SlideShare una empresa de Scribd logo
1 de 10
Дарс үүссэн түүхээс…
Усан үзэм 60-аад сая жилийн өмнө ургадаг байжээ. Мөст¬лөг зэрэг дэлхийн цаг
уурын өөрчлөлтийн үр дүнд устаж үгүй болсон боловч дахин шинэ төрөл бий болж
түүгээр шувуу болон хөхтөн амьтад хооллодог байсан гэдэг. Ийм амттай, шүүслэг
сайхан бэлэн хүнснээс хүн төрөлхтөн яаж татгалзахав. Удалгүй таримал¬жуулж,
илүү гарснаа дарж исгэн амтат ундаа болгон хэрэглэж сурчээ.
Гэхдээ яг хэдий үеэс эхлэн усан үзмийн дармал хийдэг болсныг тогтоох амаргүй
юм. Лав л Сири улсын нутгийн гүнээс МЭӨ 10000-8000 жилийн үед хамаарах усан
үзэм шахдаг байсан бололтой багаж гарч ирсэн гэнэ. Түүнчлэн Турк, Гүрж болон
Перс хавийн орнуудаас шавар вааранд хийсэн эртний дарс олджээ. Харин дарс уух
ѐс МЭӨ 2000 жилийн тэртээ бий болсон бөгөөд Грек улсаас гаралтай гэж үздэг юм
билээ. Грекчүүд дарсыг шүтэж, дарсны бурхан Диүнисос гэгч байдаг гэдэгт итгэдэг
аж.
Усан үзэм газар сай¬гүй ургадаг жимс биш. Тэгэхээр хүссэн хүн бүхэн хүссэн
газраа ургуулж, исгэж болохгүй гэсэн үг. Учир нь жилдээ хамгийн багаар гэхэд нар
1300 цаг шардаг буюу дун¬даж хэм нь есөөс илүү байдаг нутагт л усан үзэм гүйцэд
боловсордог. Ийм газар гэвэл дэлхийн хойд хагасын 40-50 градусын өргө¬рөгт
орших Европ болон Хойд Америкийн орнууд юм. Мөн өмнөд хагасын 30-15
градусны өргөрөгт багтах Чили, Аргентин, өмнөд Африк, Австрали, Шинэ Зеланд
зэрэг улс орно.
Үйсэн бөглөө хийдэг мод гэхэд Газрын дундад тэнгисийн хавьцаа нутагт ургана.
Хөрс бас их чухал. Усан үзэм ургахад тохирох хамгийн сайн хөрс Францынх.
Үүнээс үүдэн “Бурхан дарсыг Франц оронд бүтээж, өөрөө ч энд амьдардаг” гэж
францчууд хошигнодог аж. Ер нь дарсаараа Франц, дараа нь Итали, Австри,
Герман, Гүрж, Австрали, Болгар, АНУ /Калифорниа муж/ дэлхийд тэргүүлнэ.
Тиймээс монгол¬чууд бидэнд дарс гэдэг ундаа ер нь тэр тухай ойлголт их хол байх
нь аргагүй юм.
Дарс гэснээс энэ үг угтаа бид¬ний яриад байгаа виноны монгол хувилбар яг мөн үү,
үгүй юу гэдэг ч их эргэлзээтэй. Эртний монголчууд сүү болон жимсээр хийсэн
архиа дарс гэдэг байж. Бас дарс гэж нийтэд нь нэрлээд байгаагаас биш конъяк,
портвейн, ликѐр, вермут зэрэг нь виноноос ангид, өөр төр¬лийн ундаа. Тэгэхээр
виноны тухай ярилцахаас өмнө эхлээд энэ ялгаа заагийг ойлгох хэрэгтэй болов уу.
Дэлхийн ихэнх оронд дарсыг “вино” гэж нэрлэдэг бөгөөд энэ нь эртний латин
хэлний “vinum” гэдэг үгнээс гаралтай аж. Гэхдээ энэ үгийн гарал тун бүрхэг.
Хуучин араб хэлэнд (wayn), латин болон хуучин грек хэлээр бол oнnos эсвэл
woнnos гэдэг. Латин хэлний vinum нь худалдаагаар дамжаад герман хэлтнүүдэд
нэвтэрчээ. Одоо германууд wina, готууд wein, англо саксууд win гэнэ.
Европын холбооны хууль журамд вино гэдэг нэрийг зөвхөн усан үзмийн шүүсний
дармалд хэрэг¬лэнэ гэж заасан бөгөөд спиртийн агууламж нь 8.5 хувиас доошгүй
