SlideShare una empresa de Scribd logo
1 de 11
Descargar para leer sin conexión
Түүхийн хуудас




Нэг.
Монгол улс театр урлагийн эртний уламжлалтай
орон билээ. Монголд гэрийн театр, ордны театр
болон шашны театрчилсан тоглолтоос эх авсан
уран сайханчдын хөдөлгөөн 1921 оны Ардын
хувьсгалаас хойш улс орон даяар хүчтэй өрнөж
клуб, ‘Улаан гэр’, ‘Ардын цэнгэлдэх хүрээлэн’
зэрэг шинэ үеийн соёлын байгууллагууд
байгуулагдаж    соёл   урлагийн    үйлчилгээг
өргөжүүлэн хөгжүүлж ирсэн юм. Энэхүү уран
сайханчдын хөдөлгөөнийг нэгтгэн зохион
байгуулж хөгжлийн шинэ шатанд гаргах зүй
ёсны шаардлага тулгарснаар 1931 оны 11 дүгээр
сарын 12-ны өдрийн Монгол улсын Засгийн
газрын хэрэг эрхлэн товчооны 50-р тогтоол гарч
‘Улсын төв театр’ байгуулагдсан билээ.

Хоёр.
Бөмбөгөр ногоон буюу Улсын төв театрын
анхны уран бүтээлчид нь Сургагч А.Ефремов
Найруулагч    Цэцний    Гомбожав,    Зохиолч
Д.Намдаг,       Ши.Аюуш,        Д.Нацагдорж,
С.Буяннэмэх,      Жүжигчин       Ё.Шаравдоо,
Лувсансодном, Дамдинбазар, Д.Ичинхорлоо,
Д.Цэрэндулам зэрэг уран бүтээлчид их театрын
тулгын чулууг тавилцаж, галыг нь манаж ирсэн
түүхтэй.

Гурав.
Төв театрын С.Буяннэмэхийн ‘Үнэн’ хэмээх нэг
бүлэгт жүжгээр анх хөшгөө нээсэн агаад ‘Энэ
ямар ёс вэ?’, ‘Шөнийн буг’, ‘Харанхуй засаг’, ‘Би
биш’, ‘Харц Дамдин хатан Долгор’, ‘Учиртай
гурван толгой’, ‘Сүрэг чоно’ зэрэг уран
бүтээлүүдийг үзэгч олондоо толилуулж эхлэв
Дөрөв.
Монголын театрын гадаад харилцаа 1933 оноос
эхэлдэг. ЗХУлсд болсон ‘Олон улсын ажилчин
тариачны хувьсгалч театруудын их наадам’-д
Улсын төв театр С.Буяннэмэхийн ‘Харанхуй
засаг’ уран бүтээлээр оролцон тус наадмын II
байрын шагналыг хүртэв. Үүсгэн байгуулагдаад
хоёрхон жил болсон театр ийнхүү олон улсын
олимпиадад амжилттай оролцсон явдал нь уран
бүтээлчидэд цаашид ихийг хийж бүтээх их эрч
хүч нэмсний зэрэгцээ хилийн дээс алхан юм
үзэж, нүд тайлсан анхны тохиолдол байлаа. Тэр
цагаас хойш монголын театрын уран бүтээлчид
ОХУ, Хятад, Унгар, Герман, Польш, Солонгос,
Япон зэрэг олон оронд айлчлан тоглолт хийж
монголын драмын урлагийг дэлхий дахинаа
сурталчилсаар явна



