SlideShare una empresa de Scribd logo
1 de 20
МАТЕМАТИК СУДЛАГДАХУУНЫ ТЕЛЕ БОЛОН ЦАХИМ ХИЧЭЭЛИЙГ
ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ДЭМЖИХ НЬ
ЭДЦС БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ Ж. ОТГОНЧИМЭГ Д.ОЮУНЖАРГАЛ Д.ОЮУН 1
1
Цахим сан -Судалгааны ажил
Сэдэв. МАТЕМАТИК СУДЛАГДАХУУНЫ ТЕЛЕ БОЛОН ЦАХИМ ХИЧЭЭЛИЙГ
ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ДЭМЖИХ НЬ
Ерөнхий боловсролын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн бага
боловсролын багш АБТА, тэргүүлэх Ж.Отгончимэг тэргүүлэх багш Д.Оюун ,
АБТА тэргүүлэх багш Д.Оюунжаргал
МАТЕМАТИК СУДЛАГДАХУУНЫ ТЕЛЕ БОЛОН ЦАХИМ ХИЧЭЭЛИЙГ
ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ДЭМЖИХ НЬ
ЭДЦС БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ Ж. ОТГОНЧИМЭГ Д.ОЮУНЖАРГАЛ Д.ОЮУН 2
2
АГУУЛГА:
ХУРААНГУЙ
НЭГ. ОРШИЛ ХЭСЭГ
1.1 Оршил
1.2 Түлхүүр үгс
1.3 Судалгааны үндэслэл
1.4 Сэдвийн судлагдсан байдал
ХОЁР.СУДАЛГААНЫ ЗОРИЛГО, ЗОРИЛТ
2.1 Судалгааны зорилго, зорилт
2.1 Судалгааны шинэлэг тал
2.3 Сэдвийг сонгох болсон үндэслэл
ГУРАВ. ҮНДСЭН ХЭСЭГ
3.1. Онолын хэсэг
3.2. Судалгаанаас үүссэн таамаглал
3.3. Судалгаа, дүгнэлт
3.4. Судалгааны ач холбогдол
3.5. Судалгааны арга:
ДӨРӨВ. ТӨЛӨВЛӨЛТ, ТУРШИЛТ ҮР ДҮН
4.1 Теле хичээлийн тэмдэглэл болон шинжлэн судлах арга
4.2 Теле хичээлийн үр дүнг явцын үнэлгээгээр дэмжих нь
4.3 Нэгтгэн дүгнэх, үр дүнг хэлэлцэх
ТАВ. ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ
5.1 Алдааны дүгнэлт
5.2 Ололтын дүгнэлт
5.3 Ерөнхий дүгнэлт
ЗУРГАА. ХАВСРАЛТ
6.1 Ном зүй
6.2 Хавсралт
МАТЕМАТИК СУДЛАГДАХУУНЫ ТЕЛЕ БОЛОН ЦАХИМ ХИЧЭЭЛИЙГ
ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ДЭМЖИХ НЬ
ЭДЦС БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ Ж. ОТГОНЧИМЭГ Д.ОЮУНЖАРГАЛ Д.ОЮУН 3
3
Хураангуй
Энэхүү бичвэр нь:
 Цахим сургалтын үед тухайн судлагдахууны тухайн ээлжит хичээлийг үзэхэд сурагчид
хэрхэн ойлгосон мөн эцэг эхэд багш заах арга зүйн чиглэл зөвлөгөө өгөх шаардлагатай
байгаа эсэх мөн багш ийнхүү чиглүүлэг өгснөөр хүүхдийн сурлагын чанарт хэрхэн
ямар өөрчлөлт гарсныг яаж үр дүнтэй болгохыг судалсан
 Бага ангийн сурагчдын хувь ялангуяа 1,2- р ангийн сурагчдын хувьд заавал Гэрийн
багшийн тусламжтайгаар цахим хичээлийг хийж байгаа учраас гэрийн багшийн арга
зүй нь багшийн чиглүүлэг арга зүйтэй тохирч байх хэрэгтэй бөгөөд үүнийг хэрхэн
илрүүлэн зөв чиглүүлэх вэ? гэдэг нь чухал байгааг судалгаан дээр үндэслэн гаргаж,
эцэг эхийн оролцоо яаж нэмэгдэж байгаа эсэх мөн багшийн арга зүйд болон цахим
орчинд ажиллах чадварт хэрхэн ахиц гарч байгааг харьцуулсан судалгаа хийж үр дүнг
нь энэхүү бичвэртээ тусгалаа.
 Гэрийн багшийн арга зүйг багшийн арга зүйтэй уялдуулахын тулд сурагчдыг цахим
хичээлээ хэрхэн ойлгон сурч байгааг цаг алдалгүй ээлжит хичээл бүр дээр явцын
үнэлгээг 60 хормын шалгалтаар хийх бөгөөд 60 хормын шалгалтыг цаасан, хувь
чатаар, утсаар асуулга асуух замаар, цахимаар гэсэн олон төрөл хэлбэрээр авах нь
эцэг эхтэй эргэх холбоотой ажиллахад дөхөм болдог гэдгийг судлан гаргахыг зорилго
болголоо.
 1,2-р ангийн сурагчид гэрийн багшийн дэмжлэгтэйгээр теле хичээлийг хийж хэрхэн
ойлгосныг багш 60 хором үнэлгээгээр илрүүлэн гаргасны үр дүнд Гэрийн багш -
Багшаас өөрийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан асуултыг асууж эрэл хайгуул хийж
саад бэрхшээлийг даван туулахыг эрмэлзэж байгааг илрүүлэн судаллаа.
60хормын
үнэлгээ
Багш
Арга зүй
Гэрийн
багш
Сурагч
МАТЕМАТИК СУДЛАГДАХУУНЫ ТЕЛЕ БОЛОН ЦАХИМ ХИЧЭЭЛИЙГ
ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ДЭМЖИХ НЬ
ЭДЦС БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ Ж. ОТГОНЧИМЭГ Д.ОЮУНЖАРГАЛ Д.ОЮУН 4
4
НЭГ. ОРШИЛ ХЭСЭГ
1.1 Оршил
Улс орон даяар боловсролыг дэмжих жилийн хүрээнд хүүхэд рүү чиглэсэн олон ажлууд
зохион байгуулж байгаагийн нэг нь хүүхдийг хөгжүүлэх, мэдлэг чадварыг нь ахиулах,цар
тахлын үед хоцрогдол үүсгэхгүйн тулд теле хичээл зохион байгуулах, онлайнаар олон
чиглэлээр янз бүрийн сургалтуудыг явуулж байна. Хичээл зааж байгаа багш нар маань ч
ангийн хоцрогдол үүсгэхгүйг хичээж дор бүрнээ цахим хичээл бэлдэж, цахим орчинд
байршуулж сурагчдадаа үзүүлэн үр дүнг тооцон ажиллаж байна. Хамгийн гол нь цахим
хичээлээ гүйцэтгэж байгаа хүүхдийн онцлог байдал дээр нь тулгуурлаж тухайн нэг цагийн
хичээлийг хэрхэн хийж, ойлгосныг явцын үнэлгээгээр шалган илрүүлж алдаа дутагдлыг
Гэрийн багшид арга зүйн зөвлөгөө өгөх замаар эргэх холбооотойгоор ажиллах нь чухал юм.
Иймээс цахим хичээлийг хэрхэн үр дүнтэй хийсэнд явцын үнэлгээ хийж үр дүнг тооцон
сурагчдын чадварыг ахиулах арга зүйн зөвлөгөөг маш сайн төлөвлөх хэрэгтэй. 1,2-р ангийн
хүүхдүүд бие даан ажиллах чадвар дутмаг учраас эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх
шаардлагатай.Иймд цахим орчинд сурагчийг хоцрогдолгүй сургахад Гэрийн багшийн арга зүй
хичээл заагч багшийн арга зүйтэй уялдсанаар сурагчдын цахим хичээл үр дүнтэй болно.
1.2 Түлхүүр үг:
 Цахим хичээл- теле болон цахим байдлаар бэлдсэн хичээлүүд
 Гэрийн багш- тухайн хүүхдэд гэрт нь хичээл сургалтанд нь дэмжлэг үзүүлж байгаа хүн
 60 хором- маш богино хугацаанд /3-5 минут/ хүүхдийн тухайн үеийн мэдлэг чадварыг
оношлох
 Хувь хүний- өөрийн бие буюу тус бие, нийтийн бус онцлог,бусдаас ялгарах өвөрмөц
шинж
 Бие даан сурах- аливаа зүйлийг усдийн дэмжлэггүй хийж чадддаг болох
1.3 Судалгааны үндэслэл:
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хөл хорионд орсон энэ цаг үед улс орны
ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа мэдлэг боловсрол олж авах үйл явцыг цаашид
тасралтгүйгээр чанартайгаар үргэлжлүүлэн олгохын тулд салбарынхан маань танхимын бус
үеэр үр дүнтэй хичээллэх хамгийн оновчтой тохирцтой арга шийдлүүдийг хайсаар байна.
Өнөөгийн байдал: Цар тахалтай холбогдуулан цахим хичээл орон даяар гарч байгаа.Цахим
хичээлийг 1,2р ангийн хүүдүүд эцэг эхийн дэмжлэгтэй хийж байгаа бөгөөд тухайн сурагчийг
гэрт нь хичээл хийлгэж байгаа гэрийн багш нь хэрхэн хийлгэж байгаагаас сурагчийн сурлагын
чанар,чадвар хамаарч байна Теле хичээлийг үр дүнгүй байна гэж массын дийлэнх нь үзэж
байгаа ч давуу тал олон байгааг олж харах хэрэгжүүлэх цаг болсон байна.
Яагаад үр дүн багатай гэж үзэж байгаа вэ?
 Теле хичээлийг хүмүүс яагаад үр дүнгүй гэж үзэж байгаа вэ? гэхээр хөнгөн агуулгыг
богино хугацаанд заадаг
 Агуулга орхин заадаг
 Амьралын түвшингээс шалтгаалан хичээл үзэх боломж нөхцөл өөр өөр байгаа
 Тухайн хүүхдэд гэрт нь хичээл давтуулж байгаа хүний боловсролын түвшин өөр,арга
барил дутмаг
МАТЕМАТИК СУДЛАГДАХУУНЫ ТЕЛЕ БОЛОН ЦАХИМ ХИЧЭЭЛИЙГ
ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ДЭМЖИХ НЬ
ЭДЦС БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ Ж. ОТГОНЧИМЭГ Д.ОЮУНЖАРГАЛ Д.ОЮУН 5
5
1.4 Сэдвийн судлагдсан байдал:
Манай улсын Боловсрол Шинжлэх Ухаанд тухайн сэдэв нь бие даасан судалгааны ажил,
ном бүтээл болж хэвлэгдсэн байдал үгүй бөгөөд зөвхөн зарим нэг судлаач, эрдэмтдийн
ном бүтээлд цахим сургалтын талаар цухас дурдах төдийхнөөр хязгаарлагдаж байна. Цөм
хөтөлбөрийн агуулгаар хийгдсэн бүтээлүүд байдаг хэдий ч энэхүү сэдэв судлагдсан
байдал цөөн байна.Өнөө цаг үед багш, эцэг эх, сурагч, гэрийн багш төдийгүй
сургуулиудын анхаарлын төвд байгаа томоохон сэдвүүдийн нэг юм.
ХОЁР. СУДАЛГААНЫ ЗОРИЛГО, ЗОРИЛТ
2.1 СУДАЛГААНЫ ЗОРИЛГО
Теле болон цахим хичээлийн үр дүнг бодитоор үнэлж, сурагчдын мэдлэг чадварт ахиц
гаргахын тулд эцэг эхэд тулгамдаж буй асуудлыг олж харж, гэрийн багшийг өөрийн арга
зүйтэй уялдуулан нэгтгэх.
2.2 СУДАЛГААНЫ ЗОРИЛТ
 Теле хичээлийн тэмдэглэлийг өдөр тутамд бүртгэх
 Шинээр орсон агуулгын арга зүйг судлах
 Сурагчдаас 60 хормын үнэлгээг авах
 Гэрийн багшийг арга зүйгээр хангах
2.3 Дэвшүүлж буй шинэ санаа:
Явцын үнэлгээ буюу 60 хормын үнэлгээгээр дамжуулан сурагчдын үнэлж дүгнэн , мэдлэг
чадварыг илрүүлэн оношлож гэрийн багшийг багш өөрийн арга зүйтэй уялдуулан
сурагчдад дэмжлэг болж өгснөөр цахим хичээлийн үр дүнд ахиц гарна.
2.4 Сэдвээ сонгох болсон шалтгаан:
Аливаа арга зүйг туршин хэрэгжүүлэхэд, сайн үр дүнд хргэхийн тулд ямарваа нэг онолын
үндэслэлтэй, суурь сайтай судалсан байж гэмээ нь үр нөлөөгөө өгдөг.
Дэлхий даяар цар тахалт Ковит-19 өвчин гарч үндэсний хэмжээнд хөл хорио тогтоон хичээл
сургалтыг теле хичээлээр орж сурагчдын хичээл сургалтыг хоцрогдолд оруулахгүйн тулд багш
нар үлдсэн агуулгаа цахимаар орж теле хичээл хийж байгаа сурагчдыг судлан үнэлгээ өгч
ажиллаж эхэлсэн билээ. Энэ нь теле хичээлээр өгсөн агуулгыг бататгах, өмнөх ангийн
агуулгын хоцрогдолыг арилгах хичээл, сургалтыг зохион байгуулах эрэлт хэрэгцээ байгааг
харуулж байгаа тул Сургууль, багш нар 2020 оны 9 дүгээр сард зөвлөмжид тусгасан цөм
агуулгаар хичээл сургалтыг зохион байгуулах бөгөөд сурагчдыг оношилсон үр дүнд
шинжилгээ хийж, нэмэлтээр зайлшгүй судлах агуулга, чадварт голлон анхаарч цаашдын
сургалтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бэлтгэл ажлын болон нэгж, ээлжит хичээлийн
төлөвлөгөө боловсруулж ажиллаж эхэлсэн билээ.
Сурагчдын суралцахуйд ямар бэрхшээл асуудал үүсээд байгааг олж харах,асуудал
юунаас үүдэлтэй байсныг тогтоохыг эрмэлзэж, эхний хөл хорионы цахим хичээлийн үр
дүнг гаргахын тулд сурагчдаа оношлох нь чухал тул Оношлох үнэлгээ-1, Оношлох
үнэлгээ-2 -г хийж хүүхэд бүрээ оношлон судалсан.
Оношлох үнэлгээгээр сурагчдын мэдлэг чадварын хоцрогдол нэлээд гарч хоцрогдсон агуулгыг
нөхөн орох сурагчдыг танхимаар сурах аргад дахин сургаж хэвшүүлэхэд нилээд хүндрэлтэй
байв. Иймд дахин хөл хорио тогтон танхимын сургалт орох боломжгүй болоход өмнөх алдааг
дахин гаргахгүйн тулд багш- сурагчдаа бие даан ажиллах чадварт сургах, агуулгыг багцлан
орж дараагийн хөл хорионы үед цахим хичээлийн үр дүнг сайжруулахад анхаарах хэрэгтэй
гэсэн шаардлага гарсан юм. Цахим хичээлийг үзсэн болон үзээгүй сурагчдын тооноос илүү
тухайн хичээлийг үзсэн сурагчид хэрхэн сайн ойлгон чадвар дадлал болгож байгаад теле
МАТЕМАТИК СУДЛАГДАХУУНЫ ТЕЛЕ БОЛОН ЦАХИМ ХИЧЭЭЛИЙГ
ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ДЭМЖИХ НЬ
ЭДЦС БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ Ж. ОТГОНЧИМЭГ Д.ОЮУНЖАРГАЛ Д.ОЮУН 6
6
хичээл бүр дээр явцын үнэлгээний 60 хормын шалгалтыг авч тухайн хичээлийг хүүхэд бүр
хэрхэн ойлгосныг илрүүлэн Гэрийн багшийг арга зүйн зөвлөгөөгөөр дэмжин хамтран ажиллаж
чадвал агуулгын хоцрогдол гарахгүй байх боломж байгаа учраас энэхүү сэдвийг судлах
болсон.
ГУРАВ. ҮНДСЭН ХЭСЭГ
3.1 Онол, үзэл баримтлалын үндэслэл
Оюуны боловсрол бол хүний бас нэгэн эрх чөлөө юм. Х.Рисаль
Явцын үнэлгээг Английн судлаач Пол Блек ( Paul Black ) “Хар
хайрцаг ” ( Inside the Blaxk Box ) –ны онолыг үндэслэн
тайлбарласан бөгөөд бид сургалтын орц, ( боловсролын
стандарт, сургалтын хөтөлбөр, сурах бичиг, тест гэх мэт ) гарц
(хэрхэн суралцсан, ямар үр дүн үзүүлсэн) дээр илүү анхаардаг
боловч танхимд юу болж байгааг судлахгүй байна гэсэн санааг
дэвшүүлсэн байдаг.Багшийн үйл ажиллагаа нь суралцагчдын
сурах үйлдээ хандах хандлагыг нь төлөвшүүж, зорилго зорилтоо
ухамсартай тодорхойлж, хэрэгжүүлэх арга технологио боловсруулж, хэрэглэх зүйлсээ
оновчтой сонгоход туслан, алдаа гарахаас сэргийлж, алдааг цаг алдалгүй засаж, үнэлж
сайжруулахад оршдог
Монгол улсын хэмжээнд боловсролын шинэчлэл амжилттай явагдаж байгаа бөгөөд энэ
хүрээнд бага боловсролын сургалтын хөтөлбөрүүд шинэчлэгдэн хэрэгжиж байна.
Бага боловсролын цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд явцын үнэлгээ чухал үүрэгтэй.
Учир нь явцын үнэлгээ суралцагчийн суралцахуйг дэмжих, багшийн арга зүйг хөгжүүлэх,
хөтөлбөрийг сайжруулах боломжийг бүрдүүлдэг. Боловсролын чанарын асуудал нь
үнэлгээтэй салшгүй холбоотой бөгөөд сурагчдын сурах хүсэл тэмүүллийг бадрааж, сурах үйл
ажиллагаанд нь идэвхжүүлэхийн тулд бага ангийн 1-5-р ангид явцын үнэлгээг шинжлэх
ухааны үндэстэйгээр зохион байгуулах нь боловсролын чанарт эергээр нөлөөлнө гэж үзэж
байна.
Сэтгэн бодохуйд сургахдаа асуултыг зөв оновчтой тавих чадварыг хөгжүүлэхээс эхлэх
хэрэгтэй. Мэдлэг аргаараа шийдэж үл болох асуудал, зорилтыг томьѐолох, асуудал
дэвшүүлэхээс шинжлэх ухаан ямагт эхэлж байсан, одоо ч эхэлсээр байна. Шинжлэх ухааны
босгыг алхаж буй хэн боловч анхны алхмыг үүнээс эхлэх учиртай гэж Оросын эрдэмтэн Э.В.
Ильенков бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл багшийн асуулт нь сурагчдын өмнөх төсөөллийг
илрүүлэх явцын үнэлгээний нэг арга бөгөөд энэ нь асуултын хариуг хэн сайн мэдэж байна,
