SlideShare una empresa de Scribd logo
1 de 13
1
Сайн хичээлийн туршлага дээр тулгуурлан багш ажлын байрандаа хөгжих нь
Агуулга:
1. Удиртгал
2. Зорилго
3. Зорилт
4. Онол
5. Судалгаа
6. Туршин хэрэгжүүлэлт
7. Дүгнэлт
8. Ном зүй
1.Удиртгал
Улс нийгмийн хөгжлийн гол шалгуур үзүүлэлт нь хүний хөгжил бөгөөд хүнийг
хөгжүүлэхэд боловсролын хөгжил хамгаас чухал үүрэгтэй. Боловсролын хөгжил
шинэчлэлийг авч явагч хэрэгжүүлэгч нь багш учраас багшийн хөгжил бол
нийгмийн өмнө тавигдаж байгаа чухал асуудлын нэг юм.
Улсын Их Хурлаас баталсан Монгол улсын засгийн газрын 2012-2016 оны үйл
ажиллагааны хөтөлбөрт: ‘’ ...эх оронч сэтгэлгээтэй ,амьдрах ухаанд суралцсан
иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн ‘’Зөв Монгол хүүхэд’’ хөтөлбөр боловсруулж
хэрэгжүүлнэ ’’гэж заажээ.Энэ үзэл санааг хэрэгжүүлэх арга зам нь хүүхэд нэг
бүрийн авьяас сонирхлыг нээн илрүүлж ,тэдний онцлогт тохирсон сургалтын
технологи аргыг боловсруулан хичээл, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх нь багш
бүрийн үүрэг болоод байна.
Багшийн хөгжлөөс хүний,улсын,цаашлаад дэлхийн хөгжил хамаатай болохоор
нэг талаас багшаа хөгжүүлэх төрийн бодлого, нөгөө талаас багш нар өөрсдөө
хөгжих зүтгэл эрмэлзлэл чухлаар тавигдаж байна гэсэн үг.Үүнтэй уялдан төрөөс
боловсролын тухай хуулийн 28-р зүйлийн 1,2-р заалтыг үндэслэн багш ажлын
байрандаа тасралтгүй хөгжих таатай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Багшийн
хөгжил”хөтөлбөрийг сайдын 2012 оны А136-р тушаалаар баталсан. Энэ
хүрээнд хүүхэд нэг бүрийг хөгжүүлдэг багшийг төлөвшүүлж , сайн туршлагыг нь
түгээх, ингэснээр багш ажлын байрандаа хөгжих хамтран ажиллах боломжтой
юм гэж үзсэн.Нөгөө талаас багшийн ажлын байрны тодорхойлолтонд зааснаар
багшийн хийх гол үйл ажиллагаанд:
 Багш өөрийн болон бусад багш нарын хичээлд дүгнэлт хийх
 ЗАН-ийн (мэргэжлийн ) багш нартай хамтран ажиллах
 Мэргэжил арга зүйгээ ажлын байрандаа тасралтгүй дээшлүүлэх
 Судалгаа шинжилгээний ажил хийх зэргийг тусган оруулсан нь багш
ажлын байрандаа хамтран ажиллах,хамтын ажиллагааныхаа үр дүнд
хөгжих шаардлагатайг харуулж байна.
Багш хөгжих олон арга замууд байдгаас өнөө үед сайн хичээлийн
2
туршлагыг хуваалцан хамтран ажиллах нь багшийн хөгжлийн гол
шаардлага болж байна. Иймээс энэ сэдвийг сонгох болсон юм.
2. Зорилго
Сайн хичээлийн туршлагаас суралцснаар багш ажлын байрандаа хэрхэн
хөгжих боломжийг тодорхойлох
3.Зорилт
 Сайн хичээлийн туршлагыг багш сурагчид хэрхэн ойлгож дэмжиж
байгаа талаар судлах
 Сайн хичээлийн туршлагыг хэрэгжүүлснээр багш сурагчдад гарч
байгаа өөрчлөлт хандлагуудыг судлах
 Сайн хичээлийн туршлагын хүрээнд хийгдэж байгаа сургалтын үйл
ажиллагаанууд, үр дүнгийн талаар судлах
Судалгааны шинэлэг тал
 Сайн хичээлийн туршлага дээр тулгуурлан хүүхэд бүрийг хөгжүүлэх
боломжийн талаар судалж байгаагаараа
 Сайн хичээлийн туршлагыг судлан өөрийн заадаг хичээлдээ туршин
хэрэглэж түүнийгээ танилцуулж байгаагаараа
Судалгааны арга
 Мэдээллийг цуглуулахад-Туршилтын арга,асуулга ярилцлагын арга
 Мэдээллийг боловсруулахад-Анализын аргыг ашигласан болно.
Туршилтын арга: Сайн хичээлийн туршлагыг хичээлд хэрэглэснээр багш хөгжих
боломжийг туршиж үзэв.
Асуулгын арга: Сайн хичээлийн туршлагыг хэрэглэснээр багш сурагчдад гарч
байгаа хандлага өөрчлөлтийг тодорхойлох
Фокус бүлгийн ярилцлага: Судалж буй сэдвийн хүрээнд шинжлэн тогтоох
тодруулах зорилгоор багш сурагчидтай ярилцлага хийв.
4. Онолын үндэслэл
Дани улсын мэргэжилтэн багш Жонни Балтзерсен ” Багш мэргэжлийн хувьд
хөгжих олон арга зам байгаа ч тэдгээрийн дотроос ажлын байрандаа өөрийн
өдөр тутмын хийдэг ажилдаа дүн шинжилгээ хийж ,шинийг санаачлан
хэрэгжүүлж,хэрэгжүүлсэн ажлаа үнэлэн юу нь болж байгаа ,юуг нь сайжруулах
3
хэрэгтэйгээ эргэцүүлж сайжруулан турших зэрэг үйлийг давтан хийж багш
нартайгаа хамтран ажилласны дүнд хөгжих нь илүү үр дүнтэй арга юм” гэжээ.
Багшийн хөгжлийн талаар техникийн,шинжээчийн,экологийн зэрэг үзэл
баримтлал сургалтын,мэргэжлийн,хөгжлийн,шинэчлэлийн зэрэг загвар
байдаг.Тухайлбал багшийн хөгжлийн сургалтын загвар нь зарим талаар мэдлэг
дутах ур чадвараа ахиулах хэрэгцээ гарсан үед тэдгээрийг нөхөн бүрдүүлэхэд
хэрэглэвэл зохимжтой.Сургалтын хэрэглэгдэхүүн сурах бичиг ном гарын авлага
тоног төхөөрөмж хүрэлцээтэй баялаг орчинг багшид бүрдүүлж өгөхийг
мэргэжлийн хөгжлийн загвар эрхэмлэдэг бол шинэчлэлийн загварт багш нар
дангаараа болон хамтран хөгжих улмаар хийснээ дахин хийх ,эргэн хянах ,шинэ
зүйл сэтгэх өнгөрснөө сэргээх дахин үнэлэх тэргүүтэй идэвхтэй үйл ажиллагааг
голчилдог. Эдгээр загварын дундаас өдөр тутмын мэргэжлийн практик үйл
ажиллагааны явцад бусадтай хамтран суралцдаг шинэчлэлийн загварыг илүү
үр дүнтэйд тооцож байна.
Данида-гийн “Хөдөөгийн сургуулийн хөгжил”,Японы ОУ-ын Хамтын
Ажиллагааны Байгууллагын ЖАЙКА дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн
“Багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх”
төслүүд нь багш мэргэжлийн практик үйл ажиллагааныхаа явцад хөгжих
боломж арга зүйг манай улсын боловсролын хөгжилд нэвтрүүлэх талаар
томоохон алхмуудыг хийсэн.
“Багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх”
төслийн онцлог нь хүүхдийг хөгжүүлэхэд чиглэсэн багшийн арга зүйн хөгжлийг
дэмжихэд чиглэсэн оюуны материаллаг бус хөрөнгө оруулалтын хэлбэртэй
ерөнхий боловсрол болон дээд боловсролын залгамж холбоо хамтын
ажиллагааг жинхэнэ утгаар нь хангаж байсан. Төслийн хүрээнд ЕБС-ийн багш
нарыг хичээлийн судалгааны арга зүйд сургаж, хичээлийн судалгааг
хэрэгжүүлэх ажлыг хийж сургасан.
Хичээлийн судалгаа гэдэг нь багш нар багшлах ур чадвар арга зүйгээ
системтэйгээр хөгжүүлэхэд чиглэсэн мэргэжлийн үйл ажиллагаа. Өөрөөр
хэлбэл Багш арга зүйгээ бусад багш нарт үзүүлэн тэдний зөвлөгөөөг авах
замаар өөрийн арга зүйгээ улам сайжруулахын хамт сайжруулсан арга зүйгээ
олон багш нарт түгээн дэлгэрүүлэх юм.
Хөтөлбөр боловсруулах хичээл заах хичээлд ажиглалт хэлэлцүүлэг хийх зэрэг
нь хичээлийн судалгаанд хамрагдах бөгөөд өнөөгийн сайн хичээлийн үндэс
болж байна. Сайн хичээл гэж чухам юуг хэлэх вэ?
“Сайн хичээл”гэдэг нь хүүхэд бүрийн оролцоог хангасан тэднийг
хөгжүүлж чадсан зорилгодоо хүрэх үйлийн алхмуудыг дэмжсэн арга
зүйтэй,орчин, агуулга,хэрэглэгдэхүүн,үнэлгээ бүхий багш сурагчийн
хамтын идэвхтэй суралцахуй гэдэг утгаараа дараах гол шалгууртай
