SlideShare una empresa de Scribd logo
1 de 16
Descargar para leer sin conexión
Монгол Улсын Их Сургууль
Олон Улсын Харилцааны Сургууль
УУЛ УУРХАЙН БАРЬЦААЛАЛТ БУЮУ ЭДИЙН ЗАСГИЙН ДАВАМГАЙЛАЛ НЬ
МОНГОЛ УЛСЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨХ НЬ
Удирдсан багш: Г. Баасанхүү
Оюутан: Б. Дэлгэрмаа
Улаанбаатар хот
2013 он
Гарчиг
1. Оршил
2. Монгол Улсын уул уурхайн салбарын өнөөгийн байдал
3. “Structural Theory of Imperialism” буюу Империализмын бүтцийн онолын тайлбар
4. Монгол Улсын уул уурхайн салбар дахь бусад улс орны давамгайллыг Империализмын
бүтцийн онолоор тайлбарлах нь
5. Монгол Улсын уул уурхайн салбар болон үндэсний аюулгүй байдалд учирч буй бусад
эрсдлүүд
6. Дүгнэлт
7. Ашигласан материал
8. Хавсралт
УУЛ УУРХАЙН БАРЬЦААЛАЛТ БУЮУ ЭДИЙН ЗАСГИЙН ДАВАМГАЙЛАЛ НЬ
МОНГОЛ УЛСЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨХ НЬ
Оршил
Аливаа улс орны хувьд үндэсний аюулгүй байдлаа хангах нь туйлын зорилго билээ.
Одоогоор үндэсний аюулгүй байдлаа бүрэн хангасан улс нэгээхэн ч үгүй байна. 1492 онд анх
америк тивийг нээснээр колончлолын давалгаа эхэлсэн ба олон улсын асуудлыг дайн цэрэг
зэвсэг зэрэг хүчний аргаар шийдвэрлэдэг байсан тул тусгаар тогтнол, газар нутаг, хил
хязгаарын бүрэн бүтэн байдал нь 21-р зууныг хүртэл үндэсний аюулгүй байдлын гол асуудал
болж байсан. Эдгээр асуудлууд нь ач холбогдлоо алдаагүй ч техник технологи, даяаршил,
интеграци, ардчилал хөгжин дэлхийн систем өөрчлөгдөхийн хирээр эдийн засгийн, хүний
эрхийн, эрчим хүчний, экологийн зэрэг аюулгүй байдлын шинэ асуудлууд бий болоод байна.
Монгол Улсын хувьд хоѐр хөрш улс болох ОХУ, БНХАУ, мөн бүс нутгийн бусад улс
орнуудтай найрсаг харилцаатай, газар нутгийн маргаангүй, цөмийн зэвсэггүй статустай
төдийгүй дотооддоо угсаатан, шашны маргаангүй учир одоогийн байдлаар үндэсний аюулгүй
байдалд тулгараад буй шууд аюул занал үгүй байна.
Харин дэлхийн хүн ам хурдацтай өсөж, аж үйлдвэр хөгжиж буйтай холбогдуулан
хөгжингүй улс орнууд, төдийгүй үндэстэн дамнасан корпорациуд байнгын, хямд нөөцтэй
болохын тулд хоорондоо ил болон далдаар тэмцэлдэж буй өнөө үед Монгол Улсын нүүрс, алт,
зэс, молибден зэрэг байгалийн баялгийн асар их нөөц нь эдгээр улс орон, корпорациудын
анхаарлыг зүй ѐсоор татах болсон. Иймд өнөө үед Монгол улс төдийгүй бусад улс орнуудын
хувьд үндэсний аюулгүй байдал нь байгалийн баялгийн аюулгүй байдлаас ихээхэн хамаарах
болсон.1
Байгалийн баялаг нь Монгол Улсын хөгжлийн гарц ч аюулгүй байдлын эрсдлүүдийг
араасаа дагуулж байна. Хүн ам цөөтэй жижиг улсын хувьд геостратегийн ашиг сонирхлын
солбицол болж байгаа учир энэ салбарыг хөгжүүлэхдээ түүхий эдийн хавсарга болох, гадаад,
дотоодын улс төр, бизнесийн ашиг сонирхлын сөргөлдөөний талбар болох, шинэ колончлолд
орох, байгаль орчныг доройтуулахаас сэргийлж үндэсний аюулгүй байдлын баталгааг хангах
шаардлагатай байна.
Судалгааны гол зорилго:
Өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээтэй холбоотойгоор Монгол улсын байгалийн баялаг
нь хөгжингүй улс орон төдийгүй үндэстэн дамнасан корпорациудын ашиг сонирхлыг зүй ѐсоор
татах болсон. Үүнтэй холбоотойгоор Монгол улсад хийж буй гадаадын шууд хөрөнгө оруулалт
жил ирэх бүр нэмэгдэж байгаа бөгөөд 85 гаруй хувь нь уул уурхайн салбарт хийгдэж байна.
Уул уурхайн салбар дахь хамгийн том хөрөнгө оруулагчид бол БНХАУ, Канад, Австрали, АНУ
зэрэг улсууд байна. Хэвлэл мэдээлэл болон олон нийтийн дунд уул уурхайн салбар дахь
1
Sustaining Security How Natural Resources Influence National Security
гадаадын шууд хөрөнгө оруулалт, оролцоо нь Монголын байгалийн баялгийг цөлмөж, улмаар
Монгол улсыг эдийн засгийн хувьд колончилж, үндэсний аюулгүй байдалд аюул занал учирч
байна гэсэн таамаг бий болсон. Энэхүү таамгийн үнэн зөвийг батлах эсвэл үгүйсгэхийн тулд
Норвегийн эрдэмтэн Иохан Галтунг/Johan Galtung/-ийн Structural Theory of Imperialism-ын 4
үзүүлэлтийг ашигласан. Мөн уул уурхайн салбараас үүсэж болзошгүй бусад аюул заналыг
судалсан.
Монгол Улсын уул уурхайн салбарын өнөөгийн байдал
Монгол Улсын байгалийн баялгийн нөөц
Монгол улсын хувьд одоогоор 80 гаруй нэр төрлийн 1300 гаруй орд, 8000 гаруй
илрэлийг геологийн эрэл хайгуулын ажлын үр дүнд тогтоогоод байна. 2
Монгол Улс нь
хамгийн их нүүрсний нөөцтэй 15 орнуудын нэг бөгөөд нүүрсний геологийн таамаг нөөц 162,3
тэрбум тонн ба 12 сав газар нийтдээ 320 орд илрээд байна.3
Мөн алтны 1619, мөнгөний 227
мянга, зэсийн 36.3 сая, төмрийн хүдрийн 660 сая, файрын 5.9 сая, нефтийн 250 сая орчим тонн
нөөц батлагдсан.4
Уул уурхайн салбарын Монгол улсын эдийн
засагт нөлөөлөх нөлөө
Монгол Улсын Засгийн газар экспортын чиг хандлагатай үйлдвэрлэлийг дэмжих
бодлогын хүрээнд уул уурхайн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон тодорхойлсон
ба тодорхой хөнгөлөлтийг эдлүүлэн байгаль орчинд сөрөг нөлөө багатай тэргүүний техник
технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтыг татах зэрэг таатай нөхцөл бүрдүүлэхээр ажиллаж
байна. Монгол улсын ДНБ жил бүр тогтвортой өсч буй уул уурхайн салбартай салшгүй
холбоотой.
2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009
Дотоодын нийт бүтээгдэхүүний 10.1% 12.7% 17,3% 18.0% 30% 27.5% 28.2% 28.2%
Аж үйлдвэрийн нийт
бүтээгдэхүүний
47.3% 49.6% 64,7% 65,5% 72% 67.8% 64.3% 65.4%
Экспортын нийт бүтээгдэхүүний 56.7% 58.9% 70.8% 75,8% 67.9% 68.8% 80.7% 84.6%
Хүснэгт 1 Уул уурхайн салбараас улсын эдийн засагт оруулж буй хувь нэмэр 2002-2009
он5
Сүүлийн 10 жилд Монгол Улсын алт олборлолт 17 дахин, зэс молибдений хүдэр
олборлолт 30,4 хувиар, хайлуур жиншны баяжмал үйлдвэрлэлт 14,6 хувиар тус тус өссөн. Мөн
1995 онд 4,8 сая тонн нүүрс олборлож байсан бол 2009 онд 13.16 сая тонн нүүрс олборлож
дотоодын хэрэгцээгээ хангахын сацуу тодорхой хэмжээг экспортлож байна.
2
Стратеги судлал 2011 он 108-р тал
3
www.mongolianminingjournal.com/content/19963.shtml
4
www.assa.mn/content/10016.shtml?a=mining
5
www.invest.mn/mgluurhai.html
Structural Theory of Imperialism буюу
Империализмын бүтцийн онол
Норвегийн эрдэмтэн Johan Galtung нь улсуудын харилцаан дах хүч болон давамгайлал,
мөн тэгш бус байдалд гол анхаарлаа хандуулдаг байсан ба империализмыг тодорхойлохыг
оролдсон. Түүний тодорхойлсноор: “Империализм гэдэг нь нэг улс нөгөөдөө ноѐрхох
ноѐрхлын онцгой хэлбэр юм” Түүнийхээр ноѐрхол нь шууд түрэмгийлэл, хүчирхийлэл биш
урьдаас төлөвлөсөн үйл явц. Тэрээр 1960-аад онд Империализмын бүтцийн онолыг хөгжүүлсэн
ба 1960 оны дэлхийн дэг журамд тусгалаа олсон. Энэхүү онолыг шүүмжлэгчид онол гараад
53 жил өнгөрсөн төдийгүй тухайн үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн учир уг онолыг
хуучирсан мэт үздэг ч өнөөг хүртэл ач холбогдлоо алдаагүй байна.
Империализмын бүтцийн онолын гол ойлголтууд
Дэлхийн улс орнуудыг 2 хуваадаг. Үүнд:
1. Center- төвийн буюу өндөр хөгжилтэй орнууд
2. Periphery- захын буюу ядуу буурай болон хөгжиж буй улс орнууд
Төвийн болон захын улсууд нь худалдаа зэргээр харилцаанд ороход Төвийн улс орнууд нь
захын улс орнуудыг бодоход илүү ашиг олдог.
Захын болон төвийн улсууд нь мөн дотроо төв
болон зах гэж хуваагддаг.
Төв гэдэг нь тухайн улсын улс төрийн
лидерууд, удирдлагууд
Зах гэдэг нь ард түмэн, ажилчин анги
Зураг 1 Империализмын бүтэц
Галтунгийн үзэж буйгаар 5 төрлийн империализм байдаг. Үүнд: эдийн засгийн, улс төрийн,
цэргийн, харилцаа холбооны, соѐлын. Эдгээр нь төвийн болон захын улсуудын харилцаанаас
хамаардаг. Империализм нь аль ч төрлөөс эхэлж болох бөгөөд аль нэг нь илүү чухал гэсэн
ангилал үгүй. Учир нь эдгээр төрлүүд нь бие биетэйгээ холбоотой байдаг ба бие биенийгээ
бэхжүүлж байдаг.
Империализм буюу эдийн засгийн
давамгайллын 4 үзүүлэлт
1. Concentration of trade partners буюу худалдааны түншийн төвлөрөл– захын улс нь
Төвийн улс орнуудтай хамгийн их худалдаа хийсэн байх ѐстой. Экспорт, импортыг аль алиныг
нь авч үзнэ.
Хүснэгт 2 МУ-ын гадаад худалдаа 2000-2012 он6
Монгол улс 150 гаруй улстай худалдааны харилцаа хөгжүүлж байгаа бөгөөд энэхүү
графикаас харахад жил ирэх бүр гадаад худалдааны нийт хэмжээ хурдацтайгаар нэмэгдэж
байна.
Хүснэгт 3 Монгол Улсын гадаад худалдаанд түнш орнуудын, түнш орнуудын гадаад
худалдаанд Монгол Улсын эзлэх хувийн жин 2011 он7
Империализмын бүтцийн онолын дагуу:
Захын улс нь Монгол улс
Төвийн улс нь БНХАУ Экспортын 92,2%, Импортын 30,7%-ийг эзэлдэг
ОХУ Экспортын 2%, Импортын 24,6%-ийг эзэлдэг
АНУ Экспортын 0,1%, Импортын 8,1%-ийг эзэлдэг
Япон Экспортын 0,2%, Импортын 7,4%-ийг эзэлдэг
БНСУ Экспортын 0,8%, Импортын 5,4%-ийг эзэлдэг
Канад Экспортын 1,9%, Импортын 1,9%-ийг эзэлдэг
Үүнэээс үзэхэд Монгол улсын худалдаан хамгийн том түнш улс нь БНХАУ, ОХУ
байна. Иймд Монгол Улсын эдийн засаг төдийгүй аюулгүй байдлын гол асуудал болсон хоѐр
хөрш улсаас хараат байдал хэвээр байна. Уг хоѐр улстай харилцсанаар Монгол улсын цаашдын
хөгжилд хэрхэн нөлөөлж буйг /Монгол улсад ашигтай юу мөлжүүлж байна уу/ империализмын
бүтцийн онолоор тайлбарлая.
2. Commodity concentration буюу бараа бүтээгдэхүүний төвлөрөл– захын улс нь зөвхөн ганц
эсвэл цөөхөн нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг экспортлох ѐстой. Захын улсууд нь ихэвчлэн
түүхий эдүүдийг Төвийн улсууд руу экспортлодог ба Төвийн улсууд нь Захын улсууд руу
үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлодог.
6
Монголын гадаад худалдааны шинжилгээ, дүгнэлт МонголынҮндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн
Танхим 2013 он
7
Худалдааны гол түнш орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийн эрсдэл МУИС,
