SlideShare una empresa de Scribd logo
1 de 14
Гэдэсний түгжрэл
Тодорхойлолт:
Хоол боловсруулах замын дамжуулалт алдагдан гэдэсний
агууламж доошлохгүй саатахыг “Гэдэсний түгжрэл” гэнэ.
Ангилал:
I. Механик түгжрэл
II. Динамиктүгжрэл
Механик түгжрэл:
• Бөглөрийн буюу обтурацийн
– Гэдэсний хөндий дотроос
– Гэдэсний хананаас
– Гэдэсний гаднаас
• Боймолсон буюу странгуляцийн
– Зангирсан
– Мушгирсан
– Ивэрхийд хавчигдах
• Хавсарсан
• Наалдцаас үүссэн түгжрэл
• Хаана байгааг харгалзан
– Дээгүүр (нарийн гэдэсний)
– Доогуур (бүдүүн гэдэсний)
• Гэдсэн доторх зайг харгалзан
– Бүтэн түгжрэл
– Хагас түгжрэл
• Явцаар нь
– Цочмог ба Архаг гэж ангилна.
Динамик түгжрэл:
– Саажлын буюу парезийн
– Агчлын буюу спазмийн
Шалтгаан:
• Төрөлхийн
– Гэдэсний ханын гаж хөгжил (хавдар, уйланхай)
– Чацархай урт
– Мегаколон , долихосигма
– Меккелийн цүлхэн
– Гиршпрунгийн өвчин
• Олдмол
– Хэвлийн наалдац (хагалгааны дараах)
– Гаднаас гэдэс дарагдах
– Баас, цөсний чулуу, үсний бөөн
– Их өлссөн үед хэт их идэх
– Чацархайн судас бүлэнгээр бөглөрөх
– Чацархайн дээд артерит гэдэс дарагдах
– Гэдэс чихэлдэх
– Ивэрхийнд гэдэс хавчигдах
– Гэдэс саажих
Эмнэлзүй:
1. Өвдөлт
Хамгийн эрт буюу гэдэсний хөдөлгөөн ихсэх үед илэрнэ. Гэнэт базалж өвддөг. Бөглөрөн
түгжрэхэд хэвлийгээр үе үе базалж 2-3 минут намддаг харин боомилон түгжрэхэд хэвлийн
өвдөлт хүчтэй бөгөөд завсаргүй байнга үргэлжлэн, гэдэсний хөдөлгөөний үед тэсэх
аргагүй болдог онцлогтой.
2. Бөөлжих
Дээгүүр түгжрэхэд өвчтөн ойрхон олон удаа бөөлжих боловч дотор онгойдоггүй. Доогуур
түгжрэхэд бөөлжих нь цөөн.
3. Хий өтгөн хоригдох
4. Гэдэс дүүрч томрох
Туслах шинж:
• Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн ихсэх
• Хэвлийн тэгш хэм алдагдах
• Унаж байгаа дуслын чимээ сонсогдох
• Валягийн шинж
• Скаляровын шинж
• Клойберын аяганцар
• Кивулягийн шинж гэх мэт
Гэдэс бөглөрөн түгжрэх
• Бүдүүн гэдэс тэр дотроо тахир гэдэсний хортой хавдар гэдсийг бөглөн түгждэг.
Нарийн гэдэсний хавдраар бөглөрөх нь ховор.
• Шинж тэмдэг: түгжрээ цочмог бус эхлэх бөгөөд хортой хавдрын шинж болох турах,
хордлоготой байх, цус алдах шинж давхар илэрнэ.
Чацархайн артериар дарагдсан түгжрээ
• Чацархайн артери аортоос хурц өнцөг үүсгэн салсан тохиолдолд уул судас дээрх
гэдэсний төгсгөл, доод хөндлөн хэсгийг шахан дарж гэдэсний дээгүүр түгжрээ үүсгэхийг
хэлнэ.
• Шинж тэмдэг: хэвлийн дээд хэсгээр хүчтэй цочмог өвдөж, цөс холилдсон их зүйлээр
бөөлжинө. Ходоод сунана. Дөрвөн хөллөж доош харж бөөлжихөөр өвчтний биеийн байдал
дээрдэнэ.
Цөсний чулуугаар гэдэс түгжрэх
• Цөсний хүүдийн архаг чулууг үрэвслийн үед цөсний хүүдийн эмгэг задралт өөрчлөлт
болох бөгөөд үүний дүнд цөсний хүүдий нь дээрх гэдэстэй наалддаг. Цөсний хүүдийн
чулуу хүүдийн хана, дээрх гэдэсний ханыг холгож цоолсноор энэ хоёр эрхтэнг холбосон
цоорхой үүснэ. Энэ цоорхойгоор гэдэсрүү чулуу орно.
• Гэдэс түгжрэхэд чулуу гэдэсний ханыг цочроон гэдэс агших нь түгжрээний нэг хүчин
зүйл болно. Голдуу цутгалан гэдсэнд үүсдэг.
• Шинж тэмдэг:гэдэс гол төлөв гэнэт түгжирч хэвлий үе үе базлаж олон бөөлжинө. R⁰-д
цөсний замд хий орсон шинж илэрдэг. Мөн чулуу харагдана.
Баасан түгжрээ
• Бүдүүн гэдэсний архаг үрэвсэлтэй, байнга баас нь хатдаг өндөр настанд тохиолдох
бөгөөд бүдүүн гэдэс баасаар бөглөрнө. Мегаколон, мегасигма өвчин үүсэх урьдал нөхцөл
болно.
• Шинж тэмдэг: доогуур байрлалтай түгжрээ, хэвлийгээр базлах, хий өтгөн хоригдох,
гэдэс дүүрэх, шулуун гэдэс онгойх шинжээр илэрнэ.
• Баас нь чулуу шиг хатуурч гэдсээ холгож цоолоод перитонитоор хүндэрч болно.
• R⁰-д бүдүүн гэдэс үлэмж ихээр чинэсэн, томорсон харагдана.
Гэдэсний гогцоо эргэж ороох
Гэдэсний гогцоо чацархайн тэнхэлгээ даган эргэж мушгирач түгжрэл үүсгэнэ.
Шалтгаан: урьдал болон шууд шалтгаантай
• Урьдал шалтгаан:
A. Гэдэсний хэт урт чацархай, үр хөврөлөөр гэдэс бүрэн эргээгүй тохиолдол
B. Сорви, наалдац
C. Хэт турах
• Шууд шалтгаан:
A. Хэвлийн дотоод даралт ихсэх
B. Өлсөж байгаад хэт их идэх
• Гэдэсний гогцоо 180⁰-аас ихээр тэнхлэгээрээ эргэж ороохоор түүний дотор зай хаагдан,
чацархайн судаснууд дарагдаж цус гүйхгүй гэдэсний тэжээл алдагдан түгжирнэ. Эргэж
ороолдсон гогцоонд хэр их урт гэдэс орсноор өвчтний биеийн хүнд хөнгөн нь
тодорхойлогдоно.
• Өвчтний биеийн байдал гол төлөв хүнд байна.
• Нарийн гэдэснээс гадна мухар,тахир гэдэс гогцоолдон эргэж болно.
• Шинж тэмдэг: нарийн гэдэсний энэ хэлбэрийн түгжрээ нь гэнэт цочмог эхлэх бөгөөд
боймолсон түгжрээний бүх содон шинжүүд илэрнэ. Өвчний эхэнд хэвлий нийтдээ
өвдөхтэй давхцан гэдэс үе үе маш хүчтэй базлаж өвдөнө. Өвчтөн ёолж, тодорхой
байрлалгүй тийчилсэн байдалтай. Голдуу өвдгөө тэвэрч эвхэрч хэвтдэг. Олон удаа
бөөлжих боловч бие хөнгөрөхгүй.
• Валягийн шинж тод
• Цалгих чимээ сонсогдоно. R⁰-д симп.Клойбер
Шинж тэмдэг: мухар гэдэс эргэж ороолдох нь нарийн гэдэснийхтэй
ижил шинжээр эхлэх боловч хүйс, хэвлийн баруун доод хэсгээр голлож
өвдөнө. Хүйс орчим овойж хэвлийн баруун доод хэсэг хонхойх эмнэлзүйн онцлогтой.
• Харахад хэвлий ассиметри байна.
• Тэмтрэхэд Шиманс-Дансийн шинж илэрнэ.
• R⁰-д хийн бөмбөг шиг чинэсэн мухар гэдэс хэвлийн баруун доод талд харагдана.
Гэдсэнд 20 см орчим өргөнтэй шингэний түвшин харагдана.
Гэдэс зангирах:
• Хоёроос доошгүй тооны гэдэсний гогцоо орооцолдон нэг нь нөгөөгийнхөө угаар хэд
хэд ороож боох тул аль алиных нь чацархайн судас боогддог байна. Их төлөв гэдэсний
зангилаанд нарийн бүдүүн гэдэс хоёулаа ордог. Өвчний эхний үед ороогдсон гэдэсний,
дараа нь ороосон гэдэсний судас дарагдана.
• Шинж тэмдэг: өвчин гол төлөв шөнө дунд илэрнэ. Хүнд явцтай.
• Хэвлийн хана чангарсан.
• Нарийн болон бүдүүн гэдэсний түгжрэлийн шинж хамт илэрнэ.
• Валя, Скляров, Щеткин-Блюмберг тод илэрнэ.
• Кома-д орж болно.
Гэдэс чихэлдэх:
• Гэдэсний нэг хэсэг нөгөөрүү чихэж түгжрэхийг хэлнэ. Үүгээр гадна дотно 2 гэдэс буюу
чихэгдсэн өмссөн 2 хэсэг тэдгээрийн хоорондох холбоос заагийг ялгаж нэрлэнэ.
Чихэгдсэн гэдэсний доторх үзүүрийг толгойн хэсэг гэнэ.Чихэгдсэн гэдэсний урт янз бүр
байна. Чихэгдсэн гэдэс нь гэдсийг бөглөж бөглөрсөн түгжрээ. Чацархайн артери хамт
чихэгдэж боймолсон түгжрээ үүсгэж болно.
• Хүүхэд насанд их тохиолдоно.
• Цутгалан гэдэс мухар гэдэсрүү чихэгдэхийг “илеоцекаль инвагинаци”гэнэ.
• Цутгалан мухар гэдэстэйгээ өгсөх хэсэгрүү чихэлдэж болно (80%)
• Шалтгаан эмгэг жам: гэдэсний хананд хавдар, цус хурах, үрэвслийн нэвчдэс гэдэсний
гүрвэлзэх хөдөлгөөнөөр хөшилдөн өмнөх гэдэсрүүгээ чихэгднэ эрүүл гэдэс
нэмэгдэн дагаж шургаж орно. Гэдэсний нэг хэсэг нь агшиж өмнөх хэсэг нь саажвал агшиж
чангарсан гэдэс чихэгдэнэ.
Шинж тэмдэг:
• Үе үе хүчтэй базлаж өвдөнө
• Түгжрэлийн шинжүүд
• Баасанд салснаас гадна цусны хольц гарна!
• Цусаар суулгана гэж өгүүлнэ
• Гэдэсний хөдөлгөөн гаднаас харагдаж болно
• Тэмтрэхэд хөдөлгөөн бага, хөндүүр, муруйдуу зууван гөлгөр гэдэс байна
• Шиманс-Дансын шинж
• Хошногыг хуруугаар шинжилэхэд хуниас тэлсэн хүүхдэд заримдаа чихэгдсэн гэдэсний
үзүүр хуруунд тулна
• Өмссөн бээлийний үзүүрт цус наалдсан байна
• Рентгенд тодосгогчтой харахад чихэлдсэн гэдэсний үзүүрт дээр доор хоёр “Соёо”
болон гэдэс нарийсах шинж гарна.
Динамик түгжрэл:
• Саажиж түгжрэх
• Элбэг тохиолдоно. Гэдэсний ханын булчин суларч гэдэсний хөдөлгөөн зогсож
гэдэсний агуулахдуун явахаа болино.
• Шинж тэмдэг: хий баас бүрэн хаагдаж гэдэс дүүрнэ. Хэвлийгээр өвдөх бөөлжих нь гол
шинж. Хэвлий базлахгүй, олон бөөлжинө. Хэвлий жигд томорсон дарахад чилгэр байдаг
• Рентгенд хэвлийг тойм харахад гэдэс нийтдээ хийгээр дүүрч, Клойберийг аяга шинж,
бүдүүн нарийн гэдэсний аль алинд байхыг саажлын түгжрэлийн өвөрмөц шинж гэж үздэг.
Гэдэсний агчлын түгжрээ:
• Ховор тохиолдоно. Гэдэсний ханын булчин чангараад тавигдахгүй учир түүний
агуулагдахуун хөдлөхгүй зогсоно. Агчил хэдэн минутаас хэдэн цагаар үргэлжилж болно.
• Шинж тэмдэг: аль ч насанд тохиолдоно. Тодорхой байрлалгүй, гэдэс үе үе хүчтэй
базлаж өвддөг гол шинжтэй. Хий өтгөн их хаагдахгүй. Рентгенд тодосгочтой харахад
гэдэсний хөдөлгөөн удааширсан гэдсэн хий байгаа нь харагдана.
Оношлогоо:
I. Асуумж
II. Бодит үзлэг
• Харж ажиглах
Хэвлийн тэгш хэм алдагдах, хэвлий бүхэлдээ дүүрч томорсон, гэдэсний гүрвэлзэх
хөдөлгөөн. Шингэн алдалтын шинжүүд,
• Тэмтрэлт, Тогшилтоор:
Валя, Обуховын эмнэлгийн шинж,Кивулягийн шинж, Шиман-Дансегийн шинж
• Чагнахад:
Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн ихсэх, унаж байгаа дуслын чимээ, хуржигнах цалгих чимээ,
авсны нам гүм шинж, Скляровын шинж
• Лабораторын шинжилгээнд:
– ЦЕШ: Гематокрит ихсэнэ, Лейкоцитоз, УЭТХ ихсэнэ
– Биохими: Гипопротейнеми, Азотеми, Калий хлорид багасах
• Багажийн шинжилгээнд:
– R⁰: Хий шингэнээр дүүрсэн гэдэсний гогцоо , Хийн хоолойн шинж,
Цайж харагдах хийн дэвсгэр дээр нарийн гэдэсний цагираг нугачаанууд сунгасан пүрш
шиг харлаж харагдана.
• Клойберийн аяганцар:
– Нарийн гэдэс: жижиг, шингэний түвшин нь тэгш байна
– Нарийн гэдэсний эхэнд: шингэний түвшин аюулхайн зүүн сүвээ орчимд
– Нарийн гэдэсний үзүүр хэсэгт: хэвлийн баруун доогуур байрлана.
– Дээд гэдсэнд: 2 давхар шингэний түвшин
– Бүдүүн гэдэс: өндөр нь хөндлөнгөөсөө их байна, цайвар хийн дэвсгэр дээр б.г –ний
