SlideShare una empresa de Scribd logo
1 de 12
ӨНГӨ СЭТГЭЛ ЗҮЙД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ
ШУТИС Компьютер техник менежментийн сургууль
Маркетинг удирдлага 2 курсийн оюутан
Мөнхбатын Золзаяа
Z0807_zaya@yahoo.com 99859396,88660142

Илтгэлийн хураангуй:Áайгууллагын үйл ажиллагаа нь хүмүүс хоорондын харилцаанд
суурилсан байдаг. Хүний бүтээмж, ажилд хандах хандлага нь сэтгэл зүйн байдалтай
нарийн холбоотой. Сэтгэл санаа тогтвортой,эрч хүчтэй байгаа үед хийсэн зүйл нь бусад
үеийхээс илүү үр дүнтэй чанартай болдог байхад, уур уцаартай,тайван бус, сэтгэлээр
унасан үед ямар ч зүйлийг хийсэн үр дүн муутай байдаг. Дархан хүн төмөр,металтай,
Мужаан хүн модтой, оѐдолчин хүн даавуутай харицдаг бол менежер хүн хүнтэйгээ л
харицдаг бх тухайн байгууллагыг удирдан зохион байгуулж байдаг. Иймээс
менежментийн салбарын чухал асуудлын нэг нь хүмүүс хоорондын харилцаа ба
ажиллагчидын сэтгэл зүйн байдал орно. Бидний сэтгэл зүйн байдал гадны нөлөөллөөс
шууд хамааралтай ба бидэнд рецепторүүдийн тусламжтай гаднаас ирж буй мэдээллийн
хариу үйлдэл байдаг. Бидэнд ирж буй мэдээлэл мэдрэхүйн 5 эрхтэн буюу харах,
үнэртэх, амтлах, сонсох, мэдрэх гэсэн рецепторуудаар дамжигдан бидний тархины
сэрэл хүлээн авах очдог. Сэрэл хүлээн авах хэсэгт боловсрогдсон мэдээлэл хариу
үйлдэл үзүүлпэг нь бидний гаргаж буй зан авир, сэтгэл зүйн байдал юм. Эдгээрээс
ажиллах орчинг бүрдүүлэгс буй өнгө ажиллагчдын сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөх талаар
илүү судалж үзлээ. Бид төдийлөн анзаарч ач холбогдол өгдөггүй боловч өдрийн
дийлэнх хугацааг өнгөрөөдөг ажилын байр бидний гаргаж буй зан авир, хоорондын
харилцаанд чухал ач холбогдолтойг эрдэмтэд тогтоожээ. Эдгээр өнгийг харах даруйд
үйлчлэл үзүүлэхгүй ч аажимдаа зан авирт ч мөн нөлөөлдөг байна. Иймээс аливаа
байгууллага дотоод тохижилтыг хийхдээ гадаад үзэмжээс гадна сэтгэл зүйд үзүүлэх
нөлөөллийг зайлшгүй харж үзэх шаардлагатай юм.

Түлхүүх үг:Рецептор, цочруул, сэрэл, хариу үйлдэл, анализатор

Оршил: Хүний сэтгэцийн үйл ажиллагаа, түүний гүйцэтгэх үүрэг нь тархинд үзүүлсэн
цочролоос шалтгаалдаг бөгөөд хүний тодорхой нэгэн эрхтэн бүр нь түүний сэтгэл санаа
буюу сэтгэцтэй холбоотой байдаг.Бидний тархи гаднаас ирж буй аливаа цочруулыг
хүлээн авч боловсруулаад хариу үйлдэл үзүүлж байдаг.Иймээс гаднаас үзүүлж байгаа
цочруулаар дамжуулан бидний сэтгэд зүйд нөлөөлж хянаж,учир шалтгааныг тогтоож
болно. Аливаа зүйлыг хүчээр хийлгэхээс илүү хүсэл хэрэгцээнд нь тулгуурлан хийлгэх
нь илүүтэй үр дүнтэй байдаг гэдгийг мэдсэнээр менежментийн шинжлэх ухаанд
хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлөх аргыг эртнээс хэрэглэж эхэлжээ.
Сэтгэл зүйд нөлөөлөх нэг томоохон хүчин зүйл нь орчин. Биднийг тойрон хүрээлж буй
орчин нягт нарийн уялдаатайгаар бидний амьдралд нөлөөлж байдаг.Мандаж буй нарны
туяа сэтгэл сэргээж баясаглантай болгодог байхад жаргаж буй нар харахад өөрийн
эрхгүй тайвширч гуниглах мэдрэмж төрдөг байна. Энэ бүхний нарын учрыг мэдэхэд
төвөгтэй ч бидний сэтгэл санааны байдал гадаад орчны нөлөөллөөс шууд хамааралтай
юм.Цэнхэрлэн харагдах голын ус,номин цэнхэр тэнгэр,ногоон мододыг харах,үнэрлэх
зэрэгт сэтгэл тайвширч байхад хэт хурц өнгөтэй,тод гэрэлтэй зүйлс нүдийг
өвтгөж,ядраадаг. Байгууллагын хувьд түүнийг бүрдүүлж байгаа дотоод орчин,ажлын
өрөө нь ажиллагчдын сэтгэл зүйд цочруул өгснөөр ажлын бүтээмж,байгууллагын уур
амьсгалд нөлөөлж болдог байна.
Байгууллагын дотоод орчинг бүрдүүлэгч хүчин зүйлсийн нэг нь өнгө юм.Бид харж
байгаа зүйлсээсээ тааламжтай байдлыг мэдрэх үед сэтгэл санаа тайван байх ба
тааламжгүй зүйлыг мэдрэхэд сэтгэл санаа тогтворгүй болж бухимддаг.Ийм учраас
харж буй өнгөөр нь дамжуулж хүний сэтгэл зүй байдалд нөлөөлж болдог байна.

Өнгө гэж ву вэ

Бидний нүдэнд үзэгдэж буй биет өөрөөсөө өнгийг
ялгаруулдаг мэт харагддаг нь өрөөсгөл юм.Бид ногоон
өнгөтэй гэж боддог нь нарны гэрэлээс ирсэн долгионы
ногоон өнгийг л шингээлгүй буцаан ойлгодог нь бидний
нүдэнд харагддаг байна.Гэрэл нь бүх өнгийг
агуулдаг.Материал өөрийн бүтцээс хамааруулан зарим
өнгийг шингээлгүй буцаан ойлгодог ба ямарваа биетэд
шингэж чадаагүй гэрлийн долгион нь өнгө юм.Энэхүү
гэрлийн долгион хүний нүдэн дэхь гэрэл мэдрэгч эстэй харилцан үйлчилснээр өнгө
үүсдэг байна. Гэрэл нь нарны туяа, эсвэл хиймэл гэрэлтүүлэг байж болно. Ертөнцийн
бүх өнгө нийлсэн байх нь гэрэл эсвэл цагаан болж харагддаг. Призм хэлбэрийн
тунгалаг шил нь гэрлийг задлаж бүх өнгүүдийг харагдуулдаг.

Өнгө нь үндсэн 3,үүсмэл 3 төрөл байдаг ба бусалыг
завсарын өнгө гэж нэрлэдэг. Бидний уураг тархи өнгийг
тодорхой давтамжтайгаар хүлээн авдаг ба 2 өөр
давтамжтай
гэрэлийг
хүлээж
авахдаа
салгаж
чадаггүй.Харин завсарын дундаж давтамжтай өнгийг
мэдэрдэг.Үүнийг үүсмэл өнгө гэх ба 2 үүсмэл өнгөөс
үүссэн өнгийг завсарын өнгө гэнэ.
Үндсэн өнгөнд:улаан,шар,цэнхэр
Үүсмэл өнгөнд:улбар шар(улаан
ордог.

),ногоон(шар

),ягаан(улаан

) өнгө

Харин завсарын өнгүүд нь хажуугийн хоѐр өнгөний нийлмэлээс үүсдэг. (улбар+шар)
(ногоон+цэнхэр) гэх мэт..
Өнгүүд нь дээр бичсэнчлэн ямарваа биетэд шингэж чадаагүй гэрлийн
долгион/өнгөнүүд юм. Тэгвэл ХАР гэдэг нь бүх гэрэл/өнгийг ямарч буцах ойлтгүйгээр
өөртөө шингээн авч байгаа байдал.

Хүн өнгийг хэрхэн мэдэрдэг вэ
Аливаа өнгийг ялгана гэдэг амьтан болгонд байдаг бөгөөд царцаа 2 хар цэг,ялаа 1 хар
цэгийг мэдэрч чаддаг.Харин хүн үндсэн 3,үүсмэл 3 нийт 6 төрлийн өнгийг
мэдэрдэг.Хүний амьтнаас ялгарах нэг онцлог нь олон төрлийн өнгийг ялгаж мэдэрч
чаддагт оршдог.Үүгээрээ ч бид азтай бөгөөд ертөнцийг өнгө өнгөөр хүлээн авдаг.
Гаднаас ирсэн мэдээлэл юун түрүүнд нүдээр дамждаг.
Энэ талаар дэлгэрэнгүй үзье.
Нүд гэрэлийг өнгө болгон хувиргах:Гэрлийн тусгал нүдний алимны өмнө талд
байрлах тунгалаг төвгөр хэсэг болох эвэрлэгээр нэвтэрнэ.Цацраг цааш тунгалаг
болороор нэвтрэх ба энд харж буй зүйл тохирох фокусаар хугардаг.Гэрлийн цацараг
шиллэг бие хэмээх нүдний алим шингэнээр нэвтэрч нүдний торлог бүрхүүлд дүрсийн
урвуу тусгал буудаг.Торлог бүрхүүл 120 гаруй лонхонцор эс,7сая орчим савханцар
эсээс бүрддэг.Савханцар эс нь торлог бүрхүүлд нилэнхүйдээ тархсан ба гэрлийг мэдрэх
боловч өнгө мэдэрдэггүй.Лонхонцор эс нь шар толбоны хонхорт шигүү байрлах ба
хурц гэрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж өнгө болон жижиг дүрсийг
мэдэрдэг.Савханцар,лонхонцор эсийн ширхэгүүд торлогын завсарын эсээр дамжин
харааны мэдэрлийн ширхэгтэй холбогддог.Ийнхүү их тархины бор гадарын харааны
дээд төвд хүргэгддэг.
Зураг3.Нүдэнд гэрэл хугарч өнгө болох

Нүдэнд ирсэн мэдээлэл тархинд очих:Харааны төвгөр нь мэдрэлийн эсийн гадна талд
байрлах мэдрэлийн сэрэл дамжуулах хэсэг.Энэ нь тархины бор гадарт байрлах ба нийт
эдийн 90 хувийг эзлэдэг.Гүн ховил бүхий атираанд хуваагдсан байдаг.Тархины
мэдээллийн доод төв болох харааны төвгөр нь тархины төвд байрладаг ба үүнийг
тойроод зөн билэг,зан байдал мөн сэтгэл хөдлөлийг зохицуулдаг.Энэ хэсэгт сэрлийн
голомт үүссэнээр хүний биед ирсэн гадны цочроол сэтгэцийн анхны хэлбэр болох сэрэл
болон хувирснаар хүн өнгийг таньж мэддэг байна.