ЭЗС 2012 он
Хүснэгт 4 Монгол улсын экспорт, барааны бүлгээр 2011-2013 он8
Монгол Улсын экспортын бүтээгдэхүүнд уул уурхайн бүтээгдэхүүнийн хэмжээ жилээс
жилд нэмэгдэж байгаа ба 2010 оны байдлаар нийт экспортын 87,7%-ийг бүрдүүлж байгаа
бөгөөд жил ирэх бүр нэмэгдэх хандлагатай байна.
График 1 Экспортын хэмжээ, ашигт малтмалын төрлөөр 2011 он
БНХАУ-д
Зэсийн баяжмал, чулуун нүүрс, цайрын баяжмал, боловсруулагүй нефть, болон
төмрийн хүдрийн 100 %
Жоншны 50,8 %-ийг
Молибдены баяжмалын 50,2%-ийг
ОХУ-д Жоншны 47,9%-ийг экспортлосон
8
Монголын гадаад худалдааны шинжилгээ, дүгнэлт МонголынҮндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн
Танхим 2013 он
Импорт
Хүснэгт 5 Монгол улсын импорт, барааны бүтцээр 2011-20139
Монгол улс 2012 оны эхний улиралд дэлхийн 102 орны бараа импортлосноос ОХУ-аас
28,9%-ийг, БНХАУ-аас 19%-ийг, АНУ-аас 9%-ийг, БНСУ-аас 7,9%-ийг, Японоос 6,9%-ийг,
Канадаас 4,2%-ийг импортлосон ба импортлосон барааны хувьд боловсруулсан, нэмүү өртөг
шингэсэн бараа бүтээгдэхүүн байсан.
Захын улс буюу Монгол улс нь эрдэс бүтээгдэхүүн буюу боловсруулаагүй, нэмүү өртөг
шингээгээгүй цөөхөн төрлийн бараа бүтээгдэхүүнийг экспортлодог. Мөн эдгээр түүхий
эдүүдийн ихэнхийг төвийн улс болох БНХАУ, ОХУ руу экспортлож энэ хоѐр улсаас бэлэн
бараа бүтээгдэхүүн импортлож байна. Иймд Commodity concentration буюу бараа
бүтээгдэхүүний төвлөрөл нь батлагдаж байна.
3. Deceptive generosity буюу хуурамч өгөөмөр байдал- Төвийн улсууд нь Захын улс орнуудад
зээл олгож санхүүгийн тусламж үзүүлдэг ч эдгээр зээл нь
төвийн улс орнуудаас бараа бүтээгдэхүүн худалдан авахад
зориулагддаг.
График 1 Монгол улсын нийт өр 2007-2011 он10
9
Монголын гадаад худалдааны шинжилгээ, дүгнэлт МонголынҮндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн
Танхим 2013 он
10
Монголын гадаад худалдааны шинжилгээ, дүгнэлт МонголынҮндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн
Танхим 2013 он
Монгол Улсын Засгийн газар Хандивлагч орон, Олон улсын санхүүгийн байгууллагаас 2011
онд 257.9 тэрбум төгрөгийн гадаад зээлийг авч ашигласан. Засгийн газрын гадаад өрийн 62.3
хувийг Олон улсын санхүүгийн байгууллагаас авсан зээл, 37.7 хувийг гадаад улс орнуудаас
авсан зээлийн өрийн үлдэгдэл эзэлж байна.11
Зээл олгогч гол улсууд нь Япон 22%, ХБНГУ 5%
байна. Мөн Монгол улс нь авсан зээлээ бараа бүтээгдэхүүн худалдан авахад бус хөгжилд
зориулдаг. Иймд энэ үзүүлэлт Монгол улсын хувьд батлагдахгүй байна.
Гадаад зээлийн зориулалт Үлдэгдэл
Банкны бүтцийн өөрчлөлт 80.0 тэрбум
4,000 айлын орон сууц хөтөлбөрийг санхүүжүүлэх 137.0 тэрбум
Жижиг, дунд үйлдвэр, ноос ноолуурын салбарыг дэмжих 286.3 тэрбум
Нийт 503.3 тэрбум
4. Brain drain буюу эрдэмтэд гадаад улс орон руу цагаачлах–Төвийн улсууд нь захын
улсуудын залуучуудыг өөрийн оронд сургаж, хэл ѐс заншлаа сургахыг оролддог. Ингэснээр
эдгээр суралцагсад нь Төвийн орнуудын ашгийн төлөө ажилладаг.
Улс 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 Дүн
ОХУ 77 85 85 120 135 140 140 140 160 207 216 241 1746
БНХАУ 28 40 10 10 9 150 125 138 120 140 138 171 1079
Япон 27 42 46 70 64 70 78 64 62 79 68 39 709
БНСУ 6 5 5 5 4 3 5 26 23 12 5 3 102
Хүснэгт 7 Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2000-2011 онд гадаадын
их, дээд сургуульд суралцагч бакалавр оюутнууд /элссэн оноор/
Улс 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 Дүн
ОХУ 50 50 50 50 50 60 60 60 60 23 16 57 586
БНХАУ 27 30 100 60 115 144 476
БНСУ 1 1 1 1 1 1 3 10 30 11 12 72
Япон 20 20 23 24 22 25 22 25 21 20 19 241
Хүснэгт 8 Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2000-2011 онд гадаадын
их дээд сургуульд магистрантур, докторантурт суралцагчид /элссэн оноор/ 12
Уг хүснэгтүүдээс үзэхэд Хоѐр орны хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу БНХАУ, ОХУ-д
суралцагчдын жил бүр нэмэгдэж байна. Мөн Оросын соѐл Шинжлэх ухааны төв нь 1976 онд
байгуулагдаж Орос хэл төдийгүй оросын соѐл уламжлалыг Монгол улсад түгээж байна.
Дэлхийн 322 институт, 370 танхимтай Кунзийн Институт нь Монгол улсад 2007 оны 1 дүгээр
сарын 3-нд албан ѐсоор байгуулагдаж, Хятадын соѐл, ѐс уламжлалыг түгээж, хятад хэлийг зааж
байна. Иймд энэ үзүүлэлт Монгол улсын хувьд батлагдаж байна.
11
http://www.iltod.gov.mn/?p=2654
12
www.meds.gov.mn
Монгол улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт
1990-2009 он хүртэл дэлхийн 100 гаруй орны 9940 гадаадын хөрөнгө оруулалттай
компани бүртгэгдсэн байна.Эдгээр компаниуд дээрхи хугацаанд 3,8 тэрбум ам. долларын
хөрөнгө оруулалт хийсэн ба үүний 70 хувь нь 2005-2009 онуудад хийгдсэн байна. Үүнээс
үзэхэд Монгол улсад оруулж буй гадаадын шууд хөрөнгө оруулалт цаашид ч өсөх хандлагатай
байна.
Эдгээр хүснэгтүүдээс үзэхэд Монгол улсад хийж буй ГШХО-ын 58%-ийг БНХАУ эзэлж байгаа
бөгөөд нийт хөрөнгө оруулалтын 74% нь уул уурхайн салбарт хийгдэж байна. Үүнээс харахад
БНХАУ-ын гол ашиг сонирхол нь Монгол улсын байгалийн баялаг байна.
Монгол Улсын уул уурхайн салбар болон үндэсний аюулгүй байдалд учирч буй бусад
эрсдлүүд
Уул уурхайн салбарын хөгжилтэй холбоотойгоор Монгол улсын хөгжил, эдийн засгийн
өсөлтийн гарц хэдий ч олон эрсдлүүдийг араасаа дагуулж байна. Үүнд: Баялгийн хараал, эрдэс
бүтээгдэхүүний үнээс хараат байдал, авлигал, Голланд өвчин, ураны цөмийн хог хаягдал,
цөмийн зэвсгийн асуудал, байгал орчны доройтол зэрэг багтана.
Баялгийн хараал
Хэдийгээр байгалийн баялаггүй ч Сингапур, Өмнөд Солонгос, Тайван, Хонг Конг зэрэг
улсууд сүүлийн 40 гаруй жилд хурдацтай хөгжиж Азийн бар гэгдэх болсон. Харин асар их
байгалийн баялагтай Африк, Латин Америк, Ойрхи Дорнодын улс орнууд нь ядуу буурай
хэвээр, хөгжиж чадахгүй байна. Энэ үзэгдлийг баялгийн хараал хэмээн нэрлэх болсон. Эдгээр
улс орнуудын эдийн засаг нь түүхий эд, олборлох салбараас хэт хамааралтай болж улмаар
хөгжиж чадааггүй байна. Монгол улсын хувьд олборлох салбар нь нийт экспортын 84%, ДНБ-
ний 28%-ийг / 2008 оны байдлаар/ эзэлж байгаа учир баялгийн хараал нь Монгол Улсын эдийн
засагт учраад буй чухал эрсдлүүдийн нэг юм.
Байгалийн баялагийн хараал гэж өнөөгийн даяаршсан ертөнцөд байгалийн арвин
их баялагтай улсууд түүнийгээ улс орныхоо эдийн засгийн хөгжил, цаашилбал хүн
амынхаа амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд ашиглаж чадахгүй байгаа үзэгдэл юм.
Гэвч байгалийн баялагт тулгуурлан хөгжсөн Чили, Австрали, Дани зэрэг олон улс
байна. Иймд баялгийн их нөөц нь хараал биш аз завшаан байж болно. Байгалийн баялаг өөрөө
эдийн засагт сөргөөр нөлөөлөөгүй харин хөгжихгүй байгаагийн гол шалтгаан нь улсын эдийн
засгийн буруу бодлого, институциудын алдаатай үйл ажиллагаа болон үр ашиггүй хөрөнгө
оруулалтын хойноос хөөцөлдөх, орлогын буруу менежмент зэрэг юм.
Баялгийн хараалаас гарах арга зам бол олборлох салбараас орж ирэх орлогын урсгалыг
зөв хуваарилах, орлогоос үйлдвэр, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх,
уул уурхайн салбарын ил тод байдлыг хангах, баялгийн сан байгуулах юм. Монгол улсын
хувьд баялгийн санг байгуулахдаа Норвеги зэрэг улсын туршлагыг хэрэгжүүлэх, мөн дан ганц
баялгийн сан гэхгүй олборлох үйлдвэрт тулгуурласан улс орнуудын туршлага, ололт амжилтыг
нэвтрүүлэх ѐстой.
Эрдэс бүтээгдэхүүний үнээс хэт хамаарах
Байгалийн баялгаас орж ирж буй орлого нь хувьсамтгай чанартай байдаг. Учир нь:
Олборлох салбарын бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнэ асар их хэлбэлзэлтэй байдаг.
Аливаа ордын ашиглалтын хурд байнга өөрчлөгдөж, түүнтэй холбоотой эдийн засагт орж ирэх
орлого ч мөн өөрчлөгдөж байдаг. Технологийн шинж чанартай ашиглалтын хурд
өөрчлөгдөхөөс гадна, тухайн орны дотоод улс төрийн хямрал мөн үүнд нөлөөлж байдаг.13
13
http://www.tsahimurtuu.mn/index.php/stories/2012-05-10-04-50-09/1756-archive-story-1575
Иймд уул уурхайн орлогоор эдийн засгийн урт хугацааны төлөвлөлт хийх боломжгүй
байдаг. Мөн уул уурхайн орлогыг ихэвчлэн дэд бүтэц, хөгжилд бус хэрэгцээнд зориулагддаг.
Монгол улсын хувьд уул уурхайн салбарын орлогыг нийгмийн халамжид зориулснаар илүү их
хор уршгийг дагуулж байна. Орлогын хувьсамтгай чанараас үүдэн нийгмийн халамж тасалдах,
улмаар иргэд төрийн итгэлцэл үгүй болж нийгэмд бухимдал үүсдэг. Норвеги улсын
туршлагаар Хөрөнгө оруулалт, тогтворжуулалтын сангуудыг байгуулж болох ч улс төр дэх
намуудын байр суурь, тогтворгүй байдал зэрэг нь саад учруулна
Голланд өвчин
Уул уулхайн салбарын өсөлтөөс тухайн улсад нөлөөлөх нэг эрсдэл бол Голланд өвчин.
Аливаа улс байгалийн нөөц олж, олборлож, олон улсын зах зээл дээр гадаад валютаар зарж
түүнийгээ хэрэглээндээ зарцуулж эхэлснээс дотоод валютийнх нь ханш чангарч, импортын
бараа бүтээгдэхүүн дотоод үйлдвэрийнхээс нь харьцангуй хямд болсноор өөрсдийн
үйлдвэрүүд нь хаагдаж эхэлдэг. Түүнчлэн олборлох салбарын цалин болон хөрөнгө
оруулалтын өгөөжийн түвшин бусад салбаруудынхаасаа харьцангуй өндөр болж тэдгээрийн
чадварлаг боловсон хүчин болон зээлийн капиталыг өөртөө татах болсноор гадаад
өрсөлдөгчидтэйгөө байнга өртөг зардлын хувьд өрсөлдөж байдаг хөдөө аж ахуй, газар
тариалан, аж үйлдвэрийн салбар улам доройтдог. Баялгийн үнэ олон улсын зах зээл дээр унах,
эсвэл баялгаа олборлож дууссаны дараа бусад салбарууд хөгжөөгүй учир эдийн засаг шууд
уналтанд ордог
Авлигал
Уул уурхайн салбараас орлого орж ирэх
үед хяналт, ил тод байдал сул үед эрх
мэдэлтнүүдэд хахууль өгөх, сонгуулийн
сурталчилгаанд хандив өгөх зэргээр ашиг
сонирхлоо хангадаг. Авлигалын үр дүнд
нийгмийн хэдхэн хүмүүсийн ашиг сонирхлыг
хангасан шийдвэр гаргаж нийгмийн тодорхой
