Más contenido relacionado
La actualidad más candente (7)
Similar a онлайн реклам (20)
Más de Khulan Jugder (17)
онлайн реклам
- 2. 1. Вэб сурталчилгаа
2. И-мейл сурталчилгаа
Онлайн
3. Хайлтын системийн сурталчилгаа
реклам
4. Интернэт ашиглаж гар утсанд илгээх
5. Олон нийтийн сүлжээ хуудсын
- 3. • “Би интернэттэй гэрлэмээр байна”- Хүмүүс цаг мөч бүрт мэдээлэл авахаас гадна
гэрээсээ гаралгүйгээр дуртай хоолоо захиалан авчруулж, бараа, таваар худалдан авах
болсон нь интернэтийн л ач юм.
• Хамрах хүрээ, нэвтрэх давтамж, бүтээгдэхүүн, үйлчилгээг дүрслэн үзүүлэх хамгийн
өргөн боломжтой интернэт рекламны хөгжил хурдацтай явагдаж байна.
• Интернэт реклам нь их хэмжээний мэдээллийг өөртөө агуулж, цаг хугацааны
хязгаарлалтгүйгээр буюу хоногийн 24 цагийн хэдийд ч, хүний нүдэнд шууд тусахаар
байрлаж хүмүүст хүрдгээрээ онцлог.
• Онлайн сурталчилгаа нь реклам түгээгч хамгийн хүчирхэг хэрэгсэл гэгддэг телевизээс ч
олон талаараа давуу юм. телевиз үзэгчид сурталчилгаа гарах хугацаанд сувгаа сольж,
цай уухаар, бие засахаар явдаг гээд аль болох өөр зүйл амжуулахыг боддог. Иймд
телевизийн сурталчилгаа нь тэргүүлэгч байр сууриа интернэт рекламд алдаж байна.
- 4. Жон Ванамейкэр
“Бид сурталчилгаанд зарцуулж байгаа
мөнгөнийхөө яг талыг дэмий үрж байдаг”
АНУ-ын хувьд 112 тэрбум, дэлхийн хэмжээнд 220 тэрбум долларын
сурталчилгаа ямар нэг шалтгаанаар зорилтот хэрэглэгчдэд хүрч
чаддагүй. Иймд зар сурталчилгааг зорилтот хэрэглэгчиддээ хүргэх шинэ
гарц нь интернэт болсон.
- 5. Онлайн сурталчилгаа нь Интернэтийн дэлхийг хэрсэн сүлжээг ашиглан
бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, брэндийг олонд таниулах явдал юм.
1994 онд “Wired” сэтгүүлийн HotWired сайтад
Бизнес хөгжлийн захирал Рик Бойс анхны баннер
сурталчилгааг байрлуулах ажлыг өрнүүлжээ.
Захиалагч нь “AT&T” телефон үйлчилгээний
компани байсан гэдэг ч зарим эх үүсвэрүүд “Coors”
компанийн “Zima” ундны бүтээгдэхүүний реклам
байсан ч гэлцдэг.
- 6. Pay Per Click /PPC/
Вэб сайтад сурталчилгааг байрлуулсан ч төлбөр авахгүй. Харин
сайтын зочин сурталчилгаанд нэвтэрсэн тохиолдолд л төлбөр
авна
Cost Per Action /CPA/
Сайтын зочин бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэглэгч болтол
хийгдсэн алхамуудыг үндэслэн төлбөр төлөх юм. /Ж:Зочин
бүтээгдэхүүнийг худалдан авахаар болж цахим картын дугаараа
үлдээх/
CPM (Cost Per Mille) ECPM: Effective CPM or ECPM
CPV (Cost Per View) ... Гэх мэт олон хэлбэрүүд бий.
- 7. Вэб сурталчилгаа нь вэб хуудсанд байрлуулсан бүхий л
сурталчилгааг хамардаг. Энэ нь зургаар үзүүлэх GIF, JPEG, PNG
форматыг ашигласан байхаас гадна мултимедиа JavaScript,
Shockwave, Flash зэрэг хөдөлгөөнт, дуут хэлбэрээр үзүүлж
болохоор хийгдсэн байдаг.
- 8. Энэ нь интернэт дэхь онлайн сурталчилгааны хамгийн нийтлэг хэлбэр
юм. Вэб хуудаст байрласан зураг эсвэл дуу, дүрс бүхий хэрэглэгчдэд
бүтээгдэхүүний нүүр хуудсанд нэвтрэх замыг заах холбоос бүхий
хайрцгийг баннер гэдэг.
