Más contenido relacionado
Similar a Iltgel 2013 (20)
Más de Мөнхжаргал Пүрэвдорж (20)
Iltgel 2013
- 1. СУРГАЛТЫН МАТЕРИАЛЛАГ БААЗЫГ БЭХЖҮҮЛЭХЭД
“ИННОВАЦИ”-ИЙГ НЭВТРҮҮЛЭХ НЬ
Пүрэвдорж МӨНХЖАРГАЛ, Довчин ТАЙВАНЖАРГАЛ
Монгол Улс, ШУТИС-ийн ӨВ дахь Технологийн Сургууль
p.munkhjargal@yahoo.com
d.taivanjargal@yahoo.com
Хураангуй:
Симулятор нь бодит амьдрал, бодит орчноос сургалт болон туршилт судалгаа
шинжилгээнд хэрэглэх зориулалттайгаар бий болгосон загварчлал юм. Энэ ойлголт
маш олон салбарт хөгжиж ирсэн бөгөөд мэдээллийн технологи өндөр хөгжсөн өнөө
үед “компьютерийн симулятор” гэдэг зүйл бүх салбарт хэрэглэгдэж цаг хугацаа,
хөрөнгө мөнгө асар ихээр хэмнэж байна. Бид энэхүү судалгаагаараа симулятор
бүтээж түүнийгээ мэргэжлийн болон, мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтад
ашиглахаар зорин ажиллаа.
Түлхүүр үг: Computer Simulator, Programming, Software, Display, Keyboard
controller.
Оршил
Мэдээллийн технологийн салбарыг тэргүүн ээлжинд хөгжүүлэх нь улс орны
эдийн засгийн хөгжилд, түүнийг тогтворжуулахад чухал ач холбогдолтой болжээ.
Энэ салбар нь бусад бүх салбаруудын хөгжлийн гол хурдасгуур төдийгүй, төр-эрх зүйн,
эдийн засаг-бизнес, хүн нийгмийн хөгжлийн таатай орчин бүрдүүлэх үндсэн
хэрэгсэл нь болоод байгаа юм. Иймд технологиор бусад салбарын үр ашигтай,
хүртээмжтэй байдлыг хангахад чиглэсэн бүх нөхцөл орчныг бий болгох, мэдээлэл,
мэдлэгт тулгуурласан инновацлагдсан хөгжлийн суурь бүтцийг бий болгох нь
ирээдүйн чиг хандлага болоод байна.. Энэ утгаараа бүхий л салбарууд сүүлийн үеийн
технологуудыг нэвтрүүлэн хөгжиж байгаа төдийгүй, дараа дараагийн шинэ
инновацлагдсан санаануудыг үргэлж эрэлхийлж байгаад гайхах зүйлгүй ажээ.
Дээрх нийгмийн шаардлагын улмаас инноваци нь сургалтын процессыг
оновчтой болгож, багш оюутан, суралцагчдын мэдлэг боловсролоо тасралтгүй
дээшлүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх чухал хэрэгсэл, хүчин зүйл болж
байна. Үйлдвэрлэлийн бүх салбарт бодит амьдрал дээрх орчинг дуурайлган хийсэн
загваруудыг сургалт, туршилт, судалгаа, шинжилгээнд өргөнөөр хэрэглэсээр байна.
Орчин үед тэдгээр загваруудыг компьютерийн програм хангамж, техник хангамж,
бодит орчины төсөөлөлүүдийг ашиглан маш хялбараар шийддэг болоод байна. Харин
энэ шийдлийг Simulator /Симулятор/ гэдэг.
- 2. 1. Судалгааны ажлын зорилго:
Инноваци нэвтрүүлэх замаар сургалтын дотоод орчинд мэдэгдэхүйц ахиц гаргах
мэргэжлийн боловсролын сургуулиудад болон аж ахуйн нэгж байгууллагууд дээр
сургалтад ашиглах боломжтой “Симулятор”-уудыг бүтээх явдал юм.
