SlideShare una empresa de Scribd logo
1 de 24
   Тэмцэл, хувьсгал тусгаар тогтнол хэмээх
    ойлголтууд      нь      харилцан       нягт
    уялдаатай, түүхэн тодорхой нөхцөлд бие биеэ
    нөхцөлдүүлж байдаг ухагдахуун юм.

   Өнгөрсөн зуунуудын түүхээс үзэхэд улс
    төрийн тэмцлийн өрнөл нь нэг бол үндэсний
    юмуу, нийгмийн хувьсгалд, маш цөөн
    тохиолдолд, эвлэрэлд хүргэж иржээ.
   Үндэсээ чөлөөлөх тэмцлийн гол үр дүн нь
    үндэсний тусгаар тогтнолын тухай асуудал
    юм. Төрийн тусгаар тогтнол хэмээх нь ямар
    нэг харийн улс гүрний эрхшээл, шахалтанд
    орохгүйгээр зөвхөн үндэсний эрх ашиг, ард
    түмнийхээ хүсэл зорилгот нийцүүлэн, төрийн
    гадаад   дотоод    бодлогыг   боловсруулах,
    хэрэгжүүлэх боломж, энэ тухайд улс төр эрх
    зүйн үндэсний болон олон улсын шинжтэй
    баталгаат нөхцөл бүрэлдсэн байхыг хэлнэ.
   XX зуун нь дэлхийг донсголсон, малгайчилж
    явсан агуу их Чингис хааны уугуул
    Монголын хувьд алдсан тусгаар тогтнолоо
    эргүүлэн сэргээхийн төлөө тууштай тэмцсэн
    тэмцлийн зуун буюу энэхүү тэмцлийн үр дүнд
    Монгол     нь   дэлхий    дахинаа   хүлээн
    зөвшөөрөгдсөн бүрэн эрхт тусгаар тогтносон
    улс болон сэргэн мандсан арвин баялаг
    тэмцэл ололтын түүхийг багтаасан зуун
    байсан юм.
   Монгол        улс      тусгаар      тогтнолоо
    сэргээн, дэвшил хөгжлийн замд орсон зууны
    түүхэн         үйл        явдал         дотроо
    1911он,    1921,    1990оны    хувьсгалуудын
    асуудлыг ахмад түүхчид, эрдэмтэд маань тал
    бүрээс     нь     нягтлан    судалж      эдгээр
    хувьсгалуудын үүсэл хөгжил, хувьсгалын
    тохироо бүрэлдсэн байдал, ялалт шинж
    маяг, ач холбогдлын асуудлыг өөрсдийн
    бүтээлүүдэд     хөндөж,   шинжлэх      ухааны
    үндэстэй хариу өгөхийг оролдохын зэрэгцээ
    хувьсгалын ээдрээтэй асуудлыг судлах замаар
    зохих үнэлэлт дүгнэлт өгч, сонирхолтой
    саналуудыг дэвшүүлсэн нь уг асуудлын
    судалгаанд чухал алхам болсон байна.
   Эдгээр хувьсгалуудын талаар түүхчид, улс
    төрчид, судлаачдын дотор санал бүрэн
    нэгдмэл болж чадаагүйн дээр сүүлийн үед
    эдгээр түүхэн үйл явцын зарим нэг талыг
    өрөөсгөлөөр дөвийлгөх нөгөө хэсгийг нь үл
    ойшоох хандлага илэрсээр байна.

   Нөгөө талаар энэхүү түүхэн үйл ядлыг улс
    төрийн зорилготойгоор мушгин гуйвуулах
    хандлага ч байсаар байгаа юм.
   Тухайлбал, 1994онд Бээжин хотноо хэвлэгдэн
    гарсан “Гадаад Монголын тусгаар тогтнолын
    нууц “ номонд тусгаар тогтносон Монгол улс
    гэж байхгүй гэсэн үзэл нэвт шингэсэн, түүнээ
    батлахын тулд түүхэн болсон үйл явцыг
    санаатайгаар гуйвуулан тайлбар хийж, хэл,
    хил, зан заншил, ахуй амьдрал, сэтгэлгээ уг
    гарал үүслээрээ ч тэр давтагдашгүй өвөрмөц
    Монголыг хятадын мах цусны бүрэлдэхүүн
    хэсэг хэмээн нотлохыг оролдсон байдаг.
   Мөн өнгөрч буй зууны сүүлийн 70 жилийн
    түүхийн явцыг бүхэлд нь хараар үнэлэх, ерөөс
    сүйрэл гажуудал зогсонги байдлын үе гэх буюу
    бүр эсрэгээр сүүлийн 70 жил нь нийгэм эдийн
    засаг, оюун соѐлын оргилуун амжилт олж, ард
    түмний аж байдал, соѐлын хэмжээ ихээхэн
    дээшилсэн гэсэн үзэл баримтлал ч байсаар
    байгаа юм.
   Нэг л монголын нэг л үеийн тухай хоорондоо
    эсрэг тэсрэг ийм хоѐр дүгнэлт аль аль нь зөв
    байж таарахгүй бөгөөд монголын нийгмийн
    эерэг сөрөг үзэгдэл буюу нааштай цааштай
    алхамын аль алиныг нь үүрэх нь түүхэн үнэнд
    нийцэх хийгээд үүнд 1911, 1921, 1990 оны түүхэн
    үйл явцыг бүхэлд нь авч үзэж байж хариуг хайх
    нь үнэнд дөхөж очих буй заа.
   Туураг тусгаар монгол улс нь хүн төрөлхтөний
    түүхэн ээдрээтэй өнгөрч буй зуун жилийн туршид
    улс үндэснийхээ тусгаар тогтнолыг сэргээн
    тогтоож сахин хамгаалахын тулд тууштай
    тэмцэж бодитой үр дүнд хүрсэн нь үгүйсгэж
    хэрхэвч болохгүй түүхэн үнэн юм. Ингэж монгол
    улс тусгаар тогтнол, дэвшил хөгжлийн замаар
    алгуур боловч урагшлах үйлсэд 1911-1912 оны
    ялгуусан үйл явц, 1921 оны үндэсний ардчилсан
    хувьсгал томоохон байр суурийг эзэлдэг бөгөөд
    эдгээр түүхэн үйл явдлыг мөр даран гарсан 1990
    оны ардчилсан эргэлт ч дээрхи түүхэн үйл
    явцын зорилго зорилтыг өөртөө агуулж
    байснаараа нэгдмэл, зүйрлэвэл хүйс нэгтэй
    түүхэн үзэгдэл байсан юм.
   Нэг . зууны эхний хагаст Монголд улс төрийн
    хоѐр томоохон үйл явдал болсны эхнийх нь
    1911-1912 оны үндэсний эрх чөлөөний
    хөдөлгөөн хувьсгал байлаа.

