Se ha denunciado esta presentación.
Utilizamos tu perfil de LinkedIn y tus datos de actividad para personalizar los anuncios y mostrarte publicidad más relevante. Puedes cambiar tus preferencias de publicidad en cualquier momento.

эдийн засгийн өсөлт

12.334 visualizaciones

Publicado el

minii ene hiisen zuil ta buhend tus dem boloh boltugai

guitsetgesen: Nyamka :)

Publicado en: Economía y finanzas

эдийн засгийн өсөлт

  1. 1. ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ
  2. 2. Эдийн засгийн өсөлтийг дараахь 2 үзүүлэлтээр тайлбарладаг  Бодит ДНБ-ний өсөлт /эдийн засгийн нийт чадавхийг харуулдаг/  Нэг хүнд ногдох ДНБ-ний өсөлт /улс орны иргэдийн амьдралын түвшинг харуулдаг/ Эдийн засгийн өсөлт=(ДНБтайлант-ДНБсуурь)/ДНБсуурь Монгол улсын ДНБ /2005 оны зэрэгцүүлэх үнээр/ 2007 онд 3324,6 тэрбум төгрөгт хүрч 2008 онд 3620,5 тэрбум төгрөгт хүрсэн байна. 2008=3620,5 – 3324,6/3324,6*100=8,9%
  3. 3. Дэлхийн эдийн засгийн тойм Дэлхийн банкны тооцоогоор дэлхийн эдийн засгийн өсөлт 2009 оны урьдчилсан гүйцэтгэлээр 2.2 хувийн бууралттай гарсан бол харин 2010 онд 2.7 хувь байхаар төсөөлөгдөж байгаа бөгөөд 2011 онд эдийн засаг хурдасч 3.2 хувийн өсөлттэй гарахаар тооцсон байна. 2009 оны сүүлийн улиралд үйлдвэрлэлийн гарц хөгжиж буй орнуудад сэргэсэн бөгөөд 2010 оны эхээр уг сэргэлт эрчимтэй үргэлжлэхээр байна. Хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт 2010 онд 5.2 хувь, 2011 онд 5.8 хувьтай байхаар төсөөлөгдөж байгаа бөгөөд 2009 онд хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 хувьтай байна. Хөгжиж буй орнуудад 2011 онд бодит үйлдвэрлэлийн хэмжээ нь потенциал үйлдвэрлэлээс 4 гаруй хувиар илүү байх бөгөөд энэ нь хөгжиж буй орнуудад тус онд эдийн засгийн халалт бий болохыг харуулж байгаа юм.
  4. 4. Эдийн засгийн хөгжил=эдийн засгийн өсөлт+эдийн засгийн бүтцийн өөрчлөлт Монгол улсын ДНБ өсөлт 0 2 4 6 8 10 12 2003 2004 2005 2006 2007 2008 02 0 03
  5. 5. Нэг хүнд ногдох ДНБ мянган төгрөгөөр 0 500 1000 1500 2000 2500 2006 2007 2008 0 02
  6. 6. Эдийн засгийн өсөлтөд нөлөөлөгч хүчин зүйлс: Сайн чанарын их хэмжээний нөөцийг технологийн чадавхитай хослуулж байж л бодит үйлдвэрлэлийг нэмэгдүүлж болдог. Эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх нийлүүлэлтийн талын хүчин зүйлс:  Байгалийн нөөцийн тоо, чанар  Хөдөлмөрийн нөөцийн тоо, чанар  Үндсэн капиталын хэмжээ  Технологи
