SlideShare una empresa de Scribd logo
1 de 42
BROTHER D LLC
Ресторан, лаунж
Бизнес төлөвлөгөө
Төлөвлөгөө бичсэн: А. Хүслэн
2014 он
Агуулга
2 Байгууллагын дотоод орчны шинжилгээ............................................................................. 3
2.1 Зах зээлийн стратегийн шинжилгээ............................................................................... 3
2.1.1 Хэрэглэгчийн шинжилгээ......................................................................................... 3
2.2 Өрсөлдөгчийн шинжилгээ............................................................................................ 15
3 Төлөвлөгөө ........................................................................................................................... 20
3.1 Маркетингийн төлөвлөгөө............................................................................................ 22
3.1.1 Үйл ажиллагаа ........................................................................................................ 22
3.1.2 Байршил.................................................................................................................. 23
3.1.3 Идэвхжүүлэлт.......................................................................................................... 24
3.1.4 Бүтээгдэхүүн........................................................................................................... 28
3.1.5 Үнэ............................................................................................................................ 29
3.2 Хүний нөөцийн төлөвлөгөө........................................................................................... 29
3.3 Санхүүгийн төлөвлөгөө................................................................................................. 31
Дүгнэлт.................................................................................................................................... 36
1 Удиртгал
Төслийн танилцуулга
Өнөөдөр манай улсад үйлчилгээний байгууллагуудад тулгардаг хамгийн чухал
асуудал бол үйлчилгээ юм. Үйлчилгээний байгууллагад ороод сэтгэл дундуур
үйлчлүүсэн хүний тоо өдөрөөс нэмэгдэж байна. Энэ нь үйлчилгээний байгууллагууд
үйлчилгээний ажилчиддаа хүн үйлчлэх тэрхүү соелыг заадаггүйээс болж байна мөн
үйлчлүүлэгч тэднээс энэхүү үйлчилгээг шаарддагүйтэй холбоотой байх магадлалтай
юм. Иймд энэхүү төслөөр бид үйлчилгээний зах зээлийн шинжилгээг хийж шинээр зах
зээлд нэвтрэхэд шаардлагатай мэдээлэл цуглуулсаны үндсэн дээр Ресторан, лаунж
байгуулах төлөвлөгөөг хийсэн болно. II –р бүлэг зах зээлийн шинжилгээ, III – р бүлэг
төлөвлөгөө, IV –р бүлэгт дүгнэлт V – р бүлэг хавсралт
Төслийн зорилго: Америкийг автомашинжуулсаны ижил энэхүү төслийн үр дүнд бид
үйлчилгээний соел, үйлчилгээний өндөр стандартыг хүмүүст таниулж маркетинг,
менежментийн зохистой үйл ажиллагааны тусламжтай Улаанбаатар хотын
үйлчилгээний салбарт нэвтрэн орох юм.
2 Байгууллагын дотоод орчны шинжилгээ
2.1 Зах зээлийн стратегийн шинжилгээ
2.1.1 Хэрэглэгчийн шинжилгээ
Удиртгал
Судалгааны зорилго: Ресторан, лаунжийн хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлага,
худалдан авалтын зан төлөв, шийдвэр гаргалтанд нөлөөлдөг хүчин зүйлийг
тодруулахад оршино.
Судалгааг 2014 оны 9 сарын 16 – аас 2014 оны 9 сарын 23 – ны хооронд хотын төв
буюу хүүхдийн зуу болон улсын их дэлгүүр орчмын ресторан, лаунжуудаар үйлчлүүлж
буй 157 хэрэглэгчээс санал асуулгын судалгааг 9 асуулт бүхий 157 маягтаар авсан
болно. Мөн ресторан, лаунжийн эрэлтийг тодорхойлохын тулд долоо хонгийн турш
ажиглалт хийсэн болно. Хэрэглэгчдээс авсан анхдагч материалд тоон боловсруулалт
хийж, холбогдох хүснэгт,фото зураг, диаграммыг гаргав.
Судалгааны арга зүй:Маркетингийн судалгаанд хамгийн өргөн ашиглагддаг анкетын
арга болон ажиглалтын аргыг ашигласан. Хэрэглэгчдээс асуулт,хариулт авах замаар
шаардлагатай мэдээллийг бүрдүүлэв. Судалгааны анхдагч материалыг Excel
программыг ашиглан болвсруулж SPSS –ийн тусламжтай үнэлгээг хийсэн болно.
Оролцогчдын насны бүтэц:
Ресторан, лаунжийн хэрэглэгчийн зан төлөвийн судалгаанд оролцсон нийт 157
үйлчлүүлэгчийг насны бүлгээр авч үзэхэд 21% нь 21-25 насны, 39% нь 26-30 насны,
24% нь 31-35 насны,16% - ийг 36 - аас дээш насныхан тус тус эзэлж байна.
Дээрх судалгаанаас харахад худалдан авагчдын ихэнх буюу 39% нь 26-30 настай
залуучууд, харин 45% - ийг идэр насныхан /21-25/ болон ахмад насныхан /31-35/ эзлэж
байгаа нь тэдний худалдан авалтын давтамж өндөртэй болохыг харуулж байна.
/Хүснэгт, зураг-1/.
Судалгаанд оролцогчдын насны бүтэц/хувиар/
Хүснэгт-1
Нас Оролцогчдын тоо /хүн/ Эзлэх хэмжээ/хувиар/
21 – 25 33 21.0%
26 – 30 62 39.0%
31 – 35 37 24.0%
36 – аас дээш 25 16.0%
Нийт дүн 157 100.0%
Судалгаанд оролцогчдын насны бүтэц /хувиар/
Зураг-1.
Судалгаанд хамрагдсан бүлгийн дундаж хүний тоо
Судалгаанд хамрагдсан бүлгийн хүний тоог авч үзвэл 24% нь 2 – уулаа, 36% нь
2 – 4 хүн, 21% 4 – өөс олон хүнтэй байна. /Хүснэгт -2/.
Судалгаанд оролцогчдын хүйсийн бүтэц/хувиар/
Хүснэгт -2
Хүний тоо Оролцогчдын тоо Эзлэх хэмжээ/хувиар/
2 хүн 45 29.0%
2 – 4 хүн 69 44.0%
4 – өөс дээш хүн 42 27.0%
Нийт дүн 157 100.0%
Судалгаанд оролцогчдын хүйсийн байдал./хувиар/
Зураг -2.
21 – 25 насны
21%
26 – 30 насны
39%
31 – 35 насны
24%
36 – аас дээш
насны
16%
Судалгаанд хамрагдсан хэрэглэгчийн ажил эрхлэлтийн байдал
Судалгаанд оролцсон нийт хүмүүсийн, 26% -ийг оюутан, 29% нь төсвийн
байгууллагын ажиллагсад, 22% нь хувийн байгууллагын, 19% -ийг хувиараа хөдөлмөр
эрхэлэгчид тус тус эзэлж байна.
Дээрх үр дүнгээс харахад оюутан, төсвийн байгууллагад ажилладаг хэрэглэгчид
худалдан авах давтамж өндөртэй хүмүүс болохыг харуулж байна. /Хүснэгт-3/.
Хэрэглэгчийн ажил эрхлэлтийн байдал./хувиар/
Хүснэгт-3
Ажил эрхлэлт Оролцогчдын тоо Нийт оролцогчдод
эзлэх хэмжээ
Оюутан 37 24.0%
Төсвийн байгууллагын ажиллагсад 46 29.0%
Хувийн байгууллагын ажиллагсад 44 28.0%
Хувиараа хөдөлмөр эрхлэгчид. 30 19.0%
Нийт 157 100.0%
Ажил эрхлэлтийн байдал/хувиар/
Зураг -3.
2 хүн
24%
2 – 4 хүн
36%
4 – өөс дээш хүн
21%
Судалгаанд хамрагдагсдын худалдан авалтын зан төлөв
Судалгаанд оролцогчдын сонголт,хэрэглээ
Нийт судалгаанд хамрагдсад давхардсан тоогоор 47% нь пиво, 33% нь коктэйл, шот
уух зорилгоор, үлдсэн 20% нь бусад бүтээгдэхүүнийг сонгон авч байв. Хүснэгт -4
Худалдан авагчдын хэрэглээ/хувиар/
Хүснэгт -4
Сонголт Худалдан авагчдын тоо Нийт оролцогчдод эзлэх
хэмжээ
Пиво, архи 74 47.0%
Коктэйл, шот 52 33.0%
Бусад 31 20.0%
Нийт дүн 157 100.0%
Худалдан авагчдын хэрэглээ/хувиар/
Зураг - 4
0% 5% 10% 15% 20% 25% 30%
Оюутан
Төсвийн байгууллагын ажиллагсад
Хувийн байгууллагын ажиллагсад
Хувиараа хөдөлмөр эрхлэгчид.
Судалгаанд оролцсон үйлчлүүлэгчийн рестораныг хэрэглэх байдал
Судалгаанд хамрагдагсдын оролццогчдын /давхардсан тоогоор/ 31% нь тогтмол
ресторан лаунжаар үйлчлүүлдэг, харин 48% нь баяр ёслолын өдрүүдэд. 21% нь бусад
өдрүүдэд ресторан лаунжаар үйлчлүүдэг байна. /Хүснэгт,зураг- 5/
Ресторан лаунжийн хэрэглээ /хувиар/
Хүснэгт- 5
Хэрэглээ Худалдан
авагчид/давхардсан
тоогоор/
Нийт оролцогчдод эзлэх
хэмжээ
Тогтмол 49 31.0%
Баяр ёслолын өдрүүдээр 75 48.0%
Бусад үед 33 21.0%
Нийт оролцогч 157 100
Ресторан лаунжийн хэрэглээ /хувиар/
Зураг -5
47%
33%
20%
Пиво, архи
Коктэйл, шот
Бусад
Судалгаанд оролцсон үйлчлүүлэгчийн рестораны сонголтод нөлөөлдөг
хүчин зүйлс
Судалгаанд хамрагдагсаннийт оролцогчидийн дийлэнх буюу давхардсан тоогоор 93%
орчин, 72% нь бүтээгдэхүүнд бол давхардсан тоогоор 41.0% нь үйлчилгээ, 37% нь
үнэд, 41% нь байршилыг чухалчлан худалдан авалт хийдэг байна. /Хүснэгт, зураг -6/
Худалдан авалтад нөлөөлдөг хүчин зүйл
Хүснэгт -6
Худалдан авалтад нөлөөлөх
хүчин зүйлс
Худалдан авагчид
/давхардсан тоогоор/
Нийт оролцогдод эзлэх
хэмжээ /хувиар/
Орчин 146 93.0%
Үйлчилгээ 64 41.0%
Бүтээгдэхүүн 113 72.0%
Үнэ 58 37.0%
Байршил 64 41.0%
Худалдан авалтад нөлөөлдөг хүчин зүйл/хувиар/
Зураг - 6
31%
48%
21%
Тогтмол
Баяр ёслолын өдрүүдээр
Бусад үед
Судалгаанд оролцогчдын хэрэглээний давтамж
Судалгаанд оролцогчдынихэнх буюу 27,0% нь сард 2 удаа, 51,0% нь сард 4 удаа, 22%
нь 7 хоногт 2 удаа тус тус ресторан лаунжаар үйлчлүүдэг байна. /Хүснэгт,зураг - 7/.
Хэрэглэгчийн ресторан лаунжаар үйлчлүүлэх давтамж
Хүснэгт - 7
Хэрэглээний давтамж Худалдан авагчдын тоо Нийт оролцогчдод эзлэх
хэмжээ /хувиар/
Сард 2 удаа 42 27.0%
Сард 4 удаа 80 51.0%
7 хоногт 2 удаа 35 22.0%
Нийт оролцогч 157 100.0%
Хэрэглэгчийн ресторан лаунжаар үйлчлүүлэх давтамж/хувиар/
Зураг - 7
0% 20% 40% 60% 80% 100%
Орчин
Үйлчилгээ
Бүтээгдэхүүн
Үнэ
Байршил
Нэг удаагийн худалдан авалтын зардал
Ресторан лаунжид оройн цагаар хүн 1 – 2 цаг суухад хамгийн багадаа 2 уух юм авдаг
тул 1 үнийн интервалыг бүтээгдэхүүний төрлөөс хамааруулан 10 мянган төгрөг гэж
үзвэл нийт судалгаанд хамрагсадын 41% хувь нь 15.0 – 25.0 мянган төгрөгний үнэтэй
худалдан авалт хийдэг бол 21% нь 25.0-35.0 мянган төгрөгний худалдан авалт, 24% нь
35.0-45.0 мянган төгрөгний хооронд тус тус худалдан авалт хийдэг байна. Мөн үлдэж
буй 4% нь 45.0 мянган төгрөгний худалдан авалт хийдэг байна.
Өдрийн цайны цагаар үйлчлүүлэгчдийн худалдан авалт 15.0 – 25.0 мянган төгрөгний
хооронд оршдог байна.
/Хүснэгт -8/
Нэг удаагийн худалдан авалтын зардал
Хүснэгт -8
Худалдан авалтын үнэ
/төгрөгөөр/
Худалдан авагчдын тоо Нийт оролцогчдод эзлэх
хэмжээ /хувиар/
15000 – с доош 16 10.0%
15001 – 25000 64 41.0%
25001 – 35000 33 21.0%
35001 – 45000 37 24.0%
0% 10% 20% 30% 40% 50% 60%
Сард 2 удаа
Сард 4 удаа
7 хоногт 2 удаа
45001 – с дээш 7 4.0%
Нийт оролцогч 157 100.0%
Нэг удаагийн худа лдан авалтын зардал
Зураг -8
Улаанбаатар хотын оройн цагаар ресторан лаунжаар үйлчлүүлэх нийт хүний тоог
доорх хүснэгтэд харуулав.
Өдөр Үйлчлүүлэгч ширээний тоо Хүн
Даваа гараг /2014.09.22/ 108 432
Мягмар гараг /2014.09.23/ 127 508
Лхагва гараг /2014.09.17/ 117 468
Пүрэв гараг /2014.09.18/ 97 388
Баасан гараг /2014.09.19/ 159 636
Бямба гараг /2014.09.20/ 135 540
Ням гараг /2014.09.21/ 45 180
Эдгээр тоонуудыг асуулга асуух явцад ажиглалтын аргаар гаргасан болно. California,
Los Angeles, UB Jazz,Turning Point ресторанууд нь харьцангуй тогтмол үйлчлүүлэгч
10%
41%
21%
24%
4%
15000 – с доош
15001 – 25000
25001 – 35000
35001 – 45000
45001 – с дээш
ихтэй байна. Энэ нь өдөр бүр 70-80% хүчин чадлаа ашигладаг байна. Ажиглалт хийсэн
ресторан, лаунжууд:
 Broadway
 Turning Point
 Delhi Darbar
 Suano
 Mojito House
 UB Jazz
 Los Angeles
 California
 Rock Sugar
 Их Монгол
 Piano
Дүгнэлт
Ресторан, лаунжийн худалдан авагчдын судалгаа
Судалгаанд оролцогчдын
төрх байдал
 Насны бүтцээр авч үзвэл ихэнх буюу 33% нь 26-30
настай залуучууд, 45%-ийг идэр насныхан болон
ахмад насныхан эзлэж байгаа нь тэдний худалдан
авалтын давтамж өндөртэй болохыг харуулж
байна.
 Судалгаанд хамрагдсан бүлгийн хүний тоог авч
үзвэл дийлэнх буюу 36% нь 2 – 4 хүн, 21% 4 – өөс
олон хүнтэй байна. Оройн цагаар ресторан,
лаунжаар үйлчлүүлэх хүний тоо 2 – оос илүү
байна. 4 хүнээр 1 ширээг тооцолох нь дундаж
хүний тоо юм.
 Ажил эрхлэлтээр авч үзвэл хамгын олон буюу 26,0-
29,0%-ийг хувийн байгууллага, хувиараа хөдөлмөр
эрхлэгчид эзлэж байгаа нь тэд ресторан лаунжаар
үйчлүүлэх давтамж өндөртэй хүмүүс болохыг
харуулж байна.
Судалгаанд
хамрагдагсдын худалдан
авалтын зан төлөв, түүнд
нөлөөлөх хүчин зүйлс
 Судалгаанд хамрагдсан үйлчлүүлэгчид хэрэглэх
бүтээгдэхүүнээс хамаар газрын сонголтыг хийдэг
болох нь тодорхой байсан. Учир нь Rock Sugar,
Mojito House, California ресторанаар үйлчлүүлэгчид
коктэйл, шот хэрэглэх сонирхолтой байдаг байна.
Харин Brau Haus, UB Jazz, Их Монгол ресторан,
пабуудаар үйлчлүүлэгчид пиво, архи хэрэглэх нь
илүү байна. Энэ нь хэрэглэгчдийн нас, хүйсээс
хүчтэй хамааралтай байна. Учир нь эмэгтэйчүүд
коктэйл, шот хэрэглэдэг харин эрчүүд пиво, архи
хэрэглэх сонирхол өндөртэй байна.
 Худалдан авалтад нөлөөлдөг гол хүчин зүйл бол
орчин, бүтээгдэхүүн, байна. Учир нь ресторан,
лаунжийн үнийн зөрүү бага байдаг тул
үйлчлүүлэгчийн сонголтод байршил, үнэ хүчтэй
нөлөөлж чададгүй болхыг олж тогтоосон юм.
Харин байршилын хувьд хотын төвд
үйлчлүүлэгчидэд сонголттой байдаг тул хотын
төвийг зорьж ирдэг байна.
 Цаашид зах зээлийн бүхий л сегментэд хүрч
ажиллахын тулд бүтээгдэхүүнийхээ чанарт
анхаарахас гадна үнийг
тогтворжуулах,урамшуулал, хөнгөлөлтийн шинэ
үйлчилгээг нэвтрүүлэх хэрэгтэй байгааг олж
илрүүлсэн юм. Мөн хэрэглэгчидийг уйдахгуйн
тулд тогтмол арга хэмжээ явуулж байхыг
үйлчлүүлэгчид хүсч байсан юм.
 7 хонгийн турш Улаабаатар хотын төв орчмын
хүүхдийн 100 болон улсын их дэлгүүрт ойролцоох
ресторан, лаунжуудыг ажиглахад харьцангуй өдөрт
үйлчлүүлэх хүний зөрүү бага байсан. Энэ нь
өвлийн улиралд ресторан, лаунжууд тогтмол
хэрэглэгчидтэй байдаг гэсэн таамаглалтай нийцэж
байна.
2.2 Өрсөлдөгчийн шинжилгээ
Гол өрсөлдөгчид болох Rock Sugar Bar, Mojito House Cocktail Bar, California Restaurant
Bar, Los Angeles Restaurant, UB Jazz, Turning Point нар юм. Бусад хотын төвийн
ресторан лаунжууд харьцангуй зах зээлийн эзлэх хувь бага байна. Өрсөлдөгчийн
шинжилгээг хийхдээ ажиглалтын аргыг ашиглан өдөрийн цайны цагаар хотын төвийн
ресторан, лаунжийн үйлчлүүлэгчдийн тоог тооцолсон юм. Иймд Судалгааны үр дүнд
ямар нэгэн идэвхжүүлэлтийн үйл ажиллагаагүйгээр өдөрт 12 – 14 ширээ дундажаар
үйлчлүүлдэг байна. Өдрийн цайны цагаар үйлчлүүлэгч 20’000₮ – 25’000₮ - ний
худалдан авалт хийдэг байна. Ажиглалтын үр дүнд хотын төвын рерсторан
лаунжуудаар цайны цагаар 71 – 84 ширээ үйлчлүүлдэг болхыг олж тогтоосон юм. Ийм
хотын төвийн гол өрсөлдөгч болон бусад ресторан лаунжийн судалгааг хийсэн болно.
 Turning Point Café – оройн цагт тогтмол үйлчлүүлэгчидтэй, коктэйл болон
шотуудын хувьд урамшуулалтай үйлчилгээтэй.
Rock Sugar Grill Bar
Хаяг : Улаанбаатар их
дэлгүүрийн чанх урд
Онцлог : Коктэйл, шот,
грилль.
Давуу талууд
1. Дотор талбайн зохион байгуулалт сайтай
 6 хүний ширээ – 10 ширхэг
 4 хүний ширээ – 4 ширхэг
 2 хүний ширээ – 5 ширхэг
 Тэкний сандал – 5 ширхэг
Энэ нь 5 ба түүнээс дээш хүнтэй бүлэгт
тохирхомжтой. Найз нөхөд, албан байгууллагын
ажилчид илүү үйлчлүүлдэг байна.
2. Бүтээгдэхүүний үнийн хувьд тохиромжтой
 Кофе – 3500₮ - 8000₮
 Цай, халуун уух юм – 2000₮ - 5000₮
 Өдрийн цай /хоол/ - 10000₮ - 15000₮
 Коктэйл – 10000₮ - 20000₮
 Үндсэн хоол – 15000₮ – 35000₮
Бүтээгдэхүүний хувьд чанартай. Гадаадад олон
жил амьдарч, ажилласан хүмүүсийн хэрэглэдэг
бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Оройн цагаар
тогтмол үйлчлүүлэгчидтэй бөгөөд дундажаар 15 –
25 ширээ үйлчлүүлдэг.
Дутагдалтай талууд
1. Өдрийн цайны цагаар бүтээгдэхүүн
үйлчилгээний гаргалт маш удаан. Захиалга
хийсэнээс хойш 30 – 40 минутүйлчлүүлэгчид
хүлээх шаардлагатай.
2. Үйлчлэгч үйлчилгээний талаар мэдлэггүй нь
өөрийн бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчид
тайлбарлах боломжгүй.
3. Урамшуулал, идэвхжүүлэлт байдаггүй. Оройн
цагаар болон өдрийн цагаар идэвхжүүлэлт
хийгдэдгүй.
4. Өдрийн цайны цагаар 8 – 10 хүн дундажаар
үйлчлүүдэг байна.
1. Талбайн зохион байгуулалт
 4 хүний ширээ – 36 ширхэг
 8 хүний ширээ – 3 ширхэг
 6 хүний ширээ – 4 ширхэг
2. Бүтээгдэхүүний үнэ -
3. Бүтээгдэхүүн – Цайны цагаар үйлчлүүлэгчид
ихэвчлэн салат, бүргер стэйк худалдаж авдаг.
Хоол гаргалтын хугацаа 15 – 20 минут. Энэ нь
хэрэглэгчийг уйдахгуй ба хоол гаргалтын
California Restaurant & Bar
Хаяг: Улаанбаатар, Хүүхдийн
100, Наран трейд ХХК-ний
залгаа
Онцлог : Коктэйл, шот,
