Más contenido relacionado
La actualidad más candente (17)
Similar a менежментийн эдийн засаг бодлого 2 (20)
Más de Гончигжавын Болдбаатар (20)
менежментийн эдийн засаг бодлого 2
- 1. Бодлого
1. Гутлын дэлгүүрийн сүлжээг эрхэлдэг компанийн удирдлага
арьсны үнэ өссөн тухай мэдээлэл аваад хэсэг худалдагчдыг ажлаас нь
халсан байна. Яагаад (бодолтыг графикаар илэрхийлэн баталж бод)
2. Тухайн нэгж эрэлтийн муруйн тусламжтайгаар нийт эрэлтийн
муруйг байгуул
áàéãóóë.
Р
D1
D2
Q
3. Номин, Уянга, Тэнүүн, Цэнгүүн, Ану, Билгүүн нар их, дээд
сургуульд элсэн суралцахаар бэлтгэв. Үүний тулд элсэлтэнд
зориулсан төлбөртдамжаанд суух шаардлагатай болжээ. Номин
төлбөрт дамжаанд 70000 төгрөг, Уянга 90000 төгрөг, Тэнүүн, Цэнгүүн
нар 80000 төгрөг, Ану 30000-аас даашгүй төгрөг, Билгүүн 50000 орчим
төгрөг зарцуулахад бэлэн байв. Дээрх хүүхдүүдийн төлбөрт дамжааны
нийт эрэлтийн муруйн графикийг байгуул.
4. Телевизор үйлдвэрлэгчид компьютерийн эд анги гаргадаг
үйлдвэрийнхээ хүчин чадлын хэсгийг шинэчилснээр шинэ үйлдвэрлэл
илүү ашигтай болно гэж үзсэн. Энэ өөрчлөлтийн үр дүнд анх 1000000
төгрөгийн үнэтэй байсан телевизорын дундаж үнэ 100000 төгрөгөөр
өөрчлөгдсөн. Хуучин үнээр нь үйлдвэрлэгчид өдөр бүр 5000 телевизор
борлуулдаг байв. Хэрэв телевизорын үнээс хамаарах эрэлтийн
мэдрэмжийн коэффициент 2,5 бол шинэ үнээр өдөрт хичнээн
телевизор худалдаалах вэ?
5. Цаасны үнийн өсөлт нь 80 төгрөгийн үнэтэй байсан дэвтрийн
үнийг 160 төгрөг хүртэл өсгөхөд хүргэсэн. Энэ өөрчлөлтийн өмнө
дэлгүүрт өдөрт 500 дэвтэр худалдаалагддаг байв. Дэвтрийн эрэлтийн
мэдрэмжийн коэффициент 0,1. Шинэ үнээр дэлгүүрт өдөрт хичнээн
дэвтэр худалдаалагдах вэ?
- 5. 25. Пүүс өөрийн хамгийн хямд буюу 1500 долларын өртөг бүхий загварыг мексикт
экспортлодог. Түүний эрэлтийн функц Q=3500-2p гэсэн хэлбэртэй байсан. Пүүс Бразил,
Аргентин, Чили зэрэг орны зах зээлд нэвтрэхийг хүссэн. Энэ гурван орон тус бүрийн эрэлт
Мексиктэй адил байв.
А. Энэ гурван оронд хичнээн бүтээгдэхүүн борлуулна гэж пүүс үзэж болох вэ?
Б. Үнэ 1500 доллар байна гэж үзвэл гурван орны дүнгээр борлуулалтын нийт орлогыг
тодорхойлно уу?