  7. 7. Эдийн засгийн өсөлт нийгэмд сөрөг үр нөлөөг бий болгодг гэж зарим хүмүүс үздэг Үүнд:  Байгаль орчны бохирдол  Орлогын тэгш бус хуваарилалт  Технологийн дэвшил, ажилгүйдэл  Үнэт зүйлсийг хангаж чаддаггүй Эдийн засгийг хамгаалдаг эдийн засагчдын хувьд: Материаллаг баялгийг арвижуулах, амьдралын түвшинг дээшлүүлэх,мөн ядуучуудын амьдрал сайжрах нь эдийн засгийн өсөлттөй холбоотой гэж үзээд эдийн засгийн өсөлтөөс татгалзвал сайн сайхан амьдрал бий болохгүй гэж хэлдэг. Төрөөс авах арга хэмжээ 1. Кейнсийн чиглэлийг баримтлагчид. ЭЗ ийн өсөлтийн шалтгааныг эрэлтийн хүчин зүйлээр тайлбарладаг. Үндэсний үйлдвэрлэл нэмэгдэхгүй байгаа явдал бол нийт эрэлт бага байгаатай холбоотой. Хүүгийн хэмжээг бага байлгахын тулд зөөлөн мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, зээлийн хүүг бууруулж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүний үр дүнд инфляци өсөх үр дүн ажиглагдвал сангийн хумих бодлого явуулж засгийн газрын зардлыг бууруулж болно. 2. Нийлүүлэлтийн талын эдийн засагчид. Дээрхийн эсрэг үйлдвэрлэлийн чадавхийг нэмэгдүүлэх явдал нь чухал юм гэж үздэг. Үйлдвэрлэлийн хүчин зүйлс нэмэгдсэнээр AS өсөх болно. 3. Гуравдагч үзэл. ЭЗ ийн өсөлтийг хангахад төр хэрхэн оролцох вэ гэдэг дээр олон саналууд байдаг. ЭЗ ийн өсөлтийг бий болгох үйлдвэрлэлийг дэмжих үүргийг засгийн газар шууд өөртөө авч, бүтээмж багатай салбараас өндөр бүтээмжтэй салбар руу шилжүүлэх гэх нь бий.
  8. 8. Эдийн засгийн хямрал “Уналт гэдэг бол бүсээ чангалахыг хэлнэ, хямрал гэдэг бол өмдгүй болохыг хэлнэ” гэж Оросын нэрт эдийн засагч Борис Панкин хэлжээ. Эдийн засгийн хямрал нь үйлдвэрлэл ба зах зээлийн харилцааны хэвийн холбоо алдагдах ба тасралд орох маягаар илрэн, үргэлж давтагдах ба эцэст нь эдийн засгийн тэнцвэрт бус байдал бий болгоно. Хямралын ангилал: Хэт үйлдвэрлэлийн болон хомсдолын.  Нийтийг хамарсан  Хэсэгчилсэн хямрал
  9. 9. AD-AS загвар дахь өсөлт Үйлдвэрлэлийн боломжийн муруй болон нийт нийлүүлэлт AD-AS загварыг өргөтгөх нь Х.О ын капитал Үнийн түвшин Хэрэглээний бараа бодит ДНБ
  10. 10. Дэлхийн банкны илтгэлд санхүү, эдийн засгийн хямралын хүнд үе ард хоцорч дэлхийн глобал эдийн засаг сэргэлтийн замд нэгэнт орлоо хэмээн дурджээ. Хэдий тийм боловч эдийн засгийн сэргэлт хэврэг буюу эмзэг байгаа бөгөөд 2010 оны хоёрдугаар хагаст эдийн засгийн өсөлт удааширах хандлага ажиглагдаж болзошгүй юм. Учир нь зах зээлд нийлүүлэгдэж буй мөнгөний болон хөрөнгө оруулалтын хэмжээ хямралыг даван туулах зориулалтай хийгдэж байсан үеийнхээс багасч болзошгүй бөгөөд энэ нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болох