SlideShare una empresa de Scribd logo
1 de 7
Descargar para leer sin conexión
1
АГУУЛГА
1. Оршил . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 2
2. Хэрэглээ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 3
2.1 Барилгын гөлтгөнө барьцалдах материал . . . . . . . . . . . . . . . 3
2.2 Цементийн үйлдвэрлэлд . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 4
3. Цементийн шинж чанарт гөлтгөнө нэмэлтийн нөлөө судалгаа . . . . 5
4. Тархалт . . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 6
5. Монгол улс дахь нөөц . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 6
6. Гарган авах . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 7
7. Чанар шалгах . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 7
ГӨЛТГӨНӨ
2
1. Оршил
Гөлтгөнө (Gypsum) "gyps" буюу "шатсан" эрдэс гэсэн Грек үгнээс гаралтай.
Силенит нь хуваагдлын гадаргуу дээр танан гялга өгдөг учир дохио гэсэн Грек
үгнээс гаралтай. CaSO4·2H2O томъёогоор илэрхийлэгдэх, устай сульфатуудын нэг
бөгөөд цайвар цагаан тунгалаг, өнгөгүй, цагаан, саарал, шар, улаан, хүрэн
өнгөтэй, 2 хатуулагтай урт сунасан талст үүсгэдэг (селенит).
Байгаль дээр цул нягт, ширхэглэг, хуудаслаг ба хялгасан агрегатаар
тохиолддог эрдэс юм. Мөн ангидрит, галит, цэвэр хүхэр, заримдаа газрын
тостой холбоотой тохиолдоно.
English name Gypsum
Нэр Гөлтгөнө
Хэрэглээ Хуурай хана, цемент,
Өнгө тунгалаг, өнгөгүй, цагаан, саарал, шар, улаан, хүрэн
Зураасны өнгө цагаан
Гялга шилэн
Гэрэл нэвтрүүлэх чанар тунгалаг, хагас тунгалаг
Хуваагдал зөв
Хатуулаг 2
Хувийн жин 2.3
Тодорхойлох гол шинж
тэмдгүүд
хуваагдал, хүндийн жин, бага хатуулаг
Талстын систем моноклин
Химийн анги сульфат
Химийн томъёо CaSO4·2(H2O)
Химийн найрлага 23.28%-Ca, 2.34%-H, 18.62%-S, 55.76%-O
Үүссэн нөхцөл Тунамал, эвафарит хурдсуудад
Нэрний гарал "gyps" буюу "шатсан" эрдэс гэсэн Грек үгнээс
гаралтай. Силенит нь хуваагдлын гадаргуу дээр танан
гялга өгдөг учир дохио гэсэн Грек үгнээс гаралтай
3
Зураг .1
2. Хэрэглээ
Барилга, металлын хүдрийг баяжуулах процесс, эмнэлэгт хэрэглэнэ.
Эмнэлэгт 90-95% -ийн агуулгатай хэрэглэнэ.
2.1 Гөлтгөнө барьцалдах материал
Гөлтгөнөн барьцалдагчийг барилгын жижиг эд анги, гөлтгөнөт бетон эдлэл
- хамар ханын хавтгаалж, гулдмай, гөлтгөнөн хуурай өнгөлгөө (шавардлага)
зэргийг үйлдвэрлэхэд ашиглана.
Барилгын гөлтгөнө гаргах түүхий эд нь гол төлөв хоёр уст хүхэр хүчлийн
кальцын CaSO42Н2О эрдсээс тогтсон уулын тунамал
чулуулаг болох гөлтгөнийн чулуу юм.
4
Байгалийн гөлтгөнө чулууг 110…1800С температурт дулаанаар боловсруулж
буталж барилгын гөлтгөнийг гаргаж авна.
Гөлтгөнөн барьцалдуулагч бүхий эдлэл дангаараа ус, чийгтэй орчинд тэсвэр
муутай тул түүний ус тэвэрлэлт, бат бэхийг нэмэгдүүлэх зорилгоор усны
