SlideShare una empresa de Scribd logo
1 de 83
Descargar para leer sin conexión
CHAPTER

Үйлдвэрлэлийн хүчин
зүйлсийн зах зээл

17
Уг бүлгийг судалснаар та дараах чадвартай болно
Аливаа хүчин зүйлийн үнэ ба түүний орлогын холбоог
тайлбарлах
Хөдөлмөрийн өрсөлдөөнт ЗЗ-ийн эрэлт, нийлүүлэлт,
цалингийн түвшин, ажил эрхлэлтийг юу тодорхойлдгийг
тайлбарлах
Яагаад цалингийн түвшин төгс өрсөлдөөнт хөдөлмөрийн
ЗЗ-ийнхээс их эсвэл бага байдгийг тайлбарлах
Капиталын ЗЗ-ийн эрэлт, нийлүүлэлт, хүүний түвшин,
хөрөнгө оруулалтыг юу тодорхойлдгийг тайлбарлах
Нөхөн сэргээгдэхгүй нөөцийн эрэлт, нийлүүлэлт, үнэ, ба
ашиглалтын түвшнийг юу тодорхойлдгийг тайлбарлах
Эдийн засгийн рентийн тухай ойлголтыг тайлбарлах, мөн
эдийн засгийн рент ба алдагдсан боломжийн зардлын
ялгааг таних
Аз жаргал дагуулсан маш их орлого, ашгууд
Жилд 15 сая долларын орлоготой Katie Couric мэтийн
зарим хүмүүс маш их аз жаргал дагуулсан ашиг, орлого
олдог.
Яагаад бүх ажил өндөр цалинтай байдаггүй вэ?
Цалингийн түвшинг юу тодорхойлдог вэ?
Үйлдвэрлэлийн бусад хүчин зүйлсийн ашиг, орлогыг юу
тодорхойлдог вэ?
Хүчин зүйлийн үнэ ба орлого
Бүтээгдэхүүнийг хөдөлмөр, капитал, газар, үйлдвэрлэл
эрхлэх ур чадвар гэсэн хүчин зүйлсийг ашиглан
үйлдвэрлэдэг.
Эдгээр хүчин зүйлсийн орлогууд нь:
 Хөдөлмөрийн хөлс нь цалин байна.
 Капиталын өгөөж нь хүү байна.

 Газрын үнэ нь түрээс буюу рент байна.
 Үйлдвэрлэл эрхлэгчийн орлого нь хэвийн ашиг байна.
Эдийн засгийн ашгийг (алдагдлыг) хувьцаа эзэмшигч
эсвэл үйлдвэрлэл эрхлэгч гэгдэх пүүсийн эзэд авдаг
(төлдөг).
Хүчин зүйлийн үнэ ба орлого
Үйлдвэрлэлийн хүчин зүйлс нь зах зээлүүд дээр
арилжаалагддаг.
Хүчин зүйлийн өрсөлдөөнт зах зээлийг ойлгоход эрэлт,
нийлүүлэлтийн ойлголт гол хэрэгсэл болдог.
Пүүсүүд үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн эрэлтийг бий
болгож, нийлүүлэлтийг нь өрхүүд хийнэ.
Ямар нэгэн хүчин зүйлийн эрэлт нь үүсмэл
(уламжлагдсан) эрэлт байдаг ба үүний учир нь тухайн
хүчин зүйлээр үйлдвэрлэгддэг бүтээгдэхүүний
эрэлттэй тухайн хүчин зүйлийн эрэлт шууд
хамааралтай байдаг.
Хүчин зүйлийн үнэ ба орлого
Зураг 17.1 нэг хүчин
зүйлийн зах зээлийг
харуулна.
Тухайн хүчин зүйлийг
эзэмшигчийн орлого нь уг
хүчин зүйлийн зах
зээлийн тэнцвэрт үнийг
тэнцвэрт тоо хэмжээгээр
үржсэнтэй тэнцүү байна.
Хүчин зүйлийн үнэ ба орлого
Эрэлт эсвэл нийлүүлэлтийн өөрчлөлт нь тэнцвэрт үнэ,
тоо хэмжээ, орлогыг өөрчилдөг.
Тухайн хүчин зүйлийн эрэлт өсөх нь тэнцвэрт үнэ, тоо
хэмжээ, орлогыг өсгөх ба эрэлт буурах нь тэнцвэрт
үнэ, тоо хэмжээ, орлогыг бууруулдаг.
Тухайн хүчин зүйлийн нийлүүлэлт өсөх нь тэнцвэрт
үнийг бууруулж, тоо хэмжээг өсгөж, нийт орлогыг
хоѐрдмол утгатай өөрчилдөг.
Нийлүүлэлт өсөх үед орлогод бий болох нөлөө нь
тухайн хүчин зүйлийн эрэлтийн мэдрэмжээс хамаарна.
Хөдөлмөрийн зах зээл
Хөдөлмөрийн зах зээл нь хөдөлмөр болон
хөдөлмөрийн үнэ болох бодит цалингийн түвшинг
(инфляцаар засварласан цалингийн түвшин)
хуваарилна.
2002 онд АНУ-ын нийт орлогын 72 хувь нь цалингийн
орлого байжээ.
Нэг цагийн дундаж хөлс 25 доллар байсны 21 нь
цалин, үлдсэн 4 нь бусад нэмэлт урамшуулал байжээ.
Дараагийн хуудасны Зураг 17.2-аас Нэгдсэн Улсын
2002 оны байдлаарх цалингийн мэдээллийг харна уу.
Хөдөлмөрийн ЗЗ
2002 онд үндэсний
хэмжээнд дундаж
цалингийн түвшин
цагт 21$ байжээ.
Ихэнхи ажлууд
үндэсний хэмжээний
дунджаас бага
цалинтай байжээ.
Харин зарим
ажлуудынх өндөр
цалинтай байсан аж.
Хөдөлмөрийн зах зээл
Хөдөлмөрийн эрэлт
Пүүсийн үйлдвэрлэхээр төлөвлөж буй бүтээгдэхүүний
тоо болон пүүсийн ажилчдын тооны хооронд хамаарал
байдаг.
Пүүсийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн цаана
хөдөлмөрийн эрэлт байна.
Пүүс хамгийн их ашигтай байхын тулд ахиу зардал,
ахиу орлоготой тэнцүү байх тооны бүтээгдэхүүн
үйлдвэрлэдэг.
Ашгийг хамгийн их байлгах тоо хэмжээний
бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд тухайн пүүс ашгийг
хамгийн их байлгах тоо хэмжээний ажилчдыг хөлсөлж
ажиллуулна.
Хөдөлмөрийн зах зээл
Ахиу бүтээгдэхүүний орлого
Хөдөлмөрийн ахиу бүтээгдэхүүний орлого (MRP) нь
нэгж ажилчныг нэмж ажиллуулснаар нийт орлогод
гарсан өөрчлөлт юм.
Хөдөлмөрийн ахиу бүтээгдэхүүний орлого нь пүүсийн
ахиу орлогыг хөдөлмөрийн ахиу бүтээгдэхүүнээр
үржсэнтэй тэнцүү.

MRP = MP  MR.
Хөдөлмөрийн зах зээл
Төгс өрсөлдөөнт пүүсийн ахиу орлого нь үнэтэйгээ
тэнцүү.
Тиймээс хөдөлмөрийн ахиу бүтээгдэхүүний орлого нь
хөдөлмөрийн ахиу бүтээгдэхүүнийг тухайн пүүсийн
үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний үнээр үржсэнтэй тэнцүү.

MRP = MP  P.
Хүснэгт 17.1(х. 388) хөдөлмөрийн ахиу бүтээгдэхүүний
орлогыг хэрхэн тооцоолдгийг харуулна.
Хөдөлмөрийн зах зээл
Буурч буй ахиу бүтээгдэхүүний орлого
Хөдөлмөрийн ахиу бүтээгдэхүүн буурдгаас шалтгаалж
төгс өрсөлдөөнт зах дээрх пүүсийн хөдөлмөрийн ахиу
бүтээгдэхүүний орлого хөдөлмөрийн тоо өсөхийн
хэрээр буурдаг.
Монополь (монопольт өрсөлдөөнт эсвэл олигополь)
пүүсийн ахиу бүтээгдэхүүний орлого дараах
шалтгаанаас болж буурдаг:
Ахиу орлого үнээс бага байдаг ба илүү их бүтээгдэхүүн
борлуулахын тулд бүтээгдэхүүнийхээ үнийг (ахиу
орлогыг) зайлшгүй өмнөхөөсөө бууруулах ѐстой.
Хөдөлмөрийн зах зээл
Хөдөлмөрийн эрэлтийн муруй
Хөдөлмөрийн эрэлтийн муруй нь хөдөлмөрийн ахиу
бүтээгдэхүүний орлогын муруй байдаг.
Хэрэв ахиу бүтээгдэхүүний орлого нь цалингийн
түвшнээс их байвал пүүс илүү их ажилчин хөлсөлснөөр
ашгаа нэмэгдүүлнэ.
Хэрэв ахиу бүтээгдэхүүний орлого цалингийн түвшнээс
бага бол пүүс ажилчдынхаа тоог бууруулснаар ашгаа
нэмэгдүүлнэ.
Хэрэв ахиу бүтээгдэхүүний орлого цалингийн
түвшинтэй тэнцүү бол пүүс ашгаа хамгийн их байлгах
хэмжээний ажилчинтай байна гэсэн үг.
Хөдөлмөрийн зах зээл
Зураг 17.3 пүүсийн ахиу
бүтээгдэхүүний орлого ба
хөдөлмөрийн эрэлтийн
холбоог харуулна.
Эдгээр дөрвөлжин
дүрсүүд ахиу
бүтээгдэхүүний орлогыг
харуулах ба хөдөлмөрийн
тоо өсөхийн хэрээр буурч
байгааг анзаараарай.
Хөдөлмөрийн зах зээл
Хөдөлмөрийн ахиу
бүтээгдэхүүн орлогын
муруй нь эдгээр
дөрвөлжнүүдийн дундаж
дээгүүр дайрж өнгөрнө.
3 дахь ажилчны MRP нь
цагт 12$.
Тиймээс хөдөлмөрийн
эрэлтийн муруйгаас
харвал цалингийн
түвшин цагт 12$ бол пүүс
3 ажилчин хөлсөлж авна.
Хөдөлмөрийн зах зээл
Ашгийг максимумчлах хоёр нөхцөл ялгаа байхгүй
Пүүсийн ашиг байх хоѐр нөхцөл байдаг. Эдгээр нь
1. Хөдөлмөрийн ахиу бүтээгдэхүүний орлого (MRP) нь
цалингийн түвшинтэй (W) тэнцүү байх тоо
хэмжээний хөдөлмөрийг хөлслөх.
2. Ахиу орлого (MR) ахиу зардалтай (MC) тэнцүү байх
тоо хэмжээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх.
Уг нөхцлүүдийг илүү сайн ойлгоѐ гэвэл Хүснэгт 17.2 (х.
390)-ийг хараарай.
Хөдөлмөрийн зах зээл
Нэгдүгээр нөхцлийг бичвэл: MRP = W.
Үүнийг дахин хувиргавал: MR  MP = W.
Одоо хоѐр талыг нь MP-д хуваавал MR = W/MP.
Нөгөө талаас W/MP = MC байна.
Иймээс W/MP-г MC-ээр соливол хоѐр дахь нөхцөл
болох MR = MC гарч ирнэ.
Хөдөлмөрийн зах зээл
Хөдөлмөрийн эрэлтийн өөрчлөлтүүд
Дараах шалтгаануудаас үүдэн хөдөлмөрийн эрэлт
өөрчлөгдөж түүний муруй шилждэг:
1. Пүүсийн бүтээгдэхүүний үнэ өөрлөгдөх
2. Тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ашигладаг
бусад хүчин зүйлсийн үнэ өөрчлөгдөх

3. Технологи өөрчлөгдөх
Эдгээр өөрчлөлтүүдийг ангилал болон хөдөлмөрийн
эрэлтэд үзүүлэх нөлөөгөөр нь Хүснэгт 17.3 (х. 391)-д
үзүүлсэн байгааг олж уншаарай.
Хөдөлмөрийн зах зээл
Хөдөлмөрийн зах зээл
Хөдөлмөрийн эрэлтийг бүх пүүсийн цалингийн түвшин
бүрт үүсгэж буй хөдөлмөрийн эрэлтийг нийлбэрчилж
гаргана.
Пүүс бүрийн хөдөлмөрийн эрэлтийн муруй нь сөрөг
налалттай учраас хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн
муруй ч мөн сөрөг налалттай байна.
Хөдөлмөрийн зах зээл
Хөдөлмөрийн эрэлтийн мэдрэмж
Хөдөлмөрийн эрэлтийн мэдрэмж нь цалингийн
түвшний өөрчлөлтөд үзүүлэх хөдөлмөрийн эрэлтийн
өөрчлөлтийг илэрхийлдэг.
Уг мэдрэм нь дараах зүйлсээс хамаарч байдаг. Үүнд:
 Тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хөдөлмөрийг
шингээх чадвар
 Тухайн бүтээгдэхүүний эрэлтийн мэдрэмж
 Капиталын хөдөлмөрийг орлох чадвар
Хөдөлмөрийн зах зээл
Хөдөлмөрийн нийлүүлэлт
Хүмүүс цалингийн түвшнээс шалтгаалуулж өөрсдийн
цагаа ажиллах эсвэл чөлөөт цагт зарцуулж байдаг нь
хөдөлмөрийн нийлүүлэлтийг цалингийн түвшнээс
хамааруулан тодорхойлж байгаа хэлбэр юм.
Аливаа хүний цалингийн доод түвшин нь түүний тухайн
хэмжээний хөдөлмөрийг нийлүүлэхэд бэлэн байгаа
хамгийн доод цалингийн түвшин байдаг ба цалин
үүнээс бага бол тухайн тоо хэмжээний хөдөлмөрийг
нийлүүлэх боломжгүй гэсэн үг.
Харин цалингийн түвшин цалингийн доод түвшнээс
дээгүүр бол өрх гэр хөдөлмөрийн нийлүүлэлтээ
өөрчилж эхэлнэ.
Хөдөлмөрийн зах зээл
Орлуулалтын нөлөө
Чөлөөт цагийн алдагдсан боломжийн зардал нь
цалингийн түвшин өсөхийн хэрээр өснө.