хэн нь мэдэхгүй байна гэж үнэлж байгаа хэрэг биш юм. Энэ нь мэдлэг бүтээх үйлийг
удирдахад сурагчид яг одоо ямар түвшинд байна гэдэг мэдээллийг багшид өгч байгаа юм.
Явцын үнэлгээ нь сурагчдад ямар дэмжлэг хэрэгтэй байна, би багшлах арга зүйгээ хэрхэн
сайжруулах вэ гэсэн мэдээллийг багшид өгч байдаг.
I-IIIангийн сурагчдаас IV ангид ортол шалгалт авахгүй байж болохгүй тул явцын шалгалт авч
гүйцэтгэлийн хувийг гарган үнэлгээний журмын 3.2-т заасан үгэн үнэлгээгээр үнэлж болно гэж
заасан байдаг учраас цахим хичээлийг үр дүнтэй судлахад чиглүүлэг болох ба илүү бодит
үнэлгээг гаргахын тулд 60 хормын шалгалтыг ээлжит хичээл бүрд хэрэглэх хамгийн
тохиромжтой.
МАТЕМАТИК СУДЛАГДАХУУНЫ ТЕЛЕ БОЛОН ЦАХИМ ХИЧЭЭЛИЙГ
ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ДЭМЖИХ НЬ
ЭДЦС БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ Ж. ОТГОНЧИМЭГ Д.ОЮУНЖАРГАЛ Д.ОЮУН 7
7
Практик үндэслэл
Явцын үнэлгээ 60 хором шалгалтын давуу тал:
1. Сурагчид юуг чадаж байна?, Юуг чадахгүй байна? гэсэн асуултад хариу өгөх
мэдээллийг олж авахын тулд
2. Мэдээлэлдээ үндэслэн хүүхэд бүрт тохирсон зөвлөгөөг өгөх. Үүний тулд хүүхэд бүрийн
мэдлэг, чадвар ямар түвшинд байгааг судлах. Өдөр тутмын явцын үнэлгээг зохион
байгуулахдаа тухайн сурагчдын сурах үйлийн талаарх мэдээллийг цуглуулж, сурагч
бүрт тохирсон feedback болж чадахуйц үнэлгээг өгөхөөр мэдээллийг цуглуулах
3. Хүүхэд нэг бүрийн онцлогт тохирсон дэмжих асуултыг төлөвлөж сурах
4. Тухайн сурагчид зөвлөмжид суурилсан үнэлгээг өгөхдөө хүүхэд бүрийн сэтгэлзүйн
онцлогийг харгалзан үзэх
5. Цахим хичээлийг үр дүнтэй судлахад чиглүүлэг болох ба илүү бодит үнэлгээг гаргах
6. Гэрийн багшийн арга зүйг илрүүлж тэднийг багшийн арга зүйтэй уялдуулан нэг арга
зүйгээр цахим хичээлийг хүүхэд бүрд хүргэн сураагүй, мэдээгүй, чадаагүй зүйлээ орхих
биш түүнийгээ цаг алдалгүй мэдэж алдаагаа засан сайжруулахад чиглүүлэх
7. Явцын үнэлгээг зохион байгууллахын тулд хүүхэд бүрийг судалж, ажиглалт, тэмдэглэл
хөтөлж, тухай сурагчийн талаар мэдээлэлтэй болох
8. Явцын үнэлгээ нь сурагчдын сурах үйлийг дэмждэг нэг арга мөн тул хооронд нь
уралдуулах, өрсөлдүүлдэг, сөргүүлдэг үнэлгээний аргаас аль болох татгалзах
3.2 Судалгаанаас үүссэн таамаглал:
Цар тахлын асуудлаас шалтгаалан хорио цээр тогтоосноос хойших хугацаанд теле
хичээлтэй холбоотой дараах асуудал,асуулт,хэрэгжүүлэх арга замыг эрж хайх хэрэгцээ гарч
ирсэн. Үүнд:
 Теле хичээлийн хүртээмжийг эцэг эхчүүд (12000), хүүхдүүд (5700)-ээс тандах судалгаа
авч үзэхэд, сурагчдын 46.8 хувь нь байнга, 30.52 хувь нь заримдаа үзсэн гэж хариулсан
байна.
 . Дээрх судалгаанд тулгуурлан БСШУЯ-наас теле хичээлээр өгсөн агуулгыг бататгах,
өмнөх ангийн агуулгын хоцрогдолыг арилгах хичээл, сургалтыг зохион байгуулах эрэлт
хэрэгцээ байгааг харуулж байгаа тул зөвлөмжийг бэлтгэн улс орон даяар 2020 оны 9р
сарыг амнөх ангийн агуулгын хоцрогдлыг арилгахаар давтлага хичээл зохион
байгуулсан .
 Үүний дараа бид доорх судалгааг авч нэгтгэн үзэхэд дараах үр дүн гарч байна.
3.3 Судалгаа, дүгнэлт
Гэрийн багшаас авсан судалгааны нэгтгэл
МАТЕМАТИК СУДЛАГДАХУУНЫ ТЕЛЕ БОЛОН ЦАХИМ ХИЧЭЭЛИЙГ
ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ДЭМЖИХ НЬ
ЭДЦС БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ Ж. ОТГОНЧИМЭГ Д.ОЮУНЖАРГАЛ Д.ОЮУН 8
8
Судалгаанаас харахад хүйсийн хувьд эмэгтэйчүүд эх 160,эмээ 25,эгч 18 нийт 88.3%
эрэгтэйчүүд эцэг 16,ах 9 өвөө 2 байна11.7% гэрийн багшийн үүргийг гүйцэтгэж байна. Ээжүүд
хамгийн их хувийг эзэлж байгаа нь гэр бүлийн суурь хүмүүжлийг тавьж байна.
Судалгаанд хамрагдсан 230 хүний 156 нь дээд,11 нь тусгай дунд,42 нь бүрэн дунд,9 нь бүрэн
бус дунд 12 нь бага боловсролтой байна.Судалгаанд 67.8% нь дээд боловсролтой хүмүүс
гэрийн багш хийж байгаа нь мэдлэгийн хувьд давуу талтай боловч өөрийн ажлын байрны
нөхцөл бололцооноос шалтгаалан хүүхэдтэй тууштай ажиллах цаг зав хомс байгаа тул теле
хичээлийн үр дүнд ахиц бага харагдаж байна. Мөн заах арга зүйн хувьд дутмаг байдаг тул
хүүхдэд гэрт нь хичээл зааж байгаа хүмүүс болох гэрийн багш нарын арга зүйг хичээл заагч
багшийн аргатай дөхөм байхуйц чиглүүлэг өгч ажиллах нь чухал байна.
МАТЕМАТИК СУДЛАГДАХУУНЫ ТЕЛЕ БОЛОН ЦАХИМ ХИЧЭЭЛИЙГ
ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ДЭМЖИХ НЬ
ЭДЦС БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ Ж. ОТГОНЧИМЭГ Д.ОЮУНЖАРГАЛ Д.ОЮУН 9
9
Насны ангиллын хувьд авч үзэхэд 26-35 насны залуу эцэг эхчүүд 100 буюу 43.5% харин 36-
54 насны эцэг эхчүүд 98 буюу 42.6% байлаа.
ЭДЦС-ийн бага боловсролын 23 багшаас авсан судалгааны үр дүнг нэгтгэхэд
2. Судалгаанд хамрагдсан 23 багшийн 69.6% нь дунд,26.1% нв сайн гэж үнэлсэн байна. Учир
нь:
 Идэвхтэй аав ээж сурагчид л тв хичээл үзэж асууж тэмдэглэдэг.Цахим хичээл хийж
байх үед үзсэн үзээгүй сурагчдын тоон үзүүлэлт дээр тулгуурлан явсан учраас намар
хичээл ороод оношлох үнэлгээ хийхэд агуулгыг хоцрогдол асар их байсан.Намар
хичээл ороход сурагчдын стандарт маш хангалтгүй түвшинд байгаа нь мэдэгдсэн.
 Хичээлийн тэмдэглэл хийж авч чаддаггүй.үзээд л өнгөрдөг. Их хурдтай заагдаж байсан
тул хүүхэд тэмдэглэх боломж багатай бсан.Багшид үзүүлэх зорилгоор л хийж байсан
Хүүхэд теле хичээл үзэхдээ хурд гүйцэхгүй, ойлгохгүй зөвхөн хуулах л үүрэгтэй
байсан.Теле хичээлийг тэмдэглэх аргаа мэдэхгүй, давтан үзэх боломж муу.
 5 дугаар анги төгсгөж байсан тестийн ном авсан учир түүнийгээ гарын авлага нэмэлт
даалгавар гээд түлхүү анхаарч ажиллаад теле хичээлд тааруу анхаарсан.
 Сурагчдын бие даах болон эцэг эхийн оролцоо сул байсан..
МАТЕМАТИК СУДЛАГДАХУУНЫ ТЕЛЕ БОЛОН ЦАХИМ ХИЧЭЭЛИЙГ
ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ДЭМЖИХ НЬ
ЭДЦС БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ Ж. ОТГОНЧИМЭГ Д.ОЮУНЖАРГАЛ Д.ОЮУН 10
10
Агуулгыг дутуу заасан,.Мэдлэг дутмаг эзэмшсэн.Сурагчид аргаа олохгүй байсан.
Судалгаанд хамрагдсан багш нарын 73.8% нь сайн 26.1% нь дунд гэж үнэлсэн бөгөөд тааруу
гэж хариулаагүй байна. Яагаав ахицтай үнэлэгдсэн бэ?
Сайн гэж үнэлсэн багш нарын хувьд:
Бараг бүх сурагчид 85-100% үзэж тэмдэглэсэн.Теле хичээл хийх арга барилд суралцаж
эхэлсэн. Хэрэглэгдэхүүн сайтай сэтгэхүйд тохирсон арга аргачиллаар явсан. Өдөр болгон
эцэг эхтэй холбогдож ажилласан.Үр дүн 90-100 % тай байсан.Гүйцэтгэл сайн байгаа .Оролцоо
массаараа жигд тэмдэглэх чавдар ахисан ч өөрт мэдлэг болж үлдэх тал дээр дутмаг,Теле
хичээлийг 2дахь удаа явуулж байгаа болон 1р ангитай байгаа учраас үзэхийг шаардаж шахаж
үзүүлсэн. Өмнөх жилээс илүү идэвхтэй болсон. Энэ нь багш сурагч бүрийн эцэг эхтэй
холбогдож шахаж ажилласантай холбоотой.7 хоног бүрээр тооцсон гүйцэтгэл сайн
байсан.Сурагчид дасан зохицоход багш их нөлөөлсөн.Тв хичээлээ сайн үзэж дасгал
даалгавар ханшалттаы хийсэн.Теле хичээлээ тогтмол үзсэн.Богино хугацаанд их мэдээлэл
өгдөг.Эцэг эх сурагчдын оролцоо хандлага сайн байгаа.Эцэг эхтэй маш сайн хамтран
ажилласан.Эцэг эхчүүд идэвхжсэн байсан.Бүх эцэг эх сурагчид маш сайн оролцож байгаа.
Дунд гэж үнэлсэн багш нар:
Одоо ч ялгаагүй хүүхэд теле хичээл үзэхдээ хурд гүйцэхгүй, ойлгохгүй зөвхөн хуулах л
үүрэгтэй байна.Агуулга хоцрох тохиолдолд үр дүнг сайжруулах шаардлага заавал гардаг учир
багш цахим хичээл нэмэлтээр хийж байгаа.
5.Цахим хичээлийг үр дүнд хүргэх өөрийн санаагаа бичнэ үү? 23 хариулт
АУБ аасаа л их зүйлийг сурдаг юм шиг санагдаж байна.Гэрийн багшийн арга зүйг сайжруулан
багш хамтран ажиллах хүүхдийн тухайн хичээл ойлголтыг цаг алдалгүй оношлон судлан
зөвлөгөө өгөх.Сурагчидтайгаа эргэх холбоотой ажиллаж, багш өөрөө цахим хичээл бэлдэн
орж байгаа.Хугацааг жаахан уртасгах агуулсан уялдааг сайжруулах.Дасгал даалгавар
нэмэлтээр өгч байгаа.Цахим хичээлийн үр дүнг дээшлүүлэхэд эцэг эхэд зориулсан гарын
авлага аргазүйн зөвлөгөө өгөх нь чухал.
Цахим хичээлийн чанар болон эцэг эхийн хяналт чухал.Өдөр өдөрт нь бататгах Багш оролцох
хэрэгтэй,Дасгал даалгаварыг сонголттой өгөх,Багш өөрийн арга зүгээрээ чиглүүлж ажиллах,
агуулгыг цэгцтэй эхнээс нь орох,Гэрийн багшид туслах арга зүйн дэмжлэг
үзүүлэх,Хүүхэдтэйгээ ажиллаж байгаа эцэг эхийг дэмжих,Гэрийн багшийг зөв чиглүүлэн арга
МАТЕМАТИК СУДЛАГДАХУУНЫ ТЕЛЕ БОЛОН ЦАХИМ ХИЧЭЭЛИЙГ
ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ДЭМЖИХ НЬ
ЭДЦС БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ Ж. ОТГОНЧИМЭГ Д.ОЮУНЖАРГАЛ Д.ОЮУН 11
11
зүйгээр хангах,Үнэлгээ судалгаанд тулгуурлан мэдлэг чадварыг ахиулах арга зам гарц
гаргалгааг олж тогтоох
6.Сургалт цахим хэлбэрт шилжсэнээр багшийн ажлын ачаалалд ямар өөрчлөлт гарсан
бэ? 23 хариулт
Хийсвэр тоо баримт өгөх авах .... гм ачаалал нэмэгдсэн,ачаалал их боловч цахим орчинд
ажиллах чадвар нэмэгдсэн.Элдэв мэдээ тайлан, цахим орчин гар утаснаас салахаа байж,
эрүүл мэндээ муутгаж байна.Ачаалалтай байнаа.Байнгын утас, компьютертай ажиллаж,
ачаалал хэтэрхий ихсэж, нүд болон толгой байнга өвдөж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж
бна.Багш сурагчын цахим орчны хэрэглээ ихсэж эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.Ажлын
ачаалал ихэссэн.Ажил их нэмэгдсэн дээ.Агуулгыг багцлан заасан.цахим орчинд олон цагаар
суух, үүнээс шалтгаалж эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.
Улаанбаатар хот, хөдөө орон нутаг аймаг сумдын 102 багшаас түүврээр дээрх
судалгааг авч үзэхэд
МАТЕМАТИК СУДЛАГДАХУУНЫ ТЕЛЕ БОЛОН ЦАХИМ ХИЧЭЭЛИЙГ
ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ДЭМЖИХ НЬ
ЭДЦС БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ Ж. ОТГОНЧИМЭГ Д.ОЮУНЖАРГАЛ Д.ОЮУН 12
12
№
Хорио цээр
тогтоосон
хугацаа
ЭДЦС-ийн багш нарын
өгсөн судалгаа
Бусад багш нарын өгсөн
судалгааны үр дүн
Сайн дунд тааруу Сайн дунд тааруу
1 Хавар 26.1 69.6 4.3 7.8 61.8 30.4
2 Намар 73.9 26.1 0 26.5 61.8 11.8
Зөрүү 47.8% 43.5% 18.7% 18.6%
3.4 Судалгааны ач холбогдол:
1. Сурагчдад сурах арга барил эзэмшихэд дэмжлэг болно.
2. Эцэг эхийн хүүхэдтэйгээ ажиллах арга зүйд дэмжлэг туслалцаа чиглүүлэг өгнө.
3. Багшид “Судлаач” байх хэрэгцээ, суралцахуйн хандлагыг өөрчлөхөд дэмжлэг
болох өөрийн арга зүйгээ сайжруулах,цахим орчинд ажиллах чадвараа
ахиулах,ажлын ачааллаа багасгах тохируулахад хэрэгтэй.
3.5 Судалгааны арга:
1.Эцэг эхчүүдээс Google forms ашиглан түүврээр асуулгын аргаар судалгаа авлаа.
Судалгаанд Хөвсгөл аймгийн төвийн сургууль Улаанбаатар хот,Дунд говь,Өмнө говь аймгийн
нийт 230 эцэг эх хамрагдсан.
2.Багш нараас авсан Google forms ашиглан түүврээр судалгаанд Улаанбаатар хот,Хөвсгөл,
Дунд говь,Өмнө говь аймгийн хот хөдөөгийн нийт багш хамрагдсан.
3.Өөрийн сургуулийн багш нараас мөн дээрх судалгааг авч судалгааны үр дүнд анализ
хийлээ.
Судалгааны хэсгийн бичвэрийн таксономи:
 Онолын ном, хэвлэл уншиж судлах, интернэт зэрэг эх сурвалжаас шинэлэг мэдээлэл
хайх.
 Түүвэр судалгааны аргаар: Ажиглалт, асуулгын арга
 Тоон ба чанарын судалгааны дүгнэлтүүд хийх.
 Туршил хэрэгжүүлэх, үр дүнгээ тооцоолох
ДӨРӨВ. ТӨЛӨВЛӨЛТ, ТУРШИЛТ ҮР ДҮН
.1 Теле хичээлийн тэмдэглэл болон шинжлэн судлах арга
Хөл хорионы үед сурагчдад боловсролыг тасралтгүй олгож тэднийг чиглүүлэн хөгжих
боломжийг хангах үүднээс 2020 оны 2,3,4,5,11,12 саруудад Теле хичээлийг бэлтгэн хүргүүлж
байгаатай холбогдуулан багш сурагчдын хандлага болоод арга барил өөрчлөгдөх шаардлага
зайлшгүй тулгарсан билээ.
Бид эхний хөл хорионы үед нэлээдгүй их бэрхшээлтэй тулгарч түүнийгээ даван туулах арга
замыг эрэлхийлж ирлээ.
Теле хичээлийг үзэж байгаа үед хичээл заагч багшийн чиглүүлэггүйгээр явах боломжгүй юм
байна гэдгийг бага ангийн сурагчдын эцэг эхчүүд ойлгож багштайгаа эргэх холбоотойгоор
ажиллах хэрэгцээ шаардлага тэдэнд гарч ирнэ. Энэ үед багш гэрийн багштай хэрхэн хамтарч
ажиллах төлөвлөгөө аргыг боловсруулан өөрийн заах аргыг гэрийн багшийн аргатай уялдуулж
үр дүнд хүргэнэ.
МАТЕМАТИК СУДЛАГДАХУУНЫ ТЕЛЕ БОЛОН ЦАХИМ ХИЧЭЭЛИЙГ
ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ДЭМЖИХ НЬ
ЭДЦС БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ Ж. ОТГОНЧИМЭГ Д.ОЮУНЖАРГАЛ Д.ОЮУН 13
13
Энэ хугацаанд 2-р ангийн матетикийн хичээлийн 23 сэдвээр 29 цагийн теле хичээлийг 81.8%
үзэж судласан бөгөөд эдгээр сэдвүүд нь сурагчдын шинжлэх ухааны хөгжилд олон талын хувь
нэмрээ оруулж өгч байлаа.
Хаврын теле хичээлийн хамрагдалтын судалгааг хүснэгтээр харуулав.
Энэхүү судалгаанаас харахад теле хичээлийн хамрагдалт хангалттай түвшинд явагдсан
ажиглагдаж байгаа боловч намрын хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхэд заах аргын
нэгдлийн багш нартай хамтран өмнөх ангийн агуулгаар сурагчдын мэдлэг чавдарыг үнэлж