байх ѐстой хэмээн тодотгожээ. Дарс үйлдвэрлэдэг орнууд дарсны төрөл, найрлагыг
тусгайлан гаргасан дарс¬ны хуулиар зохицуулдаг юм билээ.
Дарсны төрлүүд
Юутай ч дарсыг өнгөөр нь ерөн¬¬хийд нь цагаан, улаан, рози гэж нэрлэдгийг бид
мэднэ. Энэ нь тухайн дарсыг ямар төрлийн усан үзэмнээс гарган авснаас хамаардаг
юм. Тухайлбал, цагаан дарсыг ца鬬вар, улаан дарсыг улаан хүрэн өнгийн үзмээр
хийдэг аж. Улаан үз¬мийг хураах, хадгалах хугацааг нарийн баримтлахгүй бол
өнгөө амар¬хан алдана. Иймд үзмээ ид улаан үед нь амжин шүүсийг шахаж авах
ѐстой. Рози. Ягаан гэж орчуулж болох боловч ягаавтараас авахуулаад улаан хүрэн
интоорын өнгөтэй хүртэл байдаг тул шууд утгаар нь буулгаж үл болно. Энэ
төрлийн дарсыг хөх, эсвэл улаан үзэмнээс гарган авна. Исгэлт нь цагаан
дарсныхтай ижил. Исгэгч бодистой холимогцоо удааж болдоггүй. Найр¬лагад усан
үзмийн хальс оролцсон эсэхээс хамаараад өнгө нь ийнхүү янз бүр байдаг гэнэ.
• Цагаан дарс: Үл мэдэг шаргал туяатай бараг өнгөгүй дарсыг хэлнэ. Цагаан усан
үзмийн жимсний шүүсээр исгэж хийнэ. Энэ төрлийн дарс нь загасны махан
хоолтой сайн зохицно. Цагаан дарсыг хөргөгчинд хадгалдаг ба хүйтнээр нь уувал
нэн зохимжитой.
• Улаан дарс: Тунгалаг улаан, гүн ягаан болон улаан хүрэн өнгийн дарснууд энэ
төрөлд багтана. Цагаан дарстай харьцуулахад найрлагандаа таннин ихээр агуулах
ба гашуундуу амтагдана. Улаан дарсыг голчлон хар ба улаан усан үзэмээр исгэдэг
байна. Үхэр гахайн махан төрлийн хоолтой сайн зохицох ба хөргөх тусам гашуун
амт нь ихсэх тул хөргөлгүй уудаг.
• Ягаан дарс: Франц хэлээр розе гэх ба “сарнайн өнгө” гэсэн утгатай хундан
ягаан туяатай дарс юм. Энэ төрлийн дарсыг цайвар өнгийн усан үзмийн дарсыг
улаан цайвар усан үзмийн дарстай холиж гаргадаг ба үүнээс гадна хэд хэдэн аргаар
хийж болно. Дарсны гол найрлагад ус, этанол, хэдэн төрлийн органик хүчил, чихэр,
глицерин, амино хүчил, таннин, нүүрстөрөгчийн 2 дахь исэл зэрэг орно. Органик
хүчлүүдийн дотор дарсны чулууны хүчил (tartaric acid), алимын хүчил, нимбэгийн
хүчил (citric acid), сүүний хүчил (lactic acid), цууны хүчил (vinegar), жимсний ясны
хүчил зэрэг нь дарсны амт, үнэрт нөлөөлөх хамгийн чухал бүрэлдэхүүнд
тооцогддог. Ягаан виног ихэвчлэн хаврын цагт уудаг.
Харин амтаар нь виног хуурай, хагас хуурай, зөөлөн, чихэрлэг гэж ангилна. Энэ
удаа тухайн дарсны чанарын зэрэглэл, мөн түүний түүхий эд болох усан үзмийг аль
бүс нутагт тарьсан нь эсэхээс хамаарч ийнхүү ялгана.
Хуурай. Чихэрлэгийн (сахарын) хэмжээ нь хамгийн бага дарсыг ингэж нэрлэдэг.
Гэхдээ энэ нь ихэнх хүний боддог шиг гашуун гэсэн үг биш. Дарсны хэрэглээний
ялгааг төдийлөн сайн мэдэхгүй хүн хуурай дарс захиалчихад алдахгүй. Учир нь
түүнийг ямар ч хоолтой цуг хэрэглэхэд тохирдог. Түүнээс гадна өнгө нь цайвар тул
