SlideShare una empresa de Scribd logo
1 de 7
Descargar para leer sin conexión
1
1 СЕМИНАРЫН МАТЕРИАЛУУД
9. Макро эдийн засгийн үндсэн ойлголт
I. Энгийн сорил
Зөв хариултын өмнөх дугаарыг дугуйлна уу.
1. Аль нь макроэдийн засгийн ухааны судлах зүйлд хамаарахгүй вэ?
а. Улс орон дахь ажилгүйдлийн түвшин
b. Үйлдвэрлэлийн хүчин зүйлийн зах зээл дээр үнэ тогтоох асуудал
c. Нийт эдийн засаг дахь хөрөнгө оруулалтын эрэлтийн хэмжээ
d. Эдийн засгийн өсөлтөд сангийн бодлогын үзүүлэх нөлөө
2. Аль нь тодорхой тоон утгатай байдаг вэ?
а. Эдийн засгийн баталгаа
b. Бүрэн ажил эрхлэлт
c. Эдийн засгийн эрх чөлөө
d. Орлогын шударга хуваарилалт
3. Эдийн засгийг тогтолцооных нь хувьд бүхэлд нь судалдаг гэвэл энэ нь:
а. Микроэдийн засгийн ухаан
b. Макроэдийн засгийн ухаан
c. Менежмент
d. Маркетинг
4. Эдийн засгийн ухаан нь:
а. Капиталист эдийн засгийг судлахад л хэрэгтэй
b. Эдийн засгийн бүх тогтолцоог судлахад хэрэгтэй
c. Зөвхөн социалист эдийн засгийн тогтолцоог судлахад хэрэг болно
d. Өмнөх бүх хариулт зөв д. Өмнөх бүх хариулт буруу
5. Үнийн ерөнхий түвшний асуудал нь:
а. Микроэдийн засгийн судлах зүйл
b. Макроэдийн засгийн судлах зүйл
c. Менежментийн судлах зүйл
d. Маркетингийн судлах зүйл
6. Макроэдийн засгийн бодлого нь:
а. Бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг зохицуулах зорилготой
b. Тодорхой бүтээгдэхүүний зах зээлийн тэнцвэрийг хангах зорилготой
c. Тодорхой өрхийн амьжиргааг дээшлүүлэх зорилготой
d. Ажилгүйдэл, инфляци зэрэг асуудлуудыг зохицуулахад чиглэгддэг
7. Аль нь макроэдийн засгийн бодлогын арга хэрэгсэлд хамаарахгүй вэ?
а. Хатуу төлөвлөгөө
b. Татвар
c. Төсвийн зарлага
d. Зээллэг
e. Мөнгөний нийлүүлэлт
8. Аль нь макро эдийн засгийн гол үзүүлэлт биш вэ?
a. Инфляци
b. Татвар
c. Валютын ханш
d. Ажилгүйдэл
9. Үнэ, тариф маш уян хатан учраас эдийн засаг үргэлж бүрэн ажил эрхлэлтийн
түвшинд ажиллаж байдаг хэмээн онолын аль чиглэл номлодог вэ?
2
а. Сонгодог онол
b. Кейнсийн онол
c. Монетаризм
d. Марксизм
10. Орчин үеийн макроэдийн засгийн ухааныг үндэслэгч:
а. А. Смит
b. М. Фридман
c. Дж. Кейнс
d. К. Маркс
11. Кейнсийн амьдарч байсан үе
а.1876 – 1938
b.1883 – 1946
c. 1903 – 1975
d. 1920 – 1986
II. Асуудал
1. Эдийн засгийн баримт сэлт, онол, эдийн засгийн бодлогын хооронд орших хэлхээ
холбоог дэлгэрүүлэн тайлбарла.
2. Аль нь макроэдийн засгийн ухааны судлах зүйлд хамаарахыг тайлбарла.
а. Монгол улс дахь ажилгүйдлын түвшин 2017 оны 12 дугаар сарын байдлаар 8%
байв.
b. Төвийн бүсэд ган болсоны улмаас ургац багас ч энэ нь улаан буудайн үнэ өсөхөд
нөлөөлжээ.
c. Монгол улсын бодит дотоодын нийт бүтээгдэхүүн 2016 онд 9% өсөв.
d. Өнгөрсөн жил үнийн ерөнхий түвшин 5% өсөв.
10.Нийт эрэлт
I. Энгийн сорил
Зөв хариултын өмнөх дугаарыг дугуйлна уу.
1.Нийт эрэлт нь:
а. Бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахаар төлөвлөсөн нийт зардал
b. Бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахад гаргасан зардал
c. Нийт хөрөнгө оруулалтын зардал
d. Хэрэглээний нийт зардал
2. Нийт эрэлтийн хамгийн том бүрдэл хэсэг нь:
а. Хөрөнгө оруулалтын зардал
b. Цэвэр экспорт
c. Улсын худалдан авалтын зардал
d. Хэрэглээний зардал
3. Нийт эрэлтийн муруй дараах нөхцлүүдийн алинд дээшлэх вэ?
а.Үнийн түвшин буурвал
b. Үнийн түвшин нэмэгдвэл
c. Үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадал нэмэгдсэн
d. үндэсний мөнгөний нэгжийн валюттай харьцах ханш буурвал
3
4. Нийт эрэлтийн муруйн баруун тийш шилжих шилжилт нь дараах
өөрчлөлтүүдийн алиныг нь илэрхийлэхгүй вэ?
а. Үнийн түвшин ба бодит ҮНБ –ний хэмжээ нэгэн зэрэг өссөнийг
b. Бодит ҮНБ-ний хэмжээ өсөхгүй байхад үнийн түвшин өссөнийг
c. Үнэ өсөөгүй байхад бодит ҮНБ-ний хэмжээ буурсаныг
5. Нийт эрэлт:
а. Янз бүрийн үнийн түвшинд олж авахыг эрмэрзэж буй бараа үйлчилгээний
нийт тоо хэмжээ
b. Бодит үндэсний нийт бүтээгдэхүүн өөрчлөгдөж байхад үнэ өөрчлөгдөхгүй
тогтмол байдаг нийлмэл нийлүүлэлтийн муруйн хэсэг
c. Бүрэн ажил эрхлэлтийн үе дэх эдийн засгий нөхцөл байдалтай тохирч
байдаг нийлмэл нийлүүлэлтийн босоо хэсэг
6.Нийт эрэлтийн муруй баруун ба зүүн тийш шилжихэд үр дүн адил байна.
Хэрэв:
а. Энэ шилжилт нь нийлмэл нийлүүлэлтийн муруйн хэвтээ хэрчимд гарвал
b. Энэ шилжилт нь нийлмэл нийлүүлэлтийн муруйн босоо хэрчимд гарвал