гаустер тод мэдэгдэх бөгөөд шингэний түвшиний гадаргуу тэгш бус байна.
– Динамик: нарийн бүдүүн гэдэсний аль алинд байдаг онцлогтой.
– Тодосгогч бодистой рентген
• Ердийн нөхцөлд : 2-3 цагийн дотор уусан барийн сульфат мухар гэдсэнд очдог.
• Динамиктүгжрэл : 3-4 цагийн дараа
• Механик түгжрэл : нарийн гэдсэнд 4 болон түүнээс дээш хугацаагаар баригдвал.
• Тахир гэдэс тушгирч эргэсэн бол: тодорсон гэдэсний үзүүр шөвийх
• Чихэлдсэн бол: дээр доор 2 соёо гарах
• Хавдар : хавдрыг тойрох өвөрмөц рентген шинж
• ЭХО:
• Бүдүүрч сунасан гэдэс дүүрэн агуулагдахуунтай, тэр нь шилжиж хөдөлнө.
Ялган оношлогоо:
• Механик түгжрэлийг динамик түгжрэлээс ялган оношлох шаардлагатай.
• Ходоод дээд гэдэс цоорох
• Цочмог холецистит
• Перитонит
• Мухар олгойн үрэвсэл
• Цочмог хордлогууд
• Суулгалт
• Баас хаталт
• ЗСС-ний өвчин
• Нойр булчирхайн цочмог үрэвсэл
• Бөөр шээсний замын өвчин
Эмчилгээ:
Эмчилгээний зарчим
1. Консерватив эмчилгээ
– Өвчин намдаах, спазмолитик тарих
– Бөөрний өөхөнд новокайны хориг тавих
– Зүү тавих
– Хэвлийд вишнейвскийн тосон бигнүүр тавих
– Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сэргээх эм тарих
– Зайлах бургуй
– Түгжрэл арилсны дараа хордлого тайлах
2. Эсрэг заалт: Перитонит
3. Мэс засал
– Түгжирсэн гэдэсний саадыг арилгах
– Наалдац салгах
– Эргэж ороолдсон орооцолдоог гаргах
– Энтеротомигоор гадны биетийг авах
– Гэдэс тайрч залгах(гэдэсний амьдрах чадварыг шалгах шинж:
1. Гүрвэлзэх хөдөлгөөн, өнгө, лугшилт
– Гэдэс хаймсуурдах
– Хэвлийг угааж хаах
Механик түгжрэлийн үед яаралтай мэс засал хийх заалт:
• Эмийн эмчилгээ 2-4 цаг хийж үр дүн өгөөгүй үед
• Цочмог давшингуй явцтай
• Хэвлийн яаралтай мз-ийн бусад өвчинтэй хавсарсан
• Өвчин эхлээд 12-с дээш цаг өнгөрсөн
• Эмнэлзүйн шинж тод илэрсэн үед
Заболеваемость острой кншечной непроходимостыо в настоящее время снизплась за счет
уменьшення частоты случаев заворота, ущемления внутренних грыж и инвагн-
нацин.Высокая смертность прті этом заболсванші обусловлепа поздней дпагностпкоіі н
поздпнм оперативным лечением.
Гэдэсний цочмог түгжрэлийн клиникийн илрэл янз бүр ѳвчтѳн бүрд харилцан адилгүй
байдаг. Энэ нь өвчтөний нас, эмнэлэгт ирсэн хугацаа, Эмгэг анатомийн өөрчлөлт,
түгжрэлийн хэлбэр зэргээс ихээхэн шалтгаална.
Хэвлэлийн мэдээ сэлт (Г. А. Бурдаков, A. С. Сивчук, A. С. Торохова, Г. М. Щекотов)
болон бидний ажиглалтын дүнгээс үзэхэд, сүүлийн жилүүдэд гэдэс зангирах, мушгирах,
ивэрхий хавчигдах явдал багассанаас гэдэсний түгжрэлээр өвчлөлт нилээд буурчээ.Гэтэл
хэвлийн хѳндийн эрхтэн наалдсанаас болсон түгжрэл ихсэж байгааг бид ажигласан бѳгѳѳд
иймэрхүү дүгнэлтийг зөвлөлтийн зарим эрдэмтэд (Н. Г. Соснякова, А. П. Хомутова, 1958;
Д. П. Феодорович 1947; А. П. Алекоандрович, 1964) нийтлүүлжээ.
Хэдийгээр гэдэсний түгжрэлээр өвчлөлт буурсан боловч мэс заслын дараах нас баралт
одоо ч ѳндер (30—40%) хэмжээнд байна. Энэхүү үзүүлэлт A. С. Тарасова, Е. Н. Захаров,
Д. П. Чудішзе, Т. А. Бурттісова нарын судалгаагаар 25—30% байна. Гэдэсний цочмог
түгжрэлийн үед хийсэн мэс заслын дараах үхэл ѳндѳр байгаагийн шалггааныг манай
материалаар судлан үзэхэд энэ нь оношлолт болон эмнэлэгт хэвтэлт хожѵѵ байгаатай
холбоотой байна. Ийм ч учраас бүх ѳвчтэнд эмнэлэгт хэвтэх үед нь гялтангийн үрэвсэл,
хүчтэп хордлого үүссэн байв. 1970 онд Клиникийн нэгдсэн 3-р эмнэлэгт гэдэсний цочмог
түгжрэлтэй ирж хэвтсэн 52 өвчтөний 42 нь Улаанбаатараас, 6 нь Налайхаас, 4 Тѳв
аймгийн сумдаас ирсэн ба 19 нь эр, 33 нь эм, 30-40 насны хүмүүс байлаа. Эмнэлэгт ирж
хэвтсэн хугацаагаар нь үзэхэд өвчин эхэлснээс хойш 12-24 цагийн дотор 4 ѳвчтѳн, 24-28
цагт 11 өвчтөн, 48-72 цагт 23 өвчтөн, 4-5 хоноод ирсэн 14 өвчтөн байв.Үүнээс үзэхэд,
өвчтөн эмнэлэгт маш их оройтож ирж байна. Тэдгээр өвчтөнийг бага эмч буюу ерөнхий
мэрэгжлийн эмч нар эхлэн үзэж ажиглаж байжээ. Дээрх 52 өвчтөний 29 нь урьд өмнө ямар
нэгэн ѳвчний улмаас хэвлийн хөндийн мэс засал хийлгэжээ.
Эмнэлэгт хэвтэх үед бүх өвчтөн гэдэс базлан өвдөх боловч тодор-хой байрлалгүй гэдэс
дүүрч огиулж бөөлждөг, өттөн хаагдсан, доошоо хий гарахгүй болсон гэсэн гол
зовуурьтай байсан. Өвчтений биеийн хүнд хөнгөн нь гэдэс түгжрэлийн хэлбэр, түүний
үргэлжилсэн хугацаатай холбоотой, ихэвчлэн биеийн байдал хүнд, хүчтэй хордлого,
гялтангийн үрэвслийн шинж илэрсэн байв.
Дээрх өвчтөнүүдийн 31-д мэс засал хийсэн, 3 өвчтөн биеийн байдал нь маш хүндрээд 1-2
цаг болоод нас барсан. Задлан шинжилгээ хийж үзэхэд нэг өвчтөний бүдүүн гэдэсний
гогцоо үхэжсэн, хоёр уушгинд зогсонгилын хатгалгаа, хаван үүссэн, 2 өвчтөгний нарийн
гэдэсний гогцоонууд үхжин цоорч өтгөн нь хэвлийн хөндийгөөр тархсан байлаа. Бусад 18
өвчтөнд доорхи шалтгааны улмаас мэс засал хийгээгүй. Үүнд 8 өвчтөнд гялтангийн
сүрьеэгийн үрэвсэл, гэдэсний динамик түгжрэл гэдэг клиникийн онош тавыж консерватив
эмчилгээ хийсэн 6 өвчтөнд хэвтэнгүүт нь бөөр орчимд новокаины хориг хийж сифон
бургуй тавих зэргээр консерватив арга хэмжээ авахад гэдэс түгжрэлийн шинж арилсан
учир бусад этиололитой гэдэсний цочмог динамик түгжрэл гэдэг онош тавьсан. 2 өвчтөнд
гэдэсний цочмог түгжрэл нь истерийтэй холбогдон үүссэн ба зохих эмчилгээ хийсний
дүнд арилсан юм. 2 өвчтөн мэс засал хийлгэхээс татгалзав. Тэдэнд гэдэс тагларснаас
түгжрэл үүссэн ба тэр нь мэс засал хийх боломж алдагдсан ходоодны өмөн бүдүүн гэдсэнд
үсэрхийлснээс болжээ.Мэс заслаар эмчилсэн өвчтөнүүдэд гэдэсний цочмог түгжрэлийн
дорхи хэлбэрүүд байсан. Үүнд, наалдсанаас үүссэн тугжрэл 17 өвчтөнд (1-р байр),
тагларснаас үүссэн түгжрэл 10 өвчтөнд (2-р байр), 1 өвчтөнд нарийн гэдэс, 2 өвчтөнд S—
хэлбэрт гэдэс мушгирсан. 2 өвчтөнд чихэлдээс болсон байв. Наалдсанаас үүссэн цочмог
түгжрэлтэй өвчтөний 11 нь эм, 6 нь эрэгтэй, эмэгтэйчүүдийн 8 нь урьд өмнө бэлгийн
дотоод эрхтний өвчин, 2 нь хэвлийн хөндийн бэтэг, 1 нь мухар олгойн цочмог үрэвслийн
улмаас тус тус мас засал хийлгэсэн эрэгтэйчүүдийн 4 нь мухар олгойн цочмог үрэвслийн
улмаас мэс засал хийлгэж гуурс тавиулах байжээ.
Тагларалтаас болсон гэдэсний түгжрэл үүссэн өвчтөний 3-т нь бэтэг, 1-д өндгөвчийн
киста, 5-д бүдүүн гэдэсний өмөн, 1-д нарийн гэдэсний өмөн байв. Эдгээр өвчтөний 9-д нь
төгс мэс засал хийж, мэс засал хийх боламж алдагдсан семинамтой 1 өвчтөнд засал хийж
цоорхой үлдээв. 1 өвчтөнд чихэлдээс байсан боловч гэдсэнд органик өөрчлөлттүй байв.
Мэс засльн дараа 13 өвчтөн нас барсны 7 нь наалдсанаас болсон гэдэсний түгжрэлтэй (5
нь эм, 2 нь эр) өвчний 3-4 дэх хоногт ирж хэвтсэн, бүгдийнх нь гэдэсний гогцоо үхжин
гялтан үрэвссэн байлаа. Гэдэс мушгирсан 1 өвчтөний нарийн гэдэсний 2 метр орчим хэсэг
үхлжин гялтан үрэвссэнээс, 1 өвчтөн хоёр уушгинд хатгалгаа хавагналт үүссэнээс, 4
өвчтөн гэдэс тагларснаас, (үүний 3 нь өмөнгийн хордлогоос, 1-нь хэвлийн хөндийд өтгөн
тархаж гялтан үрэвсэн оёдол задарснаас болж тус тус нас баржээ.
Дүгнэлт
Гэдэс мушгирах, чихэлдэхээс болж гэдэсний цочмог түгжрэл үүсэх нь сүүлийн жилүүдэд
багасаж байна. Гэвч наалдсанаас болж гэдэс түгжрэх явдлын эзлэх хувийн жин нэмэгдсэн
нь хэвлийн хөндийн эрхтэнд давтан хийсэн мэс засалтай холбоотой бололтой.
Гэдэсний цочмог түгжрэлтээр нас баралт өндөр байгаа нь өвчтөнд үзүүлэх мэс заслын
тусламж хожимддогоос шалтгаалсан байна. Иймээс еренхий мэргэжлийн болон ялангуяа
түргэн тусламжийн эмч нарьн дунд хэвлийн хѳндийн эрхтний цочмог ѳвчны талаар тусгай
мэргэжил дээшлүүлэх ажил зохиох хэрэгтэй байна.
Гэдэсний түгжрэл
Тодорхойлолт: Хоол боловсруулах замын дамжуулалт алдагдан гэдэсний агууламж
доошлохгүй саатахыг “Гэдэсний түгжрэл” гэнэ.
Ангилал:
I. Механик түгжрэл
II. Динамиктүгжрэл
Механик түгжрэл:
• Бөглөрийн буюу обтурацийн
- Гэдэсний хөндий дотроос
- Гэдэсний хананаас
- Гэдэсний гаднаас
• Боймолсон буюу странгуляцийн
- Зангирсан
- Мушгирсан
- Ивэрхийд хавчигдах
• Хавсарсан
• Наалдцаас үүссэн түгжрэл
• Хаана байгааг харгалзан
– Дээгүүр (нарийн гэдэсний)
– Доогуур (бүдүүн гэдэсний)
• Гэдсэн доторх зайг харгалзан
– Бүтэн түгжрэл
– Хагас түгжрэл
• Явцаар нь
– Цочмог ба Архаг гэж ангилна.
Динамик түгжрэл:
– Саажлын буюу парезийн
– Агчлын буюу спазмийн
Шалтгаан:
• Төрөлхийн
– Гэдэсний ханын гаж хөгжил (хавдар, уйланхай)
– Чацархай урт
– Мегаколон , долихосигма
– Меккелийн цүлхэн
– Гиршпрунгийн өвчин
• Олдмол
– Хэвлийн наалдац (хагалгааны дараах)
– Гаднаас гэдэс дарагдах
– Баас, цөсний чулуу, үсний бөөн
– Их өлссөн үед хэт их идэх
– Чацархайн судас бүлэнгээр бөглөрөх
– Чацархайн дээд артерит гэдэс дарагдах
– Гэдэс чихэлдэх
– Ивэрхийнд гэдэс хавчигдах
– Гэдэс саажих
Эмнэлзүй:
1. Өвдөлт
Хамгийн эрт буюу гэдэсний хөдөлгөөн ихсэх үед илэрнэ. Гэнэт базалж өвддөг. Бөглөрөн
түгжрэхэд хэвлийгээр үе үе базалж 2-3 минут намддаг харин боомилон түгжрэхэд хэвлийн
өвдөлт хүчтэй бөгөөд завсаргүй байнга үргэлжлэн, гэдэсний хөдөлгөөний үед тэсэх
аргагүй болдог онцлогтой.
2. Бөөлжих
Дээгүүр түгжрэхэд өвчтөн ойрхон олон удаа бөөлжих боловч дотор онгойдоггүй. Доогуур
түгжрэхэд бөөлжих нь цөөн.
3. Хий өтгөн хоригдох
4. Гэдэс дүүрч томрох
Туслах шинж:
• Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн ихсэх
• Хэвлийн тэгш хэм алдагдах
• Унаж байгаа дуслын чимээ сонсогдох
• Валягийн шинж