цэвэр усаар шингэлэн хэрэглэж болдог. Өөрөөр хэлбэл, хамгийн чихэрлэг биш
гэхдээ гашуун биш амттай дарс юм. Хуурай улаан дарсыг бол дан махан болон орц
ихтэй хоолонд хэрэглэхэд илүү зохимжтой.
Хагас хуурай. Нэг литр дарсанд 12 грамм хүртэл сахар агуулагдсан байвал түүнийг
хагас хуурай дарс гэнэ. Чихэрлэгдүү амтанд дурладаг бол спиртлэг ундаа уухад
хүрвэл хагас хуурай дарс сонгоход гэмгүй. Гэхдээ нэг анхаарах зүйл бий. Хагас
хуурай улаан дарс цусанд амархан шингэж толгойд гардаг тул өмнө нь төдийлөн
хэрэглэж байгаагүй хүмүүс гэнэт ихээр уухаас болгоомжлох хэрэгтэй. Харин
зөөлөн дарсыг чихэрлэг дарсны нэгэн адил хоолны дараа даруулга маягаар
хэрэглэхэд зүгээр. Харин яг хоолтойгоо цуг уухад тохиромж муутай. Учир нь
махан хоолны хажуугаар хэт чихэрлэг ундаа хэрэглэх нь мэдээж тийм ч аятай
байхгүй дээ.
Чихэрлэг дарс. Нэг литр дарсны найрлаганд 45 түүнээс дээш грамм сахар орсон
бол чихэрлэг буюу десерт гэнэ. Үүнийг олон шатлалтай иж бүрдэл хоолны дараа
хэрэглэвэл тохиромжтой. Харин дан хоолонд төдий л аятай бус. Чихэрлэг дарсыг
их хэмжээгээр уувал толгой өвдөж мэдэх учраас маш бага хэмжээгээр хундагалж
хэрэглэдэг аж.
Оргилуун дарс. Хэдийгээр бид оргилуун дарс гэж нэрлэдэг боловч яг вино гэж
үзэж болохгүй. Учир нь технологийн хувьд өөр. Цагаан виног нүүрс хүчлийн
хийгээр хийжүүлвэл шампанск болно. Түүнчлэн 14 хувиас доош хувийн спирт
агуулдаг. /Угаасаа бага градустай байхгүй л бол хийжүүлж болдоггүй аж/
Харин спиртийн 6-21 хувийн агууламжтай портвейн, херес зэр¬гийг хүчжүүлсэн
дарс гэж хэлж болох ч бас л вино биш. Испаний Херес-де-ла-Фронтера мужаас
гарал¬тай Херес л гэхэд цайвар шараас хар хүрэн хүртэл өнгөтэй байдаг,
хөөсөрдөггүй. Дотроо чихэрлэг, хуурай, мөн өвөрмөц амттай гэж бий. Португалийн
Порту хотынхны хийдэг дарсыг портвейн гэнэ. 2-3 хоног исгээд брэндитэй холин
спиртийн агууламжийг 20 хувь болгож дарсны эцэст, хоѐр жилийн дараа савлан
арав, хорин жилийн дараа гаргаж ирж ууж болно. Мадера дарсыг хийхдээ үе бүрт
нь спиртээр хүчжүүлж өгнө. Дараа нь 60 хэмд түлсэн чихэр нэмж хадгална. Мөн
амт, үнэр оруулсан дарс вермут, ликѐр гэж байна. 15-20 хувийн хатуулагтай.
Дарсыг нэрэх замаар брэндийг гаргаж авна. Харин ликѐр нь брэндийг нэрж, чихэр
амт нэмсэн ундаа юм. Конъяк гэхэд дарсыг нэрж гарган авсан спиртийг царс
модоор хийсэн торхонд эсвэл царс модны зоргодос бүхий пааландсан ганд гурван
жилээс доошгүй хугацаагаар дарж бэлтгэдэг хатуулаг ихтэй, өвөрмөц амт, үнэртэй
ундаа. Дарсан хуга¬цаанаас нь хамааран V.O /маш эртний/, VOP /эртний, тунгалаг/,
VSO /эртний, чанартай/, V.S.E.P /тусгай зориулалтын, тунгалаг, чанартай/, O.X
/эртний, тунгалаг, дээдийн дээд чанартай/ гэх мэт ангилна. Энэ хэрээр хатуулаг нь
40-57 хувь хүрэх нь бий. Тэгэхээр дээр дурдсан виноны технологиос шал өөр байх
нь.

