SlideShare una empresa de Scribd logo
1 de 48
СПЕКТР МЕНЕЖМЕНТИЙН МАСТЕР
ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ
ТӨСЛИЙН ТАЙЛАН
Улаанбаатар , Монгол Улс
2017 оны 11 сарын 29
Илтгэгч: Ч.Тэрбиш /ХХЗХ-ны РДЗХГ-ын мэргэжилтэн/
АГУУЛГА
1 Чиг хандлага
2 Зөвлөмжүүд
3 Спектрийн төлөвлөлтийн тухай
ТӨСӨЛД - Хийгдсэн ажлууд
 Мастер төлөвлөгөө боловсруулах төсөл
нь хоёр үе шаттайгаар явагдсан болно.
 1-р үе шат:
Монгол Улсын спектр менежментийн өнөөгийн
байдалд дүн шинжилгээ хийж, хөгжлийн ирээдүйн
хандлагад нийцүүлсэн төлөвлөлт хийхэд
бэлтгэх
 2-р үе шат:
Эхний үе шатад боловсруулсан дүн шинжилгээнд
тулгуурлан спектр менежментийн богино, дунд,
урт хугацааны төлөвлөлтийг хийх
Чиг хандлага
LTE-A / 5G
Over-the- top
Smart Cities /
IoT / AR / VR
Convergence
Telco
Consolidation
1-р үе шат: Дүн шинжилгээ
34 дүн шинжилгээ
Үүрэн холбооны ТЗ эзэмшигч
нарын давтамжийн хэрэглээнд
шинжилгээ дүгнэлт
СМ-ийн ашиглалтын өнөөгийн
байдлыг олон улсын шилдэг
туршлагуудтай харьцуулж
дүгнэх
Өнөөгийн болон ирээдүйн төлөв
No Дүгнэлтүүд
4 Монгол Улсын үүрэн холбооны үйлчилгээнд хуваарилж төлөвлөгдсөн радио
давтамжийн зурвасууд нь ДҮХХ олон улсад (ж: IMT-2000/3G болон IMT
Advanced/4G түүнээс цаашхи үйлчилгээнүүд) тухайн бүсд заагдсантай 450 МГц
зурваст төлөвлөгдснөөс бусдаар нийцэж байна.
5 ДРИХ-15-ийн шийдвэрээр ДҮХХ-ны үйлчилгээнд заагдсан 1427-1518 МГц зурвас
одоогоор тус улсад ДҮХХ-д төлөвлөгдөөгүй байна. Энэ зурвас нь тус улсад
одоогоор том хотуудад утасгүй камерт өргөнөөр ашиглагдаж байгаа болно.
Цаашид ХХЗХ энэ зурваст утасгүй камерийн зөвшөөрлийг нэмж олгуулалгүй
2020 он гэхэд энэ зурвасыг ДҮХХ-д суллаж бэлтгэх нь зүйтэй.
7 Тус улсад 25 кГц-ийн зурвасын өргөнтэй харилцааны станцыг олон хэрэглэгч
хэрэглэж байна. Энэ технологи нь олон улсад хуучны гэж тооцогдох спектрийн
зурвасын хувьд үр ашиг муутай юм. Энэ үйлчилгээнд 12.5 кГц өргөнтэй сувгийн
хуваарилалт бүхий шинэ технологийг зах зээлд оруулах асуудал тулгарч байна.
8 Спектрийг дахин ашиглах стратеги сайн боловч үүнийг хийхдээ зөвхөн газар
зүйн тусгаарлалтыг авч үзэх бус мөн техникийн ач холбогдлын зэрэглэлийг
харгалзан үзэх ёстой.
9 Тусгай зөвшөөрлийн хүсэлтүүдийг (шинээр зөвшөөрөл авах, сунгах) олгогдсон
тусгай зөвшөөрлийн мэдээллийг өгөгдлийн баазад гараар бүртгэж оруулах нь
энэ ажлыг гүйцэтгэж байгаа ажилтнуудын ачааллыг нэмэгдүүлдэг.
Онцлох дүгнэлтүүд: 1-р үе шат
No Дүгнэлтүүд
10 Монгол Улсын хэрэглэгчийн зах зээл ОУЦХБ-ын 1 ба 3 дугаар бүсийн гол
үйлдвэрлэгч орнуудтай хилэлдэг тул тоног төхөөрөмжийн баталгаажуулалт нь маш
олон талыг хамарсан асуудал юм. Иймд ХХЗХ нь гаалийн байгууллагатай хамтран
хатуу хяналтыг тогтоож баталгаагүй гар утас, тус улсын зах зээлд оруулахгүй байх
тал дээр ажиллах нь зүйтэй.
14 Удирдлагын зардал тооцоолоход сургалт, ажилтнуудын хөгжилт, Спектр
менежментийн програм хангамж худалдаж авах, жил бүрийн сайжруулалт хийх гэх
мэт зардлууд багтаагүй. Мөн олон улсын хурал зөвлөгөөнд жишээлбэл ДРИХ болон
бусад олон улсын үйл ажиллагааны зардал тооцоонд ороогүй.
18 Улс орнууд нэгдмэл Спектр хяналтын системд шилжихийн ач холбогдол нь цаг
хугацаа, тодорхой байдал, үр ашиг .... гм давуу талуудыг олгоно. Бүрэн
автоматжуулсан радио давтамжийн хяналтын систем ХХЗХ-ны ажилтнуудын
чадварыг орчин үеийн спектр менежментийн хэмжээнд аналитик шинжилгээг бэлэн
өгөгдөлд тулгуурлаж хийх хэмжээнд хүртэл хөгжүүлэхийг шаардана
19 ХХЗХ-ны олон улсын радио давтамжийн мастер бүртгэлд бүртгүүлэх одоогийн
ажилд Спект менежментийн инженерингийн датабааз бүхий цогц програм хангамж
техникийн анализ хийх модулиуд хэрэгтэй.
22 Нам давтамжийн зурвасын өрсөлдөөн спектрийн нөөцөөс хамаарч тусгай
зөвшөөрөл урт хугацаанд өгөгдөж ирсэн. Энэ зурваст 7-8 жил жилээр олгох нь
стратегийн хувьд зөв юм.
Онцлох дүгнэлтүүд: 1-р үе шат
No Дүгнэлтүүд
23 “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ тогтоох журам”-ын 7.2-д заасны дагуу одоогийн
тусгай зөвшөөрлүүдийн хүчинтэй хугацааг дуусах үед 2018 оноос зах зээлд үнэ цэнэтэй зурвасуудыг дуудлага
худалдаа, эсвэл сонгон шалгаруулалтаар дахин олгох боломж ХХЗХ-д олдох юм.
25 Олон улсын жишигт харьцуулахад Монголын хөдөлгөөнт холбооны үйлчилгээ эрхлэгч нар аль хэдийн томоохон
спектр эзэмшигч нар болсон байна. Энэ үзүүлэлтийг нэг хүн амд ногдох радио давтамжийн МГц (pop/МГц)
бүрээр тооцдог. Ерөнхийдөө сүлжээний зардал нь хүн ам тоо/МГц их байвал их, харин бага байвал бага байдаг.
Нягтрал ихтэй сүлжээг олон бааз станцтайгаар байгуулахад спектрийн хэрэгцээ их бөгөөд хүн ам тоо/МГц-ийн
харьцаа өндөр тохиолдолд багтаамжийн шаардлага хамрах хүрээнийхээс илүү байх шаардлага нь сүлжээ
төлөвлөлтийн гол хүчин зүйл болно. Үүний эсрэг ойлголт нь хүн ам тоо/МГц үзүүлэлт бага бол сүлжээ
төлөвлөлтийн үндсэн хүчин зүйл нь хамрах хүрээ нь багтаамжаас илүү ач холбогдолтой болно. Тус улсын
нөхцөл байдалд радио давтамжийн 700 МГц-ийн зурваст бүрэн ашиглалттай байхаар байна.
26 Арилжааны RLAN үйлчилгээнд (WiFi hot sports) радио давтамжийн 2.4МГц болон 5ГГц зурвасуудад
хуваарилагдсан байдаг. ХХЗХ нь эдгээр зурваст хуваарилсан сувгуудыг тусгай зөвшөөрлийн дагуу олгосон
бөгөөд эдгээр зурваст арилжааны үйлчилгээний болон сувгийн хуваарилалт шаардахгүй олон хэрэглээнүүдэд
ашиглаглаж байна. Эдгээр зурваст тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээ эрхлэгч нарт
харилцан нөлөөлөл орохгүй байх ямар ч баталгаа байхгүй юм. Мөн эдгээр зурваст үйлчилгээ эрхлэгч нараас
бусад хэрэглээнүүдэд харилцан нөлөөлөл үзүүлэх нөхцөл бүрдсэн болно. Радио давтамжийн 2.4 ГГц –д Богино
зайн утасгүй холбооны төхөөрөмжүүд EIRP нь 4 Вт-аас бага бол тусгай зөвшөөрөлгүй ажилладаг. Тусгай
зөвшөөрөлтэй сувгуудад богино зайн утасгүй холбооны журмаар зөвшөөрөгдсөн хэрэглээнүүд нөлөөлнө.
ХХЗХ нь эдгээр зурваст тусгай зөвшөөрөл өгөхгүй байх эсвэл байнгын шийдэл олтол түр зөвшөөрөл олгож
болох байсан талаар маргаж болох юм. Энэ зурвасыг гадаа хэрэглэх хэрэглээнд ашиглахад гаралтын чадал нь
Монгол Улсын радио долгионы хуульд заасан 0.01Вт –аас их тул дэмжүүштэй зүйл биш бөгөөд хуулиар
хязгаарласан чадлаас доогуур чадалтай ашиглагдах SRD болон ISM зурвасуудад тусгай зөвшөөрөлгүй ашиглах
бусад хэрэглээнүүдэд ижил ашиглах боломжийг хөндөх тул тусгай маш өндөр төлбөр тогтоох хэрэгтэй.
Онцлох дүгнэлтүүд: 1-р үе шат
No Дүгнэлтүүд
27 Монгол Улс газрын тоон телевизийн технологт ОУЦХБ-ын GE-06 гэрээний дагуу
бусад холбогдох стандартууд , сувгийн төлөвлөлтийг амжилттай хэрэгжүүлсэн Ази
Номхон Далайн бүс нутгийн анхны улс юм. Иймд ХХЗХ энэхүү шилжилтийн
туршлагыг тус бүс нутгийн бусад орнуудадтай хуваалцвал сайн хэрэг юм.
30 Радио долгионы өндөр давтамжийн 30ГГц болон үүнтэй ойролцоо зурваст тус улсад
төлөвлөлтөд байдаг ч хэрэглээнд хуваарилагдаж ашиглаагүй байна. Энэ зурваст
хөдөлгөөнт бус үйлчилгээнд богино зайд хот сууринд ашигладаг.
32 Богино зайн утасгүй холбооны төхөөрөмжийн зурвасууд нь Монгол Улсад олон
улсын төлөвлөлтийн адилаар ашиглагддаг. ДРИХ-15 шийдвэрээр радио
давтамжийн 77.5-78 ГГц зурваст радиолокацийн үйлчилгээнд үндсэн үйлчилгээгээр
бүх бүсэд ашиглана гэж тогтоосонтой холбоотойгоор SRD газрын радар үүнд
автомат радарууд ITU-R M.2057-0 тодорхойлсон төхөөрөмжүүд багтаж байгаа
болно. Иймд радио давтамжийн 24 ГГц орчимд ажиллаж байсан радиолокацийн
радарууд дээш зурваст 76-81 ГГц –т шилжих нь богино зайн утасгүй холбооны
цаашдын хэрэглээнд автоматив хэрэглээнүүдтэй харилцан зохицооны асуудал
үүсгэж болохыг анхааралдаа авах хэрэгтэй.
Онцлох дүгнэлтүүд: 1-р үе шат
Онцлох дүгнэлтүүд
Population
per MHZ
Population 1
&
Land Area2
Mobile
Spectrum3
Population
per MHz (A)
Population
per sq km (B)
sq Km per
MHz (A/B)
United States 325.13 million
9.15 million sq km
639 MHzd
508,810 35.5 14,333
Germany 82.56 million
0.35 million sq km
650 MHz 127,015 235.88 539
Canada 35.87 million
9.09 million sq km
608 MHz 58,996 3.946 14,950
Australia 23.92 million
7.68 million sq km
678 MHz 35,280 3.11 11,344
Mongolia 3.12 million
1.55 million sq km
452.4 MHze
6,896 2.01 3,431
Notes:
a) Includes assignments for 700,800, 900, 1800, 1900, 2100 2300 and 2600 band for operators.
b) Excluding 3.5 GHz for BWA.
c) In North America 900 and 1800 bands are not used where as 1900 band is assigned while 2100 is paired with 1700.
d) 2600 assignments although added, but they are not used by mainstream providers in US.
e) 2600 allocation in Mongolia are considered which are assigned to ISPs on regional and national basis.
1
Source: ITU IDI Index country card
2
Source CIA fact sheet
3
Multiple sources
АГУУЛГА
Өнөөдөр дэлхийн нийт хүн амын тоонд ихэдмээр (8.2 тэрбум ) хөдөлгөөнт холбооны төхөөрөмж сүлжээнд холбогдон
ажиллаж байна. Эдгээрийн 5 тэрбум нь үүрэн холбооны хэрэглэгч бусад нь өсөн нэмэгдсээр байгаа М2М төрлийн
холболтууд байгаа юм. Хөдөлгөөнт үүрэн холбооны болон хүний оролцоогүй холболтын энэхүү өндөр өсөлтийн хурдац
нь хөгжиж буй зах зээлүүдтэй ихээхэн хамаатай. Compound Annual Growth Rate (CAGR) –аар идэвхтэй хэрэглэгчийн
тооны өсөлт 2000-2016 онуудад 21.3% хүрч, 2016 оны эцсийн байдлаар идэвтэй хэрэглэгчийн тоо 3.4 саяд (117%
нэвтрэлттэй) хүрсэн байна. Хөдөлгөөнт интернетийн хэрэглэгчийн тоо хурдацтай өсөж сүүлийн 7 жилийн дотор
хэрэглэгчийн тоо 2.4 саяд (2016 оны эцэс) хүрсэн байна.
0
500,000
1,000,000
1,500,000
2,000,000
2,500,000
3,000,000
3,500,000
4,000,000
NumberofSubscribers
Year
Figure 1: Mongolia Subscriber Growth
Source: ITU Statistics (http://www.itu.int/en/ITU-
D/Statistics/Pages/stat/default.aspx)
Монгол Улсыг бусад өсөж байгаа зах
зээлтэй харьцуулахад хөдөлгөөнт
холбооны нэвтрэлт өндөр байгаа ч
LTE технологийн хувь нь тун бага
юм. 2016 оны эцсийн мэдээнээс
харахад нийт хөдөлгөөнт холбооны
хэрэглэгчийн дөнгөж 6.3% нь буюу
2016.401 нь LTE холболттой байна.
Тус улсад 2016 оноос LTE үйлчилгээ
эхэлсэн бөгөөд цаашид зах зээлийн
өсөлт хурдацтайгаар нэвтрэх нь
ойлгомжтой байна.
РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАСЫН ЭРЭЛТИЙН ОЛОН УЛСЫН ХАНДЛАГА,
МОНГОЛ УЛСЫН НӨХЦӨЛ
ХӨДӨЛГӨӨНТ ӨРГӨН ЗУРВАСЫН ҮЙЛЧИЛГЭЭ
Харин LTE үйлчилгээ нэврүүлэгч үйлчилгээ эрхлэгчид өгөгдлийн трафикийг
нэмэгдүүлэх арга замыг хайх шаардлагатай тулгарч байна.Үйлчилгээ эрхлэгч нар
өргөн зурвасын сүлжээний хамрах хүрээг хөдөө орон нутагт болон хотын захын
хэсгүүдэд хүргэх шаардлага их байдаг тул тэлсээр байна. Ж: Тус улсад WTTx
үйлчилгээг эхлүүлэх боломжийг олж харснаар орон нутаг болон хотын захын
бүсүүдэд шилэн кабелийн сүлжээ хүрээгүй газруудад өргөн зурвасын интернетийн
үйлчилгээг хүргэж чадсан байна.
Харин хотын төв хүн ам шигүү суурьшсан хэсэгт үйлчилгээ эрхлэгч нар жижиг
үүрүүдийг багтаамж ихэсгэх зорилгоор ашиглахаар төлөвлөж байна. Энэ нөхцөлд
үүрэн холбооны багтаамж нэмэгдүүлэх гол зурвасуудад радио давтамжийн 2.6 ГГц,
3.5 ГГц болон 2.3 ГГц-ийн зурвасууд богино болон дунд хугацаанд хамгийн чухал
эрэлттэй зурвасууд юм. Харин урт хугацааны хувьд радио давтамжийн 6 ГГц-ээс
дээш зурвасууд хоёрдахь тоон дивидент болж салбарт хийгдэх юм.
Хөдөлгөөнт өргөн зурвасын үйлчилгээний өнөөгийн эрэлт:
Спектрийн эрэлт нь үүрэн холбооны хөдөлгөөнт үйлчилгээ эрхлэгчдийн өгөгдлийн трафикын өөрчлөлтөөс
ихээхэн хамаарч байна. Өргөн зурвасын хөдөлгөөнт үйлчилгээний өсөн нэмэгдэлт хэрэглэгчийн өндөр
хурдтай чанартай QoS –өргөн зурвасыг шаардсаар байна. Монгол Улсад хөдөлгөөнт өгөгдлийн хэрэглээ
нэмэгдсээр байгаа бөгөөд 2016 оны эцэст 0.54 GB/хэрэглэгч/сар үзүүлэлттэй байсан (0.74 Gb/ ухаалаг
утас/сар). Энэ үзүүлэлт жил бүр 50% өсөх хандлагатай болно.
Figure 8: Mongolia Mobile Subscriber Data Usage Growth Figure 9: Asia-Pacific Mobile Data Usage Benchmark
Source: Cisco’s Visual Networking Index
LTE технологийн нэвтрэлтээр энэ үзүүлэлт Монгол Улсад маш хурдацтайгаар өсөх нь тодорхой юм.
Cisco VNI тооцсноор Ази Номхон Далайн орнуудын хөдөлгөөнт дундаж
2021 он гэхэд 4.93GB/сар болох төлөвтэй байна.
Cisco VNI тооцсноор Ази Номхон Далайн орнуудын хөдөлгөөнт трафикийн дундаж 2021 он гэхэд 4.93GB/сар
болох төлөвтэй байна. Table 4 –д Монгол Улстай ойролцоо нутаг дэвсгэр, хүн амын нягтралтай улс орнуудыг
сонгож эдгээр орнуудын спектрийн хэрэглээ ба дата хэрэглээний харьцааг харьцуулж харууллаа. Доорх
харьцуулалтаас үндэслэж, дараачийн 5 жилд Монгол Улсын спектрийн хэрэглээ болон өгөгдлийн хэрэглээний
ирээдүйн дүр зургийг CAGR-жилийн нийлмэл өсөлтийн хурдаар урьдчилан тааварлавал 33% өсөх ба дата
трафик 2 ГигаБит/хэрэглэгч/сар хүрч хөдөлгөөнт холбоонд ашиглагдах нийт спектрийн зурвасын өргөн 2022
гэхэд 650 МГц хүрэх таамаглал гарч байна.
Country
Population1
&
Land Area2
Mobile
Spectrum3
Sq Km per
MHz
GB/Sub/Month
United States
325.13 million
9.15 million sq km
639 MHzd
14,333 3.47
Germany
82.56 million
0.35 million sq km
650 MHz 539 0.74
Canada
35.87 million
9.09 million sq km
608 MHz 14,950 1.43
Australia
23.92 million
7.68 million sq km
678 MHz 11,344 2.16
Mongolia
3.12 million
1.55 million sq km
372.4 MHze
3,431 0.54
Монгол 2022 650МГц 2,384 2
Table 4 –д Монгол Улстай
ойролцоо нутаг дэвсгэр, хүн
амын нягтралтай улс
орнуудыг сонгож эдгээр
орнуудын спектрийн хэрэглээ
ба дата хэрэглээний харьцааг
харьцуулж харууллаа.
Ухаалаг төхөөрөмжүүдийн эрэлт нь апликешн болон агуулгаас хамаардаг. Тус улсын хувьд
дотоодын апликешнүүд цөөхөн мөн Англи хэлээр хэрэглэх хэрэглэгчийн тоо цөөхөн байдаг нь
нэгэн бэрхшээл юм. Гэсэн хэдий ч сүлжээ, төхөөрөмжийн өсөлтөөр апликешн хэрэглээ
нэмэгдсээр байна. Зарим улс орнуудын туршлагаас харахад хөдөлгөөнт холбооны нэвтрэлтийг
хөдөлгөөнт холбоонд ашиглах апликешнүүдээр хөтөлж байна.
Applications & Content / ХЭРЭГЛЭЭНҮҮД БА АГУУЛГА
Технологийн хөгжүүлэлтийн (R&D) тасралтгүй байдал нь
тоног төхөөрөмжийн дараачийн үе шат ДҮХХ2020/5G-г
үйлдвэрлэж эхлэхийг шаардаж байна. Бүтээгдэхүүн
үйлдвэрлэгчид хөдөлгөөнт холбооны үйлчилгээ эрхлэгч
нартай хамтран олон 5G туршилтуудыг хийж байна. GSA
холбооны мэдээнээс харахад 2017 оны 9-р сарын байдлаар
42 орны 81 үйлчилгээ эрхлэгч 5G болон бусад ДҮХХ-Д-г
туршилтын тусгай зөвшөөрөлтэйгээр тестэлсэн байна. Энэ
туршилтууд дотор 5G –д стандардчилах шатнаас ч өмнө
дөнгөж яригдаж байгаа 28ГГц-ийн зурваст туршилт хийгдэж
массив MIMO, комплекс beam forming техник гм
технологуудыг туршиж маш өндөр хурдыг 100Гбит/сек
хурдтай дамжууллыг үзүүлсэн байна.
ДРИХ-15 нь ДҮХХ2020-ийн зорилтыг хэрэгжүүлэх радио
давтамжийн зорилтод хүрэх замыг засаж радио давтамжийн
олон зурвасыг баталсан бөгөөд олон зурвасуудыг ДРИХ-19-
ийн хэлэлцэх асуудал 1.13-аар хэлэлцүүлэхээр тогтсон
билээ.
Figure 2: IMT Evolution
Зүйлсийн интернет (IoT) бидний өдөр тутмын
амьдралд маш олон, хурдацтай
өөрчлөлтүүдийг хувийн төхөөрөмж, нийтийн
системийн шийдлээр хийж байна. Хятад,
Энэтхэг Улсууд ухаалаг хот төслийг олон
хотуудад хэрэгжүүлж байна. Үүнд IoT-ийн олон
шийдлүүдээр нийтийн тээвэр, цахилгаан
эрчим хүч, бусад нийтийн үйлчилгээний
менежмент, эрүүл мэндийн системүүд гэх мэт
шийдвэрлэдэг. Хөгжсөн орнууд Япон, Өмнөд
Солонгос болон Сингапур Улсууд ухаалаг хот
концепцийг эдийн засгийн хөгжлийг
урагшлуулагч, эрчимжүүлэгч хүчин зүйл
болгож хөгжлийн шинэ үе шатруу оржээ.
Утасгүй холбооны технологи нь IoT
технологиор өрхийн болон ухаалаг хотын
шийдлүүдийг хэрэгжүүлэх гол хүчин зүйл юм.
Энэхүү IoT хэрэглээнүүдэд хувийн сүлжээнүүд
(ж: хүний биед хэрэглэгддэг системүүд),
гэрийн сүлжээ (ж:гэрийн автоматжуулалт,
ухаалаг гэрэлтүүлэг), өргөн сүлжээ (ж:
телеметр, мэдрэгч, алсын удирдлага) гэсэн
төрлүүд багтана. Олон төрлийн утсан ба
утасгүй хандалтын сүлжээний технологууд
нэвтрүүлэх чадвар, зай, найдваржилт
үзүүлэлтээрээ өөр байна.
