Más contenido relacionado
La actualidad más candente (20)
Similar a Adobe photoshop cs (14)
Adobe photoshop cs
- 1. Adobe Photoshop CS3
Adobe Photoshop CS3
Adobe Photoshop CS3 програм нь фото болон төрөл бүрийн зураг засварлах, зураг
эвлүүлэн зохиомжлох, зураг зурахад зориулагдсан програм юм. Мөн хэвлэлийн эх бэлтгэхэд
өргөн ашигладаг. Сонин сэтгүүл, хаяг реклам, танилцуулга сав баглаа боодолд ашиглагдах
зураг, текст зэргийг өвөрмөц зохиомжлон хийж болно. Улмаар бэлтгэсэн эхийг хэвлэлийн эх
бэлтгэх Adobe PageMaker,Adobe InDesign зэрэгт зурган файл хэлбэрээр оруулан ашиглаж
болно.
Хуучин зураг сэргээн засварлаж элдэв хэлбэр дизайнтай болгох, цээж зураг болон бусад
төрлийн зургийг мантажлан цэгцлэх зэрэг зурагтай холбоотой бүхий л зүйлийг хийнэ.
Тус програм дээр *psd, *jpg, *eps, *bmp, * tif гэх мэт маш олон төрлийн зурагтай
ажиллах боломжтой бөгөөд зурсан зургаа өөр өөр өргөтгөлтэйгөөр (төрөлтэй) файл болгон
хадгалах боломжтой бөгөөд төрлөөс хамааран янз бүрийн шинж чанартай байдаг.
Adobe Photoshop програм дээр ер нь шинээр зураг зурахаасаа илүү бэлэн зургийн
файлууд дээр (хуучин зураг) боловсруулалт хийх нь илүү тохиромжтой. Та боловсруулах гэж
байгаа файлаа (зургаа) ямар нэг байдлаар компьютертаа оруулаад хадгалсан байх ѐстой.
Зургийг компьютерт оруулахын тулд дараах Scanner, Digital Camer, Internet зэргийг
ашиглана. Харин боловсруулсан зургаа хэвлэх бол Photo Printer ашиглах шаардлагатай.
Ер нь зурган файлын маш их цуглуулгатай байх нь таны ажил цаг хугацааг
хөнгөвчилнө. Ялангуяа хээ, хүрээ, суурь фон зураг, өнгөний фон, лого, дүрс тэмдэгт зэргийг
өөрийн компьютерт цуглуулан байрлуулах хэрэгтэй. Зургийг хольж зурагнаас гаргах шинэ
хэлбэр дизайн үүсгэх боломжтой.
График (зургийн) файлын төрөл
Зураг, графиктай ажилладаг маш олон төрлийн програм байхаас гадна тэдгээр дээр
боловсруулагдсан файлууд өөр өөр өвөрмөц хэлбэр дизайнтай байна. Adobe Photoshop
програм нь маш олон төрлийн зургийн файлтай ажиллах чадвартай. Зураг, график файлуудыг
2 ангилна.
Растерын график (цэгийн цугларалтаар зурна)
Векторын график (математик обьектоор зурна)
График(зураг) файлын Resolution гэдэг нь тус файлын нарийвчлалын зэрэг буюу нягтрал юм.
Resolution буюу DPI гэдэг нь 1 inch (2.54см) доторх цэгийн олоног.
Растер-ын график файланд нягтрал байдаг. Харин Векторын график файланд нягтрал байхгүй.
Тиймээс векторын график файлыг жижигрүүлэн, томруулан хэвлэхэд зургийн чанар хэвээр
хадгалагдана. Харин Растерын график файлыг томруулан хэвлэхэд зургийн чанар муудна.
Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
- 2. Adobe Photoshop CS3
Растерын график файлын форматууд нь цэгүүдээс бүрдэнэ.
- Photoshop програмын үндсэн файл (*,psd) Layer, Path, Channel…бүгд хадгалагдана.
- ВМР файл (*, bmp) windows үйлдлийн системийн янз бүрийн програмууд дээр
хэрэглэх боломжтой ба Layer, Path, Channel... зэргийг үгүйсгэнэ.
- JPEG файл (*,jpg) windows үйлдлийн системийн янз бүрийн програмууд дээр хэрэглэх
боломтой ба хэмжээ нь багасаж хадгалагдана. dpi өндөр Layer, Path, Channel ... зэргийг
үгүйсгэнэ.
- TIFF файл(*.tif) хэвлэлд нэлээд өргөн хэрэглэх ба Photoshop програмын үүсгэсэн Path
- GIF файл (*.gif) интернэтэд өргөн хэрэглэдэг. Хөдөлгөөнтэй файл болж хадгалагдана.
- EPS файл (*. eps) растер ба вектор графикт алинд нь ч шилждэг формат.
Векторын график файлууд математик обьектоор зурагдана.
- Corel програмын үндсэн файл (*,cdr)
- WMF файл (*.wmf)
- EPS файл(*.eps)вектор график формат.
Photoshop програмын хувьд Растерын график файл үүсгэнэ. Гэвч тухайн файлынхаа dpi өндөр
байлгах юм бол тухайн зураг чанар сайтай хэвлэгдэнэ. Dpi өндөр болох тутам файлын хэмжээ
дагаад их болно. Файлын хэмжээг аль болох бага байлгах хэрэгтэй. Иймээс таны боловсруулж
байгаа файл /зураг/ Dpi өндөр, хэмжээ бага байлгахыг зориорой. Хамгийн Dpi өндөртэй,
хэмжээ багатай зургийн файлын төрөл JPEG юм. Энэ төрлийн зураг нь бусад програмуудын
хувьд ч өргөн хэрэглэгдэнэ. Ер нь хэрэглээн дээр
Digital photo camera-jpeg, jpg төрлийн файл үүсгэнэ.
Scanner- jpeg, jpg, tif төрлийн файл үүсгэнэ.
Internet-jpeg, jpg, png, gif төрлийн файл ашиглана.