• Скаляровын шинж
• Клойберын аяганцар
• Кивулягийн шинж гэх мэт
Гэдэс бөглөрөн түгжрэх
• Бүдүүн гэдэс тэр дотроо тахир гэдэсний хортой хавдар гэдсийг бөглөн түгждэг.
Нарийн гэдэсний хавдраар бөглөрөх нь ховор.
• Шинж тэмдэг: түгжрээ цочмог бус эхлэх бөгөөд хортой хавдрын шинж болох турах,
хордлоготой байх, цус алдах шинж давхар илэрнэ.
Чацархайн артериар дарагдсан түгжрээ
• Чацархайн артери аортоос хурц өнцөг үүсгэн салсан тохиолдолд уул судас дээрх
гэдэсний төгсгөл, доод хөндлөн хэсгийг шахан дарж гэдэсний дээгүүр түгжрээ үүсгэхийг
хэлнэ.
• Шинж тэмдэг: хэвлийн дээд хэсгээр хүчтэй цочмог өвдөж, цөс холилдсон их зүйлээр
бөөлжинө. Ходоод сунана. Дөрвөн хөллөж доош харж бөөлжихөөр өвчтний биеийн байдал
дээрдэнэ.
Цөсний чулуугаар гэдэс түгжрэх
• Цөсний хүүдийн архаг чулууг үрэвслийн үед цөсний хүүдийн эмгэг задралт өөрчлөлт
болох бөгөөд үүний дүнд цөсний хүүдий нь дээрх гэдэстэй наалддаг. Цөсний хүүдийн
чулуу хүүдийн хана, дээрх гэдэсний ханыг холгож цоолсноор энэ хоёр эрхтэнг холбосон
цоорхой үүснэ. Энэ цоорхойгоор гэдэсрүү чулуу орно.
• Гэдэс түгжрэхэд чулуу гэдэсний ханыг цочроон гэдэс агших нь түгжрээний нэг хүчин
зүйл болно. Голдуу цутгалан гэдсэнд үүсдэг.
• Шинж тэмдэг:гэдэс гол төлөв гэнэт түгжирч хэвлий үе үе базлаж олон бөөлжинө. R⁰-д
цөсний замд хий орсон шинж илэрдэг. Мөн чулуу харагдана.
Баасан түгжрээ
• Бүдүүн гэдэсний архаг үрэвсэлтэй, байнга баас нь хатдаг өндөр настанд тохиолдох
бөгөөд бүдүүн гэдэс баасаар бөглөрнө. Мегаколон, мегасигма өвчин үүсэх урьдал нөхцөл
болно.
• Шинж тэмдэг: доогуур байрлалтай түгжрээ, хэвлийгээр базлах, хий өтгөн хоригдох,
гэдэс дүүрэх, шулуун гэдэс онгойх шинжээр илэрнэ.
• Баас нь чулуу шиг хатуурч гэдсээ холгож цоолоод перитонитоор хүндэрч болно.
• R⁰-д бүдүүн гэдэс үлэмж ихээр чинэсэн, томорсон харагдана.
Гэдэсний гогцоо эргэж ороох
Гэдэсний гогцоо чацархайн тэнхэлгээ даган эргэж мушгирач түгжрэл үүсгэнэ.
Шалтгаан:
урьдал болон шууд шалтгаантай
• Урьдал шалтгаан:
A. Гэдэсний хэт урт чацархай, үр хөврөлөөр гэдэс бүрэн эргээгүй тохиолдол
B. Сорви, наалдац
C. Хэт турах
• Шууд шалтгаан:
A. Хэвлийн дотоод даралт ихсэх
B. Өлсөж байгаад хэт их идэх
• Гэдэсний гогцоо 180⁰-аас ихээр тэнхлэгээрээ эргэж ороохоор түүний дотор зай хаагдан,
чацархайн судаснууд дарагдаж цус гүйхгүй гэдэсний тэжээл алдагдан түгжирнэ. Эргэж
ороолдсон гогцоонд хэр их урт гэдэс орсноор өвчтний биеийн хүнд хөнгөн нь
тодорхойлогдоно.
• Өвчтний биеийн байдал гол төлөв хүнд байна.
• Нарийн гэдэснээс гадна мухар,тахир гэдэс гогцоолдон эргэж болно.
• Шинж тэмдэг: нарийн гэдэсний энэ хэлбэрийн түгжрээ нь гэнэт цочмог эхлэх бөгөөд
боймолсон түгжрээний бүх содон шинжүүд илэрнэ. Өвчний эхэнд хэвлий нийтдээ
өвдөхтэй давхцан гэдэс үе үе маш хүчтэй базлаж өвдөнө. Өвчтөн ёолж, тодорхой
байрлалгүй тийчилсэн байдалтай. Голдуу өвдгөө тэвэрч эвхэрч хэвтдэг. Олон удаа
бөөлжих боловч бие хөнгөрөхгүй.
• Валягийн шинж тод
• Цалгих чимээ сонсогдоно. R⁰-д симп.Клойбер
Шинж тэмдэг: мухар гэдэс эргэж ороолдох нь нарийн гэдэснийхтэй
ижил шинжээр эхлэх боловч хүйс, хэвлийн баруун доод хэсгээр голлож
өвдөнө. Хүйс орчим овойж хэвлийн баруун доод хэсэг хонхойх эмнэлзүйн онцлогтой.
• Харахад хэвлий ассиметри байна.
• Тэмтрэхэд Шиманс-Дансийн шинж илэрнэ.
• R⁰-д хийн бөмбөг шиг чинэсэн мухар гэдэс хэвлийн баруун доод талд харагдана.
Гэдсэнд 20 см орчим өргөнтэй шингэний түвшин харагдана.
Гэдэс зангирах:
• Хоёроос доошгүй тооны гэдэсний гогцоо орооцолдон
нэг нь нөгөөгийнхөө угаар хэд хэд ороож боох тул
аль алиных нь чацархайн судас боогддог байна. Их төлөв
гэдэсний зангилаанд нарийн бүдүүн гэдэс хоёулаа ордог.
Өвчний эхний үед ороогдсон гэдэсний, дараа нь ороосон
гэдэсний судас дарагдана.
• Шинж тэмдэг: өвчин гол төлөв шөнө дунд илэрнэ. Хүнд
явцтай.
• Хэвлийн хана чангарсан.
• Нарийн болон бүдүүн гэдэсний түгжрэлийн шинж хамт илэрнэ.
• Валя, Скляров, Щеткин-Блюмберг тод илэрнэ.
• Кома-д орж болно.
Гэдэс чихэлдэх:
• Гэдэсний нэг хэсэг нөгөөрүү чихэж түгжрэхийг хэлнэ. Үүгээр гадна дотно 2 гэдэс буюу
чихэгдсэн өмссөн 2 хэсэг тэдгээрийн хоорондох холбоос заагийг ялгаж нэрлэнэ.
Чихэгдсэн гэдэсний доторх үзүүрийг толгойн хэсэг гэнэ.Чихэгдсэн гэдэсний урт янз бүр
байна. Чихэгдсэн гэдэс нь гэдсийг бөглөж бөглөрсөн түгжрээ. Чацархайн артери хамт
чихэгдэж боймолсон түгжрээ үүсгэж болно.
• Хүүхэд насанд их тохиолдоно.
• Цутгалан гэдэс мухар гэдэсрүү чихэгдэхийг “илеоцекаль инвагинаци”гэнэ.
• Цутгалан мухар гэдэстэйгээ өгсөх хэсэгрүү чихэлдэж болно (80%)
• Шалтгаан эмгэг жам: гэдэсний хананд хавдар, цус хурах, үрэвслийн нэвчдэс гэдэсний
гүрвэлзэх хөдөлгөөнөөр хөшилдөн өмнөх гэдэсрүүгээ чихэгднэ эрүүл гэдэс
нэмэгдэн дагаж шургаж орно. Гэдэсний нэг хэсэг нь агшиж өмнөх хэсэг нь саажвал агшиж
чангарсан гэдэс чихэгдэнэ.
• Шинж тэмдэг:
• Үе үе хүчтэй базлаж өвдөнө
• Түгжрэлийн шинжүүд
• Баасанд салснаас гадна цусны хольц гарна!
• Цусаар суулгана гэж өгүүлнэ
• Гэдэсний хөдөлгөөн гаднаас харагдаж болно
• Тэмтрэхэд хөдөлгөөн бага, хөндүүр, муруйдуу зууван гөлгөр гэдэс байна
• Шиманс-Дансын шинж
• Хошногыг хуруугаар шинжилэхэд хуниас тэлсэн хүүхдэд заримдаа чихэгдсэн гэдэсний
үзүүр хуруунд тулна
• Өмссөн бээлийний үзүүрт цус наалдсан байна
• Рентгенд тодосгогчтой харахад чихэлдсэн гэдэсний үзүүрт дээр доор хоёр “Соёо”
болон гэдэс нарийсах шинж гарна.
Динамик түгжрэл:
• Саажиж түгжрэх
• Элбэг тохиолдоно. Гэдэсний ханын булчин суларч гэдэсний хөдөлгөөн зогсож
гэдэсний агуулахдуун явахаа болино.
• Шинж тэмдэг: хий баас бүрэн хаагдаж гэдэс дүүрнэ. Хэвлийгээр өвдөх бөөлжих нь гол
шинж. Хэвлий базлахгүй, олон бөөлжинө. Хэвлий жигд томорсон дарахад чилгэр байдаг
• Рентгенд хэвлийг тойм харахад гэдэс нийтдээ хийгээр дүүрч, Клойберийг аяга шинж,
бүдүүн нарийн гэдэсний аль алинд байхыг саажлын түгжрэлийн өвөрмөц шинж гэж үздэг.
Гэдэсний агчлын түгжрээ:
• Ховор тохиолдоно. Гэдэсний ханын булчин чангараад тавигдахгүй учир түүний
агуулагдахуун хөдлөхгүй зогсоно. Агчил хэдэн минутаас хэдэн цагаар үргэлжилж болно.
• Шинж тэмдэг: аль ч насанд тохиолдоно. Тодорхой байрлалгүй, гэдэс үе үе хүчтэй
базлаж өвддөг гол шинжтэй. Хий өтгөн их хаагдахгүй. Рентгенд тодосгочтой харахад
гэдэсний хөдөлгөөн удааширсан гэдсэн хий байгаа нь харагдана.
Оношлогоо:
I. Асуумж
II. Бодит үзлэг
• Харж ажиглах
Хэвлийн тэгш хэм алдагдах, хэвлий бүхэлдээ дүүрч томорсон, гэдэсний гүрвэлзэх
хөдөлгөөн. Шингэн алдалтын шинжүүд,
• Тэмтрэлт, Тогшилтоор:
Валя, Обуховын эмнэлгийн шинж,Кивулягийн шинж, Шиман-Дансегийн шинж
• Чагнахад:
Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн ихсэх, унаж байгаа дуслын чимээ, хуржигнах цалгих
чимээ, авсны нам гүм шинж, Скляровын шинж
• Лабораторын шинжилгээнд:
- ЦЕШ: Гематокрит ихсэнэ, Лейкоцитоз, УЭТХ ихсэнэ
- Биохими: Гипопротейнеми, Азотеми, Калий хлорид багасах
• Багажийн шинжилгээнд:
- R⁰: Хий шингэнээр дүүрсэн гэдэсний гогцоо , Хийн хоолойн шинж,
Цайж харагдах хийн дэвсгэр дээр нарийн гэдэсний цагираг нугачаанууд сунгасан пүрш
шиг харлаж харагдана.
• Клойберийн аяганцар:
– Нарийн гэдэс: жижиг, шингэний түвшин нь тэгш байна
– Нарийн гэдэсний эхэнд: шингэний түвшин аюулхайн зүүн сүвээ орчимд
– Нарийн гэдэсний үзүүр хэсэгт: хэвлийн баруун доогуур байрлана.
– Дээд гэдсэнд: 2 давхар шингэний түвшин
– Бүдүүн гэдэс: өндөр нь хөндлөнгөөсөө их байна, цайвар хийн дэвсгэр дээр б.г –ний
гаустер тод мэдэгдэх бөгөөд шингэний түвшиний гадаргуу тэгш бус байна.
– Динамик: нарийн бүдүүн гэдэсний аль алинд байдаг онцлогтой.
- Тодосгогч бодистой рентген
• Ердийн нөхцөлд : 2-3 цагийн дотор уусан барийн сульфат мухар гэдсэнд очдог.
• Динамиктүгжрэл : 3-4 цагийн дараа
• Механик түгжрэл : нарийн гэдсэнд 4 болон түүнээс дээш хугацаагаар баригдвал.
• Тахир гэдэс тушгирч эргэсэн бол: тодорсон гэдэсний үзүүр шөвийх
• Чихэлдсэн бол: дээр доор 2 соёо гарах
• Хавдар : хавдрыг тойрох өвөрмөц рентген шинж
• ЭХО:
• Бүдүүрч сунасан гэдэс дүүрэн агуулагдахуунтай, тэр нь шилжиж хөдөлнө.
Ялган оношлогоо:
• Механик түгжрэлийг динамик түгжрэлээс ялган оношлох шаардлагатай.
• Ходоод дээд гэдэс цоорох
• Цочмог холецистит
• Перитонит
• Мухар олгойн үрэвсэл
• Цочмог хордлогууд
• Суулгалт
• Баас хаталт
• ЗСС-ний өвчин
• Нойр булчирхайн цочмог үрэвсэл
• Бөөр шээсний замын өвчин
Эмчилгээ:
Эмчилгээний зарчим
1. Консерватив эмчилгээ
- Өвчин намдаах, спазмолитик тарих
- Бөөрний өөхөнд новокайны хориг тавих
- Зүү тавих
- Хэвлийд вишнейвскийн тосон бигнүүр тавих
- Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сэргээх эм тарих
- Зайлах бургуй
- Түгжрэл арилсны дараа хордлого тайлах
2. Эсрэг заалт: Перитонит
3. Мэс засал
- Түгжирсэн гэдэсний саадыг арилгах
- Наалдац салгах
- Эргэж ороолдсон орооцолдоог гаргах
- Энтеротомигоор гадны биетийг авах
- Гэдэс тайрч залгах(гэдэсний амьдрах чадварыг шалгах шинж:
1. Гүрвэлзэх хөдөлгөөн, өнгө, лугшилт
- Гэдэс хаймсуурдах
- Хэвлийг угааж хаах
Механик түгжрэлийн үед яаралтай мэс засал хийх заалт:
• Эмийн эмчилгээ 2-4 цаг хийж үр дүн өгөөгүй үед
• Цочмог давшингуй явцтай
• Хэвлийн яаралтай мз-ийн бусад өвчинтэй хавсарсан
• Өвчин эхлээд 12-с дээш цаг өнгөрсөн
• Эмнэлзүйн шинж тод илэрсэн үед