грилль.
дундаж хугацаа юм.
4. Дизайн – Давамгайлах өнгө нь хүрэн хар,
ихэвчлэн буйдантай, ширээ хар хүрэн чулуун.
Ерөнхйи гэрэлтүүлэг муутай боловч ширээ
болгоны дээр дүүжин гэрэл суурилуулсан нь
үйлчлүүлэгчид таалагдсан.
5. Дуу сонсогдохоо илүү гал тогооны дуу чимээ,
баран дээрх коктэйл гаргалын дуу чимээ,
хүмүүсийн яриа, сонсогдох нь их. Энэ
ньүйлчлүүлэгч өдрийн цагаар чимээгүй таатай
орчинд хоол идэхэд тохиромжгүй. Харин найз
нөхөд, ямар нэгэн тэмдэглэлт өдрүүдэд
илүүтэй тохирохмжтой юм.
6. Үйлчилгээ – Үйлчлүүлэх гэж ирж буй хүмүүс
дундажаар 2 – 4 үүлээ ирдэг. 1 үйлчлэгчид 6
ширээ оногдож байгаа нь үйлчилгээний
чанарыг багасгаж үйлчлэгч болон
үйлчлүүлэгчийн хооронд ямар нэгэн харилцаа
үүсдэггүй. Идэвхжүүлэлт, урамшуулал
хийгдэдгүй тул үйлчлүүлэгчид энэхүү
ресторанаас уйдах нь маш амархан.
Los Angeles Restaurant & Bar
Хаяг: Улаанбаатар, Хүүхдийн
100
Онцлог: Коктэйл, грилль
1. Талбайн зохион байгуулалт
 4 хүний ширээ – 12 ширхэг
 6 хүний ширээ – 4 ширхэг
2. California Restaurant & Bar тай ижилхэн бөгөөд
зарим нэг бүтээгдэхүүний төрөл ихтэй. Цайны
цагаар үйлчлүүлэгчид ихэвчлэн салат, бүргер
стэйк худалдаж авдаг. Хоол гаргалтын хугацаа
15 – 20 минут. Энэ нь хэрэглэгчийг уйдахгуй
ба гал хоол гаргах хамгийн оновчтой хугацаа
юм.
3. Дизайн – Давамгайлах өнгө нь хүрэн хар,
ихэвчлэн буйдантай, ширээ хар хүрэн чулуун.
Ерөнхйи гэрэлтүүлэг сайтай үйлчлүүлэхэд
таатай орчин. Гал тогооны дуу чимээ
сонсогдох нь бага мөн тохилог орчинд өдрийн
цай уухад тохиромжтой.
4. Үйлчилгээ – Үйлчлүүлэх гэж ирж буй хүмүүс
дундажаар 2 – 4 үүлээ ирдэг. 1 үйлчлэгчид мөн
4 -6 ширээ оногдож байгаа нь үйлчилгээний
чанарыг муутгаж үйлчлэгч болон
үйлчлүүлэгчийн хооронд ямар нэгэн харилцаа
үүсгэх боломжгүй болж байна. Идэвхжүүлэлт,
урамшуулал хийгдэдгүй тул үйлчлүүлэгчид
энэхүү ресторанаас уйдах нь маш амархан.
Mojito House Cockteil Bar
Хаяг: Улаанбаатар, Хүүхдийн
100
Онцлог: Моjito Коктэйл, бусад
коктэйл, шот
1. Талбайн зохион байгуулалт:
 4 хүний ширээ – 10 ширхэг
 2 хүний ширээ – 4 ширхэг
 8 хүний ширээ – 2 ширхэг
 Тэкний суудал – 6 ширхэг
2. Бүтээгдэхүүн – Mojito коктэйлийг нэрийн
бүтээгдэхүүнээ болгосон. Иймд Mojito
коктэйлийг маш олон төрлийн сонголттойгоор
гаргадаг байна. Менюны хувьд коктэйл,
шотуудаар дагнасан. Хоолны меню сонголтгүй
ба шарсан төмс зэрэг амтат зуушаар
үйлчилдэг.
3. Бүтээгдэхүүий үнэ
4. Дизайн – Гэрэлтүүлгийн олон сонголттой нь
орчны өнгийн солих боломж олгож байна. Гэвч
хэтэрхий бага зайд олон ширээ байрлуулсан нь
хүн зөрөх зайгүй шахуу орчинтой. Хүмүүсийн
яриа сонсогдохгүй маш чанга хөгжим дуу
тавьдаг нь үйлчлүүлэгчдийн дургуйг хүргэдэг
байна.
5. Үйлчилгээ – Үйлчлэгч бүтээгдэхүүнийхээ
талаар мэдлэггүй байна. Идэвхжүүлэлт,
урамшуулал хийгдэдгүй тул үйлчлүүлэгчид
энэхүү ресторанаас уйдах нь маш амархан.
Suono Bar
Хаяг: Улаанбаатар, Хүүхдийн
100
Онцлог: Моjito Коктэйл, бусад
коктэйл, шот Хаяг: Улаанбаатар,
Хүүхдийн 100
Онцлог: Моjito Коктэйл, бусад
коктэйл, шот
1. Талбайн зохион байгуулалт
 4 хүний ширээ – 6 ширхэг
 8 хүний ширээ – 2 ширхэг
 6 хүний ширээ – 4 ширхэг
2. Бүтээгдэхүүн – Коктэйл, шот, шэйк зэрэг
бүтээгдэхүүн голлож үйлдвэрлэдэг.
3. Дизайн – Гэрэлтүүлэг сайн ба орчин үеийн
дизайнтай. Тохилог таатай орчин.
4. Багтаамж багатай болон идэвхжүүлэлт
хийдэггүй.
SWOT шинжилгээ
Давуу тал
 Зах зээлд тодорхой байр суурь
эзэлсэн
 Хэрэглэгчдэд танигдсан
 Техник технологи сайтай
 Оновчтой байршил
Сул тал
 Идэвхжүүлэлт хийдэггүй
 Хэзээ хаана ямар үйл ажиллагаа
болж байгаа нь хэрэглэгчдэд
нээлттэй биш
 Үйлчилгээ тааруу
 Өрсөлдөөн багатай
Боломж
 Зах зээлд нэвтрэх боломжтой,
өрсөлдөгчид сул тал ихтэй
 Монголбанк инфляцийг тогтвортой
байлгаж нэг оронтой тоонд барьж
чадвал хэрэглэгчдийн худалдан
авах чадвар нэмэгдэнэ.
 Оновчтой идэвхжүүлэлт
явуулснаар үйлчлүүлэгчдийг
өөртөө татах
 Бизнес түншээ нэмэгдүүлснээр зах
зээлд эзлэх байр сууриа
нэмэгдүүлэх
 Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний
стандартыг гаргаж ирснээр
хэрэглэдчийг өөртөө татах
 Зэргэлдээ орших үйлчилгээний
байгууллагын үйлчлүүлэгчдийг
өөртөө татах
Аюул
 Өрсөлдөгчийн үнийн бодлого
 Хэрэглэгчийн худалдан авах чадвар
буурах
 Түүхий эдийн дутагдал бий болох
 Валютын ханшийн өсөлт
3 Төлөвлөгөө
Үйлчилгээний байгуулагын шинжилгээний үзүүлэлтүүдийг харахад
Улаанбаатар хотын төвд ресторан лаунж байгуулах боломжтой ба маркетинг,
менежментийн оновчтой үйл ажиллагааны үр дүнд хэрэглэгчдийн итгэлийг хүлээх
боломжтой болох нь харагдаж байна. Иймээс үйл ажиллагаа эхлүүлж зөв идэвхжүүлэлт
хийснээр зах зээлд эзлэх байр суурьтай болох юм.
Бизнес төлөвлөгөөний зорилгыг тодорхойлбол:
Зорилго:
Энэхүү төслийн зорилго нь бүтээгдэхүүн, үйлчилгээний стандартыг шинэчилж зах
зээлд нэвтрэх стратеги баримталж хэрэглэгчийн сегмент бүрт бүтээгдэхүүн
үйлчилгээгээ хүргэхийг зорьж байна.
Зорилт:
Дээрх зорилгыг биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг авч хэрэгжүүлнэ.
 Маркетингийн хүрээнд:
Зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан орчин үеийн маркетингийн дэвшилтэд
аргуудыг нэвтрүүлэх замаар бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанарыг олон улсын
стандартад ойртуулан ресторан, лаунжийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх. Үүний тулд
маркетингийн судалгаа шинжилгээг тогтмол хийх гадаад дотоодын ижил төрлийн үйл
ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын туршлагыг судлан, ялгарж ажиллана.
 Үйлчилгээний хүрээнд:
Хэрэглэгчдийг өөртөө татах бүтээгдэхүүн үйлчилгээний тоог нэмэгдүүлэх.
Өрсөлдөгч байгуулагуудаас ялгарж хэрэглэгчдийг өөртөө татах.
 Бүтээгдэхүүний хүрээнд:
Бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгаварлалыг бий болгон, хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээг
илүү нарийвчлан хангах, хэрэглэгчдийн сэтгэл зүйд өөрийн байгууллагын нэрийг
хоногшуулах.
 Хүний нөөцийн хүрээнд:
Удирдлагын оновчтой бүтэц зохион байгуулалтын хүрээнд ажлын уялдаа холбоог
байнга сайжруулан боловсронгуй болгох, ажиллагсдын санал санаачлагыг дэмжин
урамшуулах, дотоод журам болон бусад дагалдах журмуудад тусган бүхий л үйл
ажиллагааны стандартыг чанд баримтлан ажиллах.
Боловсон хүчний нөөцийг хөгжүүлэн компанийн удирдлагын ур чадварыг
боловсронгуй болгох. Үүний тулд компанийн удирдлага, зохион байгуулалтыг
маркетингийн удирдлагын зарчмаар зохион байгуулах, уялдаа холбоо, хамтын
ажиллагааг эрхэмлэн ажиллах, ажилчин албан хаагчдын санаачлага, оюуны чадавхийг
дээшлүүлэх, ажлын үнэлгээг боловсронгуй болгох, цалин хөлс урамшууллын
тогтолцоог сайжруулах зарчмыг чанд баримтлан ажиллах.
 Санхүүгийн хүрээнд:
Санхүүжилтын найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэх. Үүний тулд бүтээгдэхүүний үнэ,
тарифийг уян хатан байлгах, үйлдвэрлэлийн болон үйлдвэрлэлийн бус зардлыг
бууруулах замаар ажиллах.
3.1 Маркетингийн төлөвлөгөө
Маркетингийн зорилго
Зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан орчин үеийн маркетингийн
дэвшилтэд аргуудыг нэвтрүүлэх замаар бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанарыг олон
улсын стандартад ойртуулан рестораны өрсөлдөх чадварыг дээшлүүлэх. Үүний тулд
маркетингийн, менежментийн судалгаа шинжилгээг тогтмол хийх, дотоодын ижил
төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг ресторан лаунжуудыг дутагдалтай талыг судлан
ажиллана.
Маркетингийн зорилгыг биелүүлэхийн тулд дараах зорилгыг тавин ажиллана.
 Зах зээлийн үнэд тохируулан бүтээгдэхүүнээ худалдан, борлуулалт хийнэ.
 Хэрэглэгчидэд танигдах, тэдний итгэлийг олсоноор өөрийн үйлчилгээг
өргөжүүлж өрсөлдөөний давуу байр суурийг олж авах.
 Хэрэглэгчдийн итгэл дээр тулгуурлан олон нэр төрөл, чанарын шаардлага
хангасан бүтээгдэхүүн үйлчигээг нэвтрүүлсэнээр шинэ хэрэглэгчдийг өөртөө
татах
3.1.1 Үйл ажиллагаа
Долоо хонгийн ажиллах хуваарийг доох хүснэгтээс харж болно.
Өдөр Ажиллах цаг
Даваа гараг 10:00 – 23:30
Мягмар гараг 10:00 – 23:30
Лхагва гараг 10:00 – 24:00
Пүрэв гараг 10:00 – 23:30
Баасан гараг 10:00 – 24:00
Бямба гараг 11:00 – 23:00
Ням гараг 11:00 – 23:00
Нийт талбайн хэмжээ 240м2 талбайн зохицуулалтыг дараах байдлаар шийдэж байна.
 Үйлчилгээний заал 180м2
 Тэк, гал тогоо 30м2
 Агуулах 10м2
 VIP өрөө 20м2
Ширээний зохион байгуулалт энгийн өдрүүдэд. Эдгээр өдрүүдэд нэгэн зэрэг 70 хүнийг
хүлээн авах хүчин чадалтай гэж тооцолж байна.
 4 хүний ширээ – 8 ширхэг
 2 хүний ширээ – 4 ширхэг
 4 – оос дээш хүн суух боломжтой буйдан – 2 ширхэг
Ресторан, лаунжийн орлогын гол эх үүсвэрүүдийн нэг бол баяр ёслолуудын хүлээн
авалт юм. Иймд ширээ, тавилгыг анх худалдан авахдаа 100 – 120 хүний багтаамжтай
байлгахаар тооцолж байна. 100-120 хүний захиалгыг авах нь хамгийн оновчтой
шийдвэр байх ба албан байгууллага, их сургуулийн тэнхмүүдийг хүлээж авах бүрэн
боломжтой юм.
3.1.2 Байршил
Улсын их дэлгүүр урд талд голомт банкны хажууд байрлалтай. Энэ нь хотын
төв хэсэгт хамааралтай байх бөгөөд хэрэглэчдийн анхаарал хурдан өртөгдөх газар.
Улаанбаатар хотын залуучуудын хамгийн их цаг өнгөрүүлдэг газар тул зөв маркетинг,
менежментийн үйл ажиллагаа явуулснаар үйлчлүүлэгчидээр тасрахгуй байх бүрэн
боломжтой. Байршилын дутагдалтай тал нь оройн цагаар машины зогсоолын багтаамж
багатай, мөн өдрийн цагаар түгжрэл ихтэй юм. Гэвч эдгээр шалтгаан нь хэрэглэгчийн
уг лаунжаар үйлчлүүлэхэд хүчтэй нөлөө үзүүлдэггүйг шинжилгээний үр дүнд олж
тогтоосон.
3.1.3 Идэвхжүүлэлт
Стратеги: Идэвхжүүлэлтээрээ давамгайлах
Зорилтууд:
 Мэдээллийн томоохон хэрэгсэл, рекламны сувгуудтай хамтран ажиллах
 Бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ нэр хүндийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд дасгах
 Өөрийн компаний имиджийг бүрдүүлэх, хөгжүүлэх
 3 сарын дотор зах зээлийн 20% -ийг эзлэх
Авах арга хэмжээ
1. Мэдээллийн томоохон хэрэгсэл, рекламны сувгуудтай урт хугацаанд хамтран
ажиллах
1.1. Хамгийн олон хүнд хүрдэг үр ашигтай мэдээллийн хэрэгслийг сонгож гэрээ
байгуулах замаар үр ашигтай хамтран ажиллах/телевиз, сэтгүүл г.м/
1.2.Мэдээллийн хэрэгслээр өөрийн компаний давуу талуудыг түлхүү
сурталчилах
1.3.Мэдээлэл, чөлөөт нэвтрүүлгийн хүрээнд өөрийн компаний ажиллагсадыг
идэвхтэй оролцуулах
2. Бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ нэр хүндийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд дасгах
2.1.Бүтээгдэхүүн, үйчилгээнийхээ давуу тал, үр өгөөж онцлог шинжийг
рекламдах
2.2.Хэрэглэгчдийн сегментчилэл, сэтгэл зүйд тохирсон рекламны бодлого
баримтлах
3. Өөрийн компаний имиджийг бүрдүүлэх, хөгжүүлэх
3.1.Ресторан, лаунжийн нэрийг хэрэглэгчдийн сэтгэл зүйд чанартай, найдвартай
бүтээгдэхүүн, үйчилгээгээр хоногшуулах
3.2.Имиджийн рекламыг боловсруулах, цацах
3.3.Компаний гадаад харилцаа холбоог хөгжүүлэх асуудлыг компаний
удирдлагын бүх шатанд анхаарч ажиллах
Тусгай хөтөлбөрүүд
Shot Day – энэхүү өдрийг барууны орны залуучуудын дунд их зохион
байгуулагдаж хэвшсэн байдаг. Шот буюу нэг удаа хэрэглэхдээ 50ml-100ml
хэмээтэйгээр алкаголыг нэг амьсгагаар уудаг зарчимтай. Шот нь олон төрлийн
сонголттой ба Хавсралт №1 ээс эдгээр шотуудыг дэлгэрэнгүй харах боломжтой юм.
Төрөл бүрийн өнгтэй шотууд нь үйлчлүүлэгчийн сонирхолыг татах ба бүгд өөр
төрлийн мэдрэмж төрүүлнэ. Иймд Shot Day –ийг сард дундажаар 4-5 удаа зохион
байгуулж байхаар төлөвлөж байна.
Stand Up Night - АНУ-д үүсч хөгжсөн, бусад барууны орнуудад мөн түгээмэл
болсон, хошин урлагийн нэгэн урсгал/жанр болох Stand-Up Comedy нь, ихэвчлэн ганц
хүн тайзан дээр гарч, өөрийн материал-аараа(онигоо, бэсрэг түүх, жүжигчлэл, монолог
г.м.) үзэгчдийг хөгжөөдөг онцлогтой. Мэдээж ямар ч урлагийн адилаар, хүмүүсийг
инээлгэх эрдмийг эзэмшиж, мэргэжлийн түвшинд хошин шогчид олон жил, тууштай
оролдож байж хүрдэг ажээ. Stand Up хийж байхад хошин шогч нь үзэгчид рүүгээ шууд
хандан ярьдгаараа өөр хошин урлагийн урсгалуудаас ялгаатай. Ойр ойрхон тайзан
дээр гарч, үзэгчдийн өмнө шинэ материал турших нь материалаа сайжруулахад чухал
үүрэг гүйцэтгэнэ. Тийм ч учраас том ордон, театрт тоглолт хийхээсээ
илүүтэйгээр(томоохон бие даасан, аялан тоглолтийг эс тооцвол) Хошин
шогийн(Комеди) клуб, бар-нд ихэвчлэн тоголдог. Ийнхүү үзэгчдийг дан насан
хүрэгчдээр хязгаарлаж, илүү чөлөөтэй орчин бүрдүүлдэг.
Поларойд түргэн зургийн аппарат – Сүүлийнн үед залуучууд өөрсдийн
мартагдашгүй мөчүүдийг зураг хэлбэрээр хадгалахаас илүү утас, фэйсбүүкэд хадгалах
болсон. Гэвч энэхүү арга нь устгагдаж алга болох эрсдэлтэй байдаг. Мөн эрчүүдэд,
болзоонд явж буй хосуудад ресторан, лаунжуудад өөрсдийнхөө зургийг авахад
тохиромжтой биш юм. Ийм учраас 1930 – аад оны үед өргөнөөр хэрэглэгддэг байсан
поларойд буюу түргэн зургийн аппаратыг ашиглаж үйлчлүүлэгчдийн мартагдашгүй
мөчүүдийг тухайн цаг мөчид зураг хэлбэрээр өгөх юм.
Everybody Hates Monday Day – энэ нь даваа гараг бүрт үйлчлүүлэгчидэд
зориулж тусгай арга хэмжээ явуулж байна. Оюутан залууст зориулагдсан өдөр байх
тул үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг их байлгах үүднээс төрөл бүрийн арга хэмжээ
зохион байгуулаж байна.
Guy’s Night – Бямба гарагт эрчүүдийн өдрийг тэмдэглэж байх ба тэдний уух
дуртай задгай пиво, коктэйл, виски зэрэг бүтээгдэхүүнүүдийг үнийн урамшуулалтай
болон мөн тусгай арга хэмжээтэй угтаж авч байна. Энэхүү өдрийг эрчүүдэд зориулж
буй шалтгаан нь эрэгтэй хүмүүст зориулагдсан арга хэмжээ Улаанбаатар хотод зохион
байгуулагддгүйтэй холбоотой юм.
Exotic Fruit Day – Энэхүү өдөр жимсний цуглуулгад /ананас, амтат гоо/ коктэйл
найруулж ер бусын амттай болгож үйлчлүүлэгчийн өмнө мэдэрч байгагүй тэрхүү
мэдрэмжийг өгөх юм. Ийм төрлийн үйлчилгээг Mojito House Коктэйл бар явуулсан
хэдий ч үйлчлүүлэгчийн сэтгэлд хүрч чадаагүй юм.
Дээрх идэвхжүүлэлтийн стратегийг биелүүлэхийн тулд дараах үйл ажиллагаануудыг
хийж гүйцэтгэх хэрэгтэй.
Төрөл Хийгдэх ажлууд Хугацаа
Сурталчилгаа
Бүтээгдэхүүний сурталчилгаа
Телевизийн сурталчилгаа ТВ ролик
 Бэлдэх /30 сек – 1 мин/
 Цацалт /7 хоногт 3
дээш/
Сар бүр
Интернэт сурталчилгаа Website
Facebook
Twitter
Сар бүр
Маркетингийн төсөв
Маркетингийн төсвийн зардлыг дотор нь:
1. Төсөвлөх боломжтой зардал
2. Боломжгүй зардал гэж 2 ангилж үздэг
Төсөвлөх боломжтой зардал
Идэвхжүүлэлтийн зардал
Төрөл Тоо ширхэг Нэгж үнэ Нийт зардал
Сурталчилгаа
Телевиз
 ТВ ролик
 Цацах
3
108
500’000₮
100’000₮
1’500’000₮
2’800’000₮
Интернэт сурталчилгаа Тогтмол - 3’000’000₮
Нийт 7’300’000₮
Төсөвлөгдөх боломжгүй зардлууд
Доорх төрлийн үйл ажиллагааны төсөв гарах боломжгүй тухайн үеийн ажил
гүйцэтгэлийн хэмжээ, бодит байдлаас шалтгаалан гардаг. Үүнд:
 Үнэ тарифийн өөрчлөлтийн зардал
 Борлуулалтын сувгийн өөрчлөлтийн зардал
 Гадаад дотоод орчны нөлөөлөлөөс үүсэх зардал/өрсөлдөгч гэх мэт/
Эдгээр төсөвлөгдөх боломжгүй зардлуудыг гарсан дор бүр нь маркетингийн зардалд
хамруулна.
Нийт маркетингийн зардал
№ Маркетингийн үйл ажиллагааны их бүрдлүүд Нийт төсөв
1 Идэвхжүүлэлтийн төсөв 7’300’000₮
2 Төсөвлөгдөх боломжгүй үйл ажиллагаа -
Нийт маркетингийн төсөв 7’300’000₮
Апликэйшний давуу тал
 Мэдээлэл түгээлт сайжрана
 Захиалгын үйлчилгээ
 Хүргэлтийн үйлчилгээ
 Урамшууллын үйлчилгээ
 Зах зээл дээр эзлэх байр суурь нэмэгдэнэ
3.1.4 Бүтээгдэхүүн
Бүтээгдэхүүн, үйчилгээг сайжруулахын тулд дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллана.
Зорилтууд:
 Бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг цаг ямагт эрхэмлэх
 Бүтээгдэхүүн, үйчилгээнийхээ давуу талыг улам бэхжүүлэх
 Бүтээгдэхүүний, үйчилгээнийхээ үзэмж, хүртээмжийг нэмэгдүүлэх