Оношлох үнэлгээ-1 авч үзэхэд хангалтгүй түвшинд гарч ирлээ.
Теле болон цахим хичээлийг хийж байх үед сурагчдад олон талын бэрхшээлүүд тулгарч
байсны нэг нь хичээл давтуулж буй хүний арга барил тааруу мэдлэг дутмаг гэх шалтгаан
байлаа.Иймд 9сараас 10 сарын хооронд танхимаар хичээллэх хугацаанд орхигдсон агуулгыг
нөхөн гүйцээх ажлыг ЗАН-ээр төлөвлөгөө гарган ээлжит хичээл бүр дээр 60 хором үнэлгээг
тогтмол хийж үр дүнг тооцон ажилласны үр дүнд Оношлох үнэлгээ -2 ийг 20 хоногийн дараа
дахин авахад үр дүнд ахиж гарсан юм. Үүний жишээ зөвхөн нэг ангиар харуулбал:
Явцад хийсэн 60 хором үнэлгээний хэсгээс 2г анги
60 хором үнэлгээ -1 гүйцэтгэл 60 хором үнэлгээ -2 гүйцэтгэл
Өгүүлбэртэй бодлого бодох 54% 76% ахиц + 22%
100 хүртлэх тоог жиших
эрэмбэлэх
62,3% 73% ахиц + 10.7%
Илэрхийлэл бодох 59,3% 75% ахиц + 15,7%
Математик хичээлийн оношлох үнэлгээний харьцуулалт 2г анги
Гүйцэтгэл Анхаарах чадварууд
1
Оношлогоо-1 66,4%
Харин 20 хүртлэх тооны хасах үйлдэл илэрхийллийг задлан бодож
үйлдлийг гүйцэтгэх, давхар үйлдэлтэй бодлогыг товч бичиглэл хийж
бодох , бодлого бодоод тайлбар бичихэд хүүхэд бүрийн чадвар
харилцан адилгүй байгаа учраас багш энэ агуулгыг нөхөн гүйцээж
ороход анхааран ажиллах шаардлагатай байна
МАТЕМАТИК СУДЛАГДАХУУНЫ ТЕЛЕ БОЛОН ЦАХИМ ХИЧЭЭЛИЙГ
ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ДЭМЖИХ НЬ
ЭДЦС БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ Ж. ОТГОНЧИМЭГ Д.ОЮУНЖАРГАЛ Д.ОЮУН 14
14
2 Оношлогоо-2 85,5%
ахиц
+19,1%
Харин 20 хүртлэх тооны хасах үйлдэл илэрхийллийг задлан бодож
үйлдлийг гүйцэтгэх, давхар үйлдэлтэй бодлогыг товч бичиглэл хийж
бодох , бодлого бодоод тайлбар бичихэд хүүхэд бүрийн чадвар
харилцан адилгүй байгаа учраас багш энэ агуулгыг нөхөн гүйцээж
ороход анхааран ажиллаж өмнөх шалгалтаас +10% аас +15% -н ахиц
гаргалаа.
4.2 Теле хичээлийн үр дүнг явцын үнэлгээгээр дэмжих нь
Бидний нөхцөл байдал дахин хөл хорины үед шилжсэн нь багш бидний хувьд өмнөх алдааг
дахин давтахгүй байх Том харицлагатай нүүр тулгарч дор бүрнээ өөрийн ажилд ахиц дэвшил
гаргахыг чармайн ажиллаж байна.Иймд багш бүр теле хичээлд сурагчдаа бүрэн хамруулах
чиглүүлэг өгөхийн сацуу зөвхөн тэмдэглэлд анхаарах бус чанарт анхааран ажиллах
шаардлагатай боллоо. Бид ангийн сурагчдын теле хичээлээс олж авсан мэдлэг чадварыг 60
хормын үнэлгээгээр үнэлэн эцэг эхчүүдэд танилцуулсанаар тэднийг өөрийн сургалтын үйл
ажиллагаанд татан оролцуулж гэр гэртээ өөрийн хүүхэдтэйгээ ажиллах хэрэгцээ шаардлага
байгааг ойлгуулан СУРАГЧ-БАГШ-ЭЦЭГ ЭХ гэсэн тасралтгүй холбоог бий болголоо.
Үйл ажиллагаа:
Теле хичээлийн агуулгыг судлан ээлжит шинэ агуулга бүр дээр “60 хором” бэлтгэн ангийн
бүх хүүхдийг судлан үнэлж Гэрийн багшид чиглүүлэг зөвлөгөөг бэлтгэн хүргүүлж үр дүнг
дахин 60 хором үнэлгээгээр авч ахицыг үнэлж дүгнэлээ.
 Теле хичээлийн сэдэв агуулгын хүрээнд бэлтгэсэн “60 хором” шалгалтын
хэсгээс:
 60 хором үнэлгээ хийж тухайн хичээлтэй холбогдох зөвлөгөөг хүргүүлэн
ажилласан үйл ажиллагааны хэсгээс
МАТЕМАТИК СУДЛАГДАХУУНЫ ТЕЛЕ БОЛОН ЦАХИМ ХИЧЭЭЛИЙГ
ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ДЭМЖИХ НЬ
ЭДЦС БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ Ж. ОТГОНЧИМЭГ Д.ОЮУНЖАРГАЛ Д.ОЮУН 15
15
 Гэрийн багшид зөвлөгөө чиглүүлэг хүргүүлсэний дараа дахин авсан 60 хормын
үнэлгээний хэсгээс:
Нийлбэрийн
утгыг үржвэрт
бичих
Үржвэрийг
нийлбэр
хэлбэрт бичих
Үржвэрийн
утгыг жиших
Илэрхийлэл
бодох
Бодлого
ойлгож бодох
Ам-100% Ам-100% Ам-100% Ам-100% Ам-100%
 Теле хичээл болон цахим хичээлийн үед үнэлгээний мөрөөр ажилласан байдал
№
Хийсэн ажлын
чиглэл
Явуулсан үйл ажиллагаа
1
Тухайн теле
хичээл үзээд
тэмдэглэл
хөтөлсний дараах
60 хором
 2020.11.11 ний хичээлийг судалгаа бичиж буй 3 багшийн
ангийн сурагчдын 35- 50орчим хувь үзсэн
байлаа.Сурагчдын хамрагдалт маш бага байсан тул эцэг
эх сурагчдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор өмнөх
өдрийн заасан хичээлийн агуулгаар 11сарын 12нд 60
хормын үнэлгээг авахад хамрагдалт 70-80% болж өссөн.
 Мөн эцэг эхийн боломжид тулгуурлан хамрагдалтыг
нэмэгдүүлэхийн тулд өдөр бүр эцэг эхтэй утсаар
чатаар,видео коллоор гм цахим орчинд холбогдож болох
бүх аргаар холбогдсоны үр дүнд хүүхэд бүр теле
хичээлээ үзэх хамрагдалт 90-ээс дээш хувьтай болсон.
 Эхний 2 долоо хоногт тухайн өдөр бүрийн заагдсан
хичээлийн тэмдэглэлийг нь үзэх,хичээлийн агуулгаар 60
хормын үнэлгээг авах ажлыг зохион байгуулсан.
 Сурагчдын хамрагдалт эцэг эхийн оролцоо нэмэгдсэний
дараа 3р долоо хоногоос нь агуулгыг багцлан 60 хормын
үнэлгээг 7 хоногт мх,математик гм судлагдахуун тус
бүрээр 1 удаа авах ажлыг хийж байна.
2
Өмнөх үнэлгээнд
тулгуурлан хичээл
заагч багш цахим
хичээл бэлдэн
сурагчдад
хүргэсний дараах
60 хормын үнэлгээ
Хичээл заагч багш 60 хормын үнэлгээ авсаныхаа дараа хүүхэд
нэг бүрийн гүйцэтгэлд анхаарч хоцорч буй агуулга болон
ойлгоогүй зүйл дээр нь тулгуурлан нэмэлт цахим хичээл бэлдэн
ангийн грүпт байршуулах,хүүхэд бүртэйгээ холбогдон заавар
зөвлөгөө өгөх ажлыг өдөр бүр хийж гүйцэтгэв.
3 Эцэг эх гэрийн
багштай хичээл
заагч багш өөрийн
арга барилаа
нэгтгэх
 Багшийн бэлдсэн хичээл болон теле хичээлийг хүүхэд
хийх явцад гэрийн багш нар хүүхдэд туслалцаа болон
дэмжлэг үзүүлэхдээ арга зүйн хувьд дутмаг байсан тул
хичээл заагч багш тухай бүрт нь эцэг эхэд арга зүйн
зөвлөгөө чиглүүлгийг бүх эцэг эхэд өгөх,ганцаарчилсан
дэмжлэг өгөх гм олон арга хэлбэрээр явуулсан.
4.3 Нэгтгэн дүгнэх, үр дүнг хэлэлцэх
Үр дүн:
Бидний өдөр тутмын энэхүү үйл ажиллагааны үр дүнд багш теле болон цахим хичээлийг
хийлгэх гэж эцэг эх хүүхэд бүрийн араас хөөцөлдөх бус эцэг эх болон Гэрийн багш нь
багшаас асуух, зөвлөгөө авах, арга зүйг судлах эрэл хайгуул хийж хамтран ажиллаж өөрийн
МАТЕМАТИК СУДЛАГДАХУУНЫ ТЕЛЕ БОЛОН ЦАХИМ ХИЧЭЭЛИЙГ
ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ДЭМЖИХ НЬ
ЭДЦС БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ Ж. ОТГОНЧИМЭГ Д.ОЮУНЖАРГАЛ Д.ОЮУН 16
16
хүүхдийн мэдлэгийг чадваржуулахад анхаарч ажилладаг болж багшийн ажлыг маш их ойлгон
багшид урам өгч дэмждэг болсон юм. Энэ нь дараах судалгаагар нотлогдон харагдаж байна.
ТАВ. ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ
5.1 АЛДААНЫ ДҮГНЭЛТ:
Теле хичээлээр орж байгаа ээлжит хичээл бүр дээр 60 хормын үнэлгээг бэлтгэн оруулж
оношлогоог илүү бодит болгоход багагүй саад бэрхшээл тулгарсан. Үүнд:
1. Теле хичээлээр ороогүй орхигдсон агуулгыг багш өөрөө цахимаар бэлтгэн хийлгэхэд
багшийн бэлдсэн хичээлээ илүү хийгээд дараагийн теле хичээлийг хийхгүй орхих.
Үүнийг багш өөрийн цахимаар бэлтгэсэн хичээлээ тухайн өдрийн теле хичээлд хийж
буй судалгаа оношлогоонд сурагчдаа 100% хамруулан дүгнэлтээ хийсний дараа
цахим хичээлээ оруулж байв.
2. Эцэг эх бүрийн цахим орчинд ажиллах мэдлэг өөр байлаа. Жишээ нь: Энэхүү аргыг
туршин хэрэгжүүлэх эхний үед ангийн сурагчдын гэрийн багш бүрд энэ аргаа хүлээн
зөвшөөрүүлж хандлагыг өөрчлөх нь чухал байсан үүнд нэлээд цаг зарцуулагдсан.
3. Өрх бүрд хэрэглэж байгаа цахим хэрэглээ өрх бүрийн амьдралын түвшин ялгаатай
тул тэр болгонд цаг алдалгүй хүргэх нь чухал байв
4. 60 хормын үнэлгээг хийхэд гэрийн багш хөндлөнгөөс туслалцаа үзүүлэхгүй бодит
үнэлгээг авахад эхний хэдэн үнэлгээн дээр илүү их гарч байлаа. Энэ байдлыг Гэрийн
багшийн хандлагыг өөрчлөн түүнтэй арга зүйгээ нэгтгэж чадсанаар асуудал шийдэгдэж
байлаа.
5.2 ОЛОЛТЫН ДҮГНЭЛТ:
1. Гэрийн багшийн арга зүйг багшийн арга зүйд уялдуулан нэгтгэж чадсанаар Теле
хичээлээр гарсан агуулга бүрд сурагчдыг мэдлэг чадварыг илрүүлэх 60 хормын
үнэлгээ илүү бодит тал руугаа чиглэсэн.
2. Сурагчдын бие даан сурах арга барилыг эзэмшихэд ахиц гарч байгаа нь илт байв
3. Гэрийн багшийн болон тухайн гэр бүлийн сэтгэл ханамж дээшилсэн
4. Багшийн цахим техник ашиглах арга зүй, ур чадвар дээшилсэн
5. Эцэг эх багшийн ажлын ачааллыг мэдэрч ойлгож дэмжлэг үзүүлэх болсон
6. Багш болон эцэг эх, сурагчдын эргэх холбоо улам батажсан
7. Сурагчид заавал танхимаар үр дүнтэй суралцдаг гэсэн эцэг эхийн хандлагыг
өөрчилсөн.
8. Цахим хэрэглээг зөв ашиглах аргад сургасан
9. Гэр бүл болон гэрийн багш, сурагч багшийн хооронд амьд харилцаа бий болсон
5.3 СУДАЛГААНЫ НЭГДСЭН ДҮГНЭЛТ:
Хөл хорионы улмаас хичээл цахимаар орж байгаа одоо үед хүүхэд бүрээ теле хичээлд
хамруулах, тэднийг үр дүнтэй суралцаж багаад бодит үнэлгээ судалгаа хийх, агуулгыг
хоцрогдлыг аль болох бага байлгахад гол анхаарлаа хандуулах юм. Үүнийг хийхийг тулд багш
биднээс багагүй хөдөлмөр, ур чадвар, цаг хугацаа шаардагдах нь зайлшгүй. Иймд теле
хичээлийг үзсэн үзээгүй сурагчдын тоон судалгаанаас илүү тухайн хичээлийг хэрхэн ойлгож
МАТЕМАТИК СУДЛАГДАХУУНЫ ТЕЛЕ БОЛОН ЦАХИМ ХИЧЭЭЛИЙГ
ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ДЭМЖИХ НЬ
ЭДЦС БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ Ж. ОТГОНЧИМЭГ Д.ОЮУНЖАРГАЛ Д.ОЮУН 17
17
мэдлэг болгож чадсаныг явцын 60 хормын шалгалтаар илрүүлэн Гэрийн багшийн арга зүйг
багшийн арга зүйд чиглүүлж тусламж дэмжлэг үзүүлэх эргэх холбооогоор цахим хичээлийг үр
дүнд хүргэсэн арга зүй туршлагаасаа та бүхэнд хүргэлээ. Энэхүү туршилт судалгааны үр дүнд
дараах өөрчлөлтүүд гарсан.
1. Танхимын үеийн өдөр тутмын тогтмолжсон үйл ажиллагаа 60 хормын үнэлгээгээр
сурагчдыг оношлон эцэг эхтэй эргэх холбоонд ороход явцын үнэлгээг ашигласан учраас
эцэг эх хүүхэд бүрийг цаг алдалгүй чиглүүлж чадсан
2. Теле хичээл болон цахим хичээлийн үед тоон мэдээллээс илүү бодит үнэлгээ рүү
чиглэсэн
3. Энэ үед гарч байсан асуудлыг хугацаа алдалгүй олж илрүүлэх чадвар нэмэгдсэн
4. Явцын үнэлгээ бүрээс гарах үр дүнд олон талаас хандах гэрийн багш бүрийн арга зүйг
зөв чиглүүлэх арга зүй сайжирсан
Хот хөдөө өөрийн орон нутгийн багш нараас түүврээр авсан судалгаанд дийлэнх нь хавар
болон намрын теле хичээлийн үнэлгээг “дунд” гэж үнэлсэн байгааг ажиглахад тэд ямар нэгэн
гарц гаргалгааг эрэлхийсэн хэвээр байгаа нь харагдаж байна.
Гэтэл Эрдмийн далай цогцолбор сургуулийн бага боловсролын 25 багшийн дийлэнх нь буюу
17 багш -73,9% нь “сайн”, 6 багш- 26,1% нь дунд гэж өгсөн нь 60 хормын үнэлгээгээр
сурагчдын явцыг үнэлж дүгнэн хэрхэн сайжруулах арга зүйн зөвлөгөөг гэрийн багшид өгч
хамтран ажилласны үр дүн гэж үзэж байна.
Иймд явцын үнэлгээ буюу 60 хормын үнэлгээгээр дамжуулан сурагчдын мэдлэг чадварыг
үнэлж дүгнэсний үр дүнд гэрийн багшийг -багшийн өөрийн арга зүйтэй уялдуулан нэг чигт
болгож чадсанаараа цахим хичээлийг үр дүнд хүргэж болох нь судалгаагаар нотлогдож
байна.
МАТЕМАТИК СУДЛАГДАХУУНЫ ТЕЛЕ БОЛОН ЦАХИМ ХИЧЭЭЛИЙГ
ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ДЭМЖИХ НЬ
ЭДЦС БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ Ж. ОТГОНЧИМЭГ Д.ОЮУНЖАРГАЛ Д.ОЮУН 18
18
ЗУРГАА. ХАВСРАЛТ
6.1 Ном зүй
o Баасандорж.Ц “Сургалтын арга-Эрэл, Олз” УБ 2011
o Боз.И “Анги удирдах урлаг”. УБ. 2005
o Ичинхорлоо.Ш “Судалгааны ажлын үндэс” УБ.2011
o Ичинхорлоо.Ш “Сургалтын аргазүйн шинэчлэл” УБ.2009
o Интернэтийн эх сурвалжууд
o МУБИС багш Д.Ганболд “Явцын үнэлгээ” 2019 он
o Рон Хаббард “Хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын технологи”
o Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх суралцахуйн удирдамж
УБ.2019 он
o Бага боловсролын шинэчилсэн цөм хөтөлбөр УБ 2019 он
o Пүрэвдорж.Ч.”Багшлахуйн менежмент”.Уб.,2010 он
o БҮТ. “Бага боловсролын математик, унших чадварын үндэсний үнэлгээ-2008”.Уб.,
2008 он
МАТЕМАТИК СУДЛАГДАХУУНЫ ТЕЛЕ БОЛОН ЦАХИМ ХИЧЭЭЛИЙГ
ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ДЭМЖИХ НЬ
ЭДЦС БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ Ж. ОТГОНЧИМЭГ Д.ОЮУНЖАРГАЛ Д.ОЮУН 19
19
6.2 Хавсралт:
 Теле хичээлээр 2,3-р ангийн математикийн сэдвийг судалсан байдал. Энэхүү
судалгааны үндсэн дээр багш 60 хормын үнэлгээг авч бататгал цахим
хичээлүүдийг бэлтгэн хүргүүлж нэмэлт дасгал даалгавраар гэрийн багшийг
чиглүүлэн ажиллаж ахицыг тооцож байна.
 2г ангийн Теле болон цахим хичээл үзсэн судалгаа, 60 хормын шалгалтын
анализын хүснэгт багшийн хувийн журнал тэмдэглэлээс
 1а ангийн Теле болон цахим хичээл үзсэн судалгаа, 60 хормын шалгалтын
анализын хүснэгт багшийн хувийн журнал тэмдэглэлээс
МАТЕМАТИК СУДЛАГДАХУУНЫ ТЕЛЕ БОЛОН ЦАХИМ ХИЧЭЭЛИЙГ
ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ДЭМЖИХ НЬ
ЭДЦС БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ Ж. ОТГОНЧИМЭГ Д.ОЮУНЖАРГАЛ Д.ОЮУН 20
20
 3б ангийн Теле болон цахим хичээл үзсэн судалгаа, 60 хормын шалгалтын
анализын хүснэгт багшийн хувийн журнал тэмдэглэлээс

