Más contenido relacionado
La actualidad más candente (20)
Más de International Ulaanbaatar University (20)
1
- 2. Визуаль Програмчлал гэж юу вэ?
Визуаль Програмчлал гэдэг нь зурган
элементүүдийг хэрэглэх замаар компьютерийн
прграм бүтээхийг хэлнэ.
Визуаль Програмчлал нь програмчал нь
програмыг илүү хялбараар бүтээхийг зорьдог.
- 3. Ажиллах програмчлалын орчин
Microsoft Visual Studio нь
Консол/console болон хэрэглэгчийн график
интерфейс GUI/Graphic User Interface-тэй
програмууд
Вебсайт, веб програм, үүдийг үйлчилгээнүүдийг
хөгжүүлэхэд зориулсан хөгжүүлэх орчин буюу
визуаль програмчлалын орчин юм.
Microsoft Visual Studio нь Visual C#, Visual Basic,
Visual C++, .NET зэрэг олон програмчлалын
хэлүүдийг агуулдаг.
- 4. Ашиглах програмчлалын хэл
C# хэл нь .NET фреймворктэй хамт зохиогдсон
шинэ програмчлалын хэл.
C# нь энгийн боловч орчин үеийн програмчлалын
асуудлуудыг шийдэхэд тохиромжтой, өндөр
бүтээмжтэй хэл.
C# нь С++ болон Жава хэлнээс удамшин үүссэн
бөгөөд объект хандлагат, компонентэд суурилсан,
бүтцийн програмчлалуудыг бүгдийг нь дэмжинэ.
- 5. .NET Фреймворк гэж юу вэ?
.NET Framework(Фреймворк) нь интернет програм,
десктоп програм болон хөдөлгөөнт байгууламжийн
програмыг хөгжүүлэх, ажиллулахад зориулагдсан
цогц орчин юм.
- 6. .NET Framework-ийн зорилтууд
Олон төрлийн програмуудад зориулсан объект
хандлагат орчин байх
Windows хөгжүүлэгчдийг зовоож байсан
хувилбарын зөрчилдөөнийг багасгах
Кодыг түгээх болон суурилуулах үйл явцыг
хялбаршуулах
Үйлдлийн систем харгалзахгүйгээр ажилладаг
виртуаль орчин байх
Кодыг аюулгүй ажиллуулдаг хяналттай орчин байх
- 8. Common Language Runtime(CLR)
CLR буюу дундын ажиллах орчин нь кодын
ажиллагааг хянах болон ажиллуулахтай холбоотой
бүх үүргийг хүлээнэ
Debugging / алдааг ирүүлж, мэдээллэгч
Memory management / санах ойн удирдлага
Compiling / хөрвүүлэлт
Security / хамгаалалт
Exception handling / алдааг баригч
Ялгаатай хэл хоорондын тэгш байдлыг хангах
- 9. Common Language Runtime (CLR)
CLR нь нэгэн төрлийн виртуаль машин бөгөөд энэ
нь компьютерийн платформ болон програм
хооронд хиймэл орчинг бүрдүүлж, харилцан
ажиллах боломж олгодог системийн програм
хангамж юм.
- 10. Common Language Runtime (CLR)
.NET програмыг хөрвүүлэх
.NET програм нь машины биелэгдэх код руу шууд
хөрвөдөггүй, харин завсрын хэл / intermediate
language руу хөрвүүлэгддэг.
IL нь зөвхөн CLR-аар ажиллах боломжтой тусгай
код юм.
C# хэлний үүсгэдэг IL нь бусад .NET төрлийн
хэлүүд (VB .Net C++ J#)-ийн үүсгэдэг IL кодтой
ижил байна. Иймээс .NET нь хэл хамааралгүй
платформ болж чаддаг.