   1911-1912 оны Монголын ард түмний ҮЭЧХ-
    ний түүхэн асуудлыг судлан боловсруулсан,
    хөндөж тавьсан манай эрдэмтэд, БНМАУ-ын
    түүхийн удаа дараа хэвлэгдсэн нэгэн боть,
    Монголын түүхийн гурван ботийн 3-р боть,
    МАХН-ийн товч түүх зэрэг бүтээлүүд нь
    Монгол улс Манжийн 200 гаруй жилийн
    дарлалаас ангижирч, энэхүү хөдөлгөөний үр
    дүнд Монгол улс үндэс угсааныхаа тусгаар
    тогтнол бүрэн эрхт байдлыг сэргээн тогтоосон
    юм.
   Доктор Л. Жамсран:(их хүрээнд байсан
    манжийн      засаг      захиргааг      хөөн
    зайлуулж, Монголын төр, засгийн газрыг
    байгуулсан нь үндэсний эрх чөлөөний
    хувьсгалын ялалт мөн гэж үзэх ѐстой. Энэ бол
    нийгмийн хувьсгал биш учраас оршин
    тогтнож байгаа нийгмийн байгууллагыг
    устгаж шинэ нийгэм байгуулах зорилт
    тавиагүй. )

   Үндэсний эрх чөлөөний хувьсгалын эн
    тэргүүний зорилт бол харийн ноѐрхлыг устгаж
    үндэсний тусгаар тогтнолоо олох явдал байдаг.
   1911-1912 оны ҮЭЧХ-ний үр дүнд Монголын ард
    түмэн манжийн 200 гаруй жилийн            дарлалыг
    түлхэн унагаж өлзий учрал бүрдсэн өдөр хэмээн
    бэлэгшээж, Монголын цагаагчин гахай жилийн 11-
    р сарын шинийн 9-н буюу Европын 1911 оны 12-р
    сарын 16ны (12-р сарын 29ны ) өдрийг сонгон
    тохиолдуулж      Богд     Жибзундамба      хутагтаа
    хэмжээгүй эрхт эзэн хаанаар өргөмжлөн оны цолыг
    олноо     өргөгдсөнөөр    тунхаглаж,     Монголын
    төр, засгийн удирдах дээд өдөрлөг хэмжээгүй эрхт
    эзэн    хаанд    зөвлөх    бүхий     2   тамхимыг
    байгуулж, дотоод, гадаад, сан, шүүх, цэрэг зэрэг 5-н
    яамдыг байгуулж, төрийн төв аппаратыг
    төвхнүүлсэн төдийгүй орон нутгийн төр засгийн
    байгууллагуудыг       бий     болгож     Монголын
    төр, засгийн уламжлалт дэг жаягийг үндэс
    болгож, манжийн үеийнхээс эрс өөрөөр өөрчилсөн
    байна.
   Үндэснийхээ тусгаар тогтнолыг сэргээн
    мандуулсан Богд хаант Монгол улсын
    төр, засгийн газар сэргэн мандсан эзэн хаант
    улс Дундад иргэн улс, Хаант Орос улс АНУ
    ,Япон,      Англи,       Франц,       Герман
    ,Дани, Голланд, Бельги, Австри зэрэг дэлхийн
    томоохон    улсуудад    хандаж    тэдгээрээр
    уламжлан дэлхий дахинд тусгаар тогтнолоо
    зарлан тунхаглаж дипломат төлөөлөгч
    солилцох,    худалдааны    гэрээ   хэлэлцээр
    байгуулах бодлогоо явуулж буйгаа нэр төртэй
    мэдэгдсэн байна.
   Монгол улсын Гадаадын хэргийг бүгд эрхлэн
    шийтгэх яамны бичигт: “Монгол улсын эзэн
    хаан хичээнгүйлэн их Орос улсын эзэн их
    баатар цагаан хаан таны амгаланг эрмой. Их
    хаан    танаас    тусгайлан    элчин    сайд
    Коростовецийг мөхөс улсад илгээн найрамдан
    ард хүн нар энх түвшин жаргасай хэмээснийг
    мөхөс улсын эзэн, түшмэл, лам, хар цөм нэгэн
    сэтгэлээр мэхийн баярлаж амой, “Эдүгээ
    тусгайлан гадаад яамны эрхэлсэн сайд Чин
    ван Ханддорж, сайд Ширэнэндамдин нарыг
    томилон манай улсын бичгийг өргөж
    талархав.
   Монголын лам, хар, дээдэс, доодос, нэгэн зэрэг
    идэвхийлэн хөдөлж амь насаа эрсдүүлэн байж
    сэргээсэн үндэсний тусгаар тогтнол нь Манж
    дайчин гүрний олон үе дамжсан эзлэн
    түрэмгийлэх дарангуйллыг түлхэн унагаасан
    төдийгүй, Монголыг дэлхий дахинаас салган
    тусгаарлаж манж хятадын түгжигдмэл, Хятадын
    дотоод хоцрогдсон муж болгон үүрд эзэмших
    бодлого, явууллагад шийдвэрлэх цохилт болсон
    юм
   1921 оны үндэсний ардчилсан хувьсгал бол
    Монгол улсын дэвшил хөгжлийн зам дахь шинэ
    чухал үе шатыг нээсэн юм. С.Сүрэнхорлоо нэлээд
    бодитой санааг дэвшүүлж 1921 оны хувьсгалыг
    үндэсний ардчилсан хувьсгал мөн гэж анхлан
    дүгнэсэн байдаг.
   Д.Даш нарын зэрэг зарим түүхчид 1921 оны
    хувьсгалыг асуудлыг манай ахмад түүхчид
    эрдэмтэд өөрсдийнхөө бүтээлүүдэд хөндөж
    тавьсан хийгээд шинжлэх ухааны үндэстэй
    саналуудыг дэвшүүлсэн байдгийг тэмдэглэх
    хэрэгтэй юм.
   Эдгээр саналын зэрэгцээ дэд доктор Ш.Бат-Очир
