Más contenido relacionado La actualidad más candente (20) Similar a Cs101 lec1 (20) Más de Nergui Batjargal (20) Cs101 lec12. S.CS101 Компьютерийн хэрэглээ 1
хичээлийн агуулга
№ Сэдвүүд Хичээлийн агуулга
1 Мэдээллийн технологи
Information Technology
Компьютерийн төрөл, Компьютерийн
үндсэн ойлголт, Техник хангамж,
Програм хангамж, Ажиллах орчин,
Аюулгүй байдал, Мэдээллийн
технологийн талаарх ойлголтууд, ...
2 Компьютер ашиглах,
файл удирдах
Using computer and
Managing files
Компьютерийг ашиглах, Windows XP
үйлдлийн системд ажиллах, ...
3 Word processing Microsoft Word 2007 програм
4 Spreadsheets Microsoft Excel 2007 програм
5 Presentation Microsoft Powerpoint 2007 програм
2
3. Багшийн өгөх 70 оноог дүгнэх журам
Ирц 10
Бие даалт 16
Лаборатори 20
Сорил 24
1. Мэдээллийн технологи , Үйлдлийн систем ашиглах 6–р
долоо хоног 45 мин
2. Microsoft word 11 – р долоо хоног 45 мин
3. Microsoft excel 15 – р долоо хоног 45 мин
3
4. Компьютер гэж юу вэ?
4
Компьютерийн бүтцийг дараах 2 хэсэгт
хуваан үзэж болно.
• техник хангамж (hardware)
• програм хангамж (software)
Компьютер нь өгөгдлийг боловсруулах,
хадгалах, дамжуулах зориулалт бүхий
тодорхой зааврын дагуу
програмчлагддаг төхөөрөмж юм.
5. Техник хангамж
– эд анги
– компьютерийн иж бүрдэл хэсэг
– системийн блок, түүн дотор байрлах бичил
схем
– тэжээлийн үүсгүүр гэх мэт бүгдийг ойлгоно.
Техник хангамжийг удирдан ажиллуулах команд,
заавруудын багцыг програм хангамж гэж нэрлэнэ.
– техник хангамжийг удирдан ажиллуулах үүрэг
бүхий үйлдлийн систем
– түүний орчинд ажиллах бүх төрлийн
програмууд 5
Компьютерийн бүтэц
6. Компьютерийн төрлүүд
– Laptop: Зөөврийн компьютер
– PDA – Personal Digital Assistant: Халаасны
компьютер
– Personal computer: Жижиг, microprocessor дээр
үндсэлсэн нэг хэрэглэгчийн PC буюу
персональ
компьютер, энэ компьютерийг IBM
(International
Business Machine) 1981 оноос эхлэн
үйлдвэрлэж
эхэлсэн.
– Workstation: Хүчирхэг, нэг хэрэглэгчийн
компьютер бөгөөд персональ6
7. – Minicomputer: Олон хэрэглэгчийн компьютер,
Хүчин чадал нь 10-с зуун хэрэглэгчидийн үйл
ажиллагааг зохицуулах чадалтай.
– Mainframe: Олон хэрэглэгчийн компьютер, Хүчин
чадал нь 100 - аас мянган хэрэглэгчидийн үйл
ажиллагааг зохицуулах чадалтай.
– Supercomputer: Хамгийн хурдан компьютер,
хэдэн зуун сая үйлдлийг нэг секундэд хийж
гүйцэтгэх чадалтай.
7
Компьютерийн төрлүүд
9. Desktop computers
Энэ компьютерийг ширээн
дээр байрлуулж ашигладаг.
Энэ төрлийн компьютерийн
бүрдэл хэсгүүд нь салангид
үйлдвэрлэгддэг бөгөөд
системийн блок, дэлгэц, гар,
хулгана болон бусад дагалдах
хэрэгслүүдтэй байна.
9
10. Laptop болон notebook
компьютерүүд
Овор хэмжээ, жин багатай,
зөөж авч явахад зориулан
үйлдвэрлэгдсэн зөөврийн
компьютер нь цэнэг
хураагууртай байдаг учир
хаана ч авч явахад
тохиромжтой бөгөөд бүх эд
ангийг нэг дор угсарч илүү
цомхон болгож өгсөн давуу
талтай.
10
11. Apple компьютер
Apple фирм үйлдвэрлэдэг энэ
компьютерийн үйлдлийн систем,
хэрэглээний програмууд нь бусад
персональ компьютерийнхтэй
адилгүй, тусгай зориулалтын
програм хангамжууд шаарддаг.