Орлуулалтын нөлөө нь цалингийн түвшний өсөлтөд
тухайн хүн хөдөлмөрийн нийлүүлэлтээ хэрхэн
нэмэгдүүлж буй хариу үйлдлийг харуулна.
Хөдөлмөрийн зах зээл
Орлогын нөлөө
Илүү их орлого нь тухайн хэрэглэгчийг илүү их
бүтээгдэхүүн худалдаж авах боломжтой болгоно.

Чөлөөт цаг нь хэвийн бүтээгдэхүүн байх ба орлогын
нөлөө нь илүү өндөр цалингийн түвшинтэй болох үед
хэрхэн чөлөөт цагаа өсгөж, хөдөлмөрийн нийлүүлэлтээ
бууруулж байгаа хариу үйлдлийг харуулна.
Хөдөлмөрийн зах зээл
Нумарсан хөдөлмөрийн нийлүүлэлтийн муруй
Цалингийн түвшин бага байх үед орлуулалтын нөлөө
давамгайлж цалингийн түвшин өсөхөд хөдөлмөрийн
нийлүүлэлт өсдөг.
Цалингийн түвшин өндөр болох үед орлогын нөлөө
давамгайлж цалингийн түвшин цаашид өсөхөд тухайн
хүн хөдөлмөрийн нийлүүлэлтээ бууруулна.
Тиймээс хөдөлмөрийн нийлүүлэлтийн муруй нь
эхэндээ эерэг налалттай байгаад цалингийн түвшин
өндөр болох үед нумарч сөрөг налалттай болно.
Хөдөлмөрийн зах зээл
Зах зээлийн нийлүүлэлт
Хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлтийн муруй нь
хувь хүмүүсийн хөдөлмөрийн нийлүүлэлтийн муруйн
нийлбэр байна.
Хөдөлмөрийн зах зээл
Хөдөлмөрийн нийлүүлэлтийн өөрчлөлтүүд
Хөдөлмөрийн нийлүүлэлтийг өөрчилдөг (өсгөдөг) хүчин
зүйлс нь

1. Насанд хүрсэн хүн амын тоо өсөх
2. Технологийн өөрчлөлт ба дотоодын бүтээгдэхүүний
капитал хуримтлал
Хөдөлмөрийн зах зээл
Хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэр
Үүнийг цалин ба ажиллагсадын тоо тодорхойлох ба
жил ирэх тутам өсч байдаг.
Хөдөлмөрийн эрэлтийн хандлага
Технологийн өөрчлөлт ба капитал хуримтлалаас
шалтгаалж хөдөлмөрийн эрэлт өссөн.

Технологийн өөрчлөлт ба капитал хуримтлал нь
хөдөлмөрийг үгүйсгэхээсээ илүү илүү их ажлын байрыг
дунджаар бий болгодог ба энэхүү шинэ ажил нь
өмнөхөөсөө өндөр цалинтай байдаг.
Хөдөлмөрийн зах зээл
Хөдөлмөрийн нийлүүлэлтийн хандлага
Хүн амын тоо өсч, технологийн өөрчлөлт капитал
хуримтлалаас шалтгаалж бий болсоор байгаагаас
үүдэн хөдөлмөрийн нийлүүлэлт өссөөр байна.
Хөдөлмөрийн нийлүүлэлт хурдтай өсч байгаа ч эрэлт
арай хурдтай нэмэгдэж байна.
Хөдөлмөрийн зах зээл
Тэнцвэржилтийн хандлага
Дотоодын бүтээгдэхүүний хувьд технологийн өөрчлөлт
ба капитал хуримтлал нь хөдөлмөрийн эрэлтийг хүн
амын өсөлт ба технологийн өөрчлөлтөөс үүдсэн
нийлүүлэлтийн өсөлтөөс илүүгээр өсгөсөн.
Тиймээс л тэнцвэрт цалин ба ажил эрхлэлтийн түвшин
өссөн байна.
Мөн компьютерийг эзэмшсэн өндөр мэргэжилтэй
ажилчид ур чадвар багатай хүмүүсээсээ мэдээллийн
хувьсгалаас үүдэн илүү их үр өгөөжийг хүртсээр байна.
Хөдөлмөрийн зах зээлийн хүч
Зарим хөдөлмөрийн зах зээл дээр хөдөлмөрчид
хөдөлмөрийн холбоо хэлбэрээр зохион байгуулагдсан
байдаг ба ингэснээр өрсөлдөөнт зах зээлийн
цалингаас дээгүүр түвшний цалин авах боломжтой зах
зээлийн хүчтэй байна.
Зарим хөдөлмөрийн зах зээлүүдэд эрэлтийг үүсгэгч
ажил олгогч нь зах зээлийн хүчийг хориглож цалинг
өрсөлдөөнт зах зээлийн түвшингээс бага байлгаж
чаддаг том хэмжээтэй байдаг.
Гэхдээ уг ажил олгогч нь шилдэг ажилчдыг татахын
тулд өрсөлдөөнт зах зээлийн цалингийн түвшнээс
өндөр цалин тогтоож болно.
Хөдөлмөрийн зах зээл
Хөдөлмөрчдийн холбоо
Ажлын нөхцлийг өөрчлөх болон цалингийн түвшнийг
өсгөх зорилготой зохион байгуулагдсан ажилчдын
бүлгийг хөдөлмөрчдийн холбоо гэнэ.
Уг эвлэл нь хоѐр төрөл байна:

Өөр аж үйлдвэрийн салбаруудад, өөр бүс нутгуудад
ажиллаж байж болох боловч нэг мэргэжлийн ур
чадварын хувьд ойролцоо ажилчдын нэгдэл болох
мэргэжлийн холбоо. Урчуудын эвлэл, ММНБХ нь үүний
жишээ юм.
Өөр өөр ажил эрхэлдэг, өөр өөр ур чадвартай боловч
ижил төрлийн пүүс болон салбарт ажилладаг
ажилчдын нэгдэл болох үйлдвэрчний эвлэл. United
Auto Workers бол үүний жишээ юм.
Хөдөлмөрийн зах зээлийн хүч
1950-иад онд Нэгдсэн улсад үйлдвэрчний эвлэл ХАА-н
бус салбарын 35 хувийг эзлэж байсан бөгөөд одоо энэ
тоо 12 болтлоо буурчээ.
Хөдөлмөрийн зах зээлийн хүч
Эдгээр холбоод ажил эрхлэгчидтэй хамтын хэлэлцээр
гэж нэрлэгдэх тохиролцоог хийдэг.(collective bargaining)
Эдгээр холбоод хөдөлмөрчдийг ажиллахаас татгалзах
үйлдэлд уриалах буюу ажил хаялтыг (strike) зохион
байгуулж чадна.
Ажил олгогчид үйлдвэрлэл болон ажилчдынхаа тоог
бууруулах буюу локаут гэж нэрлэгдэх үйлдлийг хийнэ.

Оролцогч талууд цалин болон хөдөлмөрийн нөхцлийн
хооронд хэн хэний эрх ашигт нийцсэн хэлэлцээрт хүрэх
үйл явцыг binding arbitration буюу арбитрын хэлэлцээр
гэж нэрлэнэ.
Хөдөлмөрийн зах зээлийн хүч
Холбоодын зорилго ба хязгаарлалтууд
Аливаа холбоодод дараах гурван зорилго байдаг. Уг
холбоо нь дараахийг зорино
1. Нөхөн олговрыг нэмэгдүүлэх
2. Ажлын нөхцлийг сайжруулах
3. Ажил олох боломжуудыг нэмэгдүүлэх (ажлын байр
нэмэгдүүлэх)
Хөдөлмөрийн зах зээлийн хүч
Холбоод эдгээр зорилгодоо хүрэхэд дараах
хязгаарлалтууд учирна:
Холбоодын хяналтад байдаг ажиллах хүчинд нөлөөлж
байдаг холбоодын бус ажилчдын хөдөлмөр эрхлэлтийг
хязгаарлах чадвар.
Холбооны эрэлтийн мэдрэмжид нөлөөлж байдаг өндөр
цалин болон урамшууллыг хэвээр хадгалах чадвар.
Хөдөлмөрийн зах зээлийн хүч
Аливаа холбоо нь
өрсөлдөөнт хөдөлмөрийн зах зээлд ордог
Холбоод өөрийн
гишүүдийн хөдөлмөрийн
нийлүүлэлтийг хязгаарлах замаар цалингийн
түвшинг нэмэгдүүлдэг.

Гэхдээ энэ үйлдэл
хөдөлмөрийн эрэлтийг ч
бууруулна.
Тиймээс уг холбоо
хөдөлмөрийн эрэлтийг
өсгөхийг оролдоно.
Хөдөлмөрийн зах зээлийн хүч
Холбоод хөдөлмөрийн эрэлтийг хэрхэн өөрчлөх
гэж оролддог вэ
Холбоод хөдөлмөрийн эрэлтийг өсгөхийн зэрэгцээ
хөдөлмөрийн эрэлтийн мэдрэмжийг багасгахыг
хичээдэг.
Эдгээр аргуудаас заримыг нь дурдвал
 Гишүүдийн ахиу бүтээгдэхүүний орлогыг нэмэгдүүлэх
 Импортын хоригуудыг дэмжих
 Цалингийн доод түвшингийн хуулийг дэмжих

 Цагаачлалыг хориглохыг дэмжих
 Пүүсийн бүтээгдэхүүний эрэлтийг өсгөх
Хөдөлмөрийн зах зээлийн хүч
Холбоод дараах аргуудаар эрэлтийг урамшуулах оролдлого
хийнэ:
Гишүүдийн ахиу бүтээгдэхүүний орлогыг (MRP) нэмэгдүүлэх:
пүүсийн хөдөлмөрийн эрэлтийн илүү мэдрэмжгүй болгохын
тулд холбоод өөрсдийн гишүүдийн ахиу бүтээгдэхүүний
орлогыг нэмэгдүүлэхийг хичээдэг.
Импортын хоригуудыг дэмжих: Холбооны бус хөдөлмөрчдийн
үйлдвэрлэдэг орлох шинжтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг
бууруулахад холбоод засгийн газрын тусламжийг
эрэлхийлдэг.
Цалингийн доод түвшингийн хуулийг дэмжих: Холбоод
өөрийн илүү ур чадвартай гишүүдийг ажиллуулахын тулд
ажил олгогчдын ур чадвар багатай ажилчид авах зардлыг
өсгөхийг зорьдог.
Хөдөлмөрийн зах зээлийн хүч
Холбооны ба холбооны бус цалингийн зөрүү
Баримтаас харахад холбооны ба холбооны бус
гишүүдийн ур чадвараас шалтгаалаад цалингийн ялгаа
10-25 хувийн хооронд байдаг.
Тухайлбал, ижил ур чадвартай нисгэгчдийн хувьд
холбоонд нэгдсэн нисгэгчдийн цалин нэгдээгүй
нисгэгчдийн цалингаас 25 хувиар илүү байдаг.
Хөдөлмөрийн зах зээлийн хүч
Хөдөлмөрийн зах зээл дээрх монопсонь
Монопсонь гэдэг нь цор ганц худалдан авагчтай зах
зээлийг хэлнэ.
Арваад жилийн өмнө гангийн үйлдвэр, нүүрсний уурхай
зэрэг томоохон үйлдвэрийн газрууд тухайн орчны зах
зээлдээ бараг цорын ганц хөдөлмөрийг худалдан авагч
буюу ажил олгогч байсан.
Монопсонь нь хөдөлмөрийн зах зээлийг гартаа атгасан
байдаг учир түүнд зах зээлийн цалингийн түвшинг тогтоох
зах зээлийн хүч байна.
Өнөөдөр манай тус орны зарим хэсэгт томоохон хэмжээний
эрүүл мэндийн нэгдлүүд нь эрүүл мэндийн салбарт
ажиллагсадын хувьд гол ажил олгогч хэвээр байна.
Хөдөлмөрийн зах зээлийн хүч
Монопсоний хөдөлмөрийн эрэлтийн муруй
нь бусад бүх пүүсийнхтэй
адил сөрөг налалттай
байна.
Хөдөлмөрийн нийлүүлэлтийн муруй нь тухайн
өгөгдсөн ажиллахад
бэлэн байгаа хөдөлмөрийн тоо хэмжээнд харгалзах хамгийн бага үнийн
түвшнийг бидэнд хэлж
өгдөг.
Хөдөлмөрийн зах зээлийн хүч
Монопсонь цалингийн
түвшинг хянадаг учраас
хөдөлмөрийн ахиу
зардал цалингийн
түвшнээс их байдаг.
Хөдөлмөрийн ахиу
зардлын муруй MCL нь
эерэг налалттай байна.
MCL муруй ба S
муруйнуудын холбоо нь
ахиу зардал ба дундаж
зардлын муруйнуудын
холбоотой ижил байдаг.
Хөдөлмөрийн зах зээлийн хүч
Монопсонь пүүс ашгаа
хамгийн их байлгахын
тулд хөдөлмөрийн ахиу
зардал ахиу
бүтээгдэхүүний
орлоготой тэнцүү байх
тоо хэмжээний ажилчдыг
хөлсөлж ажиллах болно.
Ингэхдээ уг монопсонь
тухайн ажилчны хөдөлмөрлөх боломжтой
хамгийн бага цалинг
олгоно.
Хөдөлмөрийн зах зээлийн хүч