Дарс үйлдвэрлэл, экспортоороо дэлхийд Франц, Итали, Испани, Аргентин, Герман, АНУ
зэрэг орнууд тэргүүлдэг. Үүнд дарсаараа алдартай Гүрж улсыг багтааж болно.

Хүний бие бялдарт хэрэгтэй маш олон амин дэм, бодис дарсанд агуулагдаж байдаг. Нэг
хундага дарс уухад 1 мг фосфор, 10 мг кальци, 11 мг манги, 6 мг натри бие бялдарт
шингэдэг байна. Дарсанд химийн хичнээн нэгдэл байгааг төсөөлөхөд бүрх. Түүнд 600
гаруй химийн бодис, нэгдэл агуулагдаж байгааг эрдэмтэд тогтоожээ.

Исгэлтийн
үйлдвэрлэлийн талаар
Манай улсад 2010 оны байдлаар согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай
зөвшөөрөлтэй спиртийн 15, архины 92, пивоны 22, дарсны 14 компани үйл
ажиллагаа явуулж байна.
Here is a creative idea to make your vacation more memorable. Bordeaux by Etienne
Meneau sculptur create a modern wine bottle a unique design that combines art with
function to produce extraordinary results. Forms such as tree branches or blood vessels,
this would be a great meal and experience a classy and unforgettable to enjoy a cup of
wine on holiday this year. For more details you can see the picture.
Beautiful Wine Decanters by Etienne Meneau, Modern Wine Bottle

 This wine storage breaks the assumption about wine storage which has long existed, a
  bottle-shaped as we know. Designed by Etienne Meneau, this extraordinary work is
called the Strange Carafes, a wine storage with a unique shape, at first glance you would
      be reminded with the tube in a chemistry laboratory, the design is intended to
  demonstrate how wine become modern. Blend of outstanding art with functionality,
                                        amazing.

Más contenido relacionado

La actualidad más candente

арьс салстаар хордох
арьс салстаар хордохарьс салстаар хордох
арьс салстаар хордох
Haliunaa Battulga
 
гарын эрүүл ахуй ба гар угаалт хичээл
гарын эрүүл ахуй ба гар угаалт хичээлгарын эрүүл ахуй ба гар угаалт хичээл
гарын эрүүл ахуй ба гар угаалт хичээл
zulaa zuku
 
гар угаах дараалал
гар угаах дараалалгар угаах дараалал
гар угаах дараалал
delgerya
 
амны хөндийн эрүүл мэнд
амны хөндийн эрүүл мэндамны хөндийн эрүүл мэнд
амны хөндийн эрүүл мэнд
tuya0507
 
5.4 хүнсний нэмэлтүүд ба бохирдуулагчийн тухай ойлголт
5.4 хүнсний нэмэлтүүд ба бохирдуулагчийн тухай ойлголт5.4 хүнсний нэмэлтүүд ба бохирдуулагчийн тухай ойлголт
5.4 хүнсний нэмэлтүүд ба бохирдуулагчийн тухай ойлголт
Oyuntuya Ochirbat
 
Гарын ариун цэврийн талаархи судалгаа
Гарын ариун цэврийн талаархи судалгааГарын ариун цэврийн талаархи судалгаа
Гарын ариун цэврийн талаархи судалгаа
Erdenezaya Baatarjav
 

La actualidad más candente (20)

арьс салстаар хордох
арьс салстаар хордохарьс салстаар хордох
арьс салстаар хордох
 
гарын эрүүл ахуй ба гар угаалт хичээл
гарын эрүүл ахуй ба гар угаалт хичээлгарын эрүүл ахуй ба гар угаалт хичээл
гарын эрүүл ахуй ба гар угаалт хичээл
 
Хөлдөлт (Frostible)
Хөлдөлт (Frostible)Хөлдөлт (Frostible)
Хөлдөлт (Frostible)
 
хорт хавдраас сэргийлэх бүрэн боломжтой
хорт хавдраас сэргийлэх бүрэн боломжтойхорт хавдраас сэргийлэх бүрэн боломжтой
хорт хавдраас сэргийлэх бүрэн боломжтой
 
тамхины хэрэглээ.
тамхины хэрэглээ.тамхины хэрэглээ.
тамхины хэрэглээ.
 
