SlideShare una empresa de Scribd logo
1 de 70
ВИРТУАЛ ТЕХНОЛОГИЙН ТЭНХИМ, 
Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
Мэдээллийн Технологийн 
www.emust.edu.mn 
хэрэглээ - I 
Код: U.IT101 
1
Сэдэв: Системийн бүрэлдэхүүн 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
2
Системийн Тохиргоо 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
Агуулга 
Системийн Үнэлгээний 
Индекс 
3
“Мэдээллийн систем” /Information system/ гэдэг бол 
компьютер ашиглан ажлыг хөнгөвчилдөг систем юм. 
Мэдээллийн системийг ямар төрлийн компьютер ашиглаж 
байгаагаар нь болон мэдээлэл боловсруулах горимоор нь 
ангилдаг. Системийг хөгжүүлж байхад системийн зорилгод 
нийцсэн системийн тохиргоог хийх шаардлагатай. 
1. Мэдээллийн системийн мэдээлэл боловсруулах горимууд 
a) Төвлөрсөн боловсруулалт /Centralized processing/ 
b) Тархсан боловсруулалт /Distributed processing/ 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
4
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
5 
a) Төвлөрсөн боловсруулалт 
“Төвлөрсөн боловсруулалт” гэдэг нь бүх боловсруулах үйлдлүүд 
нэг компьютер (толгой компьютер)-ээр хийгдэж байгаа 
боловсруулах горим юм. Ийм төрлийн боловсруулах горим нь 
онлайн системүүдэд1 ашиглагддаг. 
Төвлөрсөн боловсруулалтын онцлог шинж чанарууд: 
Нэг компьютер удирдагад ашигласнаар тоног төхөөрөмж болон 
бие бүрэлдэхүүнд анхаарах боломжийг олгодог. 
Үйл ажиллагааны, аюулгүй байдлын, засвар үйлчилгээг 
зохицуулахад хялбар. 
Хэрвээ боловсруулалт явуулдаг компьютер доголдвол систем 
бүхэлдээ зогсоно.
b) Тархсан боловсруулалт (Distributed processing) 
“Тархсан боловсруулалт” гэдэг нь боловсруулах үйлдлүүд 
cүлжээгээр холбогдсон хэд хэдэн компьютерүүдэд хуваагдаж 
хийгддэг боловсруулах горим юм. Ийм төрлийн боловсруулах горим 
нь Хэрэглэгч/сервер системүүдэд1 ашиглагддаг. 
Тодорхойлолт: Онлайн систем /Online System/– Харилцаа 
холбооны шугамыг ашиглан компьютерүүд болон боловсруулах 
үйлдлийг холбодог системийн тохиргоо юм. 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
6
Тархсан боловсруулалтын онцлог шинж чанарууд: 
Системийн функцыг тэлэхэд хялбар. 
Хэрвээ нэг компьютер доголдвол систем бүхэлдээ зогсоно. 
Боловсруулалт нь хэд хэдэн компьютерүүдээр хийгдсэнээр үйл 
ажиллагаа, аюулгүй байдлын, засвар үйлчилгээг зохицуулахад 
төвөгтэй болж ирдэг. 
Хэрвээ ямар нэгэн гажиг илэрвэл, гажигийн эх үүсвэрийг олоход 
хэцүү байх талтай. 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
7
Тоног төхөөрөмжийн тохиргооны хувьд тархсан боловсруулалт нь 
“хөндлөн тархалт” ба “босоо тархалт” гэж ангилж болно. 
Хөндлөн тархалт /Horizontal Distribution/ 
“Хөндлөн тархалт” бол компьютерүүд болон ажлын машинуудыг1 
дан боловсруулах2 чадвараар холбож боловсруулалтыг тархаадаг 
боловсруулах горим юм. 
Босоо тархалт /Vertical Distribution/ 
“Босоо тархалт” бол компьютерүүдийн шатлал болон 
боловсруулалтыг явуулдаг терминалуудыг холбож үйлдлүүдийг 
тархаадаг боловсруулах горим юм. 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
8
Тодорхойлолт: 
Хэрэглэгч/сервэр (Client server) систем – 16-р хуудас 
Хэрэглэгч/сервер системээс харна уу 
Ажлын машин (Worskstation) – 8-4-1 Тоног төхөөрөмж Бүлгээс 
харна уу 
Дан боловсруулалт (Standalone)– Нэг компьютер сүлжээнд 
холбогдолгүйгээр ганцаараа боловсруулалт хийдэг системийн 
тохиргоо юм. 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
9
2. Мэдээллийн системийн тохиргоо (Information 
system configuration) 
Мэдээллийн системүүдийн ердийн тохиргоонууд: 
a) Хосолсон систем (Dual system) 
“Хосолсон систем” нь зэрэгцэн ижил боловсруулалтыг хийн 
боловсруулалтын үр дүнд алдаа байгаа эсэхийг шалгадаг хоёр 
системүүдийг ашигладаг. Хэрвээ доголдол гарвал доголдсон систем 
тусгаарлагдаж бусад системүүд үйл ажиллагаагаа хэвийн 
үргэлжлүүлдэг. 
b) Хоёр талт систем (Duplex system) 
“Хоёр талт систем” нь хоёр систем ашигладаг; нэг систем нь гол 
системээр (одоо ашиглагдаж буй систем), нөгөө систем нь хоёрдахь 
систем (нөөц систем)-ээ ашигладаг. 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
10
Гол систем ихэвчлэн боловсруулалтыг хийдэг. Хэрвээ голлох систем 
доголдвол хоёр талт систем хоёрдагч систем рүү гол системийн 
боловсруулалтыг шилжүүлэн үргэлжлүүлдэг. 
c) Хязгаарлагдсан хэрэглэгч (Thin client) 
“Хязгаарлагдсан хэрэглэгч” нь сервер талд байгаа хэрэглээний 
програмууд болон файлуудыг зохицуулан хэрэглэгч талын 
компьютерийг багахан хэмжээний функцын хүрээнд хязгаарладаг. 
Хэрэглэгчийн талаас систем нь энгийн серверт холбогдох болон 
оролт/гаралтын үйлдлийг холболтыг бэлтгэх үйлдлүүдээр явагдах 
боломжтой. Энэ нь үйл ажиллагааны удирдлагыг хялбарчлах ба 
аюулгүй байдлыг ч мөн нэмэгдүүлдэг. 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
11
Тодорхойлолт: 
Параллел боловсруулалт (Parallel processing) – нэг ажлыг 
гүйцэтгэхээр хэд хэдэн компьютерүүдийг холбон ерөнхий гаралтыг 
нэмэгдүүлэх арга юм. 
Бөөгнөрсөн систем (Cluster system) – хэд хэдэн 
компьютерүүдийг сүлжээгээр холбон нэг систем мэт хамтран 
ажилладаг системийн тохиргоо юм. 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
12
3. Мэдээллийн системийн хэрэглээ (Uses of 
Information systems) 
a) Харилцан үйлдлийн боловсруулалт (Interactive processing) 
“Харилцан үйлдлийн боловсруулалт” гэдэг нь хэрэглэгч болон 
компьютерийн хоорондох харилцан үйлдлийн хэлбэр юм. Хэрэглэгч 
нь компьютерээс ирсэн хүсэлтэд дэлгэцийн тусламжтайгаар 
хариулан компьютертэй идэвхтэйгээр харилцан боловсруулах 
үйлдлийг харилцан биелүүлдэг. 
b) Шууд боловсруулалт (Real-time processing) 
“Шууд боловсруулалт” нь мэдээлэл үүсэхэд боловсруулалт шууд 
явагдах горим юм. Банкны ATM, тгалт тэрэгний суудал захиалгын 
системүүд гэх мэт онлайн системүүдэд ашиглагддаг. 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
13
c) Багц боловсруулалт (Batch processing) 
“Багц болосвруулалт” гэдэг нь мэдээллийг тодорхой хугацааны 
турш хуримтлуулан багцаар нь боловсруулах горим юм. Багц 
боловсруулалт нь боловсруулах тохиргоог тааруулснаар 
автоматжих ба энэ нь компьютерийг ихэвчлэн ашигладаггүй үед 
боловсруулалт явуулах боломжийг олгодог. 
Энэ горим нь төлбөрийн тооцоо зэрэг удирдлагын зориулалттай 
мэдээлэл боловсруулалтанд ашиглагддаг. 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
14
Тодорхойлолт: 
Гол болон хоёр дах системтэй харьцах (Handling of primary 
and secondary systems)– хоёрдах системтэй хэрхэн харилцахаас 
шалтгаалан хоёр төрлийн хосолсон систем байдаг. 
Идэвхгүй зогсолтын систем (Cold standby system) – Гол 
систем ихэвчлэн шууд боловсруулалтыг хийдэг байхад хоёрдагч 
систем багц боловсруулалт гэх мэт бусад боловсруулалтыг хийдэг. 
Идэвхтэй зогсолтын систем (Hot standby system)– Гол болон 
хоёрдагч системүүд тусдаа болосвруулалт хийхгүйгээр хоёрдагч 
систем гол системтэй адил түвшинд, нөөц системийн байдалтай 
байдаг. 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
15
Тэнцүү систем (Peer to Peer P2P) – сүлжээг хамарсан системийн 
төрөл. Тэнцүү системд компьютерүүд тус тусын үүргийг оноон 
авахгүйгээр тэнцүү эрхтэйгээр сүлжээнд холбогддог. Тиймээс 
сервер болон хэрэглэгчдийн хооронд ялгаа байдаггүй. 
Тэнцүү системийн загвар Хэрэглэгч/сервэр системийн Загвар 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
16
Вэб систем (Web system)– сервер дээр үйл ажиллагаа явуулах 
ба хөтөчийг ашиглан хоёр талт холбоог хийдэг систем. Худалдааны 
цахим хуудсууд болон цахим шуудан дээр харагддаг худалдан 
авалтын сагснууд нь вэб системийн хэрэглээний хэлбэр юм. 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
17
4.Хэрэглэгч/сервер систем (Client/server system) 
Хэрэглэгч/сервер систем нь сервер болон хэрэглэгчийн үүргийг 
тодорхойлсон систем юм. Сервер нь сүлжээнд холбогдсон 
компьютерүүдэд үйлчилдэг байхад хэрэглэгч нь сервэрт 
үйлчилгээний хүсэлт гаргадаг. 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
18
a) Хэрэглэгч/сервер системийн шинж чанарууд (characteristics): 
Шинж чанарууд Тайлбар 
Системийн багассан 
ачаалал 
Үүргүүд хэрэглэгч болон серверийн хооронд хуваагдан системийн 
ачааллыг багасгадаг 
Багассан 
суурилуулалтын 
зардал 
Тоног төхөөрөмжийн нөөцийг(принтер, хатуу диск зэрэг) хамтран 
хэрэглэснээр суулгалтын зардал багасдаг. 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
Нэмэгдсэн үр 
бүтээмж 
Програм хангамжийн нөөцийг хамтран ашигласнаар хэрэгтэй мэдээлэл 
хэрэгтэй үедээ боловсруулагдан ажлын үр бүтээмж нэмэгддэг. 
Хялбар системийн 
тэлэлт 
Сервер болон хэрэглэгчид хялбархан нэмэгдэж болно. 
Системийн 
удирдлагын 
нэмэгдсэн төвөгтэй 
байдал 
Тоног төхөөрөмж болон програм хангамжийн нөөц нь хэрэглэгч, сервер 
бүрт тусдаа зохицуулагдах шаардлагатай болсноор системийн хэмжээ 
нэмэгдэхтэй холбогдон систем ч нарийн төвөгтэй болдог. Мөн ямар нэгэн 
асуудал гарвал тусгаарлан засахад хэцүү. 
19
b) Хэрэглэгч/серверийн системд серверүүд өөрсдийн үүргээр 
ангилагддаг. Серверийн төрлүүд: (Types of Servers) 
Серверийн төрөл Тайлбар 
Файл сервэр 
File Server 
Файлуудыг хамтран зохицуулдаг сервэр. Хэрэглэгчид файлуудыг сервер 
дээр хуваалцан мэдээллийг үр бүтээмжтэй байлгадаг. 
Принтер сервер 
Printer server 
Принтерийг удирдан зохицуулдаг сервэр. Хэрэглэгчид түр хугацаанд 
хэвлэх мэдээллийг принтер сервэрийн хатуу дискэнд хадгалах ба 
мэдээлэл хэвлэх дараалалд бүртгэгдэн, дарааллаараа хэвлэгддэг. 
Мэдээллийн сан сервер 
Database Server 
Мэдээллийн сангийн удирдлага байдаг сервер. (Database Management 
System DBMS) Энэ нь бүх хэрэглэгчид шууд мэдээллийн санд холбогдсон 
орчинг бий болгож чаддаг. Хэрэглэгчийн хүсэлтийн дагуу мэдээллийн 
сан сервер нь их хэмжээний мэдээлэлд хайх, хүснэгтлэх, төрөлжүүлэх 
зэрэг боловсруулалт явуулан хэрэглэгчдэд зөвхөн үр дүнг илгээдэг. 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
20
Сүлжээний принтер (Network printer)– серверээр хэвлэдэг 
функцтэй принтер. Байгууллагуудад ашиглагддаг лазер принтерүүд 
нь нэгэн төрлийн сүлжээний принтер юм. Хэрэглэгчид принтерийг 
төвлөрсөн хаб-д холбосноор сүлжээний принтерийг ашиглах 
боломжтой. Гэхдээ бүх хэрэглэгчдэд принтерийг таниулсан байх 
ёстой. 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
21
Гурван давхаргат архитектур-(Three-layer architecture) 
“Гурван давхаргат архитектур” нь хэрэглэгч/сервер системийн 
хэрэглээг 3 горимд хуваадаг систем юм. 
Гурван давхаргат архитектур-т хэрэглэгч болон серверийн хооронд 
шилжиж байгаа мэдээллийн хэмжээг хязгаарлах зорилгоор 
мэдээллийг сервер дээр боловсруулдаг. 
Хэрэглээг гурван горимд хувааснаар мэргэших байдал илүү хялбар 
болдог. 
Ердийн хэрэглэгч/сервер систем нь “хоёр давхаргат архитектур” 
гэж нэрлэгддэг. 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
22
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
23 
Гурван давхар архитектурын шатлал 
Эхний давхарга Үзүүлэх давхарга Хүнтэй харилцах 
түвшин 
Хоёр дахь 
давхарга 
Хэрэглээний давхарга Мэдээллийг 
боловсруулах түвшин 
Гурав дахь 
давхарга 
Мэдээллийн давхарга Мэдээллийн санд 
нэвтрэх түвшин
Системийн үнэлгээний индексүүд-(System evaluation 
indexes) 
Системийн үнэлгээний индексүүд нь компьютерийн гүйцэтгэл, 
найдвартай байдал, зардлын үр ашигтай байдал зэргийг цогцоор нь 
харгалзан үзэхийг шаарддаг. 
1. Системийн гүйцэтгэл-(System Performance) 
Системийн гүйцэтгэлийг системийн тест болон хүлээн авах тестийн 
нэг хэсэг болох “гүйцэтгэлийн тест”/performance test/-ыг хийж 
хэмждэг. Гүйцэтгэлийн тест нь боловсруулалтын шинж чанар болох 
хариулах хугацаа (response time), өөрчлөгдөх хугацаа (turnaround 
time), жишиг шаардлага (benchmark) зэрэг хангагдаж байгаа 
эсэхийг шалгадаг. 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
24
Боловсруулалтын шинж чанар: 
a) Хариулах хугацаа-(Response time) 
“Хариулах хугацаа” бол компьютер анх боловсруулалт 
