SlideShare una empresa de Scribd logo
1 de 7
Мэдээлэл, харилцаа холбооны салбарт эрх зүйн ямар зохицуулалт шаардлагатай вэ?
Монгол улс хөгжлийнхөө өнөөгийн шатанд өндөр хөгжилтэй, эрх зүйт, ардчилсан,
мэдээллийн нийгмийг байгуулах үр дүнтэй арга, замыг эрж хайж байна. Энэ хөгжлийн
эхлэлийн цэг нь сул хөгжсөн мэдээллийн дэд бүтэц бүхий тоталитар нийгэм, түүний
дараах эмх замбараагүй шилжилтийн эхэн үеийн нийгэм байлаа. Үүнээс хойш өнгөрсөн
хориод жилд Монгол улс мэдээллийн нийгмийг байгуулах чиглэлд багагүй ажил хийж
бүтээлээ. Хөгжлийн энэ шатанд өндөр технологи, ялангуяа мэдээлэл, харилцаа холбооны
технологи онцгой ач холбогдолтой болж байна. Шинжлэх ухаан технологийн хөгжлийн
орчин үеийн шаардлагад нийцсэн мэдээллийн чадвар, чадавхигүйгээр монгол орныг
сэргээн босгож, өндөр хөгжилд хүргэнэ гэдэг боломжгүй.
Монгол улсын Мэдээлэл, Харилцаа, Холбооны Технологийн (МХХТ) салбарт нилээд
сонирхолтой нөхцөл байдал үүсээд байна. Нэг талаас харахад уг салбар эрчимтэй хөгжиж,
өрсөлдөөн үүсэж, цахим засаг, цахим бизнес, цахим эрүүл мэнд, цахим боловсрол, цахим
хөдөө аж ахуй, цахим ардчилал, цахим хэрэглээ үүсэж, хурдтай хөгжиж байгаа мэт. Хүний
нөөцийн хангалт сайжирч, энэ чиглэлийн мэргэжилтэн, менежерүүд бэлтгэгдэж байна.
Өөрөөр хэлбэл, хөгжин дэвших, нэгдэн нягтрах бүх бололцоо бий болж, бие даасан
салбарын хэмжээнд хүрч байна. Гэтэл нөгөө талаас нь харвал энэ харилцааг дэмжих
төрийн бодлого, улс төрийн манлайлал, ялангуяа хууль, эрх зүйн зохицуулалт маш
хоцрогджээ. Энэ хоцрогдлоос гадна харьцангуй эрт батлагдсан “Харилцаа, холбооны
тухай” хууль шаардлага хангахаа болсон учир эрх зүйн шинэчлэл хийх цаг үе тулгарчээ.
Конвергенцийн хандлагын дагуу мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн суваг, үйлчилгээ
нэгдэн нийлж нэг сувгийн, нэгдмэл үйлчилгээ болон хувирлаа. Зохицуулалтын ийм
түвэгтэй цаг үед гадаад орчны хувьд ч бид хүнд байдалд байна. Монголын МХХТ-ийн
өөрийн үйлдвэрлэл бараг байхгүй, гадны технологиос бүрэн хамааралтай, дэлхийн дэд
бүтцэд орох боломжгүй байна.
Үүний зэрэгцээ “Цахим Монгол” хөтөлбөр, “Цахим Засгийн мастер төлөвлөгөө”, “Цахим
сум” хөтөлбөр гэх зэрэг бодлогын баримт бичгүүд байгаа боловч үе үеийн Засгийн Газрын
мөрийн хөтөлбөрт энэ нь сайн тусгагдаж чаддаггүй, юуг дэмжих, юуг хөгжүүлэх талаар
системтэй хандлага байхгүй, улс төрийн дээд түвшний ойлголт, дэмжлэг, манлайлал,
хүсэл эрмэлзлэл байхгүй хэвээр байна. Үүний улмаас МХХТ-ын салбарыг зохицуулах
хуулиуд, тэр дундаа суурь зохицуулалт хийх хууль байхгүйгээс энэ салбарын хөгжил
урсгалаар явагдаж байна.
Мэдээлэл, Харилцаа, Холбооны технологийг зөв нэвтрүүлж, сайн менежмент хийж чадвал
эдийн засгийн өндөр хөгжлийг хангаад зогсохгүй түүнийг удирдах дагуулагч хүч болж
чаддаг. МХХТ нь хүний хөгжлийн шинэ боломжуудыг (төрөл бүрийн мэдээлэл, насан
туршын боловсрол, шинэ мэргэжил, соёл) бий болгохын зэрэгцээ эрх, эрх чөлөөг нь
хангах (цахим засаглал, цахим ардчилал, онлайн форум, хэлэлцүүлэг г.м) хэрэгсэл болжээ.
МХХТ нийгмийн амьдралын бүх салбарт хүчтэй нэвтэрч, нийгмийн олон шинэ харилцаа
үүсэж, цахим засгийн зорилтууд тодорхой түвшинд биелэгдэж, төрийн онлайн
үйлчилгээний анхны хэлбэрүүд үүсэж байгаа боловч эрх зүйн зохицуулалт байхгүй, тэр
бүү хэл суурь зохицуулалт байхгүй, журмууд болон өөрөө өөрийгөө зохицуулах зарчим
дээр голлон хөгжиж байгаа нь харамсалтай. Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрт (2012 он
хүртэлх) энэ талын хуулиуд батлагдах тухай үг үсэг ч ороогүй нь бүр гайхалтай. Монгол
улс “Цахим Монгол” хөтөлбөр баталж 2012 он гэхэд МХХТ-ийн хөгжлөөр Азийн
тэргүүлэх 10 улсын нэг болох зорилго дэвшүүлсэн боловч энэ салбарыг зохицуулсан ганц
ч хуульгүйгээр уг зорилгыг хэрхэн хэрэгжүүлэх гэж байгаа нь тодорхойгүй. МХХТ-ийн
салбарын хөгжлийн орчин үеийн шаардлагыг тусгасан эрх зүйн зохицуулалтыг нэн даруй
бий болгох шаардлага илт харагдсаар байтал одоо болтол ганц ч хууль батлагдан гараагүй
нь хачирхалтай.
Монгол Улсад МХТ-ийн салбарыг зохицуулах эрх зүйн актуудыг боловсруулж батлан
гаргах тухай заалтууд 2000 онд батлагдсан “Мэдээлэл, Харилцааны Технологийн салбарыг
2010 он хүртэл хөгжүүлэх үзэл баримтлал”-д анх тусгагдсан билээ. Үүний дагуу зохих
мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж МХХТ-ийн салбарын хуулийн төсөл
боловсруулах ажил эхэлсэн билээ. Ажлын хэсэгт орсон мэргэжилтнүүд дэлхийн улсуудад
байгаа МХХТ-ийн салбарын зохицуулалт, хуулиудыг судалж “Мэдээллийн технологийн
хууль”-ийн төсөл, “Цахим гарын үсгийн тухай хууль”-ийн төсөл, “Цахим хэлцлийн тухай
хууль”-ийн төсөл, “Цахим засгийн тухай хууль”-ийн төслийг тус тус боловсруулсан байна.
Гэвч тодорхойгүй шалтгааны улмаас дээрх хуулийн төслүүд одоо болтол УИХ-д өргөн
баригдаагүй байна.
2008 оноос бүртгэлийн төгөлдөршил хэмээн яригдах болсноор эрх зүйн буюу суурь
бүртгэлийн гурван байгууллагыг нэгтгэж улмаар “Бүртгэлийн Ерөнхий хууль”-ийг батлан
гаргалаа. Гэтэл энэ хуультай хамт батлагдан гарвал зохих МХХТ-ийн хуулиудын сураг ч
байхгүй байна.
Бүртгэлийн төгөлдөршлийг Мэдээллийн нийгэм, мэдээлэл холбооны технологи, цахим
засгаас салган үзэх аргагүй. Тиймээс бүртгэлийн эрх зүйн орчныг бий болгохын өмнө
Мэдээлэл Холбооны Технологийн эрх зүйн зохицуулалтыг бий болгох зайлшгүй зүй
тогтолтой. Энэ нь бүртгэлийн төгөлдөршлийг хангахад ихээхэн саад болох нь дамжиггүй.
Тиймээс бүртгэлийн эрх зүйн зохицуулалттай хамт МХТ, цахим засгийн дараах
зохицуулалтыг нэн даруй бий болгох шаардлагатай байна:
Мэдээлэл Холбооны Технологи, цахим засгийн эрх зүйн зохицуулалт
Мэдээллийн нийгэм, цахим
засгийг хөгжүүлэх
зориулалттай хуулиуд
МХТ-ийн үйлдвэрлэлийн
суурийг бий болгох
зориулалттай хуулиуд
МХТ-ийн дэд бүтцийн
хөгжлийг хангах зориулалттай
хуулиуд
- Мэдээллийн аюулгүй байдлын
тухай хууль
- Цахим засгийн тухай хууль
- Цахим тоон гарын үсгийн тухай
хууль
- Бүртгэлийн суурь хуулийн
нэмэлт өөрчлөлт
- -
- Бүх нийтээр компьютержуулах,
цахим ялгааг арилгах тухай хууль
- Мэдээлэл, харилцаа холбооны
технологийн суурь хууль
- Хувийн өгөгдөл хамгаалах тухай
хууль
- Мэдээлэл, харилцаа холбооны
бизнесийн тухай хууль
- Програм хангамжийн
үйлдвэрлэлийг дэмжих тухай
хууль
- Мэдээлэл, харилцаа холбооны
технологийн суурь хууль
- Мэдээлэл, харилцаа холбооны
бизнесийн тухай хууль
- Цахим баримт бичгийн тухай
хууль
- Цахим бизнесийн тухай хууль
- Тоон үйлдвэрлэлийг хөгжүүлэх
тухай хууль
- Мэдээлэл холбооны барилга
байгууламжийн тухай хууль
- Үр нөлөөтэй компьютерийн
систем, үйл ажиллагаа
нэвтрүүлэх тухай хууль
- Цахим сургалтын тухай хууль
- Орон зайн мэдээллийг хамгаалах,
ашиглах тухай хууль
- Интернетээр мултимедиа
дамжуулалт хийх тухай хууль
Явцуу утгаар нь авч үзвэл төрийн зохицуулалт гэдэг нь “аливаа байгууллага, хүмүүсийн
үйл ажиллагааны эдийн засаг, эрх зүй, зохион байгуулалтын тааламжтай нөхцөл
бүрдүүлэхэд чиглэгдсэн төрийн удирдлагын нэг чиг үүрэг” юм. Энэ чиг үүрэг нь МХХТ-
ийн салбарын удирдлагад ч онцгой чухал ач холбогдолтой. Харамсалтай нь төрийн зарим
түшмэд энэ ач холбогдлыг ойлгодоггүй, МХХТ-ийн салбар нь өөрөө өөрийгөө зохицуулах
чадвартай, олон улсын стандарт, удирдамжуудын дагуу зохицуулаад явахад болно хэмээн
хэт төөрөгддөг. Гэтэл МХХТ-ийн салбар эрх зүйн зохицуулалтгүй байгаа, харилцаа
холбооны салбарын зохицуулалт өнөөгийн шаардлагаас хоцрогдсон нь нийгмийн
хөгжлийг ихээхэн боогдуулж, сэтгэлгээний хоцрогдлыг бий болгож байна.
Мэдээллийн технологийг төр, нутгийн удирдлагад жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж
чадахгүй, эмх замбараагүй, салангид байдал хүчтэй байгаагийн улмаас нийгмийн ашиг
сонирхол нэгдэж чадахгүй, хувиа хичээсэн үзэл хүчтэй болж, төв болон орон нутгийн
байгууллагуудын нэгдэл суларсаар байна.
МХХТ-ийн салбар дахь нийгмийн харилцааны эрх зүйн зохицуулалт хөгжөөгүй,
зөрчилдөөнтэй байгаа нь дараах ноцтой үр дагаварт хүргэж болохоор байна:
 Хувийн мэдээлэл агуулсан өгөгдөл мэдээллийг Интернет болон бусад
хэрэгслээр хяналтгүй тарааж байгаагаас харахад хувийн амьдралын халдашгүй
байдал, хувийн болон гэр бүлийн нууц, нэр төр, алдар хүндийг хамгаалах тухай
үндсэн хуулийн эрхийг хэрэгжүүлж, хамгаалж чадахгүй болох.
 Олон нийтийн мэдээллийн эрх чөлөөг хязгаарласан үндсэн хуулийн хязгаарлал-
тууд (алан хядлага, арьс өнгөний үзэл, садар самууныг сурталчлах г.м) хэрэгжих
боломжгүй болно.
 Цахим бизнес, худалдаа эрхэлж буй этгээдийн эрхийг хамгаалж чадахгүй болох.
Өнөөдөр тэд ихээхэн эрсдэл, айдастай ажиллаж байна.
 Оюуны өмчийн эрх маш их зөрчигдөх. Үүнийг зохицуулж чадахгүй болох.
 Мэдээллийг үнэлэх, үнэ цэнийг тодруулах, мэдээллийг үндэсний өв баялагт
хамааруулах зарчим бий болоогүй, төрийн нөөцөд саадгүй хандах журам
тодорхойгүй байгаагаас хүнд суртал, авилга хөгжих.
 Мэдээлэл, Харилцаа холбооны салбарын хөгжил саатах.
 Зүй бус монополь хөгжих.
 Мэдээллийн аюулгүй байдал алдагдах.
 Цахим засгийн хөгжил саатах, төсвийн хөрөнгө үр ашиггүй зарцуулагдах.
Тиймээс Мэдээлэл, харилцаа, холбооны салбарын хууль тогтоомжийг системтэйгээр
хөгжүүлэхийн тулд улс төрийн шинж чанартай стратегийн баримт бичиг “Мэдээлэл,
Харилцаа Холбооны салбарын эрх зүйн бодлого”-ыг боловсруулан гаргах шаардлага
харагдаж байна.
Сүүлийн хэдхэн жилд технологийн хурдтай хөгжлийн явцад бие биеэсээ тусдаа үйл
ажиллагаа явуулж байсан харилцаа, холбооны хэрэгслүүд цифрийн технологийн /digital
technology/ ачаар нэг сүлжээгээр дамжуулан энэ бүх үйлчилгээг хүргэх боломж бий
болжээ. Тиймээс урд өмнө нь олон янзын хуулиар зохицуулж байсан, олон сувгаар
дамждаг байсан, технологийн ялгаатай платформууд ашигладаг байсан мэдээлэл, харилцаа
холбооны төрөл бүрийн үйлчилгээг /радио, телевизийн нэвтрүүлэг, телефон харилцаа,
компьютерийн үйлчилгээ г.м/ нэг форматад оруулж, нэг сувгаар дамжуулах боломж бий
болжээ. Өнөөдөр өргөн зурвасын /broadband/ нэг сүлжээгээр дамжуулан радио, телевиз,
телефон яриа, интернетийн үйлчилгээг хүргэх боломжтой болсон, дэлхий нийтийн
хөгжлийн хандлага ч ийшээ чиглэж байна.
Энэ ч хандлагын онцлогийг тусгахын тулд одоо үйлчилж байгаа “Харилцаа Холбооны
тухай” хуулинд нэмэлт өөрчлөлт хийх шаардлага бий болжээ.
Харилцаа Холбооны тухай хуулинд зах зээлийн ноёрхлыг зохицуулах үзэл баримтлал сайн
тусгагдаж чадаагүй, “нийтийн үйлчилгээний сүлжээний зах зээлд ноёлох байр суурь эзэлж
буй операторууд”, тэдний ноёлох байр суурийг хэрхэн зохицуулах талаар ямар ч заалт
байхгүй, ангиллын шалгуур, зах зээлийг адилтгах нэгдмэл хандлага байхгүй, үндсэн
ойлголтууд хоёрдмол утгатай, зөрөлдөөнтэй, үйлчилгээг тодорхойлоогүй мөртлөө сүлжээг
нарийвчлан ангилсан, үйлчилгээ дээр суурилсан ямар ч ангилал байхгүй, түүнчлэн
технологи, хэрэгсэл, дэд бүтэц дээр суурилсан ангилал огт байхгүй, технологийн төвийг
сахисан байдлыг тусгаж чадаагүй, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах, мэдээллийн эрх
чөлөө, мэдээлэл олж авах эрхийг хангах, ёс суртахууны хамгаалалт хийх талаар заалт
байхгүй байна. Мөн оюуны өмчийн эрхийг хамгаалах, ялангуяа интернетэд оюуны өмчийг
хамгаалах заалт байхгүй байгаа нь цаашид үүсэж болох олон зөрчилдөөн, маргаан, хэргээс
сэргийлэх боломжгүй болгож байна. Хуулиудад байгаа нэр томъёоны тайлбар нь бүрхэг,
маш цөөхөн бөгөөд олон нэр томъёог тайлбарлалгүй орхисон, шинээр үүсэн бий болсон,
нэмэгдэж буй мэдээлэл, цахилгаан холбооны үйлчилгээ, үйл ажиллагааг хэрхэн яаж
тооцох, тогтоох, зөвшөөрөх, тусгай зөвшөөрөл олгох талаар ямар ч заалт байхгүй,
Үйлчилгээний гэрээгээ операторууд (провайдерууд) боловсруулахдаа баримтлах
зарчмуудыг тусгаагүй, Тусгай зөвшөөрлийг уралдаант шалгаруулалтын (конкурсын)
үндсэн дээр, зөвхөн хязгаарлагдмал нөөцтэй үйлчилгээнд олгох, ерөнхий болон нэг
бүрчилсэн лиценз олгох талаар шинэчилсэн зохицуулалт тусгагдаагүй, тусгай зөвшөөрөл
олгохгүйгээр зөвшөөрөл авах, бүртгүүлэх замаар эрхэлж болох үйлчилгээг тодорхой
заагаагүй, үнэ тарифын бодлого, өрсөлдөөн, монополийн эсрэг, хэрэглэгчийн эрх ашгийг
хамгаалах талаар төрийн байгууллагын эрхийг нарийвчлан зааж өгөөгүй, Ямар
тохиолдолд дээд үнийн хязгаарыг тусгай зөвшөөрөлд зааж өгөх талаар дээрх хуулиудад
заалт байхгүй, харилцаа холбооны зохицуулах хорооны тухай тодорхой зааж өгсөн
мөртлөө Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн Газрын тухай ямар ч заалт
огт ороогүй, байгууллага бүрийн эрх мэдлийг бүрхэг заасан, Орчин үеийн конвергенци,
бүх нийтийн хандалт, үйлчилгээний хандлагыг харгалзсан заалтууд огт байхгүй,
Мэдээлэл, харилцаа, холбооны үйлчилгээг олон нийтэд хүртээлтэй болгох талаар заалт
байхгүй байна. Энэ хуулинд “Техникийн зөвшөөрөл” гэж юу байдаг талаар ямар ч ойлголт
оруулаагүй, мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар ямар ч заалт, ойлголт байхгүй,
үйлчилгээний мэдээлэл, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой мэдээллийг хамгаалах талаар
заалт байхгүй, Түрээсийн шугамаар үйлчилгээ үзүүлэх нөхцөл, хугацаа, гэрээ байгуулах
журам, татгалзах үндэслэл заагдаагүй, хэрэглэгчийн тухай нийтлэх, төрөл бүрийн
лавлахад оруулах талаар зохицуулалт байхгүй, хууль хяналт, мөрдөн байцаах
байгууллагад мэдээлэл гаргаж өгөх журам тусгагдаагүй, нотлох баримтын тухай ямар ч
заалт байхгүй, бүх нийтийн үйлчилгээ үзүүлэх талаар үүргийг хуульчлаагүй байгаа,
операторуудын хамтын ажиллагаа, гэрээ, үүрэг, төлбөр, үйлчилгээ, маргаан шийдэх,
төрийн өмчийн сүлжээнд хандсан төлбөр, хязгаарлалтын талаар ямар ч заалт байхгүй,
Үйлчилгээний төлбөр, тухайлбал, тарифын мэдээлэл өгөх үүрэг, төлбөр төлөх журам,
төлбөрт тавигдах шаардлага, хөнгөлөлт, монополь байгууллагад хандсан нэмэлт
шаардлагууд, тариф ашиглах талаар заалтуудыг тусгаагүй, Цахилгаан холбооны
сүлжээний терминаль төхөөрөмжүүд, төхөөрөмж нийлүүлэх талаар ямар нэг заалт
байхгүй, Радио холбооны талаар заалтууд маш дутмаг, бүрхэг, Ямар тохиолдолд үнийн
хязгаарлалт хийх тохиолдлуудыг огт заагаагүй, мэдээллийн нийгмийн асуудлуудыг
заагаагүй, оюуны өмчийн хамгаалалтын асуудлууд огт тусгагдаагүй, зөвхөн зохиогчийн
эрхийн тухай хуулинд найдаж орхисон, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийг
хамгаалах ямар ч заалт байхгүй, Интернетийн агуулгад провайдерийн тавих хяналтын
талаар заалт оруулаагүй, Бүх нийтийн үүргийн сангийн хөрөнгө дээр тулгуурлан хөдөө
орон нутагт үнэгүй терминалууд бий болгох талаар зохицуулалтыг зааж өгөөгүй, хөрөнгө,
татаасын бодлого тусгагдаагүй, төр, хувийн салбарын түншлэлийн /Public Private
Partnership/ асуудал огт тусгагдаагүй, жижиг сүлжээний өрсөлдөөнийг төрөөс дэмжих
асуудал орхигдсон, Утасгүй дэд бүтцийн талаар ямар ч заалт ороогүй, Орчин үеийн
төлбөрт телевиз, хүсэлтээр үзүүлдэг видео /video on demand/-ын талаар ямар ч заалтгүй,
Интернетийг зохицуулах талын заалтууд байхгүй /ёс суртахуунгүй, хувийн нууцыг
зөрчсөн контентуудыг хориглох, интернетийг татварт хамруулах, татвараас чөлөөлөх,
хөнгөлөх г.м./ гэх мэт маш олон дутуу дулимаг, зохицуулалтгүй цоорхой байдал харагдаж
байна. Шинээр боловсруулсан “Мэдээллийн Технологийн суурь” хуулийн төсөлд ч энэ
асуудлууд тусгагдаагүй орхигджээ. Орчин үеийн конвергенцийн хандлагын дагуу
Мэдээллийн технологийн суурь зохицуулалтуудыг Харилцаа холбооны тухай хуулинд
нэмж, зохицуулагдаагүй орхигдсон дээрх заалтуудыг оруулж “Мэдээлэл, Харилцаа
Холбооны суурь хууль” батлан гаргах шаардлагатай нь эндээс харагдаж байна.
Энэ хуулиас гадна “Цахим засгийн тухай”, “Мэдээллийн Аюулгүй Байдлын тухай”,
“Цахим бизнесийн тухай”, “Хувийн өгөгдөл хамгаалах тухай”, “Цахим тоон гарын үсгийн
тухай”, “Цахим засгийн тухай” гэх мэт хуулиудыг эхний ээлжинд батлан гаргаж,
“Бүртгэлийн Ерөнхий хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж “Суурь бүртгэлийн хууль”
болгон батлах нь мэдлэгт суурилсан мэдээллийн нийгмийг Монгол улсад байгуулах,
МХТ-ийг эдийн засгийн хөдөлгүүр, хөгжлийн хүч болгон хувиргах чухал түлхэц болно.