2. Судалгааны агуулга
Инновацийн тухай ерөнхий ойлголт
Инновацийг бүтээх үндсэн шаардлагууд
Инновацийн ангилал
Сургалтын технологийн Инноваци хийх
Объектын өнөөгийн байдал
Симуляторын тухай
Дүгнэлт
Хавсралт
3. Инновацийн тухай ерөнхий ойлголт
Товчоор хэлбэл энэ ойлголтыг аливаа шинэ бүтээмж, шинэ санааг эдийн засгийн
эргэлтэд оруулж, баялаг бүтээх гэж авч үзэж болно.
Үйлдвэрлэл, үйлчилгээ, төрийн удирдлагын салбарт дэвшилтэт үр нөлөө авчрах
шинэ буюу шинэчлэгдсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ технологийн процесс, мөн
удирдлага, зохион байгуулалт, санхүү, эдийн засгийн болон бусад шийдлүүд
инновацийн үр нөлөө юм.
Инноваци нь шинэлэг гэсэн санааг илэрхийлсэн англи үг бөгөөд дэлхийн олон
оронд орчуулалгүйгээр хэрэглэж байна. Эдийн засгийн онолд олон янзаар тодорхойлж
байгаа инновацийн талаархи олон улсын стандарт бус ойлголтыг нэг мөр болгоход
чиглэгдэн 1993 оны Фраскатын удирдамжид “Инноваци гэж шинэ бас шинэчилсэн
бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, технологийн процессийг боловсронгүй
болгох, нийгмийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр явуулж буй үйл ажиллагааны
эцсийн үр дүн” гэж тодорхойлсон бол 1996 оны Ослогийн удирдамжинд “технологийн
хувьд цоо шинэ, эсвэл сайжруулсан бүтээгдэхүүн, үйл ажиллагааг зах зээлд
нэвтрүүлэхийг инноваци гэнэ” хэмээн тодорхойлжээ.
Харин манай МУ-ын Инновацийн тухай хуулинд “Инноваци” гэж мэдлэгийг
баялаг болгон хувиргах цогц үйл явцыг хэлнэ.” гэж тодорхойлсон байдаг.
3.1. Инновацийг бүтээх гурван үндсэн шалтгаан байдаг. Үүнд:
Шинэ санаа, шинэ технологийг амьдралд хэрэглэх, хэрэгцээ
Шинэ санаа, технологийг хэрэгжүүлэх мэдлэг чадвар бүхий хүн, технологи
Шинэ санааг олон түмэнд хүргэхэд үзүүлэх эдийн засгийн дэмжлэг
Энэ гурван нөхцөл бүрэлдэхэд инноваци хөгжих үндсэн суурь бүрдлээ гэж үзэж болно.
Үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг аль болох зардал багатай ашигтай болгохын
тулд үргэлж шинэчилж, шинэ технологийг үйлдвэрлэлдээ хэрэгжүүлэх сонирхолтой
- 3. байдаг учир нэгдүгээрт үйлдвэрлэлийн зүгээс инноваци гардаг. Нөгөө талаас
хэрэглэгчийн хэрэглэж буй бүтээгдэхүүн тухайн хэрэглэгчийн шаардлагыг хангаагүй
тохиолдолд хэрэглэгч өөртөө тааруулан бүтээгдэхүүнийг өөрчилснөөр инноваци гарах
хоѐр дахь шалтгаан болж байдаг.
Мөн даацтай томоохон инновациуд эрдэм шинжилгээний байгууллагуудаас
гардаг. Гадаад орнуудын хувьд асар их хэмжээний хөрөнгө мөнгийг инновацид
зарцуулж тэндээсээ ашиг олж байна. Зарим жишээнээс дурьдвал: Америкийн баруун
эрэгт байрлах Silicon Valey технологийн төвөөс нэлээд тооны инноваци гардаг. Энэ
газарт мэдээллийн технологиор үйл ажиллагаагаа явуулдаг компаниудын суурьшлын
бүс юм. Энэ ч утгаараа томоохон компаниуд бие, биенээсээ өрсөж зах, зээлд ашиг
олохын тулд шинэ технологи зохион бүтээлгэх гэж 5000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй
баг ажиллуулдаг ажээ. Энэ тоо бол зөвхөн нэг компанид ажилладаг инновацийн багт
ажилладаг хүмүүсийн л тоо юм.