Стратеги: Зах зээлд гүн нэвтрэх. Зах зээлд одоо байгаа барааны борлуулалтыг
маркетшгайн тусламжтайгаар өсгөх боломжийг бизнес нэгжид олгосныг харуулна.
Yүннй 'тулд хзрэглэгчдээ урамшуулах замаар худалдах бүтээгдэхүүнийхээ тоог өсгөх,
өөрийн бүтээгдэхүүнийг өрсөлдөгчөөсөө илүү сурталчилсаар захиалагчдыг өөртөө
татах, шинэ захиалагчдыг элсүүлэх замаар уг асуудлыг шийдвэрлэж болохыг
харуулдаг.
Авах арга хэмжээ
1. Бүтээгдэхүүн, үйчилгээнийнхээ чанарыг цаг ямагт эрхэмлэх:
1.1.Ажлын агуулга, түүхий эдийн чанар зэрэг бүтээгдэхүүний чанарт шууд
нөлөөлөхүйц үзүүлэлтүүдийг цаг ямагт шинэчилж, хянаж, хөгжүүлэх.
1.2.Ажиллагсадын амжилтад компаниас болон орчноос үзүүлэх бүх нөлөөллийг
судлан ажиллах.
1.3.Ажиллагсадын амжилт, бодит байдлыг үнэлэх үнэлгээний системийг
бүтээгдэхүүний үзэмж, чанарт хүчтэй нөлөөлж байхаар боловсруулж
ажиллах
2. Бүтээгдэхүүн, үйчилгээнийхээ давуу талыг улам бэхжүүлэх:
2.1.Үйлчилгээний үйл ажиллагаанд хяналтын удирдлагыг нэвтрүүлэн ажиллах
2.2.Бүтээгдэхүүний үзэмж, чанарын асуудалд өндөр анхаарал хандуулах
2.3.Бүтээгдэхүүнийхээ давуу талыг үйлчилгээний чанар, найдвартай байдлаар
дамжуулан хөгжүүлэх
Хоолны менюг Хавсралт №2 – оос дэлгэрэнгүй харах боломжтой. Манай ресторан,
лаунж нь 9 төрлийн амтат зууш, 4 төрлийн пицца, 7 төрлийн бүргер, 5 төрлийн стэйк, 4
төрлийн десертээр үйлчлэх болно. Мөн уух юмны менюг Хавсралт №3 – аас харах
боломжтой.
3.1.5 Үнэ
Бүтээгдэхүүний үнийг тогтвортой хэмжээнд барихын тулд дараах зорилтуудыг
барьж ажиллана.
Зорилтууд
 Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж үнийн стратеги боловсруулах
 Үнийн идэвхжүүлэлтийн иж бүрэн хөтөлбөрийг бизнесийн үйл ажиллагаандаа
ашиглах
Стратеги: Борлуулалтаа эрчимтэй нэмэгдүүлэх стратеги
Авах арга хэмжээ:
1. Хэрэглэгчдийн эрэлт хэгэцээнд нийлүүж үнийн болдогоо боловсруулах
1.1.Бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ нь хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцэж
байх бодлогыг баримтлана
1.2.Бүтээгдэхүүний үнийг тогтоохдоо хэрэглэгчдийн орлого, өрсөлдөгчдийн
үнэ, бүтээгдэхүүний үзэмж, чанар зэрэг олон хүчин зүйлийг тооцсоны
үндсэн дээр тогтоох/үнэ тогтоох аргуудыг хослуулан ашиглах/
2. Үнийн идэвхжүүлэлтийн иж бүрэн хөтөлбөрийг бизнесийн үйл ажиллагаандаа
ашиглах
2.1.Үнийг аль болох тогтвортой барих
2.2.Худалдан авагчдад зориулсан тусгай үнийн санал бэлдэх
2.3. Үнийн хөнгөлөлт урамшуулалыг эргээд компанийн нэр хүнд,
бүтээгдэхүүний чанар, имиджд эерэг хүчин зүйл болох хэмжээнд төлөвлөх
3.2 Хүний нөөцийн төлөвлөгөө
Манай хамт олны баримталдаг зарчимууд
 Зах зээлд чиглэсэн байх
 Хэрэглэчийн хэрэгцээг чухалчлах
 Боловсон хүчин байнга суралцаж хөгжиж байх
 Уян хатан бүтэцтэй байх
 Хамт олныг тэргүүлэх, хариуцлага хүлээх чадвар, шинийг сэдэх бүтээлч
чадавхийг голлон үнэлдэг.
 Үйл ажиллагааны үр дүн чанарын зорилго болгох.
Мөн ажиллагсдын ажиллах орчин нөхцөл, нийгмийн хангамж үйлчилгээ, ажиллагсдыг
сургаж хөгжүүлэх асуудалд нилээд анхаарлаа хандуулж ажилладаг бөгөөд хүнийн
нөөцийн менежментийн асуудал хэрэгжиж байгаа гэж хэлж болно.
Байгууллага нь нийт ажиллагсадынхаа мэдлэг хөдөлмөрийн бүтээмж, мэрэгжлийн ур
чадварыг сайжруулахад чиглэсэн олон төрлийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд ач холбогдол
өгч, анхаарал тавьж байх болно. Хөдөлмөрийн бүтээмжийг тууштай сайжруулах
бодлого баримтлан ажиллаж байна. Бид үйл ажиллагааны тоон болон чанарын
өсөлттэй холбогдуулах урамшуулалын систем ажилллуулж хамгийн үр бүтээлтэй
ажилласан хүмүүсийг шагнаж урамшуулж байх болно. Долоо хоногт 6 хоног ажиллана.
1 ээлжийн ажиллах хугацаа 7 цаг. Хүний нөөцийн бүрэлдэхүүн:
 Зөөгч – 6
 Гал тогоо – 3
 Зохион байгуулагч – 2
 Бартендер – 2
 Цэвэрлэгч – 2
 Кассын нярав – 1
Албан тушаал Сарын цалин Сарын нийт цалин
Нийт төлөгдөх
НДШ сарын
Зөөгч 350’000₮ 2’100’000₮ 231’000₮
Гал тогоо 350’000₮ 1’050’000₮ 115’500₮
Зохион
байгуулагч
600’000₮ 1’200’000₮ 132’000
Бартендер 450’000₮ 900’000₮ 99’000₮
Цэвэрлэгч 300’000₮ 600’000₮ 66’000₮
Нийт цалин 5’850’000₮ 643’500₮
Нийт 6’493’500₮
3.3 Санхүүгийн төлөвлөгөө
Санхүүгийн төлөвлөгөг гаргахдаа тустай хөтөлбөрүүдийн өртөг, хүлээн авалтын
орлого болон улиралын өөрчлөлтийг тусгаагүй болно. Энэ нь хөрөнгө оруулалт хэзээ
хийгдэхээс шууд хамааралтай болно.
Шинжилгээний үр дүнгээс харахад өдөрт дундажаар 3’000’000₮ борлуулалтын
орлоготой ажиллах бүрэн боломжтой таамагласан. Үүний дараах байдлаар ангилаж
байна: өдрийн цайны цагийн борлуулалт, оройн цагийн борлуулалт, амралтын өдрийн
борлуулалт.
 Ажлын өдрүүдийн борлуулалт - 3’000’000₮
o Өдрийн цагийн борлуулалт - 1’000’000₮
o Оройн цагийн борлуулалт - 2’000’000₮
 Амралтын өдрүүдийн борлуулалт - 1’000’000₮
Өдрийн цайны цагаар нэг үйлчлүүлэгч дунджаар 20’000₮ - ний худалдан авалт хийдэг
гэж судалгааны үр дүнд гарсан ба энэ нь борлуулатыг 1’000’000₮ байлгахад 50 хүнд
буюу 12 ширээнд үйлчилэх шаардлагатай байна. Харин оройн цагаар тухайн бүс газарт
өдөрт дунджаар 100 ширээ үйлчлүүлдэг болхыг судалгааны үр дүнд олж тогтоосон.
Иймд нэг ширээ 50’000-100’000₮ ний худалдан авалт хийдэг ба дунджаар 75’000₮ -
ний худалдан авалттай гэж үзэхэд. Орой 7 – 12 цагийн хооронд 2’000’000₮ борлуулалт
хийхэд 26 ширээг өөртөө татахад хангалттай. Энэ нь тухайн бүс дэх зах зээлийн 20% -
ийг эзлэх юм. Идэвхжүүлэлтийн шинэлэг санааны тусламжтай энэхүү үр дүнд хүрнэ
гэж тооцолж байна.
Өдрийн хоолны борлуулалтын 25% нь дунджаар бүтээгдэхүүний өртөг болдог байна.
Харин оройн цагаар уух зүйлс харьцангуй илүү өндөр өртөгтэй байх ба 30% нь
борлуулсан бүтээгдэхүүний өртөг болно.
Сарын борлуулалтыг дараах байдлаар тооцов:
Өдрийн хоолны хувьд ажлын өдрүүдэд ихэвчлэн борлуулалт хийгднэ. Иймээс
сард 21 ажилын өдөр дунджаар байдаг гэж тооцоолж борлуулалтыг олохдоо:
21* 1’000’000₮ = 21’000’ 000₮
Оройн цагийн борлуулалтын хувьд бүтэнсайн өдөрүүдэд борлуулалт хийгдэх нь
бага тул ажилын 26 өдөрөөр борлуулалтыг тооцолов: 26* 2’000’000₮ =
52’000’000₮
Бүтэнсайн өдрийн борлуулалт 1’000’000₮ гэж үзнэ сард 4-5 бүтэнсайн өдөр
байдаг байна. Үүнийг тооцохдоо. 4* 1’000’000₮ = 4’000’000₮
Сарын нийт борлуулалтын орлогыг 77’000’000₮ гэж таамаглав.
Хүлээгдэж буй нийт зардал
Үзүүлэлт Мөнгөн дүн /төгрөг/
Үйлчилгээний зардал/тогтмол зардал/ 13’043’500
Борлуулсан бүтээгдэхүүний өртөг/хувьсах зардал/ 20’800’000
Нийт зардал 33’843’500
Үйл ажиллагааны зардалын задаргаа
Үзүүлэлт Мөнгөн дүн /төгрөг/
Цалин 5’850’000
НДШ 643’500
Түрээс 3’200’000
Зээлийн хүү 6’223’854
Цахилгаан, ус, дулаан 1’200’000
Интернетийн төлбөр 150’000
Бусад зардал 2’000’000
Нийт 13’043’500
Ашиг алдагдалын тооцоо
Үзүүлэлт Мөнгөн дүн /төгрөг/
Нийт борлуулалтын орлого 77’000’000
Нийт зардал 33’843’500
Татварын өмнөх ашиг 43’156’500
Татвар 4’315’650
Татварын дараах цэвэр ашиг 38’840’850
Зээлийн төлбөр төлөлт
Зээлийн хүүг сар тухайд төлөх хэлбэрээр санхүүгийн төлөвлөгөөнд тусгасан болно.
Харин зээлийн төлбөрийг 18 сарын хугацаанд 3 тасалж төлбөрийг хийх бөгөөд доорх
хүснэгтэд дэлгэрэнгүй харуулав. Зээлийн төлбөр нь татварын дараах цэвэр ашигаас
төлөгднө.
I хагас жил II хагас жил III хагас жил
Зээлийн төлбөр 60’000’000₮ 60’000’000₮ 102’280’500₮
Сарын төлбөр 10’000’000₮ 10’000’000₮ 17’046’750₮
Анхдагч зардал
Зардал Мөнгөн дүн /төгрөг/
Өргөтгөл, засварын ажил 40’000’000
Дотор засал, шал 42’000’000
Агааржуулалт 4’000’000
Хөгжмийн систем 8’000’000
Бие засах өрөө 5’000’000
Гал тогооны хэрэгсэл 18’500’000
Ширээ, сандал 18’000’000
Эхлэлтийн бүтээгдэхүүн 6’000’000
Барны хэрэгсэл 8’000’000
Гал хамгаалалтын систем 4’000’000
Кассны программ 3’000’000
Бусад хэрэгсэлүүд 13’000’000
Маркетинг 9’800’000
Лиценз/үйл ажиллагааны, архины/ 20’000’000
Нээлтийн үйл ажиллагаа 3’500’000
Цалин 19’480’500
Нийт 222’280’500
Эрсдэлийн үнэлгээ
А хувилбар
Үзүүлэлт Мөнгөн дүн /төгрөг/
Үйлчилгээний зардал/тогтмол зардал/ 13’043’500
Борлуулсан бүтээгдэхүүний өртөг/хувьсах зардал/ 10’010’000
Нийт зардал 23’053’500
Б хувилбар
Үзүүлэлт Мөнгөн дүн /төгрөг/
Үйлчилгээний зардал/тогтмол зардал/ 13’043’500
Борлуулсан бүтээгдэхүүний өртөг/хувьсах зардал/ 11’550’000
Нийт зардал 24’593’500
В хувилбар
Үзүүлэлт Мөнгөн дүн /төгрөг/
Үйлчилгээний зардал/тогтмол зардал/ 13’043’500
Борлуулсан бүтээгдэхүүний өртөг/хувьсах зардал/ 13’090’000
Нийт зардал 26’133’500
Үзүүлэлт А хувилбар /65%/ Б хувилбар /75%/ В хувилбар /85%/
Нийт борлуулалтын
орлого
50’050’000 57’750’000 65’450’000
Нийт зардал 23’053’500 24’593’500 26’133’500
Татварын өмнөх
ашиг
26’996’500 33’156’500 39’316’500
Татвар 2’699’650 3’315’650 3’931’650
Татварын дараах
цэвэр ашиг
24’296’850 29’840’850 35’384’850
Дүгнэлт
Шижилгээний үр дүнд үйлчилгээний зах зээлийн ерөнхий дүр зургийг тодорхойлов.
Үйлчилгээний зах зээлд хамгийн ихээр дутагдаж байгаа зүйл бол үйлчилгээний чанар
юм. Үйлчлэгчид үйлчилгээний талаар мэдлэггүй нь энэ бүх зүйлийн учир шалтгаан юм.
Биднар үйлчилгээий стандартыг шинэчилж ресторан, бар, лаунжийн зах зээлийг
хөгжүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Мөн үйл ажиллагаа эхэлсэнээс 3 сарын
дотор уг зах зээлийн 20% хувийг эзэмших зорилготой ажиллахад шаардлагатай үйл
ажиллагааны хөтөлбөрийг гаргасан. Бүтээгдэхүүн, үйлчилгээгээр бусдаас ялгарж
Улаанбаатар хотын шилдэг үйлчилгээтэй ресторан, лаунжыг хийх юм.
Санхүүгийн төлөвлөгөөний үр дүнгээс харахад үйл ажиллагаа эхэлсэнээс хойш 18
сарын хугацаанд зээлийг эргэн төлөх бүрэн боломжтой гэж үзэж байна.
Эрсдэлийн үнэлгээний үр дүнд үйл ажиллагаа эхлээд 65%, 75%, 85% үед зээлийн
төлбөрийг төлөх боломжтой харуулж байна. Энэ энэхүү төслийн эрсдэлийг багасгаж
илүү бодитой болгож байна.
Хавсралт №2
Амтат зууш
Хоолны нэр Тайлбар Үнэ
Buffalo Wings
Халуун сүмсээр амталсан
тахианы жижиг мөч ба
далавч, лууван, шинцай,
хөх бяслаган сүмс
15’000₮
Chicken Quisadilla
Тортилла, тахианы мах,
гахайн утсан мах, бяслаг
сонгино, улаан лооль,
салса, цөцгий авокадо сүмс
11’900₮
Egg Rolls
Тахианы зөөлөн мах,
байцаа, лууванг ороон бүрж
шарсан терияаки сүмсний
хамт
9’900₮
Scotch Egg
Хайрсан гахайн маханд
ороосон чанасан өндөг
гичний сүмсний хамт
11’900₮
Salmon Slider
Амталж хайрсан, яргай
загас, хайрсан сонгинотой
бургерийн цуглуулга
18’900₮
Beef Sliders
BBQ сүмсээр амталсан
үхэрийн мах, сонгино
бяслагтай бургерийн
цуглуулга
16’500₮
Nachos
Үхэрийн мах, улаан лооль,
сонгино хар чидун жимс,
шош, хайлуулсан бяслаг,
тортилла чипс цөцгий,
салса, авокадо сүмс
18’900₮
Yakitori Chicken
Японы сүмсээр амталсан
тахианы гуяаны мах мөөг,
якитори сүмсний хамт
11’000₮
Crispy Chicken
Бүрсэн тахианы зөөлөн
мах, нухсан төмс, хуурч
шарсан ногоо, тартар
сүмсний хамт
14’000₮
Пицца
Meat Lovers Pizza
Утсан гахайн мах, хиам,
салями, үхэрийн мах,
моццарелла бяслаг
23’500₮
Combo Pizza
Утсан гахайн мах, хиам,
салями, үхэрийн мах, мөөг,
амтат чинжүү, улаан
сонгино, моццарелла бяслаг
23’500₮
Hawaiian Pizza
Утсан гахайн мах, хиам,
ханборгоцой, ногоон
сонгино, моццарелла бяслаг
22’500₮
Pepperoni Pizza
Пепперони, улаан лоолийн
сүмс ба моццарелла бяслаг
22’500₮
Бургер Ба Сэндвич
Burger
Гахайн утсан мах, авокадо,
бяслаг, салса, шаржигнуур
байцаа, улаан лооль
18’900₮
Blue Cheeseburger
Хөх бяслаг, шаржигнуур
байцаа, улаан лооль, улаан
сонгино, дарсан өргөст
хэмх
13’900₮
Mushroom& Onion Burger
Шарсан сонгино, мөөг,
улаан лооль, дарсан өргөст
хэмх, шаржигнуур байцаа
13’900₮
Bacon Cheeseburger
Гахайн утсан мах, бяслаг,
салат навч, улаан лооль,
улаан сонгино, дарсан
өргөст хэмх, майонез
14’600₮
Firehouse Burger
Халуун чинжүү, улаан
сонгино, байцаа, дарсан
өргөст хэмх, улаан лооль,
тусгайлан бэлдсэн халуун
сүмс
13’900₮
Teriyaki Chicken
Тахианы мах, хан
боргоцой, салат навч, улаан
лооль, улаан сонгино
14’600₮
Club Sandwich
Тахианы мах, бяслаг,
гахайн утсан мах, хиам,
салат навч, улаан лооль,
майонез
13’900₮
Стэйк
Pork Chops Гриллдэж шарсан гахайн
нурууны мах, нухсан төмс,
21’500₮
хуурсан бууцай, алимтай
сүмсний хамт
T-Bone Steak
Гриллдэж шарсан Т-Боне
стейк хүрэн мөөгний сүмс,
хуурсан ногоонууд,
цөцгийтэй бууцай, амталж
жигнэсэн төмсний хамт
23’000₮
Steak
Гриллдэж шарсан үхрийн
нурууны мах, хүрэн
мөөгний сүмс, хуурсан
ногоонууд цөцгийтэй
бууцай, бяслагтай төмсний
хамт
35’400₮
Italian Steak
Үхрийн нурууны зөөлөн
мах, бяслагтай жигнэсэн
ногоо, нухсан төмс,
цөцгийтэй бууцай, хүрэн
мөөгний сүмс
21’000₮
Jumbo Steak
Гриллдэж шарсан үхрийн
гол мах, гахайн махтай
төмс, хуурсан ногоонууд,
цөцгийтэй бууцай, тагар
сонгинотой сүмсний хамт
24’000₮
Амттан
Fruit Blast
Интоор, гүзээлзгэнэ,
бөөрөлгөнө, киви,
нимбэгний зайрмаган дээр
шинэхэн гүзээлзгэнэ,
интоор кивиний зүсэм
болон жигнэмэгээр
чимэглэв
7’500₮
Strawberry Sweetness
Тарагтай, гүзээлзгэнэтэй
зайрмагны, цуглуулган
дээр шинэхэн гүзээлзгэнэ,
цөцгий, гүзээлзгэний сироп
6’900₮
Cheesecake
Бяслагтай бялуу кремийн
хамт
6’500₮
Chocolate Bomb
Шоколадтай зайрмаган
дээр самар, жигнэмэг,
цөцгийн хөөсөөр чимэглэв
6’900₮
Хавсралт №3
Alcohol
Gin Gordons Gin, Bombay Gin,Hendricks Gin, Tanqueray Gin
Rum
Bacardi Gold/Silver/Dark, Captain Morgan Spiced Rum, Myers
Rum
Tequila Olmeca Gold/Silver, Sierra Gold/Silver, Jose Quervo Gold
Vodka
Chinggis Vodka,Grey Goose, Belvedere, Reyka, Absolute
Blue/Mandarin/Raspberry/ Vanilla, Soyombo
Cognac Henessy XO/VSOP, Martell XO/VSOP, Remy Martin XO/VSOP
Whisky/Whiskey
Jack Daniels,Jim Beam, Southern Comfort, Chivas 12/18,
Jameson, Glenfiddich 12, Ballantines Finest, Johnnie Walker
Black/ Red/Blue, Balvenie 12/15
Cocktails
Andreas Jack Daniels 50ml, Cointreau 25ml, Sweet And Sour Mix 10ml,
Lime Juice 5ml, Sprite 50ml
Flight 747 Vodka - 50ml, Cranberry -30ml, Cointreau -15ml, Sprite -50ml
Mexican Coffee (Hot) Kahlua -50ml, Sugar Syrup 10ml, Black Coffee -100ml, Whip
Cream -15ml, Chocolate Syrup -10ml
Mood Swing Vodka -50ml, Orange Juice -100ml, Pernod -10ml, Cherry Syrup
-10ml
Straight Flush Jim Beam -50ml, Cointreau -20ml, Cranberry Juice -40ml,
Orange Juice -20ml
Monkeys Brunch Banana Liqueur -20ml, Kahlua -30ml, Milk -40ml, Baileys -
30ml
Liquid Cocaine
(Lowball)
Amaretto -50ml,Southern Comfort -60ml, Pineapple Juice -60ml
Metropolitan (Martini
Glass)
Vodka -50ml, Cranberry Juice -20ml, Orange Juice -20ml,
Lemon Juice -5ml, Cointreau -15ml
Sunburn Tequila White -25ml, Bacardi White -25ml, Margarita Mix -
20ml, Orange Juice -60ml, Grenadine -10ml
Irish Trash Can
(Tankard)
Gin -20ml, White Rum -20ml, Vodka -20ml, Peach Schnapps
15ml, Blue Curacao -10ml, Triple Sec -10ml, Red Bull Blue –
Can
A Piece Of Ass
(Lowball) Amaretto -50ml, Jim Beam -50ml, Sour Mix -25ml
Blue Hawaiian Light Rum -60ml, Pineapple Juice -60ml, Blue Curacao -15ml,
Coconut Cream -15ml
Magnum 357 (Lowball) Vodka -40ml, Gold Rum -40ml, Amaretto -30ml, Soda Water-
20ml
Sapphire Sin (Martini) Bombay Gin -660ml,Lemon Juice -10ml, Orange Juice -10ml,
Ginger Syrup -5ml
Blinding Sunrise Tequila -30ml, Vodka -30ml, Orange Juice -60ml, Grenadine -
20ml
Liqueurs/Syrups/Juices (Ingredients(not on the menu))
Liqueurs
Baileys, Kahlua,Cointreau, Orange Bitters, Sambuca, Pernod,
Campari Galliano, Peach Schnapps, Martini Dry, Martini Bianco,
Martini Rosso, Martini Rose, Midori, Crème De Cassis, Crème
De Menthe, Jagermeister, Malibu
Syrups
Cucumber Syrup, Strawberry Syrup, Banana Syrup, Apple Syrup
Honey Syrup, Chocolate Syrup, Vanilla Syrup, Mojito Syrup
Coconut Syrup, Hazel Nut Syrup, Raspberry Syrup, Lemon
Syrup Lime Syrup, Grenadine, Blue Curacao
Juices Orange, Pineapple, Guava, Mango, Apple, Cranberry, Peach,
Watermelon, Grapefruit, Lemon.