Хөдөлмөрийн
өрсөлдөөнт зах зээлтэй
харьцуулахад
монопсонь нь илүү цөөн
ажилчныг бага
цалингаар хөлсөлж
авдаг.
Хөдөлмөрийн зах зээлийн хүч
Холбоо ба монопсонь
Заримдаа монопсонь нь хөдөлмөрчдийн холбоотой
тохиолдолд пүүс ба ажилчид аль аль нь зах зээлийн
хүчтэй байх ба уг төлөв байдлыг bilateral monopoly
буюу хоёр талт монополь гэж нэрлэдэг.
Ажил олгогч ба хөдөлмөрчдийн холбоо нь
нөгөөгийнхөө зах зээлийн хүчийг харгалзан үзэж
хөдөлмөрийн нийлүүлэлтийн хэмжээ болон цалингийн
түвшин дээр тохиролцож гэрээ хийнэ.
Харьцангуй зардлаас шалтгаалж талууд харилцан бие
биедээ нөлөөлдөг ба уг нөхцөл байдлын үр дүн пүүс
болон холбоонд хоѐуланд нь ашигтай байдаг.
Хөдөлмөрийн зах зээлийн хүч
Монопсонь ба
цалингийн доод түвшин
Цалингийн доод түвшин
тогтоох нь монопсонь
пүүс хөлсөлж буй
ажилчдынхаа тоог
нэмэхэд хүргэх
магадлалтай.
Зураг 17.7 яагаад гэдгийг
нь харуулна.
Хөдөлмөрийн зах зээлийн хүч
Хөдөлмөрийн доод
хөлсийг цагт 7.50$
тогтоосон гэж үзье.
Уг минимум цалин
хөдөлмөрийн
нийлүүлэлтийг 0-ээс 75
нэгж хүртэл төгс
мэдрэмжтэй болгоно.
Тиймээс энэ завсарт
нэмэлт нэгж ажилчин
хөлсөлж ахиу зардал нь
хамгийн бага цалинтай
тэнцүү болно.
Хөдөлмөрийн зах зээлийн хүч
Хөдөлмөрийн тоо 75-с
дээш бол хөдөлмөрийн
нийлүүлэлтийн муруй S
болж хөдөлмөрийн ахиу
зардлын муруй нь MCL
болно.
Үүний үр дүнгээс харахад
монопсонь пүүс цалингийн
доод түвшин тогтоосноор
өмнөхөөсөө илүү өндөр
үнээр илүү олон ажилчдыг
хөлсөлж авах болно.
Хөдөлмөрийн зах зээлийн хүч
Үр ашигт цалин

Илүү бүтээмжит ажилчдыг татах зорилгоор
хөдөлмөрийн өрсөлдөөнт зах зээлийн тэнцвэрт
цалингаас дээгүүр тогтоосон цалингийн түвшинг үр
ашигт цалин гэж хэлдэг.
Хөдөлмөрийн төгс өрсөлдөөнт зах зээлд пүүсүүд
болон хөдөлмөрчид маш сайн мэдээлэлтэй байна.

Зарим хөдөлмөрийн зах зээл дээр ажил олгогч тухайн
ажилчдын ахиу бүтээгдэхүүнийг сайн мэдэх боломжгүй
байдаг. Ингэснээр бүх ажилчдын үйлдлүүдийг хянахад
зардал ихтэй байдаг.
Хөдөлмөрийн зах зээлийн хүч
Хэрэв бүх пүүс өрсөлдөөнт цалингийн түвшинг төлдөг
бол зарим ажилчид шаргуу ажиллаж, харин зарим нь
ажлаас зайлсхийх болно.
Хэрэв пүүс үр ашигт цалинг төлдөг бол ажлаас хойш
сууж ажлыг цалгардуулагчдыг халах аюул нүүрлэнэ.

Халагдсан ажилчин шинэ ажилд орохыг хүлээх боловч
шинээр орох ажил нь зах зээлийн тэнцвэрт цалингаас
бага байх болно. Тиймээс уг ажилчинд одоо ажлаас
зайлсхийлгүй ажиллах хөшүүрэг бий болно.
Үр ашигт цалинг тогтоосон пүүс илүү бүтээмжит
ажилчдыг татаж оруулах боловч цалин хөлсний зардал
их байна.

Тиймээс пүүс өрсөлдөөнт цалингаас хэр өндөр цалин
тогтоохоо шийдэх хэрэгтэй.
Капиталын зах зээл
Капиталын зах зээл нь эдийн засагчдын капитал гэж
нэрлэдэг үйлдвэрлэлийн бодит (биет) хүчин зүйлсийг
худалдаж авах санхүүгийн эх үүсвэрийг олох сувгийг
хэлнэ.
Боломжит санхүүгийн нөөц нь хадгаламжаас бий
болдог.
Бодит хүүний түвшин нь капиталын өгөөж (return on
capital) ба энэ нь капиталын зах зээл дээр
тодорхойлогддог “үнэ” юм.
Капиталын зах зээл

Зураг 17.8 бодит
хүүний түвшний
хэлбэлзлийг харуулна
Мөн ямар нэгэн
хандлага байхгүй
байгааг анзаараарай.
Капиталын зах зээл
Капиталын эрэлт
Пүүсийн санхүүгийн капиталын эрэлт нь түүний биет
капиталын эрэлтээс уламжлагдсан байдаг ба тухайн
агшинд пүүсийн төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтаар
тодорхойлогддог зээлэхээр төлөвлөж буй тоо хэмжээ
—шинэ капиталын төлөвлөсөн худалдан авалт.
Худалдан авах болон зээлэх төлөвлөгөөнд нөлөөлөгч
хүчин зүйлс нь
 Капиталын ахиу бүтээгдэхүүний орлого

 хүүний түвшин
Капиталын зах зээл
Капиталын ахиу бүтээгдэхүүний орлого
Капиталын ахиу бүтээгдэхүүний орлого нь нэг нэгж
капиталыг нэмж ашигласнаас бий болж буй нийт
орлогын өөрчлөлт юм.
Капиталын тоо хэмжээ өсөхийн хэрээр түүний ахиу
бүтээгдэхүүний орлого буурдаг.
Капиталын зах зээл
Хүүний түвшин
Хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхээр зээлсэн
мөнгөний (хөрөнгийн-fund) алдагдсан боломжийн
зардлыг хүүний түвшин гэнэ.
хүүний түвшин нь мөн пүүсийн өөрийн хөрөнгийг
ашигласны алдагдсан боломжийн зардал бөгөөд учир
нь эдгээр хөрөнгүүдийг бусад пүүсүүдэд зээлдүүлж
тухайн зээлээс алдагдсан хүүг олох боломжтой юм.
хүүний түвшин өндөр байх нь капиталын зах дээр
төлөвлөгдсөн хөрөнгө оруулалт болон зээллэгийн
хэмжээ бага болгоно.
Капиталын зах зээл
Пүүс капиталын ахиу бүтээгдэхүүний орлого нь
капиталд зарцуулж буй зардалтай тэнцүү байх тоо
хэмжээний капиталын эрэлт үүсгэнэ.
Гэхдээ капиталын зардал нь өнөөгийн зардал бол
капиталын ахиу бүтээгдэхүүний орлого нь ирээдүйн
орлого байдаг.
хүүний түвшин илүү өндөр байх нь ирээдүйн орлогын
өнөөгийн үнэ цэнэ илүү бага байх ба энэ утгаараа
төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын хэмжээ илүү бага
байдаг.
[Өнөөгийн үнэ цэнийг Хавсралтаас үзээрэй]
Капиталын зах зээл
Капиталын эрэлтийн
муруй
Аливаа пүүсийн капиталын
эрэлтийн муруй нь бусад
хүчин зүйл тогтмол байхад
хүүний түвшин болон
санхүүгийн капиталын
хоорондын хамаарлыг
харуулна.
Зураг 17.9(a) нэгэн пүүсийн
капиталын эрэлтийн муруйг
харуулж байна.
Капиталын зах зээл
Зураг 17.6(b) капиталын
зах зээлийн эрэлтийн
муруйг дүрслэн үзүүлнэ.
Уг эрэлтийн муруй нь
хүүний түвшин бүрт
харгалзах бүх пүүсийн
капиталын эрэлтийн тоо
хэмжээг нийлбэрчлэх
аргаар байгуулна.
Капиталын зах зээл
Капиталын нийлүүлэлт
Капиталын нийлүүлэлтийн тоо хэмжээ нь хүмүүсийн
хадгаламжийн шийдвэрээс хамаарч байдаг.
Хадгаламжийг тодорхойлдог гол хүчин зүйлс нь
 Орлого
 Хүлээгдэж буй ирээдүйн орлого
 хүүний түвшин
Капиталын зах зээл
Орлого
Хадгаламж бол өнөөгийн орлогыг ирээдүйн хэрэглээ
болгон хувиргах үйлдэл юм.
Хэрвээ орлого өсвөл хүмүүс өнөөгийн болон ирээдүйн
хэрэглээгээ өмнөхөөсөө өсгөж төлөвлөдөг.
Гэхдээ ирээдүйн хэрэглээгээ нэмэгдүүлэхийн тулд
хүмүүс өнөөдөр заавал хадгалах ѐстой.
Тиймээс бусад хүчин зүйл хэвэндээ байхад өнөөдрийн
орлого нэмэгдвэл хадгаламж нэмэгддэг.
Капиталын зах зээл
Хүлээгдэж буй ирээдүйн орлого
Хэрвээ өнөөгийн орлого өндөр, мөн хүлээгдэж буй
ирээдүйн орлого бага бол хүмүүс их хэмжээний
хадгаламж хийдэг.
Хэрвээ өнөөгийн орлого бага, мөн ирээдүйн орлого
өндөр бол хүмүүс бага хадгаламж хийдэг.
Капиталын зах зээл
хүүний түвшин
Өнөөдөр хадгалуулсан нэг төгрөг маргааш нэг төгрөг
дээр нэмэх нь хүү болно.
хүүний түвшин илүү өндөр байх нь өнөөдөр
хадгалуулсан нэг төгрөг маргааш илүү их хэмжээгээр
өсөх болно.
Тиймээс хүүний түвшин илүү өндөр байх нь өнөөгийн
хэрэглээний алдагдсан боломжийн зардлыг илүү их
болгоно.
Мөн хүүний түвшин илүү өндөр байснаар хадгаламж
илүү их байна.
Капиталын зах зээл
Капиталын нийлүүлэлтийн муруй
Капиталын нийлүүлэлтийн муруй нь бусад хүчин зүйлс
тогтмол байх үеийн хүүний түвшин болон капиталын
нийлүүлэлтийн тоо хэмжээний хоорондын хамаарлыг
харуулна.
хүүний түвшний өсөлт нь капиталын нийлүүлэлтийн
тоо хэмжээг өсгөдөг ба хадгаламжийн нийлүүлэлтийн
муруйн дагуух шилжилтийг бий болгоно.
Капиталын зах зээл
Капиталын зах зээлийн
тэнцвэр
Зураг 17.7 уг зах зээлийн
тэнцвэрийг харуулж байна.
Уг тэнцвэр нь капиталын
эрэлтийн тоо хэмжээ
нийлүүлэлтийн тоо
хэмжээтэй тэнцүү байх
хүүний түвшинд
хангагдана.
Капиталын зах зээл
Эрэлт ба нийлүүлэлтийн
өөрчлөлтүүд
Хүн амын өсөлт ба
технологийн дэвшил нь
капиталын эрэлтийг
өсгөдөг.
Хүн амын өсөлт ба
орлогын өсөлт нь
капиталын нийлүүлэлтийг
өсгөдөг.
Капиталын тоо ийнхүү
өснө.
Байгалийн нөөцийн зах зээл
Байгалийн нөөц буюу эдийн засагчдын нэрлэдэгээр
газар нь хоѐр категорид ангилагддаг:
Сэргээгдэх байгалийн нөөц буюу газар, гол, нуур
болон нарны гэрэл мэтийн дахин давтаж ашиглаж
болдог байгалийн нөөцүүд.
Сэргээгдэхгүй байгалийн нөөц буюу нүүрс, газрын
тос, байгалийн хий мэтийн нэг удаа ашиглагддаг, нэг л
удаа ашигласан бол дахин сэргээх боломжгүй
байгалийн нөөцүүд.
Байгалийн нөөцийн зах зээл
Байгалийн нөөцүүдийн эрэлт нь капиталын эрэлт шиг
үйлдвэрлэлийн орц гэдэг утгаараа ахиу бүтээгдэхүүний
орлогын зарчмаар тодорхойлогддог.
Харин байгалийн нөөцүүдийн нийлүүлэлт нь онцгой
шинжтэй.
Байгалийн нөөцийн зах зээл
Сэргээгдэх байгалийн
нөөцийн нийлүүлэлт
Газрын нийлүүлэлтийн
тоо хэмжээ (мөн бусад
сэргээгдэх нөөцүүдийн)
ямагт тогтмол байдаг ба
өөрөөр хэлбэл газрын
нийлүүлэлт нь төгс
мэдрэмжгүй гэсэн үг.
Үүнийг Зураг 17.8-аас
хараарай.
Байгалийн нөөцийн зах зээл
Газрын үнэ (рент) болон бусад сэргээгдэх байгалийн
нөөцүүдийн үнийг зөвхөн тухайн нөөцүүдийн зах
зээлийн эрэлт нь тодорхойлж байдаг.
Газрын зах зээлийн нийлүүлэлтийн муруй нь төгс
мэдрэмжгүй, гэхдээ газрын өрсөлдөөнт зах зээл дэх
аливаа пүүсийн нийлүүлэлтийн муруй нь төгс
мэдрэмжтэй байна.
Пүүс бүр зах зээлийн үнэнд харгалзах хүссэн газраа
түрээслэж авах боломжтой.
Байгалийн нөөцийн зах зээл
Сэргээгдэхгүй байгалийн нөөцийн нийлүүлэлт
Аливаа сэргээгдэхгүй байгалийн нөөцийн хувьд
нийлүүлэлтийн гурван үзэл баримтлал бий:
Ямагт өгөгдсөн хэмжээнд байдаг сэргээгдэхгүй
байгалийн нөөц буюу энгийн нөөцийн нийлүүлэлт
(stock).
Уг тоо хэмжээ нь тогтмол (газрын тоо хэмжээтэй адил)
ба тухайн нөөцийн үнээс хамааралгүй байна.
Байгалийн нөөцийн зах зээл
Шинээр нээлт хийгдэж тоо хэмжээ нь тодорхойлогддог
сэргээгдэхгүй байгалийн нөөц буюу түгээмэл нөөцийн
(known stock) нийлүүлэлт.
Гаргаж авахад илүү ховор эх үүсвэр шаарддаг ч
технологийн дэвшил нь уг тоо хэмжээг өсгөдөг.
Тухайн цаг үеийн туршид үйлдвэрлэлийн хэмжээгээр
нийлүүлэгдэж байдаг сэргээгдэхгүй байгалийн нөөцийн
урсгал нийлүүлэлт (flow supply).
Энэ нийлүүлэлт нь тухайн нөөцийн үнэ нь хүлээгдэж
буй үнийн өнөөгийн үнэ цэнэтэй ижил байх дараагийн
үеийн үнэтэй тэнцүү байх үед төгс мэдрэмжтэй байдаг.
Байгалийн нөөцийн зах зээл
Үнэ ба Хотеллингийн
зарчим
Зураг 17.9 нэгэн нөхөн
сэргээгдэхгүй байгалийн
нөөцийн зах зээлийг
харуулна.
Урсгал нийлүүлэлт нь
дараагийн жилүүдийн
хүлээгдэж буй үнийн
өнөөгийн үнэ цэнийн
хувьд төгс мэдрэмжтэй
учир одоогийн байгаа үнэ
нь дараагийн жилүүдийн
үнийн өнөөгийн үнэ
цэнэтэй тэнцүү байна..
Байгалийн нөөцийн зах зээл
Мөн өнөөдрийн үнэ
ирээдүйн хүлээгдэж буй
үнийн өнөөгийн үнэ
цэнэтэй тэнцүү учир
тухайн нөөцийн үнэ нь
хүүний түвшний өсөлттэй
тэнцүү хэмжээгээр өснө
гэж хүлээнэ.
Байгалийн нөөцийн зах зээл
Бусад хүчин зүйлс тогтмол байхад тухайн
сэргээгдэхгүй байгалийн нөөцийн үнэ хүүний
түвшинтэй ижил түвшнээр нэмэгдэнэ гэж хүлээхийг
Хотэллингийн зарчим (Hotelling Principle) гэдэг.
Төсөөлөөгүй зүйлс.
Хүлээлтээс гадна технологийн дэвшил нь өмнө нь
түгээмэл биш байсан нөөцийг нээж илрүүлж, эсвэл
өмнө нь түгээмэл хэдий ч хүртэж чадахгүй байсан
нөөцийг гаргаж авах гаргадаг зардлыг бууруулж,
тухайн нөөцүүдийн эрэлтийг бууруулах замаар түүний
ашиглалтыг илүү үр ашигтай болгодог.
Байгалийн нөөцийн зах зээл
Зураг 17.10 есөн
металлын дундаж
үнийн динамикийг
харуулна.
Дундаж үнэ сүүлийн
36 жилийн турш буурч
байгаад дараагаар нь
хүүний түвшинтэй
тэнцүү хэмжээгээр
өсч эхлэсэн байна..

