багш, жижүүрийн сургалт 2018 онд баруун бүсийн (Увс, Завхан, Говь-Алтай) дотуур байрын багш, ажилтанг (жижүүр) хүүхдийн хөгжил, оролцоо, хүүхэд хамгааллын чиглэлээр чадавхжуулж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор 314 багш, ажилтны ажлын байран дахь сургалтыг амжилттай зохион байгууллаа. • Сургалтын менежер, цэцэрлэгийн арга зүйч нарын сургалт, зөвлөгөөн 2019 онд БСШУСЯ, БМДИ, БХ, БҮТ- тэй хамтран цэцэрлэгийн арга зүйч, ЕБС-н сургалтын менежерийн манлайлах ур чадвар, менежментийн чадавхийг дээшлүүлэх, багшид мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлын чанарыг сайжруулах зорилгоор сургалт зөвлөгөөнийг үндэсний хэмжээнд 5 бүсээр нийт 1988 хүнд хүрч ажиллалаа. Сургалтын байгууллагын менежментийн алба нь 2020 онд нийт 903 багш, ажилтанд мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд үндсэн сургалтын гарын авлагаас гадна дээрх ажлуудын хүрээнд ном, гарын авлага боловсруулан гаргасан байдаг. Энэ удаа ч манай албаны зүгээс БМДИ-ийн 2020 оны “Багшийн хөгжил” сэтгүүлийн эхний дугаарыг эмхтгэн боловсруулж та бүхэндээ хүргэж байна. НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ
  • 4. 4 2020 оны 1 дүгээр улирал ЦАГ ҮЕ, ҮЙЛ ЯВДАЛ ЦАГ ҮЕ ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ БСШУС-ЫН САЙД Ё.БААТАРБИЛЭГ ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА. Дэлхийн улс орнуудад хурдацтай тархаж буй шинэ төрлийн коронавирусийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хичээл, сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон. Энэ нөхцөл байдалтай холбогдуулан БСШУСЯ болон Монголын Телевизүүдийн холбоо хамтран Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын 1-12 дугаар ангийн сурагчдад сургалтын хөтөлбөрийн агуулгыг нөхөх, хичээлийн хоцрогдол үүсэхээс сэргийлэх зорилгоор Теле хичээлүүдийг бэлтгэн хүргэж байгаа билээ. Теле хичээлийн бичлэг хийх үйл явцтай БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг танилцаж, хичээл бэлтгэн зааж байгаа багшнарынсанаабодлыгсонсож,хичээл бэлтгэхэд чиглүүлэн ажиллаж байгаа БМДИ-ийн арга зүйчид, Боловсролын хүрээлэнгийн судлаачид болон хамтран ажиллаж байгаа Телевизүүдийн ажилтнууд болон дохионы хэлний багш, хэлмэрч орчуулагчид зэрэг хүмүүст онцгой нөхцөл байдалд хүчин чармайлт гарган ажиллаж байгаад нь талархал илэрхийллээ. БМДИ-ийн захирал, арга зүйчид теле хичээл амжилттай зааж байна БМДИ-ийн дэд захирал Д.Энх-амгалан /Физик,9-р анги Сэдэв:“Омын хууль”/ Арга зүйч Д.Нямсүрэн, багш Б.Батдорж /Газар зүй,12-р анги Сэдэв: Хуурай газрын ус/ Арга зүйч С.Пүрэвсайхан, Б.Цэцэйхэн 3нас /СӨБ, Бага бүлэг Сэдэв: Хөдөлгөөн-Эрүүл мэнд/
  • 5. Багшийн хөгжил 5 itpd.mn Арга зүйч Б.Гэрэлтогтох,багш Ж.Оюунбилэг /12-р анги Дизайн зураг зүй, Мэдээллийн технологийн хичээлийн интеграц Сэдэв: “Хүүхэлдэйн кино бүтээхүй”/ Арга зүйч Ш.Энх-Амгалан /2-р анги математик Сэдэв: “Тэгш хэмтэй дүрсийг таних”/ Арга зүйч Ц.Нарантуяа багш Л.Орхонтуул /2-р анги Иргэний ёс зүй хичээл Сэдэв:”Талархал”/ Арга зүйч Б.Энхзаяа, Н.Отгонбаяр Монгол Сингапур сургуулийн захирал /12-р анги, Физик Сэдэв: Мэдрэгч элементүүд/ Арга зүйч С.Алдармаа /9-р анги Англи хэл Сэдэв:” Survivor's tales”/ Арга зүйч Д.Даваасүрэн /11-р анги Математик Сэдэв: “Хүрэл тогооны эзлэхүүн”/
  • 6. 6 2020 оны 1 дүгээр улирал БАГА БОЛОВСРОЛ ДАХЬ ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ЯВЦ Н.Мөнхбаяр (БМДИ, Суралцагчийн хөгжлийн албаны дарга) Сургуулийн өмнөх боловсрол, бага боловсролын чиглэлээр 2 дугаар сард 211 хичээл, 3 дугаар сард 162 хичээл нийт 373 хичээлийг бэлтгэн хүргээд байна. Теле хичээлийг 170 гаруй багш, дохионы хэлний багш, хэлмэрч орчуулагч болон БМДИ- Хүн ба нийгэм Хүн ба нийгэм теле хичээ-лийг сурагчдад хүргэхдээ тайлбарласан бичлэг үзүүлэх, хариултын хувилбарыг хэлэх байдлаар зохион байгуулав. Теле хичээл бэлтгэсэн багш нар хэрэглэгдэхүүн бэлтгэх, цахим хэрэглэгдэхүүн ашиглахдаа харилцан туршлага хуваалцаж, бие, биенээсээ суралцаж ажиллав. Мөн багш нар бүтээлч хандлагаар маш олон хэрэглэгдэхүүнийг сурагчдад харагдахуйцаар хэвлэж ашиглав. Мөн интеграц хичээлийн үед багш нар бие биенээсээ суралцсан, арга зүйчид бусдад зөвлөсөн, хамтарч ярилцсан нь олон давуу талыг бий болгож байлаа. Тухайлбал хамтарч бэлтгэсэн интеграц хичээлүүд нэг зүйлийн талаар өөр өөр хичээлээр дамжуулаад ойлгож авч болдог юм байна гэдгийг харуулснаараа онцлог байлаа. Өөрөөр хэлбэл технологийн хичээл дээр дүрсийг тэгш хэмтэй нугалахдаа л математикийн хичээлээр үзсэн тэгш хэмийн тухай ойлголтоо ашиглах хэрэгтэй юм байна, зохиолоос уншаад ойлгосноо зургаар илэрхийлж болох юм шүү гэдгийг ойлгуулахыг хичээж ажиллалаа. ЦАГ ҮЕ, ҮЙЛ ЯВДАЛ ийн арга зүйчид, Боловсролын хүрээлэнгийн судлаачид зэрэг 100 гаруй зөвлөх, чиглүүлэгч, телевизийн сэтгүүлч, зураглаач, найруулагчид хамтран бэлтгэв. Теле хичээлийг тэгш хүртээмжтэй дохиожуулан хүргэхээр Тусгай 29 дүгээр сургуулийн багш нар, тэр дундаа сонсголын бэрхшээлтэй багш нар сэтгэлийн дуудлагаараа, дохионы хэлмэрч орчуулагч багш нар сайн дураараа дэмжин ажилласаар байна. Теле хичээлийн үед эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн ойлгож харилцах, дэмжих, хамтдаа суралцах, үр хүүхдэдээ үзүүлэх нөлөөллийн талаар зөвлөгөө мэдээллийг Улаанбаатар Их сургуулийн багш, гэр бүл судлаач доктор Б.Оюун-Эрдэнэ, албаны дарга Н.Мөнхбаяр нар бэлтгэн хүргэлээ. Орчин: Сурагчдад хичээлийг илүү сонирхолтой байлгах үүднээс орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллалаа. Үүнд.