- 9. /Hotwired сайтад тавигдсан хамгийн анхны баннер - “Та хулганыхаа
товчлуураар энд дарж байсан уу? Энд дарна уу” гэсэн үг бичсэн нь
хүмүүсийн сонирхлыг ихэд татсан./
Хэрэглэгч тухайн баннер байрласан хуудас руу орж, улмаар баннер
дээр дарж сурталчилгааны нүүр хуудас руу орох нь баннерын гол
зорилго юм. Энэ тохиолдолд
- тухайн баннер нь зар сурталчилгаа хийгчдэд өөр аргаар
хандахгүй байсан хэрэглэгчийг авчирч өгч байгаа бол
- хэрэглэгч нь дан ганц тухайн сайтаар айлчлах бус ямар нэг
зүйл худалдан авсан бол баннерын ач тус гарч байна гэсэн үг.
- 10. 10 мянган квадрат /100 пиксел/
талбайд пиксел бүр нь 1
ам.долларын үнэтэй баннер
сурталчилгаа байрладаг “The
Million Dollar Homepage” сайт бий.
2005 онд Алекс Тью бүтээсэн.
Тэрээр их сургуульд сурч байхдаа
өдөр бүр хичээлийн дараа өөртөө
шар айраг худалдаж авах мөнгөтэй
болохын тулд сайт нээж реклам
захиалагчдын анхаарлыг татсан.
Сайтын сүүлийн
пикселүүдийг eBay сайтын
дуудлага худалдаагаар 38,100
ам.доллараас эхлэн 1 сая
гаруйгаар заржээ.
- 11. Хөвөгч
/Floating/
Wallpaper Pop-up
ad
Зальжин
Сунадаг Pop-under
/Expanding/
Видео
- 12. И-мейл сурталчилгаа нь хүмүүсийн дунд “bulk e-mail”, “junk e-mail”
гэдгээр танигдсан байдаг. Реклам захиалагчид хэрэглэгчдийн
спаммаар захидал илгээхийн тулд интернэт чат, бүртгэл хийдэг вэб
сайтууд, вэб сайтын мэдээллийн албанаас хүмүүсийн и-мейл
хаягийг цуглуулсан байдаг. И-мейл спам нь дотроо мөн л
сурталчилж буй бүтээгдэхүүний нүүр хуудсанд очих холбоосыг
агуулсан байдаг.
- 13. № Ангилал Хувь
1 Бараа бүтээгдэхүүний 25%
2 Санхүүгийн үйлчилгээний 20%
3 Насанд хүрэгчдийн 19%
4 Залилангийн 9%
1 Эрүүл мэндийн 7%
2 Интернэт хэрэглээний 7%
3 Чөлөөт цагийн 6%
4 Бусад 7%
- 14. Хэрэглэгчийн хайлтын үр дүнд вэб хуудсуудыг жагсаалтыг
гаргахдаа, хайж байгаа зүйлтэй холбогдолтой сурталчилгааг
гаргаж өгдөг. Хамгийн том хайлтын сүлжээнүүдээс Google
Adwords, Yahoo Search Marketing нар тэргүүлдэг бөгөөд Google
компанийн орлогын 98%-ийг интернэт сурталчилгааны орлого
бүрдүүлдэг.
- 15. Хүн бүр үүрэн телефон буюу гар утас эзэмших болсныг зар
сурталчилгаа бүтээгчид ашиглан хүн бүрт сурталчилгааг хүргэх
шинэ аргыг нээсэн нь интернэтийн сүлжээг ашиглан хямд
зардлаар сурталчилгааг тараах болсон.
Мөн “Mobile Marketing” холбооноос сайтуудад тодорхой
шалгуурын дагуу реклам байрлуулах эрх олгожээ. Ингэснээр
Google, Yahoo зэрэг компаниуд гар утасны дэлгэцэнд үзэгдэх
сайтын талбайнхаа хэсэгт реклам байршуулж эхэлсэн.
- 16. “Таныг телевизийн дэмий яриа сонсч оюун ухаанаа үгүй хийж
байх хооронд, интернэт хэрэглэгчид бүх төрлийн мэдээ,
мэдээллийг чөлөөтэй, нээлттэй солилцож хүлээн авч байдаг” -
АНУ-ын сэтгүүлч, нийтлэлч Дейв Бэрри
“Бизнесс эрхлэгчидийн хувьд интернэт бол Виагра юм” – General
Electric компанийн гүйцэтгэх захирал асан Жэк Вэлч
Дараачийн удаад Олон нийтийн сүлжээ сайтын ашиглан
сурталчилгаа явуулах талаар буюу Social Media-г хэрхэн
оновчтой ашиглах талаар авч үзнэ.