Хүний хэрэгцээг мэдэж, түүгээрээ шинэ технологи бүтээж байгаа, чадварлаг
хүний нөөцтэй Энэтхэг, Солонгос зэрэг орнууд өндөр хурдаар инноваци гарган авч
байна. Инновацийн индексээр Солонгос улс дэлхийд тэргүүлдэг ажээ. Энэтхэгийн
хувьд биотехнологийн салбарыг түшиглэсэн инноваци хурдаа авч байна.
Инноваци бий болгох судалгаа шинжилгээнээс эхлээд маркетингийн боловсруулалт
хийх хүртэл явуулж байгаа бүх төрлийн ажиллагааг инновацийн үйл ажиллагаа гэнэ.
Эдийн засгийн хөгжилд үзүүлж буй ач холбогдол, нөлөөллийн түвшинг харгалзан
шинэлэг байдлаар нь инновацийг:
4. Инновацийн ангилал
- Суурь инноваци
Бүтээгдэхүүн, технологийн процесс бүхэлдээ шинэ буюу эсвэл тэдгээрийн зарим
элементийн үүрэг, шинж чанарт өөрчлөлт орсон ийм зарчмын шинэ бүтээгдэхүүнд
хамаарах инновацийг суурь инноваци гэдэг.
- Сайжруулах шинжтэй инноваци
Бэлэн бүтээгдэхүүн юмуу эсвэл ихээхэн хэмжээгээр боловсруулсан, мөн түүнчлэн
үйлдвэрлэлийн шинэ аргыг эсвэл үлэмж хэмжээгээр боловсронгуй болгосон аргыг
нэвтрүүлэхтэй холбоо бүхий инновацийг сайжруулсан инноваци гэнэ.
- Хуурмаг инноваци
Тухайн бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлийн процесст чанарын шинжтэй өөрчлөлт
гаргаагүй, өнгө үзэмж төдийхөн өөрчилсөн, бүтэц, үзүүлэлт, чанар, үнэ өртөг, орц,
бүрэлдэхүүн зэрэгт нь төдийлөн нөлөөлөөгүй, өөрчлөлт гаргаагүй бол хуурмаг
инноваци гэж үзнэ.
Инновацийг шинэлэг байдлаар нь хуваахдаа бас түүний технологийн үзүүлэлт, мөн зах
зээлд эзэлж буй байр суурийг нь харгалзан үзэж байна. Технологийн үзүүлэлт талаас
нь:
Шинэ материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, зарчмын шинэ
бүтээгдэхүүнүүд гаргаж буй бүтээгдэхүүнүүд,
- 4. Үйлдвэрлэлийн шинэ технологи, автоматчиллын илүү өндөр түвшинг хэрэглэх,
шинэ технологид тохирсон үйлдвэрлэлийг зохион байгуулах зэрэг шинжийг
агуулсан процессийн инновациуд гэж хуваана.
Зах зээлд хэр зэрэг шинэлэг байна гэдгээр нь дэлхий дахинд, улс орны хэмжээнд,
тухайн байгууллага, үйлдвэртээ шинэ инноваци гэж ангилж байна.
5. Сургалтын орчны инноваци хийх тухай
Аливаа инноваци нь тухайн салбар болон тухайн байгууллагын ямар нэг
асуудлыг эсвэл цогц асуудлыг шийдвэрлэдэг байх шаардлагатай. Сургалтын
байгууллагын хувьд инновацийг сургалтын орчинд оршин шинэ санаа хэрэгжүүлэх
ойлгомжтой.
Иймд сургалтын орчинг цогцоор авч үзье.
Сургалтын орчинг сургалтын гадаад орчин, сургалтын дотоод орчин гэж 2
ангилан авч үздэг байна.