Зарим төрлийн техник хэрэгслүүд ч
зөвхөн МаС үйлдлийн системд
зориулан хийгдсэн байдаг.
Apple фирмийн үйлдвэрлэн гаргадаг
бүтээгдэхүүнүүд болох iPhone, iPod,
iPad зэрэг нь олон үйлдлүүдтэй
үйлдвэрлэгдэн гарсан бөгөөд хүн
төрөлхтний хэрэгцээнд илүү нийцсэн
бүтээгдэхүүн болж чадсан.
11
12. Хувийн дижитал туслах
Personal digital assistants хувийн дижитал туслах
гэж нэрлэгдэх энэ төхөөрөмж нь батерейгаар
ажилладаг, халаасанд авч явахад тохиромжтой.
Хүчин чадлын хувьд PC компьютерт хүрэхгүй
боловч тодорхой үйлдлүүдийг гүйцэтгэх, тэмдэглэл
хөтлөх, уулзалтын цагийн хуваарь хийх, тоглоом
тоглох, зарим нэг нь гар утас болгон ашиглах,
интернэтэд холбогдох боломжтой байдаг.
Мэдрэгчтэй дэлгэцтэй учир тусгай зориулалтын
гар, дэлгэц гэх мэт нэмэлт төхөөрөмж шаарддаггүй.
12
13. Ухаалаг гар утас /Smartphones
Smartphone нь компьютерийн хийдэг
олон үйлдлийг хийж чаддаг ухаалаг
гар утас юм. Эдгээр нь үйлдлийн
системтэй байх ба хэрэглээний
програмууд суулгаж болдог. Энэ
утсаар интернэтэд холбогдох,
харилцаж буй хүмүүсийн мэдээллийг
цэгцлэх, э-шуудан илгээх, зурвас
илгээх, тоглоом тоглох, зураг авах
гэх мэт олон үйлдлийг гүйцэтгэнэ.
Зарим нэг нь GPS буюу байршил
тодорхойлогч хэрэгсэлтэй байдаг.
Энэ утсанд гар, дэлгэц залган
ашиглаж болно. 13
14. Tаблет компьютер /Tablet PCs
Таблет компьютер нь мобайл компьютер, зөөврийн
компьютер хоёрыг нэгтгэж үйлдвэрлэсэн төхөөрөмж
юм. Laptop компьютер шиг дэлгэцтэй зөөврийн
компьютерүүдийн адил зураг зурах, текст бичих гэх
мэт үйлдлийг тусгай үзэгний тусламжтай гүйцэтгэх
бөгөөд гар бичмэлийг ч текст болгон хөрвүүлэх
боломжтой. Зарим таблет компьютерүүдийн дэлгэц,
гар нь нугасаар холбогдсон хавтастай төстэй
үйлдвэрлэгддэг олон янзын загваруудтай байдаг.
14
15. Техник хангамж
Үүнд:
Input – Оролтын
Output – Гаралтын
Processing – Боловсруулалт хийх
Storage – Мэдээлэл хадгалах
Communications – Холболтын
15
Техник хангамж – Hardware нь бидний нүдэнд
харагдаж, гарт баригдаж буй биет зүйлс бөгөөд
дараах 5 хэсэгт хуваан үзэж болох юм.
19. Оролтын төхөөрөмж
Гар Хулгана Trackball
Хулгана
Touchpad
Webcamera JoystickGamepad
Микрофон
Scanner Digitalcamera
Оролтын төхөөрөмжийн үүрэг нь
өгөгдлийг цуглуулж, компьютерт
боловсруулах боломжтой болгон
хөрвүүлэх явдал юм.
19
20. Mouse
Хулгана бол компьютерийн дэлгэцэн дэх обьектуудыг
сонгох зорилгоор ашиглагддаг, компьютерт мэдээлэл
оруулах төхөөрөмж юм. Хулгана нь олон төрөл байх
бөгөөд утастай, утасгүй байж болно. Утасгүй хулганыг
ашиглахад түүнийг удирдах үүсгүүрийг компьютерт
залгана. Энэ нь USB (universal serial bus) портод
залгагдах жижиг төхөөрөмж байх юм.
Хулгана ихэвчлэн хоёр товчлууртай: зүүн гар талд
байрлаж байгааг үндсэн товчлуур, нөгөөг туслах
товчлуур гэх бөгөөд Mouse1, Mouse2 гэж нэрлэх
тохиолдол байдаг. Товчлууруудын хооронд
өнхрүүлэгч байх бөгөөд дэлгэцийг удирдах мөн
нэмэлт нөхцөл бүхий үүрэгтэй. 20
22. Гар нь үсэг, тоон товчлуураас гадна тусгай
зориулалтын товчлууруудтай байна.