Más contenido relacionado

La actualidad más candente

зочид буудлын хоол үйлчилгээний зал зохион байгуулалтын асуудлууд
зочид буудлын хоол үйлчилгээний зал зохион байгуулалтын асуудлуудзочид буудлын хоол үйлчилгээний зал зохион байгуулалтын асуудлууд
зочид буудлын хоол үйлчилгээний зал зохион байгуулалтын асуудлууд
Prime Rose Snowdrop
 
таамаглал шалгах
таамаглал шалгахтаамаглал шалгах
таамаглал шалгах
Serod Khuyagaa
 
Д.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮН
Д.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮНД.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮН
Д.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮН
Nomuuntk
 
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
Mr Nyak
 
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргамикро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
Гончигжавын Болдбаатар
 
махны зах зээлийн_судалгаа
махны зах зээлийн_судалгаамахны зах зээлийн_судалгаа
махны зах зээлийн_судалгаа
Batsaikhanshdee
 
Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн заавар
Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн зааварСанхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн заавар
Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн заавар
Byambadrj Myagmar
 
Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/
Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/
Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/
Adilbishiin Gelegjamts
 
хоолны газрын үйлчилгээ
хоолны газрын үйлчилгээхоолны газрын үйлчилгээ
хоолны газрын үйлчилгээ
Oyundari Nyamsuren
 
Лекц 10
Лекц 10Лекц 10
Лекц 10
Etugen
 

La actualidad más candente (20)

Маркетингийн орчин
Маркетингийн орчин Маркетингийн орчин
Маркетингийн орчин
 
зочид буудлын хоол үйлчилгээний зал зохион байгуулалтын асуудлууд
зочид буудлын хоол үйлчилгээний зал зохион байгуулалтын асуудлуудзочид буудлын хоол үйлчилгээний зал зохион байгуулалтын асуудлууд
зочид буудлын хоол үйлчилгээний зал зохион байгуулалтын асуудлууд
 
Маркетингийн үндэс 2013
Маркетингийн үндэс 2013Маркетингийн үндэс 2013
Маркетингийн үндэс 2013
 
Бизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээ
Бизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээБизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээ
Бизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээ
 
хэрэглэгчийн зан төлөвийн үндсэн асуудал
хэрэглэгчийн зан төлөвийн үндсэн асуудалхэрэглэгчийн зан төлөвийн үндсэн асуудал
хэрэглэгчийн зан төлөвийн үндсэн асуудал
 
Маркетингийн үндэс
Маркетингийн үндэсМаркетингийн үндэс
Маркетингийн үндэс
 
Брэнд менежментийн стратеги
Брэнд менежментийн стратегиБрэнд менежментийн стратеги
Брэнд менежментийн стратеги
 