байна.
4
 Залгамж холбоотой гол чадварыг зорилго болгосон нэгж хичээлийн
төлөвлөлттэй байх
 Зорилгод хүрэх зорилтуудаараа, үйлийн алхмуудаараа,ээлжит хичээлийн
цагийн баримжааг гаргасан байдал
 Гол зорилгоо болгосон чадварыг бусад чадварууд нь дэмжин нэгдмэл
цогц байдлаар илэрч байгаа байдал
 Хүүхэд бүрийн сонирхол хэрэгцээнд зохицсон агуулга нь сонгогдсон
байдал
 Хүүхэд бүр өөрийн зорилгод хүрэхээр оролцож буй байдал
 Багш сурагчдын баг нэг зорилгын төлөө хамтран ажиллаж байгаа байдал
 Хэрэглэгдэхүүн хүртээмжтэй шаардлага хангасан үйлийн болон сэтгэл
зүйн эерэг ээлтэй орчин бүрдсэн байдал
 Багш, сурагч, баг зорилтоо хангасан эсэхээ (ялгаатай түвшин байж
болно) өөрөө, хамтран суралцагч нь,багш нь,бусад хүмүүс үнэлэх
боломжийг бүрдүүлсэн байдал зэргээр үнэлэгдэнэ.
“Сайн хичээл”-ийн төлөвлөлт
 Зорилго бүтцийг тодорхой болгох
 Зохион байгуулалт
 Арга зүй, орчин,хэрэглэгдэхүүнээ сонгох
 Явцын үнэлгээ төлөвлөх
Хичээлийн ажиглалт
Хичээл ажиглана гэдэг нь сурагчдын хийж буй үйлийн явц ,хандлага,ороцооны
өөрчлөлтийг ажиглана гэсэн үг.
“Сайн хичээл”-ийг ажиглахын өмнө дараах бэлтгэл хангагдсан байна.
 Хичээлд суух ажиглагчдын тоог тооцсон байх
 Хичээлийн төлөвлөлт ажиглалтын хуудас болон саналын хуудсыг тараах
 Ажиглагчдад хичээлийн зорилгыг тайлбарлаж юуг яаж ажиглах талаар
зааварчилгаа өгөх
 Хичээл эхлэхээс өмнө бичлэг хийх ,зураг авах хүнээ товлон техник
хэрэгслээ байрлуулсан байх
 Хичээлийн үйл ажиллаанд хөндлөнгөөс оролцохгүй байх сурагчийн
анхаарлыг сарниулахгүй байхыг анхааруулах
5
 Хичээл ажиглалт нь 3 үе шаттай явагдана.
Хичээлд ажиглагчдад зөвлөх нь:
 Ажиглагч багшид зөвлөгөө өгөх,хэлэлцүүлэгт ашиглах зорилгоор үйлийн
алхам бүрд хүүхдэд гарч буй өөрчлөлтийг тэмдэглэх
 Ажиглагч хичээлийн дараа зорилгоо хангасан болон идэвх муутай
оролцсон сурагчаас товч ярилцлага авч хэлэлцүүлэгт ашиглана.
Хичээлийн үе шат Хичээлийн ажиглалт
Хичээлийн эхэнд  Суралцагчийн хүсэл эрмэлзэл өрнөсөн эсэх
 Хичээлийг сонирхож байгаа эсэх
 Анги танхим,орчин бүрдсэн эсэх
Хичээлийн явцад Сурагчийг:
 Зорилгоо ойлгосон эсэх
 Зорилгын дагуу үйлийн алхмуудаа хийж буй эсэх
 Алхам бүрийн үр дүнг хүүхэд өөрөө,бусад
найзууд нь,багш нь мэдэж дэмжиж буй эсэх
 Ойлгомжгүй болон чадахгүй байгаагаа хүүхэд
өөрөө илэрхийлж дэмжлэг авч чадаж байгаа эсэх
 Хүүхэд бүр хийж буй үйлдэлдээ
сонирхолтой,идэвхтэй байгаа эсэхийг тэдний
яриагаар,бичгээр,асуулт хариултаар,биеийн
хэлээр илэрхийлж байгаа байдлыг ажиглана.
Сурагчдын багийг:
 Багийн гишүүн бүр хийх зүйлээ сайн ойлгосон
эсэх
 Үүргээ харуцлагатай гүйцэтгэж буй эсэх
 Баг дотроо хосоороо багийн түвшинд хамтран
ажиллаж нэг шийдвэрт хүрч буй эсэх
 Багууд хоорондоо болон багштайгаа саналаа
чөлөөтэй хуваалцан нэгдсэн шийдэлд хүрч буй
эсэх
 Баг болон суралцагсад хичээллэх үеийн дэгээ
баримталж буй эсэхийг хамтран ажиллаж байгаа
байдал, бие биедээ хүлээцтэй хандах
хандлага,харилцан тусалж буй зэргээс ажиглана.
Багшийг:
 Багш хүүхэд,баг бүрийн онцлог,ялгаатай байдалд
тохируулан зорилгоо оновчтой тодорхойлсон эсэх
 Зорилгоо хагасан эсэх
 Багшийн чиглүүлэг нь оновчтой байж хүүхэд нэг
бүрээ дэмжиж,ахиц өөрчлөлтөнд хүргэсэн эсэхийг
үг яриа,өөртөө итгэлтэй байдал,биеэ авч яваа
байдал,цагийн төлөвлөлт гэх мэтээс ажиглана.
Хичээлийн
төгсгөлд
 Суралцагчид илүү ихийг хийх,чадах,мэдэхийг хүсч
буй эсэх
 Багш,сурагч баяр баясгалантай,сэтгэл ханамжтай
байгаа эсэх
6
Хичээлийн хэлэлцүүлэг
Хичээлийн хэлэлцүүлэг гэдэг нь тухайн хичээлийг сайжруулах хүүхдэд өгөх үр
өгөөжийг нэмэгдүүлэх багш ажлын байрандаа хөгжих үйл явц юм. Ажиглалтын
зорилгоосоо шалтгаалан хэлэлцүүлэг хэд хэдэн хэлбэртэй байж болно.
 Сайжруулах(асуудлыг олж харах хэлэлцэх шийдлийг олох)
 Зөвлөн туслах (тодорхой үе шатыг сонгон хэлэлцэх сайжруулах
шийдлийг олох)
 Суралцах (хичээлийг бүхэлд нь болон хамгийн үр дүнтэй байгаа үйл
явцыг сонгож хэлэлцэн түүнд суралцах )
Хэлэлцүүлэгт оролцох бүрэлдэхүүн зохион байгууулагч
Хэлэлцүүлэг нь аль түвшинд явагдаж байгаагаас шалтгаалан зохион байгуулагч
нь өөр байна.Сургуулийн багийн түвшинд зохион байгуулагч нь багийн ахлагч
бол сургуулийн түвшинд захирал,менежер байх жишээтэй
Хэлэлцүүлэгт оролцох бүрэлдэхүүн
 Хичээл заасан багш,багш нарын баг
 Ажиглагч,суралцагч багш нарын баг
 Зөвлөгч (сургуулийн захирал,менежер,багийн ахлагч) мэргэжилтэн,арга
зүйч гэх мэт
Хэлэлцүүлэг хийх алхмууд:
1.Хэлэлцүүлгийг зохион байгуулагч хэлэлцүүлгийн үйл ажиллагааг нээж үг
хэлнэ.
2. Хичээлийг зохион байгуулсан багш (багш нарын баг) хичээлийн зорилго
түүнд хүрсэн эсэх,хичээлийн төлөвлөлт,хүүхдийн нөхцөл байдал түүнд гарсан
өөрчлөлтийн талаар дүгнэн ярина.
3.Ажиглагч багш нарын багийн гишүүд асуулт асууж,хариулт авсны дараа
сайжруулах саналаа илэрхийлэх. Эсвэл зорилгоосоо шалтгаалан өөр хөөр
хэлбэрээр хэлэлцүүлэг өрнүүлж ч болно.Жишээ нь: Зөвлөн туслах зорилготой
хэлэлцүүлэг явагдаж байгаа бол ажиглагчдыг баг болгон хичээийн тодорхой үе
шатыг сонгож ажиглуулж саналыг нэгтгэн дараа нь хэрхэн сайжруулах
шийдлийг олох, ярилцуулах замаар хэлэлцүүлэг өрнөнө.
4.Зөвлөгч нь (захирал,менежер,багийн ахлагч) саналаа хэлнэ.
 Асуудлыг олж харах,хэлэлцүүлэх
 Онолын үндэслэл баталгаа мэдээлэл хийх
 Асуудлыг шийдвэрлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх ,туслах
Хичээлийн хэлэлцүүлэгт тухайн хичээлийн видео бичлэг эсвэл сурагчдад гарч
буй өөрчлөлтийн зургийг тухайн агшинд нь авч хэлэлцүүлгийн явцад ашиглах
нь сэргээн санахад тустай.
7
5.Судалгааны хэсэг
Судалгаанд нийт 50 багш хамрагдсан ба үүнээс эмэгтэй 44 эрэгтэй 6,
ажилласан жилээр нь авч үзвэл 5 хүртэлх жил ажилласан 8, 5-12 жил
ажилласан14, 13-19 жил ажилласан 16, 20-25 жил ажилласан 8, 25-аас дээш
жил ажилласан 4, насны ангилалаар 30 хүртэлх настай 14, 31-40 настай 22, 41-
50 настай 10, 51-ээс дээш настай 4 багш байна.
Асуулт 1
Судалгаанд нийт 50 багш хамрагдсанаас 75% буюу 38 багш ажлын байрандаа
өөрийгөө хөгжүүлэх боломжтой гэж хариулсан.
Асуулт 2
Судалгаанд нийт 50 багш хамрагдснаас 60% буюу 30 нь хичээлд сууж туршлага
солилцох гэж хариулснаас үзвэл бусдын сайн туршлагаас суралцсанаараа
хөгжих боломжтой гэдгийг харуулж байна.
Үгүй
10% Заримдаа
15%
Тийм
75%
Та ажлын байрандаа өөрийгөө хөгжүүлж
чадаж байна уу?
60%20%
10%
10%
Таны бодлоор багш ажлын байрандаа хамтран
хөгжих ямар боломж байна вэ?
Хичээлд сууж туршлага солилцох Хэлэлцүүлэгт оролцох Судалгаа хийх Зөвлөгөө авах