Функциональ товчлуур, компьютерийн гарны дээд
хэсэгт байрладаг. Энэ нь хаана ашиглахаас
хамааран өөр өөр үйлдэл гүйцэтгэнэ.
Тоон товчлуур, ихэнх компьютерийн гарны баруун
хэсэгт байрладаг бөгөөд тоог хурдан оруулах
боломжтой.
Туслах товчлуур, дээш доош заасан сум болон
бусад нэмэлт товчлуурууд нь баримт бичиг, вэб
хөтлөгчтэй ажиллах үед хуудас хуудсаар нь
шилжүүлэх харах зэрэг олон боломжийг
олгодог. 22
Keyboard
23. Скайнер
Фото, график болон
текстийг компьютерт файл
болгон оруулдаг
төхөөрөмж юм. Скайнерийг
үйлдвэрлэсэн компани,
үүрэг зориулалт, dpi – dots
per inch буюу
нягтаршилаар нь ангилж
болно.
23
24. Гаралтын төхөөрөмжүүд
Гаралтын төхөөрөмжийн үүрэг нь компьютер дээр
боловсруулсан мэдээллийг хэрэглэгчдэд харуулах,
хүргэх явдал юм.
Хавтгай дэлгэц Дэлгэц Speaker
Color printer Laser printer Туузан хортой printer24
26. Monitor
Монитор нь текст болон график мэдээллийг
дэлгэцэнд харуулах төхөөрөмж юм.
Өргөн хэрэглээнд 2 төрлийн дэлгэц байдаг.
– CRT(катодын цацрагт хоолой бүхий технологи
ашиглан үйлдвэрлэгдсэн)
– Бусад төрлийн технологиор бүтээгдсэн
дисплейнүүд маш нимгэн байдаг. Эдгээр
хавтгай экрантай дэлгэцийг flat-panel display гэнэ.
27
27. Дэлгэцийн үзүүлэлт:
Дэлгэц нь нь доор дурьдсан зүйлүүдээр
хоорондоо ялгагдаж байдаг. Үүнд:
– Үйлдвэрлэсэн компани
– Дэлгэцийн хэмжээ - Inch
– Wide (хир зэргийн өргөнтэй) эсэх
– Өнгө ялгаруулалт
– Үйлдвэрлэсэн технологи гэх мэт
29
28. Принтер
Хэвлэх төхөөрөмж (принтер) нь өгөгдлийг
цаасан дээр хэвлэж гаргах үүрэгтэй. Инк
буюу бэх ашиглан хэвлэдэг, лазер буюу
гэрлээр шарж мэдээллийг хэвлэдэг хоёр
төрлийн принтерийг өргөн хэрэглэж байна.
Лазер принтер нь өндөр чанарын хэвлэгч
бөгөөд ашиглахад хялбар байдаг.
30
29. Принтерийг нь ширээний, зөөврийн, impact
эсвэл non impact төрлийн гэж ангилж үзэж
болно.
Impact принтер
– Impact буюу dot-matrix матрицан принтер
нь жижиг зүү бүхий булаар инк буюу
чернилэн туузан дээр цохиж зураг болон
тэмдэгтийг хэвлэдэг. Секундэд 40-300
тэмдэгтийг хэвлэдэг. Өнгөт тууз нь цөөн
хэдэн тооны өнгийг гаргах чадвартай тул
хямд төсөр давуу талтай боловч график
зургийг хэвлэх чанар муу, дуу чимээ их
гаргадаг байна. 31
Принтерийн төрөл
30. Принтерийг нь ширээний, зөөврийн, impact
эсвэл non impact төрлийн гэж ангилж үзэж
болно.
Non Impact принтер
Принтерийн механизм ба цаасны хооронд
ямар нэг шууд физик контакт үүсгэлгүйгээр
дүрс, тэмдэгтийг хэвлэнэ. Импаст бус
принтерийг дараах байдлаар ангилна.
– Laser принтер
– Inkjet принтер
– Thermal принтер
32
Принтерийн төрөл
31. – Transportable 5 фунт жинтэй, ширээний
принтер шиг өндөр түвшинд хэвлэх, хувьсах
цахилгаан гүйцдээр тэжээгдэх чадвартай.
– Ultraportable: 2 фунт жинтэй, зөөж
явахад авсаархан, батерей болон хувьсах
гүйдлээр ажиллана. Гэвч тусгай хэвлэлийн
цаасыг зөвхөн нэг нэгээр нь принтерт хийх
гар ажиллагаатай.