Smart Cities, Connected Homes and Industrial IoT
УХААЛАГ ХОТ, ӨРХИЙН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ШИЙДЭЛ, Э/З САЛБАРУУДЫН IoT
Short-range
Long-range
Unlicensed
Long-rangelicenced
Standards
Range Up to 200 m Up to 50km Up to 50km
Spectrum Bands
ISM Bands (915MHz,
2.4GHz, 5.8GHz)
900MHz (868MHz in
Europe and 902MHz
in the US
Mobile operator
spectrum
Applications
Wearables, home
automation, tolls
Sensing, smart grid,
smart city, monitoring
Automotive, logistics
transportation
Figure 3: IoT Access Technologies
Дээрх зурагт IoT-ийн хандалтын сүлжээний хэлбэрүүдийг
харуулсан байна. IoT-ийн хөгжлийн нэг тулгамдсан асуудал
нь бүтцийн бүх хэсгүүдийн стандартчилал сул дутагдалтай
байгаа байдал юм.
Стандартчилал хийснээр IoT-ийн хөгжил нь эдийн засагт том хэмжээгээр илэрхийлэгдэх боломжтой
болох юм. ОУЦХБ-ын Судалгааны хэсэг 20 (SG20) IoT технологийн стандартчиллыг хамгийн түрүүнд
ухаалаг хот концепцэд хөгжүүлэхээр ажиллаж байна.
Figure 4: IoT Reference Model
ITU SG20 – Unleashing the potential of the Internet of Things
(https://www.itu.int/en/publications/Documents/tsb/2016-
InternetOfThings/index.html)
Ухаалаг хот, IoT
концепцүүд нь дөнгөж
эхний шатандаа байгаа
бөгөөд ирээдүйд
харилцаа холбооны
сүлжээ хувьд ачаалалтай
болж ирэх нь дамжиггүй
юм. 2020 он гэхэд маш
олон 10 арван саяар
тоологдох зүйлсүүдийн
холболт хийгдэх болно.
Спектрийн мастер төлөвлөлтийг зах зээлд үйлчилгээ
эрхлэгчдийн эрэлтийг тусгаж боловсруулан хэвлэн нийтэлдэг.
Technology – Хурдтай өөрчлөлт
Спектрийн хэрэглээг урт хугацаанд харснаар
технологийн шинэчилэл болон шинэ үйлчилгээнүүдээс
радио давтамжийн зурвасын хэрэглээ хэрхэн
өөрчлөгдөхийг төлөвлөх
Visibility
Салбарын тоглогч нар радио спектрийн ирээдүйн
төлөвлөлтийг мэдснээр сүлжээний багтаамжийн болоод
хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийх боломжтой болно.
Investment
Нээлттэй тунгалаг байдал нь дотоод, гадаадын хөрөнгө
оруулагчдад хөрөнгө оруулалт хийх итгэл олгох маш чухал
нөхцлийг бүрдүүлнэ.
Spectrum Outlook / Master Plan
Спектр менежментийг хөгжүүлж өөрчлөх шаардлага
Спектр менежментийн бүтэц, радио давтамжийн хуваарилалт, олголт нээлттэй ил тодорхой, ойлгомжтой байх нь
орчин үед тохирно.
Энэ нь зах зээлийг илүү өрсөлдөөнтэйгээр хөгжих боломжийг нээж, үйлчилгээ эрхлэгч нарыг илүү шинэлэг
үйлчилгээг зах зээлд танилцуулахыг хөхүүлэн дэмжих, сонирхлыг өдөөх юм.
Ингэснээр салбарын тоглогч нар улам идэвхтэйгээр төлөвлөж, хөрөнгө оруулалт хөгжлийн төлөвлөгөөг бэлтгэнэ.
Зарим орнуудын зохицуулах байгууллага салбарын хөрөнгө оруулагчдад байгаа нөхцөл байдалд хөгжлийн
тодорхойлох зорилгоор урт, дунд хугацааны төлөвлөлтийг хийж салбартаа танилцуулдаг жишээлбэл:
 Австрал Улсын Харилцаа Холбоо , Мэдээллийн Төрийн Байгууллага (ACMA) – Радио давтамжийн жилийн
төлөвлөлт 2016 – 2020
 Канад Улсын байгууллага – Спектрийн 5 жилийн төлөвлөлтийг гаргасан
 Сингапурын мэдээллийн технологийн эрх барих байгууллага (IDA) – Радио спектрийн мастер төлөвлөлт
 Шинэ Зеланд Улсын холбооны яам – Радио спектрийн 5 жилийн төлөвлөлт 2017 – 2021.
Сүүлийн 10 жилийн хугацаанд утасгүй холбоо болон үүрэн холбооны хурдацтай хөгжил нь яриа дамжуулах холбоог
өргөн зурвасын хөдөлгөөнт холбоогоор солих үйл ажиллагааг хийж байгаа бөгөөд чанарын өндөр дэвшлийг авчирч
байна.
Зохицуулах байгууллагууд спектрийн удирдлагын уян хатан аргачиллуудыг бий болгож ашиглаж эхэллээ. Утасгүй
холбооны эрчимтэй хөгжил спектрийг дундаа ашиглах спектрийн үр ашигтай ашиглалтыг нэмэгдүүлэхийг шаардаж
байна. Спектрийн удирдлагын болон технологийн чиг хандлагууд зохицуулагчдыг байр сууриа нэгтгэж томъёолох
хэрэгтэй гэдгийг харуулсаар байна.
Spectrum Auction
01
Cost Recovery
03
Administrative
Incentive Pricing
02
Combination
04
Spectrum Allocation & Pricing
Олон төрлийн аргуудаас зах
зээлийн эрэлтэд суурилсан
аргачилал нь спектрийг үр
ашигтай ашиглахад ач
холбогдолтой. Зарим орнууд
удирдлагын зардалд суурилсан
(AIP)-д суурилдаг.
Зурвасын төлбөрийг зохицуулах
байгууллага тогтоохдоо
спектрийн эрэлт үнэ цэнэд
тохируулдаг. Зурвасын үнийг
тогтоох гол хүчин зүйлс нь радио
давтамж, зурвасын өргөн,
үйлчилгээний төрөл, онцлог, хүн
амын нягтрал, газар зүйн
байршил зэрэг юм. Практикт
олон орнууд cost recovery аргаас
административ үнэлгээ, зах
зээлд суурилсан үнийн аргуудын
хосолсон аргачилалд шилжиж
байна.
Радио спектр нь хязгаарлагдмал ашиглалттай тул маш үнэ цэнэтэй зүйл юм. Спектрийг үр ашигтай
ашиглах нь улс орны эдийн засаг нийгмийн хөгжилд маш чухал үүрэгтэй. Спектрийг үнэлэх спектр
менежментийг хөгжүүлэхэд сонгох аргачиллууд нь чухал.
Spectrum Auction
01
Cost Recovery
03
Administrative
Incentive Pricing
02
Administrative vs Market-based
Давуу Сул
• Ил тод нээлттэй, шудрага
• Зах зээлийн эрэлтэд нийцсэн
• Арилжааны эрэлтэд байгаа зурвас
үнэ цэнэ өндөр байна.
• Хэт өндөр үнэлгээ гарах
• Ихэнх тохиолдолд урт хугацаагаар
тусгай зөвшөөрөл олгох болдог
• Хэрэглэгчдэд зурвасыг тохируулж,
тэгш хэмтэй хуваарилдаг
• Ашиглалтаас гарсан спектрийг олон
жил олгож байлгасаар байхаас
зайлхийж болно.
• Өндөр эрэлттэй спектрийг
зохицуулж болно.
• Үнэ тарифийг буруу тогтох
• Үнэлгээ хийх механизм
• Төрийн байгууллагад чиглэсэн
• Төрийн үйлчилгээнд
• Бодит зардлаас өөр байх нь
олонтой байдаг.
• Олон жилээр ижил тарифаар
тооцох хандлагатай
Pre-IMT
1990s – 64kbps
IMT2000
2000s – 2Mbps
IMT-Advanced
NOW – 100Mbps – 450Mbps
IMT2020
Beyond 2020 – Above 1Gbps
LTE-M
eMBMS
LTE-U
LTE-A
Технологи / Үйлчилгээний нетралити
• Спектр эзэмшигч нарыг хамгийн үр ашигтай технологийг сонгож ашиглахыг дэмжих
• Үйлчилгээ эрхлэгч нарт carrier aggregation –ийг хэрэгжүүлж өндөр хурд гаргаж авахад хэрэгтэй.
• Технологи/үйлчилгээний нейтралитийг нэвтрүүлснээр зарим үйлчилгээ эрхлэгч нар 2G
үйлчилгээг зогсоож спектрийг нь LTE-д ашиглаж эхэлнэ.
Спектрийн удирдлагын уян хатан байдал нь технологийн болон үйлчилгээний
нейтралитийг тухайн зурваст хэрэгжүүлэх өөрөөр хэлбэл тухайн зурвасыг эзэмшигч
хамгийн үр ашигтай технологи болон үйлчилгээг сонгож хэрэглэх боломжийг бий болгоно
гэсэн үг юм
Спектрийг дундаа ашиглах / худалдах
Light
Licensing
TV White
Space
LSA / ASA Spectrum
Trading
Long Term
Strategy
Pluralistic
Licensing
Спектрийн sharing/trading арга хувилбаруудыг сонгоход спектр
менежментийн олон жилийн төлөвлөлтийг хийсний үндсэн дээр
хэрэгжүүлэх болдог. Хэрэгжүүлэлт нь хэд хэдэн үе шатаар хэрэгжих
болно.
Хөнгөн тусгай зөвшөөрөл (Light licensing) гэж зохицуулах байгууллагад бий радио давтамжийг оноож олгох
шаардлагад оролцоог багасгах нэгэн арга зам юм. Энд онлайнаар хэрэглэгч бүртгүүлэхэд радио давтамжийн
оноолтыг хийж, мэдээлэх үйл явц автоматаар хийгдэж, систем харилцан нөлөөлөлд орох эсэхийг шалгаад бүртгэл
амжилттай болсон эсэхийг хэрэглэгчид мэдээлдэг. Энэ нь тусгай зөвшөөрөлгүй олгохоос арай өөр бөгөөд тухайн
радио давтамжийг ашиглах бүс газарт нь харилцан нөлөөлөлд орох нөхцөл байгаа үгүйг шалгаж хямд хурдан
үйлчилгээгээр ашиглах зөвшөөрлийг олгодог. Жишээлбэл: Шинэ Зеландад 2.5 ГГц зурваст (2575-2620 МГц ) зурваст
Англи Улсад 5.8 ГГц зурваст FWA бусад маш бага чадалтай радио төхөөрөмжүүдээс их чадалтай хэрэглээнд энэ
нөхцлийг ашигласан байна.
Тусгай зөвшөөрлийн энэхүү хөнгөн нөхцлийг радио давтамжийн зурвасыг олон хэрэглэгчид дундаа ашиглаж ба
нөлөөллөөс хамгаалах аргачилал, анализ хийхэд энгийн хялбар зурвасуудад ашиглахад тохиромжтой юм. Сүүлийн
үед энэ аргыг хөдөлгөөнт backhaul-ийн зурвасуудад тухайлбал V-зурвас (60 ГГц); E-зурвас (70/80 ГГц) олгож байгаа
жишээ бий.
Спектрийн динамик хандалт Dynamic Spectrum Access (DSA) нь радио төхөөрөмжүүд тодорхой бүс газарт,
тодорхой цаг хугацаа, тодорхой заагдсан цэгт ажиллахгүй тохиолдолд хэрэглэгддэг.
Когнитив радио нь спектрийн дундаа ашиглах энэ аргын үед зурваст ашиглалтгүй зурвас байхгүй байсан тохиолдолд
тохиромжтой модуляц, кодыг сонгож спектрийг дундаа ашигладаг. Телевизийн цагаан зурвасын (TVWS) ашиглах
технологид DSA нь тохиромжтой. Гэвч когнитив радио төгс хөгжсөн технологи биш тул TVWS-ашиглахад асуудал
гардаг.
DSA болон TVWS-ийн ашигтай болон хүндрэлтэй асуудлууд Benefits and Spectrum Management Challenges for DSA and TVWS:
TVWS нь интернетийн үйлчилгээг хүргэхэд хүндрэлтэй газруудад ашиглагдах ба өргөн зурвасын бага үнэтэй , хямд зардалтай өргөн зурвасын
интернетийн backhauld ашиглагддаг. Хэдийгээр TVWS –д тусгай зөвшөөрөлгүй ашиглах UHF спектрт чиглэлтэй антентай ашиглахыг
зөвшөөрөхгүй. TVWS-ийг хөдөлгөөнт бус болон хөдөлгөөнт бус хиймэл дагуулын сүлжээнд өргөн зурвасын интернетийн үйлчилгээнд
ашигладаг. Цагаан зурваст зориулсан тоног төхөөрөмжийг цөөн вендрүүд үйлдвэрлэж цөөхөн зах зээлд ашиглаж байгаа бөгөөд ДРИХ-23
хүртэл төхөөрөмж технологийн эко систем сайжрахгүй гэж харж байна.
Final Report: Resolution 9 (Participation of countries, particularly developing countries in spectrum management) “Evolving Spectrum Management Tools to support
development needs”, ITU-D Study Group 1, 6th Study Period 2014-2017
Licensed Spectrum Access (LSA)-Тусгай зөвшөөрөлтэй хандалт нь зөвхөн SDR-Богино зайн утасгүй холбооны
төхөөрөмжүүд болон когнитив технологийн хөгжлийн хувьд гарч ирж байгаа зөвшөөрөл юм. Европын Радио
холбооны спектрийн төлөвлөлийн группээс LSA консепцийг дүгнэхдээ:
“Энэ нь бие даасан тусгай зөвшөөрлийн нөхцөл бөгөөд тодорхой тооны тусгай зөвшөөрөл эзэмшигчид тухайн
радио давтамжийн зурваст зурвас эзэмших нөхцөл юм. Энэ нөхцлөөр нэмж тусгай зөвшөөрөл эзэмшигчид
зөвшөөрөл олгох үед нэг эсвэл хэд хэдэн тусгай зөвшөөрөл эзэмшигч эзэмшиж байж ч болох юм. Харин нэмж
тусгай зөвшөөрөл эзэмшигчид зөвшөөрлийг олгохдоо(зурвасыг хэсэгчилж эсвэл бүхлээр нь) спектрийг дундаа
ашиглах дүрмийн дагуу эрхийг зааж, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хангах ёстой QoS-ийн түвшинг
тодорхойлсон байна”гэжээ.
Зарим төрлийн үйлчилгээнүүд нь 24 цагийн турш ашиглагдахгүй эсвэл зөвхөн газар зүйн тодорхой байршилд
ашиглагддаг гэхдээ зөвхөн дангаар тухайн зурвасыг ашиглахыг шаарддаг байж болох юм. ТВ цагаан зурвасаас
ялгаатай нь LSA тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд хэдийд хэдээс хэдэн цагт, газар зүйн аль бүсэд ашиглах гэх
мэтээр зохицуулж өмнө тусгай зөвшөөрөлтэй ашиглаж байгаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалсан байдлаар
шийдвэрлэдэг. Ер нь LSA тусгай зөвшөөрлийг радио давтамжийн 2.3ГГц болон 3.5ГГц зурваст илүү сонирхох
хандлагатай. Энэ зурвасууд хөдөлгөөнт өргөн зурвасын үйлчилгээнд хуваарилагдсан өмнө олгогдсон эзэмшигчид
нь хөдөлгөөнт бус үйлчилгээ эзэмшигчид байдаг. АНУ-д нээлттэйгээр мэдээллийг харж болох платформоор
сонирхогч талуудаас үнийн санал авч зурвасыг эзэмшүүлдэг жишээг дурдаж болно.
Spectrum Trading: Спектрийн трейдинг гэдэг нь радио давтамжийн тусгай зөвшөөрлийг талууд худалдах худалдаж авахтай
холбогдуулж эзэмшлийн эрх өөрчлөгдөх, үүрэг хариуцлага шилжих механизм юм. Давтамжийн худалдаа нь зээлийн
нөхцлөөр эсвэл бүрэн худалдааны гэсэн хэлбэрүүдээр байж болно. Практикт ихэнх спектрийн худалдаалагчид нь шууд бүрэн
худалдах арга замыг сонгодог бөгөөд тэд зохицуулах байгууллагын баталгааг шаарддагтай холбоотой. Зохицуулалтын
харалган байдлаас зарим компани хэтэрхий их хэмжээтэй спектрийн зурвасыг эзэмшснээс шалтгаалж эрүүл бус өрсөлдөөн
буй болсноор өрсөлдөөний буруу чигт эргүүлж болох юм.
Pluralistic Licensing: Энэ арга нь цоо шинэ аргачилал бөгөөд шинээр тусгай зөвшөөрөл хүсэгч тухайн хүссэн зурваст
давхар хоёрдох хандалтын зөвшөөрлийг энэ тусгай зөвшөөрлөөр авах ба хэрэв үндсэн эзэмшигчид асуудал тулгарсан
тохиолдолд үндсэн хэрэглэгч тусгай зөвшөөрлөө эзэмших дүрэмтэй. Зохицуулалтын энэхүү зохион байгуулалтын үед
үндсэн эзэмшигч хоёрдогч хэрэглэгчээс харилцан нөлөөлөл орох эрсдлийг зөвшөөрч нэг зурвасыг хамтарч ашигладаг
бөгөөд ингэснийхээ үр дүнд бага төлбөртэйгээр радио давтамжийн зурвасыг хувааж ашиглах давуу талыг эдэлдэг. Энэ
аргыг хэрэглэж болох жишээ нь тусгай зөвшөөрөлгүй когнитив радио ашиглах нөхцөл бөгөөд үүрэн холбооны үйлчилгээ
эрхлэгч энэ нөхцлийг зөвшөөрч когнитив радио ашиглаж болох жишээтэй. Одоогоор когнитив радио сайн хөгжиж амжаагүй
байгаа тул энэ аргыг зөвхөн төлөвлөж туршиж байгаа юм байна.
Ultra-Wide Band Technology (UWB) Энэ нь дохиог өргөн зурвасаар дамжуулах (>500МГц) суурь технологи юм.
Маш бага түвшинтэй дохиог дамжуулах Ультра Өргөн Зурвасын дохионы цацаргалтаас нарийн зурвасын радио
системүүдэд шуугианыг үүсгэдэг. UWB төхөөрөмжүүд маш их хэмжээтэй өгөгдлийг ойр зайд (<15км) дамжуулж
чадна. Энэ технологи WIfi (802.11n/ac/ad) стандартуудаас өөр бөгөөд тусгайлсан хэрэглээнүүдэд тодорхой газарт
ажилладаг жишээ нь авто машины мэдрэгч, хана эсвэл газрын хөрсийг нэвтлэгч радарууд, автомашиний радарууд
гэх мэт. Зарим компаниуд UWB технологийг байран доторх байршлын системд ашиглахаар судалж хөгжүүлэлт
хийж байна.
Зөвлөмж:
Технологийн болон үйлчилгээний нейтралити
ХХЗХ/МХХТГ-д хөдөлгөөнт холбооны үйлчилгээний үйлчилгээ эрхлэгчдэд радио спектрийг нэмэгдүүлэхэд нь
технологийн болон үйлчилгээний нейтралитийн нөхцлийг зөвшөөрөхийг зөвлөж байна. Жишээлбэл, үйлчилгээ
эрхлэгч өөрийн тусгай зөвшөөрлийн хүрээнд эзэмшиж байгаа 2G-д ашигладаг радио давтамжийн зурвасыг
рефарминг хийж илүү ашигтай технологид (жишээ нь LTE) ашиглахыг зөвшөөрөх, энэ нь зохицуулах
байгууллагаас тодорхой хугацаа авалгүй өөрийн зах зээл дэх өрсөлдөх хурдаар хийгдэх давуу талыг бий болгож
байх. Технологийн нэгдэн нийлэлтийг хэрэгжүүлэх боломжийг үйлчилгээ эрхлэгчдэд нээлттэй зөвшөөрөх
тухайлбал Хөдөлгөөнт бус утасгүй холбооны үйлчилгээ эрхлэгч (FWA) WIMAX технологиор LTE үйлчилгээ
эрхлэх, хөдөлгөөнт үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид хүн ам сийрэг суурьшсан хөдөө орон нутагт Хөдөлгөөнт
бус утасгүй холбооны үйлчилгээ (FWA)-г өөрийн үүрэн холбооны радио давтамжаар хэрэглэгчдэд хүргэх
(жишээлбэл, Huawei WTTx технологиудын нийлэлтийг үйлчилгээний нейтралити зарчмаар радио давтамжийг үр
ашигтай ашиглах нь олон улсад түгээмэл сайн туршлагын нэг юм.)
Радио давтамжийн дуудлага худалдаа
Монгол Улсад радио давтамжийн зурвасыг сонгон шалгаруулалтын аргаар олгодог. ХХЗХ/ХХМТГ-д дуудлага
худалдаагаар радио давтамжийг олгохыг зөвлөж байна. Ялангуяа хөдөлгөөнт үүрэн холбоонд ашиглагдах өндөр
эрэлттэй, ховор хязгаарлагдмал радио давтамжийн зурвасуудыг дуудлага худалдааны зарчмаар олгохыг зөвлөж
байна. Жишээлбэл том үйлчилгээ эрхлэгч нарын хувьд илүү их радио давтамжийн зурвасыг олж авахаас илүүтэй
өрсөлдөөнд давуу тал олж авах гол зорилгод үнийг хэт хөөрөгдөж хамаг зурвасыг авч мэдэх тул зохицуулах
байгууллага дуудлага худалдаанд нэг үйлчилгээ эрхлэгчийн тухайн зурваст худалдаж авч болох зурвасын дээд
хязгаарыг зааж аль ч үйлчилгээ эрхлэгчийг дуудлага худалдаанд орох боломжийг хангах хэрэгтэй болдог. Ер нь
дуудлага худалдааны гол зорилго нь үнэ цэнэ, эрэлт ихтэй зурвасуудыг хуваарилж олгоход ил тод тунгалаг илүү
үр ашигтай арга замыг хэрэгжүүлэх явдал юм.
Зөвлөмжүүд: 2-р үе шат
Радио давтамжийн төлбөрийн талаар
ХХЗХ/ХХМТГ нь радио давтамжийн төлбөрийн одоогийн бүтэц аргачиллын талаар өөрчлөлт хийж шинэ концепцийг
хэрэгжүүлэх ажилгааг эхлүүлэх хэрэгтэй. Үүнийг радио давтамжийн зах зээл дэх эрэлттэй шууд уяах шаардлагатай. Тусгай
зөвшөөрөл эзэмшигчийн эзэмшиж байсан зурвас ашиглах гэрээ нь дуусахаас өмнө үр ашиггүй болохоос зайлхийж,
эзэмшигчдэд уг зурвасыг шинэ өөр үйлчилгээнд ашиглах эсвэл зогсоож буцааж өгөх боломжийг нь дэмжих нь зүйтэй.
Одоогийн журамд удирдлагын зардал тооцох аргачилал байхгүй эсвэл тодорхойгүй байна. Радио давтамжийн зохицуулалт