хийх хүсэлт авснаас хойш хариу үйлдэл үзүүлэх 
хугацаа юм. Энэ нь онлайн системүүдийн гүйцэтгэлийг 
үнэлэхэд хэрэглэгддэг. Хариулах цаг нь CPU-ны 
гүйцэтгэл болон холбогдсон хэрэглэгчдийн тооноос 
хамаардаг. Бага ачаалалд хурдан хариулах бол их 
ачаалалд удаан хариулна. 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
25
b) Өөрчлөгдөх хугацаа-(Turnaround time) 
“Өөрчлөгдөх хугацаа” бол компьютер дараалсан даалгавруудыг 
биелүүлэх хүсэлтийг хүлээн авснаас хойш бүх боловсруулсан үр 
дүнг хүлээн авах хүртэл хугацаа юм. Энэ нь багц боловсруулалтын 
гүйцэтгэлийг үнэлэхэд хэрэглэгддэг. 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
26
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
27 
c) Жишиг-(Benchmark) 
“Жишиг” бол системийн гүйцэтгэлийг хэмждэг индекс юм. Энэ нь 
хариулах хугацаа болон CPU-ний ажиллагаа зэргийг хэмжин, хэд 
хэдэн компьютерийн гүйцэтгэлийг харьцуулан үнэлдэг. 
Гаралт-(Throughput) нь системийн нэгж хугацаанд гүйцэтгэх 
ажлын хэмжээ юм.
2.Системийн найдвартай байдал-(System reliability) 
Системийг суурилуулахад системийн хэрэглэгчдэд найдвартай 
байдлыг анхаарах нь чухал. Үйл ажиллагааны туршид ямар нэгэн 
үйл ажиллагааг зогсоох функц байхгүй байхыг баталгаажуулан 
системийн найдвартай байдлыг сайжруулдаг. 
a) Системийн найдвартай байдлын индекс Index for system reliability 
“Ажиллагаатай байдал”-(availability) бол системийн найдвартай 
байдлыг хэмждэг индекс юм. Системийн ажиллагаатай байдал нь 
тасалдаагүй ажиллагаатай байдлын хувийг тодорхойлдог. 
Ажиллагаатай байдал өндөр байх тусам системийн найдвартай 
байдал сайжирдаг. 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
28
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
29 
Ажиллагаатай байдал нь Доголдол Хоорондын Дундаж Хугацаа 
(ДХДХ) болон Засах Дундаж хугацаагаар (ЗДХ) тодорхойлогддог. 
Хэдийчинээ ДХДХ их юм уу ЗДХ бага байх тусам системийн 
ажиллагаатай байдал төдийчинээ сайн байна. 
ДХДХ /MTBF(Mean Times Between Failures) Доголдол 
хоорондын дундаж хугацаа 
ЗДХ /MTTR(Mean Time To Repair)/– Засах Дундаж Хугацаа 
ДХДХ Доголдол хоорондын хугацаа. 
Үргэжилсэн системийн үйл ажиллагааны дундаж 
хугацаа. 
ЗДХ Доголдсон тохиолдолд системийг засах дундаж хугацаа.
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
30 
Дараах томъёонууд ажиллагаатай байдлыг ДХДХ болон ЗДХ-г 
ашиглан тооцдог. 
эсвэл
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
31
2. Цогц системийн ажиллагаатай байдал-(Availability of 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
32 
complex systems) 
Хэд хэдэн компьютер болон төхөөрөмжөөс бүрдсэн системүүдийн 
ажиллагаатай байдлыг олох томъёо нь систем “дараалсан систем” 
үү “параллель систем” үү гэдгээс хамаарна. 
a) Дараалсан системийн ажиллагаатай байдал-(Availability of 
serial systems) 
“Дараалсан систем” бол бүрдүүлж буй бүх төхөөрөмжүүд 
ажиллагаатай байхад ажилладаг систем юм. Хэрвээ нэг л 
төхөөрөмж доголдвол систем ажиллах чадваргүй болно.
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
33
b) Параллель системийн ажиллагаатай байдал-(Availability of 
parallel systems) 
“Параллель систем” бол ядаж нэг төхөөрөмж ажиллагаатай байвал 
ажилладаг систем юм. Бүрдүүлж буй бүх төхөөрөмж ажиллахаа 
больсон нөхцөлд энэ систем ажиллахаа больдог. 
Доголдлын давтамж (Failure Rate) –өгөгдсөн цагт тохиолдох доголдлын тоо 
Доголдлын давтамж = 1 / ДХДХ 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
34
3.Өндөр найдвартай дизайн-(High reliability design) 
Хэрэглэгч үргэлж холбогдож чадах найдвартай системийг бүтээх: 
Баримтлах зарчим Тайлбар 
Доголдолд 
тэсвэртэй 
Доголдол үүссэн ч бүх функцыг хэвийн байлгаж боловсруулах 
үйлдлийг үргэлжлүүлэх боломж олгодог. Ихэвчлэн хосолсон системээр 
хийдэг. 
Зөөлрүүлсэн 
доголдол 
Доголдол үүссэн тохиолдолд хамгийн багаар шаардлагатай 
функцуудыг ажиллагаатай байлгаж системийг бүрэн зогсохоос 
сэргийлдэг. 
Аюулгүй доголдол Доголдол үүссэн тохиолдолд аюулгүй байдлыг хадгалж аюулыг 
хязгаарладаг. Жишээлбэл: хэрвээ доголдол дохиол гарвал систем осол 
гарахаас сэргийлэн бүх дохиог улаан болгож машиныг зогсоодог. 
Эрсдэлгүй Анх зориулагдсан үйл ажиллагаанаас давсан үйлдэл хийсэн ч доголдол 
гарахаас сэргийлдэг. 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
35
3.Системүүдийн зардлын үр ашигтай байдал 
(Cost efficiency of systems) 
Системийг суулгахдаа байгууллагад үнэлгээ болон ашигт байдал 
зэрэг зардлын үр ашигтай байдлыг бодолцох ёстой. 
Системийг суулгахад анхны зардал болоод үйл ажиллагааны зардал 
зэрэг олон төрлийн зардлыг дагуулдаг. Системийн үр ашигтай 
байдлын хувьд Эзэмшигчийн Нийт Зардал /TCO (Total Cost of 
Ownership)/ буюу худалдаж авснаас эхлээд актлах хүртэл бүх 
зардлыг оруулан тооцох хэрэгтэй. 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
36
Эзэмшигчийн Нийт Зардал нь компьютер тоног төхөөрөмж болон 
програм хангамж худалдаж авах зардал, хэрэглэгчдийг сургах 
зардал, үйл ажиллагааны зардал, засвар үйлчилгээний зардал, 
системийн асуудал үүсдэг зардал гээд бүх зардлыг хамардаг. Энэ нь 
системийг суулгах эсэх шийдвэр гаргахад ашиглагддаг. Системийн 
зардлын үр ашгийн хувьд, програм хангамжийн хэрэглээний 
мөчлөгийн дагуу Эзэмшигчийн Нийт Зардалыг тооцон хөрөнгө 
оруулалтын үр ашгийг үргэлжлүүлэн тооцож байх нь чухал байдаг 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
37
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
38 
Идэвхтэй сайт – 
Hot Site 
доголдол үүссэн тохиолдолд хурдан үүргийг хүлээж авах 
боломжтой жинхэнэ сайттай ижил сервер болон функцуудыг 
агуулсан нөөц сайт. Нөөц мэдээлэл болон шинэчлэгдсэн мэдээлэл 
нөөц сайт руу шилжиж байдаг. Үүний эсрэгээр идэвхгүй сайт байх 
ба энэ нь нөөц системийг суулган, доголдол үүссэн тохиолдолд 
идэвхиждэг. 
ЭНЗ /TCO/ эзэмшигчийн нийт зардал - (Total Cost Ownership) 
Эхний зардал – 
Initial cost 
системийг суулгахад шаардагдах эхний зардал. Эхний зардалд тоног 
төхөөрөмж болон програм хангамжийг худалдан авах, ажиллах хүчийг 
хөгжүүлэх, хэрэглэгчдийг сургах, засвар үйлчилгээний зардалууд багтдаг. 
Үйл 
ажиллагааны 
зардал – 
(Operational 
Cost) 
Өөрөөр хэлбэл, явцын зардал нь системийн үйл ажиллагаанд шаардагддаг 
зардал юм. Үйл ажиллаагааны зардалд тоног төхөөрөмжийн засвар 
үйлчилгээний зардал болон үйл ажиллагааг зогсоосноор бизнесийн 
алдагдал багтдаг.
IT101- Мэдээллийн Технологийн хэрэглээ - I 
Сэдэв: Програм Хангамж 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
39
Програм Хангамж 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
Агуулга 
Үйлдлийн Систем 
Файл Менежмент 
Хэрэглээний Програм 
Нээлттэй Эхийн Програм 
40
Зорилго| Мэдлэг| ЧАДВАР 
Зорилго: Програм хангамж түүний ангилал, зориулалт болон үйл 
ажилгааг ойлгуулах. 
Мэдлэг: Үйлдлийн систем, хэрэглээний програм болон нээлттэй 
эхийн програмын тухай ойлголт мэдлэг олж авна. 
Чадвар: Файл зохион байгуулах чадвар эзэмшинэ. 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
41
1 Програм Хангамж 
Програм хангамж нь компьютерийн 
системийн үйл ажиллагааг зохицуулах 
болон тоног төхөөрөмжийг ажиллуулах 
зааварчилгаа буюу командын багц юм. 
Програм хангамжийг Системийн 
Програм Хангамж /System Software/ 
болон Хэрэглээний Програм 
Хангамж /Application Software (App)/ 
гэж хоёр ангилдаг. Харин Үйлдлийн 
Систем /Operation System (OS)/ нь 
ситемийн програм хангамжийн нэг 
төрөл юм. 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
42
1.1 Програм Хангамжийн Төрөл 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
43 
Төрөл Тайлбар Жишээ 
Системийн 
Програм 
Үндсэн 
програм 
Техник хангамж, хэрэглээний програм 
хангамжийг зохицуулж хянадаг програм 
хангамж юм. 
OS 
Utility програм 
Language процессор 
Middleware 
OS болон хэрэглээний програм хангамжийн 
хооронд үйл ажиллагаа явуулдаг програм 
хангамж юм. 
Өгөгдлийн сан удирдах 
систем 
Програм хангамж хөгжүүлэх 
систем 
Хэрэглээний 
Програм 
Энгийн 
хэрэглээний 
програм 
Төрөл бүрийн үйл ажиллагаанд ашигладаг 
өргөн дэлгэрсэн програм хангамж юм. 
Текст боловсруулах програм 
Зураг боловсруулах програм 
Видео тоглоом 
Тусгай 
хэрэглээний 
програм 
Тусгай зориулалтаар ашигладаг програм 
хангамж юм. 
Санхүүгийн програм 
Бүтээгдэхүүн удирдах систем
1.1 Програм Хангамжийн Төрөл 
Utility /хэрэгсэл/ Програм: Энэ програм нь ерөнхийдөө системийн 
нөөцийг зохион байгуулахад чиглэсэн ажил гүйцэтгэдэг. 
Компьютерийг илүү үр дүнтэй ашиглахын тулд Utility програмын 
тусламжтай компьютерийг удирдахад хэрэглэдэг функцийг 
сайжруулж, хэрэглэхэд хялбар болгодог. Хэрэглээний програм 
болон Utility програмын гол ялгаа нь тэдгээрийн хэмжээ, 
гүйцэтгэдэг функцийн олон цөөнд байна. Хэрэглээний програм нь 
харьцангуй их хэмжээтэй, олон тооны функцтэй байдаг ба түүний 
үүрэг нь системийн нөөцийг ашиглан тусгай ажил хийхэд оршино. 
Харин Utility програм нь бага хэмжээтэй, системд тодорхой тохиргоо 
хийдэг цөөн тооны функцтэй байдаг. Жишээ нь compression, 
screensaver болон anti-virus гэх мэт. 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
44
1.1 Програм Хангамжийн Төрөл 
Language /хэл/ Процессор: Энэ програм нь 
эх код эсвэл програмын кодыг машины код 
руу хөрвүүлдэг. Дараах гурван төрлийн 
Language процессор байдаг. 
Compiler /хөрвүүлэх/: Дээд түвшний 
програмын хэлний кодыг машины код руу 
хөрвүүлдэг. 
Assembler /угсрах/: Доод түвшний програмын 
хэлний кодыг машины код руу хөрвүүлдэг. 
Interpreter /орчуулах/: Програмын кодыг 
машины код руу хөрвүүлээд шууд CPU-гээр 
гүйцэтгүүлдэг. 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
45
2 Үйлдлийн Систем 
Мэдээллийн технологийн төхөөрөмжийг ажиллуулахад үйлдлийн 
систем зайлшгүй шаардлагатай. Үйлдлийн системийг тоног 
төхөөрөмж, хэрэглээний програм болон хэрэглэгчийн хооронд 
интерфэйс болон ажиллаж мэдээллийн урсгалыг хянаж зохион 
байгуулж байдаг үндсэн програм хангамж гэж ойлгож болно. 
Багагүй тооны үйлдлийн системүүд байдаг ба ерөнхийд нь дөрөв 
ангилдаг. Real-time: Машин, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн 
систем болон шинжлэх ухааны багажыг удирдахад зориулагдсан. 
Single-user, single task: Нэг хэрэглэгч нэг л програм дээр 
ажиллах боломжтой. Single-user, multi-task: Нэг хэрэглэгч нэгэн 
зэрэг олон програм дээр ажиллах боломжтой. Multi-user: Нэгэн 
зэрэг олон хэрэглэгч системийн нөөцийг ашиглах боломжтой. 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
46
2 Үйлдлийн Систем 
Single-Tasking, Multi-tasking 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
47
2.1 Үйлдлийн Системийн Үүрэг 
Memory management: Санах ойн үүр болгоныг 
чөлөөтэй, өгөгдөлтэй эсэхийг хянаж тухайн 
процесст ашиглагдаж байсан өгөгдөл хэрэгцээгүй 
болох эсвэл процесс дуусгавар болох үед үүрийг 
чөлөөлж дараагийн өгөгдлийн санах ойд эзлэх 
хэмжээг тогтоох /процесс болгон хангалттай 
хэмжээний үүртэй байх хэрэгтэй/, түүнийг 
ачааллах зэрэг үйл ажиллагааг санах ойг үр 
ашигтай удирдах зорилгоор зохион байгуулдаг. 
Виртуал санах ой нь санах ойн физик боломжоос 
илүү боломжийг бусад хадгалах төхөөрөмжийг 
/зөв хэрэглэх нь үр дүнтэй/ оролцуулан олгодог. 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
48
2.1 Үйлдлийн Системийн Үүрэг 
Device management: Үйлдлийн систем нь төхөөрөмжүүдийг 
удирдахдаа тэдгээрийн цахилгаан хэлхээнээс гадна Driver гэж 
нэрлэгддэг тусгай програм ашигладаг. Driver-ийн гол үүрэг нь дээд 
түвшний програмын хэл болон техник хангамжийг удирдах 
электрон дохио хоёрын хооронд орчуулагч хийх явдал юм. Өөр 
хоорондоо ялгаатай их олон төхөөрөмжүүд байдаг болохоор driver- 
уудын функцууд ялгаатай байдаг мөн төхөөрөмж шинэчлэгдэх үед 
driver-ийг бас шинэчлэдэг зэрэг шалгаанаар driver-ийг үйлдлийн 
систем дотор багтаадаггүй. Тухайн төхөөрөмжийг ашиглах үед 