Тиймээс зургийн төрлүүдийг хооронд хөрвүүлэх шаардлага амьдрал дээр маш их
гарна. Энэ үйлдлийг Adobe Photoshop програм илүү сайн гүйцэтгэнэ. Зурган файлтай
ажиллахад түүний шинж чанартай сайн танилцах хэрэгтэй.
Зурган файлууд нь бодит амьдрал дээр маш их ашиглагдах бөгөөд бид файлын өмнөх
icon-ын хэлбэрээр нь ялгаж ашиглана. Windows Explorer програм дээр ижил төрлийн
файлуудын icon ижил байдаг.
Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
- 3. Adobe Photoshop CS3
Зурган файлын шинж чанар
Зурган файлын хувьд:
1. File Size- диск дээр байрлах файлын хэмжээ
2. Document Size- зургийн өргөн өндрийн хэмжээ
3. Зургийн нягтрал- зураг нь маш олон цэгээс бүрдэнэ.
Тайлбар :
File Size гэдэг нь диск төхөөрөмж дээр хэр хэмжээ эзлэж байгааг илэрхийлнэ. Bit, byte,
kb, mb, gb нэгжээр хэмжигдэнэ. Энэ нь тухайн файлыг хадгалах, зөөвөрлөхөд ашиглагдах
хэмжээ юм. Жишээ нь: 128mb хэмжээтэй Flash дискэнд 10mb хэмжээтэй хэд хэдэн зураг орох
вэ гэдэг асуудал. Тиймээс энэ хэмжээ нь бага байх нь бидэнд ашигтай.
Document Size гэдэг нь /pixel/ цэгээр, эсвэл уртыг хэмжих нэгжээр илэрхийлэгдэнэ.
Жишээ нь 9 см*12 см, 10 см*15 см гэх мэтээр бодит амьдрал дээр ашиглагдах хэмжээ. Мөн
100х150, 800х600, 1024х768 гэх мэт pixel буюу цэгээр илэрхийлнэ. Хэвлэх төхөөрөмжөөр
хэвлэхэд гарах бодит хэмжээ учир ямар зориулалтаар ашиглахаас хамаарч хэмжээ нь янз бүр
байна.
Зургийн нягтрал
гэдэг нь зургийг бүрдүүлэгч цэгүүдийн нягтаршил бөгөөд энэ нь их байвал уг зураг тод
байдаг. Тиймээс нягтралыг их байлгах хэрэгтэй. Нягтралыг DPI нэгжээр хэмжинэ. Вэб
хуудсанд ашиглах зурагны хувьд 72 dpi, сэтгүүлд хэрэглэх бол 300 dpi, байх жишээтэй.
Хэвлэлийн эх бэлтгэх үед олон зургийг ашиглан боловсруулах бөгөөд тэдгээр зураг өндөр /
dpi, / нягтралтай бол хялбар боловсруулагдана. Ер нь зураг чанартай тод гоѐ байхын тулд
өндөр нягтралтай байна.
Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
- 4. Adobe Photoshop CS3
Document Size: 10cm*15cm
Нягтрал: 300 dpi
File Size:200кв
Type: JPEG
Document Size: 10cm*15cm
Нягтрал: 72 dpi
File Size: 68 кв
Type: JPEG
Scanner зэргийг ашиглан зураг компьютерт оруулахаар бол dpi-ыг нь өндөр сонгох
хэрэгтэй. Харин Digital camerа ашиглан зураг авах үед нягтралыг тохируулаж өгөх хэрэгтэй.
Нягтрал их байх тусам File Size их байна. Гэхдээ JPEG төрлийн зургийн хувьд
нягтрал өндөртэй, File Size багатай байдаг учир түгээмэл хэрэглэдэг.
Зургийн нягтрал, Document Size ижил бөгөөд зөвхөн төрөл нь өөр байх тохиолдолд
File Size өөр өөр болдог. Жишээ нь map_soyombo нэртэй зурган файлыг өөр өөр төрлөөр
хадгалан үзүүллээ.
map_soyombo,gif -360kb
map_soyombo,jpeg -35kb
Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
- 5. Adobe Photoshop CS3
map_soyombo,tif -473kb
map_soyombo,psd -274kb
Хамгийн оновтой хэлбэр бол JPEG төрлийн файл. Энэ төрлийн файл нь олон төрлийн бараг
бүх програм дээр нээгдэж ажиллах боломжтой.
Мөн төрлөөс хамаарч өөр өөр зориулалттай байдаг. Ном сэтгүүл, хэвлэлийн эхийн
бэлтгэсэн файлуудын хувьд tiff, tif, pdf байх шаардлагатай. Харин вэб хуудсанд ашиглах
зургууд нь jpeg,jpg, gif, png, ico зэрэг File Size бага байдаг файлууд байх шаардлагатай. Энд
сонирхуулахад gif, төрлийн зураг нь хөдөлгөөнтэй байдаг бөгөөд өөр төрлийн болгоход
хөдөлгөөн нь алга болно.
Adobe Photoshop програмийн үндсэн цонх нь ерөнхийдөө PageMaker програмтай төстэй
цонхны бүтэцтэй ба menu (Цэс), tools ( хэрэглүүр), options bar (хэрэглүүрийн туслагч),
самбарууд зэргээс бүрдэнэ. Мөн хуваарийн шугам guide, координатын эх зэргийг хэрэглэнэ.
Menu: (цэс) тус програм нь хийх үйлдлүүдээ төрөлжүүлэн агуулсан 9-н цэстэй ба windows
үйлдлийн систем дээрх бусад програмуудын цэсний бүтэцтэй төстэй. Эдгээр цэсэн дэх
командуудын үүргийг хойно дэлгэрэнгүй авч үзнэ.
Tools: энэ нь зурагтай ажиллах бүх хэрэглүүрийг агуулсан байдаг ба эндээс зургийг
тэмдэглэх, таслах, будах, арилгах гэх мэт бүхий л зүйлийг хийж болно.