Тав.
1935 онд театрын түүхнээ нэгэн тэмдэглүүштэй
үйл хэрэг хэд хэд болсны нэг нь өрнө дахины
сонгодог бүтээлийг тус театрын тайзнаа
найруулан тавьсан явдал байв. Энэ бол оросын
их зохиолч В.Н.Гоголийн ‘Байцаагч түшмэл’
жүжиг байлаа. Тус жүжгийн найруулагчаар
Ши.Аюуш      ажилласан    бөгөөд   гол    дүр
Хлестаковын дүрийг хожмоо жүжгийн их мастер
болсон Донровын Намдаг бүтээж бусад дүрүүдэд
Цагааны Цэгмид, Доржийн Цэрэндулам, Зундуйн
Цэндээхүү, Ёондонгийн Шаравдоо зэрэг уран
бүтээлчид жүжиглэсэн юм. ‘Байцаагч түшмэл’
хэмээх энэхүү жүжгийг жүжиглэн наадаж үзэгч
олны хүртээл болгоход уг зохиолыг эх хэлнээ
хөрвүүлсэн зохиолч, найруулагч, орчуулагч,
судлаач Эрдэнэбатын Оюуны амьдрал, уран
бүтээл энэ цагаас эхтэй.Театрт анхлан
хэлмэрчээр ирсэн Э.Оюун жүжиг найруулах ур
ухаанд суралцаж басхүү жүжгийн зохиол бичиж,
цаашлаад театр судлалд хүч сорин нэг үгээр
хэлэхэд тэрээр Эрдэнэнбатын Оюун биш
‘Театрын Оюун’ болсон юм. Энэ онд хувьсгалт
уран сайхан үүсч бий болсны 14 жил, төв театр
байгуулагдсаны 5 жилийн ойг тэмдэглэн
өнгөрүүлсэн бөгөөд энэхүү ойн баярыг
тохиолдуулан аж үйлдвэрийн гавъяаны нэгдүгээр
зэргийн одон тэмдгээр театрыг шагнаж мөн
Д.Ичинхорлоо,      Ч.Цэвээн,     М.Дугаржав,
Д.Ишдулам зэргийн 10 хүнийг ‘Улсын алдарт
гавъяат жүжигчин’ цолоор мялаав.
Зургаа.
Төв театрын анхны уран бүтээлүүд нь эхэн үедээ
ахуй байдлын, ёгтлол шүүмжлэлийн, улс төрийн
ухуулгын гэсэн гурван үндсэн сэдэвт тулгуурлаж
байсан бөгөөд нэлээд суртал ухуулгын шинж
чанартай байдаг байлаа. Гэвч цаг хугацаа улиран
өнгөрөхийн хэрээр уран бүтээл болоод уран
бүтээлчдийн чанарт мэдэгдэхүйц ахиц гарсаар л
байлаа.1945 он гэхэд театр урын сандаа үндэсний
болон гадаадын зохиолчдын 60 гаруй бүтээлтэй
болсон агаад анхандаа орос сургагч нарын яриад
байгаа онлын хичээлийг хэлмэрээр дамжуулан
ойлгож ядан суусан өнөөх ‘алтан үеийнхэн’ аль
хэдийнэ театрын тайзнаа жүжиглэх ур ухаанд
суралцаж, учраа олцгоосон алдарт, гавъяат
цолтнууд болсон байв. Театрын уран бүтээлчид
ийнхүү сайжрахын хэрээр уран бүтээлийн чанарт
ахиц гарч цаг үеээ дагаад бүтээлүүдийн сэдэв ч
өргөжин өөрчлөгдөв.
Долоо.
1948 он ‘Бөмбөгөр ногоон’ галд өртөв. Их галаас
үлдсэн юм нь цөөн хэдэн хувцас, харамсаж
халагласан уран бүтээлчдийн гунигт дарагдсан
сэтгэл л байлаа. Байшин барилга тэр чигээрээ
үнсэн товрого болж, баримт бичиг, түүх
дурсгалын маш их үнэт зүйл устаж үгүй болов.
Гэвч театр шатснаар театрын уран бүтээл зогсох
учиргүй байлаа. Иймд тэр үед ашиглалтанд
ороод удаагүй байсан ‘Элдэв очир’ кино театр,
‘Улаанбаатар’ ресторан хоёрт театрынхан хоёр
хуваагдан байрлаж ‘Жаргалыг хүссэн Мөнхөө’,
‘Далан худалч’, ‘Аргагүй эрхэнд оточ’ зэрэг
шинэ уран бүтээлийг үзэгчдийн хүртээл
болгов.1948 оны 2 дугаар сард тохиолдсон энэ
гунигт үйл явдал хэдийгээр монголын театрын
түүхэнд хараар бичигдэх хэрэг боловч 48 он
дандаа тийм гунигтай байсангүй ээ. Хэдий хүнд
хүчир нөхцөлд уран бүтээлээ туурвиж байсан ч
тэр үеийн театрын ахмад уран бүтээлчдийн санал
санаачлага, тэдний гар бие оролцоотойгоор
хөдөө орон нутагт мэргэжлийн театр, чуулга
үүсэн байгуулагдахын эхний алхам энэ оноос
эхэлсэн юм. Дорнод аймгийн Хөгжимт Драмын
Театр чухамдаа энэ онд л үүсэн байгуулагдаж
Ч.Ойдовын   ‘Зам’   жүжгээр   хөшгөө   нээсэн
түүхтэй.

Найм.
1950 онд театрын түүхнээ хоёр ч томоохон үйл
явдал тохиов. Уран бүтээлчдийн хүнд бэрх
нөхцөлд ажилласан хоёр жил ч ард үлдэн харин
гэрэл гэгээ цацруулсан, уужим цэлгэр танхимтай
шинэ театрын барилга Сүхбаатарын талбайн
зүүн хойморт баригдан ашиглалтанд орж, их
Нацагдоржийн ‘Учиртай гурван толгой’ дуулалт
жүжгийг 3 дахь шинэчлэн боловсруулж үзвэрийн
жилийн нээлтээ хийлээ. Мөн энэ онд Улсын
Хүүхэд Залуучуудын театр ‘Үнэт үр’ хэмээх
жүжгээр нээлтээ хийн уран бүтээлээ дагнан
туурвих болов.