хяналтын газрын удирдлагын (радио давтамжийн инженерчлэлийн програм хангамж худалдаж авах ба сайжруулах,
сургалт, гадаад арга хэмжээ, ОУЦХБ-ын ажлын хэсгүүдийн үйл ажиллагаанууд, ДРИХ-д оролцох зэрэг) зардлуудыг радио
давтамжийн төлбөрөөс орж ирж байгаа орлогоос тооцоолж оруулахаар томъёолж журамд оруулах шаардлагатай.
Хөнгөн тусгай зөвшөөрлийн нөхцөл ба ТВ-ийн цагаан зурвас
Хөнгөн тусгай зөвшөөрлийн нөхцөлийг хэрэгжүүлбэл ХХЗХ-нд удирдлагын зардлыг хөнгөчлөх нэгэн нөхцөл болно. Энэ
аргачиллаар зарим зурвасыг олон эзэмшигчид энэ нөхцлөөр олгож болно. Ойрын хугацаанд ХХЗХ/ХХМТГ радио давтамжийн
өндөр чадалтай системүүдийн (FWA )2.4ГГц, 5.8ГГц зурвасуудад хийсэн оноолтыг (assignment) эргэн харж хөнгөн тусгай
зөвшөөрлийн аргыг ашиглаж болно.Үүнийг хийхэд энэ зөвшөөрлийн хүрээнд үйлчлэх газар ашиглах хэрэглээний процесийг
нарийн тодорхойлж, ач холбогдлоор ангилах (жишээлбэл: зөвхөн FWA тусгай зөвшөөрөл эзэмшигч ашиглана гэх мэт), үйл
ажиллагааны нөхцлүүдийг тодорхойлох (жишээлбэл: EIRP, антений өндөр, антений характеристикүүд) мөн хамгийн чухал
нэгэн зүйл болох онлайн бүртгэлийн системийг бий болгох хэрэгтэй. Онлайн бүртгэлийн систем нь хүсэлт гаргагчийг
автоматаар бүртгэх, үйл ажиллагаа явуулах байршлыг техникийн параметрүүдийг нь бүртгэж авна. Энэ зурваст
хэрэгжүүлсний дараа зохицуулах хороо нь дараа дараачийн зурвасуудад хөнгөн тусгай зөвшөөрлийн нөхцлийг хэрэгжүүлж
олон талууд зурвасыш хувааж ашиглах боломжийг бүрдүүлж болно. (Ж: Радио давтамжийн 2.5ГГц зурваст TDD, V-Зурвас, E-
Зурвас)
ТВ-ийн цагаан зурвасыг ашигласнаар энэ зурвасын ашиглалт нэмэгдэнэ. Ер нь олон улсад энэ технологи нь нэг их өргөн
дэлгэрээгүй тоног төхөөрөмж ч нэг их нэвтрээгүй байгаа юм. Танай улсад энэ технологийг ашиглаж болохгүй гэсэн зүйл
байхгүй.
Future Outlook/Ирээдүйн дүр
Ирээдүйд радио давтамжийн төлөвлөлтийн талаар дараах өөрчлөлтүүд гарах боломжтой :
Figure 10: Mobile Spectrum Roadmap
2100 MHz & 850 MHz
Радио давтамжийн 2100 MHz –ийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 оны эцсээр дуусна. ХХЗХ энэ
зурвасыг бүхлээр нь үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдэд дуудлага худалдаа зохион байгуулж дахин
хуваарилах асуудлыг төлөвлөгөөнд авахыг зөвлөж байна.
700 MHz & 1800 MHz
Радио давтамжийн 700 МГц зурваст үлдсэн хэсгийг радио давтамжийн 1800 МГц зурвастай хамтруулан
дуудлага худалдаагаар өгөх боломжтой.
900 MHz
ХХЗХ нь Скайтелийн 3G 850 МГц зурвасын асуудлыг(Оронд нь өөр зурвас өгөх) шийдвэрлэснээр
Extended GSM зурвас бүрэн чөлөөлөгднө. Үйлчилгээ эрхлэгчид GSM 900 зурвасыг refarm хийх үед
дахин нэг дуудлага худалдаа зохион байгуулах боломжтой.
2300 MHz
Радио давтамжийн 3 ГГц-ээс доош LTE зурвасууд дотроос 2300 МГц зурвас нь Монгол Улсад арай бага
эрэлттэй байгаа нь юм. Иймд энэ зурвасыг 2020-2022 онуудад ашиглалтад оруулна гэж төлөвлөгөөнд
тусгахыг зөвлөсөн.
2500 MHz
Радио давтамжийн Band 38 FDD/TDD-д ХХЗХ нь одоогийн Хөдөлгөөнт бус утасгүй холбооны үйлчилгээ
эрхлэгчдэд (FWA) TDD зурвасыг харин FDD зурвасуудыг хөдөлгөөнт өргөн зурвасын үйлчилгээнд
ашиглуулахаар зохицуулах хэрэгтэй. Сонирхсон бүх талуудыг оролцуулсан дуудлага худалдааг зохион
байгуулах нь зөв зүйтэй алхам юм.
3500 MHz
Энэхүү зурвас АНД бүс нутгийн орнуудад хөдөлгөөнт өргөн зурвасын үйлчилгээнд ихээр нэвтрээгүй ба
хөдөлгөөнт бус утасгүй холбооны системүүдэд ашиглагдсан хэвээр байна. ХХЗХ энэ зурваст одоогийн
үйлчилгээний тусгай зөвшөөрлийг богино хугацаагаар хамгийн ихдээ 2 жилийн хугацаагаар сунгаж
ашиглуулахыг зөвлөж байна.
Fixed Services/Хөдөлгөөнт бус үйлчилгээнүүд
Хөдөлгөөнт бус үйлчилгээнүүд VHF, UHF –ээс EHF-Extremely high frequency хүртэл олон төрлийн
зурваст ажиллах боломжтой. VHF, UHF зурвасуудад нарийн зурвасын апликешнүүд, цэгээс цэгт
дамжуулах линкүүдээр үүрэн бааз станцуудыг эсвэл утасгүй суурин үйлчилгээнд линкээр ашиглана.
Fixed Wireless Access/Хөдөлгөөнт бус утасгүй хандалт
Зарим орнуудад тухайлбал Монгол Улсад FWA –аар өргөн зурвасын утасгүй интернетийн үйлчилгээг
хэрэглэгчдэд хүргэхэд өргөнөөр ашиглах боломжтой.
FWA-ийн өмнөх үеийн системүүд CDMA эсвэл WiMAX технологиудад суурилсан байсан бөгөөд аажлаар
LTE –д суурилсан болж өөрчлөгсөн. Зарим үйлчилгээ эрхлэгч нарын харж байгаагаар LTE-д суурилсан
хөдөлгөөнт бус өргөн зурвасын хандалттай үйлчилгээнүүд нь хөдөө орон нутагт өргөн зурвасын
үйлчилгээг нэвтрүүлэх арга гэж үзэж байна. Үүнд хурдан хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөх, хурдан
хугацаанд нэвтрүүлэх шийдлүүдийн нэг нь Huawei-ийн Wireless –to-the-x (WTTx) шийдэл бөгөөд LTE-ийн
(200Мбит/сек) энэ шийдлийн нилээд олон оронд нэвтрүүлсэн.
Хот суурин газар FWA хөдөлгөөнт холбоо болон шилэн кабелийн үйлчилгээгээр солигдож байна. Ялангуяа
хөгжиж байгаа зах зээлүүдэд суурин дэд бүтэц сул хөгжсөн телефон болон интернетийн үйлчилгээнүүд үүрэн
холбоогоор дамжиж байна. Зарим хөдөлгөөнт бус үйлчилгээнүүд 6 ГГц-ээс доошхи давтамжийн зурваст өөр
үйлчилгээгээр солигдож, дахин хуваарилалт хийгдэж (refurming) байна. Жишээлбэл: Радио давтамжийн 2.3 ГГц,
2.5 ГГц зурвасуудыг нэрлэж болох ба өмнө нь FWA-аар ашиглаж байсан үйлчилгээнүүд нь одоо хөдөлгөөнт
холбооны үйлчилгээнд шилжиж ажиллаж байгаа юм.
Mobile Backhaul/Хөдөлгөөнт backhaul
Хөдөлгөөнт өргөн зурвасын үйлчилгээний өсөлтийн эрэлт нь үйлчилгээ эрхлэгчдийн хувьд “сүлжээг хүргэх”
стратеги юм. Олон тооны үүрүүдийг байгуулснаар жижиг үүрүүдээр хямд зардлаар 1 Гбит сек хурдтай
дамжуулалтай бааз станцыг холбож LTE-ээс LTE –advanced IMT2020 –ийг хэрэгжүүлэх болно. Үүнд 23 ГГц, 28
ГГц, 38 ГГц зурвасуудыг ашиглаж богино зайд их багтаамжтай холболтуудыг хийх боломжтой болж байгаа юм.
Цаашдаа 59-64 ГГц (V-зурвас); 71-76/81-86 ГГц (E-зурвас) давтамжуудад богино зайд их багтаамжийн
линкүүдийг ашиглахаар болж байна. Ижил зурваст бага орон зайд олон удаа ашиглаж болох бөгөөд олон оронд
энэ зурвасыг хялбар зохицуулалтаар тухайлбал light licensing ээр ашиглахаар төлөвлөж байна.
Future Outlook/ Ирээдүй
2500 – 2690 MHz: Ашиглалт муутай байгаа энэ зурвасыг LTE-д суурилсан хөдөлгөөнт бус/эсвэл хөдөлгөөнт
өргөн зурвасын үйлчилгээнд хуваарилан олгох нь зүйтэй. Зурвасын төлөвлөлт 3GPP Band 7 болон 38
TDD/FDD .
3400 – 3600 MHz: Энэ зурвас хөдөлгөөнт бус WiMAX системд төлөвлөгдсөн хэрэглэгчийн өсөлт тун бага тул
ХХЗХ цаашид 5G –ийн хөгжилд ашиглана гээд тусгай зөвшөөрлийг 2018 оны 7 сар хүртэл байгааг цаашид
сунгахгүй байх нь зүйтэй.
V-Band and E-Band: Эдгээр зурвасыг V-Band (57 – 66 GHz) and E-Band (71 – 76 GHz/81-86 GHz) цаашид Light
licensing-ээр олгох талаар судлах;
Spectrum for Short-Range Devices
Богино зайн утасгүй холбооны төхөөрөмжүүд -Short range devices (SRDs) нь бага чадал, бага багтаамжийн
төхөөрөмжүүд бөгөөд бусад төхөөрөмжүүтэй харилцан нөлөөлөлд автах нөхцөл нь тун бага байдаг. ОУЦХБ-
ын радиогийн дүрэмд ийм төрлийн төхөөрөмжүүдийн талаар заагаагүй байдаг. SRD төхөөрөмжүүд нь
ерөнхийдөө радио давтамжийн зөвшөөрөлгүй ашиглагддаг боловч ашиглаж байгаа төхөөрөмжүүд нь
стандарт шаардлагатай нийцэж байх нь чухал байдаг. Энэ процесийг тоног төхөөрөмжийн
баталгаажуулалтын асуудлаар шийдвэрлэх бөгөөд импортоор оруулж ирж байгаа SRD-үүдийг
баталгаажуулсан байх шаардлагыг мөрдүүлдэг.
Эдгээр нь нийтлэг бөгөөд зөвшөөрөгдсөн техникийн стандартаар заагдсан цацаргалтын зөвшөөрөгдөх хэмжээ
нь зурвас бүрт өөр байх бөгөөд хэрэглээ бүрээр ондоо байдаг.
SRD төхөөрөмжүүдэд багтах зайн удирдлага, FRID, утасгүй микрофон, эрүүл ахуйн хяналтын төхөөрөмжүүд,
утагүй LAN гэх мэт хэрэглээнүүд мөн түүнчлэн Bluetooth, ZigBee and Wi-Fi (802.11) сүлжээнүүд ордог. ДРИХ-
15-аас 79 ГГц зурвасыг богино зайн автоматив радарын системд ашиглахаар хуваарилсан мөн ирээдүйд LTE
системд 5ГГц зурваст тусгай зөвшөөрөлгүй ашиглагдах төхөөрөмжүүдийн талаар судалж байна.
2100 МГц
+ Илүү үр ашигтай
хуваарилалт
+ Өндөр эрэлттэй
- Тусгай зөвшөөрлийн
дуусах хугацааг эргэж
харах 2025/30
1800 МГц
+ Тусгай зөвшөөрлийн
дуусах хугацаа 2018/19
+ Эрэлт бага
- Зурвасын хэмжээ бага
850 МГц 2500МГц
+ Тусгай зөвшөөрлийн
дуусах хугацаа 2018
+ Өндөр эрэлттэй
+ Энэ зурваст нэмэлт
спектр гаргах, суллах
+ Олон улсад LTE -
багтаамж
- Рефармингийг өргөн
зурвасын интернетэд
(BWA)
- Зурвасын хэмжээ бага
Багтаамж Үйлчилгээ эрхлэгч нар LTE/LTE-A хэрэгжүүлэхэд хамгийн үр
ашигтай зурвасуудыг ашиглах. Радио давтамжийн спектрийн эрэлт
нь өгөгдлийн хэрэглээнээс хамаарна – Гига Байт/1 сард /хэрэглэгч
Зардал
Спектр зардалд нөлөөлөх хамгийн том хүчин зүйл /Дуудлага
худалдаанд хэт өндөр үнэ хүрч зардал нэмэгдэхээс зайлсхийх
Шинэ тоглогч нарыг дэмжих боломжийг гаргаж болно
38
СМ системийг автоматжуулах
Спектр менежментийн автоматжуулсан системийг хэрэгжүүлэх нь
(ASMS)үр ашгийг нэмэгдүүлж, спектрийн олголт, үр дүнтэй
хуваарилалт, ашиглалтыг хяналтад оруулж харилцан нөлөөллийг
хянах, зайлхийх боломжийг нэмэгдүүлнэ.
• SMS4DC – нь ОУЦХБ-Р –ийн
зөвлөмжүүдийн дагуу хийгдсэн бөгөөд
хямд –ОУЦХБ-ийн мастер бүртгэлд
хүртгүүлэх ажиллагааг хийх хамгийн
хялбар боломжийг бүрдүүлнэ
• Спектрийг хуваарилж олгох ажиллагаанд
давтамжийг дахин ашиглах техник
технологийн ач холбогдлыг тооцоход
дөхөмтэй
• Харилцан нөлөөлд анализ хийх,
спектрийн төлөвлөлт хийх тал дээр
техникийн ажилтнуудын ур чадвар,
мэдлэгийг дээшлүүлнэ.
39
Салбарт зөвлөх, хамтын ажиллагаа
• Салбарт зөвлөх байдал
Олон нийтэд зөвлөгөө өгөх нь салбарт үйл ажиллагаа явуулж буй
тоглогч нарт зөв ойлголт өгч тохиролцоход ашиг тустай юм. Энэхүү
нээлттэй тунгалаг байдлыг бий болгосноор салбарын нөхцөл байдлыг
илүү мэдрэх боломжийг олж авдаг.
• ДРИХ-д бэлтгэх үндэсний зөвлөл
ДРИХ-д төрийн агентлагууд болон салбарын үйлчилгээ эрхлэгч нар
оролцох нь олон улсын стандартчилал, радио давтамжийн олон
улсын харилцан нөлөөлөлгүй байдлыг хангахад чиглэсэн үйл
ажиллагааны талаар мэдлэгийг дотоодын үйлчилгээ эрхлэгч нарт
өгдөг. Монгол Улс нь радиогийн 1 ба 3 дугаар бүсийн хил дээр оршдог
бөгөөд энэ талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулах нь зүйтэй.
Content
1 Чиг хандлага
2 Зөвлөмжүүд
3 Спектрийн төлөвлөлтийн тухай
Different
Radio Services
Covered
Агаарын Далайн
Хөдөлгөөнт
Өргөн
нэвтрүүлгийн
Хөдөлгөөнт
бус
Хиймэл
дагуулын
Тусгай хэрэглээ
Үйлчилгээнүүд
Эрэлт Хүндрэл
Өндөр Олон талууд спектрийг хэрэглэхийг хүсч
яаралтай ашиглах хүсэлт илэрхийлдэг.
Спектрийн одоогийн хэрэглэгч нар олон байх,
зурвасын талаар техник технологийн судалгаа
шаардлагатай байх; өнөөгийн хууль эрх зүйн
асуудал тохирохгүй байх
Дунд Нэгээс хоёр тал спектрийг авах хүсэлтэй
бөгөөд эрэлт шаардлага нь тийм ч
яаралтай биш
Тухайн зурвас дээрх хэрэглэгч нарыг чөлөөлөх,
тохирох, техникийн анализ шаардлагатай болно.
Бага Ирээдүйн эрэлт шаардлага нь салбарын
нөхцөл байдал болон олон улсын
хөгжлийн чиг хандлагаас буй болсон
Маш цөөн хэрэглэгч зурвасыг ашиглаж байх тул
системийг өөрчлөхийг шууд хийх
Хийгдэх ажил Төлөвлөгөө Эрэлт Хүндрэл Хугацаа
Technology & Service
Neutrality
Технологийн болон үйлчилгээний
нейтралитиг арилжааны
үйлчилгээнүүдийн хувьд хийх
Өндөр Дунд 2018 – 2019
Spectrum Allocation &
Pricing Review
Одоогийн спектрийн хуваарилалт үнэ
тарифийн үйл ажиллагааны бүтцийг
шинэ зах зээлийн (техникийн
хөгжлийн )нөхцөлд тохируулж өөрчлөх
N/A Өндөр 2020 – 2022
Spectrum Sharing and
Trading Framework
Спектрийг дундаа ашиглах, худалдах
хэлбэрүүдийг хэрэгжүүлэх талаарх
спектрийн үнэлгээг спектр
менежментийн урт хугацааны
төлөвлөлийг харж хийх
Дунд Өндөр 2020 – 2022
СПЕКТРИЙН ТӨЛӨВЛӨЛТ
Хийх ажил Төлөвлөгөө Эрэлт Хүндрэл Хугацаа
450 МГц зурвас Энэ зурваст боломжит спектрийг нэмж
оруулах
Бага Өндөр 2020 – 2022
700 МГц зурвас Энэ зурваст боломжит спектрийг нэмж
оруулах
Өндөр Бага 2018 – 2019
850 МГц зурвас Тусгай зөвшөөрөл дуусах хугацаа нь
2018/2019 онд байна. ХХЗХ /ХХМТГ
хуваарилалтыг сунгах, зурвас нэмж
оруулах талаар харах
Дунд Өндөр 2018 – 2019
900 МГц зурвас Хөдөлгөөнт өргөн зурвасын үйлчилгээнд
нэмэлт зурвас гаргах
Өндөр Өндөр 2020 – 2022
1400 МГц зурвас Энэхүү зурваст спектрийг хөдөлгөөнт
холбоонд чөлөөлж оруулах, төхөөрөмжийн
боломж байдаг.
Бага Өндөр 2022 хойш
1800 МГц зурвас Энэ зурвас бүхэлдээ өргөн зурвасын
хөдөлгөөнт холбоонд ашиглахад бэлэн
байх
Өндөр Дунд 2018 – 2019
2100 МГц зурвас Одоогийн тусгай зөвшөөрлүүд 2018 онд
дуусна. ХХЗХ/ХХМТГ дахин хуваарилалт
хийх
Өндөр Бага 2018 – 2019
2300 МГц зурвас Энэ зурвас боломжтой байгаа тул
ХХЗХ/ХХМТГ-аас энэ зурвасыг ашиглахыг
салбарт зөвлөх
Дунд Бага 2018 – 2019
- Хөдөлгөөнт
Work Item Plan Demand Difficulty Timeline
2500 МГц Энэ зурвас нь одоогоор хөдөлгөөнт бус
өргөн зурвасын үйлчилгээнд олгогдсон
бөгөөд сувгийн хуваарилалт нь 3GPP-ийн
хуваарилалтаар хийгдээгүй байгаа тул
ХХЗХ/ХХМТГ нь энэ зурвас дахь салбарын
энэ зурвасын ашиглалтыг нэмэгдүүлэх
талаар ажиллах.
Өндөр Дунд 2020 – 2022
3500 МГц Одоогийн тусгай зөвшөөрлийн хүчинтэй
хугацаа 2018 оны 7 сар. ХХЗХ/ХХМТГ энэ
зурвасыг шинэ технологт удаан хугацаанд
(ж:5G) ашиглуулах боломжийг харж
төлөвлөх.
Дунд Дунд 2018 – 2019
WRC – 19; 5G WRC-19 хэлэлцэх асуудал 1.13 -д ДҮХХ-д
ашиглахаар тавигдсан зурвасуудын талаар
байр суурь илэрхийлэх
Дунд Дунд 2018 – 2019
- Хөдөлгөөнт
Work Item Plan Demand Difficulty Timeline
2500 МГц зурвас Энэ зурвасын төлөвлөлтийг дахин хийж
IMT –д зориулсан төлөвлөлт хийх
Өндөр Дунд 2020 – 2022
3500 Мгц зурвас Одоогийн тусгай зөвшөөрөл дуусах
хугацаа July 2018. [2020 оноос хойш
богино хугацаанд хийх боломжийг харах ]
Дунд Дунд 2020 – 2022
Орон нутагт өргөн
зурвасын интернет
Дунд Дунд 2018 – 2019
Олголтыг хэрхэн
хийх хүсэлт яаж
гаргах зам
Спектр хуваарилалт олголтын уяан хатан
механизмийг хэрэгжүүлэх хүсэлт гаргах
арга замуудыг тодорхойлж сурталчилах
N/A Дунд 2018 – 2019
30 ГГц зурвас Энэ зурвасыг ашиглах боломжийг нээж
үйлчилгээ эрхлэгчдэд шигүү суурьшилтай
хэсгүүдэд ашиглуулах
Дунд Дунд 2020 – 2022
V-Зурвас Энэ зурвасыг mobile bachaul-д ашиглуулах Дунд Дунд 2018 – 2019
E-Зурвас Энэ зурвасыг mobile bachual-д ашиглуулах Дунд Дунд 2018 – 2019
– Хөдөлгөөнт бус/BWA
Work Item Plan Demand Difficulty Timeline
PMR Bands –
146 – 160 MHz
and 400 – 460
MHz
12,5 кГц зурвасын хуваарилалтын
аргад шилжих
Өндөр Дунд 2018 – 2019
PPDR and other
Government
Systems
Бусад тусгай хэрэглээнийхэнтэй
уулзаж тохиролцох, бусад
салбарын радио холбооны
хэрэглээний талаар зөвлөгөө өгч
хамтарч ажиллах ж: ус, цахилгаан,
тээвэр гэх мэт салбарт –ITS, M2M,
IoT гэх мэт сэдвээр
Дунд Дунд 2020 – 2022
– Харилцааны станц
Work Item Plan Demand Difficulty Timeline
76 – 81 ГГц 76 – 81 ГГц зурвасыг автомашины радар
ашиглахыг зөвшөөрөх
Дунд Бага 2018 – 2019
5ГГц 5.1 ГГц болон 5.4 ГГц зурвасуудыг богино
зайн утасгүй холбооны хэрэглээнд
ашиглахыг зөвшөөрөх
Дунд Дунд 2020 – 2022
5150 МГц болон
5925 МГц
WRC-19 хэлэлцэх асуудал 1.16 хөдөлгөөнт
холбоонд туслах зурвасаар буюу
(WAS/RLAN) 5150-5925 МГц зурвасуудыг
хэлэлцэж байгаа тул үүнд ХХЗХ/агентлаг
салбарын тоглогч нарыг тусгах байр
сууриа илэрхийлэх
Дунд Дунд 2018 – 2019
– Богино зайн утасгүй холбоо/SRD
Work Item Plan Demand Difficulty Timeline
470 – 694 МГц Тоон ТВ-ийн дамжуулан хүргэх үйлчилгээ
эрхлэгч шинээр гаргах
Дунд Бага 2018 – 2022
ТВ цагаан зурвас Олон нийтэд энэ зурвасын талаар
зөвлөгөө өгөх
Дунд Дунд 2020 – 2022
Хиймэл дагуулын
хөдөлгөөнт холбоо
Тусгай зөвшөөрлийн ба зохицуулалтын
баримт бичиг гаргах
Дунд Дунд 2018 – 2019
– Бусад үйлчилгээ
Item Timeline Responsible
Entities
Final Output Phase 2:
Draft Final report with recommendations
29 September 2017 ITU
Review of Report 29 Sep – 13 Oct 2017 CRC/CITA
Final Phase 2 Report:
Update the report with feedback and produce the final report
20 October 2017 ITU
Төслийн тайлангийн хугацаа