  • 7. Багшийн хөгжил 7 itpd.mn МУБИС-ийн ЕБС-ийн лицей сургуулийн монгол зан заншлын танхимд 5-р ангийн Хүн ба нийгэм” хичээлийн монгол ахуй амьдрал, эрхлэх аж ахуйн онцлогийг харуулсан хичээл, 2-р ангийн Монгол хэлний хичээлийг явууллаа. Биеийн тамирын танхимын хананд байрлуулсан Монгол орны газрын зургийг ашиглан “Эх орны байгалийн онцлог, үзэсгэлэнт газрууд” сэдвийг бэлтгэлээ. Өөрөөр хэлбэл бичлэг явуулахад тохиромжтой орчныг судалж, өөр өөр орчинд хичээлээ бичлээ. Мөн биеийн тамирын хичээлд дээс, резин ашиглан хөлийн түлхэлт сайжруулах, хөдөлгөөнт дасгал хөдөлгөөнийг заахад хэрэглэгдэхүүн болон орчны нийцлийг тохируулах, хөгжмийн хичээлийн "Нотоор хөгжимдөх" сэдвийн хүрээнд нэг багш дагнан зааж анги бүрт эзэмших чадвар, залгамж холбоог смарт самбар бүхий ангид явуулсан нь багш нарын ажилд маш их дэмжлэг болжбайлаа. Монгол хэл Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн арга зүйчид болон боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд хичээл заасан бага ангийн багш нарт цахимаар холбогдон арга зүйн зөвлөгөө өгөв. Ингэхдээ 3-5-р ангийн монгол хэлний хичээлийн агуулга, залгамж холбоо, мэдлэг, чадвар, хандлага, заах сэдвийн эхийг сонгон төлөвлөлт хийсэн. Монгол хэлний хичээл нь эх дээр ажиллахад багшийн үлгэрлэн унших, дасгал даалгаврыг ойлгомжтой, сурагч уншиж ойлгох, дэвтэртээ бичиж тэмдэглэх хугацааг нарийн төлөвлөх нь чухлыг зөвлөлөө. Математик Дүрсийг нэрлэх, нугалах аргаар тэгш хэмтэй дүрсийг таниулахдаа багш бодит үйлдлээр болон видео хэлбэрээр сурагчдад бүх боломжоор таниулах арга зүйг хэрэгжүүлэв. Мөн тэгш хэмтэй дүрсийг ашиглан загвар зохиож, сурагчдын бүтээлч үйл ажиллагааг өрнүүлсэн үр дүнтэй хичээл боллоо. Харин сурагчдын дэвтэрт дараах тэмдэглэл хийгдсэн байна. Хүн ба байгаль Хүн ба байгалийн теле хичээлээр сурагчдын сурах арга барилын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор бодит туршилтыг хийж, туршилтын үр дүнг самбарт (бичгээр болон зураг, хүснэгтээр) илэрхийлэн бичихэд анхаарч ажиллалаа. Учир нь 4-р ангийн хүн ба байгалийн сургалтын хөтөлбөрт сурагч нь ажиглалт, туршилтын явц, үр дүнг бичвэр, зураг, хүснэгт, диаграммаар илэрхийлэх чадвартай болсон байхаар тусгасан (БСШУСЯ, Бага боловсролын сургалтын хөтөлбөр, 2019). Хичээлийн явцыг харуулсан самбар бичилтийн санааг та бүхэнд танилцуулж байна. IV ангид “Соронзон үйлчлэл” сэдвийн теле хичээлийг 4.2м Төмөр /бичгийн хавчаар/-ийг соронзон чанартай болохыг соронзон ашиглаж тодорхойлох суралцахуйн зорилтыг хүрээнд зохион байгуулав.
  • 8. 8 2020 оны 1 дүгээр улирал СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ЯВЦ Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулга нь хүүхдийн эзэмших чадвар, тэдгээрийн гурван түвшнээс бүрдсэн. Хөтөлбөрийн агуулгыг бага насны хүүхдийн бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүйн хөгжлийг дэмжихэд чиглэсэн дараах суралцахуйн чиглэлээр хэрэгжүүлсэн. 1. Хөдөлгөөн, эрүүл мэнд 2. Хэл яриа 3. Байгаль, нийгмийн орчин 4. Математикийн энгийн төсөөлөл 5. Хөгжим 6. Дүрслэх урлаг Нийгэмшихүйн суралцахуйн чиглэлийн чадвар /агуулга/-ыг суралцахуйн чиглэл тус бүрийн агуулгатай интеграцчилан, төлөвлөж хэрэгжүүлсэн. Сургалтын агуулгыг дараах 2 төрлөөр боловсрууллаа: • Хүүхдийн нас, биеийн хөгжлийн онцлогт нийцүүлсэн 2020.02.03- 14ний хүртэлх 14 хоногт бага, дунд, ахлах, бэлтгэл бүлэг тус бүрээр нийт 30 хичээлээр 300 цагийн агуулга • Хүүхдийн хөгжлийн онцлогт нийцүүлэн 2020.02.17-03.28ний хүртэлх хугацаанд бага, дунд бүлэг буюу I, II түвшин, ахлах, бэлтгэл бүлэг буюу II, III түвшин тус бүрээр нийт 50 хичээлээр 500 цагийн агуулга мөн сургалтын агуулгыг цэцэрлэг болон хувилбарт сургалтад хамрагддаг, хамрагдах боломжгүй хүүхдүүдэд нэгдсэн нэг ойлголт өгөх сэдэв, арга зүй, хэрэглэгдэхүүн зэргийг цогц байдлаар төлөвлөсөн. Сургалтын хэрэглэгдэхүүнийг РРT, видео, аудио, зурган болон бодит үзүүлэн хэлбэрээр бэлтгэж, хүүхдийн амьдралд ойр байх эрүүл ахуй, аюул осолгүй байдлыг харгалзан байх зарчим баримталлаа. Мөн багш нар сургалтынявцадосолаюулгүйбайдлыг ямагт анхааруулж, сануулж байв. Теле хичээлийн боловсруулалтын нэгдсэн нэг загвар боловсруулж, ойлголтоо нэгтгэсэн. Жишээ нь: Сургуулийн өмнөх насны хүүхдийн онцлогт тохирсон асуулт асуух (сэргээн сануулах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх асуулт), эцэг эх, гэр бүлийн гишүүдийг идэвхжүүлэх, чиглүүлэх асуулт (хүүхдийн нас, бие сэтгэхүйн онцлогийг хүүхдийн хийх үйлтэй холбож, дэмжин ажиллах талаарх асуулт), төгсгөлд гэр бүлийн гишүүдэд зөвлөмж өгөх (хичээлээр олгож буй мэдлэг, чадварыг гэр бүлийн гишүүд хүүхэдтэйгээ хэрхэн хамтарч хийх, бататгах, хүүхдийн төлөвшилд ямар ач холбогдолтой вэ гэдгийг) хэлбэрээр зохион явуулсан. Бага насны хүүхдийн хөгжилд сургалтын орчин их чухал байдаг. Орчин бол гуравдагч багш гэж үздэг. Тиймээс теле хичээлийг орчин үеийн тохижилттой, ашиглалтад ороод удаагүй ХУД-ийн 46-р цэцэрлэгт 30 хичээл, БЗД-ийн 146-р цэцэрлэгт 40 хичээл, Ардын өв уламжлал, ёс заншил, монгол ахуйг харуулсан орчинтой СХД-ийн 170-р цэцэрлэгт цагаан сарын баяртай холбоотой 10 хичээлийнг тус тус бичүүллээ. 2020.02.24-28ны хооронд Монголын уламжлалт цагаан сарын баяр тохиосон тул бага насны хүүхдийг Монгол ахуй (эсгий гэр, Монгол дээл), уламжлалт тоглоом (шагай шүүрэх, чулуутаалцах),Монголбийбиелгээтэй (ахуйн биелгээ, мэндчилгээний биелгээ) танилцуулах агуулгыг БСШУСЯ-ны СӨБ-ын бодлогын газрын мэргэжилтэн Боловсролын хүрээлэнгийн ЭША, БМДИ-ийн арга зүйчид хамтран боловсруулж, багш бүр өөрсдийн хичээлийг зааж, агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүн зэрэгт зөвлөмж, зөвлөгөө өгч сайжруулан ажиллав. Багш нар таван хошуу малын зурагтай, эргэдэг, эвлүүлдэг ширээг тойрон сууж байна. Хэл яриа хичээлийн “Таван хошуу мал” сургах тоглоомыг багш нар хамтран зохион байгуулж, оролцсон. Дуулах, бүжиглэх, жүжигчилсэн тоглолт үзүүлэх хэсэгтээ хүүхдүүдийн сайн танил Бөмбөөлэй, Соосой нартай хамтран оролцсон. Дохионы багш нар бичлэгийн явцад хамт байж, багш нараас асууж тодруулах зүйлээ ярилцаж, хүүхэд бүрт теле хичээлийг тэгш хүртээмжтэй хүргэхэд сэтгэл гарган ажиллав. Олон хүний хүчин чармайлт, хичээл зүтгэлээр бий болсон теле хичээлүүдийг сурагчдадаа хүргэхэд хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа мянга мянган багш нартаа болон хамтран ажиллаж байгаа эцэг эхчүүд, хичээн суралцаж байгаа сурагчдадаа талархал илэрхийлье. ЦАГ ҮЕ, ҮЙЛ ЯВДАЛ