Гол шалтгаан:
ирээдүй бол таашгүй.
Эдийн засгийн рент, алдагдсан
боломжийн зардал ба татвар

Эдийн засгийн рент ба алдагдсан боломжийн зардал
Аливаа хүчин зүйлийг эзэмшигчийн хүлээн авч буй нийт
орлого нь эдийн засгийн рент болон алдагдсан
боломжийн зардлын илрэл байдаг.
Эдийн засгийн рент гэдэг нь хүчин зүйлийн эзэмшигч нь
шаардлагатай хэмжээний хүчин зүйлийг ашиглахыг санал
болгох хөшүүрэгтэй байх тоо хэмжээнээс давсан хүчин
зүйлээс олсон эзэмшигчийн орлого.

Тухайн хүчин зүйлийн алдагдсан боломжийн зардал нь уг
хүчин зүйлийн дараагийн хамгийн сайн ашиглалтын үнэ
цэнэ буюу хүчин зүйлийн эзэмшигч нь шаардлагатай
хэмжээний хүчин зүйлийг ашиглахыг санал болгох
хөшүүрэгтэй байх тоо хэмжээний хүчин зүйлийн орлого
юм.
Эдийн засгийн рент, алдагдсан
боломжийн зардал ба татвар
Зураг 17.10 нэгэн хүчин
зүйлийн орлогын
бүрэлдэхүүн хэсгийг
тайлбарлан харуулжээ.

ЭЗ-ийн рентийн хэмжээ нь
тухайн хүчин зүйлийн
нийлүүлэлтийн мэдрэмжээс
хамаарна.
Хүчин зүйлийн нийлүүлэлт
мэдрэмж илүү багатай бол
хүчин зүйлийн орлогод
эзлэх ЭЗ-ийн рентийн
хэмжээ илүү их байна.
Эдийн засгийн рент, алдагдсан
боломжийн зардал ба татвар
Хэрвээ тухайн нэг хүчин
зүйлийн нийлүүлэлт төгс
мэдрэмжгүй бол уг хүчин
зүйлийн орлого нь
бүхлээрээ эдийн засгийн
рент байна.
Эдийн засгийн рент, алдагдсан
боломжийн зардал ба татвар
Тухайн хүчин зүйлийн
нийлүүлэлт илүү
мэдрэмжтэй бол уг хүчин
зүйлийн нийт орлогод
эзлэх эдийн засгийн
рентийн эзлэх хэмжээ
илүү бага байна.
Нийлүүлэлт нь төгс
мэдрэмжтэй үед уг
нөөцийн орлого нь эдийн
засгийн рент байхгүй
байна.
Эдийн засгийн рент, алдагдсан
боломжийн зардал ба татвар
Татварын эдийн засгийн рентийн утга санаа
Татварын ачааллын хэсэг болон тухайн татвараас бий
болдог үр ашиг нь нийлүүлэлтийн мэдрэмжээс хамаарч
байдаг.
Хэрвээ нийлүүлэлт нь төгс мэдрэмжгүй бол татаварын
ачаалал нь бүхэлдээ үйлдвэрлэгчид ногдох ба үр
ашигт огт нөлөө үзүүлэхгүй.
Хүчин зүйлийн нийлүүлэлт төгс мэдрэмжгүй бол тухайн
хүчин зүйлийн орлого нь бүхэлдээ эдийн засгийн рент
байна.
Иймээс эдийн засгийн рентэд татвар оногдуулах нь үр
ашигтай.
Эдийн засгийн рент, алдагдсан
боломжийн зардал ба татвар
Хэрвээ аливаа хүчин зүйлийн нийлүүлэлт нь төгс
мэдрэмжгүй биш бол тухайн хүчин зүйлийн орлогын
татварын зарим хэсгийг ажил олгогч төлдөг.
Ажиллагсадын тоо буурах ба үр ашиггүй байдал үүснэ.
Тиймээс хүчин зүйлийн орлогын зарим хэсэг нь
алдагдсан боломжийн зардал бол орлогоос татвар
авах нь үр ашиггүй байдлыг бий болгоно.
Бүр онцгой тохиолдолд буюу хүчин зүйлийн бүх орлого
нь алдагдсан боломжийн зардал байгаа тохиолдолд
түүнд оногдуулсан бүх татварыг ажил олгогч төлдөг.
ТӨГСӨВ

Más contenido relacionado

La actualidad más candente

Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1 Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1
Adilbishiin Gelegjamts
 
Капитал гэж вэ?
Капитал гэж вэ?Капитал гэж вэ?
Капитал гэж вэ?
yanjika
 
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргамикро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
Гончигжавын Болдбаатар
 
Лекц 5
Лекц 5Лекц 5
Лекц 5
Etugen
 
Lecture.2
Lecture.2Lecture.2
Lecture.2
Tj Crew
 

La actualidad más candente (20)

Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1 Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1
 
Ажилгүйдэл
Ажилгүйдэл Ажилгүйдэл
Ажилгүйдэл
 
лекц №6
лекц №6лекц №6
лекц №6
 
Lecture 4
Lecture 4Lecture 4
Lecture 4
 
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр
 
Дотоодын нийт бүтээгдэхүүн
Дотоодын нийт бүтээгдэхүүнДотоодын нийт бүтээгдэхүүн
Дотоодын нийт бүтээгдэхүүн
 
Lecture 10
Lecture 10Lecture 10
Lecture 10
 
Капитал гэж вэ?
Капитал гэж вэ?Капитал гэж вэ?
Капитал гэж вэ?
 
төгс өрсөлдөөнт зах зээл /Үйлдвэрлэлийн хэмжээ ба үнэ бүрдэлт/
төгс өрсөлдөөнт зах зээл /Үйлдвэрлэлийн хэмжээ ба үнэ бүрдэлт/ төгс өрсөлдөөнт зах зээл /Үйлдвэрлэлийн хэмжээ ба үнэ бүрдэлт/
төгс өрсөлдөөнт зах зээл /Үйлдвэрлэлийн хэмжээ ба үнэ бүрдэлт/
 
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргамикро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
 
Lecture 2.2019 2020
Lecture 2.2019 2020Lecture 2.2019 2020
Lecture 2.2019 2020
 
Лекц 5
Лекц 5Лекц 5
Лекц 5
 
хөдөлмөрийн нийлүүлэлт
хөдөлмөрийн нийлүүлэлтхөдөлмөрийн нийлүүлэлт
хөдөлмөрийн нийлүүлэлт
 
Үйлдвэрлэлийн зардал
Үйлдвэрлэлийн зардалҮйлдвэрлэлийн зардал
Үйлдвэрлэлийн зардал
 
Lecture.2
Lecture.2Lecture.2
Lecture.2
 
Маркетингийн орчин
Маркетингийн орчин Маркетингийн орчин
Маркетингийн орчин
 
Инфляци гэж юу вэ? Инфляци /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...
Инфляци гэж юу вэ? Инфляци  /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...Инфляци гэж юу вэ? Инфляци  /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...
Инфляци гэж юу вэ? Инфляци /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...
 
эрэлт ба нийлүүлэлт
эрэлт ба нийлүүлэлтэрэлт ба нийлүүлэлт
эрэлт ба нийлүүлэлт
 
Lecture 2
Lecture 2Lecture 2
Lecture 2
 
Lecture 8
Lecture 8Lecture 8
Lecture 8
 

Destacado

Хөдөлмөрийн зах зээл
Хөдөлмөрийн зах зээлХөдөлмөрийн зах зээл
Хөдөлмөрийн зах зээл
Just Burnee
 
Standart niigmiin uhaan1 1
Standart niigmiin uhaan1 1Standart niigmiin uhaan1 1
Standart niigmiin uhaan1 1
tushigjargal
 
хөдөлмөрийн зах зээл дээрх төгс бус өрсөлдөөн
хөдөлмөрийн зах зээл дээрх төгс бус өрсөлдөөнхөдөлмөрийн зах зээл дээрх төгс бус өрсөлдөөн
хөдөлмөрийн зах зээл дээрх төгс бус өрсөлдөөн
Buyanbadrakh Tserengavaa
 
Цалин хөлсний бүтцийн судалгаа
Цалин хөлсний бүтцийн судалгааЦалин хөлсний бүтцийн судалгаа
Цалин хөлсний бүтцийн судалгаа
Hodolmor
 
Лекц №-11 Олигополь зах зээл
Лекц №-11 Олигополь зах зээлЛекц №-11 Олигополь зах зээл
Лекц №-11 Олигополь зах зээл
Just Burnee
 
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрНийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Just Burnee
 
Lecture 10
Lecture 10Lecture 10
Lecture 10
tserenda
 
эдийн засгийн онолын үндэс
эдийн засгийн онолын үндэсэдийн засгийн онолын үндэс
эдийн засгийн онолын үндэс
tserenda
 

Destacado (20)

Хөдөлмөрийн зах зээл
Хөдөлмөрийн зах зээлХөдөлмөрийн зах зээл
Хөдөлмөрийн зах зээл
 
Хэрэглэгчийн сонголт
Хэрэглэгчийн сонголт Хэрэглэгчийн сонголт
Хэрэглэгчийн сонголт
 
Lecture 3
Lecture 3Lecture 3
Lecture 3
 
Standart niigmiin uhaan1 1
Standart niigmiin uhaan1 1Standart niigmiin uhaan1 1
Standart niigmiin uhaan1 1
 
Эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж /орлогын мэдрэмж, солбисон мэдрэмж/
Эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж /орлогын мэдрэмж, солбисон мэдрэмж/ Эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж /орлогын мэдрэмж, солбисон мэдрэмж/
Эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж /орлогын мэдрэмж, солбисон мэдрэмж/
 
Бороо гоулд аюулгүй ажиллагаа
Бороо гоулд аюулгүй ажиллагааБороо гоулд аюулгүй ажиллагаа
Бороо гоулд аюулгүй ажиллагаа
 
хөдөлмөрийн зах зээл дээрх төгс бус өрсөлдөөн
хөдөлмөрийн зах зээл дээрх төгс бус өрсөлдөөнхөдөлмөрийн зах зээл дээрх төгс бус өрсөлдөөн
хөдөлмөрийн зах зээл дээрх төгс бус өрсөлдөөн
 
Bagts sad
Bagts sadBagts sad
Bagts sad
 
лекц №8
лекц №8лекц №8
лекц №8
 
Micro2
Micro2Micro2
Micro2
 
Цалин хөлсний бүтцийн судалгаа
Цалин хөлсний бүтцийн судалгааЦалин хөлсний бүтцийн судалгаа
Цалин хөлсний бүтцийн судалгаа
 
Лекц №-11 Олигополь зах зээл
Лекц №-11 Олигополь зах зээлЛекц №-11 Олигополь зах зээл
Лекц №-11 Олигополь зах зээл
 
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрНийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
 
Ашиг /ашгийг хамгийн их байлгах нөхцөл/
Ашиг /ашгийг хамгийн их байлгах нөхцөл/Ашиг /ашгийг хамгийн их байлгах нөхцөл/
Ашиг /ашгийг хамгийн их байлгах нөхцөл/
 
Lecture 10
Lecture 10Lecture 10
Lecture 10
 
зах зээлийн хэлбэр ба өрсөлдөөн /Монополь, төгс өрсөлдөөн, олигополь ... гэх ...
зах зээлийн хэлбэр ба өрсөлдөөн /Монополь, төгс өрсөлдөөн, олигополь ... гэх ...зах зээлийн хэлбэр ба өрсөлдөөн /Монополь, төгс өрсөлдөөн, олигополь ... гэх ...
зах зээлийн хэлбэр ба өрсөлдөөн /Монополь, төгс өрсөлдөөн, олигополь ... гэх ...
 