Ес.
1955 он. Английн их бичгийн хүн Вилъям
Шекспирийн ‘Отелло’ жүжиг монголын үзэгч
олонтой мэндчилэв. Москва хотноо театрын дээд
сургуулийг дөнгөж төгсөөд ирсэн шинэхэн
найруулагч Сангижавын Гэндэн их зохиолчийн
бүтээлийг   тайзнаа   амьдруулж     жүжигчин
Гомбожавын Гомбосүрэн Моорын дүрийг
бүтээлээ. ‘Отелло’ жүжиг монголын театрт
булган сүүлтэй байж араасаа ‘Лир ван’, ‘Гамлет’,
‘Макбет’, ‘Ричард’, ‘Ромео Жульетта’ бүгдийг нь
дагууллаа. Урьд нь театр гадны найруулагчийн
гарыг харах юм уу аль эсвэл уран бүтээлчид нь
практикаар олж авсан мэдлэгтээ тулгуурлан
жүжиг найруулж байсан бол энэ цагаас эхлэн
‘мэргэжлийн найруулагч’-тай болов. ‘Отелло’
жүжиг зөвхөн булган сүүлтэй байсангүй Гэндэн
найруулагч ч бас ‘булган сүүлтэй’ байлаа.
Ванган, Гэндэн хоёрыг төгсөж ирснээс хойш
Галсанжав, Мөнхдорж, Доржсамбуу, Баатар,
Найдандорж гээд олон найруулагчид хойно
төгсөн ирж театрт өөр өөрсдийн ‘гарын үс’-гийг
зурцгаасан юм.

Арав.
1963 он. Хоёр театр өрх тусгаарлав. Театр
урлагийн төрлүүд цаг үеэ даган бие даасан
шинжтэй болж хөгжихийн хэрээр бүтэц, зохион
байгуулалтын хувьд өөрчлөлт хийх хэрэгтэй
болсон юм. Иймд 1963 онд Улсын Драмын
Театр, Улсын Дуурь Бүжгийн Театр хоёр өрх
тусгаарлав. Ийнхүү хоёр театр өрх тусгаарлахад
УДБЭТеатр үндсэн байрандаа үлдэж, харин
манай театр ‘Залуучуудын ордон’ буюу одоогийн
энэ байрандаа нүүж ирснээс хойш хэдийнэ 40
гаруй жилийг үджээ. Мөн энэ онд Улсын
Багшийн Дээд Сургуулийн жүжигчний ангийг
дүүргэсэн монголын анхны дээд мэргэжлийн
жүжигчид болох Мэндбаяр, Лхамхүү, Зориг,
Батсүх, Сэлэнгэ, Бужгар, Нарантуяа гээд
шижгэнэсэн 13 залуу ‘Алтан үеийнхэн’-ийхээ
мөрийг дагаж, дараа үеийнхнээ араасаа
дагуулсаар их урлагтай амьдралаа холболоо.

Арван нэг.
1966 он. Театрын 36 жилийн ойг тохиолдуулан
драмын театрыг Монголын утга зохиолн шинэ
үеийг үндэслэн байгуулагч их зохиолч
Д.Нацагдоржийн нэрэмжит театр болгов.

Арван хоёр.
Монголын театрын гал голомтыг үүсгэн
байгуулах гэхдээ өдөр шөнийг үл ялган халуунд
нь халж хүйтэнд нь хөрч хөдөө гадаагүй соёлын
үрийг тарьж амсхийх чөлөөгүй зүтгэж явсан уран
бүтээлчид, тэдний ар талын үе үеийн олон арван
хүмүүсийн хөдөлмөр, хичээл зүтгэлийн үрээр
1971 он гэхэд театр маань урын сандаа 100 гуруй
бүтээлтэй, олон арван алдар цуутнуудтай,
УДБЭТеатр, УЛХТеатр, УХЗТеатр гээд их бага
нийлсэн гурван дүүтэй Софокл, Шекспир,
Шиллер, Мольер гээд дэлхийн сонгодогуудыг их
тайзнаа амьдруулж мөн Намдаг, Ойдов, Ванган,
Чимид нарын зохиолоор, Оюун,Цэгмид, Гэндэн,
Ванган нарынхаа найруулгаар, Намхайцэрэн,
Гаваа, Доржпалам нарынхаа зураг чимэглэлээр
Гомбосүрэн,     Долгорсүрэн,    Дамдинсүрэн,
Гантөмөр нарынхаа жүжиглэлтээр үзэгч олноо
гайхан шагшуулж явсаар театраа Академик
хэмээх эрхэм цолд хүргэв.

Арван гурав.
1980-1990-ээд он. Өөрчлөн байгуулалтын уур
амьсгал хойноос үлээж, үзэл сурталын бат бэх
хана хэрэм ганхаж эхэлсэн цаг үе. Нийгмийн
тэргүүлэгч салбарын хувьд хамгийн түрүүнд энэ
чимээ дохиог өгсөн нь яах аргагүй урлагийнхан
тэр дундаа драмын театр. Театрын тайзнаа
‘Хөхөлдэй хүүгийн үлгэр’, ‘Халуун газар’,
‘Зэрэглээ’, ‘Нийгмийн санаа’ гээд нэг л өөр өнгө
аяс, уур амьгал мэдрэгдэж эхлэв. Ардчилсан
хөдөлгөөн ялж нэг намын тогтолцоо задарлаа.
Хаалтай бүхэн нээлттэй болов. Хөрөнгөтний
гэгдэж байсан гуравдахь ч орны бүтээлүүд
театрын тайзнаа тавигдаж, тэр хэрээр хүмүүс
шинэ ертөнцтэй театраар дамжуулан холбогдох
болов.