Hog hayagdal
Hog hayagdalHog hayagdal
Hog hayagdal
 
хэрхэн ёс зүйтэй эмч болох вэ
хэрхэн ёс зүйтэй эмч болох вэхэрхэн ёс зүйтэй эмч болох вэ
хэрхэн ёс зүйтэй эмч болох вэ
 
Lecture 13
Lecture 13Lecture 13
Lecture 13
 
Vitamin
VitaminVitamin
Vitamin
 
Zohistoi hoollolt
Zohistoi hoolloltZohistoi hoollolt
Zohistoi hoollolt
 
Төмөр
ТөмөрТөмөр
Төмөр
 
гар угаах дараалал
гар угаах дараалалгар угаах дараалал
гар угаах дараалал
 
Lecture 8
Lecture 8Lecture 8
Lecture 8
 
амны хөндийн эрүүл мэнд
амны хөндийн эрүүл мэндамны хөндийн эрүүл мэнд
амны хөндийн эрүүл мэнд
 
Khort zurshil
Khort zurshilKhort zurshil
Khort zurshil
 
5.4 хүнсний нэмэлтүүд ба бохирдуулагчийн тухай ойлголт
5.4 хүнсний нэмэлтүүд ба бохирдуулагчийн тухай ойлголт5.4 хүнсний нэмэлтүүд ба бохирдуулагчийн тухай ойлголт
5.4 хүнсний нэмэлтүүд ба бохирдуулагчийн тухай ойлголт
 
сүрьеэ өвчин
сүрьеэ өвчин сүрьеэ өвчин
сүрьеэ өвчин
 
Хөрсний бохирдол
Хөрсний бохирдолХөрсний бохирдол
Хөрсний бохирдол
 
Гарын ариун цэврийн талаархи судалгаа
Гарын ариун цэврийн талаархи судалгааГарын ариун цэврийн талаархи судалгаа
Гарын ариун цэврийн талаархи судалгаа
 
амны хөндийн эрүүл ахуй
амны хөндийн эрүүл ахуйамны хөндийн эрүүл ахуй
амны хөндийн эрүүл ахуй
 

Destacado (13)

сем 4 сонгодог онол олон улсын худалдаанд
сем 4   сонгодог онол олон улсын худалдаандсем 4   сонгодог онол олон улсын худалдаанд
сем 4 сонгодог онол олон улсын худалдаанд
 
Зөгийн балны тухай
Зөгийн балны тухайЗөгийн балны тухай
Зөгийн балны тухай
 
Монголд логистик
Монголд логистикМонголд логистик
Монголд логистик
 
франц улс
франц улсфранц улс
франц улс
 
Referat bichih zaawar
Referat bichih zaawarReferat bichih zaawar
Referat bichih zaawar
 
Lecture.13
Lecture.13Lecture.13
Lecture.13
 
хоолны газрын үйлчилгээ
хоолны газрын үйлчилгээхоолны газрын үйлчилгээ
хоолны газрын үйлчилгээ
 
Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар
Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбарСонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар
Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар
 
олон улсын худалдаа
олон улсын худалдааолон улсын худалдаа
олон улсын худалдаа
 
дадлага тайлан
дадлага тайландадлага тайлан
дадлага тайлан
 
дадлагын тайлан 1
дадлагын тайлан 1дадлагын тайлан 1
дадлагын тайлан 1
 
дадлагын тайлан
дадлагын тайландадлагын тайлан
дадлагын тайлан
 
даатгалын үүсэл хөгжил
даатгалын үүсэл хөгжилдаатгалын үүсэл хөгжил
даатгалын үүсэл хөгжил
 