Монопольт өрсөлдөөн
Монопольт өрсөлдөөн Монопольт өрсөлдөөн
Монопольт өрсөлдөөн
 
эдийн засгийн онолын үндэс
эдийн засгийн онолын үндэсэдийн засгийн онолын үндэс
эдийн засгийн онолын үндэс
 
лекц №1
лекц №1лекц №1
лекц №1
 
Bagshiin khugjil5
Bagshiin khugjil5Bagshiin khugjil5
Bagshiin khugjil5
 

Similar a Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Similar a Үйлдвэрлэлийн хүчин зүйлс (20)

Microl14.2019 2020
Microl14.2019 2020Microl14.2019 2020
Microl14.2019 2020
 
хөдөлмөрийн төгс өрсөлдөөнт зах зээл
хөдөлмөрийн төгс өрсөлдөөнт зах зээлхөдөлмөрийн төгс өрсөлдөөнт зах зээл
хөдөлмөрийн төгс өрсөлдөөнт зах зээл
 
Microl13 w
Microl13 wMicrol13 w
Microl13 w
 
Micro.lecture.12
Micro.lecture.12Micro.lecture.12
Micro.lecture.12
 
Монополь пүүсийн үйл ажиллагаа
Монополь пүүсийн үйл ажиллагааМонополь пүүсийн үйл ажиллагаа
Монополь пүүсийн үйл ажиллагаа
 
EconL8.2020-2021on
EconL8.2020-2021onEconL8.2020-2021on
EconL8.2020-2021on
 
Niit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluuleltNiit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluulelt
 
Maceconl6
Maceconl6Maceconl6
Maceconl6
 
Олигополь пүүсийн шийдвэр
Олигополь пүүсийн шийдвэрОлигополь пүүсийн шийдвэр
Олигополь пүүсийн шийдвэр
 
Competative market
Competative marketCompetative market
Competative market
 
Niit niiluulelt ba niit erelt
Niit niiluulelt ba niit ereltNiit niiluulelt ba niit erelt
Niit niiluulelt ba niit erelt
 
Lecture 9
Lecture 9Lecture 9
Lecture 9
 
lecture10.2022- 2023.pdf
lecture10.2022- 2023.pdflecture10.2022- 2023.pdf
lecture10.2022- 2023.pdf
 
L3. market e
L3. market eL3. market e
L3. market e
 
Lecture 10.2019 2020
Lecture 10.2019 2020Lecture 10.2019 2020
Lecture 10.2019 2020
 
Mikro eko
Mikro ekoMikro eko
Mikro eko
 
MICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdfMICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdf
 
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтнийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
 
Лекц 7
Лекц 7Лекц 7
Лекц 7
 
Micro l3.2019 2020 on
Micro l3.2019  2020 onMicro l3.2019  2020 on
Micro l3.2019 2020 on
 

Más de Just Burnee

лекц № 3 ба 4 Эрэлт, Нийлүүлэлт, Мэдрэмж
лекц № 3 ба 4 Эрэлт, Нийлүүлэлт, Мэдрэмжлекц № 3 ба 4 Эрэлт, Нийлүүлэлт, Мэдрэмж
лекц № 3 ба 4 Эрэлт, Нийлүүлэлт, Мэдрэмж
Just Burnee
 
Лекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны арга
Лекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны аргаЛекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны арга
Лекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны арга
Just Burnee
 
үнэ ба бүтээгдэхүүний шийдвэр гаргалт
үнэ ба бүтээгдэхүүний шийдвэр гаргалтүнэ ба бүтээгдэхүүний шийдвэр гаргалт
үнэ ба бүтээгдэхүүний шийдвэр гаргалт
Just Burnee
 
Ажилгүйдэл баинфляци
Ажилгүйдэл баинфляциАжилгүйдэл баинфляци
Ажилгүйдэл баинфляци
Just Burnee
 
Хүний хөгжил эдийн засгийн өсөлтийн уялдаа
Хүний хөгжил эдийн засгийн өсөлтийн уялдааХүний хөгжил эдийн засгийн өсөлтийн уялдаа
Хүний хөгжил эдийн засгийн өсөлтийн уялдаа
Just Burnee
 
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргуудХүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
Just Burnee
 
National calculation systems
National calculation systemsNational calculation systems
National calculation systems
Just Burnee
 
Macro economics introduction
Macro economics introductionMacro economics introduction
Macro economics introduction
Just Burnee
 
National calculation systems
National calculation systemsNational calculation systems
National calculation systems
Just Burnee
 
Макро эдийн засаг лекц
Макро эдийн засаг лекцМакро эдийн засаг лекц
Макро эдийн засаг лекц
Just Burnee
 
Huchin zuil zah zeel
Huchin zuil zah zeelHuchin zuil zah zeel
Huchin zuil zah zeel
Just Burnee
 

Más de Just Burnee (20)

лекц № 3 ба 4 Эрэлт, Нийлүүлэлт, Мэдрэмж
лекц № 3 ба 4 Эрэлт, Нийлүүлэлт, Мэдрэмжлекц № 3 ба 4 Эрэлт, Нийлүүлэлт, Мэдрэмж
лекц № 3 ба 4 Эрэлт, Нийлүүлэлт, Мэдрэмж
 
Лекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны арга
Лекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны аргаЛекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны арга
Лекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны арга
 
үнэ ба бүтээгдэхүүний шийдвэр гаргалт
үнэ ба бүтээгдэхүүний шийдвэр гаргалтүнэ ба бүтээгдэхүүний шийдвэр гаргалт
үнэ ба бүтээгдэхүүний шийдвэр гаргалт
 
Үйлдвэрлэл ба зардлын онол
Үйлдвэрлэл ба зардлын онолҮйлдвэрлэл ба зардлын онол
Үйлдвэрлэл ба зардлын онол
 
Lecture 4
Lecture 4Lecture 4
Lecture 4
 
МЕНЕЖМЕНТИЙН ЭЗО-ийн ХИЧЭЭЛ
МЕНЕЖМЕНТИЙН ЭЗО-ийн ХИЧЭЭЛМЕНЕЖМЕНТИЙН ЭЗО-ийн ХИЧЭЭЛ
МЕНЕЖМЕНТИЙН ЭЗО-ийн ХИЧЭЭЛ
 
Money theory
Money theoryMoney theory
Money theory
 
Сангийн бодлого бодох томъёонууд ЭЗО
Сангийн бодлого бодох томъёонууд ЭЗОСангийн бодлого бодох томъёонууд ЭЗО
Сангийн бодлого бодох томъёонууд ЭЗО
 
МУИС-ийн ЗАВХАН СУРГУУЛЬ
МУИС-ийн ЗАВХАН СУРГУУЛЬМУИС-ийн ЗАВХАН СУРГУУЛЬ
МУИС-ийн ЗАВХАН СУРГУУЛЬ
 
Ажилгүйдэл баинфляци
Ажилгүйдэл баинфляциАжилгүйдэл баинфляци
Ажилгүйдэл баинфляци
 
Хүний хөгжил эдийн засгийн өсөлтийн уялдаа
Хүний хөгжил эдийн засгийн өсөлтийн уялдааХүний хөгжил эдийн засгийн өсөлтийн уялдаа
Хүний хөгжил эдийн засгийн өсөлтийн уялдаа
 
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргуудХүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
 
National calculation systems
National calculation systemsNational calculation systems
National calculation systems
 
Macro economics introduction
Macro economics introductionMacro economics introduction
Macro economics introduction
 
National calculation systems
National calculation systemsNational calculation systems
National calculation systems
 
Макро эдийн засаг лекц
Макро эдийн засаг лекцМакро эдийн засаг лекц
Макро эдийн засаг лекц
 
Audit slaid 1 4
Audit slaid 1 4Audit slaid 1 4
Audit slaid 1 4
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
Huchin zuil zah zeel
Huchin zuil zah zeelHuchin zuil zah zeel
Huchin zuil zah zeel
 