Más contenido relacionado

La actualidad más candente

бодлогын баримт бичиг
бодлогын баримт бичигбодлогын баримт бичиг
бодлогын баримт бичигBuka King
 
Мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт
Мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалтМэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт
Мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалтGalbaatar Lkhagvasuren
 
Мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт
Мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалтМэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт
Мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалтGalbaatar Lkhagvasuren
 
Audit taniltsuulga
Audit taniltsuulgaAudit taniltsuulga
Audit taniltsuulgaKhaltar
 
Мэдээлэлийн технологийн хөгжлийн өнөөгийн байдал цаашдын зорилт
Мэдээлэлийн технологийн хөгжлийн өнөөгийн байдал цаашдын зорилтМэдээлэлийн технологийн хөгжлийн өнөөгийн байдал цаашдын зорилт
Мэдээлэлийн технологийн хөгжлийн өнөөгийн байдал цаашдын зорилтBatsaikhanshdee
 
ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ
ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ
ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬGalbaatar Lkhagvasuren
 
Мххт ба тогтвортой хөгжил
Мххт ба тогтвортой хөгжилМххт ба тогтвортой хөгжил
Мххт ба тогтвортой хөгжилUyanga Tserengombo
 
Э.Энхзаяа - МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ЗАСАГЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАРИМ АСУУДАЛД
Э.Энхзаяа - МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ЗАСАГЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАРИМ АСУУДАЛДЭ.Энхзаяа - МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ЗАСАГЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАРИМ АСУУДАЛД
Э.Энхзаяа - МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ЗАСАГЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАРИМ АСУУДАЛДbatnasanb
 
1st цахим засаглалын стандарт фрэймворк(egovframe)
1st цахим засаглалын стандарт фрэймворк(egovframe)1st цахим засаглалын стандарт фрэймворк(egovframe)
1st цахим засаглалын стандарт фрэймворк(egovframe)Moba Anax
 