8
Асуулт3
Судалгаанд нийт 50 багш хамрагдсанаас 46% нь хичээлийн ажиглалт судалгаа
хийхэд багш нар илүү хамтран ажилладаг.
Асуулт 4
Судалгаанд нийт 50 багш хамрагдсанаас 50% буюу 25 багш мэргэжил нэгт багш
нартайгаа хамтран ажилладаг гэдгээс харахад багш нар мэргэжил арга зүйгээ
хөгжүүлэхэд илүү анхаарч байна.
Хичээлийн
хөтөлбөр
боловсруулахад
Хичээлийн
ажиглалт судалгаа
хийх
Аргазүйгээ
дээшлүүлэхэд
Судалгааны ажил
хийхэд
24
46
26
4
Та ямар үед багш нартайгаа хамтран
ажилладаг вэ?
Мэргэжил нэгт ЗАН багш нар Сонирхлын бүлэг Бусад
50
30
10 10
Та ихэвчлэн ямар багш нартай хамтран
ажилладаг вэ?
9
Асуулт 5
Судалгаанд 50 багш хамрагдсанаас 40% буюу 20 багш хүүхэд бүрийг
хөгжүүлсэн хичээлийг сайн хичээл гэж тодорхойлсон.
Асуулт 6
Судалгаанд нийт 50 багш хамрагдсанаас 50% нь багшийн арга зүй, 30% нь
хамтын ажиллагаа өөрчлөгдөнө гэж үзсэн.
10%
15%
35%
40%
Таны бодлоор сайн хичээл гэж юуг хэлэх
вэ?
хүүхэд бүрийн сонирхол хэрэгцээнд тулгуурласан
хүүхэд бүрийн оролцоог хангасан
чадварыг зорилгоо болгосон
хүүхэд бүрийг хөгжүүлсэн
50%
20%
30%
Сайн хичээлийн туршлагаас суралцсанаар
юу өөрчлөгдөхвэ?
Багшийн арга зүй Харилцаа хандлага Хамтын ажиллагаа
10
6. Туршин хэрэгжүүлэлт:
Манай сургууль дээр энэ хичээлийн жилээс эхлэн сайн хичээлийн
өдөртэй болж сар бүр багш болгон хичээл зааж бусдынхаа хичээлж сууж сайн
туршлагаа хуваалцах болсноор багш нар хамтран ажиллаж бусдаасаа
суралцаж ажлын байрандаа өөрийгөө хөгжүүлэх нэг боломж нээгдэж байна.
ТНУ-ы хичээлийн хувьд урьд нь сурагчдыг уншуулж чээжлүүлэх түүнийгээ
багшид ярих,эсвэл багш хичээлийн агуулгаа ярьж өгчихөөд буцаагаад асуух
байдлаар хичээлийн агуулгыг гол болгож, ийм хичээлийг сайн хичээл боллоо
гэж үнэлдэг байсан бол одоо сурагчдад тодорхой аргыг ээлжит хичээл бүрээрээ
хүүхэд бүрт эзэмшүүлж чадвал тэр сайн хичээл гэж үнэлэгдэх болжээ.
Түүхийн хичээлийн хувьд баримтанд дүн шинжилгээ хийх ,эх сурвалжийг ялгах
гэсэн үндсэн хоёр аргыг дөрвөн чадвартай нь ээлжит хичээл бүрдээ тохируулан
авч явах , нийгмийн ухааны хичээлийн хувьд тохиолдлыг шинжлүүлж учир
шалтгааныг олуулах, асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх арга замыг хайхад
чиглүүлэх нь чухал юм.
Миний хувьд 10 сарын сайн хичээлийн өдрөөр 9-р ангид Түүхийн хичээлээр
Орос улс дахь Октябрийн эргэлт , Монгол улсын эдийн засгийн өөрчлөлт гэсэн
сэдвүүдээр 2 удаа баримтанд дүн шинжилгээ хийх аргаар хичээл заалаа.
Эхний удаагийн хичээлд сайжруулах зүйлүүд нэлээдгүй байсан. Жишээ нь:
Хүүхдүүдийн хувьд баримтанд дүн шинжилгээ хийх, эх сурвалжтай хэрхэн яаж
ажиллах аргаа олохгүй хурд багатай , дуу сул өөртөө итгэлгүй , хүүхэд бүрийн
оролцоо бага , идэвхтэй цөөхөн хүүхэд оролцсон хичээл болсон.
Харин 2 дахь хичээлийн хувьд багш нар дараах дүгнэлтийг хийсэн.
Хичээлд ерөнхий ажиглагчаар захирал Б.Цэрэннадмид, мэргэжлийн талаас
ажиглагчаар ТНУ-ы багш Б.Бямбадорж, О.Энхжаргал нар,багш, сурагчийн үйл
ажиллагааг математикийн багш П.Соёл-Эрдэнэ,Б.Отгонжаргал Г.Хандсүрэн нар
ажиглалт хийж,хэлэлцүүлэг өрнүүлсэн.
Энэ хичээлийн давуу тал нь хүүхэд бүрийн оролцоог хангасан амьдралд ойрхон
эмх цэгцтэй багшийн чиглүүлэг оновчтой сайн хичээл боллоо гэдэг санаа
давхцсан бол сайжруулах санал дээр мэтгэлцээний аргыг хүүхэд бүрт суулгаж
өгөх хэрэгтэйг санууллаа.
Мөн мэргэжлийн багш нар санаа авах олон сайн талууд ажиглагдсаныг
Бямбадорж,Энхжаргал нар хэлээд , математикийн багш Соёл-
Эрдэнэ,Отгонжаргал нар бид өөрсдийнхөө хичээлд тусгаад авах юм юу байна
гэдгийг харж суулаа, үнэлгээ нь их таалагдлаа сурагч бүрийн, багийн, ангийн
үнэлгээг зэрэг гаргаж ирж байгаа нь бидний хичээлд ч хэрэглэж болохоор
шинэлэг юм байна гэсэн санааг хэллээ. Математикийн багш Г.Хандсүрэн бусад
мэргэжлийн багш нар ТНУ –ы хичээлийг зөвхөн уншиж, уншсан зүйлээ ярьдаг
гэж ойлгож байсан бол энэ хичээл эрс өөр түүхэн баримт эх сурвалжид дүн
шинжилгээ хийж түүнийхээ учир шалтгааныг эрж хайхад чиглэсэн сурагчид
нэлээд чөлөөтэй үзэл бодлоо уралдуулсан өрсөлдөөнтэй хичээл боллоо гэж
дүгнэлээ.
Эндээс гарсан гол дүгнэлт бол дараагийн хичээлд зэргэлдээ сургуулийнхаа
мэргэжил нэгт багш нарыг урьж суулган туршлагаа хуваалцахаар боллоо.
Хичээл заагч багш миний хувьд өмнө нь хичээлд идэвхгүй,оролцдоггүй
сурагчид идэвхтэй ороцож байгаа нь мөн нийт хүүхдүүд хичээлийн зорилгоо
ойлгож сурах эрмэлзэл нь нэмэгдсэн нь ажиглагдсаныг дурьдаад өмнөх
хичээлээс сайжирсаны гол зүйл нь гэвэл баримтанд дүн шинжилгээ хийх аргыг
сайн ойлгуулсан энэ хичээл заагдахаас өмнө хэд хэдэн удаа энэ аргыг хүүхэд
11
бүрт гарштал нь хэлж маш олон баримт, эх сурвалжтай ажиллуулсны үр дүн
байлаа гэж бодож байна. Цаашид ээлжит хичээл бүрээ сайжруулан заах, сайн
хичээлийн технологийн санд бүртгүүлэх ингэснээрээ багш ажлын байрандаа
өөрийгөө хөгжүүлэх боломжтой юм байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ.
7. Дүгнэлт:
Багшийг хөгжүүлэх төрийн бодлого, эрдэмтэн багш Жонни Балтзерсений үзэл ,
багшийн хөгжлийн онолын шинэчлэлийн загвар, “Багшлахуйн арга зүйн
хөгжлийг
түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх” төслийн үзэл санаа , багш нараас
авсан
судалгааны үр дүн нь өнөөгийн сайн хичээлийн шаардлага , агуулгатай бүрэн
нийцэж санаанууд давхцаж байгаа нь багш сайн хичээлийн арга
технологийг эзэмшиж , туршлагаа түгээн дэлгэрүүлснээр ажлын байрандаа
тасралтгүй хөгжих боломжтой юм гэсэн дүгнэлтэнд хүрч байна.
Өөрөөр хэлбэл :нэг талаасаа ээлжит хичээл бүрээрээ хүүхэд бүрийг хөгжүүлж
чадсан багш , ажлын байрандаа хөгжих. Нөгөө талаас мэргэжил
нэгт багш нартайгаа хамтран ажилласнаар багш ажлын байрандаа хөгжих
боломжтой юм байна гэсэн дүгнэлтийг хийж байна.
12
8. Ном зүй
1.БСШУЯ Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр УБ 2015
2.Э.Эриксон, Ж.Пиаже Хүний хөгжлийн ерөнхий онол УБ 2006
3.Ч.Пүрэвдорж Багшлахуйн менежмент УБ 2010
4.БСШУЯ,ЖАЙКА хамтарсан Багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн
дэлгэрүүлэх
тогтолцоог бэхжүүлэх төслийн модуль сургалтын материал УБ 2011
5.БШУЯ-ы Хүүхэд бүрийг хөгжүүлэх хичээл үйл ажиллагааны удирдамж
зөвлөмж
13
ЗАВХАН АЙМАГ ТОСОНЦЭНГЭЛ СУМЫН Л. ЦЭНДИЙН
НЭРЭМЖИТ ЛАБОРАТОРИ СУРГУУЛЬ
Сайн хичээлийн туршлага дээр тулгуурлан багш ажлын
байрандаа хөгжих нь
Багш:
С. Удаанжаргал /түүх-нийгэм/
С. Түмэндэмбэрэл /гадаад хэл/
Г. Должинсүрэн /НТБ/
2015 он