Más contenido relacionado

Similar a Ppt (1)

Road asset preservation Strategy Bayarbbb@yahoo.com
Road asset preservation Strategy Bayarbbb@yahoo.com Road asset preservation Strategy Bayarbbb@yahoo.com
Road asset preservation Strategy Bayarbbb@yahoo.com
Bayar Tsend
 

Similar a Ppt (1) (20)

Mobile technology trend last mobicom-munxbold
Mobile technology trend last mobicom-munxboldMobile technology trend last mobicom-munxbold
Mobile technology trend last mobicom-munxbold
 
PPT 2021year 20220421 update.pdf
PPT 2021year 20220421 update.pdfPPT 2021year 20220421 update.pdf
PPT 2021year 20220421 update.pdf
 
201512
201512201512
201512
 
2022 half-statistics.pdf
2022 half-statistics.pdf2022 half-statistics.pdf
2022 half-statistics.pdf
 
Ntrip tanitlsuulga
Ntrip tanitlsuulgaNtrip tanitlsuulga
Ntrip tanitlsuulga
 
Б.Баасанжав, Э.Энхтуяа-МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ДАРАА ҮЕИЙН Т...
Б.Баасанжав, Э.Энхтуяа-МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН  ДАРАА ҮЕИЙН Т...Б.Баасанжав, Э.Энхтуяа-МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН  ДАРАА ҮЕИЙН Т...
Б.Баасанжав, Э.Энхтуяа-МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ДАРАА ҮЕИЙН Т...
 