    1921 оны хувьсгал бол хувьсгал биш, энэ бол
    оросоос экспортлосон түүхэн үзэгдэл ийм учраас
    түүнд хувьсгалын тохироо, шинж маягийн
    асуудлаар яриад байх юмгүй гэсэн хандлагатай
    санааг өөрийнхөө “БНМАУ-ын шилжилтийн
    харилцааны зарим асуудал “ хэмээх 1957 онд
    хэвлүүлсэн бүтээлдээ тодорхой хэлсэн байдаг.
   XX зууны эхэн үед өрнөсөн ард түмний тэмцэл
    нь 20-иод он болоод ирэхэд феодалын
    нийгмийн харилцааг халах, Монгол орныг
    хөгжлийн    тэргүүлэх    хандлагыг    барьж
    урагшлуулах нийгэм эдийн засгийн шинэ
    байгуулалд шилжих нөхцлийг хангахад бүрэн
    чиглэсэн байна.
   1918-1919 оны үеэр Нийслэл Хүрээнд хоѐр
    нууц бүлгүүдийг үндэслэн байгуулсан манай
    хувьсгалчид 1920 оны 6-р сард МАХН-ын эх
    үндэс МАН хэмээх нэгдмэл хувьсгалт
    байгууллагыг зохион байгуулж, 1921 оны 3-р
    сард МАН-ын зохион байгуулах анхдугаар их
    хурлыг хуралдуулж МАХН байгуулсан
    Д.Бодоо, С.Данзан, Д.Сүхбаатар, Д.Догсом, Д.
    Лосол , Д. Чагдаржав, Х.Чойбалсан нар
    тэдгээрийн үндэслэсэн нууц бүлэг, хувьсгалт
    байгууллага, МАН-с 1919-1921 оны үед
    Монголын ард түмэнд хандаж гаргасан
    уриа, тунхаг, ухуулаг бичиг, зөвлөмж
    , чиглэлүүд, МАН-ын баримт бичгүүдэд
    тэмцлийн зорилго, чиглэлийг тодорхойлсон
    байдаг.
   1921 оны үндэсний ардчилсан хувьсгал нь
    шинж маягийн хувьд жижиг хөрөнгтний буюу
    ерөөс хөрөнгтний ардчилсан шинжийг
    агуулсан хувьсгал бөгөөд их гүрнээс
    үндэснийхээ ашиг сонирхолд бага буурай
    орныг хүчээр нийцүүлээд нэгтгэдэг зүй жамт
    ѐсны шууд үр хөврөлөөр уг шинжээ алдсан,
    энэхүү алдсан шинжийг 1990 оны ардчилсан
    хувьсгал сэргээн хөгжүүлэх нь оруулсан юм.
   Улс орны тусгаар тогтнол, үе үе цаг цагаар
    ямагт асар их     үнэ цэнээр хамгаалагдаж
    байдгийг түүх нэгэнт нотолсон хийгээд улс
    орны тусгаар тогтнолыг гадны болон
    дотоодын аюул заналаас байнга сэрэмжлэн
    хамгаалж , түүний гол баримтлал-Үндэсний
    үзэл     санааг       ариун     тунгалагаар
    мандуулж, залгамж үеийнхний амьдралын
    хөтөлбөр байх ѐстойг түүхэн туршлага баталж
    байна.
   XX зууны сүүлч үе болоод ирэхэд Монгол
    оронд гаднаас нь хүчээр тулгасан “шинэ”
    нийгмийн      харилцаа,  тэр     нийгмийг
    үйлдвэрлэн бүтээгчдийн хоорондын нэн
    тохиромжгүй тогтолцоо ерөөс “хуарангийн
    социализм” үйлдвэрлэн бүтээгчдийн ахуй
    амжиргаа оюун соѐлын хэрэгцээг хавтгайд нь
    зогсоох л төдий ядуу тарчиг амьдралд
    хүргэсэн байна.

   1990 оны хувьсгал засгийн эрх авах асуудлыг
    1921 оны үндэсний ардчилсан хувьсгал лугаа
    нэгэн адил тайван журмаар шийдсэн.
   1990оны ардчилсан хувьсгал нь 1911-1912
    оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, мөн
    1921 оны үндэсний ардчилсан хувьсгал
    монголын ард түмний үндэсний тусгаар
    тогтнолыг сэргээсэн ололтыг уламжлан
    шинэчлэн бататгаж, 1921оны төрийн эрхийг
    ард түмний гарт шилжүүлсэн ардчиллыг
    төгөлдөржүүлж,       завсрын     гажуудлаас
    гарган, зах зээлийн буюу хөрөнгөлөг нээлттэй
    эдийн засагт суурилсан хүн төрөлхтөний
    хөгжлийн          нийтлэг         хандлагыг
    баримталсан, өргөн олог түмний оюуны
    чававх, хүч     хөдөлмөрийн үрээр цогцлох
    ардчилсан нийгэм байгуулах замд Монгол
    улсыг эргэлт буцалтгүй оруулсан байна.
   1945оны 2-р сарын 4-11ний хооронд
    хуралдсан Ялалтын бага хуралд ЗХУ-ын
    оруулсан санал, санаачлага шахалтаар АНУ,
    АНГЛИ Монголын статус квог          хүлээн
    зөвшөөрч , 1945онд ДИУ, 1949 онд БНХАУ,
    1950, 1960-оноос Европ Азийн ардчилсан
    орнууд манай орныг зөвшөөрөн хүлээж, 1961
    онд БНМАУ НҮБ-д элссэнээр дипломат
    харилцааны өргөн цэлгэр хаалга нээгдсэн
    байна .
   Ийнхүү Монгол улс тусгаар тогтнол, дэвшил
    хөгжлийн замаар хөгжих бололцоог 1911-1912
    оны ҮЭЧХ, 1921 оны үндэсний ардчилсан
    хувьсгал, 1990 оны ардчилсан хангаж
    хувьсгал өгсөн юм.