Options bar: хэрэглүүртэй (tools) ажиллаж байхдаа тэдгээрийн хийж байгаа үйлдлийг
тохируулж болно. Жишээ нь. Бийр харандаа, баллуурын хэмжээ хэлбэрийг солих, будгийг
уусгах хэлбэр гэх мэт... ямар хэрэглүүр сонгосноос хамааран энэ мөр өөрчлөгдөнө.
Самбар: тус програм дээр хийх үйлдлүүдийг дэлгэрэнгүй агуулсан ажлын самбар.
Самбаруудыг windows цэсний командуудыг ашиглан гаргаж ирнэ. Эдгээр цонхнууд нь нэлээд
чухал үүрэг гүйцэтгэнэ.
Хуваарийн шугам: таны зургийг зөв байрлуулахад туслах шугам. Үүнийг хэрэглэснээр
зургийн хэмжээг зөв тодорхойлох, хийж байгаа зүйлийнхээ хэмжээг мэдэж болно.
Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
- 6. Adobe Photoshop CS3
Guide: обьектыг (зургийг) байрлуулахад тусладаг хэвлэхэд гардаггүй шугам. Та энэ шугамыг
хуваарийн шугамнаас хэдийг ч татаж гаргаж ирж мөн буцаан хийж болно.
Status bar: нээлттэй зургийн масштаб, өмнөх ба одоогийн хэмжээ, ямар үйлдэл хийж байгаа
зэргийг харуулсан өөрөөр хэлбэл төлөв байдлыг зааж байгаа мөр юм. Програмын цонхны доод
хэсэгт байрлана.
Options bar
Самбар
tools
хуваарийн шугам
масштаб
Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
- 7. Adobe Photoshop CS3
Tools
Хэрэглүүрийг чадварлаг ашигласнаар
Зургийг сайн засварлаж сурна.
Windows цэсний Tools командын
Тусламжтайгаар хэрэглүүрийг
Үндсэн дэлгэц дээр гаргана.
хэрэглүүрүүд эдгээр хэрэглүүрүүдийг илүү
боловсронгуй болгодог зүйл бол
options bar юм.
Хэрэглүүрийн өнгө дээд сумаар нь сольж болно.
Дэвсгэр өнгө
Маск болон стандарт төлөвт шилжих
Дэлгэц дээр баримтыг янз бүрээр харах
Хэрэглүүр болгон өөр өөрийн гэсэн нэртэй байх бөгөөд хоорондоо ижил төстэй
үүрэг гүйцэтгэдэг байдлаараа групп болон байрласан байна. Зарим хэрэглүүрийн доод талд
жижиг гурвалжин хар дүрс байгаа болтус хэрэглүүр нь задарч арай өөр хэлбэр дүрстэй ижил
үйлдэл хийдэг хэрэглүүрүүдийн сонголт гарна гэсэн үг. Зарим хэрэглүүрийг байнга ашигладаг
бол заримыг нь огт ашиглахгүй тохиолдол гардаг. Байнга ашиглагдах хэрэглүүрийг гарны
товчлуурын тусламжтай дуудаж ашиглах нь хөдөлмөр хөнгөвчилнө.
Хэрэглүүр тус бүрийн гүйцэтгэх үүргийг дэлгэрэнгүй авч үзье. Та сайн ашиглаж
сурах хэрэгтэй.
Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
- 8. Adobe Photoshop CS3
Сонголт идэвхжүүлэлтийн багц хэрэглүүрүүд
Зургийг тэмдэглэж байгаад зөөх, будах, арилгах зэрэг үйлдэл хийхэд тухайн
тэмдэглэгдсэн хэсэгт хийгдэнэ. Сонгож идэвхжүүлсэн /тэмдэглэсэн/ хэсгийг буцаахын тулд
select цэсний Deselect команд өгөх ба Ctrl+D товч дарж болно. Ер нь select цэсний
командуудаар сонгох тэмдэглэх тохиргоо хийнэ. Дараах хэрэглүүрүүд нь бүгд л тэмдэглэх
идэвхижүүлэх үйлдэл хийнэ. Тэмдэглэгдсэн хэсэг тойроод нарийн электрон хүрээтэй болно.
Энэ хэрэглүүрүүд нь ерөнхийдөө зургийг ямар нэг хэлбэр хэмжээгээр тэмдэглэхэд
зориулагдсан. Тэгш өнцөгт, Эллипс, нэг цэг бүхий хөндлөн босоо хэлбэртэй тэмдэглэнэ.
Дурын чиглэлээр зурах хэлбэрээр, цэг хатгах замаар, цэг хатгах өнгө соронзлохыг
хослуулан тэмдэглэнэ. Эдгээр бугуйлан хэрэглүүрүүд нь нэлээд өргөн хэрэглэгдэх бөгөөд
Lasso Tool нь хулганаар дурын чиглэлээр чирэх замаар эхний болон сүүлийн цэг холбогдож
тэмдэглэгдэнэ. Цэг хатгаж байх үед буруу цэг дээр хатгалт хийвэл backspace товч дарж
хатгасан цэгийг нэг нэгээр нь устгана. Polygonal Lasso Tool нь цэг хатгаж тэр цэгүүд нь
холбогдож олон өнцөгт хэлбэрээр тэмдэглэгдэнэ. Олон өнгө ороогүй өнгөний ялгарал сайтай
зураг дээр Magnetic Lasso Tool ашиглана.
Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
- 9. Adobe Photoshop CS3
Дээрх Quick Selection Tool, Magic Wand Tool хоѐр нь бараг адил үүрэгтэй. Эдгээр нь
хулганы заагч ямар өнгө дээр дарна тэр өнгөтэй адилхан өнгөтэй муж тэмдэглэгдэнэ. Ер нь
сонгож, идэвхжүүлэх хэрэглүүрүүд дээр нэмэлт муж тэмдэглэх шаардлагатай бол Shift товч
дарж байгаад тэмдэглэж болно.