юм. Дэлхийн эдийн засгийн хямрал сэргэж байгаа хэдийч цаашид ажилгүйдлийн хэмжээ өндөр, ажил эрхлэлтийн өсөлтийн хурд бага хэвээр байхаар байна. Эдийн засгийн сэргэлтийн цаашдын хандлага өрхийн хэрэглээ болон бизнесийн салбарын эрэлтийн өсөлтөөс хамаарах юм. Дэлхийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүний өсөлт 2009 оны 10 дугаар сард жилийн эхний түвшнээс 5 хувиас доогуур хүлээгдэж байсан бол харин хөгжингүй болон хөгжиж буй орнуудад 2009 оны гурав дахь улирлаас үйлдвэр сэргэж аж үйлдвэрийн бүтээгдэхүүн 12 хувиас илүүгээр өссөн нь бодит эдийн засагт сэргэлт эхэлсэнийг харуулж байгаа юм. Эдийн засгийн өсөлтийн дийлэнх нь хөгжиж буй Зүүн Өмнөд Азид ногдож байгаа бөгөөд Хятад улс өөрийн улсын ДНБ-ий 12 хувьтай тэнцэх хэмжээний 4 триллион мөнгөн тэмдэгт /Хятадын/-ийг санхүүгийн зах зээлийн сэргэлтийг эрчимжүүлэх үүднээс зах зээлд нийлүүлэх юм. Үүний бараг 50 хувийг 2010 онд зах зээлд нийлүүлэхээр байна. 2009 онд хөгжиж буй орнууд дахь цэвэр хувийн капиталын урсгал 795 тэрбум ам.доллараар унасан бөгөөд энэ нь тус улсуудын капиталын цэвэр урсгалын хамгийн өндөр түвшин болох 2007 оныхтой харьцуулахад бараг 70 хувиар унасан үзүүлэлт юм. Эдийн засаг сэргэж байгаатай холбогдон хөгжиж буй улсууд дахь цэвэр хувийн капиталын урсгал 2010 онд 517 тэрбум ам.доллар буюу энэ нь тус улсуудын нийт ДНБ-ий 3.2 хувьтай тэнцэх юм. Хөгжиж буй орнуудын гадаад санхүүгийн нийт хэрэгцээ 2010 онд 1.1 триллион ам.доллар байхаар хүлээгдэж байна.
  11. 11. Эдийн засгийн мөчлөг Эдийн засгийн мөчлөг гэдэг нь хэлбэлзлийн үечлэл бөгөөд түүний хэлбэлзэлд ямар нэгэн хууль дүрэм, зүй тогтол байдаггүй.
  12. 12. Монголын эдийн засгийн мөчлөг ба халалт  Эдийн засаг мөчлөгийнхөө аль хэсэгт явж байгааг эдийн засгийн онолын ялгаатай хандлагаар олон төрлийн үзүүлэлтийг байнга ажиглаж, шинжилсний дүнд тодорхойлдог. Гэхдээ сүүлийн үеийн судалгаанд эдийн засагчид мөчлөг болон илүүдэл эрэлтийн дарамтыг тоон утгаар хэмжих нь дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий зөрүү (бодит болон потенциаль ДНБ-ий зөрүү)-ыг тооцох явдал гэдэгтэй санал нэгдэх болсон.  ДНБ-ий зөрүү нь эдийн засаг дахь нөөц ашиглалт ямар байдалтай байгааг илэрхийлэх үзүүлэлт болдог. Эдийн засгийн мөчлөгийн шинжилгээг эдийн засаг “халалт” эсвэл “хөрөлт” бий болж байгаа эсэхийг мэдэх, улмаар ирээдүйд инфляцийн дарамт ямар байхыг таамаглахад ашигладаг.