SlideShare una empresa de Scribd logo
1 de 27
Descargar para leer sin conexión
ХХЗХ-той хийсэн гэрээний дагуу 2008 онд батлагдсан
MNS 5884:2008 “холбооны цамхаг байгуулахад тавих
ерөнхий шаардлага” стандартыг шинэчилэн
боловсруулсан.
2008 онд батлагдсан стандарт нь дараах агуулгын дагуу
боловсруулагдсан байсан. Үүнд:
-Холбооны цамхаг байгуулахад тавих ерөнхий шаардлага
-Цамхагийн суурилуулалт
-Өргөх байгууламж
-Цамхагийн шат
-Холбооны цамхагийн газардуулгад тавих шаардлага
Стандартыг шинэчилэн боловсруулах явцад судалсан
олон улсын стандартын байгууллагаас гаргасан болон
гадаад улс орнуудын ижил төстэй стандарт, зөвлөмж,
бусад баримт бичгүүдээс харахад дээрх агуулга нь
холбооны цамхаг байгуулахад тавих ерөнхий шаардлагыг
бүрэн тодорхойлж чадахгүй байгаа нь харагдсан.
Иймээс стандартад ерөнхий шаардлага талаасаа нь хуучин шаардлагуудыг
хэрхэн сайжруулах, заавал байх ёстой ямар ямар шаардлагууд дутуу байгаа
тус тус тодорхойлон гаргаж дараах агуулгын дагуу шинэчилэн боловсруулсан.
Үүнд:
•Ерөнхий шаардлага
-Цамхагийн хийц загвар ба хэмжээ
-Цамхагийн байршилд тавигдах шаардлага
•Харилцаа холбооны цамхагт тавигдах техникийн шаардлагууд.
-Цамхаг байгуулахад шаардагдах талбайн хэмжээ
-Цамхагийн суурь ба их бие
-Цамхагт байрлах ажлын тавцан ба шат
-Цамхагийн хамгаалалтын хашаа
-Цамхагийн гэрэлтүүлэг ба тэмдэглэгээ
-Цамхагийн газардуулга ба аянга зайлуулагч
-Барилга, байгууламжийн дээвэрт цамхаг, антенн байрлуулах
•Харилцаа холбооны цамхагт стандартын дагуу шалгалт хийх жишиг загвар
MNS 5884:2008 стандартыг шинэчилэн боловсруулахдаа АНУ, Непал,
Австрали, Ганна, Малайз, Нигер, БНХАУ, БНЭУ, ОХУ зэрэг орнуудад
холбооны цамхаг шинээр байгуулах талаар мөрдөж байгаа стандарт,дүрэм,
журам, зөвлөмжүүдийг судлан өөр хооронд нь болон өөрсдийн тулгуур
санаатай харьцуулалт хийсний үндсэн дээр Монгол улсын бодит нөхцөл
шаардлагад нийцсэн, цаашид мөрдөгдөх боломжтой стандарт болгохыг зорьж
ажилласан.
Стандартын төслийг шинэчилэн боловсруулах явцад
стандартын бүтэц, агуулга, тавигдах шаардлагуудтай
холбоотой саналыг МТШХХГ, Нийслэлийн Ерөнхий
төлөвлөгөөний газар, Газрын харилцаа, геодези зураг
зүйн газар, Барилга хот байгуулалтын яам, МУИС-
ХШУИС, Мэдээлэл Холбооны Технологийн Сургууль,
МХС ХХК, МЦХ ХК, Мобиком корпораци, Скайтель ХХК,
Жи-Мобайль ХХК, Скаймедиа ХХК зэрэг
байгууллагуудаас авсан ба тэдгээрээс ирүүлсэн 87
саналыг судлан үзэж стандартын шинэчлэлд тусгахыг
зорьж ажилласан.
Стандарт батлагдсанаар эхний ээлжинд одоо ашиглагдаж
байгаа цамхагуудад мөрдөх боломжтой шаардлагуудыг
тодорхойлон мөрдүүлэх, цаашид шинээр байгуулах
харилцаа холбооны цамхагт стандартыг бүрэн мөрдөх
боломжтой гэж үзэж байна.
•Зорилго
Энэ стандартаар Монгол Улсын хэмжээнд харилцаа холбооны цамхаг байгуулахад тавигдах ерөнхий
шаардлагыг тогтооно.
•Хамрах хүрээ
Монгол улсын нутаг дэвсгэрт харилцаа холбооны сүлжээ, хөдөлгөөнт холбоо болон радио,
телевизийн өргөн нэвтрүүлгийн зориулалтаар холбооны цамхаг шинээр байгуулах, угсрах үйл
ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага энэхүү стандартыг мөрдөнө.
•Норматив ишлэл
Энэхүү стандартад иш татсан стандарт, баримт бичгийг стандартыг мөрдөх, хэрэгжүүлэх явцад
нэмэлтээр ашиглана. Он заасан ишлэлийн хувьд зөвхөн иш татсан хэвлэлийг хэрэглэх ба он
заагаагүй ишлэлийн хувьд тухайн стандартын хамгийн сүүлийн хэвлэл(нэмэлт болон хавсралтын
хамт)-ийг хэрэглэнэ.
Стандартийг боловсруулахад дараах стандарт, баримт бичгүүдийг ашигласан болно.
[1]. MNS5884:2008, “Холбооны цамхаг байгуулахад тавигдах техникийн ерөнхий шаардлага”
[2] MNS5762:2007, “Цамхагт суурилагдсан антенн фидерийн байгууламж. Аюулгүй
ажиллагааны шаардлага”
[3] MNS5146:2002, “Цахилгааны аюулгүй байдал. Хамгаалах газардуулга, тэглэлт”
[4] MNS4990:2000, “Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрлэлийн эрүүл ахуй”
[5] MNS1548:72, “220кВ, түүнээс бага хүчдлийн цахилгааны тоног төхөөрөмж, тэдгээрийн
барилга байгууламжийг аянгаас хамгаалах дүрэм ба бүдүүвч”
[6] “Радио холбооны сүлжээний дэд бүтцийн техникийн стандарт ба дэд бүтцийн шаардлага”,
MTSFB 001:2009, Малайз
[7] “Холбооны цамхаг байгуулах заавар, зөвлөмж”, 2010, Гана
[8] “Холбооны цамхаг, мачт суурилуулах техникийн үзүүлэлтүүд”, 2009, Нигер
[9] ANSI/TIA-222-G-2005, “Антенн ба антенны цамхагийн бүтцийн стандарт”
[10] “30, 40 ба 50м өндөртэй бааз станцын цамхагийн техникийн үзүүлэлтүүд”, UTL/GBT/02-01,
2011, Непал
[11] Олон Улсын Иргэний нисэхийн байгууллага (International Civil Aviation Organization-ICAO).
Хавсралт 14, Боть 1, Аэродромын хийц ба ажиллагаа
Англи Монгол
Tower:
A device to separate antenna and his associated
equipment and ground surface, set to attract a variety
of facilities and connection cables are suitable for
structural steel.
Цамхаг:
Антенн түүний дагалдах тоног төхөөрөмжийг газрын гадаргаас
тусгаарлан байрлуулах зориулалттай байгууламж бөгөөд
цахилгаан тэжээлийн, дохио дамжуулах холболтын кабелиуд
татахад тохиромжтой төмөр бүтэцтэй байна.
Monopole tower:
Monopole tower consist of tapered steel tubes that fit
over each other to form a stable pole.
Monopole towers generally used in cellular and
personal communication service. Each section of the
monopole is welded or bolted together
Баганан цамхаг:
Конус хэлбэрийн ган хоолойнуудыг бие биетэй нь холбох
байдлаар бүтээсэн цамхаг. Баганан цамхаг нь гол төлөв үүрэн
болон суурин харилцаа холбооны үйлчилгээнд ашиглагддаг.
Guyed tower:
These are towers that are stabilized by tethered wires.
Guyed towers may be in lattice, triangular or square,
tapered or straight, as well as monopole structural
forms. Guyed towers are lighter and more cost efficient
than self-supporting towers where space is
inexpensive.
Татлагат цамхаг:
Троссон утсаар татлага хийж тогтворжуулсан цамхаг.
Энэ төрлийн цамхаг нь гурвалжин, дарвөлжин, конус, шулуун
хэлбэртэй байж болно. Татлагат цамхаг нь бүтцийн хувьд хөнгөн
байхаас гадна өөрийгөө дэмжсэн угсармал цамхагаас үнийн
хувьд хямд байдаг.
Self-supported lattice tower:
Self-Supporting towers are free-standing lattice
structures. These towers tend to be the most
expensive to build.
Өөрийгөө дэмжсэн угсармал цамхаг:
Ямар нэгэн нэмэлт татлагагүй, өөрийгээ дэмжсэн, төмөр
хийцүүдийг өөр хооронд нь тодорхой зүй тогтлоор холбон угсрах
замаар бүтээсэн цамхаг. Энэ нь хийцийн хувьд хамгийн үнэтэй
байдаг.
Antenna:
A device intended placed towers and other facilities,
and transmissions of electromagnetic waves (transmit
and receive).
Антенн:
Цамхаг болон бусад байгууламжид байрлуулсан, цахилгаан
соронзон долгионыг цацаргах, хүлээн авах зориулалт бүхий
утасгүй холбооны төхөөрөмж.
Restricted area:
Restricted area within a radius of less than one-third of
the height of the tower.
Аюултай бүс:
Цамхагийн эргэн тойрон буюу түүний өндрийн гуравны нэгээс
багагүй радиус доторх талбай
•Ерөнхий шаардлага.
Радио долгион ашиглаж цахилгаан холбоо, хөдөлгөөнт холбоо болон радио телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ
явуулдаг системүүдэд нэвтрүүлэх хүлээн авах антенныг газрын гадаргаас дээш тодорхой өндөр байрлуулж дамжуулал
хийх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор харилцаа холбооны цамхаг ашигладаг.Харилцаа холбооны үйлчилгээний
зориулалтаар шинээр цамхаг байгуулахдаа дараах үйл ажиллагааны дарааллыг баримтлана. Үүнд:
•Үйлчилгээний төрлөөс хамааруулан цамхагын загвар, хэмжээ, байрлуулах газрын сонгох
•Шаардалагатай урьдчилсан судалгаа, дүгнэлтүүдийг холбогдох байгууллагуудаар хийлгэж зөвшөөрөл авах
•Цамхагийн байгууламжийн зураг төсөл гаргуулж баталгаажуулах
•Цамхагийн суурь бэлтгэх
•Цамхагийг угсарч суурилуулах
•Цамхагт газардуулга, аянга сарниулагч хийх
•Цамхагт гэрэлтүүлэг, тэмдэглэгээ хийх
•Цамхагт хамгаалалтын хашаа хийх
•Эрх бүхий байгууллагуудаар хянан баталгаажуулж хүлээлгэн өгөх
1.Харилцаа холбооны цамхаг байгуулахаар төлөвлөх, барьж байгуулах, ашиглалтын үеийн хэмжилт, зураглалын