дарс үүссэн түүхээс

  • 1. Дарс үүссэн түүхээс… Усан үзэм 60-аад сая жилийн өмнө ургадаг байжээ. Мөст¬лөг зэрэг дэлхийн цаг уурын өөрчлөлтийн үр дүнд устаж үгүй болсон боловч дахин шинэ төрөл бий болж түүгээр шувуу болон хөхтөн амьтад хооллодог байсан гэдэг. Ийм амттай, шүүслэг сайхан бэлэн хүнснээс хүн төрөлхтөн яаж татгалзахав. Удалгүй таримал¬жуулж, илүү гарснаа дарж исгэн амтат ундаа болгон хэрэглэж сурчээ. Гэхдээ яг хэдий үеэс эхлэн усан үзмийн дармал хийдэг болсныг тогтоох амаргүй юм. Лав л Сири улсын нутгийн гүнээс МЭӨ 10000-8000 жилийн үед хамаарах усан үзэм шахдаг байсан бололтой багаж гарч ирсэн гэнэ. Түүнчлэн Турк, Гүрж болон Перс хавийн орнуудаас шавар вааранд хийсэн эртний дарс олджээ. Харин дарс уух ѐс МЭӨ 2000 жилийн тэртээ бий болсон бөгөөд Грек улсаас гаралтай гэж үздэг юм билээ. Грекчүүд дарсыг шүтэж, дарсны бурхан Диүнисос гэгч байдаг гэдэгт итгэдэг аж. Усан үзэм газар сай¬гүй ургадаг жимс биш. Тэгэхээр хүссэн хүн бүхэн хүссэн газраа ургуулж, исгэж болохгүй гэсэн үг. Учир нь жилдээ хамгийн багаар гэхэд нар 1300 цаг шардаг буюу дун¬даж хэм нь есөөс илүү байдаг нутагт л усан үзэм гүйцэд боловсордог. Ийм газар гэвэл дэлхийн хойд хагасын 40-50 градусын өргө¬рөгт орших Европ болон Хойд Америкийн орнууд юм. Мөн өмнөд хагасын 30-15 градусны өргөрөгт багтах Чили, Аргентин, өмнөд Африк, Австрали, Шинэ Зеланд зэрэг улс орно. Үйсэн бөглөө хийдэг мод гэхэд Газрын дундад тэнгисийн хавьцаа нутагт ургана. Хөрс бас их чухал. Усан үзэм ургахад тохирох хамгийн сайн хөрс Францынх. Үүнээс үүдэн “Бурхан дарсыг Франц оронд бүтээж, өөрөө ч энд амьдардаг” гэж францчууд хошигнодог аж. Ер нь дарсаараа Франц, дараа нь Итали, Австри, Герман, Гүрж, Австрали, Болгар, АНУ /Калифорниа муж/ дэлхийд тэргүүлнэ. Тиймээс монгол¬чууд бидэнд дарс гэдэг ундаа ер нь тэр тухай ойлголт их хол байх нь аргагүй юм. Дарс гэснээс энэ үг угтаа бид¬ний яриад байгаа виноны монгол хувилбар яг мөн үү, үгүй юу гэдэг ч их эргэлзээтэй. Эртний монголчууд сүү болон жимсээр хийсэн архиа дарс гэдэг байж. Бас дарс гэж нийтэд нь нэрлээд байгаагаас биш конъяк, портвейн, ликѐр, вермут зэрэг нь виноноос ангид, өөр төр¬лийн ундаа. Тэгэхээр виноны тухай ярилцахаас өмнө эхлээд энэ ялгаа заагийг ойлгох хэрэгтэй болов уу. Дэлхийн ихэнх оронд дарсыг “вино” гэж нэрлэдэг бөгөөд энэ нь эртний латин хэлний “vinum” гэдэг үгнээс гаралтай аж. Гэхдээ энэ үгийн гарал тун бүрхэг. Хуучин араб хэлэнд (wayn), латин болон хуучин грек хэлээр бол oнnos эсвэл woнnos гэдэг. Латин хэлний vinum нь худалдаагаар дамжаад герман хэлтнүүдэд нэвтэрчээ. Одоо германууд wina, готууд wein, англо саксууд win гэнэ. Европын холбооны хууль журамд вино гэдэг нэрийг зөвхөн усан үзмийн шүүсний дармалд хэрэг¬лэнэ гэж заасан бөгөөд спиртийн агууламж нь 8.5 хувиас доошгүй байх ѐстой хэмээн тодотгожээ. Дарс үйлдвэрлэдэг орнууд дарсны төрөл, найрлагыг тусгайлан гаргасан дарс¬ны хуулиар зохицуулдаг юм билээ. Дарсны төрлүүд Юутай ч дарсыг өнгөөр нь ерөн¬¬хийд нь цагаан, улаан, рози гэж нэрлэдгийг бид мэднэ. Энэ нь тухайн дарсыг ямар төрлийн усан үзэмнээс гарган авснаас хамаардаг юм. Тухайлбал, цагаан дарсыг ца鬬вар, улаан дарсыг улаан хүрэн өнгийн үзмээр