цахим засаглалыг үнэлэх хялбар аргачлал
цахим засаглалыг үнэлэх хялбар аргачлалцахим засаглалыг үнэлэх хялбар аргачлал
цахим засаглалыг үнэлэх хялбар аргачлалSukhbaatar Dorj
 
2011.10.11 ЗГ-тай хийсэн уулзалтаас гарсан зөвлөмжийн дагуу Холбооноос бэлдсэ...
2011.10.11 ЗГ-тай хийсэн уулзалтаас гарсан зөвлөмжийн дагуу Холбооноос бэлдсэ...2011.10.11 ЗГ-тай хийсэн уулзалтаас гарсан зөвлөмжийн дагуу Холбооноос бэлдсэ...
2011.10.11 ЗГ-тай хийсэн уулзалтаас гарсан зөвлөмжийн дагуу Холбооноос бэлдсэ...Mongolian Software Industry Association
 
Mosa пх н бизнесийн орчныг сайжруулах асуудал
Mosa пх н бизнесийн орчныг сайжруулах асуудалMosa пх н бизнесийн орчныг сайжруулах асуудал
Mosa пх н бизнесийн орчныг сайжруулах асуудалUuganbayar Badamsuren
 
7 төрийн мэдээлэл солилцооны харилцан холболтын дэд бүтэц
7 төрийн мэдээлэл солилцооны харилцан холболтын дэд бүтэц7 төрийн мэдээлэл солилцооны харилцан холболтын дэд бүтэц
7 төрийн мэдээлэл солилцооны харилцан холболтын дэд бүтэцTumennast Erdenebold
 
кмабэгх
кмабэгхкмабэгх
кмабэгхyivo1004
 

La actualidad más candente (20)

бодлогын баримт бичиг
бодлогын баримт бичигбодлогын баримт бичиг
бодлогын баримт бичиг
 
Мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт
Мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалтМэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт
Мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт
 
3 s is for c servants
3 s is for c servants3 s is for c servants
3 s is for c servants
 
Мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт
Мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалтМэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт
Мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт
 
Infosec
InfosecInfosec
Infosec
 
Audit taniltsuulga
Audit taniltsuulgaAudit taniltsuulga
Audit taniltsuulga
 
Мэдээлэлийн технологийн хөгжлийн өнөөгийн байдал цаашдын зорилт
Мэдээлэлийн технологийн хөгжлийн өнөөгийн байдал цаашдын зорилтМэдээлэлийн технологийн хөгжлийн өнөөгийн байдал цаашдын зорилт
Мэдээлэлийн технологийн хөгжлийн өнөөгийн байдал цаашдын зорилт
 
ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ
ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ
ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ
 
Мххт ба тогтвортой хөгжил
Мххт ба тогтвортой хөгжилМххт ба тогтвортой хөгжил
Мххт ба тогтвортой хөгжил
 
8 цахим засаглал
8 цахим засаглал8 цахим засаглал
8 цахим засаглал
 
Э.Энхзаяа - МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ЗАСАГЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАРИМ АСУУДАЛД
Э.Энхзаяа - МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ЗАСАГЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАРИМ АСУУДАЛДЭ.Энхзаяа - МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ЗАСАГЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАРИМ АСУУДАЛД
Э.Энхзаяа - МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ЗАСАГЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАРИМ АСУУДАЛД
 
1st цахим засаглалын стандарт фрэймворк(egovframe)
1st цахим засаглалын стандарт фрэймворк(egovframe)1st цахим засаглалын стандарт фрэймворк(egovframe)
1st цахим засаглалын стандарт фрэймворк(egovframe)
 
цахим засаглалыг үнэлэх хялбар аргачлал
цахим засаглалыг үнэлэх хялбар аргачлалцахим засаглалыг үнэлэх хялбар аргачлал
цахим засаглалыг үнэлэх хялбар аргачлал
 
Crcnews 201010
Crcnews 201010Crcnews 201010
Crcnews 201010
 
2011.10.11 ЗГ-тай хийсэн уулзалтаас гарсан зөвлөмжийн дагуу Холбооноос бэлдсэ...
2011.10.11 ЗГ-тай хийсэн уулзалтаас гарсан зөвлөмжийн дагуу Холбооноос бэлдсэ...2011.10.11 ЗГ-тай хийсэн уулзалтаас гарсан зөвлөмжийн дагуу Холбооноос бэлдсэ...
2011.10.11 ЗГ-тай хийсэн уулзалтаас гарсан зөвлөмжийн дагуу Холбооноос бэлдсэ...
 
Mosa пх н бизнесийн орчныг сайжруулах асуудал
Mosa пх н бизнесийн орчныг сайжруулах асуудалMosa пх н бизнесийн орчныг сайжруулах асуудал
Mosa пх н бизнесийн орчныг сайжруулах асуудал
 
7 төрийн мэдээлэл солилцооны харилцан холболтын дэд бүтэц
7 төрийн мэдээлэл солилцооны харилцан холболтын дэд бүтэц7 төрийн мэдээлэл солилцооны харилцан холболтын дэд бүтэц
7 төрийн мэдээлэл солилцооны харилцан холболтын дэд бүтэц
 
Cybercrime
CybercrimeCybercrime
Cybercrime
 
кмабэгх
кмабэгхкмабэгх
кмабэгх
 
Computer ethics and system security
Computer ethics and system securityComputer ethics and system security
Computer ethics and system security
 

Destacado

Copyright of programmers
Copyright of programmersCopyright of programmers
Copyright of programmersKhaltar Togtuun
 
Information security17799 khaltar
Information security17799 khaltarInformation security17799 khaltar
Information security17799 khaltarKhaltar Togtuun
 
Legal Technology: Change is Good
Legal Technology: Change is GoodLegal Technology: Change is Good
Legal Technology: Change is GoodNicole Black
 
An ayurvedic perspective of endocrinology vaidya narendra pendse
An ayurvedic  perspective of endocrinology vaidya narendra pendseAn ayurvedic  perspective of endocrinology vaidya narendra pendse
An ayurvedic perspective of endocrinology vaidya narendra pendsecarckriya
 
Разделительный твердый знак
Разделительный твердый знакРазделительный твердый знак
Разделительный твердый знакUriyK
 
Madison a linda fazenda de Deus
Madison a linda fazenda de DeusMadison a linda fazenda de Deus
Madison a linda fazenda de DeusPatricia Schllemer
 
خطة التدريس اليومية 1 وردة
خطة التدريس اليومية 1 وردةخطة التدريس اليومية 1 وردة
خطة التدريس اليومية 1 وردةMaiza Aziz
 
Liver radiology MRI
Liver radiology MRILiver radiology MRI
Liver radiology MRIMahesh Kumar
 
Mates pereda star
Mates pereda starMates pereda star
Mates pereda starnoeliach
 
Agenda 6è b setmana 09-feb-març-curs 16-17
Agenda 6è b setmana 09-feb-març-curs 16-17Agenda 6è b setmana 09-feb-març-curs 16-17
Agenda 6è b setmana 09-feb-març-curs 16-176sise
 

Destacado (20)

Constitution&democracy
Constitution&democracyConstitution&democracy
Constitution&democracy
 
Khas bank isms 3 s
Khas bank isms 3 sKhas bank isms 3 s
Khas bank isms 3 s
 
3 s esig&ecertif
3 s esig&ecertif3 s esig&ecertif
3 s esig&ecertif
 
Copyright of programmers
Copyright of programmersCopyright of programmers
Copyright of programmers
 
Distance learning hto
Distance learning htoDistance learning hto
Distance learning hto
 
Mon cirt khaltar
Mon cirt khaltarMon cirt khaltar
Mon cirt khaltar
 
Information security17799 khaltar
Information security17799 khaltarInformation security17799 khaltar
Information security17799 khaltar
 
Legal Technology: Change is Good
Legal Technology: Change is GoodLegal Technology: Change is Good
Legal Technology: Change is Good
 
Antisarro
AntisarroAntisarro
Antisarro
 
Contratos de seguro
Contratos de seguroContratos de seguro
Contratos de seguro
 
Moviminto armonico
Moviminto armonicoMoviminto armonico
Moviminto armonico
 
An ayurvedic perspective of endocrinology vaidya narendra pendse
An ayurvedic  perspective of endocrinology vaidya narendra pendseAn ayurvedic  perspective of endocrinology vaidya narendra pendse
An ayurvedic perspective of endocrinology vaidya narendra pendse
 
Разделительный твердый знак
Разделительный твердый знакРазделительный твердый знак
Разделительный твердый знак
 