Más contenido relacionado

La actualidad más candente

Шархлаат колит & Кроны өвчин
Шархлаат колит & Кроны өвчинШархлаат колит & Кроны өвчин
Шархлаат колит & Кроны өвчинBatulai Bazarragchaa
 
амьсгал эрхтний онцлог 2013
амьсгал эрхтний онцлог 2013амьсгал эрхтний онцлог 2013
амьсгал эрхтний онцлог 2013АШУҮИС
 
Shingenselbekh
ShingenselbekhShingenselbekh
ShingenselbekhSh Mikah
 
Артерийн гипертензийн ялган оношлогоо, эмчилгээ
Артерийн гипертензийн ялган оношлогоо, эмчилгээАртерийн гипертензийн ялган оношлогоо, эмчилгээ
Артерийн гипертензийн ялган оношлогоо, эмчилгээЦахим Эмч
 
төрөлтийн 3 р үеийн физиологи, эх барихын гэмтэлүүд
төрөлтийн 3 р үеийн физиологи, эх барихын гэмтэлүүдтөрөлтийн 3 р үеийн физиологи, эх барихын гэмтэлүүд
төрөлтийн 3 р үеийн физиологи, эх барихын гэмтэлүүдNPain NLife
 
Эритроцит
ЭритроцитЭритроцит
Эритроцитnight owl
 
New зүрхний шигдээс
New зүрхний шигдээсNew зүрхний шигдээс
New зүрхний шигдээсluchinog
 
Ходоодны хорт хавдар
Ходоодны хорт хавдарХодоодны хорт хавдар
Ходоодны хорт хавдарNurdaulet Kupjasar
 
Amisgal lecture 20146.11.13
Amisgal lecture 20146.11.13Amisgal lecture 20146.11.13
Amisgal lecture 20146.11.13Oyundari.Ts mph
 
ходоод улаан хоолойн сөөргөө өвчин
ходоод улаан хоолойн сөөргөө өвчинходоод улаан хоолойн сөөргөө өвчин
ходоод улаан хоолойн сөөргөө өвчинGantuya Bold
 
Blok 17.-hepatobiliary-and-pancreatic-disorders-0309
Blok 17.-hepatobiliary-and-pancreatic-disorders-0309Blok 17.-hepatobiliary-and-pancreatic-disorders-0309
Blok 17.-hepatobiliary-and-pancreatic-disorders-0309Ganhuyag Hishigmaa
 
гавал тархины гэмтэл
гавал тархины гэмтэлгавал тархины гэмтэл
гавал тархины гэмтэлДоржханд Б.
 
Цээжний гялтанд шингэн хуралдах
Цээжний гялтанд шингэн хуралдахЦээжний гялтанд шингэн хуралдах
Цээжний гялтанд шингэн хуралдахArsenic Halcyon
 

La actualidad más candente (20)

шокын үеийн яаралтай тусламж
шокын үеийн яаралтай тусламжшокын үеийн яаралтай тусламж
шокын үеийн яаралтай тусламж
 
Шархлаат колит & Кроны өвчин
Шархлаат колит & Кроны өвчинШархлаат колит & Кроны өвчин
Шархлаат колит & Кроны өвчин
 
Hepatitis
HepatitisHepatitis
Hepatitis
 
Холецистит
ХолециститХолецистит
Холецистит
 
амьсгал эрхтний онцлог 2013
амьсгал эрхтний онцлог 2013амьсгал эрхтний онцлог 2013
амьсгал эрхтний онцлог 2013
 
Hbz emgeg 14
Hbz emgeg 14Hbz emgeg 14
Hbz emgeg 14
 
Shingenselbekh
ShingenselbekhShingenselbekh
Shingenselbekh
 
элэг
элэгэлэг
элэг
 
Артерийн гипертензийн ялган оношлогоо, эмчилгээ
Артерийн гипертензийн ялган оношлогоо, эмчилгээАртерийн гипертензийн ялган оношлогоо, эмчилгээ
Артерийн гипертензийн ялган оношлогоо, эмчилгээ
 
төрөлтийн 3 р үеийн физиологи, эх барихын гэмтэлүүд
төрөлтийн 3 р үеийн физиологи, эх барихын гэмтэлүүдтөрөлтийн 3 р үеийн физиологи, эх барихын гэмтэлүүд
төрөлтийн 3 р үеийн физиологи, эх барихын гэмтэлүүд
 
Эритроцит
ЭритроцитЭритроцит
Эритроцит
 
New зүрхний шигдээс
New зүрхний шигдээсNew зүрхний шигдээс
New зүрхний шигдээс
 
Ходоодны хорт хавдар
Ходоодны хорт хавдарХодоодны хорт хавдар
Ходоодны хорт хавдар
 
Acute leukemia
Acute leukemia Acute leukemia
Acute leukemia
 
Amisgal lecture 20146.11.13
Amisgal lecture 20146.11.13Amisgal lecture 20146.11.13
Amisgal lecture 20146.11.13
 
Элэгний голомтот эмгэг
Элэгний голомтот эмгэгЭлэгний голомтот эмгэг
Элэгний голомтот эмгэг
 
ходоод улаан хоолойн сөөргөө өвчин
ходоод улаан хоолойн сөөргөө өвчинходоод улаан хоолойн сөөргөө өвчин
ходоод улаан хоолойн сөөргөө өвчин
 
Blok 17.-hepatobiliary-and-pancreatic-disorders-0309
Blok 17.-hepatobiliary-and-pancreatic-disorders-0309Blok 17.-hepatobiliary-and-pancreatic-disorders-0309
Blok 17.-hepatobiliary-and-pancreatic-disorders-0309
 
гавал тархины гэмтэл
гавал тархины гэмтэлгавал тархины гэмтэл
гавал тархины гэмтэл
 
Цээжний гялтанд шингэн хуралдах
Цээжний гялтанд шингэн хуралдахЦээжний гялтанд шингэн хуралдах
Цээжний гялтанд шингэн хуралдах
 

Destacado

цанх(хэвлийгээр өвдөх хам шинж) өвчин
цанх(хэвлийгээр өвдөх хам шинж) өвчинцанх(хэвлийгээр өвдөх хам шинж) өвчин
цанх(хэвлийгээр өвдөх хам шинж) өвчинTugsuu Tugsuu
 
Хэвлийн битүү гэмтэл
Хэвлийн битүү гэмтэлХэвлийн битүү гэмтэл
Хэвлийн битүү гэмтэлnytt103
 
хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ, амьдралын чанар
хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ, амьдралын чанархөнгөвчлөх тусламж, үйлчилгээ, амьдралын чанар
хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ, амьдралын чанарLkhagvajav Munkhtumur
 
Лекц № 5 слайд
Лекц № 5 слайдЛекц № 5 слайд
Лекц № 5 слайдbatsuuri nantsag
 
ил хаант улс
ил хаант улсил хаант улс
ил хаант улсBolzooo
 
Communicable diseases lection 4-6
Communicable diseases  lection 4-6Communicable diseases  lection 4-6
Communicable diseases lection 4-6bayarmagnaiubuns
 
нарийн гэдсэнд хоол боловсрох
нарийн гэдсэнд хоол боловсрохнарийн гэдсэнд хоол боловсрох
нарийн гэдсэнд хоол боловсрохdulmaa munkhbat
 
Nursing in infectious diseses lection 7-8
Nursing in infectious diseses lection 7-8Nursing in infectious diseses lection 7-8
Nursing in infectious diseses lection 7-8bayarmagnaiubuns
 
хөгширөлтөөс урьдчилан сэргийлэх
хөгширөлтөөс урьдчилан сэргийлэххөгширөлтөөс урьдчилан сэргийлэх
хөгширөлтөөс урьдчилан сэргийлэхЦэрэн-Очир Б.
 