- 11. Common Language Runtime (CLR)
.NET програмыг хөрвүүлэх
IL нь стандарт биелэх код биш учраас машинтай
зохицон ажиллахын тулд ажиллах горимын үед JIT
(Just In Time) хөрвүүлэгчээр дахин хөрвүүлэгддэг.
.NET нь JIT хөрвүүлэгчийн ачаар платформ
хамааралгүй байж чаддаг.
IL код нь CLR-ийн хяналт дор ажилладаг учраас
хяналттай код гэж нэрлэдэг.
Хөрвүүлэгчид нь IL код үүсгэхээс гадна мета
өгөгдлийн үүсгэдэг.
- 13. Common Language Runtime (CLR)
Meta data / Мета өгөгдөл
Мета өгөгдөлд ассемблейд агуулагдсан классууд,
тэдгээрийн гишүүд, төрлийн хандалт зэрэг мэдээлэл
агуулагдах ба эдгээр мэдээлэл нь кодыг шинжлэх
боломжийг олгоно.
Ө.х. өөр өгөгдлийн тухай өгөгдлийг мета өгөгдөл
гэнэ
- 14. Common Language Runtime (CLR)
Мета өгөгдөл нь олон чухал зориулалттай.
JIT хөрвүүлэгч нь ажиллах горимын үед хөрвүүлэлтэд
шаардлагатай бүх мэдээллийг мета өгөгдлөөс авдаг. Энэ
мэдээллийг ашиглан програм зөвшөөрөгдсөн үйлдэл
хийж байгаа эсэхэд хяналт тавьдаг.
Мета өгөгдөл нь хог цэвэрлэх процесст ашиглагдана. Хог
цэвэрлэгч нь мета өгөгдлийг ашиглан програмын
объектуудын ашиглаад орхисон санах ойн мужуудыг
автоматаар чөлөөлнө.
Мета өгөгдөлтэй ажиллах .NET классууд нь кодыг
ажиллаж байх үед нь шинжлэн, түүний үндсэн дээр
шийдэл гаргадаг.
- 15. Common Language Runtime (CLR)
Мета өгөгдөл
IL ба мета өгөгдөл нь хэл хоорондын зохицолдоог
хангахад шийдвэрлэх үүрэгтэй байдаг.
Үүний нууц нь .NET хөрвүүлэгчид дундын өгөгдлийн
төрөл, хэлний дүрмийг мөрддөгт оршино.
- 16. Common Language Runtime (CLR)
Common Type System (CTS) / Дундын төрлийн систем
CTS нь .NET платформ дээр ажиллах хэлүүдэд
зориулсан өгөгдлийн суурь төрлүүдэд олонлог юм.
Дундын төрлийн систем нь хэрэглэгчийн төрөл
хэрхэн үүсгэх, тэдгээрийн амьдралын орчиныг
хэрхэн удирдахыг зааж өгдөг.
- 18. Common Language Runtime (CLR)
Дундын төрлийн систем
Хэрэглэгчийн болоод .NET бүх төрлүүд нь
System.Object төрлөөс удамшсан байдаг ба бүх
төрлүүдэд түүний метод болон шинжүүдийг
агуулсан байдаг.
Энгийн төрлүүд нь объектод хандахдаа програмын
стект шууд хандана.
Заалт төрлүүд нь объектод заагчаар дамжуулан
санах ойн хийп мужид хандана.
- 20. Common Language Runtime (CLR)
Common Language Specification(CLS) / Дундын
хэлний дүрэм
Дундын хэлний дүрэм нь CLR дээр ажиллах
програмчлалын хэлнүүдийн мөрдвөл зохих суурь
дүрэм юм.
- 21. Common Language Runtime (CLR)
Assembly / Ассемблей
.NET дээр ажиллах хяналттай кодыг агуулах хагас
хөрвүүлсэн кодын санг ассемблей гэнэ.
Эх кодын файлыг хөрвүүлэхэд ассемблей үүснэ.
Ассемблей нь EXE эсвэл DLL гэсэн хоёр хэлбэртэй
байна.