Сургалтын гадаад орчин
- Байгаль орчин:
Байгаль, цаг уурын ерөнхий төлөв, био уур амьсгалын муж, усан хангамж зэрэг
нь сургалтын байгууллагын анхдагч гадаад орчин болно.
- Улс төр, эрх зүйн орчин:
Боловсролын талаарх төр засгийн бодлого, байр суурь, улсын ба хувийн
сургуулиудад хандах хандлага, төвлөрсөн ба орон нутгийн удирдлагын эрх мэдлийн
хуваарилалт, ер нь л боловсролын эрх зүйн орчин нь сургалтын үйл ажиллагаанд
шууд ба шууд бус хэлбэрээр эерэг болон сөргөөр нөлөөлнө.
- Эдийн засгийн орчин:
Эдийн засгийн төлөв байдлын чухал үзүүлэлтийн нэг болох инфляцийн хэмжээ
сургалтын байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөхийг авч үзнэ.
- Хүн ам зүй, нийгмийн орчин:
Боловсролд хандах нийгмийн сэтгэл зүй, демографын бүтэц, сургуульд орох
сонирхолтой хүмүүсийн тоо хэмжээнд насны эзлэх хувь хэмжээ, орлогын эх үүс-
вэрээр ялгагдах бүлгүүд, янз бүрийн угсаатны зүйн төрөл, тэдгээрийн дотогш ба
гадагш хандсан шилжилт, олон нийтийн байгууллагын сонирхол, санхүүгийн
дэмжлэг зэрэг нь хүн ам зүй, нийгмийн орчны нөлөөлөл болно
- Технологи, мэдээллийн орчин:
Технологийн ба мэдээллийн (компьютер, теле-харилцаа, интернэт, хэвлэл,
телевиз радио г.м/ системд гарсан өөрчлөлт нь сургалтын байгууллагын хөтөлбөрт
шууд нөлөөлнө.
Сургалтын дотоод орчин
- Сургалтын материаллаг орчинд:
- 5. Сурах сургах нөхцөл; (үүнд сургуулийн анги танхим, барилга байгууламж,
гэрэлтүүлэг, агааржуулалт, дулаан, чийгийн хэмжээ, номын сангийн хүртээмж
хичээллэх, амрах, хооллох боломжийн бүрдэлт г.м)
Сургалтын хэрэглэгдэхүүн (ном, гарын авлага, сурах бичиг, сургалтын тараах болон
үзүүлэн таниулах материал, хөтөлбөр, төлөвлөгөө, модель, макет г.м)
- Сургалтын сэтгэл зүйн орчин:
Сургалтын сэтгэл зүйн орчинд үндсэн 2 асуудлыг багтаадаг. Үүнд: нэг нь
сургуулийн хамт олны сэтгэл зүйн харилцаа, нөгөө нь анги танхимд үүсэх сэтгэл
зүйн харилцаа түүнийг зохицуулах арга зам юм.
Сургалтын дотоод орчин бол сургалтын байгууллагын өөрийнх нь мэдэлд байгаа
буюу шууд хариуцлага хүлээх орчин юм. Өөрөөр хэлбэр сургалтын дотоод орчинг
сургалтын байгууллага хэрхэн удирдаж гадаад орчинтой хэрхэн зохицуулан ажиллаж
буйгаас тухайн сургалтын байгууллагын үйл ажиллагааны үр шууд хамаарна гэж
ойлгож болно.
Иймээс сургалтын дотоод орчинд инноваци нэвтрүүлэх замаар мэдэгдэхүйц
ахиц гаргах санал санаачлагын үүднээс тус сургуульд төдийгүй мэргэжлийн
боловсролын сургуулиудад сургалтад нэвтрүүлэх ашиглах боломжтой “Симулятор”-
уудыг бүтээх зорилго тавин ажиллаа.
- 6. 6. Технологийн сургуулийн МСҮТ өнөөгийн байдал
2012-2013 оны хичээлийн жилд МСҮТөвд 22 мэргэжлээр 1200 орчин
суралцагчид суралцаж байна.