Slide hicheel munkhuu 2015.12.22
Slide hicheel munkhuu 2015.12.22Slide hicheel munkhuu 2015.12.22
Slide hicheel munkhuu 2015.12.22Munkhuu Emchbagsh
 

Destacado (20)

Мухар олгойн цочмог үрэвсэл
Мухар олгойн цочмог үрэвсэлМухар олгойн цочмог үрэвсэл
Мухар олгойн цочмог үрэвсэл
 
Geriatrics
GeriatricsGeriatrics
Geriatrics
 
Варикоцеле
ВарикоцелеВарикоцеле
Варикоцеле
 
цанх(хэвлийгээр өвдөх хам шинж) өвчин
цанх(хэвлийгээр өвдөх хам шинж) өвчинцанх(хэвлийгээр өвдөх хам шинж) өвчин
цанх(хэвлийгээр өвдөх хам шинж) өвчин
 
Хэвлийн битүү гэмтэл
Хэвлийн битүү гэмтэлХэвлийн битүү гэмтэл
Хэвлийн битүү гэмтэл
 
хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ, амьдралын чанар
хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ, амьдралын чанархөнгөвчлөх тусламж, үйлчилгээ, амьдралын чанар
хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ, амьдралын чанар
 
Yaraltai tuslamj
Yaraltai tuslamjYaraltai tuslamj
Yaraltai tuslamj
 
Лекц № 5 слайд
Лекц № 5 слайдЛекц № 5 слайд
Лекц № 5 слайд
 
ил хаант улс
ил хаант улсил хаант улс
ил хаант улс
 
Communicable diseases lection 4-6
Communicable diseases  lection 4-6Communicable diseases  lection 4-6
Communicable diseases lection 4-6
 
hicheel
hicheelhicheel
hicheel
 
нарийн гэдсэнд хоол боловсрох
нарийн гэдсэнд хоол боловсрохнарийн гэдсэнд хоол боловсрох
нарийн гэдсэнд хоол боловсрох
 
Intussusception
IntussusceptionIntussusception
Intussusception
 
лекц № 7
лекц № 7 лекц № 7
лекц № 7
 
Nursing in infectious diseses lection 7-8
Nursing in infectious diseses lection 7-8Nursing in infectious diseses lection 7-8
Nursing in infectious diseses lection 7-8
 
лекц № 1, 2
лекц № 1, 2 лекц № 1, 2
лекц № 1, 2
 
хөгширөлтөөс урьдчилан сэргийлэх
хөгширөлтөөс урьдчилан сэргийлэххөгширөлтөөс урьдчилан сэргийлэх
хөгширөлтөөс урьдчилан сэргийлэх
 
лекц № 8
лекц № 8лекц № 8
лекц № 8
 
Slide hicheel munkhuu 2015.12.22
Slide hicheel munkhuu 2015.12.22Slide hicheel munkhuu 2015.12.22
Slide hicheel munkhuu 2015.12.22
 
лекц № 3, 4 (1)
лекц № 3, 4 (1)лекц № 3, 4 (1)
лекц № 3, 4 (1)
 

Similar a Tugjrel

Бүдүүн гэдэсний хорт хавдар
Бүдүүн гэдэсний хорт хавдарБүдүүн гэдэсний хорт хавдар
Бүдүүн гэдэсний хорт хавдарBeku Jagaa
 
Pancreatic cancer Нойр булчирхайн хорт хавдар
Pancreatic cancer Нойр булчирхайн хорт хавдар Pancreatic cancer Нойр булчирхайн хорт хавдар
Pancreatic cancer Нойр булчирхайн хорт хавдар AaronAagii
 
Noir bulchirhain tsochmog urewsel
Noir bulchirhain tsochmog urewselNoir bulchirhain tsochmog urewsel
Noir bulchirhain tsochmog urewselnytt103103
 
Boornii dutagdal yaraltai tuslamj
Boornii dutagdal yaraltai tuslamjBoornii dutagdal yaraltai tuslamj
Boornii dutagdal yaraltai tuslamjnytt103103
 
Ходоодны хавдар ( Gastric cancer )
Ходоодны хавдар ( Gastric cancer )Ходоодны хавдар ( Gastric cancer )
Ходоодны хавдар ( Gastric cancer )Батхүү Батдорж
 
хэвлийн хөндийд хатгалт хийх
хэвлийн хөндийд хатгалт хийххэвлийн хөндийд хатгалт хийх
хэвлийн хөндийд хатгалт хийхJavhlan Mkh
 
Ходоодны шархлаа
Ходоодны шархлааХодоодны шархлаа
Ходоодны шархлааGantsogtGantulga2
 
Өндгөвчний урагдал Апоплексия Ovarian apoplexy.pptx
Өндгөвчний урагдал Апоплексия Ovarian apoplexy.pptxӨндгөвчний урагдал Апоплексия Ovarian apoplexy.pptx
Өндгөвчний урагдал Апоплексия Ovarian apoplexy.pptxBaldandorj Khavalkhaan
 
нойр булчирхайн хорт хавдар
нойр булчирхайн хорт хавдарнойр булчирхайн хорт хавдар
нойр булчирхайн хорт хавдарBilegsaihan Batsuuri
 
Elegnii tuhai pp
Elegnii tuhai ppElegnii tuhai pp
Elegnii tuhai ppmargad1
 
бөөр ялгаруулах тогтолцооны эмгэг
бөөр ялгаруулах тогтолцооны  эмгэгбөөр ялгаруулах тогтолцооны  эмгэг
бөөр ялгаруулах тогтолцооны эмгэгOyundari.Ts mph
 
Hypertension last
Hypertension lastHypertension last
Hypertension lastTuul Tula
 

Similar a Tugjrel (20)

Бүдүүн гэдэсний хорт хавдар
Бүдүүн гэдэсний хорт хавдарБүдүүн гэдэсний хорт хавдар
Бүдүүн гэдэсний хорт хавдар
 
Улаан хоолойн эмгэгүүд.pdf
Улаан хоолойн эмгэгүүд.pdfУлаан хоолойн эмгэгүүд.pdf
Улаан хоолойн эмгэгүүд.pdf
 
Pancreatic cancer Нойр булчирхайн хорт хавдар
Pancreatic cancer Нойр булчирхайн хорт хавдар Pancreatic cancer Нойр булчирхайн хорт хавдар
Pancreatic cancer Нойр булчирхайн хорт хавдар
 
Noir bulchirhain tsochmog urewsel
Noir bulchirhain tsochmog urewselNoir bulchirhain tsochmog urewsel
Noir bulchirhain tsochmog urewsel
 
Ивэрхий.pdf
Ивэрхий.pdfИвэрхий.pdf
Ивэрхий.pdf
 
МУХАР ОЛГОЙН ҮРЭВСЭЛ.pptx
МУХАР ОЛГОЙН ҮРЭВСЭЛ.pptxМУХАР ОЛГОЙН ҮРЭВСЭЛ.pptx
МУХАР ОЛГОЙН ҮРЭВСЭЛ.pptx
 
Boornii dutagdal yaraltai tuslamj
Boornii dutagdal yaraltai tuslamjBoornii dutagdal yaraltai tuslamj
Boornii dutagdal yaraltai tuslamj
 
Ходоодны хавдар ( Gastric cancer )
Ходоодны хавдар ( Gastric cancer )Ходоодны хавдар ( Gastric cancer )
Ходоодны хавдар ( Gastric cancer )
 
Zagas
ZagasZagas
Zagas
 
хэвлийн хөндийд хатгалт хийх
хэвлийн хөндийд хатгалт хийххэвлийн хөндийд хатгалт хийх
хэвлийн хөндийд хатгалт хийх
 
Ходоодны шархлаа
Ходоодны шархлааХодоодны шархлаа
Ходоодны шархлаа
 
блог Baby1, 2, 3, 4
блог  Baby1, 2, 3, 4блог  Baby1, 2, 3, 4
блог Baby1, 2, 3, 4
 
Kolik
KolikKolik
Kolik
 
Өндгөвчний урагдал Апоплексия Ovarian apoplexy.pptx
Өндгөвчний урагдал Апоплексия Ovarian apoplexy.pptxӨндгөвчний урагдал Апоплексия Ovarian apoplexy.pptx
Өндгөвчний урагдал Апоплексия Ovarian apoplexy.pptx
 
нойр булчирхайн хорт хавдар
нойр булчирхайн хорт хавдарнойр булчирхайн хорт хавдар
нойр булчирхайн хорт хавдар
 
Elegnii tuhai pp
Elegnii tuhai ppElegnii tuhai pp
Elegnii tuhai pp
 
Ppth
PpthPpth
Ppth
 
Ppth
PpthPpth
Ppth
 
бөөр ялгаруулах тогтолцооны эмгэг
бөөр ялгаруулах тогтолцооны  эмгэгбөөр ялгаруулах тогтолцооны  эмгэг
бөөр ялгаруулах тогтолцооны эмгэг
 