Зураг4.Тархины бор гадар (гэрлийн мэдээлэл ирэх хэсэг)
Хүний сэтгэцийн үзэгдлүүд гадаад цочруулын нөлөөгөөр төв мэдрэлийн системд
үүссэн гэрэлийн процесийн үндсэн дээр гадаад цочруулд хариу үйлчлэл үзүүлэх замаар
явагддаг учир бидэнд ирж байгаа мэдээлэл сэтгэл зүйд хүчтэй нөлөө үзүүлдэг.
Их тархины бор гадарт хөөрөл ба сааталын гэсэн 2 үндсэн процесс явагддаг.
Энэ нь сэтгэцийн бүх үйл ажиллагааг зохицуулж байдаг.Жишээ нь хөөрөл сааталын
процесс харилцан үйлчилснээр анхаарал бий болдог байна.
Тархинд сэрэл үүсэх буюу сэрэлийн физилоги үндэс
Сэрэл нь сэтгэцийн үлэмж харийн процесс бөгөөд хүртэхүй сэрлээр дамжуулахгүйгээр
юмсын ямар нэг хэлбэрийн талаар мэдэх боломжгүй .Сэрэл бол мэдрэлийн тусгай
аппратуудаар дамжин бидний тархинд үйлдэл үзүүлсэн материаллаг ертөнцийн юмс
үзэгдлүүдийн үр дүн..Сэрэл нь ертөнцийн тухай манай бүх мэдлэгийн анхны үүсвэр
юм.Сэрлийн физиологи үндэс-ийг Б.И Ленин гаргаж ирсэн. Тэрээр сэрлээр
дамжуулахгүйгээр юмсын ямар нэг хэлбэрийн тухай мэдэх боломжгүй гэжээ.
Цочруулыг хүлээн авч үүнийг танин мэдэхүйн тогтолцоонд дамжуулж тархинаас эргэж
хариу үйлдэл үзүүлэх үйл ажиллагаа явагдах процессыг анализатор буюу задлан ялгагч
гэнэ.
Энэ нь 3 үндсэн хэсэгтэй.
Рецептор - Анализатор - Хариу үйлдэл
Оролт – Боловсрулалт - Гаралт
1. Рецептор анализаторуудын захын хэсэг буюу нүд, чих, хэл, ам, арьс зэрэг мэдрэхүйн
эрхтнүүд
2. Рецептороор дамжин ирсэн ямар нэг мэдээ дохио хүлээн авч боловсруулан түүнийг
сэрэл болгон хувиргах анализаторуудын цаад хэсэг буюу тархинд явагдах процесс.
3. Тархинд боловсрогдсон сэрэл нь эргэж цочроогчдын үйлдэлд хариу үзүүлдэг.Иймд
уг эрхтэн нь гадаад дотоод цочроогчдын үйлдэлтэй өөрийгөө зохицуулж байдаг
Бидэнд гаднаас дамжигдан ирж буй мэдээлэл боловсрогдон хариу үйлдэл үзүүлж
байдаг. Уянгын хөгжим сонсоход тайвширч байхад эсрэгээрээ ритмтэй хөгжим нь
хөөрөлийн процесс үзүүлдэг. Хөгжмөөр хүнийг хүмүүжүүлж болдог гэж үздэг. Үүний
нэгэн адил харж буй зүйл ч бас хариу үйлдэл үзүүлж байдаг.
Улаан өнгө уур уцаарыг бий болгож ногоон өнгө тайвшруулдаг зэрэг өнгө бүрийн
харилцан адилгүй үйлчлэлийг сэтгэл зүйчид хүн байгалийн харилцан хамааралтай
холбон тайлбарладаг байна. Бид байгалтайгаа салшгүй хамааралтай ба үүний нэг илрэл
нь өнгийг хүлээн авч буй байдал юм. Жишээ нь шар өнгө нарны гэрэлийн туяатай адил
спектер үзүүлдэг тул хүн илүү аз жаргал,инээд баяслыг мэдэрдэг. Мөн энэ өнгө орчны
темпаратураас 2-5 дулаан байдаг байна. Улаан өнгө нь цус 2 адил спектер үзүүлдэг
учраас эрч хүч, уур бухимдалыг бий болгодог.

Өнгөний сэтгэл зүйд үзүүлж буй нөлөөллийн талаар хийсэн судалгаа
Судалгааны нэр

Зорилго

Хамрах хүрээ

“Өнгө сэтгэл зүйд Өнгөний сэтгэл зүйн ШУТИС,КтМС-ийн
үзүүлэх нөлөөлөл “ байдалд
хэрхэн 17-22
насны
нөлөөлж
буй оюутнууд
нөлөөлөл,харилцаанд
учруулж буй саад
бэрхшээлийг мэдэх,
онолыг бататгах.

Хийгдсэн он
2010он

Судалгааны технологи :Өнгө сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөхийг мэдэхийн тулд хамгийн нөлөөлөх
чадвар өндөр буюу улаан, ногоон 2 төрлийн өнгө сонгож аваад өрөөг тийм өнгөтэй болгон
өөрчилсөн. Судалгаанд оролцогчдын цусны даралт,зүрхны цохилтыг хэмжиж үзсэний дараа
хааш хаашаа 1,5 метр зайтай улаан өнгийн гэрэлтүүлэг бүхий улаан өнгийн орчинд 5,5 аар нь
оруулж 15 минут байлгасан.Өрөөнд байх үед харилцаанд үүсч буй өөрчлөлтүүлтүүдийг
ажиглаж мэдсэний дараагаар Мөн судалгаанд оролцогчоос өрөөнд байх үеийн сэтгэл зүйн
өөрчлөлт, нөлөөлийг асууж лавлах болон хоорондын харилцаанд ажиглалт хийв. Өрөөнөөс
гарч ирсны дараа судасны цохилт болон цусны даралтад хэмжилт хийсэн. Үүний хажууд ногоон
өнгийн өрөөнд мөн адил судалгааг хийлээ. Ингээд улаан өнгийн өрөөнөөс гарч ирсэн 5
оролцогчыг ногоон өнгийн өрөөнд оруулж үзсэнээр хоорондын ялгаа болон өөрчлөлтүүдэд
ажиглалт хийлсэн.

Судалгааны үр дүн:
1.Улаан өнгийн өрөөнд орсон оролцогчдын цусны дээд даралт 1-26 Доод даралт 2-20,
зүрхны цохилт 2-17 хэмээр нэмэгдсэн байсан бөгөөд сэтгэл зүйн байдалын талаар
тодруулхад бүгдэнд нь ижилээр нөлөөлсөн байсан.
Сэтгэл зүйн нөлөөлөл: Уцаарлаж бухимдсан, цухалдаж тогтворгүйтэж байсан,өрөө
давчуу агаар муутай санагсан, нүд амархан чилж өвдөж байсан мөн хөдөлгөөнд орж
эхэлсэн зэрэг шинж тэмдэг илэрсэн.
Харилцааны нөлөөлөл: бага асуудалд хүртэл амархан маргаж эхэлсэн,зөрчилдөөн үүсэх
аястай болцгоож байсан ба бүгд тогтворгүй хөдөлгөөнд орж өрөөнөөс хурдан гарахыг
хүсцгээж байсан.
Үүнээс үзвэл улаан өнгийг спортын байгууллага зэрэг ажилчдаас байнгын эрч хүч
хөдөлгөөн шаардсан байгууллага дотоод тохижилтондоо оруулж өгч болно.
2. Ногоон өнгийн өрөөнд орсон оролцогчдын цусны дээд, доод даралт харилцан
адилгүй байсан ба зүрхны цохилт ч бас ихсэж багассан янз бүр байсан. Үүнийг энгийн
орчноос ногоон өнгийн орчинд орсонтой холбож тайлбарлаж болно.
Сэтгэл зүйн байдал: Бүгд адил нойр хүрч эхэлсэн ба тайван байдлыг мэдэрч байсан.
Гэрэл сайтай дулаахан санагдаж чимээгүй намуухан байхыг илүүд эрхэмлсэн.
Харилцаанд үзүүлсэн нөлөөлөл: Бүгд эвтэй болж илүү дотно байдал мэдрэгдэж байсан.
Орчин чимээгүй нам гүм болж эхэлсэн.
Үүнээс үзвэл эмнэлэгийн байгууллага болон эмчилгээний салон,амралтын өрөө зэрэг
байгууллага дотоод орчноо ногоон өнгөөр будаж өгвөл илүү зүгээр.
3.Улаан өнгийн орчноос ногоон өнгийн орчинд ороход цусны дээд даралт 19-54,доод
даралт 0-19 буурсан ба зүрхны цохилт 2-26 хэмээр буурсан байсан.
Сэтгэл зүйн нөлөөлөл: Улаан өнгөтэй орчноос илүү тайван мэдрэмж төрж байсан.Зай
ихтэй агаар сайтай,дулаан санагдаж байсан.сэтгэл сэргэж үймүүлмээр санагдаж эхэлсэн.
Харилцааны байдал: Улаан орчноос гаргаж ногоон орчинд оруулсны дараагаар
оролчогчид сахилаггүйтэж ноцолдож эхэлсэн. Анхандаа инээлдэж байснаа яваандаа
тайвширцгаасан.
Үүнээс үзэхэд орчны өнгө огцом солигдох нь 2 өнгө шилжих байдлын сэтгэл зүйн
өөрчлөлт үзүүлдэг байна.

