SlideShare una empresa de Scribd logo
1 de 25
Агуулга
1. Оршил
2. Үндсэн хэсэг
 Онолын үндэслэл
- Үндэстэн дамнасан корпораци гэж юу вэ?. Үндэстэн дамнасан
корпораци, түүний мөн чанар
 Практик судалгаа
- Үндэстэн дамнасан корпорацийн судалгаа
3. Дүгнэлт
4. Ном зүй
5. Хавсралт
Оршил
Глобалчлал, мэдээллийн эрин зуунд томоохон компаниуд өөрийг бизнесээ
улс үндэстэн дамнан хамгийн ашигтай газар байршуулах нь түгээмэл болжээ. •
Энэ нь тэдний хувьд тээврийн зардлаа бууруулах,зах зээлд ойртох гээд олон
давуу талыг бий болгож байдагч хүлээн авагч орны эдийн засагт эерэг,сөрөг
байдлаар нөлөөлж байдаг.
Үндэстэн дамнасан корпораци гэж хоёр болон түүнээс олон улсад
үйлдвэрлэлийн салбартай юм уу үйлчилгээгээ явуулдаг корпораци (компани) юм.
Өөрөөр хэлбэл охин компаниудаа дэлхийн аль ч улс оронд байгуулан түүгээрээ
дамжуулан асар их хэмжээний ашиг олдог компани гэж ойлгож болно.1 Өөрөөр
хэлвэл нэгээс дээш оронд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үйлдвэрлэж худалдаалдаг
компани бөгөөд өөрийн эх орондоо байрлах эх буюу толгой компани болон тав
болон 6-аас дээш гадаадын охин комланиудтай байдаг. Зарим үндэстэн дамнасан
корпорациуд нь дэлхий даяар тарсан 100 гаруй гадаадын охин комланиудтай
байдаг. Гадаадын шууд хөрөнгө оруулальыг хийх замаар УДК-иуд гадаадын
салбар, охин болон охин компанийг худалдан авах эсвэл өөртөө нэгтгэдэг.
Үндэстэн дамнасан корпораци ҮДК гэдэг нь Үндэстэн дамнасан корпорацийг
гадаадад үйл ажиллагаагаа экспортлодог, дэлхийн олон улсад өөрийн олон тооны
үйлдвэрлэл, салбартай, түүнээс гарах ашгийг захиран зарцуулдаг, нэгдсэн төвт
удирдлагатай бизнесийн байгуулага гэж ойлгож болно
ҮДК-ийн эх компани байршиж байгаа орныг хөрөнгө оруулагч буюу home
country , Шууд хөрөнгө оруулалтын үндсэн дээр байгуулагдсан ҮДК-ийн охин
компани байршиж байгаа орныг ‘host country’ гэдэг.
Анхны ҮДК нь 14-р зууны үед Италид бий болж, 17-18-р зуунд Англид
худалдаа бизнес эрхэлж байсан түүхтэй. Харин 19-р зуунд анхлан АНУ, Япон,
Европоос гадаад орнуудад үйлдвэрлэл байгуулах, дистрибьютраа ажлуулах
болсон.
1974 оноос НҮБ-ын эдийн засаг,нийгмийн зөвлөлд үндэстэн дамнасан
корпораци /ҮДК/ийг судлах комисс байгуулагдсан нь олон улсын эдийн засагт
түүний гүйцэтгэх үүрэг нэмэгдэж байгааг дэлхий дахинд хүлээн зөвшөөрсөнтэй
холбоотой юм.
1 www.google.com
Дэлхийн хамгийн том санхүүгийн бус 100 ҮДК-ийн 90 гаруй нь АНУ, Европын
холбоо болон Японд байрлаж байна. Эдгээр компаниудын ихэнх нь цахилгаан
бараа, электрон тоног төхөөрөмж, моторт хөдөлгүүр, газрын тосны олборлолт
болон нийлүүлэлтийн салбарт ажиллаж байна.2
Үндэстэн дамнасан корпорациудын хувьсал, хөгжлийг дараах үе шатанд
судлаачид авч үзсэн байдаг. 3
1. Колонийн он жилүүдэд Нидерландын Ист Индиа болон Английн Ист Индиа
гэх мэт Үндэстэн дамнасан Корпорациуд нь Жава, Энэтхэг, Анли болон
Нидерландын эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулсан
байдаг. Аж үйлдвэрийн хувьсгалын эхэн үед эдгээр үндэстэн дамнасан
корлорациуд нь худалдааны зам ба түүхий эд материалыг монопол
байдлаар хянаж үйлдвэрлэл гэхээсээ илүү худалдаанд илүүтэй оролцдог
байлаа.
2. Аж үйлдвэрийн хувьсгалын хоёр дахь үед уул уурхай болон банана, тос
болон хуванцар гэх мэт халуун орны түүхий эдийн анхдагч салбараа босоо
нэтгэлээр байгуулсан аварга том үндэстэн дамнасан компаниуд гарч ирсэн
3. Дэлхийн 2-р дайны дараа үндэстэн дамнасан корпорациудын 3 дахь
давалгаа эхэлсэн бөгөөд энэ үед нэн буурай орнуудаас импортыг орлох, аж
үйлдвэржих стратегийг баримтлах болсноор бүтцийн өөрчлөлтийг
эхлүүлсэн. Ингэснээр, өндөр тарифтай тулгарсан ҮДК-иудаас салбарын тоог
бууруулах болсон.
4. 1960 оны сүүл үеэс эхлэн 1990-ээд оны үеэс ҮДК-иудын үйл ажиллагааны
эрчимтэй хөгжлийн үе шат гэж нэрлэдэг. Мэдээлэл, харилцаа холбоо,
тээвэр ба мэдээлэл боловсруулах технологи дахь хувьслын нөлөөгөөр
дэлхийн хэмжээний үйлдвэрүүд бий болсон. Түүнчлэн өгүүлэн буй үед
тарифын саад тотгоруудаа хөгжиж буй орнуудаас эргэн харах болсноор
компаниудад эерэгээр тусах болжээ.
2 Доктор М.Халиун Үндэстэн дамнасан корпораци лекц
3 James Gypher James L.Dietz /2004/ The process of economic development Routledge pp 403-409
Өнөөг хүртэл гадаадын биржүүд дээр хувьцаагаа арилжаалах замаар дэлхийн
санхүүгийн зах зээлийг интеграцид нэгтгэхэд үндэстэн дамнасан корпорациуд гол
үүрэг гүйцэтгэсээр иржээ.
Үндэстэн дамнасан корпорациуд нь дараах зорилтын хүрээнд гадаад зах зээлд
үйл ажиллагаа явуулдаг:
 Шинэ зах зээл нээх
 Мэдлэг олж авах
 Дотоод зах зээлд нь таагүй хүчин зүйлс бий болгох
 Бүтээгдэхүүнийхээ амьдралын мөчлөгийг уртасгах
 Түүхий эд, технологи олж авах
 Зардлаа бууруулах
Дэлхий дахь нөлөөлөл: Үндэстэн дамнасан корпорациуд нийтдээ дэлхийн
аж үйлдвэрлэлийн 50 хувь оногддог бөгөөд хэд хэдэн улсын төсвийг нийлүүлснээс
ч илүү санхүүгийн чадавхтай ҮДК-иуд байдаг Тэдгээр нь олон улсын харилцаа,
орон нутгийн эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлж, даяарчлалд чухал үүрэг гүйцэтгэж
байна.
ҮДК-ийн ерөнхий шинжүүд:
 Хил хязгааргүй хөрвөх чадвар
 Ашгаа далдлах сүлжээ
 Хөгжилгүй орон
 Санхүүгийн асар их боломж
ҮДК-ууд мөн дэлхийн шинжлэх ухаан- судалгааны болон туршилт, зохион
бүтээх чиглэлиийн үйл ажиллагаанд жинтэй хувь нэмрээ оруулж, бүртгэгдэж буй
патентын 80 хувь нь, санхүүжилтийнх нь мөн төчнөөн хувь тэдгээрт оногдож
байна. ҮДК-ууд зөвхөн үйлдвэрлэлийн компаниуд биш тэдгээрийн дунд үндэстэн
дамнасан банк, даатгал, аудит, телекомьюникацийн компаниуд бий.
Үндэстэн дамнасан корпорацийн бүтэц
Үйлдвэрлэлийн боломжоо хэрхэн зохион байгуулснаас нь хамааруулж үндэстэн
дамнасан корпорациудыг дараах үндсэн гурван бүлэгт хувааж үздэг:
1. Хэвтээ зохион байгуулалттай ҮДК-ийн янз бүрийн улсад орших
үйлдвэрлэлийн салбарууд нь хоорондоо ижил буюу төсөөтэй бүтээгдэхүүн
гаргадаг.(Үүний жишээнд Макдональс орно)
2. Босоо зохион байгуулалттай ҮДК-ийн тодорхой нэг буюу хэд хэдэн улсад
орших үйлдвэрлэлийн салбарууд нь нөгөө улс буюу улсуудад байрлах
үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагаанд хэрэглэх бүтээгдэхүүнээ
үйлдвэрлэдэг.(Үүний жишээнд Адидас орно)
3. Олон талт үйл ажиллагаатай ҮДК-ийн үйлдвэрлэлийн салбарууд төрөл
бүрийн улсуудад байдаг боловч хэвтээ, босоо аль нэг байдлаар холбоотой
биш (Үүний жишээнд Майкрософт орно)
ҮДК-ийг гурван төрөлд хувааж үздэг. Үүнд:
1. Хилийн чанадад олон тооны салбар болон охин компанитай худалдааны
нийгэмлэг, трест, компани.Ийм төрлийн корпорацид капитал нь үндэснийх боловч
үйл ажиллагааны хүрээ олон улсын шинжтэй ҮДК-г ойлгоно.
2. Капитал болон үйл ажиллагааны хүрээ нь олон улсын шинжтэй трест, концерн.
Энэ төрлийн корпораци нь хэд хэдэн улсын харъяатын өмчлөлд оршдогоороо
дээрх төрлөөс ялгагдана.
Концерн: Тодорхой нэг толгой үйлдвэрийг тойрсон буюу түүний хяналтад байдаг
салбарууд ба олон компани нэгдлийг хэлнэ.
Трест: Хоорондоо холбоотой адил хэмжээний компаниудын нэгдэл юм.
3. Тодорхой үйл ажиллагаа явуулах эсвэл тодорхой төсөл хэрэгжүүлэхээр хилийн
чанадад хуулийн этгээдийн эрхгүйгээр үйл ажиллагаа явуулдаг картель, синдикат,
трест, консерциум болон үйлдвэрлэл, шинжлэх ухааны нэгдлүүд орно.
Аливаа компани нь ҮДК болтлоо үндсэн зургаан үе шаттайгаар хөгждөг.Үүнд:
1. Гадаадад бүтээгдэхүүнээ экспортлох
2. Гадаад зах зээлд борлуулалтын салбар нэгжээ ажиллуулах
/дистрибьютор/
3. Гадаадын компаниудад know-how, патент, барааны тэмдэг
зэргийг лицензээр ашиглуулах
4. 4.Гадаадад өөрийн үйлдвэрлэлээ явуулах /ГХО/
5. 5.Улс хооронд үйлдвэрлэлээ өргөтгөн удирдах
6. 6.Хөрөнгийг улс хооронд эзэмших буюу ҮДК болох
Практик судалгаа
Швейцарийн Цюрих хотын их сургуулийн судлаачид томоохон компаниудын
үзүүлэлтийг харьцуулан судлахад дэлхийн эдийн засгийн 40 хувийг томоохон
компаниуд биш, корпорацийн бүлэглэл хянадаг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Швейцарийн эрдэмтэд математикийн анализийн тусламжтайгаар дэлхийг
үндэстэн дамнасан компаниуд удирдаж байна гэдгийг баталсан аж.
Судлаачид энэ онолыг батлахын тулд дэлхийн 37 сая компанийн тухай
мэдээллийг боловсруулжээ. Үр дүнгээс үзвэл дэлхийн эдийн засгийн цөм нь 147
компани байдаг аж. Тэдэнд эдийн засгийн 40 хувь нь ногддог гэнэ. Тусгай
жагсаалтад санхүүгийн 10 институтийг байрлуулжээ. Эдгээр нь дэлхийн супер
корпорацийг бүрдүүлэгчид гэж эрдэмтэд үзжээ. Иймээс шинжээчид дэлхийн
баялгийг “соёлтойгоор” булааж авдаг үндэстэн дамнасан корпорациудыг
илрүүлсэн байна.
Шинжээчийн ярьснаар бүх зүйлийг компаниудын ашиг сонирхолд
нийцүүлсэн байдаг. Энэ баланс алдагдаж болно. Гэхдээ одоо хэн ч өөрийнхөө үйл
ажиллагааг бие биетэйгээ зохицуулахгүй, тохиролцохгүй байгаа гэж хэлэхэд
дэлхий дэндүү бага байгаа аж. Эдгээр зүйл нь нэг л бүтцийн хүрээнд явагдаж
байгаа гэж хэлэхэд учир дутагдалтай гэнэ.
Шинжээчийн бодлоор ийм бүтцүүд хэд хэд байж болно. Харин зарим үед нэг
бүтцийнх нь нөлөө нөгөөгөөсөө илүү байж болох талтай. Ийм бүтцүүд нь хоёр биш
гурав байж ч болно. Олон том нэгдлүүдийг хүмүүс зүгээр л огт мэдэхгүй байгаа.
Бүр заримынх нь нэрийг мэдэхгүй байж болно. Энэ бол юу ч биш аж. Өөрөөр
хэлбэл, “Майкрософт”, “МакДональд”, “Уол март” гэх мэт дэлхийн топ компаниудын
хөрөнгийг хэд дахин их нугалсан хөрөнгөтэй компани бий гэсэн үг.
Хөгжиж буй орнуудын хамгийн том 50 ҮДК нь Ази, Латин Америк болон
Өмнөд Африкийн шинээр аж үйлдвэржиж буй улс орнуудад байрлаж байгаа ба
эхний 10-ын тал хувь нь Солонгосын компаниуд байдаг. Жишээ нь: Samsung,
Daewoo, LG. • Дэлхийн хэмжээний 25 санхүүгийн бус ҮДК-уудыг General Electric,
Brish Petroleum, shell, Toyota, Ford Motor компаниуд тэргүүлж байна.
ҮДК хөгжихөд дараах хүчин зүйлүүд гол түлхэц болж байсан. Үүнд:
Мэдээлэл,харилцааны даяарчлал нь нэг талаас кабелийн телевиз,
интернэтийн сүлжээгээр дамжуулан гадаадын бараа,үйлчилгээний талаар
хэрэглэгч өргөн боломж олгосон.
Дэлхийн болон бүс нутгийн хамтын ажиллагааны хэлэлцээрүүд, жишээ нь:
ДХБ, ЕХ, АСЕАН, АПЕК, НАФТА гэх мэт.
Ихэнхи улс орнуудын засгийн газраас хөрөнгө оруулалт болон худалдааны
хориг саадыг багасгах улмаар арилгах арга хэмжээ авч байгаа нь олон улсын
компаниудад шинэ зах зээл нээж өгч байна
Швейцарийн эрдэмтдийн гаргасан жагсаалтын эхний 10 байрт Тавантолгойн
хувьцааг олон улсад арилжаалах эрхийн төлөө өрсөлдсөн “Barclays”, “Merrill
Lynch”, “JP Morgan Chase”, “UBS” банк орсон байна. Мөн олонд сайн танигдаагүй
нэрс ч байна. Тухайлбал, “Capital Group Companies”, “FMR Corporation”, “AXA”,
“State Street Corporation” багтжээ. Эдгээр нь хөрөнгө оруулалтын хүрээнийхэндээ
танигдсан ч олон улс дээрх компаниудыг мэдэхгүй.
Тэдний үзэж байгаагаар бол дэлхийн эдийн засгийг өөр хоорондоо холбоо
бүхий ердөө л 147 компанийн бий болгосон супер нэгдэл хянаж байдаг гэнэ.
Энэхүү аварга мангасын үндэс нь санхүүгийн бүтцүүд байдаг юм байна. Гэхдээ
ийм санхүүгийн бүтэц нь дэлхийд маш их уршиг тарьдаг бөгөөд наад захын жишээ
нь 2008 онд дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралын эхлэлийг тавьсан
Lehman Brothers банкны дампуурал үүний түүхэн жишээ болж байдаг аж.
Эрдэмтдийн судалгааны гол тулгуур нь 2007 онд Орбис төвийн гаргасан
дэлхийн 37 сая компани болон хөрөнгө оруулагчдын тухай судалгаа байсан бөгөөд
тэдгээрээс Щвейцарийн эрдэмтэд 43 мянга гаруй компанийг сонгон тайланд нь
задлан шинжилгээ хийсэн аж. Эдгээр компаниуд нь үндэстэн хоорондын
корпорациудад харъяалагддаг бөгөөд тэдний активуудыг илэрхийлдэг байсан
байна. Тэдний талаархи мэдээлэл дээр үндэслэж үндэстэн дамнасан
корпорациудын төрөл бүрийн фондууд дахь эзэмшил, ашиг орлогын оролцоо
болон эдийн засаг дахь нөлөөллийн загварыг гарган дүрсэлж чаджээ.Энэ бүхний
үр дүнд эрдэмтэд тэдгээрийн цөм нь болох дундын эзэдтэй 1318 компанийг ялгаж
тодруулсан бөгөөд харилцан уялдаатай ажилладаг эдгээр компаниуд тус бүрдээ
дунджаар 20 орчим компанийг давхар нэгтгэж байсан байна. Эндээс үзвэл
хэдийгээр дээрхи 1318 компани дэлхийн зах зээл дээрх үйл ажиллагаанаас орж
байгаа орлогын 20 хувийг хянаж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ тэдгээр хорь
хүртэл тоогоор багцлан нэгтгэсэн салбар компаниудаараа дамжуулан илүү их
ашгийг татаж авдаг аж. Ингэж асар том аалзны тор мэт сүлжээгээрээ дамжуулан
дэлхийн хэмжээнд санхүү болон эдийн засгийн үйл ажиллагаанаас орж ирж байгаа
нийт ашгийн 60 хүртэл хувийг олж авч чаддаг болжээ.
Үүний дээр санхүүгийн аварга аалзны торны ихэнх үзүүр гол цөм нь болсон
147 компанийн супер нэгдэл руу очиж байгаа бөгөөд энэхүү супер нэгдэлд багтаж
байгаа компаниудын актив нь харилцан сүлжилдсэн маягийн тогтолцоог үүсгэж
дэлхийн баялгийн 40 хувийг хэдийнээ хяналтдаа оруулаад байгаа юм байна.
Щвейцарийн эрдэмтэд судалгааныхаа талаар дүгнэж хэлэхдээ “энэ бүхнээс
үзвэл дэлхий дээр байгаа нийт компаниудын нэг хувь ч хүрэхгүй цөөхөн хэд нь л
санхүү бизнесийн нийт сүлжээний 40 хувийг дангаараа атгасан байгаа юм” гэжээ.
Тэдгээр хянагч компаниудын дийлэнх нь санхүүгийн томоохон бүтэц болтлоо
хөгжсөн бөгөөд Barclays Bank, JP Morgan Chase & Co, Goldman Sachs, Merrill
Lynch, Morgan Stanley, UBS, Deutsche Bank гэх мэт банк санхүүгийн аваргууд
багтаж байгаа аж. Тэгэхдээ тэдгээр эрдэмтдийн гаргасан судалгааг бүрэн гүйцэд
болоогүй гэж Их Британи зэрэг зарим орны эрдэмтэд дүгнэж байгаа ажээ. Тэдний
үзэж байгаагаар бол санхүү бизнесийн ийм аварга байгууллагыг бий болгож
байгаа шалтгаан нь дэлхийг удирдаж байх гэсэн хуйвалдаан төдий зүйл биш гэж
хэлж байна. Эдийн засгийн өөрийгөө удирдах өнөөгийн зайлшгүй хэмнэлийг илтгэх
арга зам ийм маягаар илэрхийлэгдэж байгаа гэж тэд үзэж буй гэнэ.
Чухам ийм арга зам нь Уолл стритийн эсрэг хөдөлгөөнийхний хэлээд байгаа
дэлхийн баялгийн ихэнх хувийг нэг хувь ч хүрэхгүй хэсэг хүмүүс эзэмшээд байна
гэж шүүмжлэхэд хүргэж буй аж. Харин дээрхи харилцан уялдаатай ноёрхлыг
бүрдүүлсэн гээд байгаа 147 компани эдийн засгийг тойрсон улс төрийн
хуйвалдааныг бий болгоход хэтэрхий нүсэр бүтэц гэж Щвейцарийн эрдэмтэд үзэж
байгаа гэнэ. Тэдгээр компанийн ноёрхол нь хуйвалдаанаар эдийн засаг улс төрийн
ноёрхлыг тогтоож байна гэхээсээ илүүтэй ердөө л өнөөгийн санхүүгийн зайлшгүй
хийгдэх үйл ажиллагааг л явуулж ирснээр ийнхүү ноёрхол бий болсон гэж байгаа
ажээ. Нөгөө талаар энэ ноёрхлын сүлжээ нь тун ч хэврэг зүйл болохыг дэлхий
нийтээрээ 2008 оны эдийн засгийн хямралын үеэр харсан бөгөөд Lehman Brothers
шиг нэг компани л дампуурахад сүлжээ тэр чигээрээ гамшигт өртдөг гэж
тодорхойлжээ.
Дэлхийн нийт баялгийн бараг тал хувийг хянаж байгаа супер нэгдлийн
эхний 25-д багтаж байгаа компаниуд:
1. Barclays plc
2. Capital Group Companies Inc
3. FMR Corporation
4. AXA
5. State Street Corporation
6. JP Morgan Chase & Co
7. Legal & General Group plc
8. Vanguard Group Inc
9. UBS AG
10. Merrill Lynch & Co Inc
11. Wellington Management Co LLP
12. Deutsche Bank AG
13. Franklin Resources Inc
14. Credit Suisse Group
15. Walton Enterprises LLC
16. Bank of New York Mellon Corp
17. Natixis
18. Goldman Sachs Group Inc
19. T Rowe Price Group Inc
20. Legg Mason Inc
21. Morgan Stanley
22. Mitsubishi UFJ Financial Group Inc
23. Northern Trust Corporation
24. Societe Generale
25. Bank of America Corporation
ДНБ- Дотоодын нийт бүтээгдэхүүн
ГШХО- Гадаадын шууд хөрөнгө оруулалт
ГХОГХА- Гадаадын хөрөнгө оруулалт гадаад худалдааны агентлаг