зарцуулалтыг багасгах, сайн нягтруулах, эдлэлийн гадаргууд ус, чийг үл
нэвтрүүлэх түрхлэг хийх, уусмалд чанах, нэвчүүлэх аргыг хэрэглэдэг. Энэ арга
ашиглалтын явцад үр дүн багатай байдаг юм. Иймд гөлтгөнөн барьцалдуулагчийг
цемент болон идэвхит эрдэс нэмэлттэй хольж гөлтгөнө цемент-пуццолан (ГЦП)
барьцалдуулагч гэж нэрлэгддэг ус, чийгтэй орчинд бэхжих чадвартай цементийн
шинж чанартай төстэй үзүүлэлт бүхий гурван бүрэлдэхүүнт холимог
барьцалдуулагч материал гарган авч болдог.
2.2Цементийн үйлдвэрлэлд
Цементийн барьцалдах хугацааг тохируулах зорилгоор гөлтгөнийн чулууг
чулуунцарт SO3 –д шилжүүлснээр цементийн жингийн 3 – 8% байхаар нэмдэг.
Чулуунцарын алюминатын хэсэг түүнд гөлтгөнийн чулууг нэмснээр чулуунцарын
алюминатын хэсэг цементийг устай зуурах үед уусаж, кальцийн гидроксид Ca(OH)2
нь гөлтгөнөтэй урвалд орж кальцийн гидросульфоалюминатыг үүсгэнэ. Энэ нь
алюминатын уусалтыг удаашруулж, стандартын шаардлага хангасан барьцалдах
хугацаа бүхий цемент гарган авах боломжийг бүрдүүлнэ.
5
3. Цементийн шинж чанарт гөлтгөнө нэмэлтийн нөлөө судалгаа
Японы эрдэмтэн Хатавара цементийн чулууны бат бэхэд гөлтгөнийн
чулуунд агуулагдах хольцын нөлөөг судлаад, гөлтгөнийн чулууны цэвэршилт
өндөр байх тутам портланд цементийн бат бөх чанар өндөр байна. Гэж
тодорхойлжээ.
Портландцементэд нэмэх гөлтгөнийн зохистой хэмжээг тохируулсан
тохиолдолд цемент хамгийн өндөр бат бэхийг авч, хамгийн бага суулттай байна.
Кальцийн сульфоалюминат тогтвортой, өндөр сульфатлаг, тогтвор муутай
дан сульфатлаг гэсэн 2 төлөв байдалд үүснэ. Өндөр сульфатлаг кальцийн
сульфоалюминатыг эттрингит (3CaO*Al2O3*3CaSO4*31H2O) ; дан сульфатлаг
кальцийн сульфоалюминатыг моносульфат (3CaO*Al2O3*3CaSO4*12H2O) гэнэ.
Хэрэв гөлтгөнийн хэмжээ ихэдвэл цементийн эхний үеийн бэхжилтийг
удаашруулж, түүнийг барьцалдаж дууссанаас хойш чөлөөт сульфатын ион (SO4
-2)
агуулагдаж, эттрингит үүсэх процесс үргэлжлэн, усан орчинд цемент тэлж, бэхжих
процесс удаашран түүний бат бэхийг бууруулна.
Гөлтгөнийн зохистой хэмжээ багассан үед эттрингит моносульфатад
шилжих процесс хурдан явагдаж, үүссэн ионосульфат завсрын фазын бэхжилтийн
бүтээгдэхүүн (С4(AF)H19)-тай хатуу уусмал үүсгэн, Са(ОН)2 – ын хэмжээг
бууруулна. Ингэснээр алитын бэхжилтийн бүтээгдэхүүн тогтворгүй нэгдэлд
шилжин, тогтвортой гелийн талсжих төвийн үүсэлтийг удаашруулж, улмаар С-S-Н
талст торын үүсэлтийг зогсоож, цементийн бат бэхийг бууруулна.
Эрдэмтэн Лерч ердийн цементээс илүү шүлт агуулсан цементэд нэмэх
гөлтгөнийн хэмжээг оновчтой сонгож авснаар бат бэхийг 20 – 30% нэмэгдүүлж,
суултыг 30 – 50% бууруулдаг гэжээ.
Эрдэмтэн Мейснер цемент дэхь гөлтгөнийн хэмжээ ихсэхэд түүнийг уураар
жигнэх үеийг тэлэлт буурдаг, фудзимацу цемент дахь SO3 –ын хэмжээг 21%
хүртэл нэмэгдүүлэхэд түүний суулт 10% буурч, бетоны ан цав тэсвэрлэлт