Хүснэгт №1
СИМ
ШУТИС-ийн Өвөрхангай аймаг дахь Технологийн
Бүгд хэрэглэх
сургууль МСҮТ
№ эсэх
1 Нарийн бичгийн дарга-албан хэргийн ажилтан 123
2 Барилгын өрөг угсрагч 132
3 Барилгын засал-чимэглэлч 2.5 34
4 Барилгын засал-чимэглэлч 1 22
5 Фермерийн аж ахуй эрхлэгч 96 Тийм
6 Тогооч 106
7 Оѐмол бүтээгдэхүүний оѐдолчин 75
Тийм
8 Механик, уул уурхайн машин тоног төхөөрөмжийн 88
9 Барилгын цахилгаанчин 84
10 Гуталчин, захиалгын 38
11 Авто машины засварчин 15
Усжуулагч/угсрагч, үйлчилгээ хийх засварлах усжуулах
12 65
агрегатын машинч/
Тийм
13 Хүнд машин механизмын засварчин 16
14 Гоо засалч 17
Механик, газар шорооны ажлын машин, тоног Тийм
15 112
төхөөрөмжийн
16 Цахилгаанчин 15
17 Модон эдлэлийн мужаан 0
Механик, тракторын/тракторын жолооч, ашиглалт, Тийм
19 73
засварчин/
20 Худалдааны газрын үндсэн ажилтан 30
21 Өрмийн техникч 18 Тийм
Тийм
22 Оператор, хүнд машин механизмын 25
НИЙТ 1184
- 7. Эдгээрээс явах, хөдлөх тоног төхөөрөмжүүд дээр дадлага хийх шаардлагатай
мэргэжилүүдээр суралцаж буй суралцагчдын тоо 501 байна. үүнийг хүснэгт № 2-т
үзүүлэв.
Хүснэгт №2
ШУТИС-ийн Өвөрхангай аймаг дахь Технологийн СИМ
Бүгд хэр.х
№ сургууль МСҮТ
1 Фермерийн аж ахуй эрхлэгч 96 Тийм
2 Механик, уул уурхайн машин тоног төхөөрөмжийн 88 Тийм
3 Хүнд машин механизмын засварчин 16 Тийм
4 Механик, газар шорооны ажлын машин, тоног төхөөрөмжийн 112 Тийм
5 Механик, тракторын/тракторын жолооч, ашиглалт, засварчин/ 73 Тийм
6 Өрмийн техникч 18
7 Оператор, хүнд машин механизмын 25 Тийм
НИЙТ 501
Дээрх тоон утгыг сүүлийн 3 жилээр харьцуулан харуулбал
1493 1487
1600
1400 1184
1200
Нийт
1000
800 609 ЯХТТ дээр
490 501 Дадлага хийх
600
400
200
0
2010-2011 2011-2012 2012-2013
График №1. Явах, хөдлөх бүрэлдэхүүн дээр дадлага хийх шаардлагатай суралцагчдын тоо, нийт
суралцагчдын тоон харьцаа
- 8. Явах, хөдлөх тоног төхөөрөмжүүд дээр дадлага хийх шаардлагатай
суралцагчдын МСҮТөвийн нийт оюутнуудын дунд эзлэх хувь /сүүлийн 3 жилээр/
120
100
80
Нийт
60
41% 43% ЯХБ аш.дадлага
40 33%
20
0
2010-2011 2011-2012 2012-2013
График №2. Явах, хөдлөх бүрэлдэхүүн дээр дадлага хийх шаардлагатай суралцагчдын нийт
суралцагчдын тоонд эзлэх хувь
Дээрх графикаас МСҮТөвийн оюутнуудын 40% хувь нь Технологийн сургуульд
ашиглагдаж байгаа явах хөдлөх, тоног төхөөрөмжүүд дээр дадлага хийх шаардлагатай
байна.
Технологийн сургуульд 11 тоног төхөөрөмж бүртгэлтэй байна.