ҮСГ- Үндэсний статистикийн газар
ҮХШХ- Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо
ҮДК- Үндэстэн дамнасан корпораци
ТЕГ–Татварын Ерөнхий газар
ГЕГ–Гаалийн ерөнхий газар
R&D- Судалгаа ба боловсруулалт
M&As- Худалдан авалт ба нэгтгэлт
OECD-Organization of Economic Co-operation and Development
UNCTAD- United Nations Conference on Trade and Development.
Гадаадын шууд хөрөнгө оруулалтын онол, арга зүйн асуудлууд
1.1 Гадаадын хөрөнгө оруулалтын онолын чиг хандлагууд
Өнөө үед гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаарх асуудал нь үндэсний
болон олон улсын түвшинд аль алинд нь онцгой анхаарал татаж байна.
Эдийн засагчид гадаадын шууд хөрөнгө оруулалт нь бүхий л улсуудын
ялангуяа хөгжиж буй улсуудын хувьд эдийн засгийн хөгжлийн чухал элемент
гэдэгтэй санал нэгддэг.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт болон эдийн засгийн хөгжлийн харилцан
хамаарлын талаар хийгдсэн хэд хэдэн судалгааны ажлын дүнд гадаадын шууд
хөрөнгө оруулалтын нөлөө нь илүү цогц байдалтай гэсэн дүгнэлтэнд хүрчээ
Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг яагаад үндэстэн дамнасан корпорациуд
хийдэг ямар учраас тодорхой нэг улсыг өөрийн бизнес үйл ажиллагаагаа
явуулахаар сонгодог тухайн улсад нэвтрэх хэлбэрээ хэрхэн сонгодог гэх
мэтчилэнгийн асуултад хариулахаар олон онолууд боловсруулагдсан байна
Мөн түүнчлэн яагаад зарим улсууд бусдыгаа бодвол гадаадын шууд хөрөнгө
оруулалтыг олж авахдаа илүү амжилттай байдаг шалтгааныг тайлбарлаж
ингэснээр зарим нэг онолууд нь хөрөнгө оруулалтын дотогш болон гадагш
урсгалыг тайлбарлахыг оролддог
Гадаадын шууд хөрөнгө оруулалтын онолын үндсэн асуултууд (6W+H) буюу
хөрөнгө оруулагч, хөрөнгө оруулах хэлбэр, хөрөнгө оруулах шалтгаан, хөрөнгө
оруулалтын урсгалын чиглэл, хөрөнгө оруулах хугацаа, нэвтрэн орох арга хэлбэр
гэсэн асуултанд хариулахыг оролдож үе үеийн онолууд боловсруулагдсан байна
Мөн эдийн засгийн ямар онол олон улсын хөрөнгө оруулалтыг
тайлбарлахад хэрэглэгдэж болох вэ, худалдааны онолтой хамааралтай юу, олон
улсын портфолио хөрөнгө оруулалтын онолтой холбоотой юу зэрэг Гадаадын
шууд хөрөнгө оруулалтыг оновчтой бүтэц байршилд татах нь асуудлуудыг хөндөж
онолуудыг тайлбарласан байдаг.
Гадаадын шууд хөрөнгө оруулалтын онолуудыг ерөнхийдөө дараах байдлаар
ангилж болдог
 Төгс зах зээлийг таамагласан онолууд
 Төгс бус зах зээлийг таамагласан онолууд
 Бусад онолууд
 Бусад хувьсагчуудад үндэслэсэн онолууд
Мөн түүнчлэн өөр бусад шалгуураар ангилсан байдаг. Жишээ нь нео классик
онолоос Марксист имперлиазмын онол гэх мэт. Гадаадын шууд хөрөнгө
оруулалтыг тодорхойлж буй хүчин зүйл нь макро хүчин зүйл,микро хүчин зүйл
эсвэл стратегийн хүчин зүйл эсэхээс хамааруулан ангилсан ангилал мөн
ашиглагддаг
 Төгс зах зээлийг таамагласан онолуудад хүүгийн өгөөжийн ялгаатай
түвшний таамаглал, төрөлжилтийн таамаглал, гарцын болон зах зээлийн
хэмжээний таамаглал.
 Төгс бус зах зээлийг таамагласан онолуудад аж үйлдвэрийн байгууллагын
таамаглал, олон улсжих таамаглал, байршлын таамаглал, eclectic
таамаглал, бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн таамаглал, олигополь
хариу үйлдлийн таамаглал
 Бусад онолууд: гадаад санхүүжилтийн таамаглал мөнгөн тэмдэгтийн
хүрээний
 буюу валютын ханшийн таамаглал, олон улсын капиталын шилжилтийн
урсгалын хориг сааданд төрөлжүүлэлт хийх таамаглал, Кожимагийн
таамаглал
 Бусад хувьсагчдад үндэслэсэн онолуудад
-Улс төрийн эрсдэл
-Улс орны эрсдэл
-Татварын бодлого
-Худалдааны саад
-ЗГ-ын зохицуулалт
-Стратегийн болон урт хугацааны хүчин зүйлс гэхчилэнгийн хувьсагчдад
үндэслэн гаргасан таамаглал ордог
Гадаадын шууд хөрөнгө оруулалтын макро түвшний онол
1950-иад оны сүүл үеэс капиталын зах зээлийн онол буюу капитал байгаа
орон руу нь хөрөнгөө оруулснаар ашгаа ихэсгэнэ гэсэн санаа бүхий онол нь
хамгийн эртний онолуудын нэг бөгөөд гадаадын хөрөнгө оруулалт нь хүүгийн
түвшнээр тодорхойлогдоно. Гэвч энэ нь капиталын урсгал хоёр талт урсгалаар
явагддаг шалтгаан, олон улсын худалдаа зах зээлээр бус пүүсээр зохион
байгуулагддагийн учир, үндэстэн дамнасан компаниуд оршин байгаа, пүүс яагаад
үндэснийхээ хил даван гардгийг тайлбарладаггүй. Уг онолоос гадна үндэстэн
дамнасан корпорацийн стратегийн урт хугацааны үүргийн нэг нь гадаадын шууд
хөрөнгө оруулалт бөгөөд хөрөнгө оруулалтын хугацаа нь макро эдийн засгийн
орчны өөрчлөлтөөс хамаарна гэж үзээд“хоцролт”ын нөлөөг тайлбарласан Динамик
макро эдийн засгийн гадаадын шууд хөрөнгө оруулалтын онол болон гадаадын
шууд хөрөнгө оруулалтын урсгал ба валютын түвшний өөрчлөлтийн харилцан
холбоог шинжилж гадаадын шууд хөрөнгө оруулалт нь ханшийн өөрчлөлтийн
эрсдэлийг бууруулах хэрэгсэл гэж үздэг Ханшийн түвшинд үндэслэсэн онол гарч
байжээ
Түүнчлэн олон улсын үйлдвэрлэлийн багцыг үүсгэхэд нөлөөлдөг хүчин
зүйлийг судлах, шинэ санаа шинэчлэл нь хөрөнгө оруулалтын шалтгаан болдог-
Грета Гарбогийн/Greta Garbo/ нөлөө гэсэн санаа бүхий Эдийн засгийн газарзүйд
үндэслэсэн онол, Татах хүчний онол буюу эдийн засаг, газарзүй, соёлын хувьд
ойрхон хоёр улсын хувьд хөрөнгө оруулалтын урсгал өндөр байна гэсэн үзэл,
Институцийн шинжилгээнд үндэслэсэн онол буюу гадаадын шуудхөрөнгө
оруулалтын урсгалд институцын бүтцийн ач холбогдлыг судладаг, улстөрийн
тогтвортой байдал нь гол үзүүлэлт болдог гэсэн баримтлал бүхийонолууд
боловсруулагдсан байдаг
Эдгээр онолууд болон бусад үзэл санаанууд дээр үндэслэгдэн дараагийн
боловсруулагдсан онолууд нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг тайлбарлахад
илүү дөхөм байдаг.
Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хөгжлийн онолБүтээгдэхүүний
амьдралын мөчлөгийн онол (Raymond Vernon. 1966)
Амьдралын мөчлөгийн онолыг Раймонд Вернон дэлхийн 2-р дайны
дараагаас АНУ-ын үндэстэн дамнасан корпорацийн өргөжилтийг тайлбарлахын
тулд боловсруулсан. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хийжбуй пүүсүүд нь
бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн тодорхой шатанд хийнэ гэж үзсэн.
Бүтээгдэхүүн боловсруулалт ба стандартчилалд хүрч бүтээгдэхүүний
зардал чухал асуудал болох үед гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдэнэ.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь ингэснээр гадны болон дотоодын
өрсөлдөгчдийн эсрэг пүүс өрсөлдөөний байршлыг олж авах хамгаалалтын
хэрэгсэл болдог.Уг онолоор шинэ бүтээгдэхүүн анх бий болоод экспортлогч
орноос импортлогч орон руу шилждэг. Олонх бүтээгдэхүүнд динамик өөрчлөлт
ажиглагдсан ч энэ таамаглал нь тогтмол хэвээр байна. Жишээ нь, Компьютер анх
АНУ-д/ Apple, IBM / боловсруулагдаадгадаад зах зээлд экспортлогдсон.
Компьютер стандартчлагдах үед АНУ нь Япон, Солонгос, Тайваньд үндэслэгдсэн
үйлдвэрлэгчдийн импортлогч болсон. Экспортлогчдод эдгээр улсуудад байршсан
АНУ-ын компаний салбарууд болох гадаадын пүүсүүдийг багтана
Уг онол нь АНУ-ын жишээн дээр үндэслэгдсэн ба 1950 болон1960-д оны үеийн
үйлдвэрлэл, экспортын хамаарлын тайлбар болж байжээ
Гадаадын шууд хөрөнгө оруулалтын
Нисч буй галуун цувааны онол (Kojima,Ozawa. 1984)
Өнгөрсөн зууны70-аад оны үед бий болсон Терумато Озава /Terumoto Ozawa/
санаачилсан. Майкл Портерийн /Micheal Porter/ санаад тулгуурлан гадаадын шууд
хөрөнгө оруулалт болон эдийн засгийн хөгжил, өрсөлдөх чадварын хамаарлыг
судласан. Гадаадын хөрөнгө оруулалтын гадагш болон дотогш урсгалын
хэлбэлзлийг судлахдаа хөгжлийн үндсэн 3 фазыг тодорхойлсон
1-р фаз. Улс буурай хөгжилтэй байх ба өөрийн ажиллах хүчний хямд байдал гэх
мэт давуу талыг гадаадын компаниудад ашиглуулахыг зорино. Бараг лхөрөнгө
оруулалтын гадагш урсгал байхгүй
2-р фаз. Шинэ хөрөнгө оруулалт нь дотоод зах зээлийн өсөлт болон амьдралын
түвшний сайжралтыг бий болгоно. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын гадагш
урсгал нь нь хөдөлмөрийн зардлын өсөлтөөр идэвхижнэ.
3-р фаз. Тухайн орны өрсөлдөх чадвар нь шинэчлэлд тулгуурлана. Хөрөнгө
оруулалтын гадагш болон дотогш урсгал нь зах зээлийн болон технологийн хүчин
зүйлээр идэвхижнэ
.
Жонн Даннингийн (John Dunning. 1977) 5 үе шатны онол
1-р шат. Доогуур орлоготой хөрөнгө оруулалт, гэхдээ гадаадын компаниуд тухайн
орны давуу талыг нээж эхлэнэ. Гадаадын гадагш урсгал байхгүй, дотоодын
үйлдвэрлэгчид өөрийн гэсэн онцгой давуу тал байхгүй
2-р шат. Тухайн улсын хямд ажиллах хүчний давуу талыг ашигласнаар гадаадын
шууд хөрөнгө оруулалтын орлого өснө. Улс руу илүү их гадаадын компанийг
оруулснаар амьдралын түвшин сайжирна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын
гадагш урсгал доогуур хэвээр байна.
3-р шат. Орлого өндөртэй хөрөнгө оруулалт хэвээр байх ч шалтгаан нь
хөдөлмөрийн хөлсний өсөлтөөс шалтгаалан өөрчлөгдөнө. Дотоодын
үйлдвэрлэгчид давуу талаа хөгжүүлснээр хүчтэй болж гадагш гарах гадаадын
шууд хөрөнгө оруулалт ихсэнэ.
4-р шат.Гадаадын шууд хөрөнгө оруулалтын гадагш урсгал нь хямд ажиллах хүч
гэх мэт давуу талыг хилийн чанад руу хайхаар гарна.
5-р шат. Хөрөнгө оруулалтын шийдвэр нь Үндэстэн дамнасан корпорацийн
стратегид тулгуурлана. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын гадагш урсгал
болон дотогш урсгал нь тэнцвэржинэ
Гадаадын шууд хөрөнгө оруулалтын микро түвшний онол
Пүүс онцгой давуу талтай байх Хаймерын (Hymer. 1960) онол (Аж
үйлдвэрийн байгууламжийн онол) Үндэстэн дамнасан корпорацид анхаарлаа
хандуулж олон улсын валютын арилжаа бус олон улсын үйлдвэрлэлд чиглэсэн.
Дотооддоо үйлдвэрлэл явуулахаас гадаадад үйлдвэрлэлээ явуулах, сул талыг
давж гарах дараах давуу талтай байна. Тухайлбал: түүхий эд материалын олдоц,
эдийн засгийн хэмжээ, капитал, менежмент, технологи, маркетинг, зах зээл
дэхмөчидхөн арилжаагаа гадны пүүсийн арилжаагаар сольсноос гарах арилжааны
зардлын бууралт
Түүнчлэн алдартай брэнд, патентаар хамгаалагдсан технологи, менежментийн ур
чадвар гэх мэт биет бус хөрөнгө болон бусад пүүсийн онцгой хүчин зүйлтэй байж
байж гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хийнэ гэж үзжээ. Уг биет бус хөрөнгийг
борлуулах болон түрээслүүлэхэд хэцүү учраас гадаадын шууд хөрөнгө орлуулалт
өснө. Жишээ нь, Кока кола гадны пүүст колаг үйлдвэрлүүлэх лиценз өгөхийн оронд
дэлхий даяар савлах тоног төхөөрөмжөө тархаан суурилуулсан. Энэ нь колаг
үйлдвэрлэх нууц жороо хамгаалах үүднээс хийгдсэн хөрөнгө оруулалт юм. 1960-
аад оны үед Энэтхэг дэх үйлдвэрээ тухайн
ЗГ коланы жорыг илрүүлэхийн тулд хийсэн шахалт дарамтны улмаас хаажээ
Уг онолын хязгаарлалт нь пүүс яагаад өөрийн давуу талаа эх орондоо
ашигладаггүй,
экспортлодоггүй гадаадын шууд хөрөнгө оруулатыг сонгодог, мөн А улсаас илүү Б
улсыг яагаад сонгодог гэдгийг тайлбарладаггүй
Гадаадын шууд хөрөнгө оруулалт ба олигополист зах зээл (Knickerbocker.
1973)
Олигополь дах зээлд пүүсүүд зах зээлд тэргүүлэгчийнхээ хөдлөлийг дагах
ба харилцан дайралт буюу тоглоомын онол. Никербокер олигополь орчинд
тэргүүлэгчийн хийсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг бусад пүүсүүд өөрийн
зах зээлийн эзлэх хувиа хадгалахын тулд даган ижил үйлдэл хийнэ гэж үзсэн. Мөн
олигополист хариу үйлдэл төвлөрлийн түвшнээс хамааран өсөх ба бүтээгдэхүүний
төрөлжилтөөс хамааран буурдаг гэсэн байна
Олон улсжуулах онол (Buckley, Casson. 1976)
Төгс бус зах зээлийн дагуу пүүс өөрийн монополь давуу талаа ашиглах
сонирхолтой байдаг хэд хэдэн шалтгаан бий.
 Бүтээгдэхүүний чанарыг хангах
 Түүхий эд материалын хангамжийг бүрдүүлэх
 Мэдлэгийн зах зээл
Баклей болон Кассон нар пүүс өөрийн зах зээл-олон улсжуулалтыг бий болгосноор
зах зээлийн төгс бус байдлыг давна гэж үзсэн. Олон улсжилтын давуу тал нь цаг
хугацааны хоцролтоос, хэлэлцээр болон худалдан авагчийнтодорхой бус
байдлаас сэргийлэх юм
Олон улсжих онол пүүсүүд яагаад лиценз, экспорт, импортыг сонгохын
оронд гадаадын хөрөнгө оруулалтыг сонгодог гэдгийг тайлбарладаг. Зах зээлийн
худалдан авалт болон борлуулалтаас шалтгаалсан цаг хугацааны хоцролт болон
арилжааны зардлаас болж пүүс зарим нэгэн зах зээлийн үүргээ гадаад
процессоор сольдог, энэ нь
intra-пүүсийн солилцоо юм. Түүнчлэн олон улсжих процесс нь тодорхой бус
байдлыг багасгадаг бөгөөд хил даван олон улсжснааар пүүс олон үндэстний
болдог
Олон төрлийн гадаадын шууд хөрөнгө оруулалтын онол /eclectic OLI
paradigm/ - Жонн Даннинг (John Dunning. 1973, 1980, 1988)
Олон төрлийн үзэл санааг нэгтгэхийг оролдсон, макро эдийн засгийн онол
болон худалдаа, түүнчлэн микро эдийн засгийн онол болон пүүсийн зан төлөвийн
онол гэх мэтийг оролцуулсан
Эзэмшигчийн давуу тал (ownership) Зарим пүүсүүдэд бусад орнууд руу өөрийн
үнэ цэнээ алдалгүй солилцооны өндөр өртөггүйгээр хялбархан шилжиж чадах
өөрийн гэсэн онцгой хөрөнгө, оюуны хөрөнгө тухайлбал хүний нөөц, патент,
технологи, брэнд, нэр хүнд гэх мэт байдаг
Байршлийн давуу тал(location)- Эцсийн хэрэглэгчид ойрхон үйлдвэрлэх, тээврийн
зардал хэмнэх, хямд орцыг олж авах, худалдааны саадыг алгасч гарах үйлчилгээг
хангах гэх мэт давуу талтай байх.
Олон улсжилтын давуу тал (internalization)- Зөвхөн гадаадад агентлаг
байгуулснаас гарах эрсдэл тухайлбал пүүсээс гадагш онцгой капиталаа
шилжүүлэх, мэдээллийг солилцох гэх мэтийн эрсдэл мөн гэрээг зөрчигдөх болон
нэр хүнд брэндийг гэмтээх гэх мэтээс зайлсхийж өөрөө нэвтэрсэн нь илүү давуу
талтай байх.
Энэ онол ёсоор бол пүүс O болон I давуу талыгэзэмшиж эдгээр давуу талыг
өөрийн орноос гадна талд бий болгох, эзэмших болон ашиглах L давуу тал илүү
байвал хөрөнгө оруулалт ихээр хийгдэнэ
Хэрэв O болон I давуу тал байгаа хэдий ч L давуу тал султай бол дотоодын
хөрөнгө оруулалт хийгдэх ба гадаадын зах зээлийг экспортоор хангана. Өөрөөр
хэлбэл, Хэрэв O
байгаад, IL нь байхгүй бол–лиценз, OI байгаад нь L байхгүй бол-экспорт, OLI бүгд
байвал гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдэнэ
OLI онолоос үндэслэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 4 хэлбэр бий болсон
–Нөөцийг хайсан гадаадын шууд хөрөнгө оруулалт- Байгалийн баялаг, эрдэс
баялаг,түүхий эд, эсвэл хөрөнгө оруулж буй пүүсийн хөдөлмөрийн доогуур хөлс
гэх мэтэд чиглэсэн.
-Зах зээлийг хайсан гадаадын шууд хөрөнгө оруулалт–Пүүсийн эцсийн
бүтээгдэхүүнд шинэ зах зээлийг олох болон зарим нэгэн үйлчилгээ цахилгаан
холбоо, усны болон цахилгааны хангамж гэх мэт орчин үеийн бүтээгдэхүүнийг
үйлдвэрлэж хуваарилах асуудал
-Үр ашгийг хайсан/ глобаль эх үүсвэрийн/ гадаадын шууд хөрөнгө оруулалт -
Пүүсийн олон улсын эдийн засгийн үйл ажиллагааг үр ашигтай байршуулалтанд
хөрөнгө оруулалтаа чиглүүлэх, нөөцийг хэмнэх, үр ашгаа дээшлүүлснээр глобаль
үйл ажиллагааны бүтцээ оновчтой болгох.
-Стратегийн хөрөнгө / боломжийг хайсан гадаадын шууд хөрөнгө оруулалт-
байршлын давуу талаа хадгалахын тулд оршин буй пүүсүүд болон хөрөнгийг
худалдан авах стратегийн үйл ажиллагааг үндэстэн дамнасан корпораци явуулдаг
Дээр дурдсан онолын үзэл баримтлалууд нь гадаадын шууд хөрөнгө
оруулалтын талаарх нэгдсэн тайлбар байхгүй гэдгийг харуулдаг ба хөрөнгө
оруулалтын учир шалтгаан болон нөхцлийн цогц шинж чанараас хамааран ийм
нэгдмэл тодорхой онол гарахгүй ч байж болох юм
Онолын практик хэрэглээг илүү тодорхой болгох үүднээс гадаадын шууд
хөрөнгө оруулалтын төрөл болон хэлбэр, нөлөөлөгч хүчин зүйлс, сүүлийн үеийн
чиглэлийн талаар дараах дэд бүлэгт авч үзье.
1.2. Хөрөнгө оруулах арга, хэлбэрүүд