Más contenido relacionado

La actualidad más candente

илтгэл
илтгэлилтгэл
илтгэлdelgerya
 
багшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөх
багшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөхбагшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөх
багшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөхEnkhbold1211
 
сургалтын аргууд
сургалтын аргуудсургалтын аргууд
сургалтын аргуудbayarmaa_mish
 
анги удирдах урлаг
анги удирдах урлаганги удирдах урлаг
анги удирдах урлагsaran_pap
 
урлагын үзлэгт 7б
урлагын үзлэгт 7бурлагын үзлэгт 7б
урлагын үзлэгт 7бchemistry teacher
 
хичээлийг сэдэлжүүлэлтээр хөтлөх
хичээлийг сэдэлжүүлэлтээр хөтлөххичээлийг сэдэлжүүлэлтээр хөтлөх
хичээлийг сэдэлжүүлэлтээр хөтлөхNew Mongol College of Technology
 
Сургалтын аргууд
Сургалтын аргуудСургалтын аргууд
Сургалтын аргуудAitolkin Ansagan
 
хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэхичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэtungalag
 
Илтгэл
ИлтгэлИлтгэл
Илтгэлsurenee
 
Лекц№ 7 суралцагч төвтэй сургалт
Лекц№ 7 суралцагч төвтэй сургалтЛекц№ 7 суралцагч төвтэй сургалт
Лекц№ 7 суралцагч төвтэй сургалтE-Gazarchin Online University
 
анги удирдах урлаг
анги удирдах урлаганги удирдах урлаг
анги удирдах урлагydmaa
 

La actualidad más candente (20)

UNELGEENII JURAM ZUVLUMJ
UNELGEENII JURAM ZUVLUMJUNELGEENII JURAM ZUVLUMJ
UNELGEENII JURAM ZUVLUMJ
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
багшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөх
багшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөхбагшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөх
багшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөх
 
Багш сурагчдын харилцаа
Багш сурагчдын харилцааБагш сурагчдын харилцаа
Багш сурагчдын харилцаа
 
Orchin
OrchinOrchin
Orchin
 
сургалтын аргууд
сургалтын аргуудсургалтын аргууд
сургалтын аргууд
 
анги удирдах урлаг
анги удирдах урлаганги удирдах урлаг
анги удирдах урлаг
 
урлагын үзлэгт 7б
урлагын үзлэгт 7бурлагын үзлэгт 7б
урлагын үзлэгт 7б
 
Bayaraa
BayaraaBayaraa
Bayaraa
 
хичээлийг сэдэлжүүлэлтээр хөтлөх
хичээлийг сэдэлжүүлэлтээр хөтлөххичээлийг сэдэлжүүлэлтээр хөтлөх
хичээлийг сэдэлжүүлэлтээр хөтлөх
 
Арга зүйн туршлага
Арга зүйн туршлагаАрга зүйн туршлага
Арга зүйн туршлага
 
Сургалтын аргууд
Сургалтын аргуудСургалтын аргууд
Сургалтын аргууд
 
хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэхичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэ
 
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИН
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИНБАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИН
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИН
 
Илтгэл
ИлтгэлИлтгэл
Илтгэл
 
үнэлгээ
үнэлгээүнэлгээ
үнэлгээ
 
Management
ManagementManagement
Management
 
Лекц№ 7 суралцагч төвтэй сургалт
Лекц№ 7 суралцагч төвтэй сургалтЛекц№ 7 суралцагч төвтэй сургалт
Лекц№ 7 суралцагч төвтэй сургалт
 
PDON101-Хичээл-12 -1
PDON101-Хичээл-12 -1PDON101-Хичээл-12 -1
PDON101-Хичээл-12 -1
 