ажлыг гүйцэтгэхдээ “Эрчим хүчний, харилцаа холбооны инженерийн байгууламжийн геодезийн ажил” БД 11-116-
14-ийг баримтлана.
2.Шинээр харилцаа холбооны цамхаг байгуулахдаа цаг уурын нөхцөл болон хөрсний физик, механик шинж
чанаруудыг тодорхойлсан инженер геологийн судалгааны дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаар гаргуулсан
байна.
3.Харилцаа холбооны цамхаг байгуулахдаа эрх бүхий байгуулагаар зураг төсөл гаргуулж, улсын экспертизээр
хянуулан баталгаажсан байна.
4.Цамхагийн угсралт, суурилуулалтын ажлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч эрх бүхий байгууллага гүйцэтгэнэ.
5.Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамд ба цамхаг хоорондын хамгийн бага зайг тогтоохдоо МУ-ын
Түлш, Эрчим хүчний сайдын 2006 оны 104 тоот тушаалаар батлагдсан “Цахилгаан байгууламжийн дүрэм”-ийн 2-
р бүлгийг мөрдлөгө болгоно.
6.Зайлшгүй шаардлагатай тохиолдолд өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамаас цамхагийн өндрийн
120%-аас багагүй зайд, мөн сургууль, эмнэлэгийн байгууллагаас 150м-ээс багагүй зайд цамхаг байрлуулж болно.
Хавсралт 1-д үзүүлсэн “Харилцаа холбооны цамхагт стандартын дагуу шалгалт хийх жишиг загвар”-ын дагуу баганан
цамхагийн хувьд 5 жил, бусад төрлийн цамхагийн хувьд 3 жил тутамд холбогдох байгууллага хяналт, шалгалт хийнэ.
Харилцаа холбооны цамхаг нь хийц загварын хувьд үндсэн 3 төрөлтэй байх бөгөөд хэрэглээ,
захиалагчийн шаардлага, газар зүйн байрлал, радио долгионы давтамж, тархалт зэрэг хүчин зүйлүүдээс
хамааруулан аль нэг загварыг сонгон ашиглана.
•Баганан цамхаг
•Өөрийгөө дэмжсэн буюу угсармал цамхаг
Татлагат цамхаг
Цамхагийн
төрөл
Ашиглалтын зориулалт Өндрийн хэмжээ
Баганан
Радио, телевизийн өргөн нэвтрүүлэг,
Хөдөлгөөнт холбоо , Цэгээс цэгт радио
дамжуулал
60м хүртэл
Татлагат
Радио, телевизийн өргөн нэвтрүүлэг,
Хөдөлгөөнт холбоо, Цэгээс цэгт радио
дамжуулал
65м хүртэл
Угсармал
Радио, телевизийн өргөн нэвтрүүлэг,
Хөдөлгөөнт холбоо, Цэгээс цэгт радио
дамжуулал
120м хүртэл
Цамхагийн төрөл, үйлчилгээ ба өндрийн хамаарал
Цамхагийн байршилд тавигдах шаардлага
1.Цэгээс олон цэгт дамжуулалд ашиглах хөдөлгөөнт холбоо, өргөн нэвтрүүлгийн
зориулалттай холбооны цамхаг байгуулахдаа зэргэлдээ станцын давтамж, чадал,
бүрхэлтээс хамааруулан хүн ам шигүү суурьшсан бүсээс зайдуу, байгаль орчин,
олон нийтэд аюул учруулахгүй байхаар хамгийн оновчтой байрлалыг сонгоно.
2.Цэгээс цэгт дамжуулалд ашиглах холбооны цамхаг байгуулахдаа радио долгион
сааданд өртөхгүйгээр шууд харалтын зарчмаар дамжих нөхцөлийг хангаж
цамхагийн байрлалыг сонгоно.
3.Цамхагт байрлах харилцаа холбооны төхөөрөмжүүдээс ялгарах хүлэмжийн хийн
ялгаралын хувь хэмжээ, радио давтамжийн цацаргалтын чадал нь хүн ам, байгаль
орчинд сөрөг нөлөө үзүүлэхээргүй тогтоосон хувь хэмжээнд байна.
4.Цамхаг байршил нь тухайн орон нутгийн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан
төлөвлөлт болон мөрдөгдөж байгаа холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын
заалтуудтай нийцсэн байна.
5.Харилцаа холбооны цамхаг, байгууламж нь гал түймрээс сэргийлсэн
хамгаалалтын зурвастай байна.
6.Харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч компаниудын хувьд техникийн болон
радио давтамжийн хувьд өөр хоорондоо харилцан нөлөөлөл үүсэхээргүй байх
тохиолдолд нэг байрлалд, нэг цамхаг ашиглах зарчмыг баримтлана.
7.Техникийн болон радио давтамжийн хувьд өөр хоорондоо харилцан нөлөөлөл
үүсэхээр бол тухайн үйлчилгээ үзүүлэгч өөрийн цамхагийг байгуулах ба цамхаг
хоорондын зай 3 м-ээс багагүй байна.
8.Цамхагын загвараас хамаарч түүний нийтийн эзэмшлийн зам, талбайгаас
алслагдах хэмжээ нь хүснэгтэд заасан хэмжээтэй байна.
Цамхагийн өндөр /м/ ≤25
25≥3
0
30≥4
0
40≥45
45≥5
5
55≥60
Нийтийн эзэмшлийн зам, талбайгаас алслагдах хэмжээ/цамхагийн
өндрийн хувиар/
Баганан цамхаг 25% 25% 25% 25% 50% 100%
Бусад
(Татлагат,угсармал цамхаг)
125% 125% 125% 150% 150% 200%
Цамхагийн нийтийн эзэмшлийн зам, талбайгаас алслагдах хамгийн бага зай
Цамхаги
йн өндөр
/м/
≤25 25≥30 30≥40 40≥45 45≥55 55≥60
Шаардагдах талбайн хэмжээ/цамхагийн өндрийн хувиар/
Баганан
цамхаг
100% 100% 125% 150% 200% 250%
Харилцаа холбооны цамхагт тавигдах техникийн шаардлагууд.
1.Цамхаг байгуулахад шаардагдах талбайн хэмжээ
1.Баганан цамхаг байгуулахад шаардагдах талбайн хэмжээг түүний өндрөөс хамааруулж 3-
р хүснэгтэд үзүүлсэн байдлаар тдорхойлно.
3-р хүснэгт. Баганан цамхаг байгуулахад шаардагдах талбайн хэмжээ
1.Татлагат цамхаг байгуулахад шаардагдах нийт талбайн хэмжээг түүний татлага утас,
бэхэлгээний байрлах талбайг оролцуулан тооцоолох ба энэ нь тухайн цамхагын өндрийн
80 хувиар тодорхойлогдоно.
2.Татлагат цамхаг байгуулахад шаардагдах хамгийн бага талбайн хэмжээ нь тэгш өнцөгт
хэлбэртэй байх бөгөөд урт тал нь цамхагийн өндрийн 139%-аас багагүй, богино тал нь
цамхагийн өндрийн 120%-аас багагүй байна.
(Зураг 2а 4-р хүснэгт)
1.Татлагат цамхаг байгуулахад шаардагдах тохиромжит талбайн хэмжээ нь квадрат
хэлбэртэй байх бөгөөд талууд нь цамхагийн өндрийн 139%-аас багагүй байна.(Зураг 2б ба
4-р хүснэгт)
2.3 татлага ашигласан тохиолдолд шаардагдах талбайн хэмжээг хамгийн бага
хэмжээгээр(зураг 2а), 3-аас дээш татлага ашигласан тохиолдолд шаардагдах талбайн
хэмжээг тохиромжит хэмжээгээр(зураг 2б) тодорхойлно.
Тохиромжит талбай Хамгийн бага талбай
Цамхагийн
өндөр(м)
Талбайн
хэмжээ(мхм)
Цамхагийн
өндөр(м)
Талбайн
хэмжээ(мхм)
10 27x27 10 16x27
20 31x31 20 27x31
30 45x45 30 39x45
40 59x59 40 51x59
50 73x73 50 63x73
60 86x86 60 75x86
70 100x100 70 87x100
80 114x114 80 99x114
90 128x128 90 111x128
100 142x142 100 123x142
110 156x156 110 135x156
120 170x170 120 147x170
130 184x184 130 159x184
140 198x198 140 171x198
150 211x211 150 183x211
Татлагат цамхаг байгуулахад шаардагдах талбайн хэмжээ
Цамхагийн өндөр (м)
Урт талын хэмжээ
(м)
Өргөн талын хэмжээ
(м)
10 8 7
15 9 8
25 10 9
30 11 10
40 12 11
45 13 12
55 14 13
60 15 14
70 16 15
80 17 16
85 18 17
90 19 18
100 20 19
105 21 20
120 22 21
Өөрийгөө дэмжсэн буюу угсармал цамхаг нь хийцийн хувьд 3 хөлтэй эсвэл
4 хөлтэй байна.
3 хөлтэй угсармал цамхагийн суурийн тэгш өнцөг үүсгэж байгаа талуудад
тус тус 1 хөл нь байрлах ба талуудын урт нь цамхагийн өндрөөс хамаарч 5-
р хүснэгтэд үзүүлсэн байдлаар тодорхойлогдоно. 3 хөлтэй угсармал цамхаг
байгуулахад шаардагдах хамгийн бага талбайн хэмжээ
Цамхагийн өндөр (м) Талын уртын хэмжээ (м)
10 6
15 7
25 8
30 9
40 10
45 11
55 12
60 13
70 14
80 15
85 16
90 17
100 18
105 19
120 20
4 хөлтэй угсармал цамхагийн суурийн талууд нь цамхагийн өндрөөс хамаарч 6-р
хүснэгтэд үзүүлсэн байдлаар тодорхойлогдоно.
Цамхагийн суурь ба их бие
1.Ерөнхий шаардлагын 5.4-д заасны дагуу цамхагийн суурь болон их
биеийн бүтэц; хэмжээ; ашиглах материал төрөл, хэмжээ; ажлын тоо,
хэмжээ, дараалал зэргийг харуулсан зураг төслийг боловсруулсан байна.
2.Зураг төсөл боловсруулахдаа инженер геологийн судалгаанд үндэслэн
хөрсний бүтэц, хөрсний ус, салхины хүч, газар хөдлөлт, мөстөлт зэргийг
заавал тооцож цамхагийн динамик ачаалал(цамхагт байрлуулах, антенн,
фидер, салхины ачаалал), хэвтээ ба босоо тэнхлэгийн дагуу цамхагийн
суурьт үүсэх ачаалал, даралтыг зөв тодорхойлсон байна.
3.БНбД-2.02.01-94 “Барилга байгууламжийн cуурь, суурийн зураг төсөл
зохиох норм ба дүрэм”, БНбД3.04.03-90 “Байгууламж ба барилгын
бүтээцийг зэврэлтээс хамгаалах”, БНбД 22-01-01/2006 “Газар хөдлөлтийн
бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм”, БНбД 2.01.01-93
“Барилгад хэрэглэх уур амьсгал ба геофизикийн үзүүлэлтүүд”, БНбД
2.01.07-90 “Ачаалал ба үйлчлэл” зэрэг бичиг баримтуудын холбогдох
заалтуудын баримтлана.
4.Цамхагийн их биед цахилгаан тэжээлийн болон радио давтамжийн
дохио дамжуулах кабель, фидер, долгион хөтлүүрийг бэхлэх, тогтоох
зориулалтын бэхэлгээтэй байрлуулсан байна.
Цамхагт байрлах ажлын тавцан ба шат
1.Цамхагт 20м тутамд амрах тавцан, антенн суурилуулах цэг бүрд
ажлын тавцан тус тус байрлуулна.