Hypertension last
Hypertension lastHypertension last
Hypertension last
 

Tugjrel

  • 1. Гэдэсний түгжрэл Тодорхойлолт: Хоол боловсруулах замын дамжуулалт алдагдан гэдэсний агууламж доошлохгүй саатахыг “Гэдэсний түгжрэл” гэнэ. Ангилал: I. Механик түгжрэл II. Динамиктүгжрэл Механик түгжрэл: • Бөглөрийн буюу обтурацийн – Гэдэсний хөндий дотроос – Гэдэсний хананаас – Гэдэсний гаднаас • Боймолсон буюу странгуляцийн – Зангирсан – Мушгирсан – Ивэрхийд хавчигдах • Хавсарсан • Наалдцаас үүссэн түгжрэл • Хаана байгааг харгалзан – Дээгүүр (нарийн гэдэсний) – Доогуур (бүдүүн гэдэсний) • Гэдсэн доторх зайг харгалзан – Бүтэн түгжрэл – Хагас түгжрэл • Явцаар нь – Цочмог ба Архаг гэж ангилна. Динамик түгжрэл: – Саажлын буюу парезийн – Агчлын буюу спазмийн Шалтгаан: • Төрөлхийн – Гэдэсний ханын гаж хөгжил (хавдар, уйланхай) – Чацархай урт – Мегаколон , долихосигма – Меккелийн цүлхэн – Гиршпрунгийн өвчин • Олдмол – Хэвлийн наалдац (хагалгааны дараах) – Гаднаас гэдэс дарагдах – Баас, цөсний чулуу, үсний бөөн – Их өлссөн үед хэт их идэх – Чацархайн судас бүлэнгээр бөглөрөх – Чацархайн дээд артерит гэдэс дарагдах – Гэдэс чихэлдэх
  • 2. – Ивэрхийнд гэдэс хавчигдах – Гэдэс саажих Эмнэлзүй: 1. Өвдөлт Хамгийн эрт буюу гэдэсний хөдөлгөөн ихсэх үед илэрнэ. Гэнэт базалж өвддөг. Бөглөрөн түгжрэхэд хэвлийгээр үе үе базалж 2-3 минут намддаг харин боомилон түгжрэхэд хэвлийн өвдөлт хүчтэй бөгөөд завсаргүй байнга үргэлжлэн, гэдэсний хөдөлгөөний үед тэсэх аргагүй болдог онцлогтой. 2. Бөөлжих Дээгүүр түгжрэхэд өвчтөн ойрхон олон удаа бөөлжих боловч дотор онгойдоггүй. Доогуур түгжрэхэд бөөлжих нь цөөн. 3. Хий өтгөн хоригдох 4. Гэдэс дүүрч томрох Туслах шинж: • Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн ихсэх • Хэвлийн тэгш хэм алдагдах • Унаж байгаа дуслын чимээ сонсогдох • Валягийн шинж • Скаляровын шинж • Клойберын аяганцар • Кивулягийн шинж гэх мэт Гэдэс бөглөрөн түгжрэх • Бүдүүн гэдэс тэр дотроо тахир гэдэсний хортой хавдар гэдсийг бөглөн түгждэг. Нарийн гэдэсний хавдраар бөглөрөх нь ховор. • Шинж тэмдэг: түгжрээ цочмог бус эхлэх бөгөөд хортой хавдрын шинж болох турах, хордлоготой байх, цус алдах шинж давхар илэрнэ. Чацархайн артериар дарагдсан түгжрээ • Чацархайн артери аортоос хурц өнцөг үүсгэн салсан тохиолдолд уул судас дээрх гэдэсний төгсгөл, доод хөндлөн хэсгийг шахан дарж гэдэсний дээгүүр түгжрээ үүсгэхийг хэлнэ. • Шинж тэмдэг: хэвлийн дээд хэсгээр хүчтэй цочмог өвдөж, цөс холилдсон их зүйлээр бөөлжинө. Ходоод сунана. Дөрвөн хөллөж доош харж бөөлжихөөр өвчтний биеийн байдал дээрдэнэ. Цөсний чулуугаар гэдэс түгжрэх • Цөсний хүүдийн архаг чулууг үрэвслийн үед цөсний хүүдийн эмгэг задралт өөрчлөлт болох бөгөөд үүний дүнд цөсний хүүдий нь дээрх гэдэстэй наалддаг. Цөсний хүүдийн чулуу хүүдийн хана, дээрх гэдэсний ханыг холгож цоолсноор энэ хоёр эрхтэнг холбосон цоорхой үүснэ. Энэ цоорхойгоор гэдэсрүү чулуу орно. • Гэдэс түгжрэхэд чулуу гэдэсний ханыг цочроон гэдэс агших нь түгжрээний нэг хүчин зүйл болно. Голдуу цутгалан гэдсэнд үүсдэг. • Шинж тэмдэг:гэдэс гол төлөв гэнэт түгжирч хэвлий үе үе базлаж олон бөөлжинө. R⁰-д цөсний замд хий орсон шинж илэрдэг. Мөн чулуу харагдана. Баасан түгжрээ • Бүдүүн гэдэсний архаг үрэвсэлтэй, байнга баас нь хатдаг өндөр настанд тохиолдох бөгөөд бүдүүн гэдэс баасаар бөглөрнө. Мегаколон, мегасигма өвчин үүсэх урьдал нөхцөл болно.
  • 3. • Шинж тэмдэг: доогуур байрлалтай түгжрээ, хэвлийгээр базлах, хий өтгөн хоригдох, гэдэс дүүрэх, шулуун гэдэс онгойх шинжээр илэрнэ. • Баас нь чулуу шиг хатуурч гэдсээ холгож цоолоод перитонитоор хүндэрч болно. • R⁰-д бүдүүн гэдэс үлэмж ихээр чинэсэн, томорсон харагдана. Гэдэсний гогцоо эргэж ороох Гэдэсний гогцоо чацархайн тэнхэлгээ даган эргэж мушгирач түгжрэл үүсгэнэ. Шалтгаан: урьдал болон шууд шалтгаантай • Урьдал шалтгаан: A. Гэдэсний хэт урт чацархай, үр хөврөлөөр гэдэс бүрэн эргээгүй тохиолдол B. Сорви, наалдац C. Хэт турах • Шууд шалтгаан: A. Хэвлийн дотоод даралт ихсэх B. Өлсөж байгаад хэт их идэх • Гэдэсний гогцоо 180⁰-аас ихээр тэнхлэгээрээ эргэж ороохоор түүний дотор зай хаагдан, чацархайн судаснууд дарагдаж цус гүйхгүй гэдэсний тэжээл алдагдан түгжирнэ. Эргэж ороолдсон гогцоонд хэр их урт гэдэс орсноор өвчтний биеийн хүнд хөнгөн нь тодорхойлогдоно. • Өвчтний биеийн байдал гол төлөв хүнд байна. • Нарийн гэдэснээс гадна мухар,тахир гэдэс гогцоолдон эргэж болно. • Шинж тэмдэг: нарийн гэдэсний энэ хэлбэрийн түгжрээ нь гэнэт цочмог эхлэх бөгөөд боймолсон түгжрээний бүх содон шинжүүд илэрнэ. Өвчний эхэнд хэвлий нийтдээ өвдөхтэй давхцан гэдэс үе үе маш хүчтэй базлаж өвдөнө. Өвчтөн ёолж, тодорхой байрлалгүй тийчилсэн байдалтай. Голдуу өвдгөө тэвэрч эвхэрч хэвтдэг. Олон удаа бөөлжих боловч бие хөнгөрөхгүй. • Валягийн шинж тод • Цалгих чимээ сонсогдоно. R⁰-д симп.Клойбер Шинж тэмдэг: мухар гэдэс эргэж ороолдох нь нарийн гэдэснийхтэй ижил шинжээр эхлэх боловч хүйс, хэвлийн баруун доод хэсгээр голлож өвдөнө. Хүйс орчим овойж хэвлийн баруун доод хэсэг хонхойх эмнэлзүйн онцлогтой. • Харахад хэвлий ассиметри байна. • Тэмтрэхэд Шиманс-Дансийн шинж илэрнэ. • R⁰-д хийн бөмбөг шиг чинэсэн мухар гэдэс хэвлийн баруун доод талд харагдана. Гэдсэнд 20 см орчим өргөнтэй шингэний түвшин харагдана. Гэдэс зангирах: • Хоёроос доошгүй тооны гэдэсний гогцоо орооцолдон нэг нь нөгөөгийнхөө угаар хэд
  • 4. хэд ороож боох тул аль алиных нь чацархайн судас боогддог байна. Их төлөв гэдэсний зангилаанд нарийн бүдүүн гэдэс хоёулаа ордог. Өвчний эхний үед ороогдсон гэдэсний, дараа нь ороосон гэдэсний судас дарагдана. • Шинж тэмдэг: өвчин гол төлөв шөнө дунд илэрнэ. Хүнд явцтай. • Хэвлийн хана чангарсан. • Нарийн болон бүдүүн гэдэсний түгжрэлийн шинж хамт илэрнэ. • Валя, Скляров, Щеткин-Блюмберг тод илэрнэ. • Кома-д орж болно. Гэдэс чихэлдэх: • Гэдэсний нэг хэсэг нөгөөрүү чихэж түгжрэхийг хэлнэ. Үүгээр гадна дотно 2 гэдэс буюу чихэгдсэн өмссөн 2 хэсэг тэдгээрийн хоорондох холбоос заагийг ялгаж нэрлэнэ. Чихэгдсэн гэдэсний доторх үзүүрийг толгойн хэсэг гэнэ.Чихэгдсэн гэдэсний урт янз бүр байна. Чихэгдсэн гэдэс нь гэдсийг бөглөж бөглөрсөн түгжрээ. Чацархайн артери хамт чихэгдэж боймолсон түгжрээ үүсгэж болно. • Хүүхэд насанд их тохиолдоно. • Цутгалан гэдэс мухар гэдэсрүү чихэгдэхийг “илеоцекаль инвагинаци”гэнэ. • Цутгалан мухар гэдэстэйгээ өгсөх хэсэгрүү чихэлдэж болно (80%) • Шалтгаан эмгэг жам: гэдэсний хананд хавдар, цус хурах, үрэвслийн нэвчдэс гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнөөр хөшилдөн өмнөх гэдэсрүүгээ чихэгднэ эрүүл гэдэс нэмэгдэн дагаж шургаж орно. Гэдэсний нэг хэсэг нь агшиж өмнөх хэсэг нь саажвал агшиж чангарсан гэдэс чихэгдэнэ. Шинж тэмдэг: • Үе үе хүчтэй базлаж өвдөнө • Түгжрэлийн шинжүүд • Баасанд салснаас гадна цусны хольц гарна! • Цусаар суулгана гэж өгүүлнэ • Гэдэсний хөдөлгөөн гаднаас харагдаж болно • Тэмтрэхэд хөдөлгөөн бага, хөндүүр, муруйдуу зууван гөлгөр гэдэс байна • Шиманс-Дансын шинж • Хошногыг хуруугаар шинжилэхэд хуниас тэлсэн хүүхдэд заримдаа чихэгдсэн гэдэсний үзүүр хуруунд тулна • Өмссөн бээлийний үзүүрт цус наалдсан байна • Рентгенд тодосгогчтой харахад чихэлдсэн гэдэсний үзүүрт дээр доор хоёр “Соёо” болон гэдэс нарийсах шинж гарна. Динамик түгжрэл: • Саажиж түгжрэх • Элбэг тохиолдоно. Гэдэсний ханын булчин суларч гэдэсний хөдөлгөөн зогсож гэдэсний агуулахдуун явахаа болино. • Шинж тэмдэг: хий баас бүрэн хаагдаж гэдэс дүүрнэ. Хэвлийгээр өвдөх бөөлжих нь гол шинж. Хэвлий базлахгүй, олон бөөлжинө. Хэвлий жигд томорсон дарахад чилгэр байдаг • Рентгенд хэвлийг тойм харахад гэдэс нийтдээ хийгээр дүүрч, Клойберийг аяга шинж, бүдүүн нарийн гэдэсний аль алинд байхыг саажлын түгжрэлийн өвөрмөц шинж гэж үздэг. Гэдэсний агчлын түгжрээ: • Ховор тохиолдоно. Гэдэсний ханын булчин чангараад тавигдахгүй учир түүний агуулагдахуун хөдлөхгүй зогсоно. Агчил хэдэн минутаас хэдэн цагаар үргэлжилж болно.
  • 5. • Шинж тэмдэг: аль ч насанд тохиолдоно. Тодорхой байрлалгүй, гэдэс үе үе хүчтэй базлаж өвддөг гол шинжтэй. Хий өтгөн их хаагдахгүй. Рентгенд тодосгочтой харахад гэдэсний хөдөлгөөн удааширсан гэдсэн хий байгаа нь харагдана. Оношлогоо: I. Асуумж II. Бодит үзлэг • Харж ажиглах Хэвлийн тэгш хэм алдагдах, хэвлий бүхэлдээ дүүрч томорсон, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн. Шингэн алдалтын шинжүүд, • Тэмтрэлт, Тогшилтоор: Валя, Обуховын эмнэлгийн шинж,Кивулягийн шинж, Шиман-Дансегийн шинж • Чагнахад: Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн ихсэх, унаж байгаа дуслын чимээ, хуржигнах цалгих чимээ, авсны нам гүм шинж, Скляровын шинж • Лабораторын шинжилгээнд: – ЦЕШ: Гематокрит ихсэнэ, Лейкоцитоз, УЭТХ ихсэнэ – Биохими: Гипопротейнеми, Азотеми, Калий хлорид багасах • Багажийн шинжилгээнд: – R⁰: Хий шингэнээр дүүрсэн гэдэсний гогцоо , Хийн хоолойн шинж, Цайж харагдах хийн дэвсгэр дээр нарийн гэдэсний цагираг нугачаанууд сунгасан пүрш шиг харлаж харагдана. • Клойберийн аяганцар: – Нарийн гэдэс: жижиг, шингэний түвшин нь тэгш байна – Нарийн гэдэсний эхэнд: шингэний түвшин аюулхайн зүүн сүвээ орчимд – Нарийн гэдэсний үзүүр хэсэгт: хэвлийн баруун доогуур байрлана. – Дээд гэдсэнд: 2 давхар шингэний түвшин – Бүдүүн гэдэс: өндөр нь хөндлөнгөөсөө их байна, цайвар хийн дэвсгэр дээр б.г –ний гаустер тод мэдэгдэх бөгөөд шингэний түвшиний гадаргуу тэгш бус байна. – Динамик: нарийн бүдүүн гэдэсний аль алинд байдаг онцлогтой. – Тодосгогч бодистой рентген • Ердийн нөхцөлд : 2-3 цагийн дотор уусан барийн сульфат мухар гэдсэнд очдог. • Динамиктүгжрэл : 3-4 цагийн дараа • Механик түгжрэл : нарийн гэдсэнд 4 болон түүнээс дээш хугацаагаар баригдвал. • Тахир гэдэс тушгирч эргэсэн бол: тодорсон гэдэсний үзүүр шөвийх • Чихэлдсэн бол: дээр доор 2 соёо гарах • Хавдар : хавдрыг тойрох өвөрмөц рентген шинж • ЭХО: • Бүдүүрч сунасан гэдэс дүүрэн агуулагдахуунтай, тэр нь шилжиж хөдөлнө. Ялган оношлогоо: • Механик түгжрэлийг динамик түгжрэлээс ялган оношлох шаардлагатай. • Ходоод дээд гэдэс цоорох • Цочмог холецистит