c. Энэ шилжилт нь нийлмэл нийлүүлэлтийн муруйн завсрын хэрчимд гарвал
d. Эдийн засаг уналтанд орвол
7. Хэрэв импортын бүтээгдэхүүний үнэ өсвөл энэ нь :
а. Нийт нийлүүлэлт буурсанаас
b. Нийт нийлүүлэлт өссөнөөс
c.Нийт эрэлт өссөнөөс
d.Нийт эрэлт буурсанаас
8.Хэрэв нийт эрэлтийн хэмжээ бүрэн ажил эрхлэлтийн үед хүрсэн ҮНБ-ний
түвшинг давж байвал энэ үед эдийн засагт:
а. Санхүүгийн хязгаарлалт байна
b. Инфляцийн зөрүү байна
c. Нийт эрэлт ба нийлүүлэлтийн хоорондын тэнцвэр ажиглагдана
II. Бодлого
1. Хүснэгт .1-д нийлмэл эрэлтийн үндсэн бүрдэл хэсгүүдийн өөрчлөлтөнд нөлөөлдөг
үнийн бус хүчин зүйлсүүдийг харуулав.
Хүснэгтийг гүйцээж бөглө. Хоёр дахь багананд нийлмэл эрэлтийн бүрдэл хэсгүүдийг,
гурав дахь багананд тэдгээрийн өөрчлөлтийн шинж чанарыг тус тус тодорхойлж бич.
(+) өсөлт, (-) бууралт
Хүснэгт 1.
Нийлмэл
эрэлтийн бүрдэл
хэсэг
Өөрчлөлт
а. Хүн амын өсөлт Хэрэглээ (+)
b. Мөнгөний нийлүүлэлтийн багасалт _________ _______
c. Орлогын татварын өсөлт _________ _______
d. Бусад орон дахь хүлээгдэж буй ханшны өсөлт _________ _______
e. Орон сууцны үнийн өсөлт _________ _______
f. Эдийн засаг дахь хүлээгдэж буй ханшны өсөлт _________ _______
4
11.Нийт нийлүүлэлт
I.Энгийн сорил
Зөв хариултын өмнөх дугаарыг дугуйлна уу.
1. Нийт нийлүүлэлтийн муруй нь:
а. Үнийн ерөнхий түвшин болон бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахаар
төлөвлөсөн нийт зардал хоёрын хоорондох хамаарлыг
b.Үнийн ерөнхий түвшин болон үйлдвэрлэгдсэн бодит ДНБ-ний хэмжээ хоёрын
хоорондох хамаарлыг
c. ДНБ- ний үйлдвэрлэгдсэн болон хэрэглэсэн хэмжээнүүдийн хоорондох хамаарлыг
илэрхийлдэг.
2. Нийт нийлүүлэлтийн муруй дээрх завсрын хэрчим нь:
а. Эерэг налалттай
b. Сөрөг налалттай
c. Босоо шугамаар илэрхийлэгднэ
d. Хэвтээ шугамаар илэрхийлэгднэ
3. Нийт нийлүүлэлтийн муруй дээрх Кейнсийн хэрчим нь:
а. Эерэг налалттай
b. Сөрөг налалттай
c. Босоо шугамаар илэрхийлэгдэнэ
d. Хэвтээ шугамаар илэрхийлэгднэ
4. Хэзээ нийт нийлүүлэлтийн сонгодог онолын хэрчим нь босоо шулуун
хэлбэртэй байдаг вэ?
а. Урт болон богино хугацаанд
b. Урт болон богино хугацааны алинд нь ч биш
c. Зөвхөн богино хугацаанд
d. Зөвхөн урт хугацаанд
5.Хэрэв үйлдвэрлэгчдэд ногдуулах татварын хэмжээ нэмэгдвэл:
а. Нийт эрэлт буурч, нийт нийлүүлэлт өөрчлөгдөхгүй
b. Нийт нийлүүлэлт буурч, нийт эрэлт өөрчлөгдөхгүй
c. Нийт эрэлт болон нийт нийлүүлэлт буурна
d. Нийт нийлүүлэлт болон нийт эрэлт өснө
6.Хэрэв төрөөс хүрээлэн байгаа орчныг хамгаалах шаардлагыг чангатгасан бол энэ нь:
а. Нэгж бүтээгдэхүүний зардал нэмэгдэж, нийт нийлүүлэлтийн муруй баруун
тийш шилжихэд хүрнэ
b.Нэгж бүтээгдэхүүний зардал нэмэгдэж, нийт нийлүүлэлтийн муруй зүүн тийш
шилжнэ
c.Нэгж бүтээгдэхүүний зардал нэмэгдэж, нийт эрэлтийн муруй баруун тийш
шилжихэд хүрнэ
d.Нэгж бүтээгдэхүүний зардал нэмэгдэж, нийт эрэлтийн муруй зүүн тийш шилжихэд
хүрнэ
7. Нийлмэл нийлүүлэлтийн муруйн Кейнсийн хэрчим:
a.Бодит үндэсний нийт бүтээгдэхүүн өөрчлөгдөж байхад үнэ өөрчлөгдөхгүй тогтмол
байдаг нийлмэл нийлүүлэлтийн муруйн хэсэг
b.Бүрэн ажил эрхлэлтийн үе дэх эдийн засгийн нөхцөл байдалтай тохирч байдаг
нийлмэл нийлүүлүүлэлтийн муруйн босоо хэсэг
c.Янз бүрийн үнийн түвшинд олж авахыг эрмэлзэж буй бараа үйлчилгээний нийт тоо
хэмжээ
5
8. Нийлмэл нийлүүлэлтийн муруйн Сонгодог хэрчим:
a. Бүрэн ажил эрхлэлтийн үе дэх эдийн засгийн нөхцөл байдалтай тохирч байдаг
нийлмэл нийлүүлэлтийн муруйн босоо хэсэг
b.Бодит үндэсний нийт бүтээгдэхүүн өөрчлөгдөж байхад үнэ өөрчлөгдөхгүй тогтмол
байдаг нийлмэл нийлүүлэлтийн муруйн хэсэг
c.Янз бүрийн үнийн түвшинд олж авахынг эрмэлзэж буй бараа үйлчилгээний нийт тоо
хэмжээ
9. Хэрэв үнийн түвшин өсч, үйлдвэрлэл унаж байгаа бол энэ нь:
a.Нийлмэл эрэлтийн муруйн баруун тийш шилжих шилжилт
b.Нийлмэл эрэлтийн муруйн зүүн тийш шилжих шилжилт
c.Нийлмэл нийлүүлэлтийн муруйн баруун шилжих шилжих шилжилт
d. Нийлмэл нийлүүлэлтийн муруйн зүүн тийш шилжих шилжилт
10.Нийт нийлүүлэлтийн муруйн дундаж хоорондын завсар нь:
a. Эерэг налуутай байна
b. Эсрэг налуутай байна
c. Босоо шугамаар дүрслэгдсэн байна
d. Хэвтээ шугамаар дүрслэгдсэн байна
II. Бодлого, дасгал
Нийт нийлүүлэлтийн талаарх мэдээлэл хүснэгтэд өгөгджээ.
Бодит ДНБ-ий нийлүүлэлт (Тэрбум