2.Ажлын тавцангийн хамгаалалтын хашлага нь 1.5м-ээс багагүй
өндөртэй, 3 ба түүнээс дээш талтай, эсвэл тойрог хэлбэртэй байна.
3.Цамхагт авирах шат заавал байх ба шатны өргөн нь 45 см-ээс
багагүй, гишгүүр хоорондын зай нь 30см-ээс ихгүй, 150 кг хүртлэх
ачааны даацтай байна.
4.5 м-ээс дээш өндөртэй цамхагт ажиллагсадыг гэдрэг унахаас
сэргийлж 3 м өндрөөс эхлэнавирлах шатанд нум хэлбэрийн хаалт
хийнэ.
5.Нум хэлбэрийн хаалтын гол цэг ба шатны гишгүүр хоорондын зай
80см-ээс ихгүй байх ба тэдгээрийг хооронд нь 3-аас дээш босоо
холбоосоор холбосон байна.
Цамхагийн хамгаалалтын хашаа
1.Цамхагийн эргэн тойронд аюулгүй байдлыг хангах үүднээс
хамгаалалтын хашаа барих ба энэ нь 2м-ээс доошгүй өндөртэй,
өргөст утсаар хүрээлсэн торон хашаа байна.
2.Хамгаалалтын хашааны дотор байрлах харилцаа холбооны тоног
төхөөрөмжүүд олон нийтэд ил харагдаж байхаар хашааны торыг
сонгох ба тухайн орчны нөхцөл, тохижилт үйлчилгээнд нийцүүлэн
тодорхой өнгөөр будсан байна.
Цамхагийн гэрэлтүүлэг ба тэмдэглэгээ
1.Харилцаа холбооны цамхагт заавал гэрэлтүүлэг хийсэн байх ба
энэ нь ямар нэгэн саадаар халхлагдаагүй, 15км хүртэл зайнаас
харагдах хэмжээний хүчин чадалтай байна.
2.Цамхагийн өндрөөс хамааруулан 50м тутамд хажуу талд улаан
өнгийн 2 гэрэл, оройн хэсэгт улаан өнгийн анивчдаг 1 гэрэл
байрлуулна.
3.18.00-07.00 цагийн хооронд цамхагийн гэрэлтүүлэг тасралтгүй асах
нөхцөлийн хангах үүднээс үл тасалдах тэжээлийн системд заавал
холбосон байна.
Цамхагийн
өндөр
Гэрэлтүүлэгий
н төрөл (ICAO)
Гэрлийн
байрлал, тоо
Хамгаалалтын
гэрэлтүүлгийн өнгө ба
асалтын байдал
50 м хүртлэх
Бага чадлын,
ICAO A эсвэл B
төрөл
Оройн хэсэгт 1
гэрэл
Бага чадлын, улаан,
анивчдаггүй
51-100 м
ICAO B төрөл
Хажуу талд
50м тутамд 2
гэрэл, оройн
хэсэгт 1 гэрэл
50м-д бага чадлын
улаан, анивчдаггүй
Оройн хэсэг дунд
чадлын анивчдаг
101м дээш
өндөр
50м-д бага чадлын
улаан, анивчдаггүй
100м дунд чадлын
анивчдаг гэх мэт
шатална
1.Харилцаа холбооны цамхаг ба түүний хамгаалалтын хашааны аль ч хэсэгт арилжаа,
сурталчилгааны зориулалтаар аливаа тэмдэг, тэмдэглэгээ, зар сурталчилгаа
байрлуулахыг хориглоно.
2.Цамхагийн аль нэг хөл дээр цамхагийн үйлдвэрлэгч, эзэмшигч, суурилуулагч,
оператор компанийн тухай мэдээлэл бүхий пайз байрлуусан байна.
3.Сараалжин бүтэцтэй 212м хүртэл өндөртэй цамхагийг 7 үе, 212м-ээс дээш өндөртэй
цамхагийг 9 үе хувааж улаан цагаан өнгө дараалах байдлаар будаж тэмдэглэнэ.
4.Цамхагийн их биеийн доод ба дээд хэсэг заавал улаан өнгөөр тэмдэглэгдсэн байна.
5.Цамхагт байрлах антеннуудад дараах мэдээлэл бүхий пайзыг байрлуусан байна.
oОператорын нэр
oСуурилуулсан огноо
oӨндөр
oАжлын давтамж
oАнтенны тоо
oГазарзүйн байрлал
oИдэвхитэй цацаргалтын чадал
1.Цамхагт байрлах радио нэвтүүлэх антеннаас радио долгион цацаргах үед хэвийн
хэмжээнээс их чадал бүхий цахилгаан соронзон долгионтой орчин үүсгэж байгааг
анхааруулах зорилгоор тусгай тэмдэглээг цамхагийн хамгаалалтын хашааны дээр
хийсэн байна.
Цамхагийн газардуулга ба аянга зайлуулагч
1.MNS 5146:2002 стандартыг үндэслэн цамхагийн газардуулгыг хийнэ.
2.Газардуулгын хүрээний эсэргүүцэл нь хамгийн ихдээ R<=4 Ом байх шаардлагыг хангасан
байна.
3.3-р зурагт үзүүлсний дагуу татлагат цамхагийн хувьд татлага, цамхагийн их биеийг
газардуулахаас гадна цамхагт байрлах антенны болон харилцаа холбооны тоног
төхөөрөмжүүдийн газардуулга, тэдгээрийн агуулж байгаа байрыг тойруулан хийсэн газардуулгын
хэлхээ зэргийг өөр хооронд нь заавал холбосон байна.
1.Цамхагт аянга зайлуулагчийг хийхдээ MNS1548:72, “220кВ, түүнээс бага хүчдлийн цахилгааны
тоног төхөөрөмж, тэдгээрийн барилга байгууламжийг аянгаас хамгаалах дүрэм ба бүдүүвч”
стандартыг мөрдлөгө болгоно.
2.4-р зурагт үзүүлсний дагуу цамхагийн оройд 12мм-ээс багагүй диаметртэй аянга зайлуулах зэм
саваа байрлаж түүнийг (25мм)х(3мм)-ээс багагүй хэмжээтэй туузан зэс утсаар газардуулгын
хэлхээтэй холбоно.
3.Цамхаг болон түүний орчин байгаа харилцаа холбоо тоног төхөөрөмжүүдийг аянгаас
хамгаалахын тулд газрын гадаргаас цамхагийн орой хүртэл зайд хамгийн багадаа 45 градусын
өнцгөөр хамгаалалтын бүс үүсэхээр тооцож аянга зайлуулагчийн өндрийг тодорхойлно.
Зүү хэлбэрийн газардуулгын саваанууд
Уламжлалт хэлбэрийн газардуулга
Дамжуулах утас
Аянга зайлуулах саваа
Барилга, байгууламжийн дээвэрт цамхаг, антенн байрлуулах
Барилга байгууламжийн дээвэр дээр цамхаг, антенн байрлуулахдаа
тухайн байгууламжийн дээврийн зай талбай, даацыг урьдчилан
шалгаж, тухайн барилга, байгууламжийн зураг төслийг гаргасан
инженер болон холбогдох эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан
байна.
1.Тухайн барилга, байгууламжийн дээврийн газаргуу дээр 6м-ээс
дээш өндөртэй цамхаг байгуулж болохгүй.
2.Тухайн барилга, байгууламжийн дээврийн нийт талбайн 25%-аас
ихгүй хэсгийг цамхаг, антенн болон харилцаа холбооны тоног
төхөөрөмжийн зориулалтаар ашиглаж болно.
3.Барилга, байгууламжийн дээвэр дээр байрлах цамхаг, антенн,
харилцаа холбооны тоног төхөөрөмжийн байрны хийц, өнгө,
материал нь тухайн барилгатайгаа зохицсон байх шаардлагатай.
4.1.2м-ээс бага диаметр бүхий зөвхөн хүлээн авах парабол
антенныг барилга, байгууламжийн дээвэр, хананд ямар нэгэн
зөвшөөрөлгүйгээр байрлуулан ашиглаж болно.
Харилцаа холбооны цамхагт стандартын дагуу
шалгалт хийх жишиг загвар. Хавсралт 1
Цамхагийн байршил:
...........................................................
Цамхаг эзэмшигч:
..........................................................
Огноо ............................................... Цаг ...................................................
Цамхагийн төрөл:
Нэг Баганан Татлагат Угсармал
Цамхагийн өндөр :
........................................................................................................................
Цамхагийн зориулалт:
Үүрэн холбоо Радио, телевиз Харилцаа холбоо
Тайлбар..........................................................................................................
Цамхагийн суурь ба их бие:
Хэвийн Хэвийн бус
Тайлбар..........................................................................................................
Цамхагийн ажлын шат ба тавцан:
Хэвийн Хэвийн бус
Тайлбар..........................................................................................................
Цамхагийн хамгаалалтын хашаа:
Хэвийн Хэвийн бус
Тайлбар..........................................................................................................
Цамхагийн гэрэлтүүлэг ба тэмдэглээ:
Хэвийн Хэвийн бус
Тайлбар..........................................................................................................
Цамхагт шаардагдах талбайн хэмжээ:
Хэвийн Хэвийн бус
Тайлбар..........................................................................................................
Цамхагийн татуурга бэхэлгээ:
Хэвийн Хэвийн бус
Тайлбар..........................................................................................................
Цамхагийн газардуулга ба аянга зайлуулагч:
Хэвийн Хэвийн бус
Тайлбар..........................................................................................................
Цамхагт байрлах антенны бэхэлгээ:
Хэвийн Хэвийн бус
Тайлбар..........................................................................................................
Цамхагийн байршилд тавигдах шаардлага хангасан эсэх:
Тийм Үгүй
Тайлбар..........................................................................................................
Ерөнхий шаардлагуудыг хангасан эсэх:
Тийм Үгүй
Тайлбар..........................................................................................................
Шалгалт хийсэн ИТА-ны харьяалал, албан тушаал, нэр:
.........................................................................................................................
Гарын үсэг: Огноо:
........................................ ...........................................
ТӨГСӨВ.

