SlideShare una empresa de Scribd logo
1 de 59
БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА (ББСБ)
1.ББСБ –ын үүсэл, хөгжил
2.Банк бус санхүүгийн байгууллага, түүнд тавигдах
шаардлага
3. Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа
4. Гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх
банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа
5. Банк бус санхүүгийн байгууллагын орлого,зарлага
1.ББСБ –ын үүсэл, хөгжил
Бичил санхүүгийн зах зээл нь 19-р зууны үеэс
эхлэн үүссэн бөгөөд ихэнхдээ ядуу буурай, хөгжиж
буй, шилжилтийн эдийн засагтай орнуудад түлхүү
хөгжиж ядуу, орлого багатай иргэдийн амьжиргааг
дээшлүүлэх зорилгоор жижиг, дунд үйлдвэрлэл,
үйлчилгээ эрхлэх боломжийг бүрдүүлдэгээрээ
онцлогтой.
Анх 1895 онд Голландын колончлогчид халамжийн
шинэ бодлогынхоо хэсэг болгож бичил
санхүүжилтийг эхлүүлж байжээ.
Үүний дараа 1930 онд Индонез, Бангладеш, Бразил
гэх мэт цөөн хэдэн улсад 90 гаруй бичил санхүүгийн
үйлчилгээ явуулдаг байгууллагууд бий болсон.
Эдгээр байгууллагууд нь ихэвчлэн богино
хугацаатай, жижиг зээлийг өрхийн аж ахуйнууд болон
бичил бизнес эрхлэгчдэд, үйлдвэрлэлийн болон
хэрэглээний зорилгоор 7 хоног бүр төлбөр хийгдэх
нөхцөлтэйгээр олгож байсан байдаг.
1980 оноос бичил санхүү, бичил зээлийн
үйлчилгээ нь дэлхийн түвшинд албан ёсоор хүлээн
зөвшөөрөгдсөн бөгөөд тухайн үед хандивлагчид
санхүүгийн хувьд бие даах чадвар болон үйл
ажиллагааны далайцыг өргөжүүлэх зорилт бүхий
бичил санхүүгийн байгууллагуудад анхаарлаа
төвлөрүүлэн, бичил санхүүгийн үйл ажиллагааг
идэвхтэй дэмжин туслах болжээ.
Хөгжингүй орнуудын туршлагад бичил санхүүгийн
зах зээл тэр дундаа ББСБ-ын санхүүгийн зуучлалын
үүрэг улам нэмэгдсээр байгаа ба эдийн засгийн
хөгжлийн явцад ББСБ нь арилжаааны банкнаас
ялгаралгүй бичил зээлийн үйлчилгээ болон бусад
санхүүгийн шаардлагатай үйлчилгээнүүдийг үзүүлж
байна
ББСБ нь үйл ажиллагааны хувьд банктай адил зарим
төрлийн үйлчилгээг үзүүлдэг боловч хадгаламж,
зээлийн үйлчилгээг зэрэг санал болгодоггүйгээрээ
ялгаатай.
Мөн санхүүгийн чиг хандлагаас гадна ихэнх бичил
санхүүгийн байгууллагууд нийгмийн чиг хандлага
бүхий үйлчилгээ үзүүлдэг
Үүнд: Бүлэг зохион байгуулах, өөрөө өөртөө итгэх
итгэлцлийн төрүүлэх, санхүүгийн мэдлэг олгох болон
бүлгийн гишүүдийн хоорондох менежментийн
чадварыг бэхжүүлэх сургалтын явуулах гэх мэт.
ББСБ гэдгийг “Бага орлоготой ядуу болон нэн ядуу,
хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүст санхүүгийн
үйлчилгээ үзүүлэх” гэж (Otero.M, 1999) тодорхойлсон
байдаг бол (Ledgerwood.J, 1999) -н үзсэнээр бичил
санхүүгийн үйлчилгээнд хадгаламж, зээл, даатгал,
төлбөр тооцоо зэрэг санхүүгийн бусад үйлчилгээг
оруулж ойлгоно гэжээ
Монгол Улсад 1998 оноос бичил санхүүгийн үйл
ажиллагаа явуулдаг ББСБ-ууд үүсэн байгуулагдаж,
бага дунд орлоготой иргэдэд чиглэсэн үйлчилгээг
үзүүлж “Хөгжлийн Алтан сан” хэмээх анхны ББСБ
байгуулагдаж бичил зээлийн үйл ажиллагаа эрхэлж
эхэлсэн.
Монголбанкнаас 1998 онд санхүүгийн салбарын
өрсөлдөөнийг бий болгох, хүртээмжийг нэмэгдүүлэх
зорилттой журам баталсан.
Энэ хүрээнд анхны ББСБ-ууд байгуулагдсан
түүхтэй.
Улмаар УИХ Банк бус санхүүгийн үйл ажиллагааны
тухай хуулийг 2002 онд баталсан байна.
2000 оны эцэс гэхэд Монголбанкнаас 7
хязгаарлагдмал хариуцлагатай компани ББСБ-ын
зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байсан байна.
2.Банк бус санхүүгийн байгууллага,түүнд
тавигдах шаардлага
Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн
этгээдийг Компанийн тухай хуульд заасны дагуу
үүсгэн байгуулна.
Банк бус санхүүгийн үйл ажиллагааг Санхүүгийн
зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн
дагуу Монгол Улсын болон гадаад улсын хуулийн
этгээд эрхэлж болно.
Улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээд,
шашны болон улс төрийн байгууллага, төрийн бус
байгууллага банк бус санхүүгийн үйл ажиллагаа
эрхлэхийг хориглоно.
Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх
зөвшөөрөл хүссэн этгээд аж ахуйн үйл ажиллагааны
тусгай зөвшөөрлийг дараахь баримт бичгийг
бүрдүүлж Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлнэ.
Үүнд:
1.Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн
дүрэм, үүсгэн байгуулах баримт бичиг
2. Бизнес төвлөгөө
3. Дүрмийн сангийн доод хэмжээг хангасан эсэхийг
нотлох баримт бичиг
4.Аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн
тайлан
5. Боловсон хүчин, техник тоног төхөөрөмж, ажлын
байрны талаархи мэдээлэл
6. Хувьцаа эзэмшигчдийн бүртгэл, эзэмшиж байгаа
хувьцааны тоо
7.Тухайн банк бус санхүүгийн байгууллагын нийт
хувьцааны 10 - аас доошгүй хувийг дангаар
эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчдийн орлогын
мэдүүлэг, дүрмийн санд оруулсан хөрөнгийн гарал
үүслийн талаархи шаардлагатай мэдээлэл
8. Тухайн банк бус санхүүгийн байгууллагын нийт
хувьцааны 10 - аас доошгүй хувийг дангаар
эзэмшиж байгаа хуулийн этгээдийн дүрэм, хувьцаа
эзэмшигчдийн бүртгэл, сүүлийн гурван жилийн
санхүүгийн тайлан, аудитын байгууллагын дүгнэлт
Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг
хүсч, ирүүлсэн баримт бичгийг Санхүүгийн
зохицуулах хороонд хүлээн авч хянаад шаардлага
хангасан тохиолдолд банк бус санхүүгийн
байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай
зөвшөөрөл олгоно. Үүнд:
1. Банк бус санхүүгийн үйл ажиллага эрхлэх
этгээдийн дүрмийн сан нь тогтоосон хэмжээнд
хүрсэн.
2. Бизнес төлөвлөгөөнд банк бус санхүүгийн үйл
ажиллагааг амжилттай эрхлэх стратеги, нөлөөлөх
хүчин зүйлийг оновчтой тусгаж чадсан
3. Тухайн банк бус санхүүгийн байгууллагын
удирдлага нь шаардлага хангасан
4. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулахад
шаардагдах техник, тоног төхөөрөмж, аюулгүй
ажиллагааны шаардлагыг зохих түвшинд хангасан
байна.
Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээд,
өөрийн салбар төлөөлөгчийн газар нэгжийг
Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгээр
нээнэ.
Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн
дүрэмд дараахь зүйлийг тусгана.
Үүнд:
• Өөрийн хөрөнгийн дүрмийн сангийн хэмжээ
• Банк бус санхүүгийн байгууллагын
удирдлага, зохион байгуулалтын бүтэц
• Хувь нийлүүлэгчдийн хурал хуралдах болон
төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааг журам
• Дотоод хяналтын албаны журам
Банк бус санхүүгийн байгууллагын нэр нь түүний
оноосон нэр болон “Банк бус санхүүгийн байгууллага”
гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ, эсхүл “ББСБ” гэсэн
товчилсон тэмдэглэгээнээс бүрдэнэ.
Үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс өөр