Хүснэг №3
№ Тоног төхөөрөмжийн нэр Ажиллаж байгаа эсэх
1 Өрмийн машин Тийм
2 Авто грейдр Тийм
3 Авто замын индүү Тийм
4 Авто кран Тийм
5 Газар тариалангийн жижиг трактор Тийм
6 Бульдозер Үгүй, цаашид ашиглах боломжгүй
7 Дугуйт трактор Үгүй, цаашид ашиглах боломжгүй
8 Универсал трактор Үгүй, цаашид ашиглах боломжгүй
9 Жолооны сургалтын машин Excel Зөвхөн жолоонд ашигладаг
10 Жолооны сургалтын машин УАЗ-469 Зөвхөн жолоонд ашигладаг
11 Жолооны сургалтын машин ЗИЛ-130 Зөвхөн жолоонд ашигладаг
Боловч сүүлийн 3 жилийн байдлаар 5 тоног төхөөрөмж л сургалтад ашиглагдаж
байна.
- 9. Суралцагчдын тоонд харьцуулбал 106 : 1 гэсэн харьцаа гарах боловч зарим
мэргэжилүүдээр тоног төхөөрөмж огт байхгүй байна. Жишээ нь:
Бульдозерчин,
Экскаваторчин
Уулын ажлыг машин тоног төхөөрөмж
Уул уурхайн машин тоног төхөөрмжүүдийн механик
Гэх мэт мэргэжлүүдээр сургууль дээр дадлага хийх боломжгүй болсон.
Шаардлагатай тоног төхөөрөмжүүд байхгүйгээр мэргэжлийн сургалтын чанарт
ахиц гарах боломжгүй. Тоног төхөөрөмжүүдийг худалдан авахад хэт өндөр үнэтэй.
Дундаж үнэ 120 сая, Симулятор байх боловч мөн өндөр үнэтэй. Дундаж үнэ 50 сая.
7. Симуляторын тухай
Симулятор гэдэг нь сургалт, туршилт судалгаанд ашиглахад зориулагдсан бодит
орчины дураймал загварчилал юм.
Симулятор ерөнхийдөө бодит байдал дээр үнэ өртөг өндөр, аюул осол ихтэй
энгийн болон цэргийн сургалтын зорилгоор өргөн хэрэглэгдэж ирсэн. Иймд
симуляторыг ашиглах нь илүү аюулгүй орчинд амьдралын болон мэргэжлийн
туршлага олж авахад нэн тохиромжтой байдаг.
Сургалтын симулятор нь 3 төрөл байдаг. Үүнд:
1. “Live simulator” бодит орчинд бодит систем дээр бодит суралцагчид
ашиглана.
2. “Virtual simulator” бодит суралцагчид хийсвэр орчинд ажиллах
3. “Сonstructive simulator” – загварчилсан цэрэг, дайны үйл ажиллагааг удирдах,
Мөн зарим нэг симуляторуудын талаар товчхон авч үзье.
Бизнес симулятор – туршилт боломжтой динамик загвараар хангадаг. Олон
янзын хүчин зүйлээс хамаарах эрсдэл бүхий орчинд бизнес явуулах, түүнийхээ ашигтай
тархацийг хангах боломжийг судлах боломжтой.
Нийгмийн симулятор – Нийгмийн шинжлэх ухаанд ихээр хэрэглэгддэг бөгөөд
их сургууль болон ахлах сургуулиудын түвшинд нийгмийн курсууд, улс төр, түүх, хүн
судлалын түвшид хэрэглэгддэг. Энэ төрлийн симулятор нь улс төрийн системийн худал
хуурмаг, түүхэн үйл явдлууд дээр үндэслэгдсэн байдаг.
Бүх төрлийн симуляторт түүний хэрэглэгч болон дуураймал загвар хоорондын
харилцааг бодит мэтээр хангах тусгай систем байдаг. Энэ нь тусгай зориулалтын тоног
төхөөрөмжүүд байх бөгөөд түүнийг симулятор хэрэглэгчдэд зориулан бүтээдэг. Жишээ
нь:
- 10. Зураг№1. Энэ зурагт харилцааг хангах тусгай системд мотоцикл ашиглажээ.