хэсэг л баяждаг. Уул уурхай хөгжиж буй өнөө
үед Монгол улсын хувьд авлигал нь бас чухал
эрсдэл юм. Монгол улсын Авлигалын индекс
2011 онд 2.7, 2012 онд 3.6 болсон нь авлигал
багасч байна гэсэн дүгнэлт хийж болохоор байна. Гэвч дан ганц энэ үзүүлэлтийг баоимтлахгүй
Монгол улсын авлигата тэмцэх газрын үйл ажиллагааг эрчимжүүлж, авилгал авсан хүмүүст
оноох шийтгэлийг нэмэгдүүлж, олон нийтийн дунд авлигын сөрөг үр нөлөөний талаар
мэдээлэл олгох ѐстой.
Байгаль орчны доройтол
Уул уурхайн салбарын хөгжилтэй холбоотойгоор үүдэн бий болоод буй хамгийн чухал асуудал
нь байгаль орчны доройтол болоод байна. Байгаль орчны доройтол нь зөвхөн манай улс төдийгүй
дэлхий нийтэд тулгамдаад буй гол асуудал болоод байна. Байгаль орчны доройтлын гол шалтгаан нь
хүний буруу үйл ажиллагаа юм.
Монгол улсын уул уурхайн салбараас үүдсэн байгаль орчны доройтол:
Монгол улсын хэмжээнд 1992 оноос хойш 14,656 га газар уул уурхайн нөлөөгөөр эвдэрч, зөвхөн
3,708 га-д нөхөн сэргээлт хийсэн.
4 аймгийн 10 гаруй сумын (Дархан-Уул аймгийн Хонгор, Төв аймгийн Заамар, Жаргалант,
Борнуур, Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Баянхонгор аймгийн Баян-Овоо, Бөмбөгөр, Өмнөговь
аймгийн Мандал-Овоо, Ханбогд) 120 цэгт 53,5 га тайлбайн 203,508 м3 хөрс цианит, мөнгөн
усаар бохирдсон.
Усны нөөцийн хомсдол хурдацтай явагдаж байна. Тухайлбал: 2007 онд хийсэн “Улсын усны
тооллого” судалгааны дүнгээс үзэхэд Монгол оронд 5128 гол горхины 852 нь, 9306 булаг
шандны 2277 нь, 3747 нуур цөөрөмний 1181 нь, 429 рашаан байдгаас 60 нь ширгэж хатсан.
Энэхүү доройтлын шалтгаанууд:
Уул уурхайн нөлөөлөл - олборлолт хийсэн газар нөхөн сэргээлтийн ажил хийгддэггүй-
хариуцлагатай уул уурхай хөгжөөгүй
компаниуд ба орон нутгийн захиргаа хуулиа хэрэгжүүлэхгүй, хуулийн зохицуулалт буруу
Хорт ба аюултай бодисын хаягдал - Байгаль орчинд халтай олборлох технологи хэрэглэх,
химийн хорт бодисыг улсын хилээр оруулах, хадгалах, ашиглахад тавих хяналт сул
Эдгээр шалтгаануудаас хамгийн чухал нь төрийн хяналт муу, нөхөн сэргээлт хийхгүй байгаа төдийгүй
байгаль орчны хуулиуд нь бүрэн хэрэгжихгүй байна.
Уран
Сүүлийн жилүүдэд Монгол Улс нь эрчим хүчний найдвартай хангамжигй бий болгохын тулд
ураныг ашиглах, цөмийн эрчим хүчний станц байгуулахаар төлөвлөж байна. Учир нь Монгол улс нь
ураны нөөцөөр дэлхийд 15-д жагсдаг. Өнөөдрийн байдлаар Монголд нөөц нь тогтоогдсон ураны
хүдрийн гол гурван орд бий. Үүнд: Мардайн гол, Дорнод, Гурван булгийн ордууд багтана. 14
Гэвч
цөмийн цахилгаан станц байгуулснаар олон эрсдлүүд бий болно. Хамгийн том асуудал бол цөмийн хог
хаягдал юм. АНУ, Япон зэрэг хөгжингүй улс орнуудын хувьд цөмийн хог хаягдал нь толгойны өвчин
болж хэрхэн устгах аргаа олоогүй өнөө үед хөгжиж буй манай Монгол Улсын хувьд ч шийдвэрлэшгүй
том асуудал. Цөмийн хог хаягдал нь байгаль орчин, усны бохирдол, улмаар монгол хүний аюулгүй
байдалд аюул учруулж болно. Мөн цөмийн хаягдлаар цөмийн зэвсэг хийх боломжтой байдгийг анхаарах
нь чухал.
14
http://news.gogo.mn/news/print/25845
Дүгнэлт
Өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээтэй холбоотойгоор Монгол улсын байгалийн баялаг
нь хөгжингүй улс орон төдийгүй үндэстэн дамнасан корпорациудын ашиг сонирхлыг зүй ѐсоор
татах болсон. Үүнтэй холбоотойгоор Монгол улсад хийж буй гадаадын шууд хөрөнгө оруулалт
жил ирэх бүр нэмэгдэж байгаа бөгөөд 85 гаруй хувь нь уул уурхайн салбарт хийгдэж байна.
Уул уурхайн салбар дахь хамгийн том хөрөнгө оруулагчид бол БНХАУ, Канад, Австрали, АНУ
зэрэг улсууд байна. Хэвлэл мэдээлэл болон олон нийтийн дунд уул уурхайн салбар дахь
гадаадын шууд хөрөнгө оруулалт, оролцоо нь Монголын байгалийн баялгийг цөлмөж, улмаар
Монгол улсыг эдийн засгийн хувьд колончилж, үндэсний аюулгүй байдалд аюул занал учирч
байна гэсэн таамаг бий болсон. Энэхүү таамгийн үнэн зөвийг батлах эсвэл үгүйсгэхийн тулд
Норвегийн эрдэмтэн Johan Galtung-ийн Structural Theory of Imperialism-ын 4 үзүүлэлтийг
ашигласан. Эдгээр 4 үзүүлэлтийг тус бүрээр дүгнэвэл:
1. Concentration of trade partners буюу худалдааны түншийн төвлөрөл- захын буюу Монгол
улс нь Төвийн буюу ОХУ, БНХАУ, АНУ, Япон, Канад зэрэг улсуудтай хамгийн их худалдаа
хийсэн байх ѐстой. 2011 оны Монгол улсын гадаад худалдааны эргэлтийг авч үзвэл
худалдааны гол түнш улс нь
БНХАУ /Экспортын 92,2%, Импортын 30,7%-ийг эзэлдэг/
ОХУ /Экспортын 2%, Импортын 24,6%-ийг эзэлдэг/
АНУ /Экспортын 0,1%, Импортын 8,1%-ийг эзэлдэг/ байна. Иймээс Монгол
улсын хувьд энэ үзүүлэлт нь батлагдаж байна.
2. Commodity concentration буюу бараа бүтээгдэхүүний төвлөрөл– Захын улс буюу Монгол
улс нь ганц эсвэл цөөхөн төрлийн бараа бүтээгдэхүүнийг төвийн улс руу экспортлох ѐстой.
Захын улсууд нь ихэвчлэн түүхий эдүүдийг Төвийн улсууд руу экспортлодог ба Төвийн улсууд
нь Захын улсууд руу үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлодог. Цөөхөн төрлийн бараа
гэдэг нь уул уурхайн бүтээгдэхүүн бөгөөд 2010 оны байдлаар Монгол Улсын нийт экспортын
87,7%-ийг бүрдүүлж байгаа бөгөөд жил ирэх бүр нэмэгдэх хандлагатай байна.
БНХАУ-д
Зэсийн баяжмал, чулуун нүүрс, цайрын баяжмал, боловсруулагүй нефть, болон
төмрийн хүдрийн 100 %
Жоншны 50,8 %-ийг
Молибдены баяжмалын 50,2%-ийг
ОХУ-д
Жоншны 47,9%-ийг экспортлосон
Иймд энэ үзүүлэлт Монгол Улсын хувьд батлагдаж байна.
3.Deceptive generosity буюу хуурамч өгөөмөр байдал- Төвийн улсууд буюу ОХУ, БНХАУ нь
Захын улс буюу Монгол улсад зээл олгож санхүүгийн тусламж үзүүлдэг ч эдгээр зээл нь
төвийн улс орнуудаас бараа бүтээгдэхүүн худалдан авахад зориулагддаг байх ѐстой. Монгол
улсын хувьд гол зээл олгогч улс Япон /нийт ГШХО-ын 22%/ болон Герман /нийт ГШХО-ын
5%/ улс байна иймд энэ үзүүлэлт нь Монгол Улсын хувьд батлагдахгүй байна. /гэвч уул
уурхайн салбарт БНХАУ хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Мэдээлэл бага олдсон./
4. Brain drain буюу эрдэмтэд гадаад улс орон руу цагаачлах–Төвийн улсууд буюу ОХУ,
БНХАУ нь захын улс буюу Монголын залуучуудыг өөрийн оронд сургаж, хэл ѐс заншлаа
сургахыг оролддог. Ингэснээр эдгээр суралцагсад нь Төвийн орнуудын ашгийн төлөө
ажилладаг. Монгол улсын хувьд Засгийн газар хоорондын тэтгэлгээр 2000-2011 оны нийт
сурадцагчдыг авч үзвэл:
ОХУ-д 1746 баклавр + 586 магистр = 2322
БНХАУ-д 1079 баклавр + 476 магистр = 1555 хүн суралцсан буюу бусад улс орнуудыг
бодоход хамгийн их хүн суралцсан учир энэхүү үзүүлэлт нь батлагдаж байна.
Эдгээр 4 үзүүлэлтээс Concentration of trade partners буюу худалдааны түншийн төвлөрөл,
Commodity concentration буюу бараа бүтээгдэхүүний төвлөрөл, brain drain буюу эрдэмтэд
гадаад улс орон руу цагаачлах гэсэн 3 үзүүлэлт нь монгол улсын хувьд батлагдсан. Иймд
Төвийн БНХАУ болон ОХУ-ын захын улс болох Монгол улс дах ашиг сонирхол нь баялагт
шунасан, мөлжлөгийн чанартай байна. Гэвч дан ганц энэхүү онолоор дүгнэх нь буруу бөгөөд
цаашид энэ талаар илүү дэлгэрэнгүй судалгаа хийх шаардлагатай байна.
Мөн уул уурхайн салбарын өсөлттэй холбоотой Монгол улсын үндэсний аюулгүй байдалд
учраад буй голланд өвчин, Баялгийн хараал, эрдэс бүтээгдэхүүний үнийн хамаарал, байгаль
орчны доройтол зэрэг асуудлуудад анхаарлаа хандуулах ѐстой.
Зөвлөмж
Монгол улсын аюулгүй байдлыг хангахад эдийн засгийн хөгжил, экологийн тэнцвэрт байдал
зэрэг маш чухал байна. Иймд дээр дурьдсан эрсдлүүдийг шийдвэрлэхийн тулд
1. Уул уурхайн орлогоор аж үйлдвэр, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролын салбарыг
хөгжүүлэх
2. Япон, Солонгос зэрэг техник технологи хөгжсөн улс орнуудтай хамтран Хүнд
үйлдвэрүүдийг байгуулж байгалийн баялгийг түүхийгээр бус нэмүү өртөг шингээн
экспортлох,
3. 2 улсаас хараат байдлыг бууруулахын тулд Канад, Австрали зэрэг бусад улс орнуудын
хөрөнгө оруулалтыг татах
4. Хариуцлагатай уул уурхай, орлогын хуваарилалтын ил тод байдлыг бий болгох
5. Эрх баригчдад тавих хяналтыг нэмэгдүүлж, авлигалыг бууруулах
6. Хөрөнгө оруулалтын таатай нөхцлийг сайжруулж, хөрөнгө оруулалтыг зөв зарцуулах
7. Баялгийн сан байгуулах гэх мэт уул уурхайд түшиглэж амжилт олсон Норвеги,
Австрали, Дани зэрэг улсуудын туршлагыг өөрийн орны онцлог байдлыг тусгаж
хэрэгжүүлэх
Ашигласан материал
1. Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл Баримтлал 2010 он
2. Монголын гадаад худалдааны шинжилгээ, дүгнэлт МонголынҮндэсний Худалдаа Аж
Үйлдвэрийн Танхим 2013 он
3. Монгол Улсын ашигт малтмалын ордыг үр ашигтай ашиглах асуудлууд “Нээлттэй
Нийгэм Форум”-ын санал болгосны дагуу боловсруулсан санал зөвлөмж
4. Уул уурхайн салбарын зарим асуудлууд Нээлттэй Нийгэм Форум
5. Худалдааны гол түнш орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломж
болон эрсдэл МУИС ЭЗС 2012 он
6. Монгол банк Жилийн тайлан 2011 он
7. Монгол банк жилийн тайлан 2009 он
8. Linking natural resources to slow growth and more conflict C. N. Brunnschweiler and E. H.
Bulte
9. A structural theory of Imperialism Johan Galtung Peace Research Institute, Oslo, University
of Oslo
10. "A Structural Theory of Imperialism"- Ten Years Later
11. Chinese Economic involvement in the sub-Saharsn oil-rich countries; The case of Angola,
Nigeria and Sudan Maja Julia Turek MSc International Business and Politics May 2005
12. Sustaining Security How Natural Resources Influence National Security
Интернет Эх Сурвалж
1. http://news.gogo.mn/news/print/25845
2. www.meds.gov.mn
3. www.invest.mn/mgluurhai.html
4. www.mongolianminingjournal.com/content/19963.shtml
5. www.assa.mn/content/10016.shtml?a=mining
6. http://mil.sagepub.com/content/9/3/181.extract