Infographic 1
Infographic 1Infographic 1
Infographic 1
 
Cr cnews 2018-3
Cr cnews 2018-3Cr cnews 2018-3
Cr cnews 2018-3
 
Ict stat 2019.06.30
Ict stat 2019.06.30Ict stat 2019.06.30
Ict stat 2019.06.30
 
Dynamic routing protocol гэж юу вэ ?
Dynamic routing protocol  гэж юу вэ ?Dynamic routing protocol  гэж юу вэ ?
Dynamic routing protocol гэж юу вэ ?
 
Ict stat-20190630
Ict stat-20190630Ict stat-20190630
Ict stat-20190630
 
Ict 2017 year 20180404
Ict 2017 year 20180404Ict 2017 year 20180404
Ict 2017 year 20180404
 
2016 4
2016 42016 4
2016 4
 
Cr cnews 201103
Cr cnews 201103Cr cnews 201103
Cr cnews 201103
 
Icn
IcnIcn
Icn
 
Ict stat 20170630
Ict stat 20170630Ict stat 20170630
Ict stat 20170630
 
Тэгшилгээний автомат удирдлагын систем
Тэгшилгээний автомат удирдлагын системТэгшилгээний автомат удирдлагын систем
Тэгшилгээний автомат удирдлагын систем
 
Road asset preservation Strategy Bayarbbb@yahoo.com
Road asset preservation Strategy Bayarbbb@yahoo.com Road asset preservation Strategy Bayarbbb@yahoo.com
Road asset preservation Strategy Bayarbbb@yahoo.com
 
crc news 201603
crc news 201603crc news 201603
crc news 201603
 
201601
201601201601
201601
 

Más de crc.gov.mn crc

Más de crc.gov.mn crc (20)

Annual book 2018
Annual book 2018Annual book 2018
Annual book 2018
 
Crcnews 201902
Crcnews 201902Crcnews 201902
Crcnews 201902
 
Crcnews 201901
Crcnews 201901Crcnews 201901
Crcnews 201901
 
Annual book 2013-eng
Annual book 2013-engAnnual book 2013-eng
Annual book 2013-eng
 
Annual book 2012-eng
Annual book 2012-engAnnual book 2012-eng
Annual book 2012-eng
 
Annual book 2017 en
Annual book 2017 enAnnual book 2017 en
Annual book 2017 en
 
Annual book 2016 en
Annual book 2016 enAnnual book 2016 en
Annual book 2016 en
 
ICT 2018 half year
ICT 2018 half yearICT 2018 half year
ICT 2018 half year
 
Final satisfaction report_crc 2019.03.21
Final satisfaction report_crc 2019.03.21Final satisfaction report_crc 2019.03.21
Final satisfaction report_crc 2019.03.21
 
Crc news 2018-4
Crc news 2018-4Crc news 2018-4
Crc news 2018-4
 
Broadcast tv-equipment-1
Broadcast tv-equipment-1Broadcast tv-equipment-1
Broadcast tv-equipment-1
 
Ddish
DdishDdish
Ddish
 
Tv engineers-seminar
Tv engineers-seminarTv engineers-seminar
Tv engineers-seminar
 
Presentation studio
Presentation studioPresentation studio
Presentation studio
 
New tech
New techNew tech
New tech
 
Mns 6607
Mns 6607Mns 6607
Mns 6607
 
Gariin avlaga
Gariin avlagaGariin avlaga
Gariin avlaga
 
Annual book 2017en
Annual book 2017enAnnual book 2017en
Annual book 2017en
 
Tuushin
TuushinTuushin
Tuushin
 
Mongol shuudan
Mongol shuudanMongol shuudan
Mongol shuudan
 

Ppt (1)