шаардлагатай driver-ийг санах ойд ачаалдаг. Оролт, гаралтын 
төхөөрөмжөөс ирэх командыг buffer гэж нэрлэгдэх түр санах ойд 
хадгалж байгаад CPU завтай болохоор авч хэрэглэдэг. 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
49
2.1 Үйлдлийн Системийн Үүрэг 
Task /ажил/ management: Үйлдлийн системийн үндсэн үүрэг гэж 
хэлж болох процессуудын ажиллах хөтөлбөрийг гаргадаг. 
Процессуудыг тухайн үед үзүүлэх ач холбогдлоор нь ИДЭВХИГҮЙ 
ээс НОЦТОЙ хүртэл 7 ангилдаг ба нэн даруй гүйцэтгэх 
шаардлагатай процессыг ноцтой ангилалд оруулдаг байна. 
Процессыг шууд утгаар нь ямар нэг програм гэж ойлгож болох 
боловч үнэндээ програмыг бүрдүүлэгч жижиг хэсгүүд юм. Мөн яг 
ямар процесс явагдаж байгааг хэрэглэгч мэдэж байх албагүй. 
Процессыг хэрэглэгч, өөр програм болон үйлдлийн систем удирдаж 
болно. Ач холбогдлын ангиллалын дагуу тухайн процессыг давуу 
эрхтэй процесс нь түр зогсоох эсвэл цуцлах зэргээр нөлөөлдөг. 
Үүнийг Interrupt /тасалдал/ гэдэг. 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
50
2.1 Үйлдлийн Системийн Үүрэг 
Resource management: Компьютерийн CPU-ны ачаалал, санах 
ойн хэмжээ, хатуу дискний багтаамж болон сүлжээний зурвасын 
өргөн зэрэг нөөцийг ажиллаж буй програмуудад болон 
компьютерийг хэрэглэж буй хэрэглэгч нарт үр ашигтай хуваарилах 
явдал юм. 
File management: Файлыг шинээр үүсгэх, нэрлэх, хадгалах, нээх, 
тоглуулах, хуулбарлах, нөөцлөх, зөөх, хайх, нуух болон файлын 
төлвийг өөрчлөх зэргээр зохион байгуулдаг. 
User management: Хэрэглэгчийн бүртгэлийг шинэчлэх, шинээр 
бүртгэх болон устгах, бүртгэлд өөр өөр хандалтын эрх олгох, 
тухайн үйл ажиллагааны хувьд компьютерийн хэрэглэгч бүрд эрх 
тогтоож өгөх зэргээр хэрэглэгч нарыг зохион байгуудаг. 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
51
2.2 Үйлдлийн Системийн Төрөл 
MS-DOS: Microsoft Disk Operating 
System гэсэн үгний товчлол бүхий 
нэртэй энэ үйлдлийн систем нь 
IBM-тэй нийцтэй, х86 процессор 
дээр ажилладаг Microsoft-ийн 
гаргасан single-tasking, 
хэрэглэгчийн тэмдэгтэн 
интерфейстэй. 
Өнөө үед MS-DOS нь хэрэгцээнээс 
гарсан хэдий ч Windows command 
line-ыг олон хэрэглэгч 
ашигласаар байна. 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
52
2.2 Үйлдлийн Системийн Төрөл 
UNIX: AT&T-ийн Bell Labs-ийн гаргасан анхны multitasking OS. 
Хэрэглэгчийн тэмдэгтэн интерфейстэй, гэхдээ X window-ийг суулгаж 
хэрэглэгчийн график интерфейстэй болж болно. 1960 аад оноос 
хөгжиж эхэлсэн энэ системийг өнөөгийн их олон үйлдлийн систем 
үндэс болгож ашигладаг, ийм системийг UNIX-Like буюу UNIX 
маягийн гэдэг. UNIX-ийн бүтэц зохион байгуулалт нь гадны 
халдлагын эсрэг хүчтэй болж хөгжиж ирсэн гол шалтгаан бол 
зохиогчоос илүү хөгжүүлэгч нар кодыг амархан засварлах 
боломжтой богино, энгийн, ойлгомжтой, уян /UNIX философи/ 
дүрмийг баримтлан системийг эхнээс нь нээлттэй хөгжүүлж эхэлсэн 
ба олон олон чадвартай код хөгжүүлэгч нар UNIX-ийн суурийг маш 
нягт, хийгүй болгоход хувь нэмрээ оруулсанд байна. 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
53
2.2 Үйлдлийн Системийн Төрөл 
MacOS: Macintosh компьютерт зориулж 
Apple-ийн гаргасан, анхны хэрэглэгчийн 
график интерфейстэй үйлдлийн систем 
юм. 
Macintosh үйлдлийн системийн хоёр 
ерөнхий сери байдаг, тэдгээр нь 1984- 
2000 онуудад version /хувилбар/ 9 хүртэл 
гарсан Mac OS /classic/ болон 2001 оноос 
өнөөг хүртэл хөгжиж ирсэн Mac OS X юм. 
Энэ хоёр үйлдлийн системийн интерфейс 
дизайн ижил хэдий ч бүтцээрээ их 
ялгаатай байдаг. 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
54
2.2 Үйлдлийн Системийн Төрөл 
Давуу тал: Mac OS X үйлдлийн системийг Unix дээр суурилан 
бүтээсэн ба Unix нь аюулгүй байдлын хувьд хамгийн сайн нь юм, 
зах зээл нь бага учраас вирусын дайралтанд өртөөд байдаггүй. 
Техник, програм гээд бүгдийг нь нэг газар Apple үйлдвэрлэдэг учир 
найдвартай ажиллагаатай. Тансаг гэмээр хэрэглэгчийн график 
интерфейс нь хэрэглэхэд хялбар, функцууд нь төгс ажилладаг. 
Сул тал: Mac компьютерт ашигладаг техник хангамжийн 
технологууд нь ижил үүрэг гүйцэтгэдэг бусад технологиос 
харьцангуй үнэтэй байдаг. Mac үйлдлийн систем нь тогтмол 
шинэчлэгдэж байдаг ба хувилбараас хувилбар луу шинэчлэхэд 
үнэтэй байдаг. Mac үйлдлийн систем дээр ажилладаг үйлдвэрлэлд 
зориулагдсан порграм болон видео тоглоом бага байдаг. 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
55
2.2 Үйлдлийн Системийн Төрөл 
Windows: 32 bit-ийн систем дээр 
ажилладаг Microsoft-ийн гаргасан 
multitasking, IBM-тэй нийцтэй, 
хэрэглэгчийн график интерфейстэй 
үйлдлийн систем юм. 
1985 онд Microsoft анхны Windows 
1.0-ийг гаргаснаас хойш Windows 
үйлдлийн систем дэлхийн 
компьютерийн зах зээлийн 80-аас 
илүү хувийг эзэлж байна. Windows- 
ийн маш олон хувилбар байдаг ба 
хамгийн сүүлийнх нь Windows 8 юм. 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
56
2.2 Үйлдлийн Системийн Төрөл 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
57
2.2 Үйлдлийн Системийн Төрөл 
Давуу тал: Windows үйлдлийн системийн дэмждэг маш их техник 
хангамж байдаг, компьютер хэрэглэгч өөрийн хүссэнээрээ 
компьютерийг тоноглох боломжтой. Бараг бүх програм хангамжууд 
Windows ийн хувилбартай байдаг. Файл систем нь MS-DOS оос хойш 
өөрчлөгдөөгүй учир хэрэглэхэд хялбар. Хамгийн чухал давуу тал нь 
дэлхийн зах зээлийн 80 аас илүү хувийг эзэлдэг явдал юм. 
Сул тал: Windows нь хаалттай систем ба ямар нэг алдаа гарлаа 
гэхэд Microsoft оос өөр хэнд ч засах боломж байхгүй. Тиймээс 
байнга шинэчлэгдэж байдаг ба шинэчлэгдэх болгондоо өмнөхөөс 
илүү системийн нөөц шаарддаг ба бусад үйлдлийн системтэй 
харьцуулахад аюулгүй байдлын хувьд сул мөн бараг өдөр болгон 
security patch гаргах түвшинд хүртлээ вирусын халдлагад эмзэг. 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
58
2.2 Үйлдлийн Системийн Төрөл 
Mobile /хөдөлгөөнт/ OS: Энэ төрлийн үйлдлийн систем нь 
SmartPhone, Tablet болон бусад хөдөлгөөнт төхөөрөмжийг 
удирдахад зориулагдасан. Ихэнх хөдөлгөөнт төхөөрөмжүүд дотроо 
холбооны төхөөрөмжтэй байдаг ба Real-time үйлдлийн систем 
хэрэглэдэг. Харин орчин үеийн ухаалаг төхөөрөмжүүдэд 
компьютерийн орчны хэрэглэгчийн интерфейс, хэрэглээний 
програмыг ашиглахын тулд Real-time үйлдлийн системтэй 
хослуулан Single-user, Multi-task үйлдлийн системийг хэрэглэдэг. 
Жишээ нь: Apple-ийн iOS, Google-ийн Android зэрэг үйлдлийн 
системүүд бөгөөд ухаалаг төхөөрөмжийн touchscreen, Bluetooth, Wi- 
Fi, GPS болон видео камер зэрэг дэвшилтэд технологитой 
ажилладаг төрөл бүрийн хэрэгцээг хангах програмуудтай байдаг. 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
59
3 Файл Менежмент 
Файлыг эмх цэгцтэй байлгах, хайлтыг хөнгөвчлөх зорилгоор 
шаталсан мод хэлбэрийн бүтцийг /hierarchy/ файл зохион 
байгуулахад хэрэглэдэг. 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
60
3.1 Файл Share /хамтран хэрэглэх/ 
Сүлжээний орчинд байх олон хэрэглэгч эсвэл нэг компьютерийн 
олон хэрэглэгчид тухайн нэг файлыг тодорхой эрхийн дагуу дундаа 
хэрэглэж болдог. 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
61
Чухал хэрэгтэй файл, 
мэдээлэл болон програмыг 
алдахаас урьдчилан 
сэргийлж хуулбарлаж 
нөөцлөх шаардлагатай 
байдаг. 
3.2 Backup /Нөөцлөх/ 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
62
4 Хэрэглээний Програм 
Хэрэглээний програм хангамж гэж тодорхой зорилгоор, тодорхой 
ажилд ашиглаж байгаа програм хангамжийг хэлнэ. Үр дүнтэйгээр 
ашиглахын тулд түүний зориулалт, үзүүлэлт болон ажиллагааны 
үндсэн аргыг ойлгож байх нь чухал юм. 
Төрөл бүрийн, их олон хэрэглээний програм хангамж байдаг, 
тэдгээрийн ихэнхийг нь програм хангамжийн багц хэлбэрээр 
борлуулдаг ба тусгай хэрэглэгчийн хүсэлтийн дагуу боловсруулсан 
програм хангамжтай харьцуулахад програм хангамжийн багцууд нь 
харьцангуй бага зардлаар бий болж, олон хэрэглэгчдэд хүрдэг. Мөн 
технологи, зах зээл хөгжихийн хирээр зөвхөн нэг програм 
хангамжид л гэхэд олон арван сериал шинэчлэгдсэн хувилбарууд 
бий болж байдаг. 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
63
4.1 Хэрэглээний Програмын Төрөл 
Текст боловсруулах програм: Энэ төрлийн програм нь бичиг 
баримт үүсгэх, өөрчлөх, хуудасны тохиргоо хийх, хэвлэх, хүснэгттэй 
ажиллах, зураг дүрс зурах, догол мөрийг хэвжүүлэх болон текстэнд 
хэв маяг оруулах зэрэг өргөн боломжтой програм юм. Microsoft 
Office багцын Microsoft Word нь энэ төрлийн програмын хувьд 
хамгийн өргөн тархсан програм юм. 
Хүснэгтэнд өгөгдөл боловсруулах програм: Энэ төрлийн 
програм нь хүснэгт хэлбэрийн ажлын талбартай ба өгөгдлийг төрөл 
бүрийн функцээр боловсруулж олон янзын тооцоолол хийхэд 
хэрэглэгддэг. Жишээ нь: төсөвт дүн шинжилгээ хийх, тооцооллыг 
автоматаар гүйцэтгэдэг санхүүгийн маягт бэлдэх, өгөгдлийг 
тодорхой дүрмийн дагуу шүүх, эрэмблэх гэх мэт. 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
64
4.1 Хэрэглээний Програмын Төрөл 
Илтгэл боловсруулах програм: Илтгэлийн тайлбар текстийг 
график, диаграм, анимац, хүснэгт, зураг, дуу чимээ болон видео 
бичлэг зэрэг төрөл бүрийн обьектуудаар чимэглэн анхаарал татсан, 
илүү сонирхолтой, улам ойлгомжтой, хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн 
илтгэл боловсруулахад хэрэглэдэг програм. Microsoft Office багцын 
Microsoft PowerPoint нь энэ төрлийн програмын хувьд хамгийн өргөн 
тархсан програм юм. 
Web Browser: Веб хөтөч гэж орчуулагдах энэ төрлийн програмууд 
нь интернетэд байрлах мэдээллийг хайж олох, веб хуудаснуудыг 
татаж үзүүлэх болон интернетэд мэдээлэл оруулах зэрэг 
зориулалттай. Интернетэд байгаа HTML гэх мэт тэмдэглэгээний хэл 
дээрх мэдээллийг хүнд ойлгомжтой болгож үзүүлдэг програм юм. 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
65
4.1 Хэрэглээний Програмын Төрөл 
CAD: Computer Aided Design гэсэн үгний 
товчлол, энэ төрлийн програм нь 
компьютерийн систем ашиглан оновчтой 
нарийн дизайныг бий болгох, өөрчлөх, 
дүн шинжилгээ хийх зэрэгт хэрэглэгддэг 
инженерийн зураг зүйн програм ба 
дизайнерын бүтээмжийг нэмэгдүүлэх 
загварын чанарыг сайжруулах, 
үйлдвэрлэлийн мэдээллийн санг бий 
болгох чадвартай програм юм. AutoCAD 
нь энэ төрлийн програмын нэг жишээ юм. 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
66
4.1 Хэрэглээний Програмын Төрөл 
CAM: Computer Aided Manufacturing гэсэн 
үгний товчлол, үйлдвэрлэлийн машин тоног 
төхөөрөмжийг удирддаг програм хангамж 
юм. Энэ төрлийн програмыг үйлдвэрлэлийн 
процессыг хурдасгах, илүү нарийн эд анги 
урлах, материалын хамаарал болон 
зарцуулалтыг зохицуулах зэрэг үйл 
ажиллагаанд ашигладаг. ArtCAM нь энэ 
төрлийн програмын нэг жишээ юм. 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
67
Cloud application: Нэг хэсэг нь 
цэвэр компьютерийн програм 
нөгөө хэсэг нь цэвэр веб 
програм хэлбэртэй, Cloud ийн 
орчинд ажилладаг програм юм. 
Cloud програмд хязгаар гэж 
байхгүй, өнөөгийн дундаж 
компьютерын ажиллуулж чадах 
бүх програмыг Cloud систем 
ажиллуулж болно. Could 
програмын энгийн жишээ нь 
ухаалаг төхөөрөмжийн ухаалаг 
програмууд юм. 
4.1 Cloud Програм 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
68
5 Нээлттэй Эхийн Програм 
OSS: Open Source Software буюу нээлттэй 
эх нь /эх код нь нээлттэй програм 
хангамж/ патенттай эсвэл лицензтэй 
програмаас эрх зүйн хувьд эрс ялгаатай. 
Нээлттэй эхэд хамрагдах програмын эх 
кодыг хэн ч үзэх, судлах, үнэлэх дүгнэх 
болон шинэчлэн өөрчлөх боломжтой 
байдаг. Иймээс нээлттэй эхийн програм нь 
програм зохиогч, хөгжүүлэгч олон хүний 
хөдөлмөрийн үр дүнд бий болдог. 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
69
Ашигласан Материал 
[1] IT Passport Exam Preparation Book 
[2]http://www.computerhope.com/ 
[3]http://www.howstuffworks.com 
[4]http://www.w3schools.com/ 
[5]http://en.wikipedia.org/ 
[6]http://www.google.com/ 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
70