Madison a linda fazenda de Deus
Madison a linda fazenda de DeusMadison a linda fazenda de Deus
Madison a linda fazenda de Deus
 
خطة التدريس اليومية 1 وردة
خطة التدريس اليومية 1 وردةخطة التدريس اليومية 1 وردة
خطة التدريس اليومية 1 وردة
 
Liver radiology MRI
Liver radiology MRILiver radiology MRI
Liver radiology MRI
 
Organising for innovation
Organising for innovationOrganising for innovation
Organising for innovation
 
Mates pereda star
Mates pereda starMates pereda star
Mates pereda star
 
Agenda 6è b setmana 09-feb-març-curs 16-17
Agenda 6è b setmana 09-feb-març-curs 16-17Agenda 6è b setmana 09-feb-març-curs 16-17
Agenda 6è b setmana 09-feb-març-curs 16-17
 
Demand for money
Demand for moneyDemand for money
Demand for money
 

Similar a Ict legal regulation

С.Энхтуяа - ЭЛЕКТРОН БИЗНЕСИЙН ЗАРИМ ХУУЛИУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
С.Энхтуяа - ЭЛЕКТРОН БИЗНЕСИЙН ЗАРИМ ХУУЛИУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГААС.Энхтуяа - ЭЛЕКТРОН БИЗНЕСИЙН ЗАРИМ ХУУЛИУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
С.Энхтуяа - ЭЛЕКТРОН БИЗНЕСИЙН ЗАРИМ ХУУЛИУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГААbatnasanb
 
Даваасамбуу, Нэмэхбаяр - ЦАХИМ ХУДАЛДААГ МОНГОЛД ХӨГЖҮҮЛЭХ НЬ
Даваасамбуу, Нэмэхбаяр - ЦАХИМ ХУДАЛДААГ МОНГОЛД ХӨГЖҮҮЛЭХ НЬДаваасамбуу, Нэмэхбаяр - ЦАХИМ ХУДАЛДААГ МОНГОЛД ХӨГЖҮҮЛЭХ НЬ
Даваасамбуу, Нэмэхбаяр - ЦАХИМ ХУДАЛДААГ МОНГОЛД ХӨГЖҮҮЛЭХ НЬbatnasanb
 
Information security laws and regulations in Mongolia /Монгол Улсын Мэдээллий...
Information security laws and regulations in Mongolia /Монгол Улсын Мэдээллий...Information security laws and regulations in Mongolia /Монгол Улсын Мэдээллий...
Information security laws and regulations in Mongolia /Монгол Улсын Мэдээллий...Galbaatar Lkhagvasuren
 
Dream it-conf-enkhbold
Dream it-conf-enkhboldDream it-conf-enkhbold
Dream it-conf-enkhboldBayarmaa Anu
 
Dream it-conf-enkhbold
Dream it-conf-enkhboldDream it-conf-enkhbold
Dream it-conf-enkhboldBayarmaa Anu
 
Lectured by enkhbold.z
Lectured by enkhbold.zLectured by enkhbold.z
Lectured by enkhbold.zdarkhan
 
Г.Уранчимэг - Цахим менежмент
Г.Уранчимэг - Цахим менежментГ.Уранчимэг - Цахим менежмент
Г.Уранчимэг - Цахим менежментbatnasanb
 
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИ...
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИ...МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИ...
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИ...Mr Nyak
 
Тулгабат - Мэдээллийн арилжаа, түүний үр ашиг монголын хөгжилд нөлөөлөх нь
Тулгабат - Мэдээллийн арилжаа, түүний үр ашиг монголын хөгжилд нөлөөлөх ньТулгабат - Мэдээллийн арилжаа, түүний үр ашиг монголын хөгжилд нөлөөлөх нь
Тулгабат - Мэдээллийн арилжаа, түүний үр ашиг монголын хөгжилд нөлөөлөх ньbatnasanb
 
Тэлмэн - Мэдээллийн технологийн тусламжтай өмч бүртгэлийг хялбарчилан, албан ...
Тэлмэн - Мэдээллийн технологийн тусламжтай өмч бүртгэлийг хялбарчилан, албан ...Тэлмэн - Мэдээллийн технологийн тусламжтай өмч бүртгэлийг хялбарчилан, албан ...
Тэлмэн - Мэдээллийн технологийн тусламжтай өмч бүртгэлийг хялбарчилан, албан ...batnasanb
 
Б.Сүнжидмаа - Мэдээллийн технологийн салбарын ажиллах хүчний төлөвлөлт
Б.Сүнжидмаа - Мэдээллийн технологийн салбарын ажиллах хүчний төлөвлөлтБ.Сүнжидмаа - Мэдээллийн технологийн салбарын ажиллах хүчний төлөвлөлт
Б.Сүнжидмаа - Мэдээллийн технологийн салбарын ажиллах хүчний төлөвлөлтbatnasanb
 
Lectured by Budkhuu.D
Lectured by Budkhuu.DLectured by Budkhuu.D
Lectured by Budkhuu.Ddarkhan
 
lectured by Budkhuu.D
lectured by Budkhuu.Dlectured by Budkhuu.D
lectured by Budkhuu.Ddarkhan
 
Lectured by Budkhuu.D
Lectured by Budkhuu.DLectured by Budkhuu.D
Lectured by Budkhuu.Ddarkhan
 
Enation mongolia
Enation mongoliaEnation mongolia
Enation mongoliaMr Nyak
 
Б.Тэмүүжин А.Амарсанаа Э.Зоригтбаатар - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН КОМПЬЮТЕР, ...
Б.Тэмүүжин А.Амарсанаа Э.Зоригтбаатар - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН КОМПЬЮТЕР, ...Б.Тэмүүжин А.Амарсанаа Э.Зоригтбаатар - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН КОМПЬЮТЕР, ...
Б.Тэмүүжин А.Амарсанаа Э.Зоригтбаатар - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН КОМПЬЮТЕР, ...batnasanb
 

Similar a Ict legal regulation (20)

С.Энхтуяа - ЭЛЕКТРОН БИЗНЕСИЙН ЗАРИМ ХУУЛИУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
С.Энхтуяа - ЭЛЕКТРОН БИЗНЕСИЙН ЗАРИМ ХУУЛИУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГААС.Энхтуяа - ЭЛЕКТРОН БИЗНЕСИЙН ЗАРИМ ХУУЛИУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
С.Энхтуяа - ЭЛЕКТРОН БИЗНЕСИЙН ЗАРИМ ХУУЛИУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
 
Даваасамбуу, Нэмэхбаяр - ЦАХИМ ХУДАЛДААГ МОНГОЛД ХӨГЖҮҮЛЭХ НЬ
Даваасамбуу, Нэмэхбаяр - ЦАХИМ ХУДАЛДААГ МОНГОЛД ХӨГЖҮҮЛЭХ НЬДаваасамбуу, Нэмэхбаяр - ЦАХИМ ХУДАЛДААГ МОНГОЛД ХӨГЖҮҮЛЭХ НЬ
Даваасамбуу, Нэмэхбаяр - ЦАХИМ ХУДАЛДААГ МОНГОЛД ХӨГЖҮҮЛЭХ НЬ
 
Information security laws and regulations in Mongolia /Монгол Улсын Мэдээллий...
Information security laws and regulations in Mongolia /Монгол Улсын Мэдээллий...Information security laws and regulations in Mongolia /Монгол Улсын Мэдээллий...
Information security laws and regulations in Mongolia /Монгол Улсын Мэдээллий...
 
Dream it-conf-enkhbold
Dream it-conf-enkhboldDream it-conf-enkhbold
Dream it-conf-enkhbold
 
Dream it-conf-enkhbold
Dream it-conf-enkhboldDream it-conf-enkhbold
Dream it-conf-enkhbold
 
Iltgel 2010 viii_hural
Iltgel 2010 viii_huralIltgel 2010 viii_hural
Iltgel 2010 viii_hural
 
Lectured by enkhbold.z
Lectured by enkhbold.zLectured by enkhbold.z
Lectured by enkhbold.z
 
Tsahim zasag havsralt 1
Tsahim zasag havsralt 1Tsahim zasag havsralt 1
Tsahim zasag havsralt 1
 
Г.Уранчимэг - Цахим менежмент
Г.Уранчимэг - Цахим менежментГ.Уранчимэг - Цахим менежмент
Г.Уранчимэг - Цахим менежмент
 
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИ...
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИ...МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИ...
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИ...
 