Гадаадын шууд хөрөнгө оруулалтын төрлүүд
Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулагчийн талаас болон
хүлээн авагч орны талаас ангилж болдог. Хөрөнгө оруулагчийн талаас нь (Caves.
1971) хэвтээ болон босоо, конгломерат гадаадын шууд хөрөнгө оруулалт гэж
ангилсан байдаг.
Үйлдвэрлэлийн зардлыг бууруулахын тулд Үндэстэн дамнасан корпорациуд нь
үйлдвэрлэлийн процессын янз бүрийн шат дамжлагыг өөр өөр улсуудад
байршуулдаг ба энэ төрлийн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг үйлдвэрлэлийн
процессийн салбарлалт босоо учир босоо буюу vertical гэж нэрлэдэг. Ижил
төрлийн болон адил бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өөр өөр улсуудад
байршуулсан байдаг бөгөөд үүнийг хэвтээ буюу horizontal хөрөнгө оруулалт гэдэг.
Ерөнхийдөө өргөжилтийн үр өгөөжтэй хөрөнгө оруулагч нь үйлдвэрлэлийн хэмжээг
хангалттай хэмжээнд байлгах том зах зээл дээр байрладаг.
Гэсэн хэдий ч жижиг орнууд хангалттай дэд бүтцийг байгуулж чадвал экспортын
чиглэлийн хөрөнгө оруулалтыг татах боломжтой. Conglomerate хэлбэр нь дээрх
хоёр хэлбэрийг аль алиныг нь агуулсан хэлбэрийг хэлдэг
Хүлээн авагч орны талаас нь 1. Импортыг орлох, 2. Экспортыг дэмжих, 3.
ЗГ-ын санаачилгатай гадаадын шууд хөрөнгө оруулалт гэж ангилагддаг. Үүнтэй
төстэйгөөр худалдаатай холбоотойгоор ангиллыг Кожима (Kojima. 1973, 1975,
1985)
боловсруулсан. Түүний ангиллаар бол импортын илүүдэл хэрэгцээ болон
экспортын илүүдэл нийлүүлэлтийг үүсгэдэг худалдааны жинхэнэ нөхцөлд
үндэслэсэн худалдаанд чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт, худалдаанд
сөрөг нөлөөтэй худалдааны эсрэг чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт гэж
хуваадаг
Эцэст нь Чен болон Кун (Chen Kun. 2000) хүлээн авагч орондоо пүүсийн
онцгой давуу талыг ашиглахаар зорьдог өргөжилтийн гадаадын шууд хөрөнгө
оруулалт болон үйлдвэрлэлийн зардлаа бууруулах зорилгоор хийгддэг
хамгаалалтын гадаадын шууд хөрөнгө оруулалт гэж ангилсан ангилал бий
Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэлбэрүүд
Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь дараах хэлбэрүүдийн аль нэгээр нь хийгддэг.
 Greenfield investment
 Cross-board mergers and acquisitions (M&As)- Худалдан авалт ба нэгтгэлт
 Joint ventures- Хамтарсан үйлдвэр
Greenfield investment нь хөрөнгө оруулж буй пүүс шинэ бүтээгдэхүүн,
хуваарилалт, эсвэл бусад тоног төхөөрөмжийг хүлээн авагч орондоо бий
болгохүед хийгддэг. Энэ нь ажлын байр бий болгодог, өртөг нэмэгдсэн гарц бий
болгодог учраас хүлээн авагч орондоо тааламжтай байдаг. Зарим үед brownfield
investment гэсэн ойлголт гардаг. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагч пүүсийг
худалдан авах боловч бүтээгдэхүүний шугам, хөдөлмөр болон тоног төхөөрөмж,
барилга байгууламжийг бүгдийг нь өөрчилжнэг ёсондоо
Greenfield хийхийг хэлдэг. Ихэвчлэн шилжилтийн эдийн засагтай оронд хийгдсэн
худалдан
авалтын үед уг ойлголт бий болдог. Гадаадын шууд хөрөнгө оруулалт мөн
хүлээн авагч орны пүүсийг худалдан авах эсвэл нэгтгэх /M&As/ замаар хийгддэг
(энэ дундаас худалдан авалт нь дийлэнх хувийг эзлэдэг байна). Уг арга нь
Greenfield -ийг бодвол хоёр давуу талтай
1. Илүү хямд, ялангуяа худалдан авч буй төсөл нь алдагдал бий болгох үйл
ажиллагаа бол хямдаар авч болдог
2. Хөрөнгө оруулагчийг зах зээлд түргэн нэвтрэхэд нь тусладаг. Пүүс Greenfield
хөрөнгө оруулалт эсвэл M&As-ийг сонгох эсэх нь пүүсийн онцгой хүчин зүйл,
хүлээн авагч орны онцгой хүчин зүйл, үйлдвэрийн онцгой хүчин зүйл гэх мэт олон
зүйлээс хамаарна
 Судалгаа боловсруулалт /R&D/– ын идэвхижил муутай пүүс технологийн
хүчтэй давуу талтайгаа бодвол илүү ихээр M&As-ийг хийдэг
 Илүү төрөлжсөн пүүсүүд M&As- ийг сонгох хандлагатай
 Томоохон Үндэстэн дамнасан корпорациудM&As-д татагдан ордог
 .Зар сурталчилгаа эрчимтэй байх нь илүү их худалдан авалтанд
(Acquisition)ороход хүргэдэг
 Хүлээн авагч орон болон хөрөнгө оруулагч орны хоорондоо соёл болон
эдийн засгийн ялгаа нь M&As-ийн хандлагыг бууруулдаг
 Acquisitionнь капиталын зах зээлийн төгс бус байдал ба санхүүгийн
кризисээр дэмжигддэг
 Хүлээн авагч оронд салбартай Үндэстэн дамнасан корпорациуд Acquisition-г
илүүд үздэг
 Зорилтот пүүсийн нийлүүлэлтээс M&As- ийн хандлага хамаардаг
 Үйлдвэр дэх удаан өсөлт нь M&As-г дэмждэг
Хамтарсан үйлдвэрийн (joint venture) байгуулалтыг есөн ялгаатай хүчин зүйлээр
Баклей Кассон (Buckley Casson. 2000) тодорхойлжээ. Зах зээлийн хэмжээ,
технологийн өөрчлөлтийн явц, хүүгийн түвшин, соёлын ялгаа, бие даасан байдлын
хамгаалалт, патентын эрхийн дутагдал, эдийн засгийн цар хүрээ, технологийн
тодорхойгүй байдал, эдийн засгийн хэмжээ гэсэн үзүүлэлт орно. Уг модель нь
хамтарсан үйлдвэр бий болохдоо үйлдвэртэй болон үйлдвэрүүдийндунд, улс
болон цаг хугацааг дамнан хэрхэн ялгаатай байсныг тайлбарлах боломж олгодог
Гадаадын шууд үйлдвэр, уул уурхай ба газар, хувьцаа, дуурь гэх мэт оюуны
болон биет активыг гадаадын харъяатын эзэмшлийн хэмжүүр болж байгаа бөгөөд
гадаадын хөрөнгө оруулалт өсөхийн хэрээр эдийн засгийн либералчлалын нэг
үзүүлэлт болж байдаг. Гадаадын хөрөнгө оруулалт нь дараах хоёр бүрэлдэхүүн
хэсэгтэй:
 Багцын хөрөнгө буюу-Төрөлжүүлэлт хийх замаар эрсдлийг бууруулах
зорилгоор хөрөнгө оруулагчаас хөрөнгө оруулж буй сангаас өгөөж хүртэх
зорилгоор л бонд эсвэл хувьцаа худалдан авах зорилт тавьдаг.
 Шууд хөрөнгө оруулалт буюу хөрөнгө оруулагчаас мөнгөнөөс өгөөж хүртэх
зорилгоор тухайн компанийн удирдлагад оролцдог.
Гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөө ба түүнд нөлөөлөх хүчин зүйл
Олон улсын хөрөнгө оруулалтын туршлагаас үзэхэд гадаадын хөрөнгө
оруулалт нь түүнийг хүлээн авагч орны хувьд зохих хэмжээний эерэг сөрөг үр
дагавартай байж болно. Гадаадын хөрөнгө оруулалт нь хүлээн авагч орны хувьд
доорх эерэг нөлөөг үзүүлдэг
 Эх компаниас орж ирэх шууд хөрөнгө оруулалт, зээл салбарын ашгаар
явууулах хөрөнгө оруулалт хэлбэртэй гүйлгээ нь капиталын хуримтлал,
хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэн эдийн засгийн хөгжлийг хурдасган
төлбөрийн балансын байдлыг сайжруулна
 Гадаадын технологи, зохион байгуулалтын болон удирдлагын туршлага,
шинэ техник, тоног төхөөрөмж, патент, ноу хау зэрэгт биелэлээ олсон
шинжлэх ухаан техникийн судалгаа, боловсруулах ажлын үр дүнд орж ирнэ.
 Нутаг орны хадгаламжийг ашиг өгөх төслүүдийг хэрэгжүүлэхэд ашиглана
 Нутаг орныг капиталыг татан авч, тэдгээрийг үйлдвэрлэлийн зорилгод
ашиглах үндсэн дээр орон нутгийн санхүүгийн зах зээлийг бэхжүүлэх
боломжтой болно
 Орон нутгийн түүхий эдийн нөөцийг бүрэн ашиглах болно. Орон нутгийн
ажиллах хүчний ажил эрхлэлт, мэргэжил бүтээмжийн түвшин дээшлэнэ
 Гаргах бүтээгдэхүүний нэр төрөл олширно
 Импорт орлох үйлдвэрлэл хөгжин бэлэн бүтээгдэхүүний импортонд гарах
валютын зарцуулалт хорогдоно
 Татварын орлогын хэмжээ өсч, нийгмийн болон бусад хөтөлбөрийн улсын
санхүүжилт нэмэгдэнэ.
 Хүн амын амьжиргааны түвшин, худалдан авах чадвар дээшлэнэ
 Хүн амын амьжиргааны түвшин, худалдан авах чадвар дээшлэнэ
 Экспорт, гадаад валютын орлого нэмэгдэн үндэсний бүтээгдэхүүний
борлуулалтын зах зээл өргөжнө
 Тээвэр, холбоо, даатгал зэрэг үйлчилгээний хүрээг өргөжүүлнэ
Гадаадын хөрөнгө оруулалт нь хүлээн авагч орны хувьд дээрх эерэг нөлөөтэйн
зэрэгцээ зохих хэмжээний сөрөг үр дагавартай байдаг. Үүнд:
 Капиталыг өөрийн орны дотоодын хөрөнгө оруулалтанд ашиглах, ногдол
ашиг, хүү зэрэг хэлбэрээр ашгийг шилжүүлэн авах нь тухайн орны
төлбөрийн тэнцлийг муутгана
 Төхөөрөмж, материал, бүрдэц хэсгийн импорт нь валютын зарцуулалтыг
нэмэгдүүлнэ
 Өрсөлдөөнийг хязгаарлан нутаг орны үйлдвэрлэгчид, нийлүүлэгчдэд дарамт
үзүүлнэ
 Нутаг орны нөхцөл, гадаадын хөрөнгө оруулагчид үгүйсгэн үндэсний эдийн
засгийн бүтцийг гуйвуулна
 Гадаадын үйлдвэр дэх цалин хөлсний илүү өндөр түвшин нь нийгмийн
ялгаат байдал, төвөгтэй байдлыг хүчтэй болгоно
 Янз бүрийн хэлбэрээр гадаадын технологи оруулах нь өөрийн оронд эрдэм
шинжилгээ, сорил туршилтын ажил явуулах түлхэцийг хязгаарлан түүний
дүнд технологийн хамааралт байдлыг хүчтэй болгоход хүргэнэ
 Үндэсний зан заншлыг үл ойшоох, үйлдвэрлэлийн зохион байгуулалт,
амьжиргааны хэв маягт үндэсний бус хэлбэрийг суулгахтай холбоотойгоор
нийгэм, соёлын нөхцөлд сөрөг нөлөө үзүүлнэ
Ийнхүү гадаадын хөрөнгө оруулалт нь маргаангүй давуу тал, үр өгөөжөөс гадна
хангалттай өндөр эрсдлийг агуулах учир энэ байдлыг хөрөнгө оруулагч, хүсэгч
талууд анхааран үзэх нь чухал болно.
Хөрөнгө оруулалтын орчин гэдэг бол олон хүчин шүтэлцээг тусгасан тогтолцоо
бөгөөд түүнд улс төр , санхүү эдийн засгийн байдал хууль зүйн тогтолцоо,
татварын бодлого, дэд бүтэц, эрдэс түүхий эдийн бааз зэрэг олон хүчин зүйл
багтана
Харин гадаадын хөрөнгө оруулалтанд ямар хүчин зүйл нөлөөлж байгааг дараах
байдлаар судлаачид гаргасан байна. Үүнд:
 Орон зай, тээврийн зардал
 Тухайн зах зээлийн хэмжээ
 Нягтралын нөлөө
 Хүчин зүйлсийн үнэ
 Төсвийн санаачлага
 Бизнес , хөрөнгө оруулалтын орчин
 Худалдааны саад, нээлттэй байдал
Мөн Дэлхийн банкны нэгэн судалгаагаар зээлийн хэмжээ, хөдөлмөрийн хөлс,
гадаадын хөрөнгө оруулалтын талаарх бодлого нь хамгийн чухал зүйл гэж
тогтоосон байна.
Гадаадын шууд хөрөнгө оруулалтын сүүлийн үеийн чиглэл
Ñ¿¿ëèéí æèë¿¿äýä ãëîáàëü õºðºí㺠îðóóëàëòûí çàãâàðò õóðäàöòàé õºãæèë áà
ººð÷ëºëò áèé áîëñíîîð гадаадын шууд хөрөнгө оруулалтын òîäîðõîéëîëò íü хºðºíãº
îðóóëæ áóé ï¿¿ñèéí ýõ îðíîîñ ãàäíà òàë äàõ ¿éëäâýð áà êîìïàíèä ìåíåæìåíòèéí ñîíèðõîëûã
óäààí ýçýìøèõèéã õýëíý ãýæ ºðãºææýý.
Èéìýýñ ýíý íü îëîí õýëáýðòýé áàéæ áîëíî, òóõàéëáàë: ãàäíû ï¿¿ñèéí øóóä ýçýìøèë,
áàðèëãà á¿òýýí áàéãóóëàëò ýñâýë õóâü íèéë¿¿ëñýí ¿éëäâýð äýõ õºðºí㺠îðóóëàëò ýñâýë
îðîí íóòãèéí ï¿¿ñòýé òåõíîëîãè, îþóíû õºðºíãèéí ëèöåíç ãýõ ìýòýýð õºðºí㺠îðóóëæ
îðîëöñîíîîð ñòðàòåãèéí îðîëöîîòîé áàéõ. ªíãºðñºí
çóóíä ãàäààäûí øóóä õºðºí㺠îðóóëàëò íü áèçíåñèéã îëîí óëñæóóëàõàä ãîëëîõ
¿¿ðýã ã¿éöýòãýõ áîëñîí.
Ìýäýýëëèéí òåõíîëîãèéí øèíý ñèñòåì, ãëîáàëü õàðèëöàà õîëáîîíû çàðäëûí áóóðàëò íü
ãàäààäûí õºðºí㺠îðóóëàëòûí ìåíåæìåíòèéã ºíãºðñºí çóóíûõààñ õàìààã¿é õÿëáàð áîëãîñîí.
Õóäàëäàà áà õºðºí㺠îðóóëàëòûí áîäëîãûí ººð÷ëºëò áîëîí õóäàëäààíû áîäëîãî áîëîí òàðèôûí
ëèáåðàëü÷ëàë ãýõ ìýò ñ¿¿ëèéí çóóíû ãëîáàëü çîõèöóóëàëòûí îð÷íû ººð÷ëºëò, ãàäààäûí
õºðºí㺠îðóóëàëò áîëîí îëîí ¿íäýñòýí äýõ ýçýìøëèéí õÿçãààðëàëòûã 纺ëð¿¿ëýõ áà îëîí
¿éëäâýð¿¿äèéí äàõèí çîõèöóóëàëò áà õóâü÷ëàë íü ãàäààäûí øóóä õºðºí㺠îðóóëàëòûí
ºðãºæñºí ¿¿ðýãò èë¿¿ à÷ õîëáîãäîë á¿õèé õóðäàñãóóð áîëñîîð áàéíà.
Ãàäààäûí øóóä õºðºí㺠îðóóëàëòûí 2/3 ãàðóé íü îäîîã õ¿ðòýë ýä àíãè, ìàøèí òîíîã
òºõººðºìæ, áàðèëãà õýëáýðýýð õèéãäýæ áàéãàà íü èëýðõèé áàéíà.Ò¿¿í÷ëýí òîìîîõîí Îëîí
¿íäýñòíèé êîðïîðàöè áîëîí êîíãëîìåðàò íü ãàäààäûí øóóä õºðºí㺠îðóóëàëòûí äèéëýíõ õóâèéã
õèéñýýð áàéíà.Ãýõäýý èíòåðíýòèéí íýýëò, òåõíîëîãèéí ºñ÷ áóé ¿¿ðýã, îëîí çàõ çýýë äýõ
øóóä õºðºí㺠îðóóëàëòûí õÿçãààðëàëòûг устгасан, õàðèëöàà õîëáîîíû áóóð÷ áóé çàðäàë
íü èðýýä¿éä õºðºí㺠îðóóëàëòûí èë¿¿ øèíý, óëàìæëàëò áóñ õýëáýð¿¿ä ÷óõàë ¿¿ðýãòýé
áîëíî ãýäãèéã õàðóóëæ áàéíà. Èõýíõ ÇÃ-óóä ÿëàíãóÿà àæ ¿éëäâýðæñýí áîëîí õºãæèíã¿é
óëñóóä ãàäààäûí øóóä õºðºí㺠îðóóëàëòàíäàà ìàø èõ àíõààðàë òàâüäàã, ó÷èð íü òýäíèé
ýäèéí çàñãààñ ãàð÷ áîëîí îðæ èðæ áàéãàà õºðºíãèéí óðñãàë íü íºëºº á¿õèé áàéäàã.
Äýýð äóðäñàí÷ëàí ãàäààäûí õºðºí㺠îðóóëàëòûí äèéëýíõ èõýíõ õóâèéã ýä àíãè,
ìàøèí òîíîã òºõººðºìæ áîëîí áàðèëãà õýëáýðýýð õèéãääýã. Óã õºðºí㺠îðóóëàëò íü
èõýâ÷ëýí íýãòãýëò áîëîí õóäàëäàí àâàëòààð áèé áîëæ ýñâýë ã¿éöýòãýãääýã. Óëàìæëàëò
¿éëäâýðëýëèéí íºõöºëä ýíý íü õºðºí㺠îðóóëàëòûí ¿íäñýí ìåõàíèçì áàéñààð èðñýí áà ýíý íü
èõ ¿ð àøèãòàé áàéñàí áàéíà. Ñ¿¿ëèéí үеийн ºíäºð òåõíîëîãèéí äýâøëèéí èõýíõ íü ñóäàëãàà
áîëîí øèíæèëãýýíèé òºñëèéã õýðýãæ¿¿ëæ áóé ìàø æèæèã êîìïàíèóä ¿íäñýí èõ
ñóðãóóëèóäòàé áîëîí ÇÃ-ûí èâýýí òýòãýëýãòýé õàìòðàí õèéãäñýí áàéäàã. Óëàìæëàëò
¿éëäâýðëýã÷èäòýé àäèëã¿éãýýð ýäãýýð êîìïàíèóäûí èõýíõ íü àãóó òîì ¿éëäâýðëýëèéí òîíîã
òºõººðºìæ áîëîí ýä õîãøèë õàäãàëàõ òîì àãóóëàõûã õºëñºëäºãã¿é. Áàñ íýãýí àâ÷ ¿çýõ
õ¿÷èí ç¿éë íü îþóíû ºì÷èéí ýðõ òóõàéëáàë software ïðîãðàìì ýñâýë software-ä
¿íäýñëýãäñýí òåõíîëîãè áîëîí ïðîöåññ ãýõ ìýò ¿íäñýí á¿òýýãäýõ¿¿íèéã ãàðãàäàã îëîí êîìïàíèóä
þì. Èéìýðõ¿¿ êîìïàíèóä áàðàã õàà ÷ õàìààã¿é áàéðëàæ ÷àäàõ áà èíãýñíýýð òýäýíä
êàïèòàëûí õºðºí㺠îðóóëàëò õèéõýä ýä àíãè, ìàøèí òîíîã òºõººðºìæèéí èõ õýìæýýíèé
çàðëàãà øààðäàãääàãã¿é. Èõýíõ íºõöºëä òîìîîõîí êîìïàíèóä ºíäºð òåõíîëîãèä ÷èãëýñýí
êîìïàíèóäàä õºðºí㺠îðóóëàëòûí ¿éë àæèëëàãààíä äàâàìãàé ¿¿ðýã ã¿éöýòãýñýýð áàéíà.
Ãýñýí õýäèé ÷ ºíãºðñºíòýé àäèëã¿éãýýð ýäãýýð òîìîîõîí êîìïàíèóä æèæèã êîìïàíèóäûã á¿ðýí
ýçýìøèõ íü ÷óõàë øààðäëàãàòàé áèø. ̄¿íèé õýä õýäýí øàëòãààí áèé ãýâ÷ õàìãèéí ÷óõàë íü
ýäãýýð ºíäºð òåõíîëîãèéí àç òóðøñàí áèçíåñ íü ýðñäýëèéã äàãóóëäàãò áàéäàã. Ýõ
¿éëäâýðèéí íºõöºëä, á¿òýýãäýõ¿¿í¿¿ä íü ñàéòàð òîäîðõîéëîãäñîí ¿éëäâýðëýã÷ ýñâýë
ººðèéí ãàäààä çàõ çýýëä èë¿¿ îéðòîõ õ¿ñýëòýé áàéäàã ýñâýë ãàäààäûí øóóä õºðºíãº
îðóóëàëòûã õèéñíýýð çàðèì õóäàëäààíû õîðèãîîñ çàéëñõèéõèéã õ¿ñäýã. Ýíä áàéãàà ãîë
ýðñäýë íü òà ººðèéí ¿éëäâýðëýñýí á¿òýýãäýõ¿¿íýýñ õàíãàëòòàéã çàðàõã¿é. Ãýñýí õýäèé
÷ òà èë¿¿ õ¿÷èí ÷àäëûã íýìñýí áà Îëîí ¿íäýñòíèé êîðïîðàöèéí íºõöºëä óã õ¿÷èí ÷àäàë íü îëîí
òºðëèéí çàìààð õýðýãëýãäýæ ÷àäíà.
ªíäºð òåõíîëîãèéí àç òóðøñàí áèçíåñ íü óðò õóãàöààíû äàëä ¿åòýé áàéõ
òºëºâòýé.Ýíý íü á¿òýýãäýõ¿¿í ìýäýãäýõ¿éö áîëîâñðóóëàëòûí õóãàöààã øààðäàõ òºëºâòýé
ãýñýí ¿ã. Software áîëîí áóñàä îþóíû ºì÷èéí õýëáýðòýé á¿òýýãäýõ¿¿íèé íºõöºëä,
á¿òýýãäýõ¿¿í íü çàõ çýýëèéã ýçëýõýýñýý ÷ ºìíº òîãòìîëîî𠺺ð÷ëºãäºæ áàéäàã. Ýíý íü
õºðºí㺠îðóóëàëòûí øèéäâýðèéã èë¿¿ òөâөãòýé áîëãîäîã. Өөрөөр хэлбэлýä àíãè áîëîí
ìàøèí ìåõàíèçìä õºðºí㺺 îðóóëáàë ººðèéí õºðºí㺠îðóóëàëòûí õ¿ðýõ áîäèò áîëîí òîîöîîíû
ºðòãèéã ìýäэж байх болºíäºð òåõíîëîãèéí àç òóðøñàí áèçíåñò õºðºí㺠îðóóëáàë òîäîðõîé
áóñ áàéäàë áàéíãà áàéíà. Õàðàìñàëòàé íü õýä õýäýí dot.com ûí á¿òýëã¿éòэл үүнийг
батласан
Èéìýýñ òåõíîëоãè áîëîí îþóíû ºì÷èéí ºðãºæñºí ¿¿ðýã íü ãàäààäûí øóóä õºðºíãº
îðóóëàëòûí òîãëîõ òàëáàéã ººð÷èëñºí. Êîìïàíèóä ãàäààäûí õºðºí㺠îðóóëàëòûã õèéõýä
идэвхижүүлэгдсэнõýâýýð áàéãàà ÷ òåõíîëîãèéí õºðºí㺠îðóóëàëòûí õóâèðàëòààñ
øàëòãààëàí òýä îäîî ººðñäèéí çîðèëãîî ã¿éöýòãýõ øèíý ò¿ãýýõ õýðýãñëèéã îëæ áàéíà
Олон улсын хөрөнгө оруулалтын төлөв
Сүүлийн 30-иад жилийн хугацаанд олон улсын худалдаа ба үйлдвэрлэлээс
хурдацтай өсч байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт нь 2007 оны сүүлээс эхлэн
буураад байна. Тухайлбал, 2008 онд гадаадын хөрөнгө оруулалт нь хөгжингүй
орнуудын дотогш урсгалыг нь 29 хувиар бууруулаад байсан бол хөгжиж байгаа
болон шилжилтийн эдийн засагтай болон Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн
орнуудад тус бүр 17%, 26% тус тус буурсан
2008 онд өсөлттэй байсан Хөгжиж буй орнуудад гадаадын шууд хөрөнгө
оруулалтын урсгал 41%-иар буурсан нь санхүү, эдийн засгийн хямралаас
улбаатай юм. Түүнчлэн ҮДК-удын урт хугацааны хөрөнгө оруулалтын стратегид
шууд нөлөөлсөн хувьцаагаар оруулсан хөрөнгийн урсгал нилээд буурсан.
Үсрэнгүй хөгжиж буй орнууд нь олон улсын хөрөнгө оруулалтын гол эх
үүсьэр болоод байна. 2010 оны байдлаар 31 тэрбум ам доллар буюу үсрэнгүй
хөгжиж буй орнуудын гадагш чиглэсэн худалдан авалт ба нэгдэлийн хөрөнгө
оруулалт нь бусад үсрэнгүй хөгжиж буй орнуудад чиглэгдэж байна.
.