Más contenido relacionado

La actualidad más candente

U.cs101 алгоритм программчлал-2
U.cs101   алгоритм программчлал-2U.cs101   алгоритм программчлал-2
U.cs101 алгоритм программчлал-2
Badral Khurelbaatar
 
техник хангамж ба програм хангамж
техник хангамж ба програм хангамжтехник хангамж ба програм хангамж
техник хангамж ба програм хангамж
denkhee68
 

La actualidad más candente (20)

багц мэдээлэл
багц мэдээлэл багц мэдээлэл
багц мэдээлэл
 
It101 lec6 10.06
It101 lec6 10.06It101 lec6 10.06
It101 lec6 10.06
 
өгөгдлийн сангийн удирдлага
өгөгдлийн сангийн удирдлагаөгөгдлийн сангийн удирдлага
өгөгдлийн сангийн удирдлага
 
мэдээллийн систем
мэдээллийн системмэдээллийн систем
мэдээллийн систем
 
Лекц №2
Лекц №2Лекц №2
Лекц №2
 
5 algorithm
5 algorithm5 algorithm
5 algorithm
 
It101 4
It101 4It101 4
It101 4
 
U.cs101 алгоритм программчлал-2
U.cs101   алгоритм программчлал-2U.cs101   алгоритм программчлал-2
U.cs101 алгоритм программчлал-2
 
дотоод сүлжээ
дотоод сүлжээдотоод сүлжээ
дотоод сүлжээ
 
User requirements
User requirementsUser requirements
User requirements
 
U.it101 lecture13
U.it101 lecture13U.it101 lecture13
U.it101 lecture13
 
компьютерийн сүлжээний техник хангамж
компьютерийн сүлжээний  техник хангамжкомпьютерийн сүлжээний  техник хангамж
компьютерийн сүлжээний техник хангамж
 
5. мэдээллийн аюулгүй байдал
5. мэдээллийн аюулгүй байдал5. мэдээллийн аюулгүй байдал
5. мэдээллийн аюулгүй байдал
 
It101 5-1
It101 5-1 It101 5-1
It101 5-1
 
Smallbasic
SmallbasicSmallbasic
Smallbasic
 
техник хангамж ба програм хангамж
техник хангамж ба програм хангамжтехник хангамж ба програм хангамж
техник хангамж ба програм хангамж
 