36
Зөөврийн принтер
32. Плоттер
Олон өнгөөр өндөр чанартай график дүрслэх
тусгай гаралтын төхөөрөмжийг хэлнэ. Үүнийг
ихэвчлэн газрын зураг, архитектурын зураг гэх
мэтийг зурахад хэрэглэнэ. Плоттер нь drum bed
гэсэн 2 янз байна.
37
Plotter
33. Модем нь телефон утасны шугам эсвэл өндөр
хурдны кабелиар мэдээллийг компьютер рүү
илгээх, хүлээн авах төхөөрөмж юм. Модем нь
зарим үед системийн блокт байхаар
үйлдвэрлэгдсэн байх бөгөөд өндөр хурдны
модемууд ихэвчлэн компьютерээс салангид
байдаг.
Чанга яригч, модем - Speakers
Modem
Спикер буюу чанга яригч нь компьютерт
суурилсан эсвэл кабелиар компьютерт
залгагдах зориулалттай үйлдвэрлэгддэг дуу
сонсох гаралтын хэрэгсэл юм. Интернэтэд
холболтыг хэд хэдэн хэлбэрээр хэрэглэж болох
ба түүний нэг нь модем ашиглан холбогдох
гарц юм.
39
34. Processing – Боловсруулалт
хийх төхөөрөмж
Боловсруулалт хийх төхөөрөмж нь
компьютерийн програм хангамжаас ирж буй
командыг хүлээн авч, гүйцэтгэх үүрэгтэй.
Жишээ нь хүснэгтэн мэдээлэл дээрх мөнгөний
дүнг нэгтгэж гаргах гэх мэт. Боловсруулалт хийх
төхөөрөмжүүдийг дараах байдлаар ангилна.
– Central Processing Unit (CPU)
– Random Access Memory(RAM)
– Read only Memory (ROM)
40
35. Системийн блок /System unit
Бидний процессор гэж нэрлэж дассан энэ
төхөөрөмжийг Системийн блок гэнэ. Маш
олон микросхем, бичил эд ангиудыг багтаасан
байдаг бөгөөд эдгээрээс хамгийн чухалд
тооцогдох central processing unit (CPU) - төв
процессор буюу микропроцессор, random
access memory (RAM) - шуурхай санах ой зэрэг
элементүүдийн талаар авч үзнэ.
Компьютерийн бараг бүх эд ангиуд системийн
блоктой кабель утсаар холбогдоно. Системийн
блокт гаднаас залгагддаг эд ангиудыг гадаад
төхөөрөмж гэж нэрлэдэг.
1. CD/DVD drive 2. Floppy disk drive 41
36. CPU
Хөргүүр – Cooler нь
процессорыг хөргөх үүрэгтэй,
байдаг бөгөөд хийгдсэн
материал болон хэмжээгээрээ
хоорондоо ялгаатай.
CPU CPU нь өгөгдөл боловсруулах,
тооцоолох гол үйлдлийг хийж
байгаа процессорын хэсэг юм.
CPU процессорын хурд
Gigahertz Ghz, Cache - санах ойн
хэмжээ КВ, өгөгдөл дамжуулах
хурд MHz нь гол үзүүлэлт юм.
42
37. Random Access Memory – RAM
RAM (Random Access Memory) Персонал
компьютер ажиллаж байх үед мэдээллийг
хаана хадгалах эсвэл хааш нь шилжүүлэх
зэргийг RAM буюу шуурхай санах ой
зохицуулж байдаг. RAM нь процессороос
өгсөн командын дагуу өгөгдлийг асар хурдан
хугацаанд уян болон хатуу диск рүү бичих
эсвэл эдгээрээс болон CDROM-с уншдаг.
43
RAM-н хэмжээг GB-р хэмжих бөгөөд
өгөгдөл дамжуулах хурд MHz, санах ойн
хэмжээ GB, RAM-ны төрөл (SDRAM,
DDRAM, DDR2, DDR3) зэргээрээ хоорондоо
ялгаатай байдаг.
38. ROM (Read Only Memory)
Тогтмол санах ой руу өгөгдлийг бичих
боломжгүй зөвхөн уншдаг бөгөөд
компьютерийг асаахад ажиллуулдаг boot
програм хадгалагддаг. RAM – с ялгагдах
онцлог нь компьютерийг унтраасан байхад
ч өөр дээрх мэдээллээ алдалгүй хадгалсаар
байдаг. Учир нь тогтмол санах ойг таны
компьютер дотор байрлах 3.5 V-н зай
тэжээж байдаг.