  • 9. Багшийн хөгжил 9 itpd.mn ЕБС-ИЙН ДУНД, АХЛАХ АНГИЙН ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ЯВЦ Ш.Оюунцэцэг, Ч.Гажиддулам / БМДИ, Түүх нийгмийн ухааны багшийн хөгжил хариуцсан аргазүйч/ ЕБС-ийн дунд, ахлах ангийн теле хичээлийг Сургалтын албаны 12 арга зүйч батлагдсан агуулгаар хичээл заах багш нарыг сонгож, хичээлдээ бэлтгэхэд нь мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав. 2 дугаар сард 120 багш хичээл зааснаас 15 хичээлийг 20 минутаар 207 удаа, 4 хичээлийг 5 минутаар 46 удаа заасан байна. Өөрөөр хэлбэл, нийт 253 агуулгаар хичээл бэлтгэж, сурагчдад хүргэсэн байна. Үүүнийг хүснэгтээрүзүүлбэл: Хичээл Заасан багш Анги YI YII YIII IX X XI XII Нийт МХУЗ Монгол хэл 18 4 2 2 2 1 1 1 13*20’ Уран зохиол 2 2 2 2 1 1 2 12*20’ Үндэсний бичиг 2 2 2 2 1 2 2 13*20’ ТНУ Нийгэм судлал 10 1 1 1 2 2 7*20’ Түүх 1 2 2 2 2 2 11*20’ Гадаад хэл Англи хэл 7 2 2 2 2 2 2 2 14*20’ Орос хэл 6 2 2 2 2 2 2 12*20’ Математик 16 4 4 4 4 4 4 4 28*20’ Мэдээлэл зүй 7 1 1 1 1 1 1 1 7*20’ Физик 10 2 2 2 2 4 4 6 22*20’ Хими 9 1 2 2 2 4 4 6 21*20’ Биологи 7 2 2 2 2 4 4 6 22*20’ Газарзүй 9 1 1 1 2 2 4 11*20’ ДУТ Дүрслэх урлаг 8 1 1 1 3*20’ Дизайн технологи, 1 1 1 1 2 2 2 10*20’ Нийт 107 23 27 27 26 32 33 39 207*20’ Эрүүл мэнд 2 1 1 1 1 1 1 1 7*5’ Биеийн тамир 7 2 2 1 2 3 2 2 13*5’ Хөгжим 2 1 1 1 1 1 1 1 7*5’ Иргэний ёс зүйн боловсрол 2 3 1 2 3 2 3 4 18*5’ Нийт 13 7 5 5 8 7 8 8 46*5’ 120 30 32 32 34 39 41 47 253 Хоёрдугаар сарын 16-21-ний өдөр буюу гуравдахь долоо хоногт БСШУСЯ-ны шийдвэрээр 6-12 дугаар анги тус бүрд 5 удаа 20- 40 минутын хугацаатай 35 интеграц хичээл бэлтгэв. Эдгээрээс хоёр хичээлээр 25; гурван хичээлээр 8; дөрвөн хичээлээр хичээл 2 удаагийн хичээлийн багш нар хамтран бэлтгэж, интеграц хичээл заасан байна. Ийнхүү хичээлүүдийн сургалтын хөтөлбөрийн суралцахуйн зорилтын залгамж холбоог үндэслэн тодорхой сэдвээр интеграц хичээл заасан нь шинэлэг үйл ажиллагаа болсон төдийгүй цаашид мэргэжлийн багш нарт хамтарч ажиллах арга зүйн санаа өгсөн байна. Хоёрдугаар сарын 24-27-ны өдрүүдэд Монголчуудын уламжлалт баяр цагаан сар болсонтой холбогдуудан хичээлүүдийн агуулгыг Монгол үндэсний уламжлал, соёл, зан заншилтай холбон з аасан онцлогтой. Энэ хугацаанд 6-9-р ангид 20, 10-12-р ангид 15 удаа, нийт 35 удаагийн хичээл заалаа. Анги бүрийн хичээлийг бичих, монтажлах, эфирээр цацахыг телевизүүд хариуцан ажилласан. Үүнд: 6-р ангийн хичээлийг ТV5, 7-р ангийн хичээлийг Боловсрол суваг, 8-р ангийн хичээлийг TV8, 9-р ангийн хичээлийг TV9, 10-р ангийн хичээлийг SBN, 11-р ангийн хичээлийг Eagle, 12-р ангийн хичээлийг Монгол HD телевиз тус тус хариуцан ажиллав. Тус албаны арга зүйчид хичээл заах багш нарт зөвлөгөө өгч, дэмжин ажилласны зэрэгцээ өөрсдөө хичээл заалаа. Тухайлбал, Д.Нямсүрэн 12-р ангид Батдорж багштай хамтран «Хуурай газрын ус» сэдвээр газар зүй, Д.Даваасүрэн 11-р ангид “Хүрэл тогооны эзлэхүүн” сэдвээр матемаиик, Н.Сайнбаяр 12-р ангид “Мөсөн шагайн харваа ба физик” сэдвээр физикийн хичээл тус тус заажээ. Шинэ короно вирусын халдвараас сэргийлж, хөл хорио тогтоосон үед зохион байгуулсан теле хичээл дараах онцлогтой болж байна. Үүнд: 1. БСШУСЯ, харьяа байгууллагууд тус тусын чиг үүргийн хүрээнд төдийгүй Монголын телевизүүдийн холбоотой хамтранажиллаж,хөлхорионыүед тасарч байгаа агуулгыг сурагчдад хүргэж чадлаа. Өөрөөр хэлбэл, Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд, БМДИ- ийн арга зүйчид, телевизийн ажилтнууд бүгд нэг баг болж ажиллаж чадлаа. 2. Тус инситутийн арга зүйчид төдийгүй хичээл заасан багш нар зайнаас буюу телевизээр хичээл
  • 10. 10 2020 оны 1 дүгээр улирал заах аргад шинээр суралцаж байна. Зайн сургалтын хувьд шууд харилцах суралцагчгүй орчинд зөвхөн камер хараад хичээл заах нь анги танхимд хичээл заахаас ялгаатай гэдгийг багш нар ойлгож авлаа. Зарим эцэг эхчүүд "Багш хурдан ярьж байна, хүүхэд бичиж авч амжихгүй байна" гэх зэргээр шүүмжилж байгаа ч багш нарын заах арга барил хичээлээс хичээлд илүү сайн болж байгааг үнэлж байна. 3. Теле хичээл нь урьдчилж төлөвлөгдөөгүй, цаг үеийн гэнэтийн шийдвэрээр хийгдсэн ажил тул хичээл заасан багш нар төдийгүй манай арга зүйчдийн хувьд ч хичээлийн бэлтгэл хангах цаг хугацаа бага байсан ч багш, арга зүйч, эрдэм шинжилгээний ажилтан нар бүхий л хүч чадлаа дайчлан хамтран ажиллаж чадсан. 4. Теле хичээл нь сурагчдын хувьд, анги танхимд зөвхөн багшаар хичээл заалгаж сурдгаас гадна бие даан суралцах, өөрийгөө удирдаж суралцах өөр арга хэлбэр байдгийг биеэр мэдэрсэн нэг “боломж” гэж үзэхээр байна. 5. Теле хичээл бэлтгэх явцад багш нар харилцан суралцаж, бэлтгэн заасан хичээл бүр ХАМТЫН ХИЧЭЭЛ байсан нь ихээхэн онцлог байлаа. 6. Хичээлд бэлтгэхдээ тухайн ангийн суралцахуйн зорилтын хүрээнд эхлээд агуулгын судалгаа хийж, сургалтын хөтөлбөр, сурах бичиг боловсруулсан багийн эрдэмтэн, судлаачдаас зөвлөгөө авах, суралцагчдын нас, сэтгэл зүйн онцлог, сургалтын ӨВӨРМӨЦ орчинг тооцон арга зүйн боловсруулалт хийж бид чухалчлан ажилласан. 7. Агуулгын нягтралыг тооцох, бага цагт чухал агуулгыг сонгон боловсруулалт хийх, хүүхэдтэй шууд харилцан ярилцахгүйгээр хичээл заах, олон камерын өмнө хичээлээ бичүүлнэ гэдэг бол үнэндээ бидэнд СОРИЛТ бас СУРАЛЦАХ БОЛОМЖбайлаа. 8. Багш хүнд байх эрхэм сайхан чанаруудыг өөртөө шингээсэн эрхэм багш нарынхаа мэдлэг, ур чадвар, хүүхдийн төлөөх сайхан сэтгэлийн хүчээр теле хичээлээ амжилттай бэлтгэн зааж, багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих олон талт ажлуудын нэг болох цахим сантай болж байна. Иймд цаашдаа багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, зөвлөн туслах ажилдаа энэхүү цахим хичээлийн санг ашиглах, багш нарт ажлын байран дээрээ хамтаараа хөгжихөд арга зүйн дэмжлэг болох үнэт бүтээл болсон гэдэгт итгэж байна. БМДИ-ийн арга зүйч нар арга зүйн зөвлөгөө өгч буй үйл явц: ЦАГ ҮЕ, ҮЙЛ ЯВДАЛ Мэдээлэлийн технологи Хөгжим Интеграци хичээл Байгалийн ухаан Биологи, Эрүүл мэнд Монгол хэл Физик Түүх, нийгэм Гадаад хэл
  • 11. Багшийн хөгжил 11 itpd.mn Баянзүрх дүүргийн НТБТ-ийн багш, Б.Оюун-эрдэнэ Газарзүй Биеийн тамир Технологи Насан туршийн боловсролын хичээл Теле хичээлээс суралцаж буй явц Теле хичээлээс суралцаж буй явц
  • 12. 12 2020 оны 1 дүгээр улирал ВИДЕО ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА БМДИ-ээс Монгол Улсын засгийн газрын тогтоол, БСШУС-ын сайдын тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн БСУГ, хэлтсийн удирдлагуудтай 2020 оны 03 сарын 23-24 нд видео хурлыг амжилттай зохион байгууллаа. Видео хурлаар БМДИ-ээс 2020 оны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг онлайн хэлбэрээр зохион байгуулах чиглэл, хорио цээр тогтоосонтой холбогдуулан зохион байгуулж байгаа теле хичээлийн явц, тулгарч буй бэрхшээлийн талаарх мэдээллийг харилцан солилцлоо. Аймаг, дүүргийн БСУГ-уудаас өгсөн мэдээллээр теле хичээлд сурагчдын хамрагдах хувь нь 77%-97% байгаагаас хамгийн өндөр ирцтэй аймаг Сэлэнгэ, Орхон, Хэнтий дүүрэг Сонгино-Хайрхан, Сүхбаатар байлаа. Теле хичээл зохион байгуулагдсанаар багшнархарилцантуршлагасолилцох, ажлын байрнаасаа зайн сургалт явуулах мэдээлэл харилцаа технологи, заах арга, ур чадвараа хөгжүүлэх боломжууд гарч байна. Теле хичээл нь сурагчдад зөвхөн анги танхимд багшаар хичээл заалгаж сурахаас гадна бие даан суралцах, өөрийгөө удирдах арга барилд суралцаж байна. Харин эцэг эхчүүдийн хувьд хүүхэдтэйгээ ажиллах, хүүхдээ ойлгох боломж нэмэгдэж байгаа нь БСШУС- ын яамнаас дэвшүүлсэн сургууль, багш, эцэг эхийн гурвалсан холбоог бэхжүүлэх зорилтод ажил хэрэгжих бүрэн боломж гэж үзэхээр байна. Иймд манай БМДИ-ийн хамт олон, арга зүйч нар маань хэдийгээр урьдчилж төлөвлөгдөөгүй, улсын онцгой комиссоос гарсан цаг үеийн гэнэтийн шийдвэрээр хийгдсэн ажил ч гэсэн Боловсролын хүрээлэн, Монголын ТВ- ийн холбоо, МУБИС, Шинэ-Эрин, 20, 1 дүгээр сургууль, 46,170, 146 дугаар цэцэрлэг, мэргэжлийн багш нартай хамтран бүхий л чадлаа дайчлан “ХАМТЫН ХИЧЭЭЛ”-ийг амжилттай хэрэгжүүлж байна. БМДИ-ИЙН ОНЦЛОХ АЖЛУУД БМДИ-ИЙН 2020 ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД ХИЙСЭН ОНЦЛОХ АЖЛУУД