Oligopoly
OligopolyOligopoly
Oligopoly
 

Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

  • 2. Уг бүлгийг судалснаар та дараах чадвартай болно Аливаа хүчин зүйлийн үнэ ба түүний орлогын холбоог тайлбарлах Хөдөлмөрийн өрсөлдөөнт ЗЗ-ийн эрэлт, нийлүүлэлт, цалингийн түвшин, ажил эрхлэлтийг юу тодорхойлдгийг тайлбарлах Яагаад цалингийн түвшин төгс өрсөлдөөнт хөдөлмөрийн ЗЗ-ийнхээс их эсвэл бага байдгийг тайлбарлах Капиталын ЗЗ-ийн эрэлт, нийлүүлэлт, хүүний түвшин, хөрөнгө оруулалтыг юу тодорхойлдгийг тайлбарлах Нөхөн сэргээгдэхгүй нөөцийн эрэлт, нийлүүлэлт, үнэ, ба ашиглалтын түвшнийг юу тодорхойлдгийг тайлбарлах Эдийн засгийн рентийн тухай ойлголтыг тайлбарлах, мөн эдийн засгийн рент ба алдагдсан боломжийн зардлын ялгааг таних
  • 3. Аз жаргал дагуулсан маш их орлого, ашгууд Жилд 15 сая долларын орлоготой Katie Couric мэтийн зарим хүмүүс маш их аз жаргал дагуулсан ашиг, орлого олдог. Яагаад бүх ажил өндөр цалинтай байдаггүй вэ? Цалингийн түвшинг юу тодорхойлдог вэ? Үйлдвэрлэлийн бусад хүчин зүйлсийн ашиг, орлогыг юу тодорхойлдог вэ?
  • 4. Хүчин зүйлийн үнэ ба орлого Бүтээгдэхүүнийг хөдөлмөр, капитал, газар, үйлдвэрлэл эрхлэх ур чадвар гэсэн хүчин зүйлсийг ашиглан үйлдвэрлэдэг. Эдгээр хүчин зүйлсийн орлогууд нь:  Хөдөлмөрийн хөлс нь цалин байна.  Капиталын өгөөж нь хүү байна.  Газрын үнэ нь түрээс буюу рент байна.  Үйлдвэрлэл эрхлэгчийн орлого нь хэвийн ашиг байна. Эдийн засгийн ашгийг (алдагдлыг) хувьцаа эзэмшигч эсвэл үйлдвэрлэл эрхлэгч гэгдэх пүүсийн эзэд авдаг (төлдөг).
  • 5. Хүчин зүйлийн үнэ ба орлого Үйлдвэрлэлийн хүчин зүйлс нь зах зээлүүд дээр арилжаалагддаг. Хүчин зүйлийн өрсөлдөөнт зах зээлийг ойлгоход эрэлт, нийлүүлэлтийн ойлголт гол хэрэгсэл болдог. Пүүсүүд үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн эрэлтийг бий болгож, нийлүүлэлтийг нь өрхүүд хийнэ. Ямар нэгэн хүчин зүйлийн эрэлт нь үүсмэл (уламжлагдсан) эрэлт байдаг ба үүний учир нь тухайн хүчин зүйлээр үйлдвэрлэгддэг бүтээгдэхүүний эрэлттэй тухайн хүчин зүйлийн эрэлт шууд хамааралтай байдаг.
  • 6. Хүчин зүйлийн үнэ ба орлого Зураг 17.1 нэг хүчин зүйлийн зах зээлийг харуулна. Тухайн хүчин зүйлийг эзэмшигчийн орлого нь уг хүчин зүйлийн зах зээлийн тэнцвэрт үнийг тэнцвэрт тоо хэмжээгээр үржсэнтэй тэнцүү байна.
  • 7. Хүчин зүйлийн үнэ ба орлого Эрэлт эсвэл нийлүүлэлтийн өөрчлөлт нь тэнцвэрт үнэ, тоо хэмжээ, орлогыг өөрчилдөг. Тухайн хүчин зүйлийн эрэлт өсөх нь тэнцвэрт үнэ, тоо хэмжээ, орлогыг өсгөх ба эрэлт буурах нь тэнцвэрт үнэ, тоо хэмжээ, орлогыг бууруулдаг. Тухайн хүчин зүйлийн нийлүүлэлт өсөх нь тэнцвэрт үнийг бууруулж, тоо хэмжээг өсгөж, нийт орлогыг хоѐрдмол утгатай өөрчилдөг. Нийлүүлэлт өсөх үед орлогод бий болох нөлөө нь тухайн хүчин зүйлийн эрэлтийн мэдрэмжээс хамаарна.
  • 8. Хөдөлмөрийн зах зээл Хөдөлмөрийн зах зээл нь хөдөлмөр болон хөдөлмөрийн үнэ болох бодит цалингийн түвшинг (инфляцаар засварласан цалингийн түвшин) хуваарилна. 2002 онд АНУ-ын нийт орлогын 72 хувь нь цалингийн орлого байжээ. Нэг цагийн дундаж хөлс 25 доллар байсны 21 нь цалин, үлдсэн 4 нь бусад нэмэлт урамшуулал байжээ. Дараагийн хуудасны Зураг 17.2-аас Нэгдсэн Улсын 2002 оны байдлаарх цалингийн мэдээллийг харна уу.
  • 9. Хөдөлмөрийн ЗЗ 2002 онд үндэсний хэмжээнд дундаж цалингийн түвшин цагт 21$ байжээ. Ихэнхи ажлууд үндэсний хэмжээний дунджаас бага цалинтай байжээ. Харин зарим ажлуудынх өндөр цалинтай байсан аж.
  • 10. Хөдөлмөрийн зах зээл Хөдөлмөрийн эрэлт Пүүсийн үйлдвэрлэхээр төлөвлөж буй бүтээгдэхүүний тоо болон пүүсийн ажилчдын тооны хооронд хамаарал байдаг. Пүүсийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн цаана хөдөлмөрийн эрэлт байна. Пүүс хамгийн их ашигтай байхын тулд ахиу зардал, ахиу орлоготой тэнцүү байх тооны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Ашгийг хамгийн их байлгах тоо хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд тухайн пүүс ашгийг хамгийн их байлгах тоо хэмжээний ажилчдыг хөлсөлж ажиллуулна.
  • 11. Хөдөлмөрийн зах зээл Ахиу бүтээгдэхүүний орлого Хөдөлмөрийн ахиу бүтээгдэхүүний орлого (MRP) нь нэгж ажилчныг нэмж ажиллуулснаар нийт орлогод гарсан өөрчлөлт юм. Хөдөлмөрийн ахиу бүтээгдэхүүний орлого нь пүүсийн ахиу орлогыг хөдөлмөрийн ахиу бүтээгдэхүүнээр үржсэнтэй тэнцүү. MRP = MP  MR.
  • 12. Хөдөлмөрийн зах зээл Төгс өрсөлдөөнт пүүсийн ахиу орлого нь үнэтэйгээ тэнцүү. Тиймээс хөдөлмөрийн ахиу бүтээгдэхүүний орлого нь хөдөлмөрийн ахиу бүтээгдэхүүнийг тухайн пүүсийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний үнээр үржсэнтэй тэнцүү. MRP = MP  P. Хүснэгт 17.1(х. 388) хөдөлмөрийн ахиу бүтээгдэхүүний орлогыг хэрхэн тооцоолдгийг харуулна.
  • 13. Хөдөлмөрийн зах зээл Буурч буй ахиу бүтээгдэхүүний орлого Хөдөлмөрийн ахиу бүтээгдэхүүн буурдгаас шалтгаалж төгс өрсөлдөөнт зах дээрх пүүсийн хөдөлмөрийн ахиу бүтээгдэхүүний орлого хөдөлмөрийн тоо өсөхийн хэрээр буурдаг. Монополь (монопольт өрсөлдөөнт эсвэл олигополь) пүүсийн ахиу бүтээгдэхүүний орлого дараах шалтгаанаас болж буурдаг: Ахиу орлого үнээс бага байдаг ба илүү их бүтээгдэхүүн борлуулахын тулд бүтээгдэхүүнийхээ үнийг (ахиу орлогыг) зайлшгүй өмнөхөөсөө бууруулах ѐстой.
  • 14. Хөдөлмөрийн зах зээл Хөдөлмөрийн эрэлтийн муруй Хөдөлмөрийн эрэлтийн муруй нь хөдөлмөрийн ахиу бүтээгдэхүүний орлогын муруй байдаг. Хэрэв ахиу бүтээгдэхүүний орлого нь цалингийн түвшнээс их байвал пүүс илүү их ажилчин хөлсөлснөөр ашгаа нэмэгдүүлнэ. Хэрэв ахиу бүтээгдэхүүний орлого цалингийн түвшнээс бага бол пүүс ажилчдынхаа тоог бууруулснаар ашгаа нэмэгдүүлнэ. Хэрэв ахиу бүтээгдэхүүний орлого цалингийн түвшинтэй тэнцүү бол пүүс ашгаа хамгийн их байлгах хэмжээний ажилчинтай байна гэсэн үг.
  • 15. Хөдөлмөрийн зах зээл Зураг 17.3 пүүсийн ахиу бүтээгдэхүүний орлого ба хөдөлмөрийн эрэлтийн холбоог харуулна. Эдгээр дөрвөлжин дүрсүүд ахиу бүтээгдэхүүний орлогыг харуулах ба хөдөлмөрийн тоо өсөхийн хэрээр буурч байгааг анзаараарай.
  • 16. Хөдөлмөрийн зах зээл Хөдөлмөрийн ахиу бүтээгдэхүүн орлогын муруй нь эдгээр дөрвөлжнүүдийн дундаж дээгүүр дайрж өнгөрнө. 3 дахь ажилчны MRP нь цагт 12$. Тиймээс хөдөлмөрийн эрэлтийн муруйгаас харвал цалингийн түвшин цагт 12$ бол пүүс 3 ажилчин хөлсөлж авна.
  • 17. Хөдөлмөрийн зах зээл Ашгийг максимумчлах хоёр нөхцөл ялгаа байхгүй Пүүсийн ашиг байх хоѐр нөхцөл байдаг. Эдгээр нь 1. Хөдөлмөрийн ахиу бүтээгдэхүүний орлого (MRP) нь цалингийн түвшинтэй (W) тэнцүү байх тоо хэмжээний хөдөлмөрийг хөлслөх. 2. Ахиу орлого (MR) ахиу зардалтай (MC) тэнцүү байх тоо хэмжээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх. Уг нөхцлүүдийг илүү сайн ойлгоѐ гэвэл Хүснэгт 17.2 (х. 390)-ийг хараарай.
  • 18. Хөдөлмөрийн зах зээл Нэгдүгээр нөхцлийг бичвэл: MRP = W. Үүнийг дахин хувиргавал: MR  MP = W. Одоо хоѐр талыг нь MP-д хуваавал MR = W/MP. Нөгөө талаас W/MP = MC байна. Иймээс W/MP-г MC-ээр соливол хоѐр дахь нөхцөл болох MR = MC гарч ирнэ.
  • 19. Хөдөлмөрийн зах зээл Хөдөлмөрийн эрэлтийн өөрчлөлтүүд Дараах шалтгаануудаас үүдэн хөдөлмөрийн эрэлт өөрчлөгдөж түүний муруй шилждэг: 1. Пүүсийн бүтээгдэхүүний үнэ өөрлөгдөх 2. Тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ашигладаг бусад хүчин зүйлсийн үнэ өөрчлөгдөх 3. Технологи өөрчлөгдөх Эдгээр өөрчлөлтүүдийг ангилал болон хөдөлмөрийн эрэлтэд үзүүлэх нөлөөгөөр нь Хүснэгт 17.3 (х. 391)-д үзүүлсэн байгааг олж уншаарай.
  • 20. Хөдөлмөрийн зах зээл Хөдөлмөрийн зах зээл Хөдөлмөрийн эрэлтийг бүх пүүсийн цалингийн түвшин бүрт үүсгэж буй хөдөлмөрийн эрэлтийг нийлбэрчилж гаргана. Пүүс бүрийн хөдөлмөрийн эрэлтийн муруй нь сөрөг налалттай учраас хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн муруй ч мөн сөрөг налалттай байна.
  • 21. Хөдөлмөрийн зах зээл Хөдөлмөрийн эрэлтийн мэдрэмж Хөдөлмөрийн эрэлтийн мэдрэмж нь цалингийн түвшний өөрчлөлтөд үзүүлэх хөдөлмөрийн эрэлтийн өөрчлөлтийг илэрхийлдэг. Уг мэдрэм нь дараах зүйлсээс хамаарч байдаг. Үүнд:  Тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хөдөлмөрийг шингээх чадвар  Тухайн бүтээгдэхүүний эрэлтийн мэдрэмж  Капиталын хөдөлмөрийг орлох чадвар
  • 22. Хөдөлмөрийн зах зээл Хөдөлмөрийн нийлүүлэлт Хүмүүс цалингийн түвшнээс шалтгаалуулж өөрсдийн цагаа ажиллах эсвэл чөлөөт цагт зарцуулж байдаг нь хөдөлмөрийн нийлүүлэлтийг цалингийн түвшнээс хамааруулан тодорхойлж байгаа хэлбэр юм. Аливаа хүний цалингийн доод түвшин нь түүний тухайн хэмжээний хөдөлмөрийг нийлүүлэхэд бэлэн байгаа хамгийн доод цалингийн түвшин байдаг ба цалин үүнээс бага бол тухайн тоо хэмжээний хөдөлмөрийг нийлүүлэх боломжгүй гэсэн үг. Харин цалингийн түвшин цалингийн доод түвшнээс дээгүүр бол өрх гэр хөдөлмөрийн нийлүүлэлтээ өөрчилж эхэлнэ.
  • 23. Хөдөлмөрийн зах зээл Орлуулалтын нөлөө Чөлөөт цагийн алдагдсан боломжийн зардал нь цалингийн түвшин өсөхийн хэрээр өснө. Орлуулалтын нөлөө нь цалингийн түвшний өсөлтөд тухайн хүн хөдөлмөрийн нийлүүлэлтээ хэрхэн нэмэгдүүлж буй хариу үйлдлийг харуулна.
  • 24. Хөдөлмөрийн зах зээл Орлогын нөлөө Илүү их орлого нь тухайн хэрэглэгчийг илүү их бүтээгдэхүүн худалдаж авах боломжтой болгоно. Чөлөөт цаг нь хэвийн бүтээгдэхүүн байх ба орлогын нөлөө нь илүү өндөр цалингийн түвшинтэй болох үед хэрхэн чөлөөт цагаа өсгөж, хөдөлмөрийн нийлүүлэлтээ бууруулж байгаа хариу үйлдлийг харуулна.
  • 25. Хөдөлмөрийн зах зээл Нумарсан хөдөлмөрийн нийлүүлэлтийн муруй Цалингийн түвшин бага байх үед орлуулалтын нөлөө давамгайлж цалингийн түвшин өсөхөд хөдөлмөрийн нийлүүлэлт өсдөг. Цалингийн түвшин өндөр болох үед орлогын нөлөө давамгайлж цалингийн түвшин цаашид өсөхөд тухайн хүн хөдөлмөрийн нийлүүлэлтээ бууруулна. Тиймээс хөдөлмөрийн нийлүүлэлтийн муруй нь эхэндээ эерэг налалттай байгаад цалингийн түвшин өндөр болох үед нумарч сөрөг налалттай болно.
  • 26. Хөдөлмөрийн зах зээл Зах зээлийн нийлүүлэлт Хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлтийн муруй нь хувь хүмүүсийн хөдөлмөрийн нийлүүлэлтийн муруйн нийлбэр байна.
  • 27. Хөдөлмөрийн зах зээл Хөдөлмөрийн нийлүүлэлтийн өөрчлөлтүүд Хөдөлмөрийн нийлүүлэлтийг өөрчилдөг (өсгөдөг) хүчин зүйлс нь 1. Насанд хүрсэн хүн амын тоо өсөх 2. Технологийн өөрчлөлт ба дотоодын бүтээгдэхүүний капитал хуримтлал