Más contenido relacionado

Similar a ЭДЦС Бага 3-н О

Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)
tungalag
 
Iltgel mhuz 2014
Iltgel mhuz  2014Iltgel mhuz  2014
Iltgel mhuz 2014
Odon Ch
 
guitsetgeliin tuluvluguu tailan tarialan-1.pptx
guitsetgeliin tuluvluguu tailan tarialan-1.pptxguitsetgeliin tuluvluguu tailan tarialan-1.pptx
guitsetgeliin tuluvluguu tailan tarialan-1.pptx
ssuser0cf734
 
монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй
монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэймонгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй
монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй
Kocmoc Umbrella
 
Aaya tailan 2011
Aaya tailan 2011Aaya tailan 2011
Aaya tailan 2011
Ajaa123
 

Similar a ЭДЦС Бага 3-н О (20)

Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)
 
мэдээлэл боловсруулах технологи
мэдээлэл боловсруулах технологимэдээлэл боловсруулах технологи
мэдээлэл боловсруулах технологи
 
Bayaraa
BayaraaBayaraa
Bayaraa
 
Iltgel mhuz 2014
Iltgel mhuz  2014Iltgel mhuz  2014
Iltgel mhuz 2014
 
Iltgel mhuz 2014
Iltgel mhuz  2014Iltgel mhuz  2014
Iltgel mhuz 2014
 
Iltgel 7 sud suurilsan hich tul t hvvhdiin hugjil
Iltgel 7 sud suurilsan hich tul t hvvhdiin hugjilIltgel 7 sud suurilsan hich tul t hvvhdiin hugjil
Iltgel 7 sud suurilsan hich tul t hvvhdiin hugjil
 
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх ньJICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
 
ЭДЦС, Бага боловсролын багш М.Оюун
ЭДЦС, Бага боловсролын багш М.ОюунЭДЦС, Бага боловсролын багш М.Оюун
ЭДЦС, Бага боловсролын багш М.Оюун
 
Сургалтын нэгэн арга
Сургалтын нэгэн аргаСургалтын нэгэн арга
Сургалтын нэгэн арга
 
Gar dohio
Gar dohioGar dohio
Gar dohio
 
СУРГУУЛЬД СУУРИЛСАН ХИЧЭЭЛИЙН СУДАЛГАА
СУРГУУЛЬД СУУРИЛСАН ХИЧЭЭЛИЙН СУДАЛГААСУРГУУЛЬД СУУРИЛСАН ХИЧЭЭЛИЙН СУДАЛГАА
СУРГУУЛЬД СУУРИЛСАН ХИЧЭЭЛИЙН СУДАЛГАА
 
ЭДЦС Н.Баднаагарав
ЭДЦС Н.БаднаагаравЭДЦС Н.Баднаагарав
ЭДЦС Н.Баднаагарав
 
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүнХүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
 
guitsetgeliin tuluvluguu tailan tarialan-1.pptx
guitsetgeliin tuluvluguu tailan tarialan-1.pptxguitsetgeliin tuluvluguu tailan tarialan-1.pptx
guitsetgeliin tuluvluguu tailan tarialan-1.pptx
 
3zac
3zac3zac
3zac
 
монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй
монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэймонгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй
монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй
 
Ирээдүй Т.Дэлгэрсайхан
Ирээдүй  Т.Дэлгэрсайхан Ирээдүй  Т.Дэлгэрсайхан
Ирээдүй Т.Дэлгэрсайхан
 
Mat bag
Mat bagMat bag
Mat bag
 
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
 
Aaya tailan 2011
Aaya tailan 2011Aaya tailan 2011
Aaya tailan 2011
 

Más de БШУ-ны газар Хөвсгөл

Más de БШУ-ны газар Хөвсгөл (20)