Лекц №4
Лекц №4Лекц №4
Лекц №4
 
It101 lect9
It101 lect9It101 lect9
It101 lect9
 
Дотоодын нийт бүтээгдэхүүн
Дотоодын нийт бүтээгдэхүүнДотоодын нийт бүтээгдэхүүн
Дотоодын нийт бүтээгдэхүүн
 
Lecture8
Lecture8Lecture8
Lecture8
 

Similar a It101 lect2 (20)

It101-4
It101-4It101-4
It101-4
 
It101-lecture-9
It101-lecture-9It101-lecture-9
It101-lecture-9
 
It101 9
It101 9It101 9
It101 9
 
Lecture1
Lecture1Lecture1
Lecture1
 
Mtms lec-2
Mtms lec-2Mtms lec-2
Mtms lec-2
 
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалтлекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
 
It101-3
It101-3It101-3
It101-3
 
3
33
3
 
Компьютерийн бүтэц, зохион байгуулалт №1-2
Компьютерийн  бүтэц, зохион байгуулалт №1-2Компьютерийн  бүтэц, зохион байгуулалт №1-2
Компьютерийн бүтэц, зохион байгуулалт №1-2
 
Lecture 1
Lecture 1Lecture 1
Lecture 1
 
Cs101 lec2
Cs101 lec2Cs101 lec2
Cs101 lec2
 
IP hicheel 1
IP hicheel 1IP hicheel 1
IP hicheel 1
 
Computerin tehnikin undes 1hicheeliin lektsiin huraangui
Computerin tehnikin undes 1hicheeliin lektsiin huraanguiComputerin tehnikin undes 1hicheeliin lektsiin huraangui
Computerin tehnikin undes 1hicheeliin lektsiin huraangui
 
Information technology & information system lecture
Information technology & information system lectureInformation technology & information system lecture
Information technology & information system lecture
 
Lec2
Lec2Lec2
Lec2
 
Lekts unicode
Lekts unicodeLekts unicode
Lekts unicode
 
Lekts unicode
Lekts unicodeLekts unicode
Lekts unicode
 
пхангамж
пхангамж пхангамж
пхангамж
 
пхангамж
пхангамж пхангамж
пхангамж
 
Lekts1
Lekts1Lekts1
Lekts1
 

Más de Nergui Batjargal (20)

It101 16
It101 16It101 16
It101 16
 
It101 15
It101 15It101 15
It101 15
 
It101 14 2
It101 14 2It101 14 2
It101 14 2
 
It101 14
It101 14It101 14
It101 14
 
It101 13
It101 13It101 13
It101 13
 
It101 12
It101 12It101 12
It101 12
 
It101 11
It101 11It101 11
It101 11
 
It101 10
It101 10It101 10
It101 10
 
it101 lecture-9
it101 lecture-9it101 lecture-9
it101 lecture-9
 
It101 lecture-8
It101 lecture-8It101 lecture-8
It101 lecture-8
 
U.it101 lec6 2017.03.09
U.it101 lec6 2017.03.09U.it101 lec6 2017.03.09
U.it101 lec6 2017.03.09
 