  • 6. • Перитонит • Мухар олгойн үрэвсэл • Цочмог хордлогууд • Суулгалт • Баас хаталт • ЗСС-ний өвчин • Нойр булчирхайн цочмог үрэвсэл • Бөөр шээсний замын өвчин Эмчилгээ: Эмчилгээний зарчим 1. Консерватив эмчилгээ – Өвчин намдаах, спазмолитик тарих – Бөөрний өөхөнд новокайны хориг тавих – Зүү тавих – Хэвлийд вишнейвскийн тосон бигнүүр тавих – Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сэргээх эм тарих – Зайлах бургуй – Түгжрэл арилсны дараа хордлого тайлах 2. Эсрэг заалт: Перитонит 3. Мэс засал – Түгжирсэн гэдэсний саадыг арилгах – Наалдац салгах – Эргэж ороолдсон орооцолдоог гаргах – Энтеротомигоор гадны биетийг авах – Гэдэс тайрч залгах(гэдэсний амьдрах чадварыг шалгах шинж: 1. Гүрвэлзэх хөдөлгөөн, өнгө, лугшилт – Гэдэс хаймсуурдах – Хэвлийг угааж хаах Механик түгжрэлийн үед яаралтай мэс засал хийх заалт: • Эмийн эмчилгээ 2-4 цаг хийж үр дүн өгөөгүй үед • Цочмог давшингуй явцтай • Хэвлийн яаралтай мз-ийн бусад өвчинтэй хавсарсан • Өвчин эхлээд 12-с дээш цаг өнгөрсөн • Эмнэлзүйн шинж тод илэрсэн үед Заболеваемость острой кншечной непроходимостыо в настоящее время снизплась за счет уменьшення частоты случаев заворота, ущемления внутренних грыж и инвагн- нацин.Высокая смертность прті этом заболсванші обусловлепа поздней дпагностпкоіі н поздпнм оперативным лечением. Гэдэсний цочмог түгжрэлийн клиникийн илрэл янз бүр ѳвчтѳн бүрд харилцан адилгүй байдаг. Энэ нь өвчтөний нас, эмнэлэгт ирсэн хугацаа, Эмгэг анатомийн өөрчлөлт, түгжрэлийн хэлбэр зэргээс ихээхэн шалтгаална.
  • 7. Хэвлэлийн мэдээ сэлт (Г. А. Бурдаков, A. С. Сивчук, A. С. Торохова, Г. М. Щекотов) болон бидний ажиглалтын дүнгээс үзэхэд, сүүлийн жилүүдэд гэдэс зангирах, мушгирах, ивэрхий хавчигдах явдал багассанаас гэдэсний түгжрэлээр өвчлөлт нилээд буурчээ.Гэтэл хэвлийн хѳндийн эрхтэн наалдсанаас болсон түгжрэл ихсэж байгааг бид ажигласан бѳгѳѳд иймэрхүү дүгнэлтийг зөвлөлтийн зарим эрдэмтэд (Н. Г. Соснякова, А. П. Хомутова, 1958; Д. П. Феодорович 1947; А. П. Алекоандрович, 1964) нийтлүүлжээ. Хэдийгээр гэдэсний түгжрэлээр өвчлөлт буурсан боловч мэс заслын дараах нас баралт одоо ч ѳндер (30—40%) хэмжээнд байна. Энэхүү үзүүлэлт A. С. Тарасова, Е. Н. Захаров, Д. П. Чудішзе, Т. А. Бурттісова нарын судалгаагаар 25—30% байна. Гэдэсний цочмог түгжрэлийн үед хийсэн мэс заслын дараах үхэл ѳндѳр байгаагийн шалггааныг манай материалаар судлан үзэхэд энэ нь оношлолт болон эмнэлэгт хэвтэлт хожѵѵ байгаатай холбоотой байна. Ийм ч учраас бүх ѳвчтэнд эмнэлэгт хэвтэх үед нь гялтангийн үрэвсэл, хүчтэп хордлого үүссэн байв. 1970 онд Клиникийн нэгдсэн 3-р эмнэлэгт гэдэсний цочмог түгжрэлтэй ирж хэвтсэн 52 өвчтөний 42 нь Улаанбаатараас, 6 нь Налайхаас, 4 Тѳв аймгийн сумдаас ирсэн ба 19 нь эр, 33 нь эм, 30-40 насны хүмүүс байлаа. Эмнэлэгт ирж хэвтсэн хугацаагаар нь үзэхэд өвчин эхэлснээс хойш 12-24 цагийн дотор 4 ѳвчтѳн, 24-28 цагт 11 өвчтөн, 48-72 цагт 23 өвчтөн, 4-5 хоноод ирсэн 14 өвчтөн байв.Үүнээс үзэхэд, өвчтөн эмнэлэгт маш их оройтож ирж байна. Тэдгээр өвчтөнийг бага эмч буюу ерөнхий мэрэгжлийн эмч нар эхлэн үзэж ажиглаж байжээ. Дээрх 52 өвчтөний 29 нь урьд өмнө ямар нэгэн ѳвчний улмаас хэвлийн хөндийн мэс засал хийлгэжээ. Эмнэлэгт хэвтэх үед бүх өвчтөн гэдэс базлан өвдөх боловч тодор-хой байрлалгүй гэдэс дүүрч огиулж бөөлждөг, өттөн хаагдсан, доошоо хий гарахгүй болсон гэсэн гол зовуурьтай байсан. Өвчтений биеийн хүнд хөнгөн нь гэдэс түгжрэлийн хэлбэр, түүний үргэлжилсэн хугацаатай холбоотой, ихэвчлэн биеийн байдал хүнд, хүчтэй хордлого, гялтангийн үрэвслийн шинж илэрсэн байв. Дээрх өвчтөнүүдийн 31-д мэс засал хийсэн, 3 өвчтөн биеийн байдал нь маш хүндрээд 1-2 цаг болоод нас барсан. Задлан шинжилгээ хийж үзэхэд нэг өвчтөний бүдүүн гэдэсний гогцоо үхэжсэн, хоёр уушгинд зогсонгилын хатгалгаа, хаван үүссэн, 2 өвчтөгний нарийн гэдэсний гогцоонууд үхжин цоорч өтгөн нь хэвлийн хөндийгөөр тархсан байлаа. Бусад 18 өвчтөнд доорхи шалтгааны улмаас мэс засал хийгээгүй. Үүнд 8 өвчтөнд гялтангийн сүрьеэгийн үрэвсэл, гэдэсний динамик түгжрэл гэдэг клиникийн онош тавыж консерватив эмчилгээ хийсэн 6 өвчтөнд хэвтэнгүүт нь бөөр орчимд новокаины хориг хийж сифон бургуй тавих зэргээр консерватив арга хэмжээ авахад гэдэс түгжрэлийн шинж арилсан учир бусад этиололитой гэдэсний цочмог динамик түгжрэл гэдэг онош тавьсан. 2 өвчтөнд гэдэсний цочмог түгжрэл нь истерийтэй холбогдон үүссэн ба зохих эмчилгээ хийсний дүнд арилсан юм. 2 өвчтөн мэс засал хийлгэхээс татгалзав. Тэдэнд гэдэс тагларснаас түгжрэл үүссэн ба тэр нь мэс засал хийх боломж алдагдсан ходоодны өмөн бүдүүн гэдсэнд үсэрхийлснээс болжээ.Мэс заслаар эмчилсэн өвчтөнүүдэд гэдэсний цочмог түгжрэлийн дорхи хэлбэрүүд байсан. Үүнд, наалдсанаас үүссэн тугжрэл 17 өвчтөнд (1-р байр), тагларснаас үүссэн түгжрэл 10 өвчтөнд (2-р байр), 1 өвчтөнд нарийн гэдэс, 2 өвчтөнд S— хэлбэрт гэдэс мушгирсан. 2 өвчтөнд чихэлдээс болсон байв. Наалдсанаас үүссэн цочмог түгжрэлтэй өвчтөний 11 нь эм, 6 нь эрэгтэй, эмэгтэйчүүдийн 8 нь урьд өмнө бэлгийн дотоод эрхтний өвчин, 2 нь хэвлийн хөндийн бэтэг, 1 нь мухар олгойн цочмог үрэвслийн
  • 8. улмаас тус тус мас засал хийлгэсэн эрэгтэйчүүдийн 4 нь мухар олгойн цочмог үрэвслийн улмаас мэс засал хийлгэж гуурс тавиулах байжээ. Тагларалтаас болсон гэдэсний түгжрэл үүссэн өвчтөний 3-т нь бэтэг, 1-д өндгөвчийн киста, 5-д бүдүүн гэдэсний өмөн, 1-д нарийн гэдэсний өмөн байв. Эдгээр өвчтөний 9-д нь төгс мэс засал хийж, мэс засал хийх боламж алдагдсан семинамтой 1 өвчтөнд засал хийж цоорхой үлдээв. 1 өвчтөнд чихэлдээс байсан боловч гэдсэнд органик өөрчлөлттүй байв. Мэс засльн дараа 13 өвчтөн нас барсны 7 нь наалдсанаас болсон гэдэсний түгжрэлтэй (5 нь эм, 2 нь эр) өвчний 3-4 дэх хоногт ирж хэвтсэн, бүгдийнх нь гэдэсний гогцоо үхжин гялтан үрэвссэн байлаа. Гэдэс мушгирсан 1 өвчтөний нарийн гэдэсний 2 метр орчим хэсэг үхлжин гялтан үрэвссэнээс, 1 өвчтөн хоёр уушгинд хатгалгаа хавагналт үүссэнээс, 4 өвчтөн гэдэс тагларснаас, (үүний 3 нь өмөнгийн хордлогоос, 1-нь хэвлийн хөндийд өтгөн тархаж гялтан үрэвсэн оёдол задарснаас болж тус тус нас баржээ. Дүгнэлт Гэдэс мушгирах, чихэлдэхээс болж гэдэсний цочмог түгжрэл үүсэх нь сүүлийн жилүүдэд багасаж байна. Гэвч наалдсанаас болж гэдэс түгжрэх явдлын эзлэх хувийн жин нэмэгдсэн нь хэвлийн хөндийн эрхтэнд давтан хийсэн мэс засалтай холбоотой бололтой. Гэдэсний цочмог түгжрэлтээр нас баралт өндөр байгаа нь өвчтөнд үзүүлэх мэс заслын тусламж хожимддогоос шалтгаалсан байна. Иймээс еренхий мэргэжлийн болон ялангуяа түргэн тусламжийн эмч нарьн дунд хэвлийн хѳндийн эрхтний цочмог ѳвчны талаар тусгай мэргэжил дээшлүүлэх ажил зохиох хэрэгтэй байна. Гэдэсний түгжрэл Тодорхойлолт: Хоол боловсруулах замын дамжуулалт алдагдан гэдэсний агууламж доошлохгүй саатахыг “Гэдэсний түгжрэл” гэнэ. Ангилал: I. Механик түгжрэл II. Динамиктүгжрэл Механик түгжрэл: • Бөглөрийн буюу обтурацийн - Гэдэсний хөндий дотроос - Гэдэсний хананаас - Гэдэсний гаднаас • Боймолсон буюу странгуляцийн - Зангирсан - Мушгирсан - Ивэрхийд хавчигдах • Хавсарсан • Наалдцаас үүссэн түгжрэл • Хаана байгааг харгалзан – Дээгүүр (нарийн гэдэсний)
  • 9. – Доогуур (бүдүүн гэдэсний) • Гэдсэн доторх зайг харгалзан – Бүтэн түгжрэл – Хагас түгжрэл • Явцаар нь – Цочмог ба Архаг гэж ангилна. Динамик түгжрэл: – Саажлын буюу парезийн – Агчлын буюу спазмийн Шалтгаан: • Төрөлхийн – Гэдэсний ханын гаж хөгжил (хавдар, уйланхай) – Чацархай урт – Мегаколон , долихосигма – Меккелийн цүлхэн – Гиршпрунгийн өвчин • Олдмол – Хэвлийн наалдац (хагалгааны дараах) – Гаднаас гэдэс дарагдах – Баас, цөсний чулуу, үсний бөөн – Их өлссөн үед хэт их идэх – Чацархайн судас бүлэнгээр бөглөрөх – Чацархайн дээд артерит гэдэс дарагдах – Гэдэс чихэлдэх – Ивэрхийнд гэдэс хавчигдах – Гэдэс саажих Эмнэлзүй: 1. Өвдөлт Хамгийн эрт буюу гэдэсний хөдөлгөөн ихсэх үед илэрнэ. Гэнэт базалж өвддөг. Бөглөрөн түгжрэхэд хэвлийгээр үе үе базалж 2-3 минут намддаг харин боомилон түгжрэхэд хэвлийн өвдөлт хүчтэй бөгөөд завсаргүй байнга үргэлжлэн, гэдэсний хөдөлгөөний үед тэсэх аргагүй болдог онцлогтой. 2. Бөөлжих Дээгүүр түгжрэхэд өвчтөн ойрхон олон удаа бөөлжих боловч дотор онгойдоггүй. Доогуур түгжрэхэд бөөлжих нь цөөн. 3. Хий өтгөн хоригдох 4. Гэдэс дүүрч томрох Туслах шинж: • Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн ихсэх • Хэвлийн тэгш хэм алдагдах • Унаж байгаа дуслын чимээ сонсогдох • Валягийн шинж
