SlideShare una empresa de Scribd logo
1 de 9
Оршил
Цөлжилт гэдэг нь ган, хуурайшилт, хур тунадасны хэмжээ багасах зэрэг байгалийн
хүчин зүйл, бэлчээрийн даац хэтрэх, мод огтлолт, орчны бохирдол зэрэг зохиомол
хүчин зүйлийн улмаас хөрс доройтож, үржил шимээ алдахыг хэлнэ.Цөл гэдэг
нь ургамалургах болон газар тариаланд тохиромжгүй газар нутгийг хэлж буй утга
нь хүчтэй бөгөөд хатаж гандсан газар нутгийг илэрхийлэхцөлийн уур
амьсгалд ордог "цөл" гэдэгтэй бага зэрэг ялгаатай. Гэхдээ ургамалан бүрхэвчгүй
болсон газар нь яваандаа цөлийн уур амьсгалтай болох төлөвтэй байдаг.
Цөлжилтөд хуурай бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлт гэх мэтээс
үүдэх байгалийн үзэгдэл хамаарах боловч орчин үед нийгмийн тулгамдсан
асуудал болоод буй цөлжилт гэдэг нь хүн төрөлхтний үйл ажиллагааны улмаас
болж буй үзэгдэл бөгөөддэлхийн дулаарлаас шалтгаалж буй гэж үздэг.
Мөн хөрсний эвдрэл нь цөлжилтийн нэг шалтгаан болно.
Монгол орон газар зүйн байршил, уур амьсгалын нөхцөл, газар нутгийн
гадаргын хэв шинж, экологийн тогтолцооны хувьд цөлжилтийн аюулд өртөх нэн
эмзэг, чийг дутмаг, хуурай бүс нутагт хамрагддагийн улмаас түүхэн хөгжлийнхөө
турш ган цөлжилтөнд нэрвэгдсээр иржээ.
Ази тивийн төв хэсэгт оршдог, далай тэнгисээс алслагдсан эх газрын эрс тэс уур
амьсгалтай, хур тунадас багатай, далайн түвшнээс дунджаар 1580 м дээш
өргөгдсөн онцлогтой Монгол орны нутаг дэвсгэрийн 42,5 хувийг эзлэх говь цөлийн
бүсэд үржил шим муутай, цөлөрхөг, хээрийн болон говийн бор хөрс зонхилж, тачир
сийрэг ургамлан нөмрөгөөр бүрхэгдсэн байна.
Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалан цөлжилтийн үйл явц эрчимжиж байгаа нь
мөнх цас хайлах, нуур гол горхи ширгэх, бэлчээрийн ургамлын гарц эрс муудах,
хөрс ус давсжих, элэгдэл эвдрэлд орох, үржил шимээ алдах, элсний нүүлт
хөдөлгөөн ихсэх, байгалийн элдэв гамшгийн давтамж нэмэгдэх зэргээр илэрч
байна. Дэлхийн дулааралт, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас сүүлийн 60
жилд Монгол орны агаарын жилийн дундаж температур 1.56 хэмээр нэмэгджээ.
Судалгаанаас үзэхэд манай орны нутаг дэвсгэрийн 25 хувийг хамарсан ган 2-3
жилд нэг удаа, нутгийн 50 хувиас илүү хэсгийг хамарсан ган 4-5 жилд нэг удаа
тохиолддог бөгөөд тал хээр, говийн бүсийн нутгаар шороон шуургатай өдрийн тоо
XXI зууны босгон дээр 1960 оныхтой харьцуулахад 3-4 дахин өссөн хандлагатай
байна.
Байгалийн хүчин зүйлээс гадна хүний олон талт үйл ажиллагаа цөлжилтийг
хурдасгахад ихээхэн нэрмээс болж байна. 1990-ээд оноос мал хувьчилж малын
тоо толгой нэмэгдэхийн зэрэгцээ бэлчээрийн мал аж ахуйн уламжлал алдагдсан,
бэлчээрийн усан хангамж муудсан, талхлагдал ихсэж бэлчээрийн даацыг хэтрүү-
лэн ашиглахад хүргэж улмаар газар нутаг цөлжих нэг шалтгаан болсон билээ.
Монгол орны 126.6 сая га талбай бүхий бэлчээрийн 70 гаруй хувь нь талхлагдалд
өртсөнөөс шалтгаалж бэлчээрийн ургамлын ургац хэд дахин буурч 25 сая гаруй
толгой мал сүргийн тодорхой хэсэг тэжээлээр хомсдож, малын тоо толгой, ашиг
шим буурахад нөлөөлж байна.
Монгол орны нутаг дэвсгэрийн найм орчим хувийг эзэлдэг ойн талбайн 40 хувь нь
хүний зохисгүй үйл ажиллагааны улмаас нөөц нь жилээс жилд хомсдон хортон
шавьж, түймэрт нэрвэгдсэнээс одоогийн байдлаар 6.7 хувь орчим ойтой болоод
байна.
Цөлийн бүсийн элсний үндсэн ургамал болох заган ойг их хэмжээгээр
ашигласнаас 125.0 мянган га газрын заг бүрэн устжээ. Гандуу бүс нутгийн аймаг,
сумын төв зэрэг хүн амын төвлөрөл бүхий нутагт ойр орчмын модлог ургамал, бут
сөөг, шаваг, харгана зэргийг түлшинд хэрэглэх явдал үргэлжилсээр байна.
Монгол орны газар зүйн байдал, уур амьсгалын байдлаас шалтгаалан нийт
нутгийн 90 гаруй хувь нь хуурай, хагас хуурай, хуурайвтар, чийг дутмаг нутагт
хамрагдах бөгөөд нутаг дэвсгэрийн 41.3 хувь буюу 647.0 мянган ам.км талбай
эзлэх говь, цөлийн бүс нутаг цөлжих аюулд илүү өртөгдөж нутаг дэвсгэр нь
нэмэгдсээр байна.
Цөлжилтийн үйл явцын хандлага
1990-2000 оны хоорондох 10 жилийн хугацаанд гандуу нутгийн эзлэх талбай 3.4%-
иар ихэсч цөлжилт хүчтэй илэрсэн нутгийн талбай 5.4 дахин, маш хүчтэй илэрсэн
нутгийн талбай 1.8 дахин нэмэгдсэн байна.
2000 оны байдлаар монгол орны нутаг дэвсгэрийн 33.8%-ийг эзлэх хээрийн бүсийн
бэлчээрийн экосистем хүний үйл ажиллагааны улмаас доройтож түүний 11.6% нь
доройтон, 2.0% нь маш их доройтсон зэрэглэлд багтах болсон байна. Энэхүү
судалгааны үр дүн зөвхөн говийн бүсийн хэмжээнд явуулсан судалгааны үр дүн
юм. Өөрөөр хэлбэл, хээр, ойт хээр, ойн бүс хамрагдаагүй. Харин “Монгол орны
цөлжилтийн динамик, түүний хандлага” сэдэвт суурь судалгааны ажлын хүрээнд
манай орны нутаг дэвсгэрийг хамруулсан нэгдсэн аргазүйн дагуу явуулсан
судалгааны үр дүнд 2006 оны байдлаар цөлжилт зэрэглэлээр дунд болон хүчтэй
нэрвэгдсэн нутаг 70-аад хувьтай болоод байна. Өөрөөр хэлбэл, манай орны нийт
нутаг дэвсгэрийн 80-аад хувь нь цөлжилтөнд өртжээ. Энэ нь манай орны цөлжилт
нь үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрсэн хэмээн ойлгож болох юм.
Судалгаа-туршилтын ажлын зарим үр дүн:
• Өмнөговь аймгийн төв (80 га), Говь жуулчин компани баруун хойд талд 40 га,
Булган суманд 20 га талбайд ойн зурвас байгуулж 12 төрөл зүйлийн мод сөөг
тарималжуулсан бөгөөд амьдралт 82.7 хувьтай байна.
• Ургамалжаагүй манхан элсийг тогтворжуулах судалгаа-туршилт ажлыг нийт 12.8
га талбайд биологи - механикийн аргыг хослуулан гүйцэтгэж судалгааны ажлуудыг
хийжээ.
• Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хоёр км урттай 200 м өргөн ойн зурвас
байгуулах судалгаа-туршилтын ажлыг 1997 оноос эхлэн гүйцэтгэж байгаа бөгөөд
одоогийн байдлаар сумын төв руу чиглэсэн элсэн урсгалын 46.9 хувийг барьж
тогтоож байгаа билээ.
• Ховд аймгийн Зэрэг суманд 15 орчим га талбайд ойн зурвас байгуулан судал-
гааны ажлуудыг хийж байна.
• “Монгол орны цөлжилтийн динамик түүний цаашдын хандлага” сэдэвт
судалгааны ажил хийгдэж монгол орны хэмжээнд цөлжилтөд нөлөөлж буй хүчин
зүйлүүдийн үнэлгээ, цаашдын хандлагыг тодорхойлон гаргаад байгаа билээ.
Түүнчлэн Монгол орны цөлжилтийн М1:2500000 зураг бэлэн болоод байна.
Судалгааг : ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн Цөлжилтийн судалгааны төв