Más contenido relacionado

La actualidad más candente

World competitiveness report1
World competitiveness report1World competitiveness report1
World competitiveness report1Undram J
 
А.Хулан - Монгол улсын эдийн засагт уул уурхай нөлөөлөх нь
А.Хулан - Монгол улсын эдийн  засагт уул уурхай нөлөөлөх ньА.Хулан - Монгол улсын эдийн  засагт уул уурхай нөлөөлөх нь
А.Хулан - Монгол улсын эдийн засагт уул уурхай нөлөөлөх ньbatnasanb
 
А.Баярцэцэг - ГОЛЛАНД ӨВЧИН БА МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ
А.Баярцэцэг - ГОЛЛАНД ӨВЧИН БА МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГА.Баярцэцэг - ГОЛЛАНД ӨВЧИН БА МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ
А.Баярцэцэг - ГОЛЛАНД ӨВЧИН БА МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГbatnasanb
 
Уул уурхайн салбарын хөгжлийн зарим асуудал
Уул уурхайн салбарын хөгжлийн зарим асуудалУул уурхайн салбарын хөгжлийн зарим асуудал
Уул уурхайн салбарын хөгжлийн зарим асуудалE-Gazarchin Online University
 
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...batnasanb
 
С.Батсайхан - Үнэт цаасны индексийг таамаглах, техникийн шинжилгээ хийх, мэ...
С.Батсайхан - Үнэт цаасны индексийг  таамаглах,  техникийн шинжилгээ хийх, мэ...С.Батсайхан - Үнэт цаасны индексийг  таамаглах,  техникийн шинжилгээ хийх, мэ...
С.Батсайхан - Үнэт цаасны индексийг таамаглах, техникийн шинжилгээ хийх, мэ...batnasanb
 
эдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлтэдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлтБ. Нямгэрэл
 
International economics hutulbur
International economics hutulburInternational economics hutulbur
International economics hutulburOnobold Odgerel
 
Т. Цэрэндорж С. Мягмарсүрэн - Орон сууцны үнийн шинжилгээ, цаашдын хандлага, ...
Т. Цэрэндорж С. Мягмарсүрэн - Орон сууцны үнийн шинжилгээ, цаашдын хандлага, ...Т. Цэрэндорж С. Мягмарсүрэн - Орон сууцны үнийн шинжилгээ, цаашдын хандлага, ...
Т. Цэрэндорж С. Мягмарсүрэн - Орон сууцны үнийн шинжилгээ, цаашдын хандлага, ...batnasanb
 
ИНФЛЯЦИ БА МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХАМААРЛЫН ШИНЖИЛГЭЭ
ИНФЛЯЦИ БА МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХАМААРЛЫН ШИНЖИЛГЭЭИНФЛЯЦИ БА МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХАМААРЛЫН ШИНЖИЛГЭЭ
ИНФЛЯЦИ БА МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХАМААРЛЫН ШИНЖИЛГЭЭKhuslen Amgalan
 
Монгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжилМонгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжилnansak08
 
Н.Алгаа "Уул уурхай ба бизнесийн эрх чөлөө"
Н.Алгаа "Уул уурхай ба бизнесийн эрх чөлөө"Н.Алгаа "Уул уурхай ба бизнесийн эрх чөлөө"
Н.Алгаа "Уул уурхай ба бизнесийн эрх чөлөө"Unuruu Dear
 
2013.04.19 Үнэт цаас, хувьцааны зах зээлийн хөрөнгө оруулалт: эрсдэл, сорилт,...
2013.04.19 Үнэт цаас, хувьцааны зах зээлийн хөрөнгө оруулалт: эрсдэл, сорилт,...2013.04.19 Үнэт цаас, хувьцааны зах зээлийн хөрөнгө оруулалт: эрсдэл, сорилт,...
2013.04.19 Үнэт цаас, хувьцааны зах зээлийн хөрөнгө оруулалт: эрсдэл, сорилт,...The Business Council of Mongolia
 

La actualidad más candente (19)

Дипломын ажил
Дипломын ажилДипломын ажил
Дипломын ажил
 
Anhbayar
AnhbayarAnhbayar
Anhbayar
 
World competitiveness report1
World competitiveness report1World competitiveness report1
World competitiveness report1
 
1. макро
1. макро1. макро
1. макро
 
А.Хулан - Монгол улсын эдийн засагт уул уурхай нөлөөлөх нь
А.Хулан - Монгол улсын эдийн  засагт уул уурхай нөлөөлөх ньА.Хулан - Монгол улсын эдийн  засагт уул уурхай нөлөөлөх нь
А.Хулан - Монгол улсын эдийн засагт уул уурхай нөлөөлөх нь
 
А.Баярцэцэг - ГОЛЛАНД ӨВЧИН БА МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ
А.Баярцэцэг - ГОЛЛАНД ӨВЧИН БА МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГА.Баярцэцэг - ГОЛЛАНД ӨВЧИН БА МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ
А.Баярцэцэг - ГОЛЛАНД ӨВЧИН БА МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ
 
Уул уурхайн салбарын хөгжлийн зарим асуудал
Уул уурхайн салбарын хөгжлийн зарим асуудалУул уурхайн салбарын хөгжлийн зарим асуудал
Уул уурхайн салбарын хөгжлийн зарим асуудал
 
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
 
С.Батсайхан - Үнэт цаасны индексийг таамаглах, техникийн шинжилгээ хийх, мэ...
С.Батсайхан - Үнэт цаасны индексийг  таамаглах,  техникийн шинжилгээ хийх, мэ...С.Батсайхан - Үнэт цаасны индексийг  таамаглах,  техникийн шинжилгээ хийх, мэ...
С.Батсайхан - Үнэт цаасны индексийг таамаглах, техникийн шинжилгээ хийх, мэ...
 
валютын зах зээл
валютын зах зээлвалютын зах зээл
валютын зах зээл
 
эдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлтэдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлт
 
International economics hutulbur
International economics hutulburInternational economics hutulbur
International economics hutulbur
 
Т. Цэрэндорж С. Мягмарсүрэн - Орон сууцны үнийн шинжилгээ, цаашдын хандлага, ...
Т. Цэрэндорж С. Мягмарсүрэн - Орон сууцны үнийн шинжилгээ, цаашдын хандлага, ...Т. Цэрэндорж С. Мягмарсүрэн - Орон сууцны үнийн шинжилгээ, цаашдын хандлага, ...
Т. Цэрэндорж С. Мягмарсүрэн - Орон сууцны үнийн шинжилгээ, цаашдын хандлага, ...
 
Analysis of impact of covid-19
Analysis of impact of covid-19Analysis of impact of covid-19
Analysis of impact of covid-19
 
ИНФЛЯЦИ БА МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХАМААРЛЫН ШИНЖИЛГЭЭ
ИНФЛЯЦИ БА МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХАМААРЛЫН ШИНЖИЛГЭЭИНФЛЯЦИ БА МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХАМААРЛЫН ШИНЖИЛГЭЭ
ИНФЛЯЦИ БА МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХАМААРЛЫН ШИНЖИЛГЭЭ
 
Монгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжилМонгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжил
 
Н.Алгаа "Уул уурхай ба бизнесийн эрх чөлөө"
Н.Алгаа "Уул уурхай ба бизнесийн эрх чөлөө"Н.Алгаа "Уул уурхай ба бизнесийн эрх чөлөө"
Н.Алгаа "Уул уурхай ба бизнесийн эрх чөлөө"
 
2013.04.19 Үнэт цаас, хувьцааны зах зээлийн хөрөнгө оруулалт: эрсдэл, сорилт,...
2013.04.19 Үнэт цаас, хувьцааны зах зээлийн хөрөнгө оруулалт: эрсдэл, сорилт,...2013.04.19 Үнэт цаас, хувьцааны зах зээлийн хөрөнгө оруулалт: эрсдэл, сорилт,...
2013.04.19 Үнэт цаас, хувьцааны зах зээлийн хөрөнгө оруулалт: эрсдэл, сорилт,...
 
Lecture 16
Lecture 16Lecture 16
Lecture 16
 

Destacado

иммануэль валлерштайн
иммануэль валлерштайниммануэль валлерштайн
иммануэль валлерштайнZulaa Bold
 
Аж үйлдвэр
Аж үйлдвэрАж үйлдвэр
Аж үйлдвэрsurenee
 
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...batnasanb
 
Saravanan B_Testing
Saravanan B_TestingSaravanan B_Testing
Saravanan B_TestingSaravanan B
 
2015 Toyota Camry | Toyota Dealer Serving Wilkes Barre
2015 Toyota Camry | Toyota Dealer Serving Wilkes Barre2015 Toyota Camry | Toyota Dealer Serving Wilkes Barre
2015 Toyota Camry | Toyota Dealer Serving Wilkes Barrescranton toyota
 
あなたのショップへ駄目出しします!ショップ改善のヒントをみんなで学ぶ1時間
あなたのショップへ駄目出しします!ショップ改善のヒントをみんなで学ぶ1時間あなたのショップへ駄目出しします!ショップ改善のヒントをみんなで学ぶ1時間
あなたのショップへ駄目出しします!ショップ改善のヒントをみんなで学ぶ1時間schoowebcampus
 
3W Digital Transformation Event with Jo Caudron
3W Digital Transformation Event with Jo Caudron3W Digital Transformation Event with Jo Caudron
3W Digital Transformation Event with Jo Caudron3W
 
Openfield | Creative Mornings Porto
Openfield | Creative Mornings PortoOpenfield | Creative Mornings Porto
Openfield | Creative Mornings PortoRodrigo Carvalho
 
Cover_of_Buddhist_Education2
Cover_of_Buddhist_Education2Cover_of_Buddhist_Education2
Cover_of_Buddhist_Education2Mut Somoeun
 
25 free Classical Gardening Posters
25 free Classical Gardening Posters25 free Classical Gardening Posters
25 free Classical Gardening PostersZX7
 

Destacado (20)

иммануэль валлерштайн
иммануэль валлерштайниммануэль валлерштайн
иммануэль валлерштайн
 
Olon ulsin hariltsaani tuuh lekts
Olon ulsin hariltsaani tuuh lektsOlon ulsin hariltsaani tuuh lekts
Olon ulsin hariltsaani tuuh lekts
 
Аж үйлдвэр
Аж үйлдвэрАж үйлдвэр
Аж үйлдвэр
 
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
 
FIM_2015
FIM_2015FIM_2015
FIM_2015
 
2557 โครงงาน
2557 โครงงาน2557 โครงงาน
2557 โครงงาน
 
MWO 2016
MWO 2016 MWO 2016
MWO 2016
 
Slideshare
SlideshareSlideshare
Slideshare
 
Actividad11junio
Actividad11junioActividad11junio
Actividad11junio
 
Saravanan B_Testing
Saravanan B_TestingSaravanan B_Testing
Saravanan B_Testing
 
Social network
Social networkSocial network
Social network
 
Boots
Boots Boots
Boots
 
2015 Toyota Camry | Toyota Dealer Serving Wilkes Barre
2015 Toyota Camry | Toyota Dealer Serving Wilkes Barre2015 Toyota Camry | Toyota Dealer Serving Wilkes Barre
2015 Toyota Camry | Toyota Dealer Serving Wilkes Barre
 
あなたのショップへ駄目出しします!ショップ改善のヒントをみんなで学ぶ1時間
あなたのショップへ駄目出しします!ショップ改善のヒントをみんなで学ぶ1時間あなたのショップへ駄目出しします!ショップ改善のヒントをみんなで学ぶ1時間
あなたのショップへ駄目出しします!ショップ改善のヒントをみんなで学ぶ1時間
 