Их-Уул-ЕБС-Г.Халиунаа.pdf
Их-Уул-ЕБС-Г.Халиунаа.pdfИх-Уул-ЕБС-Г.Халиунаа.pdf
Их-Уул-ЕБС-Г.Халиунаа.pdf
 
Alag-Erdene EBS sudalgaanii ajil (1).pdf
Alag-Erdene EBS sudalgaanii ajil (1).pdfAlag-Erdene EBS sudalgaanii ajil (1).pdf
Alag-Erdene EBS sudalgaanii ajil (1).pdf
 
САЙН ТУРШЛАГА ДМЦС.docx.pdf
САЙН ТУРШЛАГА ДМЦС.docx.pdfСАЙН ТУРШЛАГА ДМЦС.docx.pdf
САЙН ТУРШЛАГА ДМЦС.docx.pdf
 
ЭДЦС_Бүтээлч ажил, сайн туршлага.pptx
ЭДЦС_Бүтээлч ажил, сайн туршлага.pptxЭДЦС_Бүтээлч ажил, сайн туршлага.pptx
ЭДЦС_Бүтээлч ажил, сайн туршлага.pptx
 
Мөрөн 1_С.Гансувд.pdf
Мөрөн 1_С.Гансувд.pdfМөрөн 1_С.Гансувд.pdf
Мөрөн 1_С.Гансувд.pdf
 
ДМЦ_Р.Цэрэн-Очир.pptx
ДМЦ_Р.Цэрэн-Очир.pptxДМЦ_Р.Цэрэн-Очир.pptx
ДМЦ_Р.Цэрэн-Очир.pptx
 
ЭДЦС, ТНУ-ны багш Н.Баднаагарав
ЭДЦС, ТНУ-ны багш Н.БаднаагаравЭДЦС, ТНУ-ны багш Н.Баднаагарав
ЭДЦС, ТНУ-ны багш Н.Баднаагарав
 
Титэм ЕБС, Б.Дэлгэрмаа
Титэм ЕБС, Б.ДэлгэрмааТитэм ЕБС, Б.Дэлгэрмаа
Титэм ЕБС, Б.Дэлгэрмаа
 
ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг
ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг
ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг
 
Алаг-Эрдэнэ ЕБС, М.Болортуяа
Алаг-Эрдэнэ ЕБС,  М.Болортуяа Алаг-Эрдэнэ ЕБС,  М.Болортуяа
Алаг-Эрдэнэ ЕБС, М.Болортуяа
 
Мөрөн сумын 15-р цэцэрлэг
Мөрөн сумын 15-р цэцэрлэгМөрөн сумын 15-р цэцэрлэг
Мөрөн сумын 15-р цэцэрлэг
 
Мөрөн сум, XIII цэцэрлэг
Мөрөн сум, XIII цэцэрлэгМөрөн сум, XIII цэцэрлэг
Мөрөн сум, XIII цэцэрлэг
 
Сод-Эрдэм ЕБС
Сод-Эрдэм ЕБССод-Эрдэм ЕБС
Сод-Эрдэм ЕБС
 
Цэцэрлэг СӨББ
Цэцэрлэг СӨББЦэцэрлэг СӨББ
Цэцэрлэг СӨББ
 
Мөрөн 14-р цэцэрлэг
Мөрөн 14-р цэцэрлэгМөрөн 14-р цэцэрлэг
Мөрөн 14-р цэцэрлэг
 
Бүрэнхаан БС
Бүрэнхаан БСБүрэнхаан БС
Бүрэнхаан БС
 
Титэм Мөнх-Орчлон, Цогтгэрэл
Титэм Мөнх-Орчлон, ЦогтгэрэлТитэм Мөнх-Орчлон, Цогтгэрэл
Титэм Мөнх-Орчлон, Цогтгэрэл
 
Титэм ЕБС Б.Мөнгөнжин
Титэм ЕБС Б.МөнгөнжинТитэм ЕБС Б.Мөнгөнжин
Титэм ЕБС Б.Мөнгөнжин
 
Ирээдүй МХУЗ ЗАН
Ирээдүй  МХУЗ ЗАН Ирээдүй  МХУЗ ЗАН
Ирээдүй МХУЗ ЗАН
 
Жаргалант ЕБС эмч Ц.Сарангэрэл
Жаргалант ЕБС эмч Ц.СарангэрэлЖаргалант ЕБС эмч Ц.Сарангэрэл
Жаргалант ЕБС эмч Ц.Сарангэрэл
 