Учир нь эмпирик судалгаанууд инфляцид нөлөөлөгч үндсэн хүчин зүйлсийн нэг нь эдийн засгийн мөчлөгийн одоогийн төлөв гэдгийг харуулсан байдаг. Тухайлбал, ДНБ-ний зөрүү эерэг байх нь үйлдвэрлэлийн нөөц хэт ашиглагдсан болохыг илэрхийлэх бөгөөд эдийн засагт инфляцийн дарамт өндөр байхыг илэрхийлнэ. Учир нь ажил эрхлэлт өндөр, капитал хөрөнгө нь бүрэн ашиглагдсан тохиолдолд цалин болон бараа, үйлчилгээний үнийн өсөлт эрчимждэг. Харин ДНБ-ий зөрүү сөрөг буюу үйлдвэрлэлийн нөөц ашиглалт бага байх нь эдийн засгийг өсгөх нөөц бололцоо байгааг илэрхийлдэг.
  13. 13. Эдийн засгийн “халалт” нь бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтийг тухайн эдийн засгийн чадавхи хангаж чадахгүй тохиолдолд илэрдэг. Эдийн засаг “халалт”-тай байгаа эсэхийг дараахь нийтлэг шинж чанараар таньдаг. Үүнд: Эдийн засгийн мөчлөгийн өрнөлтийн үед эдийн засгийн өсөлт хурдасч, бодит үйлдвэрлэл потенциаль түвшнээс давах; • Инфляцийн дарамт нэмэгдэх; • Хүчин чадлын хязгаарлагдмал байдал бий болох; • Ажил эрхлэлт нэмэгдэх, цалин өсөх.
  14. 14. Бодит секторын судалгааны үр дүнгээс харахад эдийн засгийн “халалт”-ын эхний 3 шинж тэмдэг 2007 оны 2 дугаар улирлаас 2008 оны 2 дугаар улирлын хооронд илүү тод ажиглагдсан. Тухайлбал, 2008 оны эхний хагас жилийн байдлаар эдийн засаг мөчлөгийн өрнөлтийн үедээ явж байсан бөгөөд ДНБ-ий жилийн өсөлт 13.3 хувьтай, бодит үйлдвэрлэл потенциаль түвшнээс 2.7 хувиар давсан үзүүлэлттэй байв. Энэ нь 2000 оноос хойших 7 дахь удаагийн мөчлөгийнхөө өсөх хэсэг дээрх үзүүлэлт юм. Манай эдийн засагт нэг мөчлөг дунджаар 4.8 улирал буюу 15 сар үргэлжилдэг бөгөөд мөчлөгийн өсөх хэсэг нь буурах хэсгээсээ удаан буюу 3.2 улиралд нь өсч, харин үлдсэн 1.6 улиралд нь буурдаг байна. Харин инфляцийн хувьд дотоод, гадаад хүчин зүйлсийн нөлөөгөөр үргэлжлэн өсч жилийн 33.1 хувьтай байна. Макро эдийн засгийн загвар, түүний симуляци шинжилгээний үр дүнгээр эдийн засгийн “халалт”-ыг төлөөлөх хувьсагч болох ДНБ-ий зөрүү нь инфляцид 3 хүртэлх улирлын хоцролттой, статистикийн хувьд ач холбогдолтой нөлөөлж байна. Үүнийг эдийн засгийн “халалт”-тай орчинд инфляци эрэлт болон нийлүүлэлтийн хүчин зүйлсээс хамаарч өсдөг тул богино хугацаанд илүү өндөр хувиар өсдөгөөр тайлбарлаж болно. Эдгээрийн зэрэгцээ хүчин чадлын хязгаарлагдмал байдал (дэд бүтцийн хязгаарлалт)-ын нөлөө ажиглагдсан. Жишээлбэл, төмөр замын ачаа тээвэрлэх хүчин чадлын хязгаарлалт 2007 оны 2 дугаар хагасаас хүчтэй мэдрэгдэх болж импортын бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт саатаж, үнийн өсөлтөнд нөлөллсөн билээ.