сайжирдаг болохыг, Такемото сульфатын уусмалд 3% SO3 агуулсан
портландцемент ба шлакопортландцемент хамгийн сайн тэсвэртэй болохыг тус
тус тогтоосон байна.
6
Энэ бүхнээс харахад чулуунцарт нэмэх гөлтгөнийн зохистой хэмжээний
талаар онолын нэгдсэн дүгнэлт байхгүй бөгөөд тухайн үйлдвэрийн чулуунцарын
шинж чанараас үндэслэн тогтоодог байна.
Тухайлбал Хөтөлийн чулуунцарт гөлтгөнийн хэмжээг SO3 –т шилжүүлсэнээр
2.7 – 2.8% байхад цементийн бат бэх хамгийн их, суулт хамгийн бага буюу энэ нь
Хөтөлийн чулуунцарт нэмэх хамгийн зохистой хэмжээ болохыг эрдэмтэдийн
судалгаагаар тогтоогдсон байна.
4. Тархалт
Гөлтгөнө (хоёр молекул уст кальцийн сульфат) нь байгаль дээр хамгийн их
тархсан эрдэс бөгөөд гол төлөв далайн уснаас тунах замаар үүсдэг, шилэрхэг
юмуу торгомсог гадаргуутай байх бөгөөд моноклин сингони бүхий талстаас
тогтоно.
Байгаль дээр ихэвчлэн цагаан, заримдаа өнгөгүй тунгалаг байдалтай байх
боловч түүнд агуудагдах хольцоос хамаарч янз бүрийн өнгийг үзүүлж болох ба
хатуулаг нь 1.5 – 2.0 : нягт нь 2.32 байдаг.
5. Монгол улс дахь нөөц
Монгол улсын хувьд гөлтгөний том жижиг 80 гаруй орд байдаг. Ер нь манай
бүх аймагт 5-6 төрлийн гөлтгөний орд, илэрц ямар нэг хэмжээгээр бий гэж үзэх
бүрэн үндэстэй гэж үздэг.
Манай оронд хийсэн геологи хайгуулын үр дүнд гөлтгөнийн 8 ордыг нээж 20
гаруй илэрцийг илрүүлээд байна. Ордуудын гөлтгөнийн нөөц нь 124.4 – 4500.10
мянган тонн, агуулга нь 36.2 – 92% байдаг байна.
Манай орны гөлтгөнийн ордуудаас:
 Увс Баруун Цэрдийн гөлтгөний орд 1 –р зэрэг
 Дорноговь Үнэгтийн гөлтгөний орд
Цагаан эргийн худаг
Цагаан цавын худаг
 Ширээ уулын гөлтгөний орд
 Өмнөговь Таван толгойн гөлтгөний орд
 Дундговийн Тарагт, Модон ус
7
Бусад орд нь хоёр молекулт уст кальцийн сульфатыг дунд зэрэг ауулсан
2,3-р зэрэглэлд ордог байна.
6. Гөлтгөнийг гаргаж авах
Гөлтгөнөн чулууг 1200-1800 градусын халуунд хатааж нунтаглана. Сайн
чанарын гөлтгөнө нунтаг, зөөлөн цагаан өнгөтэй хатуу бөмбөлөггүй байдаг.
Гөлтгөнө нь чийг амархан татаж, чанар нь муудах учир хуурай газар модон буюу
төмөр саванд хадгалах ёстой. Гөлтгөний чанарыг шалгахдаа усанд зуураад
хатуурах хугацаагаар нь тодорхойлно. Сайн чанарын гөлтгөнө 5-7 минутанд гүйцэт
хатуурдаг.
7. Гөлтгөний чанарийг шалгах
 Хуурай туршилт: хэсэг хуурай гөлтгөнийг алган дээрээ авч,чанга атгахад
ихэнхи нь хурууны салаагаар гоожиж, үлдсэн хэсэг нь нягтарч хуруугаар
дарахаас нааш няцрахгүй.
 Устай туршилт: паалантай жижиг саванд бага зэрэг ус хийж дээрээс нь
гөлтгөнө хийж ус шингэхгүй болтол нь зуураад,гүйцэт хатуурах хугацааг
ажиглана /5-7 мин/. Хэрэв гөлтгөний хатуурах хугацаа удаан байвал
хаталтыг түргэсгэхийн тулд давстай ус хэрэглэнэ. Хэтэрхий түргэн хатдаг
гөлтгөнийг хүйтэн ус хийж зуурч хэрэглэнэ.