Зөвлөмж:Байгууллага бүр өөр өөрийн онцлог өрөө өрөөнийхөө зориулалтаас
шалтгаалж өнгөний сонголт хийх хэрэгтэй бөгөөд өнгөний үзүүлэх нөлөөлөлийг
оруулж өглөө.
Үндсэн өнгө
Улаан:Хүндлэлийн буюу их хаадын билэгдлийн өнгө
Билэгдэл:Эрч хүч,энерги,баяр баясал,эрүүл энх,секс
Улаан өнгө нь хүсэл өдөөгч ба залуу,хөгжилтэй,цовоо,мэдрэмж төрүүлдэг. Дотно
дулаан сэтгэл төрүүлэгч өнгө бөгөөд өөрийн хүч боломжийг илэрхийлэх,алив үйлдэл
хийхэд бэлэн байх өөртөө итгэх итгэл нэмэгдүүлдэг.Арьсны өвчинг эдгээж,хооллох дур
хүслийг сэргээж,сэтгэл санааны байдлыг засдаг.
Сөрөг нөлөөлөл:Зүрх судасны цохилтыг түргэсгэж,цусны даралтыг ихэсгэдэг.Нүдний
хараанд муугаар нөлөөлөх,ядраах зэрэг нөлөө үзүүлдэг.
Улаан өнгөтэй хувцас хэт өмсвөл сэтгэл хөдөлж түрэмгий авиртай болдог.Улаан өнгө
нь эрч хүчийг өгдөг учир спортын хувцас улаан байх нь элбэг байдаг.
Спортын чиглэлийн байгууллага,болон хөдөлгөөн эрч хүч шаарддаг байгууллага
дотоод тохижилтоо улаан өнгө түлхүү оруулж хийвэл зүгээр. Мөн улаан өнгө нь хүнд
яарах сэтгэл төрүүлдэг учир түргэн хоолны газар, ресторан зэрэг газар улаан өнгийн
ширээний бүтээлгэ тавьж өгч болно. Мөн хуралын өрөөний хивсийг улаан өнгөтэй
болговол шийдвэр хурдан гарах ба харилцагч тань хурдан гарын үсэг зурах магадлал
мөн өндөр байдаг.
Анхаарал төвлөрүүлэх шаардлагатай байгууллага зайлсхийвэл зүгээр
Шар:Оюун ухаан номын өнгө
Билэгдэл:Аз жаргал,боловсролтой нүүрэмгий зан,эд баялаг гэрэл гэгээ
Шар өнгө нь мэдрэлийн системийг бэхжүүлж хүний сэтгэл хөдлөлийг сэргээдэг.Нарны
өнгө бөгөөд хөгжилтэй сэргэлэн цовоо өнгө юм.Анхаарал төвлөрүүлэх,ой тогтоолт
нэмэгдүүлэх,шийдвэр хурдан гаргах,шударга байхад нөлөөлдөг.Бусад хүмүүсийн үзэл
бодлыг ойлгоход тусладаг.Эрх чөлөөтэй байх хүслийг өдөөж,сэтгэлийн дарамтнаас
гаргах эрмэлзэл төрүүлнэ.
Сөрөг нөлөөлөл:Хөнгөмсөг,хөөрөлтэй байдал,олон ааш,тэмцэлийг авчирдаг.Сэтгэл
санаа тогтворгүй,урам хугарсан,түгшүүртэй гутралтай байгаа үедээ шар өнгө хэт
давамгайлсан орчноос зайлсхийх нь зүйтэй.
Цовоо сэргэлэн байдлыг авчирдаг тул дэлхийн ихэнх оронд такси шар өнгөтэй
байдаг.Бидний мэдэх smile ч бас үүнтэй холбоотой.
Хичээлийн орчин ба хүүхдийн цэцэрлэг,хурлын өрөөний ширээ зэрэг шийдвэр хурдан
гаргадаг, шинэ зүйл мэдэх шаардлагатай өрөөгөө шар өнгөөр сонговол зүгээр

Цэнхэр:Тэнгэрийн билэгдэл,тайван байдлын илэрхийлэл өнгө
Цэнхэр өнгө нь тайвшруулах үйлчилгээтэй учир аюулгүй итгэлтэй уур амьсгалыг
бүрдүүлдэг.Үл ялиг ногоон туяатай бол нийтэч орчинг үүсгэнэ.Нүдэнд сайнаар
нөлөөлдөг,түгшүүр арилган зүрхний цохилтыг сайжруулна.Өөдрөг бүрэн бүтэн байдал
мэдрүүлдэг.Цэнхэр өнгийг харахад цэвэр цэмцгэр байдал мэдрэгддэг,Цэнхэр өнгө нь
хүний бие дэхь Т4 лимпоцитийг идэвхижүүлдэг.Энэ нь дархлааны чухал зүйл бөгөөд
цусан дахь цагаан бөөмийг ялгаруулдаг.
Сөрөг нөлөөлөл:Сэтгэл зовоох нөхцөл үүсгэдэг.Ажил хэргийн уулзалтад
зохимжгүй.Хэт тайван байдал,идэвхигүй сул дорой,удаан хугацаанд гутралтай байгаа
үедээ мөн том зорилго тавьсан болон нэр хүнд авчрах оролдлого хийсэн үедээ цэнхэр
өнгөнөөс татгалзах нь зүйтэй.
Цэнхэр өнгө нь тайван байдлыг авчирдаг тул дэлхийн зарим хотууд томоохон гүүрээ
цэнхэр өнгөөр буддаг нь амиа хорлолтыг багасгадаг гэж үздэг.
Сургалтын орчин, нягтлан, банкны байгууллага,эмнэлэгийн байгууллага гэх зэрэг
тайван , итгэл найдвар байх байгууллага өрөөгөө энэ өнгөөр сонгох хэрэгтэй.
Улбар шар:Энергийн өнгө
Бэлэгдэл:Дулаан,тохь тух,нарны гэгээ
Тархины үйл ажиллагаанд түлхэц өгч, мэдрэлийн системийг сэргээдэг. Түүнчлэн
амьдралын эрч хүчийг нэмэгдүүлж, үнэнч хайр, эрч хүч, айдас, мөрөөдөмтгий байдлын
бэлэгдэл болдог .Сэргэж байгаа, амилж байгаа мэдрэмжийг төрүүлэх бөгөөд залуу
хүмүүст зохицоно. Шар улаан өнгөний спектр гэхэд зугатаах эсвэл тэмцэх үйлдлийг
хариуцах мэдрэлийн системийн сэтгэл хөдлөлийн хэсгийг өдөөн ингэснээр цусан дахь
сахарын түвшин нэмэгдэж, булчингуудад очих цусны эргэлтийг хурдасган, хүний
бүхий л мэдрэмж идэвхждэг. Уужим сэтгэлийг төрүүлдэг өнгө. Хөөрөлийн процесоос
ангижирч, өөрийн үнэлэмжийг дээшлүүлж, уучлах сэтгэл төрүүлнэ.Гутралын эсрэг
сайн эм болж сэтгэл санааг өргөж өгнө. Амьдралын идэвхи, эерэг мэдрэмж, нээлттэй
байх эрмэлзлэлийг төрүүлнэ. Улбар шар єнгє хvний ходоодны шvvс ихээр ялгаруулж
шvлсний булчирхайг идвэхжvvлэн хоол идэх дур єдєєдєг. Энэ єнгєєр тvргэн хоолны
газар, цайны газарт хэрэглэх тохиромжтой. Мєн график дизайнерууд энэ єнгийг
хvнсний сурталчилгаа болон эм зvйд ихээр хэрэглэдэг.Нүдэнд сайн тусдаг учир зам
тээврийн ажил хийж байгаа хүмүүс хэрэглэдэг.
Сөрөг нөлөөлөл:Ганцаараа тайван баймаар санагдах үед тохиромжгүй
Ногоон өнгө:Итгэл найдвар Энэ бол амьдрал, өсөлтийн өнгө
Бэлэгдэл: : Тэгш байдал, зохицол, залуу нас, итгэл найдвар, тогтвортой байдал
Уг өнгө нь зүрхний өвчтэй хүний даралтыг буулгахад тустай өнгө. Харин цэнхэр, ногоон
өнгө нь төв мэдрэлийн эсэд дохио болдог. Үүний нөлөөгөөр зүрхний хэмнэл болон амьсгал
удааширч, хоол боловсруулах эрхтэний цусан хангамж сайжирна.

Ногоон өнгө нь байгалийн өнгө бөгөөд хүсэл мөрөөдөл, эрүүл мэнд, залуу нас, өсөлт
дэвшилт гэх зэргийг билэгддэг. Цайвар ногоон нь намуун тайван уур амьсгалыг үүсгэх
ба тод ногоон нь хөөрөл идэвхи зүтгэл зэргийг илэрхийлж, бараан ногоон нь тайван
мэдрэмж төрүүлнэ. Өөрийгөө хүндлэх, тогтвортой байх, хатуу чанга байдал, өөртөө
шударга хандахад нөлөөлнө. Мөн энэрэнгүй зан чанар, зориг, тэвчээртэй байхад
тусална.

Хар ногоон буюу дулаан мэдрэмж төрүүлдэг ногоон өнгө нь анхаарал
төвлөрүүлж,тайвшруулдаг байхад ногоон цэнхэр буюу хүйтэн мэдрэмж төрүүлдэг
ногоон өнгө зоригоо дайчлах,нэрээ хичээх,эрх мэдэлд шунах,биеэ тоох хүч чадалаа
үнэлэн эрэмших хүсэл төрүүлдэг байна.
Сөрөг нөлөөлөл:Мэдрэлийн системийн хэт ачаалалтай үе,дарамт шахалт,хатуу ширүүн
уур амьсгал бүхий орчинд байх үедээ энэ өнгөнөөс татгалзах хэрэгтэй.
Амралт унтлагын өрөөнд тохиромжтой.Ходоодны өвчинг намдаадаг.
Итгэл найдварын өнгө учраас дэлхийн ихэнх банк ногоон өнгийг их бага хэмжээгээр
оруулсан байдаг.Тайвшрал итгэл найдвар төрүүлдэг учир мэс заслийн эмч нар ногоон
өнгийн өмсгөл өмсдөг.