Доктор А.Хауленбек, доктор Д.Даш, магистр Н.Мандах
Монголын цөлжилтийн шалтгаан
Монголын цөлжилтийн шалтгааныг байгалийн болон зохиомол гэж хоёр хуваадаг.
Байгалийн шалтгаан нь дэлхийн дулаарлаас улбаатай хур тунадас, дулааны
өөрчлөлт, салхины хурд хэмжээний нэмэгдэл, гол мөрөн ширгэж хатах, хорхой
шавьжны нэмэгдэл, хөрсний үржил шимийн алдагдал зэрэг юм. Зохиомол
шалтгаан нь бэлчээрийн даац хэтрэх, уул уурхайн ажиллагаа, мод огтлох, газар
тариалан, хүн амын нэмэгдэл хот суурин газрын төвлөрөл, ойн түймэр зэрэгтэй
холбоотой.
1.Цөлжилтөд нөлөөлөх байгалийн хүчин зүйл. Дэлхийн дулаарлаас шалтгаалан
1946-2006 онд Монголын цаг уур 1.92 градус дулаарсан. Өнгөрсөн 100 жилийн
дотор дэлхийн дундаж дулаан 0.75 градусаар нэмэгдсэнтэй харьцуулахад
Монголын байдал маш хурцадмал байна гэсэн үг юм. Дулаарлын улмаас баруун
бүсийн мөнх цаст сарьдаг хайлан үгүй болж байна. Ургамлын ургалт өсөлтөд
хамгийн их нөлөөтэй хур тунадасны хэмжээ өнгөрсөн 1940-2004 оны хооронд хоёр
хувь буурсан нь тийм ч их өөрчлөлт бус юм. Гэвч ургамал ургалтын хугацааны
нийт хур тунадасанд аадар бороо өдөрт орох борооны хэмжээ нэмэгдсэн байна.
Ийм хүчтэй бороо нь хөрсний үржил шимийг арчин урсгаж улмаар хөрсийг эвдэн,
ургамалд ногдох чийгийн тэнцвэрийг алдагдуулж ургалтад муугаар нөлөөлдөг.
Хуурайшилт (NDVI) ч маш их байна. Монголд дулааны улирал буюу 6-8 сарын
дулааны хэмжээ огцом өсч байгаа ч хур тунадасны хэмжээ нэмэгдээгүй. Энэ нь
цөлжилт хуурайшилтын гол шалтгаан болдог. Мөн 1961-2006 онд нийт нутаг даяар
ууршилтын хэмжээ жилд дунджаар 2-3 мм-ээр нэмэгджээ. Үүнийг ууршилтын
хэмжээний өөрчлөлтөөр тооцвол өнгөрсөн 46 жилийн турш 100 мм нэмэгдсэн
гэсэн үг. Үүнээс шалтгаалан гол мөрний түвшин буурч ургамалд ногдох чийгний
хэмжээ буурна. 2003 онд Монголын Засгийн газрын хөрсөн дээрх ус чийгний
талаар хийсэн судалгаанаас үзвэл 683 гол мөрөн, 1484 булаг шанд, 760 нуур
ширгэжээ.
Монголын газарзүйн байрлал нь цөлжилтийг хурдасгах бас нэг нөхцөл болж
байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хойд туйлаас 3000 км, Газар дундын тэнгисээс
5000 км, номхон далайгаас 1600 км зайд өндөр уулсаар хүрээлэгдэн оршдог нь
далайн чийглэг зөөлөн уур амьсгалыг хааж , цаг уурын хувьд хуурай хахир
болохоос өөр аргагүй байдалд хүргэдэг аж.
2.Цөлжилтөд нөлөөлөх зохиомол хүчин зүйл
Зохиомол шалтгааны дотор цөлжилтөд хамгийн их нөлөөлдөг шалтгаан нь
бэлчээрийн даац хэтрэх явдал юм. Монголын мал сүргийн тоо 1918 онд есөн сая
600 мянга байсан бол 2007 оны сүүлээр 37 сая болж дөрөв дахин нэмэгдсэн
байна. Монголын эрдэмтдийн тооцоолсноос үзвэл бэлчээр нь 600-800 сая мал
сүргийг даах чадвартай юм. Гэвч засаг захиргааны нэгжийн өөрчлөлт
хувиарлалтаас болж бэлчээр сэлгэн нүүдэллэдэг байсан уламжлал үгүй болжээ.
Ийнхүү газрын доройтлоос бэлчээрийн талбай багасч, төв болон баруун бүсэд
даац улам хэтэрчээ. Мал сүргийн дотор газрын хөрсийг ихээр талхалдаг хонь
ямааны тоо эрс нэмэгдэж (нийт 88 хувь) үүнтэй харьцуулахад үхрийн тоо /зургаан
хувь/ буурч байна. Хонь ямаа нь өвс ногоог үндсээр нь зулгааж иддэг тул
ургамлын бүрхэвч устахад гол нөлөө үзүүлжээ.Бусад зохиомол шалтгаан нь
тариалан эрхэлж байсан газрыг атаршуулж хаях, уул уурхайн зорилгоор газрын
баялгыг хайр найргүй ухаж авах, авто замын сүлжээ, ойн түймэр зэргээс
шалтгаалан хөрс бохирдож, үржил шимээ алдах болсон. Мөн ядуурал болон
Засгийн газраас газар ашиглалт зэрэгт хяналт тавихгүй байгаа нь доройтлыг улам
хурдасгаж байна. Хүн ам өсөхийн хэрээр хот суурин газарт ихээр төвлөрөх болсон
нь бас нэг төрлийн шалтгаан болж байна. Гэвч монголчууд цөлжилтийн ийм
хурцадмал байдал, аюул зэргийн талаар ойлголт мэдлэг дутмаг аж. Засгийн газар
нь энэ байдлыг анхаарч үзэхгүй байгаа нь харамсалтай.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцоос үзэхэд цөлжилтөд 13 хувийн байгалийн,
87 хувийн зохиомол хүчин зүйл нөлөөлж байна гэж үзжээ. Гэвч Монголыг бусад
оронтой харьцуулахад бэлчээр ашиглалт болон газар тариалангаас үүдэлтэй
цөлжилтийн нөлөө бага. Харин дэлхийн дулаарал, хуурайшил, газарзүйн байрлал
зэрэг мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байна.
Уур амьсгал болоод хүний хөгжлийн хүчин зүйлсээс үүдэн гарсан бүхий л муу үр
дагаврын эцсийн үр дүнг “цөлжилт” гэсэн томъёололд хамааруулж ойлгодог.
Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлт, ургамлын ургац, малчин ардын амьдрал,
монгол нутагт цаашид амьдрал яаж өрнөх вэ гэсэн олон асуултуудын хариуг
“цөлжилт” гэсэн ганц зүйлээс л төгс ойлгох нь бидэнд үгүйлэгдэж байна.
Цөлжилтийн эцсийн үр дүнг Сахарын цөл нутгаар ойлгож болно.
Эдүгээ Монгол орон цөлжилтийн ямар нэгэн үе шатыг туулж байна.
Ойрын хэдхэн жилийн дотор 90 гаруй төрлийн ургамал устаж, элсэнд даруулсныг
мэдсэн ч хашгирч уйлах хүн хаа ч алга байна. Ургамлын бүрхэвчийн алдрал нь
элсний нүүлт хөдөлгөөнийг идэвхжүүлэн төв суурин газар элсэнд дарагдаж, Онгон,
Молцог, Монгол, Бор хяр зэрэг томоохон манхан элс нүүж бэлчээр, уст цэг,
баянбүрдүүдийг доройтуулж зарим биологийн төрөл зүйлийг ч устах аюулд
хүргээд байна. Өдгөө Дундговь, Дорноговь, Өмнөговь, Ховд аймгийн зүүн хэсэг,
Увс, Завхан, Говь-Алтай, Өвөрхангай аймгийн урд хэсэг, Сүхбаатар, Баянхонгор
аймгийн нийт 145 сумын төвийг тойрсон дунджаар 800-1500 га талбай бүхий
“цэгэн” цөлжилт илэрч, хамрах талбай нь өргөжин тэлсээр байгаа.
Ховд аймгийн нутаг дэвсгэрийн 30-аад хувь нь техноген үйл ажиллагаанд өртөж,
Дөргөн сум, Ховд, Эрдэнэбүрэн, Үенч, Манхан, Алтай зэрэг сумдын төв элсний
нүүлт хөдөлгөөнд өртөж, эргэн тойрны 100 орчим га талбай талхлагджээ. Тэгвэл
Дорнод аймгийн нутаг дэвсгэрийн элсний нүүлт хөдөлгөөнд Баянтүмэн, Хөлөнбуйр
зэрэг сумд өртөж, төвийн эргэн тойрны 510-650 га талбай талхлагдсаны зэрэгцээ
Дундговь аймгийн нутаг дэвсгэрийн 40-өөд хувь доройтож, цөлжилт нь дундаас
хүчтэй зэрэглэлд шилжин бэлчээр нутгийн 32,9 хувь нь эргэн ашиглах боломжгүй
болсон байна.
Харин Булган аймгийн ойн сангийн 57,1-61,5 хувь нь хөгширсөн ой эзэлж, шатсан
ой 10 мянган га, 40 мянга орчим га талбай хортон шавьжинд идэгдсэн,
тариалангийн талбайн 60-аад хувийг атаршуулан орхисон зэрэг нь орчны