этгээд өөрийн оноосон нэрийн хамт “Банк бус
санхүүгийн байгууллага” гэсэн дэлгэрэнгүй
тэмдэглэгээ, эсхүл “ББСБ” гэсэн товчилсон
тэмдэглэгээ хэрэглэхийг хориглоно.
Банк бус санхүүгийн байгууллага”-ын нэр байршилыг
Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгээр
өөрчилнө.
Банк бус санхүүгийн байгууллагад дараахь үйл
ажиллагаа эрхлэхийг хориглоно.
Үүнд:
• Тусгай зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа
эрхлэх
• Өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа зар
сурталчилгаа хийх, мэдээлэл өгөх
• Иргэн, хуулийн этгээдээс хадгаламж авах,
хадгаламжийн данс нээх
• Чек, карт, вексель зэрэг төлбөрийн хэрэгслээр
хадгаламж авах
• Банк бус санхүүгийн байгууллагын тайлан тэнцэлд
тусгаагүй эх үүсвэрийг өөрийн үйл ажиллагаанд
ашиглах
Мөн нэг зээлдэгч болон холбогдох этгээдэд зээл
олгох зээл, зээлтэй адилтган тооцох бусад актив
хөрөнгө, төлбөрийн баталгааны нийлбэр дүн нь
тухайн банк бус санхүүгийн байгууллагын өөрийн
хөрөнгийн 30% - иас хэтэрч болохгүй, нийт гаргаж
буй төлбөрийн баталгааны дүн нь өөрийн хөрөнгийн
70% - иас илүүгүй байна.
Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах
шаардлага.
1.Банк бус санхүүгийн байгуулагын дүрмийн
санд оруулсан хөрөнгийг барьцаалан зээл олгохгүй
байх.
2.Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн,
гүйцэтгэх захирал дараахь шалгуурийг хангасан
байна. Үүнд:
• Зээлийн гэрээ буюу баталгаагаар хүлээсэн, хугацаа
хэтэрсэн аливаа өргүй
• Ял шийтгэлгүй
• Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь банк бус
санхүүгийн байгууллагын удирдах харшлахгүй байх
• Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх
этгээдийг гүйцэтгэх удирдлага нь банк санхүүгийн
мэргэжилтэй, тухайн салбарт ажилласан
туршлагатай байна.
ББСБ-ын онцлог:
 ББСБ-ын зохицуулалтын үндэс нь Монгол улсын
хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай
 ББСБ нь дүрмийн сантай
 Хадгаламж татдаггүй
 Төрөлжиж үйл ажиллагаа явуулдаг
 Цаашдаа арилжааны банк болох боломжтой.
3.Банк бус санхүүгийн байгууллагын үйл
ажиллагаа
Банк бус санхүүгийн байгууллага (ББСБ) нь
хадгаламжийн бус эх үүсвэрээр зээл олгодог.
Эх үүсвэр нь өөрийн хөрөнгө байх ба мөн урт
болон богино хугацаат өр төлбөртэй байна.
ББСБ нь зээл олгохоос гадна гадаад валютын
арилжаа хийдэг. Мөн сүүлийн үед итгэлцлийн
үйлчилгээг эрхлэх болсон. Энэ нь нэг төрлийн эх
үүсвэртэй болох арга юм.
Банк бус санхүүгийн үйл ажиллагаа гэж дараахь үйл
ажиллагааг ойлгоно.
Үүнд:
1.Зээл
2.Факторингийн үйлчилгээ
3.Санхүүгийн түрээс
4.Төлбөрийн баталгаа гаргах
5.Төлбөр тооцооны хэрэгсэл гаргах
6. Цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын
үйлчилгээ
7.Гадаад валютын арилжаа
8. Итгэлцлийн үйлчилгээ
9.Богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө
оруулалт хийх
10.Хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвөлгөө,
мэдээлэл өгөх
11.Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахтай холбоотой
санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа.
Банк бус санхүүгийн үйл ажиллагаа нь өөрийн гэсэн
нэр томъёолол гаргаж ирсэн. Үүнд:
Факторингийн үйлчилгээ гэж зээлдүүлэгч буюу
үүрэг гүйцэтгэгчээс мөнгөн төлбөрийн үүргийг
шаардах эрхээ гуравдагч этгээдэд бүхэлд нь худалдах
/шилжүүлэх/ энэхүү эрхийг хүлээн авагч нь эрхээ
хэрэгжүүлэх болон үүсэн гарах үр дагаврыг бүрэн
хариуцах үйл ажиллагааг хэлнэ.
Санхүүгийн түрээсийн үйлчилгээ гэж түрээслэгч нь
түрээслүүлэгчийн захиалсан буюу сонгосон эд
хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх, эсхүл худалдагч буюу
нийлүүлэгчээс өөрийн нэр дээр худалдан авах замаар
түрээслэгчид тодорхой нөхцөл, хугацаа,
төлбөртэйгээр түрээслэх үйл ажиллагааг хэлнэ.
Цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын
үйлчилгээ гэж бусдын мөнгөн хөрөнгийн банкин дахь
өөрийн харилцах дансаар дамжуулан шилжүүлэх,
эсхүл интэрнэт, автомат тоног төхөөрөмж, цахим
төлбөр тооцооны хэрэгсэл ашиглаж, төлбөр тооцоог
нь гүйцэтгэх ажиллагааг хэлнэ.
Гадаад валютын гүйлгээ гэж гадаад валютыг
худалдах, худалдан авах, түүгээр зээл олгох баталгаа
гаргах үйл ажиллагааг хэлнэ.
Итгэлцлийн үйлчилгээ гэж итгэл хүлээлгэгчийн
актив /бэлэн мөнгө, зээл, бусад актив/-ыг
үнэгүйдлээс хамгаалж, ашиг олж өгөх зорилгоор
тэдгээртэй харилцан тохиролцсон гэрээний үндсэн
дээр итгэл хүлээгчээс нэр бүхий активыг түр
хугацаанд хянах, ашиглах, захиран зарцуулах үйл
ажиллагааг хэлнэ.
Богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө
оруулалт хийх гэж тодорхой гэрээний үндсэн дээр
иргэн, хуулийн этгээдийн хөрөнгийн эх үүсвэрийг нэг
жил хүртэл хугацааний хөрөнгө оруулалтийн үнэт цаас
болон үүнтэй адилтгах санхүүгийн хэрэгсэлд
хөрвүүлэхийг тус тус хэлдэг.
ББСБ нь хадгаламжийн бус эх үүсвэрээр зээл
олгогддог бөгөөд зээл олгох гол эх үүсвэр нь өөрийн
хөрөнгө, бусдаас зээлсэн эх үүсвэр байдаг.
ББСБ-ын ашиг олох үйл ажиллагаанууд нь зээл, үнэт
цаасаарх хөрөнгө оруулалт,санхүүгийн түрээс, гадаад
валютын арилжаа юм.
Үйл ажиллагаа явуулах эх үүсвэрүүд нь хувь
нийлүүлэгчдийн оруулсан хөрөнгө итгэлцлийн
гэрээгээр эзэмшиж буй хөрөнгө, төслийн санхүүжилт,
бусдаас зээлсэн эх үүсвэрүүд юм.
Банк бус санхүүгийн байгууллага өөрийн хөрөнгөтэй
байна.
Дүрмийн сан нь банк бус санхүүгийн
байгууллагын хувь нийлүүлэгчдийн оруулсан
мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний хэмжээг
улсын эдийн засгийн байдал, мөнгөний ханшийн
өөрчлөлт, банк бус санхүүгийн бйагууллагын
төлбөрийн чадвар эрх үйл ажиллагааны онцлогийг
харгалзан Санхүүгийн зохицуулах хороо тогтооно.
Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлэгч
дүрмийн санд оруулсан хувь хөрөнгийнхөө
хэмжээгээр санхүүгийн хариуцлага хүлээж алдагдлыг
нөхнө.
ББСБ –ын ерөнхий тайлан тэнцлийн бүтцийг дараахь
хүснэгтээс харна уу?
Актив (Хөрөнгө)
A.Эргэлтийн хөрөнгө
1.Мөнгөн хөрөнгө
2. Богино хугацаат хөрөнгө
оруулалт
3. Зээл
4.Санхүүгийн түрээсийн тооцооны
авлага
5.Факторингийн тооцооны авлага
6. Өмчлөх бусад үл хөдлөх болон
өмчлөх бусад хөрөнгө
7. Бусад хөрөнгө
Б. Эргэлтийн бус хөрөнгө
1. Үндсэн хөрөнгө
2. Биет бус хөрөнгө
Пассив ( өр төлбөр)
1. Итгэлцлийн үйлчилгээний өглөг
2. Дотоод, гадаадын банк, санхүүгийн
байгууллагад төлөх өглөг
3. Бусад эх үүсвэр
- Зээлийн батлан даалтанд
байршуулсан эх үүсвэр
Мөнгөн гуйвуулгын
үйлчилгээний өглөг
4. ББСБ-аас гаргасан өрийн бичиг
5. Төслийн зээлийн санхүүжилт
6. Бусад өр төлбөр
Өөрийн хөрөнгө
1. Хувьцаат капитал
2. Бусад өмч
3. Сангууд
4. Хуримтлагдсан ашиг/алдагдал
5. Хоёрдогч өглөг
4.Гадаад валютын арнлжааны үйл ажиллагаа