Más contenido relacionado

La actualidad más candente

Ажлын байрны тодорхойлолт Уурхайн инженер
Ажлын байрны тодорхойлолт Уурхайн инженерАжлын байрны тодорхойлолт Уурхайн инженер
Ажлын байрны тодорхойлолт Уурхайн инженерTemuulen Nyamdorj
 
Нийгмийн тухай мэдлэг On social science
Нийгмийн тухай мэдлэг On social science Нийгмийн тухай мэдлэг On social science
Нийгмийн тухай мэдлэг On social science National of University Mongolia
 
ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ТЙН ОНЦЛОГ ЗОХИЦУУЛАЛТ
ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ТЙН ОНЦЛОГ ЗОХИЦУУЛАЛТЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ТЙН ОНЦЛОГ ЗОХИЦУУЛАЛТ
ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ТЙН ОНЦЛОГ ЗОХИЦУУЛАЛТUmguullin Mongol Umguulugch
 
2. Ажлын удирдамж бичих.pdf
2. Ажлын удирдамж бичих.pdf2. Ажлын удирдамж бичих.pdf
2. Ажлын удирдамж бичих.pdfSuvaSuva1
 
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүйсудалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүйNaraa_06
 
Маркетингийн стратеги боловсруулах арга зүйн асуудал
Маркетингийн стратеги боловсруулах арга зүйн асуудал Маркетингийн стратеги боловсруулах арга зүйн асуудал
Маркетингийн стратеги боловсруулах арга зүйн асуудал Mr Nyak
 
хөдөлмөрийн гэрээний загвар
хөдөлмөрийн гэрээний загвархөдөлмөрийн гэрээний загвар
хөдөлмөрийн гэрээний загварZaya G
 
монголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацмонголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацSainbuyn Baagii
 
дадлагын тайлан 1
дадлагын тайлан 1дадлагын тайлан 1
дадлагын тайлан 1Munkhtur Davaanyam
 
бие бялдарыг хөгжүүлэх
бие бялдарыг хөгжүүлэхбие бялдарыг хөгжүүлэх
бие бялдарыг хөгжүүлэхР. Мина
 
Лекц №4 Санхүүгийн зах зээл
Лекц №4 Санхүүгийн зах зээлЛекц №4 Санхүүгийн зах зээл
Лекц №4 Санхүүгийн зах зээлGunjargal
 
нийгэм тест өөрийгөө сориорой
нийгэм тест өөрийгөө сориоройнийгэм тест өөрийгөө сориорой
нийгэм тест өөрийгөө сориоройBurmaa Ganbaatar
 

La actualidad más candente (20)

Дипломын ажил
Дипломын ажилДипломын ажил
Дипломын ажил
 
Ажлын байрны тодорхойлолт Уурхайн инженер
Ажлын байрны тодорхойлолт Уурхайн инженерАжлын байрны тодорхойлолт Уурхайн инженер
Ажлын байрны тодорхойлолт Уурхайн инженер
 
Нийгмийн тухай мэдлэг On social science
Нийгмийн тухай мэдлэг On social science Нийгмийн тухай мэдлэг On social science
Нийгмийн тухай мэдлэг On social science
 
Маркетингийн судалгааны дизайн
Маркетингийн судалгааны дизайнМаркетингийн судалгааны дизайн
Маркетингийн судалгааны дизайн
 
ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ТЙН ОНЦЛОГ ЗОХИЦУУЛАЛТ
ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ТЙН ОНЦЛОГ ЗОХИЦУУЛАЛТЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ТЙН ОНЦЛОГ ЗОХИЦУУЛАЛТ
ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ТЙН ОНЦЛОГ ЗОХИЦУУЛАЛТ
 
2. Ажлын удирдамж бичих.pdf
2. Ажлын удирдамж бичих.pdf2. Ажлын удирдамж бичих.pdf
2. Ажлын удирдамж бичих.pdf
 
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүйсудалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
 
Brainstorming
BrainstormingBrainstorming
Brainstorming
 
Маркетингийн стратеги боловсруулах арга зүйн асуудал
Маркетингийн стратеги боловсруулах арга зүйн асуудал Маркетингийн стратеги боловсруулах арга зүйн асуудал
Маркетингийн стратеги боловсруулах арга зүйн асуудал
 
хөдөлмөрийн гэрээний загвар
хөдөлмөрийн гэрээний загвархөдөлмөрийн гэрээний загвар
хөдөлмөрийн гэрээний загвар
 
Decision tree
Decision treeDecision tree
Decision tree
 
монголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацмонголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархац
 
ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААН
ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААН
ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААН
 
Tsho lekts 1
Tsho lekts  1Tsho lekts  1
Tsho lekts 1
 
дадлагын тайлан 1
дадлагын тайлан 1дадлагын тайлан 1
дадлагын тайлан 1
 
бие бялдарыг хөгжүүлэх
бие бялдарыг хөгжүүлэхбие бялдарыг хөгжүүлэх
бие бялдарыг хөгжүүлэх
 
Лекц №4 Санхүүгийн зах зээл
Лекц №4 Санхүүгийн зах зээлЛекц №4 Санхүүгийн зах зээл
Лекц №4 Санхүүгийн зах зээл
 
Маркетингийн судалгаа
Маркетингийн судалгааМаркетингийн судалгаа
Маркетингийн судалгаа
 
Брэнд менежментийн стратеги
Брэнд менежментийн стратегиБрэнд менежментийн стратеги
Брэнд менежментийн стратеги
 
нийгэм тест өөрийгөө сориорой
нийгэм тест өөрийгөө сориоройнийгэм тест өөрийгөө сориорой
нийгэм тест өөрийгөө сориорой
 

Similar a 5. tower

2 1. 5.oron suuts stan. presen 16.03.17.
2 1. 5.oron suuts stan. presen 16.03.17.2 1. 5.oron suuts stan. presen 16.03.17.
2 1. 5.oron suuts stan. presen 16.03.17.crc.gov.mn crc
 