Арван дөрөв.
Шинэ зуун-Шинэ үе. Өөрчлөн байгуулалтын их
шуурга нийгмийг бүхэлд нь давалгаалуулж
байсан 90-ээд он улирч хүн төрөлхтөн шинэ
мянган, шинэ зуунтай золгов. Шинэ зууны шинэ
үеийнхэн шинэлэг сэтгэлгээгээр уран бүтээлээ
хийх урам зоригоор дүүрэн үе. Театрын шинэ
залуу уран бүтээлчид ‘Цахлай’, ‘Тамгагүй төр’,
‘Нууц амраг чинь болъё’, ‘‘Нүцгэн дурлал’,
‘Мануухай’, ‘Хаан түүх’, ‘Ээжээ’, ‘Атга нөж’,
‘Парисын дарь эхийн сүм’ гээд дэлхийн сонгодог
болон үндэсний бүтээлүүдээ шил дараалан үзэгч
олондоо толилуулж, театрын зүг алхах үзэгчдийн
сэтгэлийг даллан дуудсаар байна. Тэртээх 80
жилийн их түүхийг залгамжлан, их театрын үйл
хэргийг нуруундаа үүрч явсан үе үеийн нийт
уран бүтээлчид бид Их урлагтаа үнэнчээр зүтгэн,
үзэгч олныхоо оюуны мэлмий, сэтгэлийн галыг
сэргээх үйлсдээ урам зориг дүүрэн алхаж явна. 

Más contenido relacionado

La actualidad más candente

симфони хөгжим
симфони хөгжимсимфони хөгжим
симфони хөгжимoyunaa0808
 
хэрэглэгдэхүүн мөнгөнцэцэг
хэрэглэгдэхүүн мөнгөнцэцэгхэрэглэгдэхүүн мөнгөнцэцэг
хэрэглэгдэхүүн мөнгөнцэцэгMongontsetseg Mongoo
 
New microsoft office power point presentation
New microsoft office power point presentationNew microsoft office power point presentation
New microsoft office power point presentationbee Bear
 
хичээлийн хэрэглэгдэхүүн
хичээлийн хэрэглэгдэхүүнхичээлийн хэрэглэгдэхүүн
хичээлийн хэрэглэгдэхүүнTsengelmaa Dovchindorj
 
хөгжмийн урсгал чиглэлүүд болон хөгжмийн зохиолчид хулан
хөгжмийн урсгал чиглэлүүд болон хөгжмийн зохиолчид хуланхөгжмийн урсгал чиглэлүүд болон хөгжмийн зохиолчид хулан
хөгжмийн урсгал чиглэлүүд болон хөгжмийн зохиолчид хуланtsendee_okok
 
Урлаг гэж юу вэ
Урлаг гэж юу вэУрлаг гэж юу вэ
Урлаг гэж юу вэidree_ts247
 
Жоржио Моранди - Georgeo Morandi
Жоржио Моранди - Georgeo MorandiЖоржио Моранди - Georgeo Morandi
Жоржио Моранди - Georgeo MorandiGerlee IP
 

La actualidad más candente (15)

Tsahim uzuulen
Tsahim uzuulenTsahim uzuulen
Tsahim uzuulen
 
симфони хөгжим
симфони хөгжимсимфони хөгжим
симфони хөгжим
 
энхзаяа
энхзаяа энхзаяа
энхзаяа
 
хэрэглэгдэхүүн мөнгөнцэцэг
хэрэглэгдэхүүн мөнгөнцэцэгхэрэглэгдэхүүн мөнгөнцэцэг
хэрэглэгдэхүүн мөнгөнцэцэг
 
бичвэр золоо
бичвэр золообичвэр золоо
бичвэр золоо
 
New microsoft office power point presentation
New microsoft office power point presentationNew microsoft office power point presentation
New microsoft office power point presentation
 
золбоо2
золбоо2золбоо2
золбоо2
 
хичээлийн хэрэглэгдэхүүн
хичээлийн хэрэглэгдэхүүнхичээлийн хэрэглэгдэхүүн
хичээлийн хэрэглэгдэхүүн
 
хөгжмийн урсгал чиглэлүүд болон хөгжмийн зохиолчид хулан
хөгжмийн урсгал чиглэлүүд болон хөгжмийн зохиолчид хуланхөгжмийн урсгал чиглэлүүд болон хөгжмийн зохиолчид хулан
хөгжмийн урсгал чиглэлүүд болон хөгжмийн зохиолчид хулан
 