доройтлыг ихээхэн нэмэгдүүлжээ. Тэрчлэн хээрийн бүсийн Дашинчилэн, Баяннуур,
Гурванбулаг сумын төвд 0,5-1.0 метр орчим зузаан элс хашаа, байшин, малын
саравч зэрэг байгууламжийн ард хуримтлагджээ. Нэг хүний амьдрах насанд л
ажиглагдахуйц тийм хурднаар байгаль дэлхий нүдний өмнө хувиран өөрчлөгдөж
байна.
Ялангуяа нүүдлийн мал аж ахуй дагнан эрхэлж ирсэн Монгол Улсын хувьд энэ нь
бүр их тулгамдсан асуудал болж байгаа нь тодорхой билээ. Нэг л өдөр нэг л цагт
уламжлалт мал аж ахуй байгалийн давж гэтэлшгүй хүчний өмнө тулгаран
гайхширч зогсох нь эргэлзээгүй юм.
Цөлжилт бидний амьдрах орчинд нэгэнт бий болоод байгаа учраас бид гагцхүү
дэргэдээсээ л ажиллаж тэмцэх нь чухал болоод байна. Эх орны цэнхэр судас
болсон хоёр мянга гаруй гол горхи ширгэн үгүйрчээ. Хүн, малын усгүйгээс цөөн
хэдэн уст цэг, баянбүрдээ тойрон шавааралдаж малчид бууснаас тэр орчмын
газраа удаан хугацаанд доройтуулж цөлжүүлэх үндсийг ч тавьж эхлээд байна.
Бэлчээрийн зүй зохистой ашиглалт, менежмент гэж ярьдаг ч, төсөл хөтөлбөр
хэрэгжүүлдэг ч амьдрал дээр буусан үр дүн гэж юу ч алга байна. Дэлхийн уур
амьсгалын дулаарлын нөлөө нь Төв Азийн эрс тэс уур амьсгалтай Монгол орны
хувьд нэн эмзэг нөлөөлж байгаа нь үнэн ч түүнээс өөр гол буруутай эзэн
холбогдогч гэж өнөөдөр алга. Эх орон маань цөлжиж байна.
Бидний мэдэх говийн олон зуун мянган зоны амьдралыг тэтгэж ирсэн Улаан нуур
өнөөдөр ширгэн алга болжээ. Харин эх орны маань газрын зураг дээр тодоос тод
тэмдэглээтэй Улаан нуурын зураг одоо ч бий. Ургамал, өвсгүй болж гагцхүү хэзээ
гүйцэд бүрхэх нь үл мэдэг улаан элсний исгэрэн шуугих халуун давалгаа л
дуулдаж байна. Тэр магад Сахарын “цөл” шиг эмгэнэлт цөл болох орон зай, цаг
хугацааны хэмжээс мөн.
XXI зуунд цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт дэлхий дахинд эрчимтэй явагдаж
байгаа. Ялангуяа Монголд цөлжилт тун богино хугацаанд хүрээгээ тэллээ.
Өнөөдрийн байдлаар гэхэд газар нутгийн 80 хувь нь цөлжилтөд өртсөнийг
эрдэмтэд нотолжээ. Дархан-Уул аймагт экологийн өөрчлөлтийн судалгаа хийхэд
манай орны цөлжилт урдаасаа биш Дархан-Уул аймгаас эхэлж байгааг тогтоосон
байна. Тодруулбал, Монголд цөлжилт төвөөсөө эхэлж байгаа гэнэ. 1940 оноос
хойш дэлхийн цаг агаар 1.9 градусаар нэмэгджээ. Харин 2020 он гэхэд Монгол
орны цаг агаар 4.88 градусаар дулаарах судалгаа гарсан. Бүр хэтийн төлвөөр
буюу хагас зууны дараа манай орон Сахарын элсэн цөл шиг хуурайшч, Африкийн
халуун орон шиг халах хэмжээнд хүрэх нь тодорхой болсныг Экосистем судлаач,
доктор Г.Баярсайхан хэлсэн байна.
Эрдэмтдийн хувьд мөн МУ-ын ЗГ-аас зарласан “Атар III” аян өрнүүлэхийг
эсэргүүцэж байгаагаа хэлж байна. Атрын аян ганц манай улсад өрнөж байсан
ажил биш. Жишээ нь АНУ, Канад зэрэг оронд 1920-1930 онд маш эрчимтэй
хөгжсөн. Мөн хуучин ЗХУ-д өрнөсөн атрын аяны 50 жилийн ой саяхан боллоо.
Харин одоо эрдэмтэд атрын аянаар тухайн үед дэд бүтэц тодорхой хэмжээгээр
хөгжсөн боловч экологийн асар их сүйрэл авчирсан юм байна гэдэгт санал нэгдсэн
гэжээ. Казахстанд Арал тэнгис гэж бий. Энэ нь манай Хөвсгөл далайгаас 10 дахин
том. Гэтэл энэ тэнгис далай нь атрын аянтай холбоотойгоор бараг ширгэж үгүй
болсон.
Түүнчлэн хөрсийг атаршуулснаас үүсдэг бас нэг сөрөг үр дагавар нь шороон
шуурга юм. АНУ гэхэд хэдэн сая га-гаар нь газраа хагалсан. Гэхдээ тухайн үед
эрдэмтдийнхээ зөвлөгөө, анхааруулгыг сонсч атаржсан талбайгаа ургамлан
бүрхүүлээр нөхөн сэргээсэн түүхтэй. Хамгийн гол нь америкчууд хөрөнгөтэй,
чадалтай улс орон болохоор сэргийлж чадсан. Гэтэл бидэнд ийм боломж байхгүй
болохоор аюул дэргэд ирснийг хэлж байлаа.
Газар хагалахад байгаль орчинд хамгийн түрүүнд ямар сөрөг үр дагавар үзүүлэх
вэ? Монгол Улс Киотогийн протоколд нэгдсэнээр агаар мандалд ялгаруулах
хүлэмжийн хийг бууруулах, хязгаарлах үүрэг хүлээдэг. Тэгвэл хөрсөнд ялзмаг гэж
бий. Монгол орны ялзмагийн хэмжээ 1940-өөд оны үед 3.2 мг грамм байсан бол
өнөөдөр энэ хэмжээ 70 хувь буураад 1.7 болсон. Байгальд нэг см ялзмаг
бүрэлдэхэд олон зуун мянган жил шаардлагатай. Гэтэл бид үүнийг нэг далайлтаар
үгүй хийх гэж байна.
Газар хагарахад хөрсөн дэх ялзмаг задарч тэр хэмжээгээр хүлэмжийн хийг агаарт
ялгаруулдаг юм. Түүнчлэн хагалсан газраас дэгдэх сул шороог яах билээ.
Хуурайшилтай холбоотойгоор үүсээд буй түйрэн, шар шороон шуурга өнөөдөр
зөвхөн Монгол Улсад хамаатай асуудал биш болоод удлаа. Тэгэхээр “Атар III”
аяныг өрнүүлэх эсэхэд тун анхааралтай хандаж, үндэслэлтэй судалгаа хийх
хэрэгтэйг эрдэмтэд онцолсон юм. Урд нь өрнөсөн атрын аяны 50 жилийн ой
удахгүй болох гэж байна. Энэ хугацаанд Монгол орны экологи асар их
өөрчлөгдсөн. Ийм үед атрын шинэ аянг эхлүүлж болохгүй. Уг нь Засгийн газраас
дэвшүүлсэн энэ асуудал бодлогынхоо хувьд зөв юм. Газар тариалангаа сэргээж үр
тарианыхаа үйлдвэрлэлийг нэмэгдүүлээд, гурилаар ард түмнээ хангана гэдэг
чухал. Харин үүнийг Р.Содхүү тэргүүтэй хэдэн эдийн засагчид боловсруулахдаа
байгаль орчны асуудлыг тэр чигт нь хаячихаж. 5-6 сангийн аж ахуй байгуулна,
өндөр хөгжилтэй орноос трактор, камбайн авчирна, шилдэг сортын үрээр га
тутмаас 10-20 центр ургац авна гэх мэтээр ярьж байна. Үнэндээ тэд хийсвэр
сэтгэлгээгээр санал дэвшүүлжээ.
“Атар III” аян гэдэг бол экологийн талаас нь харвал террор буюу латинаар айдас
хүйдэс төрүүлж байгаа санаа юм. Угтаа бол атар бол дэлхий ертөнцөд хаана ч
байдаггүй. Тиймдээ ч Монгол орон бол монголчуудын мянга мянган жил
амьдарсан бэлчээрийн нутаг болохоос атар биш гэдгийг эрдэмтэд сануулж байна.
Атарын I аянаар 450 мянган га газар хагалсан. Дараа нь 1978 онд нэмж 1.11 сая га
газрыг атаршуулсан. 1990-ээд онд 1.35 сая га-г хагалсан. Одоо 300-гаад мянган га
газрыг эргэлтэд оруулсны 190-ээд мянгад үр тариа, ногоо тарьж байна. 1998 оны
үед Монгол Улс 20-иод миллиард үр тариа хураан авсан байдаг. Энэ их баялаг.
Гэтэл байгаль орчинд үүнээс хавьгүй илүү хохирол учруулсан гэлээ. “Атар III”
аяныг эхлүүлье гэхэд тийм их буудай тарих хүн байх болов уу гэдэг нь эрэлзээтэй.
Хэрвээ улаан буудайны үнэ унавал бүгдээрээ рапс тарьж эхлэх биз. Түүнчлэн
аяныг өрнүүлэхэд 300 тэрбум төгрөг зарцуулах юм гэнэ. Угтаа бол үүнийг газарт
булахаас ялгаа байхгүй.