¥)
Үнийн түвшин(Үнийн индекс)
400 300
400 250
300 200
200 150
100 150
Өгөгдлийг ашиглан нийт нийлүүлэлтийн муруйг байгуулан хэт богино хугацааны, богино
хугацааны, урт хугацааны хэрчмүүдийг харуулна уу
12.Эдийн засгийн тэнцвэр
I. Энгийн сорил
Зөв хариултын өмнөх дугаарыг дугуйлна уу.
1. Макроэдийн засгийн ерөнхий тэнцвэрийн загвар нь:
а. Эдийн засгийн субъектуудын эдийн засгийн идэвхийн хэлбэлзлийн учир
шалтгааныг
b. Бүтээгдэхүүний бүх зах зээлийн бүх хэсэгт тэнцвэр хангагдах нөхцөлийг
c. Бүх төрлийн зах зээл дээр тэнцвэр хангагдах нөхцөлийг
d. Эдийн засаг тогтвортойгоор тэнцвэртэй өсөх нөхцөлийг тус тус нээн
харуулда
2.Хэрэв эдийн засагт макроэдийн засгийн ерөнхий тэнцвэр хангагдсан бол:
а. Бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйлдвэрлэлийн хүчин зүйлс,
санхүүгийн активийн хувьд эрэлт, нийлүүлэлт хоёр хоорондоо тэнцүү
байна
6
b. Нэгэн зэрэг бүх зах зээл дээр нийт нийлүүлэлт, нийт зардалтай тэнцүү
байна
c. Эдийн засгийн агент тус бүр өөртөө улам итгэлтэй болдог
3. Макроэдийн засгийн засгийн тэнцвэр хангагдсанаар:
а. Нийт эрэлт, нийт нийлүүлэлттэй тэнцнэ
b. Нийт эрэлт, нийт нийлүүлэлтээс их байна
c. Нийт нийлүүлэлт, нийт эрэлтээс их байна
d. Бүх хариулт зөв
e. Бүх хариулт буруу
4.Эдийн засаг Кейнсийн мужид байгаа үед нийт эрэлт өсвөл
а .Үнийн түвшин өсөх ба бодит үндэсний үйлдвэрлэлийн гарц өөрчлөгдөхгүй
b. Бодит үндэсний үйлдвэрлэлийн гарц өсөх ба үнийн түвшин өөрчлөгдөхгүй
c. Бодит гарц ба үнийн түвшин хоёул өснө
d.Үнийн түвшин өсөх ба бодит үндэсний үйлдвэрлэлийн гарц буурна
5. Хэрэв бодит ҮНБ-ний хэмжээ тэнцвэрт түвшнээс бага байвал үйлдвэрлэгчид:
а.Үйлдвэрлэлийн нөөцөө багасгаж , үйлдвэрлэлээ өргөжүүлнэ
b.Үйлдвэрлэлийн нөөцөө нэмэгдүүлж, үйлдвэрлэлээ өргөжүүлнэ
c.Үйлдвэрлэлийн нөөцөө багасгаж , үйлдвэрлэлээ бууруулна
d. Үйлдвэрлэлийн нөөцөө нэмэгдүүлж , үйлдвэрлэлээ бууруулна
6. Үнэ өсч, үйлдвэрлэлийн хэмжээ буурах нь дараах шалтгаантай холбоотой
а. Нийлмэл эрэлтийн муруй баруун тийш шилжсэнтэй
b. Нийлмэл эрэлтийн муруй зүүн тийш шилжсэнтэй
c. Нийлмэл нийлүүлэлтийн муруй зүүн тийш шилжсэнтэй
d. Нийлмэл нийлүүлэлтийн муруй баруун тийш шилжсэнтэй
e. Өмнөх бүх хариулт буруу
7.Хэрэв нийлмэл эрэлтийн хэмжээ бүрэн ажил эрхлэлтийн үеийн ҮНБ-ий төвшнөөс
давж байвал энэ нь эдийн засагт:
а. Санхүүгийн хязгаарлалт бий болсныг
b. Инфляцийг бий болсныг
c. Дефляцийг бий болсныг
d. Нийлмэл эрэлт ба нийлмэл нийлүүлэлтийн хооронд тэнцвэрт харьцаа тогтсоныг
e. Төсвийн хомсдол бий болсныг харуулна.
8. Хэрэв ҮНБ-ий тэнцвэрт хэмжээ өөрийн чадавхиас илүү байвал:
а. Үнийн төвшин нэмэгдэнэ.
b. Ажилгүйдлийн төвшин өснө.
c. Инфляци өснө.
d. Нийлмэл нийлүүлэлт аяндаа өснө.
e. Нийлмэл эрэлт аяндаа өснө.
9. Нийлүүлэлтийн муруйн аль хэсэгт нийлмэл эрэлтийн өсөлт нь тэнцвэрт ҮЦБ ба
үнийн төвшинг өсгөхөд хүргэх вэ?
a. AS муруйн Кейнсийн хэрчим
b.ASмуруйн завсрын хэрчим
c. AS муруйн Кейнсийн ба завсрын хэрчмүүд дээр
d .AS муруйн сонгодог чиглэлийн хэрчим дээр
7
e. Дээрх бүх хариулт буруу
II.Бодлого
1..Нийт эрэлт, нийт нийлүүлэлтийн талаарх мэдээлэл хүснэгтэд өгөгджээ.
Нийт эрэлт ( Тэрбум
$)
Үнийн ерөнхийтүвшин
( Үнийн индекс)
Нийт нийлүүлэлт
(Тэрбум $)
100 300 400
200 250 400
300 200 300
400 150 200
500 150 100
а. Өгөгдлүүдийг ашиглан координатын нэг хавтгай дээр нийт эрэлт болон нийт
нийлүүлэлтийн муруйг байгуулж тэнцвэрийн үнэ, тэнцвэрийн бүтээгдэхүүний хэмжээг
тодорхойл. Тэнцвэрийн бүтээгдэхүүний хэмжээ бүрэн ажил эрхлэлтийн үеийнхтэй
тэнцүү байгаа эсэхийг тайлбарла.
b. Үнийн бүх түвшинд хэрэглэгчид 200 тэрбум $-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмж
худалдан авахад бэлэн байна гэж бодъё. Нийт эрэлтийн ийм өөрчлөлтөд ямар хүчин
зүйл нөлөөлж болох вэ? Энэ тохиолдолд тэнцэрийн шинэ үнэ, тэнцвэрийн
бүтээгдэхүүний шинэ хэмжээ тус тус хэд болох вэ? Нийт нийлүүлэлтийн муруйн
хэвтээ, босоо, завсарын хэрчмийн аль хэсэг дээр нь тэнцвэрийн ийм өөрчлөлт гарах вэ
2.Хэрэглээ C=20-5P; хөрөнгө оруулалт I=25; улсын зардал G=30; нийт иийлүүлэлтийн
функцҮ = 15+Р бол:
а. Тэнцвэрт үнийн түвшин ба тэнцвэрт үйлдвэрлэлийн хэмжээг ол
b Хэрэв улсын зардал G = 42 болж өссөн гэвэл тэнцвэрт үнийн түвшин ба үйлдвэрлэлийн
хэмжээ хэрхэн өөрчлөгдөхийг тодорхойл.