анги удирдах урлаг
анги удирдах урлаганги удирдах урлаг
анги удирдах урлаг
 

Similar a сайн хичээлийн туршлага дээр тулгуурлан багш ажлын байрандаа хөгжих нь

ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэлээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэлurangua85
 
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэлээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэлbatbayarD
 
Khuvsgul- EDTSS- MXBuleg-1.pptx
Khuvsgul- EDTSS- MXBuleg-1.pptxKhuvsgul- EDTSS- MXBuleg-1.pptx
Khuvsgul- EDTSS- MXBuleg-1.pptxKhunshagaiPurevjav
 
Fukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson studyFukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson studyoyunbileg08
 
Fukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson studyFukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson studyoyunbileg08
 
баярчимэг илтгэл
баярчимэг илтгэлбаярчимэг илтгэл
баярчимэг илтгэлBadam Nasantogtoh
 
Hicheeliin sudalgaa (n.oyuntsetseg)
Hicheeliin sudalgaa (n.oyuntsetseg)Hicheeliin sudalgaa (n.oyuntsetseg)
Hicheeliin sudalgaa (n.oyuntsetseg)lxagvaochir_sh
 
Iltgel 2016-tugsuu-Setgemj
Iltgel 2016-tugsuu-Setgemj Iltgel 2016-tugsuu-Setgemj
Iltgel 2016-tugsuu-Setgemj Tugsuu0221
 
02. HEUTAGOGY - BADARCH , LKHAGVASUREN , NARANTUYA
02. HEUTAGOGY - BADARCH , LKHAGVASUREN , NARANTUYA02. HEUTAGOGY - BADARCH , LKHAGVASUREN , NARANTUYA
02. HEUTAGOGY - BADARCH , LKHAGVASUREN , NARANTUYAOpenEducationMongoli
 
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмжХичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмжСэтгэмж Цогцолбор Сургууль
 
36cf0793 4435-4275-8353-6f21e4612435
36cf0793 4435-4275-8353-6f21e461243536cf0793 4435-4275-8353-6f21e4612435
36cf0793 4435-4275-8353-6f21e4612435odbaatar sodob
 
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх ньJICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх ньza tosontsengel L.Tsendiin neremjit 11 Jil
 

Similar a сайн хичээлийн туршлага дээр тулгуурлан багш ажлын байрандаа хөгжих нь (20)

ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэлээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
 
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэлээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
 
Khuvsgul- EDTSS- MXBuleg-1.pptx
Khuvsgul- EDTSS- MXBuleg-1.pptxKhuvsgul- EDTSS- MXBuleg-1.pptx
Khuvsgul- EDTSS- MXBuleg-1.pptx
 
hogjil
hogjilhogjil
hogjil
 
TTMON402
TTMON402TTMON402
TTMON402
 
Сургалтын нэгэн арга
Сургалтын нэгэн аргаСургалтын нэгэн арга
Сургалтын нэгэн арга
 
Fukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson studyFukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson study
 
Fukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson studyFukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson study
 
баярчимэг илтгэл
баярчимэг илтгэлбаярчимэг илтгэл
баярчимэг илтгэл
 
bst4
bst4bst4
bst4
 
Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь
Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх ньНэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь
Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь
 
Hicheeliin sudalgaa (n.oyuntsetseg)
Hicheeliin sudalgaa (n.oyuntsetseg)Hicheeliin sudalgaa (n.oyuntsetseg)
Hicheeliin sudalgaa (n.oyuntsetseg)
 
Lkhagvaa
LkhagvaaLkhagvaa
Lkhagvaa
 
Iltgel 2016-tugsuu-Setgemj
Iltgel 2016-tugsuu-Setgemj Iltgel 2016-tugsuu-Setgemj
Iltgel 2016-tugsuu-Setgemj
 
02. HEUTAGOGY - BADARCH , LKHAGVASUREN , NARANTUYA
02. HEUTAGOGY - BADARCH , LKHAGVASUREN , NARANTUYA02. HEUTAGOGY - BADARCH , LKHAGVASUREN , NARANTUYA
02. HEUTAGOGY - BADARCH , LKHAGVASUREN , NARANTUYA
 
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмжХичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
 
Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил
Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжилХичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил
Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил
 
36cf0793 4435-4275-8353-6f21e4612435
36cf0793 4435-4275-8353-6f21e461243536cf0793 4435-4275-8353-6f21e4612435
36cf0793 4435-4275-8353-6f21e4612435
 
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх ньJICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
 