Más contenido relacionado

La actualidad más candente

Газар хөдлөлт
Газар хөдлөлт Газар хөдлөлт
Газар хөдлөлт enkhee lkhagwae
 
салхи ба агаарын даралт 4
салхи ба агаарын даралт 4салхи ба агаарын даралт 4
салхи ба агаарын даралт 4Ganbat Narantsetseg
 
дэлхийн хөдөө аж ахуй
дэлхийн хөдөө аж ахуйдэлхийн хөдөө аж ахуй
дэлхийн хөдөө аж ахуйzkazero
 
хүмүүний экологийн ул мөр
хүмүүний экологийн ул мөрхүмүүний экологийн ул мөр
хүмүүний экологийн ул мөрOyundari Nyamsuren
 
чулуун мандал гэж юу вэ
чулуун мандал гэж юу вэчулуун мандал гэж юу вэ
чулуун мандал гэж юу вэNinj Suren
 
далайн усны шинж чанар
далайн усны шинж чанардалайн усны шинж чанар
далайн усны шинж чанарtungalag
 
лекц. 10 хуурай газрын ус гол мөрөн
лекц. 10 хуурай газрын ус гол мөрөнлекц. 10 хуурай газрын ус гол мөрөн
лекц. 10 хуурай газрын ус гол мөрөнDavaa-Ochir Azzaya
 
газрын гадаргын өөрчлөглөлт өгөршил
газрын гадаргын өөрчлөглөлт өгөршилгазрын гадаргын өөрчлөглөлт өгөршил
газрын гадаргын өөрчлөглөлт өгөршилGanbat Narantsetseg
 
Газарзүйн бодлого бодох аргачлал.pptx
Газарзүйн бодлого бодох аргачлал.pptxГазарзүйн бодлого бодох аргачлал.pptx
Газарзүйн бодлого бодох аргачлал.pptxEnkh Tseba
 
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Adilbishiin Gelegjamts
 
салхи ба даралт 4
салхи ба даралт 4салхи ба даралт 4
салхи ба даралт 4Baterdene Solongo
 
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншилМонголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншилBatbaatar Everlastinghero
 
Газарзүй 8 Монгол орны ургамал амьтан.pptx
Газарзүй 8 Монгол орны ургамал амьтан.pptxГазарзүй 8 Монгол орны ургамал амьтан.pptx
Газарзүй 8 Монгол орны ургамал амьтан.pptxEnkh Tseba
 
популяци
популяципопуляци
популяциdavaa627
 
химийн урвалын хурд
химийн урвалын хурдхимийн урвалын хурд
химийн урвалын хурдBaterdene Solongo
 
лекц 6 дэлхийн дулааны баланс
лекц 6 дэлхийн дулааны баланслекц 6 дэлхийн дулааны баланс
лекц 6 дэлхийн дулааны балансDavaa-Ochir Azzaya
 
социологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргуудсоциологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргуудNandia Nandia Ganbold
 

La actualidad más candente (20)

Газар хөдлөлт
Газар хөдлөлт Газар хөдлөлт
Газар хөдлөлт
 
салхи ба агаарын даралт 4
салхи ба агаарын даралт 4салхи ба агаарын даралт 4
салхи ба агаарын даралт 4
 
дэлхийн хөдөө аж ахуй
дэлхийн хөдөө аж ахуйдэлхийн хөдөө аж ахуй
дэлхийн хөдөө аж ахуй
 
хүмүүний экологийн ул мөр
хүмүүний экологийн ул мөрхүмүүний экологийн ул мөр
хүмүүний экологийн ул мөр
 
чулуун мандал гэж юу вэ
чулуун мандал гэж юу вэчулуун мандал гэж юу вэ
чулуун мандал гэж юу вэ
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 
далайн усны шинж чанар
далайн усны шинж чанардалайн усны шинж чанар
далайн усны шинж чанар
 