эрхлэх банк бус санхүүгийн байгууллагын үйл
ажиллагаа
Гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх
банк бус санхүүгийн байгууллага ажиллуулах
зөвшөөрөлд дараах үйл ажиллагааг хамаарна.
Үүнд:
1. Өөрийн нэрийн өмнөөс гадаад валютыг бэлнээр
худалдан авах, худалдах
2. Нэг гадаад валютыг нөгөө гадаад валютаар бэлнээр
солих
Гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх
банк бус санхүүгийн байгууллагад үйл ажиллагааны
аюулгүй байдал, техник тоног төхөөрөмжинд дараах
шаардлагыг тавина.
Үүнд:
 Ажилтан үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг
хангасан харуул хамгаалалт бүхий байртай байх
 Ажилтны аюулгүй байдлыг хангасан торон шилэн
хаалттай байх
 Бичсэн бичлэгийг 1 сараас доошгүй хугацаагаар
архивлан хадгалдаг хяналтын камертай байх
 Кассын машинтай байх
 Гадаад валютыг худалдан авах, худалдах ханшийг
нийтэд ил тод мэдээлэх самбартай байх
 Гадаад валютыг худалдан авах, худалдах тухай бүр
гадаад валютыг худалдаж авсан, худалдсан тухай
баримтыг хоёр хувь үйлдэж, нэг хувийг
харилцагчид өгч, нөгөө хувийг санхүүгийн баримт
болгон хадгалах
 Тухайн төрлийн валютыг шалгагч болон мөнгө
тоологч машинтай эсхүл гадаад валютыг таних
чадвартай боловсон хүчинтэй байх
 Мөнгөн дэвсгэртийг хадгалах шаардлага хангасан
сейф, шүүгээтэй байх
 Бусад шаардлагатай тоног төхөөрөмжтэй байх
 Долоо хоног тутмын гадаад валютын арилжааны
тухай мэдээг холбогдох хавсралтын дагуу гаргаж
дараа долоо хоногийн эхний хагаст Монголбанкинд,
сар тутмын валют арилжааны тухай мэдээг журамд
дурьдсан хавсралтын дагуу гаргаж, дараа сарын 10-
ны дотор СЗХ- нд ирүүлж байх гэх мэт.
Гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх
банк бус санхүүгийн байгууллага ажиллуулахад
дараах үйл ажиллагааг эрхлэхийг хориглоно.
Үүнд:
o Гадаад валютыг бэлэн бус хэлбэрээр худалдан авах,
худалдах
o Харилцагчдаас гадаад валютыг зээлээр авах,
зээлээр худалдах
o Гадаад валютыг өөрийн нэрийн өмнөөс бэлнээр
худалдан авах, худалдахаас бусад банкны үйл
ажиллагааг эрхлэх
o Үйл ажиллагааныхаа талаар худал ташаа зар
сурталчилгаа, мэдээ, мэдээлэл хийх
o Гадаад валютыг ханшийг дэвсгэртийн хэмжээнээс
хамааран ялгавартайгаар тогтоох
o Зохих газрын зөвшөөрөлгүйгээр гадаад валютын
арилжааны үйл ажиллагааг эрхлэх
o Хуулийн этгээдийн санхүүгийн тайлан тэнцэлд
тусгагдаагүй мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг
гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх
банк бус санхүүгийн байгууллагын үйл
ажиллагаанд ашиглах
o Хуулиар хориглосон бусад үйл ажиллагаа гэх мэт.
5.ББСБ-ын орлого ба зарлага.
ББСБ-ын орлогод дараах зүйлүүд орно. Үүнд:
1.Хүүгийн орлого
2.Хүүгийн бус орлого
3.Үндсэн бус үйл ажиллагааны орлого
Хүүгийн орлого:
•Хугацаандаа байгаа зээлийн хүүгийн орлого
•Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн орлого
• Үнэт цаасны хүүгийн орлого
Засгийн газрын үнэт цаас
Төв банкы үнэт цаас
Хувьцаа
Өрийн бичиг
Бусад үнэт цаас
• Бусад хүүгийн орлого
- Хугацаандаа байгаа санхүүгийн түрээсийн
орлого
- Хугацаандаа байгаа факторингийн
үйлчилгээний хүүгийн орлого
- Хугацаа хэтэрсэн санхүүгийн түрээсийн
хүүгийн орлого
- Хугацаа хэтэрсэн факторингийн
үйлчилгээний хүүгийн орлого
- Банкин дахь харилцах дансны хүүгийн орлого
- Банкин дахь хадгаламжын хүүгийн орлого
- Бусад
Хүүгийн бус орлого:
•Арилжааны орлого
•Гадаад валютын арилжааны орлого
•Үнэт цаасны арилжааны орлого
Ханш болон үнэлгээний тэгшитгэлийн орлого
•Гадаад валютын ханшийн тэгшитгэлийн орлого
•Үнэт цаасны үнэлгээний тэгшитгэлийн орлого
Санхүүгийн үйлчилгээний орлого
•Санхүүгийн түрээсийн орлого
• Итгэлцлийн үйлчилгээний орлого
• Мөнгөн гуйвуулгын орлого
• Картын үйлчилгээний орлого
• Санхүүгийн зөвлөгөө,мэдээлэл өгөх үйлчилгээний
орлого
• Үйлчилгээний хураамж, шимтгэлийн орлого
Үндсэн бус үйл ажиллагааны орлого:
• Үндсэн хөрөнгө борлуулсны орлого
• Ногдол ашгийн орлого
• Хандив
• Бусад
ББСБ-ын зарлагад дараах зүйлүүд орно. Үүнд:
1. Хүүгийн зардал
2. Хүүгийн бус зардал
3. Үндсэн бус үйл ажиллагааны зардал
Хүүгийн зардал.
• Банкнаас авсан зээлийн хүүгийн зардал
• Бусад санхүүгийн байгууллагаас авсан зээлийн
хүүгийн зардал
• Төслийн санхүүжилтийн хүүгийн зардал
• Өрийн бичгийн хүүгийн зардал
• Бусад
Хүүгийн бус зардал.
1.Арилжаа болон ханшийн тэгшитгэлийн зардал
• Гадаад валютын арилжааны зардал
• Үнэт цаасны арилжааны зардал
• Гадаад валютын ханшийн тэгшитгэлийн зардал
• Үнэт цаасны үнэлгээний тэгшитгэлийн зардал
Боловсон хүчинтэй холбогдолтой зардал
• Ажилтнуудын цалин
• Ажилтнуудад олгосон нэмэгдэл цалин, урамшуулал
• Ажилтнуудад олгосон нөхөн олговор, хөнгөлөлт
• Ажилтнуудад олгосон тэтгэмж, нийгмийн халамж
• Гэрээгээр ажиллагсдын цалин хөлс
• НДШ
• Албан томилолтын зардал
• Сургалтын зардал
• Бусад
3.Бусад зардал
• Үнэт цаас болон түүнтэй холбоотой авлагыг
барагдуулахтай холбоотой гарсан зардал
• Зээл болон түүнтэй холбоотой авлагыг
барагдуулахтай холбоотой зардал
• Санхүүгийн түрээс болон түүнтэй холбоотой
авлагыг барагдуулахтай холбоотой зардал
• Факторинг болон түүнтэй холбоотой авлагыг
барагдуулахтай холбоотой гарсан зардал
• Итгэлцлийн үйлчилгээ болон түүнтэй холбоотой
гарсан зардал
• Аудитын төлбөр, мэргэжлийн үйлчилгээний зардал
• Ногдол ашиг
• Даатгалын зардал
• Түрээсийн зардал
• Зохицуулалтын үйлчилгээний хураамж
• Ашиглалтын зардал
(цахилгаан,халаалт, цэвэр, бохир ус)
• Элэгдэл, хорогдлын зардал
• Харилцаа холбоо интернэтийн зардал
• Авто хэрэгсэл, шатахуун болон тээврийн зардал
• Сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээний зардал
• Шимтгэлийн зардал
• Хөдөлмөр хамгаалал, галын аюулаас хамгаалах
зардал
• Хэвлэл захиалгын зардал
• Автоматжуулалттай холбоотой урсгал засвар
• Зар сурталчилгаа, маркетингийн зардал
• Бичиг хэргийн зардал
• Ариун цэвэрийн зардал
• Үл хөдлөх хөрөнгийн татвар
• Газар эдэлбэрийн зардал
• Харилцагчдын сургалт судалгааны
• Хуулийн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээний
зардал
• Үндсэн үйл ажиллагааны бусад зардал
Болзошгүй эрсдэлийн зардал:
• Үнэт цаасний эрсдэлийн зардал
• Зээлийн эрсдэлийн зардал
• Санхүүгийн түрээсийн эрсдэлийн зардал
• Факторингийн эрсдэлийн зардал
• Өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгийн эрсдэлийн
зардал
• Авлагын эрсдэлийн зардал
Үндсэн бус үйл ажиллагааны зардал:
• Хөрөнгө данснаас хассаны гарз
• Зочин төлөөлөгчийн зардал
• Баяр ёслолын зардал
• Хандив
• Торгуулийн зардал
• Үндсэн бус үйл ажиллагааны бусад зардал
гэх мэт зардлууд гарна.
ББСБ нь ашгаасаа орлогын албан татвар төлнө.
АНХААРАЛ ТАВЬСАНД
БАЯРЛАЛАА