Mat bag
Mat bagMat bag
Mat bag
 

сайн хичээлийн туршлага дээр тулгуурлан багш ажлын байрандаа хөгжих нь

  • 1. 1 Сайн хичээлийн туршлага дээр тулгуурлан багш ажлын байрандаа хөгжих нь Агуулга: 1. Удиртгал 2. Зорилго 3. Зорилт 4. Онол 5. Судалгаа 6. Туршин хэрэгжүүлэлт 7. Дүгнэлт 8. Ном зүй 1.Удиртгал Улс нийгмийн хөгжлийн гол шалгуур үзүүлэлт нь хүний хөгжил бөгөөд хүнийг хөгжүүлэхэд боловсролын хөгжил хамгаас чухал үүрэгтэй. Боловсролын хөгжил шинэчлэлийг авч явагч хэрэгжүүлэгч нь багш учраас багшийн хөгжил бол нийгмийн өмнө тавигдаж байгаа чухал асуудлын нэг юм. Улсын Их Хурлаас баталсан Монгол улсын засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт: ‘’ ...эх оронч сэтгэлгээтэй ,амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн ‘’Зөв Монгол хүүхэд’’ хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ ’’гэж заажээ.Энэ үзэл санааг хэрэгжүүлэх арга зам нь хүүхэд нэг бүрийн авьяас сонирхлыг нээн илрүүлж ,тэдний онцлогт тохирсон сургалтын технологи аргыг боловсруулан хичээл, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх нь багш бүрийн үүрэг болоод байна. Багшийн хөгжлөөс хүний,улсын,цаашлаад дэлхийн хөгжил хамаатай болохоор нэг талаас багшаа хөгжүүлэх төрийн бодлого, нөгөө талаас багш нар өөрсдөө хөгжих зүтгэл эрмэлзлэл чухлаар тавигдаж байна гэсэн үг.Үүнтэй уялдан төрөөс боловсролын тухай хуулийн 28-р зүйлийн 1,2-р заалтыг үндэслэн багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих таатай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Багшийн хөгжил”хөтөлбөрийг сайдын 2012 оны А136-р тушаалаар баталсан. Энэ хүрээнд хүүхэд нэг бүрийг хөгжүүлдэг багшийг төлөвшүүлж , сайн туршлагыг нь түгээх, ингэснээр багш ажлын байрандаа хөгжих хамтран ажиллах боломжтой юм гэж үзсэн.Нөгөө талаас багшийн ажлын байрны тодорхойлолтонд зааснаар багшийн хийх гол үйл ажиллагаанд:  Багш өөрийн болон бусад багш нарын хичээлд дүгнэлт хийх  ЗАН-ийн (мэргэжлийн ) багш нартай хамтран ажиллах  Мэргэжил арга зүйгээ ажлын байрандаа тасралтгүй дээшлүүлэх  Судалгаа шинжилгээний ажил хийх зэргийг тусган оруулсан нь багш ажлын байрандаа хамтран ажиллах,хамтын ажиллагааныхаа үр дүнд хөгжих шаардлагатайг харуулж байна. Багш хөгжих олон арга замууд байдгаас өнөө үед сайн хичээлийн
  • 2. 2 туршлагыг хуваалцан хамтран ажиллах нь багшийн хөгжлийн гол шаардлага болж байна. Иймээс энэ сэдвийг сонгох болсон юм. 2. Зорилго Сайн хичээлийн туршлагаас суралцснаар багш ажлын байрандаа хэрхэн хөгжих боломжийг тодорхойлох 3.Зорилт  Сайн хичээлийн туршлагыг багш сурагчид хэрхэн ойлгож дэмжиж байгаа талаар судлах  Сайн хичээлийн туршлагыг хэрэгжүүлснээр багш сурагчдад гарч байгаа өөрчлөлт хандлагуудыг судлах  Сайн хичээлийн туршлагын хүрээнд хийгдэж байгаа сургалтын үйл ажиллагаанууд, үр дүнгийн талаар судлах Судалгааны шинэлэг тал  Сайн хичээлийн туршлага дээр тулгуурлан хүүхэд бүрийг хөгжүүлэх боломжийн талаар судалж байгаагаараа  Сайн хичээлийн туршлагыг судлан өөрийн заадаг хичээлдээ туршин хэрэглэж түүнийгээ танилцуулж байгаагаараа Судалгааны арга  Мэдээллийг цуглуулахад-Туршилтын арга,асуулга ярилцлагын арга  Мэдээллийг боловсруулахад-Анализын аргыг ашигласан болно. Туршилтын арга: Сайн хичээлийн туршлагыг хичээлд хэрэглэснээр багш хөгжих боломжийг туршиж үзэв. Асуулгын арга: Сайн хичээлийн туршлагыг хэрэглэснээр багш сурагчдад гарч байгаа хандлага өөрчлөлтийг тодорхойлох Фокус бүлгийн ярилцлага: Судалж буй сэдвийн хүрээнд шинжлэн тогтоох тодруулах зорилгоор багш сурагчидтай ярилцлага хийв. 4. Онолын үндэслэл Дани улсын мэргэжилтэн багш Жонни Балтзерсен ” Багш мэргэжлийн хувьд хөгжих олон арга зам байгаа ч тэдгээрийн дотроос ажлын байрандаа өөрийн өдөр тутмын хийдэг ажилдаа дүн шинжилгээ хийж ,шинийг санаачлан хэрэгжүүлж,хэрэгжүүлсэн ажлаа үнэлэн юу нь болж байгаа ,юуг нь сайжруулах
  • 3. 3 хэрэгтэйгээ эргэцүүлж сайжруулан турших зэрэг үйлийг давтан хийж багш нартайгаа хамтран ажилласны дүнд хөгжих нь илүү үр дүнтэй арга юм” гэжээ. Багшийн хөгжлийн талаар техникийн,шинжээчийн,экологийн зэрэг үзэл баримтлал сургалтын,мэргэжлийн,хөгжлийн,шинэчлэлийн зэрэг загвар байдаг.Тухайлбал багшийн хөгжлийн сургалтын загвар нь зарим талаар мэдлэг дутах ур чадвараа ахиулах хэрэгцээ гарсан үед тэдгээрийг нөхөн бүрдүүлэхэд хэрэглэвэл зохимжтой.Сургалтын хэрэглэгдэхүүн сурах бичиг ном гарын авлага тоног төхөөрөмж хүрэлцээтэй баялаг орчинг багшид бүрдүүлж өгөхийг мэргэжлийн хөгжлийн загвар эрхэмлэдэг бол шинэчлэлийн загварт багш нар дангаараа болон хамтран хөгжих улмаар хийснээ дахин хийх ,эргэн хянах ,шинэ зүйл сэтгэх өнгөрснөө сэргээх дахин үнэлэх тэргүүтэй идэвхтэй үйл ажиллагааг голчилдог. Эдгээр загварын дундаас өдөр тутмын мэргэжлийн практик үйл ажиллагааны явцад бусадтай хамтран суралцдаг шинэчлэлийн загварыг илүү үр дүнтэйд тооцож байна. Данида-гийн “Хөдөөгийн сургуулийн хөгжил”,Японы ОУ-ын Хамтын Ажиллагааны Байгууллагын ЖАЙКА дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх” төслүүд нь багш мэргэжлийн практик үйл ажиллагааныхаа явцад хөгжих боломж арга зүйг манай улсын боловсролын хөгжилд нэвтрүүлэх талаар томоохон алхмуудыг хийсэн. “Багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх” төслийн онцлог нь хүүхдийг хөгжүүлэхэд чиглэсэн багшийн арга зүйн хөгжлийг дэмжихэд чиглэсэн оюуны материаллаг бус хөрөнгө оруулалтын хэлбэртэй ерөнхий боловсрол болон дээд боловсролын залгамж холбоо хамтын ажиллагааг жинхэнэ утгаар нь хангаж байсан. Төслийн хүрээнд ЕБС-ийн багш нарыг хичээлийн судалгааны арга зүйд сургаж, хичээлийн судалгааг хэрэгжүүлэх ажлыг хийж сургасан. Хичээлийн судалгаа гэдэг нь багш нар багшлах ур чадвар арга зүйгээ системтэйгээр хөгжүүлэхэд чиглэсэн мэргэжлийн үйл ажиллагаа. Өөрөөр хэлбэл Багш арга зүйгээ бусад багш нарт үзүүлэн тэдний зөвлөгөөөг авах замаар өөрийн арга зүйгээ улам сайжруулахын хамт сайжруулсан арга зүйгээ олон багш нарт түгээн дэлгэрүүлэх юм. Хөтөлбөр боловсруулах хичээл заах хичээлд ажиглалт хэлэлцүүлэг хийх зэрэг нь хичээлийн судалгаанд хамрагдах бөгөөд өнөөгийн сайн хичээлийн үндэс болж байна. Сайн хичээл гэж чухам юуг хэлэх вэ? “Сайн хичээл”гэдэг нь хүүхэд бүрийн оролцоог хангасан тэднийг хөгжүүлж чадсан зорилгодоо хүрэх үйлийн алхмуудыг дэмжсэн арга зүйтэй,орчин, агуулга,хэрэглэгдэхүүн,үнэлгээ бүхий багш сурагчийн хамтын идэвхтэй суралцахуй гэдэг утгаараа дараах гол шалгууртай байна.