3W Digital Transformation Event with Jo Caudron
3W Digital Transformation Event with Jo Caudron3W Digital Transformation Event with Jo Caudron
3W Digital Transformation Event with Jo Caudron
 
Openfield | Creative Mornings Porto
Openfield | Creative Mornings PortoOpenfield | Creative Mornings Porto
Openfield | Creative Mornings Porto
 
Search technique
Search techniqueSearch technique
Search technique
 
Bb044 H2
Bb044 H2Bb044 H2
Bb044 H2
 
Cover_of_Buddhist_Education2
Cover_of_Buddhist_Education2Cover_of_Buddhist_Education2
Cover_of_Buddhist_Education2
 
25 free Classical Gardening Posters
25 free Classical Gardening Posters25 free Classical Gardening Posters
25 free Classical Gardening Posters
 

Similar a 162070522уул уурхайн барьцаалалт буюу эз ийн давамгайлал нь му-ын аюулгүй байдалд нөлөөлөх нь

A.bayartsetseg holland uwchin ba mongolyn ediin zasag
A.bayartsetseg   holland uwchin ba mongolyn ediin zasagA.bayartsetseg   holland uwchin ba mongolyn ediin zasag
A.bayartsetseg holland uwchin ba mongolyn ediin zasagbatnasanb
 
Г.Өсөхбаяр-Макро эдийн засагт учирч болзошгүй эрсдлийг Crisis Risk загвараар ...
Г.Өсөхбаяр-Макро эдийн засагт учирч болзошгүй эрсдлийг Crisis Risk загвараар ...Г.Өсөхбаяр-Макро эдийн засагт учирч болзошгүй эрсдлийг Crisis Risk загвараар ...
Г.Өсөхбаяр-Макро эдийн засагт учирч болзошгүй эрсдлийг Crisis Risk загвараар ...erdmiinshuvuu
 
Олон улсын эдийн засгийн харилцаа
Олон улсын эдийн засгийн харилцааОлон улсын эдийн засгийн харилцаа
Олон улсын эдийн засгийн харилцааE-Gazarchin Online University
 
Ж.МӨНХГЭРЭЛ - ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР ХУВЬЦАА ГАРГАСАН МОНГОЛЫН КОМПАН...
Ж.МӨНХГЭРЭЛ - ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР ХУВЬЦАА ГАРГАСАН МОНГОЛЫН КОМПАН...Ж.МӨНХГЭРЭЛ - ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР ХУВЬЦАА ГАРГАСАН МОНГОЛЫН КОМПАН...
Ж.МӨНХГЭРЭЛ - ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР ХУВЬЦАА ГАРГАСАН МОНГОЛЫН КОМПАН...batnasanb
 
С.Сарангэрэл П. Мөнхзул - Уул уурхайн баялгийг оновчтой хуваарилах замаар оло...
С.Сарангэрэл П. Мөнхзул - Уул уурхайн баялгийг оновчтой хуваарилах замаар оло...С.Сарангэрэл П. Мөнхзул - Уул уурхайн баялгийг оновчтой хуваарилах замаар оло...
С.Сарангэрэл П. Мөнхзул - Уул уурхайн баялгийг оновчтой хуваарилах замаар оло...batnasanb
 
ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ
ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ
ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТmecss
 
А. Баярчимэг Б. Сугарсүрэн Т. Цэрэндорж Б. Тэмүүлэн - МОНГОЛЫН ТАНГО
А. Баярчимэг  Б. Сугарсүрэн Т. Цэрэндорж  Б. Тэмүүлэн - МОНГОЛЫН ТАНГОА. Баярчимэг  Б. Сугарсүрэн Т. Цэрэндорж  Б. Тэмүүлэн - МОНГОЛЫН ТАНГО
А. Баярчимэг Б. Сугарсүрэн Т. Цэрэндорж Б. Тэмүүлэн - МОНГОЛЫН ТАНГОbatnasanb
 
Монгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжилМонгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжилnansak08
 
Ш.Баярмагнай - Хүний нөөцөд баримжаатай хөгжилийн чиг хандлага
Ш.Баярмагнай - Хүний нөөцөд  баримжаатай хөгжилийн чиг хандлагаШ.Баярмагнай - Хүний нөөцөд  баримжаатай хөгжилийн чиг хандлага
Ш.Баярмагнай - Хүний нөөцөд баримжаатай хөгжилийн чиг хандлагаbatnasanb
 
Дархан-Уул аймгийн барилгын салбарын хөгжлийн чиг хандлага, өнөөгийн байдалл ...
Дархан-Уул аймгийн барилгын салбарын хөгжлийн чиг хандлага, өнөөгийн байдалл ...Дархан-Уул аймгийн барилгын салбарын хөгжлийн чиг хандлага, өнөөгийн байдалл ...
Дархан-Уул аймгийн барилгын салбарын хөгжлийн чиг хандлага, өнөөгийн байдалл ...Ankhbileg Luvsan
 
What the new government can do to save the economic crisis
What the new government can do to save the economic crisisWhat the new government can do to save the economic crisis
What the new government can do to save the economic crisisThe Business Council of Mongolia
 
Г.Халиунаа - МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ БАГЦ СОНГОЛТ, ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ, ХУВЬЦААНЫ Х...
Г.Халиунаа - МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ БАГЦ СОНГОЛТ, ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ, ХУВЬЦААНЫ Х...Г.Халиунаа - МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ БАГЦ СОНГОЛТ, ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ, ХУВЬЦААНЫ Х...
Г.Халиунаа - МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ БАГЦ СОНГОЛТ, ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ, ХУВЬЦААНЫ Х...batnasanb
 
Г. Мөнххуяг - Монгол улс дах ам.долларын ханшийг шинжлэхүй нь
Г. Мөнххуяг - Монгол улс дах ам.долларын ханшийг шинжлэхүй ньГ. Мөнххуяг - Монгол улс дах ам.долларын ханшийг шинжлэхүй нь
Г. Мөнххуяг - Монгол улс дах ам.долларын ханшийг шинжлэхүй ньbatnasanb
 
Ц.Баярмагнай Г.Халиунаа - ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ТААМАГЛАЛЫН ШИНЖИЛГЭЭ
Ц.Баярмагнай Г.Халиунаа - ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ТААМАГЛАЛЫН ШИНЖИЛГЭЭЦ.Баярмагнай Г.Халиунаа - ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ТААМАГЛАЛЫН ШИНЖИЛГЭЭ
Ц.Баярмагнай Г.Халиунаа - ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ТААМАГЛАЛЫН ШИНЖИЛГЭЭbatnasanb
 
Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих нь
Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих ньБайгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих нь
Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих ньAnkhbileg Luvsan
 
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.pptГазарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.pptEnkh Tseba
 
Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...
Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...
Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...batnasanb
 

Similar a 162070522уул уурхайн барьцаалалт буюу эз ийн давамгайлал нь му-ын аюулгүй байдалд нөлөөлөх нь (20)

A.bayartsetseg holland uwchin ba mongolyn ediin zasag
A.bayartsetseg   holland uwchin ba mongolyn ediin zasagA.bayartsetseg   holland uwchin ba mongolyn ediin zasag
A.bayartsetseg holland uwchin ba mongolyn ediin zasag
 
мөн үү
мөн үүмөн үү
мөн үү
 
Г.Өсөхбаяр-Макро эдийн засагт учирч болзошгүй эрсдлийг Crisis Risk загвараар ...
Г.Өсөхбаяр-Макро эдийн засагт учирч болзошгүй эрсдлийг Crisis Risk загвараар ...Г.Өсөхбаяр-Макро эдийн засагт учирч болзошгүй эрсдлийг Crisis Risk загвараар ...
Г.Өсөхбаяр-Макро эдийн засагт учирч болзошгүй эрсдлийг Crisis Risk загвараар ...
 
Олон улсын эдийн засгийн харилцаа
Олон улсын эдийн засгийн харилцааОлон улсын эдийн засгийн харилцаа
Олон улсын эдийн засгийн харилцаа
 
Ж.МӨНХГЭРЭЛ - ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР ХУВЬЦАА ГАРГАСАН МОНГОЛЫН КОМПАН...
Ж.МӨНХГЭРЭЛ - ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР ХУВЬЦАА ГАРГАСАН МОНГОЛЫН КОМПАН...Ж.МӨНХГЭРЭЛ - ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР ХУВЬЦАА ГАРГАСАН МОНГОЛЫН КОМПАН...
Ж.МӨНХГЭРЭЛ - ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР ХУВЬЦАА ГАРГАСАН МОНГОЛЫН КОМПАН...
 
С.Сарангэрэл П. Мөнхзул - Уул уурхайн баялгийг оновчтой хуваарилах замаар оло...
С.Сарангэрэл П. Мөнхзул - Уул уурхайн баялгийг оновчтой хуваарилах замаар оло...С.Сарангэрэл П. Мөнхзул - Уул уурхайн баялгийг оновчтой хуваарилах замаар оло...
С.Сарангэрэл П. Мөнхзул - Уул уурхайн баялгийг оновчтой хуваарилах замаар оло...
 
ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ
ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ
ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ
 
А. Баярчимэг Б. Сугарсүрэн Т. Цэрэндорж Б. Тэмүүлэн - МОНГОЛЫН ТАНГО
А. Баярчимэг  Б. Сугарсүрэн Т. Цэрэндорж  Б. Тэмүүлэн - МОНГОЛЫН ТАНГОА. Баярчимэг  Б. Сугарсүрэн Т. Цэрэндорж  Б. Тэмүүлэн - МОНГОЛЫН ТАНГО
А. Баярчимэг Б. Сугарсүрэн Т. Цэрэндорж Б. Тэмүүлэн - МОНГОЛЫН ТАНГО
 
Монгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжилМонгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжил
 
Ш.Баярмагнай - Хүний нөөцөд баримжаатай хөгжилийн чиг хандлага
Ш.Баярмагнай - Хүний нөөцөд  баримжаатай хөгжилийн чиг хандлагаШ.Баярмагнай - Хүний нөөцөд  баримжаатай хөгжилийн чиг хандлага
Ш.Баярмагнай - Хүний нөөцөд баримжаатай хөгжилийн чиг хандлага
 
Дархан-Уул аймгийн барилгын салбарын хөгжлийн чиг хандлага, өнөөгийн байдалл ...
Дархан-Уул аймгийн барилгын салбарын хөгжлийн чиг хандлага, өнөөгийн байдалл ...Дархан-Уул аймгийн барилгын салбарын хөгжлийн чиг хандлага, өнөөгийн байдалл ...
Дархан-Уул аймгийн барилгын салбарын хөгжлийн чиг хандлага, өнөөгийн байдалл ...
 
What the new government can do to save the economic crisis
What the new government can do to save the economic crisisWhat the new government can do to save the economic crisis
What the new government can do to save the economic crisis
 
Г.Халиунаа - МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ БАГЦ СОНГОЛТ, ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ, ХУВЬЦААНЫ Х...
Г.Халиунаа - МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ БАГЦ СОНГОЛТ, ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ, ХУВЬЦААНЫ Х...Г.Халиунаа - МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ БАГЦ СОНГОЛТ, ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ, ХУВЬЦААНЫ Х...
Г.Халиунаа - МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ БАГЦ СОНГОЛТ, ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ, ХУВЬЦААНЫ Х...
 
Г. Мөнххуяг - Монгол улс дах ам.долларын ханшийг шинжлэхүй нь
Г. Мөнххуяг - Монгол улс дах ам.долларын ханшийг шинжлэхүй ньГ. Мөнххуяг - Монгол улс дах ам.долларын ханшийг шинжлэхүй нь
Г. Мөнххуяг - Монгол улс дах ам.долларын ханшийг шинжлэхүй нь
 
Ц.Баярмагнай Г.Халиунаа - ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ТААМАГЛАЛЫН ШИНЖИЛГЭЭ
Ц.Баярмагнай Г.Халиунаа - ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ТААМАГЛАЛЫН ШИНЖИЛГЭЭЦ.Баярмагнай Г.Халиунаа - ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ТААМАГЛАЛЫН ШИНЖИЛГЭЭ
Ц.Баярмагнай Г.Халиунаа - ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ТААМАГЛАЛЫН ШИНЖИЛГЭЭ
 
Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих нь
Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих ньБайгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих нь
Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих нь
 
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.pptГазарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
 
Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...
Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...
Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...
 