1 1. 5.2.oron suuts.tuluv.stan.present.16.03.17.
1 1. 5.2.oron suuts.tuluv.stan.present.16.03.17.1 1. 5.2.oron suuts.tuluv.stan.present.16.03.17.
1 1. 5.2.oron suuts.tuluv.stan.present.16.03.17.crc.gov.mn crc
 
Дипломын ажил /Шинэ яармаг хорооллыг цахилгаанаар хангах хөрөнгө оруулалт үр ...
Дипломын ажил /Шинэ яармаг хорооллыг цахилгаанаар хангах хөрөнгө оруулалт үр ...Дипломын ажил /Шинэ яармаг хорооллыг цахилгаанаар хангах хөрөнгө оруулалт үр ...
Дипломын ажил /Шинэ яармаг хорооллыг цахилгаанаар хангах хөрөнгө оруулалт үр ...Nael Narantsengel
 
1 2. 2.5.or.suuts. ict.tuluvluh stand.16.04.03.
1 2. 2.5.or.suuts. ict.tuluvluh stand.16.04.03.1 2. 2.5.or.suuts. ict.tuluvluh stand.16.04.03.
1 2. 2.5.or.suuts. ict.tuluvluh stand.16.04.03.crc.gov.mn crc
 
2 2. 2.6. oron suuts ict suuril.stan.16.04.03.
2 2. 2.6. oron suuts ict suuril.stan.16.04.03.2 2. 2.6. oron suuts ict suuril.stan.16.04.03.
2 2. 2.6. oron suuts ict suuril.stan.16.04.03.crc.gov.mn crc
 
Hereg bolj mag ad
Hereg bolj mag adHereg bolj mag ad
Hereg bolj mag adGB Mcz
 
Лекц 3
Лекц 3Лекц 3
Лекц 3Muuluu
 
өгөгдөл дамжуулах
өгөгдөл дамжуулахөгөгдөл дамжуулах
өгөгдөл дамжуулахOidov Umbelee
 

Similar a 5. tower (15)

2 1. 5.oron suuts stan. presen 16.03.17.
2 1. 5.oron suuts stan. presen 16.03.17.2 1. 5.oron suuts stan. presen 16.03.17.
2 1. 5.oron suuts stan. presen 16.03.17.
 
1 1. 5.2.oron suuts.tuluv.stan.present.16.03.17.
1 1. 5.2.oron suuts.tuluv.stan.present.16.03.17.1 1. 5.2.oron suuts.tuluv.stan.present.16.03.17.
1 1. 5.2.oron suuts.tuluv.stan.present.16.03.17.
 
Дипломын ажил /Шинэ яармаг хорооллыг цахилгаанаар хангах хөрөнгө оруулалт үр ...
Дипломын ажил /Шинэ яармаг хорооллыг цахилгаанаар хангах хөрөнгө оруулалт үр ...Дипломын ажил /Шинэ яармаг хорооллыг цахилгаанаар хангах хөрөнгө оруулалт үр ...
Дипломын ажил /Шинэ яармаг хорооллыг цахилгаанаар хангах хөрөнгө оруулалт үр ...
 
1 2. 2.5.or.suuts. ict.tuluvluh stand.16.04.03.
1 2. 2.5.or.suuts. ict.tuluvluh stand.16.04.03.1 2. 2.5.or.suuts. ict.tuluvluh stand.16.04.03.
1 2. 2.5.or.suuts. ict.tuluvluh stand.16.04.03.
 
2 2. 2.6. oron suuts ict suuril.stan.16.04.03.
2 2. 2.6. oron suuts ict suuril.stan.16.04.03.2 2. 2.6. oron suuts ict suuril.stan.16.04.03.
2 2. 2.6. oron suuts ict suuril.stan.16.04.03.
 
Heleltsuulgiin material ecop
Heleltsuulgiin material ecopHeleltsuulgiin material ecop
Heleltsuulgiin material ecop
 
Tad
TadTad
Tad
 
Hereg bolj mag ad
Hereg bolj mag adHereg bolj mag ad
Hereg bolj mag ad
 
Лекц 3
Лекц 3Лекц 3
Лекц 3
 
дотоод сүлжээний зохион байгуулалт
дотоод сүлжээний зохион байгуулалтдотоод сүлжээний зохион байгуулалт
дотоод сүлжээний зохион байгуулалт
 
It101 lec7
It101 lec7It101 lec7
It101 lec7
 
Lab-7
Lab-7Lab-7
Lab-7
 
өгөгдөл дамжуулах
өгөгдөл дамжуулахөгөгдөл дамжуулах
өгөгдөл дамжуулах
 
Mobile technology trend last mobicom-munxbold
Mobile technology trend last mobicom-munxboldMobile technology trend last mobicom-munxbold
Mobile technology trend last mobicom-munxbold
 
Lecture 1 2
Lecture 1 2Lecture 1 2
Lecture 1 2
 

Más de crc.gov.mn crc (20)

Annual book 2018
Annual book 2018Annual book 2018
Annual book 2018
 
Ict stat-20190630
Ict stat-20190630Ict stat-20190630
Ict stat-20190630
 
Infographic 1
Infographic 1Infographic 1
Infographic 1
 
Ict stat 2019.06.30
Ict stat 2019.06.30Ict stat 2019.06.30
Ict stat 2019.06.30
 
Crcnews 201902
Crcnews 201902Crcnews 201902
Crcnews 201902
 
Crcnews 201901
Crcnews 201901Crcnews 201901
Crcnews 201901
 
Annual book 2013-eng
Annual book 2013-engAnnual book 2013-eng
Annual book 2013-eng
 
Annual book 2012-eng
Annual book 2012-engAnnual book 2012-eng
Annual book 2012-eng
 
Annual book 2017 en
Annual book 2017 enAnnual book 2017 en
Annual book 2017 en
 
Annual book 2016 en
Annual book 2016 enAnnual book 2016 en
Annual book 2016 en
 
ICT 2018 half year
ICT 2018 half yearICT 2018 half year
ICT 2018 half year
 
Ict 2018 year
Ict 2018 yearIct 2018 year
Ict 2018 year
 
Final satisfaction report_crc 2019.03.21
Final satisfaction report_crc 2019.03.21Final satisfaction report_crc 2019.03.21
Final satisfaction report_crc 2019.03.21
 
Crc news 2018-4
Crc news 2018-4Crc news 2018-4
Crc news 2018-4
 
Broadcast tv-equipment-1
Broadcast tv-equipment-1Broadcast tv-equipment-1
Broadcast tv-equipment-1
 
Ddish
DdishDdish
Ddish
 
Tv engineers-seminar
Tv engineers-seminarTv engineers-seminar
Tv engineers-seminar
 