Más contenido relacionado

La actualidad más candente

тусгаар тогтнол түүний түүхэн замнал
тусгаар тогтнол түүний түүхэн замналтусгаар тогтнол түүний түүхэн замнал
тусгаар тогтнол түүний түүхэн замналBuman Tsedew
 
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛ
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛ
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛП. Эрдэнэсайхан
 
Lekts 15 tusgaar togtnol
Lekts 15 tusgaar togtnolLekts 15 tusgaar togtnol
Lekts 15 tusgaar togtnolDamdin Serdaram
 
их засаг хууль
их засаг хуульих засаг хууль
их засаг хуульNyamka Nmk
 
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон ньМонголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон ньП. Эрдэнэсайхан
 
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдолМонголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдолП. Эрдэнэсайхан
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-2
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-2"Экологи байгаль хамгаалал" Хичээл-2
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-2E-Gazarchin Online University
 
гадаад бодлогын хэв шинж ба хувилбар
гадаад бодлогын хэв шинж ба хувилбаргадаад бодлогын хэв шинж ба хувилбар
гадаад бодлогын хэв шинж ба хувилбарBatkhishig Batjargal
 
ардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолуудардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолуудNergui Oyunchinmeg
 
оюун ухаан ба авьяас чадвар
оюун ухаан ба авьяас чадвароюун ухаан ба авьяас чадвар
оюун ухаан ба авьяас чадварEnkhtuya Batchuluun
 
хүний үүсэл гарал
хүний үүсэл гаралхүний үүсэл гарал
хүний үүсэл гаралtulgaa14
 
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааэрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааAnaro Nyamdorj
 
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.Kun Martice
 
монголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэмонголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэДэлгэрмаа Нн
 

La actualidad más candente (20)

1921 оны ардын хувьсгал
1921 оны ардын хувьсгал1921 оны ардын хувьсгал
1921 оны ардын хувьсгал
 
тусгаар тогтнол түүний түүхэн замнал
тусгаар тогтнол түүний түүхэн замналтусгаар тогтнол түүний түүхэн замнал
тусгаар тогтнол түүний түүхэн замнал
 
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛ
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛ
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛ
 
Lekts 15 tusgaar togtnol
Lekts 15 tusgaar togtnolLekts 15 tusgaar togtnol
Lekts 15 tusgaar togtnol
 
их засаг хууль
их засаг хуульих засаг хууль
их засаг хууль
 
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон ньМонголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
 
нууц бүлгэм
нууц бүлгэмнууц бүлгэм
нууц бүлгэм
 
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдолМонголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-2
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-2"Экологи байгаль хамгаалал" Хичээл-2
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-2
 
гадаад бодлогын хэв шинж ба хувилбар
гадаад бодлогын хэв шинж ба хувилбаргадаад бодлогын хэв шинж ба хувилбар
гадаад бодлогын хэв шинж ба хувилбар
 
ардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолуудардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолууд
 
оюун ухаан ба авьяас чадвар
оюун ухаан ба авьяас чадвароюун ухаан ба авьяас чадвар
оюун ухаан ба авьяас чадвар
 
Hicheel
HicheelHicheel
Hicheel
 
улс төрийн тогтолцоо
улс төрийн тогтолцооулс төрийн тогтолцоо
улс төрийн тогтолцоо
 
чулуун зэвсгийн үе
чулуун зэвсгийн үечулуун зэвсгийн үе
чулуун зэвсгийн үе
 
хүний үүсэл гарал
хүний үүсэл гаралхүний үүсэл гарал
хүний үүсэл гарал
 
Mon.t 1
Mon.t 1Mon.t 1
Mon.t 1
 
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааэрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
 
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
 
монголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэмонголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэ
 

Similar a Тусгаар тогтнол тэмцэл

Tuuh ix_angi
Tuuh  ix_angiTuuh  ix_angi
Tuuh ix_angitulgaa14
 
9 р анги түүх бнмау дахь үндэсний ардчилсан өөрчлөлт
9 р анги түүх бнмау дахь үндэсний ардчилсан өөрчлөлт9 р анги түүх бнмау дахь үндэсний ардчилсан өөрчлөлт
9 р анги түүх бнмау дахь үндэсний ардчилсан өөрчлөлтOnon Battsengel
 
зайны сургалт
зайны сургалтзайны сургалт
зайны сургалтboldmaa
 
Дэлхийн II дайны үеийн БНМАУ
Дэлхийн II дайны үеийн БНМАУДэлхийн II дайны үеийн БНМАУ
Дэлхийн II дайны үеийн БНМАУП. Эрдэнэсайхан
 
Mongolin shine nen shine uein tuuh.lekts
Mongolin shine nen shine uein tuuh.lektsMongolin shine nen shine uein tuuh.lekts
Mongolin shine nen shine uein tuuh.lektstulgaa14
 
Hicheel tusgaar togtnol
Hicheel tusgaar togtnolHicheel tusgaar togtnol
Hicheel tusgaar togtnolUrnaa_o_o
 
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ V ИХ ХУРЛЫН ҮНДСЭН ИЛТГЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ АЮУШИЙН М...
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ V ИХ ХУРЛЫН ҮНДСЭН ИЛТГЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ АЮУШИЙН М...МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ V ИХ ХУРЛЫН ҮНДСЭН ИЛТГЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ АЮУШИЙН М...
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ V ИХ ХУРЛЫН ҮНДСЭН ИЛТГЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ АЮУШИЙН М...Монголын Залуучуудын Холбоо
 