Боломжтой симулятор
Экскаватор
Бульдозер
Өөрөө буулгагч
Ачигч
Тэдгээрийн боломжууд
Шуудуу ухах
Хөрс хуулах
Нөхөн сэргээлт хийх
Шуудуу булах
- 11. Дүгнэлт
Судалгааны ажлын үр дүнд Технологийн сургуулийн сургалтад өөрсдийн хийсэн
хямд төсөр симуляторуудыг ашигласнаар сургалтын орчины шинэчлэл хийгдэж,
оюутны сурах идэвхи, сонирхол дээшилж сургалтын процесс идэвхжин сургалтын
чанарт мэдэгдэхүйц өөрчлөлт гарч дараах үр дүнд хүрнэ. Үүнд:
Мэргэжлийн сургалтын байгууллагын өмнө тулгамдаад байгаа өндөр үнэ өртөг
бүхий уул уурхай, авто тээвэр, зам, хөдөө аж ахуйн салбар хэрэглэгддэг тоног
төхөөрөмжүүдийг орлуулна.
Техник тоног төхөөрөмжийн дутагдалтай байдал арилна.
Шатах тослох материалын зардал 60%-70% хэмнэгдэнэ.
Машин, механизмын чиглэлээрх мэргэжлийн сургалтын чанарт ахиц гарна.
Үйлдвэрлэн борлуулах боломжтой.
Шинэчлэн сайжруулах боломжтой.
Үйлдвэр сургалтын хичээлийн үр дүн эрс дээшилнэ.
Ашигласан материал
[1] For example, innovation and Special Education (1998)
[2] Hideki Yoshitomi: education and training through the practice of mechatronics model microcomputer market,
the Japan Society of Mechanical Engineers Robotics Mechatronics'01 Conference Proceedings, (2001-6), 2A1-
A3
[3] Yoshitomi,, Kawamura: Effects of education and educational materials used in mechatronic 2 Lego Mind
Storm Report - mechatronics education materials and creative exercises in combination with breadboard (2005),
pp.5 ~ 10
[4] Hideki Yoshitomi: Study materials for learning through hands-on making things a microcomputer, (2002),
pp.95 ~ 100
[5] Nakao Mitsunori: PIC microcontroller for control and laboratory experiments using a microcomputer, (2006),
pp.125 ~ 130
[6] http://www.atmel.com/
[7] http://reef.path.net/7Ehero/hero.htm
[8] http://avrwiki.ph/wiki.cgi?page=FrontPage
[9] http://www2.strawberry-linux.com/products/avrsp/
[10] http://elm-chan.org/docs/avr.html
[11] Supervisor Yoshihiko Yasuda, and Takashi Hiroshi Tanaka Chapter: Introduction to Electronics, Corona
Publishing, (2005), pp.105 ~ 107
Зохиогчдын тухай:
1. Ц.Гайтав овогт Пүрэвдоржийн Мөнхжаргал. Компьютерийн програмист мэргэжилтэй,
Програмын ухааны магистр, Япон Улсын Цуяама хотын Технологийн колледжид програм
хангамжийн чиглэлээр “Hээлттэй эх бүхий програм хангамжийн ашиглалт” сэдвээр мэргэжил
дээшлүүлсэн. Монголын Залуучуудын Холбооны Тэргүүний Залуу алтан медаль – 2008 он.
ШУТИС-ийн Өвөрхангай аймаг дахь Технологийн Сургуулийн мэдээллийн технологийн
мэргэжилтэн.
2. Бат овогт Довчингийн Тайванжаргал. Англи хэлний орчуулагч мэргэжилтэй. Хэл шинжлэлийн
ухааны Магистр, Монголын Залуучуудын Холбооны Тэргүүний Залуу алтан медаль – 2007 он.
ШУТИС-ийн Өвөрхангай аймаг дахь Технологийн сургуулийн англи хэлний багш.