ЭДЦС Бага 3-н О

  • 1. МАТЕМАТИК СУДЛАГДАХУУНЫ ТЕЛЕ БОЛОН ЦАХИМ ХИЧЭЭЛИЙГ ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ДЭМЖИХ НЬ ЭДЦС БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ Ж. ОТГОНЧИМЭГ Д.ОЮУНЖАРГАЛ Д.ОЮУН 1 1 Цахим сан -Судалгааны ажил Сэдэв. МАТЕМАТИК СУДЛАГДАХУУНЫ ТЕЛЕ БОЛОН ЦАХИМ ХИЧЭЭЛИЙГ ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ДЭМЖИХ НЬ Ерөнхий боловсролын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн бага боловсролын багш АБТА, тэргүүлэх Ж.Отгончимэг тэргүүлэх багш Д.Оюун , АБТА тэргүүлэх багш Д.Оюунжаргал
  • 2. МАТЕМАТИК СУДЛАГДАХУУНЫ ТЕЛЕ БОЛОН ЦАХИМ ХИЧЭЭЛИЙГ ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ДЭМЖИХ НЬ ЭДЦС БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ Ж. ОТГОНЧИМЭГ Д.ОЮУНЖАРГАЛ Д.ОЮУН 2 2 АГУУЛГА: ХУРААНГУЙ НЭГ. ОРШИЛ ХЭСЭГ 1.1 Оршил 1.2 Түлхүүр үгс 1.3 Судалгааны үндэслэл 1.4 Сэдвийн судлагдсан байдал ХОЁР.СУДАЛГААНЫ ЗОРИЛГО, ЗОРИЛТ 2.1 Судалгааны зорилго, зорилт 2.1 Судалгааны шинэлэг тал 2.3 Сэдвийг сонгох болсон үндэслэл ГУРАВ. ҮНДСЭН ХЭСЭГ 3.1. Онолын хэсэг 3.2. Судалгаанаас үүссэн таамаглал 3.3. Судалгаа, дүгнэлт 3.4. Судалгааны ач холбогдол 3.5. Судалгааны арга: ДӨРӨВ. ТӨЛӨВЛӨЛТ, ТУРШИЛТ ҮР ДҮН 4.1 Теле хичээлийн тэмдэглэл болон шинжлэн судлах арга 4.2 Теле хичээлийн үр дүнг явцын үнэлгээгээр дэмжих нь 4.3 Нэгтгэн дүгнэх, үр дүнг хэлэлцэх ТАВ. ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ 5.1 Алдааны дүгнэлт 5.2 Ололтын дүгнэлт 5.3 Ерөнхий дүгнэлт ЗУРГАА. ХАВСРАЛТ 6.1 Ном зүй 6.2 Хавсралт
  • 3. МАТЕМАТИК СУДЛАГДАХУУНЫ ТЕЛЕ БОЛОН ЦАХИМ ХИЧЭЭЛИЙГ ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ДЭМЖИХ НЬ ЭДЦС БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ Ж. ОТГОНЧИМЭГ Д.ОЮУНЖАРГАЛ Д.ОЮУН 3 3 Хураангуй Энэхүү бичвэр нь:  Цахим сургалтын үед тухайн судлагдахууны тухайн ээлжит хичээлийг үзэхэд сурагчид хэрхэн ойлгосон мөн эцэг эхэд багш заах арга зүйн чиглэл зөвлөгөө өгөх шаардлагатай байгаа эсэх мөн багш ийнхүү чиглүүлэг өгснөөр хүүхдийн сурлагын чанарт хэрхэн ямар өөрчлөлт гарсныг яаж үр дүнтэй болгохыг судалсан  Бага ангийн сурагчдын хувь ялангуяа 1,2- р ангийн сурагчдын хувьд заавал Гэрийн багшийн тусламжтайгаар цахим хичээлийг хийж байгаа учраас гэрийн багшийн арга зүй нь багшийн чиглүүлэг арга зүйтэй тохирч байх хэрэгтэй бөгөөд үүнийг хэрхэн илрүүлэн зөв чиглүүлэх вэ? гэдэг нь чухал байгааг судалгаан дээр үндэслэн гаргаж, эцэг эхийн оролцоо яаж нэмэгдэж байгаа эсэх мөн багшийн арга зүйд болон цахим орчинд ажиллах чадварт хэрхэн ахиц гарч байгааг харьцуулсан судалгаа хийж үр дүнг нь энэхүү бичвэртээ тусгалаа.  Гэрийн багшийн арга зүйг багшийн арга зүйтэй уялдуулахын тулд сурагчдыг цахим хичээлээ хэрхэн ойлгон сурч байгааг цаг алдалгүй ээлжит хичээл бүр дээр явцын үнэлгээг 60 хормын шалгалтаар хийх бөгөөд 60 хормын шалгалтыг цаасан, хувь чатаар, утсаар асуулга асуух замаар, цахимаар гэсэн олон төрөл хэлбэрээр авах нь эцэг эхтэй эргэх холбоотой ажиллахад дөхөм болдог гэдгийг судлан гаргахыг зорилго болголоо.  1,2-р ангийн сурагчид гэрийн багшийн дэмжлэгтэйгээр теле хичээлийг хийж хэрхэн ойлгосныг багш 60 хором үнэлгээгээр илрүүлэн гаргасны үр дүнд Гэрийн багш - Багшаас өөрийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан асуултыг асууж эрэл хайгуул хийж саад бэрхшээлийг даван туулахыг эрмэлзэж байгааг илрүүлэн судаллаа. 60хормын үнэлгээ Багш Арга зүй Гэрийн багш Сурагч
  • 4. МАТЕМАТИК СУДЛАГДАХУУНЫ ТЕЛЕ БОЛОН ЦАХИМ ХИЧЭЭЛИЙГ ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ДЭМЖИХ НЬ ЭДЦС БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ Ж. ОТГОНЧИМЭГ Д.ОЮУНЖАРГАЛ Д.ОЮУН 4 4 НЭГ. ОРШИЛ ХЭСЭГ 1.1 Оршил Улс орон даяар боловсролыг дэмжих жилийн хүрээнд хүүхэд рүү чиглэсэн олон ажлууд зохион байгуулж байгаагийн нэг нь хүүхдийг хөгжүүлэх, мэдлэг чадварыг нь ахиулах,цар тахлын үед хоцрогдол үүсгэхгүйн тулд теле хичээл зохион байгуулах, онлайнаар олон чиглэлээр янз бүрийн сургалтуудыг явуулж байна. Хичээл зааж байгаа багш нар маань ч ангийн хоцрогдол үүсгэхгүйг хичээж дор бүрнээ цахим хичээл бэлдэж, цахим орчинд байршуулж сурагчдадаа үзүүлэн үр дүнг тооцон ажиллаж байна. Хамгийн гол нь цахим хичээлээ гүйцэтгэж байгаа хүүхдийн онцлог байдал дээр нь тулгуурлаж тухайн нэг цагийн хичээлийг хэрхэн хийж, ойлгосныг явцын үнэлгээгээр шалган илрүүлж алдаа дутагдлыг Гэрийн багшид арга зүйн зөвлөгөө өгөх замаар эргэх холбооотойгоор ажиллах нь чухал юм. Иймээс цахим хичээлийг хэрхэн үр дүнтэй хийсэнд явцын үнэлгээ хийж үр дүнг тооцон сурагчдын чадварыг ахиулах арга зүйн зөвлөгөөг маш сайн төлөвлөх хэрэгтэй. 1,2-р ангийн хүүхдүүд бие даан ажиллах чадвар дутмаг учраас эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай.Иймд цахим орчинд сурагчийг хоцрогдолгүй сургахад Гэрийн багшийн арга зүй хичээл заагч багшийн арга зүйтэй уялдсанаар сурагчдын цахим хичээл үр дүнтэй болно. 1.2 Түлхүүр үг:  Цахим хичээл- теле болон цахим байдлаар бэлдсэн хичээлүүд  Гэрийн багш- тухайн хүүхдэд гэрт нь хичээл сургалтанд нь дэмжлэг үзүүлж байгаа хүн  60 хором- маш богино хугацаанд /3-5 минут/ хүүхдийн тухайн үеийн мэдлэг чадварыг оношлох  Хувь хүний- өөрийн бие буюу тус бие, нийтийн бус онцлог,бусдаас ялгарах өвөрмөц шинж  Бие даан сурах- аливаа зүйлийг усдийн дэмжлэггүй хийж чадддаг болох 1.3 Судалгааны үндэслэл: Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хөл хорионд орсон энэ цаг үед улс орны ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа мэдлэг боловсрол олж авах үйл явцыг цаашид тасралтгүйгээр чанартайгаар үргэлжлүүлэн олгохын тулд салбарынхан маань танхимын бус үеэр үр дүнтэй хичээллэх хамгийн оновчтой тохирцтой арга шийдлүүдийг хайсаар байна. Өнөөгийн байдал: Цар тахалтай холбогдуулан цахим хичээл орон даяар гарч байгаа.Цахим хичээлийг 1,2р ангийн хүүдүүд эцэг эхийн дэмжлэгтэй хийж байгаа бөгөөд тухайн сурагчийг гэрт нь хичээл хийлгэж байгаа гэрийн багш нь хэрхэн хийлгэж байгаагаас сурагчийн сурлагын чанар,чадвар хамаарч байна Теле хичээлийг үр дүнгүй байна гэж массын дийлэнх нь үзэж байгаа ч давуу тал олон байгааг олж харах хэрэгжүүлэх цаг болсон байна. Яагаад үр дүн багатай гэж үзэж байгаа вэ?  Теле хичээлийг хүмүүс яагаад үр дүнгүй гэж үзэж байгаа вэ? гэхээр хөнгөн агуулгыг богино хугацаанд заадаг  Агуулга орхин заадаг  Амьралын түвшингээс шалтгаалан хичээл үзэх боломж нөхцөл өөр өөр байгаа  Тухайн хүүхдэд гэрт нь хичээл давтуулж байгаа хүний боловсролын түвшин өөр,арга барил дутмаг
  • 5. МАТЕМАТИК СУДЛАГДАХУУНЫ ТЕЛЕ БОЛОН ЦАХИМ ХИЧЭЭЛИЙГ ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ДЭМЖИХ НЬ ЭДЦС БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ Ж. ОТГОНЧИМЭГ Д.ОЮУНЖАРГАЛ Д.ОЮУН 5 5 1.4 Сэдвийн судлагдсан байдал: Манай улсын Боловсрол Шинжлэх Ухаанд тухайн сэдэв нь бие даасан судалгааны ажил, ном бүтээл болж хэвлэгдсэн байдал үгүй бөгөөд зөвхөн зарим нэг судлаач, эрдэмтдийн ном бүтээлд цахим сургалтын талаар цухас дурдах төдийхнөөр хязгаарлагдаж байна. Цөм хөтөлбөрийн агуулгаар хийгдсэн бүтээлүүд байдаг хэдий ч энэхүү сэдэв судлагдсан байдал цөөн байна.Өнөө цаг үед багш, эцэг эх, сурагч, гэрийн багш төдийгүй сургуулиудын анхаарлын төвд байгаа томоохон сэдвүүдийн нэг юм. ХОЁР. СУДАЛГААНЫ ЗОРИЛГО, ЗОРИЛТ 2.1 СУДАЛГААНЫ ЗОРИЛГО Теле болон цахим хичээлийн үр дүнг бодитоор үнэлж, сурагчдын мэдлэг чадварт ахиц гаргахын тулд эцэг эхэд тулгамдаж буй асуудлыг олж харж, гэрийн багшийг өөрийн арга зүйтэй уялдуулан нэгтгэх. 2.2 СУДАЛГААНЫ ЗОРИЛТ  Теле хичээлийн тэмдэглэлийг өдөр тутамд бүртгэх  Шинээр орсон агуулгын арга зүйг судлах  Сурагчдаас 60 хормын үнэлгээг авах  Гэрийн багшийг арга зүйгээр хангах 2.3 Дэвшүүлж буй шинэ санаа: Явцын үнэлгээ буюу 60 хормын үнэлгээгээр дамжуулан сурагчдын үнэлж дүгнэн , мэдлэг чадварыг илрүүлэн оношлож гэрийн багшийг багш өөрийн арга зүйтэй уялдуулан сурагчдад дэмжлэг болж өгснөөр цахим хичээлийн үр дүнд ахиц гарна. 2.4 Сэдвээ сонгох болсон шалтгаан: Аливаа арга зүйг туршин хэрэгжүүлэхэд, сайн үр дүнд хргэхийн тулд ямарваа нэг онолын үндэслэлтэй, суурь сайтай судалсан байж гэмээ нь үр нөлөөгөө өгдөг. Дэлхий даяар цар тахалт Ковит-19 өвчин гарч үндэсний хэмжээнд хөл хорио тогтоон хичээл сургалтыг теле хичээлээр орж сурагчдын хичээл сургалтыг хоцрогдолд оруулахгүйн тулд багш нар үлдсэн агуулгаа цахимаар орж теле хичээл хийж байгаа сурагчдыг судлан үнэлгээ өгч ажиллаж эхэлсэн билээ. Энэ нь теле хичээлээр өгсөн агуулгыг бататгах, өмнөх ангийн агуулгын хоцрогдолыг арилгах хичээл, сургалтыг зохион байгуулах эрэлт хэрэгцээ байгааг харуулж байгаа тул Сургууль, багш нар 2020 оны 9 дүгээр сард зөвлөмжид тусгасан цөм агуулгаар хичээл сургалтыг зохион байгуулах бөгөөд сурагчдыг оношилсон үр дүнд шинжилгээ хийж, нэмэлтээр зайлшгүй судлах агуулга, чадварт голлон анхаарч цаашдын сургалтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бэлтгэл ажлын болон нэгж, ээлжит хичээлийн төлөвлөгөө боловсруулж ажиллаж эхэлсэн билээ. Сурагчдын суралцахуйд ямар бэрхшээл асуудал үүсээд байгааг олж харах,асуудал юунаас үүдэлтэй байсныг тогтоохыг эрмэлзэж, эхний хөл хорионы цахим хичээлийн үр дүнг гаргахын тулд сурагчдаа оношлох нь чухал тул Оношлох үнэлгээ-1, Оношлох үнэлгээ-2 -г хийж хүүхэд бүрээ оношлон судалсан. Оношлох үнэлгээгээр сурагчдын мэдлэг чадварын хоцрогдол нэлээд гарч хоцрогдсон агуулгыг нөхөн орох сурагчдыг танхимаар сурах аргад дахин сургаж хэвшүүлэхэд нилээд хүндрэлтэй байв. Иймд дахин хөл хорио тогтон танхимын сургалт орох боломжгүй болоход өмнөх алдааг дахин гаргахгүйн тулд багш- сурагчдаа бие даан ажиллах чадварт сургах, агуулгыг багцлан орж дараагийн хөл хорионы үед цахим хичээлийн үр дүнг сайжруулахад анхаарах хэрэгтэй гэсэн шаардлага гарсан юм. Цахим хичээлийг үзсэн болон үзээгүй сурагчдын тооноос илүү тухайн хичээлийг үзсэн сурагчид хэрхэн сайн ойлгон чадвар дадлал болгож байгаад теле
  • 6. МАТЕМАТИК СУДЛАГДАХУУНЫ ТЕЛЕ БОЛОН ЦАХИМ ХИЧЭЭЛИЙГ ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ДЭМЖИХ НЬ ЭДЦС БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ Ж. ОТГОНЧИМЭГ Д.ОЮУНЖАРГАЛ Д.ОЮУН 6 6 хичээл бүр дээр явцын үнэлгээний 60 хормын шалгалтыг авч тухайн хичээлийг хүүхэд бүр хэрхэн ойлгосныг илрүүлэн Гэрийн багшийг арга зүйн зөвлөгөөгөөр дэмжин хамтран ажиллаж чадвал агуулгын хоцрогдол гарахгүй байх боломж байгаа учраас энэхүү сэдвийг судлах болсон. ГУРАВ. ҮНДСЭН ХЭСЭГ 3.1 Онол, үзэл баримтлалын үндэслэл Оюуны боловсрол бол хүний бас нэгэн эрх чөлөө юм. Х.Рисаль Явцын үнэлгээг Английн судлаач Пол Блек ( Paul Black ) “Хар хайрцаг ” ( Inside the Blaxk Box ) –ны онолыг үндэслэн тайлбарласан бөгөөд бид сургалтын орц, ( боловсролын стандарт, сургалтын хөтөлбөр, сурах бичиг, тест гэх мэт ) гарц (хэрхэн суралцсан, ямар үр дүн үзүүлсэн) дээр илүү анхаардаг боловч танхимд юу болж байгааг судлахгүй байна гэсэн санааг дэвшүүлсэн байдаг.Багшийн үйл ажиллагаа нь суралцагчдын сурах үйлдээ хандах хандлагыг нь төлөвшүүж, зорилго зорилтоо ухамсартай тодорхойлж, хэрэгжүүлэх арга технологио боловсруулж, хэрэглэх зүйлсээ оновчтой сонгоход туслан, алдаа гарахаас сэргийлж, алдааг цаг алдалгүй засаж, үнэлж сайжруулахад оршдог Монгол улсын хэмжээнд боловсролын шинэчлэл амжилттай явагдаж байгаа бөгөөд энэ хүрээнд бага боловсролын сургалтын хөтөлбөрүүд шинэчлэгдэн хэрэгжиж байна. Бага боловсролын цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд явцын үнэлгээ чухал үүрэгтэй. Учир нь явцын үнэлгээ суралцагчийн суралцахуйг дэмжих, багшийн арга зүйг хөгжүүлэх, хөтөлбөрийг сайжруулах боломжийг бүрдүүлдэг. Боловсролын чанарын асуудал нь үнэлгээтэй салшгүй холбоотой бөгөөд сурагчдын сурах хүсэл тэмүүллийг бадрааж, сурах үйл ажиллагаанд нь идэвхжүүлэхийн тулд бага ангийн 1-5-р ангид явцын үнэлгээг шинжлэх ухааны үндэстэйгээр зохион байгуулах нь боловсролын чанарт эергээр нөлөөлнө гэж үзэж байна. Сэтгэн бодохуйд сургахдаа асуултыг зөв оновчтой тавих чадварыг хөгжүүлэхээс эхлэх хэрэгтэй. Мэдлэг аргаараа шийдэж үл болох асуудал, зорилтыг томьѐолох, асуудал дэвшүүлэхээс шинжлэх ухаан ямагт эхэлж байсан, одоо ч эхэлсээр байна. Шинжлэх ухааны босгыг алхаж буй хэн боловч анхны алхмыг үүнээс эхлэх учиртай гэж Оросын эрдэмтэн Э.В. Ильенков бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл багшийн асуулт нь сурагчдын өмнөх төсөөллийг илрүүлэх явцын үнэлгээний нэг арга бөгөөд энэ нь асуултын хариуг хэн сайн мэдэж байна, хэн нь мэдэхгүй байна гэж үнэлж байгаа хэрэг биш юм. Энэ нь мэдлэг бүтээх үйлийг удирдахад сурагчид яг одоо ямар түвшинд байна гэдэг мэдээллийг багшид өгч байгаа юм. Явцын үнэлгээ нь сурагчдад ямар дэмжлэг хэрэгтэй байна, би багшлах арга зүйгээ хэрхэн сайжруулах вэ гэсэн мэдээллийг багшид өгч байдаг. I-IIIангийн сурагчдаас IV ангид ортол шалгалт авахгүй байж болохгүй тул явцын шалгалт авч гүйцэтгэлийн хувийг гарган үнэлгээний журмын 3.2-т заасан үгэн үнэлгээгээр үнэлж болно гэж заасан байдаг учраас цахим хичээлийг үр дүнтэй судлахад чиглүүлэг болох ба илүү бодит үнэлгээг гаргахын тулд 60 хормын шалгалтыг ээлжит хичээл бүрд хэрэглэх хамгийн тохиромжтой.