Más contenido relacionado

La actualidad más candente

Мөнгөний зах зээл ба арилжааны банкны үйл ажиллагаа
Мөнгөний зах зээл ба арилжааны банкны үйл ажиллагаа Мөнгөний зах зээл ба арилжааны банкны үйл ажиллагаа
Мөнгөний зах зээл ба арилжааны банкны үйл ажиллагаа Adilbishiin Gelegjamts
 
Mie.s4 2020 2021h
Mie.s4 2020 2021hMie.s4 2020 2021h
Mie.s4 2020 2021hhicheel2020
 
лекц 2, 3
лекц 2, 3лекц 2, 3
лекц 2, 3ariunubu
 
Lecture.7
Lecture.7Lecture.7
Lecture.7Tj Crew
 
Ch25 8e mgl by tuvshee
Ch25 8e mgl by tuvsheeCh25 8e mgl by tuvshee
Ch25 8e mgl by tuvsheeTuru Turuu
 
эрэлт ба нийлүүлэлт
эрэлт ба нийлүүлэлтэрэлт ба нийлүүлэлт
эрэлт ба нийлүүлэлтJust Burnee
 
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлсМэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлсJust Burnee
 
Санхүүгийн хөшүүрэг
Санхүүгийн хөшүүрэгСанхүүгийн хөшүүрэг
Санхүүгийн хөшүүрэгShunkhlai Group LLC
 
Investment analysis capital budgeting хөрөнгө оруулалтын шинжилгээ капитал ...
Investment analysis   capital budgeting хөрөнгө оруулалтын шинжилгээ капитал ...Investment analysis   capital budgeting хөрөнгө оруулалтын шинжилгээ капитал ...
Investment analysis capital budgeting хөрөнгө оруулалтын шинжилгээ капитал ...Sharav Namnan
 
лекц № 12 Хүчин зүйлийн зах зээл
лекц № 12 Хүчин зүйлийн зах зээллекц № 12 Хүчин зүйлийн зах зээл
лекц № 12 Хүчин зүйлийн зах зээлJust Burnee
 
Lecture 1. Хэрэглэгчийн төсвийн хязгаарлалт
Lecture 1. Хэрэглэгчийн төсвийн хязгаарлалт Lecture 1. Хэрэглэгчийн төсвийн хязгаарлалт
Lecture 1. Хэрэглэгчийн төсвийн хязгаарлалт hicheel2020
 
Mie.s9 2020 -2021on -h
Mie.s9  2020 -2021on -hMie.s9  2020 -2021on -h
Mie.s9 2020 -2021on -hhicheel2020
 

La actualidad más candente (20)

Мөнгөний зах зээл ба арилжааны банкны үйл ажиллагаа
Мөнгөний зах зээл ба арилжааны банкны үйл ажиллагаа Мөнгөний зах зээл ба арилжааны банкны үйл ажиллагаа
Мөнгөний зах зээл ба арилжааны банкны үйл ажиллагаа
 
Mie.s4 2020 2021h
Mie.s4 2020 2021hMie.s4 2020 2021h
Mie.s4 2020 2021h
 
лекц 2, 3
лекц 2, 3лекц 2, 3
лекц 2, 3
 
микро эдийн засаг пүүсийн онол
микро эдийн засаг пүүсийн онолмикро эдийн засаг пүүсийн онол
микро эдийн засаг пүүсийн онол
 
Lecture 7
Lecture 7Lecture 7
Lecture 7
 
Lekts 9
Lekts 9Lekts 9
Lekts 9
 
Macro l 14
Macro l 14Macro l 14
Macro l 14
 
Macro l 16
Macro l 16Macro l 16
Macro l 16
 
Lecture.7
Lecture.7Lecture.7
Lecture.7
 
Ch25 8e mgl by tuvshee
Ch25 8e mgl by tuvsheeCh25 8e mgl by tuvshee
Ch25 8e mgl by tuvshee
 
эрэлт ба нийлүүлэлт
эрэлт ба нийлүүлэлтэрэлт ба нийлүүлэлт
эрэлт ба нийлүүлэлт
 
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлсМэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
 
Санхүүгийн хөшүүрэг
Санхүүгийн хөшүүрэгСанхүүгийн хөшүүрэг
Санхүүгийн хөшүүрэг
 
Investment analysis capital budgeting хөрөнгө оруулалтын шинжилгээ капитал ...
Investment analysis   capital budgeting хөрөнгө оруулалтын шинжилгээ капитал ...Investment analysis   capital budgeting хөрөнгө оруулалтын шинжилгээ капитал ...
Investment analysis capital budgeting хөрөнгө оруулалтын шинжилгээ капитал ...
 