лекц. 10 хуурай газрын ус гол мөрөн
лекц. 10 хуурай газрын ус гол мөрөнлекц. 10 хуурай газрын ус гол мөрөн
лекц. 10 хуурай газрын ус гол мөрөн
 
газар доорх ус
газар доорх усгазар доорх ус
газар доорх ус
 
газрын гадаргын өөрчлөглөлт өгөршил
газрын гадаргын өөрчлөглөлт өгөршилгазрын гадаргын өөрчлөглөлт өгөршил
газрын гадаргын өөрчлөглөлт өгөршил
 
Газарзүйн бодлого бодох аргачлал.pptx
Газарзүйн бодлого бодох аргачлал.pptxГазарзүйн бодлого бодох аргачлал.pptx
Газарзүйн бодлого бодох аргачлал.pptx
 
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
 
салхи ба даралт 4
салхи ба даралт 4салхи ба даралт 4
салхи ба даралт 4
 
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншилМонголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
 
Газарзүй 8 Монгол орны ургамал амьтан.pptx
Газарзүй 8 Монгол орны ургамал амьтан.pptxГазарзүй 8 Монгол орны ургамал амьтан.pptx
Газарзүй 8 Монгол орны ургамал амьтан.pptx
 
популяци
популяципопуляци
популяци
 
Lecture 9
Lecture 9Lecture 9
Lecture 9
 
химийн урвалын хурд
химийн урвалын хурдхимийн урвалын хурд
химийн урвалын хурд
 
лекц 6 дэлхийн дулааны баланс
лекц 6 дэлхийн дулааны баланслекц 6 дэлхийн дулааны баланс
лекц 6 дэлхийн дулааны баланс
 
социологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргуудсоциологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргууд
 

Similar a цөлжилт

бие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалтбие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалтСолонго Радуга
 
бие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалтбие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалтСолонго Радуга
 
монгол орны экологийн тулгамдсан асуудлууд
монгол орны экологийн тулгамдсан асуудлуудмонгол орны экологийн тулгамдсан асуудлууд
монгол орны экологийн тулгамдсан асуудлуудtuugiituugii
 
Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг ...
Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг ...Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг ...
Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг ...Ankhbileg Luvsan
 
биологийн төрөл зүйлийн хомсдол
биологийн төрөл зүйлийн хомсдолбиологийн төрөл зүйлийн хомсдол
биологийн төрөл зүйлийн хомсдолchemistry teacher
 
Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, са...
Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, са...Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, са...
Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, са...Ankhbileg Luvsan
 
Газарзүй 8 Монгол орны хөрс.pptx
Газарзүй 8 Монгол орны хөрс.pptxГазарзүй 8 Монгол орны хөрс.pptx
Газарзүй 8 Монгол орны хөрс.pptxEnkh Tseba
 

Similar a цөлжилт (20)

бие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалтбие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалт
 
бие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалтбие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалт
 
цөлжилт
цөлжилтцөлжилт
цөлжилт
 
Lects10
Lects10Lects10
Lects10
 
Lects10
Lects10Lects10
Lects10
 
Lekts 9
Lekts 9Lekts 9
Lekts 9
 
Cem12
Cem12Cem12
Cem12
 
Lekts 9
Lekts 9Lekts 9
Lekts 9
 
монгол орны экологийн тулгамдсан асуудлууд
монгол орны экологийн тулгамдсан асуудлуудмонгол орны экологийн тулгамдсан асуудлууд
монгол орны экологийн тулгамдсан асуудлууд
 
Lects12
Lects12Lects12
Lects12
 
Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг ...
Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг ...Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг ...
Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг ...
 
биологийн төрөл зүйлийн хомсдол
биологийн төрөл зүйлийн хомсдолбиологийн төрөл зүйлийн хомсдол
биологийн төрөл зүйлийн хомсдол
 
экологийн хямрал
экологийн хямралэкологийн хямрал
экологийн хямрал
 
Mod tariy
Mod tariyMod tariy
Mod tariy
 
Lects11
Lects11Lects11
Lects11
 
Oc lekts 2
Oc lekts 2Oc lekts 2
Oc lekts 2
 
Ашиглалт хамгаалал.
Ашиглалт хамгаалал.Ашиглалт хамгаалал.
Ашиглалт хамгаалал.
 
Lekts 14
Lekts 14Lekts 14
Lekts 14
 
Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, са...
Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, са...Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, са...
Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, са...
 
Газарзүй 8 Монгол орны хөрс.pptx
Газарзүй 8 Монгол орны хөрс.pptxГазарзүй 8 Монгол орны хөрс.pptx
Газарзүй 8 Монгол орны хөрс.pptx
 