  • 10. • Скаляровын шинж • Клойберын аяганцар • Кивулягийн шинж гэх мэт Гэдэс бөглөрөн түгжрэх • Бүдүүн гэдэс тэр дотроо тахир гэдэсний хортой хавдар гэдсийг бөглөн түгждэг. Нарийн гэдэсний хавдраар бөглөрөх нь ховор. • Шинж тэмдэг: түгжрээ цочмог бус эхлэх бөгөөд хортой хавдрын шинж болох турах, хордлоготой байх, цус алдах шинж давхар илэрнэ. Чацархайн артериар дарагдсан түгжрээ • Чацархайн артери аортоос хурц өнцөг үүсгэн салсан тохиолдолд уул судас дээрх гэдэсний төгсгөл, доод хөндлөн хэсгийг шахан дарж гэдэсний дээгүүр түгжрээ үүсгэхийг хэлнэ. • Шинж тэмдэг: хэвлийн дээд хэсгээр хүчтэй цочмог өвдөж, цөс холилдсон их зүйлээр бөөлжинө. Ходоод сунана. Дөрвөн хөллөж доош харж бөөлжихөөр өвчтний биеийн байдал дээрдэнэ. Цөсний чулуугаар гэдэс түгжрэх • Цөсний хүүдийн архаг чулууг үрэвслийн үед цөсний хүүдийн эмгэг задралт өөрчлөлт болох бөгөөд үүний дүнд цөсний хүүдий нь дээрх гэдэстэй наалддаг. Цөсний хүүдийн чулуу хүүдийн хана, дээрх гэдэсний ханыг холгож цоолсноор энэ хоёр эрхтэнг холбосон цоорхой үүснэ. Энэ цоорхойгоор гэдэсрүү чулуу орно. • Гэдэс түгжрэхэд чулуу гэдэсний ханыг цочроон гэдэс агших нь түгжрээний нэг хүчин зүйл болно. Голдуу цутгалан гэдсэнд үүсдэг. • Шинж тэмдэг:гэдэс гол төлөв гэнэт түгжирч хэвлий үе үе базлаж олон бөөлжинө. R⁰-д цөсний замд хий орсон шинж илэрдэг. Мөн чулуу харагдана. Баасан түгжрээ • Бүдүүн гэдэсний архаг үрэвсэлтэй, байнга баас нь хатдаг өндөр настанд тохиолдох бөгөөд бүдүүн гэдэс баасаар бөглөрнө. Мегаколон, мегасигма өвчин үүсэх урьдал нөхцөл болно. • Шинж тэмдэг: доогуур байрлалтай түгжрээ, хэвлийгээр базлах, хий өтгөн хоригдох, гэдэс дүүрэх, шулуун гэдэс онгойх шинжээр илэрнэ. • Баас нь чулуу шиг хатуурч гэдсээ холгож цоолоод перитонитоор хүндэрч болно. • R⁰-д бүдүүн гэдэс үлэмж ихээр чинэсэн, томорсон харагдана. Гэдэсний гогцоо эргэж ороох Гэдэсний гогцоо чацархайн тэнхэлгээ даган эргэж мушгирач түгжрэл үүсгэнэ. Шалтгаан: урьдал болон шууд шалтгаантай • Урьдал шалтгаан: A. Гэдэсний хэт урт чацархай, үр хөврөлөөр гэдэс бүрэн эргээгүй тохиолдол B. Сорви, наалдац C. Хэт турах
  • 11. • Шууд шалтгаан: A. Хэвлийн дотоод даралт ихсэх B. Өлсөж байгаад хэт их идэх • Гэдэсний гогцоо 180⁰-аас ихээр тэнхлэгээрээ эргэж ороохоор түүний дотор зай хаагдан, чацархайн судаснууд дарагдаж цус гүйхгүй гэдэсний тэжээл алдагдан түгжирнэ. Эргэж ороолдсон гогцоонд хэр их урт гэдэс орсноор өвчтний биеийн хүнд хөнгөн нь тодорхойлогдоно. • Өвчтний биеийн байдал гол төлөв хүнд байна. • Нарийн гэдэснээс гадна мухар,тахир гэдэс гогцоолдон эргэж болно. • Шинж тэмдэг: нарийн гэдэсний энэ хэлбэрийн түгжрээ нь гэнэт цочмог эхлэх бөгөөд боймолсон түгжрээний бүх содон шинжүүд илэрнэ. Өвчний эхэнд хэвлий нийтдээ өвдөхтэй давхцан гэдэс үе үе маш хүчтэй базлаж өвдөнө. Өвчтөн ёолж, тодорхой байрлалгүй тийчилсэн байдалтай. Голдуу өвдгөө тэвэрч эвхэрч хэвтдэг. Олон удаа бөөлжих боловч бие хөнгөрөхгүй. • Валягийн шинж тод • Цалгих чимээ сонсогдоно. R⁰-д симп.Клойбер Шинж тэмдэг: мухар гэдэс эргэж ороолдох нь нарийн гэдэснийхтэй ижил шинжээр эхлэх боловч хүйс, хэвлийн баруун доод хэсгээр голлож өвдөнө. Хүйс орчим овойж хэвлийн баруун доод хэсэг хонхойх эмнэлзүйн онцлогтой. • Харахад хэвлий ассиметри байна. • Тэмтрэхэд Шиманс-Дансийн шинж илэрнэ. • R⁰-д хийн бөмбөг шиг чинэсэн мухар гэдэс хэвлийн баруун доод талд харагдана. Гэдсэнд 20 см орчим өргөнтэй шингэний түвшин харагдана. Гэдэс зангирах: • Хоёроос доошгүй тооны гэдэсний гогцоо орооцолдон нэг нь нөгөөгийнхөө угаар хэд хэд ороож боох тул аль алиных нь чацархайн судас боогддог байна. Их төлөв гэдэсний зангилаанд нарийн бүдүүн гэдэс хоёулаа ордог. Өвчний эхний үед ороогдсон гэдэсний, дараа нь ороосон гэдэсний судас дарагдана. • Шинж тэмдэг: өвчин гол төлөв шөнө дунд илэрнэ. Хүнд явцтай. • Хэвлийн хана чангарсан. • Нарийн болон бүдүүн гэдэсний түгжрэлийн шинж хамт илэрнэ. • Валя, Скляров, Щеткин-Блюмберг тод илэрнэ. • Кома-д орж болно. Гэдэс чихэлдэх: • Гэдэсний нэг хэсэг нөгөөрүү чихэж түгжрэхийг хэлнэ. Үүгээр гадна дотно 2 гэдэс буюу чихэгдсэн өмссөн 2 хэсэг тэдгээрийн хоорондох холбоос заагийг ялгаж нэрлэнэ. Чихэгдсэн гэдэсний доторх үзүүрийг толгойн хэсэг гэнэ.Чихэгдсэн гэдэсний урт янз бүр байна. Чихэгдсэн гэдэс нь гэдсийг бөглөж бөглөрсөн түгжрээ. Чацархайн артери хамт чихэгдэж боймолсон түгжрээ үүсгэж болно. • Хүүхэд насанд их тохиолдоно. • Цутгалан гэдэс мухар гэдэсрүү чихэгдэхийг “илеоцекаль инвагинаци”гэнэ.
  • 12. • Цутгалан мухар гэдэстэйгээ өгсөх хэсэгрүү чихэлдэж болно (80%) • Шалтгаан эмгэг жам: гэдэсний хананд хавдар, цус хурах, үрэвслийн нэвчдэс гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнөөр хөшилдөн өмнөх гэдэсрүүгээ чихэгднэ эрүүл гэдэс нэмэгдэн дагаж шургаж орно. Гэдэсний нэг хэсэг нь агшиж өмнөх хэсэг нь саажвал агшиж чангарсан гэдэс чихэгдэнэ. • Шинж тэмдэг: • Үе үе хүчтэй базлаж өвдөнө • Түгжрэлийн шинжүүд • Баасанд салснаас гадна цусны хольц гарна! • Цусаар суулгана гэж өгүүлнэ • Гэдэсний хөдөлгөөн гаднаас харагдаж болно • Тэмтрэхэд хөдөлгөөн бага, хөндүүр, муруйдуу зууван гөлгөр гэдэс байна • Шиманс-Дансын шинж • Хошногыг хуруугаар шинжилэхэд хуниас тэлсэн хүүхдэд заримдаа чихэгдсэн гэдэсний үзүүр хуруунд тулна • Өмссөн бээлийний үзүүрт цус наалдсан байна • Рентгенд тодосгогчтой харахад чихэлдсэн гэдэсний үзүүрт дээр доор хоёр “Соёо” болон гэдэс нарийсах шинж гарна. Динамик түгжрэл: • Саажиж түгжрэх • Элбэг тохиолдоно. Гэдэсний ханын булчин суларч гэдэсний хөдөлгөөн зогсож гэдэсний агуулахдуун явахаа болино. • Шинж тэмдэг: хий баас бүрэн хаагдаж гэдэс дүүрнэ. Хэвлийгээр өвдөх бөөлжих нь гол шинж. Хэвлий базлахгүй, олон бөөлжинө. Хэвлий жигд томорсон дарахад чилгэр байдаг • Рентгенд хэвлийг тойм харахад гэдэс нийтдээ хийгээр дүүрч, Клойберийг аяга шинж, бүдүүн нарийн гэдэсний аль алинд байхыг саажлын түгжрэлийн өвөрмөц шинж гэж үздэг. Гэдэсний агчлын түгжрээ: • Ховор тохиолдоно. Гэдэсний ханын булчин чангараад тавигдахгүй учир түүний агуулагдахуун хөдлөхгүй зогсоно. Агчил хэдэн минутаас хэдэн цагаар үргэлжилж болно. • Шинж тэмдэг: аль ч насанд тохиолдоно. Тодорхой байрлалгүй, гэдэс үе үе хүчтэй базлаж өвддөг гол шинжтэй. Хий өтгөн их хаагдахгүй. Рентгенд тодосгочтой харахад гэдэсний хөдөлгөөн удааширсан гэдсэн хий байгаа нь харагдана. Оношлогоо: I. Асуумж II. Бодит үзлэг • Харж ажиглах Хэвлийн тэгш хэм алдагдах, хэвлий бүхэлдээ дүүрч томорсон, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн. Шингэн алдалтын шинжүүд, • Тэмтрэлт, Тогшилтоор: Валя, Обуховын эмнэлгийн шинж,Кивулягийн шинж, Шиман-Дансегийн шинж • Чагнахад: Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн ихсэх, унаж байгаа дуслын чимээ, хуржигнах цалгих
  • 13. чимээ, авсны нам гүм шинж, Скляровын шинж • Лабораторын шинжилгээнд: - ЦЕШ: Гематокрит ихсэнэ, Лейкоцитоз, УЭТХ ихсэнэ - Биохими: Гипопротейнеми, Азотеми, Калий хлорид багасах • Багажийн шинжилгээнд: - R⁰: Хий шингэнээр дүүрсэн гэдэсний гогцоо , Хийн хоолойн шинж, Цайж харагдах хийн дэвсгэр дээр нарийн гэдэсний цагираг нугачаанууд сунгасан пүрш шиг харлаж харагдана. • Клойберийн аяганцар: – Нарийн гэдэс: жижиг, шингэний түвшин нь тэгш байна – Нарийн гэдэсний эхэнд: шингэний түвшин аюулхайн зүүн сүвээ орчимд – Нарийн гэдэсний үзүүр хэсэгт: хэвлийн баруун доогуур байрлана. – Дээд гэдсэнд: 2 давхар шингэний түвшин – Бүдүүн гэдэс: өндөр нь хөндлөнгөөсөө их байна, цайвар хийн дэвсгэр дээр б.г –ний гаустер тод мэдэгдэх бөгөөд шингэний түвшиний гадаргуу тэгш бус байна. – Динамик: нарийн бүдүүн гэдэсний аль алинд байдаг онцлогтой. - Тодосгогч бодистой рентген • Ердийн нөхцөлд : 2-3 цагийн дотор уусан барийн сульфат мухар гэдсэнд очдог. • Динамиктүгжрэл : 3-4 цагийн дараа • Механик түгжрэл : нарийн гэдсэнд 4 болон түүнээс дээш хугацаагаар баригдвал. • Тахир гэдэс тушгирч эргэсэн бол: тодорсон гэдэсний үзүүр шөвийх • Чихэлдсэн бол: дээр доор 2 соёо гарах • Хавдар : хавдрыг тойрох өвөрмөц рентген шинж • ЭХО: • Бүдүүрч сунасан гэдэс дүүрэн агуулагдахуунтай, тэр нь шилжиж хөдөлнө. Ялган оношлогоо: • Механик түгжрэлийг динамик түгжрэлээс ялган оношлох шаардлагатай. • Ходоод дээд гэдэс цоорох • Цочмог холецистит • Перитонит • Мухар олгойн үрэвсэл • Цочмог хордлогууд • Суулгалт • Баас хаталт • ЗСС-ний өвчин • Нойр булчирхайн цочмог үрэвсэл • Бөөр шээсний замын өвчин Эмчилгээ: Эмчилгээний зарчим 1. Консерватив эмчилгээ - Өвчин намдаах, спазмолитик тарих - Бөөрний өөхөнд новокайны хориг тавих
  • 14. - Зүү тавих - Хэвлийд вишнейвскийн тосон бигнүүр тавих - Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сэргээх эм тарих - Зайлах бургуй - Түгжрэл арилсны дараа хордлого тайлах 2. Эсрэг заалт: Перитонит 3. Мэс засал - Түгжирсэн гэдэсний саадыг арилгах - Наалдац салгах - Эргэж ороолдсон орооцолдоог гаргах - Энтеротомигоор гадны биетийг авах - Гэдэс тайрч залгах(гэдэсний амьдрах чадварыг шалгах шинж: 1. Гүрвэлзэх хөдөлгөөн, өнгө, лугшилт - Гэдэс хаймсуурдах - Хэвлийг угааж хаах Механик түгжрэлийн үед яаралтай мэс засал хийх заалт: • Эмийн эмчилгээ 2-4 цаг хийж үр дүн өгөөгүй үед • Цочмог давшингуй явцтай • Хэвлийн яаралтай мз-ийн бусад өвчинтэй хавсарсан • Өвчин эхлээд 12-с дээш цаг өнгөрсөн • Эмнэлзүйн шинж тод илэрсэн үед