  • 13. Багшийн хөгжил 13 itpd.mn 10 ДАХЬ ЖИЛИЙН ҮНДСЭН СУРГАЛТ 66.6 ХУВЬ НЬ ТАНХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА БМДИ-ээс ЕБС, цэцэрлэг, МСҮТ-д ажилладаг эхний болон 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багш, удирдах болон мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг зохион байгуулдаг. Энэ хичээлийн жилийн үндсэн сургалтад 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа нийт 7600 гаруй багш бүртгүүлсэн бөгөөд 1 сарын 06-аас 10 дахь жилдээ ажиллаж байгаа багш нарын мэргэжил дээшлүүлэх танхимын сургалт явагдаж 11 судлагдахууны нийт 999 багш хамрагдаад байна. БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ НАРТ ЗОРИУЛСАН СУРАХ БИЧИГ, ГАРЫН АВЛАГА ГАРГАЛАА БНСУ-ын Боловсролын яамны Глобал боловсролыг дэмжих төслийн хүрээнд БНСУ-ын Жинжү Боловсролын их сургууль, МУБИС-ийн Багшийн сургууль, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хамтран хэрэгжүүлж буй Монголын бага боловсролын багш нарт зориулсан «Математик, Байгалийн ухааны хичээлээр сургалтын контент хамтран боловсруулах, хэрэгжүүлэх, үр дүнг үнэлэх” төсөл амжилттай хэрэгжиж байна. Энэхүү ажлын хүрээнд Бага боловсролын багш нар болон тус мэргэжлээр суралцагч оюутан залууст зориулагдсан 4 багц сурах бичиг, гарын авлагыг хамтарсан баг эрхлэн гаргалаа. МАГАДЛАЛЫН ОНОЛЫН ЗААХ АРГА ЗҮЙН ТУРШЛАГА, ХЭРЭГЛЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭНГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар Ж.Нямжав багштай хамтран багш,сурагчдын дунд сүүлийн 10 жилийн турш тасралтгүй сургалт зохион байгуулж байгаа бөгөөд Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй 2013 оноос өнөөг хүртэл жил бүр эхний болон 5, 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарт магадлалын онол, түүнийг заах арга зүйгээр зөвлөгөө өгч хамтран ажиллаж байна. Энэ удаад тус аймгийн 6 сургууль БМДИ-тэй хамтран “Магадлалын онолын бэсрэг үзэсгэлэн”-г Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа.
  • 14. 14 2020 оны 1 дүгээр улирал ДОХИОНЫ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТЫН ҮР ДҮН -ТЕЛЕ ХИЧЭЭЛД Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институт (БМДИ) нийгмийн шаардлага, хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлэн багшийн хөгжлийг дэмжих үүргээ биелүүлж, 2017 онд “Дохионы хэлний эрчимжүүлсэн сургалт”-ыг 29 дүгээр тусгай сургуулийн нийт багш ажилтнуудад (85 хүн) анх удаа зохион байгуулж байв. Сургалтаар сонсголын бэрхшээлтэй хүүхдийн суралцах онцлог, сонсголгүйн боловсролын соёлын тухай ойлголтыг нэмэгдүүлэх, судлагдахуун бүрээр нэр томьёо, дүрэм тодорхойлолт, ухагдахууныг дохиожуулах,дохионысангбаяжуулах, дохионы хэлээр мэргэжлийн хичээлийг заах багш нарын ур чадварыг сайжруулахад чиглэсэн олон сонирхолтой арга зүй дадлага хичээлүүдийг төлөвлөн хэрэгжүүлж байлаа. Дурдвал: • Дохионы хэлний орчуулга, үгийн салаа утгыг дохиогоор ялгах, • Амны хайрцгаас унших, ойлгох чадварыг хөгжүүлэх хөрвүүлэг хийх, • Тодорхой сэдвийн хүрээн дэх дохио болон хос хэлээр харилцах, • Дохионы хэлнээс бичгийн хэлэнд хөрвүүлэх, • Пантомимо үзүүлбэрээр хүүхдийн танин мэдэхүйг дэмжин хөгжүүлэх, • Хос хэлээр жишиг хичээл хамтран бэлтгэж заах, • Дохионы хэлний санг баяжуулах, олон улсын дохиог судлан харьцуулах • Мэдээ нэвтрүүлэг, хичээл үйл ажиллагаанд орчуулга хийж дохиожуулах сургалтын үеэр хиймэл дэлгэцээр хэлмэрч орчуулагч хийх, өөр хоорондоо дохионы хэлээр хичээл заах дадлага сургуулилт хийж байсан бол өнөөдөр цэнхэр дэлгэцээр теле хичээл дохиожуулан хүргэжбайна. СӨБ,ЕБС,насантуршийнболовсролын хичээл улмаар элсэлтийн ерөнхий шалгалтын зөвлөмжийг сурагчдад тэгш хүртээмжтэй хүргэхэд сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр сургуулийн 20 гаруй багш 320 орчим хичээлийг дохиожуулан ажилласан байна. (2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар). Энэхүү хариуцлагатай үйл ажиллагаанд сонсголын бэрхшээлтэй багш нар, сайн дурын хэлмэрч орчуулагчид идэвхийлэн дэмжин оролцож байгааг тэмдэглэхэд таатай байна. Ч.Жаргал (БМДИ, Тэгш хамруулан сургах боловсрол хариуцсан арга з үйч) БМДИ-ИЙН ОНЦЛОХ АЖЛУУД Дохионы хэлний эрчимжүүлсэн сургалтын хөтөлбөрт тусгай хэрэгцээт боловсролын олон улсын зөвлөх Сургалтын үр дүнгийн үнэлгээ график 1 100 80 60 92.6 90.2 71.9 52.3 67 52.3 47.6 57.3 40 23.5 20 дохионы хэлнээс 33.3 амны бичгийн хайрцагаас хэлнээс хөрвүүлэх унших хөрвүүлэх харилцан хос хэлээр ярианы жишиг дохио хичээл сургалтын өмнөх сургалтын дараах үнэлгээ хийж, ердийн сургуулийн багш нар, боловсролын ажилтнуудад үе шаттайгаар үргэлжлүүлэн зохион байгуулах, сургалтын үр дүнд дахин мониторинг хийхийг зөвлөмжилсний дагуу БМДИ-ийн Төлөвлөлт мониторенгийн алба (хуучин нэрээр) үнэлгээ хийж үр дүнг тодорхойлсон байдаг. Сургалтын өмнөх болон дараах үнэлгээний харьцуулалтаар сургалтын шууд үр дүн харагдаж байсан бол теле хичээлийг дохиожуулан тэгш хүртээмжтэй хүргэх үйл явцаар сургалтын урт хугацаан дахь дам үр дүн харагдаж байна. Багш нар