Зөөх, тайрах, зүсэлт хийх хэрэглүүрүүд
Эдгээр хэрэглүүрүүд нь зураг болон идэвхитэй давхаргыг зөөх байрлалыг өөрчилөх,
таслах тайрахад хэрэглэнэ. Move Tool нь үндсэн хэрэглүүр буюу байнга сонголттой байх
ѐстой. Бусад хэрэглүүрийг ашиглаж дуусаад л тус хэрэглүүрийг сонгож бусад үйлдэл хийдэг.
Харин Crop Tool нь зургийг таслах /тайрах/ үед л ашиглана. Таслах хэмжээг дурын байдлаар
болон тодорхой хэмжээ өгч болдог. Хэмжээг тус хэрэглүүрийг сонгосоны дараа Options Bar
дээр бичиж өгнө. Жишээ нь цээж зураг үүсгэх
Харин Slice Tool нь зургийг тэгш өнцөгт хэлбэрээр олон хэсэг болгож зүсэхэд
хэрэглэнэ. Энэ нь вэб хуудсанд ашиглагдах зургийг олон жижиг зураг болгож ашигладаг.
Харахад нэг зураг боловч цаанаа олон зураг файл болгосон жижиг зурагнууд Slice Select Tool
нь зүссэн зургийг тэмдэглэхэд хэрэглэнэ. Олон хэсэг болгож зүссэн зургийг Save web ... гэж
хадгална. Бусад үед энэ хэрэглүүрийг ашигладаггүй бөгөөд тийм ч чухал хэрэгцээтэй
хэрэглүүр бишээ.
Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
- 10. Adobe Photoshop CS3
Зурах будах, багц хэрэглүүрүүд
Таны сонгосон өнгө, хэлбэр, хэмжээгээр зурах будах үүрэг гүйцэтгэнэ. Зурах будах хэлбэр,
хэмжээ бусад тохиргоог Options Bar дээрээс сонгоно.
Эдгээр хэрэглүүрүүдийг Shift товчны хамт хэрэглэхэд шулуун хэлбэртэй
зурагдана. Мөн зургийн тодорхой хэсгийг урьдчилан тэмдэглэж байгаад зурвал тэр хэсэгт л
зурагдана.
Зурганд нөхөөс тавих, хувилах хэрэглүүрүүд
Зургийн тодорхой хэсгийг өөр хэсэгт хувилан нөхөх үйлдэл гүйцэтгэнэ. Эдгээр
үйлдэлүүд нь нэлээд ашиглагдана. Хуучин муудсан зургийн гэмтсэн хэсгийг түүнтэй адил
өнгөтэй хэсгээр нөхөх нь илүү зохимжтой байдаг.
Та Healing Brush Tool хэрэглүүрийг хэрэглэхийн тулд Alt товчийг урьдчилан
дарж байгаад хулганын зүүн даралтаар зурган дээрээс нөхөөс хийх хэсгийг тэмдэглэж авна.
Улмаар нөхөх газраа будах маягаар чирнэ.
Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
- 11. Adobe Photoshop CS3
Энэ үйлдэл дууссаны дараа хуулбарлагдсан хэсэг нь тухайн орчны өнгө хэлбэрт
зохицон өнгөний уусалт өгнө. Patch Tool хэрэглүүрийг хэрэглэхдээ та зургийн нөхөөс тавих
хэсгийг сонгож, идэвхжүүлдэг бүлэг хэрэглүүрийн тусламжтайгаар тэмдэглэсэн эсвэл Patch
Tool хэрэглүүрээр өөрөөр нь зурах замаар нөхөөс тавих хэсгийг тэмдэглэнэ. Дараа нь нөхөөс
болгох хэсэгт тэмдэглэсэн хэсгийг чирэн тавина.
Нөхөөс хийхдээ Patch Tool хэрэглүүр ашиглан нөхөгдөх хэсгийг тэмдэглэхээс
гадна тэмдэглэдэг бусад хэрэглүүрүүдийг ашиглаж болно. Red eye tool нь шинээр нэмэгдсэн.
Фото зураг авахуулахад гэрлийн хугарлын улмаас хүний нүд улаан болсон байдаг. Тэр улаан
нүдний хэсгийг арилгах үйлдэл хийнэ. Илүү хялбар болгосон.
Эдгээр хэрэглүүрүүд нь зургийн тодорхой хэсгийг өөр хэсэгт хувилах, тамгалах
үйлдэл гүйцэтгэнэ. Улмаар зургийг нөхөх болно гэсэн үг юм. Тус програм дээр хуучран
муудсан зургийн гэмтсэн хэсгийг түүнтэй адил өнгөтэй хэсгээр нөхөх нь илүү зохимжтой
байдаг. Clone Stamp Tool хэрэглүүрийг хэрэглэхийн тулд Alt товчийг урьдчилан дарж
байгаад хулганы зүүн даралтаар зурган дээрээ цэг тэмдэглэнэ.
Дараа нь өөр хэсэгт хулганы зүүн даралтаар будах маягаар чирж эхэлбэл тэр
хэсэгт өмнө тэмдэглэсэн цэгээс эхлэн зураг хуулбарлаж эхэлнэ. Pattern Stamp Tool хэрэглүүр
нь стандарт хээ болон зохиомол хээгээр тамгална. Тамганы хэлбэр хэмжээг Options Bar
дээрээс сонгоно.
Дээрх хэрэглүүрүүд нь маш их ашиглагдана. Ялангуяа хуучин зураг сэргээн
засварлах үед нөхөх, гэмтэлгүй хэсгээр нь гэмтэлтэй хэсгийг дарахад хэрэглэнэ.
Баллуурдах, арилгах багц хэрэглүүрүүд
Эдгээр хэрэглүүрүүд нь зургийг баллуурдах, мөн дэвсгэр өнгөгүй болгоход хэрэглэнэ.
Бид баллуур ашиглахаас гадна тэмдэглэж байгаад шууд устгах үйлдэл ашигладаг.
Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
- 12. Adobe Photoshop CS3
Eraser Tool хэрэглүүр нь дэвсгэр өнгөөр баллуурдана. Бид дэвсгэр өнгө,
хэрэглүүрийн өнгөний тухай дээр үзсэн. Баллуурын хэлбэр хэмжээ, өнгө нэвтрэлт зэргийг
Options Bar дээр тохируулна. Background Eraser Tool хэрэглүүр нь дэвсгэр өнгө,
хэрэглүүрийн өнгийг давхаргаар нь арилгаж зургийн цаад тунгалаг байдлыг гаргана. Тунгалаг
зургийн хувьд давхарга нь нэвтрэн харагдана гэсэн үг юм. Magic Eraser Tool хэрэглүүр нь
хулганы заагч ямар өнгө дээр дарна тэр өнгөтэй адилхан өнгөтэй мужаар арилгана.
Уусалтаар ба цулгай өнгөөр будах хэрэглүүрүүд
Эдгээр хэрэглүүрүүд нь зургийг болон зургийн сонгосон хэсгийг цулгай өнгөөр боло
өнгө уусгаж будна. Будах үйлдэл хийхэд өнгөний мэдлэг хэрэгтэй байдаг. Дараа нь өнгөний
талаар авч үзнэ.
Хэрэглэхийн өмнө будах өнгийг сонгосон байх ѐстой. Gradient Tool хэрэглүүрийг
ашиглан уусалт хийж будахын тулд оруулах, уусалт болон уусалтын хэлбэрийг Options Bar
дээрээс сонгож байрлуулна.
Дараа нь уусалт хийж будах талбараа сонгоод нэг захаас нь нөгөө зах хүртэл
хулганы зүүн талын товчлуурыг даран чирээд эцэст нь нэг цэг дээр хулганы зүүн товчлуураар
нэг удаа товшилт хийхэд уусалт хийгдэнэ. Paint Bucket Tool хэрэглүүр нь таны сонгосон
өнгөөр сонгосон зургийг эхлэн дарсан цэг дээрээс ижил өнгөний мужтай хэсгийг будна.
Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
- 13. Adobe Photoshop CS3
Бүдэгрүүлэх, тодруулах, өнгө холих хэрэглүүрүүд
Эдгээр хэрэглүүрүүд нь зургийг болон зургийн сонгосон хэсгийн өнгийг тодорхой
хэлбэр хэмжээтэйгээр хувиргана.
Зургийн өнгийг тодруулахын тулд Blur Tool хэрэглүүрийг ашиглана. Харин
Sharpen Tool, Smudge Tool хоѐр нь зургийн өнгийг тодруулах, өнгө холих тараах үйлдэл
хийнэ. Эдгээр хэрэглүүрийг хэрэглэхийн өмнө хэлбэр хэмжээг нь Options Bar дээрээс
сонгосон байх ѐстой. Хэрэглэхэд хялбархан хулганы зүүн товчийг дарж будах маягаар чирнэ.
Эдгээр хэрэглүүрүүд нь зургийг болон зургийн сонгосон хэсгийг өнгийг тодорхой
хэлбэр хэмжээтэйгээр dodge Tool гэрэлтүүлж, харин Burn Tool нь сүүдэртүүлж өгдөг.
Амьдрал дээр маш өргөн хэрэглэнэ. Таны гаднаас оруулсан зураг гэрэл муутай харанхуй,
эсвэл гэрэл ихтэй байгаа бол эдгээр хэрэглүүрийн тусламжтай гэрэл, сүүдэр нь тохирсон
болгож болно.
Хэрэглэхэд хялбархан хулганы зүүн товчийг дарж будах маягаар чирнэ.
Гэрэлтүүлэх гэдэг нь зургийн өнгийг цайруулах, сүүдэртүүлэх гэдэг нь зургийн өнгийг
харлуулах явдал юм. Мөн хэрэглүүрийг хэрэглэхийн өмнө хэлбэр хэмжээг нь Options Bar
дээрээс сонгоно.
Path-тай ажиллах хэрэглүүрүүд
Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
- 14. Adobe Photoshop CS3
Эдгээр хэрэглүүрүүд нь Pen буюу үзгэн хэрэглүүрээр үүсгэсэн Path буюу зураасыг
зөөх, байрлал, сэлгэх, хэмжээ харьцаа зэргийг өөрчлөхөд хэрэглэнэ.
Та өөрийн хүссэн хэмжээ хэлбэртэй Path зурж байгуулахад хэрэглэнэ. Path нь тус
програм дээр нэлээд чухал үүрэг гүйцэтгэнэ.
Дээрх хэрэглүүрүүд нь цэг хатгаж Path байгуулах, чөлөөтөй зурж Path байгуулах,
цэг нэмэх, цэг хасах, цэгийг удидана. Байгуулагдаж байгаа Path ба зураас нь олон цэгээс
бүрдэнэ. Тэдгээр цэгүүд нь шүргэгч шулуунтай тэр шулууныг нь ашиглаж Path ба зураасны
хэлбэрийг өөрчилж болно. Мөн эдгээр цэгийг зангуу цэг гэж нэрлэх тохиолдол байна. Path-ын
хэлбэр хэмжээг Options Bar дээрээс сонгож тохируулж болно. Мөн Path самбар дээр Path-ыг
хадгалах, устгах, идэвхижүүлэлтийг Path болгох, Path ашиглан зургийг таслах зэрэг үйлдлийг
хийнэ.
Текст бичих хэрэглүүрүүд
Аливаа програмын хувьд текст бичих түүнийг янз бүрээр хэлбэршүүлэх нь нэлээд
чухал үүрэгтэй байна. Эдгээр хэрэглүүрийг текст бичихэд хэрэглэнэ.
Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
- 15. Adobe Photoshop CS3
Сонгосон өнгөөр хөндлөн ба босоо бичихийн тулд эхний хоѐрыг идэвхижүүлж
хөндлөн ба босоо бичихийн тулд үлдсэн хоѐрыг сонгож бичнэ. Эдгээр хэрэглүүрүүдийг
ашиглахын өмнө бичих текстийн фонт, хэмжээ, хэлбэр өнгө зэргийг Options Bar дээрээс
сонгосон байх шаардлагатай. Эсвэл Character самбар ашиглаж болно. Гэхдээ текстээ бичсэний
дараа фонтоо солих, хэмжээг өөрчлөх гм тохиргоог хийх боломжтой. Бичсэн текст бие даасан
Layer буюу давхарга болдог. Идэвхижүүлэлтээр бичдэг хэрэглүүр нь таны сонгосон фонт,
хэлбэр хэмжээгээр текст бичих ба бичсэн текст нь хөндий идэвхжүүлсэн хэлбэртэй болно.
Текстийн хүрээгээр идэвхижсэн байна. Өөрөөр хэлбэл бидний сонгож идэвхижүүлдэг
хэрэглүүртэй адил гэсэн үг.
Дүрс байгуулах хэрэглүүрүүд
Геометрийн янз бүрийн хэлбэр дүрсийг зураас болон дүүргэлтээр байгуулдаг
хэрэглүүрүүд. Та бэлэн дүрс зурах үйлдэл хийх болно.
Тэгш өнцөгт, мохоо өнцөгт, эллипс, олон өнцөгт, шулуун шугам, дурын дүрс
зэргийг зурах боломжтой. Эдгээр хэрэглүүрүүдийг хэмжээ, харьцаа, хэлбэр, өнгө, дүүргэлтийн
хэлбэр зэргийг Options Bar дээр тохируулна. Мөн та аль нэг дүрсийг ижил харьцаатай
байгуулах гэж байгаа бол Shift товчлуурыг дарж байгаад зураарай. Зурсан дүрс бие даасан
Layer ба давхарга болдог.
Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
- 16. Adobe Photoshop CS3
Текст болон дуут тэмдэглэгээ хийх хэрэглүүрүүд
Зургийн аль нэг хэсэгт өөрийн хүссэн хэмжээ, хэлбэртэй текстэн болон дуут
тэмдэглэгээ хийхэд хэрэглэнэ. Note Tool нь текстэн тэмдэглэгээ хийх, Audio Annotation Tool нь
дуут тэмдэглээ хийнэ. Нэг их ашигладаггүй.
Өнгөний мэдрэмж хэрэглүүрүүд
Зурагтай ажиллаж байхад зургийн аль нэг хэсгийн өвөрмөц өнгийг бусад зурганд
хэрэглэх, тэр өнгөний кодыг мэдэх мөн зургийн обьектын хэмжээг олох зэрэгт хэрэглэгдэнэ.
Өнгө соруулан авч тэр ашиглах нь нэлээд хэрэглэгдэнэ.
Та Eyedropper Tool хэрэглүүрийг ашиглаж зургийн өнгийг мэдэрч хэрэглүүрийн өнгө
болгож аваад тус хэрэглүүрээр будах, зураг үйлдэл хийж болно. Color Sample Tool хэрэглүүр
нь зураг дээрх өнгөнүүдийн кодыг мэдээлэх үүрэгтэй. Ruler Tool нь хэмжээг гаргах, Count
Tool нь дарсан цэгийг дугаарлах ба өнгөний мэдээллийг гаргах.
Цаас гүйлгэгч, масштаб хэрэглүүрүүд
Зургийн хэмжээг томруулах буюу том хэмжээний зураг нь компьютерий
дэлгэцэнд багтаагүй тохиолдолд тус зургийг дээш доош, зүүн, баруун тийш хөдөлгөж зөөх.
Мөн зургийн масштабыг томруулах жижигрүүлэхэд өргөн хэрэглэнэ.
Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
- 17. Adobe Photoshop CS3
Hand Tool Цаас гүйлгэгч
Zoom Tool масштаб өөрчлөх
Аливаа зургийг боловсруулж байхад масштабыг томруулж жижигрүүлж харах мөн
засвар өөрчлөлллт хийхэд илүү тохиромжтой. Энэ үйлдлийг гар дээрээс Ctrl+, Ctrl-, хос
товчлуурын тусламжтай гүйцэтгэнэ. Байнга хэрэглэдэг хэрэглүүр юм аа.
Том хэмжээний зурагтай ажиллах эсвэл зургийн масштабыг нэмээд дэлгэц дээр
бүтнээрээ харагдахгүй байгаа тохиолдолд Hand Tool хэрэглэнэ. Ямар нэг хэрэглүүр
сонголттой байхад Hand Tool хэрэглүүрийг сонгох шаардлага гарвал гар дээр байгаа Space
товчыг дарж болно.
Options Bar /нэмэгдэл тохиргооны мөр/
Бид Tools буюу хэрэглүүрүүдийн үүргийг нэг бүрчлэн авч үзлээ. Тэдгээрийн
гүйцэтгэж байгаа үйлдлийг дэлгэрэнгүй авч үзлээ. Тэдгээрийн гүйцэтгэж байгаа үйлдлийг
дэлгэрэнгүй болгож өгдөг самбар бол Options Bar бөгөөд програмын цонхны дээд хэсэгт
байрлана. Энэ самбар нь ямар хэрэглүүр сонгож байна гэдгээс хамааран байнга өөрчлөгдөж
байдаг. Жишээ нь: бийрний хэрэглүүр сонгоход бийрний зурах хэмжээ, хэлбэр уусалт зэргийг
Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
- 18. Adobe Photoshop CS3
тохируулах самбар болж хувирах, үсэг бичдэг хэрэглүүрийг сонгоход үсгийн фонт, хэмжээ,
хэлбэр зэргийг тохируулах самбар болж хувирах зэргээр өөрчлөгдөнө. Зарим нэг өргөн
хэрэглэдэг Options Bar мөрний үүргийг авч үзье.
Ерөнхийдөө Options Bar нь элдэв тохиргоо хийхэд зориулагдсан ба тохиргоог дараах
байдлаар хийнэ.