Más contenido relacionado

La actualidad más candente

Я.Баярцэцэг Д.Болортуяа - Дампуурлын эрсдэлийн загварыг тодорхойлох нь
Я.Баярцэцэг Д.Болортуяа - Дампуурлын эрсдэлийн загварыг тодорхойлох ньЯ.Баярцэцэг Д.Болортуяа - Дампуурлын эрсдэлийн загварыг тодорхойлох нь
Я.Баярцэцэг Д.Болортуяа - Дампуурлын эрсдэлийн загварыг тодорхойлох нь
batnasanb
 
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
Bachkana Enhbat
 
Lecture 6
Lecture 6Lecture 6
Lecture 6
Bbujee
 
Lecture 12
Lecture 12Lecture 12
Lecture 12
Bbujee
 
Б. Мөнхбат - МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АС...
Б. Мөнхбат - МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АС...Б. Мөнхбат - МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АС...
Б. Мөнхбат - МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АС...
batnasanb
 
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...
Adilbishiin Gelegjamts
 
Lekts 5 tulburiin chadwar [repaired]
Lekts 5 tulburiin chadwar [repaired]Lekts 5 tulburiin chadwar [repaired]
Lekts 5 tulburiin chadwar [repaired]
Byambadrj Myagmar
 
төлбөр тооцоо
төлбөр тооцоотөлбөр тооцоо
төлбөр тооцоо
Bilgee Zaya
 
Lecture 8,9
Lecture 8,9Lecture 8,9
Lecture 8,9
Bbujee
 

La actualidad más candente (20)

Банкны эрх зүйн зочицуулалт
Банкны эрх зүйн зочицуулалтБанкны эрх зүйн зочицуулалт
Банкны эрх зүйн зочицуулалт
 
Я.Баярцэцэг Д.Болортуяа - Дампуурлын эрсдэлийн загварыг тодорхойлох нь
Я.Баярцэцэг Д.Болортуяа - Дампуурлын эрсдэлийн загварыг тодорхойлох ньЯ.Баярцэцэг Д.Болортуяа - Дампуурлын эрсдэлийн загварыг тодорхойлох нь
Я.Баярцэцэг Д.Болортуяа - Дампуурлын эрсдэлийн загварыг тодорхойлох нь
 
Sbeul3.2019 2020on
Sbeul3.2019  2020onSbeul3.2019  2020on
Sbeul3.2019 2020on
 
санхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсбсанхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсб
 
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
 
Хөрөнгө оруулалтын багцын удирдлага
Хөрөнгө оруулалтын багцын удирдлагаХөрөнгө оруулалтын багцын удирдлага
Хөрөнгө оруулалтын багцын удирдлага
 
Lecture 6
Lecture 6Lecture 6
Lecture 6
 
Lecture 12
Lecture 12Lecture 12
Lecture 12
 
Санхүү үндэс Лекц 1
Санхүү үндэс Лекц 1Санхүү үндэс Лекц 1
Санхүү үндэс Лекц 1
 
Б. Мөнхбат - МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АС...
Б. Мөнхбат - МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АС...Б. Мөнхбат - МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АС...
Б. Мөнхбат - МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АС...
 
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...
 
Мөнгө, мөнгөний үнэ цэнэ, мөнгөний цаг хугацааны үнэлгээ, мөнгөний өнөөгийн ү...
Мөнгө, мөнгөний үнэ цэнэ, мөнгөний цаг хугацааны үнэлгээ, мөнгөний өнөөгийн ү...Мөнгө, мөнгөний үнэ цэнэ, мөнгөний цаг хугацааны үнэлгээ, мөнгөний өнөөгийн ү...
Мөнгө, мөнгөний үнэ цэнэ, мөнгөний цаг хугацааны үнэлгээ, мөнгөний өнөөгийн ү...
 
