Más contenido relacionado
La actualidad más candente (20)
Similar a сэргээгдэх эрчим хүч (15)
сэргээгдэх эрчим хүч
- 1. Сэргээгдэх эрчим хүч
Нармандах
Мягмармаа
Мишээл Сайншанд
Болорцэцэг сумын 11
Чулуунцэцэг жилийн 2-р
Оюунбаяр сургууль 9в анги
Энхтайван
- 2. Сэргээгдэх эрчим хүч
Нөхөн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн эрэлт хэрэгцээ хэдэн хэдэн шалтгаанаас үүдэн гарч байна.
Тэдгээр нь:
- Цахилгаан болон дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд өнөөгийн бидний хэрэглэж буй уламжлалт түлш болох
нүүрс, газрын тос, хий шатаахад их хэмжээний нүүрс хүчлийн хий агаарт цацагдаж ургамлын аймаг тэр их хийг
өөртөө шингээж дийлэхгүй байгаа;
- Агаарт хэт их нүүрс хүчлийн хий цацаж буй тал дээр ойрын ирээдүйд хатуу хязгаарлалт тавигдана;
- Хөдөө аж ахуйн, газар тариалангийн салбарыг эрчимтэй хөгжүүлэх гэж буй өнөө үед үржил шимтэй
тариалангийн талбайг ашиглахгүй орхих байдалд хүргээд байна;
- Эрчим хүчний ургамал тариалалт нь тэдгээрийг орлох мөн тариаланчдад нэмэлт орлого оруулах эх үүсвэрийг
өгч чадна;
- Биомассыг шатахад гарах нүүрс хүчлийн хийг бусад ургамлууд төвөггүй өөртөө шингээж авдаг;
- Ой мод нь удаан хугацааны турш бидний хэрэгцээт дулааны эх үүсвэр болж чадахгүй бөгөөд, ой мод
үржүүлэг нь барилга, мод боловсруулалтын үйлдвэрлэлд л чиглэгдэх ёстой;
- Ой модны хэмжээ багассанаас агаарт хуримтлагдсан нүүрстөрөгчийн давхар исэлийг шингээх байгалийн
чадавхийг бууруулаад зогсохгүй агаарын бохирдлыг ихээхэн хэмжээгээр ихэсгэдэг ба агаарын бохирдлын 20%
нь ой модны хэмжээ багассанаас үүдэлтэй бөгөөд энэ бол эрүүл мэндийг сүйтгэгч төдийгүй дэлхий дулааралд
автлаа гэхэд хумхаа, улаанууд болон бусад халдварт өвчнүүд хурдацтай тархаж өргөн хүрээг хамрах төдийгүй
дэлхий нийтийн хүнсний хангамж аюулд орж болзошгүй байгаа болно.
- Хуурай газар орнуудад бэлчээрийн талхалагдал, хөрсний эвдрэл болон ойн бүрхэвчийг устгаж байгаа нь
цөлжилтийн эх үүсвэр болж, ахуйн түлшний модыг зөвхөн эрчим хүчний ургамал тариалалтаас гаргаж авах
зам л үлдээд байна;
- Уламжлалт түлш болох нүүрс, газрын тос, хийн нөөц шавхагдаж болох ба хүрээлэн байгаа орчинд асар их
нөлөө үзүүлээд зогсохгүй, тэдгээрийг олборлоход илүү их техник, тоног төхөөрөмж шаардагдах болж
тэдгээрээс гаргаж авах дулааны нэгжийн үнэ өсч байна.
- 3. Нарнаас гарч байгаа дулааныг ашиглан эрчим хүч гаргаж
авах нарны plate нь хамгийн үр дүнтэй шавхагдашгүй
сэргээгдэх эрчим хүч юм. Манай орны говийн бүсэд
ашиглах боломжтой боловч одоогоор хийгдэгүй байна
- 4. Цөмийн эрчим хүч
Цөмийн эрчим хүч гэдэг нь (дэлбэрэлтийн бус) цөмийн
урвалыг хяналттайгаар гүйцэтгэх замаар гарган авдаг эрчим
хүч юм. Цөмийн цахилгаан станцууд өдгөө цөмийн задралын
урвалаас гарах дулаанаар усыг халаан уур болгон
хувиргаж, түүгээр эрчим хүч үүсгэх аргыг ашигладаг.