цөлжилт

  • 1. Оршил Цөлжилт гэдэг нь ган, хуурайшилт, хур тунадасны хэмжээ багасах зэрэг байгалийн хүчин зүйл, бэлчээрийн даац хэтрэх, мод огтлолт, орчны бохирдол зэрэг зохиомол хүчин зүйлийн улмаас хөрс доройтож, үржил шимээ алдахыг хэлнэ.Цөл гэдэг нь ургамалургах болон газар тариаланд тохиромжгүй газар нутгийг хэлж буй утга нь хүчтэй бөгөөд хатаж гандсан газар нутгийг илэрхийлэхцөлийн уур амьсгалд ордог "цөл" гэдэгтэй бага зэрэг ялгаатай. Гэхдээ ургамалан бүрхэвчгүй болсон газар нь яваандаа цөлийн уур амьсгалтай болох төлөвтэй байдаг. Цөлжилтөд хуурай бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлт гэх мэтээс үүдэх байгалийн үзэгдэл хамаарах боловч орчин үед нийгмийн тулгамдсан асуудал болоод буй цөлжилт гэдэг нь хүн төрөлхтний үйл ажиллагааны улмаас болж буй үзэгдэл бөгөөддэлхийн дулаарлаас шалтгаалж буй гэж үздэг. Мөн хөрсний эвдрэл нь цөлжилтийн нэг шалтгаан болно.
  • 2. Монгол орон газар зүйн байршил, уур амьсгалын нөхцөл, газар нутгийн гадаргын хэв шинж, экологийн тогтолцооны хувьд цөлжилтийн аюулд өртөх нэн эмзэг, чийг дутмаг, хуурай бүс нутагт хамрагддагийн улмаас түүхэн хөгжлийнхөө турш ган цөлжилтөнд нэрвэгдсээр иржээ. Ази тивийн төв хэсэгт оршдог, далай тэнгисээс алслагдсан эх газрын эрс тэс уур амьсгалтай, хур тунадас багатай, далайн түвшнээс дунджаар 1580 м дээш өргөгдсөн онцлогтой Монгол орны нутаг дэвсгэрийн 42,5 хувийг эзлэх говь цөлийн бүсэд үржил шим муутай, цөлөрхөг, хээрийн болон говийн бор хөрс зонхилж, тачир сийрэг ургамлан нөмрөгөөр бүрхэгдсэн байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалан цөлжилтийн үйл явц эрчимжиж байгаа нь мөнх цас хайлах, нуур гол горхи ширгэх, бэлчээрийн ургамлын гарц эрс муудах, хөрс ус давсжих, элэгдэл эвдрэлд орох, үржил шимээ алдах, элсний нүүлт хөдөлгөөн ихсэх, байгалийн элдэв гамшгийн давтамж нэмэгдэх зэргээр илэрч байна. Дэлхийн дулааралт, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас сүүлийн 60 жилд Монгол орны агаарын жилийн дундаж температур 1.56 хэмээр нэмэгджээ. Судалгаанаас үзэхэд манай орны нутаг дэвсгэрийн 25 хувийг хамарсан ган 2-3 жилд нэг удаа, нутгийн 50 хувиас илүү хэсгийг хамарсан ган 4-5 жилд нэг удаа тохиолддог бөгөөд тал хээр, говийн бүсийн нутгаар шороон шуургатай өдрийн тоо XXI зууны босгон дээр 1960 оныхтой харьцуулахад 3-4 дахин өссөн хандлагатай байна. Байгалийн хүчин зүйлээс гадна хүний олон талт үйл ажиллагаа цөлжилтийг хурдасгахад ихээхэн нэрмээс болж байна. 1990-ээд оноос мал хувьчилж малын тоо толгой нэмэгдэхийн зэрэгцээ бэлчээрийн мал аж ахуйн уламжлал алдагдсан, бэлчээрийн усан хангамж муудсан, талхлагдал ихсэж бэлчээрийн даацыг хэтрүү- лэн ашиглахад хүргэж улмаар газар нутаг цөлжих нэг шалтгаан болсон билээ. Монгол орны 126.6 сая га талбай бүхий бэлчээрийн 70 гаруй хувь нь талхлагдалд өртсөнөөс шалтгаалж бэлчээрийн ургамлын ургац хэд дахин буурч 25 сая гаруй толгой мал сүргийн тодорхой хэсэг тэжээлээр хомсдож, малын тоо толгой, ашиг шим буурахад нөлөөлж байна. Монгол орны нутаг дэвсгэрийн найм орчим хувийг эзэлдэг ойн талбайн 40 хувь нь хүний зохисгүй үйл ажиллагааны улмаас нөөц нь жилээс жилд хомсдон хортон шавьж, түймэрт нэрвэгдсэнээс одоогийн байдлаар 6.7 хувь орчим ойтой болоод байна. Цөлийн бүсийн элсний үндсэн ургамал болох заган ойг их хэмжээгээр ашигласнаас 125.0 мянган га газрын заг бүрэн устжээ. Гандуу бүс нутгийн аймаг, сумын төв зэрэг хүн амын төвлөрөл бүхий нутагт ойр орчмын модлог ургамал, бут сөөг, шаваг, харгана зэргийг түлшинд хэрэглэх явдал үргэлжилсээр байна. Монгол орны газар зүйн байдал, уур амьсгалын байдлаас шалтгаалан нийт нутгийн 90 гаруй хувь нь хуурай, хагас хуурай, хуурайвтар, чийг дутмаг нутагт хамрагдах бөгөөд нутаг дэвсгэрийн 41.3 хувь буюу 647.0 мянган ам.км талбай эзлэх говь, цөлийн бүс нутаг цөлжих аюулд илүү өртөгдөж нутаг дэвсгэр нь нэмэгдсээр байна.
  • 3. Цөлжилтийн үйл явцын хандлага 1990-2000 оны хоорондох 10 жилийн хугацаанд гандуу нутгийн эзлэх талбай 3.4%- иар ихэсч цөлжилт хүчтэй илэрсэн нутгийн талбай 5.4 дахин, маш хүчтэй илэрсэн нутгийн талбай 1.8 дахин нэмэгдсэн байна. 2000 оны байдлаар монгол орны нутаг дэвсгэрийн 33.8%-ийг эзлэх хээрийн бүсийн бэлчээрийн экосистем хүний үйл ажиллагааны улмаас доройтож түүний 11.6% нь доройтон, 2.0% нь маш их доройтсон зэрэглэлд багтах болсон байна. Энэхүү судалгааны үр дүн зөвхөн говийн бүсийн хэмжээнд явуулсан судалгааны үр дүн юм. Өөрөөр хэлбэл, хээр, ойт хээр, ойн бүс хамрагдаагүй. Харин “Монгол орны цөлжилтийн динамик, түүний хандлага” сэдэвт суурь судалгааны ажлын хүрээнд манай орны нутаг дэвсгэрийг хамруулсан нэгдсэн аргазүйн дагуу явуулсан судалгааны үр дүнд 2006 оны байдлаар цөлжилт зэрэглэлээр дунд болон хүчтэй нэрвэгдсэн нутаг 70-аад хувьтай болоод байна. Өөрөөр хэлбэл, манай орны нийт нутаг дэвсгэрийн 80-аад хувь нь цөлжилтөнд өртжээ. Энэ нь манай орны цөлжилт нь үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрсэн хэмээн ойлгож болох юм. Судалгаа-туршилтын ажлын зарим үр дүн: • Өмнөговь аймгийн төв (80 га), Говь жуулчин компани баруун хойд талд 40 га, Булган суманд 20 га талбайд ойн зурвас байгуулж 12 төрөл зүйлийн мод сөөг тарималжуулсан бөгөөд амьдралт 82.7 хувьтай байна. • Ургамалжаагүй манхан элсийг тогтворжуулах судалгаа-туршилт ажлыг нийт 12.8 га талбайд биологи - механикийн аргыг хослуулан гүйцэтгэж судалгааны ажлуудыг хийжээ. • Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хоёр км урттай 200 м өргөн ойн зурвас байгуулах судалгаа-туршилтын ажлыг 1997 оноос эхлэн гүйцэтгэж байгаа бөгөөд одоогийн байдлаар сумын төв руу чиглэсэн элсэн урсгалын 46.9 хувийг барьж тогтоож байгаа билээ. • Ховд аймгийн Зэрэг суманд 15 орчим га талбайд ойн зурвас байгуулан судал- гааны ажлуудыг хийж байна. • “Монгол орны цөлжилтийн динамик түүний цаашдын хандлага” сэдэвт судалгааны ажил хийгдэж монгол орны хэмжээнд цөлжилтөд нөлөөлж буй хүчин зүйлүүдийн үнэлгээ, цаашдын хандлагыг тодорхойлон гаргаад байгаа билээ. Түүнчлэн Монгол орны цөлжилтийн М1:2500000 зураг бэлэн болоод байна. Судалгааг : ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн Цөлжилтийн судалгааны төв Доктор А.Хауленбек, доктор Д.Даш, магистр Н.Мандах