Más contenido relacionado

La actualidad más candente

хөдөлмөр эрхлэлт
хөдөлмөр эрхлэлтхөдөлмөр эрхлэлт
хөдөлмөр эрхлэлтAska Ashka
 
уусах чанарын үржвэр
уусах чанарын үржвэруусах чанарын үржвэр
уусах чанарын үржвэрDavaakhuu Purevjav
 
курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.
курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.
курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.Prime Rose Snowdrop
 
нийгмийн институт
нийгмийн институт нийгмийн институт
нийгмийн институт Amgaa Amgalan
 
МОНГОЛ ХЭЛНИЙ НЭРЗҮЙ СУДЛАЛ (шинэчилсэн нь)
МОНГОЛ ХЭЛНИЙ НЭРЗҮЙ СУДЛАЛ (шинэчилсэн нь)МОНГОЛ ХЭЛНИЙ НЭРЗҮЙ СУДЛАЛ (шинэчилсэн нь)
МОНГОЛ ХЭЛНИЙ НЭРЗҮЙ СУДЛАЛ (шинэчилсэн нь)National University Of Mongolia
 
Бие хүний зан төлөв /Стресс, жендер гэх мэт/ http://gelegjamts.blogspot.com/ ...
Бие хүний зан төлөв /Стресс, жендер гэх мэт/ http://gelegjamts.blogspot.com/ ...Бие хүний зан төлөв /Стресс, жендер гэх мэт/ http://gelegjamts.blogspot.com/ ...
Бие хүний зан төлөв /Стресс, жендер гэх мэт/ http://gelegjamts.blogspot.com/ ...Adilbishiin Gelegjamts
 
ажилгүйдэл
ажилгүйдэл ажилгүйдэл
ажилгүйдэл Aska Ashka
 
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр Adilbishiin Gelegjamts
 
эрүүл мэнд гэж юу вэ
эрүүл мэнд гэж юу вээрүүл мэнд гэж юу вэ
эрүүл мэнд гэж юу вэGantsetseg Ganbat
 
Монголын аж үйлдвэр
Монголын аж үйлдвэр Монголын аж үйлдвэр
Монголын аж үйлдвэр CEO ZOL
 
2 сансрын цаг уур, байгаль орчны тандан судалгааны хөгжил - ц.адьяасүрэн
2   сансрын цаг уур, байгаль орчны тандан судалгааны хөгжил - ц.адьяасүрэн2   сансрын цаг уур, байгаль орчны тандан судалгааны хөгжил - ц.адьяасүрэн
2 сансрын цаг уур, байгаль орчны тандан судалгааны хөгжил - ц.адьяасүрэнGeoMedeelel
 
татварын тухай ойлголт
татварын тухай ойлголттатварын тухай ойлголт
татварын тухай ойлголтsaka bat
 
экологийн тулгамдсан асуудал
экологийн тулгамдсан асуудалэкологийн тулгамдсан асуудал
экологийн тулгамдсан асуудалdavaa627
 

La actualidad más candente (20)

дипломын ажил 1
дипломын ажил 1дипломын ажил 1
дипломын ажил 1
 
хөдөлмөр эрхлэлт
хөдөлмөр эрхлэлтхөдөлмөр эрхлэлт
хөдөлмөр эрхлэлт
 
уусах чанарын үржвэр
уусах чанарын үржвэруусах чанарын үржвэр
уусах чанарын үржвэр
 
курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.
курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.
курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.
 