Ягаан өнгө:Романтик байдал,даруу тайван ,энхрий ялдам
Бэлэгдэл:Идэр залуу нас,хүсэл мөрөөдөл
Хүний сэтгэл хөдлөлийн хөгжилтэй байдал мөн хүнд сайхан сэтгэгдэл төрүүлдэг өнгө.
Зөөлөн дулаан мэдрэмж төрүүлдэг. Тэмүүлэлтэй байх, өөдрөг, зорилготой амьдрахад
нөлөөлнө. Цайвар ягаан өнгө нь романтик уур амьсгалыг бүрдүүлэх бөгөөд бараан
ягаан өнгө нь драматик уур амьсгалыг бүрдүүлнэ. Ягаан өнгө нь зөөлөн бүрэг ичимхий,
эмэгтэйлэг мөртлөө дэгжин чамин, дотно нөхөрсөг байдлыг илэрхийлдэг учираас сүй
тавих ѐслол болон хуримын ѐслолд эхнэрийн даашинзанд их хэрэглэгддэг.Бодол санааг
зөөлрүүлж мэдрэхүйг хүчтэй болгодог.Тархины үйл ажиллагааг сэргээдэг. Гүн ягаан
өнгө айх мэдрэмж төрүүлнэ Хүний сэтгэл санааг тайван бус болгож айх сэтгэл
төрүүлдэг өнгө бол ягаан цайвар ягаан тайшрах сэтгэл төрүүлнэ.Энэ өнгө нь агуу санаа, ур
чадвар, зөн билэг, шүтлэгт нөлөөлнө. Мөн эмзэг мэдрэмтгий зан чанар, энэрэнгүй
нигүүлсэнгүй чанар, урам зоригийг бадраахад нөлөөтэй.

Сөрөг тал:Хөнгөмсөг байдал,үл итгэх байдал төрүүлдэг.Эмх цэгцтэй байдлаа хянах
үедээ энэ өнгөнөөс татгалзах нь зүйтэй . Цайвар ягаан өнгийн хувцас өмссөн хүн эелдэг
урьхан харилцаатай байдаг. Тиймээс Их Британи улсын дэлгүүрийн худалдагчид
цайвар ягаан хувцсаар ижилсдэг байна.
Гоо сайхны салон зэрэг цэмцгэр дэгжин байдлыг бий болгодог газар болон
үйлчилгээний ажилтнуудад тохиромжтой.
Цагаан:Цэвэр ариуны илэрхийлэл
Бэлэгдэл: . Цагаан өнгө нь үнэнч байдал, идэр залуу нас, цэмцгэр байдал,бурхан,хүний
сайхан сэтгэл

Цэвэр ариуныг илтгэдэг.Үнэнч байдал үалуу нас цэмцгэр байдал,аливаад татагдах
эрчийг авчирдаг.Ямарваа нэг өвчнийг хөнгөрүүлдэг,сэтгэл санааг сэргээж тогтвортой
байдал бий болгодог.Итгэл найдвар төрүүлдэг учир эмч эмнэлэгийн байгууллага цагаан
өнгийг хэрэглэдэг.
Хар:Хувирашгүй жонон өнгө
Бэлэгдэл:Гуниг гутрал,муу зүйл,далд ертөнц
Хамгийн сонгодог өнгө бөгөөд нуугдмал байдал,муу зүйл,оюун санааны сүр
жавхлан,гүн ухаанч ажил хэрэгч байдал авчирдаг.Их хэмжээгээр тайвшруулж амаглан
байдал бий болгодог.Ажил хэрэгч өнгө
Ажил хэрэгч,итгэлтэй байдал бий болгодог учир костьюм хар өнгө давамгайлах байдал
байдаг.Мөн их эрдэмтэн Эйнштейн анхаарлаа төвлөрүүлж, сайн ажиллахын тулд хар
хөшигтэй өрөөнд сууж бүтээлээ туурвидаг байжээ
Саарал:Ухааны болон илэн далангүйн
Бэлэгдэл:Эргэцүүлж бодохуйн
Мөн саарал өнгө нь хүний нүдийг бага ядраах, ядаргааг тайлах өнгөнд
тооцогддог.Хvнийг маш хурдан дарамтанд оруулдаг бєгєєд хvн сандарсан vед маш
хvнд дарамт мэдрэгддэг. Нэгэн жишээ хэлхэд авто машины санамсаргvй осолд
ихэвчлэн саарал болон мєнгєлєг саарал машин их єртдєг гэдгийг замын цагдаа нар
батладаг.
Компьюьер техник менежментийн их сургуулийн сургалтын орчинд хийсэн судалгаа
Судалгаанд КтМС-ийн нийт65 ангид судалгаа хийснээс сургалтын багш нар болон захирал,
тэргүүлэх пропессоруудын өрөө 28, хичээлийн өрөө 19, Касс,сургалтын алба ,оюутны
зөвлөл,сүлжээний өрөө зэрэг 8 өрөө,ариун цэвэрийн өрөө 3, гуанз 1, номын сан 2,биен тамирин
заал 1, Лекцийн танхим 3 байна.
Нийт дотоод орчин ханын өнгө нь цагаан,цагаан шар,цагаан цэнхэр,шар ногоон өнгө
байдаг.Шал нь хүрэн пракет,бор хулдаас,хул шар,цайвар шар,ногоон саарал өнгөөр будсан бол
ширээ сандал нь бор шар,хар хүрэн,хул шар,бор,саарал,цайвар шар,цагаан, шаргал өнгөтэй.
Хана ширээний өнгө нь ерөнхийдөө итгэл найдвар төрүүлэхүйц анхаарал төвлөрүүлэх өнгө
байсан.Шатны өнгө нь сургалтын бөгөөд яарах сэтгэл төрүүлдэг учир хоцролт багасгах сайн
талай,лекцийн танхим нь цэнхэр өнгө голлодог учир анхаарал сайн төвлөрүүлдэг. Гэвч зарим
нэг анхаарууштай зүйлс гарч ирсэн.Өрөө бүрийг зориулалтыг нь анхаарч ижил зориулалтай
өрөөг ижил өнгөөр будаж өгвөл зүгээр санагдсан.Учир нь судалгаанаас харахад нэг өнгийн
орчноос нөгөө орчинд ороход сэтгэл зүйн байдал 2 өнгийн шинжийг зэрэг агуулж шилжих
хугацаа авдаг байна.
Дүгнэлт: Судалгаанд оролцогчид богино хугацаанд тухайн орчинд байхад сэтгэл зүйн байдалд
хүчтэй нөлөөлөл үзүүлж байсан ба энэ нь харилцаанд ч бас өөрчлөлт үзүүлж байсан.Өнгө нь
өрөөний багтаамж гэрэлтүүлэгт ч мөн нөлөөлж байсан. Байгууллага бүр өөр өөрийн үйл
ажиллагааны онцлог сэтгэл зүйн байдлыг харгалзаж дотоод орчныхоо өнгөний сонголтыг хийх
нь чухал юм.

Ашигласан материал:
ph Robert Winston “human body” нүд, тархи орчуулсан он 2009
Д.Санжжав “эрдэм шинжилгээний бүтээлийн эмхтгэл” 47р тал
Дорждамба “Анагаах ухааны сэтгэл судлал” 133р тал
Web sites
http://mn.wikipedia.org
www.Sonin.mn
www.medeelel.mn

Más contenido relacionado

La actualidad más candente

судалгааны ажил хэрхэн хийх вэ?
судалгааны ажил хэрхэн хийх вэ?судалгааны ажил хэрхэн хийх вэ?
судалгааны ажил хэрхэн хийх вэ?Orgio Ekho
 
харилцааны ур чадваруудыг хөгжүүлэх аргууд
харилцааны ур чадваруудыг хөгжүүлэх аргуудхарилцааны ур чадваруудыг хөгжүүлэх аргууд
харилцааны ур чадваруудыг хөгжүүлэх аргуудazora14
 
6 тепераментийн судалгаа )
6 тепераментийн судалгаа )6 тепераментийн судалгаа )
6 тепераментийн судалгаа )Tsuntsaga Ch
 
хүүхдийн судлах арга цээгийg,
хүүхдийн судлах арга цээгийg,хүүхдийн судлах арга цээгийg,
хүүхдийн судлах арга цээгийg,Tsekee Tseegii
 
Анхаарал шалгах арга
Анхаарал шалгах аргаАнхаарал шалгах арга
Анхаарал шалгах аргаchemistry teacher
 
темпрамент зан төлөв Copy
темпрамент зан төлөв   Copyтемпрамент зан төлөв   Copy
темпрамент зан төлөв CopySiner AG
 
биеэ авч явах соёл
биеэ авч явах соёлбиеэ авч явах соёл
биеэ авч явах соёлZorigoo Bayar
 
дэлхийн улсуудын хэл
дэлхийн улсуудын хэлдэлхийн улсуудын хэл
дэлхийн улсуудын хэлBMunguntuul
 
сэтгэлийн хөдөлгөөн ба зориг
сэтгэлийн хөдөлгөөн ба зоригсэтгэлийн хөдөлгөөн ба зориг
сэтгэлийн хөдөлгөөн ба зоригEnkhtuya Batchuluun
 
харилцааны соёл
харилцааны соёлхарилцааны соёл
харилцааны соёлOnon Battsengel
 
бие хүний зан төлөв лекц 2
бие хүний зан төлөв лекц 2бие хүний зан төлөв лекц 2
бие хүний зан төлөв лекц 2Tserendulam Gan-Erdene
 
бие хүн ба би
бие хүн ба бибие хүн ба би
бие хүн ба биА. Итгэл
 

La actualidad más candente (20)

судалгааны ажил хэрхэн хийх вэ?
судалгааны ажил хэрхэн хийх вэ?судалгааны ажил хэрхэн хийх вэ?
судалгааны ажил хэрхэн хийх вэ?
 