  • 7. МАТЕМАТИК СУДЛАГДАХУУНЫ ТЕЛЕ БОЛОН ЦАХИМ ХИЧЭЭЛИЙГ ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ДЭМЖИХ НЬ ЭДЦС БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ Ж. ОТГОНЧИМЭГ Д.ОЮУНЖАРГАЛ Д.ОЮУН 7 7 Практик үндэслэл Явцын үнэлгээ 60 хором шалгалтын давуу тал: 1. Сурагчид юуг чадаж байна?, Юуг чадахгүй байна? гэсэн асуултад хариу өгөх мэдээллийг олж авахын тулд 2. Мэдээлэлдээ үндэслэн хүүхэд бүрт тохирсон зөвлөгөөг өгөх. Үүний тулд хүүхэд бүрийн мэдлэг, чадвар ямар түвшинд байгааг судлах. Өдөр тутмын явцын үнэлгээг зохион байгуулахдаа тухайн сурагчдын сурах үйлийн талаарх мэдээллийг цуглуулж, сурагч бүрт тохирсон feedback болж чадахуйц үнэлгээг өгөхөөр мэдээллийг цуглуулах 3. Хүүхэд нэг бүрийн онцлогт тохирсон дэмжих асуултыг төлөвлөж сурах 4. Тухайн сурагчид зөвлөмжид суурилсан үнэлгээг өгөхдөө хүүхэд бүрийн сэтгэлзүйн онцлогийг харгалзан үзэх 5. Цахим хичээлийг үр дүнтэй судлахад чиглүүлэг болох ба илүү бодит үнэлгээг гаргах 6. Гэрийн багшийн арга зүйг илрүүлж тэднийг багшийн арга зүйтэй уялдуулан нэг арга зүйгээр цахим хичээлийг хүүхэд бүрд хүргэн сураагүй, мэдээгүй, чадаагүй зүйлээ орхих биш түүнийгээ цаг алдалгүй мэдэж алдаагаа засан сайжруулахад чиглүүлэх 7. Явцын үнэлгээг зохион байгууллахын тулд хүүхэд бүрийг судалж, ажиглалт, тэмдэглэл хөтөлж, тухай сурагчийн талаар мэдээлэлтэй болох 8. Явцын үнэлгээ нь сурагчдын сурах үйлийг дэмждэг нэг арга мөн тул хооронд нь уралдуулах, өрсөлдүүлдэг, сөргүүлдэг үнэлгээний аргаас аль болох татгалзах 3.2 Судалгаанаас үүссэн таамаглал: Цар тахлын асуудлаас шалтгаалан хорио цээр тогтоосноос хойших хугацаанд теле хичээлтэй холбоотой дараах асуудал,асуулт,хэрэгжүүлэх арга замыг эрж хайх хэрэгцээ гарч ирсэн. Үүнд:  Теле хичээлийн хүртээмжийг эцэг эхчүүд (12000), хүүхдүүд (5700)-ээс тандах судалгаа авч үзэхэд, сурагчдын 46.8 хувь нь байнга, 30.52 хувь нь заримдаа үзсэн гэж хариулсан байна.  . Дээрх судалгаанд тулгуурлан БСШУЯ-наас теле хичээлээр өгсөн агуулгыг бататгах, өмнөх ангийн агуулгын хоцрогдолыг арилгах хичээл, сургалтыг зохион байгуулах эрэлт хэрэгцээ байгааг харуулж байгаа тул зөвлөмжийг бэлтгэн улс орон даяар 2020 оны 9р сарыг амнөх ангийн агуулгын хоцрогдлыг арилгахаар давтлага хичээл зохион байгуулсан .  Үүний дараа бид доорх судалгааг авч нэгтгэн үзэхэд дараах үр дүн гарч байна. 3.3 Судалгаа, дүгнэлт Гэрийн багшаас авсан судалгааны нэгтгэл
  • 8. МАТЕМАТИК СУДЛАГДАХУУНЫ ТЕЛЕ БОЛОН ЦАХИМ ХИЧЭЭЛИЙГ ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ДЭМЖИХ НЬ ЭДЦС БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ Ж. ОТГОНЧИМЭГ Д.ОЮУНЖАРГАЛ Д.ОЮУН 8 8 Судалгаанаас харахад хүйсийн хувьд эмэгтэйчүүд эх 160,эмээ 25,эгч 18 нийт 88.3% эрэгтэйчүүд эцэг 16,ах 9 өвөө 2 байна11.7% гэрийн багшийн үүргийг гүйцэтгэж байна. Ээжүүд хамгийн их хувийг эзэлж байгаа нь гэр бүлийн суурь хүмүүжлийг тавьж байна. Судалгаанд хамрагдсан 230 хүний 156 нь дээд,11 нь тусгай дунд,42 нь бүрэн дунд,9 нь бүрэн бус дунд 12 нь бага боловсролтой байна.Судалгаанд 67.8% нь дээд боловсролтой хүмүүс гэрийн багш хийж байгаа нь мэдлэгийн хувьд давуу талтай боловч өөрийн ажлын байрны нөхцөл бололцооноос шалтгаалан хүүхэдтэй тууштай ажиллах цаг зав хомс байгаа тул теле хичээлийн үр дүнд ахиц бага харагдаж байна. Мөн заах арга зүйн хувьд дутмаг байдаг тул хүүхдэд гэрт нь хичээл зааж байгаа хүмүүс болох гэрийн багш нарын арга зүйг хичээл заагч багшийн аргатай дөхөм байхуйц чиглүүлэг өгч ажиллах нь чухал байна.
  • 9. МАТЕМАТИК СУДЛАГДАХУУНЫ ТЕЛЕ БОЛОН ЦАХИМ ХИЧЭЭЛИЙГ ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ДЭМЖИХ НЬ ЭДЦС БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ Ж. ОТГОНЧИМЭГ Д.ОЮУНЖАРГАЛ Д.ОЮУН 9 9 Насны ангиллын хувьд авч үзэхэд 26-35 насны залуу эцэг эхчүүд 100 буюу 43.5% харин 36- 54 насны эцэг эхчүүд 98 буюу 42.6% байлаа. ЭДЦС-ийн бага боловсролын 23 багшаас авсан судалгааны үр дүнг нэгтгэхэд 2. Судалгаанд хамрагдсан 23 багшийн 69.6% нь дунд,26.1% нв сайн гэж үнэлсэн байна. Учир нь:  Идэвхтэй аав ээж сурагчид л тв хичээл үзэж асууж тэмдэглэдэг.Цахим хичээл хийж байх үед үзсэн үзээгүй сурагчдын тоон үзүүлэлт дээр тулгуурлан явсан учраас намар хичээл ороод оношлох үнэлгээ хийхэд агуулгыг хоцрогдол асар их байсан.Намар хичээл ороход сурагчдын стандарт маш хангалтгүй түвшинд байгаа нь мэдэгдсэн.  Хичээлийн тэмдэглэл хийж авч чаддаггүй.үзээд л өнгөрдөг. Их хурдтай заагдаж байсан тул хүүхэд тэмдэглэх боломж багатай бсан.Багшид үзүүлэх зорилгоор л хийж байсан Хүүхэд теле хичээл үзэхдээ хурд гүйцэхгүй, ойлгохгүй зөвхөн хуулах л үүрэгтэй байсан.Теле хичээлийг тэмдэглэх аргаа мэдэхгүй, давтан үзэх боломж муу.  5 дугаар анги төгсгөж байсан тестийн ном авсан учир түүнийгээ гарын авлага нэмэлт даалгавар гээд түлхүү анхаарч ажиллаад теле хичээлд тааруу анхаарсан.  Сурагчдын бие даах болон эцэг эхийн оролцоо сул байсан..
  • 10. МАТЕМАТИК СУДЛАГДАХУУНЫ ТЕЛЕ БОЛОН ЦАХИМ ХИЧЭЭЛИЙГ ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ДЭМЖИХ НЬ ЭДЦС БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ Ж. ОТГОНЧИМЭГ Д.ОЮУНЖАРГАЛ Д.ОЮУН 10 10 Агуулгыг дутуу заасан,.Мэдлэг дутмаг эзэмшсэн.Сурагчид аргаа олохгүй байсан. Судалгаанд хамрагдсан багш нарын 73.8% нь сайн 26.1% нь дунд гэж үнэлсэн бөгөөд тааруу гэж хариулаагүй байна. Яагаав ахицтай үнэлэгдсэн бэ? Сайн гэж үнэлсэн багш нарын хувьд: Бараг бүх сурагчид 85-100% үзэж тэмдэглэсэн.Теле хичээл хийх арга барилд суралцаж эхэлсэн. Хэрэглэгдэхүүн сайтай сэтгэхүйд тохирсон арга аргачиллаар явсан. Өдөр болгон эцэг эхтэй холбогдож ажилласан.Үр дүн 90-100 % тай байсан.Гүйцэтгэл сайн байгаа .Оролцоо массаараа жигд тэмдэглэх чавдар ахисан ч өөрт мэдлэг болж үлдэх тал дээр дутмаг,Теле хичээлийг 2дахь удаа явуулж байгаа болон 1р ангитай байгаа учраас үзэхийг шаардаж шахаж үзүүлсэн. Өмнөх жилээс илүү идэвхтэй болсон. Энэ нь багш сурагч бүрийн эцэг эхтэй холбогдож шахаж ажилласантай холбоотой.7 хоног бүрээр тооцсон гүйцэтгэл сайн байсан.Сурагчид дасан зохицоход багш их нөлөөлсөн.Тв хичээлээ сайн үзэж дасгал даалгавар ханшалттаы хийсэн.Теле хичээлээ тогтмол үзсэн.Богино хугацаанд их мэдээлэл өгдөг.Эцэг эх сурагчдын оролцоо хандлага сайн байгаа.Эцэг эхтэй маш сайн хамтран ажилласан.Эцэг эхчүүд идэвхжсэн байсан.Бүх эцэг эх сурагчид маш сайн оролцож байгаа. Дунд гэж үнэлсэн багш нар: Одоо ч ялгаагүй хүүхэд теле хичээл үзэхдээ хурд гүйцэхгүй, ойлгохгүй зөвхөн хуулах л үүрэгтэй байна.Агуулга хоцрох тохиолдолд үр дүнг сайжруулах шаардлага заавал гардаг учир багш цахим хичээл нэмэлтээр хийж байгаа. 5.Цахим хичээлийг үр дүнд хүргэх өөрийн санаагаа бичнэ үү? 23 хариулт АУБ аасаа л их зүйлийг сурдаг юм шиг санагдаж байна.Гэрийн багшийн арга зүйг сайжруулан багш хамтран ажиллах хүүхдийн тухайн хичээл ойлголтыг цаг алдалгүй оношлон судлан зөвлөгөө өгөх.Сурагчидтайгаа эргэх холбоотой ажиллаж, багш өөрөө цахим хичээл бэлдэн орж байгаа.Хугацааг жаахан уртасгах агуулсан уялдааг сайжруулах.Дасгал даалгавар нэмэлтээр өгч байгаа.Цахим хичээлийн үр дүнг дээшлүүлэхэд эцэг эхэд зориулсан гарын авлага аргазүйн зөвлөгөө өгөх нь чухал. Цахим хичээлийн чанар болон эцэг эхийн хяналт чухал.Өдөр өдөрт нь бататгах Багш оролцох хэрэгтэй,Дасгал даалгаварыг сонголттой өгөх,Багш өөрийн арга зүгээрээ чиглүүлж ажиллах, агуулгыг цэгцтэй эхнээс нь орох,Гэрийн багшид туслах арга зүйн дэмжлэг үзүүлэх,Хүүхэдтэйгээ ажиллаж байгаа эцэг эхийг дэмжих,Гэрийн багшийг зөв чиглүүлэн арга
  • 11. МАТЕМАТИК СУДЛАГДАХУУНЫ ТЕЛЕ БОЛОН ЦАХИМ ХИЧЭЭЛИЙГ ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ДЭМЖИХ НЬ ЭДЦС БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ Ж. ОТГОНЧИМЭГ Д.ОЮУНЖАРГАЛ Д.ОЮУН 11 11 зүйгээр хангах,Үнэлгээ судалгаанд тулгуурлан мэдлэг чадварыг ахиулах арга зам гарц гаргалгааг олж тогтоох 6.Сургалт цахим хэлбэрт шилжсэнээр багшийн ажлын ачаалалд ямар өөрчлөлт гарсан бэ? 23 хариулт Хийсвэр тоо баримт өгөх авах .... гм ачаалал нэмэгдсэн,ачаалал их боловч цахим орчинд ажиллах чадвар нэмэгдсэн.Элдэв мэдээ тайлан, цахим орчин гар утаснаас салахаа байж, эрүүл мэндээ муутгаж байна.Ачаалалтай байнаа.Байнгын утас, компьютертай ажиллаж, ачаалал хэтэрхий ихсэж, нүд болон толгой байнга өвдөж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж бна.Багш сурагчын цахим орчны хэрэглээ ихсэж эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.Ажлын ачаалал ихэссэн.Ажил их нэмэгдсэн дээ.Агуулгыг багцлан заасан.цахим орчинд олон цагаар суух, үүнээс шалтгаалж эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Улаанбаатар хот, хөдөө орон нутаг аймаг сумдын 102 багшаас түүврээр дээрх судалгааг авч үзэхэд
  • 12. МАТЕМАТИК СУДЛАГДАХУУНЫ ТЕЛЕ БОЛОН ЦАХИМ ХИЧЭЭЛИЙГ ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ДЭМЖИХ НЬ ЭДЦС БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ Ж. ОТГОНЧИМЭГ Д.ОЮУНЖАРГАЛ Д.ОЮУН 12 12 № Хорио цээр тогтоосон хугацаа ЭДЦС-ийн багш нарын өгсөн судалгаа Бусад багш нарын өгсөн судалгааны үр дүн Сайн дунд тааруу Сайн дунд тааруу 1 Хавар 26.1 69.6 4.3 7.8 61.8 30.4 2 Намар 73.9 26.1 0 26.5 61.8 11.8 Зөрүү 47.8% 43.5% 18.7% 18.6% 3.4 Судалгааны ач холбогдол: 1. Сурагчдад сурах арга барил эзэмшихэд дэмжлэг болно. 2. Эцэг эхийн хүүхэдтэйгээ ажиллах арга зүйд дэмжлэг туслалцаа чиглүүлэг өгнө. 3. Багшид “Судлаач” байх хэрэгцээ, суралцахуйн хандлагыг өөрчлөхөд дэмжлэг болох өөрийн арга зүйгээ сайжруулах,цахим орчинд ажиллах чадвараа ахиулах,ажлын ачааллаа багасгах тохируулахад хэрэгтэй. 3.5 Судалгааны арга: 1.Эцэг эхчүүдээс Google forms ашиглан түүврээр асуулгын аргаар судалгаа авлаа. Судалгаанд Хөвсгөл аймгийн төвийн сургууль Улаанбаатар хот,Дунд говь,Өмнө говь аймгийн нийт 230 эцэг эх хамрагдсан. 2.Багш нараас авсан Google forms ашиглан түүврээр судалгаанд Улаанбаатар хот,Хөвсгөл, Дунд говь,Өмнө говь аймгийн хот хөдөөгийн нийт багш хамрагдсан. 3.Өөрийн сургуулийн багш нараас мөн дээрх судалгааг авч судалгааны үр дүнд анализ хийлээ. Судалгааны хэсгийн бичвэрийн таксономи:  Онолын ном, хэвлэл уншиж судлах, интернэт зэрэг эх сурвалжаас шинэлэг мэдээлэл хайх.  Түүвэр судалгааны аргаар: Ажиглалт, асуулгын арга  Тоон ба чанарын судалгааны дүгнэлтүүд хийх.  Туршил хэрэгжүүлэх, үр дүнгээ тооцоолох ДӨРӨВ. ТӨЛӨВЛӨЛТ, ТУРШИЛТ ҮР ДҮН .1 Теле хичээлийн тэмдэглэл болон шинжлэн судлах арга Хөл хорионы үед сурагчдад боловсролыг тасралтгүй олгож тэднийг чиглүүлэн хөгжих боломжийг хангах үүднээс 2020 оны 2,3,4,5,11,12 саруудад Теле хичээлийг бэлтгэн хүргүүлж байгаатай холбогдуулан багш сурагчдын хандлага болоод арга барил өөрчлөгдөх шаардлага зайлшгүй тулгарсан билээ. Бид эхний хөл хорионы үед нэлээдгүй их бэрхшээлтэй тулгарч түүнийгээ даван туулах арга замыг эрэлхийлж ирлээ. Теле хичээлийг үзэж байгаа үед хичээл заагч багшийн чиглүүлэггүйгээр явах боломжгүй юм байна гэдгийг бага ангийн сурагчдын эцэг эхчүүд ойлгож багштайгаа эргэх холбоотойгоор ажиллах хэрэгцээ шаардлага тэдэнд гарч ирнэ. Энэ үед багш гэрийн багштай хэрхэн хамтарч ажиллах төлөвлөгөө аргыг боловсруулан өөрийн заах аргыг гэрийн багшийн аргатай уялдуулж үр дүнд хүргэнэ.