  • 4. 4  Залгамж холбоотой гол чадварыг зорилго болгосон нэгж хичээлийн төлөвлөлттэй байх  Зорилгод хүрэх зорилтуудаараа, үйлийн алхмуудаараа,ээлжит хичээлийн цагийн баримжааг гаргасан байдал  Гол зорилгоо болгосон чадварыг бусад чадварууд нь дэмжин нэгдмэл цогц байдлаар илэрч байгаа байдал  Хүүхэд бүрийн сонирхол хэрэгцээнд зохицсон агуулга нь сонгогдсон байдал  Хүүхэд бүр өөрийн зорилгод хүрэхээр оролцож буй байдал  Багш сурагчдын баг нэг зорилгын төлөө хамтран ажиллаж байгаа байдал  Хэрэглэгдэхүүн хүртээмжтэй шаардлага хангасан үйлийн болон сэтгэл зүйн эерэг ээлтэй орчин бүрдсэн байдал  Багш, сурагч, баг зорилтоо хангасан эсэхээ (ялгаатай түвшин байж болно) өөрөө, хамтран суралцагч нь,багш нь,бусад хүмүүс үнэлэх боломжийг бүрдүүлсэн байдал зэргээр үнэлэгдэнэ. “Сайн хичээл”-ийн төлөвлөлт  Зорилго бүтцийг тодорхой болгох  Зохион байгуулалт  Арга зүй, орчин,хэрэглэгдэхүүнээ сонгох  Явцын үнэлгээ төлөвлөх Хичээлийн ажиглалт Хичээл ажиглана гэдэг нь сурагчдын хийж буй үйлийн явц ,хандлага,ороцооны өөрчлөлтийг ажиглана гэсэн үг. “Сайн хичээл”-ийг ажиглахын өмнө дараах бэлтгэл хангагдсан байна.  Хичээлд суух ажиглагчдын тоог тооцсон байх  Хичээлийн төлөвлөлт ажиглалтын хуудас болон саналын хуудсыг тараах  Ажиглагчдад хичээлийн зорилгыг тайлбарлаж юуг яаж ажиглах талаар зааварчилгаа өгөх  Хичээл эхлэхээс өмнө бичлэг хийх ,зураг авах хүнээ товлон техник хэрэгслээ байрлуулсан байх  Хичээлийн үйл ажиллаанд хөндлөнгөөс оролцохгүй байх сурагчийн анхаарлыг сарниулахгүй байхыг анхааруулах
  • 5. 5  Хичээл ажиглалт нь 3 үе шаттай явагдана. Хичээлд ажиглагчдад зөвлөх нь:  Ажиглагч багшид зөвлөгөө өгөх,хэлэлцүүлэгт ашиглах зорилгоор үйлийн алхам бүрд хүүхдэд гарч буй өөрчлөлтийг тэмдэглэх  Ажиглагч хичээлийн дараа зорилгоо хангасан болон идэвх муутай оролцсон сурагчаас товч ярилцлага авч хэлэлцүүлэгт ашиглана. Хичээлийн үе шат Хичээлийн ажиглалт Хичээлийн эхэнд  Суралцагчийн хүсэл эрмэлзэл өрнөсөн эсэх  Хичээлийг сонирхож байгаа эсэх  Анги танхим,орчин бүрдсэн эсэх Хичээлийн явцад Сурагчийг:  Зорилгоо ойлгосон эсэх  Зорилгын дагуу үйлийн алхмуудаа хийж буй эсэх  Алхам бүрийн үр дүнг хүүхэд өөрөө,бусад найзууд нь,багш нь мэдэж дэмжиж буй эсэх  Ойлгомжгүй болон чадахгүй байгаагаа хүүхэд өөрөө илэрхийлж дэмжлэг авч чадаж байгаа эсэх  Хүүхэд бүр хийж буй үйлдэлдээ сонирхолтой,идэвхтэй байгаа эсэхийг тэдний яриагаар,бичгээр,асуулт хариултаар,биеийн хэлээр илэрхийлж байгаа байдлыг ажиглана. Сурагчдын багийг:  Багийн гишүүн бүр хийх зүйлээ сайн ойлгосон эсэх  Үүргээ харуцлагатай гүйцэтгэж буй эсэх  Баг дотроо хосоороо багийн түвшинд хамтран ажиллаж нэг шийдвэрт хүрч буй эсэх  Багууд хоорондоо болон багштайгаа саналаа чөлөөтэй хуваалцан нэгдсэн шийдэлд хүрч буй эсэх  Баг болон суралцагсад хичээллэх үеийн дэгээ баримталж буй эсэхийг хамтран ажиллаж байгаа байдал, бие биедээ хүлээцтэй хандах хандлага,харилцан тусалж буй зэргээс ажиглана. Багшийг:  Багш хүүхэд,баг бүрийн онцлог,ялгаатай байдалд тохируулан зорилгоо оновчтой тодорхойлсон эсэх  Зорилгоо хагасан эсэх  Багшийн чиглүүлэг нь оновчтой байж хүүхэд нэг бүрээ дэмжиж,ахиц өөрчлөлтөнд хүргэсэн эсэхийг үг яриа,өөртөө итгэлтэй байдал,биеэ авч яваа байдал,цагийн төлөвлөлт гэх мэтээс ажиглана. Хичээлийн төгсгөлд  Суралцагчид илүү ихийг хийх,чадах,мэдэхийг хүсч буй эсэх  Багш,сурагч баяр баясгалантай,сэтгэл ханамжтай байгаа эсэх
  • 6. 6 Хичээлийн хэлэлцүүлэг Хичээлийн хэлэлцүүлэг гэдэг нь тухайн хичээлийг сайжруулах хүүхдэд өгөх үр өгөөжийг нэмэгдүүлэх багш ажлын байрандаа хөгжих үйл явц юм. Ажиглалтын зорилгоосоо шалтгаалан хэлэлцүүлэг хэд хэдэн хэлбэртэй байж болно.  Сайжруулах(асуудлыг олж харах хэлэлцэх шийдлийг олох)  Зөвлөн туслах (тодорхой үе шатыг сонгон хэлэлцэх сайжруулах шийдлийг олох)  Суралцах (хичээлийг бүхэлд нь болон хамгийн үр дүнтэй байгаа үйл явцыг сонгож хэлэлцэн түүнд суралцах ) Хэлэлцүүлэгт оролцох бүрэлдэхүүн зохион байгууулагч Хэлэлцүүлэг нь аль түвшинд явагдаж байгаагаас шалтгаалан зохион байгуулагч нь өөр байна.Сургуулийн багийн түвшинд зохион байгуулагч нь багийн ахлагч бол сургуулийн түвшинд захирал,менежер байх жишээтэй Хэлэлцүүлэгт оролцох бүрэлдэхүүн  Хичээл заасан багш,багш нарын баг  Ажиглагч,суралцагч багш нарын баг  Зөвлөгч (сургуулийн захирал,менежер,багийн ахлагч) мэргэжилтэн,арга зүйч гэх мэт Хэлэлцүүлэг хийх алхмууд: 1.Хэлэлцүүлгийг зохион байгуулагч хэлэлцүүлгийн үйл ажиллагааг нээж үг хэлнэ. 2. Хичээлийг зохион байгуулсан багш (багш нарын баг) хичээлийн зорилго түүнд хүрсэн эсэх,хичээлийн төлөвлөлт,хүүхдийн нөхцөл байдал түүнд гарсан өөрчлөлтийн талаар дүгнэн ярина. 3.Ажиглагч багш нарын багийн гишүүд асуулт асууж,хариулт авсны дараа сайжруулах саналаа илэрхийлэх. Эсвэл зорилгоосоо шалтгаалан өөр хөөр хэлбэрээр хэлэлцүүлэг өрнүүлж ч болно.Жишээ нь: Зөвлөн туслах зорилготой хэлэлцүүлэг явагдаж байгаа бол ажиглагчдыг баг болгон хичээийн тодорхой үе шатыг сонгож ажиглуулж саналыг нэгтгэн дараа нь хэрхэн сайжруулах шийдлийг олох, ярилцуулах замаар хэлэлцүүлэг өрнөнө. 4.Зөвлөгч нь (захирал,менежер,багийн ахлагч) саналаа хэлнэ.  Асуудлыг олж харах,хэлэлцүүлэх  Онолын үндэслэл баталгаа мэдээлэл хийх  Асуудлыг шийдвэрлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх ,туслах Хичээлийн хэлэлцүүлэгт тухайн хичээлийн видео бичлэг эсвэл сурагчдад гарч буй өөрчлөлтийн зургийг тухайн агшинд нь авч хэлэлцүүлгийн явцад ашиглах нь сэргээн санахад тустай.
  • 7. 7 5.Судалгааны хэсэг Судалгаанд нийт 50 багш хамрагдсан ба үүнээс эмэгтэй 44 эрэгтэй 6, ажилласан жилээр нь авч үзвэл 5 хүртэлх жил ажилласан 8, 5-12 жил ажилласан14, 13-19 жил ажилласан 16, 20-25 жил ажилласан 8, 25-аас дээш жил ажилласан 4, насны ангилалаар 30 хүртэлх настай 14, 31-40 настай 22, 41- 50 настай 10, 51-ээс дээш настай 4 багш байна. Асуулт 1 Судалгаанд нийт 50 багш хамрагдсанаас 75% буюу 38 багш ажлын байрандаа өөрийгөө хөгжүүлэх боломжтой гэж хариулсан. Асуулт 2 Судалгаанд нийт 50 багш хамрагдснаас 60% буюу 30 нь хичээлд сууж туршлага солилцох гэж хариулснаас үзвэл бусдын сайн туршлагаас суралцсанаараа хөгжих боломжтой гэдгийг харуулж байна. Үгүй 10% Заримдаа 15% Тийм 75% Та ажлын байрандаа өөрийгөө хөгжүүлж чадаж байна уу? 60%20% 10% 10% Таны бодлоор багш ажлын байрандаа хамтран хөгжих ямар боломж байна вэ? Хичээлд сууж туршлага солилцох Хэлэлцүүлэгт оролцох Судалгаа хийх Зөвлөгөө авах