Más contenido relacionado

La actualidad más candente

технологийн үе шатны аргаар өртөг тооцох
технологийн үе шатны аргаар өртөг тооцохтехнологийн үе шатны аргаар өртөг тооцох
технологийн үе шатны аргаар өртөг тооцох
Enebish Vandandulam
 
Олон улсын валютын харилцаа ба валютын системийн тухай ойлголт http://gelegja...
Олон улсын валютын харилцаа ба валютын системийн тухай ойлголт http://gelegja...Олон улсын валютын харилцаа ба валютын системийн тухай ойлголт http://gelegja...
Олон улсын валютын харилцаа ба валютын системийн тухай ойлголт http://gelegja...
Adilbishiin Gelegjamts
 
Капитал гэж вэ?
Капитал гэж вэ?Капитал гэж вэ?
Капитал гэж вэ?
yanjika
 
Лекц 10
Лекц 10Лекц 10
Лекц 10
Etugen
 
Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1 Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1
Adilbishiin Gelegjamts
 
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэлүйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
Enebish Vandandulam
 

La actualidad más candente (20)

Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
 
Sm3 1
Sm3 1Sm3 1
Sm3 1
 
Lecture 16
Lecture 16Lecture 16
Lecture 16
 
Протфелийн онол ба бүрдүүлэлт, Үнэт цаасны багц бүрдүүлэлт
Протфелийн онол ба бүрдүүлэлт, Үнэт цаасны багц бүрдүүлэлтПротфелийн онол ба бүрдүүлэлт, Үнэт цаасны багц бүрдүүлэлт
Протфелийн онол ба бүрдүүлэлт, Үнэт цаасны багц бүрдүүлэлт
 
технологийн үе шатны аргаар өртөг тооцох
технологийн үе шатны аргаар өртөг тооцохтехнологийн үе шатны аргаар өртөг тооцох
технологийн үе шатны аргаар өртөг тооцох
 
Олон улсын валютын харилцаа ба валютын системийн тухай ойлголт http://gelegja...
Олон улсын валютын харилцаа ба валютын системийн тухай ойлголт http://gelegja...Олон улсын валютын харилцаа ба валютын системийн тухай ойлголт http://gelegja...
Олон улсын валютын харилцаа ба валютын системийн тухай ойлголт http://gelegja...
 
Бүлэг6
Бүлэг6Бүлэг6
Бүлэг6
 
философи 1
философи 1философи 1
философи 1
 
стандарт өртгийн бүртгэл
стандарт өртгийн бүртгэлстандарт өртгийн бүртгэл
стандарт өртгийн бүртгэл
 
лекц №7
лекц №7лекц №7
лекц №7
 
Үндэсний тооцооны систем /Үндэсний нийт бүтээгдэхүүн, Дотоодын нийт бүтээгдэх...
Үндэсний тооцооны систем /Үндэсний нийт бүтээгдэхүүн, Дотоодын нийт бүтээгдэх...Үндэсний тооцооны систем /Үндэсний нийт бүтээгдэхүүн, Дотоодын нийт бүтээгдэх...
Үндэсний тооцооны систем /Үндэсний нийт бүтээгдэхүүн, Дотоодын нийт бүтээгдэх...
 
Капитал гэж вэ?
Капитал гэж вэ?Капитал гэж вэ?
Капитал гэж вэ?
 