А B
А– цэсийг дэлгэх В – хэмжээг хулганы
заагчаар өөрчлөх
Хэлбэр дүрс сонгох цэс гаргах
Тохиргооны нэмэлт цэс гаргах
Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
- 19. Adobe Photoshop CS3
Зургийг тэмдэглэх бүх төрлийн хэрэглүүрүүдийн нэмэлт тохиргоог гүйцэтгэж болно. Жишээ
нь: тэмдэглэгээг нэмэх, хасах, нэгтгэх гэх мэт
Зургийн хэлбэр хэмжээг өөрчлөх хэрэглүүрийн нэмэлт тохиргоо бөгөөд таны тэмдэглэсэн
зураг, давхарга зэргийг аль нэг талаар нь зэрэгцүүлэх, хоорондох зайг ижил болгох зэрэгт
хэрэглэнэ.
Зургийн таслах хэрэглүүрийн нэмэлт тохиргоо бөгөөд тасалж байгаа зургийн өргөн өндөр
нягтралын хэмжээг хүссэнээрээ тогтоож зургийг тасална.
Текст бичих хэрэглүүрийн нэмэлт тохиргоо бөгөөд таны бичих гэж байгаа текстийн үсгийн
фонт, хэмжээ, хэлбэр, өнгө зэргийг тохируулахад хэрэглэнэ.
Дүрс зурах хэрэглүүрийн нэмэлт тохиргоо бөгөөд тэдгээр дүрсийн хэлбэр, хэмжээ, өнгө
зэргийг тохируулна. Мөн дүрсийг нэгтгэх, хасах зэргийг гүйцэтгэж болно.
Өргөн хэрэглэдэг самбарууд
Photoshop програм дээр нэлээд чухал үүрэг гүйцэтгэдэг зүйл бол Palette ба самбарууд
юм. Color , layers, Character,History, Styles, Swatches, Info зэрэг самбаруудыг өргөн
хэрэглэнэ. Ер нь бүх л самбарууд нь өөр өөрийн гэсэн үүрэг онцлогтой ба эдгээр самбаруудыг
Window цэснээс гаргана. Тус програмын цонхны баруун талд байрладаг.
Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
- 20. Adobe Photoshop CS3
Мөн өөрийн хэрэглэх самбаруудыг хооронд нь нэгтгэж групп болгож бусад
самбарыг нь далд хийх нь таны ажлын талбарыг эмх цэгцтэй байлгадаг. Жишээ нь хамгийн их
хэрэглэдэг layers, History хоѐрыг нэгтгэж нэг групп болгох. Самбарын нэр дээр дараад чирэх
замаар нөгөө самбарын групп дээр байрлуулах.
Swatches- бэлэн өнгөнүүд авч ашиглах боломжтой. Та
өөрийн хүссэн өнгийг шууд сонгож улмаар зурах будах
бичих үйлдэл хийнэ.
Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
- 21. Adobe Photoshop CS3
Color- стандарт өнгө хольж шинэ өнгө гаргаж ашиглах,
манай жишээн дээр RGB буюу улаан ногоон хөх гэсэн 3-н
өнгийг хольж байна. Нэг өнгө нь 0-255 хүртэл утга авч
холигдоно.
Styles- бэлэн загвар бүхий хэлбэрүүд энэ нь Layers болон
Path дээр шууд хэрэглэж болно. Жишээ нь: текст бичээд
дараа нь Styles самбараас хэлбэршүүлж болно.
Info- хулганы заагч байрлах цэгийн өнгөний код, заагчийн
байрлал, өргөн өндрийн хэмжээ, файлын хэмжээ зэргийг
мэдээлэх үүрэгтэй. Манай жишээ дээр R-49,G-52, B-33 гэсэн
RGB өнгөний хольц байгаа бол CMYK хольцоор ба
харуулсан байна.
Navigator- зургийн
харагдах масштабыг өөрчлөх. Энэ нь том хэмжээтэй
зургийн хувьд зургийн аль нэг хэсэгт хялбар очих
масштабыг хялбар нэмэх хасах үйлдлийг гүйцэтгэхэд
хэрэглэнэ.
History-хийсэн үйлдлийг хадгалах самбар бөгөөд тус самбараас
үйлдэл буцааж болно. Буруу үйлдэл хийхэд тохиолдолд үйлдэл
буцаах нь маш их хэрэглэгдэнэ.
Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
- 22. Adobe Photoshop CS3
Layers- энэ самбар нь давхаргатай ажиллахад зориулагдсан бөгөөд давхарга нь Photoshop
програмын хувьд нэлээд чухал үүрэг гүйцэтгэдэг учир давхаргын талаар дэлгэрэнгүй авч үзнэ.
Character- энэ самбар нь текстийн фонт, хэмжээ, хэлбэр зэрэгтэй
ажиллахад зориулагдсан. Мөн үсгийн өргөн, өдөр, налалт өнгө зэргийг
бүрэн ихээр нь тохируулах боломжтой. Бичсэн текстээ сонгож байгаад тус
самбар дээр ажиллана.
Paragraph- тус самбар дээр текстийн параграфтай ажиллана. Их
хэмжээний текст бичсэн тохиолдолд түүнийг эмх цэгцтэй болгоход
хэрэглэнэ.
Бид энд түгээмэл хэрэглэдэг самбаруудын талаар авч үзлээ. Эдгээр самбар тус бүрийн хийх
үйлдэл өөр өөр бөгөөд нэмэлт тохиргоо гаргах, илүү ихийг хийхийн тулд самбарын баруун
дээд өнцөгт байрлах зураас дээр дарж нэмэлт цэсийг гаргаж улмаар өөрийн хэрэгтэй командыг
сонгон хэрэглэнэ.