Lekts 5 tulburiin chadwar [repaired]
Lekts 5 tulburiin chadwar [repaired]Lekts 5 tulburiin chadwar [repaired]
Lekts 5 tulburiin chadwar [repaired]
 
төлбөр тооцоо
төлбөр тооцоотөлбөр тооцоо
төлбөр тооцоо
 
Financial management lecture 1
Financial management lecture 1Financial management lecture 1
Financial management lecture 1
 
Lekts 9
Lekts 9Lekts 9
Lekts 9
 
Sanhuugiin undes L1.2019 - 2020 on
Sanhuugiin undes L1.2019 - 2020 onSanhuugiin undes L1.2019 - 2020 on
Sanhuugiin undes L1.2019 - 2020 on
 
Lecture 8,9
Lecture 8,9Lecture 8,9
Lecture 8,9
 
RMON304
RMON304RMON304
RMON304
 
Sm3 1
Sm3 1Sm3 1
Sm3 1
 

Similar a Sanhuugiin undes L6.2019 - 2020on

Арилжааны банк гэж юу вэ?
Арилжааны банк гэж юу вэ?Арилжааны банк гэж юу вэ?
Арилжааны банк гэж юу вэ?
2011_2013
 
В.Даваадорж, Б,Анхбаясгалан - БАНКНЫ КАРТЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
В.Даваадорж, Б,Анхбаясгалан - БАНКНЫ КАРТЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬВ.Даваадорж, Б,Анхбаясгалан - БАНКНЫ КАРТЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
В.Даваадорж, Б,Анхбаясгалан - БАНКНЫ КАРТЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
batnasanb
 

Similar a Sanhuugiin undes L6.2019 - 2020on (20)

SbeuL5.2019*- 2020on
SbeuL5.2019*- 2020onSbeuL5.2019*- 2020on
SbeuL5.2019*- 2020on
 
Sbeul5.2019 2020on
Sbeul5.2019   2020onSbeul5.2019   2020on
Sbeul5.2019 2020on
 
Арилжааны банк гэж юу вэ?
Арилжааны банк гэж юу вэ?Арилжааны банк гэж юу вэ?
Арилжааны банк гэж юу вэ?
 
FCON
FCONFCON
FCON
 
Зээлийн шинжилгээ power point-2
Зээлийн шинжилгээ power point-2Зээлийн шинжилгээ power point-2
Зээлийн шинжилгээ power point-2
 
Банкны хяналт шинжилгээ power point-3
Банкны хяналт шинжилгээ power point-3Банкны хяналт шинжилгээ power point-3
Банкны хяналт шинжилгээ power point-3
 
Sbeul3.2019 2020on
Sbeul3.2019   2020onSbeul3.2019   2020on
Sbeul3.2019 2020on
 
оршил
оршилоршил
оршил
 
Sanhuugiin undes L4.2019-2020on
Sanhuugiin undes L4.2019-2020onSanhuugiin undes L4.2019-2020on
Sanhuugiin undes L4.2019-2020on
 
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАКНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАКНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАКНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАКНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
 
Sbeul3 2.2019 -2020on
Sbeul3 2.2019 -2020onSbeul3 2.2019 -2020on
Sbeul3 2.2019 -2020on
 
Sbeul2.2019 2020on
Sbeul2.2019   2020onSbeul2.2019   2020on
Sbeul2.2019 2020on
 
Sbeul6.2021 2022
Sbeul6.2021  2022Sbeul6.2021  2022
Sbeul6.2021 2022
 
Sanhuugiin undes L8.2019- 2020 on
Sanhuugiin undes L8.2019- 2020 onSanhuugiin undes L8.2019- 2020 on
Sanhuugiin undes L8.2019- 2020 on
 
Sbeul2.2019 2020
Sbeul2.2019   2020Sbeul2.2019   2020
Sbeul2.2019 2020
 
В.Даваадорж, Б,Анхбаясгалан - БАНКНЫ КАРТЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
В.Даваадорж, Б,Анхбаясгалан - БАНКНЫ КАРТЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬВ.Даваадорж, Б,Анхбаясгалан - БАНКНЫ КАРТЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
В.Даваадорж, Б,Анхбаясгалан - БАНКНЫ КАРТЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
 
Sbeul2.2019 2020on
Sbeul2.2019   2020onSbeul2.2019   2020on
Sbeul2.2019 2020on
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul1. 2019 2020 on
Sbeul1. 2019 2020 onSbeul1. 2019 2020 on
Sbeul1. 2019 2020 on
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 

Más de hicheel2020 (20)

Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
 
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021hMac ecs1.2021h
Mac ecs1.2021h
 
Mac ecs1.2021
Mac ecs1.2021Mac ecs1.2021
Mac ecs1.2021
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
 
Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021
 
Seminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021onSeminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021on
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -h
 
Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021
 
S11a
S11aS11a
S11a
 
S8
S8S8
S8
 
Seminar 7a
Seminar 7aSeminar 7a
Seminar 7a
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
 
Seminar5aa
Seminar5aaSeminar5aa
Seminar5aa
 
Seminar5a
Seminar5aSeminar5a
Seminar5a
 
Seminar3aa
Seminar3aaSeminar3aa
Seminar3aa
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
 