A.pa531
A.pa531A.pa531
A.pa531
 
Тулгабат - Мэдээллийн арилжаа, түүний үр ашиг монголын хөгжилд нөлөөлөх нь
Тулгабат - Мэдээллийн арилжаа, түүний үр ашиг монголын хөгжилд нөлөөлөх ньТулгабат - Мэдээллийн арилжаа, түүний үр ашиг монголын хөгжилд нөлөөлөх нь
Тулгабат - Мэдээллийн арилжаа, түүний үр ашиг монголын хөгжилд нөлөөлөх нь
 
Тэлмэн - Мэдээллийн технологийн тусламжтай өмч бүртгэлийг хялбарчилан, албан ...
Тэлмэн - Мэдээллийн технологийн тусламжтай өмч бүртгэлийг хялбарчилан, албан ...Тэлмэн - Мэдээллийн технологийн тусламжтай өмч бүртгэлийг хялбарчилан, албан ...
Тэлмэн - Мэдээллийн технологийн тусламжтай өмч бүртгэлийг хялбарчилан, албан ...
 
Б.Сүнжидмаа - Мэдээллийн технологийн салбарын ажиллах хүчний төлөвлөлт
Б.Сүнжидмаа - Мэдээллийн технологийн салбарын ажиллах хүчний төлөвлөлтБ.Сүнжидмаа - Мэдээллийн технологийн салбарын ажиллах хүчний төлөвлөлт
Б.Сүнжидмаа - Мэдээллийн технологийн салбарын ажиллах хүчний төлөвлөлт
 
At-Academy-e-Mongolia-20111005
At-Academy-e-Mongolia-20111005At-Academy-e-Mongolia-20111005
At-Academy-e-Mongolia-20111005
 
Lectured by Budkhuu.D
Lectured by Budkhuu.DLectured by Budkhuu.D
Lectured by Budkhuu.D
 
lectured by Budkhuu.D
lectured by Budkhuu.Dlectured by Budkhuu.D
lectured by Budkhuu.D
 
Lectured by Budkhuu.D
Lectured by Budkhuu.DLectured by Budkhuu.D
Lectured by Budkhuu.D
 
Enation mongolia
Enation mongoliaEnation mongolia
Enation mongolia
 
Б.Тэмүүжин А.Амарсанаа Э.Зоригтбаатар - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН КОМПЬЮТЕР, ...
Б.Тэмүүжин А.Амарсанаа Э.Зоригтбаатар - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН КОМПЬЮТЕР, ...Б.Тэмүүжин А.Амарсанаа Э.Зоригтбаатар - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН КОМПЬЮТЕР, ...
Б.Тэмүүжин А.Амарсанаа Э.Зоригтбаатар - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН КОМПЬЮТЕР, ...
 