таамаглал шалгах
таамаглал шалгахтаамаглал шалгах
таамаглал шалгах
 
Д.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮН
Д.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮНД.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮН
Д.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮН
 
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
 
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
 
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргамикро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
 
Бүтээгдэхүүний бодлого
Бүтээгдэхүүний бодлогоБүтээгдэхүүний бодлого
Бүтээгдэхүүний бодлого
 
Lec 8
Lec 8Lec 8
Lec 8
 
махны зах зээлийн_судалгаа
махны зах зээлийн_судалгаамахны зах зээлийн_судалгаа
махны зах зээлийн_судалгаа
 
Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн заавар
Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн зааварСанхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн заавар
Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн заавар
 
Бизнесийн орчин, нөхцөл байдлыг шинжилгээ
Бизнесийн орчин, нөхцөл байдлыг шинжилгээБизнесийн орчин, нөхцөл байдлыг шинжилгээ
Бизнесийн орчин, нөхцөл байдлыг шинжилгээ
 
Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/
Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/
Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/
 
хоолны газрын үйлчилгээ
хоолны газрын үйлчилгээхоолны газрын үйлчилгээ
хоолны газрын үйлчилгээ
 
Лекц 10
Лекц 10Лекц 10
Лекц 10
 

Similar a Ресторан, лаунж төсөл

Д.Буянтогтох Б.Жавзанпагма - Хоолны газрын хүний нөөцийн эрэлт, хөгжлийн стра...
Д.Буянтогтох Б.Жавзанпагма - Хоолны газрын хүний нөөцийн эрэлт, хөгжлийн стра...Д.Буянтогтох Б.Жавзанпагма - Хоолны газрын хүний нөөцийн эрэлт, хөгжлийн стра...
Д.Буянтогтох Б.Жавзанпагма - Хоолны газрын хүний нөөцийн эрэлт, хөгжлийн стра...
batnasanb
 
2017 7-19-mongolian poll-mongolian-language
2017 7-19-mongolian poll-mongolian-language2017 7-19-mongolian poll-mongolian-language
2017 7-19-mongolian poll-mongolian-language
Mr Nyak
 
Э.Баатархуяг - УНДААНЫ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭ
Э.Баатархуяг - УНДААНЫ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭЭ.Баатархуяг - УНДААНЫ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭ
Э.Баатархуяг - УНДААНЫ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭ
batnasanb
 

Similar a Ресторан, лаунж төсөл (13)

Д.Буянтогтох Б.Жавзанпагма - Хоолны газрын хүний нөөцийн эрэлт, хөгжлийн стра...
Д.Буянтогтох Б.Жавзанпагма - Хоолны газрын хүний нөөцийн эрэлт, хөгжлийн стра...Д.Буянтогтох Б.Жавзанпагма - Хоолны газрын хүний нөөцийн эрэлт, хөгжлийн стра...
Д.Буянтогтох Б.Жавзанпагма - Хоолны газрын хүний нөөцийн эрэлт, хөгжлийн стра...
 
Лекц № 6
Лекц № 6Лекц № 6
Лекц № 6
 
Milk pre
Milk preMilk pre
Milk pre
 
Final satisfaction report crc 2019
Final satisfaction report crc 2019Final satisfaction report crc 2019
Final satisfaction report crc 2019
 
Final satisfaction report_crc 2019.03.21
Final satisfaction report_crc 2019.03.21Final satisfaction report_crc 2019.03.21
Final satisfaction report_crc 2019.03.21
 
Bie daalt 1
Bie daalt 1Bie daalt 1
Bie daalt 1
 
ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ
ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ
ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ
 
2017 7-19-mongolian poll-mongolian-language
2017 7-19-mongolian poll-mongolian-language2017 7-19-mongolian poll-mongolian-language
2017 7-19-mongolian poll-mongolian-language
 
2015 4 uliral san shinjilgee (1)
2015 4 uliral san shinjilgee (1)2015 4 uliral san shinjilgee (1)
2015 4 uliral san shinjilgee (1)
 
Э.Баатархуяг - УНДААНЫ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭ
Э.Баатархуяг - УНДААНЫ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭЭ.Баатархуяг - УНДААНЫ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭ
Э.Баатархуяг - УНДААНЫ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭ
 
Маркетингийн судалгааны аргачлалууд
Маркетингийн судалгааны аргачлалуудМаркетингийн судалгааны аргачлалууд
Маркетингийн судалгааны аргачлалууд
 
Ковид-19-ийн бизнест нөлөөлж буй судалгааны нэгдсэн тайлан
Ковид-19-ийн бизнест нөлөөлж буй судалгааны нэгдсэн тайланКовид-19-ийн бизнест нөлөөлж буй судалгааны нэгдсэн тайлан
Ковид-19-ийн бизнест нөлөөлж буй судалгааны нэгдсэн тайлан
 