  • 15. Багшийн хөгжил 15 itpd.mn ЭР ТӨВШИН БАЙЖ ГЭР ТӨВШИН, ГЭР ТӨВШИН БАЙЖ ТӨР ТӨВШИН БАЙДАГ Б. Оюун-Эрдэнэ Олон Улсын Улаанбаатарын Их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор “Багшийн хөгжил” сэтгүүлийнхээ дугаарын зочны хоймортоо Олон Улсын Улаанбаатарын Их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ багшийг урин уншигчтантайуулзуулж байна. Б.Оюун-Эрдэнэ багш Гэр бүл судлалын мэргэжилтэн бэлтгэх, иргэдэд гэр бүлийн боловсрол олгох, судалгаа хийх чиглэлээр 10 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай. Тиймээс бидний энэ ярилцлага маш үнэтэй зөвлөгөө мэдээлэл болж, уншигч та өөрийн амьдрал ажилдаа заавал тусгана гэдэгт бид итгэлтэй байна. Ярилцлагаа гэр бүлийн үнэ цэнэ юу вэ? гэсэн асуултаар эхэлье. Монголчууд гэр бүл төр улс хоёрыг адилтгаж үздэг байсан. Эр төвшин байж гэр төвшин, гэртөвшин байж төр төвшин байна гэдэг. Төрийн ёс гэрийн ёсноос эхэлнэ хэмээдэг. Тиймээсгэр бүлийн ёс бол төртэй дүйцэх хэмжээний хүндэтгэл, заншил юм. Өөрөөр хэлбэл өрхийн тэргүүний болон хүүхэд, эхнэрийн байр суурь, үүрэг тэдний өдөр тутмын амьдралын бүхий л харилцаа тодорхойхэмхэмжээ,хүндэтгэлёсзаншилд суурилдаг байсан. Хүндэтгэх, хайрлах, хүнлэг харилцааг эрхэмлэх нь монгол гэр бүлийн үнэт зүйл байсан бөгөөд энэ нь монгол гэр бүл тогтвортой, эрүүл оршин тогтнох гол үндэс суурь нь болдог. Үр хүүхдээ зөв хүн болгож хүмүүжүүлэхсэн, амьд байгаа цагтаа хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэхсэн хэмээн аав, ээжүүд үүрэг хариуцлагаа ухамсарладаг байв. Хүүхдүүд нь эцэг, эхийнхээ чихийг амьдад нь халууцуулахгүй юмсан гэж хичээдэг. Өвөг дээдэс минь, үр хойч минь гэсэн гурван үеийн хэлхээнд удам угсаа гэр бүлийн нэр төрийг машид эрхэмлэдэг, сэвтээх ямар нэг бусармаг зүйл хийхгүйг хичээж ирсэн. Ер нь аливаа улс үндэстний тусгаар тогтнол, оюун санааны гол дархлаа нь уламжлал, соёл, ёс заншилдаа байдаг. Энэ өнцгөөс харвал Монгол гэр бүлийн ёс уламжлал алдагдана гэдэг нь монгол гэр бүлийн дархлаа устаж байна л гэсэн үг. Энэ үнэт зүйл яагаад алдагдаад байна вэ? Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт. Монголчууд бид нүүдлийн соёл иргэншилтэй үндэстэн. Бидний ихэнх соёл, үнэт зүйл маань энэ ахуй соёлтой холбоотой. Гэтэл суурин амьдралд шилжсэнээр бидний харилцаа хандлагын үнэт зүйлийг бий болгож байсан эдгээр зүйлүүд чимээгүй алга болж байна. Маш энгийн жишээ хэлье. Монгол гэрт амьдардаг гэрийн эзний малгай ямагт гэрийн хойморт байдаг. Аавынхаа малгайг дээш нь тавиарай гэдэг зөвлөмжөөр хүүхэд өсч эндээс аавын хүндлэл эхэлж байдаг. Орчин үед орон сууцанд амьдардаг бол ихэнх тохиолдолд үүдэнд хувцсаны өлгүүр дээр тавих жишээтэй. Монгол гэр бол сурган хүмүүжүүлэх, зөв дадал суулгах маш өндөр ач холбогдолтой сууц юм шүү дээ. Хоёрдугаарт. Дэлхий даярчлагдаж эхэлсэн. Монголчуудын хувьд гадаад ертөнц нээлттэй болсон. Хүссэн ч хүсээгүй ч амьдралын хэв маяг орчин үеийн болж байна. Залуусын нэгнээсээ хүсч хүлээдэг зүйл өөр болж байгаагаас гадна гэр бүлд хандах хандлага өөрчлөгдөж байна. Болохгүй бол салчихна, яасан ч яах вэ? гэсэн сэтгэхүйтэй болж, гэр бүлийн харилцаанд хариуцлагагүй хандаж байна. Үүнээс шалтгаалж салалтын тоо өсч байна. Гуравдугаарт. Монголчуудын үр хүүхдэдээ боловсрол олгох, сургаж хүмүүжүүлэх, амьдралд бэлтгэх үйл явцад гэрийн сургалт, гэр бүлийн сурган хүмүүжүүлэх ёс чухал байр суурьтай байсан. Гэвч өнөө цагт гэрийн сургалт бус танхимын сургалтаар боловсрол эзэмшүүлэх үйл явцад илүү их анхаарч цаг зарцуулдаг болсон. Ээж аавууд завгүй болсон учраас хүүхдээ сургуульд даатгаж найддаг болсон. Гэтэл манай боловсролын тогтолцооны агуулгад гэр бүлийн боловсрол олгох, хувь хүнийг амьдралд бэлтгэх хэрэглээний боловсрол дутмаг байгаа нь орчин үеийн гэр бүлийн амьдралын сөрөг асуудлууд үүсэх нэг шалтгаан болж байна. Өөрөөр хэлбэл гэр бүлийн амьдралд бэлтгэгдээгүйгээс үнэ цэнэ алдагдаад байна. Өнөө үед аав ээжийн үүрэг хариуцлага ямар байна вэ? Гэр бүлийн гишүүдийн үүрэг, хариуцлагыг Монгол Улсын “Гэр бүлийн тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 3-т “Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх үүргийг адил хүлээнэ” хэмээн эхнэр, нөхрийн эрх, үүргийг заасан байдаг. Үүнээс гадна тус хуульд эцэг, эх болон хүүхдийн эрх, үүрэг, төрөл, төрөгсдийн эрх, үүрэг гээд гэр бүлийн харилцаанд үүсэх олон эрх, үүргийн зохицуулалтыг тусгасан. Мөн “Хүүхдийн эрхийн тухай”, “Хүүхэд хамгааллын тухай” хуулиудад ээж, аавын үүргийг хуульчилсанбайгаа. Гэвч сүүлийн үеийн судалгаанууд болон гэмт хэргийн тоо баримт, кейс мэдээллээс харахад аав ээжийн үүрэг хариуцлага сул байгаа. Нэн тэргүүнд гэр бүлийн амьдралаа тогтвортой авч явах шаардлагатай байна. Үүнд хувь хүний суурь хүмүүжил, боловсрол, хандлага, тэвчээртэй, тууштай
  • 16. 16 2020 оны 1 дүгээр улирал байдал нэн чухал. Гэр бүл салалт гэдэг энэ хариуцлагагүй байдлын ард хүүхэд сэтгэл зүй, оюун бодол, амжилттай сайн сурах, хөгжих боломж, ирээдүйн амьдралаараа хохирч байна. Аав ээжүүдийн хоорондын харилцааны таагүй байдлын золиос хүүхдүүд болсоор байна. Ээж, аав болсон л бол хүүхдийн эрх ашиг, хүсэл сонирхлоор таны эрх ашиг хязгаарлагдана гэдгийг ямагт санах ёстой. Дараагийн түвшинд хүүхдийн хувьд ээж, ааваасаа хүсэн хүлээж байдаг хэрэгцээнүүдийг хангах шаардлагатай. Хүүхэд тань таниас юу хүсч байна вэ? Энэ бол таны гүйцэтгэх ёстой үүрэг. Хамт тоглохыг, тэврүүлэхийг, бэлэг авахыг, магтуулахыг хүсч байна уу? Юу хүсч байна вэ? Үүнийг та асуудаг уу, эсвэл мэдэрч чаддаг уу? гэдгийг анхаарах хэрэгтэй. Аав, ээжүүд хүүхдийн төлөө өдөр бүр үүнийг л хийх хэрэгтэй гэсэн зүйлийг та хэлээч. Аав ээжүүдийн хамгийн том алдаа бол завгүй. Тэгэхээр энэ алдааг бүү гарга. Хүүхдийнхээ төлөө зав гаргах хэрэгтэй. Тэгэхлээр 6 зүйлийг зайлшгүй хийгээсэй гэж хүсч байна. 1. Хүүхдээ сонс, ойлго. Таны хүүхэд юу хэлж ярьж байна. Бас юу хэлэхийг хүсч байна вэ? 2. Хүүхдээ мэдэр. Таны хүүхэд юунд гомдож, юунд баярлаж байна. Аливаа бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэж байна гэхмэтээр. 3. Хүүхэдтэйгээ ярилц. Хэдий чинээ ярилцана төдий чинээ хүүхдээ ойлгох болно. 4. Хүүхдээ хайрла, үнэ цэнэтэй нэгэн гэдгийг өдөр бүр мэдрүүлж байна. Ирээдүйдээ итгэлтэй, өөрийгөө үнэлдэг, бусдыг хайрладаг нэгэн болж өснө. 5. Хүүхдэдээ үр бүтээмжтэй цагийг зориул. Хамтдаа тоглох, ном унших, бүтээл хийх, хоол хийх гэх мэтээр. 6. Хүүхдэдээ тусал, дэмж, тэднийг магт, сайшаа. Ингэснээр урам зориг авч, өөртөө итгэлтэй болно. Хүүхдийнхээ хийж буй зүйлийг сонирхдог аав, ээж байххэрэгтэй. Теле хичээлийн үед аав, ээжүүд юуг анхаарах хэрэгтэй вэ? Гэртээ байдаг болон хувиараа хөдөлмөр эрхэлдэг ээж, аавуудын хувьд магадгүй хүүхэдтэйгээ хамт байгаа байх. Ажил хийдэг аав ээжүүд ч ажлын цаг харьцангуй гайгүйбайгаа. Энэ бол маш том боломж. Та хүүхдэдээ хандаж хийхийг, хэлэхийг хүссэн бүх зүйлээ энэ цаг хугацаанд амжуулаарай. Үүний тулд дараах хэдэн зүйлийг хэлэхийг хүсч байна. Үүнд: Нэгдүгээрт. Хүүхдийнхээ хичээлийг хийхэд тусалж дэмжихийн зэрэгцээ үүгээрээ аав, ээж нь хэзээд чамд туслахад бэлэн гэдгээ ойлгуулах хэрэгтэй. Хоёрдугаарт. Хүүхдийн анхаарал төвлөрч хичээл хийх орчин нөхцлийг аль болох бүрдүүлж өгөх хэрэгтэй. Хичээл хийж буй одоогийн бодит чадварыг үнэлж урамшуулж байх хэрэгтэй. Гуравдугаарт. Аав ээжүүд хоорондын харилцаа, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай. Хамтын сайхан цагуудыг үр бүтээлтэй өнгөрөөгөөрэй. Тухайлбал:Аав ээжүүд өөрсдийгөө “Би ийм хүүхэд байгаагүй”, “Бид эцэг эхийнхээ үгнээс огт гарч байгаагүй”, “Томчуудын үг бол хууль байсан” гэх мэтээр ярьдаг нь тэдний хүүхэд насны амьдрал өнөө үеийнхнээс тэс өөр байсантай нэг талаараа холбоотой. Тэр үеийн хүүхдүүд эцэг эх болон бусад томчуудын хамт мал аж ахуй эрхлэх гэх мэт өдөр тутмын бүхий л үйлдлийг хамтдаа хийж хоорондоо харилцан ярилцах боломж ихтэй байсан. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ хэрэгцээ шаардлага, хүсэл мөрөөдөл, зан чанарыг нь сайн мэддэг байсан төдийгүй хүүхдүүд ч эцэг эхээ сайн мэддэг байжээ. Эцэг эхчүүд хүүхдийг дөнгөж 1-2 нас гарантайгаас нь л ясли, цэцэрлэгт өгч байна. Ажлын ачаалал ихтэйгээс хамааран гэртээ бараг байдаггүй эцэг эхчүүд нэмэгдсээр л байна. Харин гэртээ хамт байх хэсэгхэн хугацаандаа эцэг эхчүүд сошиалаар аялах, гэртээ ажлаа хийх, зурагт үзэх, утсаар ярих зэрэгт хамаг цагаа зориулдаг. Нэг гэрт амьдардаг хэдий ч үнэн хэрэгтээ нэг нэгнээ сайн мэддэггүй бөгөөд бодол санаагаа чөлөөтэй хуваалцаж чаддаггүй хүмүүс их байна. Эхнэр нөхөр 2 бие биенээ хүндэтгэх, гэр бүлээрээ хамт хооллох, өдөр бүр унтахаас нь өмнө хүүхдэдээ ном уншиж өгөх, өглөөний хоол хамтдаа идэх гэх мэт цагийг хүмүүс чухал биш аар саар зүйл мэт боддог. Гэтэл хүүхдийн зан чанар, зуршил, хүн чанар, бие хүн, авьяас чадвар бүрэлдэн бий болоход хамгийн их нөлөө үзүүлдэг зүйл бол эдгээр зүйлс байдаг. Дөрөвдүгээрт. Хүүхдэдээ зав гаргаарай. Хүүхэд, гэр бүлээ зөвхөн санхүүгийн асуудалгүй байлгах нь аав ээжүүдийн үүрэг хариуцлага гэж ойлгодог болсон байна. Хөдөлмөр эрхэлдэг болон гэртээ хүүхдээ хардаг аав ээжүүдийн аль аль нь хүүхдэдээ хэрхэн цаг гаргах талаар төдийлөн сайн мэддэггүй. Хүүхэдтэйгээ хамт байхыг л цаг гаргаж байна гэж ойлгодог нь буруу юм. Өөрөөр хэлбэл дийлэнх эцэг эхчүүд хүүхэдтэйгээ “Хамт байх цаг”-аа тэдэнд цаг зав гаргаж байна гэж эндүүрэн боддог. Эцэг эхчүүд ажлын ачаалал, эхнэр нөхөр хоорондын маргалдаан, ямар нэгэн зүйлд сэтгэл ханамжгүй байдлаасаа болж хүүхдүүддээ таагүй уур амьсгал бүрдүүлдэг. Өөрийнхөө сэтгэлийн таагүй байдлаа хүүхдэдээ гаргаж дарамталдаг эцэг эхчүүдийн хүүхэд аймхай, зөрүүд болж хэрэгт төвөгт орооцолддог байна. -- Мөн эцэг эхчүүд хүүхэдтэйгээ цаг гаргалгүй идэвхгүй төвөгшөөсөн байдлаар харилцаж, эцэстээ энэ нь хүүхдээ тоохгүй болтлоо даамжирдаг. Хүүхдийнхээ хүссэн бүхнийг хүлээн зөвшөөрч, үгээр нь байчихаад эцэст нь тэсэхээ больсноор “Хүний үгэнд ордоггүй” гэж загнаж, бүр аргаа бараад гар хүрчэхэлдэг. -- Хүүхдүүддээ цаг гаргадаггүй, анхаарал халамж тавьдаггүйгээс болж хүүхдүүд гадуур тэнэх, PC тоглоомд донтох зэргээр буруу замд ордог хэдий ч эцэг эхчүүд энэ асуудал дээр хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх газар байхгүйтэй холбодог. Гэвч энэ илүү өөрсдөдтэй нь холбоотой байдаг. Та одоо ямар асуудал дээр голлон анхаарч ажиллаж байна вэ? Багш, судлаач нар мөн эцэг, эхчүүд иргэдэд зориулан эрхлэн гаргадаг “Гэр бүлийн боловсрол” сэтгүүл дээрээ илүү ажиллахаар төлөвлөж байна. Сэтгүүл маань улиралд 1 дугаар гардаг. Монгол шуудан компаниар захиалан уншихын зэрэгцээ номын дэлгүүрүүдээр худалдаалагддаг байгаа. Тиймээс энэ сэтгүүлээр дамжуулан илүү их мэдээлэл авах боломжтой. Учир нь нэг удаагийн ярилцлагаар бүх зүйлийг дэлгэрэнгүй ярих боломжгүй юм. Энэ ярилцлагаас эцэг эхчүүд маань олон зүйлийг ойлгож авсан гэдэгтилтгэлтэй байна. Таны цаашдын ажил хөдөлмөрт өндөрт амжилт хүсье. Ярилцсан А.Дүүриймаа ДУГААРЫН ЗОЧИН
  • 17. Багшийн хөгжил 17 itpd.mn ЗАЙН СУРГАЛТЫН ТУХАЙ Ц.Ёндонсамбуу/yondonsambuu@itpd.mn/ Цуврал-1 Боловсролын социологи, сэтгэл судлал хариуцсан арга зүйч Шинэ төрлийн короновирусийн халдвар дэлхий нийтэд хурдацтай тархаж буйтай холбогдуулан улсын онцгой комиссоос хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа билээ. Хорио цээрийн хугацаанд хичээл сургалтын үйл ажиллагааг зайн сургалтын хэлбэрээр зохион байгуулж байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад теле хичээл, харин их дээд сургуулиуд оюутнууддаа онлайн хичээлийг зохион байгуулж байна. Тиймээс зайн сургалтын талаар уншигч та бүхний мэдлэгт нэмэр болох үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ. Зайн сургалтын үүсэл 1728 онд Бостон сэтгүүлд долоо хоног бүр шуудангаар дамжуулан суралцах хүсэлтэй сурагчдад зориулсан хичээл хэвлэгдсэн нь зайн сургалтын хамгийн анхны гэж хэлж болох хэлбэр байлаа. Харин орчин үеийн зайн сургалтын анхны хэлбэр нь 1840-өөд онд Сэр Исаак Питманы ашиглаж байсан загвар юм. Тэрээр сурагчдаас ирсэн ил захидалд залруулга, засвар хийх байдлаар буцааж явуулдаг байв. Анхны захидал харилцааны сургууль нь 1873 онд “Гэртээ суралцахыг дэмжих нийгэмлэг” нэртэйгээр АНУ-д нээгдэж байв. Энэ цагаас хойш нэлээдгүй их сургуулиуд захидал харилцааны курсуудыг ажиллуулж байжээ. 1965 онд Английн Боловсролын яам “нээлттэй их сургууль” загварыг бий болгосон. Мөн Канад 1970 онд, Испани 1972 онд, Герман 1974 онд Англитай адил загвараар нээлттэй их сургуулиудыг бий болгосон. Эдүгээ ихэнх нээлттэй сургуулиуд зайн сургалтыг ашиглаж байна. 1920-иод оны үед радио, 1930 -аад оны үед кино хурдан тархах болсноор тэдгээрийг зайн сургалтад ашиглаж эхлэв. 1938 он гэхэд АНУ-д 200 орчим хотын сургуулиуд, 25 мужид сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлгээр цацаж байсан. Харин 1950 -аад оноос радио хичээлүүд багасч телевизийн хичээлүүд түлхүү болж ирсэн бөгөөд теле хичээлийн төрөл хэлбэрүүд ч олон болж ирсэн байна. Интернэт технологи болон компьютерийн хувьсал зайн сургалтын хөгжлийг түргэсгэж, зайн сургалтын олон төрөл хэлбэр бий болоход нөлөөлжээ. Өнөөдрийн дэлхий ертөнцийг интернэтгүйгээр төсөөлөхөд бэрх бөгөөд интернэт болон компьютерийн хөгжил нь зураг дүрслэл, дуу, бичлэг, бичиглэлийг хүссэнээрээ ашиглах боломжийг олгосон нь бид бүхний өдөр тутмын сургалтын үйл ажиллагаанд хэрэглэгдэж байна. Ийнхүү зайн сургалтын хөгжлийг 1-р үе буюу захидал харилцаанысургалт,2-рүебуюурадиоболонтелевизийн нэвтрүүлгийг зайн сургалтад ашиглаж эхэлсэн үе, 3-р үе буюу интернэтэд суурилсан үе гэж хувааж болохоор байна. ЗАЙН СУРГАЛТЫН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ 1728 Анхны захидлаар харилцах сургалтын зарыг калеб филиппс гэгэч нийтлүүлжээ. 1858 Лондоны их сургуульд эрдмийн зэрэг хамгаалах боломж дэлхий нийтэд нээлттэй болов 1892 Чикагогийн их сургууль захидал харилцааны сургалтыг нэвтрүүлсэн анхны их сургууль болов. 1920 Радиогийн хичээлүүд цацагдаж эхлэв 1948 Жон вилкинсны баг радиогоор коллежийн сургалтыг явуулж эхлэв. 1969 Нэгдсэн вант улс телевиз болон радиод түшиглэсэн нээлттэй их сургуулийг үүсгэв 1999 Интернэт зайн сургалтад хувьсгал бий болгов. 1840 Сэр Исаак Питман анхны захидал харилцааны сургалтыг явуулав 1873 Ану-данхны захидал харилцааны сургууль нээгдэв. 1911 Квинсландын их сургууль зайн сургалтыг нэвтрүүлэв 1930 Кино телевизийг сургалтад ашиглаж эхэлсэн 1953 Хьюстоны их сургууль кредит цагаар тооцох телевизийн хичээлийг нэтрүүлэв 1970 Герман, Франц, Испани зэрэг улсууд Английн жишгээр нээлттэй их сургуулиуд байгуулав.