Лекц 10
Лекц 10Лекц 10
Лекц 10
 
Sanhuugiin tailangiin butets zohion baiguulalt
Sanhuugiin tailangiin butets zohion baiguulaltSanhuugiin tailangiin butets zohion baiguulalt
Sanhuugiin tailangiin butets zohion baiguulalt
 
Сангийн бодлого
Сангийн бодлогоСангийн бодлого
Сангийн бодлого
 
мөнгө гэж юу вэ?
мөнгө гэж юу вэ?мөнгө гэж юу вэ?
мөнгө гэж юу вэ?
 
Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1 Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1
 
нөхөрлөл.Pptx
нөхөрлөл.Pptxнөхөрлөл.Pptx
нөхөрлөл.Pptx
 
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэлүйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
 
санхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсбсанхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсб
 

Similar a Vndesten damnasan korporatsy

глобал маркетингийн концепци
глобал маркетингийн концепциглобал маркетингийн концепци
глобал маркетингийн концепци
grane09
 
П.Мөнхзул - ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ
П.Мөнхзул - ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ  БОЛОМЖП.Мөнхзул - ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ  БОЛОМЖ
П.Мөнхзул - ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ
batnasanb
 
Outsourcing And Mongols
Outsourcing And MongolsOutsourcing And Mongols
Outsourcing And Mongols
vxcvcvcxzvz
 
Б. Нармандах - БИЧИЛ БИЗНЕСИЙГ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ НЬ
Б. Нармандах - БИЧИЛ БИЗНЕСИЙГ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ НЬБ. Нармандах - БИЧИЛ БИЗНЕСИЙГ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ НЬ
Б. Нармандах - БИЧИЛ БИЗНЕСИЙГ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ НЬ
batnasanb
 
О.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх нь
О.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх ньО.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх нь
О.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх нь
batnasanb
 
бат интернэйшнл
бат интернэйшнлбат интернэйшнл
бат интернэйшнл
tsoodolnomin
 
бат интернэйшнл
бат интернэйшнлбат интернэйшнл
бат интернэйшнл
tsoodolnomin
 
бат интернэйшнл
бат интернэйшнлбат интернэйшнл
бат интернэйшнл
tsoodolnomin
 

Similar a Vndesten damnasan korporatsy (20)

ОУХО-3
ОУХО-3ОУХО-3
ОУХО-3
 
олон улсын маркетингийн тухай ойлголт
олон улсын маркетингийн тухай ойлголтолон улсын маркетингийн тухай ойлголт
олон улсын маркетингийн тухай ойлголт
 
олон улсын маркетинг 1
олон улсын маркетинг 1олон улсын маркетинг 1
олон улсын маркетинг 1
 
олон улсын маркетингийн үндсэн ойлголт 1
олон улсын маркетингийн үндсэн ойлголт 1олон улсын маркетингийн үндсэн ойлголт 1
олон улсын маркетингийн үндсэн ойлголт 1
 
олон улсын маркетинг 1
олон улсын маркетинг 1 олон улсын маркетинг 1
олон улсын маркетинг 1
 
глобал маркетингийн концепци
глобал маркетингийн концепциглобал маркетингийн концепци
глобал маркетингийн концепци
 
дипломын ажил 1
дипломын ажил 1дипломын ажил 1
дипломын ажил 1
 
П.Мөнхзул - ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ
П.Мөнхзул - ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ  БОЛОМЖП.Мөнхзул - ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ  БОЛОМЖ
П.Мөнхзул - ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ
 
Санхүү, НББ-ийн мэдээллийн систем
Санхүү, НББ-ийн мэдээллийн системСанхүү, НББ-ийн мэдээллийн систем
Санхүү, НББ-ийн мэдээллийн систем
 
Basic01
Basic01Basic01
Basic01
 
Олон улсын мэдээллийн байгууллагын менежментийн онцлог
Олон улсын мэдээллийн байгууллагын менежментийн онцлогОлон улсын мэдээллийн байгууллагын менежментийн онцлог
Олон улсын мэдээллийн байгууллагын менежментийн онцлог
 
Лекц №5 Жижиг бизнесийн тухай ойлголт
Лекц №5  Жижиг бизнесийн тухай ойлголтЛекц №5  Жижиг бизнесийн тухай ойлголт
Лекц №5 Жижиг бизнесийн тухай ойлголт
 
Outsourcing And Mongols
Outsourcing And MongolsOutsourcing And Mongols
Outsourcing And Mongols
 
Б. Нармандах - БИЧИЛ БИЗНЕСИЙГ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ НЬ
Б. Нармандах - БИЧИЛ БИЗНЕСИЙГ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ НЬБ. Нармандах - БИЧИЛ БИЗНЕСИЙГ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ НЬ
Б. Нармандах - БИЧИЛ БИЗНЕСИЙГ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ НЬ
 
Mongolia YGL Learning Journey 2014
Mongolia YGL Learning Journey 2014Mongolia YGL Learning Journey 2014
Mongolia YGL Learning Journey 2014
 
Лекц №2 Бизнесийн орчин
Лекц №2 Бизнесийн орчинЛекц №2 Бизнесийн орчин
Лекц №2 Бизнесийн орчин
 
О.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх нь
О.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх ньО.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх нь
О.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх нь
 