Niigem gadaad bodlogo
Niigem gadaad bodlogoNiigem gadaad bodlogo
Niigem gadaad bodlogo
 
Munkhgerel
MunkhgerelMunkhgerel
Munkhgerel
 

162070522уул уурхайн барьцаалалт буюу эз ийн давамгайлал нь му-ын аюулгүй байдалд нөлөөлөх нь

  • 1. Монгол Улсын Их Сургууль Олон Улсын Харилцааны Сургууль УУЛ УУРХАЙН БАРЬЦААЛАЛТ БУЮУ ЭДИЙН ЗАСГИЙН ДАВАМГАЙЛАЛ НЬ МОНГОЛ УЛСЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨХ НЬ Удирдсан багш: Г. Баасанхүү Оюутан: Б. Дэлгэрмаа Улаанбаатар хот 2013 он
  • 2. Гарчиг 1. Оршил 2. Монгол Улсын уул уурхайн салбарын өнөөгийн байдал 3. “Structural Theory of Imperialism” буюу Империализмын бүтцийн онолын тайлбар 4. Монгол Улсын уул уурхайн салбар дахь бусад улс орны давамгайллыг Империализмын бүтцийн онолоор тайлбарлах нь 5. Монгол Улсын уул уурхайн салбар болон үндэсний аюулгүй байдалд учирч буй бусад эрсдлүүд 6. Дүгнэлт 7. Ашигласан материал 8. Хавсралт
  • 3. УУЛ УУРХАЙН БАРЬЦААЛАЛТ БУЮУ ЭДИЙН ЗАСГИЙН ДАВАМГАЙЛАЛ НЬ МОНГОЛ УЛСЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨХ НЬ Оршил Аливаа улс орны хувьд үндэсний аюулгүй байдлаа хангах нь туйлын зорилго билээ. Одоогоор үндэсний аюулгүй байдлаа бүрэн хангасан улс нэгээхэн ч үгүй байна. 1492 онд анх америк тивийг нээснээр колончлолын давалгаа эхэлсэн ба олон улсын асуудлыг дайн цэрэг зэвсэг зэрэг хүчний аргаар шийдвэрлэдэг байсан тул тусгаар тогтнол, газар нутаг, хил хязгаарын бүрэн бүтэн байдал нь 21-р зууныг хүртэл үндэсний аюулгүй байдлын гол асуудал болж байсан. Эдгээр асуудлууд нь ач холбогдлоо алдаагүй ч техник технологи, даяаршил, интеграци, ардчилал хөгжин дэлхийн систем өөрчлөгдөхийн хирээр эдийн засгийн, хүний эрхийн, эрчим хүчний, экологийн зэрэг аюулгүй байдлын шинэ асуудлууд бий болоод байна. Монгол Улсын хувьд хоѐр хөрш улс болох ОХУ, БНХАУ, мөн бүс нутгийн бусад улс орнуудтай найрсаг харилцаатай, газар нутгийн маргаангүй, цөмийн зэвсэггүй статустай төдийгүй дотооддоо угсаатан, шашны маргаангүй учир одоогийн байдлаар үндэсний аюулгүй байдалд тулгараад буй шууд аюул занал үгүй байна. Харин дэлхийн хүн ам хурдацтай өсөж, аж үйлдвэр хөгжиж буйтай холбогдуулан хөгжингүй улс орнууд, төдийгүй үндэстэн дамнасан корпорациуд байнгын, хямд нөөцтэй болохын тулд хоорондоо ил болон далдаар тэмцэлдэж буй өнөө үед Монгол Улсын нүүрс, алт, зэс, молибден зэрэг байгалийн баялгийн асар их нөөц нь эдгээр улс орон, корпорациудын анхаарлыг зүй ѐсоор татах болсон. Иймд өнөө үед Монгол улс төдийгүй бусад улс орнуудын хувьд үндэсний аюулгүй байдал нь байгалийн баялгийн аюулгүй байдлаас ихээхэн хамаарах болсон.1 Байгалийн баялаг нь Монгол Улсын хөгжлийн гарц ч аюулгүй байдлын эрсдлүүдийг араасаа дагуулж байна. Хүн ам цөөтэй жижиг улсын хувьд геостратегийн ашиг сонирхлын солбицол болж байгаа учир энэ салбарыг хөгжүүлэхдээ түүхий эдийн хавсарга болох, гадаад, дотоодын улс төр, бизнесийн ашиг сонирхлын сөргөлдөөний талбар болох, шинэ колончлолд орох, байгаль орчныг доройтуулахаас сэргийлж үндэсний аюулгүй байдлын баталгааг хангах шаардлагатай байна. Судалгааны гол зорилго: Өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээтэй холбоотойгоор Монгол улсын байгалийн баялаг нь хөгжингүй улс орон төдийгүй үндэстэн дамнасан корпорациудын ашиг сонирхлыг зүй ѐсоор татах болсон. Үүнтэй холбоотойгоор Монгол улсад хийж буй гадаадын шууд хөрөнгө оруулалт жил ирэх бүр нэмэгдэж байгаа бөгөөд 85 гаруй хувь нь уул уурхайн салбарт хийгдэж байна. Уул уурхайн салбар дахь хамгийн том хөрөнгө оруулагчид бол БНХАУ, Канад, Австрали, АНУ зэрэг улсууд байна. Хэвлэл мэдээлэл болон олон нийтийн дунд уул уурхайн салбар дахь 1 Sustaining Security How Natural Resources Influence National Security
  • 4. гадаадын шууд хөрөнгө оруулалт, оролцоо нь Монголын байгалийн баялгийг цөлмөж, улмаар Монгол улсыг эдийн засгийн хувьд колончилж, үндэсний аюулгүй байдалд аюул занал учирч байна гэсэн таамаг бий болсон. Энэхүү таамгийн үнэн зөвийг батлах эсвэл үгүйсгэхийн тулд Норвегийн эрдэмтэн Иохан Галтунг/Johan Galtung/-ийн Structural Theory of Imperialism-ын 4 үзүүлэлтийг ашигласан. Мөн уул уурхайн салбараас үүсэж болзошгүй бусад аюул заналыг судалсан. Монгол Улсын уул уурхайн салбарын өнөөгийн байдал Монгол Улсын байгалийн баялгийн нөөц Монгол улсын хувьд одоогоор 80 гаруй нэр төрлийн 1300 гаруй орд, 8000 гаруй илрэлийг геологийн эрэл хайгуулын ажлын үр дүнд тогтоогоод байна. 2 Монгол Улс нь хамгийн их нүүрсний нөөцтэй 15 орнуудын нэг бөгөөд нүүрсний геологийн таамаг нөөц 162,3 тэрбум тонн ба 12 сав газар нийтдээ 320 орд илрээд байна.3 Мөн алтны 1619, мөнгөний 227 мянга, зэсийн 36.3 сая, төмрийн хүдрийн 660 сая, файрын 5.9 сая, нефтийн 250 сая орчим тонн нөөц батлагдсан.4 Уул уурхайн салбарын Монгол улсын эдийн засагт нөлөөлөх нөлөө Монгол Улсын Засгийн газар экспортын чиг хандлагатай үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд уул уурхайн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон тодорхойлсон ба тодорхой хөнгөлөлтийг эдлүүлэн байгаль орчинд сөрөг нөлөө багатай тэргүүний техник технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтыг татах зэрэг таатай нөхцөл бүрдүүлэхээр ажиллаж байна. Монгол улсын ДНБ жил бүр тогтвортой өсч буй уул уурхайн салбартай салшгүй холбоотой. 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 Дотоодын нийт бүтээгдэхүүний 10.1% 12.7% 17,3% 18.0% 30% 27.5% 28.2% 28.2% Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 47.3% 49.6% 64,7% 65,5% 72% 67.8% 64.3% 65.4% Экспортын нийт бүтээгдэхүүний 56.7% 58.9% 70.8% 75,8% 67.9% 68.8% 80.7% 84.6% Хүснэгт 1 Уул уурхайн салбараас улсын эдийн засагт оруулж буй хувь нэмэр 2002-2009 он5 Сүүлийн 10 жилд Монгол Улсын алт олборлолт 17 дахин, зэс молибдений хүдэр олборлолт 30,4 хувиар, хайлуур жиншны баяжмал үйлдвэрлэлт 14,6 хувиар тус тус өссөн. Мөн 1995 онд 4,8 сая тонн нүүрс олборлож байсан бол 2009 онд 13.16 сая тонн нүүрс олборлож дотоодын хэрэгцээгээ хангахын сацуу тодорхой хэмжээг экспортлож байна. 2 Стратеги судлал 2011 он 108-р тал 3 www.mongolianminingjournal.com/content/19963.shtml 4 www.assa.mn/content/10016.shtml?a=mining 5 www.invest.mn/mgluurhai.html
  • 5. Structural Theory of Imperialism буюу Империализмын бүтцийн онол Норвегийн эрдэмтэн Johan Galtung нь улсуудын харилцаан дах хүч болон давамгайлал, мөн тэгш бус байдалд гол анхаарлаа хандуулдаг байсан ба империализмыг тодорхойлохыг оролдсон. Түүний тодорхойлсноор: “Империализм гэдэг нь нэг улс нөгөөдөө ноѐрхох ноѐрхлын онцгой хэлбэр юм” Түүнийхээр ноѐрхол нь шууд түрэмгийлэл, хүчирхийлэл биш урьдаас төлөвлөсөн үйл явц. Тэрээр 1960-аад онд Империализмын бүтцийн онолыг хөгжүүлсэн ба 1960 оны дэлхийн дэг журамд тусгалаа олсон. Энэхүү онолыг шүүмжлэгчид онол гараад 53 жил өнгөрсөн төдийгүй тухайн үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн учир уг онолыг хуучирсан мэт үздэг ч өнөөг хүртэл ач холбогдлоо алдаагүй байна. Империализмын бүтцийн онолын гол ойлголтууд Дэлхийн улс орнуудыг 2 хуваадаг. Үүнд: 1. Center- төвийн буюу өндөр хөгжилтэй орнууд 2. Periphery- захын буюу ядуу буурай болон хөгжиж буй улс орнууд Төвийн болон захын улсууд нь худалдаа зэргээр харилцаанд ороход Төвийн улс орнууд нь захын улс орнуудыг бодоход илүү ашиг олдог. Захын болон төвийн улсууд нь мөн дотроо төв болон зах гэж хуваагддаг. Төв гэдэг нь тухайн улсын улс төрийн лидерууд, удирдлагууд Зах гэдэг нь ард түмэн, ажилчин анги Зураг 1 Империализмын бүтэц Галтунгийн үзэж буйгаар 5 төрлийн империализм байдаг. Үүнд: эдийн засгийн, улс төрийн, цэргийн, харилцаа холбооны, соѐлын. Эдгээр нь төвийн болон захын улсуудын харилцаанаас хамаардаг. Империализм нь аль ч төрлөөс эхэлж болох бөгөөд аль нэг нь илүү чухал гэсэн ангилал үгүй. Учир нь эдгээр төрлүүд нь бие биетэйгээ холбоотой байдаг ба бие биенийгээ бэхжүүлж байдаг. Империализм буюу эдийн засгийн давамгайллын 4 үзүүлэлт 1. Concentration of trade partners буюу худалдааны түншийн төвлөрөл– захын улс нь Төвийн улс орнуудтай хамгийн их худалдаа хийсэн байх ѐстой. Экспорт, импортыг аль алиныг нь авч үзнэ.
  • 6. Хүснэгт 2 МУ-ын гадаад худалдаа 2000-2012 он6 Монгол улс 150 гаруй улстай худалдааны харилцаа хөгжүүлж байгаа бөгөөд энэхүү графикаас харахад жил ирэх бүр гадаад худалдааны нийт хэмжээ хурдацтайгаар нэмэгдэж байна. Хүснэгт 3 Монгол Улсын гадаад худалдаанд түнш орнуудын, түнш орнуудын гадаад худалдаанд Монгол Улсын эзлэх хувийн жин 2011 он7 Империализмын бүтцийн онолын дагуу: Захын улс нь Монгол улс Төвийн улс нь БНХАУ Экспортын 92,2%, Импортын 30,7%-ийг эзэлдэг ОХУ Экспортын 2%, Импортын 24,6%-ийг эзэлдэг АНУ Экспортын 0,1%, Импортын 8,1%-ийг эзэлдэг Япон Экспортын 0,2%, Импортын 7,4%-ийг эзэлдэг БНСУ Экспортын 0,8%, Импортын 5,4%-ийг эзэлдэг Канад Экспортын 1,9%, Импортын 1,9%-ийг эзэлдэг Үүнэээс үзэхэд Монгол улсын худалдаан хамгийн том түнш улс нь БНХАУ, ОХУ байна. Иймд Монгол Улсын эдийн засаг төдийгүй аюулгүй байдлын гол асуудал болсон хоѐр хөрш улсаас хараат байдал хэвээр байна. Уг хоѐр улстай харилцсанаар Монгол улсын цаашдын хөгжилд хэрхэн нөлөөлж буйг /Монгол улсад ашигтай юу мөлжүүлж байна уу/ империализмын бүтцийн онолоор тайлбарлая. 2. Commodity concentration буюу бараа бүтээгдэхүүний төвлөрөл– захын улс нь зөвхөн ганц эсвэл цөөхөн нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг экспортлох ѐстой. Захын улсууд нь ихэвчлэн түүхий эдүүдийг Төвийн улсууд руу экспортлодог ба Төвийн улсууд нь Захын улсууд руу үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлодог. 6 Монголын гадаад худалдааны шинжилгээ, дүгнэлт МонголынҮндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим 2013 он 7 Худалдааны гол түнш орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийн эрсдэл МУИС, ЭЗС 2012 он