  • 1. СПЕКТР МЕНЕЖМЕНТИЙН МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ ТӨСЛИЙН ТАЙЛАН Улаанбаатар , Монгол Улс 2017 оны 11 сарын 29 Илтгэгч: Ч.Тэрбиш /ХХЗХ-ны РДЗХГ-ын мэргэжилтэн/
  • 2. АГУУЛГА 1 Чиг хандлага 2 Зөвлөмжүүд 3 Спектрийн төлөвлөлтийн тухай
  • 3. ТӨСӨЛД - Хийгдсэн ажлууд  Мастер төлөвлөгөө боловсруулах төсөл нь хоёр үе шаттайгаар явагдсан болно.  1-р үе шат: Монгол Улсын спектр менежментийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, хөгжлийн ирээдүйн хандлагад нийцүүлсэн төлөвлөлт хийхэд бэлтгэх  2-р үе шат: Эхний үе шатад боловсруулсан дүн шинжилгээнд тулгуурлан спектр менежментийн богино, дунд, урт хугацааны төлөвлөлтийг хийх
  • 4.
  • 5. Чиг хандлага LTE-A / 5G Over-the- top Smart Cities / IoT / AR / VR Convergence Telco Consolidation
  • 6. 1-р үе шат: Дүн шинжилгээ 34 дүн шинжилгээ Үүрэн холбооны ТЗ эзэмшигч нарын давтамжийн хэрэглээнд шинжилгээ дүгнэлт СМ-ийн ашиглалтын өнөөгийн байдлыг олон улсын шилдэг туршлагуудтай харьцуулж дүгнэх Өнөөгийн болон ирээдүйн төлөв
  • 7. No Дүгнэлтүүд 4 Монгол Улсын үүрэн холбооны үйлчилгээнд хуваарилж төлөвлөгдсөн радио давтамжийн зурвасууд нь ДҮХХ олон улсад (ж: IMT-2000/3G болон IMT Advanced/4G түүнээс цаашхи үйлчилгээнүүд) тухайн бүсд заагдсантай 450 МГц зурваст төлөвлөгдснөөс бусдаар нийцэж байна. 5 ДРИХ-15-ийн шийдвэрээр ДҮХХ-ны үйлчилгээнд заагдсан 1427-1518 МГц зурвас одоогоор тус улсад ДҮХХ-д төлөвлөгдөөгүй байна. Энэ зурвас нь тус улсад одоогоор том хотуудад утасгүй камерт өргөнөөр ашиглагдаж байгаа болно. Цаашид ХХЗХ энэ зурваст утасгүй камерийн зөвшөөрлийг нэмж олгуулалгүй 2020 он гэхэд энэ зурвасыг ДҮХХ-д суллаж бэлтгэх нь зүйтэй. 7 Тус улсад 25 кГц-ийн зурвасын өргөнтэй харилцааны станцыг олон хэрэглэгч хэрэглэж байна. Энэ технологи нь олон улсад хуучны гэж тооцогдох спектрийн зурвасын хувьд үр ашиг муутай юм. Энэ үйлчилгээнд 12.5 кГц өргөнтэй сувгийн хуваарилалт бүхий шинэ технологийг зах зээлд оруулах асуудал тулгарч байна. 8 Спектрийг дахин ашиглах стратеги сайн боловч үүнийг хийхдээ зөвхөн газар зүйн тусгаарлалтыг авч үзэх бус мөн техникийн ач холбогдлын зэрэглэлийг харгалзан үзэх ёстой. 9 Тусгай зөвшөөрлийн хүсэлтүүдийг (шинээр зөвшөөрөл авах, сунгах) олгогдсон тусгай зөвшөөрлийн мэдээллийг өгөгдлийн баазад гараар бүртгэж оруулах нь энэ ажлыг гүйцэтгэж байгаа ажилтнуудын ачааллыг нэмэгдүүлдэг. Онцлох дүгнэлтүүд: 1-р үе шат
  • 8. No Дүгнэлтүүд 10 Монгол Улсын хэрэглэгчийн зах зээл ОУЦХБ-ын 1 ба 3 дугаар бүсийн гол үйлдвэрлэгч орнуудтай хилэлдэг тул тоног төхөөрөмжийн баталгаажуулалт нь маш олон талыг хамарсан асуудал юм. Иймд ХХЗХ нь гаалийн байгууллагатай хамтран хатуу хяналтыг тогтоож баталгаагүй гар утас, тус улсын зах зээлд оруулахгүй байх тал дээр ажиллах нь зүйтэй. 14 Удирдлагын зардал тооцоолоход сургалт, ажилтнуудын хөгжилт, Спектр менежментийн програм хангамж худалдаж авах, жил бүрийн сайжруулалт хийх гэх мэт зардлууд багтаагүй. Мөн олон улсын хурал зөвлөгөөнд жишээлбэл ДРИХ болон бусад олон улсын үйл ажиллагааны зардал тооцоонд ороогүй. 18 Улс орнууд нэгдмэл Спектр хяналтын системд шилжихийн ач холбогдол нь цаг хугацаа, тодорхой байдал, үр ашиг .... гм давуу талуудыг олгоно. Бүрэн автоматжуулсан радио давтамжийн хяналтын систем ХХЗХ-ны ажилтнуудын чадварыг орчин үеийн спектр менежментийн хэмжээнд аналитик шинжилгээг бэлэн өгөгдөлд тулгуурлаж хийх хэмжээнд хүртэл хөгжүүлэхийг шаардана 19 ХХЗХ-ны олон улсын радио давтамжийн мастер бүртгэлд бүртгүүлэх одоогийн ажилд Спект менежментийн инженерингийн датабааз бүхий цогц програм хангамж техникийн анализ хийх модулиуд хэрэгтэй. 22 Нам давтамжийн зурвасын өрсөлдөөн спектрийн нөөцөөс хамаарч тусгай зөвшөөрөл урт хугацаанд өгөгдөж ирсэн. Энэ зурваст 7-8 жил жилээр олгох нь стратегийн хувьд зөв юм. Онцлох дүгнэлтүүд: 1-р үе шат
  • 9. No Дүгнэлтүүд 23 “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ тогтоох журам”-ын 7.2-д заасны дагуу одоогийн тусгай зөвшөөрлүүдийн хүчинтэй хугацааг дуусах үед 2018 оноос зах зээлд үнэ цэнэтэй зурвасуудыг дуудлага худалдаа, эсвэл сонгон шалгаруулалтаар дахин олгох боломж ХХЗХ-д олдох юм. 25 Олон улсын жишигт харьцуулахад Монголын хөдөлгөөнт холбооны үйлчилгээ эрхлэгч нар аль хэдийн томоохон спектр эзэмшигч нар болсон байна. Энэ үзүүлэлтийг нэг хүн амд ногдох радио давтамжийн МГц (pop/МГц) бүрээр тооцдог. Ерөнхийдөө сүлжээний зардал нь хүн ам тоо/МГц их байвал их, харин бага байвал бага байдаг. Нягтрал ихтэй сүлжээг олон бааз станцтайгаар байгуулахад спектрийн хэрэгцээ их бөгөөд хүн ам тоо/МГц-ийн харьцаа өндөр тохиолдолд багтаамжийн шаардлага хамрах хүрээнийхээс илүү байх шаардлага нь сүлжээ төлөвлөлтийн гол хүчин зүйл болно. Үүний эсрэг ойлголт нь хүн ам тоо/МГц үзүүлэлт бага бол сүлжээ төлөвлөлтийн үндсэн хүчин зүйл нь хамрах хүрээ нь багтаамжаас илүү ач холбогдолтой болно. Тус улсын нөхцөл байдалд радио давтамжийн 700 МГц-ийн зурваст бүрэн ашиглалттай байхаар байна. 26 Арилжааны RLAN үйлчилгээнд (WiFi hot sports) радио давтамжийн 2.4МГц болон 5ГГц зурвасуудад хуваарилагдсан байдаг. ХХЗХ нь эдгээр зурваст хуваарилсан сувгуудыг тусгай зөвшөөрлийн дагуу олгосон бөгөөд эдгээр зурваст арилжааны үйлчилгээний болон сувгийн хуваарилалт шаардахгүй олон хэрэглээнүүдэд ашиглаглаж байна. Эдгээр зурваст тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээ эрхлэгч нарт харилцан нөлөөлөл орохгүй байх ямар ч баталгаа байхгүй юм. Мөн эдгээр зурваст үйлчилгээ эрхлэгч нараас бусад хэрэглээнүүдэд харилцан нөлөөлөл үзүүлэх нөхцөл бүрдсэн болно. Радио давтамжийн 2.4 ГГц –д Богино зайн утасгүй холбооны төхөөрөмжүүд EIRP нь 4 Вт-аас бага бол тусгай зөвшөөрөлгүй ажилладаг. Тусгай зөвшөөрөлтэй сувгуудад богино зайн утасгүй холбооны журмаар зөвшөөрөгдсөн хэрэглээнүүд нөлөөлнө. ХХЗХ нь эдгээр зурваст тусгай зөвшөөрөл өгөхгүй байх эсвэл байнгын шийдэл олтол түр зөвшөөрөл олгож болох байсан талаар маргаж болох юм. Энэ зурвасыг гадаа хэрэглэх хэрэглээнд ашиглахад гаралтын чадал нь Монгол Улсын радио долгионы хуульд заасан 0.01Вт –аас их тул дэмжүүштэй зүйл биш бөгөөд хуулиар хязгаарласан чадлаас доогуур чадалтай ашиглагдах SRD болон ISM зурвасуудад тусгай зөвшөөрөлгүй ашиглах бусад хэрэглээнүүдэд ижил ашиглах боломжийг хөндөх тул тусгай маш өндөр төлбөр тогтоох хэрэгтэй. Онцлох дүгнэлтүүд: 1-р үе шат
  • 10. No Дүгнэлтүүд 27 Монгол Улс газрын тоон телевизийн технологт ОУЦХБ-ын GE-06 гэрээний дагуу бусад холбогдох стандартууд , сувгийн төлөвлөлтийг амжилттай хэрэгжүүлсэн Ази Номхон Далайн бүс нутгийн анхны улс юм. Иймд ХХЗХ энэхүү шилжилтийн туршлагыг тус бүс нутгийн бусад орнуудадтай хуваалцвал сайн хэрэг юм. 30 Радио долгионы өндөр давтамжийн 30ГГц болон үүнтэй ойролцоо зурваст тус улсад төлөвлөлтөд байдаг ч хэрэглээнд хуваарилагдаж ашиглаагүй байна. Энэ зурваст хөдөлгөөнт бус үйлчилгээнд богино зайд хот сууринд ашигладаг. 32 Богино зайн утасгүй холбооны төхөөрөмжийн зурвасууд нь Монгол Улсад олон улсын төлөвлөлтийн адилаар ашиглагддаг. ДРИХ-15 шийдвэрээр радио давтамжийн 77.5-78 ГГц зурваст радиолокацийн үйлчилгээнд үндсэн үйлчилгээгээр бүх бүсэд ашиглана гэж тогтоосонтой холбоотойгоор SRD газрын радар үүнд автомат радарууд ITU-R M.2057-0 тодорхойлсон төхөөрөмжүүд багтаж байгаа болно. Иймд радио давтамжийн 24 ГГц орчимд ажиллаж байсан радиолокацийн радарууд дээш зурваст 76-81 ГГц –т шилжих нь богино зайн утасгүй холбооны цаашдын хэрэглээнд автоматив хэрэглээнүүдтэй харилцан зохицооны асуудал үүсгэж болохыг анхааралдаа авах хэрэгтэй. Онцлох дүгнэлтүүд: 1-р үе шат
  • 11. Онцлох дүгнэлтүүд Population per MHZ Population 1 & Land Area2 Mobile Spectrum3 Population per MHz (A) Population per sq km (B) sq Km per MHz (A/B) United States 325.13 million 9.15 million sq km 639 MHzd 508,810 35.5 14,333 Germany 82.56 million 0.35 million sq km 650 MHz 127,015 235.88 539 Canada 35.87 million 9.09 million sq km 608 MHz 58,996 3.946 14,950 Australia 23.92 million 7.68 million sq km 678 MHz 35,280 3.11 11,344 Mongolia 3.12 million 1.55 million sq km 452.4 MHze 6,896 2.01 3,431 Notes: a) Includes assignments for 700,800, 900, 1800, 1900, 2100 2300 and 2600 band for operators. b) Excluding 3.5 GHz for BWA. c) In North America 900 and 1800 bands are not used where as 1900 band is assigned while 2100 is paired with 1700. d) 2600 assignments although added, but they are not used by mainstream providers in US. e) 2600 allocation in Mongolia are considered which are assigned to ISPs on regional and national basis. 1 Source: ITU IDI Index country card 2 Source CIA fact sheet 3 Multiple sources
  • 13. Өнөөдөр дэлхийн нийт хүн амын тоонд ихэдмээр (8.2 тэрбум ) хөдөлгөөнт холбооны төхөөрөмж сүлжээнд холбогдон ажиллаж байна. Эдгээрийн 5 тэрбум нь үүрэн холбооны хэрэглэгч бусад нь өсөн нэмэгдсээр байгаа М2М төрлийн холболтууд байгаа юм. Хөдөлгөөнт үүрэн холбооны болон хүний оролцоогүй холболтын энэхүү өндөр өсөлтийн хурдац нь хөгжиж буй зах зээлүүдтэй ихээхэн хамаатай. Compound Annual Growth Rate (CAGR) –аар идэвхтэй хэрэглэгчийн тооны өсөлт 2000-2016 онуудад 21.3% хүрч, 2016 оны эцсийн байдлаар идэвтэй хэрэглэгчийн тоо 3.4 саяд (117% нэвтрэлттэй) хүрсэн байна. Хөдөлгөөнт интернетийн хэрэглэгчийн тоо хурдацтай өсөж сүүлийн 7 жилийн дотор хэрэглэгчийн тоо 2.4 саяд (2016 оны эцэс) хүрсэн байна. 0 500,000 1,000,000 1,500,000 2,000,000 2,500,000 3,000,000 3,500,000 4,000,000 NumberofSubscribers Year Figure 1: Mongolia Subscriber Growth Source: ITU Statistics (http://www.itu.int/en/ITU- D/Statistics/Pages/stat/default.aspx) Монгол Улсыг бусад өсөж байгаа зах зээлтэй харьцуулахад хөдөлгөөнт холбооны нэвтрэлт өндөр байгаа ч LTE технологийн хувь нь тун бага юм. 2016 оны эцсийн мэдээнээс харахад нийт хөдөлгөөнт холбооны хэрэглэгчийн дөнгөж 6.3% нь буюу 2016.401 нь LTE холболттой байна. Тус улсад 2016 оноос LTE үйлчилгээ эхэлсэн бөгөөд цаашид зах зээлийн өсөлт хурдацтайгаар нэвтрэх нь ойлгомжтой байна. РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАСЫН ЭРЭЛТИЙН ОЛОН УЛСЫН ХАНДЛАГА, МОНГОЛ УЛСЫН НӨХЦӨЛ ХӨДӨЛГӨӨНТ ӨРГӨН ЗУРВАСЫН ҮЙЛЧИЛГЭЭ
  • 14. Харин LTE үйлчилгээ нэврүүлэгч үйлчилгээ эрхлэгчид өгөгдлийн трафикийг нэмэгдүүлэх арга замыг хайх шаардлагатай тулгарч байна.Үйлчилгээ эрхлэгч нар өргөн зурвасын сүлжээний хамрах хүрээг хөдөө орон нутагт болон хотын захын хэсгүүдэд хүргэх шаардлага их байдаг тул тэлсээр байна. Ж: Тус улсад WTTx үйлчилгээг эхлүүлэх боломжийг олж харснаар орон нутаг болон хотын захын бүсүүдэд шилэн кабелийн сүлжээ хүрээгүй газруудад өргөн зурвасын интернетийн үйлчилгээг хүргэж чадсан байна. Харин хотын төв хүн ам шигүү суурьшсан хэсэгт үйлчилгээ эрхлэгч нар жижиг үүрүүдийг багтаамж ихэсгэх зорилгоор ашиглахаар төлөвлөж байна. Энэ нөхцөлд үүрэн холбооны багтаамж нэмэгдүүлэх гол зурвасуудад радио давтамжийн 2.6 ГГц, 3.5 ГГц болон 2.3 ГГц-ийн зурвасууд богино болон дунд хугацаанд хамгийн чухал эрэлттэй зурвасууд юм. Харин урт хугацааны хувьд радио давтамжийн 6 ГГц-ээс дээш зурвасууд хоёрдахь тоон дивидент болж салбарт хийгдэх юм. Хөдөлгөөнт өргөн зурвасын үйлчилгээний өнөөгийн эрэлт:
  • 15. Спектрийн эрэлт нь үүрэн холбооны хөдөлгөөнт үйлчилгээ эрхлэгчдийн өгөгдлийн трафикын өөрчлөлтөөс ихээхэн хамаарч байна. Өргөн зурвасын хөдөлгөөнт үйлчилгээний өсөн нэмэгдэлт хэрэглэгчийн өндөр хурдтай чанартай QoS –өргөн зурвасыг шаардсаар байна. Монгол Улсад хөдөлгөөнт өгөгдлийн хэрэглээ нэмэгдсээр байгаа бөгөөд 2016 оны эцэст 0.54 GB/хэрэглэгч/сар үзүүлэлттэй байсан (0.74 Gb/ ухаалаг утас/сар). Энэ үзүүлэлт жил бүр 50% өсөх хандлагатай болно. Figure 8: Mongolia Mobile Subscriber Data Usage Growth Figure 9: Asia-Pacific Mobile Data Usage Benchmark Source: Cisco’s Visual Networking Index LTE технологийн нэвтрэлтээр энэ үзүүлэлт Монгол Улсад маш хурдацтайгаар өсөх нь тодорхой юм. Cisco VNI тооцсноор Ази Номхон Далайн орнуудын хөдөлгөөнт дундаж 2021 он гэхэд 4.93GB/сар болох төлөвтэй байна.
  • 16. Cisco VNI тооцсноор Ази Номхон Далайн орнуудын хөдөлгөөнт трафикийн дундаж 2021 он гэхэд 4.93GB/сар болох төлөвтэй байна. Table 4 –д Монгол Улстай ойролцоо нутаг дэвсгэр, хүн амын нягтралтай улс орнуудыг сонгож эдгээр орнуудын спектрийн хэрэглээ ба дата хэрэглээний харьцааг харьцуулж харууллаа. Доорх харьцуулалтаас үндэслэж, дараачийн 5 жилд Монгол Улсын спектрийн хэрэглээ болон өгөгдлийн хэрэглээний ирээдүйн дүр зургийг CAGR-жилийн нийлмэл өсөлтийн хурдаар урьдчилан тааварлавал 33% өсөх ба дата трафик 2 ГигаБит/хэрэглэгч/сар хүрч хөдөлгөөнт холбоонд ашиглагдах нийт спектрийн зурвасын өргөн 2022 гэхэд 650 МГц хүрэх таамаглал гарч байна. Country Population1 & Land Area2 Mobile Spectrum3 Sq Km per MHz GB/Sub/Month United States 325.13 million 9.15 million sq km 639 MHzd 14,333 3.47 Germany 82.56 million 0.35 million sq km 650 MHz 539 0.74 Canada 35.87 million 9.09 million sq km 608 MHz 14,950 1.43 Australia 23.92 million 7.68 million sq km 678 MHz 11,344 2.16 Mongolia 3.12 million 1.55 million sq km 372.4 MHze 3,431 0.54 Монгол 2022 650МГц 2,384 2 Table 4 –д Монгол Улстай ойролцоо нутаг дэвсгэр, хүн амын нягтралтай улс орнуудыг сонгож эдгээр орнуудын спектрийн хэрэглээ ба дата хэрэглээний харьцааг харьцуулж харууллаа.
  • 17. Ухаалаг төхөөрөмжүүдийн эрэлт нь апликешн болон агуулгаас хамаардаг. Тус улсын хувьд дотоодын апликешнүүд цөөхөн мөн Англи хэлээр хэрэглэх хэрэглэгчийн тоо цөөхөн байдаг нь нэгэн бэрхшээл юм. Гэсэн хэдий ч сүлжээ, төхөөрөмжийн өсөлтөөр апликешн хэрэглээ нэмэгдсээр байна. Зарим улс орнуудын туршлагаас харахад хөдөлгөөнт холбооны нэвтрэлтийг хөдөлгөөнт холбоонд ашиглах апликешнүүдээр хөтөлж байна. Applications & Content / ХЭРЭГЛЭЭНҮҮД БА АГУУЛГА Технологийн хөгжүүлэлтийн (R&D) тасралтгүй байдал нь тоног төхөөрөмжийн дараачийн үе шат ДҮХХ2020/5G-г үйлдвэрлэж эхлэхийг шаардаж байна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хөдөлгөөнт холбооны үйлчилгээ эрхлэгч нартай хамтран олон 5G туршилтуудыг хийж байна. GSA холбооны мэдээнээс харахад 2017 оны 9-р сарын байдлаар 42 орны 81 үйлчилгээ эрхлэгч 5G болон бусад ДҮХХ-Д-г туршилтын тусгай зөвшөөрөлтэйгээр тестэлсэн байна. Энэ туршилтууд дотор 5G –д стандардчилах шатнаас ч өмнө дөнгөж яригдаж байгаа 28ГГц-ийн зурваст туршилт хийгдэж массив MIMO, комплекс beam forming техник гм технологуудыг туршиж маш өндөр хурдыг 100Гбит/сек хурдтай дамжууллыг үзүүлсэн байна. ДРИХ-15 нь ДҮХХ2020-ийн зорилтыг хэрэгжүүлэх радио давтамжийн зорилтод хүрэх замыг засаж радио давтамжийн олон зурвасыг баталсан бөгөөд олон зурвасуудыг ДРИХ-19- ийн хэлэлцэх асуудал 1.13-аар хэлэлцүүлэхээр тогтсон билээ. Figure 2: IMT Evolution
  • 18. Зүйлсийн интернет (IoT) бидний өдөр тутмын амьдралд маш олон, хурдацтай өөрчлөлтүүдийг хувийн төхөөрөмж, нийтийн системийн шийдлээр хийж байна. Хятад, Энэтхэг Улсууд ухаалаг хот төслийг олон хотуудад хэрэгжүүлж байна. Үүнд IoT-ийн олон шийдлүүдээр нийтийн тээвэр, цахилгаан эрчим хүч, бусад нийтийн үйлчилгээний менежмент, эрүүл мэндийн системүүд гэх мэт шийдвэрлэдэг. Хөгжсөн орнууд Япон, Өмнөд Солонгос болон Сингапур Улсууд ухаалаг хот концепцийг эдийн засгийн хөгжлийг урагшлуулагч, эрчимжүүлэгч хүчин зүйл болгож хөгжлийн шинэ үе шатруу оржээ. Утасгүй холбооны технологи нь IoT технологиор өрхийн болон ухаалаг хотын шийдлүүдийг хэрэгжүүлэх гол хүчин зүйл юм. Энэхүү IoT хэрэглээнүүдэд хувийн сүлжээнүүд (ж: хүний биед хэрэглэгддэг системүүд), гэрийн сүлжээ (ж:гэрийн автоматжуулалт, ухаалаг гэрэлтүүлэг), өргөн сүлжээ (ж: телеметр, мэдрэгч, алсын удирдлага) гэсэн төрлүүд багтана. Олон төрлийн утсан ба утасгүй хандалтын сүлжээний технологууд нэвтрүүлэх чадвар, зай, найдваржилт үзүүлэлтээрээ өөр байна. Smart Cities, Connected Homes and Industrial IoT УХААЛАГ ХОТ, ӨРХИЙН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ШИЙДЭЛ, Э/З САЛБАРУУДЫН IoT Short-range Long-range Unlicensed Long-rangelicenced Standards Range Up to 200 m Up to 50km Up to 50km Spectrum Bands ISM Bands (915MHz, 2.4GHz, 5.8GHz) 900MHz (868MHz in Europe and 902MHz in the US Mobile operator spectrum Applications Wearables, home automation, tolls Sensing, smart grid, smart city, monitoring Automotive, logistics transportation Figure 3: IoT Access Technologies Дээрх зурагт IoT-ийн хандалтын сүлжээний хэлбэрүүдийг харуулсан байна. IoT-ийн хөгжлийн нэг тулгамдсан асуудал нь бүтцийн бүх хэсгүүдийн стандартчилал сул дутагдалтай байгаа байдал юм.