Sbeus1.2020
Sbeus1.2020Sbeus1.2020
Sbeus1.2020
 
Jishee bodgogo16
Jishee bodgogo16Jishee bodgogo16
Jishee bodgogo16
 

Sanhuugiin undes L6.2019 - 2020on

  • 1. БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА (ББСБ) 1.ББСБ –ын үүсэл, хөгжил 2.Банк бус санхүүгийн байгууллага, түүнд тавигдах шаардлага 3. Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа 4. Гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа 5. Банк бус санхүүгийн байгууллагын орлого,зарлага
  • 2. 1.ББСБ –ын үүсэл, хөгжил Бичил санхүүгийн зах зээл нь 19-р зууны үеэс эхлэн үүссэн бөгөөд ихэнхдээ ядуу буурай, хөгжиж буй, шилжилтийн эдийн засагтай орнуудад түлхүү хөгжиж ядуу, орлого багатай иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх боломжийг бүрдүүлдэгээрээ онцлогтой.
  • 3. Анх 1895 онд Голландын колончлогчид халамжийн шинэ бодлогынхоо хэсэг болгож бичил санхүүжилтийг эхлүүлж байжээ. Үүний дараа 1930 онд Индонез, Бангладеш, Бразил гэх мэт цөөн хэдэн улсад 90 гаруй бичил санхүүгийн үйлчилгээ явуулдаг байгууллагууд бий болсон.
  • 4. Эдгээр байгууллагууд нь ихэвчлэн богино хугацаатай, жижиг зээлийг өрхийн аж ахуйнууд болон бичил бизнес эрхлэгчдэд, үйлдвэрлэлийн болон хэрэглээний зорилгоор 7 хоног бүр төлбөр хийгдэх нөхцөлтэйгээр олгож байсан байдаг.
  • 5. 1980 оноос бичил санхүү, бичил зээлийн үйлчилгээ нь дэлхийн түвшинд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд тухайн үед хандивлагчид санхүүгийн хувьд бие даах чадвар болон үйл ажиллагааны далайцыг өргөжүүлэх зорилт бүхий бичил санхүүгийн байгууллагуудад анхаарлаа төвлөрүүлэн, бичил санхүүгийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжин туслах болжээ.
  • 6. Хөгжингүй орнуудын туршлагад бичил санхүүгийн зах зээл тэр дундаа ББСБ-ын санхүүгийн зуучлалын үүрэг улам нэмэгдсээр байгаа ба эдийн засгийн хөгжлийн явцад ББСБ нь арилжаааны банкнаас ялгаралгүй бичил зээлийн үйлчилгээ болон бусад санхүүгийн шаардлагатай үйлчилгээнүүдийг үзүүлж байна
  • 7. ББСБ нь үйл ажиллагааны хувьд банктай адил зарим төрлийн үйлчилгээг үзүүлдэг боловч хадгаламж, зээлийн үйлчилгээг зэрэг санал болгодоггүйгээрээ ялгаатай. Мөн санхүүгийн чиг хандлагаас гадна ихэнх бичил санхүүгийн байгууллагууд нийгмийн чиг хандлага бүхий үйлчилгээ үзүүлдэг Үүнд: Бүлэг зохион байгуулах, өөрөө өөртөө итгэх итгэлцлийн төрүүлэх, санхүүгийн мэдлэг олгох болон бүлгийн гишүүдийн хоорондох менежментийн чадварыг бэхжүүлэх сургалтын явуулах гэх мэт.
  • 8. ББСБ гэдгийг “Бага орлоготой ядуу болон нэн ядуу, хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүст санхүүгийн үйлчилгээ үзүүлэх” гэж (Otero.M, 1999) тодорхойлсон байдаг бол (Ledgerwood.J, 1999) -н үзсэнээр бичил санхүүгийн үйлчилгээнд хадгаламж, зээл, даатгал, төлбөр тооцоо зэрэг санхүүгийн бусад үйлчилгээг оруулж ойлгоно гэжээ
  • 9. Монгол Улсад 1998 оноос бичил санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг ББСБ-ууд үүсэн байгуулагдаж, бага дунд орлоготой иргэдэд чиглэсэн үйлчилгээг үзүүлж “Хөгжлийн Алтан сан” хэмээх анхны ББСБ байгуулагдаж бичил зээлийн үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн. Монголбанкнаас 1998 онд санхүүгийн салбарын өрсөлдөөнийг бий болгох, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилттой журам баталсан.
  • 10. Энэ хүрээнд анхны ББСБ-ууд байгуулагдсан түүхтэй. Улмаар УИХ Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийг 2002 онд баталсан байна. 2000 оны эцэс гэхэд Монголбанкнаас 7 хязгаарлагдмал хариуцлагатай компани ББСБ-ын зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байсан байна.
  • 11. 2.Банк бус санхүүгийн байгууллага,түүнд тавигдах шаардлага Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг Компанийн тухай хуульд заасны дагуу үүсгэн байгуулна. Банк бус санхүүгийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд эрхэлж болно.
  • 12. Улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээд, шашны болон улс төрийн байгууллага, төрийн бус байгууллага банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн этгээд аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг дараахь баримт бичгийг бүрдүүлж Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлнэ.
  • 13. Үүнд: 1.Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн дүрэм, үүсгэн байгуулах баримт бичиг 2. Бизнес төвлөгөө 3. Дүрмийн сангийн доод хэмжээг хангасан эсэхийг нотлох баримт бичиг 4.Аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан 5. Боловсон хүчин, техник тоног төхөөрөмж, ажлын байрны талаархи мэдээлэл
  • 14. 6. Хувьцаа эзэмшигчдийн бүртгэл, эзэмшиж байгаа хувьцааны тоо 7.Тухайн банк бус санхүүгийн байгууллагын нийт хувьцааны 10 - аас доошгүй хувийг дангаар эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчдийн орлогын мэдүүлэг, дүрмийн санд оруулсан хөрөнгийн гарал үүслийн талаархи шаардлагатай мэдээлэл
  • 15. 8. Тухайн банк бус санхүүгийн байгууллагын нийт хувьцааны 10 - аас доошгүй хувийг дангаар эзэмшиж байгаа хуулийн этгээдийн дүрэм, хувьцаа эзэмшигчдийн бүртгэл, сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлан, аудитын байгууллагын дүгнэлт Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг хүсч, ирүүлсэн баримт бичгийг Санхүүгийн зохицуулах хороонд хүлээн авч хянаад шаардлага хангасан тохиолдолд банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоно. Үүнд:
  • 16. 1. Банк бус санхүүгийн үйл ажиллага эрхлэх этгээдийн дүрмийн сан нь тогтоосон хэмжээнд хүрсэн. 2. Бизнес төлөвлөгөөнд банк бус санхүүгийн үйл ажиллагааг амжилттай эрхлэх стратеги, нөлөөлөх хүчин зүйлийг оновчтой тусгаж чадсан 3. Тухайн банк бус санхүүгийн байгууллагын удирдлага нь шаардлага хангасан 4. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах техник, тоног төхөөрөмж, аюулгүй ажиллагааны шаардлагыг зохих түвшинд хангасан байна.
  • 17. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээд, өөрийн салбар төлөөлөгчийн газар нэгжийг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгээр нээнэ. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн дүрэмд дараахь зүйлийг тусгана. Үүнд: • Өөрийн хөрөнгийн дүрмийн сангийн хэмжээ • Банк бус санхүүгийн байгууллагын удирдлага, зохион байгуулалтын бүтэц
  • 18. • Хувь нийлүүлэгчдийн хурал хуралдах болон төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааг журам • Дотоод хяналтын албаны журам Банк бус санхүүгийн байгууллагын нэр нь түүний оноосон нэр болон “Банк бус санхүүгийн байгууллага” гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ, эсхүл “ББСБ” гэсэн товчилсон тэмдэглэгээнээс бүрдэнэ.