Lecture 6
Lecture 6Lecture 6
Lecture 6
 
лекц № 12 Хүчин зүйлийн зах зээл
лекц № 12 Хүчин зүйлийн зах зээллекц № 12 Хүчин зүйлийн зах зээл
лекц № 12 Хүчин зүйлийн зах зээл
 
Turiin sanhuu l3
Turiin sanhuu l3Turiin sanhuu l3
Turiin sanhuu l3
 
Lecture 3
Lecture 3Lecture 3
Lecture 3
 
Lecture 1. Хэрэглэгчийн төсвийн хязгаарлалт
Lecture 1. Хэрэглэгчийн төсвийн хязгаарлалт Lecture 1. Хэрэглэгчийн төсвийн хязгаарлалт
Lecture 1. Хэрэглэгчийн төсвийн хязгаарлалт
 
Mie.s9 2020 -2021on -h
Mie.s9  2020 -2021on -hMie.s9  2020 -2021on -h
Mie.s9 2020 -2021on -h
 

Similar a Seminar 9 - 12 (20)

Mac ecs7.2021
Mac ecs7.2021Mac ecs7.2021
Mac ecs7.2021
 
Economics.s12
Economics.s12Economics.s12
Economics.s12
 
Seminar 13-16
Seminar 13-16Seminar 13-16
Seminar 13-16
 
Mac ecs9.2021
Mac ecs9.2021Mac ecs9.2021
Mac ecs9.2021
 
Mac ecs6.2021
Mac ecs6.2021Mac ecs6.2021
Mac ecs6.2021
 
Olympiad 2008
Olympiad 2008Olympiad 2008
Olympiad 2008
 
Olympiad 2009
Olympiad 2009Olympiad 2009
Olympiad 2009
 
Olympiad 2012
Olympiad 2012Olympiad 2012
Olympiad 2012
 
Mac ecs5.2021
Mac ecs5.2021Mac ecs5.2021
Mac ecs5.2021
 
Olympiad 2013
Olympiad 2013Olympiad 2013
Olympiad 2013
 
Olympiad 2011
Olympiad 2011Olympiad 2011
Olympiad 2011
 
Ddcbe114 olympics
Ddcbe114 olympicsDdcbe114 olympics
Ddcbe114 olympics
 
Ddcbe114 olympics
Ddcbe114 olympicsDdcbe114 olympics
Ddcbe114 olympics
 
Ddcbe114 olympics
Ddcbe114 olympicsDdcbe114 olympics
Ddcbe114 olympics
 
Olympiad 2007
Olympiad 2007Olympiad 2007
Olympiad 2007
 
Econom.s2
Econom.s2Econom.s2
Econom.s2
 
MIE.S2 2022-2023on.pdf
MIE.S2 2022-2023on.pdfMIE.S2 2022-2023on.pdf
MIE.S2 2022-2023on.pdf
 
Mac ecs6.2021h
Mac ecs6.2021hMac ecs6.2021h
Mac ecs6.2021h
 
Ec.Seminar2
Ec.Seminar2Ec.Seminar2
Ec.Seminar2
 
Econom.S2
Econom.S2Econom.S2
Econom.S2
 

Más de hicheel2020

Más de hicheel2020 (20)

Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
 
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021hMac ecs1.2021h
Mac ecs1.2021h
 
Mac ecs1.2021
Mac ecs1.2021Mac ecs1.2021
Mac ecs1.2021
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
 
Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021
 
Seminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021onSeminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021on
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -h
 
Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021
 
S11a
S11aS11a
S11a
 
S8
S8S8
S8
 
Seminar 7a
Seminar 7aSeminar 7a
Seminar 7a
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
 
Seminar5aa
Seminar5aaSeminar5aa
Seminar5aa
 
Seminar5a
Seminar5aSeminar5a
Seminar5a
 
Seminar3aa
Seminar3aaSeminar3aa
Seminar3aa
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 