бат интернэйшнл
бат интернэйшнлбат интернэйшнл
бат интернэйшнл
 
бат интернэйшнл
бат интернэйшнлбат интернэйшнл
бат интернэйшнл
 
бат интернэйшнл
бат интернэйшнлбат интернэйшнл
бат интернэйшнл
 

Vndesten damnasan korporatsy

  • 1. Агуулга 1. Оршил 2. Үндсэн хэсэг  Онолын үндэслэл - Үндэстэн дамнасан корпораци гэж юу вэ?. Үндэстэн дамнасан корпораци, түүний мөн чанар  Практик судалгаа - Үндэстэн дамнасан корпорацийн судалгаа 3. Дүгнэлт 4. Ном зүй 5. Хавсралт
  • 2. Оршил Глобалчлал, мэдээллийн эрин зуунд томоохон компаниуд өөрийг бизнесээ улс үндэстэн дамнан хамгийн ашигтай газар байршуулах нь түгээмэл болжээ. • Энэ нь тэдний хувьд тээврийн зардлаа бууруулах,зах зээлд ойртох гээд олон давуу талыг бий болгож байдагч хүлээн авагч орны эдийн засагт эерэг,сөрөг байдлаар нөлөөлж байдаг.
  • 3. Үндэстэн дамнасан корпораци гэж хоёр болон түүнээс олон улсад үйлдвэрлэлийн салбартай юм уу үйлчилгээгээ явуулдаг корпораци (компани) юм. Өөрөөр хэлбэл охин компаниудаа дэлхийн аль ч улс оронд байгуулан түүгээрээ дамжуулан асар их хэмжээний ашиг олдог компани гэж ойлгож болно.1 Өөрөөр хэлвэл нэгээс дээш оронд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үйлдвэрлэж худалдаалдаг компани бөгөөд өөрийн эх орондоо байрлах эх буюу толгой компани болон тав болон 6-аас дээш гадаадын охин комланиудтай байдаг. Зарим үндэстэн дамнасан корпорациуд нь дэлхий даяар тарсан 100 гаруй гадаадын охин комланиудтай байдаг. Гадаадын шууд хөрөнгө оруулальыг хийх замаар УДК-иуд гадаадын салбар, охин болон охин компанийг худалдан авах эсвэл өөртөө нэгтгэдэг. Үндэстэн дамнасан корпораци ҮДК гэдэг нь Үндэстэн дамнасан корпорацийг гадаадад үйл ажиллагаагаа экспортлодог, дэлхийн олон улсад өөрийн олон тооны үйлдвэрлэл, салбартай, түүнээс гарах ашгийг захиран зарцуулдаг, нэгдсэн төвт удирдлагатай бизнесийн байгуулага гэж ойлгож болно ҮДК-ийн эх компани байршиж байгаа орныг хөрөнгө оруулагч буюу home country , Шууд хөрөнгө оруулалтын үндсэн дээр байгуулагдсан ҮДК-ийн охин компани байршиж байгаа орныг ‘host country’ гэдэг. Анхны ҮДК нь 14-р зууны үед Италид бий болж, 17-18-р зуунд Англид худалдаа бизнес эрхэлж байсан түүхтэй. Харин 19-р зуунд анхлан АНУ, Япон, Европоос гадаад орнуудад үйлдвэрлэл байгуулах, дистрибьютраа ажлуулах болсон. 1974 оноос НҮБ-ын эдийн засаг,нийгмийн зөвлөлд үндэстэн дамнасан корпораци /ҮДК/ийг судлах комисс байгуулагдсан нь олон улсын эдийн засагт түүний гүйцэтгэх үүрэг нэмэгдэж байгааг дэлхий дахинд хүлээн зөвшөөрсөнтэй холбоотой юм. 1 www.google.com
  • 4. Дэлхийн хамгийн том санхүүгийн бус 100 ҮДК-ийн 90 гаруй нь АНУ, Европын холбоо болон Японд байрлаж байна. Эдгээр компаниудын ихэнх нь цахилгаан бараа, электрон тоног төхөөрөмж, моторт хөдөлгүүр, газрын тосны олборлолт болон нийлүүлэлтийн салбарт ажиллаж байна.2 Үндэстэн дамнасан корпорациудын хувьсал, хөгжлийг дараах үе шатанд судлаачид авч үзсэн байдаг. 3 1. Колонийн он жилүүдэд Нидерландын Ист Индиа болон Английн Ист Индиа гэх мэт Үндэстэн дамнасан Корпорациуд нь Жава, Энэтхэг, Анли болон Нидерландын эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулсан байдаг. Аж үйлдвэрийн хувьсгалын эхэн үед эдгээр үндэстэн дамнасан корлорациуд нь худалдааны зам ба түүхий эд материалыг монопол байдлаар хянаж үйлдвэрлэл гэхээсээ илүү худалдаанд илүүтэй оролцдог байлаа. 2. Аж үйлдвэрийн хувьсгалын хоёр дахь үед уул уурхай болон банана, тос болон хуванцар гэх мэт халуун орны түүхий эдийн анхдагч салбараа босоо нэтгэлээр байгуулсан аварга том үндэстэн дамнасан компаниуд гарч ирсэн 3. Дэлхийн 2-р дайны дараа үндэстэн дамнасан корпорациудын 3 дахь давалгаа эхэлсэн бөгөөд энэ үед нэн буурай орнуудаас импортыг орлох, аж үйлдвэржих стратегийг баримтлах болсноор бүтцийн өөрчлөлтийг эхлүүлсэн. Ингэснээр, өндөр тарифтай тулгарсан ҮДК-иудаас салбарын тоог бууруулах болсон. 4. 1960 оны сүүл үеэс эхлэн 1990-ээд оны үеэс ҮДК-иудын үйл ажиллагааны эрчимтэй хөгжлийн үе шат гэж нэрлэдэг. Мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр ба мэдээлэл боловсруулах технологи дахь хувьслын нөлөөгөөр дэлхийн хэмжээний үйлдвэрүүд бий болсон. Түүнчлэн өгүүлэн буй үед тарифын саад тотгоруудаа хөгжиж буй орнуудаас эргэн харах болсноор компаниудад эерэгээр тусах болжээ. 2 Доктор М.Халиун Үндэстэн дамнасан корпораци лекц 3 James Gypher James L.Dietz /2004/ The process of economic development Routledge pp 403-409
  • 5. Өнөөг хүртэл гадаадын биржүүд дээр хувьцаагаа арилжаалах замаар дэлхийн санхүүгийн зах зээлийг интеграцид нэгтгэхэд үндэстэн дамнасан корпорациуд гол үүрэг гүйцэтгэсээр иржээ. Үндэстэн дамнасан корпорациуд нь дараах зорилтын хүрээнд гадаад зах зээлд үйл ажиллагаа явуулдаг:  Шинэ зах зээл нээх  Мэдлэг олж авах  Дотоод зах зээлд нь таагүй хүчин зүйлс бий болгох  Бүтээгдэхүүнийхээ амьдралын мөчлөгийг уртасгах  Түүхий эд, технологи олж авах  Зардлаа бууруулах Дэлхий дахь нөлөөлөл: Үндэстэн дамнасан корпорациуд нийтдээ дэлхийн аж үйлдвэрлэлийн 50 хувь оногддог бөгөөд хэд хэдэн улсын төсвийг нийлүүлснээс ч илүү санхүүгийн чадавхтай ҮДК-иуд байдаг Тэдгээр нь олон улсын харилцаа, орон нутгийн эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлж, даяарчлалд чухал үүрэг гүйцэтгэж байна. ҮДК-ийн ерөнхий шинжүүд:  Хил хязгааргүй хөрвөх чадвар  Ашгаа далдлах сүлжээ  Хөгжилгүй орон  Санхүүгийн асар их боломж ҮДК-ууд мөн дэлхийн шинжлэх ухаан- судалгааны болон туршилт, зохион бүтээх чиглэлиийн үйл ажиллагаанд жинтэй хувь нэмрээ оруулж, бүртгэгдэж буй патентын 80 хувь нь, санхүүжилтийнх нь мөн төчнөөн хувь тэдгээрт оногдож байна. ҮДК-ууд зөвхөн үйлдвэрлэлийн компаниуд биш тэдгээрийн дунд үндэстэн дамнасан банк, даатгал, аудит, телекомьюникацийн компаниуд бий.
  • 6. Үндэстэн дамнасан корпорацийн бүтэц Үйлдвэрлэлийн боломжоо хэрхэн зохион байгуулснаас нь хамааруулж үндэстэн дамнасан корпорациудыг дараах үндсэн гурван бүлэгт хувааж үздэг: 1. Хэвтээ зохион байгуулалттай ҮДК-ийн янз бүрийн улсад орших үйлдвэрлэлийн салбарууд нь хоорондоо ижил буюу төсөөтэй бүтээгдэхүүн гаргадаг.(Үүний жишээнд Макдональс орно) 2. Босоо зохион байгуулалттай ҮДК-ийн тодорхой нэг буюу хэд хэдэн улсад орших үйлдвэрлэлийн салбарууд нь нөгөө улс буюу улсуудад байрлах үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагаанд хэрэглэх бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг.(Үүний жишээнд Адидас орно) 3. Олон талт үйл ажиллагаатай ҮДК-ийн үйлдвэрлэлийн салбарууд төрөл бүрийн улсуудад байдаг боловч хэвтээ, босоо аль нэг байдлаар холбоотой биш (Үүний жишээнд Майкрософт орно) ҮДК-ийг гурван төрөлд хувааж үздэг. Үүнд: 1. Хилийн чанадад олон тооны салбар болон охин компанитай худалдааны нийгэмлэг, трест, компани.Ийм төрлийн корпорацид капитал нь үндэснийх боловч үйл ажиллагааны хүрээ олон улсын шинжтэй ҮДК-г ойлгоно. 2. Капитал болон үйл ажиллагааны хүрээ нь олон улсын шинжтэй трест, концерн. Энэ төрлийн корпораци нь хэд хэдэн улсын харъяатын өмчлөлд оршдогоороо дээрх төрлөөс ялгагдана. Концерн: Тодорхой нэг толгой үйлдвэрийг тойрсон буюу түүний хяналтад байдаг салбарууд ба олон компани нэгдлийг хэлнэ. Трест: Хоорондоо холбоотой адил хэмжээний компаниудын нэгдэл юм. 3. Тодорхой үйл ажиллагаа явуулах эсвэл тодорхой төсөл хэрэгжүүлэхээр хилийн чанадад хуулийн этгээдийн эрхгүйгээр үйл ажиллагаа явуулдаг картель, синдикат, трест, консерциум болон үйлдвэрлэл, шинжлэх ухааны нэгдлүүд орно.
  • 7. Аливаа компани нь ҮДК болтлоо үндсэн зургаан үе шаттайгаар хөгждөг.Үүнд: 1. Гадаадад бүтээгдэхүүнээ экспортлох 2. Гадаад зах зээлд борлуулалтын салбар нэгжээ ажиллуулах /дистрибьютор/ 3. Гадаадын компаниудад know-how, патент, барааны тэмдэг зэргийг лицензээр ашиглуулах 4. 4.Гадаадад өөрийн үйлдвэрлэлээ явуулах /ГХО/ 5. 5.Улс хооронд үйлдвэрлэлээ өргөтгөн удирдах 6. 6.Хөрөнгийг улс хооронд эзэмших буюу ҮДК болох
  • 8. Практик судалгаа Швейцарийн Цюрих хотын их сургуулийн судлаачид томоохон компаниудын үзүүлэлтийг харьцуулан судлахад дэлхийн эдийн засгийн 40 хувийг томоохон компаниуд биш, корпорацийн бүлэглэл хянадаг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Швейцарийн эрдэмтэд математикийн анализийн тусламжтайгаар дэлхийг үндэстэн дамнасан компаниуд удирдаж байна гэдгийг баталсан аж. Судлаачид энэ онолыг батлахын тулд дэлхийн 37 сая компанийн тухай мэдээллийг боловсруулжээ. Үр дүнгээс үзвэл дэлхийн эдийн засгийн цөм нь 147 компани байдаг аж. Тэдэнд эдийн засгийн 40 хувь нь ногддог гэнэ. Тусгай жагсаалтад санхүүгийн 10 институтийг байрлуулжээ. Эдгээр нь дэлхийн супер корпорацийг бүрдүүлэгчид гэж эрдэмтэд үзжээ. Иймээс шинжээчид дэлхийн баялгийг “соёлтойгоор” булааж авдаг үндэстэн дамнасан корпорациудыг илрүүлсэн байна. Шинжээчийн ярьснаар бүх зүйлийг компаниудын ашиг сонирхолд нийцүүлсэн байдаг. Энэ баланс алдагдаж болно. Гэхдээ одоо хэн ч өөрийнхөө үйл ажиллагааг бие биетэйгээ зохицуулахгүй, тохиролцохгүй байгаа гэж хэлэхэд дэлхий дэндүү бага байгаа аж. Эдгээр зүйл нь нэг л бүтцийн хүрээнд явагдаж байгаа гэж хэлэхэд учир дутагдалтай гэнэ. Шинжээчийн бодлоор ийм бүтцүүд хэд хэд байж болно. Харин зарим үед нэг бүтцийнх нь нөлөө нөгөөгөөсөө илүү байж болох талтай. Ийм бүтцүүд нь хоёр биш гурав байж ч болно. Олон том нэгдлүүдийг хүмүүс зүгээр л огт мэдэхгүй байгаа. Бүр заримынх нь нэрийг мэдэхгүй байж болно. Энэ бол юу ч биш аж. Өөрөөр хэлбэл, “Майкрософт”, “МакДональд”, “Уол март” гэх мэт дэлхийн топ компаниудын хөрөнгийг хэд дахин их нугалсан хөрөнгөтэй компани бий гэсэн үг. Хөгжиж буй орнуудын хамгийн том 50 ҮДК нь Ази, Латин Америк болон Өмнөд Африкийн шинээр аж үйлдвэржиж буй улс орнуудад байрлаж байгаа ба эхний 10-ын тал хувь нь Солонгосын компаниуд байдаг. Жишээ нь: Samsung,
  • 9. Daewoo, LG. • Дэлхийн хэмжээний 25 санхүүгийн бус ҮДК-уудыг General Electric, Brish Petroleum, shell, Toyota, Ford Motor компаниуд тэргүүлж байна. ҮДК хөгжихөд дараах хүчин зүйлүүд гол түлхэц болж байсан. Үүнд: Мэдээлэл,харилцааны даяарчлал нь нэг талаас кабелийн телевиз, интернэтийн сүлжээгээр дамжуулан гадаадын бараа,үйлчилгээний талаар хэрэглэгч өргөн боломж олгосон. Дэлхийн болон бүс нутгийн хамтын ажиллагааны хэлэлцээрүүд, жишээ нь: ДХБ, ЕХ, АСЕАН, АПЕК, НАФТА гэх мэт. Ихэнхи улс орнуудын засгийн газраас хөрөнгө оруулалт болон худалдааны хориг саадыг багасгах улмаар арилгах арга хэмжээ авч байгаа нь олон улсын компаниудад шинэ зах зээл нээж өгч байна Швейцарийн эрдэмтдийн гаргасан жагсаалтын эхний 10 байрт Тавантолгойн хувьцааг олон улсад арилжаалах эрхийн төлөө өрсөлдсөн “Barclays”, “Merrill Lynch”, “JP Morgan Chase”, “UBS” банк орсон байна. Мөн олонд сайн танигдаагүй нэрс ч байна. Тухайлбал, “Capital Group Companies”, “FMR Corporation”, “AXA”, “State Street Corporation” багтжээ. Эдгээр нь хөрөнгө оруулалтын хүрээнийхэндээ танигдсан ч олон улс дээрх компаниудыг мэдэхгүй. Тэдний үзэж байгаагаар бол дэлхийн эдийн засгийг өөр хоорондоо холбоо бүхий ердөө л 147 компанийн бий болгосон супер нэгдэл хянаж байдаг гэнэ. Энэхүү аварга мангасын үндэс нь санхүүгийн бүтцүүд байдаг юм байна. Гэхдээ ийм санхүүгийн бүтэц нь дэлхийд маш их уршиг тарьдаг бөгөөд наад захын жишээ нь 2008 онд дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралын эхлэлийг тавьсан Lehman Brothers банкны дампуурал үүний түүхэн жишээ болж байдаг аж. Эрдэмтдийн судалгааны гол тулгуур нь 2007 онд Орбис төвийн гаргасан дэлхийн 37 сая компани болон хөрөнгө оруулагчдын тухай судалгаа байсан бөгөөд тэдгээрээс Щвейцарийн эрдэмтэд 43 мянга гаруй компанийг сонгон тайланд нь
  • 10. задлан шинжилгээ хийсэн аж. Эдгээр компаниуд нь үндэстэн хоорондын корпорациудад харъяалагддаг бөгөөд тэдний активуудыг илэрхийлдэг байсан байна. Тэдний талаархи мэдээлэл дээр үндэслэж үндэстэн дамнасан корпорациудын төрөл бүрийн фондууд дахь эзэмшил, ашиг орлогын оролцоо болон эдийн засаг дахь нөлөөллийн загварыг гарган дүрсэлж чаджээ.Энэ бүхний үр дүнд эрдэмтэд тэдгээрийн цөм нь болох дундын эзэдтэй 1318 компанийг ялгаж тодруулсан бөгөөд харилцан уялдаатай ажилладаг эдгээр компаниуд тус бүрдээ дунджаар 20 орчим компанийг давхар нэгтгэж байсан байна. Эндээс үзвэл хэдийгээр дээрхи 1318 компани дэлхийн зах зээл дээрх үйл ажиллагаанаас орж байгаа орлогын 20 хувийг хянаж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ тэдгээр хорь хүртэл тоогоор багцлан нэгтгэсэн салбар компаниудаараа дамжуулан илүү их ашгийг татаж авдаг аж. Ингэж асар том аалзны тор мэт сүлжээгээрээ дамжуулан дэлхийн хэмжээнд санхүү болон эдийн засгийн үйл ажиллагаанаас орж ирж байгаа нийт ашгийн 60 хүртэл хувийг олж авч чаддаг болжээ. Үүний дээр санхүүгийн аварга аалзны торны ихэнх үзүүр гол цөм нь болсон 147 компанийн супер нэгдэл руу очиж байгаа бөгөөд энэхүү супер нэгдэлд багтаж байгаа компаниудын актив нь харилцан сүлжилдсэн маягийн тогтолцоог үүсгэж дэлхийн баялгийн 40 хувийг хэдийнээ хяналтдаа оруулаад байгаа юм байна. Щвейцарийн эрдэмтэд судалгааныхаа талаар дүгнэж хэлэхдээ “энэ бүхнээс үзвэл дэлхий дээр байгаа нийт компаниудын нэг хувь ч хүрэхгүй цөөхөн хэд нь л санхүү бизнесийн нийт сүлжээний 40 хувийг дангаараа атгасан байгаа юм” гэжээ. Тэдгээр хянагч компаниудын дийлэнх нь санхүүгийн томоохон бүтэц болтлоо хөгжсөн бөгөөд Barclays Bank, JP Morgan Chase & Co, Goldman Sachs, Merrill Lynch, Morgan Stanley, UBS, Deutsche Bank гэх мэт банк санхүүгийн аваргууд багтаж байгаа аж. Тэгэхдээ тэдгээр эрдэмтдийн гаргасан судалгааг бүрэн гүйцэд болоогүй гэж Их Британи зэрэг зарим орны эрдэмтэд дүгнэж байгаа ажээ. Тэдний үзэж байгаагаар бол санхүү бизнесийн ийм аварга байгууллагыг бий болгож байгаа шалтгаан нь дэлхийг удирдаж байх гэсэн хуйвалдаан төдий зүйл биш гэж хэлж байна. Эдийн засгийн өөрийгөө удирдах өнөөгийн зайлшгүй хэмнэлийг илтгэх
  • 11. арга зам ийм маягаар илэрхийлэгдэж байгаа гэж тэд үзэж буй гэнэ. Чухам ийм арга зам нь Уолл стритийн эсрэг хөдөлгөөнийхний хэлээд байгаа дэлхийн баялгийн ихэнх хувийг нэг хувь ч хүрэхгүй хэсэг хүмүүс эзэмшээд байна гэж шүүмжлэхэд хүргэж буй аж. Харин дээрхи харилцан уялдаатай ноёрхлыг бүрдүүлсэн гээд байгаа 147 компани эдийн засгийг тойрсон улс төрийн хуйвалдааныг бий болгоход хэтэрхий нүсэр бүтэц гэж Щвейцарийн эрдэмтэд үзэж байгаа гэнэ. Тэдгээр компанийн ноёрхол нь хуйвалдаанаар эдийн засаг улс төрийн ноёрхлыг тогтоож байна гэхээсээ илүүтэй ердөө л өнөөгийн санхүүгийн зайлшгүй хийгдэх үйл ажиллагааг л явуулж ирснээр ийнхүү ноёрхол бий болсон гэж байгаа ажээ. Нөгөө талаар энэ ноёрхлын сүлжээ нь тун ч хэврэг зүйл болохыг дэлхий нийтээрээ 2008 оны эдийн засгийн хямралын үеэр харсан бөгөөд Lehman Brothers шиг нэг компани л дампуурахад сүлжээ тэр чигээрээ гамшигт өртдөг гэж тодорхойлжээ. Дэлхийн нийт баялгийн бараг тал хувийг хянаж байгаа супер нэгдлийн эхний 25-д багтаж байгаа компаниуд: 1. Barclays plc 2. Capital Group Companies Inc 3. FMR Corporation 4. AXA 5. State Street Corporation 6. JP Morgan Chase & Co 7. Legal & General Group plc 8. Vanguard Group Inc 9. UBS AG 10. Merrill Lynch & Co Inc 11. Wellington Management Co LLP 12. Deutsche Bank AG 13. Franklin Resources Inc
  • 12. 14. Credit Suisse Group 15. Walton Enterprises LLC 16. Bank of New York Mellon Corp 17. Natixis 18. Goldman Sachs Group Inc 19. T Rowe Price Group Inc 20. Legg Mason Inc 21. Morgan Stanley 22. Mitsubishi UFJ Financial Group Inc 23. Northern Trust Corporation 24. Societe Generale 25. Bank of America Corporation