Uzuulelt 2017
Uzuulelt 2017Uzuulelt 2017
Uzuulelt 2017
 

Ресторан, лаунж төсөл

  • 1. BROTHER D LLC Ресторан, лаунж Бизнес төлөвлөгөө Төлөвлөгөө бичсэн: А. Хүслэн 2014 он
  • 2. Агуулга 2 Байгууллагын дотоод орчны шинжилгээ............................................................................. 3 2.1 Зах зээлийн стратегийн шинжилгээ............................................................................... 3 2.1.1 Хэрэглэгчийн шинжилгээ......................................................................................... 3 2.2 Өрсөлдөгчийн шинжилгээ............................................................................................ 15 3 Төлөвлөгөө ........................................................................................................................... 20 3.1 Маркетингийн төлөвлөгөө............................................................................................ 22 3.1.1 Үйл ажиллагаа ........................................................................................................ 22 3.1.2 Байршил.................................................................................................................. 23 3.1.3 Идэвхжүүлэлт.......................................................................................................... 24 3.1.4 Бүтээгдэхүүн........................................................................................................... 28 3.1.5 Үнэ............................................................................................................................ 29 3.2 Хүний нөөцийн төлөвлөгөө........................................................................................... 29 3.3 Санхүүгийн төлөвлөгөө................................................................................................. 31 Дүгнэлт.................................................................................................................................... 36
  • 3. 1 Удиртгал Төслийн танилцуулга Өнөөдөр манай улсад үйлчилгээний байгууллагуудад тулгардаг хамгийн чухал асуудал бол үйлчилгээ юм. Үйлчилгээний байгууллагад ороод сэтгэл дундуур үйлчлүүсэн хүний тоо өдөрөөс нэмэгдэж байна. Энэ нь үйлчилгээний байгууллагууд үйлчилгээний ажилчиддаа хүн үйлчлэх тэрхүү соелыг заадаггүйээс болж байна мөн үйлчлүүлэгч тэднээс энэхүү үйлчилгээг шаарддагүйтэй холбоотой байх магадлалтай юм. Иймд энэхүү төслөөр бид үйлчилгээний зах зээлийн шинжилгээг хийж шинээр зах зээлд нэвтрэхэд шаардлагатай мэдээлэл цуглуулсаны үндсэн дээр Ресторан, лаунж байгуулах төлөвлөгөөг хийсэн болно. II –р бүлэг зах зээлийн шинжилгээ, III – р бүлэг төлөвлөгөө, IV –р бүлэгт дүгнэлт V – р бүлэг хавсралт Төслийн зорилго: Америкийг автомашинжуулсаны ижил энэхүү төслийн үр дүнд бид үйлчилгээний соел, үйлчилгээний өндөр стандартыг хүмүүст таниулж маркетинг, менежментийн зохистой үйл ажиллагааны тусламжтай Улаанбаатар хотын үйлчилгээний салбарт нэвтрэн орох юм. 2 Байгууллагын дотоод орчны шинжилгээ 2.1 Зах зээлийн стратегийн шинжилгээ 2.1.1 Хэрэглэгчийн шинжилгээ Удиртгал Судалгааны зорилго: Ресторан, лаунжийн хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлага, худалдан авалтын зан төлөв, шийдвэр гаргалтанд нөлөөлдөг хүчин зүйлийг тодруулахад оршино. Судалгааг 2014 оны 9 сарын 16 – аас 2014 оны 9 сарын 23 – ны хооронд хотын төв буюу хүүхдийн зуу болон улсын их дэлгүүр орчмын ресторан, лаунжуудаар үйлчлүүлж буй 157 хэрэглэгчээс санал асуулгын судалгааг 9 асуулт бүхий 157 маягтаар авсан болно. Мөн ресторан, лаунжийн эрэлтийг тодорхойлохын тулд долоо хонгийн турш ажиглалт хийсэн болно. Хэрэглэгчдээс авсан анхдагч материалд тоон боловсруулалт хийж, холбогдох хүснэгт,фото зураг, диаграммыг гаргав. Судалгааны арга зүй:Маркетингийн судалгаанд хамгийн өргөн ашиглагддаг анкетын арга болон ажиглалтын аргыг ашигласан. Хэрэглэгчдээс асуулт,хариулт авах замаар
  • 4. шаардлагатай мэдээллийг бүрдүүлэв. Судалгааны анхдагч материалыг Excel программыг ашиглан болвсруулж SPSS –ийн тусламжтай үнэлгээг хийсэн болно. Оролцогчдын насны бүтэц: Ресторан, лаунжийн хэрэглэгчийн зан төлөвийн судалгаанд оролцсон нийт 157 үйлчлүүлэгчийг насны бүлгээр авч үзэхэд 21% нь 21-25 насны, 39% нь 26-30 насны, 24% нь 31-35 насны,16% - ийг 36 - аас дээш насныхан тус тус эзэлж байна. Дээрх судалгаанаас харахад худалдан авагчдын ихэнх буюу 39% нь 26-30 настай залуучууд, харин 45% - ийг идэр насныхан /21-25/ болон ахмад насныхан /31-35/ эзлэж байгаа нь тэдний худалдан авалтын давтамж өндөртэй болохыг харуулж байна. /Хүснэгт, зураг-1/. Судалгаанд оролцогчдын насны бүтэц/хувиар/ Хүснэгт-1 Нас Оролцогчдын тоо /хүн/ Эзлэх хэмжээ/хувиар/ 21 – 25 33 21.0% 26 – 30 62 39.0% 31 – 35 37 24.0% 36 – аас дээш 25 16.0% Нийт дүн 157 100.0% Судалгаанд оролцогчдын насны бүтэц /хувиар/ Зураг-1.
  • 5. Судалгаанд хамрагдсан бүлгийн дундаж хүний тоо Судалгаанд хамрагдсан бүлгийн хүний тоог авч үзвэл 24% нь 2 – уулаа, 36% нь 2 – 4 хүн, 21% 4 – өөс олон хүнтэй байна. /Хүснэгт -2/. Судалгаанд оролцогчдын хүйсийн бүтэц/хувиар/ Хүснэгт -2 Хүний тоо Оролцогчдын тоо Эзлэх хэмжээ/хувиар/ 2 хүн 45 29.0% 2 – 4 хүн 69 44.0% 4 – өөс дээш хүн 42 27.0% Нийт дүн 157 100.0% Судалгаанд оролцогчдын хүйсийн байдал./хувиар/ Зураг -2. 21 – 25 насны 21% 26 – 30 насны 39% 31 – 35 насны 24% 36 – аас дээш насны 16%
  • 6. Судалгаанд хамрагдсан хэрэглэгчийн ажил эрхлэлтийн байдал Судалгаанд оролцсон нийт хүмүүсийн, 26% -ийг оюутан, 29% нь төсвийн байгууллагын ажиллагсад, 22% нь хувийн байгууллагын, 19% -ийг хувиараа хөдөлмөр эрхэлэгчид тус тус эзэлж байна. Дээрх үр дүнгээс харахад оюутан, төсвийн байгууллагад ажилладаг хэрэглэгчид худалдан авах давтамж өндөртэй хүмүүс болохыг харуулж байна. /Хүснэгт-3/. Хэрэглэгчийн ажил эрхлэлтийн байдал./хувиар/ Хүснэгт-3 Ажил эрхлэлт Оролцогчдын тоо Нийт оролцогчдод эзлэх хэмжээ Оюутан 37 24.0% Төсвийн байгууллагын ажиллагсад 46 29.0% Хувийн байгууллагын ажиллагсад 44 28.0% Хувиараа хөдөлмөр эрхлэгчид. 30 19.0% Нийт 157 100.0% Ажил эрхлэлтийн байдал/хувиар/ Зураг -3. 2 хүн 24% 2 – 4 хүн 36% 4 – өөс дээш хүн 21%
  • 7. Судалгаанд хамрагдагсдын худалдан авалтын зан төлөв Судалгаанд оролцогчдын сонголт,хэрэглээ Нийт судалгаанд хамрагдсад давхардсан тоогоор 47% нь пиво, 33% нь коктэйл, шот уух зорилгоор, үлдсэн 20% нь бусад бүтээгдэхүүнийг сонгон авч байв. Хүснэгт -4 Худалдан авагчдын хэрэглээ/хувиар/ Хүснэгт -4 Сонголт Худалдан авагчдын тоо Нийт оролцогчдод эзлэх хэмжээ Пиво, архи 74 47.0% Коктэйл, шот 52 33.0% Бусад 31 20.0% Нийт дүн 157 100.0% Худалдан авагчдын хэрэглээ/хувиар/ Зураг - 4 0% 5% 10% 15% 20% 25% 30% Оюутан Төсвийн байгууллагын ажиллагсад Хувийн байгууллагын ажиллагсад Хувиараа хөдөлмөр эрхлэгчид.
  • 8. Судалгаанд оролцсон үйлчлүүлэгчийн рестораныг хэрэглэх байдал Судалгаанд хамрагдагсдын оролццогчдын /давхардсан тоогоор/ 31% нь тогтмол ресторан лаунжаар үйлчлүүлдэг, харин 48% нь баяр ёслолын өдрүүдэд. 21% нь бусад өдрүүдэд ресторан лаунжаар үйлчлүүдэг байна. /Хүснэгт,зураг- 5/ Ресторан лаунжийн хэрэглээ /хувиар/ Хүснэгт- 5 Хэрэглээ Худалдан авагчид/давхардсан тоогоор/ Нийт оролцогчдод эзлэх хэмжээ Тогтмол 49 31.0% Баяр ёслолын өдрүүдээр 75 48.0% Бусад үед 33 21.0% Нийт оролцогч 157 100 Ресторан лаунжийн хэрэглээ /хувиар/ Зураг -5 47% 33% 20% Пиво, архи Коктэйл, шот Бусад
  • 9. Судалгаанд оролцсон үйлчлүүлэгчийн рестораны сонголтод нөлөөлдөг хүчин зүйлс Судалгаанд хамрагдагсаннийт оролцогчидийн дийлэнх буюу давхардсан тоогоор 93% орчин, 72% нь бүтээгдэхүүнд бол давхардсан тоогоор 41.0% нь үйлчилгээ, 37% нь үнэд, 41% нь байршилыг чухалчлан худалдан авалт хийдэг байна. /Хүснэгт, зураг -6/ Худалдан авалтад нөлөөлдөг хүчин зүйл Хүснэгт -6 Худалдан авалтад нөлөөлөх хүчин зүйлс Худалдан авагчид /давхардсан тоогоор/ Нийт оролцогдод эзлэх хэмжээ /хувиар/ Орчин 146 93.0% Үйлчилгээ 64 41.0% Бүтээгдэхүүн 113 72.0% Үнэ 58 37.0% Байршил 64 41.0% Худалдан авалтад нөлөөлдөг хүчин зүйл/хувиар/ Зураг - 6 31% 48% 21% Тогтмол Баяр ёслолын өдрүүдээр Бусад үед
  • 10. Судалгаанд оролцогчдын хэрэглээний давтамж Судалгаанд оролцогчдынихэнх буюу 27,0% нь сард 2 удаа, 51,0% нь сард 4 удаа, 22% нь 7 хоногт 2 удаа тус тус ресторан лаунжаар үйлчлүүдэг байна. /Хүснэгт,зураг - 7/. Хэрэглэгчийн ресторан лаунжаар үйлчлүүлэх давтамж Хүснэгт - 7 Хэрэглээний давтамж Худалдан авагчдын тоо Нийт оролцогчдод эзлэх хэмжээ /хувиар/ Сард 2 удаа 42 27.0% Сард 4 удаа 80 51.0% 7 хоногт 2 удаа 35 22.0% Нийт оролцогч 157 100.0% Хэрэглэгчийн ресторан лаунжаар үйлчлүүлэх давтамж/хувиар/ Зураг - 7 0% 20% 40% 60% 80% 100% Орчин Үйлчилгээ Бүтээгдэхүүн Үнэ Байршил
  • 11. Нэг удаагийн худалдан авалтын зардал Ресторан лаунжид оройн цагаар хүн 1 – 2 цаг суухад хамгийн багадаа 2 уух юм авдаг тул 1 үнийн интервалыг бүтээгдэхүүний төрлөөс хамааруулан 10 мянган төгрөг гэж үзвэл нийт судалгаанд хамрагсадын 41% хувь нь 15.0 – 25.0 мянган төгрөгний үнэтэй худалдан авалт хийдэг бол 21% нь 25.0-35.0 мянган төгрөгний худалдан авалт, 24% нь 35.0-45.0 мянган төгрөгний хооронд тус тус худалдан авалт хийдэг байна. Мөн үлдэж буй 4% нь 45.0 мянган төгрөгний худалдан авалт хийдэг байна. Өдрийн цайны цагаар үйлчлүүлэгчдийн худалдан авалт 15.0 – 25.0 мянган төгрөгний хооронд оршдог байна. /Хүснэгт -8/ Нэг удаагийн худалдан авалтын зардал Хүснэгт -8 Худалдан авалтын үнэ /төгрөгөөр/ Худалдан авагчдын тоо Нийт оролцогчдод эзлэх хэмжээ /хувиар/ 15000 – с доош 16 10.0% 15001 – 25000 64 41.0% 25001 – 35000 33 21.0% 35001 – 45000 37 24.0% 0% 10% 20% 30% 40% 50% 60% Сард 2 удаа Сард 4 удаа 7 хоногт 2 удаа
  • 12. 45001 – с дээш 7 4.0% Нийт оролцогч 157 100.0% Нэг удаагийн худа лдан авалтын зардал Зураг -8 Улаанбаатар хотын оройн цагаар ресторан лаунжаар үйлчлүүлэх нийт хүний тоог доорх хүснэгтэд харуулав. Өдөр Үйлчлүүлэгч ширээний тоо Хүн Даваа гараг /2014.09.22/ 108 432 Мягмар гараг /2014.09.23/ 127 508 Лхагва гараг /2014.09.17/ 117 468 Пүрэв гараг /2014.09.18/ 97 388 Баасан гараг /2014.09.19/ 159 636 Бямба гараг /2014.09.20/ 135 540 Ням гараг /2014.09.21/ 45 180 Эдгээр тоонуудыг асуулга асуух явцад ажиглалтын аргаар гаргасан болно. California, Los Angeles, UB Jazz,Turning Point ресторанууд нь харьцангуй тогтмол үйлчлүүлэгч 10% 41% 21% 24% 4% 15000 – с доош 15001 – 25000 25001 – 35000 35001 – 45000 45001 – с дээш
  • 13. ихтэй байна. Энэ нь өдөр бүр 70-80% хүчин чадлаа ашигладаг байна. Ажиглалт хийсэн ресторан, лаунжууд:  Broadway  Turning Point  Delhi Darbar  Suano  Mojito House  UB Jazz  Los Angeles  California  Rock Sugar  Их Монгол  Piano
  • 14. Дүгнэлт Ресторан, лаунжийн худалдан авагчдын судалгаа Судалгаанд оролцогчдын төрх байдал  Насны бүтцээр авч үзвэл ихэнх буюу 33% нь 26-30 настай залуучууд, 45%-ийг идэр насныхан болон ахмад насныхан эзлэж байгаа нь тэдний худалдан авалтын давтамж өндөртэй болохыг харуулж байна.  Судалгаанд хамрагдсан бүлгийн хүний тоог авч үзвэл дийлэнх буюу 36% нь 2 – 4 хүн, 21% 4 – өөс олон хүнтэй байна. Оройн цагаар ресторан, лаунжаар үйлчлүүлэх хүний тоо 2 – оос илүү байна. 4 хүнээр 1 ширээг тооцолох нь дундаж хүний тоо юм.  Ажил эрхлэлтээр авч үзвэл хамгын олон буюу 26,0- 29,0%-ийг хувийн байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчид эзлэж байгаа нь тэд ресторан лаунжаар үйчлүүлэх давтамж өндөртэй хүмүүс болохыг харуулж байна. Судалгаанд хамрагдагсдын худалдан авалтын зан төлөв, түүнд нөлөөлөх хүчин зүйлс  Судалгаанд хамрагдсан үйлчлүүлэгчид хэрэглэх бүтээгдэхүүнээс хамаар газрын сонголтыг хийдэг болох нь тодорхой байсан. Учир нь Rock Sugar, Mojito House, California ресторанаар үйлчлүүлэгчид коктэйл, шот хэрэглэх сонирхолтой байдаг байна. Харин Brau Haus, UB Jazz, Их Монгол ресторан, пабуудаар үйлчлүүлэгчид пиво, архи хэрэглэх нь илүү байна. Энэ нь хэрэглэгчдийн нас, хүйсээс хүчтэй хамааралтай байна. Учир нь эмэгтэйчүүд коктэйл, шот хэрэглэдэг харин эрчүүд пиво, архи хэрэглэх сонирхол өндөртэй байна.  Худалдан авалтад нөлөөлдөг гол хүчин зүйл бол орчин, бүтээгдэхүүн, байна. Учир нь ресторан, лаунжийн үнийн зөрүү бага байдаг тул үйлчлүүлэгчийн сонголтод байршил, үнэ хүчтэй
  • 15. нөлөөлж чададгүй болхыг олж тогтоосон юм. Харин байршилын хувьд хотын төвд үйлчлүүлэгчидэд сонголттой байдаг тул хотын төвийг зорьж ирдэг байна.  Цаашид зах зээлийн бүхий л сегментэд хүрч ажиллахын тулд бүтээгдэхүүнийхээ чанарт анхаарахас гадна үнийг тогтворжуулах,урамшуулал, хөнгөлөлтийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэх хэрэгтэй байгааг олж илрүүлсэн юм. Мөн хэрэглэгчидийг уйдахгуйн тулд тогтмол арга хэмжээ явуулж байхыг үйлчлүүлэгчид хүсч байсан юм.  7 хонгийн турш Улаабаатар хотын төв орчмын хүүхдийн 100 болон улсын их дэлгүүрт ойролцоох ресторан, лаунжуудыг ажиглахад харьцангуй өдөрт үйлчлүүлэх хүний зөрүү бага байсан. Энэ нь өвлийн улиралд ресторан, лаунжууд тогтмол хэрэглэгчидтэй байдаг гэсэн таамаглалтай нийцэж байна. 2.2 Өрсөлдөгчийн шинжилгээ Гол өрсөлдөгчид болох Rock Sugar Bar, Mojito House Cocktail Bar, California Restaurant Bar, Los Angeles Restaurant, UB Jazz, Turning Point нар юм. Бусад хотын төвийн ресторан лаунжууд харьцангуй зах зээлийн эзлэх хувь бага байна. Өрсөлдөгчийн шинжилгээг хийхдээ ажиглалтын аргыг ашиглан өдөрийн цайны цагаар хотын төвийн ресторан, лаунжийн үйлчлүүлэгчдийн тоог тооцолсон юм. Иймд Судалгааны үр дүнд ямар нэгэн идэвхжүүлэлтийн үйл ажиллагаагүйгээр өдөрт 12 – 14 ширээ дундажаар үйлчлүүлдэг байна. Өдрийн цайны цагаар үйлчлүүлэгч 20’000₮ – 25’000₮ - ний худалдан авалт хийдэг байна. Ажиглалтын үр дүнд хотын төвын рерсторан лаунжуудаар цайны цагаар 71 – 84 ширээ үйлчлүүлдэг болхыг олж тогтоосон юм. Ийм хотын төвийн гол өрсөлдөгч болон бусад ресторан лаунжийн судалгааг хийсэн болно.  Turning Point Café – оройн цагт тогтмол үйлчлүүлэгчидтэй, коктэйл болон шотуудын хувьд урамшуулалтай үйлчилгээтэй.
  • 16. Rock Sugar Grill Bar Хаяг : Улаанбаатар их дэлгүүрийн чанх урд Онцлог : Коктэйл, шот, грилль. Давуу талууд 1. Дотор талбайн зохион байгуулалт сайтай  6 хүний ширээ – 10 ширхэг  4 хүний ширээ – 4 ширхэг  2 хүний ширээ – 5 ширхэг  Тэкний сандал – 5 ширхэг Энэ нь 5 ба түүнээс дээш хүнтэй бүлэгт тохирхомжтой. Найз нөхөд, албан байгууллагын ажилчид илүү үйлчлүүлдэг байна. 2. Бүтээгдэхүүний үнийн хувьд тохиромжтой  Кофе – 3500₮ - 8000₮  Цай, халуун уух юм – 2000₮ - 5000₮  Өдрийн цай /хоол/ - 10000₮ - 15000₮  Коктэйл – 10000₮ - 20000₮  Үндсэн хоол – 15000₮ – 35000₮ Бүтээгдэхүүний хувьд чанартай. Гадаадад олон жил амьдарч, ажилласан хүмүүсийн хэрэглэдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Оройн цагаар тогтмол үйлчлүүлэгчидтэй бөгөөд дундажаар 15 – 25 ширээ үйлчлүүлдэг. Дутагдалтай талууд 1. Өдрийн цайны цагаар бүтээгдэхүүн үйлчилгээний гаргалт маш удаан. Захиалга хийсэнээс хойш 30 – 40 минутүйлчлүүлэгчид хүлээх шаардлагатай. 2. Үйлчлэгч үйлчилгээний талаар мэдлэггүй нь өөрийн бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчид тайлбарлах боломжгүй. 3. Урамшуулал, идэвхжүүлэлт байдаггүй. Оройн цагаар болон өдрийн цагаар идэвхжүүлэлт хийгдэдгүй. 4. Өдрийн цайны цагаар 8 – 10 хүн дундажаар үйлчлүүдэг байна. 1. Талбайн зохион байгуулалт  4 хүний ширээ – 36 ширхэг  8 хүний ширээ – 3 ширхэг  6 хүний ширээ – 4 ширхэг 2. Бүтээгдэхүүний үнэ - 3. Бүтээгдэхүүн – Цайны цагаар үйлчлүүлэгчид ихэвчлэн салат, бүргер стэйк худалдаж авдаг. Хоол гаргалтын хугацаа 15 – 20 минут. Энэ нь хэрэглэгчийг уйдахгуй ба хоол гаргалтын