Seminar 9 - 12

  • 1. 1 1 СЕМИНАРЫН МАТЕРИАЛУУД 9. Макро эдийн засгийн үндсэн ойлголт I. Энгийн сорил Зөв хариултын өмнөх дугаарыг дугуйлна уу. 1. Аль нь макроэдийн засгийн ухааны судлах зүйлд хамаарахгүй вэ? а. Улс орон дахь ажилгүйдлийн түвшин b. Үйлдвэрлэлийн хүчин зүйлийн зах зээл дээр үнэ тогтоох асуудал c. Нийт эдийн засаг дахь хөрөнгө оруулалтын эрэлтийн хэмжээ d. Эдийн засгийн өсөлтөд сангийн бодлогын үзүүлэх нөлөө 2. Аль нь тодорхой тоон утгатай байдаг вэ? а. Эдийн засгийн баталгаа b. Бүрэн ажил эрхлэлт c. Эдийн засгийн эрх чөлөө d. Орлогын шударга хуваарилалт 3. Эдийн засгийг тогтолцооных нь хувьд бүхэлд нь судалдаг гэвэл энэ нь: а. Микроэдийн засгийн ухаан b. Макроэдийн засгийн ухаан c. Менежмент d. Маркетинг 4. Эдийн засгийн ухаан нь: а. Капиталист эдийн засгийг судлахад л хэрэгтэй b. Эдийн засгийн бүх тогтолцоог судлахад хэрэгтэй c. Зөвхөн социалист эдийн засгийн тогтолцоог судлахад хэрэг болно d. Өмнөх бүх хариулт зөв д. Өмнөх бүх хариулт буруу 5. Үнийн ерөнхий түвшний асуудал нь: а. Микроэдийн засгийн судлах зүйл b. Макроэдийн засгийн судлах зүйл c. Менежментийн судлах зүйл d. Маркетингийн судлах зүйл 6. Макроэдийн засгийн бодлого нь: а. Бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг зохицуулах зорилготой b. Тодорхой бүтээгдэхүүний зах зээлийн тэнцвэрийг хангах зорилготой c. Тодорхой өрхийн амьжиргааг дээшлүүлэх зорилготой d. Ажилгүйдэл, инфляци зэрэг асуудлуудыг зохицуулахад чиглэгддэг 7. Аль нь макроэдийн засгийн бодлогын арга хэрэгсэлд хамаарахгүй вэ? а. Хатуу төлөвлөгөө b. Татвар c. Төсвийн зарлага d. Зээллэг e. Мөнгөний нийлүүлэлт 8. Аль нь макро эдийн засгийн гол үзүүлэлт биш вэ? a. Инфляци b. Татвар c. Валютын ханш d. Ажилгүйдэл 9. Үнэ, тариф маш уян хатан учраас эдийн засаг үргэлж бүрэн ажил эрхлэлтийн түвшинд ажиллаж байдаг хэмээн онолын аль чиглэл номлодог вэ?
  • 2. 2 а. Сонгодог онол b. Кейнсийн онол c. Монетаризм d. Марксизм 10. Орчин үеийн макроэдийн засгийн ухааныг үндэслэгч: а. А. Смит b. М. Фридман c. Дж. Кейнс d. К. Маркс 11. Кейнсийн амьдарч байсан үе а.1876 – 1938 b.1883 – 1946 c. 1903 – 1975 d. 1920 – 1986 II. Асуудал 1. Эдийн засгийн баримт сэлт, онол, эдийн засгийн бодлогын хооронд орших хэлхээ холбоог дэлгэрүүлэн тайлбарла. 2. Аль нь макроэдийн засгийн ухааны судлах зүйлд хамаарахыг тайлбарла. а. Монгол улс дахь ажилгүйдлын түвшин 2017 оны 12 дугаар сарын байдлаар 8% байв. b. Төвийн бүсэд ган болсоны улмаас ургац багас ч энэ нь улаан буудайн үнэ өсөхөд нөлөөлжээ. c. Монгол улсын бодит дотоодын нийт бүтээгдэхүүн 2016 онд 9% өсөв. d. Өнгөрсөн жил үнийн ерөнхий түвшин 5% өсөв. 10.Нийт эрэлт I. Энгийн сорил Зөв хариултын өмнөх дугаарыг дугуйлна уу. 1.Нийт эрэлт нь: а. Бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахаар төлөвлөсөн нийт зардал b. Бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахад гаргасан зардал c. Нийт хөрөнгө оруулалтын зардал d. Хэрэглээний нийт зардал 2. Нийт эрэлтийн хамгийн том бүрдэл хэсэг нь: а. Хөрөнгө оруулалтын зардал b. Цэвэр экспорт c. Улсын худалдан авалтын зардал d. Хэрэглээний зардал 3. Нийт эрэлтийн муруй дараах нөхцлүүдийн алинд дээшлэх вэ? а.Үнийн түвшин буурвал b. Үнийн түвшин нэмэгдвэл c. Үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадал нэмэгдсэн d. үндэсний мөнгөний нэгжийн валюттай харьцах ханш буурвал
  • 3. 3 4. Нийт эрэлтийн муруйн баруун тийш шилжих шилжилт нь дараах өөрчлөлтүүдийн алиныг нь илэрхийлэхгүй вэ? а. Үнийн түвшин ба бодит ҮНБ –ний хэмжээ нэгэн зэрэг өссөнийг b. Бодит ҮНБ-ний хэмжээ өсөхгүй байхад үнийн түвшин өссөнийг c. Үнэ өсөөгүй байхад бодит ҮНБ-ний хэмжээ буурсаныг 5. Нийт эрэлт: а. Янз бүрийн үнийн түвшинд олж авахыг эрмэрзэж буй бараа үйлчилгээний нийт тоо хэмжээ b. Бодит үндэсний нийт бүтээгдэхүүн өөрчлөгдөж байхад үнэ өөрчлөгдөхгүй тогтмол байдаг нийлмэл нийлүүлэлтийн муруйн хэсэг c. Бүрэн ажил эрхлэлтийн үе дэх эдийн засгий нөхцөл байдалтай тохирч байдаг нийлмэл нийлүүлэлтийн босоо хэсэг 6.Нийт эрэлтийн муруй баруун ба зүүн тийш шилжихэд үр дүн адил байна. Хэрэв: а. Энэ шилжилт нь нийлмэл нийлүүлэлтийн муруйн хэвтээ хэрчимд гарвал b. Энэ шилжилт нь нийлмэл нийлүүлэлтийн муруйн босоо хэрчимд гарвал c. Энэ шилжилт нь нийлмэл нийлүүлэлтийн муруйн завсрын хэрчимд гарвал d. Эдийн засаг уналтанд орвол 7. Хэрэв импортын бүтээгдэхүүний үнэ өсвөл энэ нь : а. Нийт нийлүүлэлт буурсанаас b. Нийт нийлүүлэлт өссөнөөс c.