Шинэ баримт нээх
Photoshop програм дээр шинээр зураг зурах нь нэлээд ховор харин ямар нэг шинэ
хуудас нээж байгаад түүн дэрээ өөр зургууд, текст зэргийг оруулж зургийн файл үүсгэж
болдог. Ерөнхийдөө бол хуучин зургийн файл дээр нэмэлт өөрчлөлт хийж түүнийгээ өөр
нэрээр хадгалах замаар зургийн файл үүсгэнэ. Шинээр зураг зурах юм уу шинээр файл
үүсгэхдээ File/New команд өгөхөд нээгдэх цонхны
Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
- 23. Adobe Photoshop CS3
Name-шинэ файлынхаа нэрийг өгнө.
Image Size- цаасны хэмжээ хамаарсан файлын хэмжээ
Width- цаасны өргөн /mm,cm,inch,pixel…/
Height- цаасны өндөр /mm,cm,inch,pixel…/
Resolution-зургийн нягтрал ба dpi
Mode-өнгөний хэлбэр
Contents суурь өнгөний хэлбэрийг сонгоно. Эдгээрийг тохируулаад ОК товч дарна.
Улмаар цаас нээгдэж та хүссэн зургийн файлыг үүсгэж болно. Ихэнх тохиолдолд File/Open
команд өгч диск төхөөрөмж дээр байгаа зургийн файлаа нээж түүн дээрээ засвар хийнэ. Мөн
File/Import команд өгч Скайнер болон дижитал камерын зураг оруулж түүн дээрээ засвар
хийдэг. Оруулсан зургаа заавал хадгалах ѐстой.
Баримтаа хадгалах
Хадгалах үйлдэл нь ердийн Windows үйлдлийн системийн бусад хэрэглээий
програмуудтай яг адилхан. Харин зургийн төрлийг сольж хадгалах нь тус Adobe Photoshop
програм дээр нэлээд хийгдэнэ. Тус програм дээр төрлийг өөрчлөх зургаа нээгээд дараа нь
File/Save As команд өгнө. Улмаар гарч ирэх цонхны Format талбараа файлын төрлийг сонгож
хадгална.
Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
- 24. Adobe Photoshop CS3
Adobe Photoshop програмын psd,pdd төрлийн файлын хувьд анхаарах зүйл байдаг.
Уг төрөл нь давхаргатай болон давхаргагүй зургаас бүрдэнэ. Хэрэв давхаргатай зургаас
бүрдэж байгаа бол түүнийг JPEG болон бусад төрлийн файл болгож хадгалах тохиолдолд
давхарга нь нэгдэж давхаргагүй файл болдог. Тиймээс засварлах, нэмэлт өөрчлөлт хийх
psd,pdd төрлийн файлыг бусад төрлөөр хадгалаж болохгүй. Эх хувийг нь өөрчлөхгүй шинээр
хадгалаж болно.
Layers ба давхарга
Adobe Photoshop програм дээр нэлээд олон зургийг нийлүүлэн зохиомжлоход
тэдгээрийг нь тус тусдаа үе давхарга болгон хэрэглэх нь илүү хялбар байна. Зургийн PSD
төрөл нь давхаргыг хэвээр хадгална. Харин бидний өргөн хэрэглэдэг JPEG төрөл давхаргыг
нэгтгэж хадгалдаг. Тус програм нь давхаргатай зураг бий болгодог бөгөөд та тус зургийг аль
төрлөөр хадгалснаас хамааран давхарга нь нэгдэх, эсвэл давхарга хэвээр байна. Тухайн
зургийг дахин засварлах бол заавал давхаргатай н хадгалах нь тохиромжтой. Өөрөөр хэлбэл
psd төрлөөр хадгалах.
Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
- 25. Adobe Photoshop CS3
Тус програм дээр давхаргатай ажилладаг Layers нэртэй самбар байдаг. Давхарга
бүр дээр тус тусдаа үйлдэл хийгдэнэ. Иймээс тус зургийн файлтай ажиллаж байх үед хийгдэж
байгаа өөрчлөлт нь зөвхөн идэвхитэй давхаргын хувьд хийгддэг. Тухайн үед аль давхарга
идэвхитэй байгааг Layers цонх заах бөгөөд идэвхитэй давхаргад харгалзах нэр хөх дэвсгэртэй
байдаг. Дараах самбар нийт 4-н давхарга байна.
Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
- 26. Adobe Photoshop CS3
New Layer- шинэ давхарга үүсгэх
Duplicate Layer- давхаргыг хуулбарлах
Delete Layer- давхаргыг устгах
Delete Linked Layer-холбоостой давхаргыг устгах
Delete hidden layer- нууцалсан давхаргыг устгах
New layer set – давхарга агуулах хавтас үүсгэх
New set from linked- холбоостой давхаргыг 1 хавтсанд хийх.
Lock all layers in set- хавтсанд байгаа давхаргыг цоожлох
Layer properties- давхаргын нэр ба өнгийг өөрчлөх
Blending options- давхаргыг холих
Merge visible- давхаргыг нэгтгэх
Flatten image- давхаргыг нэгтгэж зураг болгох
Palette options- самбарын тохиргоо
Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
- 27. Adobe Photoshop CS3
Мөн Layer цэсний командуудын тусламжтайгаар дээрх давхаргыг устгах,
нэгтгэх, шинээр үүсгэх, хэлбэршүүлэх гэх мэт үйлдлүүдийг хялбар гүйцэтгэнэ. Идэвхитэй
давхарга дээр хэрэглүүрүүдийн үйлдэл хийгдлэнэ.
Давхаргын байрлал
Давхаргын байрлалыг солихдоо тухайн давхаргыг сонгоод түүнийгээ чирэн нөгөө
давхаргын хаана байрлуулах газар тавих замаар гүйцэтгэж болно. Давхарга нь олон зургийг
давхарлаж байгаа үйлдэл өөрөөр хэлбэл хамгийн нүүрэн талд байгаа зураг нь бүтнээрээ
харагдах, харин хамгийн цаад талд байгаа зураг нь өмнөх зургуудын завсар зай нэвтрэлээс
хамааран харагдана.
Давхарга үүсгэх, устгах, хуулах
Давхаргыг шинээр үүсгэх нь хялбар байдаг. Ердийн санах ойн команд буюу
Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