  • 28. Хөдөлмөрийн зах зээл Хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэр Үүнийг цалин ба ажиллагсадын тоо тодорхойлох ба жил ирэх тутам өсч байдаг. Хөдөлмөрийн эрэлтийн хандлага Технологийн өөрчлөлт ба капитал хуримтлалаас шалтгаалж хөдөлмөрийн эрэлт өссөн. Технологийн өөрчлөлт ба капитал хуримтлал нь хөдөлмөрийг үгүйсгэхээсээ илүү илүү их ажлын байрыг дунджаар бий болгодог ба энэхүү шинэ ажил нь өмнөхөөсөө өндөр цалинтай байдаг.
  • 29. Хөдөлмөрийн зах зээл Хөдөлмөрийн нийлүүлэлтийн хандлага Хүн амын тоо өсч, технологийн өөрчлөлт капитал хуримтлалаас шалтгаалж бий болсоор байгаагаас үүдэн хөдөлмөрийн нийлүүлэлт өссөөр байна. Хөдөлмөрийн нийлүүлэлт хурдтай өсч байгаа ч эрэлт арай хурдтай нэмэгдэж байна.
  • 30. Хөдөлмөрийн зах зээл Тэнцвэржилтийн хандлага Дотоодын бүтээгдэхүүний хувьд технологийн өөрчлөлт ба капитал хуримтлал нь хөдөлмөрийн эрэлтийг хүн амын өсөлт ба технологийн өөрчлөлтөөс үүдсэн нийлүүлэлтийн өсөлтөөс илүүгээр өсгөсөн. Тиймээс л тэнцвэрт цалин ба ажил эрхлэлтийн түвшин өссөн байна. Мөн компьютерийг эзэмшсэн өндөр мэргэжилтэй ажилчид ур чадвар багатай хүмүүсээсээ мэдээллийн хувьсгалаас үүдэн илүү их үр өгөөжийг хүртсээр байна.
  • 31. Хөдөлмөрийн зах зээлийн хүч Зарим хөдөлмөрийн зах зээл дээр хөдөлмөрчид хөдөлмөрийн холбоо хэлбэрээр зохион байгуулагдсан байдаг ба ингэснээр өрсөлдөөнт зах зээлийн цалингаас дээгүүр түвшний цалин авах боломжтой зах зээлийн хүчтэй байна. Зарим хөдөлмөрийн зах зээлүүдэд эрэлтийг үүсгэгч ажил олгогч нь зах зээлийн хүчийг хориглож цалинг өрсөлдөөнт зах зээлийн түвшингээс бага байлгаж чаддаг том хэмжээтэй байдаг. Гэхдээ уг ажил олгогч нь шилдэг ажилчдыг татахын тулд өрсөлдөөнт зах зээлийн цалингийн түвшнээс өндөр цалин тогтоож болно.
  • 32. Хөдөлмөрийн зах зээл Хөдөлмөрчдийн холбоо Ажлын нөхцлийг өөрчлөх болон цалингийн түвшнийг өсгөх зорилготой зохион байгуулагдсан ажилчдын бүлгийг хөдөлмөрчдийн холбоо гэнэ. Уг эвлэл нь хоѐр төрөл байна: Өөр аж үйлдвэрийн салбаруудад, өөр бүс нутгуудад ажиллаж байж болох боловч нэг мэргэжлийн ур чадварын хувьд ойролцоо ажилчдын нэгдэл болох мэргэжлийн холбоо. Урчуудын эвлэл, ММНБХ нь үүний жишээ юм. Өөр өөр ажил эрхэлдэг, өөр өөр ур чадвартай боловч ижил төрлийн пүүс болон салбарт ажилладаг ажилчдын нэгдэл болох үйлдвэрчний эвлэл. United Auto Workers бол үүний жишээ юм.
  • 33. Хөдөлмөрийн зах зээлийн хүч 1950-иад онд Нэгдсэн улсад үйлдвэрчний эвлэл ХАА-н бус салбарын 35 хувийг эзлэж байсан бөгөөд одоо энэ тоо 12 болтлоо буурчээ.
  • 34. Хөдөлмөрийн зах зээлийн хүч Эдгээр холбоод ажил эрхлэгчидтэй хамтын хэлэлцээр гэж нэрлэгдэх тохиролцоог хийдэг.(collective bargaining) Эдгээр холбоод хөдөлмөрчдийг ажиллахаас татгалзах үйлдэлд уриалах буюу ажил хаялтыг (strike) зохион байгуулж чадна. Ажил олгогчид үйлдвэрлэл болон ажилчдынхаа тоог бууруулах буюу локаут гэж нэрлэгдэх үйлдлийг хийнэ. Оролцогч талууд цалин болон хөдөлмөрийн нөхцлийн хооронд хэн хэний эрх ашигт нийцсэн хэлэлцээрт хүрэх үйл явцыг binding arbitration буюу арбитрын хэлэлцээр гэж нэрлэнэ.
  • 35. Хөдөлмөрийн зах зээлийн хүч Холбоодын зорилго ба хязгаарлалтууд Аливаа холбоодод дараах гурван зорилго байдаг. Уг холбоо нь дараахийг зорино 1. Нөхөн олговрыг нэмэгдүүлэх 2. Ажлын нөхцлийг сайжруулах 3. Ажил олох боломжуудыг нэмэгдүүлэх (ажлын байр нэмэгдүүлэх)
  • 36. Хөдөлмөрийн зах зээлийн хүч Холбоод эдгээр зорилгодоо хүрэхэд дараах хязгаарлалтууд учирна: Холбоодын хяналтад байдаг ажиллах хүчинд нөлөөлж байдаг холбоодын бус ажилчдын хөдөлмөр эрхлэлтийг хязгаарлах чадвар. Холбооны эрэлтийн мэдрэмжид нөлөөлж байдаг өндөр цалин болон урамшууллыг хэвээр хадгалах чадвар.
  • 37. Хөдөлмөрийн зах зээлийн хүч Аливаа холбоо нь өрсөлдөөнт хөдөлмөрийн зах зээлд ордог Холбоод өөрийн гишүүдийн хөдөлмөрийн нийлүүлэлтийг хязгаарлах замаар цалингийн түвшинг нэмэгдүүлдэг. Гэхдээ энэ үйлдэл хөдөлмөрийн эрэлтийг ч бууруулна. Тиймээс уг холбоо хөдөлмөрийн эрэлтийг өсгөхийг оролдоно.
  • 38. Хөдөлмөрийн зах зээлийн хүч Холбоод хөдөлмөрийн эрэлтийг хэрхэн өөрчлөх гэж оролддог вэ Холбоод хөдөлмөрийн эрэлтийг өсгөхийн зэрэгцээ хөдөлмөрийн эрэлтийн мэдрэмжийг багасгахыг хичээдэг. Эдгээр аргуудаас заримыг нь дурдвал  Гишүүдийн ахиу бүтээгдэхүүний орлогыг нэмэгдүүлэх  Импортын хоригуудыг дэмжих  Цалингийн доод түвшингийн хуулийг дэмжих  Цагаачлалыг хориглохыг дэмжих  Пүүсийн бүтээгдэхүүний эрэлтийг өсгөх
  • 39. Хөдөлмөрийн зах зээлийн хүч Холбоод дараах аргуудаар эрэлтийг урамшуулах оролдлого хийнэ: Гишүүдийн ахиу бүтээгдэхүүний орлогыг (MRP) нэмэгдүүлэх: пүүсийн хөдөлмөрийн эрэлтийн илүү мэдрэмжгүй болгохын тулд холбоод өөрсдийн гишүүдийн ахиу бүтээгдэхүүний орлогыг нэмэгдүүлэхийг хичээдэг. Импортын хоригуудыг дэмжих: Холбооны бус хөдөлмөрчдийн үйлдвэрлэдэг орлох шинжтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бууруулахад холбоод засгийн газрын тусламжийг эрэлхийлдэг. Цалингийн доод түвшингийн хуулийг дэмжих: Холбоод өөрийн илүү ур чадвартай гишүүдийг ажиллуулахын тулд ажил олгогчдын ур чадвар багатай ажилчид авах зардлыг өсгөхийг зорьдог.
  • 40. Хөдөлмөрийн зах зээлийн хүч Холбооны ба холбооны бус цалингийн зөрүү Баримтаас харахад холбооны ба холбооны бус гишүүдийн ур чадвараас шалтгаалаад цалингийн ялгаа 10-25 хувийн хооронд байдаг. Тухайлбал, ижил ур чадвартай нисгэгчдийн хувьд холбоонд нэгдсэн нисгэгчдийн цалин нэгдээгүй нисгэгчдийн цалингаас 25 хувиар илүү байдаг.
  • 41. Хөдөлмөрийн зах зээлийн хүч Хөдөлмөрийн зах зээл дээрх монопсонь Монопсонь гэдэг нь цор ганц худалдан авагчтай зах зээлийг хэлнэ. Арваад жилийн өмнө гангийн үйлдвэр, нүүрсний уурхай зэрэг томоохон үйлдвэрийн газрууд тухайн орчны зах зээлдээ бараг цорын ганц хөдөлмөрийг худалдан авагч буюу ажил олгогч байсан. Монопсонь нь хөдөлмөрийн зах зээлийг гартаа атгасан байдаг учир түүнд зах зээлийн цалингийн түвшинг тогтоох зах зээлийн хүч байна. Өнөөдөр манай тус орны зарим хэсэгт томоохон хэмжээний эрүүл мэндийн нэгдлүүд нь эрүүл мэндийн салбарт ажиллагсадын хувьд гол ажил олгогч хэвээр байна.
  • 42. Хөдөлмөрийн зах зээлийн хүч Монопсоний хөдөлмөрийн эрэлтийн муруй нь бусад бүх пүүсийнхтэй адил сөрөг налалттай байна. Хөдөлмөрийн нийлүүлэлтийн муруй нь тухайн өгөгдсөн ажиллахад бэлэн байгаа хөдөлмөрийн тоо хэмжээнд харгалзах хамгийн бага үнийн түвшнийг бидэнд хэлж өгдөг.
  • 43. Хөдөлмөрийн зах зээлийн хүч Монопсонь цалингийн түвшинг хянадаг учраас хөдөлмөрийн ахиу зардал цалингийн түвшнээс их байдаг. Хөдөлмөрийн ахиу зардлын муруй MCL нь эерэг налалттай байна. MCL муруй ба S муруйнуудын холбоо нь ахиу зардал ба дундаж зардлын муруйнуудын холбоотой ижил байдаг.
  • 44. Хөдөлмөрийн зах зээлийн хүч Монопсонь пүүс ашгаа хамгийн их байлгахын тулд хөдөлмөрийн ахиу зардал ахиу бүтээгдэхүүний орлоготой тэнцүү байх тоо хэмжээний ажилчдыг хөлсөлж ажиллах болно. Ингэхдээ уг монопсонь тухайн ажилчны хөдөлмөрлөх боломжтой хамгийн бага цалинг олгоно.
  • 45. Хөдөлмөрийн зах зээлийн хүч Хөдөлмөрийн өрсөлдөөнт зах зээлтэй харьцуулахад монопсонь нь илүү цөөн ажилчныг бага цалингаар хөлсөлж авдаг.
  • 46. Хөдөлмөрийн зах зээлийн хүч Холбоо ба монопсонь Заримдаа монопсонь нь хөдөлмөрчдийн холбоотой тохиолдолд пүүс ба ажилчид аль аль нь зах зээлийн хүчтэй байх ба уг төлөв байдлыг bilateral monopoly буюу хоёр талт монополь гэж нэрлэдэг. Ажил олгогч ба хөдөлмөрчдийн холбоо нь нөгөөгийнхөө зах зээлийн хүчийг харгалзан үзэж хөдөлмөрийн нийлүүлэлтийн хэмжээ болон цалингийн түвшин дээр тохиролцож гэрээ хийнэ. Харьцангуй зардлаас шалтгаалж талууд харилцан бие биедээ нөлөөлдөг ба уг нөхцөл байдлын үр дүн пүүс болон холбоонд хоѐуланд нь ашигтай байдаг.
  • 47. Хөдөлмөрийн зах зээлийн хүч Монопсонь ба цалингийн доод түвшин Цалингийн доод түвшин тогтоох нь монопсонь пүүс хөлсөлж буй ажилчдынхаа тоог нэмэхэд хүргэх магадлалтай. Зураг 17.7 яагаад гэдгийг нь харуулна.
  • 48. Хөдөлмөрийн зах зээлийн хүч Хөдөлмөрийн доод хөлсийг цагт 7.50$ тогтоосон гэж үзье. Уг минимум цалин хөдөлмөрийн нийлүүлэлтийг 0-ээс 75 нэгж хүртэл төгс мэдрэмжтэй болгоно. Тиймээс энэ завсарт нэмэлт нэгж ажилчин хөлсөлж ахиу зардал нь хамгийн бага цалинтай тэнцүү болно.
  • 49. Хөдөлмөрийн зах зээлийн хүч Хөдөлмөрийн тоо 75-с дээш бол хөдөлмөрийн нийлүүлэлтийн муруй S болж хөдөлмөрийн ахиу зардлын муруй нь MCL болно. Үүний үр дүнгээс харахад монопсонь пүүс цалингийн доод түвшин тогтоосноор өмнөхөөсөө илүү өндөр үнээр илүү олон ажилчдыг хөлсөлж авах болно.
  • 50. Хөдөлмөрийн зах зээлийн хүч Үр ашигт цалин Илүү бүтээмжит ажилчдыг татах зорилгоор хөдөлмөрийн өрсөлдөөнт зах зээлийн тэнцвэрт цалингаас дээгүүр тогтоосон цалингийн түвшинг үр ашигт цалин гэж хэлдэг. Хөдөлмөрийн төгс өрсөлдөөнт зах зээлд пүүсүүд болон хөдөлмөрчид маш сайн мэдээлэлтэй байна. Зарим хөдөлмөрийн зах зээл дээр ажил олгогч тухайн ажилчдын ахиу бүтээгдэхүүнийг сайн мэдэх боломжгүй байдаг. Ингэснээр бүх ажилчдын үйлдлүүдийг хянахад зардал ихтэй байдаг.
  • 51. Хөдөлмөрийн зах зээлийн хүч Хэрэв бүх пүүс өрсөлдөөнт цалингийн түвшинг төлдөг бол зарим ажилчид шаргуу ажиллаж, харин зарим нь ажлаас зайлсхийх болно. Хэрэв пүүс үр ашигт цалинг төлдөг бол ажлаас хойш сууж ажлыг цалгардуулагчдыг халах аюул нүүрлэнэ. Халагдсан ажилчин шинэ ажилд орохыг хүлээх боловч шинээр орох ажил нь зах зээлийн тэнцвэрт цалингаас бага байх болно. Тиймээс уг ажилчинд одоо ажлаас зайлсхийлгүй ажиллах хөшүүрэг бий болно. Үр ашигт цалинг тогтоосон пүүс илүү бүтээмжит ажилчдыг татаж оруулах боловч цалин хөлсний зардал их байна. Тиймээс пүүс өрсөлдөөнт цалингаас хэр өндөр цалин тогтоохоо шийдэх хэрэгтэй.
  • 52. Капиталын зах зээл Капиталын зах зээл нь эдийн засагчдын капитал гэж нэрлэдэг үйлдвэрлэлийн бодит (биет) хүчин зүйлсийг худалдаж авах санхүүгийн эх үүсвэрийг олох сувгийг хэлнэ. Боломжит санхүүгийн нөөц нь хадгаламжаас бий болдог. Бодит хүүний түвшин нь капиталын өгөөж (return on capital) ба энэ нь капиталын зах зээл дээр тодорхойлогддог “үнэ” юм.
  • 53. Капиталын зах зээл Зураг 17.8 бодит хүүний түвшний хэлбэлзлийг харуулна Мөн ямар нэгэн хандлага байхгүй байгааг анзаараарай.
  • 54. Капиталын зах зээл Капиталын эрэлт Пүүсийн санхүүгийн капиталын эрэлт нь түүний биет капиталын эрэлтээс уламжлагдсан байдаг ба тухайн агшинд пүүсийн төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтаар тодорхойлогддог зээлэхээр төлөвлөж буй тоо хэмжээ —шинэ капиталын төлөвлөсөн худалдан авалт. Худалдан авах болон зээлэх төлөвлөгөөнд нөлөөлөгч хүчин зүйлс нь  Капиталын ахиу бүтээгдэхүүний орлого  хүүний түвшин