  • 13. ДНБ- Дотоодын нийт бүтээгдэхүүн ГШХО- Гадаадын шууд хөрөнгө оруулалт ГХОГХА- Гадаадын хөрөнгө оруулалт гадаад худалдааны агентлаг ҮСГ- Үндэсний статистикийн газар ҮХШХ- Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо ҮДК- Үндэстэн дамнасан корпораци ТЕГ–Татварын Ерөнхий газар ГЕГ–Гаалийн ерөнхий газар R&D- Судалгаа ба боловсруулалт M&As- Худалдан авалт ба нэгтгэлт OECD-Organization of Economic Co-operation and Development UNCTAD- United Nations Conference on Trade and Development.
  • 14. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын онол, арга зүйн асуудлууд 1.1 Гадаадын хөрөнгө оруулалтын онолын чиг хандлагууд Өнөө үед гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаарх асуудал нь үндэсний болон олон улсын түвшинд аль алинд нь онцгой анхаарал татаж байна. Эдийн засагчид гадаадын шууд хөрөнгө оруулалт нь бүхий л улсуудын ялангуяа хөгжиж буй улсуудын хувьд эдийн засгийн хөгжлийн чухал элемент гэдэгтэй санал нэгддэг. Гадаадын шууд хөрөнгө оруулалт болон эдийн засгийн хөгжлийн харилцан хамаарлын талаар хийгдсэн хэд хэдэн судалгааны ажлын дүнд гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөө нь илүү цогц байдалтай гэсэн дүгнэлтэнд хүрчээ Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг яагаад үндэстэн дамнасан корпорациуд хийдэг ямар учраас тодорхой нэг улсыг өөрийн бизнес үйл ажиллагаагаа явуулахаар сонгодог тухайн улсад нэвтрэх хэлбэрээ хэрхэн сонгодог гэх мэтчилэнгийн асуултад хариулахаар олон онолууд боловсруулагдсан байна Мөн түүнчлэн яагаад зарим улсууд бусдыгаа бодвол гадаадын шууд хөрөнгө оруулалтыг олж авахдаа илүү амжилттай байдаг шалтгааныг тайлбарлаж ингэснээр зарим нэг онолууд нь хөрөнгө оруулалтын дотогш болон гадагш урсгалыг тайлбарлахыг оролддог Гадаадын шууд хөрөнгө оруулалтын онолын үндсэн асуултууд (6W+H) буюу хөрөнгө оруулагч, хөрөнгө оруулах хэлбэр, хөрөнгө оруулах шалтгаан, хөрөнгө оруулалтын урсгалын чиглэл, хөрөнгө оруулах хугацаа, нэвтрэн орох арга хэлбэр гэсэн асуултанд хариулахыг оролдож үе үеийн онолууд боловсруулагдсан байна Мөн эдийн засгийн ямар онол олон улсын хөрөнгө оруулалтыг тайлбарлахад хэрэглэгдэж болох вэ, худалдааны онолтой хамааралтай юу, олон улсын портфолио хөрөнгө оруулалтын онолтой холбоотой юу зэрэг Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг оновчтой бүтэц байршилд татах нь асуудлуудыг хөндөж онолуудыг тайлбарласан байдаг. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын онолуудыг ерөнхийдөө дараах байдлаар ангилж болдог  Төгс зах зээлийг таамагласан онолууд  Төгс бус зах зээлийг таамагласан онолууд  Бусад онолууд  Бусад хувьсагчуудад үндэслэсэн онолууд
  • 15. Мөн түүнчлэн өөр бусад шалгуураар ангилсан байдаг. Жишээ нь нео классик онолоос Марксист имперлиазмын онол гэх мэт. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг тодорхойлж буй хүчин зүйл нь макро хүчин зүйл,микро хүчин зүйл эсвэл стратегийн хүчин зүйл эсэхээс хамааруулан ангилсан ангилал мөн ашиглагддаг  Төгс зах зээлийг таамагласан онолуудад хүүгийн өгөөжийн ялгаатай түвшний таамаглал, төрөлжилтийн таамаглал, гарцын болон зах зээлийн хэмжээний таамаглал.  Төгс бус зах зээлийг таамагласан онолуудад аж үйлдвэрийн байгууллагын таамаглал, олон улсжих таамаглал, байршлын таамаглал, eclectic таамаглал, бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн таамаглал, олигополь хариу үйлдлийн таамаглал  Бусад онолууд: гадаад санхүүжилтийн таамаглал мөнгөн тэмдэгтийн хүрээний  буюу валютын ханшийн таамаглал, олон улсын капиталын шилжилтийн урсгалын хориг сааданд төрөлжүүлэлт хийх таамаглал, Кожимагийн таамаглал  Бусад хувьсагчдад үндэслэсэн онолуудад -Улс төрийн эрсдэл -Улс орны эрсдэл -Татварын бодлого -Худалдааны саад -ЗГ-ын зохицуулалт -Стратегийн болон урт хугацааны хүчин зүйлс гэхчилэнгийн хувьсагчдад үндэслэн гаргасан таамаглал ордог Гадаадын шууд хөрөнгө оруулалтын макро түвшний онол 1950-иад оны сүүл үеэс капиталын зах зээлийн онол буюу капитал байгаа орон руу нь хөрөнгөө оруулснаар ашгаа ихэсгэнэ гэсэн санаа бүхий онол нь хамгийн эртний онолуудын нэг бөгөөд гадаадын хөрөнгө оруулалт нь хүүгийн түвшнээр тодорхойлогдоно. Гэвч энэ нь капиталын урсгал хоёр талт урсгалаар явагддаг шалтгаан, олон улсын худалдаа зах зээлээр бус пүүсээр зохион байгуулагддагийн учир, үндэстэн дамнасан компаниуд оршин байгаа, пүүс яагаад үндэснийхээ хил даван гардгийг тайлбарладаггүй. Уг онолоос гадна үндэстэн дамнасан корпорацийн стратегийн урт хугацааны үүргийн нэг нь гадаадын шууд хөрөнгө оруулалт бөгөөд хөрөнгө оруулалтын хугацаа нь макро эдийн засгийн орчны өөрчлөлтөөс хамаарна гэж үзээд“хоцролт”ын нөлөөг тайлбарласан Динамик макро эдийн засгийн гадаадын шууд хөрөнгө оруулалтын онол болон гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал ба валютын түвшний өөрчлөлтийн харилцан холбоог шинжилж гадаадын шууд хөрөнгө оруулалт нь ханшийн өөрчлөлтийн эрсдэлийг бууруулах хэрэгсэл гэж үздэг Ханшийн түвшинд үндэслэсэн онол гарч байжээ Түүнчлэн олон улсын үйлдвэрлэлийн багцыг үүсгэхэд нөлөөлдөг хүчин зүйлийг судлах, шинэ санаа шинэчлэл нь хөрөнгө оруулалтын шалтгаан болдог- Грета Гарбогийн/Greta Garbo/ нөлөө гэсэн санаа бүхий Эдийн засгийн газарзүйд
  • 16. үндэслэсэн онол, Татах хүчний онол буюу эдийн засаг, газарзүй, соёлын хувьд ойрхон хоёр улсын хувьд хөрөнгө оруулалтын урсгал өндөр байна гэсэн үзэл, Институцийн шинжилгээнд үндэслэсэн онол буюу гадаадын шуудхөрөнгө оруулалтын урсгалд институцын бүтцийн ач холбогдлыг судладаг, улстөрийн тогтвортой байдал нь гол үзүүлэлт болдог гэсэн баримтлал бүхийонолууд боловсруулагдсан байдаг Эдгээр онолууд болон бусад үзэл санаанууд дээр үндэслэгдэн дараагийн боловсруулагдсан онолууд нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг тайлбарлахад илүү дөхөм байдаг. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хөгжлийн онолБүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн онол (Raymond Vernon. 1966) Амьдралын мөчлөгийн онолыг Раймонд Вернон дэлхийн 2-р дайны дараагаас АНУ-ын үндэстэн дамнасан корпорацийн өргөжилтийг тайлбарлахын тулд боловсруулсан. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хийжбуй пүүсүүд нь бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн тодорхой шатанд хийнэ гэж үзсэн. Бүтээгдэхүүн боловсруулалт ба стандартчилалд хүрч бүтээгдэхүүний зардал чухал асуудал болох үед гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдэнэ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь ингэснээр гадны болон дотоодын өрсөлдөгчдийн эсрэг пүүс өрсөлдөөний байршлыг олж авах хамгаалалтын хэрэгсэл болдог.Уг онолоор шинэ бүтээгдэхүүн анх бий болоод экспортлогч орноос импортлогч орон руу шилждэг. Олонх бүтээгдэхүүнд динамик өөрчлөлт ажиглагдсан ч энэ таамаглал нь тогтмол хэвээр байна. Жишээ нь, Компьютер анх АНУ-д/ Apple, IBM / боловсруулагдаадгадаад зах зээлд экспортлогдсон. Компьютер стандартчлагдах үед АНУ нь Япон, Солонгос, Тайваньд үндэслэгдсэн үйлдвэрлэгчдийн импортлогч болсон. Экспортлогчдод эдгээр улсуудад байршсан АНУ-ын компаний салбарууд болох гадаадын пүүсүүдийг багтана Уг онол нь АНУ-ын жишээн дээр үндэслэгдсэн ба 1950 болон1960-д оны үеийн үйлдвэрлэл, экспортын хамаарлын тайлбар болж байжээ Гадаадын шууд хөрөнгө оруулалтын Нисч буй галуун цувааны онол (Kojima,Ozawa. 1984) Өнгөрсөн зууны70-аад оны үед бий болсон Терумато Озава /Terumoto Ozawa/ санаачилсан. Майкл Портерийн /Micheal Porter/ санаад тулгуурлан гадаадын шууд хөрөнгө оруулалт болон эдийн засгийн хөгжил, өрсөлдөх чадварын хамаарлыг судласан. Гадаадын хөрөнгө оруулалтын гадагш болон дотогш урсгалын хэлбэлзлийг судлахдаа хөгжлийн үндсэн 3 фазыг тодорхойлсон 1-р фаз. Улс буурай хөгжилтэй байх ба өөрийн ажиллах хүчний хямд байдал гэх мэт давуу талыг гадаадын компаниудад ашиглуулахыг зорино. Бараг лхөрөнгө оруулалтын гадагш урсгал байхгүй
  • 17. 2-р фаз. Шинэ хөрөнгө оруулалт нь дотоод зах зээлийн өсөлт болон амьдралын түвшний сайжралтыг бий болгоно. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын гадагш урсгал нь нь хөдөлмөрийн зардлын өсөлтөөр идэвхижнэ. 3-р фаз. Тухайн орны өрсөлдөх чадвар нь шинэчлэлд тулгуурлана. Хөрөнгө оруулалтын гадагш болон дотогш урсгал нь зах зээлийн болон технологийн хүчин зүйлээр идэвхижнэ . Жонн Даннингийн (John Dunning. 1977) 5 үе шатны онол 1-р шат. Доогуур орлоготой хөрөнгө оруулалт, гэхдээ гадаадын компаниуд тухайн орны давуу талыг нээж эхлэнэ. Гадаадын гадагш урсгал байхгүй, дотоодын үйлдвэрлэгчид өөрийн гэсэн онцгой давуу тал байхгүй 2-р шат. Тухайн улсын хямд ажиллах хүчний давуу талыг ашигласнаар гадаадын шууд хөрөнгө оруулалтын орлого өснө. Улс руу илүү их гадаадын компанийг оруулснаар амьдралын түвшин сайжирна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын гадагш урсгал доогуур хэвээр байна. 3-р шат. Орлого өндөртэй хөрөнгө оруулалт хэвээр байх ч шалтгаан нь хөдөлмөрийн хөлсний өсөлтөөс шалтгаалан өөрчлөгдөнө. Дотоодын үйлдвэрлэгчид давуу талаа хөгжүүлснээр хүчтэй болж гадагш гарах гадаадын шууд хөрөнгө оруулалт ихсэнэ. 4-р шат.Гадаадын шууд хөрөнгө оруулалтын гадагш урсгал нь хямд ажиллах хүч гэх мэт давуу талыг хилийн чанад руу хайхаар гарна. 5-р шат. Хөрөнгө оруулалтын шийдвэр нь Үндэстэн дамнасан корпорацийн стратегид тулгуурлана. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын гадагш урсгал болон дотогш урсгал нь тэнцвэржинэ Гадаадын шууд хөрөнгө оруулалтын микро түвшний онол Пүүс онцгой давуу талтай байх Хаймерын (Hymer. 1960) онол (Аж үйлдвэрийн байгууламжийн онол) Үндэстэн дамнасан корпорацид анхаарлаа хандуулж олон улсын валютын арилжаа бус олон улсын үйлдвэрлэлд чиглэсэн. Дотооддоо үйлдвэрлэл явуулахаас гадаадад үйлдвэрлэлээ явуулах, сул талыг давж гарах дараах давуу талтай байна. Тухайлбал: түүхий эд материалын олдоц, эдийн засгийн хэмжээ, капитал, менежмент, технологи, маркетинг, зах зээл дэхмөчидхөн арилжаагаа гадны пүүсийн арилжаагаар сольсноос гарах арилжааны зардлын бууралт Түүнчлэн алдартай брэнд, патентаар хамгаалагдсан технологи, менежментийн ур чадвар гэх мэт биет бус хөрөнгө болон бусад пүүсийн онцгой хүчин зүйлтэй байж байж гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хийнэ гэж үзжээ. Уг биет бус хөрөнгийг борлуулах болон түрээслүүлэхэд хэцүү учраас гадаадын шууд хөрөнгө орлуулалт өснө. Жишээ нь, Кока кола гадны пүүст колаг үйлдвэрлүүлэх лиценз өгөхийн оронд дэлхий даяар савлах тоног төхөөрөмжөө тархаан суурилуулсан. Энэ нь колаг үйлдвэрлэх нууц жороо хамгаалах үүднээс хийгдсэн хөрөнгө оруулалт юм. 1960- аад оны үед Энэтхэг дэх үйлдвэрээ тухайн ЗГ коланы жорыг илрүүлэхийн тулд хийсэн шахалт дарамтны улмаас хаажээ Уг онолын хязгаарлалт нь пүүс яагаад өөрийн давуу талаа эх орондоо ашигладаггүй,
  • 18. экспортлодоггүй гадаадын шууд хөрөнгө оруулатыг сонгодог, мөн А улсаас илүү Б улсыг яагаад сонгодог гэдгийг тайлбарладаггүй Гадаадын шууд хөрөнгө оруулалт ба олигополист зах зээл (Knickerbocker. 1973) Олигополь дах зээлд пүүсүүд зах зээлд тэргүүлэгчийнхээ хөдлөлийг дагах ба харилцан дайралт буюу тоглоомын онол. Никербокер олигополь орчинд тэргүүлэгчийн хийсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг бусад пүүсүүд өөрийн зах зээлийн эзлэх хувиа хадгалахын тулд даган ижил үйлдэл хийнэ гэж үзсэн. Мөн олигополист хариу үйлдэл төвлөрлийн түвшнээс хамааран өсөх ба бүтээгдэхүүний төрөлжилтөөс хамааран буурдаг гэсэн байна Олон улсжуулах онол (Buckley, Casson. 1976) Төгс бус зах зээлийн дагуу пүүс өөрийн монополь давуу талаа ашиглах сонирхолтой байдаг хэд хэдэн шалтгаан бий.  Бүтээгдэхүүний чанарыг хангах  Түүхий эд материалын хангамжийг бүрдүүлэх  Мэдлэгийн зах зээл Баклей болон Кассон нар пүүс өөрийн зах зээл-олон улсжуулалтыг бий болгосноор зах зээлийн төгс бус байдлыг давна гэж үзсэн. Олон улсжилтын давуу тал нь цаг хугацааны хоцролтоос, хэлэлцээр болон худалдан авагчийнтодорхой бус байдлаас сэргийлэх юм Олон улсжих онол пүүсүүд яагаад лиценз, экспорт, импортыг сонгохын оронд гадаадын хөрөнгө оруулалтыг сонгодог гэдгийг тайлбарладаг. Зах зээлийн худалдан авалт болон борлуулалтаас шалтгаалсан цаг хугацааны хоцролт болон арилжааны зардлаас болж пүүс зарим нэгэн зах зээлийн үүргээ гадаад процессоор сольдог, энэ нь intra-пүүсийн солилцоо юм. Түүнчлэн олон улсжих процесс нь тодорхой бус байдлыг багасгадаг бөгөөд хил даван олон улсжснааар пүүс олон үндэстний болдог Олон төрлийн гадаадын шууд хөрөнгө оруулалтын онол /eclectic OLI paradigm/ - Жонн Даннинг (John Dunning. 1973, 1980, 1988) Олон төрлийн үзэл санааг нэгтгэхийг оролдсон, макро эдийн засгийн онол болон худалдаа, түүнчлэн микро эдийн засгийн онол болон пүүсийн зан төлөвийн онол гэх мэтийг оролцуулсан Эзэмшигчийн давуу тал (ownership) Зарим пүүсүүдэд бусад орнууд руу өөрийн үнэ цэнээ алдалгүй солилцооны өндөр өртөггүйгээр хялбархан шилжиж чадах өөрийн гэсэн онцгой хөрөнгө, оюуны хөрөнгө тухайлбал хүний нөөц, патент, технологи, брэнд, нэр хүнд гэх мэт байдаг Байршлийн давуу тал(location)- Эцсийн хэрэглэгчид ойрхон үйлдвэрлэх, тээврийн зардал хэмнэх, хямд орцыг олж авах, худалдааны саадыг алгасч гарах үйлчилгээг хангах гэх мэт давуу талтай байх. Олон улсжилтын давуу тал (internalization)- Зөвхөн гадаадад агентлаг байгуулснаас гарах эрсдэл тухайлбал пүүсээс гадагш онцгой капиталаа шилжүүлэх, мэдээллийг солилцох гэх мэтийн эрсдэл мөн гэрээг зөрчигдөх болон
  • 19. нэр хүнд брэндийг гэмтээх гэх мэтээс зайлсхийж өөрөө нэвтэрсэн нь илүү давуу талтай байх. Энэ онол ёсоор бол пүүс O болон I давуу талыгэзэмшиж эдгээр давуу талыг өөрийн орноос гадна талд бий болгох, эзэмших болон ашиглах L давуу тал илүү байвал хөрөнгө оруулалт ихээр хийгдэнэ Хэрэв O болон I давуу тал байгаа хэдий ч L давуу тал султай бол дотоодын хөрөнгө оруулалт хийгдэх ба гадаадын зах зээлийг экспортоор хангана. Өөрөөр хэлбэл, Хэрэв O байгаад, IL нь байхгүй бол–лиценз, OI байгаад нь L байхгүй бол-экспорт, OLI бүгд байвал гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдэнэ OLI онолоос үндэслэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 4 хэлбэр бий болсон –Нөөцийг хайсан гадаадын шууд хөрөнгө оруулалт- Байгалийн баялаг, эрдэс баялаг,түүхий эд, эсвэл хөрөнгө оруулж буй пүүсийн хөдөлмөрийн доогуур хөлс гэх мэтэд чиглэсэн. -Зах зээлийг хайсан гадаадын шууд хөрөнгө оруулалт–Пүүсийн эцсийн бүтээгдэхүүнд шинэ зах зээлийг олох болон зарим нэгэн үйлчилгээ цахилгаан холбоо, усны болон цахилгааны хангамж гэх мэт орчин үеийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж хуваарилах асуудал -Үр ашгийг хайсан/ глобаль эх үүсвэрийн/ гадаадын шууд хөрөнгө оруулалт - Пүүсийн олон улсын эдийн засгийн үйл ажиллагааг үр ашигтай байршуулалтанд хөрөнгө оруулалтаа чиглүүлэх, нөөцийг хэмнэх, үр ашгаа дээшлүүлснээр глобаль үйл ажиллагааны бүтцээ оновчтой болгох. -Стратегийн хөрөнгө / боломжийг хайсан гадаадын шууд хөрөнгө оруулалт- байршлын давуу талаа хадгалахын тулд оршин буй пүүсүүд болон хөрөнгийг худалдан авах стратегийн үйл ажиллагааг үндэстэн дамнасан корпораци явуулдаг Дээр дурдсан онолын үзэл баримтлалууд нь гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаарх нэгдсэн тайлбар байхгүй гэдгийг харуулдаг ба хөрөнгө оруулалтын учир шалтгаан болон нөхцлийн цогц шинж чанараас хамааран ийм нэгдмэл тодорхой онол гарахгүй ч байж болох юм Онолын практик хэрэглээг илүү тодорхой болгох үүднээс гадаадын шууд хөрөнгө оруулалтын төрөл болон хэлбэр, нөлөөлөгч хүчин зүйлс, сүүлийн үеийн чиглэлийн талаар дараах дэд бүлэгт авч үзье. 1.2. Хөрөнгө оруулах арга, хэлбэрүүд Гадаадын шууд хөрөнгө оруулалтын төрлүүд Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулагчийн талаас болон хүлээн авагч орны талаас ангилж болдог. Хөрөнгө оруулагчийн талаас нь (Caves. 1971) хэвтээ болон босоо, конгломерат гадаадын шууд хөрөнгө оруулалт гэж ангилсан байдаг. Үйлдвэрлэлийн зардлыг бууруулахын тулд Үндэстэн дамнасан корпорациуд нь үйлдвэрлэлийн процессын янз бүрийн шат дамжлагыг өөр өөр улсуудад байршуулдаг ба энэ төрлийн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг үйлдвэрлэлийн процессийн салбарлалт босоо учир босоо буюу vertical гэж нэрлэдэг. Ижил төрлийн болон адил бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өөр өөр улсуудад