Ict legal regulation

  • 1. Мэдээлэл, харилцаа холбооны салбарт эрх зүйн ямар зохицуулалт шаардлагатай вэ? Монгол улс хөгжлийнхөө өнөөгийн шатанд өндөр хөгжилтэй, эрх зүйт, ардчилсан, мэдээллийн нийгмийг байгуулах үр дүнтэй арга, замыг эрж хайж байна. Энэ хөгжлийн эхлэлийн цэг нь сул хөгжсөн мэдээллийн дэд бүтэц бүхий тоталитар нийгэм, түүний дараах эмх замбараагүй шилжилтийн эхэн үеийн нийгэм байлаа. Үүнээс хойш өнгөрсөн хориод жилд Монгол улс мэдээллийн нийгмийг байгуулах чиглэлд багагүй ажил хийж бүтээлээ. Хөгжлийн энэ шатанд өндөр технологи, ялангуяа мэдээлэл, харилцаа холбооны технологи онцгой ач холбогдолтой болж байна. Шинжлэх ухаан технологийн хөгжлийн орчин үеийн шаардлагад нийцсэн мэдээллийн чадвар, чадавхигүйгээр монгол орныг сэргээн босгож, өндөр хөгжилд хүргэнэ гэдэг боломжгүй. Монгол улсын Мэдээлэл, Харилцаа, Холбооны Технологийн (МХХТ) салбарт нилээд сонирхолтой нөхцөл байдал үүсээд байна. Нэг талаас харахад уг салбар эрчимтэй хөгжиж, өрсөлдөөн үүсэж, цахим засаг, цахим бизнес, цахим эрүүл мэнд, цахим боловсрол, цахим хөдөө аж ахуй, цахим ардчилал, цахим хэрэглээ үүсэж, хурдтай хөгжиж байгаа мэт. Хүний нөөцийн хангалт сайжирч, энэ чиглэлийн мэргэжилтэн, менежерүүд бэлтгэгдэж байна. Өөрөөр хэлбэл, хөгжин дэвших, нэгдэн нягтрах бүх бололцоо бий болж, бие даасан салбарын хэмжээнд хүрч байна. Гэтэл нөгөө талаас нь харвал энэ харилцааг дэмжих төрийн бодлого, улс төрийн манлайлал, ялангуяа хууль, эрх зүйн зохицуулалт маш хоцрогджээ. Энэ хоцрогдлоос гадна харьцангуй эрт батлагдсан “Харилцаа, холбооны тухай” хууль шаардлага хангахаа болсон учир эрх зүйн шинэчлэл хийх цаг үе тулгарчээ. Конвергенцийн хандлагын дагуу мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн суваг, үйлчилгээ нэгдэн нийлж нэг сувгийн, нэгдмэл үйлчилгээ болон хувирлаа. Зохицуулалтын ийм түвэгтэй цаг үед гадаад орчны хувьд ч бид хүнд байдалд байна. Монголын МХХТ-ийн өөрийн үйлдвэрлэл бараг байхгүй, гадны технологиос бүрэн хамааралтай, дэлхийн дэд бүтцэд орох боломжгүй байна. Үүний зэрэгцээ “Цахим Монгол” хөтөлбөр, “Цахим Засгийн мастер төлөвлөгөө”, “Цахим сум” хөтөлбөр гэх зэрэг бодлогын баримт бичгүүд байгаа боловч үе үеийн Засгийн Газрын мөрийн хөтөлбөрт энэ нь сайн тусгагдаж чаддаггүй, юуг дэмжих, юуг хөгжүүлэх талаар системтэй хандлага байхгүй, улс төрийн дээд түвшний ойлголт, дэмжлэг, манлайлал, хүсэл эрмэлзлэл байхгүй хэвээр байна. Үүний улмаас МХХТ-ын салбарыг зохицуулах
  • 2. хуулиуд, тэр дундаа суурь зохицуулалт хийх хууль байхгүйгээс энэ салбарын хөгжил урсгалаар явагдаж байна. Мэдээлэл, Харилцаа, Холбооны технологийг зөв нэвтрүүлж, сайн менежмент хийж чадвал эдийн засгийн өндөр хөгжлийг хангаад зогсохгүй түүнийг удирдах дагуулагч хүч болж чаддаг. МХХТ нь хүний хөгжлийн шинэ боломжуудыг (төрөл бүрийн мэдээлэл, насан туршын боловсрол, шинэ мэргэжил, соёл) бий болгохын зэрэгцээ эрх, эрх чөлөөг нь хангах (цахим засаглал, цахим ардчилал, онлайн форум, хэлэлцүүлэг г.м) хэрэгсэл болжээ. МХХТ нийгмийн амьдралын бүх салбарт хүчтэй нэвтэрч, нийгмийн олон шинэ харилцаа үүсэж, цахим засгийн зорилтууд тодорхой түвшинд биелэгдэж, төрийн онлайн үйлчилгээний анхны хэлбэрүүд үүсэж байгаа боловч эрх зүйн зохицуулалт байхгүй, тэр бүү хэл суурь зохицуулалт байхгүй, журмууд болон өөрөө өөрийгөө зохицуулах зарчим дээр голлон хөгжиж байгаа нь харамсалтай. Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрт (2012 он хүртэлх) энэ талын хуулиуд батлагдах тухай үг үсэг ч ороогүй нь бүр гайхалтай. Монгол улс “Цахим Монгол” хөтөлбөр баталж 2012 он гэхэд МХХТ-ийн хөгжлөөр Азийн тэргүүлэх 10 улсын нэг болох зорилго дэвшүүлсэн боловч энэ салбарыг зохицуулсан ганц ч хуульгүйгээр уг зорилгыг хэрхэн хэрэгжүүлэх гэж байгаа нь тодорхойгүй. МХХТ-ийн салбарын хөгжлийн орчин үеийн шаардлагыг тусгасан эрх зүйн зохицуулалтыг нэн даруй бий болгох шаардлага илт харагдсаар байтал одоо болтол ганц ч хууль батлагдан гараагүй нь хачирхалтай. Монгол Улсад МХТ-ийн салбарыг зохицуулах эрх зүйн актуудыг боловсруулж батлан гаргах тухай заалтууд 2000 онд батлагдсан “Мэдээлэл, Харилцааны Технологийн салбарыг 2010 он хүртэл хөгжүүлэх үзэл баримтлал”-д анх тусгагдсан билээ. Үүний дагуу зохих мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж МХХТ-ийн салбарын хуулийн төсөл боловсруулах ажил эхэлсэн билээ. Ажлын хэсэгт орсон мэргэжилтнүүд дэлхийн улсуудад байгаа МХХТ-ийн салбарын зохицуулалт, хуулиудыг судалж “Мэдээллийн технологийн хууль”-ийн төсөл, “Цахим гарын үсгийн тухай хууль”-ийн төсөл, “Цахим хэлцлийн тухай хууль”-ийн төсөл, “Цахим засгийн тухай хууль”-ийн төслийг тус тус боловсруулсан байна. Гэвч тодорхойгүй шалтгааны улмаас дээрх хуулийн төслүүд одоо болтол УИХ-д өргөн баригдаагүй байна.
  • 3. 2008 оноос бүртгэлийн төгөлдөршил хэмээн яригдах болсноор эрх зүйн буюу суурь бүртгэлийн гурван байгууллагыг нэгтгэж улмаар “Бүртгэлийн Ерөнхий хууль”-ийг батлан гаргалаа. Гэтэл энэ хуультай хамт батлагдан гарвал зохих МХХТ-ийн хуулиудын сураг ч байхгүй байна. Бүртгэлийн төгөлдөршлийг Мэдээллийн нийгэм, мэдээлэл холбооны технологи, цахим засгаас салган үзэх аргагүй. Тиймээс бүртгэлийн эрх зүйн орчныг бий болгохын өмнө Мэдээлэл Холбооны Технологийн эрх зүйн зохицуулалтыг бий болгох зайлшгүй зүй тогтолтой. Энэ нь бүртгэлийн төгөлдөршлийг хангахад ихээхэн саад болох нь дамжиггүй. Тиймээс бүртгэлийн эрх зүйн зохицуулалттай хамт МХТ, цахим засгийн дараах зохицуулалтыг нэн даруй бий болгох шаардлагатай байна: Мэдээлэл Холбооны Технологи, цахим засгийн эрх зүйн зохицуулалт Мэдээллийн нийгэм, цахим засгийг хөгжүүлэх зориулалттай хуулиуд МХТ-ийн үйлдвэрлэлийн суурийг бий болгох зориулалттай хуулиуд МХТ-ийн дэд бүтцийн хөгжлийг хангах зориулалттай хуулиуд - Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль - Цахим засгийн тухай хууль - Цахим тоон гарын үсгийн тухай хууль - Бүртгэлийн суурь хуулийн нэмэлт өөрчлөлт - - - Бүх нийтээр компьютержуулах, цахим ялгааг арилгах тухай хууль - Мэдээлэл, харилцаа холбооны технологийн суурь хууль - Хувийн өгөгдөл хамгаалах тухай хууль - Мэдээлэл, харилцаа холбооны бизнесийн тухай хууль - Програм хангамжийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль - Мэдээлэл, харилцаа холбооны технологийн суурь хууль - Мэдээлэл, харилцаа холбооны бизнесийн тухай хууль - Цахим баримт бичгийн тухай хууль - Цахим бизнесийн тухай хууль - Тоон үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай хууль - Мэдээлэл холбооны барилга байгууламжийн тухай хууль - Үр нөлөөтэй компьютерийн систем, үйл ажиллагаа нэвтрүүлэх тухай хууль - Цахим сургалтын тухай хууль - Орон зайн мэдээллийг хамгаалах, ашиглах тухай хууль - Интернетээр мултимедиа дамжуулалт хийх тухай хууль
  • 4. Явцуу утгаар нь авч үзвэл төрийн зохицуулалт гэдэг нь “аливаа байгууллага, хүмүүсийн үйл ажиллагааны эдийн засаг, эрх зүй, зохион байгуулалтын тааламжтай нөхцөл бүрдүүлэхэд чиглэгдсэн төрийн удирдлагын нэг чиг үүрэг” юм. Энэ чиг үүрэг нь МХХТ- ийн салбарын удирдлагад ч онцгой чухал ач холбогдолтой. Харамсалтай нь төрийн зарим түшмэд энэ ач холбогдлыг ойлгодоггүй, МХХТ-ийн салбар нь өөрөө өөрийгөө зохицуулах чадвартай, олон улсын стандарт, удирдамжуудын дагуу зохицуулаад явахад болно хэмээн хэт төөрөгддөг. Гэтэл МХХТ-ийн салбар эрх зүйн зохицуулалтгүй байгаа, харилцаа холбооны салбарын зохицуулалт өнөөгийн шаардлагаас хоцрогдсон нь нийгмийн хөгжлийг ихээхэн боогдуулж, сэтгэлгээний хоцрогдлыг бий болгож байна. Мэдээллийн технологийг төр, нутгийн удирдлагад жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж чадахгүй, эмх замбараагүй, салангид байдал хүчтэй байгаагийн улмаас нийгмийн ашиг сонирхол нэгдэж чадахгүй, хувиа хичээсэн үзэл хүчтэй болж, төв болон орон нутгийн байгууллагуудын нэгдэл суларсаар байна. МХХТ-ийн салбар дахь нийгмийн харилцааны эрх зүйн зохицуулалт хөгжөөгүй, зөрчилдөөнтэй байгаа нь дараах ноцтой үр дагаварт хүргэж болохоор байна:  Хувийн мэдээлэл агуулсан өгөгдөл мэдээллийг Интернет болон бусад хэрэгслээр хяналтгүй тарааж байгаагаас харахад хувийн амьдралын халдашгүй байдал, хувийн болон гэр бүлийн нууц, нэр төр, алдар хүндийг хамгаалах тухай үндсэн хуулийн эрхийг хэрэгжүүлж, хамгаалж чадахгүй болох.  Олон нийтийн мэдээллийн эрх чөлөөг хязгаарласан үндсэн хуулийн хязгаарлал- тууд (алан хядлага, арьс өнгөний үзэл, садар самууныг сурталчлах г.м) хэрэгжих боломжгүй болно.  Цахим бизнес, худалдаа эрхэлж буй этгээдийн эрхийг хамгаалж чадахгүй болох. Өнөөдөр тэд ихээхэн эрсдэл, айдастай ажиллаж байна.  Оюуны өмчийн эрх маш их зөрчигдөх. Үүнийг зохицуулж чадахгүй болох.  Мэдээллийг үнэлэх, үнэ цэнийг тодруулах, мэдээллийг үндэсний өв баялагт хамааруулах зарчим бий болоогүй, төрийн нөөцөд саадгүй хандах журам тодорхойгүй байгаагаас хүнд суртал, авилга хөгжих.  Мэдээлэл, Харилцаа холбооны салбарын хөгжил саатах.