айтматов
айтматовайтматов
айтматов
 
зүнжээ
зүнжээзүнжээ
зүнжээ
 
11 узохиол
11 узохиол11 узохиол
11 узохиол
 
Урлаг гэж юу вэ
Урлаг гэж юу вэУрлаг гэж юу вэ
Урлаг гэж юу вэ
 
хх зууны урлаг
хх зууны урлагхх зууны урлаг
хх зууны урлаг
 
Жоржио Моранди - Georgeo Morandi
Жоржио Моранди - Georgeo MorandiЖоржио Моранди - Georgeo Morandi
Жоржио Моранди - Georgeo Morandi
 

Similar a түүхийн хуудас

түүхийн хуудас
түүхийн хуудастүүхийн хуудас
түүхийн хуудасlkhagvajav
 
жүжгийн зохиол
жүжгийн зохиолжүжгийн зохиол
жүжгийн зохиолschool14
 
: Уран сайхны болон эдийн соёлын хөгжил
:  Уран сайхны  болон эдийн соёлын  хөгжил:  Уран сайхны  болон эдийн соёлын  хөгжил
: Уран сайхны болон эдийн соёлын хөгжилgbd01
 
роман.тунгалаг тамир
роман.тунгалаг тамирроман.тунгалаг тамир
роман.тунгалаг тамирTserensonom Nyamsvren
 
үйлийн 3 толгой
үйлийн 3 толгойүйлийн 3 толгой
үйлийн 3 толгойbolond
 
грек ромын соёл
грек ромын соёлгрек ромын соёл
грек ромын соёлEnkhtuyazb
 
учиртай гурван толгой
учиртай гурван толгойучиртай гурван толгой
учиртай гурван толгойsainaa88
 
Jak #odyssei#
Jak #odyssei#Jak #odyssei#
Jak #odyssei#jak_jak55
 
Jak #odyssei#
Jak #odyssei#Jak #odyssei#
Jak #odyssei#jak_jak55
 

Similar a түүхийн хуудас (17)

түүхийн хуудас
түүхийн хуудастүүхийн хуудас
түүхийн хуудас
 
Duuri
DuuriDuuri
Duuri
 
Tsendee
TsendeeTsendee
Tsendee
 
жүжгийн зохиол
жүжгийн зохиолжүжгийн зохиол
жүжгийн зохиол
 
: Уран сайхны болон эдийн соёлын хөгжил
:  Уран сайхны  болон эдийн соёлын  хөгжил:  Уран сайхны  болон эдийн соёлын  хөгжил
: Уран сайхны болон эдийн соёлын хөгжил
 
роман.тунгалаг тамир
роман.тунгалаг тамирроман.тунгалаг тамир
роман.тунгалаг тамир
 
үйлийн 3 толгой
үйлийн 3 толгойүйлийн 3 толгой
үйлийн 3 толгой
 
ухаан3
ухаан3ухаан3
ухаан3
 
Heregtei medee
Heregtei medeeHeregtei medee
Heregtei medee
 
грек ромын соёл
грек ромын соёлгрек ромын соёл
грек ромын соёл
 
улаанбаатар хотын хөшөө
улаанбаатар хотын хөшөөулаанбаатар хотын хөшөө
улаанбаатар хотын хөшөө
 
учиртай гурван толгой
учиртай гурван толгойучиртай гурван толгой
учиртай гурван толгой
 