  • 2. хийдэг аж. Улаан үз¬мийг хураах, хадгалах хугацааг нарийн баримтлахгүй бол өнгөө амар¬хан алдана. Иймд үзмээ ид улаан үед нь амжин шүүсийг шахаж авах ѐстой. Рози. Ягаан гэж орчуулж болох боловч ягаавтараас авахуулаад улаан хүрэн интоорын өнгөтэй хүртэл байдаг тул шууд утгаар нь буулгаж үл болно. Энэ төрлийн дарсыг хөх, эсвэл улаан үзэмнээс гарган авна. Исгэлт нь цагаан дарсныхтай ижил. Исгэгч бодистой холимогцоо удааж болдоггүй. Найр¬лагад усан үзмийн хальс оролцсон эсэхээс хамаараад өнгө нь ийнхүү янз бүр байдаг гэнэ. • Цагаан дарс: Үл мэдэг шаргал туяатай бараг өнгөгүй дарсыг хэлнэ. Цагаан усан үзмийн жимсний шүүсээр исгэж хийнэ. Энэ төрлийн дарс нь загасны махан хоолтой сайн зохицно. Цагаан дарсыг хөргөгчинд хадгалдаг ба хүйтнээр нь уувал нэн зохимжитой. • Улаан дарс: Тунгалаг улаан, гүн ягаан болон улаан хүрэн өнгийн дарснууд энэ төрөлд багтана. Цагаан дарстай харьцуулахад найрлагандаа таннин ихээр агуулах ба гашуундуу амтагдана. Улаан дарсыг голчлон хар ба улаан усан үзэмээр исгэдэг байна. Үхэр гахайн махан төрлийн хоолтой сайн зохицох ба хөргөх тусам гашуун амт нь ихсэх тул хөргөлгүй уудаг. • Ягаан дарс: Франц хэлээр розе гэх ба “сарнайн өнгө” гэсэн утгатай хундан ягаан туяатай дарс юм. Энэ төрлийн дарсыг цайвар өнгийн усан үзмийн дарсыг улаан цайвар усан үзмийн дарстай холиж гаргадаг ба үүнээс гадна хэд хэдэн аргаар хийж болно. Дарсны гол найрлагад ус, этанол, хэдэн төрлийн органик хүчил, чихэр, глицерин, амино хүчил, таннин, нүүрстөрөгчийн 2 дахь исэл зэрэг орно. Органик хүчлүүдийн дотор дарсны чулууны хүчил (tartaric acid), алимын хүчил, нимбэгийн хүчил (citric acid), сүүний хүчил (lactic acid), цууны хүчил (vinegar), жимсний ясны хүчил зэрэг нь дарсны амт, үнэрт нөлөөлөх хамгийн чухал бүрэлдэхүүнд тооцогддог. Ягаан виног ихэвчлэн хаврын цагт уудаг. Харин амтаар нь виног хуурай, хагас хуурай, зөөлөн, чихэрлэг гэж ангилна. Энэ удаа тухайн дарсны чанарын зэрэглэл, мөн түүний түүхий эд болох усан үзмийг аль бүс нутагт тарьсан нь эсэхээс хамаарч ийнхүү ялгана. Хуурай. Чихэрлэгийн (сахарын) хэмжээ нь хамгийн бага дарсыг ингэж нэрлэдэг. Гэхдээ энэ нь ихэнх хүний боддог шиг гашуун гэсэн үг биш. Дарсны хэрэглээний ялгааг төдийлөн сайн мэдэхгүй хүн хуурай дарс захиалчихад алдахгүй. Учир нь түүнийг ямар ч хоолтой цуг хэрэглэхэд тохирдог. Түүнээс гадна өнгө нь цайвар тул цэвэр усаар шингэлэн хэрэглэж болдог. Өөрөөр хэлбэл, хамгийн чихэрлэг биш гэхдээ гашуун биш амттай дарс юм. Хуурай улаан дарсыг бол дан махан болон орц ихтэй хоолонд хэрэглэхэд илүү зохимжтой. Хагас хуурай. Нэг литр дарсанд 12 грамм хүртэл сахар агуулагдсан байвал түүнийг хагас хуурай дарс гэнэ. Чихэрлэгдүү амтанд дурладаг бол спиртлэг ундаа уухад хүрвэл хагас хуурай дарс сонгоход гэмгүй. Гэхдээ нэг анхаарах зүйл бий. Хагас хуурай улаан дарс цусанд амархан шингэж толгойд гардаг тул өмнө нь төдийлөн хэрэглэж байгаагүй хүмүүс гэнэт ихээр уухаас болгоомжлох хэрэгтэй. Харин зөөлөн дарсыг чихэрлэг дарсны нэгэн адил хоолны дараа даруулга маягаар хэрэглэхэд зүгээр. Харин яг хоолтойгоо цуг уухад тохиромж муутай. Учир нь махан хоолны хажуугаар хэт чихэрлэг ундаа хэрэглэх нь мэдээж тийм ч аятай байхгүй дээ. Чихэрлэг дарс. Нэг литр дарсны найрлаганд 45 түүнээс дээш грамм сахар орсон бол чихэрлэг буюу десерт гэнэ. Үүнийг олон шатлалтай иж бүрдэл хоолны дараа