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...tolya_08
 

Similar a Тусгаар тогтнол тэмцэл (20)

Undesnii erh choloonii huvisgal
Undesnii erh choloonii huvisgalUndesnii erh choloonii huvisgal
Undesnii erh choloonii huvisgal
 
Manjiin ue
Manjiin ueManjiin ue
Manjiin ue
 
Түүх реферат
Түүх рефератТүүх реферат
Түүх реферат
 
Tuuh ix_angi
Tuuh  ix_angiTuuh  ix_angi
Tuuh ix_angi
 
Tuuh, ix angi
Tuuh, ix angiTuuh, ix angi
Tuuh, ix angi
 
Zaaa
ZaaaZaaa
Zaaa
 
1921 оны хувьсгал
1921 оны хувьсгал1921 оны хувьсгал
1921 оны хувьсгал
 
Hicheel
HicheelHicheel
Hicheel
 
Tuuhiin bie daalt 1
Tuuhiin bie daalt 1Tuuhiin bie daalt 1
Tuuhiin bie daalt 1
 
9 р анги түүх бнмау дахь үндэсний ардчилсан өөрчлөлт
9 р анги түүх бнмау дахь үндэсний ардчилсан өөрчлөлт9 р анги түүх бнмау дахь үндэсний ардчилсан өөрчлөлт
9 р анги түүх бнмау дахь үндэсний ардчилсан өөрчлөлт
 
Mongol uls
Mongol ulsMongol uls
Mongol uls
 
зайны сургалт
зайны сургалтзайны сургалт
зайны сургалт
 
1911 дүгнэлт
1911 дүгнэлт1911 дүгнэлт
1911 дүгнэлт
 
1911 дүгнэлт
1911 дүгнэлт1911 дүгнэлт
1911 дүгнэлт
 
1911 дүгнэлт
1911 дүгнэлт1911 дүгнэлт
1911 дүгнэлт
 
Дэлхийн II дайны үеийн БНМАУ
Дэлхийн II дайны үеийн БНМАУДэлхийн II дайны үеийн БНМАУ
Дэлхийн II дайны үеийн БНМАУ
 
Mongolin shine nen shine uein tuuh.lekts
Mongolin shine nen shine uein tuuh.lektsMongolin shine nen shine uein tuuh.lekts
Mongolin shine nen shine uein tuuh.lekts
 
Hicheel tusgaar togtnol
Hicheel tusgaar togtnolHicheel tusgaar togtnol
Hicheel tusgaar togtnol
 
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ V ИХ ХУРЛЫН ҮНДСЭН ИЛТГЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ АЮУШИЙН М...
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ V ИХ ХУРЛЫН ҮНДСЭН ИЛТГЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ АЮУШИЙН М...МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ V ИХ ХУРЛЫН ҮНДСЭН ИЛТГЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ АЮУШИЙН М...
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ V ИХ ХУРЛЫН ҮНДСЭН ИЛТГЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ АЮУШИЙН М...
 
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
 

Más de gbd01

Чингис хааныг залгамжлагч хаадын монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааныг залгамжлагч хаадын монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэгЧингис хааныг залгамжлагч хаадын монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааныг залгамжлагч хаадын монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэгgbd01
 
Эртний монголчуудын дунд шашин шүтлэгийн анхны хэлбэрүүд үүссэн нь
Эртний монголчуудын дунд  шашин шүтлэгийн  анхны хэлбэрүүд үүссэн ньЭртний монголчуудын дунд  шашин шүтлэгийн  анхны хэлбэрүүд үүссэн нь
Эртний монголчуудын дунд шашин шүтлэгийн анхны хэлбэрүүд үүссэн ньgbd01
 
Чингис хааныг залгамжлагч хаадын монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааныг залгамжлагч хаадын монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэгЧингис хааныг залгамжлагч хаадын монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааныг залгамжлагч хаадын монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг gbd01
 
: Уран сайхны болон эдийн соёлын хөгжил
:  Уран сайхны  болон эдийн соёлын  хөгжил:  Уран сайхны  болон эдийн соёлын  хөгжил
: Уран сайхны болон эдийн соёлын хөгжилgbd01
 
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэгЧингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэгgbd01
 
Төрийн үүсэл хэв маяг хэлбэр түүний хувьсал хөгжил
Төрийн  үүсэл хэв маяг хэлбэр түүний хувьсал хөгжилТөрийн  үүсэл хэв маяг хэлбэр түүний хувьсал хөгжил
Төрийн үүсэл хэв маяг хэлбэр түүний хувьсал хөгжил gbd01
 
эрх зүйн хөгжил Pre
эрх зүйн хөгжил Preэрх зүйн хөгжил Pre
эрх зүйн хөгжил Pregbd01
 
эрх зүйн хөгжил Pre
эрх зүйн хөгжил Preэрх зүйн хөгжил Pre
эрх зүйн хөгжил Pregbd01
 

Más de gbd01 (8)

Чингис хааныг залгамжлагч хаадын монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааныг залгамжлагч хаадын монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэгЧингис хааныг залгамжлагч хаадын монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааныг залгамжлагч хаадын монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
 
Эртний монголчуудын дунд шашин шүтлэгийн анхны хэлбэрүүд үүссэн нь
Эртний монголчуудын дунд  шашин шүтлэгийн  анхны хэлбэрүүд үүссэн ньЭртний монголчуудын дунд  шашин шүтлэгийн  анхны хэлбэрүүд үүссэн нь
Эртний монголчуудын дунд шашин шүтлэгийн анхны хэлбэрүүд үүссэн нь
 
Чингис хааныг залгамжлагч хаадын монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааныг залгамжлагч хаадын монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэгЧингис хааныг залгамжлагч хаадын монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааныг залгамжлагч хаадын монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
 