лекц
лекцлекц
лекц
 
харилцааны ур чадваруудыг хөгжүүлэх аргууд
харилцааны ур чадваруудыг хөгжүүлэх аргуудхарилцааны ур чадваруудыг хөгжүүлэх аргууд
харилцааны ур чадваруудыг хөгжүүлэх аргууд
 
6 тепераментийн судалгаа )
6 тепераментийн судалгаа )6 тепераментийн судалгаа )
6 тепераментийн судалгаа )
 
хүүхдийн судлах арга цээгийg,
хүүхдийн судлах арга цээгийg,хүүхдийн судлах арга цээгийg,
хүүхдийн судлах арга цээгийg,
 
Анхаарал шалгах арга
Анхаарал шалгах аргаАнхаарал шалгах арга
Анхаарал шалгах арга
 
темпрамент зан төлөв Copy
темпрамент зан төлөв   Copyтемпрамент зан төлөв   Copy
темпрамент зан төлөв Copy
 
Legts 13
Legts 13Legts 13
Legts 13
 
темперамент
темпераменттемперамент
темперамент
 
биеэ авч явах соёл
биеэ авч явах соёлбиеэ авч явах соёл
биеэ авч явах соёл
 
Хоол боловсруулах тогтолцоо
Хоол боловсруулах тогтолцооХоол боловсруулах тогтолцоо
Хоол боловсруулах тогтолцоо
 
дэлхийн улсуудын хэл
дэлхийн улсуудын хэлдэлхийн улсуудын хэл
дэлхийн улсуудын хэл
 
Leg8
Leg8Leg8
Leg8
 
сэтгэлийн хөдөлгөөн ба зориг
сэтгэлийн хөдөлгөөн ба зоригсэтгэлийн хөдөлгөөн ба зориг
сэтгэлийн хөдөлгөөн ба зориг
 
харилцааны соёл
харилцааны соёлхарилцааны соёл
харилцааны соёл
 
бие хүний зан төлөв лекц 2
бие хүний зан төлөв лекц 2бие хүний зан төлөв лекц 2
бие хүний зан төлөв лекц 2
 
Лекц 8
Лекц 8Лекц 8
Лекц 8
 
Ус чандмань эрдэнэ
Ус чандмань эрдэнэУс чандмань эрдэнэ
Ус чандмань эрдэнэ
 
Лекц 7
Лекц 7Лекц 7
Лекц 7
 
бие хүн ба би
бие хүн ба бибие хүн ба би
бие хүн ба би
 

Similar a М.Золзаяа - ӨНГӨ СЭТГЭЛ ЗҮЙД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ

Similar a М.Золзаяа - ӨНГӨ СЭТГЭЛ ЗҮЙД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ (20)

PTON111-Хичээл-7
PTON111-Хичээл-7PTON111-Хичээл-7
PTON111-Хичээл-7
 
PТОN111-Хичээл 1/2
PТОN111-Хичээл 1/2PТОN111-Хичээл 1/2
PТОN111-Хичээл 1/2
 
PTON111-Хичээл-7-2
PTON111-Хичээл-7-2PTON111-Хичээл-7-2
PTON111-Хичээл-7-2
 
Communication ethics & stress management
Communication ethics & stress management Communication ethics & stress management
Communication ethics & stress management
 
Ungu s nuluuluh
Ungu s nuluuluhUngu s nuluuluh
Ungu s nuluuluh
 
Leg12
Leg12Leg12
Leg12
 
Leg3
Leg3Leg3
Leg3
 
Odnoo5
Odnoo5Odnoo5
Odnoo5
 
ТАРХИНЫ ФИТНЕС.docx
ТАРХИНЫ ФИТНЕС.docxТАРХИНЫ ФИТНЕС.docx
ТАРХИНЫ ФИТНЕС.docx
 
Лекц 3
Лекц 3Лекц 3
Лекц 3
 
лекц№5
лекц№5лекц№5
лекц№5
 
Legts 11
Legts 11Legts 11
Legts 11
 
Leg10.2
Leg10.2Leg10.2
Leg10.2
 
Leg9
Leg9Leg9
Leg9
 
New microsoft office word document
New microsoft office word documentNew microsoft office word document
New microsoft office word document
 
лекц №10
лекц №10лекц №10
лекц №10
 
Ой тогтоолт реферат
Ой тогтоолт рефератОй тогтоолт реферат
Ой тогтоолт реферат
 
Lecture 7,8
Lecture 7,8Lecture 7,8
Lecture 7,8
 
PTON111-Хичээл-8
PTON111-Хичээл-8PTON111-Хичээл-8
PTON111-Хичээл-8
 
Leg7
Leg7Leg7
Leg7
 

Más de batnasanb

Red arrow international company presentation
Red arrow international company presentationRed arrow international company presentation
Red arrow international company presentationbatnasanb
 
Mtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalMtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalbatnasanb
 
Bei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner BrosBei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner Brosbatnasanb
 
Saskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol AsiaSaskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol Asiabatnasanb
 
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian MarketJargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Marketbatnasanb
 
Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2batnasanb
 
Dai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures TelevisionDai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures Televisionbatnasanb
 
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property RightsDelgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rightsbatnasanb
 
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television IndustryKhishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industrybatnasanb
 
David Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry TechnologiesDavid Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry Technologiesbatnasanb
 
Peter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital eraPeter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital erabatnasanb
 
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтБ.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтbatnasanb
 
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдЦ.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдbatnasanb
 
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаА.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаbatnasanb
 
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...batnasanb
 
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭБ.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭbatnasanb
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...batnasanb
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...batnasanb
 
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...batnasanb
 
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛГ.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛbatnasanb
 

Más de batnasanb (20)

Red arrow international company presentation
Red arrow international company presentationRed arrow international company presentation
Red arrow international company presentation
 
Mtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalMtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr final
 
Bei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner BrosBei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner Bros
 
Saskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol AsiaSaskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol Asia
 
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian MarketJargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
 
Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2
 
Dai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures TelevisionDai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures Television
 
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property RightsDelgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
 
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television IndustryKhishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
 
David Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry TechnologiesDavid Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry Technologies
 
Peter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital eraPeter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital era
 
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтБ.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
 
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдЦ.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
 
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаА.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
 
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
 
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭБ.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
 
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
 
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛГ.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
 

М.Золзаяа - ӨНГӨ СЭТГЭЛ ЗҮЙД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ

  • 1. ӨНГӨ СЭТГЭЛ ЗҮЙД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ ШУТИС Компьютер техник менежментийн сургууль Маркетинг удирдлага 2 курсийн оюутан Мөнхбатын Золзаяа Z0807_zaya@yahoo.com 99859396,88660142 Илтгэлийн хураангуй:Áайгууллагын үйл ажиллагаа нь хүмүүс хоорондын харилцаанд суурилсан байдаг. Хүний бүтээмж, ажилд хандах хандлага нь сэтгэл зүйн байдалтай нарийн холбоотой. Сэтгэл санаа тогтвортой,эрч хүчтэй байгаа үед хийсэн зүйл нь бусад үеийхээс илүү үр дүнтэй чанартай болдог байхад, уур уцаартай,тайван бус, сэтгэлээр унасан үед ямар ч зүйлийг хийсэн үр дүн муутай байдаг. Дархан хүн төмөр,металтай, Мужаан хүн модтой, оѐдолчин хүн даавуутай харицдаг бол менежер хүн хүнтэйгээ л харицдаг бх тухайн байгууллагыг удирдан зохион байгуулж байдаг. Иймээс менежментийн салбарын чухал асуудлын нэг нь хүмүүс хоорондын харилцаа ба ажиллагчидын сэтгэл зүйн байдал орно. Бидний сэтгэл зүйн байдал гадны нөлөөллөөс шууд хамааралтай ба бидэнд рецепторүүдийн тусламжтай гаднаас ирж буй мэдээллийн хариу үйлдэл байдаг. Бидэнд ирж буй мэдээлэл мэдрэхүйн 5 эрхтэн буюу харах, үнэртэх, амтлах, сонсох, мэдрэх гэсэн рецепторуудаар дамжигдан бидний тархины сэрэл хүлээн авах очдог. Сэрэл хүлээн авах хэсэгт боловсрогдсон мэдээлэл хариу үйлдэл үзүүлпэг нь бидний гаргаж буй зан авир, сэтгэл зүйн байдал юм. Эдгээрээс ажиллах орчинг бүрдүүлэгс буй өнгө ажиллагчдын сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөх талаар илүү судалж үзлээ. Бид төдийлөн анзаарч ач холбогдол өгдөггүй боловч өдрийн дийлэнх хугацааг өнгөрөөдөг ажилын байр бидний гаргаж буй зан авир, хоорондын харилцаанд чухал ач холбогдолтойг эрдэмтэд тогтоожээ. Эдгээр өнгийг харах даруйд үйлчлэл үзүүлэхгүй ч аажимдаа зан авирт ч мөн нөлөөлдөг байна. Иймээс аливаа байгууллага дотоод тохижилтыг хийхдээ гадаад үзэмжээс гадна сэтгэл зүйд үзүүлэх нөлөөллийг зайлшгүй харж үзэх шаардлагатай юм. Түлхүүх үг:Рецептор, цочруул, сэрэл, хариу үйлдэл, анализатор Оршил: Хүний сэтгэцийн үйл ажиллагаа, түүний гүйцэтгэх үүрэг нь тархинд үзүүлсэн цочролоос шалтгаалдаг бөгөөд хүний тодорхой нэгэн эрхтэн бүр нь түүний сэтгэл санаа буюу сэтгэцтэй холбоотой байдаг.Бидний тархи гаднаас ирж буй аливаа цочруулыг хүлээн авч боловсруулаад хариу үйлдэл үзүүлж байдаг.Иймээс гаднаас үзүүлж байгаа цочруулаар дамжуулан бидний сэтгэд зүйд нөлөөлж хянаж,учир шалтгааныг тогтоож болно. Аливаа зүйлыг хүчээр хийлгэхээс илүү хүсэл хэрэгцээнд нь тулгуурлан хийлгэх нь илүүтэй үр дүнтэй байдаг гэдгийг мэдсэнээр менежментийн шинжлэх ухаанд хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлөх аргыг эртнээс хэрэглэж эхэлжээ.
  • 2. Сэтгэл зүйд нөлөөлөх нэг томоохон хүчин зүйл нь орчин. Биднийг тойрон хүрээлж буй орчин нягт нарийн уялдаатайгаар бидний амьдралд нөлөөлж байдаг.Мандаж буй нарны туяа сэтгэл сэргээж баясаглантай болгодог байхад жаргаж буй нар харахад өөрийн эрхгүй тайвширч гуниглах мэдрэмж төрдөг байна. Энэ бүхний нарын учрыг мэдэхэд төвөгтэй ч бидний сэтгэл санааны байдал гадаад орчны нөлөөллөөс шууд хамааралтай юм.Цэнхэрлэн харагдах голын ус,номин цэнхэр тэнгэр,ногоон мододыг харах,үнэрлэх зэрэгт сэтгэл тайвширч байхад хэт хурц өнгөтэй,тод гэрэлтэй зүйлс нүдийг өвтгөж,ядраадаг. Байгууллагын хувьд түүнийг бүрдүүлж байгаа дотоод орчин,ажлын өрөө нь ажиллагчдын сэтгэл зүйд цочруул өгснөөр ажлын бүтээмж,байгууллагын уур амьсгалд нөлөөлж болдог байна. Байгууллагын дотоод орчинг бүрдүүлэгч хүчин зүйлсийн нэг нь өнгө юм.Бид харж байгаа зүйлсээсээ тааламжтай байдлыг мэдрэх үед сэтгэл санаа тайван байх ба тааламжгүй зүйлыг мэдрэхэд сэтгэл санаа тогтворгүй болж бухимддаг.Ийм учраас харж буй өнгөөр нь дамжуулж хүний сэтгэл зүй байдалд нөлөөлж болдог байна. Өнгө гэж ву вэ Бидний нүдэнд үзэгдэж буй биет өөрөөсөө өнгийг ялгаруулдаг мэт харагддаг нь өрөөсгөл юм.Бид ногоон өнгөтэй гэж боддог нь нарны гэрэлээс ирсэн долгионы ногоон өнгийг л шингээлгүй буцаан ойлгодог нь бидний нүдэнд харагддаг байна.Гэрэл нь бүх өнгийг агуулдаг.Материал өөрийн бүтцээс хамааруулан зарим өнгийг шингээлгүй буцаан ойлгодог ба ямарваа биетэд шингэж чадаагүй гэрлийн долгион нь өнгө юм.Энэхүү гэрлийн долгион хүний нүдэн дэхь гэрэл мэдрэгч эстэй харилцан үйлчилснээр өнгө үүсдэг байна. Гэрэл нь нарны туяа, эсвэл хиймэл гэрэлтүүлэг байж болно. Ертөнцийн бүх өнгө нийлсэн байх нь гэрэл эсвэл цагаан болж харагддаг. Призм хэлбэрийн тунгалаг шил нь гэрлийг задлаж бүх өнгүүдийг харагдуулдаг. Өнгө нь үндсэн 3,үүсмэл 3 төрөл байдаг ба бусалыг завсарын өнгө гэж нэрлэдэг. Бидний уураг тархи өнгийг тодорхой давтамжтайгаар хүлээн авдаг ба 2 өөр давтамжтай гэрэлийг хүлээж авахдаа салгаж чадаггүй.Харин завсарын дундаж давтамжтай өнгийг мэдэрдэг.Үүнийг үүсмэл өнгө гэх ба 2 үүсмэл өнгөөс үүссэн өнгийг завсарын өнгө гэнэ.
  • 3. Үндсэн өнгөнд:улаан,шар,цэнхэр Үүсмэл өнгөнд:улбар шар(улаан ордог. ),ногоон(шар ),ягаан(улаан ) өнгө Харин завсарын өнгүүд нь хажуугийн хоѐр өнгөний нийлмэлээс үүсдэг. (улбар+шар) (ногоон+цэнхэр) гэх мэт.. Өнгүүд нь дээр бичсэнчлэн ямарваа биетэд шингэж чадаагүй гэрлийн долгион/өнгөнүүд юм. Тэгвэл ХАР гэдэг нь бүх гэрэл/өнгийг ямарч буцах ойлтгүйгээр өөртөө шингээн авч байгаа байдал. Хүн өнгийг хэрхэн мэдэрдэг вэ Аливаа өнгийг ялгана гэдэг амьтан болгонд байдаг бөгөөд царцаа 2 хар цэг,ялаа 1 хар цэгийг мэдэрч чаддаг.Харин хүн үндсэн 3,үүсмэл 3 нийт 6 төрлийн өнгийг мэдэрдэг.Хүний амьтнаас ялгарах нэг онцлог нь олон төрлийн өнгийг ялгаж мэдэрч чаддагт оршдог.Үүгээрээ ч бид азтай бөгөөд ертөнцийг өнгө өнгөөр хүлээн авдаг. Гаднаас ирсэн мэдээлэл юун түрүүнд нүдээр дамждаг. Энэ талаар дэлгэрэнгүй үзье. Нүд гэрэлийг өнгө болгон хувиргах:Гэрлийн тусгал нүдний алимны өмнө талд байрлах тунгалаг төвгөр хэсэг болох эвэрлэгээр нэвтэрнэ.Цацраг цааш тунгалаг болороор нэвтрэх ба энд харж буй зүйл тохирох фокусаар хугардаг.Гэрлийн цацараг шиллэг бие хэмээх нүдний алим шингэнээр нэвтэрч нүдний торлог бүрхүүлд дүрсийн урвуу тусгал буудаг.Торлог бүрхүүл 120 гаруй лонхонцор эс,7сая орчим савханцар эсээс бүрддэг.Савханцар эс нь торлог бүрхүүлд нилэнхүйдээ тархсан ба гэрлийг мэдрэх боловч өнгө мэдэрдэггүй.Лонхонцор эс нь шар толбоны хонхорт шигүү байрлах ба хурц гэрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж өнгө болон жижиг дүрсийг мэдэрдэг.Савханцар,лонхонцор эсийн ширхэгүүд торлогын завсарын эсээр дамжин харааны мэдэрлийн ширхэгтэй холбогддог.Ийнхүү их тархины бор гадарын харааны дээд төвд хүргэгддэг.
  • 4. Зураг3.Нүдэнд гэрэл хугарч өнгө болох Нүдэнд ирсэн мэдээлэл тархинд очих:Харааны төвгөр нь мэдрэлийн эсийн гадна талд байрлах мэдрэлийн сэрэл дамжуулах хэсэг.Энэ нь тархины бор гадарт байрлах ба нийт эдийн 90 хувийг эзлэдэг.Гүн ховил бүхий атираанд хуваагдсан байдаг.Тархины мэдээллийн доод төв болох харааны төвгөр нь тархины төвд байрладаг ба үүнийг тойроод зөн билэг,зан байдал мөн сэтгэл хөдлөлийг зохицуулдаг.Энэ хэсэгт сэрлийн голомт үүссэнээр хүний биед ирсэн гадны цочроол сэтгэцийн анхны хэлбэр болох сэрэл болон хувирснаар хүн өнгийг таньж мэддэг байна. Зураг4.Тархины бор гадар (гэрлийн мэдээлэл ирэх хэсэг)