Нийт эрэлт өссөнөөс d.Нийт эрэлт буурсанаас 8.Хэрэв нийт эрэлтийн хэмжээ бүрэн ажил эрхлэлтийн үед хүрсэн ҮНБ-ний түвшинг давж байвал энэ үед эдийн засагт: а. Санхүүгийн хязгаарлалт байна b. Инфляцийн зөрүү байна c. Нийт эрэлт ба нийлүүлэлтийн хоорондын тэнцвэр ажиглагдана II. Бодлого 1. Хүснэгт .1-д нийлмэл эрэлтийн үндсэн бүрдэл хэсгүүдийн өөрчлөлтөнд нөлөөлдөг үнийн бус хүчин зүйлсүүдийг харуулав. Хүснэгтийг гүйцээж бөглө. Хоёр дахь багананд нийлмэл эрэлтийн бүрдэл хэсгүүдийг, гурав дахь багананд тэдгээрийн өөрчлөлтийн шинж чанарыг тус тус тодорхойлж бич. (+) өсөлт, (-) бууралт Хүснэгт 1. Нийлмэл эрэлтийн бүрдэл хэсэг Өөрчлөлт а. Хүн амын өсөлт Хэрэглээ (+) b. Мөнгөний нийлүүлэлтийн багасалт _________ _______ c. Орлогын татварын өсөлт _________ _______ d. Бусад орон дахь хүлээгдэж буй ханшны өсөлт _________ _______ e. Орон сууцны үнийн өсөлт _________ _______ f. Эдийн засаг дахь хүлээгдэж буй ханшны өсөлт _________ _______
  • 4. 4 11.Нийт нийлүүлэлт I.Энгийн сорил Зөв хариултын өмнөх дугаарыг дугуйлна уу. 1. Нийт нийлүүлэлтийн муруй нь: а. Үнийн ерөнхий түвшин болон бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахаар төлөвлөсөн нийт зардал хоёрын хоорондох хамаарлыг b.Үнийн ерөнхий түвшин болон үйлдвэрлэгдсэн бодит ДНБ-ний хэмжээ хоёрын хоорондох хамаарлыг c. ДНБ- ний үйлдвэрлэгдсэн болон хэрэглэсэн хэмжээнүүдийн хоорондох хамаарлыг илэрхийлдэг. 2. Нийт нийлүүлэлтийн муруй дээрх завсрын хэрчим нь: а. Эерэг налалттай b. Сөрөг налалттай c. Босоо шугамаар илэрхийлэгднэ d. Хэвтээ шугамаар илэрхийлэгднэ 3. Нийт нийлүүлэлтийн муруй дээрх Кейнсийн хэрчим нь: а. Эерэг налалттай b. Сөрөг налалттай c. Босоо шугамаар илэрхийлэгдэнэ d. Хэвтээ шугамаар илэрхийлэгднэ 4. Хэзээ нийт нийлүүлэлтийн сонгодог онолын хэрчим нь босоо шулуун хэлбэртэй байдаг вэ? а. Урт болон богино хугацаанд b. Урт болон богино хугацааны алинд нь ч биш c. Зөвхөн богино хугацаанд d. Зөвхөн урт хугацаанд 5.Хэрэв үйлдвэрлэгчдэд ногдуулах татварын хэмжээ нэмэгдвэл: а. Нийт эрэлт буурч, нийт нийлүүлэлт өөрчлөгдөхгүй b. Нийт нийлүүлэлт буурч, нийт эрэлт өөрчлөгдөхгүй c. Нийт эрэлт болон нийт нийлүүлэлт буурна d. Нийт нийлүүлэлт болон нийт эрэлт өснө 6.Хэрэв төрөөс хүрээлэн байгаа орчныг хамгаалах шаардлагыг чангатгасан бол энэ нь: а. Нэгж бүтээгдэхүүний зардал нэмэгдэж, нийт нийлүүлэлтийн муруй баруун тийш шилжихэд хүрнэ b.Нэгж бүтээгдэхүүний зардал нэмэгдэж, нийт нийлүүлэлтийн муруй зүүн тийш шилжнэ c.Нэгж бүтээгдэхүүний зардал нэмэгдэж, нийт эрэлтийн муруй баруун тийш шилжихэд хүрнэ d.Нэгж бүтээгдэхүүний зардал нэмэгдэж, нийт эрэлтийн муруй зүүн тийш шилжихэд хүрнэ 7. Нийлмэл нийлүүлэлтийн муруйн Кейнсийн хэрчим: a.Бодит үндэсний нийт бүтээгдэхүүн өөрчлөгдөж байхад үнэ өөрчлөгдөхгүй тогтмол байдаг нийлмэл нийлүүлэлтийн муруйн хэсэг b.Бүрэн ажил эрхлэлтийн үе дэх эдийн засгийн нөхцөл байдалтай тохирч байдаг нийлмэл нийлүүлүүлэлтийн муруйн босоо хэсэг c.Янз бүрийн үнийн түвшинд олж авахыг эрмэлзэж буй бараа үйлчилгээний нийт тоо хэмжээ
  • 5. 5 8. Нийлмэл нийлүүлэлтийн муруйн Сонгодог хэрчим: a. Бүрэн ажил эрхлэлтийн үе дэх эдийн засгийн нөхцөл байдалтай тохирч байдаг нийлмэл нийлүүлэлтийн муруйн босоо хэсэг b.Бодит үндэсний нийт бүтээгдэхүүн өөрчлөгдөж байхад үнэ өөрчлөгдөхгүй тогтмол байдаг нийлмэл нийлүүлэлтийн муруйн хэсэг c.Янз бүрийн үнийн түвшинд олж авахынг эрмэлзэж буй бараа үйлчилгээний нийт тоо хэмжээ 9. Хэрэв үнийн түвшин өсч, үйлдвэрлэл унаж байгаа бол энэ нь: a.Нийлмэл эрэлтийн муруйн баруун тийш шилжих шилжилт b.Нийлмэл эрэлтийн муруйн зүүн тийш шилжих шилжилт c.Нийлмэл нийлүүлэлтийн муруйн баруун шилжих шилжих шилжилт d. Нийлмэл нийлүүлэлтийн муруйн зүүн тийш шилжих шилжилт 10.Нийт нийлүүлэлтийн муруйн дундаж хоорондын завсар нь: a. Эерэг налуутай байна b. Эсрэг налуутай байна c. Босоо шугамаар дүрслэгдсэн байна d. Хэвтээ шугамаар дүрслэгдсэн байна II. Бодлого, дасгал Нийт нийлүүлэлтийн талаарх мэдээлэл хүснэгтэд өгөгджээ. Бодит ДНБ-ий нийлүүлэлт (Тэрбум ¥) Үнийн түвшин(Үнийн индекс) 400 300 400 250 300 200 200 150 100 150 Өгөгдлийг ашиглан нийт нийлүүлэлтийн муруйг байгуулан хэт богино хугацааны, богино хугацааны, урт хугацааны хэрчмүүдийг харуулна уу 12.