  • 20. байршуулсан байдаг бөгөөд үүнийг хэвтээ буюу horizontal хөрөнгө оруулалт гэдэг. Ерөнхийдөө өргөжилтийн үр өгөөжтэй хөрөнгө оруулагч нь үйлдвэрлэлийн хэмжээг хангалттай хэмжээнд байлгах том зах зээл дээр байрладаг. Гэсэн хэдий ч жижиг орнууд хангалттай дэд бүтцийг байгуулж чадвал экспортын чиглэлийн хөрөнгө оруулалтыг татах боломжтой. Conglomerate хэлбэр нь дээрх хоёр хэлбэрийг аль алиныг нь агуулсан хэлбэрийг хэлдэг Хүлээн авагч орны талаас нь 1. Импортыг орлох, 2. Экспортыг дэмжих, 3. ЗГ-ын санаачилгатай гадаадын шууд хөрөнгө оруулалт гэж ангилагддаг. Үүнтэй төстэйгөөр худалдаатай холбоотойгоор ангиллыг Кожима (Kojima. 1973, 1975, 1985) боловсруулсан. Түүний ангиллаар бол импортын илүүдэл хэрэгцээ болон экспортын илүүдэл нийлүүлэлтийг үүсгэдэг худалдааны жинхэнэ нөхцөлд үндэслэсэн худалдаанд чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт, худалдаанд сөрөг нөлөөтэй худалдааны эсрэг чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт гэж хуваадаг Эцэст нь Чен болон Кун (Chen Kun. 2000) хүлээн авагч орондоо пүүсийн онцгой давуу талыг ашиглахаар зорьдог өргөжилтийн гадаадын шууд хөрөнгө оруулалт болон үйлдвэрлэлийн зардлаа бууруулах зорилгоор хийгддэг хамгаалалтын гадаадын шууд хөрөнгө оруулалт гэж ангилсан ангилал бий Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэлбэрүүд Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь дараах хэлбэрүүдийн аль нэгээр нь хийгддэг.  Greenfield investment  Cross-board mergers and acquisitions (M&As)- Худалдан авалт ба нэгтгэлт  Joint ventures- Хамтарсан үйлдвэр Greenfield investment нь хөрөнгө оруулж буй пүүс шинэ бүтээгдэхүүн, хуваарилалт, эсвэл бусад тоног төхөөрөмжийг хүлээн авагч орондоо бий болгохүед хийгддэг. Энэ нь ажлын байр бий болгодог, өртөг нэмэгдсэн гарц бий болгодог учраас хүлээн авагч орондоо тааламжтай байдаг. Зарим үед brownfield investment гэсэн ойлголт гардаг. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагч пүүсийг худалдан авах боловч бүтээгдэхүүний шугам, хөдөлмөр болон тоног төхөөрөмж, барилга байгууламжийг бүгдийг нь өөрчилжнэг ёсондоо Greenfield хийхийг хэлдэг. Ихэвчлэн шилжилтийн эдийн засагтай оронд хийгдсэн худалдан авалтын үед уг ойлголт бий болдог. Гадаадын шууд хөрөнгө оруулалт мөн хүлээн авагч орны пүүсийг худалдан авах эсвэл нэгтгэх /M&As/ замаар хийгддэг (энэ дундаас худалдан авалт нь дийлэнх хувийг эзлэдэг байна). Уг арга нь Greenfield -ийг бодвол хоёр давуу талтай 1. Илүү хямд, ялангуяа худалдан авч буй төсөл нь алдагдал бий болгох үйл ажиллагаа бол хямдаар авч болдог 2. Хөрөнгө оруулагчийг зах зээлд түргэн нэвтрэхэд нь тусладаг. Пүүс Greenfield хөрөнгө оруулалт эсвэл M&As-ийг сонгох эсэх нь пүүсийн онцгой хүчин зүйл,
  • 21. хүлээн авагч орны онцгой хүчин зүйл, үйлдвэрийн онцгой хүчин зүйл гэх мэт олон зүйлээс хамаарна  Судалгаа боловсруулалт /R&D/– ын идэвхижил муутай пүүс технологийн хүчтэй давуу талтайгаа бодвол илүү ихээр M&As-ийг хийдэг  Илүү төрөлжсөн пүүсүүд M&As- ийг сонгох хандлагатай  Томоохон Үндэстэн дамнасан корпорациудM&As-д татагдан ордог  .Зар сурталчилгаа эрчимтэй байх нь илүү их худалдан авалтанд (Acquisition)ороход хүргэдэг  Хүлээн авагч орон болон хөрөнгө оруулагч орны хоорондоо соёл болон эдийн засгийн ялгаа нь M&As-ийн хандлагыг бууруулдаг  Acquisitionнь капиталын зах зээлийн төгс бус байдал ба санхүүгийн кризисээр дэмжигддэг  Хүлээн авагч оронд салбартай Үндэстэн дамнасан корпорациуд Acquisition-г илүүд үздэг  Зорилтот пүүсийн нийлүүлэлтээс M&As- ийн хандлага хамаардаг  Үйлдвэр дэх удаан өсөлт нь M&As-г дэмждэг Хамтарсан үйлдвэрийн (joint venture) байгуулалтыг есөн ялгаатай хүчин зүйлээр Баклей Кассон (Buckley Casson. 2000) тодорхойлжээ. Зах зээлийн хэмжээ, технологийн өөрчлөлтийн явц, хүүгийн түвшин, соёлын ялгаа, бие даасан байдлын хамгаалалт, патентын эрхийн дутагдал, эдийн засгийн цар хүрээ, технологийн тодорхойгүй байдал, эдийн засгийн хэмжээ гэсэн үзүүлэлт орно. Уг модель нь хамтарсан үйлдвэр бий болохдоо үйлдвэртэй болон үйлдвэрүүдийндунд, улс болон цаг хугацааг дамнан хэрхэн ялгаатай байсныг тайлбарлах боломж олгодог Гадаадын шууд үйлдвэр, уул уурхай ба газар, хувьцаа, дуурь гэх мэт оюуны болон биет активыг гадаадын харъяатын эзэмшлийн хэмжүүр болж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулалт өсөхийн хэрээр эдийн засгийн либералчлалын нэг үзүүлэлт болж байдаг. Гадаадын хөрөнгө оруулалт нь дараах хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй:  Багцын хөрөнгө буюу-Төрөлжүүлэлт хийх замаар эрсдлийг бууруулах зорилгоор хөрөнгө оруулагчаас хөрөнгө оруулж буй сангаас өгөөж хүртэх зорилгоор л бонд эсвэл хувьцаа худалдан авах зорилт тавьдаг.  Шууд хөрөнгө оруулалт буюу хөрөнгө оруулагчаас мөнгөнөөс өгөөж хүртэх зорилгоор тухайн компанийн удирдлагад оролцдог. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөө ба түүнд нөлөөлөх хүчин зүйл Олон улсын хөрөнгө оруулалтын туршлагаас үзэхэд гадаадын хөрөнгө оруулалт нь түүнийг хүлээн авагч орны хувьд зохих хэмжээний эерэг сөрөг үр дагавартай байж болно. Гадаадын хөрөнгө оруулалт нь хүлээн авагч орны хувьд доорх эерэг нөлөөг үзүүлдэг  Эх компаниас орж ирэх шууд хөрөнгө оруулалт, зээл салбарын ашгаар явууулах хөрөнгө оруулалт хэлбэртэй гүйлгээ нь капиталын хуримтлал, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэн эдийн засгийн хөгжлийг хурдасган төлбөрийн балансын байдлыг сайжруулна
  • 22.  Гадаадын технологи, зохион байгуулалтын болон удирдлагын туршлага, шинэ техник, тоног төхөөрөмж, патент, ноу хау зэрэгт биелэлээ олсон шинжлэх ухаан техникийн судалгаа, боловсруулах ажлын үр дүнд орж ирнэ.  Нутаг орны хадгаламжийг ашиг өгөх төслүүдийг хэрэгжүүлэхэд ашиглана  Нутаг орныг капиталыг татан авч, тэдгээрийг үйлдвэрлэлийн зорилгод ашиглах үндсэн дээр орон нутгийн санхүүгийн зах зээлийг бэхжүүлэх боломжтой болно  Орон нутгийн түүхий эдийн нөөцийг бүрэн ашиглах болно. Орон нутгийн ажиллах хүчний ажил эрхлэлт, мэргэжил бүтээмжийн түвшин дээшлэнэ  Гаргах бүтээгдэхүүний нэр төрөл олширно  Импорт орлох үйлдвэрлэл хөгжин бэлэн бүтээгдэхүүний импортонд гарах валютын зарцуулалт хорогдоно  Татварын орлогын хэмжээ өсч, нийгмийн болон бусад хөтөлбөрийн улсын санхүүжилт нэмэгдэнэ.  Хүн амын амьжиргааны түвшин, худалдан авах чадвар дээшлэнэ  Хүн амын амьжиргааны түвшин, худалдан авах чадвар дээшлэнэ  Экспорт, гадаад валютын орлого нэмэгдэн үндэсний бүтээгдэхүүний борлуулалтын зах зээл өргөжнө  Тээвэр, холбоо, даатгал зэрэг үйлчилгээний хүрээг өргөжүүлнэ Гадаадын хөрөнгө оруулалт нь хүлээн авагч орны хувьд дээрх эерэг нөлөөтэйн зэрэгцээ зохих хэмжээний сөрөг үр дагавартай байдаг. Үүнд:  Капиталыг өөрийн орны дотоодын хөрөнгө оруулалтанд ашиглах, ногдол ашиг, хүү зэрэг хэлбэрээр ашгийг шилжүүлэн авах нь тухайн орны төлбөрийн тэнцлийг муутгана  Төхөөрөмж, материал, бүрдэц хэсгийн импорт нь валютын зарцуулалтыг нэмэгдүүлнэ  Өрсөлдөөнийг хязгаарлан нутаг орны үйлдвэрлэгчид, нийлүүлэгчдэд дарамт үзүүлнэ  Нутаг орны нөхцөл, гадаадын хөрөнгө оруулагчид үгүйсгэн үндэсний эдийн засгийн бүтцийг гуйвуулна  Гадаадын үйлдвэр дэх цалин хөлсний илүү өндөр түвшин нь нийгмийн ялгаат байдал, төвөгтэй байдлыг хүчтэй болгоно  Янз бүрийн хэлбэрээр гадаадын технологи оруулах нь өөрийн оронд эрдэм шинжилгээ, сорил туршилтын ажил явуулах түлхэцийг хязгаарлан түүний дүнд технологийн хамааралт байдлыг хүчтэй болгоход хүргэнэ  Үндэсний зан заншлыг үл ойшоох, үйлдвэрлэлийн зохион байгуулалт, амьжиргааны хэв маягт үндэсний бус хэлбэрийг суулгахтай холбоотойгоор нийгэм, соёлын нөхцөлд сөрөг нөлөө үзүүлнэ Ийнхүү гадаадын хөрөнгө оруулалт нь маргаангүй давуу тал, үр өгөөжөөс гадна хангалттай өндөр эрсдлийг агуулах учир энэ байдлыг хөрөнгө оруулагч, хүсэгч талууд анхааран үзэх нь чухал болно. Хөрөнгө оруулалтын орчин гэдэг бол олон хүчин шүтэлцээг тусгасан тогтолцоо бөгөөд түүнд улс төр , санхүү эдийн засгийн байдал хууль зүйн тогтолцоо,
  • 23. татварын бодлого, дэд бүтэц, эрдэс түүхий эдийн бааз зэрэг олон хүчин зүйл багтана Харин гадаадын хөрөнгө оруулалтанд ямар хүчин зүйл нөлөөлж байгааг дараах байдлаар судлаачид гаргасан байна. Үүнд:  Орон зай, тээврийн зардал  Тухайн зах зээлийн хэмжээ  Нягтралын нөлөө  Хүчин зүйлсийн үнэ  Төсвийн санаачлага  Бизнес , хөрөнгө оруулалтын орчин  Худалдааны саад, нээлттэй байдал Мөн Дэлхийн банкны нэгэн судалгаагаар зээлийн хэмжээ, хөдөлмөрийн хөлс, гадаадын хөрөнгө оруулалтын талаарх бодлого нь хамгийн чухал зүйл гэж тогтоосон байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын сүүлийн үеийн чиглэл Ñ¿¿ëèéí æèë¿¿äýä ãëîáàëü õºðºí㺠îðóóëàëòûí çàãâàðò õóðäàöòàé õºãæèë áà ººð÷ëºëò áèé áîëñíîîð гадаадын шууд хөрөнгө оруулалтын òîäîðõîéëîëò íü хºðºí㺠îðóóëæ áóé ï¿¿ñèéí ýõ îðíîîñ ãàäíà òàë äàõ ¿éëäâýð áà êîìïàíèä ìåíåæìåíòèéí ñîíèðõîëûã óäààí ýçýìøèõèéã õýëíý ãýæ ºðãºææýý. Èéìýýñ ýíý íü îëîí õýëáýðòýé áàéæ áîëíî, òóõàéëáàë: ãàäíû ï¿¿ñèéí øóóä ýçýìøèë, áàðèëãà á¿òýýí áàéãóóëàëò ýñâýë õóâü íèéë¿¿ëñýí ¿éëäâýð äýõ õºðºí㺠îðóóëàëò ýñâýë îðîí íóòãèéí ï¿¿ñòýé òåõíîëîãè, îþóíû õºðºíãèéí ëèöåíç ãýõ ìýòýýð õºðºí㺠îðóóëæ îðîëöñîíîîð ñòðàòåãèéí îðîëöîîòîé áàéõ. ªíãºðñºí çóóíä ãàäààäûí øóóä õºðºí㺠îðóóëàëò íü áèçíåñèéã îëîí óëñæóóëàõàä ãîëëîõ ¿¿ðýã ã¿éöýòãýõ áîëñîí. Ìýäýýëëèéí òåõíîëîãèéí øèíý ñèñòåì, ãëîáàëü õàðèëöàà õîëáîîíû çàðäëûí áóóðàëò íü ãàäààäûí õºðºí㺠îðóóëàëòûí ìåíåæìåíòèéã ºíãºðñºí çóóíûõààñ õàìààã¿é õÿëáàð áîëãîñîí. Õóäàëäàà áà õºðºí㺠îðóóëàëòûí áîäëîãûí ººð÷ëºëò áîëîí õóäàëäààíû áîäëîãî áîëîí òàðèôûí ëèáåðàëü÷ëàë ãýõ ìýò ñ¿¿ëèéí çóóíû ãëîáàëü çîõèöóóëàëòûí îð÷íû ººð÷ëºëò, ãàäààäûí õºðºí㺠îðóóëàëò áîëîí îëîí ¿íäýñòýí äýõ ýçýìøëèéí õÿçãààðëàëòûã 纺ëð¿¿ëýõ áà îëîí ¿éëäâýð¿¿äèéí äàõèí çîõèöóóëàëò áà õóâü÷ëàë íü ãàäààäûí øóóä õºðºí㺠îðóóëàëòûí ºðãºæñºí ¿¿ðýãò èë¿¿ à÷ õîëáîãäîë á¿õèé õóðäàñãóóð áîëñîîð áàéíà. Ãàäààäûí øóóä õºðºí㺠îðóóëàëòûí 2/3 ãàðóé íü îäîîã õ¿ðòýë ýä àíãè, ìàøèí òîíîã òºõººðºìæ, áàðèëãà õýëáýðýýð õèéãäýæ áàéãàà íü èëýðõèé áàéíà.Ò¿¿í÷ëýí òîìîîõîí Îëîí ¿íäýñòíèé êîðïîðàöè áîëîí êîíãëîìåðàò íü ãàäààäûí øóóä õºðºí㺠îðóóëàëòûí äèéëýíõ õóâèéã õèéñýýð áàéíà.Ãýõäýý èíòåðíýòèéí íýýëò, òåõíîëîãèéí ºñ÷ áóé ¿¿ðýã, îëîí çàõ çýýë äýõ øóóä õºðºí㺠îðóóëàëòûí õÿçãààðëàëòûг устгасан, õàðèëöàà õîëáîîíû áóóð÷ áóé çàðäàë
  • 24. íü èðýýä¿éä õºðºí㺠îðóóëàëòûí èë¿¿ øèíý, óëàìæëàëò áóñ õýëáýð¿¿ä ÷óõàë ¿¿ðýãòýé áîëíî ãýäãèéã õàðóóëæ áàéíà. Èõýíõ ÇÃ-óóä ÿëàíãóÿà àæ ¿éëäâýðæñýí áîëîí õºãæèíã¿é óëñóóä ãàäààäûí øóóä õºðºí㺠îðóóëàëòàíäàà ìàø èõ àíõààðàë òàâüäàã, ó÷èð íü òýäíèé ýäèéí çàñãààñ ãàð÷ áîëîí îðæ èðæ áàéãàà õºðºíãèéí óðñãàë íü íºëºº á¿õèé áàéäàã. Äýýð äóðäñàí÷ëàí ãàäààäûí õºðºí㺠îðóóëàëòûí äèéëýíõ èõýíõ õóâèéã ýä àíãè, ìàøèí òîíîã òºõººðºìæ áîëîí áàðèëãà õýëáýðýýð õèéãääýã. Óã õºðºí㺠îðóóëàëò íü èõýâ÷ëýí íýãòãýëò áîëîí õóäàëäàí àâàëòààð áèé áîëæ ýñâýë ã¿éöýòãýãääýã. Óëàìæëàëò ¿éëäâýðëýëèéí íºõöºëä ýíý íü õºðºí㺠îðóóëàëòûí ¿íäñýí ìåõàíèçì áàéñààð èðñýí áà ýíý íü èõ ¿ð àøèãòàé áàéñàí áàéíà. Ñ¿¿ëèéí үеийн ºíäºð òåõíîëîãèéí äýâøëèéí èõýíõ íü ñóäàëãàà áîëîí øèíæèëãýýíèé òºñëèéã õýðýãæ¿¿ëæ áóé ìàø æèæèã êîìïàíèóä ¿íäñýí èõ ñóðãóóëèóäòàé áîëîí ÇÃ-ûí èâýýí òýòãýëýãòýé õàìòðàí õèéãäñýí áàéäàã. Óëàìæëàëò ¿éëäâýðëýã÷èäòýé àäèëã¿éãýýð ýäãýýð êîìïàíèóäûí èõýíõ íü àãóó òîì ¿éëäâýðëýëèéí òîíîã òºõººðºìæ áîëîí ýä õîãøèë õàäãàëàõ òîì àãóóëàõûã õºëñºëäºãã¿é. Áàñ íýãýí àâ÷ ¿çýõ õ¿÷èí ç¿éë íü îþóíû ºì÷èéí ýðõ òóõàéëáàë software ïðîãðàìì ýñâýë software-ä ¿íäýñëýãäñýí òåõíîëîãè áîëîí ïðîöåññ ãýõ ìýò ¿íäñýí á¿òýýãäýõ¿¿íèéã ãàðãàäàã îëîí êîìïàíèóä þì. Èéìýðõ¿¿ êîìïàíèóä áàðàã õàà ÷ õàìààã¿é áàéðëàæ ÷àäàõ áà èíãýñíýýð òýäýíä êàïèòàëûí õºðºí㺠îðóóëàëò õèéõýä ýä àíãè, ìàøèí òîíîã òºõººðºìæèéí èõ õýìæýýíèé çàðëàãà øààðäàãääàãã¿é. Èõýíõ íºõöºëä òîìîîõîí êîìïàíèóä ºíäºð òåõíîëîãèä ÷èãëýñýí êîìïàíèóäàä õºðºí㺠îðóóëàëòûí ¿éë àæèëëàãààíä äàâàìãàé ¿¿ðýã ã¿éöýòãýñýýð áàéíà. Ãýñýí õýäèé ÷ ºíãºðñºíòýé àäèëã¿éãýýð ýäãýýð òîìîîõîí êîìïàíèóä æèæèã êîìïàíèóäûã á¿ðýí ýçýìøèõ íü ÷óõàë øààðäëàãàòàé áèø. ̄¿íèé õýä õýäýí øàëòãààí áèé ãýâ÷ õàìãèéí ÷óõàë íü ýäãýýð ºíäºð òåõíîëîãèéí àç òóðøñàí áèçíåñ íü ýðñäýëèéã äàãóóëäàãò áàéäàã. Ýõ ¿éëäâýðèéí íºõöºëä, á¿òýýãäýõ¿¿í¿¿ä íü ñàéòàð òîäîðõîéëîãäñîí ¿éëäâýðëýã÷ ýñâýë ººðèéí ãàäààä çàõ çýýëä èë¿¿ îéðòîõ õ¿ñýëòýé áàéäàã ýñâýë ãàäààäûí øóóä õºðºí㺠îðóóëàëòûã õèéñíýýð çàðèì õóäàëäààíû õîðèãîîñ çàéëñõèéõèéã õ¿ñäýã. Ýíä áàéãàà ãîë ýðñäýë íü òà ººðèéí ¿éëäâýðëýñýí á¿òýýãäýõ¿¿íýýñ õàíãàëòòàéã çàðàõã¿é. Ãýñýí õýäèé ÷ òà èë¿¿ õ¿÷èí ÷àäëûã íýìñýí áà Îëîí ¿íäýñòíèé êîðïîðàöèéí íºõöºëä óã õ¿÷èí ÷àäàë íü îëîí òºðëèéí çàìààð õýðýãëýãäýæ ÷àäíà. ªíäºð òåõíîëîãèéí àç òóðøñàí áèçíåñ íü óðò õóãàöààíû äàëä ¿åòýé áàéõ òºëºâòýé.Ýíý íü á¿òýýãäýõ¿¿í ìýäýãäýõ¿éö áîëîâñðóóëàëòûí õóãàöààã øààðäàõ òºëºâòýé ãýñýí ¿ã. Software áîëîí áóñàä îþóíû ºì÷èéí õýëáýðòýé á¿òýýãäýõ¿¿íèé íºõöºëä, á¿òýýãäýõ¿¿í íü çàõ çýýëèéã ýçëýõýýñýý ÷ ºìíº òîãòìîëîî𠺺ð÷ëºãäºæ áàéäàã. Ýíý íü õºðºí㺠îðóóëàëòûí øèéäâýðèéã èë¿¿ òөâөãòýé áîëãîäîã. Өөрөөр хэлбэлýä àíãè áîëîí ìàøèí ìåõàíèçìä õºðºí㺺 îðóóëáàë ººðèéí õºðºí㺠îðóóëàëòûí õ¿ðýõ áîäèò áîëîí òîîöîîíû
  • 25. ºðòãèéã ìýäэж байх болºíäºð òåõíîëîãèéí àç òóðøñàí áèçíåñò õºðºí㺠îðóóëáàë òîäîðõîé áóñ áàéäàë áàéíãà áàéíà. Õàðàìñàëòàé íü õýä õýäýí dot.com ûí á¿òýëã¿éòэл үүнийг батласан Èéìýýñ òåõíîëоãè áîëîí îþóíû ºì÷èéí ºðãºæñºí ¿¿ðýã íü ãàäààäûí øóóä õºðºí㺠îðóóëàëòûí òîãëîõ òàëáàéã ººð÷èëñºí. Êîìïàíèóä ãàäààäûí õºðºí㺠îðóóëàëòûã õèéõýä идэвхижүүлэгдсэнõýâýýð áàéãàà ÷ òåõíîëîãèéí õºðºí㺠îðóóëàëòûí õóâèðàëòààñ øàëòãààëàí òýä îäîî ººðñäèéí çîðèëãîî ã¿éöýòãýõ øèíý ò¿ãýýõ õýðýãñëèéã îëæ áàéíà Олон улсын хөрөнгө оруулалтын төлөв Сүүлийн 30-иад жилийн хугацаанд олон улсын худалдаа ба үйлдвэрлэлээс хурдацтай өсч байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт нь 2007 оны сүүлээс эхлэн буураад байна. Тухайлбал, 2008 онд гадаадын хөрөнгө оруулалт нь хөгжингүй орнуудын дотогш урсгалыг нь 29 хувиар бууруулаад байсан бол хөгжиж байгаа болон шилжилтийн эдийн засагтай болон Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн орнуудад тус бүр 17%, 26% тус тус буурсан 2008 онд өсөлттэй байсан Хөгжиж буй орнуудад гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал 41%-иар буурсан нь санхүү, эдийн засгийн хямралаас улбаатай юм. Түүнчлэн ҮДК-удын урт хугацааны хөрөнгө оруулалтын стратегид шууд нөлөөлсөн хувьцаагаар оруулсан хөрөнгийн урсгал нилээд буурсан. Үсрэнгүй хөгжиж буй орнууд нь олон улсын хөрөнгө оруулалтын гол эх үүсьэр болоод байна. 2010 оны байдлаар 31 тэрбум ам доллар буюу үсрэнгүй хөгжиж буй орнуудын гадагш чиглэсэн худалдан авалт ба нэгдэлийн хөрөнгө оруулалт нь бусад үсрэнгүй хөгжиж буй орнуудад чиглэгдэж байна. .