фотосинтез
фотосинтезфотосинтез
фотосинтез
 
даяаршил
даяаршилдаяаршил
даяаршил
 
нийгмийн институт
нийгмийн институт нийгмийн институт
нийгмийн институт
 
МОНГОЛ ХЭЛНИЙ НЭРЗҮЙ СУДЛАЛ (шинэчилсэн нь)
МОНГОЛ ХЭЛНИЙ НЭРЗҮЙ СУДЛАЛ (шинэчилсэн нь)МОНГОЛ ХЭЛНИЙ НЭРЗҮЙ СУДЛАЛ (шинэчилсэн нь)
МОНГОЛ ХЭЛНИЙ НЭРЗҮЙ СУДЛАЛ (шинэчилсэн нь)
 
Бие хүний зан төлөв /Стресс, жендер гэх мэт/ http://gelegjamts.blogspot.com/ ...
Бие хүний зан төлөв /Стресс, жендер гэх мэт/ http://gelegjamts.blogspot.com/ ...Бие хүний зан төлөв /Стресс, жендер гэх мэт/ http://gelegjamts.blogspot.com/ ...
Бие хүний зан төлөв /Стресс, жендер гэх мэт/ http://gelegjamts.blogspot.com/ ...
 
ажилгүйдэл
ажилгүйдэл ажилгүйдэл
ажилгүйдэл
 
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр
 
эрүүл мэнд гэж юу вэ
эрүүл мэнд гэж юу вээрүүл мэнд гэж юу вэ
эрүүл мэнд гэж юу вэ
 
Монголын аж үйлдвэр
Монголын аж үйлдвэр Монголын аж үйлдвэр
Монголын аж үйлдвэр
 
2 сансрын цаг уур, байгаль орчны тандан судалгааны хөгжил - ц.адьяасүрэн
2   сансрын цаг уур, байгаль орчны тандан судалгааны хөгжил - ц.адьяасүрэн2   сансрын цаг уур, байгаль орчны тандан судалгааны хөгжил - ц.адьяасүрэн
2 сансрын цаг уур, байгаль орчны тандан судалгааны хөгжил - ц.адьяасүрэн
 
хөнгөнцагаан
хөнгөнцагаанхөнгөнцагаан
хөнгөнцагаан
 
флотаци1
флотаци1флотаци1
флотаци1
 
цалингийн хүснэгт
цалингийн хүснэгтцалингийн хүснэгт
цалингийн хүснэгт
 
татварын тухай ойлголт
татварын тухай ойлголттатварын тухай ойлголт
татварын тухай ойлголт
 
газар хөдлөлт
газар хөдлөлтгазар хөдлөлт
газар хөдлөлт
 
экологийн тулгамдсан асуудал
экологийн тулгамдсан асуудалэкологийн тулгамдсан асуудал
экологийн тулгамдсан асуудал
 

Similar a Гөлтгөнө, Gypsum

Similar a Гөлтгөнө, Gypsum (8)

Bayanzaraat
BayanzaraatBayanzaraat
Bayanzaraat
 
Xv016691 2012
Xv016691 2012Xv016691 2012
Xv016691 2012
 
цагаан тугалганы грейзн
цагаан тугалганы грейзнцагаан тугалганы грейзн
цагаан тугалганы грейзн
 
мөнгө элемент
мөнгө элементмөнгө элемент
мөнгө элемент
 
скарн орд
скарн ордскарн орд
скарн орд
 
Boroo gold leaching
Boroo gold leachingBoroo gold leaching
Boroo gold leaching
 
8-р ангийн Газарзүйн хичээлийн шалгалтын материал
8-р ангийн Газарзүйн хичээлийн шалгалтын материал8-р ангийн Газарзүйн хичээлийн шалгалтын материал
8-р ангийн Газарзүйн хичээлийн шалгалтын материал
 