: Уран сайхны болон эдийн соёлын хөгжил
:  Уран сайхны  болон эдийн соёлын  хөгжил:  Уран сайхны  болон эдийн соёлын  хөгжил
: Уран сайхны болон эдийн соёлын хөгжил
 
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэгЧингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
 
Төрийн үүсэл хэв маяг хэлбэр түүний хувьсал хөгжил
Төрийн  үүсэл хэв маяг хэлбэр түүний хувьсал хөгжилТөрийн  үүсэл хэв маяг хэлбэр түүний хувьсал хөгжил
Төрийн үүсэл хэв маяг хэлбэр түүний хувьсал хөгжил
 
эрх зүйн хөгжил Pre
эрх зүйн хөгжил Preэрх зүйн хөгжил Pre
эрх зүйн хөгжил Pre
 
эрх зүйн хөгжил Pre
эрх зүйн хөгжил Preэрх зүйн хөгжил Pre
эрх зүйн хөгжил Pre
 

Тусгаар тогтнол тэмцэл

  • 1.
  • 2. Тэмцэл, хувьсгал тусгаар тогтнол хэмээх ойлголтууд нь харилцан нягт уялдаатай, түүхэн тодорхой нөхцөлд бие биеэ нөхцөлдүүлж байдаг ухагдахуун юм.  Өнгөрсөн зуунуудын түүхээс үзэхэд улс төрийн тэмцлийн өрнөл нь нэг бол үндэсний юмуу, нийгмийн хувьсгалд, маш цөөн тохиолдолд, эвлэрэлд хүргэж иржээ.
  • 3. Үндэсээ чөлөөлөх тэмцлийн гол үр дүн нь үндэсний тусгаар тогтнолын тухай асуудал юм. Төрийн тусгаар тогтнол хэмээх нь ямар нэг харийн улс гүрний эрхшээл, шахалтанд орохгүйгээр зөвхөн үндэсний эрх ашиг, ард түмнийхээ хүсэл зорилгот нийцүүлэн, төрийн гадаад дотоод бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх боломж, энэ тухайд улс төр эрх зүйн үндэсний болон олон улсын шинжтэй баталгаат нөхцөл бүрэлдсэн байхыг хэлнэ.
  • 4. XX зуун нь дэлхийг донсголсон, малгайчилж явсан агуу их Чингис хааны уугуул Монголын хувьд алдсан тусгаар тогтнолоо эргүүлэн сэргээхийн төлөө тууштай тэмцсэн тэмцлийн зуун буюу энэхүү тэмцлийн үр дүнд Монгол нь дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн бүрэн эрхт тусгаар тогтносон улс болон сэргэн мандсан арвин баялаг тэмцэл ололтын түүхийг багтаасан зуун байсан юм.
  • 5. Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн, дэвшил хөгжлийн замд орсон зууны түүхэн үйл явдал дотроо 1911он, 1921, 1990оны хувьсгалуудын асуудлыг ахмад түүхчид, эрдэмтэд маань тал бүрээс нь нягтлан судалж эдгээр хувьсгалуудын үүсэл хөгжил, хувьсгалын тохироо бүрэлдсэн байдал, ялалт шинж маяг, ач холбогдлын асуудлыг өөрсдийн бүтээлүүдэд хөндөж, шинжлэх ухааны үндэстэй хариу өгөхийг оролдохын зэрэгцээ хувьсгалын ээдрээтэй асуудлыг судлах замаар зохих үнэлэлт дүгнэлт өгч, сонирхолтой саналуудыг дэвшүүлсэн нь уг асуудлын судалгаанд чухал алхам болсон байна.
  • 6. Эдгээр хувьсгалуудын талаар түүхчид, улс төрчид, судлаачдын дотор санал бүрэн нэгдмэл болж чадаагүйн дээр сүүлийн үед эдгээр түүхэн үйл явцын зарим нэг талыг өрөөсгөлөөр дөвийлгөх нөгөө хэсгийг нь үл ойшоох хандлага илэрсээр байна.  Нөгөө талаар энэхүү түүхэн үйл ядлыг улс төрийн зорилготойгоор мушгин гуйвуулах хандлага ч байсаар байгаа юм.
  • 7. Тухайлбал, 1994онд Бээжин хотноо хэвлэгдэн гарсан “Гадаад Монголын тусгаар тогтнолын нууц “ номонд тусгаар тогтносон Монгол улс гэж байхгүй гэсэн үзэл нэвт шингэсэн, түүнээ батлахын тулд түүхэн болсон үйл явцыг санаатайгаар гуйвуулан тайлбар хийж, хэл, хил, зан заншил, ахуй амьдрал, сэтгэлгээ уг гарал үүслээрээ ч тэр давтагдашгүй өвөрмөц Монголыг хятадын мах цусны бүрэлдэхүүн хэсэг хэмээн нотлохыг оролдсон байдаг.
  • 8. Мөн өнгөрч буй зууны сүүлийн 70 жилийн түүхийн явцыг бүхэлд нь хараар үнэлэх, ерөөс сүйрэл гажуудал зогсонги байдлын үе гэх буюу бүр эсрэгээр сүүлийн 70 жил нь нийгэм эдийн засаг, оюун соѐлын оргилуун амжилт олж, ард түмний аж байдал, соѐлын хэмжээ ихээхэн дээшилсэн гэсэн үзэл баримтлал ч байсаар байгаа юм.  Нэг л монголын нэг л үеийн тухай хоорондоо эсрэг тэсрэг ийм хоѐр дүгнэлт аль аль нь зөв байж таарахгүй бөгөөд монголын нийгмийн эерэг сөрөг үзэгдэл буюу нааштай цааштай алхамын аль алиныг нь үүрэх нь түүхэн үнэнд нийцэх хийгээд үүнд 1911, 1921, 1990 оны түүхэн үйл явцыг бүхэлд нь авч үзэж байж хариуг хайх нь үнэнд дөхөж очих буй заа.