Presentation studio
Presentation studioPresentation studio
Presentation studio
 
New tech
New techNew tech
New tech
 
Mns 6607
Mns 6607Mns 6607
Mns 6607
 

5. tower

  • 1.
  • 2. ХХЗХ-той хийсэн гэрээний дагуу 2008 онд батлагдсан MNS 5884:2008 “холбооны цамхаг байгуулахад тавих ерөнхий шаардлага” стандартыг шинэчилэн боловсруулсан. 2008 онд батлагдсан стандарт нь дараах агуулгын дагуу боловсруулагдсан байсан. Үүнд: -Холбооны цамхаг байгуулахад тавих ерөнхий шаардлага -Цамхагийн суурилуулалт -Өргөх байгууламж -Цамхагийн шат -Холбооны цамхагийн газардуулгад тавих шаардлага Стандартыг шинэчилэн боловсруулах явцад судалсан олон улсын стандартын байгууллагаас гаргасан болон гадаад улс орнуудын ижил төстэй стандарт, зөвлөмж, бусад баримт бичгүүдээс харахад дээрх агуулга нь холбооны цамхаг байгуулахад тавих ерөнхий шаардлагыг бүрэн тодорхойлж чадахгүй байгаа нь харагдсан.
  • 3. Иймээс стандартад ерөнхий шаардлага талаасаа нь хуучин шаардлагуудыг хэрхэн сайжруулах, заавал байх ёстой ямар ямар шаардлагууд дутуу байгаа тус тус тодорхойлон гаргаж дараах агуулгын дагуу шинэчилэн боловсруулсан. Үүнд: •Ерөнхий шаардлага -Цамхагийн хийц загвар ба хэмжээ -Цамхагийн байршилд тавигдах шаардлага •Харилцаа холбооны цамхагт тавигдах техникийн шаардлагууд. -Цамхаг байгуулахад шаардагдах талбайн хэмжээ -Цамхагийн суурь ба их бие -Цамхагт байрлах ажлын тавцан ба шат -Цамхагийн хамгаалалтын хашаа -Цамхагийн гэрэлтүүлэг ба тэмдэглэгээ -Цамхагийн газардуулга ба аянга зайлуулагч -Барилга, байгууламжийн дээвэрт цамхаг, антенн байрлуулах •Харилцаа холбооны цамхагт стандартын дагуу шалгалт хийх жишиг загвар MNS 5884:2008 стандартыг шинэчилэн боловсруулахдаа АНУ, Непал, Австрали, Ганна, Малайз, Нигер, БНХАУ, БНЭУ, ОХУ зэрэг орнуудад холбооны цамхаг шинээр байгуулах талаар мөрдөж байгаа стандарт,дүрэм, журам, зөвлөмжүүдийг судлан өөр хооронд нь болон өөрсдийн тулгуур санаатай харьцуулалт хийсний үндсэн дээр Монгол улсын бодит нөхцөл шаардлагад нийцсэн, цаашид мөрдөгдөх боломжтой стандарт болгохыг зорьж ажилласан.
  • 4. Стандартын төслийг шинэчилэн боловсруулах явцад стандартын бүтэц, агуулга, тавигдах шаардлагуудтай холбоотой саналыг МТШХХГ, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Газрын харилцаа, геодези зураг зүйн газар, Барилга хот байгуулалтын яам, МУИС- ХШУИС, Мэдээлэл Холбооны Технологийн Сургууль, МХС ХХК, МЦХ ХК, Мобиком корпораци, Скайтель ХХК, Жи-Мобайль ХХК, Скаймедиа ХХК зэрэг байгууллагуудаас авсан ба тэдгээрээс ирүүлсэн 87 саналыг судлан үзэж стандартын шинэчлэлд тусгахыг зорьж ажилласан. Стандарт батлагдсанаар эхний ээлжинд одоо ашиглагдаж байгаа цамхагуудад мөрдөх боломжтой шаардлагуудыг тодорхойлон мөрдүүлэх, цаашид шинээр байгуулах харилцаа холбооны цамхагт стандартыг бүрэн мөрдөх боломжтой гэж үзэж байна.
  • 5. •Зорилго Энэ стандартаар Монгол Улсын хэмжээнд харилцаа холбооны цамхаг байгуулахад тавигдах ерөнхий шаардлагыг тогтооно. •Хамрах хүрээ Монгол улсын нутаг дэвсгэрт харилцаа холбооны сүлжээ, хөдөлгөөнт холбоо болон радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн зориулалтаар холбооны цамхаг шинээр байгуулах, угсрах үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага энэхүү стандартыг мөрдөнө. •Норматив ишлэл Энэхүү стандартад иш татсан стандарт, баримт бичгийг стандартыг мөрдөх, хэрэгжүүлэх явцад нэмэлтээр ашиглана. Он заасан ишлэлийн хувьд зөвхөн иш татсан хэвлэлийг хэрэглэх ба он заагаагүй ишлэлийн хувьд тухайн стандартын хамгийн сүүлийн хэвлэл(нэмэлт болон хавсралтын хамт)-ийг хэрэглэнэ. Стандартийг боловсруулахад дараах стандарт, баримт бичгүүдийг ашигласан болно. [1]. MNS5884:2008, “Холбооны цамхаг байгуулахад тавигдах техникийн ерөнхий шаардлага” [2] MNS5762:2007, “Цамхагт суурилагдсан антенн фидерийн байгууламж. Аюулгүй ажиллагааны шаардлага” [3] MNS5146:2002, “Цахилгааны аюулгүй байдал. Хамгаалах газардуулга, тэглэлт” [4] MNS4990:2000, “Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрлэлийн эрүүл ахуй” [5] MNS1548:72, “220кВ, түүнээс бага хүчдлийн цахилгааны тоног төхөөрөмж, тэдгээрийн барилга байгууламжийг аянгаас хамгаалах дүрэм ба бүдүүвч” [6] “Радио холбооны сүлжээний дэд бүтцийн техникийн стандарт ба дэд бүтцийн шаардлага”, MTSFB 001:2009, Малайз [7] “Холбооны цамхаг байгуулах заавар, зөвлөмж”, 2010, Гана [8] “Холбооны цамхаг, мачт суурилуулах техникийн үзүүлэлтүүд”, 2009, Нигер [9] ANSI/TIA-222-G-2005, “Антенн ба антенны цамхагийн бүтцийн стандарт” [10] “30, 40 ба 50м өндөртэй бааз станцын цамхагийн техникийн үзүүлэлтүүд”, UTL/GBT/02-01, 2011, Непал [11] Олон Улсын Иргэний нисэхийн байгууллага (International Civil Aviation Organization-ICAO). Хавсралт 14, Боть 1, Аэродромын хийц ба ажиллагаа
  • 6. Англи Монгол Tower: A device to separate antenna and his associated equipment and ground surface, set to attract a variety of facilities and connection cables are suitable for structural steel. Цамхаг: Антенн түүний дагалдах тоног төхөөрөмжийг газрын гадаргаас тусгаарлан байрлуулах зориулалттай байгууламж бөгөөд цахилгаан тэжээлийн, дохио дамжуулах холболтын кабелиуд татахад тохиромжтой төмөр бүтэцтэй байна. Monopole tower: Monopole tower consist of tapered steel tubes that fit over each other to form a stable pole. Monopole towers generally used in cellular and personal communication service. Each section of the monopole is welded or bolted together Баганан цамхаг: Конус хэлбэрийн ган хоолойнуудыг бие биетэй нь холбох байдлаар бүтээсэн цамхаг. Баганан цамхаг нь гол төлөв үүрэн болон суурин харилцаа холбооны үйлчилгээнд ашиглагддаг. Guyed tower: These are towers that are stabilized by tethered wires. Guyed towers may be in lattice, triangular or square, tapered or straight, as well as monopole structural forms. Guyed towers are lighter and more cost efficient than self-supporting towers where space is inexpensive. Татлагат цамхаг: Троссон утсаар татлага хийж тогтворжуулсан цамхаг. Энэ төрлийн цамхаг нь гурвалжин, дарвөлжин, конус, шулуун хэлбэртэй байж болно. Татлагат цамхаг нь бүтцийн хувьд хөнгөн байхаас гадна өөрийгөө дэмжсэн угсармал цамхагаас үнийн хувьд хямд байдаг. Self-supported lattice tower: Self-Supporting towers are free-standing lattice structures. These towers tend to be the most expensive to build. Өөрийгөө дэмжсэн угсармал цамхаг: Ямар нэгэн нэмэлт татлагагүй, өөрийгээ дэмжсэн, төмөр хийцүүдийг өөр хооронд нь тодорхой зүй тогтлоор холбон угсрах замаар бүтээсэн цамхаг. Энэ нь хийцийн хувьд хамгийн үнэтэй байдаг. Antenna: A device intended placed towers and other facilities, and transmissions of electromagnetic waves (transmit and receive). Антенн: Цамхаг болон бусад байгууламжид байрлуулсан, цахилгаан соронзон долгионыг цацаргах, хүлээн авах зориулалт бүхий утасгүй холбооны төхөөрөмж. Restricted area: Restricted area within a radius of less than one-third of the height of the tower. Аюултай бүс: Цамхагийн эргэн тойрон буюу түүний өндрийн гуравны нэгээс багагүй радиус доторх талбай