ут лекц 5
ут лекц 5ут лекц 5
ут лекц 5
 

Гөлтгөнө, Gypsum

  • 1. 1 АГУУЛГА 1. Оршил . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 2 2. Хэрэглээ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 3 2.1 Барилгын гөлтгөнө барьцалдах материал . . . . . . . . . . . . . . . 3 2.2 Цементийн үйлдвэрлэлд . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 4 3. Цементийн шинж чанарт гөлтгөнө нэмэлтийн нөлөө судалгаа . . . . 5 4. Тархалт . . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 6 5. Монгол улс дахь нөөц . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 6 6. Гарган авах . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 7 7. Чанар шалгах . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 7 ГӨЛТГӨНӨ
  • 2. 2 1. Оршил Гөлтгөнө (Gypsum) "gyps" буюу "шатсан" эрдэс гэсэн Грек үгнээс гаралтай. Силенит нь хуваагдлын гадаргуу дээр танан гялга өгдөг учир дохио гэсэн Грек үгнээс гаралтай. CaSO4·2H2O томъёогоор илэрхийлэгдэх, устай сульфатуудын нэг бөгөөд цайвар цагаан тунгалаг, өнгөгүй, цагаан, саарал, шар, улаан, хүрэн өнгөтэй, 2 хатуулагтай урт сунасан талст үүсгэдэг (селенит). Байгаль дээр цул нягт, ширхэглэг, хуудаслаг ба хялгасан агрегатаар тохиолддог эрдэс юм. Мөн ангидрит, галит, цэвэр хүхэр, заримдаа газрын тостой холбоотой тохиолдоно. English name Gypsum Нэр Гөлтгөнө Хэрэглээ Хуурай хана, цемент, Өнгө тунгалаг, өнгөгүй, цагаан, саарал, шар, улаан, хүрэн Зураасны өнгө цагаан Гялга шилэн Гэрэл нэвтрүүлэх чанар тунгалаг, хагас тунгалаг Хуваагдал зөв Хатуулаг 2 Хувийн жин 2.3 Тодорхойлох гол шинж тэмдгүүд хуваагдал, хүндийн жин, бага хатуулаг Талстын систем моноклин Химийн анги сульфат Химийн томъёо CaSO4·2(H2O) Химийн найрлага 23.28%-Ca, 2.34%-H, 18.62%-S, 55.76%-O Үүссэн нөхцөл Тунамал, эвафарит хурдсуудад Нэрний гарал "gyps" буюу "шатсан" эрдэс гэсэн Грек үгнээс гаралтай. Силенит нь хуваагдлын гадаргуу дээр танан гялга өгдөг учир дохио гэсэн Грек үгнээс гаралтай
  • 3. 3 Зураг .1 2. Хэрэглээ Барилга, металлын хүдрийг баяжуулах процесс, эмнэлэгт хэрэглэнэ. Эмнэлэгт 90-95% -ийн агуулгатай хэрэглэнэ. 2.1 Гөлтгөнө барьцалдах материал Гөлтгөнөн барьцалдагчийг барилгын жижиг эд анги, гөлтгөнөт бетон эдлэл - хамар ханын хавтгаалж, гулдмай, гөлтгөнөн хуурай өнгөлгөө (шавардлага) зэргийг үйлдвэрлэхэд ашиглана. Барилгын гөлтгөнө гаргах түүхий эд нь гол төлөв хоёр уст хүхэр хүчлийн кальцын CaSO42Н2О эрдсээс тогтсон уулын тунамал чулуулаг болох гөлтгөнийн чулуу юм.