  • 19. Үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс өөр этгээд өөрийн оноосон нэрийн хамт “Банк бус санхүүгийн байгууллага” гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ, эсхүл “ББСБ” гэсэн товчилсон тэмдэглэгээ хэрэглэхийг хориглоно. Банк бус санхүүгийн байгууллага”-ын нэр байршилыг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгээр өөрчилнө. Банк бус санхүүгийн байгууллагад дараахь үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно. Үүнд:
  • 20. • Тусгай зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа эрхлэх • Өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа зар сурталчилгаа хийх, мэдээлэл өгөх • Иргэн, хуулийн этгээдээс хадгаламж авах, хадгаламжийн данс нээх • Чек, карт, вексель зэрэг төлбөрийн хэрэгслээр хадгаламж авах • Банк бус санхүүгийн байгууллагын тайлан тэнцэлд тусгаагүй эх үүсвэрийг өөрийн үйл ажиллагаанд ашиглах
  • 21. Мөн нэг зээлдэгч болон холбогдох этгээдэд зээл олгох зээл, зээлтэй адилтган тооцох бусад актив хөрөнгө, төлбөрийн баталгааны нийлбэр дүн нь тухайн банк бус санхүүгийн байгууллагын өөрийн хөрөнгийн 30% - иас хэтэрч болохгүй, нийт гаргаж буй төлбөрийн баталгааны дүн нь өөрийн хөрөнгийн 70% - иас илүүгүй байна.
  • 22. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлага. 1.Банк бус санхүүгийн байгуулагын дүрмийн санд оруулсан хөрөнгийг барьцаалан зээл олгохгүй байх. 2.Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал дараахь шалгуурийг хангасан байна. Үүнд:
  • 23. • Зээлийн гэрээ буюу баталгаагаар хүлээсэн, хугацаа хэтэрсэн аливаа өргүй • Ял шийтгэлгүй • Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь банк бус санхүүгийн байгууллагын удирдах харшлахгүй байх • Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийг гүйцэтгэх удирдлага нь банк санхүүгийн мэргэжилтэй, тухайн салбарт ажилласан туршлагатай байна.
  • 24. ББСБ-ын онцлог:  ББСБ-ын зохицуулалтын үндэс нь Монгол улсын хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай  ББСБ нь дүрмийн сантай  Хадгаламж татдаггүй  Төрөлжиж үйл ажиллагаа явуулдаг  Цаашдаа арилжааны банк болох боломжтой.
  • 25. 3.Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа Банк бус санхүүгийн байгууллага (ББСБ) нь хадгаламжийн бус эх үүсвэрээр зээл олгодог. Эх үүсвэр нь өөрийн хөрөнгө байх ба мөн урт болон богино хугацаат өр төлбөртэй байна. ББСБ нь зээл олгохоос гадна гадаад валютын арилжаа хийдэг. Мөн сүүлийн үед итгэлцлийн үйлчилгээг эрхлэх болсон. Энэ нь нэг төрлийн эх үүсвэртэй болох арга юм.
  • 26. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа гэж дараахь үйл ажиллагааг ойлгоно. Үүнд: 1.Зээл 2.Факторингийн үйлчилгээ 3.Санхүүгийн түрээс 4.Төлбөрийн баталгаа гаргах 5.Төлбөр тооцооны хэрэгсэл гаргах 6. Цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ 7.Гадаад валютын арилжаа
  • 27. 8. Итгэлцлийн үйлчилгээ 9.Богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх 10.Хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвөлгөө, мэдээлэл өгөх 11.Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахтай холбоотой санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа.
  • 28. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа нь өөрийн гэсэн нэр томъёолол гаргаж ирсэн. Үүнд: Факторингийн үйлчилгээ гэж зээлдүүлэгч буюу үүрэг гүйцэтгэгчээс мөнгөн төлбөрийн үүргийг шаардах эрхээ гуравдагч этгээдэд бүхэлд нь худалдах /шилжүүлэх/ энэхүү эрхийг хүлээн авагч нь эрхээ хэрэгжүүлэх болон үүсэн гарах үр дагаврыг бүрэн хариуцах үйл ажиллагааг хэлнэ.
  • 29. Санхүүгийн түрээсийн үйлчилгээ гэж түрээслэгч нь түрээслүүлэгчийн захиалсан буюу сонгосон эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх, эсхүл худалдагч буюу нийлүүлэгчээс өөрийн нэр дээр худалдан авах замаар түрээслэгчид тодорхой нөхцөл, хугацаа, төлбөртэйгээр түрээслэх үйл ажиллагааг хэлнэ.
  • 30. Цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ гэж бусдын мөнгөн хөрөнгийн банкин дахь өөрийн харилцах дансаар дамжуулан шилжүүлэх, эсхүл интэрнэт, автомат тоног төхөөрөмж, цахим төлбөр тооцооны хэрэгсэл ашиглаж, төлбөр тооцоог нь гүйцэтгэх ажиллагааг хэлнэ.
  • 31. Гадаад валютын гүйлгээ гэж гадаад валютыг худалдах, худалдан авах, түүгээр зээл олгох баталгаа гаргах үйл ажиллагааг хэлнэ. Итгэлцлийн үйлчилгээ гэж итгэл хүлээлгэгчийн актив /бэлэн мөнгө, зээл, бусад актив/-ыг үнэгүйдлээс хамгаалж, ашиг олж өгөх зорилгоор тэдгээртэй харилцан тохиролцсон гэрээний үндсэн дээр итгэл хүлээгчээс нэр бүхий активыг түр хугацаанд хянах, ашиглах, захиран зарцуулах үйл ажиллагааг хэлнэ.
  • 32. Богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх гэж тодорхой гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдийн хөрөнгийн эх үүсвэрийг нэг жил хүртэл хугацааний хөрөнгө оруулалтийн үнэт цаас болон үүнтэй адилтгах санхүүгийн хэрэгсэлд хөрвүүлэхийг тус тус хэлдэг.
  • 33. ББСБ нь хадгаламжийн бус эх үүсвэрээр зээл олгогддог бөгөөд зээл олгох гол эх үүсвэр нь өөрийн хөрөнгө, бусдаас зээлсэн эх үүсвэр байдаг. ББСБ-ын ашиг олох үйл ажиллагаанууд нь зээл, үнэт цаасаарх хөрөнгө оруулалт,санхүүгийн түрээс, гадаад валютын арилжаа юм.
  • 34. Үйл ажиллагаа явуулах эх үүсвэрүүд нь хувь нийлүүлэгчдийн оруулсан хөрөнгө итгэлцлийн гэрээгээр эзэмшиж буй хөрөнгө, төслийн санхүүжилт, бусдаас зээлсэн эх үүсвэрүүд юм. Банк бус санхүүгийн байгууллага өөрийн хөрөнгөтэй байна.
  • 35. Дүрмийн сан нь банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлэгчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний хэмжээг улсын эдийн засгийн байдал, мөнгөний ханшийн өөрчлөлт, банк бус санхүүгийн бйагууллагын төлбөрийн чадвар эрх үйл ажиллагааны онцлогийг харгалзан Санхүүгийн зохицуулах хороо тогтооно.
  • 36. Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлэгч дүрмийн санд оруулсан хувь хөрөнгийнхөө хэмжээгээр санхүүгийн хариуцлага хүлээж алдагдлыг нөхнө. ББСБ –ын ерөнхий тайлан тэнцлийн бүтцийг дараахь хүснэгтээс харна уу?
  • 37. Актив (Хөрөнгө) A.Эргэлтийн хөрөнгө 1.Мөнгөн хөрөнгө 2. Богино хугацаат хөрөнгө оруулалт 3. Зээл 4.Санхүүгийн түрээсийн тооцооны авлага 5.Факторингийн тооцооны авлага 6. Өмчлөх бусад үл хөдлөх болон өмчлөх бусад хөрөнгө 7. Бусад хөрөнгө Б. Эргэлтийн бус хөрөнгө 1. Үндсэн хөрөнгө 2. Биет бус хөрөнгө Пассив ( өр төлбөр) 1. Итгэлцлийн үйлчилгээний өглөг 2. Дотоод, гадаадын банк, санхүүгийн байгууллагад төлөх өглөг 3. Бусад эх үүсвэр - Зээлийн батлан даалтанд байршуулсан эх үүсвэр Мөнгөн гуйвуулгын үйлчилгээний өглөг 4. ББСБ-аас гаргасан өрийн бичиг 5. Төслийн зээлийн санхүүжилт 6. Бусад өр төлбөр Өөрийн хөрөнгө 1. Хувьцаат капитал 2. Бусад өмч 3. Сангууд 4. Хуримтлагдсан ашиг/алдагдал 5. Хоёрдогч өглөг