2009 онд дэлхий дээр үйлдвэрлэгдсэн нийт эрчим хүчний 13–
14%-г цөмийн эрчим хүч эзэлжэ байна[1]. Түүнчлэн цөмийн
эрчим хүч ашиглан явдаг 150 гаруй хөлөг онгоц бий.
- 5. Монголд цөмийн хаягдал булшлах тухай хэлэлцээр хийж байна гэсэн мэдээлэл
тархаад нэлээд хугацаа өнгөрлөө. Тухай бүр нь холбогдох төрийн албан
тушаалтнууд няцаалт хийсээр байгаа боловч гадны хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд
энэ тухай мэдээллээ үргэлжлүүлэн нийтэлсээр л байна. Анх энэ тухай яриа 2009 оны
орчим гарч байсныг санаж байна. Яг тухайн үеэр УИХ-аас цөмийн эрчим хүчний
талаар баримтлах бодлогын баримт бичиг батлагдаж, манай ураны ордууд ч олны
харааж булааж байсан цаг. Тэр үед буюу 2009 оны 8-р сард доорх өгүүллийг бичиж
байсан санагдана. Би яг тухайлан энэ талын мэргэжлийн хүн бус тул айхтар гүнзгий
оролгүй уран, түүний зах зээл, манай ордууд, эрчим хүчний хэрэглээ зэрэг хэдэн
асуудлыг гол болгон судалж өөрийн бяцхан санааг оруулан бичсэн ухаантай.
Түүнээс хойш 2011 оны 3-р сарын 11-ний газар хөдлөлт, Фүкүшима цахилгаан
станцын осол, дээр нь манай нутагт цөмийн хаягдал булшлах тухай таагүй үйл
явдал, мэдээллүүд хөвөрсний уршгаар цөмийн эрчим хүчнээс айх, болгоомжлох
байдал түгэх шинжтэй болжээ.
Миний хувийн бодлоор бол Фүкүшима АЦС-д болсон осол, түүний дараах үйл
явдлууд цөмийн эрчим хүчний салбарын хөгжлийг хэдэн жилээр сааруулахаас бус
бүрэн зогсоож дийлэхгүй боло уу. Хүний ухаан цаглашгүй тул энэ дайны осолоос
урьдчилан сэргийлэх, хохирол багатай давах аргаа олох л болно гэдэгт би итгээд
байгаа юм.
- 6. салхины эрчим хүч
Дэлхийн салхины эрчим хүчний
ассоциацийн төлөвлөж буйгаар 2009 онд
салхины эрчим хүчний суурилуулалтын
хэмжээ 30812 МВт, 2010 онд 38000 МВт
болохоор байна.
- 7. нарны эрчим хүч
Нарны эрчим хүчний төхөөрөмжийг дэлхийн олон оронд
өргөнөөр хэрэглэж байгаа боловч тухайн бүс нутгийн
байрлаж байгаа газар зүйн байршил, жил, улирлууд аль нэг
хэсэг болох түүнчлэн атмосферийн нөхцөл зэргээс хамаарч
ашиглалтын байдал харилцан адилгүй байна. Нарны
төхөөрөмжийн газар зүйн байрлалын хувьд экваторын орчим
халуун дулаан уур амьсгалтай, зун (хавар намрын)
атмосферийн болон уур амьсгалын хувьд чийглэг багатай
нутгуудад өдрийн цаг (12цаг) гэсэн нөхцөлийг хангасан
тохиолдолд хамгийн их (A.Y.K) байна гэж үзнэ.
Нарны эрчим хүч гэдэг ойлголтод нарны гэрлийн энергийг
эрчим хүчинд хувиргах аргууд багтана. Үүнд:
Фотоэлементийн хураагуур ашиглан цахилгаан эрчим хүч
гарган авах
Нарны дулааны энергийг ашиглан цахилгаан эрчим хүч гарган
авах
Нарны энергээр халсан агаарыг ашиглан турбиныг эргүүлэх
замаар цахилгаан эрчим хүч гарган авах (Нарны цамхаг - Solar
updraft tower)
Нарны эрчим хүч хураах хиймэл дагуулыг ашиглан цахилгаан
эрчим хүч гарган авах
фотоэлектрохимийн хураагуур ашиглан устөрөгч гарган авах
"Нарны яндан" (solar chimney) ашиглан агаарыг халааж
хөргөх
Нарны далааныг ашиглан барилга, байгууламжийг шууд
халаах гэх мэт олон аргууд байна.