  • 19. Стандартчилал хийснээр IoT-ийн хөгжил нь эдийн засагт том хэмжээгээр илэрхийлэгдэх боломжтой болох юм. ОУЦХБ-ын Судалгааны хэсэг 20 (SG20) IoT технологийн стандартчиллыг хамгийн түрүүнд ухаалаг хот концепцэд хөгжүүлэхээр ажиллаж байна. Figure 4: IoT Reference Model ITU SG20 – Unleashing the potential of the Internet of Things (https://www.itu.int/en/publications/Documents/tsb/2016- InternetOfThings/index.html) Ухаалаг хот, IoT концепцүүд нь дөнгөж эхний шатандаа байгаа бөгөөд ирээдүйд харилцаа холбооны сүлжээ хувьд ачаалалтай болж ирэх нь дамжиггүй юм. 2020 он гэхэд маш олон 10 арван саяар тоологдох зүйлсүүдийн холболт хийгдэх болно.
  • 20. Спектрийн мастер төлөвлөлтийг зах зээлд үйлчилгээ эрхлэгчдийн эрэлтийг тусгаж боловсруулан хэвлэн нийтэлдэг. Technology – Хурдтай өөрчлөлт Спектрийн хэрэглээг урт хугацаанд харснаар технологийн шинэчилэл болон шинэ үйлчилгээнүүдээс радио давтамжийн зурвасын хэрэглээ хэрхэн өөрчлөгдөхийг төлөвлөх Visibility Салбарын тоглогч нар радио спектрийн ирээдүйн төлөвлөлтийг мэдснээр сүлжээний багтаамжийн болоод хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийх боломжтой болно. Investment Нээлттэй тунгалаг байдал нь дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалт хийх итгэл олгох маш чухал нөхцлийг бүрдүүлнэ. Spectrum Outlook / Master Plan
  • 21. Спектр менежментийг хөгжүүлж өөрчлөх шаардлага Спектр менежментийн бүтэц, радио давтамжийн хуваарилалт, олголт нээлттэй ил тодорхой, ойлгомжтой байх нь орчин үед тохирно. Энэ нь зах зээлийг илүү өрсөлдөөнтэйгээр хөгжих боломжийг нээж, үйлчилгээ эрхлэгч нарыг илүү шинэлэг үйлчилгээг зах зээлд танилцуулахыг хөхүүлэн дэмжих, сонирхлыг өдөөх юм. Ингэснээр салбарын тоглогч нар улам идэвхтэйгээр төлөвлөж, хөрөнгө оруулалт хөгжлийн төлөвлөгөөг бэлтгэнэ. Зарим орнуудын зохицуулах байгууллага салбарын хөрөнгө оруулагчдад байгаа нөхцөл байдалд хөгжлийн тодорхойлох зорилгоор урт, дунд хугацааны төлөвлөлтийг хийж салбартаа танилцуулдаг жишээлбэл:  Австрал Улсын Харилцаа Холбоо , Мэдээллийн Төрийн Байгууллага (ACMA) – Радио давтамжийн жилийн төлөвлөлт 2016 – 2020  Канад Улсын байгууллага – Спектрийн 5 жилийн төлөвлөлтийг гаргасан  Сингапурын мэдээллийн технологийн эрх барих байгууллага (IDA) – Радио спектрийн мастер төлөвлөлт  Шинэ Зеланд Улсын холбооны яам – Радио спектрийн 5 жилийн төлөвлөлт 2017 – 2021. Сүүлийн 10 жилийн хугацаанд утасгүй холбоо болон үүрэн холбооны хурдацтай хөгжил нь яриа дамжуулах холбоог өргөн зурвасын хөдөлгөөнт холбоогоор солих үйл ажиллагааг хийж байгаа бөгөөд чанарын өндөр дэвшлийг авчирч байна. Зохицуулах байгууллагууд спектрийн удирдлагын уян хатан аргачиллуудыг бий болгож ашиглаж эхэллээ. Утасгүй холбооны эрчимтэй хөгжил спектрийг дундаа ашиглах спектрийн үр ашигтай ашиглалтыг нэмэгдүүлэхийг шаардаж байна. Спектрийн удирдлагын болон технологийн чиг хандлагууд зохицуулагчдыг байр сууриа нэгтгэж томъёолох хэрэгтэй гэдгийг харуулсаар байна.
  • 22. Spectrum Auction 01 Cost Recovery 03 Administrative Incentive Pricing 02 Combination 04 Spectrum Allocation & Pricing Олон төрлийн аргуудаас зах зээлийн эрэлтэд суурилсан аргачилал нь спектрийг үр ашигтай ашиглахад ач холбогдолтой. Зарим орнууд удирдлагын зардалд суурилсан (AIP)-д суурилдаг. Зурвасын төлбөрийг зохицуулах байгууллага тогтоохдоо спектрийн эрэлт үнэ цэнэд тохируулдаг. Зурвасын үнийг тогтоох гол хүчин зүйлс нь радио давтамж, зурвасын өргөн, үйлчилгээний төрөл, онцлог, хүн амын нягтрал, газар зүйн байршил зэрэг юм. Практикт олон орнууд cost recovery аргаас административ үнэлгээ, зах зээлд суурилсан үнийн аргуудын хосолсон аргачилалд шилжиж байна. Радио спектр нь хязгаарлагдмал ашиглалттай тул маш үнэ цэнэтэй зүйл юм. Спектрийг үр ашигтай ашиглах нь улс орны эдийн засаг нийгмийн хөгжилд маш чухал үүрэгтэй. Спектрийг үнэлэх спектр менежментийг хөгжүүлэхэд сонгох аргачиллууд нь чухал.
  • 23. Spectrum Auction 01 Cost Recovery 03 Administrative Incentive Pricing 02 Administrative vs Market-based Давуу Сул • Ил тод нээлттэй, шудрага • Зах зээлийн эрэлтэд нийцсэн • Арилжааны эрэлтэд байгаа зурвас үнэ цэнэ өндөр байна. • Хэт өндөр үнэлгээ гарах • Ихэнх тохиолдолд урт хугацаагаар тусгай зөвшөөрөл олгох болдог • Хэрэглэгчдэд зурвасыг тохируулж, тэгш хэмтэй хуваарилдаг • Ашиглалтаас гарсан спектрийг олон жил олгож байлгасаар байхаас зайлхийж болно. • Өндөр эрэлттэй спектрийг зохицуулж болно. • Үнэ тарифийг буруу тогтох • Үнэлгээ хийх механизм • Төрийн байгууллагад чиглэсэн • Төрийн үйлчилгээнд • Бодит зардлаас өөр байх нь олонтой байдаг. • Олон жилээр ижил тарифаар тооцох хандлагатай
  • 24. Pre-IMT 1990s – 64kbps IMT2000 2000s – 2Mbps IMT-Advanced NOW – 100Mbps – 450Mbps IMT2020 Beyond 2020 – Above 1Gbps LTE-M eMBMS LTE-U LTE-A Технологи / Үйлчилгээний нетралити • Спектр эзэмшигч нарыг хамгийн үр ашигтай технологийг сонгож ашиглахыг дэмжих • Үйлчилгээ эрхлэгч нарт carrier aggregation –ийг хэрэгжүүлж өндөр хурд гаргаж авахад хэрэгтэй. • Технологи/үйлчилгээний нейтралитийг нэвтрүүлснээр зарим үйлчилгээ эрхлэгч нар 2G үйлчилгээг зогсоож спектрийг нь LTE-д ашиглаж эхэлнэ. Спектрийн удирдлагын уян хатан байдал нь технологийн болон үйлчилгээний нейтралитийг тухайн зурваст хэрэгжүүлэх өөрөөр хэлбэл тухайн зурвасыг эзэмшигч хамгийн үр ашигтай технологи болон үйлчилгээг сонгож хэрэглэх боломжийг бий болгоно гэсэн үг юм
  • 25. Спектрийг дундаа ашиглах / худалдах Light Licensing TV White Space LSA / ASA Spectrum Trading Long Term Strategy Pluralistic Licensing Спектрийн sharing/trading арга хувилбаруудыг сонгоход спектр менежментийн олон жилийн төлөвлөлтийг хийсний үндсэн дээр хэрэгжүүлэх болдог. Хэрэгжүүлэлт нь хэд хэдэн үе шатаар хэрэгжих болно.
  • 26. Хөнгөн тусгай зөвшөөрөл (Light licensing) гэж зохицуулах байгууллагад бий радио давтамжийг оноож олгох шаардлагад оролцоог багасгах нэгэн арга зам юм. Энд онлайнаар хэрэглэгч бүртгүүлэхэд радио давтамжийн оноолтыг хийж, мэдээлэх үйл явц автоматаар хийгдэж, систем харилцан нөлөөлөлд орох эсэхийг шалгаад бүртгэл амжилттай болсон эсэхийг хэрэглэгчид мэдээлдэг. Энэ нь тусгай зөвшөөрөлгүй олгохоос арай өөр бөгөөд тухайн радио давтамжийг ашиглах бүс газарт нь харилцан нөлөөлөлд орох нөхцөл байгаа үгүйг шалгаж хямд хурдан үйлчилгээгээр ашиглах зөвшөөрлийг олгодог. Жишээлбэл: Шинэ Зеландад 2.5 ГГц зурваст (2575-2620 МГц ) зурваст Англи Улсад 5.8 ГГц зурваст FWA бусад маш бага чадалтай радио төхөөрөмжүүдээс их чадалтай хэрэглээнд энэ нөхцлийг ашигласан байна. Тусгай зөвшөөрлийн энэхүү хөнгөн нөхцлийг радио давтамжийн зурвасыг олон хэрэглэгчид дундаа ашиглаж ба нөлөөллөөс хамгаалах аргачилал, анализ хийхэд энгийн хялбар зурвасуудад ашиглахад тохиромжтой юм. Сүүлийн үед энэ аргыг хөдөлгөөнт backhaul-ийн зурвасуудад тухайлбал V-зурвас (60 ГГц); E-зурвас (70/80 ГГц) олгож байгаа жишээ бий. Спектрийн динамик хандалт Dynamic Spectrum Access (DSA) нь радио төхөөрөмжүүд тодорхой бүс газарт, тодорхой цаг хугацаа, тодорхой заагдсан цэгт ажиллахгүй тохиолдолд хэрэглэгддэг. Когнитив радио нь спектрийн дундаа ашиглах энэ аргын үед зурваст ашиглалтгүй зурвас байхгүй байсан тохиолдолд тохиромжтой модуляц, кодыг сонгож спектрийг дундаа ашигладаг. Телевизийн цагаан зурвасын (TVWS) ашиглах технологид DSA нь тохиромжтой. Гэвч когнитив радио төгс хөгжсөн технологи биш тул TVWS-ашиглахад асуудал гардаг. DSA болон TVWS-ийн ашигтай болон хүндрэлтэй асуудлууд Benefits and Spectrum Management Challenges for DSA and TVWS: TVWS нь интернетийн үйлчилгээг хүргэхэд хүндрэлтэй газруудад ашиглагдах ба өргөн зурвасын бага үнэтэй , хямд зардалтай өргөн зурвасын интернетийн backhauld ашиглагддаг. Хэдийгээр TVWS –д тусгай зөвшөөрөлгүй ашиглах UHF спектрт чиглэлтэй антентай ашиглахыг зөвшөөрөхгүй. TVWS-ийг хөдөлгөөнт бус болон хөдөлгөөнт бус хиймэл дагуулын сүлжээнд өргөн зурвасын интернетийн үйлчилгээнд ашигладаг. Цагаан зурваст зориулсан тоног төхөөрөмжийг цөөн вендрүүд үйлдвэрлэж цөөхөн зах зээлд ашиглаж байгаа бөгөөд ДРИХ-23 хүртэл төхөөрөмж технологийн эко систем сайжрахгүй гэж харж байна. Final Report: Resolution 9 (Participation of countries, particularly developing countries in spectrum management) “Evolving Spectrum Management Tools to support development needs”, ITU-D Study Group 1, 6th Study Period 2014-2017
  • 27. Licensed Spectrum Access (LSA)-Тусгай зөвшөөрөлтэй хандалт нь зөвхөн SDR-Богино зайн утасгүй холбооны төхөөрөмжүүд болон когнитив технологийн хөгжлийн хувьд гарч ирж байгаа зөвшөөрөл юм. Европын Радио холбооны спектрийн төлөвлөлийн группээс LSA консепцийг дүгнэхдээ: “Энэ нь бие даасан тусгай зөвшөөрлийн нөхцөл бөгөөд тодорхой тооны тусгай зөвшөөрөл эзэмшигчид тухайн радио давтамжийн зурваст зурвас эзэмших нөхцөл юм. Энэ нөхцлөөр нэмж тусгай зөвшөөрөл эзэмшигчид зөвшөөрөл олгох үед нэг эсвэл хэд хэдэн тусгай зөвшөөрөл эзэмшигч эзэмшиж байж ч болох юм. Харин нэмж тусгай зөвшөөрөл эзэмшигчид зөвшөөрлийг олгохдоо(зурвасыг хэсэгчилж эсвэл бүхлээр нь) спектрийг дундаа ашиглах дүрмийн дагуу эрхийг зааж, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хангах ёстой QoS-ийн түвшинг тодорхойлсон байна”гэжээ. Зарим төрлийн үйлчилгээнүүд нь 24 цагийн турш ашиглагдахгүй эсвэл зөвхөн газар зүйн тодорхой байршилд ашиглагддаг гэхдээ зөвхөн дангаар тухайн зурвасыг ашиглахыг шаарддаг байж болох юм. ТВ цагаан зурвасаас ялгаатай нь LSA тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд хэдийд хэдээс хэдэн цагт, газар зүйн аль бүсэд ашиглах гэх мэтээр зохицуулж өмнө тусгай зөвшөөрөлтэй ашиглаж байгаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалсан байдлаар шийдвэрлэдэг. Ер нь LSA тусгай зөвшөөрлийг радио давтамжийн 2.3ГГц болон 3.5ГГц зурваст илүү сонирхох хандлагатай. Энэ зурвасууд хөдөлгөөнт өргөн зурвасын үйлчилгээнд хуваарилагдсан өмнө олгогдсон эзэмшигчид нь хөдөлгөөнт бус үйлчилгээ эзэмшигчид байдаг. АНУ-д нээлттэйгээр мэдээллийг харж болох платформоор сонирхогч талуудаас үнийн санал авч зурвасыг эзэмшүүлдэг жишээг дурдаж болно. Spectrum Trading: Спектрийн трейдинг гэдэг нь радио давтамжийн тусгай зөвшөөрлийг талууд худалдах худалдаж авахтай холбогдуулж эзэмшлийн эрх өөрчлөгдөх, үүрэг хариуцлага шилжих механизм юм. Давтамжийн худалдаа нь зээлийн нөхцлөөр эсвэл бүрэн худалдааны гэсэн хэлбэрүүдээр байж болно. Практикт ихэнх спектрийн худалдаалагчид нь шууд бүрэн худалдах арга замыг сонгодог бөгөөд тэд зохицуулах байгууллагын баталгааг шаарддагтай холбоотой. Зохицуулалтын харалган байдлаас зарим компани хэтэрхий их хэмжээтэй спектрийн зурвасыг эзэмшснээс шалтгаалж эрүүл бус өрсөлдөөн буй болсноор өрсөлдөөний буруу чигт эргүүлж болох юм.
  • 28. Pluralistic Licensing: Энэ арга нь цоо шинэ аргачилал бөгөөд шинээр тусгай зөвшөөрөл хүсэгч тухайн хүссэн зурваст давхар хоёрдох хандалтын зөвшөөрлийг энэ тусгай зөвшөөрлөөр авах ба хэрэв үндсэн эзэмшигчид асуудал тулгарсан тохиолдолд үндсэн хэрэглэгч тусгай зөвшөөрлөө эзэмших дүрэмтэй. Зохицуулалтын энэхүү зохион байгуулалтын үед үндсэн эзэмшигч хоёрдогч хэрэглэгчээс харилцан нөлөөлөл орох эрсдлийг зөвшөөрч нэг зурвасыг хамтарч ашигладаг бөгөөд ингэснийхээ үр дүнд бага төлбөртэйгээр радио давтамжийн зурвасыг хувааж ашиглах давуу талыг эдэлдэг. Энэ аргыг хэрэглэж болох жишээ нь тусгай зөвшөөрөлгүй когнитив радио ашиглах нөхцөл бөгөөд үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч энэ нөхцлийг зөвшөөрч когнитив радио ашиглаж болох жишээтэй. Одоогоор когнитив радио сайн хөгжиж амжаагүй байгаа тул энэ аргыг зөвхөн төлөвлөж туршиж байгаа юм байна. Ultra-Wide Band Technology (UWB) Энэ нь дохиог өргөн зурвасаар дамжуулах (>500МГц) суурь технологи юм. Маш бага түвшинтэй дохиог дамжуулах Ультра Өргөн Зурвасын дохионы цацаргалтаас нарийн зурвасын радио системүүдэд шуугианыг үүсгэдэг. UWB төхөөрөмжүүд маш их хэмжээтэй өгөгдлийг ойр зайд (<15км) дамжуулж чадна. Энэ технологи WIfi (802.11n/ac/ad) стандартуудаас өөр бөгөөд тусгайлсан хэрэглээнүүдэд тодорхой газарт ажилладаг жишээ нь авто машины мэдрэгч, хана эсвэл газрын хөрсийг нэвтлэгч радарууд, автомашиний радарууд гэх мэт. Зарим компаниуд UWB технологийг байран доторх байршлын системд ашиглахаар судалж хөгжүүлэлт хийж байна.
  • 29. Зөвлөмж: Технологийн болон үйлчилгээний нейтралити ХХЗХ/МХХТГ-д хөдөлгөөнт холбооны үйлчилгээний үйлчилгээ эрхлэгчдэд радио спектрийг нэмэгдүүлэхэд нь технологийн болон үйлчилгээний нейтралитийн нөхцлийг зөвшөөрөхийг зөвлөж байна. Жишээлбэл, үйлчилгээ эрхлэгч өөрийн тусгай зөвшөөрлийн хүрээнд эзэмшиж байгаа 2G-д ашигладаг радио давтамжийн зурвасыг рефарминг хийж илүү ашигтай технологид (жишээ нь LTE) ашиглахыг зөвшөөрөх, энэ нь зохицуулах байгууллагаас тодорхой хугацаа авалгүй өөрийн зах зээл дэх өрсөлдөх хурдаар хийгдэх давуу талыг бий болгож байх. Технологийн нэгдэн нийлэлтийг хэрэгжүүлэх боломжийг үйлчилгээ эрхлэгчдэд нээлттэй зөвшөөрөх тухайлбал Хөдөлгөөнт бус утасгүй холбооны үйлчилгээ эрхлэгч (FWA) WIMAX технологиор LTE үйлчилгээ эрхлэх, хөдөлгөөнт үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид хүн ам сийрэг суурьшсан хөдөө орон нутагт Хөдөлгөөнт бус утасгүй холбооны үйлчилгээ (FWA)-г өөрийн үүрэн холбооны радио давтамжаар хэрэглэгчдэд хүргэх (жишээлбэл, Huawei WTTx технологиудын нийлэлтийг үйлчилгээний нейтралити зарчмаар радио давтамжийг үр ашигтай ашиглах нь олон улсад түгээмэл сайн туршлагын нэг юм.) Радио давтамжийн дуудлага худалдаа Монгол Улсад радио давтамжийн зурвасыг сонгон шалгаруулалтын аргаар олгодог. ХХЗХ/ХХМТГ-д дуудлага худалдаагаар радио давтамжийг олгохыг зөвлөж байна. Ялангуяа хөдөлгөөнт үүрэн холбоонд ашиглагдах өндөр эрэлттэй, ховор хязгаарлагдмал радио давтамжийн зурвасуудыг дуудлага худалдааны зарчмаар олгохыг зөвлөж байна. Жишээлбэл том үйлчилгээ эрхлэгч нарын хувьд илүү их радио давтамжийн зурвасыг олж авахаас илүүтэй өрсөлдөөнд давуу тал олж авах гол зорилгод үнийг хэт хөөрөгдөж хамаг зурвасыг авч мэдэх тул зохицуулах байгууллага дуудлага худалдаанд нэг үйлчилгээ эрхлэгчийн тухайн зурваст худалдаж авч болох зурвасын дээд хязгаарыг зааж аль ч үйлчилгээ эрхлэгчийг дуудлага худалдаанд орох боломжийг хангах хэрэгтэй болдог. Ер нь дуудлага худалдааны гол зорилго нь үнэ цэнэ, эрэлт ихтэй зурвасуудыг хуваарилж олгоход ил тод тунгалаг илүү үр ашигтай арга замыг хэрэгжүүлэх явдал юм. Зөвлөмжүүд: 2-р үе шат
