1. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ЕББДС-ийн 8-р анги төгсөх
Шалгалтын тест Газарзүй 2012 он
Хувилбар “А”
1.Монгол орны газар нутгийн хэмжээ
А. 165411км2 б. 165116 км2 в. 156000км2
2. Монгол улсын хилийн 3 улсын уулзвар цэг аль нь вэ?
А. Монгол шарын даваа,Соѐлз уул б. Таванбогд,Тарваган дахын овоо
В. Таванбогд, Хүйтэн
3. Пржевальскийн адуу гэж ямар амьтныг нэрлэдэг вэ?
А. Хулан б. Монгол адуу в. Тахь
4. Баян-Өлгий аймагт ямар ястан голлон амьдардаг вэ?
А. Казак б. Баяд в. Дарьганга
5. Монгол орон ямар уур амьсгалтай вэ?
А. Дулаан б. Эх газрын эрс тэс в. Сэрүүн
6. Цаг агаарын мэдээгээр агаарын даралт буурна гэж зарлавал тэнгэр ямар
болох вэ?
А. Тэнгэр муухайрна б. Цаг агаар тогтвортой болно
7. Хэнтийн нуруунаас эх авдаг,Хойд мөсөн далайн ай савд хамаардаг гол аль
нь вэ?
А. Тэс б. Завхан в. Туул
8. Дараах уул нуруудыг оргилуудтай нь зөв тохируул. /3 оноо/
1. Монгол Алтай а. Асралтхайрхан
2. Говь Алтай б. Мөнхсарьдаг
3. Хангай в. Хүйтэн
4. Хөвсгөл г. Их Богд
5. Хэнтий д. Отгонтэнгэр
2. 9. Тодорхой температуртай агаарын шингээж болох усны уурын дээд
хэмжээг................... гэнэ.
А. Чийгийн багтаамж б. Харьцангуй чийг в. Шүүдэр цэг
10. Монгол орны хамгийн их ялзмагтай хөрс бол...................хөрс юм.
А. Говийн бор б. Хүрэн в. Хар шороон
11. Өмнөговь аймгийн хамгийн өмнө захын цэгнь...................юм.
А. Орвог гашууны бор толгой б. Мааньт уул в. Онгон улаан уул
12. Даланзадгад хотод жилд унах тундасны хэмжээ 131мм, уурших чадвар
нь 1031мм бол чийгийн итгэлцүүрийг ол. /2 оноо/
13.Даланзадгад хотын чийгийн хангамж ямар байна вэ?/Чийгийн
итгэлцүүрийг ашигла/ /1 оноо/
А.Чийгээр дутмаг б. Хангалттай биш хуурайвтар в. Хангалттай
14.Тухайн голын өргөн 6м, гүн нь 2м,урсгалын хурд нь3м/с бл усны
зарцуулалтыг ол / 3ноо/
15.Дараах үйлдвэр уурхай аль аймагт оршдог вэ? /2 оноо/
1. Тавантолгой а. Увс
2. Адуунчулуун б. Дархан Уул
3. Нүүрст хотгор в. Дорнод
4. Шарын гол г. Өмнөговь
16.Анхны голдож дээр 10цаг болж байхад аль уртраг дээр 18цаг болж байх
вэ? /2оноо/
17.Хамгийн олон унтарсан галт уултай аймаг
А. Булган б. Архангай в. Сүхбаатар
18. L-45 нэрлэлтэй хуудасны өргөргийн дагуух залгагдах хуудсыг нэрлэ.
А. L-48 б. M-47 в. L-46
Бүгд 25оноо