  • 5.  Зүй бус монополь хөгжих.  Мэдээллийн аюулгүй байдал алдагдах.  Цахим засгийн хөгжил саатах, төсвийн хөрөнгө үр ашиггүй зарцуулагдах. Тиймээс Мэдээлэл, харилцаа, холбооны салбарын хууль тогтоомжийг системтэйгээр хөгжүүлэхийн тулд улс төрийн шинж чанартай стратегийн баримт бичиг “Мэдээлэл, Харилцаа Холбооны салбарын эрх зүйн бодлого”-ыг боловсруулан гаргах шаардлага харагдаж байна. Сүүлийн хэдхэн жилд технологийн хурдтай хөгжлийн явцад бие биеэсээ тусдаа үйл ажиллагаа явуулж байсан харилцаа, холбооны хэрэгслүүд цифрийн технологийн /digital technology/ ачаар нэг сүлжээгээр дамжуулан энэ бүх үйлчилгээг хүргэх боломж бий болжээ. Тиймээс урд өмнө нь олон янзын хуулиар зохицуулж байсан, олон сувгаар дамждаг байсан, технологийн ялгаатай платформууд ашигладаг байсан мэдээлэл, харилцаа холбооны төрөл бүрийн үйлчилгээг /радио, телевизийн нэвтрүүлэг, телефон харилцаа, компьютерийн үйлчилгээ г.м/ нэг форматад оруулж, нэг сувгаар дамжуулах боломж бий болжээ. Өнөөдөр өргөн зурвасын /broadband/ нэг сүлжээгээр дамжуулан радио, телевиз, телефон яриа, интернетийн үйлчилгээг хүргэх боломжтой болсон, дэлхий нийтийн хөгжлийн хандлага ч ийшээ чиглэж байна. Энэ ч хандлагын онцлогийг тусгахын тулд одоо үйлчилж байгаа “Харилцаа Холбооны тухай” хуулинд нэмэлт өөрчлөлт хийх шаардлага бий болжээ. Харилцаа Холбооны тухай хуулинд зах зээлийн ноёрхлыг зохицуулах үзэл баримтлал сайн тусгагдаж чадаагүй, “нийтийн үйлчилгээний сүлжээний зах зээлд ноёлох байр суурь эзэлж буй операторууд”, тэдний ноёлох байр суурийг хэрхэн зохицуулах талаар ямар ч заалт байхгүй, ангиллын шалгуур, зах зээлийг адилтгах нэгдмэл хандлага байхгүй, үндсэн ойлголтууд хоёрдмол утгатай, зөрөлдөөнтэй, үйлчилгээг тодорхойлоогүй мөртлөө сүлжээг нарийвчлан ангилсан, үйлчилгээ дээр суурилсан ямар ч ангилал байхгүй, түүнчлэн технологи, хэрэгсэл, дэд бүтэц дээр суурилсан ангилал огт байхгүй, технологийн төвийг сахисан байдлыг тусгаж чадаагүй, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах, мэдээллийн эрх чөлөө, мэдээлэл олж авах эрхийг хангах, ёс суртахууны хамгаалалт хийх талаар заалт байхгүй байна. Мөн оюуны өмчийн эрхийг хамгаалах, ялангуяа интернетэд оюуны өмчийг
  • 6. хамгаалах заалт байхгүй байгаа нь цаашид үүсэж болох олон зөрчилдөөн, маргаан, хэргээс сэргийлэх боломжгүй болгож байна. Хуулиудад байгаа нэр томъёоны тайлбар нь бүрхэг, маш цөөхөн бөгөөд олон нэр томъёог тайлбарлалгүй орхисон, шинээр үүсэн бий болсон, нэмэгдэж буй мэдээлэл, цахилгаан холбооны үйлчилгээ, үйл ажиллагааг хэрхэн яаж тооцох, тогтоох, зөвшөөрөх, тусгай зөвшөөрөл олгох талаар ямар ч заалт байхгүй, Үйлчилгээний гэрээгээ операторууд (провайдерууд) боловсруулахдаа баримтлах зарчмуудыг тусгаагүй, Тусгай зөвшөөрлийг уралдаант шалгаруулалтын (конкурсын) үндсэн дээр, зөвхөн хязгаарлагдмал нөөцтэй үйлчилгээнд олгох, ерөнхий болон нэг бүрчилсэн лиценз олгох талаар шинэчилсэн зохицуулалт тусгагдаагүй, тусгай зөвшөөрөл олгохгүйгээр зөвшөөрөл авах, бүртгүүлэх замаар эрхэлж болох үйлчилгээг тодорхой заагаагүй, үнэ тарифын бодлого, өрсөлдөөн, монополийн эсрэг, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах талаар төрийн байгууллагын эрхийг нарийвчлан зааж өгөөгүй, Ямар тохиолдолд дээд үнийн хязгаарыг тусгай зөвшөөрөлд зааж өгөх талаар дээрх хуулиудад заалт байхгүй, харилцаа холбооны зохицуулах хорооны тухай тодорхой зааж өгсөн мөртлөө Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн Газрын тухай ямар ч заалт огт ороогүй, байгууллага бүрийн эрх мэдлийг бүрхэг заасан, Орчин үеийн конвергенци, бүх нийтийн хандалт, үйлчилгээний хандлагыг харгалзсан заалтууд огт байхгүй, Мэдээлэл, харилцаа, холбооны үйлчилгээг олон нийтэд хүртээлтэй болгох талаар заалт байхгүй байна. Энэ хуулинд “Техникийн зөвшөөрөл” гэж юу байдаг талаар ямар ч ойлголт оруулаагүй, мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар ямар ч заалт, ойлголт байхгүй, үйлчилгээний мэдээлэл, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой мэдээллийг хамгаалах талаар заалт байхгүй, Түрээсийн шугамаар үйлчилгээ үзүүлэх нөхцөл, хугацаа, гэрээ байгуулах журам, татгалзах үндэслэл заагдаагүй, хэрэглэгчийн тухай нийтлэх, төрөл бүрийн лавлахад оруулах талаар зохицуулалт байхгүй, хууль хяналт, мөрдөн байцаах байгууллагад мэдээлэл гаргаж өгөх журам тусгагдаагүй, нотлох баримтын тухай ямар ч заалт байхгүй, бүх нийтийн үйлчилгээ үзүүлэх талаар үүргийг хуульчлаагүй байгаа, операторуудын хамтын ажиллагаа, гэрээ, үүрэг, төлбөр, үйлчилгээ, маргаан шийдэх, төрийн өмчийн сүлжээнд хандсан төлбөр, хязгаарлалтын талаар ямар ч заалт байхгүй, Үйлчилгээний төлбөр, тухайлбал, тарифын мэдээлэл өгөх үүрэг, төлбөр төлөх журам, төлбөрт тавигдах шаардлага, хөнгөлөлт, монополь байгууллагад хандсан нэмэлт шаардлагууд, тариф ашиглах талаар заалтуудыг тусгаагүй, Цахилгаан холбооны
  • 7. сүлжээний терминаль төхөөрөмжүүд, төхөөрөмж нийлүүлэх талаар ямар нэг заалт байхгүй, Радио холбооны талаар заалтууд маш дутмаг, бүрхэг, Ямар тохиолдолд үнийн хязгаарлалт хийх тохиолдлуудыг огт заагаагүй, мэдээллийн нийгмийн асуудлуудыг заагаагүй, оюуны өмчийн хамгаалалтын асуудлууд огт тусгагдаагүй, зөвхөн зохиогчийн эрхийн тухай хуулинд найдаж орхисон, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах ямар ч заалт байхгүй, Интернетийн агуулгад провайдерийн тавих хяналтын талаар заалт оруулаагүй, Бүх нийтийн үүргийн сангийн хөрөнгө дээр тулгуурлан хөдөө орон нутагт үнэгүй терминалууд бий болгох талаар зохицуулалтыг зааж өгөөгүй, хөрөнгө, татаасын бодлого тусгагдаагүй, төр, хувийн салбарын түншлэлийн /Public Private Partnership/ асуудал огт тусгагдаагүй, жижиг сүлжээний өрсөлдөөнийг төрөөс дэмжих асуудал орхигдсон, Утасгүй дэд бүтцийн талаар ямар ч заалт ороогүй, Орчин үеийн төлбөрт телевиз, хүсэлтээр үзүүлдэг видео /video on demand/-ын талаар ямар ч заалтгүй, Интернетийг зохицуулах талын заалтууд байхгүй /ёс суртахуунгүй, хувийн нууцыг зөрчсөн контентуудыг хориглох, интернетийг татварт хамруулах, татвараас чөлөөлөх, хөнгөлөх г.м./ гэх мэт маш олон дутуу дулимаг, зохицуулалтгүй цоорхой байдал харагдаж байна. Шинээр боловсруулсан “Мэдээллийн Технологийн суурь” хуулийн төсөлд ч энэ асуудлууд тусгагдаагүй орхигджээ. Орчин үеийн конвергенцийн хандлагын дагуу Мэдээллийн технологийн суурь зохицуулалтуудыг Харилцаа холбооны тухай хуулинд нэмж, зохицуулагдаагүй орхигдсон дээрх заалтуудыг оруулж “Мэдээлэл, Харилцаа Холбооны суурь хууль” батлан гаргах шаардлагатай нь эндээс харагдаж байна. Энэ хуулиас гадна “Цахим засгийн тухай”, “Мэдээллийн Аюулгүй Байдлын тухай”, “Цахим бизнесийн тухай”, “Хувийн өгөгдөл хамгаалах тухай”, “Цахим тоон гарын үсгийн тухай”, “Цахим засгийн тухай” гэх мэт хуулиудыг эхний ээлжинд батлан гаргаж, “Бүртгэлийн Ерөнхий хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж “Суурь бүртгэлийн хууль” болгон батлах нь мэдлэгт суурилсан мэдээллийн нийгмийг Монгол улсад байгуулах, МХТ-ийг эдийн засгийн хөдөлгүүр, хөгжлийн хүч болгон хувиргах чухал түлхэц болно.