It101 lecture 7-1
It101 lecture 7-1It101 lecture 7-1
It101 lecture 7-1
 
Cs101 lec15,16
Cs101 lec15,16Cs101 lec15,16
Cs101 lec15,16
 
Cs101 lec14
Cs101 lec14Cs101 lec14
Cs101 lec14
 
Cs101 lec13
Cs101 lec13Cs101 lec13
Cs101 lec13
 
Cs101 lec12
Cs101 lec12Cs101 lec12
Cs101 lec12
 
Cs101 lec11
Cs101 lec11Cs101 lec11
Cs101 lec11
 
Cs101 lec10
Cs101 lec10Cs101 lec10
Cs101 lec10
 
Cs101 lec9
Cs101 lec9Cs101 lec9
Cs101 lec9
 
Cs101 lec8
Cs101 lec8Cs101 lec8
Cs101 lec8
 

It101 lect2

  • 1. ВИРТУАЛ ТЕХНОЛОГИЙН ТЭНХИМ, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ Мэдээллийн Технологийн www.emust.edu.mn хэрэглээ - I Код: U.IT101 1
  • 2. Сэдэв: Системийн бүрэлдэхүүн Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 2
  • 3. Системийн Тохиргоо Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Агуулга Системийн Үнэлгээний Индекс 3
  • 4. “Мэдээллийн систем” /Information system/ гэдэг бол компьютер ашиглан ажлыг хөнгөвчилдөг систем юм. Мэдээллийн системийг ямар төрлийн компьютер ашиглаж байгаагаар нь болон мэдээлэл боловсруулах горимоор нь ангилдаг. Системийг хөгжүүлж байхад системийн зорилгод нийцсэн системийн тохиргоог хийх шаардлагатай. 1. Мэдээллийн системийн мэдээлэл боловсруулах горимууд a) Төвлөрсөн боловсруулалт /Centralized processing/ b) Тархсан боловсруулалт /Distributed processing/ Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 4
  • 5. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 5 a) Төвлөрсөн боловсруулалт “Төвлөрсөн боловсруулалт” гэдэг нь бүх боловсруулах үйлдлүүд нэг компьютер (толгой компьютер)-ээр хийгдэж байгаа боловсруулах горим юм. Ийм төрлийн боловсруулах горим нь онлайн системүүдэд1 ашиглагддаг. Төвлөрсөн боловсруулалтын онцлог шинж чанарууд: Нэг компьютер удирдагад ашигласнаар тоног төхөөрөмж болон бие бүрэлдэхүүнд анхаарах боломжийг олгодог. Үйл ажиллагааны, аюулгүй байдлын, засвар үйлчилгээг зохицуулахад хялбар. Хэрвээ боловсруулалт явуулдаг компьютер доголдвол систем бүхэлдээ зогсоно.
  • 6. b) Тархсан боловсруулалт (Distributed processing) “Тархсан боловсруулалт” гэдэг нь боловсруулах үйлдлүүд cүлжээгээр холбогдсон хэд хэдэн компьютерүүдэд хуваагдаж хийгддэг боловсруулах горим юм. Ийм төрлийн боловсруулах горим нь Хэрэглэгч/сервер системүүдэд1 ашиглагддаг. Тодорхойлолт: Онлайн систем /Online System/– Харилцаа холбооны шугамыг ашиглан компьютерүүд болон боловсруулах үйлдлийг холбодог системийн тохиргоо юм. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 6
  • 7. Тархсан боловсруулалтын онцлог шинж чанарууд: Системийн функцыг тэлэхэд хялбар. Хэрвээ нэг компьютер доголдвол систем бүхэлдээ зогсоно. Боловсруулалт нь хэд хэдэн компьютерүүдээр хийгдсэнээр үйл ажиллагаа, аюулгүй байдлын, засвар үйлчилгээг зохицуулахад төвөгтэй болж ирдэг. Хэрвээ ямар нэгэн гажиг илэрвэл, гажигийн эх үүсвэрийг олоход хэцүү байх талтай. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 7
  • 8. Тоног төхөөрөмжийн тохиргооны хувьд тархсан боловсруулалт нь “хөндлөн тархалт” ба “босоо тархалт” гэж ангилж болно. Хөндлөн тархалт /Horizontal Distribution/ “Хөндлөн тархалт” бол компьютерүүд болон ажлын машинуудыг1 дан боловсруулах2 чадвараар холбож боловсруулалтыг тархаадаг боловсруулах горим юм. Босоо тархалт /Vertical Distribution/ “Босоо тархалт” бол компьютерүүдийн шатлал болон боловсруулалтыг явуулдаг терминалуудыг холбож үйлдлүүдийг тархаадаг боловсруулах горим юм. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 8
  • 9. Тодорхойлолт: Хэрэглэгч/сервэр (Client server) систем – 16-р хуудас Хэрэглэгч/сервер системээс харна уу Ажлын машин (Worskstation) – 8-4-1 Тоног төхөөрөмж Бүлгээс харна уу Дан боловсруулалт (Standalone)– Нэг компьютер сүлжээнд холбогдолгүйгээр ганцаараа боловсруулалт хийдэг системийн тохиргоо юм. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 9
  • 10. 2. Мэдээллийн системийн тохиргоо (Information system configuration) Мэдээллийн системүүдийн ердийн тохиргоонууд: a) Хосолсон систем (Dual system) “Хосолсон систем” нь зэрэгцэн ижил боловсруулалтыг хийн боловсруулалтын үр дүнд алдаа байгаа эсэхийг шалгадаг хоёр системүүдийг ашигладаг. Хэрвээ доголдол гарвал доголдсон систем тусгаарлагдаж бусад системүүд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлдэг. b) Хоёр талт систем (Duplex system) “Хоёр талт систем” нь хоёр систем ашигладаг; нэг систем нь гол системээр (одоо ашиглагдаж буй систем), нөгөө систем нь хоёрдахь систем (нөөц систем)-ээ ашигладаг. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 10
  • 11. Гол систем ихэвчлэн боловсруулалтыг хийдэг. Хэрвээ голлох систем доголдвол хоёр талт систем хоёрдагч систем рүү гол системийн боловсруулалтыг шилжүүлэн үргэлжлүүлдэг. c) Хязгаарлагдсан хэрэглэгч (Thin client) “Хязгаарлагдсан хэрэглэгч” нь сервер талд байгаа хэрэглээний програмууд болон файлуудыг зохицуулан хэрэглэгч талын компьютерийг багахан хэмжээний функцын хүрээнд хязгаарладаг. Хэрэглэгчийн талаас систем нь энгийн серверт холбогдох болон оролт/гаралтын үйлдлийг холболтыг бэлтгэх үйлдлүүдээр явагдах боломжтой. Энэ нь үйл ажиллагааны удирдлагыг хялбарчлах ба аюулгүй байдлыг ч мөн нэмэгдүүлдэг. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 11
  • 12. Тодорхойлолт: Параллел боловсруулалт (Parallel processing) – нэг ажлыг гүйцэтгэхээр хэд хэдэн компьютерүүдийг холбон ерөнхий гаралтыг нэмэгдүүлэх арга юм. Бөөгнөрсөн систем (Cluster system) – хэд хэдэн компьютерүүдийг сүлжээгээр холбон нэг систем мэт хамтран ажилладаг системийн тохиргоо юм. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 12
  • 13. 3. Мэдээллийн системийн хэрэглээ (Uses of Information systems) a) Харилцан үйлдлийн боловсруулалт (Interactive processing) “Харилцан үйлдлийн боловсруулалт” гэдэг нь хэрэглэгч болон компьютерийн хоорондох харилцан үйлдлийн хэлбэр юм. Хэрэглэгч нь компьютерээс ирсэн хүсэлтэд дэлгэцийн тусламжтайгаар хариулан компьютертэй идэвхтэйгээр харилцан боловсруулах үйлдлийг харилцан биелүүлдэг. b) Шууд боловсруулалт (Real-time processing) “Шууд боловсруулалт” нь мэдээлэл үүсэхэд боловсруулалт шууд явагдах горим юм. Банкны ATM, тгалт тэрэгний суудал захиалгын системүүд гэх мэт онлайн системүүдэд ашиглагддаг. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 13
  • 14. c) Багц боловсруулалт (Batch processing) “Багц болосвруулалт” гэдэг нь мэдээллийг тодорхой хугацааны турш хуримтлуулан багцаар нь боловсруулах горим юм. Багц боловсруулалт нь боловсруулах тохиргоог тааруулснаар автоматжих ба энэ нь компьютерийг ихэвчлэн ашигладаггүй үед боловсруулалт явуулах боломжийг олгодог. Энэ горим нь төлбөрийн тооцоо зэрэг удирдлагын зориулалттай мэдээлэл боловсруулалтанд ашиглагддаг. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 14
  • 15. Тодорхойлолт: Гол болон хоёр дах системтэй харьцах (Handling of primary and secondary systems)– хоёрдах системтэй хэрхэн харилцахаас шалтгаалан хоёр төрлийн хосолсон систем байдаг. Идэвхгүй зогсолтын систем (Cold standby system) – Гол систем ихэвчлэн шууд боловсруулалтыг хийдэг байхад хоёрдагч систем багц боловсруулалт гэх мэт бусад боловсруулалтыг хийдэг. Идэвхтэй зогсолтын систем (Hot standby system)– Гол болон хоёрдагч системүүд тусдаа болосвруулалт хийхгүйгээр хоёрдагч систем гол системтэй адил түвшинд, нөөц системийн байдалтай байдаг. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 15
  • 16. Тэнцүү систем (Peer to Peer P2P) – сүлжээг хамарсан системийн төрөл. Тэнцүү системд компьютерүүд тус тусын үүргийг оноон авахгүйгээр тэнцүү эрхтэйгээр сүлжээнд холбогддог. Тиймээс сервер болон хэрэглэгчдийн хооронд ялгаа байдаггүй. Тэнцүү системийн загвар Хэрэглэгч/сервэр системийн Загвар Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 16
  • 17. Вэб систем (Web system)– сервер дээр үйл ажиллагаа явуулах ба хөтөчийг ашиглан хоёр талт холбоог хийдэг систем. Худалдааны цахим хуудсууд болон цахим шуудан дээр харагддаг худалдан авалтын сагснууд нь вэб системийн хэрэглээний хэлбэр юм. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 17
  • 18. 4.Хэрэглэгч/сервер систем (Client/server system) Хэрэглэгч/сервер систем нь сервер болон хэрэглэгчийн үүргийг тодорхойлсон систем юм. Сервер нь сүлжээнд холбогдсон компьютерүүдэд үйлчилдэг байхад хэрэглэгч нь сервэрт үйлчилгээний хүсэлт гаргадаг. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 18
  • 19. a) Хэрэглэгч/сервер системийн шинж чанарууд (characteristics): Шинж чанарууд Тайлбар Системийн багассан ачаалал Үүргүүд хэрэглэгч болон серверийн хооронд хуваагдан системийн ачааллыг багасгадаг Багассан суурилуулалтын зардал Тоног төхөөрөмжийн нөөцийг(принтер, хатуу диск зэрэг) хамтран хэрэглэснээр суулгалтын зардал багасдаг. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Нэмэгдсэн үр бүтээмж Програм хангамжийн нөөцийг хамтран ашигласнаар хэрэгтэй мэдээлэл хэрэгтэй үедээ боловсруулагдан ажлын үр бүтээмж нэмэгддэг. Хялбар системийн тэлэлт Сервер болон хэрэглэгчид хялбархан нэмэгдэж болно. Системийн удирдлагын нэмэгдсэн төвөгтэй байдал Тоног төхөөрөмж болон програм хангамжийн нөөц нь хэрэглэгч, сервер бүрт тусдаа зохицуулагдах шаардлагатай болсноор системийн хэмжээ нэмэгдэхтэй холбогдон систем ч нарийн төвөгтэй болдог. Мөн ямар нэгэн асуудал гарвал тусгаарлан засахад хэцүү. 19
  • 20. b) Хэрэглэгч/серверийн системд серверүүд өөрсдийн үүргээр ангилагддаг. Серверийн төрлүүд: (Types of Servers) Серверийн төрөл Тайлбар Файл сервэр File Server Файлуудыг хамтран зохицуулдаг сервэр. Хэрэглэгчид файлуудыг сервер дээр хуваалцан мэдээллийг үр бүтээмжтэй байлгадаг. Принтер сервер Printer server Принтерийг удирдан зохицуулдаг сервэр. Хэрэглэгчид түр хугацаанд хэвлэх мэдээллийг принтер сервэрийн хатуу дискэнд хадгалах ба мэдээлэл хэвлэх дараалалд бүртгэгдэн, дарааллаараа хэвлэгддэг. Мэдээллийн сан сервер Database Server Мэдээллийн сангийн удирдлага байдаг сервер. (Database Management System DBMS) Энэ нь бүх хэрэглэгчид шууд мэдээллийн санд холбогдсон орчинг бий болгож чаддаг. Хэрэглэгчийн хүсэлтийн дагуу мэдээллийн сан сервер нь их хэмжээний мэдээлэлд хайх, хүснэгтлэх, төрөлжүүлэх зэрэг боловсруулалт явуулан хэрэглэгчдэд зөвхөн үр дүнг илгээдэг. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 20
  • 21. Сүлжээний принтер (Network printer)– серверээр хэвлэдэг функцтэй принтер. Байгууллагуудад ашиглагддаг лазер принтерүүд нь нэгэн төрлийн сүлжээний принтер юм. Хэрэглэгчид принтерийг төвлөрсөн хаб-д холбосноор сүлжээний принтерийг ашиглах боломжтой. Гэхдээ бүх хэрэглэгчдэд принтерийг таниулсан байх ёстой. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 21
  • 22. Гурван давхаргат архитектур-(Three-layer architecture) “Гурван давхаргат архитектур” нь хэрэглэгч/сервер системийн хэрэглээг 3 горимд хуваадаг систем юм. Гурван давхаргат архитектур-т хэрэглэгч болон серверийн хооронд шилжиж байгаа мэдээллийн хэмжээг хязгаарлах зорилгоор мэдээллийг сервер дээр боловсруулдаг. Хэрэглээг гурван горимд хувааснаар мэргэших байдал илүү хялбар болдог. Ердийн хэрэглэгч/сервер систем нь “хоёр давхаргат архитектур” гэж нэрлэгддэг. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 22
  • 23. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 23 Гурван давхар архитектурын шатлал Эхний давхарга Үзүүлэх давхарга Хүнтэй харилцах түвшин Хоёр дахь давхарга Хэрэглээний давхарга Мэдээллийг боловсруулах түвшин Гурав дахь давхарга Мэдээллийн давхарга Мэдээллийн санд нэвтрэх түвшин
  • 24. Системийн үнэлгээний индексүүд-(System evaluation indexes) Системийн үнэлгээний индексүүд нь компьютерийн гүйцэтгэл, найдвартай байдал, зардлын үр ашигтай байдал зэргийг цогцоор нь харгалзан үзэхийг шаарддаг. 1. Системийн гүйцэтгэл-(System Performance) Системийн гүйцэтгэлийг системийн тест болон хүлээн авах тестийн нэг хэсэг болох “гүйцэтгэлийн тест”/performance test/-ыг хийж хэмждэг. Гүйцэтгэлийн тест нь боловсруулалтын шинж чанар болох хариулах хугацаа (response time), өөрчлөгдөх хугацаа (turnaround time), жишиг шаардлага (benchmark) зэрэг хангагдаж байгаа эсэхийг шалгадаг. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 24