  • 3. хэрэглэвэл тохиромжтой. Харин дан хоолонд төдий л аятай бус. Чихэрлэг дарсыг их хэмжээгээр уувал толгой өвдөж мэдэх учраас маш бага хэмжээгээр хундагалж хэрэглэдэг аж. Оргилуун дарс. Хэдийгээр бид оргилуун дарс гэж нэрлэдэг боловч яг вино гэж үзэж болохгүй. Учир нь технологийн хувьд өөр. Цагаан виног нүүрс хүчлийн хийгээр хийжүүлвэл шампанск болно. Түүнчлэн 14 хувиас доош хувийн спирт агуулдаг. /Угаасаа бага градустай байхгүй л бол хийжүүлж болдоггүй аж/ Харин спиртийн 6-21 хувийн агууламжтай портвейн, херес зэр¬гийг хүчжүүлсэн дарс гэж хэлж болох ч бас л вино биш. Испаний Херес-де-ла-Фронтера мужаас гарал¬тай Херес л гэхэд цайвар шараас хар хүрэн хүртэл өнгөтэй байдаг, хөөсөрдөггүй. Дотроо чихэрлэг, хуурай, мөн өвөрмөц амттай гэж бий. Португалийн Порту хотынхны хийдэг дарсыг портвейн гэнэ. 2-3 хоног исгээд брэндитэй холин спиртийн агууламжийг 20 хувь болгож дарсны эцэст, хоѐр жилийн дараа савлан арав, хорин жилийн дараа гаргаж ирж ууж болно. Мадера дарсыг хийхдээ үе бүрт нь спиртээр хүчжүүлж өгнө. Дараа нь 60 хэмд түлсэн чихэр нэмж хадгална. Мөн амт, үнэр оруулсан дарс вермут, ликѐр гэж байна. 15-20 хувийн хатуулагтай. Дарсыг нэрэх замаар брэндийг гаргаж авна. Харин ликѐр нь брэндийг нэрж, чихэр амт нэмсэн ундаа юм. Конъяк гэхэд дарсыг нэрж гарган авсан спиртийг царс модоор хийсэн торхонд эсвэл царс модны зоргодос бүхий пааландсан ганд гурван жилээс доошгүй хугацаагаар дарж бэлтгэдэг хатуулаг ихтэй, өвөрмөц амт, үнэртэй ундаа. Дарсан хуга¬цаанаас нь хамааран V.O /маш эртний/, VOP /эртний, тунгалаг/, VSO /эртний, чанартай/, V.S.E.P /тусгай зориулалтын, тунгалаг, чанартай/, O.X /эртний, тунгалаг, дээдийн дээд чанартай/ гэх мэт ангилна. Энэ хэрээр хатуулаг нь 40-57 хувь хүрэх нь бий. Тэгэхээр дээр дурдсан виноны технологиос шал өөр байх нь. Дарс үйлдвэрлэл, экспортоороо дэлхийд Франц, Итали, Испани, Аргентин, Герман, АНУ зэрэг орнууд тэргүүлдэг. Үүнд дарсаараа алдартай Гүрж улсыг багтааж болно. Хүний бие бялдарт хэрэгтэй маш олон амин дэм, бодис дарсанд агуулагдаж байдаг. Нэг хундага дарс уухад 1 мг фосфор, 10 мг кальци, 11 мг манги, 6 мг натри бие бялдарт шингэдэг байна. Дарсанд химийн хичнээн нэгдэл байгааг төсөөлөхөд бүрх. Түүнд 600 гаруй химийн бодис, нэгдэл агуулагдаж байгааг эрдэмтэд тогтоожээ. Исгэлтийн үйлдвэрлэлийн талаар Манай улсад 2010 оны байдлаар согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй спиртийн 15, архины 92, пивоны 22, дарсны 14 компани үйл ажиллагаа явуулж байна.
  • 4. Here is a creative idea to make your vacation more memorable. Bordeaux by Etienne Meneau sculptur create a modern wine bottle a unique design that combines art with function to produce extraordinary results. Forms such as tree branches or blood vessels, this would be a great meal and experience a classy and unforgettable to enjoy a cup of wine on holiday this year. For more details you can see the picture.
  • 5.
  • 6.
  • 7.
  • 8.
  • 9. Beautiful Wine Decanters by Etienne Meneau, Modern Wine Bottle This wine storage breaks the assumption about wine storage which has long existed, a bottle-shaped as we know. Designed by Etienne Meneau, this extraordinary work is
  • 10. called the Strange Carafes, a wine storage with a unique shape, at first glance you would be reminded with the tube in a chemistry laboratory, the design is intended to demonstrate how wine become modern. Blend of outstanding art with functionality, amazing.