Эдийн засгийн тэнцвэр I. Энгийн сорил Зөв хариултын өмнөх дугаарыг дугуйлна уу. 1. Макроэдийн засгийн ерөнхий тэнцвэрийн загвар нь: а. Эдийн засгийн субъектуудын эдийн засгийн идэвхийн хэлбэлзлийн учир шалтгааныг b. Бүтээгдэхүүний бүх зах зээлийн бүх хэсэгт тэнцвэр хангагдах нөхцөлийг c. Бүх төрлийн зах зээл дээр тэнцвэр хангагдах нөхцөлийг d. Эдийн засаг тогтвортойгоор тэнцвэртэй өсөх нөхцөлийг тус тус нээн харуулда 2.Хэрэв эдийн засагт макроэдийн засгийн ерөнхий тэнцвэр хангагдсан бол: а. Бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйлдвэрлэлийн хүчин зүйлс, санхүүгийн активийн хувьд эрэлт, нийлүүлэлт хоёр хоорондоо тэнцүү байна
  • 6. 6 b. Нэгэн зэрэг бүх зах зээл дээр нийт нийлүүлэлт, нийт зардалтай тэнцүү байна c. Эдийн засгийн агент тус бүр өөртөө улам итгэлтэй болдог 3. Макроэдийн засгийн засгийн тэнцвэр хангагдсанаар: а. Нийт эрэлт, нийт нийлүүлэлттэй тэнцнэ b. Нийт эрэлт, нийт нийлүүлэлтээс их байна c. Нийт нийлүүлэлт, нийт эрэлтээс их байна d. Бүх хариулт зөв e. Бүх хариулт буруу 4.Эдийн засаг Кейнсийн мужид байгаа үед нийт эрэлт өсвөл а .Үнийн түвшин өсөх ба бодит үндэсний үйлдвэрлэлийн гарц өөрчлөгдөхгүй b. Бодит үндэсний үйлдвэрлэлийн гарц өсөх ба үнийн түвшин өөрчлөгдөхгүй c. Бодит гарц ба үнийн түвшин хоёул өснө d.Үнийн түвшин өсөх ба бодит үндэсний үйлдвэрлэлийн гарц буурна 5. Хэрэв бодит ҮНБ-ний хэмжээ тэнцвэрт түвшнээс бага байвал үйлдвэрлэгчид: а.Үйлдвэрлэлийн нөөцөө багасгаж , үйлдвэрлэлээ өргөжүүлнэ b.Үйлдвэрлэлийн нөөцөө нэмэгдүүлж, үйлдвэрлэлээ өргөжүүлнэ c.Үйлдвэрлэлийн нөөцөө багасгаж , үйлдвэрлэлээ бууруулна d. Үйлдвэрлэлийн нөөцөө нэмэгдүүлж , үйлдвэрлэлээ бууруулна 6. Үнэ өсч, үйлдвэрлэлийн хэмжээ буурах нь дараах шалтгаантай холбоотой а. Нийлмэл эрэлтийн муруй баруун тийш шилжсэнтэй b. Нийлмэл эрэлтийн муруй зүүн тийш шилжсэнтэй c. Нийлмэл нийлүүлэлтийн муруй зүүн тийш шилжсэнтэй d. Нийлмэл нийлүүлэлтийн муруй баруун тийш шилжсэнтэй e. Өмнөх бүх хариулт буруу 7.Хэрэв нийлмэл эрэлтийн хэмжээ бүрэн ажил эрхлэлтийн үеийн ҮНБ-ий төвшнөөс давж байвал энэ нь эдийн засагт: а. Санхүүгийн хязгаарлалт бий болсныг b. Инфляцийг бий болсныг c. Дефляцийг бий болсныг d. Нийлмэл эрэлт ба нийлмэл нийлүүлэлтийн хооронд тэнцвэрт харьцаа тогтсоныг e. Төсвийн хомсдол бий болсныг харуулна. 8. Хэрэв ҮНБ-ий тэнцвэрт хэмжээ өөрийн чадавхиас илүү байвал: а. Үнийн төвшин нэмэгдэнэ. b. Ажилгүйдлийн төвшин өснө. c. Инфляци өснө. d. Нийлмэл нийлүүлэлт аяндаа өснө. e. Нийлмэл эрэлт аяндаа өснө. 9. Нийлүүлэлтийн муруйн аль хэсэгт нийлмэл эрэлтийн өсөлт нь тэнцвэрт ҮЦБ ба үнийн төвшинг өсгөхөд хүргэх вэ? a. AS муруйн Кейнсийн хэрчим b.ASмуруйн завсрын хэрчим c. AS муруйн Кейнсийн ба завсрын хэрчмүүд дээр d .AS муруйн сонгодог чиглэлийн хэрчим дээр
  • 7. 7 e. Дээрх бүх хариулт буруу II.Бодлого 1..Нийт эрэлт, нийт нийлүүлэлтийн талаарх мэдээлэл хүснэгтэд өгөгджээ. Нийт эрэлт ( Тэрбум $) Үнийн ерөнхийтүвшин ( Үнийн индекс) Нийт нийлүүлэлт (Тэрбум $) 100 300 400 200 250 400 300 200 300 400 150 200 500 150 100 а. Өгөгдлүүдийг ашиглан координатын нэг хавтгай дээр нийт эрэлт болон нийт нийлүүлэлтийн муруйг байгуулж тэнцвэрийн үнэ, тэнцвэрийн бүтээгдэхүүний хэмжээг тодорхойл. Тэнцвэрийн бүтээгдэхүүний хэмжээ бүрэн ажил эрхлэлтийн үеийнхтэй тэнцүү байгаа эсэхийг тайлбарла. b. Үнийн бүх түвшинд хэрэглэгчид 200 тэрбум $-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмж худалдан авахад бэлэн байна гэж бодъё. Нийт эрэлтийн ийм өөрчлөлтөд ямар хүчин зүйл нөлөөлж болох вэ? Энэ тохиолдолд тэнцэрийн шинэ үнэ, тэнцвэрийн бүтээгдэхүүний шинэ хэмжээ тус тус хэд болох вэ? Нийт нийлүүлэлтийн муруйн хэвтээ, босоо, завсарын хэрчмийн аль хэсэг дээр нь тэнцвэрийн ийм өөрчлөлт гарах вэ 2.Хэрэглээ C=20-5P; хөрөнгө оруулалт I=25; улсын зардал G=30; нийт иийлүүлэлтийн функцҮ = 15+Р бол: а. Тэнцвэрт үнийн түвшин ба тэнцвэрт үйлдвэрлэлийн хэмжээг ол b Хэрэв улсын зардал G = 42 болж өссөн гэвэл тэнцвэрт үнийн түвшин ба үйлдвэрлэлийн хэмжээ хэрхэн өөрчлөгдөхийг тодорхойл.