  • 17. California Restaurant & Bar Хаяг: Улаанбаатар, Хүүхдийн 100, Наран трейд ХХК-ний залгаа Онцлог : Коктэйл, шот, грилль. дундаж хугацаа юм. 4. Дизайн – Давамгайлах өнгө нь хүрэн хар, ихэвчлэн буйдантай, ширээ хар хүрэн чулуун. Ерөнхйи гэрэлтүүлэг муутай боловч ширээ болгоны дээр дүүжин гэрэл суурилуулсан нь үйлчлүүлэгчид таалагдсан. 5. Дуу сонсогдохоо илүү гал тогооны дуу чимээ, баран дээрх коктэйл гаргалын дуу чимээ, хүмүүсийн яриа, сонсогдох нь их. Энэ ньүйлчлүүлэгч өдрийн цагаар чимээгүй таатай орчинд хоол идэхэд тохиромжгүй. Харин найз нөхөд, ямар нэгэн тэмдэглэлт өдрүүдэд илүүтэй тохирохмжтой юм. 6. Үйлчилгээ – Үйлчлүүлэх гэж ирж буй хүмүүс дундажаар 2 – 4 үүлээ ирдэг. 1 үйлчлэгчид 6 ширээ оногдож байгаа нь үйлчилгээний чанарыг багасгаж үйлчлэгч болон үйлчлүүлэгчийн хооронд ямар нэгэн харилцаа үүсдэггүй. Идэвхжүүлэлт, урамшуулал хийгдэдгүй тул үйлчлүүлэгчид энэхүү ресторанаас уйдах нь маш амархан. Los Angeles Restaurant & Bar Хаяг: Улаанбаатар, Хүүхдийн 100 Онцлог: Коктэйл, грилль 1. Талбайн зохион байгуулалт  4 хүний ширээ – 12 ширхэг  6 хүний ширээ – 4 ширхэг 2. California Restaurant & Bar тай ижилхэн бөгөөд зарим нэг бүтээгдэхүүний төрөл ихтэй. Цайны цагаар үйлчлүүлэгчид ихэвчлэн салат, бүргер стэйк худалдаж авдаг. Хоол гаргалтын хугацаа 15 – 20 минут. Энэ нь хэрэглэгчийг уйдахгуй ба гал хоол гаргах хамгийн оновчтой хугацаа юм. 3. Дизайн – Давамгайлах өнгө нь хүрэн хар, ихэвчлэн буйдантай, ширээ хар хүрэн чулуун. Ерөнхйи гэрэлтүүлэг сайтай үйлчлүүлэхэд таатай орчин. Гал тогооны дуу чимээ сонсогдох нь бага мөн тохилог орчинд өдрийн цай уухад тохиромжтой. 4. Үйлчилгээ – Үйлчлүүлэх гэж ирж буй хүмүүс дундажаар 2 – 4 үүлээ ирдэг. 1 үйлчлэгчид мөн 4 -6 ширээ оногдож байгаа нь үйлчилгээний чанарыг муутгаж үйлчлэгч болон үйлчлүүлэгчийн хооронд ямар нэгэн харилцаа үүсгэх боломжгүй болж байна. Идэвхжүүлэлт, урамшуулал хийгдэдгүй тул үйлчлүүлэгчид энэхүү ресторанаас уйдах нь маш амархан.
  • 18. Mojito House Cockteil Bar Хаяг: Улаанбаатар, Хүүхдийн 100 Онцлог: Моjito Коктэйл, бусад коктэйл, шот 1. Талбайн зохион байгуулалт:  4 хүний ширээ – 10 ширхэг  2 хүний ширээ – 4 ширхэг  8 хүний ширээ – 2 ширхэг  Тэкний суудал – 6 ширхэг 2. Бүтээгдэхүүн – Mojito коктэйлийг нэрийн бүтээгдэхүүнээ болгосон. Иймд Mojito коктэйлийг маш олон төрлийн сонголттойгоор гаргадаг байна. Менюны хувьд коктэйл, шотуудаар дагнасан. Хоолны меню сонголтгүй ба шарсан төмс зэрэг амтат зуушаар үйлчилдэг. 3. Бүтээгдэхүүий үнэ 4. Дизайн – Гэрэлтүүлгийн олон сонголттой нь орчны өнгийн солих боломж олгож байна. Гэвч хэтэрхий бага зайд олон ширээ байрлуулсан нь хүн зөрөх зайгүй шахуу орчинтой. Хүмүүсийн яриа сонсогдохгүй маш чанга хөгжим дуу тавьдаг нь үйлчлүүлэгчдийн дургуйг хүргэдэг байна. 5. Үйлчилгээ – Үйлчлэгч бүтээгдэхүүнийхээ талаар мэдлэггүй байна. Идэвхжүүлэлт, урамшуулал хийгдэдгүй тул үйлчлүүлэгчид энэхүү ресторанаас уйдах нь маш амархан. Suono Bar Хаяг: Улаанбаатар, Хүүхдийн 100 Онцлог: Моjito Коктэйл, бусад коктэйл, шот Хаяг: Улаанбаатар, Хүүхдийн 100 Онцлог: Моjito Коктэйл, бусад коктэйл, шот 1. Талбайн зохион байгуулалт  4 хүний ширээ – 6 ширхэг  8 хүний ширээ – 2 ширхэг  6 хүний ширээ – 4 ширхэг 2. Бүтээгдэхүүн – Коктэйл, шот, шэйк зэрэг бүтээгдэхүүн голлож үйлдвэрлэдэг. 3. Дизайн – Гэрэлтүүлэг сайн ба орчин үеийн дизайнтай. Тохилог таатай орчин. 4. Багтаамж багатай болон идэвхжүүлэлт хийдэггүй.
  • 19. SWOT шинжилгээ Давуу тал  Зах зээлд тодорхой байр суурь эзэлсэн  Хэрэглэгчдэд танигдсан  Техник технологи сайтай  Оновчтой байршил Сул тал  Идэвхжүүлэлт хийдэггүй  Хэзээ хаана ямар үйл ажиллагаа болж байгаа нь хэрэглэгчдэд нээлттэй биш  Үйлчилгээ тааруу  Өрсөлдөөн багатай Боломж  Зах зээлд нэвтрэх боломжтой, өрсөлдөгчид сул тал ихтэй  Монголбанк инфляцийг тогтвортой байлгаж нэг оронтой тоонд барьж чадвал хэрэглэгчдийн худалдан авах чадвар нэмэгдэнэ.  Оновчтой идэвхжүүлэлт явуулснаар үйлчлүүлэгчдийг өөртөө татах  Бизнес түншээ нэмэгдүүлснээр зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэх  Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний стандартыг гаргаж ирснээр хэрэглэдчийг өөртөө татах  Зэргэлдээ орших үйлчилгээний байгууллагын үйлчлүүлэгчдийг өөртөө татах Аюул  Өрсөлдөгчийн үнийн бодлого  Хэрэглэгчийн худалдан авах чадвар буурах  Түүхий эдийн дутагдал бий болох  Валютын ханшийн өсөлт
  • 20. 3 Төлөвлөгөө Үйлчилгээний байгуулагын шинжилгээний үзүүлэлтүүдийг харахад Улаанбаатар хотын төвд ресторан лаунж байгуулах боломжтой ба маркетинг, менежментийн оновчтой үйл ажиллагааны үр дүнд хэрэглэгчдийн итгэлийг хүлээх боломжтой болох нь харагдаж байна. Иймээс үйл ажиллагаа эхлүүлж зөв идэвхжүүлэлт хийснээр зах зээлд эзлэх байр суурьтай болох юм. Бизнес төлөвлөгөөний зорилгыг тодорхойлбол: Зорилго: Энэхүү төслийн зорилго нь бүтээгдэхүүн, үйлчилгээний стандартыг шинэчилж зах зээлд нэвтрэх стратеги баримталж хэрэглэгчийн сегмент бүрт бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэхийг зорьж байна. Зорилт: Дээрх зорилгыг биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг авч хэрэгжүүлнэ.  Маркетингийн хүрээнд: Зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан орчин үеийн маркетингийн дэвшилтэд аргуудыг нэвтрүүлэх замаар бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанарыг олон улсын стандартад ойртуулан ресторан, лаунжийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх. Үүний тулд маркетингийн судалгаа шинжилгээг тогтмол хийх гадаад дотоодын ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын туршлагыг судлан, ялгарж ажиллана.  Үйлчилгээний хүрээнд: Хэрэглэгчдийг өөртөө татах бүтээгдэхүүн үйлчилгээний тоог нэмэгдүүлэх. Өрсөлдөгч байгуулагуудаас ялгарж хэрэглэгчдийг өөртөө татах.  Бүтээгдэхүүний хүрээнд: Бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгаварлалыг бий болгон, хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээг илүү нарийвчлан хангах, хэрэглэгчдийн сэтгэл зүйд өөрийн байгууллагын нэрийг хоногшуулах.  Хүний нөөцийн хүрээнд:
  • 21. Удирдлагын оновчтой бүтэц зохион байгуулалтын хүрээнд ажлын уялдаа холбоог байнга сайжруулан боловсронгуй болгох, ажиллагсдын санал санаачлагыг дэмжин урамшуулах, дотоод журам болон бусад дагалдах журмуудад тусган бүхий л үйл ажиллагааны стандартыг чанд баримтлан ажиллах. Боловсон хүчний нөөцийг хөгжүүлэн компанийн удирдлагын ур чадварыг боловсронгуй болгох. Үүний тулд компанийн удирдлага, зохион байгуулалтыг маркетингийн удирдлагын зарчмаар зохион байгуулах, уялдаа холбоо, хамтын ажиллагааг эрхэмлэн ажиллах, ажилчин албан хаагчдын санаачлага, оюуны чадавхийг дээшлүүлэх, ажлын үнэлгээг боловсронгуй болгох, цалин хөлс урамшууллын тогтолцоог сайжруулах зарчмыг чанд баримтлан ажиллах.  Санхүүгийн хүрээнд: Санхүүжилтын найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэх. Үүний тулд бүтээгдэхүүний үнэ, тарифийг уян хатан байлгах, үйлдвэрлэлийн болон үйлдвэрлэлийн бус зардлыг бууруулах замаар ажиллах.
  • 22. 3.1 Маркетингийн төлөвлөгөө Маркетингийн зорилго Зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан орчин үеийн маркетингийн дэвшилтэд аргуудыг нэвтрүүлэх замаар бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанарыг олон улсын стандартад ойртуулан рестораны өрсөлдөх чадварыг дээшлүүлэх. Үүний тулд маркетингийн, менежментийн судалгаа шинжилгээг тогтмол хийх, дотоодын ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг ресторан лаунжуудыг дутагдалтай талыг судлан ажиллана. Маркетингийн зорилгыг биелүүлэхийн тулд дараах зорилгыг тавин ажиллана.  Зах зээлийн үнэд тохируулан бүтээгдэхүүнээ худалдан, борлуулалт хийнэ.  Хэрэглэгчидэд танигдах, тэдний итгэлийг олсоноор өөрийн үйлчилгээг өргөжүүлж өрсөлдөөний давуу байр суурийг олж авах.  Хэрэглэгчдийн итгэл дээр тулгуурлан олон нэр төрөл, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлчигээг нэвтрүүлсэнээр шинэ хэрэглэгчдийг өөртөө татах 3.1.1 Үйл ажиллагаа Долоо хонгийн ажиллах хуваарийг доох хүснэгтээс харж болно. Өдөр Ажиллах цаг Даваа гараг 10:00 – 23:30 Мягмар гараг 10:00 – 23:30 Лхагва гараг 10:00 – 24:00 Пүрэв гараг 10:00 – 23:30 Баасан гараг 10:00 – 24:00 Бямба гараг 11:00 – 23:00 Ням гараг 11:00 – 23:00 Нийт талбайн хэмжээ 240м2 талбайн зохицуулалтыг дараах байдлаар шийдэж байна.  Үйлчилгээний заал 180м2  Тэк, гал тогоо 30м2  Агуулах 10м2
  • 23.  VIP өрөө 20м2 Ширээний зохион байгуулалт энгийн өдрүүдэд. Эдгээр өдрүүдэд нэгэн зэрэг 70 хүнийг хүлээн авах хүчин чадалтай гэж тооцолж байна.  4 хүний ширээ – 8 ширхэг  2 хүний ширээ – 4 ширхэг  4 – оос дээш хүн суух боломжтой буйдан – 2 ширхэг Ресторан, лаунжийн орлогын гол эх үүсвэрүүдийн нэг бол баяр ёслолуудын хүлээн авалт юм. Иймд ширээ, тавилгыг анх худалдан авахдаа 100 – 120 хүний багтаамжтай байлгахаар тооцолж байна. 100-120 хүний захиалгыг авах нь хамгийн оновчтой шийдвэр байх ба албан байгууллага, их сургуулийн тэнхмүүдийг хүлээж авах бүрэн боломжтой юм. 3.1.2 Байршил Улсын их дэлгүүр урд талд голомт банкны хажууд байрлалтай. Энэ нь хотын төв хэсэгт хамааралтай байх бөгөөд хэрэглэчдийн анхаарал хурдан өртөгдөх газар. Улаанбаатар хотын залуучуудын хамгийн их цаг өнгөрүүлдэг газар тул зөв маркетинг, менежментийн үйл ажиллагаа явуулснаар үйлчлүүлэгчидээр тасрахгуй байх бүрэн боломжтой. Байршилын дутагдалтай тал нь оройн цагаар машины зогсоолын багтаамж багатай, мөн өдрийн цагаар түгжрэл ихтэй юм. Гэвч эдгээр шалтгаан нь хэрэглэгчийн уг лаунжаар үйлчлүүлэхэд хүчтэй нөлөө үзүүлдэггүйг шинжилгээний үр дүнд олж тогтоосон.
  • 24. 3.1.3 Идэвхжүүлэлт Стратеги: Идэвхжүүлэлтээрээ давамгайлах Зорилтууд:  Мэдээллийн томоохон хэрэгсэл, рекламны сувгуудтай хамтран ажиллах  Бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ нэр хүндийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд дасгах  Өөрийн компаний имиджийг бүрдүүлэх, хөгжүүлэх  3 сарын дотор зах зээлийн 20% -ийг эзлэх Авах арга хэмжээ 1. Мэдээллийн томоохон хэрэгсэл, рекламны сувгуудтай урт хугацаанд хамтран ажиллах 1.1. Хамгийн олон хүнд хүрдэг үр ашигтай мэдээллийн хэрэгслийг сонгож гэрээ байгуулах замаар үр ашигтай хамтран ажиллах/телевиз, сэтгүүл г.м/ 1.2.Мэдээллийн хэрэгслээр өөрийн компаний давуу талуудыг түлхүү сурталчилах 1.3.Мэдээлэл, чөлөөт нэвтрүүлгийн хүрээнд өөрийн компаний ажиллагсадыг идэвхтэй оролцуулах 2. Бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ нэр хүндийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд дасгах
  • 25. 2.1.Бүтээгдэхүүн, үйчилгээнийхээ давуу тал, үр өгөөж онцлог шинжийг рекламдах 2.2.Хэрэглэгчдийн сегментчилэл, сэтгэл зүйд тохирсон рекламны бодлого баримтлах 3. Өөрийн компаний имиджийг бүрдүүлэх, хөгжүүлэх 3.1.Ресторан, лаунжийн нэрийг хэрэглэгчдийн сэтгэл зүйд чанартай, найдвартай бүтээгдэхүүн, үйчилгээгээр хоногшуулах 3.2.Имиджийн рекламыг боловсруулах, цацах 3.3.Компаний гадаад харилцаа холбоог хөгжүүлэх асуудлыг компаний удирдлагын бүх шатанд анхаарч ажиллах Тусгай хөтөлбөрүүд Shot Day – энэхүү өдрийг барууны орны залуучуудын дунд их зохион байгуулагдаж хэвшсэн байдаг. Шот буюу нэг удаа хэрэглэхдээ 50ml-100ml хэмээтэйгээр алкаголыг нэг амьсгагаар уудаг зарчимтай. Шот нь олон төрлийн сонголттой ба Хавсралт №1 ээс эдгээр шотуудыг дэлгэрэнгүй харах боломжтой юм. Төрөл бүрийн өнгтэй шотууд нь үйлчлүүлэгчийн сонирхолыг татах ба бүгд өөр төрлийн мэдрэмж төрүүлнэ. Иймд Shot Day –ийг сард дундажаар 4-5 удаа зохион байгуулж байхаар төлөвлөж байна. Stand Up Night - АНУ-д үүсч хөгжсөн, бусад барууны орнуудад мөн түгээмэл болсон, хошин урлагийн нэгэн урсгал/жанр болох Stand-Up Comedy нь, ихэвчлэн ганц хүн тайзан дээр гарч, өөрийн материал-аараа(онигоо, бэсрэг түүх, жүжигчлэл, монолог г.м.) үзэгчдийг хөгжөөдөг онцлогтой. Мэдээж ямар ч урлагийн адилаар, хүмүүсийг инээлгэх эрдмийг эзэмшиж, мэргэжлийн түвшинд хошин шогчид олон жил, тууштай оролдож байж хүрдэг ажээ. Stand Up хийж байхад хошин шогч нь үзэгчид рүүгээ шууд хандан ярьдгаараа өөр хошин урлагийн урсгалуудаас ялгаатай. Ойр ойрхон тайзан дээр гарч, үзэгчдийн өмнө шинэ материал турших нь материалаа сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Тийм ч учраас том ордон, театрт тоглолт хийхээсээ илүүтэйгээр(томоохон бие даасан, аялан тоглолтийг эс тооцвол) Хошин шогийн(Комеди) клуб, бар-нд ихэвчлэн тоголдог. Ийнхүү үзэгчдийг дан насан хүрэгчдээр хязгаарлаж, илүү чөлөөтэй орчин бүрдүүлдэг. Поларойд түргэн зургийн аппарат – Сүүлийнн үед залуучууд өөрсдийн мартагдашгүй мөчүүдийг зураг хэлбэрээр хадгалахаас илүү утас, фэйсбүүкэд хадгалах
  • 26. болсон. Гэвч энэхүү арга нь устгагдаж алга болох эрсдэлтэй байдаг. Мөн эрчүүдэд, болзоонд явж буй хосуудад ресторан, лаунжуудад өөрсдийнхөө зургийг авахад тохиромжтой биш юм. Ийм учраас 1930 – аад оны үед өргөнөөр хэрэглэгддэг байсан поларойд буюу түргэн зургийн аппаратыг ашиглаж үйлчлүүлэгчдийн мартагдашгүй мөчүүдийг тухайн цаг мөчид зураг хэлбэрээр өгөх юм. Everybody Hates Monday Day – энэ нь даваа гараг бүрт үйлчлүүлэгчидэд зориулж тусгай арга хэмжээ явуулж байна. Оюутан залууст зориулагдсан өдөр байх тул үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг их байлгах үүднээс төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулаж байна. Guy’s Night – Бямба гарагт эрчүүдийн өдрийг тэмдэглэж байх ба тэдний уух дуртай задгай пиво, коктэйл, виски зэрэг бүтээгдэхүүнүүдийг үнийн урамшуулалтай болон мөн тусгай арга хэмжээтэй угтаж авч байна. Энэхүү өдрийг эрчүүдэд зориулж буй шалтгаан нь эрэгтэй хүмүүст зориулагдсан арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагддгүйтэй холбоотой юм. Exotic Fruit Day – Энэхүү өдөр жимсний цуглуулгад /ананас, амтат гоо/ коктэйл найруулж ер бусын амттай болгож үйлчлүүлэгчийн өмнө мэдэрч байгагүй тэрхүү мэдрэмжийг өгөх юм. Ийм төрлийн үйлчилгээг Mojito House Коктэйл бар явуулсан хэдий ч үйлчлүүлэгчийн сэтгэлд хүрч чадаагүй юм. Дээрх идэвхжүүлэлтийн стратегийг биелүүлэхийн тулд дараах үйл ажиллагаануудыг хийж гүйцэтгэх хэрэгтэй. Төрөл Хийгдэх ажлууд Хугацаа Сурталчилгаа Бүтээгдэхүүний сурталчилгаа Телевизийн сурталчилгаа ТВ ролик  Бэлдэх /30 сек – 1 мин/  Цацалт /7 хоногт 3 дээш/ Сар бүр Интернэт сурталчилгаа Website Facebook Twitter Сар бүр
  • 27. Маркетингийн төсөв Маркетингийн төсвийн зардлыг дотор нь: 1. Төсөвлөх боломжтой зардал 2. Боломжгүй зардал гэж 2 ангилж үздэг Төсөвлөх боломжтой зардал Идэвхжүүлэлтийн зардал Төрөл Тоо ширхэг Нэгж үнэ Нийт зардал Сурталчилгаа Телевиз  ТВ ролик  Цацах 3 108 500’000₮ 100’000₮ 1’500’000₮ 2’800’000₮ Интернэт сурталчилгаа Тогтмол - 3’000’000₮ Нийт 7’300’000₮ Төсөвлөгдөх боломжгүй зардлууд Доорх төрлийн үйл ажиллагааны төсөв гарах боломжгүй тухайн үеийн ажил гүйцэтгэлийн хэмжээ, бодит байдлаас шалтгаалан гардаг. Үүнд:  Үнэ тарифийн өөрчлөлтийн зардал  Борлуулалтын сувгийн өөрчлөлтийн зардал  Гадаад дотоод орчны нөлөөлөлөөс үүсэх зардал/өрсөлдөгч гэх мэт/ Эдгээр төсөвлөгдөх боломжгүй зардлуудыг гарсан дор бүр нь маркетингийн зардалд хамруулна. Нийт маркетингийн зардал № Маркетингийн үйл ажиллагааны их бүрдлүүд Нийт төсөв 1 Идэвхжүүлэлтийн төсөв 7’300’000₮ 2 Төсөвлөгдөх боломжгүй үйл ажиллагаа - Нийт маркетингийн төсөв 7’300’000₮ Апликэйшний давуу тал