  • 9. Туураг тусгаар монгол улс нь хүн төрөлхтөний түүхэн ээдрээтэй өнгөрч буй зуун жилийн туршид улс үндэснийхээ тусгаар тогтнолыг сэргээн тогтоож сахин хамгаалахын тулд тууштай тэмцэж бодитой үр дүнд хүрсэн нь үгүйсгэж хэрхэвч болохгүй түүхэн үнэн юм. Ингэж монгол улс тусгаар тогтнол, дэвшил хөгжлийн замаар алгуур боловч урагшлах үйлсэд 1911-1912 оны ялгуусан үйл явц, 1921 оны үндэсний ардчилсан хувьсгал томоохон байр суурийг эзэлдэг бөгөөд эдгээр түүхэн үйл явдлыг мөр даран гарсан 1990 оны ардчилсан эргэлт ч дээрхи түүхэн үйл явцын зорилго зорилтыг өөртөө агуулж байснаараа нэгдмэл, зүйрлэвэл хүйс нэгтэй түүхэн үзэгдэл байсан юм.
  • 10. Нэг . зууны эхний хагаст Монголд улс төрийн хоѐр томоохон үйл явдал болсны эхнийх нь 1911-1912 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн хувьсгал байлаа.  1911-1912 оны Монголын ард түмний ҮЭЧХ- ний түүхэн асуудлыг судлан боловсруулсан, хөндөж тавьсан манай эрдэмтэд, БНМАУ-ын түүхийн удаа дараа хэвлэгдсэн нэгэн боть, Монголын түүхийн гурван ботийн 3-р боть, МАХН-ийн товч түүх зэрэг бүтээлүүд нь Монгол улс Манжийн 200 гаруй жилийн дарлалаас ангижирч, энэхүү хөдөлгөөний үр дүнд Монгол улс үндэс угсааныхаа тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг сэргээн тогтоосон юм.
  • 11. Доктор Л. Жамсран:(их хүрээнд байсан манжийн засаг захиргааг хөөн зайлуулж, Монголын төр, засгийн газрыг байгуулсан нь үндэсний эрх чөлөөний хувьсгалын ялалт мөн гэж үзэх ѐстой. Энэ бол нийгмийн хувьсгал биш учраас оршин тогтнож байгаа нийгмийн байгууллагыг устгаж шинэ нийгэм байгуулах зорилт тавиагүй. )  Үндэсний эрх чөлөөний хувьсгалын эн тэргүүний зорилт бол харийн ноѐрхлыг устгаж үндэсний тусгаар тогтнолоо олох явдал байдаг.
  • 12. 1911-1912 оны ҮЭЧХ-ний үр дүнд Монголын ард түмэн манжийн 200 гаруй жилийн дарлалыг түлхэн унагаж өлзий учрал бүрдсэн өдөр хэмээн бэлэгшээж, Монголын цагаагчин гахай жилийн 11- р сарын шинийн 9-н буюу Европын 1911 оны 12-р сарын 16ны (12-р сарын 29ны ) өдрийг сонгон тохиолдуулж Богд Жибзундамба хутагтаа хэмжээгүй эрхт эзэн хаанаар өргөмжлөн оны цолыг олноо өргөгдсөнөөр тунхаглаж, Монголын төр, засгийн удирдах дээд өдөрлөг хэмжээгүй эрхт эзэн хаанд зөвлөх бүхий 2 тамхимыг байгуулж, дотоод, гадаад, сан, шүүх, цэрэг зэрэг 5-н яамдыг байгуулж, төрийн төв аппаратыг төвхнүүлсэн төдийгүй орон нутгийн төр засгийн байгууллагуудыг бий болгож Монголын төр, засгийн уламжлалт дэг жаягийг үндэс болгож, манжийн үеийнхээс эрс өөрөөр өөрчилсөн байна.
  • 13. Үндэснийхээ тусгаар тогтнолыг сэргээн мандуулсан Богд хаант Монгол улсын төр, засгийн газар сэргэн мандсан эзэн хаант улс Дундад иргэн улс, Хаант Орос улс АНУ ,Япон, Англи, Франц, Герман ,Дани, Голланд, Бельги, Австри зэрэг дэлхийн томоохон улсуудад хандаж тэдгээрээр уламжлан дэлхий дахинд тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж дипломат төлөөлөгч солилцох, худалдааны гэрээ хэлэлцээр байгуулах бодлогоо явуулж буйгаа нэр төртэй мэдэгдсэн байна.
  • 14. Монгол улсын Гадаадын хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамны бичигт: “Монгол улсын эзэн хаан хичээнгүйлэн их Орос улсын эзэн их баатар цагаан хаан таны амгаланг эрмой. Их хаан танаас тусгайлан элчин сайд Коростовецийг мөхөс улсад илгээн найрамдан ард хүн нар энх түвшин жаргасай хэмээснийг мөхөс улсын эзэн, түшмэл, лам, хар цөм нэгэн сэтгэлээр мэхийн баярлаж амой, “Эдүгээ тусгайлан гадаад яамны эрхэлсэн сайд Чин ван Ханддорж, сайд Ширэнэндамдин нарыг томилон манай улсын бичгийг өргөж талархав.
  • 15. Монголын лам, хар, дээдэс, доодос, нэгэн зэрэг идэвхийлэн хөдөлж амь насаа эрсдүүлэн байж сэргээсэн үндэсний тусгаар тогтнол нь Манж дайчин гүрний олон үе дамжсан эзлэн түрэмгийлэх дарангуйллыг түлхэн унагаасан төдийгүй, Монголыг дэлхий дахинаас салган тусгаарлаж манж хятадын түгжигдмэл, Хятадын дотоод хоцрогдсон муж болгон үүрд эзэмших бодлого, явууллагад шийдвэрлэх цохилт болсон юм  1921 оны үндэсний ардчилсан хувьсгал бол Монгол улсын дэвшил хөгжлийн зам дахь шинэ чухал үе шатыг нээсэн юм. С.Сүрэнхорлоо нэлээд бодитой санааг дэвшүүлж 1921 оны хувьсгалыг үндэсний ардчилсан хувьсгал мөн гэж анхлан дүгнэсэн байдаг.