  • 4. Монголын цөлжилтийн шалтгаан Монголын цөлжилтийн шалтгааныг байгалийн болон зохиомол гэж хоёр хуваадаг. Байгалийн шалтгаан нь дэлхийн дулаарлаас улбаатай хур тунадас, дулааны өөрчлөлт, салхины хурд хэмжээний нэмэгдэл, гол мөрөн ширгэж хатах, хорхой шавьжны нэмэгдэл, хөрсний үржил шимийн алдагдал зэрэг юм. Зохиомол шалтгаан нь бэлчээрийн даац хэтрэх, уул уурхайн ажиллагаа, мод огтлох, газар тариалан, хүн амын нэмэгдэл хот суурин газрын төвлөрөл, ойн түймэр зэрэгтэй холбоотой. 1.Цөлжилтөд нөлөөлөх байгалийн хүчин зүйл. Дэлхийн дулаарлаас шалтгаалан 1946-2006 онд Монголын цаг уур 1.92 градус дулаарсан. Өнгөрсөн 100 жилийн дотор дэлхийн дундаж дулаан 0.75 градусаар нэмэгдсэнтэй харьцуулахад Монголын байдал маш хурцадмал байна гэсэн үг юм. Дулаарлын улмаас баруун бүсийн мөнх цаст сарьдаг хайлан үгүй болж байна. Ургамлын ургалт өсөлтөд хамгийн их нөлөөтэй хур тунадасны хэмжээ өнгөрсөн 1940-2004 оны хооронд хоёр хувь буурсан нь тийм ч их өөрчлөлт бус юм. Гэвч ургамал ургалтын хугацааны нийт хур тунадасанд аадар бороо өдөрт орох борооны хэмжээ нэмэгдсэн байна. Ийм хүчтэй бороо нь хөрсний үржил шимийг арчин урсгаж улмаар хөрсийг эвдэн, ургамалд ногдох чийгийн тэнцвэрийг алдагдуулж ургалтад муугаар нөлөөлдөг. Хуурайшилт (NDVI) ч маш их байна. Монголд дулааны улирал буюу 6-8 сарын дулааны хэмжээ огцом өсч байгаа ч хур тунадасны хэмжээ нэмэгдээгүй. Энэ нь цөлжилт хуурайшилтын гол шалтгаан болдог. Мөн 1961-2006 онд нийт нутаг даяар ууршилтын хэмжээ жилд дунджаар 2-3 мм-ээр нэмэгджээ. Үүнийг ууршилтын хэмжээний өөрчлөлтөөр тооцвол өнгөрсөн 46 жилийн турш 100 мм нэмэгдсэн гэсэн үг. Үүнээс шалтгаалан гол мөрний түвшин буурч ургамалд ногдох чийгний хэмжээ буурна. 2003 онд Монголын Засгийн газрын хөрсөн дээрх ус чийгний талаар хийсэн судалгаанаас үзвэл 683 гол мөрөн, 1484 булаг шанд, 760 нуур ширгэжээ. Монголын газарзүйн байрлал нь цөлжилтийг хурдасгах бас нэг нөхцөл болж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хойд туйлаас 3000 км, Газар дундын тэнгисээс 5000 км, номхон далайгаас 1600 км зайд өндөр уулсаар хүрээлэгдэн оршдог нь далайн чийглэг зөөлөн уур амьсгалыг хааж , цаг уурын хувьд хуурай хахир болохоос өөр аргагүй байдалд хүргэдэг аж. 2.Цөлжилтөд нөлөөлөх зохиомол хүчин зүйл Зохиомол шалтгааны дотор цөлжилтөд хамгийн их нөлөөлдөг шалтгаан нь бэлчээрийн даац хэтрэх явдал юм. Монголын мал сүргийн тоо 1918 онд есөн сая 600 мянга байсан бол 2007 оны сүүлээр 37 сая болж дөрөв дахин нэмэгдсэн байна. Монголын эрдэмтдийн тооцоолсноос үзвэл бэлчээр нь 600-800 сая мал сүргийг даах чадвартай юм. Гэвч засаг захиргааны нэгжийн өөрчлөлт хувиарлалтаас болж бэлчээр сэлгэн нүүдэллэдэг байсан уламжлал үгүй болжээ.
  • 5. Ийнхүү газрын доройтлоос бэлчээрийн талбай багасч, төв болон баруун бүсэд даац улам хэтэрчээ. Мал сүргийн дотор газрын хөрсийг ихээр талхалдаг хонь ямааны тоо эрс нэмэгдэж (нийт 88 хувь) үүнтэй харьцуулахад үхрийн тоо /зургаан хувь/ буурч байна. Хонь ямаа нь өвс ногоог үндсээр нь зулгааж иддэг тул ургамлын бүрхэвч устахад гол нөлөө үзүүлжээ.Бусад зохиомол шалтгаан нь тариалан эрхэлж байсан газрыг атаршуулж хаях, уул уурхайн зорилгоор газрын баялгыг хайр найргүй ухаж авах, авто замын сүлжээ, ойн түймэр зэргээс шалтгаалан хөрс бохирдож, үржил шимээ алдах болсон. Мөн ядуурал болон Засгийн газраас газар ашиглалт зэрэгт хяналт тавихгүй байгаа нь доройтлыг улам хурдасгаж байна. Хүн ам өсөхийн хэрээр хот суурин газарт ихээр төвлөрөх болсон нь бас нэг төрлийн шалтгаан болж байна. Гэвч монголчууд цөлжилтийн ийм хурцадмал байдал, аюул зэргийн талаар ойлголт мэдлэг дутмаг аж. Засгийн газар нь энэ байдлыг анхаарч үзэхгүй байгаа нь харамсалтай. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцоос үзэхэд цөлжилтөд 13 хувийн байгалийн, 87 хувийн зохиомол хүчин зүйл нөлөөлж байна гэж үзжээ. Гэвч Монголыг бусад оронтой харьцуулахад бэлчээр ашиглалт болон газар тариалангаас үүдэлтэй цөлжилтийн нөлөө бага. Харин дэлхийн дулаарал, хуурайшил, газарзүйн байрлал зэрэг мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байна. Уур амьсгал болоод хүний хөгжлийн хүчин зүйлсээс үүдэн гарсан бүхий л муу үр дагаврын эцсийн үр дүнг “цөлжилт” гэсэн томъёололд хамааруулж ойлгодог. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлт, ургамлын ургац, малчин ардын амьдрал, монгол нутагт цаашид амьдрал яаж өрнөх вэ гэсэн олон асуултуудын хариуг “цөлжилт” гэсэн ганц зүйлээс л төгс ойлгох нь бидэнд үгүйлэгдэж байна. Цөлжилтийн эцсийн үр дүнг Сахарын цөл нутгаар ойлгож болно. Эдүгээ Монгол орон цөлжилтийн ямар нэгэн үе шатыг туулж байна.
  • 6. Ойрын хэдхэн жилийн дотор 90 гаруй төрлийн ургамал устаж, элсэнд даруулсныг мэдсэн ч хашгирч уйлах хүн хаа ч алга байна. Ургамлын бүрхэвчийн алдрал нь элсний нүүлт хөдөлгөөнийг идэвхжүүлэн төв суурин газар элсэнд дарагдаж, Онгон, Молцог, Монгол, Бор хяр зэрэг томоохон манхан элс нүүж бэлчээр, уст цэг, баянбүрдүүдийг доройтуулж зарим биологийн төрөл зүйлийг ч устах аюулд хүргээд байна. Өдгөө Дундговь, Дорноговь, Өмнөговь, Ховд аймгийн зүүн хэсэг, Увс, Завхан, Говь-Алтай, Өвөрхангай аймгийн урд хэсэг, Сүхбаатар, Баянхонгор аймгийн нийт 145 сумын төвийг тойрсон дунджаар 800-1500 га талбай бүхий “цэгэн” цөлжилт илэрч, хамрах талбай нь өргөжин тэлсээр байгаа. Ховд аймгийн нутаг дэвсгэрийн 30-аад хувь нь техноген үйл ажиллагаанд өртөж, Дөргөн сум, Ховд, Эрдэнэбүрэн, Үенч, Манхан, Алтай зэрэг сумдын төв элсний нүүлт хөдөлгөөнд өртөж, эргэн тойрны 100 орчим га талбай талхлагджээ. Тэгвэл Дорнод аймгийн нутаг дэвсгэрийн элсний нүүлт хөдөлгөөнд Баянтүмэн, Хөлөнбуйр зэрэг сумд өртөж, төвийн эргэн тойрны 510-650 га талбай талхлагдсаны зэрэгцээ Дундговь аймгийн нутаг дэвсгэрийн 40-өөд хувь доройтож, цөлжилт нь дундаас хүчтэй зэрэглэлд шилжин бэлчээр нутгийн 32,9 хувь нь эргэн ашиглах боломжгүй болсон байна. Харин Булган аймгийн ойн сангийн 57,1-61,5 хувь нь хөгширсөн ой эзэлж, шатсан ой 10 мянган га, 40 мянга орчим га талбай хортон шавьжинд идэгдсэн, тариалангийн талбайн 60-аад хувийг атаршуулан орхисон зэрэг нь орчны доройтлыг ихээхэн нэмэгдүүлжээ. Тэрчлэн хээрийн бүсийн Дашинчилэн, Баяннуур, Гурванбулаг сумын төвд 0,5-1.0 метр орчим зузаан элс хашаа, байшин, малын саравч зэрэг байгууламжийн ард хуримтлагджээ. Нэг хүний амьдрах насанд л ажиглагдахуйц тийм хурднаар байгаль дэлхий нүдний өмнө хувиран өөрчлөгдөж байна. Ялангуяа нүүдлийн мал аж ахуй дагнан эрхэлж ирсэн Монгол Улсын хувьд энэ нь бүр их тулгамдсан асуудал болж байгаа нь тодорхой билээ. Нэг л өдөр нэг л цагт уламжлалт мал аж ахуй байгалийн давж гэтэлшгүй хүчний өмнө тулгаран гайхширч зогсох нь эргэлзээгүй юм.