  • 7. Хүснэгт 4 Монгол улсын экспорт, барааны бүлгээр 2011-2013 он8 Монгол Улсын экспортын бүтээгдэхүүнд уул уурхайн бүтээгдэхүүнийн хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаа ба 2010 оны байдлаар нийт экспортын 87,7%-ийг бүрдүүлж байгаа бөгөөд жил ирэх бүр нэмэгдэх хандлагатай байна. График 1 Экспортын хэмжээ, ашигт малтмалын төрлөөр 2011 он БНХАУ-д Зэсийн баяжмал, чулуун нүүрс, цайрын баяжмал, боловсруулагүй нефть, болон төмрийн хүдрийн 100 % Жоншны 50,8 %-ийг Молибдены баяжмалын 50,2%-ийг ОХУ-д Жоншны 47,9%-ийг экспортлосон 8 Монголын гадаад худалдааны шинжилгээ, дүгнэлт МонголынҮндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим 2013 он
  • 8. Импорт Хүснэгт 5 Монгол улсын импорт, барааны бүтцээр 2011-20139 Монгол улс 2012 оны эхний улиралд дэлхийн 102 орны бараа импортлосноос ОХУ-аас 28,9%-ийг, БНХАУ-аас 19%-ийг, АНУ-аас 9%-ийг, БНСУ-аас 7,9%-ийг, Японоос 6,9%-ийг, Канадаас 4,2%-ийг импортлосон ба импортлосон барааны хувьд боловсруулсан, нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн байсан. Захын улс буюу Монгол улс нь эрдэс бүтээгдэхүүн буюу боловсруулаагүй, нэмүү өртөг шингээгээгүй цөөхөн төрлийн бараа бүтээгдэхүүнийг экспортлодог. Мөн эдгээр түүхий эдүүдийн ихэнхийг төвийн улс болох БНХАУ, ОХУ руу экспортлож энэ хоѐр улсаас бэлэн бараа бүтээгдэхүүн импортлож байна. Иймд Commodity concentration буюу бараа бүтээгдэхүүний төвлөрөл нь батлагдаж байна. 3. Deceptive generosity буюу хуурамч өгөөмөр байдал- Төвийн улсууд нь Захын улс орнуудад зээл олгож санхүүгийн тусламж үзүүлдэг ч эдгээр зээл нь төвийн улс орнуудаас бараа бүтээгдэхүүн худалдан авахад зориулагддаг. График 1 Монгол улсын нийт өр 2007-2011 он10 9 Монголын гадаад худалдааны шинжилгээ, дүгнэлт МонголынҮндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим 2013 он 10 Монголын гадаад худалдааны шинжилгээ, дүгнэлт МонголынҮндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим 2013 он
  • 9. Монгол Улсын Засгийн газар Хандивлагч орон, Олон улсын санхүүгийн байгууллагаас 2011 онд 257.9 тэрбум төгрөгийн гадаад зээлийг авч ашигласан. Засгийн газрын гадаад өрийн 62.3 хувийг Олон улсын санхүүгийн байгууллагаас авсан зээл, 37.7 хувийг гадаад улс орнуудаас авсан зээлийн өрийн үлдэгдэл эзэлж байна.11 Зээл олгогч гол улсууд нь Япон 22%, ХБНГУ 5% байна. Мөн Монгол улс нь авсан зээлээ бараа бүтээгдэхүүн худалдан авахад бус хөгжилд зориулдаг. Иймд энэ үзүүлэлт Монгол улсын хувьд батлагдахгүй байна. Гадаад зээлийн зориулалт Үлдэгдэл Банкны бүтцийн өөрчлөлт 80.0 тэрбум 4,000 айлын орон сууц хөтөлбөрийг санхүүжүүлэх 137.0 тэрбум Жижиг, дунд үйлдвэр, ноос ноолуурын салбарыг дэмжих 286.3 тэрбум Нийт 503.3 тэрбум 4. Brain drain буюу эрдэмтэд гадаад улс орон руу цагаачлах–Төвийн улсууд нь захын улсуудын залуучуудыг өөрийн оронд сургаж, хэл ѐс заншлаа сургахыг оролддог. Ингэснээр эдгээр суралцагсад нь Төвийн орнуудын ашгийн төлөө ажилладаг. Улс 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 Дүн ОХУ 77 85 85 120 135 140 140 140 160 207 216 241 1746 БНХАУ 28 40 10 10 9 150 125 138 120 140 138 171 1079 Япон 27 42 46 70 64 70 78 64 62 79 68 39 709 БНСУ 6 5 5 5 4 3 5 26 23 12 5 3 102 Хүснэгт 7 Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2000-2011 онд гадаадын их, дээд сургуульд суралцагч бакалавр оюутнууд /элссэн оноор/ Улс 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 Дүн ОХУ 50 50 50 50 50 60 60 60 60 23 16 57 586 БНХАУ 27 30 100 60 115 144 476 БНСУ 1 1 1 1 1 1 3 10 30 11 12 72 Япон 20 20 23 24 22 25 22 25 21 20 19 241 Хүснэгт 8 Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2000-2011 онд гадаадын их дээд сургуульд магистрантур, докторантурт суралцагчид /элссэн оноор/ 12 Уг хүснэгтүүдээс үзэхэд Хоѐр орны хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу БНХАУ, ОХУ-д суралцагчдын жил бүр нэмэгдэж байна. Мөн Оросын соѐл Шинжлэх ухааны төв нь 1976 онд байгуулагдаж Орос хэл төдийгүй оросын соѐл уламжлалыг Монгол улсад түгээж байна. Дэлхийн 322 институт, 370 танхимтай Кунзийн Институт нь Монгол улсад 2007 оны 1 дүгээр сарын 3-нд албан ѐсоор байгуулагдаж, Хятадын соѐл, ѐс уламжлалыг түгээж, хятад хэлийг зааж байна. Иймд энэ үзүүлэлт Монгол улсын хувьд батлагдаж байна. 11 http://www.iltod.gov.mn/?p=2654 12 www.meds.gov.mn
  • 10. Монгол улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт 1990-2009 он хүртэл дэлхийн 100 гаруй орны 9940 гадаадын хөрөнгө оруулалттай компани бүртгэгдсэн байна.Эдгээр компаниуд дээрхи хугацаанд 3,8 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийсэн ба үүний 70 хувь нь 2005-2009 онуудад хийгдсэн байна. Үүнээс үзэхэд Монгол улсад оруулж буй гадаадын шууд хөрөнгө оруулалт цаашид ч өсөх хандлагатай байна. Эдгээр хүснэгтүүдээс үзэхэд Монгол улсад хийж буй ГШХО-ын 58%-ийг БНХАУ эзэлж байгаа бөгөөд нийт хөрөнгө оруулалтын 74% нь уул уурхайн салбарт хийгдэж байна. Үүнээс харахад БНХАУ-ын гол ашиг сонирхол нь Монгол улсын байгалийн баялаг байна.
  • 11. Монгол Улсын уул уурхайн салбар болон үндэсний аюулгүй байдалд учирч буй бусад эрсдлүүд Уул уурхайн салбарын хөгжилтэй холбоотойгоор Монгол улсын хөгжил, эдийн засгийн өсөлтийн гарц хэдий ч олон эрсдлүүдийг араасаа дагуулж байна. Үүнд: Баялгийн хараал, эрдэс бүтээгдэхүүний үнээс хараат байдал, авлигал, Голланд өвчин, ураны цөмийн хог хаягдал, цөмийн зэвсгийн асуудал, байгал орчны доройтол зэрэг багтана. Баялгийн хараал Хэдийгээр байгалийн баялаггүй ч Сингапур, Өмнөд Солонгос, Тайван, Хонг Конг зэрэг улсууд сүүлийн 40 гаруй жилд хурдацтай хөгжиж Азийн бар гэгдэх болсон. Харин асар их байгалийн баялагтай Африк, Латин Америк, Ойрхи Дорнодын улс орнууд нь ядуу буурай хэвээр, хөгжиж чадахгүй байна. Энэ үзэгдлийг баялгийн хараал хэмээн нэрлэх болсон. Эдгээр улс орнуудын эдийн засаг нь түүхий эд, олборлох салбараас хэт хамааралтай болж улмаар хөгжиж чадааггүй байна. Монгол улсын хувьд олборлох салбар нь нийт экспортын 84%, ДНБ- ний 28%-ийг / 2008 оны байдлаар/ эзэлж байгаа учир баялгийн хараал нь Монгол Улсын эдийн засагт учраад буй чухал эрсдлүүдийн нэг юм. Байгалийн баялагийн хараал гэж өнөөгийн даяаршсан ертөнцөд байгалийн арвин их баялагтай улсууд түүнийгээ улс орныхоо эдийн засгийн хөгжил, цаашилбал хүн амынхаа амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд ашиглаж чадахгүй байгаа үзэгдэл юм. Гэвч байгалийн баялагт тулгуурлан хөгжсөн Чили, Австрали, Дани зэрэг олон улс байна. Иймд баялгийн их нөөц нь хараал биш аз завшаан байж болно. Байгалийн баялаг өөрөө эдийн засагт сөргөөр нөлөөлөөгүй харин хөгжихгүй байгаагийн гол шалтгаан нь улсын эдийн засгийн буруу бодлого, институциудын алдаатай үйл ажиллагаа болон үр ашиггүй хөрөнгө оруулалтын хойноос хөөцөлдөх, орлогын буруу менежмент зэрэг юм. Баялгийн хараалаас гарах арга зам бол олборлох салбараас орж ирэх орлогын урсгалыг зөв хуваарилах, орлогоос үйлдвэр, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, уул уурхайн салбарын ил тод байдлыг хангах, баялгийн сан байгуулах юм. Монгол улсын хувьд баялгийн санг байгуулахдаа Норвеги зэрэг улсын туршлагыг хэрэгжүүлэх, мөн дан ганц баялгийн сан гэхгүй олборлох үйлдвэрт тулгуурласан улс орнуудын туршлага, ололт амжилтыг нэвтрүүлэх ѐстой. Эрдэс бүтээгдэхүүний үнээс хэт хамаарах Байгалийн баялгаас орж ирж буй орлого нь хувьсамтгай чанартай байдаг. Учир нь: Олборлох салбарын бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнэ асар их хэлбэлзэлтэй байдаг. Аливаа ордын ашиглалтын хурд байнга өөрчлөгдөж, түүнтэй холбоотой эдийн засагт орж ирэх орлого ч мөн өөрчлөгдөж байдаг. Технологийн шинж чанартай ашиглалтын хурд өөрчлөгдөхөөс гадна, тухайн орны дотоод улс төрийн хямрал мөн үүнд нөлөөлж байдаг.13 13 http://www.tsahimurtuu.mn/index.php/stories/2012-05-10-04-50-09/1756-archive-story-1575
  • 12. Иймд уул уурхайн орлогоор эдийн засгийн урт хугацааны төлөвлөлт хийх боломжгүй байдаг. Мөн уул уурхайн орлогыг ихэвчлэн дэд бүтэц, хөгжилд бус хэрэгцээнд зориулагддаг. Монгол улсын хувьд уул уурхайн салбарын орлогыг нийгмийн халамжид зориулснаар илүү их хор уршгийг дагуулж байна. Орлогын хувьсамтгай чанараас үүдэн нийгмийн халамж тасалдах, улмаар иргэд төрийн итгэлцэл үгүй болж нийгэмд бухимдал үүсдэг. Норвеги улсын туршлагаар Хөрөнгө оруулалт, тогтворжуулалтын сангуудыг байгуулж болох ч улс төр дэх намуудын байр суурь, тогтворгүй байдал зэрэг нь саад учруулна Голланд өвчин Уул уулхайн салбарын өсөлтөөс тухайн улсад нөлөөлөх нэг эрсдэл бол Голланд өвчин. Аливаа улс байгалийн нөөц олж, олборлож, олон улсын зах зээл дээр гадаад валютаар зарж түүнийгээ хэрэглээндээ зарцуулж эхэлснээс дотоод валютийнх нь ханш чангарч, импортын бараа бүтээгдэхүүн дотоод үйлдвэрийнхээс нь харьцангуй хямд болсноор өөрсдийн үйлдвэрүүд нь хаагдаж эхэлдэг. Түүнчлэн олборлох салбарын цалин болон хөрөнгө оруулалтын өгөөжийн түвшин бусад салбаруудынхаасаа харьцангуй өндөр болж тэдгээрийн чадварлаг боловсон хүчин болон зээлийн капиталыг өөртөө татах болсноор гадаад өрсөлдөгчидтэйгөө байнга өртөг зардлын хувьд өрсөлдөж байдаг хөдөө аж ахуй, газар тариалан, аж үйлдвэрийн салбар улам доройтдог. Баялгийн үнэ олон улсын зах зээл дээр унах, эсвэл баялгаа олборлож дууссаны дараа бусад салбарууд хөгжөөгүй учир эдийн засаг шууд уналтанд ордог Авлигал Уул уурхайн салбараас орлого орж ирэх үед хяналт, ил тод байдал сул үед эрх мэдэлтнүүдэд хахууль өгөх, сонгуулийн сурталчилгаанд хандив өгөх зэргээр ашиг сонирхлоо хангадаг. Авлигалын үр дүнд нийгмийн хэдхэн хүмүүсийн ашиг сонирхлыг хангасан шийдвэр гаргаж нийгмийн тодорхой хэсэг л баяждаг. Уул уурхай хөгжиж буй өнөө үед Монгол улсын хувьд авлигал нь бас чухал эрсдэл юм. Монгол улсын Авлигалын индекс 2011 онд 2.7, 2012 онд 3.6 болсон нь авлигал багасч байна гэсэн дүгнэлт хийж болохоор байна. Гэвч дан ганц энэ үзүүлэлтийг баоимтлахгүй Монгол улсын авлигата тэмцэх газрын үйл ажиллагааг эрчимжүүлж, авилгал авсан хүмүүст оноох шийтгэлийг нэмэгдүүлж, олон нийтийн дунд авлигын сөрөг үр нөлөөний талаар мэдээлэл олгох ѐстой.