  • 25. Боловсруулалтын шинж чанар: a) Хариулах хугацаа-(Response time) “Хариулах хугацаа” бол компьютер анх боловсруулалт хийх хүсэлт авснаас хойш хариу үйлдэл үзүүлэх хугацаа юм. Энэ нь онлайн системүүдийн гүйцэтгэлийг үнэлэхэд хэрэглэгддэг. Хариулах цаг нь CPU-ны гүйцэтгэл болон холбогдсон хэрэглэгчдийн тооноос хамаардаг. Бага ачаалалд хурдан хариулах бол их ачаалалд удаан хариулна. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 25
  • 26. b) Өөрчлөгдөх хугацаа-(Turnaround time) “Өөрчлөгдөх хугацаа” бол компьютер дараалсан даалгавруудыг биелүүлэх хүсэлтийг хүлээн авснаас хойш бүх боловсруулсан үр дүнг хүлээн авах хүртэл хугацаа юм. Энэ нь багц боловсруулалтын гүйцэтгэлийг үнэлэхэд хэрэглэгддэг. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 26
  • 27. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 27 c) Жишиг-(Benchmark) “Жишиг” бол системийн гүйцэтгэлийг хэмждэг индекс юм. Энэ нь хариулах хугацаа болон CPU-ний ажиллагаа зэргийг хэмжин, хэд хэдэн компьютерийн гүйцэтгэлийг харьцуулан үнэлдэг. Гаралт-(Throughput) нь системийн нэгж хугацаанд гүйцэтгэх ажлын хэмжээ юм.
  • 28. 2.Системийн найдвартай байдал-(System reliability) Системийг суурилуулахад системийн хэрэглэгчдэд найдвартай байдлыг анхаарах нь чухал. Үйл ажиллагааны туршид ямар нэгэн үйл ажиллагааг зогсоох функц байхгүй байхыг баталгаажуулан системийн найдвартай байдлыг сайжруулдаг. a) Системийн найдвартай байдлын индекс Index for system reliability “Ажиллагаатай байдал”-(availability) бол системийн найдвартай байдлыг хэмждэг индекс юм. Системийн ажиллагаатай байдал нь тасалдаагүй ажиллагаатай байдлын хувийг тодорхойлдог. Ажиллагаатай байдал өндөр байх тусам системийн найдвартай байдал сайжирдаг. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 28
  • 29. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 29 Ажиллагаатай байдал нь Доголдол Хоорондын Дундаж Хугацаа (ДХДХ) болон Засах Дундаж хугацаагаар (ЗДХ) тодорхойлогддог. Хэдийчинээ ДХДХ их юм уу ЗДХ бага байх тусам системийн ажиллагаатай байдал төдийчинээ сайн байна. ДХДХ /MTBF(Mean Times Between Failures) Доголдол хоорондын дундаж хугацаа ЗДХ /MTTR(Mean Time To Repair)/– Засах Дундаж Хугацаа ДХДХ Доголдол хоорондын хугацаа. Үргэжилсэн системийн үйл ажиллагааны дундаж хугацаа. ЗДХ Доголдсон тохиолдолд системийг засах дундаж хугацаа.
  • 30. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 30 Дараах томъёонууд ажиллагаатай байдлыг ДХДХ болон ЗДХ-г ашиглан тооцдог. эсвэл
  • 31. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 31
  • 32. 2. Цогц системийн ажиллагаатай байдал-(Availability of Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 32 complex systems) Хэд хэдэн компьютер болон төхөөрөмжөөс бүрдсэн системүүдийн ажиллагаатай байдлыг олох томъёо нь систем “дараалсан систем” үү “параллель систем” үү гэдгээс хамаарна. a) Дараалсан системийн ажиллагаатай байдал-(Availability of serial systems) “Дараалсан систем” бол бүрдүүлж буй бүх төхөөрөмжүүд ажиллагаатай байхад ажилладаг систем юм. Хэрвээ нэг л төхөөрөмж доголдвол систем ажиллах чадваргүй болно.
  • 33. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 33
  • 34. b) Параллель системийн ажиллагаатай байдал-(Availability of parallel systems) “Параллель систем” бол ядаж нэг төхөөрөмж ажиллагаатай байвал ажилладаг систем юм. Бүрдүүлж буй бүх төхөөрөмж ажиллахаа больсон нөхцөлд энэ систем ажиллахаа больдог. Доголдлын давтамж (Failure Rate) –өгөгдсөн цагт тохиолдох доголдлын тоо Доголдлын давтамж = 1 / ДХДХ Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 34
  • 35. 3.Өндөр найдвартай дизайн-(High reliability design) Хэрэглэгч үргэлж холбогдож чадах найдвартай системийг бүтээх: Баримтлах зарчим Тайлбар Доголдолд тэсвэртэй Доголдол үүссэн ч бүх функцыг хэвийн байлгаж боловсруулах үйлдлийг үргэлжлүүлэх боломж олгодог. Ихэвчлэн хосолсон системээр хийдэг. Зөөлрүүлсэн доголдол Доголдол үүссэн тохиолдолд хамгийн багаар шаардлагатай функцуудыг ажиллагаатай байлгаж системийг бүрэн зогсохоос сэргийлдэг. Аюулгүй доголдол Доголдол үүссэн тохиолдолд аюулгүй байдлыг хадгалж аюулыг хязгаарладаг. Жишээлбэл: хэрвээ доголдол дохиол гарвал систем осол гарахаас сэргийлэн бүх дохиог улаан болгож машиныг зогсоодог. Эрсдэлгүй Анх зориулагдсан үйл ажиллагаанаас давсан үйлдэл хийсэн ч доголдол гарахаас сэргийлдэг. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 35
  • 36. 3.Системүүдийн зардлын үр ашигтай байдал (Cost efficiency of systems) Системийг суулгахдаа байгууллагад үнэлгээ болон ашигт байдал зэрэг зардлын үр ашигтай байдлыг бодолцох ёстой. Системийг суулгахад анхны зардал болоод үйл ажиллагааны зардал зэрэг олон төрлийн зардлыг дагуулдаг. Системийн үр ашигтай байдлын хувьд Эзэмшигчийн Нийт Зардал /TCO (Total Cost of Ownership)/ буюу худалдаж авснаас эхлээд актлах хүртэл бүх зардлыг оруулан тооцох хэрэгтэй. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 36
  • 37. Эзэмшигчийн Нийт Зардал нь компьютер тоног төхөөрөмж болон програм хангамж худалдаж авах зардал, хэрэглэгчдийг сургах зардал, үйл ажиллагааны зардал, засвар үйлчилгээний зардал, системийн асуудал үүсдэг зардал гээд бүх зардлыг хамардаг. Энэ нь системийг суулгах эсэх шийдвэр гаргахад ашиглагддаг. Системийн зардлын үр ашгийн хувьд, програм хангамжийн хэрэглээний мөчлөгийн дагуу Эзэмшигчийн Нийт Зардалыг тооцон хөрөнгө оруулалтын үр ашгийг үргэлжлүүлэн тооцож байх нь чухал байдаг Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 37
  • 38. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 38 Идэвхтэй сайт – Hot Site доголдол үүссэн тохиолдолд хурдан үүргийг хүлээж авах боломжтой жинхэнэ сайттай ижил сервер болон функцуудыг агуулсан нөөц сайт. Нөөц мэдээлэл болон шинэчлэгдсэн мэдээлэл нөөц сайт руу шилжиж байдаг. Үүний эсрэгээр идэвхгүй сайт байх ба энэ нь нөөц системийг суулган, доголдол үүссэн тохиолдолд идэвхиждэг. ЭНЗ /TCO/ эзэмшигчийн нийт зардал - (Total Cost Ownership) Эхний зардал – Initial cost системийг суулгахад шаардагдах эхний зардал. Эхний зардалд тоног төхөөрөмж болон програм хангамжийг худалдан авах, ажиллах хүчийг хөгжүүлэх, хэрэглэгчдийг сургах, засвар үйлчилгээний зардалууд багтдаг. Үйл ажиллагааны зардал – (Operational Cost) Өөрөөр хэлбэл, явцын зардал нь системийн үйл ажиллагаанд шаардагддаг зардал юм. Үйл ажиллаагааны зардалд тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний зардал болон үйл ажиллагааг зогсоосноор бизнесийн алдагдал багтдаг.
  • 39. IT101- Мэдээллийн Технологийн хэрэглээ - I Сэдэв: Програм Хангамж Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 39
  • 40. Програм Хангамж Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Агуулга Үйлдлийн Систем Файл Менежмент Хэрэглээний Програм Нээлттэй Эхийн Програм 40
  • 41. Зорилго| Мэдлэг| ЧАДВАР Зорилго: Програм хангамж түүний ангилал, зориулалт болон үйл ажилгааг ойлгуулах. Мэдлэг: Үйлдлийн систем, хэрэглээний програм болон нээлттэй эхийн програмын тухай ойлголт мэдлэг олж авна. Чадвар: Файл зохион байгуулах чадвар эзэмшинэ. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 41
  • 42. 1 Програм Хангамж Програм хангамж нь компьютерийн системийн үйл ажиллагааг зохицуулах болон тоног төхөөрөмжийг ажиллуулах зааварчилгаа буюу командын багц юм. Програм хангамжийг Системийн Програм Хангамж /System Software/ болон Хэрэглээний Програм Хангамж /Application Software (App)/ гэж хоёр ангилдаг. Харин Үйлдлийн Систем /Operation System (OS)/ нь ситемийн програм хангамжийн нэг төрөл юм. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 42
  • 43. 1.1 Програм Хангамжийн Төрөл Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 43 Төрөл Тайлбар Жишээ Системийн Програм Үндсэн програм Техник хангамж, хэрэглээний програм хангамжийг зохицуулж хянадаг програм хангамж юм. OS Utility програм Language процессор Middleware OS болон хэрэглээний програм хангамжийн хооронд үйл ажиллагаа явуулдаг програм хангамж юм. Өгөгдлийн сан удирдах систем Програм хангамж хөгжүүлэх систем Хэрэглээний Програм Энгийн хэрэглээний програм Төрөл бүрийн үйл ажиллагаанд ашигладаг өргөн дэлгэрсэн програм хангамж юм. Текст боловсруулах програм Зураг боловсруулах програм Видео тоглоом Тусгай хэрэглээний програм Тусгай зориулалтаар ашигладаг програм хангамж юм. Санхүүгийн програм Бүтээгдэхүүн удирдах систем
  • 44. 1.1 Програм Хангамжийн Төрөл Utility /хэрэгсэл/ Програм: Энэ програм нь ерөнхийдөө системийн нөөцийг зохион байгуулахад чиглэсэн ажил гүйцэтгэдэг. Компьютерийг илүү үр дүнтэй ашиглахын тулд Utility програмын тусламжтай компьютерийг удирдахад хэрэглэдэг функцийг сайжруулж, хэрэглэхэд хялбар болгодог. Хэрэглээний програм болон Utility програмын гол ялгаа нь тэдгээрийн хэмжээ, гүйцэтгэдэг функцийн олон цөөнд байна. Хэрэглээний програм нь харьцангуй их хэмжээтэй, олон тооны функцтэй байдаг ба түүний үүрэг нь системийн нөөцийг ашиглан тусгай ажил хийхэд оршино. Харин Utility програм нь бага хэмжээтэй, системд тодорхой тохиргоо хийдэг цөөн тооны функцтэй байдаг. Жишээ нь compression, screensaver болон anti-virus гэх мэт. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 44
  • 45. 1.1 Програм Хангамжийн Төрөл Language /хэл/ Процессор: Энэ програм нь эх код эсвэл програмын кодыг машины код руу хөрвүүлдэг. Дараах гурван төрлийн Language процессор байдаг. Compiler /хөрвүүлэх/: Дээд түвшний програмын хэлний кодыг машины код руу хөрвүүлдэг. Assembler /угсрах/: Доод түвшний програмын хэлний кодыг машины код руу хөрвүүлдэг. Interpreter /орчуулах/: Програмын кодыг машины код руу хөрвүүлээд шууд CPU-гээр гүйцэтгүүлдэг. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 45
  • 46. 2 Үйлдлийн Систем Мэдээллийн технологийн төхөөрөмжийг ажиллуулахад үйлдлийн систем зайлшгүй шаардлагатай. Үйлдлийн системийг тоног төхөөрөмж, хэрэглээний програм болон хэрэглэгчийн хооронд интерфэйс болон ажиллаж мэдээллийн урсгалыг хянаж зохион байгуулж байдаг үндсэн програм хангамж гэж ойлгож болно. Багагүй тооны үйлдлийн системүүд байдаг ба ерөнхийд нь дөрөв ангилдаг. Real-time: Машин, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн систем болон шинжлэх ухааны багажыг удирдахад зориулагдсан. Single-user, single task: Нэг хэрэглэгч нэг л програм дээр ажиллах боломжтой. Single-user, multi-task: Нэг хэрэглэгч нэгэн зэрэг олон програм дээр ажиллах боломжтой. Multi-user: Нэгэн зэрэг олон хэрэглэгч системийн нөөцийг ашиглах боломжтой. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 46
  • 47. 2 Үйлдлийн Систем Single-Tasking, Multi-tasking Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 47
  • 48. 2.1 Үйлдлийн Системийн Үүрэг Memory management: Санах ойн үүр болгоныг чөлөөтэй, өгөгдөлтэй эсэхийг хянаж тухайн процесст ашиглагдаж байсан өгөгдөл хэрэгцээгүй болох эсвэл процесс дуусгавар болох үед үүрийг чөлөөлж дараагийн өгөгдлийн санах ойд эзлэх хэмжээг тогтоох /процесс болгон хангалттай хэмжээний үүртэй байх хэрэгтэй/, түүнийг ачааллах зэрэг үйл ажиллагааг санах ойг үр ашигтай удирдах зорилгоор зохион байгуулдаг. Виртуал санах ой нь санах ойн физик боломжоос илүү боломжийг бусад хадгалах төхөөрөмжийг /зөв хэрэглэх нь үр дүнтэй/ оролцуулан олгодог. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 48
  • 49. 2.1 Үйлдлийн Системийн Үүрэг Device management: Үйлдлийн систем нь төхөөрөмжүүдийг удирдахдаа тэдгээрийн цахилгаан хэлхээнээс гадна Driver гэж нэрлэгддэг тусгай програм ашигладаг. Driver-ийн гол үүрэг нь дээд түвшний програмын хэл болон техник хангамжийг удирдах электрон дохио хоёрын хооронд орчуулагч хийх явдал юм. Өөр хоорондоо ялгаатай их олон төхөөрөмжүүд байдаг болохоор driver- уудын функцууд ялгаатай байдаг мөн төхөөрөмж шинэчлэгдэх үед driver-ийг бас шинэчлэдэг зэрэг шалгаанаар driver-ийг үйлдлийн систем дотор багтаадаггүй. Тухайн төхөөрөмжийг ашиглах үед шаардлагатай driver-ийг санах ойд ачаалдаг. Оролт, гаралтын төхөөрөмжөөс ирэх командыг buffer гэж нэрлэгдэх түр санах ойд хадгалж байгаад CPU завтай болохоор авч хэрэглэдэг. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 49