  • 13. МАТЕМАТИК СУДЛАГДАХУУНЫ ТЕЛЕ БОЛОН ЦАХИМ ХИЧЭЭЛИЙГ ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ДЭМЖИХ НЬ ЭДЦС БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ Ж. ОТГОНЧИМЭГ Д.ОЮУНЖАРГАЛ Д.ОЮУН 13 13 Энэ хугацаанд 2-р ангийн матетикийн хичээлийн 23 сэдвээр 29 цагийн теле хичээлийг 81.8% үзэж судласан бөгөөд эдгээр сэдвүүд нь сурагчдын шинжлэх ухааны хөгжилд олон талын хувь нэмрээ оруулж өгч байлаа. Хаврын теле хичээлийн хамрагдалтын судалгааг хүснэгтээр харуулав. Энэхүү судалгаанаас харахад теле хичээлийн хамрагдалт хангалттай түвшинд явагдсан ажиглагдаж байгаа боловч намрын хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхэд заах аргын нэгдлийн багш нартай хамтран өмнөх ангийн агуулгаар сурагчдын мэдлэг чавдарыг үнэлж Оношлох үнэлгээ-1 авч үзэхэд хангалтгүй түвшинд гарч ирлээ. Теле болон цахим хичээлийг хийж байх үед сурагчдад олон талын бэрхшээлүүд тулгарч байсны нэг нь хичээл давтуулж буй хүний арга барил тааруу мэдлэг дутмаг гэх шалтгаан байлаа.Иймд 9сараас 10 сарын хооронд танхимаар хичээллэх хугацаанд орхигдсон агуулгыг нөхөн гүйцээх ажлыг ЗАН-ээр төлөвлөгөө гарган ээлжит хичээл бүр дээр 60 хором үнэлгээг тогтмол хийж үр дүнг тооцон ажилласны үр дүнд Оношлох үнэлгээ -2 ийг 20 хоногийн дараа дахин авахад үр дүнд ахиж гарсан юм. Үүний жишээ зөвхөн нэг ангиар харуулбал: Явцад хийсэн 60 хором үнэлгээний хэсгээс 2г анги 60 хором үнэлгээ -1 гүйцэтгэл 60 хором үнэлгээ -2 гүйцэтгэл Өгүүлбэртэй бодлого бодох 54% 76% ахиц + 22% 100 хүртлэх тоог жиших эрэмбэлэх 62,3% 73% ахиц + 10.7% Илэрхийлэл бодох 59,3% 75% ахиц + 15,7% Математик хичээлийн оношлох үнэлгээний харьцуулалт 2г анги Гүйцэтгэл Анхаарах чадварууд 1 Оношлогоо-1 66,4% Харин 20 хүртлэх тооны хасах үйлдэл илэрхийллийг задлан бодож үйлдлийг гүйцэтгэх, давхар үйлдэлтэй бодлогыг товч бичиглэл хийж бодох , бодлого бодоод тайлбар бичихэд хүүхэд бүрийн чадвар харилцан адилгүй байгаа учраас багш энэ агуулгыг нөхөн гүйцээж ороход анхааран ажиллах шаардлагатай байна
  • 14. МАТЕМАТИК СУДЛАГДАХУУНЫ ТЕЛЕ БОЛОН ЦАХИМ ХИЧЭЭЛИЙГ ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ДЭМЖИХ НЬ ЭДЦС БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ Ж. ОТГОНЧИМЭГ Д.ОЮУНЖАРГАЛ Д.ОЮУН 14 14 2 Оношлогоо-2 85,5% ахиц +19,1% Харин 20 хүртлэх тооны хасах үйлдэл илэрхийллийг задлан бодож үйлдлийг гүйцэтгэх, давхар үйлдэлтэй бодлогыг товч бичиглэл хийж бодох , бодлого бодоод тайлбар бичихэд хүүхэд бүрийн чадвар харилцан адилгүй байгаа учраас багш энэ агуулгыг нөхөн гүйцээж ороход анхааран ажиллаж өмнөх шалгалтаас +10% аас +15% -н ахиц гаргалаа. 4.2 Теле хичээлийн үр дүнг явцын үнэлгээгээр дэмжих нь Бидний нөхцөл байдал дахин хөл хорины үед шилжсэн нь багш бидний хувьд өмнөх алдааг дахин давтахгүй байх Том харицлагатай нүүр тулгарч дор бүрнээ өөрийн ажилд ахиц дэвшил гаргахыг чармайн ажиллаж байна.Иймд багш бүр теле хичээлд сурагчдаа бүрэн хамруулах чиглүүлэг өгөхийн сацуу зөвхөн тэмдэглэлд анхаарах бус чанарт анхааран ажиллах шаардлагатай боллоо. Бид ангийн сурагчдын теле хичээлээс олж авсан мэдлэг чадварыг 60 хормын үнэлгээгээр үнэлэн эцэг эхчүүдэд танилцуулсанаар тэднийг өөрийн сургалтын үйл ажиллагаанд татан оролцуулж гэр гэртээ өөрийн хүүхэдтэйгээ ажиллах хэрэгцээ шаардлага байгааг ойлгуулан СУРАГЧ-БАГШ-ЭЦЭГ ЭХ гэсэн тасралтгүй холбоог бий болголоо. Үйл ажиллагаа: Теле хичээлийн агуулгыг судлан ээлжит шинэ агуулга бүр дээр “60 хором” бэлтгэн ангийн бүх хүүхдийг судлан үнэлж Гэрийн багшид чиглүүлэг зөвлөгөөг бэлтгэн хүргүүлж үр дүнг дахин 60 хором үнэлгээгээр авч ахицыг үнэлж дүгнэлээ.  Теле хичээлийн сэдэв агуулгын хүрээнд бэлтгэсэн “60 хором” шалгалтын хэсгээс:  60 хором үнэлгээ хийж тухайн хичээлтэй холбогдох зөвлөгөөг хүргүүлэн ажилласан үйл ажиллагааны хэсгээс
  • 15. МАТЕМАТИК СУДЛАГДАХУУНЫ ТЕЛЕ БОЛОН ЦАХИМ ХИЧЭЭЛИЙГ ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ДЭМЖИХ НЬ ЭДЦС БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ Ж. ОТГОНЧИМЭГ Д.ОЮУНЖАРГАЛ Д.ОЮУН 15 15  Гэрийн багшид зөвлөгөө чиглүүлэг хүргүүлсэний дараа дахин авсан 60 хормын үнэлгээний хэсгээс: Нийлбэрийн утгыг үржвэрт бичих Үржвэрийг нийлбэр хэлбэрт бичих Үржвэрийн утгыг жиших Илэрхийлэл бодох Бодлого ойлгож бодох Ам-100% Ам-100% Ам-100% Ам-100% Ам-100%  Теле хичээл болон цахим хичээлийн үед үнэлгээний мөрөөр ажилласан байдал № Хийсэн ажлын чиглэл Явуулсан үйл ажиллагаа 1 Тухайн теле хичээл үзээд тэмдэглэл хөтөлсний дараах 60 хором  2020.11.11 ний хичээлийг судалгаа бичиж буй 3 багшийн ангийн сурагчдын 35- 50орчим хувь үзсэн байлаа.Сурагчдын хамрагдалт маш бага байсан тул эцэг эх сурагчдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор өмнөх өдрийн заасан хичээлийн агуулгаар 11сарын 12нд 60 хормын үнэлгээг авахад хамрагдалт 70-80% болж өссөн.  Мөн эцэг эхийн боломжид тулгуурлан хамрагдалтыг нэмэгдүүлэхийн тулд өдөр бүр эцэг эхтэй утсаар чатаар,видео коллоор гм цахим орчинд холбогдож болох бүх аргаар холбогдсоны үр дүнд хүүхэд бүр теле хичээлээ үзэх хамрагдалт 90-ээс дээш хувьтай болсон.  Эхний 2 долоо хоногт тухайн өдөр бүрийн заагдсан хичээлийн тэмдэглэлийг нь үзэх,хичээлийн агуулгаар 60 хормын үнэлгээг авах ажлыг зохион байгуулсан.  Сурагчдын хамрагдалт эцэг эхийн оролцоо нэмэгдсэний дараа 3р долоо хоногоос нь агуулгыг багцлан 60 хормын үнэлгээг 7 хоногт мх,математик гм судлагдахуун тус бүрээр 1 удаа авах ажлыг хийж байна. 2 Өмнөх үнэлгээнд тулгуурлан хичээл заагч багш цахим хичээл бэлдэн сурагчдад хүргэсний дараах 60 хормын үнэлгээ Хичээл заагч багш 60 хормын үнэлгээ авсаныхаа дараа хүүхэд нэг бүрийн гүйцэтгэлд анхаарч хоцорч буй агуулга болон ойлгоогүй зүйл дээр нь тулгуурлан нэмэлт цахим хичээл бэлдэн ангийн грүпт байршуулах,хүүхэд бүртэйгээ холбогдон заавар зөвлөгөө өгөх ажлыг өдөр бүр хийж гүйцэтгэв. 3 Эцэг эх гэрийн багштай хичээл заагч багш өөрийн арга барилаа нэгтгэх  Багшийн бэлдсэн хичээл болон теле хичээлийг хүүхэд хийх явцад гэрийн багш нар хүүхдэд туслалцаа болон дэмжлэг үзүүлэхдээ арга зүйн хувьд дутмаг байсан тул хичээл заагч багш тухай бүрт нь эцэг эхэд арга зүйн зөвлөгөө чиглүүлгийг бүх эцэг эхэд өгөх,ганцаарчилсан дэмжлэг өгөх гм олон арга хэлбэрээр явуулсан. 4.3 Нэгтгэн дүгнэх, үр дүнг хэлэлцэх Үр дүн: Бидний өдөр тутмын энэхүү үйл ажиллагааны үр дүнд багш теле болон цахим хичээлийг хийлгэх гэж эцэг эх хүүхэд бүрийн араас хөөцөлдөх бус эцэг эх болон Гэрийн багш нь багшаас асуух, зөвлөгөө авах, арга зүйг судлах эрэл хайгуул хийж хамтран ажиллаж өөрийн
  • 16. МАТЕМАТИК СУДЛАГДАХУУНЫ ТЕЛЕ БОЛОН ЦАХИМ ХИЧЭЭЛИЙГ ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ДЭМЖИХ НЬ ЭДЦС БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ Ж. ОТГОНЧИМЭГ Д.ОЮУНЖАРГАЛ Д.ОЮУН 16 16 хүүхдийн мэдлэгийг чадваржуулахад анхаарч ажилладаг болж багшийн ажлыг маш их ойлгон багшид урам өгч дэмждэг болсон юм. Энэ нь дараах судалгаагар нотлогдон харагдаж байна. ТАВ. ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ 5.1 АЛДААНЫ ДҮГНЭЛТ: Теле хичээлээр орж байгаа ээлжит хичээл бүр дээр 60 хормын үнэлгээг бэлтгэн оруулж оношлогоог илүү бодит болгоход багагүй саад бэрхшээл тулгарсан. Үүнд: 1. Теле хичээлээр ороогүй орхигдсон агуулгыг багш өөрөө цахимаар бэлтгэн хийлгэхэд багшийн бэлдсэн хичээлээ илүү хийгээд дараагийн теле хичээлийг хийхгүй орхих. Үүнийг багш өөрийн цахимаар бэлтгэсэн хичээлээ тухайн өдрийн теле хичээлд хийж буй судалгаа оношлогоонд сурагчдаа 100% хамруулан дүгнэлтээ хийсний дараа цахим хичээлээ оруулж байв. 2. Эцэг эх бүрийн цахим орчинд ажиллах мэдлэг өөр байлаа. Жишээ нь: Энэхүү аргыг туршин хэрэгжүүлэх эхний үед ангийн сурагчдын гэрийн багш бүрд энэ аргаа хүлээн зөвшөөрүүлж хандлагыг өөрчлөх нь чухал байсан үүнд нэлээд цаг зарцуулагдсан. 3. Өрх бүрд хэрэглэж байгаа цахим хэрэглээ өрх бүрийн амьдралын түвшин ялгаатай тул тэр болгонд цаг алдалгүй хүргэх нь чухал байв 4. 60 хормын үнэлгээг хийхэд гэрийн багш хөндлөнгөөс туслалцаа үзүүлэхгүй бодит үнэлгээг авахад эхний хэдэн үнэлгээн дээр илүү их гарч байлаа. Энэ байдлыг Гэрийн багшийн хандлагыг өөрчлөн түүнтэй арга зүйгээ нэгтгэж чадсанаар асуудал шийдэгдэж байлаа. 5.2 ОЛОЛТЫН ДҮГНЭЛТ: 1. Гэрийн багшийн арга зүйг багшийн арга зүйд уялдуулан нэгтгэж чадсанаар Теле хичээлээр гарсан агуулга бүрд сурагчдыг мэдлэг чадварыг илрүүлэх 60 хормын үнэлгээ илүү бодит тал руугаа чиглэсэн. 2. Сурагчдын бие даан сурах арга барилыг эзэмшихэд ахиц гарч байгаа нь илт байв 3. Гэрийн багшийн болон тухайн гэр бүлийн сэтгэл ханамж дээшилсэн 4. Багшийн цахим техник ашиглах арга зүй, ур чадвар дээшилсэн 5. Эцэг эх багшийн ажлын ачааллыг мэдэрч ойлгож дэмжлэг үзүүлэх болсон 6. Багш болон эцэг эх, сурагчдын эргэх холбоо улам батажсан 7. Сурагчид заавал танхимаар үр дүнтэй суралцдаг гэсэн эцэг эхийн хандлагыг өөрчилсөн. 8. Цахим хэрэглээг зөв ашиглах аргад сургасан 9. Гэр бүл болон гэрийн багш, сурагч багшийн хооронд амьд харилцаа бий болсон 5.3 СУДАЛГААНЫ НЭГДСЭН ДҮГНЭЛТ: Хөл хорионы улмаас хичээл цахимаар орж байгаа одоо үед хүүхэд бүрээ теле хичээлд хамруулах, тэднийг үр дүнтэй суралцаж багаад бодит үнэлгээ судалгаа хийх, агуулгыг хоцрогдлыг аль болох бага байлгахад гол анхаарлаа хандуулах юм. Үүнийг хийхийг тулд багш биднээс багагүй хөдөлмөр, ур чадвар, цаг хугацаа шаардагдах нь зайлшгүй. Иймд теле хичээлийг үзсэн үзээгүй сурагчдын тоон судалгаанаас илүү тухайн хичээлийг хэрхэн ойлгож
  • 17. МАТЕМАТИК СУДЛАГДАХУУНЫ ТЕЛЕ БОЛОН ЦАХИМ ХИЧЭЭЛИЙГ ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ДЭМЖИХ НЬ ЭДЦС БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ Ж. ОТГОНЧИМЭГ Д.ОЮУНЖАРГАЛ Д.ОЮУН 17 17 мэдлэг болгож чадсаныг явцын 60 хормын шалгалтаар илрүүлэн Гэрийн багшийн арга зүйг багшийн арга зүйд чиглүүлж тусламж дэмжлэг үзүүлэх эргэх холбооогоор цахим хичээлийг үр дүнд хүргэсэн арга зүй туршлагаасаа та бүхэнд хүргэлээ. Энэхүү туршилт судалгааны үр дүнд дараах өөрчлөлтүүд гарсан. 1. Танхимын үеийн өдөр тутмын тогтмолжсон үйл ажиллагаа 60 хормын үнэлгээгээр сурагчдыг оношлон эцэг эхтэй эргэх холбоонд ороход явцын үнэлгээг ашигласан учраас эцэг эх хүүхэд бүрийг цаг алдалгүй чиглүүлж чадсан 2. Теле хичээл болон цахим хичээлийн үед тоон мэдээллээс илүү бодит үнэлгээ рүү чиглэсэн 3. Энэ үед гарч байсан асуудлыг хугацаа алдалгүй олж илрүүлэх чадвар нэмэгдсэн 4. Явцын үнэлгээ бүрээс гарах үр дүнд олон талаас хандах гэрийн багш бүрийн арга зүйг зөв чиглүүлэх арга зүй сайжирсан Хот хөдөө өөрийн орон нутгийн багш нараас түүврээр авсан судалгаанд дийлэнх нь хавар болон намрын теле хичээлийн үнэлгээг “дунд” гэж үнэлсэн байгааг ажиглахад тэд ямар нэгэн гарц гаргалгааг эрэлхийсэн хэвээр байгаа нь харагдаж байна. Гэтэл Эрдмийн далай цогцолбор сургуулийн бага боловсролын 25 багшийн дийлэнх нь буюу 17 багш -73,9% нь “сайн”, 6 багш- 26,1% нь дунд гэж өгсөн нь 60 хормын үнэлгээгээр сурагчдын явцыг үнэлж дүгнэн хэрхэн сайжруулах арга зүйн зөвлөгөөг гэрийн багшид өгч хамтран ажилласны үр дүн гэж үзэж байна. Иймд явцын үнэлгээ буюу 60 хормын үнэлгээгээр дамжуулан сурагчдын мэдлэг чадварыг үнэлж дүгнэсний үр дүнд гэрийн багшийг -багшийн өөрийн арга зүйтэй уялдуулан нэг чигт болгож чадсанаараа цахим хичээлийг үр дүнд хүргэж болох нь судалгаагаар нотлогдож байна.
  • 18. МАТЕМАТИК СУДЛАГДАХУУНЫ ТЕЛЕ БОЛОН ЦАХИМ ХИЧЭЭЛИЙГ ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ДЭМЖИХ НЬ ЭДЦС БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ Ж. ОТГОНЧИМЭГ Д.ОЮУНЖАРГАЛ Д.ОЮУН 18 18 ЗУРГАА. ХАВСРАЛТ 6.1 Ном зүй o Баасандорж.Ц “Сургалтын арга-Эрэл, Олз” УБ 2011 o Боз.И “Анги удирдах урлаг”. УБ. 2005 o Ичинхорлоо.Ш “Судалгааны ажлын үндэс” УБ.2011 o Ичинхорлоо.Ш “Сургалтын аргазүйн шинэчлэл” УБ.2009 o Интернэтийн эх сурвалжууд o МУБИС багш Д.Ганболд “Явцын үнэлгээ” 2019 он o Рон Хаббард “Хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын технологи” o Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх суралцахуйн удирдамж УБ.2019 он o Бага боловсролын шинэчилсэн цөм хөтөлбөр УБ 2019 он o Пүрэвдорж.Ч.”Багшлахуйн менежмент”.Уб.,2010 он o БҮТ. “Бага боловсролын математик, унших чадварын үндэсний үнэлгээ-2008”.Уб., 2008 он
  • 19. МАТЕМАТИК СУДЛАГДАХУУНЫ ТЕЛЕ БОЛОН ЦАХИМ ХИЧЭЭЛИЙГ ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ДЭМЖИХ НЬ ЭДЦС БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ Ж. ОТГОНЧИМЭГ Д.ОЮУНЖАРГАЛ Д.ОЮУН 19 19 6.2 Хавсралт:  Теле хичээлээр 2,3-р ангийн математикийн сэдвийг судалсан байдал. Энэхүү судалгааны үндсэн дээр багш 60 хормын үнэлгээг авч бататгал цахим хичээлүүдийг бэлтгэн хүргүүлж нэмэлт дасгал даалгавраар гэрийн багшийг чиглүүлэн ажиллаж ахицыг тооцож байна.  2г ангийн Теле болон цахим хичээл үзсэн судалгаа, 60 хормын шалгалтын анализын хүснэгт багшийн хувийн журнал тэмдэглэлээс  1а ангийн Теле болон цахим хичээл үзсэн судалгаа, 60 хормын шалгалтын анализын хүснэгт багшийн хувийн журнал тэмдэглэлээс
  • 20. МАТЕМАТИК СУДЛАГДАХУУНЫ ТЕЛЕ БОЛОН ЦАХИМ ХИЧЭЭЛИЙГ ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ДЭМЖИХ НЬ ЭДЦС БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ Ж. ОТГОНЧИМЭГ Д.ОЮУНЖАРГАЛ Д.ОЮУН 20 20  3б ангийн Теле болон цахим хичээл үзсэн судалгаа, 60 хормын шалгалтын анализын хүснэгт багшийн хувийн журнал тэмдэглэлээс