Ассемблей нь манифест, мета өгөгдөл, IL кодыг
агуулна.
- 22. Common Language Runtime (CLR)
Assembly / Ассемблей
Манифест:
•Ассемблей бүр нэг
манифест файлтай
байх ёстой.
•Манифест гэдэг нь
ассемблей доторх бүх
файлуудын нэр,
хувилбар, гадаад
ассемблейн заалтууд
зэрэг мэдээллийг
агуулсан хүснэгт юм.
•Ассемблейг ачаалах
үед CLR манифест
файлыг нээж
ассумблзйн бүтцийг
эхлээд судалдаг
Мета өгөгдөл:
•Мета өгөгдөл нь IL
дэх төрөл, метод,
талбар, параметр,
заалтын мэдээллийг
агуулна.
•Заалтын хүснэгт нь
төрлүүд болон бусад
ассемблей руу заасан
бүх заалтуудыг
агуулна.
•JIT хөрвүүлэгч нь IL
–г машины код руу
хөрвүүлэхдээ эдгээр
мэдээллийг
ашиглана.
IL код:
•IL нь CLR-т
ачаалагдахын өмнө
EXE эсвэл DLL
ассемблейд
багцлагдсан байх
хэрэгтэй.
•EXE ассемблей нь
програмын
биелэлтийн эхлэх
цэгцтэй байх ёстой.
•DLL ассемблей нь
төрлүүдийн
тодорхойлолтуудыг
агуулдаг.
- 23. Common Language Runtime (CLR)
Кодын шалгалт
JIT хөрвүүлэгчээр хажуугаар CLR нь IL болон мета
өгөгдөлд шалгалт хийнэ.
Шалгалтын гол зорилго нь кодын төрлүүд аюулгүй
эсэхийг баталгуужуулах юм.
Тайлбар:
Энэ нь дуудагч, дуудагдагч методуудын параметрийн
төрлүүд, буцах утгын төрлүүд тохирох эсэхийг шалгана.
Ө.Х CLR нь IL болон мета өгөгдөл дотор самналт хийж
хувьсагчид олгож байгаа бүх утгууд дээр төрлийн шалгалт
хийнэ. Хэрвээ тохирохгүй бол алдаа өгнө.
- 24. Common Language Runtime (CLR)
Кодын шалгалт
Шалгагдсан кодын давуу тал нь уг програм
зөвшөөрөгдсөн мужаас гадагш хандалт хийж бусад
програмуудад нөлөөлөхгүй гэдэгт CLR итгэлтэй
болох юм.
Үүний үр дүнд CLR олон програмуудыг нэг процесс
буюу хаягийн мужид аюулгүйгээр ажиллуулах
боломж бүрдэнэ. Энэ нь үйлдлийн системийн
нөөцийг хэмнэх, гүйцэтгэлийг сайжуулах давуу
талтай.
- 25. Framework Class Library (FCL)
FCL буюу фреймворкийн классын сан нь .NET
програмуудад буюу төрлүүдийн олонлог юм. .NET
Framework дээр ажиллах бүх програмууд нь энэ
дундын санг ашигладаг.
Windows програмууд /Windows Forms/
Вэб програмууд/Web services,ASP.NET/
Өгөгдлийн классууд/ADO.NET/
График классууд/System.Drawing/ гэх мэт
- 26. Framework class Library / FCL
Namespace / Нэймспэйс
Фреймворкийн классын сан дахь нөөцүүд нь
нэймспэйс гэж нэрлэгдэх бүлгүүдэд хуваагдана.
Ихэнхдээ нөөцүүд нь үүрэг зориулалтынхаа дагуу
бүлэглэгдэнэ.
Нэймспэйс гэдэг нь логик ухагдахуун бөгөөд
тодорхой зүйлсийг нэгэн нэрийн дор хамаатуулан
утга учиртай нэрлэх боломж олгодог.