  • 4. 4 Байгалийн гөлтгөнө чулууг 110…1800С температурт дулаанаар боловсруулж буталж барилгын гөлтгөнийг гаргаж авна. Гөлтгөнөн барьцалдуулагч бүхий эдлэл дангаараа ус, чийгтэй орчинд тэсвэр муутай тул түүний ус тэвэрлэлт, бат бэхийг нэмэгдүүлэх зорилгоор усны зарцуулалтыг багасгах, сайн нягтруулах, эдлэлийн гадаргууд ус, чийг үл нэвтрүүлэх түрхлэг хийх, уусмалд чанах, нэвчүүлэх аргыг хэрэглэдэг. Энэ арга ашиглалтын явцад үр дүн багатай байдаг юм. Иймд гөлтгөнөн барьцалдуулагчийг цемент болон идэвхит эрдэс нэмэлттэй хольж гөлтгөнө цемент-пуццолан (ГЦП) барьцалдуулагч гэж нэрлэгддэг ус, чийгтэй орчинд бэхжих чадвартай цементийн шинж чанартай төстэй үзүүлэлт бүхий гурван бүрэлдэхүүнт холимог барьцалдуулагч материал гарган авч болдог. 2.2Цементийн үйлдвэрлэлд Цементийн барьцалдах хугацааг тохируулах зорилгоор гөлтгөнийн чулууг чулуунцарт SO3 –д шилжүүлснээр цементийн жингийн 3 – 8% байхаар нэмдэг. Чулуунцарын алюминатын хэсэг түүнд гөлтгөнийн чулууг нэмснээр чулуунцарын алюминатын хэсэг цементийг устай зуурах үед уусаж, кальцийн гидроксид Ca(OH)2 нь гөлтгөнөтэй урвалд орж кальцийн гидросульфоалюминатыг үүсгэнэ. Энэ нь алюминатын уусалтыг удаашруулж, стандартын шаардлага хангасан барьцалдах хугацаа бүхий цемент гарган авах боломжийг бүрдүүлнэ.
  • 5. 5 3. Цементийн шинж чанарт гөлтгөнө нэмэлтийн нөлөө судалгаа Японы эрдэмтэн Хатавара цементийн чулууны бат бэхэд гөлтгөнийн чулуунд агуулагдах хольцын нөлөөг судлаад, гөлтгөнийн чулууны цэвэршилт өндөр байх тутам портланд цементийн бат бөх чанар өндөр байна. Гэж тодорхойлжээ. Портландцементэд нэмэх гөлтгөнийн зохистой хэмжээг тохируулсан тохиолдолд цемент хамгийн өндөр бат бэхийг авч, хамгийн бага суулттай байна. Кальцийн сульфоалюминат тогтвортой, өндөр сульфатлаг, тогтвор муутай дан сульфатлаг гэсэн 2 төлөв байдалд үүснэ. Өндөр сульфатлаг кальцийн сульфоалюминатыг эттрингит (3CaO*Al2O3*3CaSO4*31H2O) ; дан сульфатлаг кальцийн сульфоалюминатыг моносульфат (3CaO*Al2O3*3CaSO4*12H2O) гэнэ. Хэрэв гөлтгөнийн хэмжээ ихэдвэл цементийн эхний үеийн бэхжилтийг удаашруулж, түүнийг барьцалдаж дууссанаас хойш чөлөөт сульфатын ион (SO4 -2) агуулагдаж, эттрингит үүсэх процесс үргэлжлэн, усан орчинд цемент тэлж, бэхжих процесс удаашран түүний бат бэхийг бууруулна. Гөлтгөнийн зохистой хэмжээ багассан үед эттрингит моносульфатад шилжих процесс хурдан явагдаж, үүссэн ионосульфат завсрын фазын бэхжилтийн бүтээгдэхүүн (С4(AF)H19)-тай хатуу уусмал үүсгэн, Са(ОН)2 – ын хэмжээг бууруулна. Ингэснээр алитын бэхжилтийн бүтээгдэхүүн тогтворгүй нэгдэлд шилжин, тогтвортой гелийн талсжих төвийн үүсэлтийг удаашруулж, улмаар С-S-Н талст торын үүсэлтийг зогсоож, цементийн бат бэхийг бууруулна. Эрдэмтэн Лерч ердийн цементээс илүү шүлт агуулсан цементэд нэмэх гөлтгөнийн хэмжээг оновчтой сонгож авснаар бат бэхийг 20 – 30% нэмэгдүүлж, суултыг 30 – 50% бууруулдаг гэжээ. Эрдэмтэн Мейснер цемент дэхь гөлтгөнийн хэмжээ ихсэхэд түүнийг уураар жигнэх үеийг тэлэлт буурдаг, фудзимацу цемент дахь SO3 –ын хэмжээг 21% хүртэл нэмэгдүүлэхэд түүний суулт 10% буурч, бетоны ан цав тэсвэрлэлт сайжирдаг болохыг, Такемото сульфатын уусмалд 3% SO3 агуулсан портландцемент ба шлакопортландцемент хамгийн сайн тэсвэртэй болохыг тус тус тогтоосон байна.