  • 16. Д.Даш нарын зэрэг зарим түүхчид 1921 оны хувьсгалыг асуудлыг манай ахмад түүхчид эрдэмтэд өөрсдийнхөө бүтээлүүдэд хөндөж тавьсан хийгээд шинжлэх ухааны үндэстэй саналуудыг дэвшүүлсэн байдгийг тэмдэглэх хэрэгтэй юм.  Эдгээр саналын зэрэгцээ дэд доктор Ш.Бат-Очир 1921 оны хувьсгал бол хувьсгал биш, энэ бол оросоос экспортлосон түүхэн үзэгдэл ийм учраас түүнд хувьсгалын тохироо, шинж маягийн асуудлаар яриад байх юмгүй гэсэн хандлагатай санааг өөрийнхөө “БНМАУ-ын шилжилтийн харилцааны зарим асуудал “ хэмээх 1957 онд хэвлүүлсэн бүтээлдээ тодорхой хэлсэн байдаг.
  • 17. XX зууны эхэн үед өрнөсөн ард түмний тэмцэл нь 20-иод он болоод ирэхэд феодалын нийгмийн харилцааг халах, Монгол орныг хөгжлийн тэргүүлэх хандлагыг барьж урагшлуулах нийгэм эдийн засгийн шинэ байгуулалд шилжих нөхцлийг хангахад бүрэн чиглэсэн байна.
  • 18. 1918-1919 оны үеэр Нийслэл Хүрээнд хоѐр нууц бүлгүүдийг үндэслэн байгуулсан манай хувьсгалчид 1920 оны 6-р сард МАХН-ын эх үндэс МАН хэмээх нэгдмэл хувьсгалт байгууллагыг зохион байгуулж, 1921 оны 3-р сард МАН-ын зохион байгуулах анхдугаар их хурлыг хуралдуулж МАХН байгуулсан Д.Бодоо, С.Данзан, Д.Сүхбаатар, Д.Догсом, Д. Лосол , Д. Чагдаржав, Х.Чойбалсан нар тэдгээрийн үндэслэсэн нууц бүлэг, хувьсгалт байгууллага, МАН-с 1919-1921 оны үед Монголын ард түмэнд хандаж гаргасан уриа, тунхаг, ухуулаг бичиг, зөвлөмж , чиглэлүүд, МАН-ын баримт бичгүүдэд тэмцлийн зорилго, чиглэлийг тодорхойлсон байдаг.
  • 19. 1921 оны үндэсний ардчилсан хувьсгал нь шинж маягийн хувьд жижиг хөрөнгтний буюу ерөөс хөрөнгтний ардчилсан шинжийг агуулсан хувьсгал бөгөөд их гүрнээс үндэснийхээ ашиг сонирхолд бага буурай орныг хүчээр нийцүүлээд нэгтгэдэг зүй жамт ѐсны шууд үр хөврөлөөр уг шинжээ алдсан, энэхүү алдсан шинжийг 1990 оны ардчилсан хувьсгал сэргээн хөгжүүлэх нь оруулсан юм.
  • 20. Улс орны тусгаар тогтнол, үе үе цаг цагаар ямагт асар их үнэ цэнээр хамгаалагдаж байдгийг түүх нэгэнт нотолсон хийгээд улс орны тусгаар тогтнолыг гадны болон дотоодын аюул заналаас байнга сэрэмжлэн хамгаалж , түүний гол баримтлал-Үндэсний үзэл санааг ариун тунгалагаар мандуулж, залгамж үеийнхний амьдралын хөтөлбөр байх ѐстойг түүхэн туршлага баталж байна.
  • 21. XX зууны сүүлч үе болоод ирэхэд Монгол оронд гаднаас нь хүчээр тулгасан “шинэ” нийгмийн харилцаа, тэр нийгмийг үйлдвэрлэн бүтээгчдийн хоорондын нэн тохиромжгүй тогтолцоо ерөөс “хуарангийн социализм” үйлдвэрлэн бүтээгчдийн ахуй амжиргаа оюун соѐлын хэрэгцээг хавтгайд нь зогсоох л төдий ядуу тарчиг амьдралд хүргэсэн байна.  1990 оны хувьсгал засгийн эрх авах асуудлыг 1921 оны үндэсний ардчилсан хувьсгал лугаа нэгэн адил тайван журмаар шийдсэн.
  • 22. 1990оны ардчилсан хувьсгал нь 1911-1912 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, мөн 1921 оны үндэсний ардчилсан хувьсгал монголын ард түмний үндэсний тусгаар тогтнолыг сэргээсэн ололтыг уламжлан шинэчлэн бататгаж, 1921оны төрийн эрхийг ард түмний гарт шилжүүлсэн ардчиллыг төгөлдөржүүлж, завсрын гажуудлаас гарган, зах зээлийн буюу хөрөнгөлөг нээлттэй эдийн засагт суурилсан хүн төрөлхтөний хөгжлийн нийтлэг хандлагыг баримталсан, өргөн олог түмний оюуны чававх, хүч хөдөлмөрийн үрээр цогцлох ардчилсан нийгэм байгуулах замд Монгол улсыг эргэлт буцалтгүй оруулсан байна.
  • 23. 1945оны 2-р сарын 4-11ний хооронд хуралдсан Ялалтын бага хуралд ЗХУ-ын оруулсан санал, санаачлага шахалтаар АНУ, АНГЛИ Монголын статус квог хүлээн зөвшөөрч , 1945онд ДИУ, 1949 онд БНХАУ, 1950, 1960-оноос Европ Азийн ардчилсан орнууд манай орныг зөвшөөрөн хүлээж, 1961 онд БНМАУ НҮБ-д элссэнээр дипломат харилцааны өргөн цэлгэр хаалга нээгдсэн байна .
  • 24. Ийнхүү Монгол улс тусгаар тогтнол, дэвшил хөгжлийн замаар хөгжих бололцоог 1911-1912 оны ҮЭЧХ, 1921 оны үндэсний ардчилсан хувьсгал, 1990 оны ардчилсан хангаж хувьсгал өгсөн юм.