  • 55. Капиталын зах зээл Капиталын ахиу бүтээгдэхүүний орлого Капиталын ахиу бүтээгдэхүүний орлого нь нэг нэгж капиталыг нэмж ашигласнаас бий болж буй нийт орлогын өөрчлөлт юм. Капиталын тоо хэмжээ өсөхийн хэрээр түүний ахиу бүтээгдэхүүний орлого буурдаг.
  • 56. Капиталын зах зээл Хүүний түвшин Хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхээр зээлсэн мөнгөний (хөрөнгийн-fund) алдагдсан боломжийн зардлыг хүүний түвшин гэнэ. хүүний түвшин нь мөн пүүсийн өөрийн хөрөнгийг ашигласны алдагдсан боломжийн зардал бөгөөд учир нь эдгээр хөрөнгүүдийг бусад пүүсүүдэд зээлдүүлж тухайн зээлээс алдагдсан хүүг олох боломжтой юм. хүүний түвшин өндөр байх нь капиталын зах дээр төлөвлөгдсөн хөрөнгө оруулалт болон зээллэгийн хэмжээ бага болгоно.
  • 57. Капиталын зах зээл Пүүс капиталын ахиу бүтээгдэхүүний орлого нь капиталд зарцуулж буй зардалтай тэнцүү байх тоо хэмжээний капиталын эрэлт үүсгэнэ. Гэхдээ капиталын зардал нь өнөөгийн зардал бол капиталын ахиу бүтээгдэхүүний орлого нь ирээдүйн орлого байдаг. хүүний түвшин илүү өндөр байх нь ирээдүйн орлогын өнөөгийн үнэ цэнэ илүү бага байх ба энэ утгаараа төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын хэмжээ илүү бага байдаг. [Өнөөгийн үнэ цэнийг Хавсралтаас үзээрэй]
  • 58. Капиталын зах зээл Капиталын эрэлтийн муруй Аливаа пүүсийн капиталын эрэлтийн муруй нь бусад хүчин зүйл тогтмол байхад хүүний түвшин болон санхүүгийн капиталын хоорондын хамаарлыг харуулна. Зураг 17.9(a) нэгэн пүүсийн капиталын эрэлтийн муруйг харуулж байна.
  • 59. Капиталын зах зээл Зураг 17.6(b) капиталын зах зээлийн эрэлтийн муруйг дүрслэн үзүүлнэ. Уг эрэлтийн муруй нь хүүний түвшин бүрт харгалзах бүх пүүсийн капиталын эрэлтийн тоо хэмжээг нийлбэрчлэх аргаар байгуулна.
  • 60. Капиталын зах зээл Капиталын нийлүүлэлт Капиталын нийлүүлэлтийн тоо хэмжээ нь хүмүүсийн хадгаламжийн шийдвэрээс хамаарч байдаг. Хадгаламжийг тодорхойлдог гол хүчин зүйлс нь  Орлого  Хүлээгдэж буй ирээдүйн орлого  хүүний түвшин
  • 61. Капиталын зах зээл Орлого Хадгаламж бол өнөөгийн орлогыг ирээдүйн хэрэглээ болгон хувиргах үйлдэл юм. Хэрвээ орлого өсвөл хүмүүс өнөөгийн болон ирээдүйн хэрэглээгээ өмнөхөөсөө өсгөж төлөвлөдөг. Гэхдээ ирээдүйн хэрэглээгээ нэмэгдүүлэхийн тулд хүмүүс өнөөдөр заавал хадгалах ѐстой. Тиймээс бусад хүчин зүйл хэвэндээ байхад өнөөдрийн орлого нэмэгдвэл хадгаламж нэмэгддэг.
  • 62. Капиталын зах зээл Хүлээгдэж буй ирээдүйн орлого Хэрвээ өнөөгийн орлого өндөр, мөн хүлээгдэж буй ирээдүйн орлого бага бол хүмүүс их хэмжээний хадгаламж хийдэг. Хэрвээ өнөөгийн орлого бага, мөн ирээдүйн орлого өндөр бол хүмүүс бага хадгаламж хийдэг.
  • 63. Капиталын зах зээл хүүний түвшин Өнөөдөр хадгалуулсан нэг төгрөг маргааш нэг төгрөг дээр нэмэх нь хүү болно. хүүний түвшин илүү өндөр байх нь өнөөдөр хадгалуулсан нэг төгрөг маргааш илүү их хэмжээгээр өсөх болно. Тиймээс хүүний түвшин илүү өндөр байх нь өнөөгийн хэрэглээний алдагдсан боломжийн зардлыг илүү их болгоно. Мөн хүүний түвшин илүү өндөр байснаар хадгаламж илүү их байна.
  • 64. Капиталын зах зээл Капиталын нийлүүлэлтийн муруй Капиталын нийлүүлэлтийн муруй нь бусад хүчин зүйлс тогтмол байх үеийн хүүний түвшин болон капиталын нийлүүлэлтийн тоо хэмжээний хоорондын хамаарлыг харуулна. хүүний түвшний өсөлт нь капиталын нийлүүлэлтийн тоо хэмжээг өсгөдөг ба хадгаламжийн нийлүүлэлтийн муруйн дагуух шилжилтийг бий болгоно.
  • 65. Капиталын зах зээл Капиталын зах зээлийн тэнцвэр Зураг 17.7 уг зах зээлийн тэнцвэрийг харуулж байна. Уг тэнцвэр нь капиталын эрэлтийн тоо хэмжээ нийлүүлэлтийн тоо хэмжээтэй тэнцүү байх хүүний түвшинд хангагдана.
  • 66. Капиталын зах зээл Эрэлт ба нийлүүлэлтийн өөрчлөлтүүд Хүн амын өсөлт ба технологийн дэвшил нь капиталын эрэлтийг өсгөдөг. Хүн амын өсөлт ба орлогын өсөлт нь капиталын нийлүүлэлтийг өсгөдөг. Капиталын тоо ийнхүү өснө.
  • 67. Байгалийн нөөцийн зах зээл Байгалийн нөөц буюу эдийн засагчдын нэрлэдэгээр газар нь хоѐр категорид ангилагддаг: Сэргээгдэх байгалийн нөөц буюу газар, гол, нуур болон нарны гэрэл мэтийн дахин давтаж ашиглаж болдог байгалийн нөөцүүд. Сэргээгдэхгүй байгалийн нөөц буюу нүүрс, газрын тос, байгалийн хий мэтийн нэг удаа ашиглагддаг, нэг л удаа ашигласан бол дахин сэргээх боломжгүй байгалийн нөөцүүд.
  • 68. Байгалийн нөөцийн зах зээл Байгалийн нөөцүүдийн эрэлт нь капиталын эрэлт шиг үйлдвэрлэлийн орц гэдэг утгаараа ахиу бүтээгдэхүүний орлогын зарчмаар тодорхойлогддог. Харин байгалийн нөөцүүдийн нийлүүлэлт нь онцгой шинжтэй.
  • 69. Байгалийн нөөцийн зах зээл Сэргээгдэх байгалийн нөөцийн нийлүүлэлт Газрын нийлүүлэлтийн тоо хэмжээ (мөн бусад сэргээгдэх нөөцүүдийн) ямагт тогтмол байдаг ба өөрөөр хэлбэл газрын нийлүүлэлт нь төгс мэдрэмжгүй гэсэн үг. Үүнийг Зураг 17.8-аас хараарай.
  • 70. Байгалийн нөөцийн зах зээл Газрын үнэ (рент) болон бусад сэргээгдэх байгалийн нөөцүүдийн үнийг зөвхөн тухайн нөөцүүдийн зах зээлийн эрэлт нь тодорхойлж байдаг. Газрын зах зээлийн нийлүүлэлтийн муруй нь төгс мэдрэмжгүй, гэхдээ газрын өрсөлдөөнт зах зээл дэх аливаа пүүсийн нийлүүлэлтийн муруй нь төгс мэдрэмжтэй байна. Пүүс бүр зах зээлийн үнэнд харгалзах хүссэн газраа түрээслэж авах боломжтой.
  • 71. Байгалийн нөөцийн зах зээл Сэргээгдэхгүй байгалийн нөөцийн нийлүүлэлт Аливаа сэргээгдэхгүй байгалийн нөөцийн хувьд нийлүүлэлтийн гурван үзэл баримтлал бий: Ямагт өгөгдсөн хэмжээнд байдаг сэргээгдэхгүй байгалийн нөөц буюу энгийн нөөцийн нийлүүлэлт (stock). Уг тоо хэмжээ нь тогтмол (газрын тоо хэмжээтэй адил) ба тухайн нөөцийн үнээс хамааралгүй байна.
  • 72. Байгалийн нөөцийн зах зээл Шинээр нээлт хийгдэж тоо хэмжээ нь тодорхойлогддог сэргээгдэхгүй байгалийн нөөц буюу түгээмэл нөөцийн (known stock) нийлүүлэлт. Гаргаж авахад илүү ховор эх үүсвэр шаарддаг ч технологийн дэвшил нь уг тоо хэмжээг өсгөдөг. Тухайн цаг үеийн туршид үйлдвэрлэлийн хэмжээгээр нийлүүлэгдэж байдаг сэргээгдэхгүй байгалийн нөөцийн урсгал нийлүүлэлт (flow supply). Энэ нийлүүлэлт нь тухайн нөөцийн үнэ нь хүлээгдэж буй үнийн өнөөгийн үнэ цэнэтэй ижил байх дараагийн үеийн үнэтэй тэнцүү байх үед төгс мэдрэмжтэй байдаг.
  • 73. Байгалийн нөөцийн зах зээл Үнэ ба Хотеллингийн зарчим Зураг 17.9 нэгэн нөхөн сэргээгдэхгүй байгалийн нөөцийн зах зээлийг харуулна. Урсгал нийлүүлэлт нь дараагийн жилүүдийн хүлээгдэж буй үнийн өнөөгийн үнэ цэнийн хувьд төгс мэдрэмжтэй учир одоогийн байгаа үнэ нь дараагийн жилүүдийн үнийн өнөөгийн үнэ цэнэтэй тэнцүү байна..
  • 74. Байгалийн нөөцийн зах зээл Мөн өнөөдрийн үнэ ирээдүйн хүлээгдэж буй үнийн өнөөгийн үнэ цэнэтэй тэнцүү учир тухайн нөөцийн үнэ нь хүүний түвшний өсөлттэй тэнцүү хэмжээгээр өснө гэж хүлээнэ.
  • 75. Байгалийн нөөцийн зах зээл Бусад хүчин зүйлс тогтмол байхад тухайн сэргээгдэхгүй байгалийн нөөцийн үнэ хүүний түвшинтэй ижил түвшнээр нэмэгдэнэ гэж хүлээхийг Хотэллингийн зарчим (Hotelling Principle) гэдэг. Төсөөлөөгүй зүйлс. Хүлээлтээс гадна технологийн дэвшил нь өмнө нь түгээмэл биш байсан нөөцийг нээж илрүүлж, эсвэл өмнө нь түгээмэл хэдий ч хүртэж чадахгүй байсан нөөцийг гаргаж авах гаргадаг зардлыг бууруулж, тухайн нөөцүүдийн эрэлтийг бууруулах замаар түүний ашиглалтыг илүү үр ашигтай болгодог.
  • 76. Байгалийн нөөцийн зах зээл Зураг 17.10 есөн металлын дундаж үнийн динамикийг харуулна. Дундаж үнэ сүүлийн 36 жилийн турш буурч байгаад дараагаар нь хүүний түвшинтэй тэнцүү хэмжээгээр өсч эхлэсэн байна.. Гол шалтгаан: ирээдүй бол таашгүй.
  • 77. Эдийн засгийн рент, алдагдсан боломжийн зардал ба татвар Эдийн засгийн рент ба алдагдсан боломжийн зардал Аливаа хүчин зүйлийг эзэмшигчийн хүлээн авч буй нийт орлого нь эдийн засгийн рент болон алдагдсан боломжийн зардлын илрэл байдаг. Эдийн засгийн рент гэдэг нь хүчин зүйлийн эзэмшигч нь шаардлагатай хэмжээний хүчин зүйлийг ашиглахыг санал болгох хөшүүрэгтэй байх тоо хэмжээнээс давсан хүчин зүйлээс олсон эзэмшигчийн орлого. Тухайн хүчин зүйлийн алдагдсан боломжийн зардал нь уг хүчин зүйлийн дараагийн хамгийн сайн ашиглалтын үнэ цэнэ буюу хүчин зүйлийн эзэмшигч нь шаардлагатай хэмжээний хүчин зүйлийг ашиглахыг санал болгох хөшүүрэгтэй байх тоо хэмжээний хүчин зүйлийн орлого юм.
  • 78. Эдийн засгийн рент, алдагдсан боломжийн зардал ба татвар Зураг 17.10 нэгэн хүчин зүйлийн орлогын бүрэлдэхүүн хэсгийг тайлбарлан харуулжээ. ЭЗ-ийн рентийн хэмжээ нь тухайн хүчин зүйлийн нийлүүлэлтийн мэдрэмжээс хамаарна. Хүчин зүйлийн нийлүүлэлт мэдрэмж илүү багатай бол хүчин зүйлийн орлогод эзлэх ЭЗ-ийн рентийн хэмжээ илүү их байна.
  • 79. Эдийн засгийн рент, алдагдсан боломжийн зардал ба татвар Хэрвээ тухайн нэг хүчин зүйлийн нийлүүлэлт төгс мэдрэмжгүй бол уг хүчин зүйлийн орлого нь бүхлээрээ эдийн засгийн рент байна.
  • 80. Эдийн засгийн рент, алдагдсан боломжийн зардал ба татвар Тухайн хүчин зүйлийн нийлүүлэлт илүү мэдрэмжтэй бол уг хүчин зүйлийн нийт орлогод эзлэх эдийн засгийн рентийн эзлэх хэмжээ илүү бага байна. Нийлүүлэлт нь төгс мэдрэмжтэй үед уг нөөцийн орлого нь эдийн засгийн рент байхгүй байна.
  • 81. Эдийн засгийн рент, алдагдсан боломжийн зардал ба татвар Татварын эдийн засгийн рентийн утга санаа Татварын ачааллын хэсэг болон тухайн татвараас бий болдог үр ашиг нь нийлүүлэлтийн мэдрэмжээс хамаарч байдаг. Хэрвээ нийлүүлэлт нь төгс мэдрэмжгүй бол татаварын ачаалал нь бүхэлдээ үйлдвэрлэгчид ногдох ба үр ашигт огт нөлөө үзүүлэхгүй. Хүчин зүйлийн нийлүүлэлт төгс мэдрэмжгүй бол тухайн хүчин зүйлийн орлого нь бүхэлдээ эдийн засгийн рент байна. Иймээс эдийн засгийн рентэд татвар оногдуулах нь үр ашигтай.
  • 82. Эдийн засгийн рент, алдагдсан боломжийн зардал ба татвар Хэрвээ аливаа хүчин зүйлийн нийлүүлэлт нь төгс мэдрэмжгүй биш бол тухайн хүчин зүйлийн орлогын татварын зарим хэсгийг ажил олгогч төлдөг. Ажиллагсадын тоо буурах ба үр ашиггүй байдал үүснэ. Тиймээс хүчин зүйлийн орлогын зарим хэсэг нь алдагдсан боломжийн зардал бол орлогоос татвар авах нь үр ашиггүй байдлыг бий болгоно. Бүр онцгой тохиолдолд буюу хүчин зүйлийн бүх орлого нь алдагдсан боломжийн зардал байгаа тохиолдолд түүнд оногдуулсан бүх татварыг ажил олгогч төлдөг.