  • 7. •Ерөнхий шаардлага. Радио долгион ашиглаж цахилгаан холбоо, хөдөлгөөнт холбоо болон радио телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ явуулдаг системүүдэд нэвтрүүлэх хүлээн авах антенныг газрын гадаргаас дээш тодорхой өндөр байрлуулж дамжуулал хийх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор харилцаа холбооны цамхаг ашигладаг.Харилцаа холбооны үйлчилгээний зориулалтаар шинээр цамхаг байгуулахдаа дараах үйл ажиллагааны дарааллыг баримтлана. Үүнд: •Үйлчилгээний төрлөөс хамааруулан цамхагын загвар, хэмжээ, байрлуулах газрын сонгох •Шаардалагатай урьдчилсан судалгаа, дүгнэлтүүдийг холбогдох байгууллагуудаар хийлгэж зөвшөөрөл авах •Цамхагийн байгууламжийн зураг төсөл гаргуулж баталгаажуулах •Цамхагийн суурь бэлтгэх •Цамхагийг угсарч суурилуулах •Цамхагт газардуулга, аянга сарниулагч хийх •Цамхагт гэрэлтүүлэг, тэмдэглэгээ хийх •Цамхагт хамгаалалтын хашаа хийх •Эрх бүхий байгууллагуудаар хянан баталгаажуулж хүлээлгэн өгөх 1.Харилцаа холбооны цамхаг байгуулахаар төлөвлөх, барьж байгуулах, ашиглалтын үеийн хэмжилт, зураглалын ажлыг гүйцэтгэхдээ “Эрчим хүчний, харилцаа холбооны инженерийн байгууламжийн геодезийн ажил” БД 11-116- 14-ийг баримтлана. 2.Шинээр харилцаа холбооны цамхаг байгуулахдаа цаг уурын нөхцөл болон хөрсний физик, механик шинж чанаруудыг тодорхойлсан инженер геологийн судалгааны дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаар гаргуулсан байна. 3.Харилцаа холбооны цамхаг байгуулахдаа эрх бүхий байгуулагаар зураг төсөл гаргуулж, улсын экспертизээр хянуулан баталгаажсан байна. 4.Цамхагийн угсралт, суурилуулалтын ажлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч эрх бүхий байгууллага гүйцэтгэнэ. 5.Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамд ба цамхаг хоорондын хамгийн бага зайг тогтоохдоо МУ-ын Түлш, Эрчим хүчний сайдын 2006 оны 104 тоот тушаалаар батлагдсан “Цахилгаан байгууламжийн дүрэм”-ийн 2- р бүлгийг мөрдлөгө болгоно. 6.Зайлшгүй шаардлагатай тохиолдолд өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамаас цамхагийн өндрийн 120%-аас багагүй зайд, мөн сургууль, эмнэлэгийн байгууллагаас 150м-ээс багагүй зайд цамхаг байрлуулж болно. Хавсралт 1-д үзүүлсэн “Харилцаа холбооны цамхагт стандартын дагуу шалгалт хийх жишиг загвар”-ын дагуу баганан цамхагийн хувьд 5 жил, бусад төрлийн цамхагийн хувьд 3 жил тутамд холбогдох байгууллага хяналт, шалгалт хийнэ.
  • 8. Харилцаа холбооны цамхаг нь хийц загварын хувьд үндсэн 3 төрөлтэй байх бөгөөд хэрэглээ, захиалагчийн шаардлага, газар зүйн байрлал, радио долгионы давтамж, тархалт зэрэг хүчин зүйлүүдээс хамааруулан аль нэг загварыг сонгон ашиглана. •Баганан цамхаг •Өөрийгөө дэмжсэн буюу угсармал цамхаг Татлагат цамхаг
  • 9. Цамхагийн төрөл Ашиглалтын зориулалт Өндрийн хэмжээ Баганан Радио, телевизийн өргөн нэвтрүүлэг, Хөдөлгөөнт холбоо , Цэгээс цэгт радио дамжуулал 60м хүртэл Татлагат Радио, телевизийн өргөн нэвтрүүлэг, Хөдөлгөөнт холбоо, Цэгээс цэгт радио дамжуулал 65м хүртэл Угсармал Радио, телевизийн өргөн нэвтрүүлэг, Хөдөлгөөнт холбоо, Цэгээс цэгт радио дамжуулал 120м хүртэл Цамхагийн төрөл, үйлчилгээ ба өндрийн хамаарал
  • 10. Цамхагийн байршилд тавигдах шаардлага 1.Цэгээс олон цэгт дамжуулалд ашиглах хөдөлгөөнт холбоо, өргөн нэвтрүүлгийн зориулалттай холбооны цамхаг байгуулахдаа зэргэлдээ станцын давтамж, чадал, бүрхэлтээс хамааруулан хүн ам шигүү суурьшсан бүсээс зайдуу, байгаль орчин, олон нийтэд аюул учруулахгүй байхаар хамгийн оновчтой байрлалыг сонгоно. 2.Цэгээс цэгт дамжуулалд ашиглах холбооны цамхаг байгуулахдаа радио долгион сааданд өртөхгүйгээр шууд харалтын зарчмаар дамжих нөхцөлийг хангаж цамхагийн байрлалыг сонгоно. 3.Цамхагт байрлах харилцаа холбооны төхөөрөмжүүдээс ялгарах хүлэмжийн хийн ялгаралын хувь хэмжээ, радио давтамжийн цацаргалтын чадал нь хүн ам, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээргүй тогтоосон хувь хэмжээнд байна. 4.Цамхаг байршил нь тухайн орон нутгийн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан төлөвлөлт болон мөрдөгдөж байгаа холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын заалтуудтай нийцсэн байна. 5.Харилцаа холбооны цамхаг, байгууламж нь гал түймрээс сэргийлсэн хамгаалалтын зурвастай байна. 6.Харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч компаниудын хувьд техникийн болон радио давтамжийн хувьд өөр хоорондоо харилцан нөлөөлөл үүсэхээргүй байх тохиолдолд нэг байрлалд, нэг цамхаг ашиглах зарчмыг баримтлана. 7.Техникийн болон радио давтамжийн хувьд өөр хоорондоо харилцан нөлөөлөл үүсэхээр бол тухайн үйлчилгээ үзүүлэгч өөрийн цамхагийг байгуулах ба цамхаг хоорондын зай 3 м-ээс багагүй байна. 8.Цамхагын загвараас хамаарч түүний нийтийн эзэмшлийн зам, талбайгаас алслагдах хэмжээ нь хүснэгтэд заасан хэмжээтэй байна.
  • 11. Цамхагийн өндөр /м/ ≤25 25≥3 0 30≥4 0 40≥45 45≥5 5 55≥60 Нийтийн эзэмшлийн зам, талбайгаас алслагдах хэмжээ/цамхагийн өндрийн хувиар/ Баганан цамхаг 25% 25% 25% 25% 50% 100% Бусад (Татлагат,угсармал цамхаг) 125% 125% 125% 150% 150% 200% Цамхагийн нийтийн эзэмшлийн зам, талбайгаас алслагдах хамгийн бага зай
  • 12. Цамхаги йн өндөр /м/ ≤25 25≥30 30≥40 40≥45 45≥55 55≥60 Шаардагдах талбайн хэмжээ/цамхагийн өндрийн хувиар/ Баганан цамхаг 100% 100% 125% 150% 200% 250% Харилцаа холбооны цамхагт тавигдах техникийн шаардлагууд. 1.Цамхаг байгуулахад шаардагдах талбайн хэмжээ 1.Баганан цамхаг байгуулахад шаардагдах талбайн хэмжээг түүний өндрөөс хамааруулж 3- р хүснэгтэд үзүүлсэн байдлаар тдорхойлно. 3-р хүснэгт. Баганан цамхаг байгуулахад шаардагдах талбайн хэмжээ 1.Татлагат цамхаг байгуулахад шаардагдах нийт талбайн хэмжээг түүний татлага утас, бэхэлгээний байрлах талбайг оролцуулан тооцоолох ба энэ нь тухайн цамхагын өндрийн 80 хувиар тодорхойлогдоно. 2.Татлагат цамхаг байгуулахад шаардагдах хамгийн бага талбайн хэмжээ нь тэгш өнцөгт хэлбэртэй байх бөгөөд урт тал нь цамхагийн өндрийн 139%-аас багагүй, богино тал нь цамхагийн өндрийн 120%-аас багагүй байна. (Зураг 2а 4-р хүснэгт) 1.Татлагат цамхаг байгуулахад шаардагдах тохиромжит талбайн хэмжээ нь квадрат хэлбэртэй байх бөгөөд талууд нь цамхагийн өндрийн 139%-аас багагүй байна.(Зураг 2б ба 4-р хүснэгт) 2.3 татлага ашигласан тохиолдолд шаардагдах талбайн хэмжээг хамгийн бага хэмжээгээр(зураг 2а), 3-аас дээш татлага ашигласан тохиолдолд шаардагдах талбайн хэмжээг тохиромжит хэмжээгээр(зураг 2б) тодорхойлно.
  • 13.
  • 14. Тохиромжит талбай Хамгийн бага талбай Цамхагийн өндөр(м) Талбайн хэмжээ(мхм) Цамхагийн өндөр(м) Талбайн хэмжээ(мхм) 10 27x27 10 16x27 20 31x31 20 27x31 30 45x45 30 39x45 40 59x59 40 51x59 50 73x73 50 63x73 60 86x86 60 75x86 70 100x100 70 87x100 80 114x114 80 99x114 90 128x128 90 111x128 100 142x142 100 123x142 110 156x156 110 135x156 120 170x170 120 147x170 130 184x184 130 159x184 140 198x198 140 171x198 150 211x211 150 183x211 Татлагат цамхаг байгуулахад шаардагдах талбайн хэмжээ
  • 15. Цамхагийн өндөр (м) Урт талын хэмжээ (м) Өргөн талын хэмжээ (м) 10 8 7 15 9 8 25 10 9 30 11 10 40 12 11 45 13 12 55 14 13 60 15 14 70 16 15 80 17 16 85 18 17 90 19 18 100 20 19 105 21 20 120 22 21 Өөрийгөө дэмжсэн буюу угсармал цамхаг нь хийцийн хувьд 3 хөлтэй эсвэл 4 хөлтэй байна. 3 хөлтэй угсармал цамхагийн суурийн тэгш өнцөг үүсгэж байгаа талуудад тус тус 1 хөл нь байрлах ба талуудын урт нь цамхагийн өндрөөс хамаарч 5- р хүснэгтэд үзүүлсэн байдлаар тодорхойлогдоно. 3 хөлтэй угсармал цамхаг байгуулахад шаардагдах хамгийн бага талбайн хэмжээ
  • 16. Цамхагийн өндөр (м) Талын уртын хэмжээ (м) 10 6 15 7 25 8 30 9 40 10 45 11 55 12 60 13 70 14 80 15 85 16 90 17 100 18 105 19 120 20 4 хөлтэй угсармал цамхагийн суурийн талууд нь цамхагийн өндрөөс хамаарч 6-р хүснэгтэд үзүүлсэн байдлаар тодорхойлогдоно.
  • 17. Цамхагийн суурь ба их бие 1.Ерөнхий шаардлагын 5.4-д заасны дагуу цамхагийн суурь болон их биеийн бүтэц; хэмжээ; ашиглах материал төрөл, хэмжээ; ажлын тоо, хэмжээ, дараалал зэргийг харуулсан зураг төслийг боловсруулсан байна. 2.Зураг төсөл боловсруулахдаа инженер геологийн судалгаанд үндэслэн хөрсний бүтэц, хөрсний ус, салхины хүч, газар хөдлөлт, мөстөлт зэргийг заавал тооцож цамхагийн динамик ачаалал(цамхагт байрлуулах, антенн, фидер, салхины ачаалал), хэвтээ ба босоо тэнхлэгийн дагуу цамхагийн суурьт үүсэх ачаалал, даралтыг зөв тодорхойлсон байна. 3.БНбД-2.02.01-94 “Барилга байгууламжийн cуурь, суурийн зураг төсөл зохиох норм ба дүрэм”, БНбД3.04.03-90 “Байгууламж ба барилгын бүтээцийг зэврэлтээс хамгаалах”, БНбД 22-01-01/2006 “Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм”, БНбД 2.01.01-93 “Барилгад хэрэглэх уур амьсгал ба геофизикийн үзүүлэлтүүд”, БНбД 2.01.07-90 “Ачаалал ба үйлчлэл” зэрэг бичиг баримтуудын холбогдох заалтуудын баримтлана. 4.Цамхагийн их биед цахилгаан тэжээлийн болон радио давтамжийн дохио дамжуулах кабель, фидер, долгион хөтлүүрийг бэхлэх, тогтоох зориулалтын бэхэлгээтэй байрлуулсан байна.