  • 5. Хүний сэтгэцийн үзэгдлүүд гадаад цочруулын нөлөөгөөр төв мэдрэлийн системд үүссэн гэрэлийн процесийн үндсэн дээр гадаад цочруулд хариу үйлчлэл үзүүлэх замаар явагддаг учир бидэнд ирж байгаа мэдээлэл сэтгэл зүйд хүчтэй нөлөө үзүүлдэг. Их тархины бор гадарт хөөрөл ба сааталын гэсэн 2 үндсэн процесс явагддаг. Энэ нь сэтгэцийн бүх үйл ажиллагааг зохицуулж байдаг.Жишээ нь хөөрөл сааталын процесс харилцан үйлчилснээр анхаарал бий болдог байна. Тархинд сэрэл үүсэх буюу сэрэлийн физилоги үндэс Сэрэл нь сэтгэцийн үлэмж харийн процесс бөгөөд хүртэхүй сэрлээр дамжуулахгүйгээр юмсын ямар нэг хэлбэрийн талаар мэдэх боломжгүй .Сэрэл бол мэдрэлийн тусгай аппратуудаар дамжин бидний тархинд үйлдэл үзүүлсэн материаллаг ертөнцийн юмс үзэгдлүүдийн үр дүн..Сэрэл нь ертөнцийн тухай манай бүх мэдлэгийн анхны үүсвэр юм.Сэрлийн физиологи үндэс-ийг Б.И Ленин гаргаж ирсэн. Тэрээр сэрлээр дамжуулахгүйгээр юмсын ямар нэг хэлбэрийн тухай мэдэх боломжгүй гэжээ. Цочруулыг хүлээн авч үүнийг танин мэдэхүйн тогтолцоонд дамжуулж тархинаас эргэж хариу үйлдэл үзүүлэх үйл ажиллагаа явагдах процессыг анализатор буюу задлан ялгагч гэнэ. Энэ нь 3 үндсэн хэсэгтэй. Рецептор - Анализатор - Хариу үйлдэл Оролт – Боловсрулалт - Гаралт 1. Рецептор анализаторуудын захын хэсэг буюу нүд, чих, хэл, ам, арьс зэрэг мэдрэхүйн эрхтнүүд 2. Рецептороор дамжин ирсэн ямар нэг мэдээ дохио хүлээн авч боловсруулан түүнийг сэрэл болгон хувиргах анализаторуудын цаад хэсэг буюу тархинд явагдах процесс. 3. Тархинд боловсрогдсон сэрэл нь эргэж цочроогчдын үйлдэлд хариу үзүүлдэг.Иймд уг эрхтэн нь гадаад дотоод цочроогчдын үйлдэлтэй өөрийгөө зохицуулж байдаг Бидэнд гаднаас дамжигдан ирж буй мэдээлэл боловсрогдон хариу үйлдэл үзүүлж байдаг. Уянгын хөгжим сонсоход тайвширч байхад эсрэгээрээ ритмтэй хөгжим нь хөөрөлийн процесс үзүүлдэг. Хөгжмөөр хүнийг хүмүүжүүлж болдог гэж үздэг. Үүний нэгэн адил харж буй зүйл ч бас хариу үйлдэл үзүүлж байдаг. Улаан өнгө уур уцаарыг бий болгож ногоон өнгө тайвшруулдаг зэрэг өнгө бүрийн харилцан адилгүй үйлчлэлийг сэтгэл зүйчид хүн байгалийн харилцан хамааралтай холбон тайлбарладаг байна. Бид байгалтайгаа салшгүй хамааралтай ба үүний нэг илрэл нь өнгийг хүлээн авч буй байдал юм. Жишээ нь шар өнгө нарны гэрэлийн туяатай адил спектер үзүүлдэг тул хүн илүү аз жаргал,инээд баяслыг мэдэрдэг. Мөн энэ өнгө орчны
  • 6. темпаратураас 2-5 дулаан байдаг байна. Улаан өнгө нь цус 2 адил спектер үзүүлдэг учраас эрч хүч, уур бухимдалыг бий болгодог. Өнгөний сэтгэл зүйд үзүүлж буй нөлөөллийн талаар хийсэн судалгаа Судалгааны нэр Зорилго Хамрах хүрээ “Өнгө сэтгэл зүйд Өнгөний сэтгэл зүйн ШУТИС,КтМС-ийн үзүүлэх нөлөөлөл “ байдалд хэрхэн 17-22 насны нөлөөлж буй оюутнууд нөлөөлөл,харилцаанд учруулж буй саад бэрхшээлийг мэдэх, онолыг бататгах. Хийгдсэн он 2010он Судалгааны технологи :Өнгө сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөхийг мэдэхийн тулд хамгийн нөлөөлөх чадвар өндөр буюу улаан, ногоон 2 төрлийн өнгө сонгож аваад өрөөг тийм өнгөтэй болгон өөрчилсөн. Судалгаанд оролцогчдын цусны даралт,зүрхны цохилтыг хэмжиж үзсэний дараа хааш хаашаа 1,5 метр зайтай улаан өнгийн гэрэлтүүлэг бүхий улаан өнгийн орчинд 5,5 аар нь оруулж 15 минут байлгасан.Өрөөнд байх үед харилцаанд үүсч буй өөрчлөлтүүлтүүдийг ажиглаж мэдсэний дараагаар Мөн судалгаанд оролцогчоос өрөөнд байх үеийн сэтгэл зүйн өөрчлөлт, нөлөөлийг асууж лавлах болон хоорондын харилцаанд ажиглалт хийв. Өрөөнөөс гарч ирсны дараа судасны цохилт болон цусны даралтад хэмжилт хийсэн. Үүний хажууд ногоон өнгийн өрөөнд мөн адил судалгааг хийлээ. Ингээд улаан өнгийн өрөөнөөс гарч ирсэн 5 оролцогчыг ногоон өнгийн өрөөнд оруулж үзсэнээр хоорондын ялгаа болон өөрчлөлтүүдэд ажиглалт хийлсэн. Судалгааны үр дүн: 1.Улаан өнгийн өрөөнд орсон оролцогчдын цусны дээд даралт 1-26 Доод даралт 2-20, зүрхны цохилт 2-17 хэмээр нэмэгдсэн байсан бөгөөд сэтгэл зүйн байдалын талаар тодруулхад бүгдэнд нь ижилээр нөлөөлсөн байсан. Сэтгэл зүйн нөлөөлөл: Уцаарлаж бухимдсан, цухалдаж тогтворгүйтэж байсан,өрөө давчуу агаар муутай санагсан, нүд амархан чилж өвдөж байсан мөн хөдөлгөөнд орж эхэлсэн зэрэг шинж тэмдэг илэрсэн. Харилцааны нөлөөлөл: бага асуудалд хүртэл амархан маргаж эхэлсэн,зөрчилдөөн үүсэх аястай болцгоож байсан ба бүгд тогтворгүй хөдөлгөөнд орж өрөөнөөс хурдан гарахыг хүсцгээж байсан.
  • 7. Үүнээс үзвэл улаан өнгийг спортын байгууллага зэрэг ажилчдаас байнгын эрч хүч хөдөлгөөн шаардсан байгууллага дотоод тохижилтондоо оруулж өгч болно. 2. Ногоон өнгийн өрөөнд орсон оролцогчдын цусны дээд, доод даралт харилцан адилгүй байсан ба зүрхны цохилт ч бас ихсэж багассан янз бүр байсан. Үүнийг энгийн орчноос ногоон өнгийн орчинд орсонтой холбож тайлбарлаж болно. Сэтгэл зүйн байдал: Бүгд адил нойр хүрч эхэлсэн ба тайван байдлыг мэдэрч байсан. Гэрэл сайтай дулаахан санагдаж чимээгүй намуухан байхыг илүүд эрхэмлсэн. Харилцаанд үзүүлсэн нөлөөлөл: Бүгд эвтэй болж илүү дотно байдал мэдрэгдэж байсан. Орчин чимээгүй нам гүм болж эхэлсэн. Үүнээс үзвэл эмнэлэгийн байгууллага болон эмчилгээний салон,амралтын өрөө зэрэг байгууллага дотоод орчноо ногоон өнгөөр будаж өгвөл илүү зүгээр. 3.Улаан өнгийн орчноос ногоон өнгийн орчинд ороход цусны дээд даралт 19-54,доод даралт 0-19 буурсан ба зүрхны цохилт 2-26 хэмээр буурсан байсан. Сэтгэл зүйн нөлөөлөл: Улаан өнгөтэй орчноос илүү тайван мэдрэмж төрж байсан.Зай ихтэй агаар сайтай,дулаан санагдаж байсан.сэтгэл сэргэж үймүүлмээр санагдаж эхэлсэн. Харилцааны байдал: Улаан орчноос гаргаж ногоон орчинд оруулсны дараагаар оролчогчид сахилаггүйтэж ноцолдож эхэлсэн. Анхандаа инээлдэж байснаа яваандаа тайвширцгаасан. Үүнээс үзэхэд орчны өнгө огцом солигдох нь 2 өнгө шилжих байдлын сэтгэл зүйн өөрчлөлт үзүүлдэг байна. Зөвлөмж:Байгууллага бүр өөр өөрийн онцлог өрөө өрөөнийхөө зориулалтаас шалтгаалж өнгөний сонголт хийх хэрэгтэй бөгөөд өнгөний үзүүлэх нөлөөлөлийг оруулж өглөө. Үндсэн өнгө Улаан:Хүндлэлийн буюу их хаадын билэгдлийн өнгө Билэгдэл:Эрч хүч,энерги,баяр баясал,эрүүл энх,секс Улаан өнгө нь хүсэл өдөөгч ба залуу,хөгжилтэй,цовоо,мэдрэмж төрүүлдэг. Дотно дулаан сэтгэл төрүүлэгч өнгө бөгөөд өөрийн хүч боломжийг илэрхийлэх,алив үйлдэл хийхэд бэлэн байх өөртөө итгэх итгэл нэмэгдүүлдэг.Арьсны өвчинг эдгээж,хооллох дур хүслийг сэргээж,сэтгэл санааны байдлыг засдаг.
  • 8. Сөрөг нөлөөлөл:Зүрх судасны цохилтыг түргэсгэж,цусны даралтыг ихэсгэдэг.Нүдний хараанд муугаар нөлөөлөх,ядраах зэрэг нөлөө үзүүлдэг. Улаан өнгөтэй хувцас хэт өмсвөл сэтгэл хөдөлж түрэмгий авиртай болдог.Улаан өнгө нь эрч хүчийг өгдөг учир спортын хувцас улаан байх нь элбэг байдаг. Спортын чиглэлийн байгууллага,болон хөдөлгөөн эрч хүч шаарддаг байгууллага дотоод тохижилтоо улаан өнгө түлхүү оруулж хийвэл зүгээр. Мөн улаан өнгө нь хүнд яарах сэтгэл төрүүлдэг учир түргэн хоолны газар, ресторан зэрэг газар улаан өнгийн ширээний бүтээлгэ тавьж өгч болно. Мөн хуралын өрөөний хивсийг улаан өнгөтэй болговол шийдвэр хурдан гарах ба харилцагч тань хурдан гарын үсэг зурах магадлал мөн өндөр байдаг. Анхаарал төвлөрүүлэх шаардлагатай байгууллага зайлсхийвэл зүгээр Шар:Оюун ухаан номын өнгө Билэгдэл:Аз жаргал,боловсролтой нүүрэмгий зан,эд баялаг гэрэл гэгээ Шар өнгө нь мэдрэлийн системийг бэхжүүлж хүний сэтгэл хөдлөлийг сэргээдэг.Нарны өнгө бөгөөд хөгжилтэй сэргэлэн цовоо өнгө юм.Анхаарал төвлөрүүлэх,ой тогтоолт нэмэгдүүлэх,шийдвэр хурдан гаргах,шударга байхад нөлөөлдөг.Бусад хүмүүсийн үзэл бодлыг ойлгоход тусладаг.Эрх чөлөөтэй байх хүслийг өдөөж,сэтгэлийн дарамтнаас гаргах эрмэлзэл төрүүлнэ. Сөрөг нөлөөлөл:Хөнгөмсөг,хөөрөлтэй байдал,олон ааш,тэмцэлийг авчирдаг.Сэтгэл санаа тогтворгүй,урам хугарсан,түгшүүртэй гутралтай байгаа үедээ шар өнгө хэт давамгайлсан орчноос зайлсхийх нь зүйтэй. Цовоо сэргэлэн байдлыг авчирдаг тул дэлхийн ихэнх оронд такси шар өнгөтэй байдаг.Бидний мэдэх smile ч бас үүнтэй холбоотой. Хичээлийн орчин ба хүүхдийн цэцэрлэг,хурлын өрөөний ширээ зэрэг шийдвэр хурдан гаргадаг, шинэ зүйл мэдэх шаардлагатай өрөөгөө шар өнгөөр сонговол зүгээр Цэнхэр:Тэнгэрийн билэгдэл,тайван байдлын илэрхийлэл өнгө Цэнхэр өнгө нь тайвшруулах үйлчилгээтэй учир аюулгүй итгэлтэй уур амьсгалыг бүрдүүлдэг.Үл ялиг ногоон туяатай бол нийтэч орчинг үүсгэнэ.Нүдэнд сайнаар нөлөөлдөг,түгшүүр арилган зүрхний цохилтыг сайжруулна.Өөдрөг бүрэн бүтэн байдал мэдрүүлдэг.Цэнхэр өнгийг харахад цэвэр цэмцгэр байдал мэдрэгддэг,Цэнхэр өнгө нь хүний бие дэхь Т4 лимпоцитийг идэвхижүүлдэг.Энэ нь дархлааны чухал зүйл бөгөөд цусан дахь цагаан бөөмийг ялгаруулдаг. Сөрөг нөлөөлөл:Сэтгэл зовоох нөхцөл үүсгэдэг.Ажил хэргийн уулзалтад зохимжгүй.Хэт тайван байдал,идэвхигүй сул дорой,удаан хугацаанд гутралтай байгаа