  • 50. 2.1 Үйлдлийн Системийн Үүрэг Task /ажил/ management: Үйлдлийн системийн үндсэн үүрэг гэж хэлж болох процессуудын ажиллах хөтөлбөрийг гаргадаг. Процессуудыг тухайн үед үзүүлэх ач холбогдлоор нь ИДЭВХИГҮЙ ээс НОЦТОЙ хүртэл 7 ангилдаг ба нэн даруй гүйцэтгэх шаардлагатай процессыг ноцтой ангилалд оруулдаг байна. Процессыг шууд утгаар нь ямар нэг програм гэж ойлгож болох боловч үнэндээ програмыг бүрдүүлэгч жижиг хэсгүүд юм. Мөн яг ямар процесс явагдаж байгааг хэрэглэгч мэдэж байх албагүй. Процессыг хэрэглэгч, өөр програм болон үйлдлийн систем удирдаж болно. Ач холбогдлын ангиллалын дагуу тухайн процессыг давуу эрхтэй процесс нь түр зогсоох эсвэл цуцлах зэргээр нөлөөлдөг. Үүнийг Interrupt /тасалдал/ гэдэг. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 50
  • 51. 2.1 Үйлдлийн Системийн Үүрэг Resource management: Компьютерийн CPU-ны ачаалал, санах ойн хэмжээ, хатуу дискний багтаамж болон сүлжээний зурвасын өргөн зэрэг нөөцийг ажиллаж буй програмуудад болон компьютерийг хэрэглэж буй хэрэглэгч нарт үр ашигтай хуваарилах явдал юм. File management: Файлыг шинээр үүсгэх, нэрлэх, хадгалах, нээх, тоглуулах, хуулбарлах, нөөцлөх, зөөх, хайх, нуух болон файлын төлвийг өөрчлөх зэргээр зохион байгуулдаг. User management: Хэрэглэгчийн бүртгэлийг шинэчлэх, шинээр бүртгэх болон устгах, бүртгэлд өөр өөр хандалтын эрх олгох, тухайн үйл ажиллагааны хувьд компьютерийн хэрэглэгч бүрд эрх тогтоож өгөх зэргээр хэрэглэгч нарыг зохион байгуудаг. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 51
  • 52. 2.2 Үйлдлийн Системийн Төрөл MS-DOS: Microsoft Disk Operating System гэсэн үгний товчлол бүхий нэртэй энэ үйлдлийн систем нь IBM-тэй нийцтэй, х86 процессор дээр ажилладаг Microsoft-ийн гаргасан single-tasking, хэрэглэгчийн тэмдэгтэн интерфейстэй. Өнөө үед MS-DOS нь хэрэгцээнээс гарсан хэдий ч Windows command line-ыг олон хэрэглэгч ашигласаар байна. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 52
  • 53. 2.2 Үйлдлийн Системийн Төрөл UNIX: AT&T-ийн Bell Labs-ийн гаргасан анхны multitasking OS. Хэрэглэгчийн тэмдэгтэн интерфейстэй, гэхдээ X window-ийг суулгаж хэрэглэгчийн график интерфейстэй болж болно. 1960 аад оноос хөгжиж эхэлсэн энэ системийг өнөөгийн их олон үйлдлийн систем үндэс болгож ашигладаг, ийм системийг UNIX-Like буюу UNIX маягийн гэдэг. UNIX-ийн бүтэц зохион байгуулалт нь гадны халдлагын эсрэг хүчтэй болж хөгжиж ирсэн гол шалтгаан бол зохиогчоос илүү хөгжүүлэгч нар кодыг амархан засварлах боломжтой богино, энгийн, ойлгомжтой, уян /UNIX философи/ дүрмийг баримтлан системийг эхнээс нь нээлттэй хөгжүүлж эхэлсэн ба олон олон чадвартай код хөгжүүлэгч нар UNIX-ийн суурийг маш нягт, хийгүй болгоход хувь нэмрээ оруулсанд байна. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 53
  • 54. 2.2 Үйлдлийн Системийн Төрөл MacOS: Macintosh компьютерт зориулж Apple-ийн гаргасан, анхны хэрэглэгчийн график интерфейстэй үйлдлийн систем юм. Macintosh үйлдлийн системийн хоёр ерөнхий сери байдаг, тэдгээр нь 1984- 2000 онуудад version /хувилбар/ 9 хүртэл гарсан Mac OS /classic/ болон 2001 оноос өнөөг хүртэл хөгжиж ирсэн Mac OS X юм. Энэ хоёр үйлдлийн системийн интерфейс дизайн ижил хэдий ч бүтцээрээ их ялгаатай байдаг. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 54
  • 55. 2.2 Үйлдлийн Системийн Төрөл Давуу тал: Mac OS X үйлдлийн системийг Unix дээр суурилан бүтээсэн ба Unix нь аюулгүй байдлын хувьд хамгийн сайн нь юм, зах зээл нь бага учраас вирусын дайралтанд өртөөд байдаггүй. Техник, програм гээд бүгдийг нь нэг газар Apple үйлдвэрлэдэг учир найдвартай ажиллагаатай. Тансаг гэмээр хэрэглэгчийн график интерфейс нь хэрэглэхэд хялбар, функцууд нь төгс ажилладаг. Сул тал: Mac компьютерт ашигладаг техник хангамжийн технологууд нь ижил үүрэг гүйцэтгэдэг бусад технологиос харьцангуй үнэтэй байдаг. Mac үйлдлийн систем нь тогтмол шинэчлэгдэж байдаг ба хувилбараас хувилбар луу шинэчлэхэд үнэтэй байдаг. Mac үйлдлийн систем дээр ажилладаг үйлдвэрлэлд зориулагдсан порграм болон видео тоглоом бага байдаг. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 55
  • 56. 2.2 Үйлдлийн Системийн Төрөл Windows: 32 bit-ийн систем дээр ажилладаг Microsoft-ийн гаргасан multitasking, IBM-тэй нийцтэй, хэрэглэгчийн график интерфейстэй үйлдлийн систем юм. 1985 онд Microsoft анхны Windows 1.0-ийг гаргаснаас хойш Windows үйлдлийн систем дэлхийн компьютерийн зах зээлийн 80-аас илүү хувийг эзэлж байна. Windows- ийн маш олон хувилбар байдаг ба хамгийн сүүлийнх нь Windows 8 юм. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 56
  • 57. 2.2 Үйлдлийн Системийн Төрөл Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 57
  • 58. 2.2 Үйлдлийн Системийн Төрөл Давуу тал: Windows үйлдлийн системийн дэмждэг маш их техник хангамж байдаг, компьютер хэрэглэгч өөрийн хүссэнээрээ компьютерийг тоноглох боломжтой. Бараг бүх програм хангамжууд Windows ийн хувилбартай байдаг. Файл систем нь MS-DOS оос хойш өөрчлөгдөөгүй учир хэрэглэхэд хялбар. Хамгийн чухал давуу тал нь дэлхийн зах зээлийн 80 аас илүү хувийг эзэлдэг явдал юм. Сул тал: Windows нь хаалттай систем ба ямар нэг алдаа гарлаа гэхэд Microsoft оос өөр хэнд ч засах боломж байхгүй. Тиймээс байнга шинэчлэгдэж байдаг ба шинэчлэгдэх болгондоо өмнөхөөс илүү системийн нөөц шаарддаг ба бусад үйлдлийн системтэй харьцуулахад аюулгүй байдлын хувьд сул мөн бараг өдөр болгон security patch гаргах түвшинд хүртлээ вирусын халдлагад эмзэг. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 58
  • 59. 2.2 Үйлдлийн Системийн Төрөл Mobile /хөдөлгөөнт/ OS: Энэ төрлийн үйлдлийн систем нь SmartPhone, Tablet болон бусад хөдөлгөөнт төхөөрөмжийг удирдахад зориулагдасан. Ихэнх хөдөлгөөнт төхөөрөмжүүд дотроо холбооны төхөөрөмжтэй байдаг ба Real-time үйлдлийн систем хэрэглэдэг. Харин орчин үеийн ухаалаг төхөөрөмжүүдэд компьютерийн орчны хэрэглэгчийн интерфейс, хэрэглээний програмыг ашиглахын тулд Real-time үйлдлийн системтэй хослуулан Single-user, Multi-task үйлдлийн системийг хэрэглэдэг. Жишээ нь: Apple-ийн iOS, Google-ийн Android зэрэг үйлдлийн системүүд бөгөөд ухаалаг төхөөрөмжийн touchscreen, Bluetooth, Wi- Fi, GPS болон видео камер зэрэг дэвшилтэд технологитой ажилладаг төрөл бүрийн хэрэгцээг хангах програмуудтай байдаг. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 59
  • 60. 3 Файл Менежмент Файлыг эмх цэгцтэй байлгах, хайлтыг хөнгөвчлөх зорилгоор шаталсан мод хэлбэрийн бүтцийг /hierarchy/ файл зохион байгуулахад хэрэглэдэг. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 60
  • 61. 3.1 Файл Share /хамтран хэрэглэх/ Сүлжээний орчинд байх олон хэрэглэгч эсвэл нэг компьютерийн олон хэрэглэгчид тухайн нэг файлыг тодорхой эрхийн дагуу дундаа хэрэглэж болдог. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 61
  • 62. Чухал хэрэгтэй файл, мэдээлэл болон програмыг алдахаас урьдчилан сэргийлж хуулбарлаж нөөцлөх шаардлагатай байдаг. 3.2 Backup /Нөөцлөх/ Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 62
  • 63. 4 Хэрэглээний Програм Хэрэглээний програм хангамж гэж тодорхой зорилгоор, тодорхой ажилд ашиглаж байгаа програм хангамжийг хэлнэ. Үр дүнтэйгээр ашиглахын тулд түүний зориулалт, үзүүлэлт болон ажиллагааны үндсэн аргыг ойлгож байх нь чухал юм. Төрөл бүрийн, их олон хэрэглээний програм хангамж байдаг, тэдгээрийн ихэнхийг нь програм хангамжийн багц хэлбэрээр борлуулдаг ба тусгай хэрэглэгчийн хүсэлтийн дагуу боловсруулсан програм хангамжтай харьцуулахад програм хангамжийн багцууд нь харьцангуй бага зардлаар бий болж, олон хэрэглэгчдэд хүрдэг. Мөн технологи, зах зээл хөгжихийн хирээр зөвхөн нэг програм хангамжид л гэхэд олон арван сериал шинэчлэгдсэн хувилбарууд бий болж байдаг. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 63
  • 64. 4.1 Хэрэглээний Програмын Төрөл Текст боловсруулах програм: Энэ төрлийн програм нь бичиг баримт үүсгэх, өөрчлөх, хуудасны тохиргоо хийх, хэвлэх, хүснэгттэй ажиллах, зураг дүрс зурах, догол мөрийг хэвжүүлэх болон текстэнд хэв маяг оруулах зэрэг өргөн боломжтой програм юм. Microsoft Office багцын Microsoft Word нь энэ төрлийн програмын хувьд хамгийн өргөн тархсан програм юм. Хүснэгтэнд өгөгдөл боловсруулах програм: Энэ төрлийн програм нь хүснэгт хэлбэрийн ажлын талбартай ба өгөгдлийг төрөл бүрийн функцээр боловсруулж олон янзын тооцоолол хийхэд хэрэглэгддэг. Жишээ нь: төсөвт дүн шинжилгээ хийх, тооцооллыг автоматаар гүйцэтгэдэг санхүүгийн маягт бэлдэх, өгөгдлийг тодорхой дүрмийн дагуу шүүх, эрэмблэх гэх мэт. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 64
  • 65. 4.1 Хэрэглээний Програмын Төрөл Илтгэл боловсруулах програм: Илтгэлийн тайлбар текстийг график, диаграм, анимац, хүснэгт, зураг, дуу чимээ болон видео бичлэг зэрэг төрөл бүрийн обьектуудаар чимэглэн анхаарал татсан, илүү сонирхолтой, улам ойлгомжтой, хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн илтгэл боловсруулахад хэрэглэдэг програм. Microsoft Office багцын Microsoft PowerPoint нь энэ төрлийн програмын хувьд хамгийн өргөн тархсан програм юм. Web Browser: Веб хөтөч гэж орчуулагдах энэ төрлийн програмууд нь интернетэд байрлах мэдээллийг хайж олох, веб хуудаснуудыг татаж үзүүлэх болон интернетэд мэдээлэл оруулах зэрэг зориулалттай. Интернетэд байгаа HTML гэх мэт тэмдэглэгээний хэл дээрх мэдээллийг хүнд ойлгомжтой болгож үзүүлдэг програм юм. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 65
  • 66. 4.1 Хэрэглээний Програмын Төрөл CAD: Computer Aided Design гэсэн үгний товчлол, энэ төрлийн програм нь компьютерийн систем ашиглан оновчтой нарийн дизайныг бий болгох, өөрчлөх, дүн шинжилгээ хийх зэрэгт хэрэглэгддэг инженерийн зураг зүйн програм ба дизайнерын бүтээмжийг нэмэгдүүлэх загварын чанарыг сайжруулах, үйлдвэрлэлийн мэдээллийн санг бий болгох чадвартай програм юм. AutoCAD нь энэ төрлийн програмын нэг жишээ юм. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 66
  • 67. 4.1 Хэрэглээний Програмын Төрөл CAM: Computer Aided Manufacturing гэсэн үгний товчлол, үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмжийг удирддаг програм хангамж юм. Энэ төрлийн програмыг үйлдвэрлэлийн процессыг хурдасгах, илүү нарийн эд анги урлах, материалын хамаарал болон зарцуулалтыг зохицуулах зэрэг үйл ажиллагаанд ашигладаг. ArtCAM нь энэ төрлийн програмын нэг жишээ юм. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 67
  • 68. Cloud application: Нэг хэсэг нь цэвэр компьютерийн програм нөгөө хэсэг нь цэвэр веб програм хэлбэртэй, Cloud ийн орчинд ажилладаг програм юм. Cloud програмд хязгаар гэж байхгүй, өнөөгийн дундаж компьютерын ажиллуулж чадах бүх програмыг Cloud систем ажиллуулж болно. Could програмын энгийн жишээ нь ухаалаг төхөөрөмжийн ухаалаг програмууд юм. 4.1 Cloud Програм Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 68
  • 69. 5 Нээлттэй Эхийн Програм OSS: Open Source Software буюу нээлттэй эх нь /эх код нь нээлттэй програм хангамж/ патенттай эсвэл лицензтэй програмаас эрх зүйн хувьд эрс ялгаатай. Нээлттэй эхэд хамрагдах програмын эх кодыг хэн ч үзэх, судлах, үнэлэх дүгнэх болон шинэчлэн өөрчлөх боломжтой байдаг. Иймээс нээлттэй эхийн програм нь програм зохиогч, хөгжүүлэгч олон хүний хөдөлмөрийн үр дүнд бий болдог. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 69
  • 70. Ашигласан Материал [1] IT Passport Exam Preparation Book [2]http://www.computerhope.com/ [3]http://www.howstuffworks.com [4]http://www.w3schools.com/ [5]http://en.wikipedia.org/ [6]http://www.google.com/ Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 70

Notas del editor

  1. A mobile operating system, also referred to as mobile OS, is an operating system that operates a smartphone, tablet, PDA, or other mobile device. Modern mobile operating systems combine the features of a personal computer operating system with other features, including a touchscreen, cellular, Bluetooth, Wi-Fi, GPS mobile navigation, camera,video camera, speech recognition, voice recorder, music player, near field communication and infrared blaster. Mobile devices with mobile communications capabilities (e.g. smartphones) contain two mobile operating systems - the main user-facing software platform is supplemented by a second low-level proprietary real-time operating system which operates the radio and other hardware. Research has shown that these low-level systems may contain a range of security vulnerabilities permitting malicious base stations to gain high levels of control over the mobile device.[1]