Тээрэмчин
ТээрэмчинТээрэмчин
Тээрэмчин
 
Zowlomj
ZowlomjZowlomj
Zowlomj
 
Jak #odyssei#
Jak #odyssei#Jak #odyssei#
Jak #odyssei#
 
Jak #odyssei#
Jak #odyssei#Jak #odyssei#
Jak #odyssei#
 
Odessei
OdesseiOdessei
Odessei
 

түүхийн хуудас

  • 1. Түүхийн хуудас Нэг. Монгол улс театр урлагийн эртний уламжлалтай орон билээ. Монголд гэрийн театр, ордны театр болон шашны театрчилсан тоглолтоос эх авсан уран сайханчдын хөдөлгөөн 1921 оны Ардын хувьсгалаас хойш улс орон даяар хүчтэй өрнөж клуб, ‘Улаан гэр’, ‘Ардын цэнгэлдэх хүрээлэн’ зэрэг шинэ үеийн соёлын байгууллагууд байгуулагдаж соёл урлагийн үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлж ирсэн юм. Энэхүү уран сайханчдын хөдөлгөөнийг нэгтгэн зохион байгуулж хөгжлийн шинэ шатанд гаргах зүй ёсны шаардлага тулгарснаар 1931 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Монгол улсын Засгийн
  • 2. газрын хэрэг эрхлэн товчооны 50-р тогтоол гарч ‘Улсын төв театр’ байгуулагдсан билээ. Хоёр. Бөмбөгөр ногоон буюу Улсын төв театрын анхны уран бүтээлчид нь Сургагч А.Ефремов Найруулагч Цэцний Гомбожав, Зохиолч Д.Намдаг, Ши.Аюуш, Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Жүжигчин Ё.Шаравдоо, Лувсансодном, Дамдинбазар, Д.Ичинхорлоо, Д.Цэрэндулам зэрэг уран бүтээлчид их театрын тулгын чулууг тавилцаж, галыг нь манаж ирсэн түүхтэй. Гурав. Төв театрын С.Буяннэмэхийн ‘Үнэн’ хэмээх нэг бүлэгт жүжгээр анх хөшгөө нээсэн агаад ‘Энэ ямар ёс вэ?’, ‘Шөнийн буг’, ‘Харанхуй засаг’, ‘Би биш’, ‘Харц Дамдин хатан Долгор’, ‘Учиртай гурван толгой’, ‘Сүрэг чоно’ зэрэг уран бүтээлүүдийг үзэгч олондоо толилуулж эхлэв
  • 3. Дөрөв. Монголын театрын гадаад харилцаа 1933 оноос эхэлдэг. ЗХУлсд болсон ‘Олон улсын ажилчин тариачны хувьсгалч театруудын их наадам’-д Улсын төв театр С.Буяннэмэхийн ‘Харанхуй засаг’ уран бүтээлээр оролцон тус наадмын II байрын шагналыг хүртэв. Үүсгэн байгуулагдаад хоёрхон жил болсон театр ийнхүү олон улсын олимпиадад амжилттай оролцсон явдал нь уран бүтээлчидэд цаашид ихийг хийж бүтээх их эрч хүч нэмсний зэрэгцээ хилийн дээс алхан юм үзэж, нүд тайлсан анхны тохиолдол байлаа. Тэр цагаас хойш монголын театрын уран бүтээлчид ОХУ, Хятад, Унгар, Герман, Польш, Солонгос, Япон зэрэг олон оронд айлчлан тоглолт хийж монголын драмын урлагийг дэлхий дахинаа сурталчилсаар явна Тав. 1935 онд театрын түүхнээ нэгэн тэмдэглүүштэй үйл хэрэг хэд хэд болсны нэг нь өрнө дахины сонгодог бүтээлийг тус театрын тайзнаа найруулан тавьсан явдал байв. Энэ бол оросын их зохиолч В.Н.Гоголийн ‘Байцаагч түшмэл’
  • 4. жүжиг байлаа. Тус жүжгийн найруулагчаар Ши.Аюуш ажилласан бөгөөд гол дүр Хлестаковын дүрийг хожмоо жүжгийн их мастер болсон Донровын Намдаг бүтээж бусад дүрүүдэд Цагааны Цэгмид, Доржийн Цэрэндулам, Зундуйн Цэндээхүү, Ёондонгийн Шаравдоо зэрэг уран бүтээлчид жүжиглэсэн юм. ‘Байцаагч түшмэл’ хэмээх энэхүү жүжгийг жүжиглэн наадаж үзэгч олны хүртээл болгоход уг зохиолыг эх хэлнээ хөрвүүлсэн зохиолч, найруулагч, орчуулагч, судлаач Эрдэнэбатын Оюуны амьдрал, уран бүтээл энэ цагаас эхтэй.Театрт анхлан хэлмэрчээр ирсэн Э.Оюун жүжиг найруулах ур ухаанд суралцаж басхүү жүжгийн зохиол бичиж, цаашлаад театр судлалд хүч сорин нэг үгээр хэлэхэд тэрээр Эрдэнэнбатын Оюун биш ‘Театрын Оюун’ болсон юм. Энэ онд хувьсгалт уран сайхан үүсч бий болсны 14 жил, төв театр байгуулагдсаны 5 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд энэхүү ойн баярыг тохиолдуулан аж үйлдвэрийн гавъяаны нэгдүгээр зэргийн одон тэмдгээр театрыг шагнаж мөн Д.Ичинхорлоо, Ч.Цэвээн, М.Дугаржав, Д.Ишдулам зэргийн 10 хүнийг ‘Улсын алдарт гавъяат жүжигчин’ цолоор мялаав.