  • 18. 18 2020 оны 1 дүгээр улирал Зайн сургалтын хэлбэр: Зайн сургалт дээрх үе шатуудыг дамжин хөгжихдөө олон төрөл, хэлбэрийг бий болгожээ. Мөн зайн сургалтыг хэлбэрээр нь шууд болон шууд бус гэж 2 ангилж үздэг байна. Дээрх зураглалыг ойлгомжтой болгох үүднээс шууд болон шууд бус зайн сургалтыг харьцуулсан хүснэгтээр харуулъя. Шууд бус зайн сургалт Шууд зайн сургалт Хэзээ? Нарийн төвөгтэй асуудлыг эргэцүүлэх шаардлагатай үед Хялбар асуудлыг шийдэх үед Ажил, гэр бүл гэх мэт бусад хүчин зүйлсийн улмаас шууд сургалтад оролцох боломжгүй үед Төлөвлөсөн байдаг Яагаад? Багш асуулт, даалгаврын хариуг төдийлөн хүлээгээгүй байдаг учраас суралцагчдад эргэцүүлэх, бодож тунгаах цаг хангалттай гардаг. Багшид хариуг тэр даруй хэлэх шаардлагатай тул сурагчид илүү хариуцлагатай ханддаг. Хэрхэн? Имэйл, блог, видео, аудио материалуудыг ашигладаг. Видео хурал, чат гэх мэт шууд харилцааны хэрэгслүүд Жишээ нь: Суралцагч курсын ажил бичих, диссертаци бичих, бусад суралцагчдын материалыг уншаад шүүмж, үнэлгээ өгөх зэргээр суралцаж болно. Багш суралцагчдад сэдвийг хялбаршуулсан байдлаар тайлбарлах, суралцагчид хоорондоо санаагаа солилцох, төлөвлөлт зэргийг хийж болно. Зайн сургалт зохион байгуулах сургалтын загвар Зайн сургалтад багшийн заавраар болон өөрийн удирдлагат сургалтын загварыг ашиглаж байна. Зайн сургалтыг оюутнууд нэгэн зэрэг эхэлж, төгсдөг уламжлалт загвар дээр суурилсан зайн сургалтын загварыг багшийн заавраар явах сургалт гэж болох бөгөөд энэ нь тухайн сургалтын үргэлжлэх хугацаанд тааруулж суралцагч бүхнийг амжуулах шаардлагатай болдог. Дээр үзсэн шууд сургалтын хэлбэрүүдийг түгээмэл ашигладаг. Харин суралцагч өөрийн удирдлагат суралцах сургалтын загвар нь илүү уян хатан суралцагч өөрийн цаг хугацаа, боломжид тааруулан суралцах боломжтой хэдий ч сургалтын үргэлжлэх хугацаа хэдэн долоо хоног, сар, жилээр ч сунжрах сул талтайбайдаг. ESCP бизнесийн сургуулийн профессор Андрес Каплан (Andreas Kaplan), Майкл Хаенлейн (Micheal Hanlein) нар зайн сургалтыг оролцогчдын тоо, зарцуулах хугацаа, хэмжээ зэрэгт тулгуурлан дөрвөн бүлэгт хуваасан байна. 1. MOOCs(MassiveOpenOnlineCourses):Нээлттэйонлайнсургалтньоролцогчдын тоог хязгаарладаггүй. 2. SPOCs (Small Private Online Courses): Зөвхөн цөөн тооны оролцогчдод зохион байгуулдаг онлайн курс бөгөөд элсэлт шаарддаг. 3. SMOCs (Synchronous Massive Online Courses): Уг нээлттэй курс нь суралцагчдын тоонд хязгаарлалт тавьдаггүй ч суралцагчдыг нэг ижил цагт онлайн байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэр шууд сургалт гэсэн үг. 4. SSOCs (Synchronous Private Online Courses): Зөвхөн цөөн тооны оролцогчид оролцох боломжтой байх ба суралцагчдыг нэг ижил цагт онлайн байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэр шууд сургалт гэсэн үг. Багшийн заавраар буюу цаанаас өгөгдсөн зайн сургалтад багш нарын ажлын ачааллыг бууруулах, сургалтын хугацаа, шалгалтын хуваарь зэрэг нь тогтсон байдгаараа давуу талтай ч зарим оюутнууд хурдтай, зарим нь хэтэрхий удаан байдаг тул оюутны сурлагын түвшинд сөргөөр нөлөөлдөг. Мөн ажил, гэр бүлийн байдал нь суралцагчдад хуваарийн дагуу суралцахад саад болдог. Өөрийн удирдлагат суралцах сургалт нь суралцагчдад урт хугацаанд тогтмол суралцах, сургалтаа дарамт багатайгаар дуусгах боломж олгож байгаа ч дээр дурдсанчлан урт хугацаагаар сунжрах, шалгалтын материал задрах зэрэг сул талуудтай байдаг байна. Зайн сургалт нь цаг хугацаа, санхүүгийн хувьд хэмнэлттэйгээс гадна ихээхэн үр дүнтэй байдаг. Зайн сургалтыг үр дүнтэй зохион байгуулахын тулд тухайн зайн сургалтыг явуулах хэлбэрээ харгалзан үзэх шаардлагатай. Тухайлбал: Телевизийн хичээл болон онлайн курсыг бэлтгэх, заах арга нь ялгаатай байна. Мөн зайн сургалт нь багшаас дадсан арга зүйгээ өөрчлөх, шинэ арга зүйд суралцах, өргөн хүрээний мэдлэг, мэдээллийн технологийн ур чадварыг шаарддаг. Зайн сургалт нь “сурах – сургах” үйл ажиллагааны ирээдүй юм. Тиймээс сургалтын байгууллагын багш нар хөл хорио тогтоосон энэ цаг үед өөрсдийн мэдээлэл харилцааны технологийн ур чадварыг нэмэгдүүлэх, зайн сургалт явуулах арга зүйд суралцах нь ирээдүйд өөрийгөө бэлтгэх завшаан хэмээн ойлгох нь зүйтэй. Зайн сургалтын арга зүйг сургалтын үйл ажиллагаанд хэрхэн ашиглах, үр дүнтэй зайн сургалт хэрхэн бэлтгэх тухай нийтлэлийг дараагийн дугаараас уншаарай. АРГА ЗҮЙЧ БИЧИЖ БАЙНА
  • 19. Багшийн хөгжил 19 itpd.mn МАТЕМАТИКИЙН АГУУЛГЫГ ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮГИЙН МЭДЛЭГЭЭР БАЯЖУУЛАХ НЬ Дашхүүгийн ОТГОНТУЯА Ph.D /Otgontuya@itpd.mn/ Цуврал-1 НТБ, багшийн хөгжил хариуцсан арга зүйч Дунд сургуулийн сурагчдад эдийн засаг, санхүүгийн боловсрол эзэмшүүлэх асуудал улс орнуудад харилцан адилгүй байна. Манай сурагчдын хувьд энэ чиглэлээр наад захын мэдлэг, хандлага тааруухан байгаа нь судалгааны бүтээлүүд болон бодит байдлаас ажиглагддаг. Иймд ЕБС-д судалж буй хичээлүүдийн агуулгыг эдийн засаг, санхүүгийн агуулгаар баяжуулах, интеграцчилах явдал болно. 