  • 7. Цөлжилт бидний амьдрах орчинд нэгэнт бий болоод байгаа учраас бид гагцхүү дэргэдээсээ л ажиллаж тэмцэх нь чухал болоод байна. Эх орны цэнхэр судас болсон хоёр мянга гаруй гол горхи ширгэн үгүйрчээ. Хүн, малын усгүйгээс цөөн хэдэн уст цэг, баянбүрдээ тойрон шавааралдаж малчид бууснаас тэр орчмын газраа удаан хугацаанд доройтуулж цөлжүүлэх үндсийг ч тавьж эхлээд байна. Бэлчээрийн зүй зохистой ашиглалт, менежмент гэж ярьдаг ч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг ч амьдрал дээр буусан үр дүн гэж юу ч алга байна. Дэлхийн уур амьсгалын дулаарлын нөлөө нь Төв Азийн эрс тэс уур амьсгалтай Монгол орны хувьд нэн эмзэг нөлөөлж байгаа нь үнэн ч түүнээс өөр гол буруутай эзэн холбогдогч гэж өнөөдөр алга. Эх орон маань цөлжиж байна. Бидний мэдэх говийн олон зуун мянган зоны амьдралыг тэтгэж ирсэн Улаан нуур өнөөдөр ширгэн алга болжээ. Харин эх орны маань газрын зураг дээр тодоос тод тэмдэглээтэй Улаан нуурын зураг одоо ч бий. Ургамал, өвсгүй болж гагцхүү хэзээ гүйцэд бүрхэх нь үл мэдэг улаан элсний исгэрэн шуугих халуун давалгаа л дуулдаж байна. Тэр магад Сахарын “цөл” шиг эмгэнэлт цөл болох орон зай, цаг хугацааны хэмжээс мөн. XXI зуунд цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт дэлхий дахинд эрчимтэй явагдаж байгаа. Ялангуяа Монголд цөлжилт тун богино хугацаанд хүрээгээ тэллээ. Өнөөдрийн байдлаар гэхэд газар нутгийн 80 хувь нь цөлжилтөд өртсөнийг эрдэмтэд нотолжээ. Дархан-Уул аймагт экологийн өөрчлөлтийн судалгаа хийхэд манай орны цөлжилт урдаасаа биш Дархан-Уул аймгаас эхэлж байгааг тогтоосон байна. Тодруулбал, Монголд цөлжилт төвөөсөө эхэлж байгаа гэнэ. 1940 оноос хойш дэлхийн цаг агаар 1.9 градусаар нэмэгджээ. Харин 2020 он гэхэд Монгол орны цаг агаар 4.88 градусаар дулаарах судалгаа гарсан. Бүр хэтийн төлвөөр буюу хагас зууны дараа манай орон Сахарын элсэн цөл шиг хуурайшч, Африкийн халуун орон шиг халах хэмжээнд хүрэх нь тодорхой болсныг Экосистем судлаач, доктор Г.Баярсайхан хэлсэн байна. Эрдэмтдийн хувьд мөн МУ-ын ЗГ-аас зарласан “Атар III” аян өрнүүлэхийг эсэргүүцэж байгаагаа хэлж байна. Атрын аян ганц манай улсад өрнөж байсан ажил биш. Жишээ нь АНУ, Канад зэрэг оронд 1920-1930 онд маш эрчимтэй хөгжсөн. Мөн хуучин ЗХУ-д өрнөсөн атрын аяны 50 жилийн ой саяхан боллоо. Харин одоо эрдэмтэд атрын аянаар тухайн үед дэд бүтэц тодорхой хэмжээгээр хөгжсөн боловч экологийн асар их сүйрэл авчирсан юм байна гэдэгт санал нэгдсэн гэжээ. Казахстанд Арал тэнгис гэж бий. Энэ нь манай Хөвсгөл далайгаас 10 дахин том. Гэтэл энэ тэнгис далай нь атрын аянтай холбоотойгоор бараг ширгэж үгүй болсон.
  • 8. Түүнчлэн хөрсийг атаршуулснаас үүсдэг бас нэг сөрөг үр дагавар нь шороон шуурга юм. АНУ гэхэд хэдэн сая га-гаар нь газраа хагалсан. Гэхдээ тухайн үед эрдэмтдийнхээ зөвлөгөө, анхааруулгыг сонсч атаржсан талбайгаа ургамлан бүрхүүлээр нөхөн сэргээсэн түүхтэй. Хамгийн гол нь америкчууд хөрөнгөтэй, чадалтай улс орон болохоор сэргийлж чадсан. Гэтэл бидэнд ийм боломж байхгүй болохоор аюул дэргэд ирснийг хэлж байлаа. Газар хагалахад байгаль орчинд хамгийн түрүүнд ямар сөрөг үр дагавар үзүүлэх вэ? Монгол Улс Киотогийн протоколд нэгдсэнээр агаар мандалд ялгаруулах хүлэмжийн хийг бууруулах, хязгаарлах үүрэг хүлээдэг. Тэгвэл хөрсөнд ялзмаг гэж бий. Монгол орны ялзмагийн хэмжээ 1940-өөд оны үед 3.2 мг грамм байсан бол өнөөдөр энэ хэмжээ 70 хувь буураад 1.7 болсон. Байгальд нэг см ялзмаг бүрэлдэхэд олон зуун мянган жил шаардлагатай. Гэтэл бид үүнийг нэг далайлтаар үгүй хийх гэж байна. Газар хагарахад хөрсөн дэх ялзмаг задарч тэр хэмжээгээр хүлэмжийн хийг агаарт ялгаруулдаг юм. Түүнчлэн хагалсан газраас дэгдэх сул шороог яах билээ. Хуурайшилтай холбоотойгоор үүсээд буй түйрэн, шар шороон шуурга өнөөдөр зөвхөн Монгол Улсад хамаатай асуудал биш болоод удлаа. Тэгэхээр “Атар III” аяныг өрнүүлэх эсэхэд тун анхааралтай хандаж, үндэслэлтэй судалгаа хийх хэрэгтэйг эрдэмтэд онцолсон юм. Урд нь өрнөсөн атрын аяны 50 жилийн ой удахгүй болох гэж байна. Энэ хугацаанд Монгол орны экологи асар их өөрчлөгдсөн. Ийм үед атрын шинэ аянг эхлүүлж болохгүй. Уг нь Засгийн газраас дэвшүүлсэн энэ асуудал бодлогынхоо хувьд зөв юм. Газар тариалангаа сэргээж үр тарианыхаа үйлдвэрлэлийг нэмэгдүүлээд, гурилаар ард түмнээ хангана гэдэг чухал. Харин үүнийг Р.Содхүү тэргүүтэй хэдэн эдийн засагчид боловсруулахдаа байгаль орчны асуудлыг тэр чигт нь хаячихаж. 5-6 сангийн аж ахуй байгуулна, өндөр хөгжилтэй орноос трактор, камбайн авчирна, шилдэг сортын үрээр га тутмаас 10-20 центр ургац авна гэх мэтээр ярьж байна. Үнэндээ тэд хийсвэр сэтгэлгээгээр санал дэвшүүлжээ. “Атар III” аян гэдэг бол экологийн талаас нь харвал террор буюу латинаар айдас хүйдэс төрүүлж байгаа санаа юм. Угтаа бол атар бол дэлхий ертөнцөд хаана ч байдаггүй. Тиймдээ ч Монгол орон бол монголчуудын мянга мянган жил амьдарсан бэлчээрийн нутаг болохоос атар биш гэдгийг эрдэмтэд сануулж байна. Атарын I аянаар 450 мянган га газар хагалсан. Дараа нь 1978 онд нэмж 1.11 сая га газрыг атаршуулсан. 1990-ээд онд 1.35 сая га-г хагалсан. Одоо 300-гаад мянган га газрыг эргэлтэд оруулсны 190-ээд мянгад үр тариа, ногоо тарьж байна. 1998 оны үед Монгол Улс 20-иод миллиард үр тариа хураан авсан байдаг. Энэ их баялаг.
  • 9. Гэтэл байгаль орчинд үүнээс хавьгүй илүү хохирол учруулсан гэлээ. “Атар III” аяныг эхлүүлье гэхэд тийм их буудай тарих хүн байх болов уу гэдэг нь эрэлзээтэй. Хэрвээ улаан буудайны үнэ унавал бүгдээрээ рапс тарьж эхлэх биз. Түүнчлэн аяныг өрнүүлэхэд 300 тэрбум төгрөг зарцуулах юм гэнэ. Угтаа бол үүнийг газарт булахаас ялгаа байхгүй.