  • 9. үедээ мөн том зорилго тавьсан болон нэр хүнд авчрах оролдлого хийсэн үедээ цэнхэр өнгөнөөс татгалзах нь зүйтэй. Цэнхэр өнгө нь тайван байдлыг авчирдаг тул дэлхийн зарим хотууд томоохон гүүрээ цэнхэр өнгөөр буддаг нь амиа хорлолтыг багасгадаг гэж үздэг. Сургалтын орчин, нягтлан, банкны байгууллага,эмнэлэгийн байгууллага гэх зэрэг тайван , итгэл найдвар байх байгууллага өрөөгөө энэ өнгөөр сонгох хэрэгтэй. Улбар шар:Энергийн өнгө Бэлэгдэл:Дулаан,тохь тух,нарны гэгээ Тархины үйл ажиллагаанд түлхэц өгч, мэдрэлийн системийг сэргээдэг. Түүнчлэн амьдралын эрч хүчийг нэмэгдүүлж, үнэнч хайр, эрч хүч, айдас, мөрөөдөмтгий байдлын бэлэгдэл болдог .Сэргэж байгаа, амилж байгаа мэдрэмжийг төрүүлэх бөгөөд залуу хүмүүст зохицоно. Шар улаан өнгөний спектр гэхэд зугатаах эсвэл тэмцэх үйлдлийг хариуцах мэдрэлийн системийн сэтгэл хөдлөлийн хэсгийг өдөөн ингэснээр цусан дахь сахарын түвшин нэмэгдэж, булчингуудад очих цусны эргэлтийг хурдасган, хүний бүхий л мэдрэмж идэвхждэг. Уужим сэтгэлийг төрүүлдэг өнгө. Хөөрөлийн процесоос ангижирч, өөрийн үнэлэмжийг дээшлүүлж, уучлах сэтгэл төрүүлнэ.Гутралын эсрэг сайн эм болж сэтгэл санааг өргөж өгнө. Амьдралын идэвхи, эерэг мэдрэмж, нээлттэй байх эрмэлзлэлийг төрүүлнэ. Улбар шар єнгє хvний ходоодны шvvс ихээр ялгаруулж шvлсний булчирхайг идвэхжvvлэн хоол идэх дур єдєєдєг. Энэ єнгєєр тvргэн хоолны газар, цайны газарт хэрэглэх тохиромжтой. Мєн график дизайнерууд энэ єнгийг хvнсний сурталчилгаа болон эм зvйд ихээр хэрэглэдэг.Нүдэнд сайн тусдаг учир зам тээврийн ажил хийж байгаа хүмүүс хэрэглэдэг. Сөрөг нөлөөлөл:Ганцаараа тайван баймаар санагдах үед тохиромжгүй Ногоон өнгө:Итгэл найдвар Энэ бол амьдрал, өсөлтийн өнгө Бэлэгдэл: : Тэгш байдал, зохицол, залуу нас, итгэл найдвар, тогтвортой байдал Уг өнгө нь зүрхний өвчтэй хүний даралтыг буулгахад тустай өнгө. Харин цэнхэр, ногоон өнгө нь төв мэдрэлийн эсэд дохио болдог. Үүний нөлөөгөөр зүрхний хэмнэл болон амьсгал удааширч, хоол боловсруулах эрхтэний цусан хангамж сайжирна. Ногоон өнгө нь байгалийн өнгө бөгөөд хүсэл мөрөөдөл, эрүүл мэнд, залуу нас, өсөлт дэвшилт гэх зэргийг билэгддэг. Цайвар ногоон нь намуун тайван уур амьсгалыг үүсгэх ба тод ногоон нь хөөрөл идэвхи зүтгэл зэргийг илэрхийлж, бараан ногоон нь тайван мэдрэмж төрүүлнэ. Өөрийгөө хүндлэх, тогтвортой байх, хатуу чанга байдал, өөртөө шударга хандахад нөлөөлнө. Мөн энэрэнгүй зан чанар, зориг, тэвчээртэй байхад тусална. Хар ногоон буюу дулаан мэдрэмж төрүүлдэг ногоон өнгө нь анхаарал төвлөрүүлж,тайвшруулдаг байхад ногоон цэнхэр буюу хүйтэн мэдрэмж төрүүлдэг
  • 10. ногоон өнгө зоригоо дайчлах,нэрээ хичээх,эрх мэдэлд шунах,биеэ тоох хүч чадалаа үнэлэн эрэмших хүсэл төрүүлдэг байна. Сөрөг нөлөөлөл:Мэдрэлийн системийн хэт ачаалалтай үе,дарамт шахалт,хатуу ширүүн уур амьсгал бүхий орчинд байх үедээ энэ өнгөнөөс татгалзах хэрэгтэй. Амралт унтлагын өрөөнд тохиромжтой.Ходоодны өвчинг намдаадаг. Итгэл найдварын өнгө учраас дэлхийн ихэнх банк ногоон өнгийг их бага хэмжээгээр оруулсан байдаг.Тайвшрал итгэл найдвар төрүүлдэг учир мэс заслийн эмч нар ногоон өнгийн өмсгөл өмсдөг. Ягаан өнгө:Романтик байдал,даруу тайван ,энхрий ялдам Бэлэгдэл:Идэр залуу нас,хүсэл мөрөөдөл Хүний сэтгэл хөдлөлийн хөгжилтэй байдал мөн хүнд сайхан сэтгэгдэл төрүүлдэг өнгө. Зөөлөн дулаан мэдрэмж төрүүлдэг. Тэмүүлэлтэй байх, өөдрөг, зорилготой амьдрахад нөлөөлнө. Цайвар ягаан өнгө нь романтик уур амьсгалыг бүрдүүлэх бөгөөд бараан ягаан өнгө нь драматик уур амьсгалыг бүрдүүлнэ. Ягаан өнгө нь зөөлөн бүрэг ичимхий, эмэгтэйлэг мөртлөө дэгжин чамин, дотно нөхөрсөг байдлыг илэрхийлдэг учираас сүй тавих ѐслол болон хуримын ѐслолд эхнэрийн даашинзанд их хэрэглэгддэг.Бодол санааг зөөлрүүлж мэдрэхүйг хүчтэй болгодог.Тархины үйл ажиллагааг сэргээдэг. Гүн ягаан өнгө айх мэдрэмж төрүүлнэ Хүний сэтгэл санааг тайван бус болгож айх сэтгэл төрүүлдэг өнгө бол ягаан цайвар ягаан тайшрах сэтгэл төрүүлнэ.Энэ өнгө нь агуу санаа, ур чадвар, зөн билэг, шүтлэгт нөлөөлнө. Мөн эмзэг мэдрэмтгий зан чанар, энэрэнгүй нигүүлсэнгүй чанар, урам зоригийг бадраахад нөлөөтэй. Сөрөг тал:Хөнгөмсөг байдал,үл итгэх байдал төрүүлдэг.Эмх цэгцтэй байдлаа хянах үедээ энэ өнгөнөөс татгалзах нь зүйтэй . Цайвар ягаан өнгийн хувцас өмссөн хүн эелдэг урьхан харилцаатай байдаг. Тиймээс Их Британи улсын дэлгүүрийн худалдагчид цайвар ягаан хувцсаар ижилсдэг байна. Гоо сайхны салон зэрэг цэмцгэр дэгжин байдлыг бий болгодог газар болон үйлчилгээний ажилтнуудад тохиромжтой. Цагаан:Цэвэр ариуны илэрхийлэл Бэлэгдэл: . Цагаан өнгө нь үнэнч байдал, идэр залуу нас, цэмцгэр байдал,бурхан,хүний сайхан сэтгэл Цэвэр ариуныг илтгэдэг.Үнэнч байдал үалуу нас цэмцгэр байдал,аливаад татагдах эрчийг авчирдаг.Ямарваа нэг өвчнийг хөнгөрүүлдэг,сэтгэл санааг сэргээж тогтвортой
  • 11. байдал бий болгодог.Итгэл найдвар төрүүлдэг учир эмч эмнэлэгийн байгууллага цагаан өнгийг хэрэглэдэг. Хар:Хувирашгүй жонон өнгө Бэлэгдэл:Гуниг гутрал,муу зүйл,далд ертөнц Хамгийн сонгодог өнгө бөгөөд нуугдмал байдал,муу зүйл,оюун санааны сүр жавхлан,гүн ухаанч ажил хэрэгч байдал авчирдаг.Их хэмжээгээр тайвшруулж амаглан байдал бий болгодог.Ажил хэрэгч өнгө Ажил хэрэгч,итгэлтэй байдал бий болгодог учир костьюм хар өнгө давамгайлах байдал байдаг.Мөн их эрдэмтэн Эйнштейн анхаарлаа төвлөрүүлж, сайн ажиллахын тулд хар хөшигтэй өрөөнд сууж бүтээлээ туурвидаг байжээ Саарал:Ухааны болон илэн далангүйн Бэлэгдэл:Эргэцүүлж бодохуйн Мөн саарал өнгө нь хүний нүдийг бага ядраах, ядаргааг тайлах өнгөнд тооцогддог.Хvнийг маш хурдан дарамтанд оруулдаг бєгєєд хvн сандарсан vед маш хvнд дарамт мэдрэгддэг. Нэгэн жишээ хэлхэд авто машины санамсаргvй осолд ихэвчлэн саарал болон мєнгєлєг саарал машин их єртдєг гэдгийг замын цагдаа нар батладаг. Компьюьер техник менежментийн их сургуулийн сургалтын орчинд хийсэн судалгаа Судалгаанд КтМС-ийн нийт65 ангид судалгаа хийснээс сургалтын багш нар болон захирал, тэргүүлэх пропессоруудын өрөө 28, хичээлийн өрөө 19, Касс,сургалтын алба ,оюутны зөвлөл,сүлжээний өрөө зэрэг 8 өрөө,ариун цэвэрийн өрөө 3, гуанз 1, номын сан 2,биен тамирин заал 1, Лекцийн танхим 3 байна. Нийт дотоод орчин ханын өнгө нь цагаан,цагаан шар,цагаан цэнхэр,шар ногоон өнгө байдаг.Шал нь хүрэн пракет,бор хулдаас,хул шар,цайвар шар,ногоон саарал өнгөөр будсан бол ширээ сандал нь бор шар,хар хүрэн,хул шар,бор,саарал,цайвар шар,цагаан, шаргал өнгөтэй. Хана ширээний өнгө нь ерөнхийдөө итгэл найдвар төрүүлэхүйц анхаарал төвлөрүүлэх өнгө байсан.Шатны өнгө нь сургалтын бөгөөд яарах сэтгэл төрүүлдэг учир хоцролт багасгах сайн талай,лекцийн танхим нь цэнхэр өнгө голлодог учир анхаарал сайн төвлөрүүлдэг. Гэвч зарим нэг анхаарууштай зүйлс гарч ирсэн.Өрөө бүрийг зориулалтыг нь анхаарч ижил зориулалтай өрөөг ижил өнгөөр будаж өгвөл зүгээр санагдсан.Учир нь судалгаанаас харахад нэг өнгийн орчноос нөгөө орчинд ороход сэтгэл зүйн байдал 2 өнгийн шинжийг зэрэг агуулж шилжих хугацаа авдаг байна.
  • 12. Дүгнэлт: Судалгаанд оролцогчид богино хугацаанд тухайн орчинд байхад сэтгэл зүйн байдалд хүчтэй нөлөөлөл үзүүлж байсан ба энэ нь харилцаанд ч бас өөрчлөлт үзүүлж байсан.Өнгө нь өрөөний багтаамж гэрэлтүүлэгт ч мөн нөлөөлж байсан. Байгууллага бүр өөр өөрийн үйл ажиллагааны онцлог сэтгэл зүйн байдлыг харгалзаж дотоод орчныхоо өнгөний сонголтыг хийх нь чухал юм. Ашигласан материал: ph Robert Winston “human body” нүд, тархи орчуулсан он 2009 Д.Санжжав “эрдэм шинжилгээний бүтээлийн эмхтгэл” 47р тал Дорждамба “Анагаах ухааны сэтгэл судлал” 133р тал Web sites http://mn.wikipedia.org www.Sonin.mn www.medeelel.mn