  • 5. Зургаа. Төв театрын анхны уран бүтээлүүд нь эхэн үедээ ахуй байдлын, ёгтлол шүүмжлэлийн, улс төрийн ухуулгын гэсэн гурван үндсэн сэдэвт тулгуурлаж байсан бөгөөд нэлээд суртал ухуулгын шинж чанартай байдаг байлаа. Гэвч цаг хугацаа улиран өнгөрөхийн хэрээр уран бүтээл болоод уран бүтээлчдийн чанарт мэдэгдэхүйц ахиц гарсаар л байлаа.1945 он гэхэд театр урын сандаа үндэсний болон гадаадын зохиолчдын 60 гаруй бүтээлтэй болсон агаад анхандаа орос сургагч нарын яриад байгаа онлын хичээлийг хэлмэрээр дамжуулан ойлгож ядан суусан өнөөх ‘алтан үеийнхэн’ аль хэдийнэ театрын тайзнаа жүжиглэх ур ухаанд суралцаж, учраа олцгоосон алдарт, гавъяат цолтнууд болсон байв. Театрын уран бүтээлчид ийнхүү сайжрахын хэрээр уран бүтээлийн чанарт ахиц гарч цаг үеээ дагаад бүтээлүүдийн сэдэв ч өргөжин өөрчлөгдөв.
  • 6. Долоо. 1948 он ‘Бөмбөгөр ногоон’ галд өртөв. Их галаас үлдсэн юм нь цөөн хэдэн хувцас, харамсаж халагласан уран бүтээлчдийн гунигт дарагдсан сэтгэл л байлаа. Байшин барилга тэр чигээрээ үнсэн товрого болж, баримт бичиг, түүх дурсгалын маш их үнэт зүйл устаж үгүй болов. Гэвч театр шатснаар театрын уран бүтээл зогсох учиргүй байлаа. Иймд тэр үед ашиглалтанд ороод удаагүй байсан ‘Элдэв очир’ кино театр, ‘Улаанбаатар’ ресторан хоёрт театрынхан хоёр хуваагдан байрлаж ‘Жаргалыг хүссэн Мөнхөө’, ‘Далан худалч’, ‘Аргагүй эрхэнд оточ’ зэрэг шинэ уран бүтээлийг үзэгчдийн хүртээл болгов.1948 оны 2 дугаар сард тохиолдсон энэ гунигт үйл явдал хэдийгээр монголын театрын түүхэнд хараар бичигдэх хэрэг боловч 48 он дандаа тийм гунигтай байсангүй ээ. Хэдий хүнд хүчир нөхцөлд уран бүтээлээ туурвиж байсан ч тэр үеийн театрын ахмад уран бүтээлчдийн санал санаачлага, тэдний гар бие оролцоотойгоор хөдөө орон нутагт мэргэжлийн театр, чуулга үүсэн байгуулагдахын эхний алхам энэ оноос эхэлсэн юм. Дорнод аймгийн Хөгжимт Драмын Театр чухамдаа энэ онд л үүсэн байгуулагдаж
  • 7. Ч.Ойдовын ‘Зам’ жүжгээр хөшгөө нээсэн түүхтэй. Найм. 1950 онд театрын түүхнээ хоёр ч томоохон үйл явдал тохиов. Уран бүтээлчдийн хүнд бэрх нөхцөлд ажилласан хоёр жил ч ард үлдэн харин гэрэл гэгээ цацруулсан, уужим цэлгэр танхимтай шинэ театрын барилга Сүхбаатарын талбайн зүүн хойморт баригдан ашиглалтанд орж, их Нацагдоржийн ‘Учиртай гурван толгой’ дуулалт жүжгийг 3 дахь шинэчлэн боловсруулж үзвэрийн жилийн нээлтээ хийлээ. Мөн энэ онд Улсын Хүүхэд Залуучуудын театр ‘Үнэт үр’ хэмээх жүжгээр нээлтээ хийн уран бүтээлээ дагнан туурвих болов. Ес. 1955 он. Английн их бичгийн хүн Вилъям Шекспирийн ‘Отелло’ жүжиг монголын үзэгч олонтой мэндчилэв. Москва хотноо театрын дээд сургуулийг дөнгөж төгсөөд ирсэн шинэхэн найруулагч Сангижавын Гэндэн их зохиолчийн бүтээлийг тайзнаа амьдруулж жүжигчин Гомбожавын Гомбосүрэн Моорын дүрийг