  • 6. 6 Энэ бүхнээс харахад чулуунцарт нэмэх гөлтгөнийн зохистой хэмжээний талаар онолын нэгдсэн дүгнэлт байхгүй бөгөөд тухайн үйлдвэрийн чулуунцарын шинж чанараас үндэслэн тогтоодог байна. Тухайлбал Хөтөлийн чулуунцарт гөлтгөнийн хэмжээг SO3 –т шилжүүлсэнээр 2.7 – 2.8% байхад цементийн бат бэх хамгийн их, суулт хамгийн бага буюу энэ нь Хөтөлийн чулуунцарт нэмэх хамгийн зохистой хэмжээ болохыг эрдэмтэдийн судалгаагаар тогтоогдсон байна. 4. Тархалт Гөлтгөнө (хоёр молекул уст кальцийн сульфат) нь байгаль дээр хамгийн их тархсан эрдэс бөгөөд гол төлөв далайн уснаас тунах замаар үүсдэг, шилэрхэг юмуу торгомсог гадаргуутай байх бөгөөд моноклин сингони бүхий талстаас тогтоно. Байгаль дээр ихэвчлэн цагаан, заримдаа өнгөгүй тунгалаг байдалтай байх боловч түүнд агуудагдах хольцоос хамаарч янз бүрийн өнгийг үзүүлж болох ба хатуулаг нь 1.5 – 2.0 : нягт нь 2.32 байдаг. 5. Монгол улс дахь нөөц Монгол улсын хувьд гөлтгөний том жижиг 80 гаруй орд байдаг. Ер нь манай бүх аймагт 5-6 төрлийн гөлтгөний орд, илэрц ямар нэг хэмжээгээр бий гэж үзэх бүрэн үндэстэй гэж үздэг. Манай оронд хийсэн геологи хайгуулын үр дүнд гөлтгөнийн 8 ордыг нээж 20 гаруй илэрцийг илрүүлээд байна. Ордуудын гөлтгөнийн нөөц нь 124.4 – 4500.10 мянган тонн, агуулга нь 36.2 – 92% байдаг байна. Манай орны гөлтгөнийн ордуудаас:  Увс Баруун Цэрдийн гөлтгөний орд 1 –р зэрэг  Дорноговь Үнэгтийн гөлтгөний орд Цагаан эргийн худаг Цагаан цавын худаг  Ширээ уулын гөлтгөний орд  Өмнөговь Таван толгойн гөлтгөний орд  Дундговийн Тарагт, Модон ус
  • 7. 7 Бусад орд нь хоёр молекулт уст кальцийн сульфатыг дунд зэрэг ауулсан 2,3-р зэрэглэлд ордог байна. 6. Гөлтгөнийг гаргаж авах Гөлтгөнөн чулууг 1200-1800 градусын халуунд хатааж нунтаглана. Сайн чанарын гөлтгөнө нунтаг, зөөлөн цагаан өнгөтэй хатуу бөмбөлөггүй байдаг. Гөлтгөнө нь чийг амархан татаж, чанар нь муудах учир хуурай газар модон буюу төмөр саванд хадгалах ёстой. Гөлтгөний чанарыг шалгахдаа усанд зуураад хатуурах хугацаагаар нь тодорхойлно. Сайн чанарын гөлтгөнө 5-7 минутанд гүйцэт хатуурдаг. 7. Гөлтгөний чанарийг шалгах  Хуурай туршилт: хэсэг хуурай гөлтгөнийг алган дээрээ авч,чанга атгахад ихэнхи нь хурууны салаагаар гоожиж, үлдсэн хэсэг нь нягтарч хуруугаар дарахаас нааш няцрахгүй.  Устай туршилт: паалантай жижиг саванд бага зэрэг ус хийж дээрээс нь гөлтгөнө хийж ус шингэхгүй болтол нь зуураад,гүйцэт хатуурах хугацааг ажиглана /5-7 мин/. Хэрэв гөлтгөний хатуурах хугацаа удаан байвал хаталтыг түргэсгэхийн тулд давстай ус хэрэглэнэ. Хэтэрхий түргэн хатдаг гөлтгөнийг хүйтэн ус хийж зуурч хэрэглэнэ.