  • 28.  Мэдээлэл түгээлт сайжрана  Захиалгын үйлчилгээ  Хүргэлтийн үйлчилгээ  Урамшууллын үйлчилгээ  Зах зээл дээр эзлэх байр суурь нэмэгдэнэ 3.1.4 Бүтээгдэхүүн Бүтээгдэхүүн, үйчилгээг сайжруулахын тулд дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллана. Зорилтууд:  Бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг цаг ямагт эрхэмлэх  Бүтээгдэхүүн, үйчилгээнийхээ давуу талыг улам бэхжүүлэх  Бүтээгдэхүүний, үйчилгээнийхээ үзэмж, хүртээмжийг нэмэгдүүлэх Стратеги: Зах зээлд гүн нэвтрэх. Зах зээлд одоо байгаа барааны борлуулалтыг маркетшгайн тусламжтайгаар өсгөх боломжийг бизнес нэгжид олгосныг харуулна. Yүннй 'тулд хзрэглэгчдээ урамшуулах замаар худалдах бүтээгдэхүүнийхээ тоог өсгөх, өөрийн бүтээгдэхүүнийг өрсөлдөгчөөсөө илүү сурталчилсаар захиалагчдыг өөртөө татах, шинэ захиалагчдыг элсүүлэх замаар уг асуудлыг шийдвэрлэж болохыг харуулдаг. Авах арга хэмжээ 1. Бүтээгдэхүүн, үйчилгээнийнхээ чанарыг цаг ямагт эрхэмлэх: 1.1.Ажлын агуулга, түүхий эдийн чанар зэрэг бүтээгдэхүүний чанарт шууд нөлөөлөхүйц үзүүлэлтүүдийг цаг ямагт шинэчилж, хянаж, хөгжүүлэх. 1.2.Ажиллагсадын амжилтад компаниас болон орчноос үзүүлэх бүх нөлөөллийг судлан ажиллах. 1.3.Ажиллагсадын амжилт, бодит байдлыг үнэлэх үнэлгээний системийг бүтээгдэхүүний үзэмж, чанарт хүчтэй нөлөөлж байхаар боловсруулж ажиллах 2. Бүтээгдэхүүн, үйчилгээнийхээ давуу талыг улам бэхжүүлэх: 2.1.Үйлчилгээний үйл ажиллагаанд хяналтын удирдлагыг нэвтрүүлэн ажиллах 2.2.Бүтээгдэхүүний үзэмж, чанарын асуудалд өндөр анхаарал хандуулах 2.3.Бүтээгдэхүүнийхээ давуу талыг үйлчилгээний чанар, найдвартай байдлаар дамжуулан хөгжүүлэх
  • 29. Хоолны менюг Хавсралт №2 – оос дэлгэрэнгүй харах боломжтой. Манай ресторан, лаунж нь 9 төрлийн амтат зууш, 4 төрлийн пицца, 7 төрлийн бүргер, 5 төрлийн стэйк, 4 төрлийн десертээр үйлчлэх болно. Мөн уух юмны менюг Хавсралт №3 – аас харах боломжтой. 3.1.5 Үнэ Бүтээгдэхүүний үнийг тогтвортой хэмжээнд барихын тулд дараах зорилтуудыг барьж ажиллана. Зорилтууд  Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж үнийн стратеги боловсруулах  Үнийн идэвхжүүлэлтийн иж бүрэн хөтөлбөрийг бизнесийн үйл ажиллагаандаа ашиглах Стратеги: Борлуулалтаа эрчимтэй нэмэгдүүлэх стратеги Авах арга хэмжээ: 1. Хэрэглэгчдийн эрэлт хэгэцээнд нийлүүж үнийн болдогоо боловсруулах 1.1.Бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ нь хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцэж байх бодлогыг баримтлана 1.2.Бүтээгдэхүүний үнийг тогтоохдоо хэрэглэгчдийн орлого, өрсөлдөгчдийн үнэ, бүтээгдэхүүний үзэмж, чанар зэрэг олон хүчин зүйлийг тооцсоны үндсэн дээр тогтоох/үнэ тогтоох аргуудыг хослуулан ашиглах/ 2. Үнийн идэвхжүүлэлтийн иж бүрэн хөтөлбөрийг бизнесийн үйл ажиллагаандаа ашиглах 2.1.Үнийг аль болох тогтвортой барих 2.2.Худалдан авагчдад зориулсан тусгай үнийн санал бэлдэх 2.3. Үнийн хөнгөлөлт урамшуулалыг эргээд компанийн нэр хүнд, бүтээгдэхүүний чанар, имиджд эерэг хүчин зүйл болох хэмжээнд төлөвлөх 3.2 Хүний нөөцийн төлөвлөгөө Манай хамт олны баримталдаг зарчимууд  Зах зээлд чиглэсэн байх
  • 30.  Хэрэглэчийн хэрэгцээг чухалчлах  Боловсон хүчин байнга суралцаж хөгжиж байх  Уян хатан бүтэцтэй байх  Хамт олныг тэргүүлэх, хариуцлага хүлээх чадвар, шинийг сэдэх бүтээлч чадавхийг голлон үнэлдэг.  Үйл ажиллагааны үр дүн чанарын зорилго болгох. Мөн ажиллагсдын ажиллах орчин нөхцөл, нийгмийн хангамж үйлчилгээ, ажиллагсдыг сургаж хөгжүүлэх асуудалд нилээд анхаарлаа хандуулж ажилладаг бөгөөд хүнийн нөөцийн менежментийн асуудал хэрэгжиж байгаа гэж хэлж болно. Байгууллага нь нийт ажиллагсадынхаа мэдлэг хөдөлмөрийн бүтээмж, мэрэгжлийн ур чадварыг сайжруулахад чиглэсэн олон төрлийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд ач холбогдол өгч, анхаарал тавьж байх болно. Хөдөлмөрийн бүтээмжийг тууштай сайжруулах бодлого баримтлан ажиллаж байна. Бид үйл ажиллагааны тоон болон чанарын өсөлттэй холбогдуулах урамшуулалын систем ажилллуулж хамгийн үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг шагнаж урамшуулж байх болно. Долоо хоногт 6 хоног ажиллана. 1 ээлжийн ажиллах хугацаа 7 цаг. Хүний нөөцийн бүрэлдэхүүн:  Зөөгч – 6  Гал тогоо – 3  Зохион байгуулагч – 2  Бартендер – 2  Цэвэрлэгч – 2  Кассын нярав – 1 Албан тушаал Сарын цалин Сарын нийт цалин Нийт төлөгдөх НДШ сарын Зөөгч 350’000₮ 2’100’000₮ 231’000₮ Гал тогоо 350’000₮ 1’050’000₮ 115’500₮ Зохион байгуулагч 600’000₮ 1’200’000₮ 132’000 Бартендер 450’000₮ 900’000₮ 99’000₮
  • 31. Цэвэрлэгч 300’000₮ 600’000₮ 66’000₮ Нийт цалин 5’850’000₮ 643’500₮ Нийт 6’493’500₮ 3.3 Санхүүгийн төлөвлөгөө Санхүүгийн төлөвлөгөг гаргахдаа тустай хөтөлбөрүүдийн өртөг, хүлээн авалтын орлого болон улиралын өөрчлөлтийг тусгаагүй болно. Энэ нь хөрөнгө оруулалт хэзээ хийгдэхээс шууд хамааралтай болно. Шинжилгээний үр дүнгээс харахад өдөрт дундажаар 3’000’000₮ борлуулалтын орлоготой ажиллах бүрэн боломжтой таамагласан. Үүний дараах байдлаар ангилаж байна: өдрийн цайны цагийн борлуулалт, оройн цагийн борлуулалт, амралтын өдрийн борлуулалт.  Ажлын өдрүүдийн борлуулалт - 3’000’000₮ o Өдрийн цагийн борлуулалт - 1’000’000₮ o Оройн цагийн борлуулалт - 2’000’000₮  Амралтын өдрүүдийн борлуулалт - 1’000’000₮ Өдрийн цайны цагаар нэг үйлчлүүлэгч дунджаар 20’000₮ - ний худалдан авалт хийдэг гэж судалгааны үр дүнд гарсан ба энэ нь борлуулатыг 1’000’000₮ байлгахад 50 хүнд буюу 12 ширээнд үйлчилэх шаардлагатай байна. Харин оройн цагаар тухайн бүс газарт өдөрт дунджаар 100 ширээ үйлчлүүлдэг болхыг судалгааны үр дүнд олж тогтоосон. Иймд нэг ширээ 50’000-100’000₮ ний худалдан авалт хийдэг ба дунджаар 75’000₮ - ний худалдан авалттай гэж үзэхэд. Орой 7 – 12 цагийн хооронд 2’000’000₮ борлуулалт хийхэд 26 ширээг өөртөө татахад хангалттай. Энэ нь тухайн бүс дэх зах зээлийн 20% - ийг эзлэх юм. Идэвхжүүлэлтийн шинэлэг санааны тусламжтай энэхүү үр дүнд хүрнэ гэж тооцолж байна. Өдрийн хоолны борлуулалтын 25% нь дунджаар бүтээгдэхүүний өртөг болдог байна. Харин оройн цагаар уух зүйлс харьцангуй илүү өндөр өртөгтэй байх ба 30% нь борлуулсан бүтээгдэхүүний өртөг болно. Сарын борлуулалтыг дараах байдлаар тооцов:
  • 32. Өдрийн хоолны хувьд ажлын өдрүүдэд ихэвчлэн борлуулалт хийгднэ. Иймээс сард 21 ажилын өдөр дунджаар байдаг гэж тооцоолж борлуулалтыг олохдоо: 21* 1’000’000₮ = 21’000’ 000₮ Оройн цагийн борлуулалтын хувьд бүтэнсайн өдөрүүдэд борлуулалт хийгдэх нь бага тул ажилын 26 өдөрөөр борлуулалтыг тооцолов: 26* 2’000’000₮ = 52’000’000₮ Бүтэнсайн өдрийн борлуулалт 1’000’000₮ гэж үзнэ сард 4-5 бүтэнсайн өдөр байдаг байна. Үүнийг тооцохдоо. 4* 1’000’000₮ = 4’000’000₮ Сарын нийт борлуулалтын орлогыг 77’000’000₮ гэж таамаглав. Хүлээгдэж буй нийт зардал Үзүүлэлт Мөнгөн дүн /төгрөг/ Үйлчилгээний зардал/тогтмол зардал/ 13’043’500 Борлуулсан бүтээгдэхүүний өртөг/хувьсах зардал/ 20’800’000 Нийт зардал 33’843’500 Үйл ажиллагааны зардалын задаргаа Үзүүлэлт Мөнгөн дүн /төгрөг/ Цалин 5’850’000 НДШ 643’500 Түрээс 3’200’000 Зээлийн хүү 6’223’854 Цахилгаан, ус, дулаан 1’200’000 Интернетийн төлбөр 150’000 Бусад зардал 2’000’000 Нийт 13’043’500
  • 33. Ашиг алдагдалын тооцоо Үзүүлэлт Мөнгөн дүн /төгрөг/ Нийт борлуулалтын орлого 77’000’000 Нийт зардал 33’843’500 Татварын өмнөх ашиг 43’156’500 Татвар 4’315’650 Татварын дараах цэвэр ашиг 38’840’850 Зээлийн төлбөр төлөлт Зээлийн хүүг сар тухайд төлөх хэлбэрээр санхүүгийн төлөвлөгөөнд тусгасан болно. Харин зээлийн төлбөрийг 18 сарын хугацаанд 3 тасалж төлбөрийг хийх бөгөөд доорх хүснэгтэд дэлгэрэнгүй харуулав. Зээлийн төлбөр нь татварын дараах цэвэр ашигаас төлөгднө. I хагас жил II хагас жил III хагас жил Зээлийн төлбөр 60’000’000₮ 60’000’000₮ 102’280’500₮ Сарын төлбөр 10’000’000₮ 10’000’000₮ 17’046’750₮ Анхдагч зардал Зардал Мөнгөн дүн /төгрөг/ Өргөтгөл, засварын ажил 40’000’000 Дотор засал, шал 42’000’000 Агааржуулалт 4’000’000 Хөгжмийн систем 8’000’000
  • 34. Бие засах өрөө 5’000’000 Гал тогооны хэрэгсэл 18’500’000 Ширээ, сандал 18’000’000 Эхлэлтийн бүтээгдэхүүн 6’000’000 Барны хэрэгсэл 8’000’000 Гал хамгаалалтын систем 4’000’000 Кассны программ 3’000’000 Бусад хэрэгсэлүүд 13’000’000 Маркетинг 9’800’000 Лиценз/үйл ажиллагааны, архины/ 20’000’000 Нээлтийн үйл ажиллагаа 3’500’000 Цалин 19’480’500 Нийт 222’280’500 Эрсдэлийн үнэлгээ А хувилбар Үзүүлэлт Мөнгөн дүн /төгрөг/ Үйлчилгээний зардал/тогтмол зардал/ 13’043’500 Борлуулсан бүтээгдэхүүний өртөг/хувьсах зардал/ 10’010’000 Нийт зардал 23’053’500 Б хувилбар Үзүүлэлт Мөнгөн дүн /төгрөг/
  • 35. Үйлчилгээний зардал/тогтмол зардал/ 13’043’500 Борлуулсан бүтээгдэхүүний өртөг/хувьсах зардал/ 11’550’000 Нийт зардал 24’593’500 В хувилбар Үзүүлэлт Мөнгөн дүн /төгрөг/ Үйлчилгээний зардал/тогтмол зардал/ 13’043’500 Борлуулсан бүтээгдэхүүний өртөг/хувьсах зардал/ 13’090’000 Нийт зардал 26’133’500 Үзүүлэлт А хувилбар /65%/ Б хувилбар /75%/ В хувилбар /85%/ Нийт борлуулалтын орлого 50’050’000 57’750’000 65’450’000 Нийт зардал 23’053’500 24’593’500 26’133’500 Татварын өмнөх ашиг 26’996’500 33’156’500 39’316’500 Татвар 2’699’650 3’315’650 3’931’650 Татварын дараах цэвэр ашиг 24’296’850 29’840’850 35’384’850
  • 36. Дүгнэлт Шижилгээний үр дүнд үйлчилгээний зах зээлийн ерөнхий дүр зургийг тодорхойлов. Үйлчилгээний зах зээлд хамгийн ихээр дутагдаж байгаа зүйл бол үйлчилгээний чанар юм. Үйлчлэгчид үйлчилгээний талаар мэдлэггүй нь энэ бүх зүйлийн учир шалтгаан юм. Биднар үйлчилгээий стандартыг шинэчилж ресторан, бар, лаунжийн зах зээлийг хөгжүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Мөн үйл ажиллагаа эхэлсэнээс 3 сарын дотор уг зах зээлийн 20% хувийг эзэмших зорилготой ажиллахад шаардлагатай үйл ажиллагааны хөтөлбөрийг гаргасан. Бүтээгдэхүүн, үйлчилгээгээр бусдаас ялгарж Улаанбаатар хотын шилдэг үйлчилгээтэй ресторан, лаунжыг хийх юм. Санхүүгийн төлөвлөгөөний үр дүнгээс харахад үйл ажиллагаа эхэлсэнээс хойш 18 сарын хугацаанд зээлийг эргэн төлөх бүрэн боломжтой гэж үзэж байна. Эрсдэлийн үнэлгээний үр дүнд үйл ажиллагаа эхлээд 65%, 75%, 85% үед зээлийн төлбөрийг төлөх боломжтой харуулж байна. Энэ энэхүү төслийн эрсдэлийг багасгаж илүү бодитой болгож байна.
  • 38. Хоолны нэр Тайлбар Үнэ Buffalo Wings Халуун сүмсээр амталсан тахианы жижиг мөч ба далавч, лууван, шинцай, хөх бяслаган сүмс 15’000₮ Chicken Quisadilla Тортилла, тахианы мах, гахайн утсан мах, бяслаг сонгино, улаан лооль, салса, цөцгий авокадо сүмс 11’900₮ Egg Rolls Тахианы зөөлөн мах, байцаа, лууванг ороон бүрж шарсан терияаки сүмсний хамт 9’900₮ Scotch Egg Хайрсан гахайн маханд ороосон чанасан өндөг гичний сүмсний хамт 11’900₮ Salmon Slider Амталж хайрсан, яргай загас, хайрсан сонгинотой бургерийн цуглуулга 18’900₮ Beef Sliders BBQ сүмсээр амталсан үхэрийн мах, сонгино бяслагтай бургерийн цуглуулга 16’500₮ Nachos Үхэрийн мах, улаан лооль, сонгино хар чидун жимс, шош, хайлуулсан бяслаг, тортилла чипс цөцгий, салса, авокадо сүмс 18’900₮ Yakitori Chicken Японы сүмсээр амталсан тахианы гуяаны мах мөөг, якитори сүмсний хамт 11’000₮ Crispy Chicken Бүрсэн тахианы зөөлөн мах, нухсан төмс, хуурч шарсан ногоо, тартар сүмсний хамт 14’000₮ Пицца Meat Lovers Pizza Утсан гахайн мах, хиам, салями, үхэрийн мах, моццарелла бяслаг 23’500₮
  • 39. Combo Pizza Утсан гахайн мах, хиам, салями, үхэрийн мах, мөөг, амтат чинжүү, улаан сонгино, моццарелла бяслаг 23’500₮ Hawaiian Pizza Утсан гахайн мах, хиам, ханборгоцой, ногоон сонгино, моццарелла бяслаг 22’500₮ Pepperoni Pizza Пепперони, улаан лоолийн сүмс ба моццарелла бяслаг 22’500₮ Бургер Ба Сэндвич Burger Гахайн утсан мах, авокадо, бяслаг, салса, шаржигнуур байцаа, улаан лооль 18’900₮ Blue Cheeseburger Хөх бяслаг, шаржигнуур байцаа, улаан лооль, улаан сонгино, дарсан өргөст хэмх 13’900₮ Mushroom& Onion Burger Шарсан сонгино, мөөг, улаан лооль, дарсан өргөст хэмх, шаржигнуур байцаа 13’900₮ Bacon Cheeseburger Гахайн утсан мах, бяслаг, салат навч, улаан лооль, улаан сонгино, дарсан өргөст хэмх, майонез 14’600₮ Firehouse Burger Халуун чинжүү, улаан сонгино, байцаа, дарсан өргөст хэмх, улаан лооль, тусгайлан бэлдсэн халуун сүмс 13’900₮ Teriyaki Chicken Тахианы мах, хан боргоцой, салат навч, улаан лооль, улаан сонгино 14’600₮ Club Sandwich Тахианы мах, бяслаг, гахайн утсан мах, хиам, салат навч, улаан лооль, майонез 13’900₮ Стэйк Pork Chops Гриллдэж шарсан гахайн нурууны мах, нухсан төмс, 21’500₮
  • 40. хуурсан бууцай, алимтай сүмсний хамт T-Bone Steak Гриллдэж шарсан Т-Боне стейк хүрэн мөөгний сүмс, хуурсан ногоонууд, цөцгийтэй бууцай, амталж жигнэсэн төмсний хамт 23’000₮ Steak Гриллдэж шарсан үхрийн нурууны мах, хүрэн мөөгний сүмс, хуурсан ногоонууд цөцгийтэй бууцай, бяслагтай төмсний хамт 35’400₮ Italian Steak Үхрийн нурууны зөөлөн мах, бяслагтай жигнэсэн ногоо, нухсан төмс, цөцгийтэй бууцай, хүрэн мөөгний сүмс 21’000₮ Jumbo Steak Гриллдэж шарсан үхрийн гол мах, гахайн махтай төмс, хуурсан ногоонууд, цөцгийтэй бууцай, тагар сонгинотой сүмсний хамт 24’000₮ Амттан Fruit Blast Интоор, гүзээлзгэнэ, бөөрөлгөнө, киви, нимбэгний зайрмаган дээр шинэхэн гүзээлзгэнэ, интоор кивиний зүсэм болон жигнэмэгээр чимэглэв 7’500₮ Strawberry Sweetness Тарагтай, гүзээлзгэнэтэй зайрмагны, цуглуулган дээр шинэхэн гүзээлзгэнэ, цөцгий, гүзээлзгэний сироп 6’900₮ Cheesecake Бяслагтай бялуу кремийн хамт 6’500₮ Chocolate Bomb Шоколадтай зайрмаган дээр самар, жигнэмэг, цөцгийн хөөсөөр чимэглэв 6’900₮
  • 41. Хавсралт №3 Alcohol Gin Gordons Gin, Bombay Gin,Hendricks Gin, Tanqueray Gin Rum Bacardi Gold/Silver/Dark, Captain Morgan Spiced Rum, Myers Rum Tequila Olmeca Gold/Silver, Sierra Gold/Silver, Jose Quervo Gold Vodka Chinggis Vodka,Grey Goose, Belvedere, Reyka, Absolute Blue/Mandarin/Raspberry/ Vanilla, Soyombo Cognac Henessy XO/VSOP, Martell XO/VSOP, Remy Martin XO/VSOP Whisky/Whiskey Jack Daniels,Jim Beam, Southern Comfort, Chivas 12/18, Jameson, Glenfiddich 12, Ballantines Finest, Johnnie Walker Black/ Red/Blue, Balvenie 12/15 Cocktails Andreas Jack Daniels 50ml, Cointreau 25ml, Sweet And Sour Mix 10ml, Lime Juice 5ml, Sprite 50ml Flight 747 Vodka - 50ml, Cranberry -30ml, Cointreau -15ml, Sprite -50ml Mexican Coffee (Hot) Kahlua -50ml, Sugar Syrup 10ml, Black Coffee -100ml, Whip Cream -15ml, Chocolate Syrup -10ml Mood Swing Vodka -50ml, Orange Juice -100ml, Pernod -10ml, Cherry Syrup -10ml Straight Flush Jim Beam -50ml, Cointreau -20ml, Cranberry Juice -40ml, Orange Juice -20ml Monkeys Brunch Banana Liqueur -20ml, Kahlua -30ml, Milk -40ml, Baileys - 30ml Liquid Cocaine (Lowball) Amaretto -50ml,Southern Comfort -60ml, Pineapple Juice -60ml Metropolitan (Martini Glass) Vodka -50ml, Cranberry Juice -20ml, Orange Juice -20ml, Lemon Juice -5ml, Cointreau -15ml
  • 42. Sunburn Tequila White -25ml, Bacardi White -25ml, Margarita Mix - 20ml, Orange Juice -60ml, Grenadine -10ml Irish Trash Can (Tankard) Gin -20ml, White Rum -20ml, Vodka -20ml, Peach Schnapps 15ml, Blue Curacao -10ml, Triple Sec -10ml, Red Bull Blue – Can A Piece Of Ass (Lowball) Amaretto -50ml, Jim Beam -50ml, Sour Mix -25ml Blue Hawaiian Light Rum -60ml, Pineapple Juice -60ml, Blue Curacao -15ml, Coconut Cream -15ml Magnum 357 (Lowball) Vodka -40ml, Gold Rum -40ml, Amaretto -30ml, Soda Water- 20ml Sapphire Sin (Martini) Bombay Gin -660ml,Lemon Juice -10ml, Orange Juice -10ml, Ginger Syrup -5ml Blinding Sunrise Tequila -30ml, Vodka -30ml, Orange Juice -60ml, Grenadine - 20ml Liqueurs/Syrups/Juices (Ingredients(not on the menu)) Liqueurs Baileys, Kahlua,Cointreau, Orange Bitters, Sambuca, Pernod, Campari Galliano, Peach Schnapps, Martini Dry, Martini Bianco, Martini Rosso, Martini Rose, Midori, Crème De Cassis, Crème De Menthe, Jagermeister, Malibu Syrups Cucumber Syrup, Strawberry Syrup, Banana Syrup, Apple Syrup Honey Syrup, Chocolate Syrup, Vanilla Syrup, Mojito Syrup Coconut Syrup, Hazel Nut Syrup, Raspberry Syrup, Lemon Syrup Lime Syrup, Grenadine, Blue Curacao Juices Orange, Pineapple, Guava, Mango, Apple, Cranberry, Peach, Watermelon, Grapefruit, Lemon.