  • 8. бүтээлээ. ‘Отелло’ жүжиг монголын театрт булган сүүлтэй байж араасаа ‘Лир ван’, ‘Гамлет’, ‘Макбет’, ‘Ричард’, ‘Ромео Жульетта’ бүгдийг нь дагууллаа. Урьд нь театр гадны найруулагчийн гарыг харах юм уу аль эсвэл уран бүтээлчид нь практикаар олж авсан мэдлэгтээ тулгуурлан жүжиг найруулж байсан бол энэ цагаас эхлэн ‘мэргэжлийн найруулагч’-тай болов. ‘Отелло’ жүжиг зөвхөн булган сүүлтэй байсангүй Гэндэн найруулагч ч бас ‘булган сүүлтэй’ байлаа. Ванган, Гэндэн хоёрыг төгсөж ирснээс хойш Галсанжав, Мөнхдорж, Доржсамбуу, Баатар, Найдандорж гээд олон найруулагчид хойно төгсөн ирж театрт өөр өөрсдийн ‘гарын үс’-гийг зурцгаасан юм. Арав. 1963 он. Хоёр театр өрх тусгаарлав. Театр урлагийн төрлүүд цаг үеэ даган бие даасан шинжтэй болж хөгжихийн хэрээр бүтэц, зохион байгуулалтын хувьд өөрчлөлт хийх хэрэгтэй болсон юм. Иймд 1963 онд Улсын Драмын Театр, Улсын Дуурь Бүжгийн Театр хоёр өрх тусгаарлав. Ийнхүү хоёр театр өрх тусгаарлахад УДБЭТеатр үндсэн байрандаа үлдэж, харин манай театр ‘Залуучуудын ордон’ буюу одоогийн
  • 9. энэ байрандаа нүүж ирснээс хойш хэдийнэ 40 гаруй жилийг үджээ. Мөн энэ онд Улсын Багшийн Дээд Сургуулийн жүжигчний ангийг дүүргэсэн монголын анхны дээд мэргэжлийн жүжигчид болох Мэндбаяр, Лхамхүү, Зориг, Батсүх, Сэлэнгэ, Бужгар, Нарантуяа гээд шижгэнэсэн 13 залуу ‘Алтан үеийнхэн’-ийхээ мөрийг дагаж, дараа үеийнхнээ араасаа дагуулсаар их урлагтай амьдралаа холболоо. Арван нэг. 1966 он. Театрын 36 жилийн ойг тохиолдуулан драмын театрыг Монголын утга зохиолн шинэ үеийг үндэслэн байгуулагч их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит театр болгов. Арван хоёр. Монголын театрын гал голомтыг үүсгэн байгуулах гэхдээ өдөр шөнийг үл ялган халуунд нь халж хүйтэнд нь хөрч хөдөө гадаагүй соёлын үрийг тарьж амсхийх чөлөөгүй зүтгэж явсан уран бүтээлчид, тэдний ар талын үе үеийн олон арван хүмүүсийн хөдөлмөр, хичээл зүтгэлийн үрээр 1971 он гэхэд театр маань урын сандаа 100 гуруй бүтээлтэй, олон арван алдар цуутнуудтай,
  • 10. УДБЭТеатр, УЛХТеатр, УХЗТеатр гээд их бага нийлсэн гурван дүүтэй Софокл, Шекспир, Шиллер, Мольер гээд дэлхийн сонгодогуудыг их тайзнаа амьдруулж мөн Намдаг, Ойдов, Ванган, Чимид нарын зохиолоор, Оюун,Цэгмид, Гэндэн, Ванган нарынхаа найруулгаар, Намхайцэрэн, Гаваа, Доржпалам нарынхаа зураг чимэглэлээр Гомбосүрэн, Долгорсүрэн, Дамдинсүрэн, Гантөмөр нарынхаа жүжиглэлтээр үзэгч олноо гайхан шагшуулж явсаар театраа Академик хэмээх эрхэм цолд хүргэв. Арван гурав. 1980-1990-ээд он. Өөрчлөн байгуулалтын уур амьсгал хойноос үлээж, үзэл сурталын бат бэх хана хэрэм ганхаж эхэлсэн цаг үе. Нийгмийн тэргүүлэгч салбарын хувьд хамгийн түрүүнд энэ чимээ дохиог өгсөн нь яах аргагүй урлагийнхан тэр дундаа драмын театр. Театрын тайзнаа ‘Хөхөлдэй хүүгийн үлгэр’, ‘Халуун газар’, ‘Зэрэглээ’, ‘Нийгмийн санаа’ гээд нэг л өөр өнгө аяс, уур амьгал мэдрэгдэж эхлэв. Ардчилсан хөдөлгөөн ялж нэг намын тогтолцоо задарлаа. Хаалтай бүхэн нээлттэй болов. Хөрөнгөтний гэгдэж байсан гуравдахь ч орны бүтээлүүд театрын тайзнаа тавигдаж, тэр хэрээр хүмүүс
  • 11. шинэ ертөнцтэй театраар дамжуулан холбогдох болов. Арван дөрөв. Шинэ зуун-Шинэ үе. Өөрчлөн байгуулалтын их шуурга нийгмийг бүхэлд нь давалгаалуулж байсан 90-ээд он улирч хүн төрөлхтөн шинэ мянган, шинэ зуунтай золгов. Шинэ зууны шинэ үеийнхэн шинэлэг сэтгэлгээгээр уран бүтээлээ хийх урам зоригоор дүүрэн үе. Театрын шинэ залуу уран бүтээлчид ‘Цахлай’, ‘Тамгагүй төр’, ‘Нууц амраг чинь болъё’, ‘‘Нүцгэн дурлал’, ‘Мануухай’, ‘Хаан түүх’, ‘Ээжээ’, ‘Атга нөж’, ‘Парисын дарь эхийн сүм’ гээд дэлхийн сонгодог болон үндэсний бүтээлүүдээ шил дараалан үзэгч олондоо толилуулж, театрын зүг алхах үзэгчдийн сэтгэлийг даллан дуудсаар байна. Тэртээх 80 жилийн их түүхийг залгамжлан, их театрын үйл хэргийг нуруундаа үүрч явсан үе үеийн нийт уран бүтээлчид бид Их урлагтаа үнэнчээр зүтгэн, үзэгч олныхоо оюуны мэлмий, сэтгэлийн галыг сэргээх үйлсдээ урам зориг дүүрэн алхаж явна.