  • 30. Радио давтамжийн төлбөрийн талаар ХХЗХ/ХХМТГ нь радио давтамжийн төлбөрийн одоогийн бүтэц аргачиллын талаар өөрчлөлт хийж шинэ концепцийг хэрэгжүүлэх ажилгааг эхлүүлэх хэрэгтэй. Үүнийг радио давтамжийн зах зээл дэх эрэлттэй шууд уяах шаардлагатай. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эзэмшиж байсан зурвас ашиглах гэрээ нь дуусахаас өмнө үр ашиггүй болохоос зайлхийж, эзэмшигчдэд уг зурвасыг шинэ өөр үйлчилгээнд ашиглах эсвэл зогсоож буцааж өгөх боломжийг нь дэмжих нь зүйтэй. Одоогийн журамд удирдлагын зардал тооцох аргачилал байхгүй эсвэл тодорхойгүй байна. Радио давтамжийн зохицуулалт хяналтын газрын удирдлагын (радио давтамжийн инженерчлэлийн програм хангамж худалдаж авах ба сайжруулах, сургалт, гадаад арга хэмжээ, ОУЦХБ-ын ажлын хэсгүүдийн үйл ажиллагаанууд, ДРИХ-д оролцох зэрэг) зардлуудыг радио давтамжийн төлбөрөөс орж ирж байгаа орлогоос тооцоолж оруулахаар томъёолж журамд оруулах шаардлагатай. Хөнгөн тусгай зөвшөөрлийн нөхцөл ба ТВ-ийн цагаан зурвас Хөнгөн тусгай зөвшөөрлийн нөхцөлийг хэрэгжүүлбэл ХХЗХ-нд удирдлагын зардлыг хөнгөчлөх нэгэн нөхцөл болно. Энэ аргачиллаар зарим зурвасыг олон эзэмшигчид энэ нөхцлөөр олгож болно. Ойрын хугацаанд ХХЗХ/ХХМТГ радио давтамжийн өндөр чадалтай системүүдийн (FWA )2.4ГГц, 5.8ГГц зурвасуудад хийсэн оноолтыг (assignment) эргэн харж хөнгөн тусгай зөвшөөрлийн аргыг ашиглаж болно.Үүнийг хийхэд энэ зөвшөөрлийн хүрээнд үйлчлэх газар ашиглах хэрэглээний процесийг нарийн тодорхойлж, ач холбогдлоор ангилах (жишээлбэл: зөвхөн FWA тусгай зөвшөөрөл эзэмшигч ашиглана гэх мэт), үйл ажиллагааны нөхцлүүдийг тодорхойлох (жишээлбэл: EIRP, антений өндөр, антений характеристикүүд) мөн хамгийн чухал нэгэн зүйл болох онлайн бүртгэлийн системийг бий болгох хэрэгтэй. Онлайн бүртгэлийн систем нь хүсэлт гаргагчийг автоматаар бүртгэх, үйл ажиллагаа явуулах байршлыг техникийн параметрүүдийг нь бүртгэж авна. Энэ зурваст хэрэгжүүлсний дараа зохицуулах хороо нь дараа дараачийн зурвасуудад хөнгөн тусгай зөвшөөрлийн нөхцлийг хэрэгжүүлж олон талууд зурвасыш хувааж ашиглах боломжийг бүрдүүлж болно. (Ж: Радио давтамжийн 2.5ГГц зурваст TDD, V-Зурвас, E- Зурвас) ТВ-ийн цагаан зурвасыг ашигласнаар энэ зурвасын ашиглалт нэмэгдэнэ. Ер нь олон улсад энэ технологи нь нэг их өргөн дэлгэрээгүй тоног төхөөрөмж ч нэг их нэвтрээгүй байгаа юм. Танай улсад энэ технологийг ашиглаж болохгүй гэсэн зүйл байхгүй.
  • 31. Future Outlook/Ирээдүйн дүр Ирээдүйд радио давтамжийн төлөвлөлтийн талаар дараах өөрчлөлтүүд гарах боломжтой : Figure 10: Mobile Spectrum Roadmap 2100 MHz & 850 MHz Радио давтамжийн 2100 MHz –ийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 оны эцсээр дуусна. ХХЗХ энэ зурвасыг бүхлээр нь үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдэд дуудлага худалдаа зохион байгуулж дахин хуваарилах асуудлыг төлөвлөгөөнд авахыг зөвлөж байна. 700 MHz & 1800 MHz Радио давтамжийн 700 МГц зурваст үлдсэн хэсгийг радио давтамжийн 1800 МГц зурвастай хамтруулан дуудлага худалдаагаар өгөх боломжтой. 900 MHz ХХЗХ нь Скайтелийн 3G 850 МГц зурвасын асуудлыг(Оронд нь өөр зурвас өгөх) шийдвэрлэснээр Extended GSM зурвас бүрэн чөлөөлөгднө. Үйлчилгээ эрхлэгчид GSM 900 зурвасыг refarm хийх үед дахин нэг дуудлага худалдаа зохион байгуулах боломжтой.
  • 32. 2300 MHz Радио давтамжийн 3 ГГц-ээс доош LTE зурвасууд дотроос 2300 МГц зурвас нь Монгол Улсад арай бага эрэлттэй байгаа нь юм. Иймд энэ зурвасыг 2020-2022 онуудад ашиглалтад оруулна гэж төлөвлөгөөнд тусгахыг зөвлөсөн. 2500 MHz Радио давтамжийн Band 38 FDD/TDD-д ХХЗХ нь одоогийн Хөдөлгөөнт бус утасгүй холбооны үйлчилгээ эрхлэгчдэд (FWA) TDD зурвасыг харин FDD зурвасуудыг хөдөлгөөнт өргөн зурвасын үйлчилгээнд ашиглуулахаар зохицуулах хэрэгтэй. Сонирхсон бүх талуудыг оролцуулсан дуудлага худалдааг зохион байгуулах нь зөв зүйтэй алхам юм. 3500 MHz Энэхүү зурвас АНД бүс нутгийн орнуудад хөдөлгөөнт өргөн зурвасын үйлчилгээнд ихээр нэвтрээгүй ба хөдөлгөөнт бус утасгүй холбооны системүүдэд ашиглагдсан хэвээр байна. ХХЗХ энэ зурваст одоогийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийг богино хугацаагаар хамгийн ихдээ 2 жилийн хугацаагаар сунгаж ашиглуулахыг зөвлөж байна.
  • 33. Fixed Services/Хөдөлгөөнт бус үйлчилгээнүүд Хөдөлгөөнт бус үйлчилгээнүүд VHF, UHF –ээс EHF-Extremely high frequency хүртэл олон төрлийн зурваст ажиллах боломжтой. VHF, UHF зурвасуудад нарийн зурвасын апликешнүүд, цэгээс цэгт дамжуулах линкүүдээр үүрэн бааз станцуудыг эсвэл утасгүй суурин үйлчилгээнд линкээр ашиглана. Fixed Wireless Access/Хөдөлгөөнт бус утасгүй хандалт Зарим орнуудад тухайлбал Монгол Улсад FWA –аар өргөн зурвасын утасгүй интернетийн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхэд өргөнөөр ашиглах боломжтой. FWA-ийн өмнөх үеийн системүүд CDMA эсвэл WiMAX технологиудад суурилсан байсан бөгөөд аажлаар LTE –д суурилсан болж өөрчлөгсөн. Зарим үйлчилгээ эрхлэгч нарын харж байгаагаар LTE-д суурилсан хөдөлгөөнт бус өргөн зурвасын хандалттай үйлчилгээнүүд нь хөдөө орон нутагт өргөн зурвасын үйлчилгээг нэвтрүүлэх арга гэж үзэж байна. Үүнд хурдан хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөх, хурдан хугацаанд нэвтрүүлэх шийдлүүдийн нэг нь Huawei-ийн Wireless –to-the-x (WTTx) шийдэл бөгөөд LTE-ийн (200Мбит/сек) энэ шийдлийн нилээд олон оронд нэвтрүүлсэн. Хот суурин газар FWA хөдөлгөөнт холбоо болон шилэн кабелийн үйлчилгээгээр солигдож байна. Ялангуяа хөгжиж байгаа зах зээлүүдэд суурин дэд бүтэц сул хөгжсөн телефон болон интернетийн үйлчилгээнүүд үүрэн холбоогоор дамжиж байна. Зарим хөдөлгөөнт бус үйлчилгээнүүд 6 ГГц-ээс доошхи давтамжийн зурваст өөр үйлчилгээгээр солигдож, дахин хуваарилалт хийгдэж (refurming) байна. Жишээлбэл: Радио давтамжийн 2.3 ГГц, 2.5 ГГц зурвасуудыг нэрлэж болох ба өмнө нь FWA-аар ашиглаж байсан үйлчилгээнүүд нь одоо хөдөлгөөнт холбооны үйлчилгээнд шилжиж ажиллаж байгаа юм.
  • 34. Mobile Backhaul/Хөдөлгөөнт backhaul Хөдөлгөөнт өргөн зурвасын үйлчилгээний өсөлтийн эрэлт нь үйлчилгээ эрхлэгчдийн хувьд “сүлжээг хүргэх” стратеги юм. Олон тооны үүрүүдийг байгуулснаар жижиг үүрүүдээр хямд зардлаар 1 Гбит сек хурдтай дамжуулалтай бааз станцыг холбож LTE-ээс LTE –advanced IMT2020 –ийг хэрэгжүүлэх болно. Үүнд 23 ГГц, 28 ГГц, 38 ГГц зурвасуудыг ашиглаж богино зайд их багтаамжтай холболтуудыг хийх боломжтой болж байгаа юм. Цаашдаа 59-64 ГГц (V-зурвас); 71-76/81-86 ГГц (E-зурвас) давтамжуудад богино зайд их багтаамжийн линкүүдийг ашиглахаар болж байна. Ижил зурваст бага орон зайд олон удаа ашиглаж болох бөгөөд олон оронд энэ зурвасыг хялбар зохицуулалтаар тухайлбал light licensing ээр ашиглахаар төлөвлөж байна. Future Outlook/ Ирээдүй 2500 – 2690 MHz: Ашиглалт муутай байгаа энэ зурвасыг LTE-д суурилсан хөдөлгөөнт бус/эсвэл хөдөлгөөнт өргөн зурвасын үйлчилгээнд хуваарилан олгох нь зүйтэй. Зурвасын төлөвлөлт 3GPP Band 7 болон 38 TDD/FDD . 3400 – 3600 MHz: Энэ зурвас хөдөлгөөнт бус WiMAX системд төлөвлөгдсөн хэрэглэгчийн өсөлт тун бага тул ХХЗХ цаашид 5G –ийн хөгжилд ашиглана гээд тусгай зөвшөөрлийг 2018 оны 7 сар хүртэл байгааг цаашид сунгахгүй байх нь зүйтэй. V-Band and E-Band: Эдгээр зурвасыг V-Band (57 – 66 GHz) and E-Band (71 – 76 GHz/81-86 GHz) цаашид Light licensing-ээр олгох талаар судлах;
  • 35. Spectrum for Short-Range Devices Богино зайн утасгүй холбооны төхөөрөмжүүд -Short range devices (SRDs) нь бага чадал, бага багтаамжийн төхөөрөмжүүд бөгөөд бусад төхөөрөмжүүтэй харилцан нөлөөлөлд автах нөхцөл нь тун бага байдаг. ОУЦХБ- ын радиогийн дүрэмд ийм төрлийн төхөөрөмжүүдийн талаар заагаагүй байдаг. SRD төхөөрөмжүүд нь ерөнхийдөө радио давтамжийн зөвшөөрөлгүй ашиглагддаг боловч ашиглаж байгаа төхөөрөмжүүд нь стандарт шаардлагатай нийцэж байх нь чухал байдаг. Энэ процесийг тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын асуудлаар шийдвэрлэх бөгөөд импортоор оруулж ирж байгаа SRD-үүдийг баталгаажуулсан байх шаардлагыг мөрдүүлдэг. Эдгээр нь нийтлэг бөгөөд зөвшөөрөгдсөн техникийн стандартаар заагдсан цацаргалтын зөвшөөрөгдөх хэмжээ нь зурвас бүрт өөр байх бөгөөд хэрэглээ бүрээр ондоо байдаг. SRD төхөөрөмжүүдэд багтах зайн удирдлага, FRID, утасгүй микрофон, эрүүл ахуйн хяналтын төхөөрөмжүүд, утагүй LAN гэх мэт хэрэглээнүүд мөн түүнчлэн Bluetooth, ZigBee and Wi-Fi (802.11) сүлжээнүүд ордог. ДРИХ- 15-аас 79 ГГц зурвасыг богино зайн автоматив радарын системд ашиглахаар хуваарилсан мөн ирээдүйд LTE системд 5ГГц зурваст тусгай зөвшөөрөлгүй ашиглагдах төхөөрөмжүүдийн талаар судалж байна.
  • 36. 2100 МГц + Илүү үр ашигтай хуваарилалт + Өндөр эрэлттэй - Тусгай зөвшөөрлийн дуусах хугацааг эргэж харах 2025/30 1800 МГц + Тусгай зөвшөөрлийн дуусах хугацаа 2018/19 + Эрэлт бага - Зурвасын хэмжээ бага 850 МГц 2500МГц + Тусгай зөвшөөрлийн дуусах хугацаа 2018 + Өндөр эрэлттэй + Энэ зурваст нэмэлт спектр гаргах, суллах + Олон улсад LTE - багтаамж - Рефармингийг өргөн зурвасын интернетэд (BWA) - Зурвасын хэмжээ бага Багтаамж Үйлчилгээ эрхлэгч нар LTE/LTE-A хэрэгжүүлэхэд хамгийн үр ашигтай зурвасуудыг ашиглах. Радио давтамжийн спектрийн эрэлт нь өгөгдлийн хэрэглээнээс хамаарна – Гига Байт/1 сард /хэрэглэгч Зардал Спектр зардалд нөлөөлөх хамгийн том хүчин зүйл /Дуудлага худалдаанд хэт өндөр үнэ хүрч зардал нэмэгдэхээс зайлсхийх Шинэ тоглогч нарыг дэмжих боломжийг гаргаж болно
  • 37. 38 СМ системийг автоматжуулах Спектр менежментийн автоматжуулсан системийг хэрэгжүүлэх нь (ASMS)үр ашгийг нэмэгдүүлж, спектрийн олголт, үр дүнтэй хуваарилалт, ашиглалтыг хяналтад оруулж харилцан нөлөөллийг хянах, зайлхийх боломжийг нэмэгдүүлнэ. • SMS4DC – нь ОУЦХБ-Р –ийн зөвлөмжүүдийн дагуу хийгдсэн бөгөөд хямд –ОУЦХБ-ийн мастер бүртгэлд хүртгүүлэх ажиллагааг хийх хамгийн хялбар боломжийг бүрдүүлнэ • Спектрийг хуваарилж олгох ажиллагаанд давтамжийг дахин ашиглах техник технологийн ач холбогдлыг тооцоход дөхөмтэй • Харилцан нөлөөлд анализ хийх, спектрийн төлөвлөлт хийх тал дээр техникийн ажилтнуудын ур чадвар, мэдлэгийг дээшлүүлнэ.
  • 38. 39 Салбарт зөвлөх, хамтын ажиллагаа • Салбарт зөвлөх байдал Олон нийтэд зөвлөгөө өгөх нь салбарт үйл ажиллагаа явуулж буй тоглогч нарт зөв ойлголт өгч тохиролцоход ашиг тустай юм. Энэхүү нээлттэй тунгалаг байдлыг бий болгосноор салбарын нөхцөл байдлыг илүү мэдрэх боломжийг олж авдаг. • ДРИХ-д бэлтгэх үндэсний зөвлөл ДРИХ-д төрийн агентлагууд болон салбарын үйлчилгээ эрхлэгч нар оролцох нь олон улсын стандартчилал, радио давтамжийн олон улсын харилцан нөлөөлөлгүй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааны талаар мэдлэгийг дотоодын үйлчилгээ эрхлэгч нарт өгдөг. Монгол Улс нь радиогийн 1 ба 3 дугаар бүсийн хил дээр оршдог бөгөөд энэ талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулах нь зүйтэй.
  • 39. Content 1 Чиг хандлага 2 Зөвлөмжүүд 3 Спектрийн төлөвлөлтийн тухай
  • 41. Эрэлт Хүндрэл Өндөр Олон талууд спектрийг хэрэглэхийг хүсч яаралтай ашиглах хүсэлт илэрхийлдэг. Спектрийн одоогийн хэрэглэгч нар олон байх, зурвасын талаар техник технологийн судалгаа шаардлагатай байх; өнөөгийн хууль эрх зүйн асуудал тохирохгүй байх Дунд Нэгээс хоёр тал спектрийг авах хүсэлтэй бөгөөд эрэлт шаардлага нь тийм ч яаралтай биш Тухайн зурвас дээрх хэрэглэгч нарыг чөлөөлөх, тохирох, техникийн анализ шаардлагатай болно. Бага Ирээдүйн эрэлт шаардлага нь салбарын нөхцөл байдал болон олон улсын хөгжлийн чиг хандлагаас буй болсон Маш цөөн хэрэглэгч зурвасыг ашиглаж байх тул системийг өөрчлөхийг шууд хийх Хийгдэх ажил Төлөвлөгөө Эрэлт Хүндрэл Хугацаа Technology & Service Neutrality Технологийн болон үйлчилгээний нейтралитиг арилжааны үйлчилгээнүүдийн хувьд хийх Өндөр Дунд 2018 – 2019 Spectrum Allocation & Pricing Review Одоогийн спектрийн хуваарилалт үнэ тарифийн үйл ажиллагааны бүтцийг шинэ зах зээлийн (техникийн хөгжлийн )нөхцөлд тохируулж өөрчлөх N/A Өндөр 2020 – 2022 Spectrum Sharing and Trading Framework Спектрийг дундаа ашиглах, худалдах хэлбэрүүдийг хэрэгжүүлэх талаарх спектрийн үнэлгээг спектр менежментийн урт хугацааны төлөвлөлийг харж хийх Дунд Өндөр 2020 – 2022 СПЕКТРИЙН ТӨЛӨВЛӨЛТ
  • 42. Хийх ажил Төлөвлөгөө Эрэлт Хүндрэл Хугацаа 450 МГц зурвас Энэ зурваст боломжит спектрийг нэмж оруулах Бага Өндөр 2020 – 2022 700 МГц зурвас Энэ зурваст боломжит спектрийг нэмж оруулах Өндөр Бага 2018 – 2019 850 МГц зурвас Тусгай зөвшөөрөл дуусах хугацаа нь 2018/2019 онд байна. ХХЗХ /ХХМТГ хуваарилалтыг сунгах, зурвас нэмж оруулах талаар харах Дунд Өндөр 2018 – 2019 900 МГц зурвас Хөдөлгөөнт өргөн зурвасын үйлчилгээнд нэмэлт зурвас гаргах Өндөр Өндөр 2020 – 2022 1400 МГц зурвас Энэхүү зурваст спектрийг хөдөлгөөнт холбоонд чөлөөлж оруулах, төхөөрөмжийн боломж байдаг. Бага Өндөр 2022 хойш 1800 МГц зурвас Энэ зурвас бүхэлдээ өргөн зурвасын хөдөлгөөнт холбоонд ашиглахад бэлэн байх Өндөр Дунд 2018 – 2019 2100 МГц зурвас Одоогийн тусгай зөвшөөрлүүд 2018 онд дуусна. ХХЗХ/ХХМТГ дахин хуваарилалт хийх Өндөр Бага 2018 – 2019 2300 МГц зурвас Энэ зурвас боломжтой байгаа тул ХХЗХ/ХХМТГ-аас энэ зурвасыг ашиглахыг салбарт зөвлөх Дунд Бага 2018 – 2019 - Хөдөлгөөнт
  • 43. Work Item Plan Demand Difficulty Timeline 2500 МГц Энэ зурвас нь одоогоор хөдөлгөөнт бус өргөн зурвасын үйлчилгээнд олгогдсон бөгөөд сувгийн хуваарилалт нь 3GPP-ийн хуваарилалтаар хийгдээгүй байгаа тул ХХЗХ/ХХМТГ нь энэ зурвас дахь салбарын энэ зурвасын ашиглалтыг нэмэгдүүлэх талаар ажиллах. Өндөр Дунд 2020 – 2022 3500 МГц Одоогийн тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2018 оны 7 сар. ХХЗХ/ХХМТГ энэ зурвасыг шинэ технологт удаан хугацаанд (ж:5G) ашиглуулах боломжийг харж төлөвлөх. Дунд Дунд 2018 – 2019 WRC – 19; 5G WRC-19 хэлэлцэх асуудал 1.13 -д ДҮХХ-д ашиглахаар тавигдсан зурвасуудын талаар байр суурь илэрхийлэх Дунд Дунд 2018 – 2019 - Хөдөлгөөнт
  • 44. Work Item Plan Demand Difficulty Timeline 2500 МГц зурвас Энэ зурвасын төлөвлөлтийг дахин хийж IMT –д зориулсан төлөвлөлт хийх Өндөр Дунд 2020 – 2022 3500 Мгц зурвас Одоогийн тусгай зөвшөөрөл дуусах хугацаа July 2018. [2020 оноос хойш богино хугацаанд хийх боломжийг харах ] Дунд Дунд 2020 – 2022 Орон нутагт өргөн зурвасын интернет Дунд Дунд 2018 – 2019 Олголтыг хэрхэн хийх хүсэлт яаж гаргах зам Спектр хуваарилалт олголтын уяан хатан механизмийг хэрэгжүүлэх хүсэлт гаргах арга замуудыг тодорхойлж сурталчилах N/A Дунд 2018 – 2019 30 ГГц зурвас Энэ зурвасыг ашиглах боломжийг нээж үйлчилгээ эрхлэгчдэд шигүү суурьшилтай хэсгүүдэд ашиглуулах Дунд Дунд 2020 – 2022 V-Зурвас Энэ зурвасыг mobile bachaul-д ашиглуулах Дунд Дунд 2018 – 2019 E-Зурвас Энэ зурвасыг mobile bachual-д ашиглуулах Дунд Дунд 2018 – 2019 – Хөдөлгөөнт бус/BWA
  • 45. Work Item Plan Demand Difficulty Timeline PMR Bands – 146 – 160 MHz and 400 – 460 MHz 12,5 кГц зурвасын хуваарилалтын аргад шилжих Өндөр Дунд 2018 – 2019 PPDR and other Government Systems Бусад тусгай хэрэглээнийхэнтэй уулзаж тохиролцох, бусад салбарын радио холбооны хэрэглээний талаар зөвлөгөө өгч хамтарч ажиллах ж: ус, цахилгаан, тээвэр гэх мэт салбарт –ITS, M2M, IoT гэх мэт сэдвээр Дунд Дунд 2020 – 2022 – Харилцааны станц
  • 46. Work Item Plan Demand Difficulty Timeline 76 – 81 ГГц 76 – 81 ГГц зурвасыг автомашины радар ашиглахыг зөвшөөрөх Дунд Бага 2018 – 2019 5ГГц 5.1 ГГц болон 5.4 ГГц зурвасуудыг богино зайн утасгүй холбооны хэрэглээнд ашиглахыг зөвшөөрөх Дунд Дунд 2020 – 2022 5150 МГц болон 5925 МГц WRC-19 хэлэлцэх асуудал 1.16 хөдөлгөөнт холбоонд туслах зурвасаар буюу (WAS/RLAN) 5150-5925 МГц зурвасуудыг хэлэлцэж байгаа тул үүнд ХХЗХ/агентлаг салбарын тоглогч нарыг тусгах байр сууриа илэрхийлэх Дунд Дунд 2018 – 2019 – Богино зайн утасгүй холбоо/SRD
  • 47. Work Item Plan Demand Difficulty Timeline 470 – 694 МГц Тоон ТВ-ийн дамжуулан хүргэх үйлчилгээ эрхлэгч шинээр гаргах Дунд Бага 2018 – 2022 ТВ цагаан зурвас Олон нийтэд энэ зурвасын талаар зөвлөгөө өгөх Дунд Дунд 2020 – 2022 Хиймэл дагуулын хөдөлгөөнт холбоо Тусгай зөвшөөрлийн ба зохицуулалтын баримт бичиг гаргах Дунд Дунд 2018 – 2019 – Бусад үйлчилгээ
  • 48. Item Timeline Responsible Entities Final Output Phase 2: Draft Final report with recommendations 29 September 2017 ITU Review of Report 29 Sep – 13 Oct 2017 CRC/CITA Final Phase 2 Report: Update the report with feedback and produce the final report 20 October 2017 ITU Төслийн тайлангийн хугацаа