  • 38. 4.Гадаад валютын арнлжааны үйл ажиллагаа эрхлэх банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа Гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх банк бус санхүүгийн байгууллага ажиллуулах зөвшөөрөлд дараах үйл ажиллагааг хамаарна. Үүнд: 1. Өөрийн нэрийн өмнөөс гадаад валютыг бэлнээр худалдан авах, худалдах 2. Нэг гадаад валютыг нөгөө гадаад валютаар бэлнээр солих
  • 39. Гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх банк бус санхүүгийн байгууллагад үйл ажиллагааны аюулгүй байдал, техник тоног төхөөрөмжинд дараах шаардлагыг тавина. Үүнд:  Ажилтан үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангасан харуул хамгаалалт бүхий байртай байх  Ажилтны аюулгүй байдлыг хангасан торон шилэн хаалттай байх  Бичсэн бичлэгийг 1 сараас доошгүй хугацаагаар архивлан хадгалдаг хяналтын камертай байх  Кассын машинтай байх
  • 40.  Гадаад валютыг худалдан авах, худалдах ханшийг нийтэд ил тод мэдээлэх самбартай байх  Гадаад валютыг худалдан авах, худалдах тухай бүр гадаад валютыг худалдаж авсан, худалдсан тухай баримтыг хоёр хувь үйлдэж, нэг хувийг харилцагчид өгч, нөгөө хувийг санхүүгийн баримт болгон хадгалах  Тухайн төрлийн валютыг шалгагч болон мөнгө тоологч машинтай эсхүл гадаад валютыг таних чадвартай боловсон хүчинтэй байх
  • 41.  Мөнгөн дэвсгэртийг хадгалах шаардлага хангасан сейф, шүүгээтэй байх  Бусад шаардлагатай тоног төхөөрөмжтэй байх  Долоо хоног тутмын гадаад валютын арилжааны тухай мэдээг холбогдох хавсралтын дагуу гаргаж дараа долоо хоногийн эхний хагаст Монголбанкинд, сар тутмын валют арилжааны тухай мэдээг журамд дурьдсан хавсралтын дагуу гаргаж, дараа сарын 10- ны дотор СЗХ- нд ирүүлж байх гэх мэт.
  • 42. Гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх банк бус санхүүгийн байгууллага ажиллуулахад дараах үйл ажиллагааг эрхлэхийг хориглоно. Үүнд: o Гадаад валютыг бэлэн бус хэлбэрээр худалдан авах, худалдах o Харилцагчдаас гадаад валютыг зээлээр авах, зээлээр худалдах o Гадаад валютыг өөрийн нэрийн өмнөөс бэлнээр худалдан авах, худалдахаас бусад банкны үйл ажиллагааг эрхлэх
  • 43. o Үйл ажиллагааныхаа талаар худал ташаа зар сурталчилгаа, мэдээ, мэдээлэл хийх o Гадаад валютыг ханшийг дэвсгэртийн хэмжээнээс хамааран ялгавартайгаар тогтоох o Зохих газрын зөвшөөрөлгүйгээр гадаад валютын арилжааны үйл ажиллагааг эрхлэх o Хуулийн этгээдийн санхүүгийн тайлан тэнцэлд тусгагдаагүй мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд ашиглах o Хуулиар хориглосон бусад үйл ажиллагаа гэх мэт.
  • 44. 5.ББСБ-ын орлого ба зарлага. ББСБ-ын орлогод дараах зүйлүүд орно. Үүнд: 1.Хүүгийн орлого 2.Хүүгийн бус орлого 3.Үндсэн бус үйл ажиллагааны орлого Хүүгийн орлого: •Хугацаандаа байгаа зээлийн хүүгийн орлого •Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн орлого
  • 45. • Үнэт цаасны хүүгийн орлого Засгийн газрын үнэт цаас Төв банкы үнэт цаас Хувьцаа Өрийн бичиг Бусад үнэт цаас • Бусад хүүгийн орлого - Хугацаандаа байгаа санхүүгийн түрээсийн орлого
  • 46. - Хугацаандаа байгаа факторингийн үйлчилгээний хүүгийн орлого - Хугацаа хэтэрсэн санхүүгийн түрээсийн хүүгийн орлого - Хугацаа хэтэрсэн факторингийн үйлчилгээний хүүгийн орлого - Банкин дахь харилцах дансны хүүгийн орлого - Банкин дахь хадгаламжын хүүгийн орлого - Бусад
  • 47. Хүүгийн бус орлого: •Арилжааны орлого •Гадаад валютын арилжааны орлого •Үнэт цаасны арилжааны орлого Ханш болон үнэлгээний тэгшитгэлийн орлого •Гадаад валютын ханшийн тэгшитгэлийн орлого •Үнэт цаасны үнэлгээний тэгшитгэлийн орлого Санхүүгийн үйлчилгээний орлого •Санхүүгийн түрээсийн орлого
  • 48. • Итгэлцлийн үйлчилгээний орлого • Мөнгөн гуйвуулгын орлого • Картын үйлчилгээний орлого • Санхүүгийн зөвлөгөө,мэдээлэл өгөх үйлчилгээний орлого • Үйлчилгээний хураамж, шимтгэлийн орлого
  • 49. Үндсэн бус үйл ажиллагааны орлого: • Үндсэн хөрөнгө борлуулсны орлого • Ногдол ашгийн орлого • Хандив • Бусад
  • 50. ББСБ-ын зарлагад дараах зүйлүүд орно. Үүнд: 1. Хүүгийн зардал 2. Хүүгийн бус зардал 3. Үндсэн бус үйл ажиллагааны зардал Хүүгийн зардал. • Банкнаас авсан зээлийн хүүгийн зардал • Бусад санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хүүгийн зардал
  • 51. • Төслийн санхүүжилтийн хүүгийн зардал • Өрийн бичгийн хүүгийн зардал • Бусад Хүүгийн бус зардал. 1.Арилжаа болон ханшийн тэгшитгэлийн зардал • Гадаад валютын арилжааны зардал • Үнэт цаасны арилжааны зардал • Гадаад валютын ханшийн тэгшитгэлийн зардал • Үнэт цаасны үнэлгээний тэгшитгэлийн зардал
  • 52. Боловсон хүчинтэй холбогдолтой зардал • Ажилтнуудын цалин • Ажилтнуудад олгосон нэмэгдэл цалин, урамшуулал • Ажилтнуудад олгосон нөхөн олговор, хөнгөлөлт • Ажилтнуудад олгосон тэтгэмж, нийгмийн халамж • Гэрээгээр ажиллагсдын цалин хөлс • НДШ • Албан томилолтын зардал • Сургалтын зардал • Бусад
  • 53. 3.Бусад зардал • Үнэт цаас болон түүнтэй холбоотой авлагыг барагдуулахтай холбоотой гарсан зардал • Зээл болон түүнтэй холбоотой авлагыг барагдуулахтай холбоотой зардал • Санхүүгийн түрээс болон түүнтэй холбоотой авлагыг барагдуулахтай холбоотой зардал • Факторинг болон түүнтэй холбоотой авлагыг барагдуулахтай холбоотой гарсан зардал
  • 54. • Итгэлцлийн үйлчилгээ болон түүнтэй холбоотой гарсан зардал • Аудитын төлбөр, мэргэжлийн үйлчилгээний зардал • Ногдол ашиг • Даатгалын зардал • Түрээсийн зардал • Зохицуулалтын үйлчилгээний хураамж • Ашиглалтын зардал (цахилгаан,халаалт, цэвэр, бохир ус)
  • 55. • Элэгдэл, хорогдлын зардал • Харилцаа холбоо интернэтийн зардал • Авто хэрэгсэл, шатахуун болон тээврийн зардал • Сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээний зардал • Шимтгэлийн зардал • Хөдөлмөр хамгаалал, галын аюулаас хамгаалах зардал • Хэвлэл захиалгын зардал • Автоматжуулалттай холбоотой урсгал засвар
  • 56. • Зар сурталчилгаа, маркетингийн зардал • Бичиг хэргийн зардал • Ариун цэвэрийн зардал • Үл хөдлөх хөрөнгийн татвар • Газар эдэлбэрийн зардал • Харилцагчдын сургалт судалгааны • Хуулийн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээний зардал • Үндсэн үйл ажиллагааны бусад зардал
  • 57. Болзошгүй эрсдэлийн зардал: • Үнэт цаасний эрсдэлийн зардал • Зээлийн эрсдэлийн зардал • Санхүүгийн түрээсийн эрсдэлийн зардал • Факторингийн эрсдэлийн зардал • Өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгийн эрсдэлийн зардал • Авлагын эрсдэлийн зардал
  • 58. Үндсэн бус үйл ажиллагааны зардал: • Хөрөнгө данснаас хассаны гарз • Зочин төлөөлөгчийн зардал • Баяр ёслолын зардал • Хандив • Торгуулийн зардал • Үндсэн бус үйл ажиллагааны бусад зардал гэх мэт зардлууд гарна. ББСБ нь ашгаасаа орлогын албан татвар төлнө.