  • 18. Цамхагт байрлах ажлын тавцан ба шат 1.Цамхагт 20м тутамд амрах тавцан, антенн суурилуулах цэг бүрд ажлын тавцан тус тус байрлуулна. 2.Ажлын тавцангийн хамгаалалтын хашлага нь 1.5м-ээс багагүй өндөртэй, 3 ба түүнээс дээш талтай, эсвэл тойрог хэлбэртэй байна. 3.Цамхагт авирах шат заавал байх ба шатны өргөн нь 45 см-ээс багагүй, гишгүүр хоорондын зай нь 30см-ээс ихгүй, 150 кг хүртлэх ачааны даацтай байна. 4.5 м-ээс дээш өндөртэй цамхагт ажиллагсадыг гэдрэг унахаас сэргийлж 3 м өндрөөс эхлэнавирлах шатанд нум хэлбэрийн хаалт хийнэ. 5.Нум хэлбэрийн хаалтын гол цэг ба шатны гишгүүр хоорондын зай 80см-ээс ихгүй байх ба тэдгээрийг хооронд нь 3-аас дээш босоо холбоосоор холбосон байна.
  • 19. Цамхагийн хамгаалалтын хашаа 1.Цамхагийн эргэн тойронд аюулгүй байдлыг хангах үүднээс хамгаалалтын хашаа барих ба энэ нь 2м-ээс доошгүй өндөртэй, өргөст утсаар хүрээлсэн торон хашаа байна. 2.Хамгаалалтын хашааны дотор байрлах харилцаа холбооны тоног төхөөрөмжүүд олон нийтэд ил харагдаж байхаар хашааны торыг сонгох ба тухайн орчны нөхцөл, тохижилт үйлчилгээнд нийцүүлэн тодорхой өнгөөр будсан байна. Цамхагийн гэрэлтүүлэг ба тэмдэглэгээ 1.Харилцаа холбооны цамхагт заавал гэрэлтүүлэг хийсэн байх ба энэ нь ямар нэгэн саадаар халхлагдаагүй, 15км хүртэл зайнаас харагдах хэмжээний хүчин чадалтай байна. 2.Цамхагийн өндрөөс хамааруулан 50м тутамд хажуу талд улаан өнгийн 2 гэрэл, оройн хэсэгт улаан өнгийн анивчдаг 1 гэрэл байрлуулна. 3.18.00-07.00 цагийн хооронд цамхагийн гэрэлтүүлэг тасралтгүй асах нөхцөлийн хангах үүднээс үл тасалдах тэжээлийн системд заавал холбосон байна.
  • 20. Цамхагийн өндөр Гэрэлтүүлэгий н төрөл (ICAO) Гэрлийн байрлал, тоо Хамгаалалтын гэрэлтүүлгийн өнгө ба асалтын байдал 50 м хүртлэх Бага чадлын, ICAO A эсвэл B төрөл Оройн хэсэгт 1 гэрэл Бага чадлын, улаан, анивчдаггүй 51-100 м ICAO B төрөл Хажуу талд 50м тутамд 2 гэрэл, оройн хэсэгт 1 гэрэл 50м-д бага чадлын улаан, анивчдаггүй Оройн хэсэг дунд чадлын анивчдаг 101м дээш өндөр 50м-д бага чадлын улаан, анивчдаггүй 100м дунд чадлын анивчдаг гэх мэт шатална
  • 21. 1.Харилцаа холбооны цамхаг ба түүний хамгаалалтын хашааны аль ч хэсэгт арилжаа, сурталчилгааны зориулалтаар аливаа тэмдэг, тэмдэглэгээ, зар сурталчилгаа байрлуулахыг хориглоно. 2.Цамхагийн аль нэг хөл дээр цамхагийн үйлдвэрлэгч, эзэмшигч, суурилуулагч, оператор компанийн тухай мэдээлэл бүхий пайз байрлуусан байна. 3.Сараалжин бүтэцтэй 212м хүртэл өндөртэй цамхагийг 7 үе, 212м-ээс дээш өндөртэй цамхагийг 9 үе хувааж улаан цагаан өнгө дараалах байдлаар будаж тэмдэглэнэ. 4.Цамхагийн их биеийн доод ба дээд хэсэг заавал улаан өнгөөр тэмдэглэгдсэн байна. 5.Цамхагт байрлах антеннуудад дараах мэдээлэл бүхий пайзыг байрлуусан байна. oОператорын нэр oСуурилуулсан огноо oӨндөр oАжлын давтамж oАнтенны тоо oГазарзүйн байрлал oИдэвхитэй цацаргалтын чадал 1.Цамхагт байрлах радио нэвтүүлэх антеннаас радио долгион цацаргах үед хэвийн хэмжээнээс их чадал бүхий цахилгаан соронзон долгионтой орчин үүсгэж байгааг анхааруулах зорилгоор тусгай тэмдэглээг цамхагийн хамгаалалтын хашааны дээр хийсэн байна.
  • 22. Цамхагийн газардуулга ба аянга зайлуулагч 1.MNS 5146:2002 стандартыг үндэслэн цамхагийн газардуулгыг хийнэ. 2.Газардуулгын хүрээний эсэргүүцэл нь хамгийн ихдээ R<=4 Ом байх шаардлагыг хангасан байна. 3.3-р зурагт үзүүлсний дагуу татлагат цамхагийн хувьд татлага, цамхагийн их биеийг газардуулахаас гадна цамхагт байрлах антенны болон харилцаа холбооны тоног төхөөрөмжүүдийн газардуулга, тэдгээрийн агуулж байгаа байрыг тойруулан хийсэн газардуулгын хэлхээ зэргийг өөр хооронд нь заавал холбосон байна.
  • 23. 1.Цамхагт аянга зайлуулагчийг хийхдээ MNS1548:72, “220кВ, түүнээс бага хүчдлийн цахилгааны тоног төхөөрөмж, тэдгээрийн барилга байгууламжийг аянгаас хамгаалах дүрэм ба бүдүүвч” стандартыг мөрдлөгө болгоно. 2.4-р зурагт үзүүлсний дагуу цамхагийн оройд 12мм-ээс багагүй диаметртэй аянга зайлуулах зэм саваа байрлаж түүнийг (25мм)х(3мм)-ээс багагүй хэмжээтэй туузан зэс утсаар газардуулгын хэлхээтэй холбоно. 3.Цамхаг болон түүний орчин байгаа харилцаа холбоо тоног төхөөрөмжүүдийг аянгаас хамгаалахын тулд газрын гадаргаас цамхагийн орой хүртэл зайд хамгийн багадаа 45 градусын өнцгөөр хамгаалалтын бүс үүсэхээр тооцож аянга зайлуулагчийн өндрийг тодорхойлно. Зүү хэлбэрийн газардуулгын саваанууд Уламжлалт хэлбэрийн газардуулга Дамжуулах утас Аянга зайлуулах саваа
  • 24. Барилга, байгууламжийн дээвэрт цамхаг, антенн байрлуулах Барилга байгууламжийн дээвэр дээр цамхаг, антенн байрлуулахдаа тухайн байгууламжийн дээврийн зай талбай, даацыг урьдчилан шалгаж, тухайн барилга, байгууламжийн зураг төслийг гаргасан инженер болон холбогдох эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байна. 1.Тухайн барилга, байгууламжийн дээврийн газаргуу дээр 6м-ээс дээш өндөртэй цамхаг байгуулж болохгүй. 2.Тухайн барилга, байгууламжийн дээврийн нийт талбайн 25%-аас ихгүй хэсгийг цамхаг, антенн болон харилцаа холбооны тоног төхөөрөмжийн зориулалтаар ашиглаж болно. 3.Барилга, байгууламжийн дээвэр дээр байрлах цамхаг, антенн, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн байрны хийц, өнгө, материал нь тухайн барилгатайгаа зохицсон байх шаардлагатай. 4.1.2м-ээс бага диаметр бүхий зөвхөн хүлээн авах парабол антенныг барилга, байгууламжийн дээвэр, хананд ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр байрлуулан ашиглаж болно.
  • 25. Харилцаа холбооны цамхагт стандартын дагуу шалгалт хийх жишиг загвар. Хавсралт 1 Цамхагийн байршил: ........................................................... Цамхаг эзэмшигч: .......................................................... Огноо ............................................... Цаг ................................................... Цамхагийн төрөл: Нэг Баганан Татлагат Угсармал Цамхагийн өндөр : ........................................................................................................................ Цамхагийн зориулалт: Үүрэн холбоо Радио, телевиз Харилцаа холбоо Тайлбар.......................................................................................................... Цамхагийн суурь ба их бие: Хэвийн Хэвийн бус Тайлбар.......................................................................................................... Цамхагийн ажлын шат ба тавцан: Хэвийн Хэвийн бус Тайлбар.......................................................................................................... Цамхагийн хамгаалалтын хашаа: Хэвийн Хэвийн бус Тайлбар.......................................................................................................... Цамхагийн гэрэлтүүлэг ба тэмдэглээ: Хэвийн Хэвийн бус Тайлбар.......................................................................................................... Цамхагт шаардагдах талбайн хэмжээ: Хэвийн Хэвийн бус Тайлбар..........................................................................................................
  • 26. Цамхагийн татуурга бэхэлгээ: Хэвийн Хэвийн бус Тайлбар.......................................................................................................... Цамхагийн газардуулга ба аянга зайлуулагч: Хэвийн Хэвийн бус Тайлбар.......................................................................................................... Цамхагт байрлах антенны бэхэлгээ: Хэвийн Хэвийн бус Тайлбар.......................................................................................................... Цамхагийн байршилд тавигдах шаардлага хангасан эсэх: Тийм Үгүй Тайлбар.......................................................................................................... Ерөнхий шаардлагуудыг хангасан эсэх: Тийм Үгүй Тайлбар.......................................................................................................... Шалгалт хийсэн ИТА-ны харьяалал, албан тушаал, нэр: ......................................................................................................................... Гарын үсэг: Огноо: ........................................ ...........................................