  • 13. Байгаль орчны доройтол Уул уурхайн салбарын хөгжилтэй холбоотойгоор үүдэн бий болоод буй хамгийн чухал асуудал нь байгаль орчны доройтол болоод байна. Байгаль орчны доройтол нь зөвхөн манай улс төдийгүй дэлхий нийтэд тулгамдаад буй гол асуудал болоод байна. Байгаль орчны доройтлын гол шалтгаан нь хүний буруу үйл ажиллагаа юм. Монгол улсын уул уурхайн салбараас үүдсэн байгаль орчны доройтол: Монгол улсын хэмжээнд 1992 оноос хойш 14,656 га газар уул уурхайн нөлөөгөөр эвдэрч, зөвхөн 3,708 га-д нөхөн сэргээлт хийсэн. 4 аймгийн 10 гаруй сумын (Дархан-Уул аймгийн Хонгор, Төв аймгийн Заамар, Жаргалант, Борнуур, Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Баянхонгор аймгийн Баян-Овоо, Бөмбөгөр, Өмнөговь аймгийн Мандал-Овоо, Ханбогд) 120 цэгт 53,5 га тайлбайн 203,508 м3 хөрс цианит, мөнгөн усаар бохирдсон. Усны нөөцийн хомсдол хурдацтай явагдаж байна. Тухайлбал: 2007 онд хийсэн “Улсын усны тооллого” судалгааны дүнгээс үзэхэд Монгол оронд 5128 гол горхины 852 нь, 9306 булаг шандны 2277 нь, 3747 нуур цөөрөмний 1181 нь, 429 рашаан байдгаас 60 нь ширгэж хатсан. Энэхүү доройтлын шалтгаанууд: Уул уурхайн нөлөөлөл - олборлолт хийсэн газар нөхөн сэргээлтийн ажил хийгддэггүй- хариуцлагатай уул уурхай хөгжөөгүй компаниуд ба орон нутгийн захиргаа хуулиа хэрэгжүүлэхгүй, хуулийн зохицуулалт буруу Хорт ба аюултай бодисын хаягдал - Байгаль орчинд халтай олборлох технологи хэрэглэх, химийн хорт бодисыг улсын хилээр оруулах, хадгалах, ашиглахад тавих хяналт сул Эдгээр шалтгаануудаас хамгийн чухал нь төрийн хяналт муу, нөхөн сэргээлт хийхгүй байгаа төдийгүй байгаль орчны хуулиуд нь бүрэн хэрэгжихгүй байна. Уран Сүүлийн жилүүдэд Монгол Улс нь эрчим хүчний найдвартай хангамжигй бий болгохын тулд ураныг ашиглах, цөмийн эрчим хүчний станц байгуулахаар төлөвлөж байна. Учир нь Монгол улс нь ураны нөөцөөр дэлхийд 15-д жагсдаг. Өнөөдрийн байдлаар Монголд нөөц нь тогтоогдсон ураны хүдрийн гол гурван орд бий. Үүнд: Мардайн гол, Дорнод, Гурван булгийн ордууд багтана. 14 Гэвч цөмийн цахилгаан станц байгуулснаар олон эрсдлүүд бий болно. Хамгийн том асуудал бол цөмийн хог хаягдал юм. АНУ, Япон зэрэг хөгжингүй улс орнуудын хувьд цөмийн хог хаягдал нь толгойны өвчин болж хэрхэн устгах аргаа олоогүй өнөө үед хөгжиж буй манай Монгол Улсын хувьд ч шийдвэрлэшгүй том асуудал. Цөмийн хог хаягдал нь байгаль орчин, усны бохирдол, улмаар монгол хүний аюулгүй байдалд аюул учруулж болно. Мөн цөмийн хаягдлаар цөмийн зэвсэг хийх боломжтой байдгийг анхаарах нь чухал. 14 http://news.gogo.mn/news/print/25845
  • 14. Дүгнэлт Өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээтэй холбоотойгоор Монгол улсын байгалийн баялаг нь хөгжингүй улс орон төдийгүй үндэстэн дамнасан корпорациудын ашиг сонирхлыг зүй ѐсоор татах болсон. Үүнтэй холбоотойгоор Монгол улсад хийж буй гадаадын шууд хөрөнгө оруулалт жил ирэх бүр нэмэгдэж байгаа бөгөөд 85 гаруй хувь нь уул уурхайн салбарт хийгдэж байна. Уул уурхайн салбар дахь хамгийн том хөрөнгө оруулагчид бол БНХАУ, Канад, Австрали, АНУ зэрэг улсууд байна. Хэвлэл мэдээлэл болон олон нийтийн дунд уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт, оролцоо нь Монголын байгалийн баялгийг цөлмөж, улмаар Монгол улсыг эдийн засгийн хувьд колончилж, үндэсний аюулгүй байдалд аюул занал учирч байна гэсэн таамаг бий болсон. Энэхүү таамгийн үнэн зөвийг батлах эсвэл үгүйсгэхийн тулд Норвегийн эрдэмтэн Johan Galtung-ийн Structural Theory of Imperialism-ын 4 үзүүлэлтийг ашигласан. Эдгээр 4 үзүүлэлтийг тус бүрээр дүгнэвэл: 1. Concentration of trade partners буюу худалдааны түншийн төвлөрөл- захын буюу Монгол улс нь Төвийн буюу ОХУ, БНХАУ, АНУ, Япон, Канад зэрэг улсуудтай хамгийн их худалдаа хийсэн байх ѐстой. 2011 оны Монгол улсын гадаад худалдааны эргэлтийг авч үзвэл худалдааны гол түнш улс нь БНХАУ /Экспортын 92,2%, Импортын 30,7%-ийг эзэлдэг/ ОХУ /Экспортын 2%, Импортын 24,6%-ийг эзэлдэг/ АНУ /Экспортын 0,1%, Импортын 8,1%-ийг эзэлдэг/ байна. Иймээс Монгол улсын хувьд энэ үзүүлэлт нь батлагдаж байна. 2. Commodity concentration буюу бараа бүтээгдэхүүний төвлөрөл– Захын улс буюу Монгол улс нь ганц эсвэл цөөхөн төрлийн бараа бүтээгдэхүүнийг төвийн улс руу экспортлох ѐстой. Захын улсууд нь ихэвчлэн түүхий эдүүдийг Төвийн улсууд руу экспортлодог ба Төвийн улсууд нь Захын улсууд руу үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлодог. Цөөхөн төрлийн бараа гэдэг нь уул уурхайн бүтээгдэхүүн бөгөөд 2010 оны байдлаар Монгол Улсын нийт экспортын 87,7%-ийг бүрдүүлж байгаа бөгөөд жил ирэх бүр нэмэгдэх хандлагатай байна. БНХАУ-д Зэсийн баяжмал, чулуун нүүрс, цайрын баяжмал, боловсруулагүй нефть, болон төмрийн хүдрийн 100 % Жоншны 50,8 %-ийг Молибдены баяжмалын 50,2%-ийг ОХУ-д Жоншны 47,9%-ийг экспортлосон Иймд энэ үзүүлэлт Монгол Улсын хувьд батлагдаж байна. 3.Deceptive generosity буюу хуурамч өгөөмөр байдал- Төвийн улсууд буюу ОХУ, БНХАУ нь Захын улс буюу Монгол улсад зээл олгож санхүүгийн тусламж үзүүлдэг ч эдгээр зээл нь төвийн улс орнуудаас бараа бүтээгдэхүүн худалдан авахад зориулагддаг байх ѐстой. Монгол
  • 15. улсын хувьд гол зээл олгогч улс Япон /нийт ГШХО-ын 22%/ болон Герман /нийт ГШХО-ын 5%/ улс байна иймд энэ үзүүлэлт нь Монгол Улсын хувьд батлагдахгүй байна. /гэвч уул уурхайн салбарт БНХАУ хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Мэдээлэл бага олдсон./ 4. Brain drain буюу эрдэмтэд гадаад улс орон руу цагаачлах–Төвийн улсууд буюу ОХУ, БНХАУ нь захын улс буюу Монголын залуучуудыг өөрийн оронд сургаж, хэл ѐс заншлаа сургахыг оролддог. Ингэснээр эдгээр суралцагсад нь Төвийн орнуудын ашгийн төлөө ажилладаг. Монгол улсын хувьд Засгийн газар хоорондын тэтгэлгээр 2000-2011 оны нийт сурадцагчдыг авч үзвэл: ОХУ-д 1746 баклавр + 586 магистр = 2322 БНХАУ-д 1079 баклавр + 476 магистр = 1555 хүн суралцсан буюу бусад улс орнуудыг бодоход хамгийн их хүн суралцсан учир энэхүү үзүүлэлт нь батлагдаж байна. Эдгээр 4 үзүүлэлтээс Concentration of trade partners буюу худалдааны түншийн төвлөрөл, Commodity concentration буюу бараа бүтээгдэхүүний төвлөрөл, brain drain буюу эрдэмтэд гадаад улс орон руу цагаачлах гэсэн 3 үзүүлэлт нь монгол улсын хувьд батлагдсан. Иймд Төвийн БНХАУ болон ОХУ-ын захын улс болох Монгол улс дах ашиг сонирхол нь баялагт шунасан, мөлжлөгийн чанартай байна. Гэвч дан ганц энэхүү онолоор дүгнэх нь буруу бөгөөд цаашид энэ талаар илүү дэлгэрэнгүй судалгаа хийх шаардлагатай байна. Мөн уул уурхайн салбарын өсөлттэй холбоотой Монгол улсын үндэсний аюулгүй байдалд учраад буй голланд өвчин, Баялгийн хараал, эрдэс бүтээгдэхүүний үнийн хамаарал, байгаль орчны доройтол зэрэг асуудлуудад анхаарлаа хандуулах ѐстой. Зөвлөмж Монгол улсын аюулгүй байдлыг хангахад эдийн засгийн хөгжил, экологийн тэнцвэрт байдал зэрэг маш чухал байна. Иймд дээр дурьдсан эрсдлүүдийг шийдвэрлэхийн тулд 1. Уул уурхайн орлогоор аж үйлдвэр, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролын салбарыг хөгжүүлэх 2. Япон, Солонгос зэрэг техник технологи хөгжсөн улс орнуудтай хамтран Хүнд үйлдвэрүүдийг байгуулж байгалийн баялгийг түүхийгээр бус нэмүү өртөг шингээн экспортлох, 3. 2 улсаас хараат байдлыг бууруулахын тулд Канад, Австрали зэрэг бусад улс орнуудын хөрөнгө оруулалтыг татах 4. Хариуцлагатай уул уурхай, орлогын хуваарилалтын ил тод байдлыг бий болгох 5. Эрх баригчдад тавих хяналтыг нэмэгдүүлж, авлигалыг бууруулах 6. Хөрөнгө оруулалтын таатай нөхцлийг сайжруулж, хөрөнгө оруулалтыг зөв зарцуулах 7. Баялгийн сан байгуулах гэх мэт уул уурхайд түшиглэж амжилт олсон Норвеги, Австрали, Дани зэрэг улсуудын туршлагыг өөрийн орны онцлог байдлыг тусгаж хэрэгжүүлэх
  • 16. Ашигласан материал 1. Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл Баримтлал 2010 он 2. Монголын гадаад худалдааны шинжилгээ, дүгнэлт МонголынҮндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим 2013 он 3. Монгол Улсын ашигт малтмалын ордыг үр ашигтай ашиглах асуудлууд “Нээлттэй Нийгэм Форум”-ын санал болгосны дагуу боловсруулсан санал зөвлөмж 4. Уул уурхайн салбарын зарим асуудлууд Нээлттэй Нийгэм Форум 5. Худалдааны гол түнш орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломж болон эрсдэл МУИС ЭЗС 2012 он 6. Монгол банк Жилийн тайлан 2011 он 7. Монгол банк жилийн тайлан 2009 он 8. Linking natural resources to slow growth and more conflict C. N. Brunnschweiler and E. H. Bulte 9. A structural theory of Imperialism Johan Galtung Peace Research Institute, Oslo, University of Oslo 10. "A Structural Theory of Imperialism"- Ten Years Later 11. Chinese Economic involvement in the sub-Saharsn oil-rich countries; The case of Angola, Nigeria and Sudan Maja Julia Turek MSc International Business and Politics May 2005 12. Sustaining Security How Natural Resources Influence National Security Интернет Эх Сурвалж 1. http://news.gogo.mn/news/print/25845 2. www.meds.gov.mn 3. www.invest.mn/mgluurhai.html 4. www.mongolianminingjournal.com/content/19963.shtml 5. www.assa.mn/content/10016.shtml?a=mining 6. http://mil.sagepub.com/content/9/3/181.extract