Нарны эрчим хүчний төхөөрөмжийн давуу талууд
Түлш хэрэглэдэггүй. Хүрээлэн байгаа орчинд бохирдуулагч
бодис хаядаггүй. Хүний оролцоогүйгээр автомат гохимд
ажилдаг устгахад хүндрэлтэй хог хаягдал үүсгэдэггүй
ашиглалтын аюулгүй байдалд хүндрэлтэй
- 9. Одоогийн байдлаар ийм цахилгаан станц бүх л өдрийн турш эрчим хүч гаргаж байх
цорын ганц нарны станц болжээ. Испанийн Андалусия автономит нийгэмлэгт ийм
станц ажиллаж байгаа юм. Түүний хүчин чадал 19,9 мегаватт, нэг жилийн дотор 110
гигаватт цаг эрчим хүч боловсруулах боломжтой.
Ингэснээр 25 мянган айл өрхийг нэг жилийн турш цахилгаан эрчим хүчээр хангах
юм байна.
Нарны цахилгаан станц барьж байгуулах төслийг дөрвөн жилийн өмнөөс
хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 427 сая доллар зарцуулжээ. Хуримтлуулагч дотор
хайлуулсан давс хийж нарны туяаны нөлөөгөөр тэдгээр нь 500 хэм хүртэл халдаг
байна.
Нар жаргасан эсвэл үүлтэй байсан ч халсан давсны эрчим хүч ялгаруулах чадвараа
15 цаг турш хадгалж байдаг гэнэ.
Төслийг хэрэгжүүлэхэд Арабын нэгдсэн эмиратын “Масдар” гэдэг компани
оролцсон бөгөөд тун удахгүй Абу-Даби хотноо дэлхийд хамгийн том нарны
цахилгаан станц барьж байгуулахаар зэхэж байгаа юм.
- 10. Өнөөдөр Монгол Улсын эрчим хүчний
систе нь баруун, зүүн, төвийн гэсэн
үндсэн 3 бүсээс бүрдэж байна.
Баруун бүсийн эрчим хүчний систем
нь Дөргөн /12 МВт/, Тайшир /11 МВт/-
ын усан цахилгаан станц болон ОХУ-
аас эрчим хүч импортлон цахилгаан
эрчим хүчний хэрэглээгээ хангадаг.
Зүүн бүсийн эрчим хүчний систем нь
Чойбалсангийн 36 МВт-ын хүчин
чадалтай ДЦС-аас цахилгаан эрчим
хүчний хэрэглээгээ хангадаг.
Төвийн бүсийн эрчим хүчний систем
нь хамгийн том хэрэглэгчдийг
хангадаг ба 814,3 МВт-ын
суурилагдсан хүчин чадалтай. Эх
үүсвэрийн хувьд 100 хувь ДЦС болон
импортоос бүрддэг.
Цахилгаан эрчим хүчний эх
үүсвэрийн дутагдалтай байдлаас
шалтгаалж, ОХУ-ын Бурядын эрчим
хүчний системтэй зэрэгцээ
ажиллаж, цахилгааны оргил
ачааллын үед жилдээ 130 ГВт.ц
эрчим хүч импортлож, бага ачааллын
үед 10 ГВт.ц эрчим хүч экспортлодог.
- 11. Давсжилтийн ялгаа, температурын ялгаа зэргээс үүдэлтэй кинетик
энергийг уснаас гарган авах боломжтой байна. Ус нь агаараас 800 дахин
хүнд байдагийг ашиглан, далай тэнгисийн зөөлөн урсгалаас маш их
хэмжээний энерги гарган авах боломжтой .
· Усан цахилгаан станц - томоохон хэмжээний далан ашиглан эрчим хүч
гарган авах
· Микро усан - 100 КВт хүртэлх эрчим хүч гарган авахад зориулсан усан
цахилгаан станц.
· Далангүй усан цахилгаан станц - далан ашиглахгүйгээр гол болон далайн
усны кинетик энергийг ашигладаг станц
· Далайн энерги - далай болон тэнгисээс эрчим хүч гарган авах бүх төрлийн
технологийг багтаана.