  15. 15.  Судалгааны үр дүнгээр манай эдийн засгийн “халалт”-нд дараахь хүчин зүйлс голлон нөлөөлж байна. Үүнд:  • Дэлхийн зах зээл дээрх экспортын бүтээгдэхүүн (алт, зэс)-ий үнэ өсч, өндөр түвшинд хадгалагдаж буй байдал; • Гадаадын шууд хөрөнгө оруулалт болон санхүүгийн дотогшлох урсгалын өсөлт; • Төсвийн нийгмийн шинж чанартай болон хөрөнгө оруулалтын зардлын хурдацтай өсөлт; • Мөнгө, зээлийн агрегатуудын өндөр өсөлт;  Манай эдийн засаг 2002 оны эхнээс 2003 оны дунд хүртэл ерөнхийдөө “хөрөлт”-тэй байсан бол, 2003, 2006 онуудын хувьд эдийн засаг ерөнхийдөө потенциал ДНБ-ий өсөлт (2001-2007 оны хооронд дунджаар 6.8 хувь байв)-ийн орчимдоо байжээ. Харин 2004 оны 10.8 хувийн өсөлт нь потенциал ДНБ-ий өсөлтөөс давсан бол 2005 оны хувьд потенциал эдийн засгийн өсөлтөөс 2.5 орчим нэгжээр доогуур гарсан байна. 2001-2006 оны эдийн засгийн бодит өсөлт дунджаар 6.0 хувь байсан бол потенциаль өсөлт 6.8 хувь байжээ. Энэ нь тухайн хугацаанд манай эдийн засагт потенциаль түвшнээс жил бүр нэг орчин нэгж хувиаар доогуур өсч байсныг илэрхийлнэ. Харин 2004-2007 онуудын ДНБ-ий алдагдлын хуримтлагдах дүн нь эерэг, энэ хугацаанд эдийн засаг өсөлттэй байсан зэрэг нь 2004-2007 оны хооронд эдийн засаг ерөнхийдөө “халж” эхэлж байгааг илэрхийлж байна. Сүүлийн 10 жилд ДНБ-ны алдагдал ерөнхийдөө потенциал ДНБ-ий +/- 5 хувьд хэлбэлзсэн буюу мөчлөгийн нөлөө ДНБ-ий 10 хувиас хэтрээгүй байна.
  16. 16. ЭДИЙН ЗАСГИЙН МӨЧЛӨГ Өсөлтийнтүвшин оргил хугацаа уналт хямрал өрнөл
  17. 17. • Өрнөл: Эдийн засаг дахь орлого тогтвортой өсөх хэсэг • Оргил: Өсөлтөөс уналт залгах үе • Уналт: Орлого буурах үе • Хямрал: Уналтаас өсөлт залгах үе
  18. 18. Өрнөл Үйлдвэрлэл болон ажил эрхлэлт эдийн засгийн потенциалт үеийнх рүү дөхөх үе. Ажил эрхлэлт нэмэгдэх тул үйлдвэрлэл нэмэгдэнэ. Мөн эрэлтийн өсөлтөөс үнийн өсөлт явагддаг. Оргил Эдийн засаг дахь бүрэн ажил эрхлэлт хангагдсан үе. Энэ үед үнийн хий хөөрөгдөл бий болсноор эдийн засаг буурах шалтгаан үүсдэг. Хямрал Эдийн засаг дахь ажил эрхлэлт болон үйлдвэрлэлийн хамгийн доод цэг. Цалин хамгийн доод цэгтээ хүрнэ. Ингэхээр ажилгүйдэл хамгийн их цалингийн түвшин хамгийн доогуур байна. Уналт Эдийн засагт явагдсан хэт өргөжилтийн үр нөлөөгөөр бий болсон зардлын өсөлт нь орлогыг бууруулах ба цалин буурснаар үнийн өсөлт ч буурдаг.
  19. 19. 100% тухайнжил суурьон P инфляци P  Инфляци Үнийн ерөнхий түвшний өсөлтийг инфляци гэнэ. Эсвэл үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш унах үзэгдлийг инфляци гэж хэлж болно.

×