  • 8. 8 Асуулт3 Судалгаанд нийт 50 багш хамрагдсанаас 46% нь хичээлийн ажиглалт судалгаа хийхэд багш нар илүү хамтран ажилладаг. Асуулт 4 Судалгаанд нийт 50 багш хамрагдсанаас 50% буюу 25 багш мэргэжил нэгт багш нартайгаа хамтран ажилладаг гэдгээс харахад багш нар мэргэжил арга зүйгээ хөгжүүлэхэд илүү анхаарч байна. Хичээлийн хөтөлбөр боловсруулахад Хичээлийн ажиглалт судалгаа хийх Аргазүйгээ дээшлүүлэхэд Судалгааны ажил хийхэд 24 46 26 4 Та ямар үед багш нартайгаа хамтран ажилладаг вэ? Мэргэжил нэгт ЗАН багш нар Сонирхлын бүлэг Бусад 50 30 10 10 Та ихэвчлэн ямар багш нартай хамтран ажилладаг вэ?
  • 9. 9 Асуулт 5 Судалгаанд 50 багш хамрагдсанаас 40% буюу 20 багш хүүхэд бүрийг хөгжүүлсэн хичээлийг сайн хичээл гэж тодорхойлсон. Асуулт 6 Судалгаанд нийт 50 багш хамрагдсанаас 50% нь багшийн арга зүй, 30% нь хамтын ажиллагаа өөрчлөгдөнө гэж үзсэн. 10% 15% 35% 40% Таны бодлоор сайн хичээл гэж юуг хэлэх вэ? хүүхэд бүрийн сонирхол хэрэгцээнд тулгуурласан хүүхэд бүрийн оролцоог хангасан чадварыг зорилгоо болгосон хүүхэд бүрийг хөгжүүлсэн 50% 20% 30% Сайн хичээлийн туршлагаас суралцсанаар юу өөрчлөгдөхвэ? Багшийн арга зүй Харилцаа хандлага Хамтын ажиллагаа
  • 10. 10 6. Туршин хэрэгжүүлэлт: Манай сургууль дээр энэ хичээлийн жилээс эхлэн сайн хичээлийн өдөртэй болж сар бүр багш болгон хичээл зааж бусдынхаа хичээлж сууж сайн туршлагаа хуваалцах болсноор багш нар хамтран ажиллаж бусдаасаа суралцаж ажлын байрандаа өөрийгөө хөгжүүлэх нэг боломж нээгдэж байна. ТНУ-ы хичээлийн хувьд урьд нь сурагчдыг уншуулж чээжлүүлэх түүнийгээ багшид ярих,эсвэл багш хичээлийн агуулгаа ярьж өгчихөөд буцаагаад асуух байдлаар хичээлийн агуулгыг гол болгож, ийм хичээлийг сайн хичээл боллоо гэж үнэлдэг байсан бол одоо сурагчдад тодорхой аргыг ээлжит хичээл бүрээрээ хүүхэд бүрт эзэмшүүлж чадвал тэр сайн хичээл гэж үнэлэгдэх болжээ. Түүхийн хичээлийн хувьд баримтанд дүн шинжилгээ хийх ,эх сурвалжийг ялгах гэсэн үндсэн хоёр аргыг дөрвөн чадвартай нь ээлжит хичээл бүрдээ тохируулан авч явах , нийгмийн ухааны хичээлийн хувьд тохиолдлыг шинжлүүлж учир шалтгааныг олуулах, асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх арга замыг хайхад чиглүүлэх нь чухал юм. Миний хувьд 10 сарын сайн хичээлийн өдрөөр 9-р ангид Түүхийн хичээлээр Орос улс дахь Октябрийн эргэлт , Монгол улсын эдийн засгийн өөрчлөлт гэсэн сэдвүүдээр 2 удаа баримтанд дүн шинжилгээ хийх аргаар хичээл заалаа. Эхний удаагийн хичээлд сайжруулах зүйлүүд нэлээдгүй байсан. Жишээ нь: Хүүхдүүдийн хувьд баримтанд дүн шинжилгээ хийх, эх сурвалжтай хэрхэн яаж ажиллах аргаа олохгүй хурд багатай , дуу сул өөртөө итгэлгүй , хүүхэд бүрийн оролцоо бага , идэвхтэй цөөхөн хүүхэд оролцсон хичээл болсон. Харин 2 дахь хичээлийн хувьд багш нар дараах дүгнэлтийг хийсэн. Хичээлд ерөнхий ажиглагчаар захирал Б.Цэрэннадмид, мэргэжлийн талаас ажиглагчаар ТНУ-ы багш Б.Бямбадорж, О.Энхжаргал нар,багш, сурагчийн үйл ажиллагааг математикийн багш П.Соёл-Эрдэнэ,Б.Отгонжаргал Г.Хандсүрэн нар ажиглалт хийж,хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэ хичээлийн давуу тал нь хүүхэд бүрийн оролцоог хангасан амьдралд ойрхон эмх цэгцтэй багшийн чиглүүлэг оновчтой сайн хичээл боллоо гэдэг санаа давхцсан бол сайжруулах санал дээр мэтгэлцээний аргыг хүүхэд бүрт суулгаж өгөх хэрэгтэйг санууллаа. Мөн мэргэжлийн багш нар санаа авах олон сайн талууд ажиглагдсаныг Бямбадорж,Энхжаргал нар хэлээд , математикийн багш Соёл- Эрдэнэ,Отгонжаргал нар бид өөрсдийнхөө хичээлд тусгаад авах юм юу байна гэдгийг харж суулаа, үнэлгээ нь их таалагдлаа сурагч бүрийн, багийн, ангийн үнэлгээг зэрэг гаргаж ирж байгаа нь бидний хичээлд ч хэрэглэж болохоор шинэлэг юм байна гэсэн санааг хэллээ. Математикийн багш Г.Хандсүрэн бусад мэргэжлийн багш нар ТНУ –ы хичээлийг зөвхөн уншиж, уншсан зүйлээ ярьдаг гэж ойлгож байсан бол энэ хичээл эрс өөр түүхэн баримт эх сурвалжид дүн шинжилгээ хийж түүнийхээ учир шалтгааныг эрж хайхад чиглэсэн сурагчид нэлээд чөлөөтэй үзэл бодлоо уралдуулсан өрсөлдөөнтэй хичээл боллоо гэж дүгнэлээ. Эндээс гарсан гол дүгнэлт бол дараагийн хичээлд зэргэлдээ сургуулийнхаа мэргэжил нэгт багш нарыг урьж суулган туршлагаа хуваалцахаар боллоо. Хичээл заагч багш миний хувьд өмнө нь хичээлд идэвхгүй,оролцдоггүй сурагчид идэвхтэй ороцож байгаа нь мөн нийт хүүхдүүд хичээлийн зорилгоо ойлгож сурах эрмэлзэл нь нэмэгдсэн нь ажиглагдсаныг дурьдаад өмнөх хичээлээс сайжирсаны гол зүйл нь гэвэл баримтанд дүн шинжилгээ хийх аргыг сайн ойлгуулсан энэ хичээл заагдахаас өмнө хэд хэдэн удаа энэ аргыг хүүхэд
  • 11. 11 бүрт гарштал нь хэлж маш олон баримт, эх сурвалжтай ажиллуулсны үр дүн байлаа гэж бодож байна. Цаашид ээлжит хичээл бүрээ сайжруулан заах, сайн хичээлийн технологийн санд бүртгүүлэх ингэснээрээ багш ажлын байрандаа өөрийгөө хөгжүүлэх боломжтой юм байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ. 7. Дүгнэлт: Багшийг хөгжүүлэх төрийн бодлого, эрдэмтэн багш Жонни Балтзерсений үзэл , багшийн хөгжлийн онолын шинэчлэлийн загвар, “Багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх” төслийн үзэл санаа , багш нараас авсан судалгааны үр дүн нь өнөөгийн сайн хичээлийн шаардлага , агуулгатай бүрэн нийцэж санаанууд давхцаж байгаа нь багш сайн хичээлийн арга технологийг эзэмшиж , туршлагаа түгээн дэлгэрүүлснээр ажлын байрандаа тасралтгүй хөгжих боломжтой юм гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Өөрөөр хэлбэл :нэг талаасаа ээлжит хичээл бүрээрээ хүүхэд бүрийг хөгжүүлж чадсан багш , ажлын байрандаа хөгжих. Нөгөө талаас мэргэжил нэгт багш нартайгаа хамтран ажилласнаар багш ажлын байрандаа хөгжих боломжтой юм байна гэсэн дүгнэлтийг хийж байна.
  • 12. 12 8. Ном зүй 1.БСШУЯ Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр УБ 2015 2.Э.Эриксон, Ж.Пиаже Хүний хөгжлийн ерөнхий онол УБ 2006 3.Ч.Пүрэвдорж Багшлахуйн менежмент УБ 2010 4.БСШУЯ,ЖАЙКА хамтарсан Багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх төслийн модуль сургалтын материал УБ 2011 5.БШУЯ-ы Хүүхэд бүрийг хөгжүүлэх хичээл үйл ажиллагааны удирдамж зөвлөмж
  • 13. 13 ЗАВХАН АЙМАГ ТОСОНЦЭНГЭЛ СУМЫН Л. ЦЭНДИЙН НЭРЭМЖИТ ЛАБОРАТОРИ СУРГУУЛЬ Сайн хичээлийн туршлага дээр тулгуурлан багш ажлын байрандаа хөгжих нь Багш: С. Удаанжаргал /түүх-нийгэм/ С. Түмэндэмбэрэл /гадаад хэл/ Г. Должинсүрэн /НТБ/ 2015 он