1970-аад оны эхэн үеэс эдийн засаг, санхүүгийн анхан шатны ойлголтуудыг сурагчдад төлөвшүүлэхдээ математик заах арга зүйг ашиглах боломжтой бөгөөд энэ нь ашигтай хувилбар болохыг судлаачид хүлээн зөвшөөрсөн байдаг. Математикийн хичээлээр сурагчдын эдийн засаг, санхүүгийн мэдлэгийг бататгах үндсэн шийдэл нь эдийн засаг, санхүүгийн бодлого боддог, уг бодлогын шийдэд дүн шинжилгээ хийдэг, санхүүгийн оновчтой шийдвэр гаргадаг чадвар дадал эзэмшүүлэх явдал юм. Иймд нэн тэргүүнд математикийн хичээлээр бодох бодлогын агуулга эдийн засаг, санхүүгийн утга санааг илэрхийлсэн байх, эсвэл багш тавигдсан бодлогын утга санааг эдийн засаг, санхүүгийн утга, агуулгатай болгон өөрчилсөн байх шаардлага тавигдана. Үүнийг бид хэрхэн шийдвэрлэж болох талаар арга зүйн зөвлөмжийг хүргэж байна. Өнөөгийн манай сурах бичиг, сургалтын материалуудад тусгагдсан математикийн бодлогуудад бид дараах 3 алхмыг хэрэгжүүлж эдийн засаг, санхүүгийн тайлбар хийж өөрчлөн хувиргах боломжтой. Үүнд: А1. Математик илэрхийлэл, ухагдахуун, харьцаа, хамаарал, нийлэмжийг шинжлэх А2. Илэрхийллийн ухагдахуун, харьцаа, хамаарлын эдийн засаг, санхүүгийн тайлбарыг олох А3. Эдийн засаг, санхүүгийн тайлбарыг ашиглан хувиргах Одоо 5-6-р ангийн стандарт агуулгын бататгал бодлого дасгалд багтах “процент” сэдвийн хялбар бодлогыг багш хэрхэн эдийн засаг, санхүүгийн бодлого болгон хувиргаж болох талаар жишээ авч үзье. Жишээ1: Тоог 15%-иар нэмэгдүүлэхэд 11500 гарчээ. Тэрхүү тоог ол. Үүнийг 6-7-р ангид бодох эдийн засаг, санхүүгийн бодлогод шилжүүлсэн нь: А1. Үл мэдэгдэх тоог 15%-иар нэмэгдүүлсэн. Нэмэгдүүлсний дараах үр дүн өгөгдсөн. Анх байсан тоог олох асуудал дэвшүүлэгдэж байна. А2. Үл мэдэгдэх тоог банкинд хадгалуулсан мөнгө гэж үзье. Харин 15%-д тодорхой хугацааны хадгаламжийг хүү, 11500-д банкны хүү нэмэгдэж тооцогдсон мөнгө гэдэг утга онооё. А3. Бүрэн-арвижих банкинд мөнгөө жилийн 15%-ийн хүүтэй хадгалуулаад жилийн дараа 11500 төгрөгийг гардан авчээ. Тэр анх хэдэн төгрөг хадгалуулсан бэ? Өмнөх бодлогыг 7-9-р ангид бодох эдийн засаг, санхүүгийн бодлогод шилжүүлсэн нь: А1. Өмнөхийн адил. А2. Үл мэдэгдэхийг ямар нэгэн үйлдвэрийн сард үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо гэе. 15% - хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлсэн хувь, 11500 - хөдөлмөрийн бүтээмж нэмэгдсэний дараах сард үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гэсэн утга онооё. А3. Үйлдвэр сард S0 бүтээгдэхүүн үйлдвэрлэж байв. Хөдөлмөрийн бүтээмжийг 15%-иар нэмэгдүүлсний дараа сард 11500 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх болжээ. Хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхээс өмнө сард хичнээн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бэ? Жишээ 2: 806540, 814700, 896620, 896620 тоонуудын дунджийг тооцоолон олоод 20%-иар нэмэгдүүлэхэд гарсан тоог А гэе. а. 806540,814700,896620,896620,А, А тоонуудын дунджийгтооцоолонбодожол.ТүүнийгБ гэж тэмдэглэ. б. Өмнөх тоонуудын дотор Б-ээс бага тоо хэчнээн байна вэ? Үүнийг эдийн засаг, санхүүгийн бодлогод шилжүүлсэннь: А1. Өгөгдсөн тоонуудын дунджийг тооцоолох, тооцоолон олсон дундаж утгыг 20%-иар нэмэгдүүлэх гэсэн үйлдлүүд хийгдэнэ. А2. Өгөгдсөн 4 тоог 1-4 сарын цалин гэж тооцъё. 20%- ийг эхний 4 сарын цалингийн дунджаас цалин нэмэгдсэн хувь, 6 тооны дундаж олохыг эхний хагас жилийн дундаж цалин гэж утга оноое. А3. Багш 1-р сард 806,54 мян.төг-ийн цалин авсан.II сард814,7мян.төг,III сард896,62мян. төг, IV 896,62 мян.төг, V сараас эхлэн цалин эхний 4 сарын дундажаас 20%-иар өссөн. а. Энэ багшийн хагас жилийн дундаж цалинг ол.б.Энэбагшхэдэнудаадундажцалингаасаа бага мөнгө авсанбэ? Жишээ3.10,11-рангидсудалдаг“Прогресс” сэдвийн хялбар бодлого: Геометр прогрессийн эхний гишүүн 500000, q=1,2 бол эхний 5 гишүүний нийлбэрийг ол, нийлбэрийн 3% нь хэд вэ? Үүнийг эдийн засаг, санхүүгийн бодлогод шилжүүлсэн нь: А1. Геометр прогрессийнчанараардараагийн гишүүн нь өмнөх гишүүнийг 1.2-оор үржихэд гарна. Геометр прогрессийн эхний n гишүүний нийлбэрийг S=b1(1-q)n /(1-q) томъёогооролно. А2. Геометр прогрессийн эхний гишүүн 500000 –ийг банкинд төлөх эхний сарын төлбөр гэе. дараагийн сараас эхлэн төлөх мөнгө нь өмнөх сар бүрийнхээс 20%-иар өснө, 5 сарын турш төлнө. Нийт төлсөн мөнгөний 3% нь хүүнд төлсөн мөнгө гэе. А3. Иргэн Бат жижиг үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд тэр нэгэн тоног төхөөрөмжийг худалдан авчээ. Түүнд төхөөрөмжийн үнийг төлөх 5 сарын хугацаатай зээлийг дараах нөхцөлтэйгээр төлөхөөр банкнаас олгов. Эхний сард 500000 төгрөг төлнө, дараагийн сар бүр нь өмнөхөөсөө 20% илүү төлнө. Тэр банкинд нийт хэдэн төгрөг төлсөн бэ? Түүний төлсөн нийт мөнгөний 3% нь түүний зээлсэн мөнгөний хүү бол хүүнд төлсөн мөнгийгньол. Одоо 11-р ангийн стандартын түвшний “тэгшитгэл, түүний систем” сэдэвт тусгагдсан алгебрийн бодлогыг эдийн засгийн холбогдолтой болгон хувиргая. Жишээ 4: { _ , x>0 тэгшитгэлийн системийг бод. Үүнийг бодож, систем (x=9, y=1240) гэсэн ганц шийдтэйг олно. (Симонов, 2000) Үүнийг эдийн засаг, санхүүгийн бодлогод шилжүүлсэн нь: А1. Өгөгдсөн 2 тэгшитгэлийг 2-ууланг хангах х, у-ийн утгыг олох, х нь эерэг учраас у-ийн утга бас эерэг байна. Эхний тэгшитгэл нь квадрат функц байна, дараагийнх нь урвууфункц. А2. Эхний функцийг ямар нэг бүтээгдэхүүний зах зээлийн нийлүүлэлтийн функц гэе, харин 2 дахь функцийг тэр бүтээгдэхүүний эрэлтийн функц гээд, у-бүтээгдэхүүний тоо хэмжээг илтгэх нэгж, х- ээр бүтээгдэхүүний үнийг тэмдэглэе. А3.Захзээлдямарнэгэнбараабүтээгдэхүүн нийлүүлэлтийн функц нь тодорхой хугацаанд √ бөгөөд энэ бүтээгдэхүүний тухайн хугацаан дахь эрэлтийн функцнь √ хэлбэртэй байсан гэе. Энд: q-бүтээгдэхүүний тоо хэмжээг тодорхойлох нэгж, р-нэгж бүтээгдэхүүний үнэ бол зах зээлийн тэнцвэртэй байх үнийг ол. Энэ мэт зарим бодлогуудын тавилыг 3 алхамт үйлээр эдийн засаг, санхүүгийн бодлого болгон өөрчлөх боломж байгааг харуулж байна. Бид дараагийн дугаарт эдийн засаг, санхүүгийн бодлогыг шийдэхдээ эдийн засгийн математик загварчлал, болон математикийн бодлогободохерөнхийарга зүйдтулгуурлан хялбаршуулан боловсруулсан 7 алхамт аргачлалаар хэрэгжүүлэх боломжийг жишээгээр тайлбарлан харуулах болно.