Гэхдээ RAM, ROM – г зөвхөн персонал
компьютерт байдаг гэж үзвэл энэ нь буруу
ойлголт юм. Mодем, принтер, CD-ROM зэрэг
олон дагалдах төхөөрөмжүүд өөртөө санах
ойтой байдаг байна.
45
39. Санах ойн хэмжих нэгж
=240 Byte=1024 Gigabyte1 TB Terabyte
=230 Byte=1024 Megabyte1 GB Gigabyte
=220 Byte= 1024 Kilobyte1 MB Megabyte
=210 Byte= 1024 Byte1 KB Kilobyte
Өгөгдлийн хамгийн бага нэгж нь 1 Bit,
8 Bit нь 1 Byte болдог.
47
40. Storage – Хадгалах төхөөрөмж
Мэдээлэл хадгалах төхөөрөмжийн үүрэг нь
өгөгдөл, програм хангамж болон бусад бүх
төрлийн мэдээллийг удаан болон түр
хугацаагаар хадгалах үүрэгтэй. Хадгалах
төхөөрөмжүүдийг дараах байдлаар ангилна.
– Хатуу диск
– Уян диск
– Оптик диск/Компакт диск
– Bluray диск
– Zip диск
– Tape төхөөрөмж
48
41. Hard disk drive
Компьютерт мэдээллийг хадгалах
хэрэгслийг суурин диск / хатуу диск
(hard disk) гэж нэрлэдэг. Компьютерт
нэг болон хэд хэдэн хатуу диск байж
болно. Энэ диск нь мэдээллийг хатуу
зээрэнцэг хэлбэрийн соронзон гадаргуу
бүхий хавтгайнууд дээр хадгалдаг.
Компьютерт ашиглагдаж байгаа бүх
мэдээлэл, програмуудыг суурин диск
дээр хадгалах бөгөөд системийн блок
дотор байрладаг.
49
42. Хатуу дискийн үзүүлэлт
– Хатуу дискийн эргэлтийн хурд RPM
– Санах ойн багтаамж GB/TB
– Үйлдвэрлэсэн компани, технологи(ATA, SATA
I / II)
– Унших бичих хурд
– Хэмжээ 2,5 инч, 3,5 инч
Соронзон
диск
Laser толгой
50
43. Компакт дискэн төхөөрөмж
– CD, DVD drives
CD драйвер нь компакт дискнээс мэдээллийг уншихад
(мэдээллийг нээх) лазерийн гэрэл ашигладаг. Гэвч ихэнх CD
драйвер нь компакт диск уншихаас гадна компакт дискэнд
мэдээллийг бичдэг.
Хэрэв таны компьютер бичигч төхөөрөмжтэй бол мэдээллийг
хоосон компакт дискэнд бичиж хадгалах боломжтой.
Түүнчлэн CD драйвераар хөгжмийн компакт дискийг сонсох
боломжтой. DVD драйвер нь DVD уншихаас гадна CD
драйвераар хийдэг бүх үйлдлийг гүйцэтгэнэ. Хэрэв таны
компьютер DVD драйвертай бол DVD дээр бичигдсэн киног
үзэх боломжтой. Мөн ихэнх DVD драйвер нь хоосон DVD
дээр мэдээлэл бичдэг.
51
44. Оптик диск / Компакт диск
- (Compact disk-CD)
Энэ төрлийн диск нь мэдээлэл хадгалахад
тохиромжтой бөгөөд лазерийн гэрлийн
тусламжтайгаар уншиж бичдэг.
Зөөвөрлөхөд хялбар, жин болон хэмжээ
жижиг
Хурдан уншиж, бичдэг. Оптик дискүүд
дараах багтаамжтай байдаг.
– CD - 700 MB
– DVD - 4.7 GB
– Blu-Ray - 25 GB
– HD-DVD – 15 GB
52
45. Дискнүүдийн ялгаа
Төхөөрөмж Үүрэг
CD-ROM Зөвхөн унших (CD-R)
CD-Writer Унших, бичих (CD-R, CD-RW)
DVD-ROM Зөвхөн унших (CD, DVD)
Combo ROM DVD ROM, CD Writer хавсаргасан
DVD-Writer Унших, бичих (CD, DVD)
Blu-Ray Унших, бичих (CD, DVD, Blu-Ray) 53
49. Компьютерийг цахилгаанаар хангадаг
төхөөрөмж бөгөөд хувьсах хүчдлийг тогтмол
хүчдэл болгон хувиргаж, хүчдлийг бууруулан
эх хавтанд холбогдон ажилладаг. Тэжээлийн
блокны хүчин чадал нь Ватт-р хэмжигддэг.
Тэжээлийн блок
59